logo

logo.jpg

Advertisement

МОНГОЛЫН ТҮҮХ №2. Буган хөшөө бол монголын хүрэл, төмөр зэвсгийн эхэн үеийн гайхамшигтай дурсгал юм.

МОНГОЛЫН ТҮҮХ №2.    
Буган хөшөө бол монголын хүрэл, төмөр зэвсгийн эхэн 
үеийн гайхамшигтай дурсгал юм.
 
1954-1955 онд Ц.Доржсүрэн, Ноён ууланд Хүннү нарын 20 орчим булшийг малтсаны гадна Архангай аймгийн хүнүй голын савд гурван зуу гаруй хүннү булш илрүүлэн олж хорин зургааг нь малтан шинжилсэн байна.1 Ц.Доржсүрэн. 1955 онд Төв ба баруун аймгуудад археологийн шинжилгээ хайгуулын ажил явуулсан тухай .шухб. НУА 1957,  тал№2. 99.
2 Ц.Доржсүрэн. 1956-1957 онуудад Архангай аймагт археологийн шинжилгээ хийсэн нь.УБ., 1958, тал 22.
            Х.Пэрлээгийн судалгааны гол ач холбогдол нь ”цэвэр нүүдэлчид” гэдэг хийсвэр онолд няцаалт өгч нүүдэлчдийн хот суурины асуудлыг бодит баримтад тулгуурлан ул суурьтай авч үзсэнд оршино.
4 Х.Пэрлээ хүн нарын гурван хэрмийн үлдэц (МЭӨ 2-МЭ 1 зууны үе).УБ., 1957: Х.Пэрлээ. Хэрлэн барс гэдэг хотыг малтан шинжилсэн тухай. шухб НУА №2, УБ., 1957, тал 119-164: Х.Пэрлээ. монгол ард улсын хот суурины товчоон . УБ., 1961
            1994-200 онд Монгол-Орос-Амэрикийн хамтарсан “Алтай” төслийн хүрээнд явуулсан хайгуулаар Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл, Ногоон нуур сумдын нутгаас 50 гаруй хүн чулуун хөшөөг үзэж тэмдэглэсний дотор урьд өмнө судлаачид олж үзээгүй  хөшөө ч нэлээн байгаагийн заримийг В.Д.Кубарев, Д.Цэвээндорж нар хэдэн өгүүлэл болгон нийтэлсэн билээ. 1 В.Д.Кубарев, Д.Цэвээндорж. Новые камменние изваянния Монголсково Алтайя-Известия лабораторий и  археологи.
            Монгол нутаг дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгал судлах, сэргээн засварлах зорилготой Монгол-Туркийн хамтарсан төсөл нь Архангай аймгийн Хөшөө Цайдам дахь билгэ хаан, Куль Тегин жанжны болон налайх дахь мэргэн сайд Тоньюукугийн тахилын онгон зэрэг томоохон дурсгалыг малтан судалж сэргээн засварлах ажил гүйтсэтгэж байна.
Монгол-Япон хамтарсан “Гурван гол” төслийн хээрийн шинжилгээний анги Хэнтий, Төв аймгийн нутаг, Гурван голын сав нутгаас түүхийн өөр өөр үед холбогдох 4000 орчим эртний булш үзэж буртгэсэн байна. 2Archaeological Research.A report on the joint investigation under the Mongolian and Japanese “Gurvan Gol” Historic relic probe project.1990 , pp. 6-21:1991-1993,pp. 4-17 , Tokio, Japan
            1990-1998 онд Монгол-Японы судлаачид хамтран дундад зууны нүүдэлчдийн хот суурин судлах ажлыг үргэлжлүүлэн хийсэн ба Уйгарын үеийн Бийбулаг балгас, Их Монгол улсын үеийн Ауруг орд, Шаазан хот, Халиутайн орд , Хүйтний голын хэрэм зэрэг дурсгалуыг хайгуулын журмаар гүнзгийрүүлэн судалж нэмэлт хэрэглэгдэхүүн цуглуулжээ.
Монголын ард түмний эрт дундад үеийн түүхийг судлахад хаданд сийлж зурсан зураг чухал хэрэглэгдэхүүн болдог.
Фань-Е “Зүүн Хан улсын түүх”-ийн 120-р бүлэгт эртний Сяньби, Ухуань нарын тухай бичсэн байх бөгөөд түүнээс хойшхи хятадын томоохон түүх мандсан ба хожуу үеийн түүхэнд гол төлөв улс төрийн түүхэнд холбогдох материалуудыг тэмдэглэн хоцроосон байдаг. 2 V зууны үеийн түүхч Чень Шоу  <<Гурван улсын ойллого бичиг>> -ийн 1-р хэсэг
            Монголын Юань улсын үед монгол түүхч То-то (Тогтуга)-ийн тэргүүлэн зохиосон “Ляо улсын судар”, “Цзинь улсын судар” гэдэг хоёр зохиол хятад хэлээр барлагдсан байна. Энэ хоёр зохиолыг Манж Чин улсын үед 1630 хэдэн онд тусгай албан сударч нар хураангуйлан манжчилсан ба Ляо улсын судрын Манж орчуулгыг 19 р  зууны үед европ хэлэнд хөрвүүлжээ. 1Wittfogel K.A. and Feng chia-sheng.History of Chiniese Society Liao (907-1125), 1948.
2Дай ляо улсын эх явдлыг тэмдэглэсэн шаштир. 3D.Gabelenz , Geschichte der qrossen Liao . 1877.
Түүхийн сурвалж бичгээс гадна Монголын ард түмний түүхийг судлан шижилсэн эрдэм шижилгээний бүтээл цөөнгүй байдаг. Төв азийн нүүдэлчин ард түмнүүдийн түүх, түүний дотор Монголын ард түмний эрт үеийн түүхийг судлах ажил олон жилийн өмнөөс эхлэн археологичид угсаатны зүйч түүхчдийн сонирхлыг татсаар иржээ.
            Монголын ард түмний “..хойшдын бүхий л өндөр хөгжлийн үндсийг бий болгосон”  чулуун зэвсгийн үеийн соёл иргэншил нь уугуул нутагтаа бие даан үүсэж, хөгжлийнхөө зүй тогтлын дагуу зохих үе шатуудыг дамжин хөгжиж ирсэн нь тодорхой байна.
            Д.Дорж , Э.А.Новгородова нар “Монголын хадны зураг” зохиолдоо манай улсын 13 аймгийн 30 гаруй газраас олдсон хадны сүг зургийг багтааж нийтлүүлсний 20 гаруй нь анх удаа хэвлэгдсэн бөгөөд уг зохиол манай орны хадны сүг зургийн талаар гарсан ганц сэдэвт бүтээлийн нэг юм.
Х.Пэрлээ Рашаан хадны 400 гаруй тамгыг Монгол нутгийн 19 газрын хад чулуунаа сийслсэн 1000 гаруй тамга Ази Европын хээр тал нутгийн ард түмний дунд хэрэглэгдэж байсан олон зуун тамга түүнчлэн манай архивын материалд буй мянга гаруй тамгатай харьцуулан судалж ганц сэдэвт зохиол бичиж нийтлүүлсэн нь хадны зураг, тамга судлалд чухал ач холбогдолтой бүтээл болжээ.4 Х.Пэрлээ. монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь.УБ., 1976.
            Монголын хадны зургийн ангиллыг шинэчлэн хийсэн ба Ишгэн толгой Чандмань хар үзүүр, Рашаан хадны сийлмэл зургуудыг палеолитын үе, Зураагийн Улаан хадны төрлийн зосон зургийг неолитын үед, Цагаан салаагийн зарим зургийг хүннүгийн үед холбогдуулан үзэж насыг шинээр тогтоож судалжээ.Судалгаандаа үндэслэн “Монгол оронд мэзолитийн үед 15000-8000 жилийн тэртээ малыг гаршуулж эхэлсэн ба Монгол орон бол мал аж ахуй бие дааж үүссэн дэлхийн гурван том голомтын нэг” гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
Ази-Европын хээр тал нутгаас 700 орчим буган хөшөө олдсоноос 550 орчим нь Монгол улсын нутгаас, Өвөр байгал, Тува, Алтай казахстан зэрэг манай хил залгаа нутгаас хэдэн арав, Дундад Ази, Умард Кавказ, Украин Гежманы элба мөрний сав хүртэлх нутгаас хэд олджээ.
            А.П.Окладников Хойд цэнхэрийн агуйн зургийг Евразийн агуй ба хадны зургуудтай харьцуулан судлаж, дээд палоелитын үед холбогдоно хэмээн үзэж , улмаар “Урлагийн эхлэл түүний үндэс, анхны үүсвэр өрнө дахинд байсан шиг Дорно дахинд Төв Азийн гүнд байсан” гэж шинжлэх ухааны зарчмын дүгнэлт хийсэн өгүүлэл, тусгай ном нийтлэн гаргасан нь манай ард түмний эртний соёлыг судлах, түүнийг дэлхий дахинд сурталчилах ажилд оруулсан чухал хувь нэмэр юм. 2 А.П.Окладников. Центрально-Азиатский очаг первобытного исскуства. Новосибирск, 1971: А.П.Окладников. Утро исскуства.Л., 1967.
            Буриадын судлаач А.Д.Цыбыктаров дөрвөлжин булшны талаар судлан дорвитой бүтээл туурвисан нь урьд өмнөх судлаачдаас энэ салбарын судалгааг илүү ахиулсан байна.
6 А.Д.Цыбыктаров. культура плиточных могил Монголий и Задайкалья. Улан-Удэ, 1998. 
                                    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан
 

Comments