logo

logo.jpg

Advertisement

​ЗАД БУУЛГАГЧ ХАНГАЛ БӨӨ

ЗАД БУУЛГАГЧ ХАНГАЛ БӨӨ
 
Тулуй хаан 1231 онд Хятадын Алтан улстай байлдаж явах үед гурван түм орчим цэрэгтэй, гучин түм орчим цэрэгтэй, гучин түм орчим Хятадын цэрэгт Хар луу мөрний эрэгт тулгарч олон хүний хүчинд мөхөсдөн их мөрний тохой газар руу шахагдан Хятад цэргийн гарт амь үрэгдэх, эсвэл их мөрний усанд үйж үхэх хоёр зам Тулуй хааны цэргүүдэд тулгарч гэнэ.
 
Аргагүй байдалд орсон Тулуй хаан Хангал бөөгөө дуудаж, үхлийн аюулаас гарах арга замыг дээд тэнгэрээс гуйж зад барихыг тушаажээ. Хааны зарлиг ёсоор задаж Хангал бөө гал тахин бөөлж, тэнгэрийг дуудан аврал эрэн зад буух бүх аргыг хэрэглэсэн байна.
 
Ингээд Хятадын цэргийн өмнүүр болон араас нь олон хун шувууд гарч ирэн их дуугаар хашгиралдан байснаа гэнэт алга болж, түүний араас зуны цаг байсан атал эхлээд бороо орж, дараа нь шувуун зад буун түүний араас цасан шамарга болон хувирсан нь халуун зунаар ийм хүйтэн шамарга тулгарна гэж бодоогүй явсан. Хятад цэргүүд балмагдан сандарч, сүйрэх аюулд орон Монгол цэргийг бүслэн хаахаа зогсоож улмаар цэргүүд нь барьсан нум сумтайгаа хөлдөн царцаж, хиаран үхэхдэхийн унацгааж эхэлсэн байна. Ингэж Тулуй хааны Монгол цэргүүд Мөнх тэнгэрийн ивээл, Хангал бөөгийн эрдэм чадлын ач тусаар эсэн мэнд үлдсэн гэдэг. Ингэж зад барьж Тулуй хааны цэргүүд сүйрэлээс аврагдсан тухай Рашид Ад Дин “Судрын чуулган-д бичиж түүхэн баримт болгон үлдээжээ.

Comments