logo

logo.jpg

Advertisement

2017 оны Мөнх тэнгэрийн үзэл, Монголын бөөгийн онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна

МONGOLIANSHAMAN.COM: 2017 оны Мөнх тэнгэрийн үзэл, Монголын бөөгийн онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна
 
Олон зүйлээр баялаг үйл явдал бүхий 2017 он дууслаа. Улирч буй 2017 он маань Мөнх тэнгэр, бөө мөргөл, монголчуудын ажил амьдралд ямархан ул мөрөө үлдээгээд одож байна вэ. Цагийн урсгалтай хамт цахилж  холдсон өдөр хоногуудынхаа араас нэхэн харж байна. Энэ удаад 2017 онд Мөнх тэнгэр, Монголын бөө мөргөлийн 10 онцлох үйл явдлыг нэрлэж байна.
Нэг. БУРХАН ХАЛДУН БУЮУ ХАДУН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГА
Бурхан халдундаа хүндэтгэл үзүүлж, МБНЭ-ээс зохион байгуулсан Нэгдсэн их тахилга өндөр хэмжээнд амжиллтай болж өнгөрлөө. Одоо цагийн Хаад ноёд нь хамтарч нэгдэхийн оронд хагаралдан тэмцэлдэх, алдар нэр, албан тушаал, эрх мэдлийн төлөө үхэлдэн зүтгэх, алт мөнгө, эд, хөрөнгө, баялгыг хэт шүтэж амьдрах их аянд мордсоныг Нэгдсэн тахилгаар мөнх хөх тэнгэртээ айлтгасан. Энэ жил Монгол Улсын тэргүүнээ сонгох өндөр хариуцлагатай жил байсан. Мөнх тэнгэр ивээж их удирдагчийг тодруулж өглөө.
Хоёр. ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ НЭГДСЭН ИХ ТАХИЛГА
МБНЭ-ээс төр улсынхаа хөгжил, дэвшлийн төлөө залбирч, саад тотгор бологчдыг Мөнх хөх тэнгэртээ мэдүүлж, Хайрханы тахилгын галыг цунцалд айлтгал өргөсөн билээ.
            Түүхэн ач холбогдол бүхий Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга, бөөгийн түүхийг бас нэгэн хуудсаар баяжуулан түүх болон үлдлээ.

Гурав. Физикч, доктор О.Лхагва: Одоогийн бөө нар 1 хүний сүнс оруулдаг бол Чингис хаан тэнгэрийн хүчийг буулгаж ашигладаг байсан

ШУ-ын гавьяат зүтгэлтэн, Эйнштейны нэрэмжит шагналт, физикч, доктор О.Лхагваагийн "Дээд тэнгэрийн шинжлэх ухааны квант физикийн үндэс" лекцийг ОНЦОЛЖ БАЙНА. Хүмүүний соёл иргэншлийн сансрын үе ийнхүү айсуй. Тэнгэрийн үзлийг шинжлэх ухаанч талаас тайлбарласан шинэ зуун айсуйг улам тод харуулсан бүтээл боллоо.
 
Дөрөв. ТӨРД ОЙРТСОНЫГ ИЛТГЭСЭН УУЛЗАЛТУУД
2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан тэргүүтэй бөөгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.    
МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Монгол Ардын Намын дарга, Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Ц.Сандуй МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг хүлээн авч уулзсан байна. 
Байгаль Орчин Аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхоролтой МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзлаа. Гэвч нэг жилийн өмнөх амлалт биелэх магадлал багатай боллоо.
 
Тав. ТӨРИЙН ХАР СҮЛДИЙГ ЦЭНГҮҮЛЭН ТАЙХ ЁСЛОЛД ОРОЛЦОВ
Төрийн хар сүлдийг сүлдийг цэнгүүлэн тайх ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын “Агуйт” уулын оройд боллоо. Монгол төрийн хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлж, Монгол бөөгийн Их зайран Э.Балжир толгойлон бөөлсөн билээ. Төрийн их хар сүлдний энэ удаагийн тахилга зарим зүйлээр содон байлаа.  
Харуул хамгаалалт гаргаж, нэг зүйлээс айж болгоомжилсон мэт, жирийн иргэдийг Их хар сулдний тахилгад ойртуулаагүй юм. Нэг талдаа ард олноосоо ингэж жийрхэх ч хэрэг байн уу даа хэмээн бодоход хүрлээ. Энэ нь хаан, ноёд, цэргийн жанжинууд ард түмнээсээ түмэн олноосоо ихэд холдож байгаагийн илэрхийлэл болж харагдлаа.
 
Зургаа. Умардын их удирдагчийг ойраас харсан айлчлал.
Хамгийн хаалттай улс гэгдэх БНАСАУ нь Монгол бөөгийн хувьд нээлттэй байдаг. Энэ жилийн айлчлал өндөр төвшинд болж өнгөрөв.
Өмнөх явсанаас хойш их зүйл өөрчлөгджээ. Хот тосгод өндөр барилгатай болж, хөгжил дэвшил нүдэн дээр тодорхой харагдана. Хүн болгонд шахуу хатуу засаглалтай, өлсгөлөнд нэрвэгдсэн гэж яригддаг энэ улс хөгжил, дэвшил нүдэнд харагдахаар явагдсан байна. Энэ жилийн анхны бороотой, бас солонгост энэ жил орж байгаа анхны бороотой энд учирах хувьтай байжээ.                        
Долоо. Умард, өмнөд Солонгосын арга хэмжээ болж өнгөрөв.
Солонгосын хойгт халуун уур амьсгал өрнөж байхад, МБНЭ-д умард болон өмнөд солонгосын төлөөлөгчид айлчилсан, хамтарсан ажиллагаа зохион байгуулсан өдрүүд болж өнгөрөв.
            Хоёр солонгосын ард түмэн энх тайвнаар зэрэгцэн оршиж байж, тулгарч байгаа асуудлыг шийднэ. Дайнаас ангид байж хамгийн зөв зохистой зөв шийдвэрийг гаргаж чадна.
            Найм. НАРНЫ ЗАЛБИРАЛ
            Монгол наадмын төв талбайн ойрхон орших толгой дээр Нарны тахилгад оролцогсод цуглардаг. Наран хөөрөх агшинд хэнгэрэгийн дуу хадаж, Монгол бөөгийн тэргүүн зайран Цагаанхүү бөөлж эхэлхэд Монгол сайхан уртын дуу агаарт цууриатан  хэнгэрийн дуутай хамт хүч түрэн тэнгэрт зорилоо. Юутай сайхан хослол вэ. Мөнх тэнгэрийг зорих их хэнгэргийн дуун, Монгол уртын дуу юутай сайхан зохицоно вэ?. Цугларсан олон нарандаа залбирч, цацал өргөлөө.
Ес.  “2017-СУРГАЛТ-7” амжилттай өндөрлөв.
МБНЭ-ээс анх удаа хөдөө, орон нутагт суманд сургалт зохион байгууллаа. Зохион байгуулсан “2017-МОНГОЛ БӨӨ-7” цугларалт, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын бөөгийн байгууллагын санаачлага дээр тулгуурлан 30 орчим улаач, түшээ, шүтлэгтэн сургалтад хамрагдлаа. 
Арав.. Улаач нарын дунд анх удаа СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
“Монгол бахархалын өдөр”, тэмдэглэлт ойнуудыг тохиолдуулан Тэнгэр үзэлтнүүдийн дунд спортын гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрлөөр тэмцээн болж өнгөрлөө.
Тэмцээнд 10 орчим багийн 100 орчим хүн, хамт олон оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Багийн спорт бол хамтлагын эвсэл, нэг нэгнээ ойлгох, хамтарч нэгдэж ажиллахын тод илэрхийлэл байдаг. Түүн дотроо багаараа тоглон амжилт гаргана гэдэг бие, сэтгэлийн нэгдэл билээ. Монголын түүхэнд анх удаа улаач нар биеийн тамирын багийн тэмцээн зохион байгуулж, хүч хурд, авхаалж, самбаагаа сорилоо.
 

Comments