logo

logo.jpg

Advertisement

Хараал үнэхээр байдаг уу

 Хараал үнэхээр байдаг уу

Бөө, үзмэрч шидтэнүүдийн тухай олон янзын домог, цуу яриа он жилүүдийг дамнан яригдсаар байгаа билээ. Тэгвэл эдгээр нь бүр ч ор үндэсгүй зүйл биш бололтой. Ялангуяа муу санасан хэн нэгэнд хараал хийлгэчихлээ гэх яриа хүмүүсийн дунд их сонсогддог. Энэ сэдвээр дагнан судалдаг эрдэмтэд ч байдаг аж.
 
Нэг жишээ сонирхуулья: Иркутскийн инженер А.Турчанинов түүний ойр дотныхонтой ер бусын, аймшигтай гэмээр явдал хэзээ нэгэн цагт тохиолдоно гэж огт төсөөлөөгүй явжээ.
Түүний бага дүү Дмитрий 1999 онд өндөр уулан дээр орших Селенкен нуурын эрэг дээрх амралтыг зорьсон аж. Цоо эрүүл, эрч хүчээр дүүрэн, 30 настай залуу эр хэд хоногийн дараа амралтаас буцаж ирэхдээ ямар ч амьдралын эрч хүчгүй, буурал толгойтой өвгөн шиг болчихсон байсан гэнэ. Ингээд түүнийг эмнэлгээр авч яван үзүүлж шинжлүүлтэл маш хурдацтай тархалт бүхий хорт хавдар тусчихсан байжээ.
Удалгүй дүү нь нас барахын өмнөхөн өөрийнх нь өвчний шалтгаан юу байсан тухай ахдаа ярьсан байна.
 
Дмитрий амралтын газар очсоныхоо дараахан нутгийн нэгэн иргэнтэй сүрхий муудалцсан аж. Нөгөөх нь аймшигтай хилэгнэн уурсаж, түүнээс өшөө авна хэмээн заналхийлсэн гэнэ. Ингээд хэд хоногийн дараа нуурын эрэг дээр наранд шараад хэвтэж байхдаа нэгэн морьтой хүнийг харжээ. Энэ нь өтгөн хар сахалтай, алтан саагаар эмжиж оёсон үндэснийхээ хар өнгийн хувцсыг өмссөн тува хүн байсан аж.
Тэрээр Дмитрийг маш анхааралтай харан, гартаа шавар аяга барьчихсан зогсож байж. Ингээд морьтой тува эр Дмитрий рүү ойртож ирснээ амандаа ямар нэгэн үг бувтнаад шавар аяган дотроосоо шингэн зүйл утган түүний нүүр рүү цацсан гэнэ. Түүний дараахан уг морьтон нүд ирмэх зуур алга болчихсон аж.
Үүний дараахан Дмитрийн бие эвгүйтэн, хоног өнгөрөх тусам улам муудсаар байжээ. Ингээд амралтаас буцаж ирснээс хойш ердөө 10 хоноод л талийгаач болсон аж.
 
Дүүгээ нас барснаас нэг жилийн дараа Турчанинов Сибирийн бөө нарын өвөрмөц чадварыг дагнан судалдаг нэгэн эрдэмтэнтэй уулзжээ. Бөө нарын дунд алуурчин гэж нэрлэж болохуйц хэсэг байдаг тухай уг эрдэмтэн ярьсан байна.
Тэд тодорхой тарнийн тусламжтайгаар дурын хүнийг үхэл рүү илгээх чадвартай аж. Иймэрхүү бөө нарыг “хараалчид” гэж нэрлэдэг бөгөөд тэд Алс Дорнод, Сибирьт, мөн буддын шашны үзмэрч төлөгч нарын дунд ч байдаг гэнэ.
Бас 1970-аад онд Новосибирскийн эрдэмтэн С.Камов энэ сэдэвтэй холбогдуулан 10 жилийн дотор маш олон жишээ баримт цуглуулж, хэдэн зуун туршилт явуулсан байна. Тэрээр туршилтын үеэр хүн ба амьтдын тархины идэвхжилт, төв нервийн системийн импульсын үзүүлэлтийг хэмжин, мөн ургамал дээр ч туршилт явуулж үзсэн байна.
 
Орон нутгийн иргэдийн аман яриа, хар хэлц үгс зэргээс 300 гаруй тарни шившлэг үгс цуглуулж судлан туршилт явуулахад тэдний бараг тал хувь нь “үхлийн” хүчтэй байсан гэнэ. Тэдгээрээс хэлсэн даруйд ургамал цэцэг хатан гандаж байжээ. Нохдыг туршилтад оруулан үзтэл тэр даруйд хорт хавдар үүсэн, асар хурдацтай тархан үхэлд хүргэж байж.
Харин арай бага хүчийг агуулсан үгсийг хэрэглэх үед дархлаа болон нервийн систем хямарч, архаг өвчлөлийг үүсгэж байсан гэнэ. Ингээд Камов дараах дүгнэлтэд хүрчээ: Тарни шившлэгийн хүч нь текст дотор кодлогдсон үгсээс хамаардаг юм байна. Мөн хоорондын харилцаандаа зүй бус хараалын үгс их хэрэглэх нь хар мөртэй байдгийг эрдэмтэн тогтоосон гэнэ. Тиймээс ч гэр орондоо муу энергитэй үгс их хэрэглэдэг, амьдралын түвшин доогуур гэр бүлийн хүүхдүүдийн оюуны хөгжилд тэдгээр муу үгс маш сөргөөр нөлөөлж, ирээдүйн хувь заяаг нь муугаар зурагладаг аж. 
 
Д.Мигаа
 

Comments