logo

logo.jpg

Advertisement

Дээд цэцийн 49-дүгээр хуралдааны тэмдэглэлээс:Удгадууд олшироод ирвэл улс мөхөхийн шинж юм

Дээд цэцийн 49-дүгээр хуралдааны тэмдэглэлээс:
                                    Удгадууд олшироод ирвэл улс мөхөхийн шинж юм.
     Дэлхийн тэнгэр шүтлэгтэний холбооны Ерөнхийлөгч Ж.Өсөхбаярын хэлсэн үгээс онцолж авав.
За ингээд эрхэм нөхөддөө хэлэх үг байна. Сүүлийн 2,3 жил манайхаас гарсан хүмүүс намайг олон удаа гуйж, ажиллаач гэж гэсэн. Бид эвлэлтэй таараагүйдээ биш эвлэлийн үзэл бодолтой таархаа больсон учраас эвлэлээс гарч байгаа юмаа. Эвлэлийн ажил нэг хүний толгойгоор явдаг учраас бид оролцдоггүй юм.  
Саяны болсон шинэ жилийг арга хэмжээг харал даа, зууны 90 хувь нь охид хүүхнүүд, бүсгүйчүүд, 10 хувь нь эрэгтэйчүүд. Нөгөө олон зайрангууд хаа байна. Байхгүй байна.
Удгадууд олшироод ирвэл улс мөхөхийн шинж юм. Хэлэх, хэлэхгүй үг их болж байна. Хов жив их болж байна...
Би дарга дээр ирээд санал бодлоо байнга хэлж байдаг, их гомдож байна. Намайг хэд хэдэн удаа сорилтонд оруулж байсан.  Гурван жилийн ойгоор надад арга хэмжээ зохиох үүргийг тулгаж өгч байсан. Манайхан говийн тахилгад явж, би ганцаар эвлэлээ төлөөлж Хөх нуурын нэгдсэн тахилгад очиж байсан. Олон бэрхшээлтэй тулсан. Хувиасаа 4 сая төгрөг зарцуулж, морь, бөх, тахилгыг тэтгэж байсан.
Би Дэлхийн тэнгэр шүтлэгтэний нэгдсэн байгууллагыг байгуулж байгаа. Манай хуучны Бадарч, бусад эрдэмтэд манай төвд ирж байгаа. Монголын бөөг нэгтэгж чадсангүй тараалаа. Тэгвэл бид дэлхийг нэгтгэнэ. Би энэ жилийн 7 сард дэлхий хэмжээний тахилгыг төртэй хамтарч хийнэ. Нэг нөхөр надаас асуусан. Би их балмагдсан. Нээрээ л эвлэл намайг хооллол уу, би эвлэлээ хооллол уу гэж бодлоо. Яахав надаа одоо эвлэлээс авсан тэмдэгнүүд байгаа, би авчирж өгнө. Эвлэлийн шагнал эвлэлдээ л үлдэнэ. Над дээр очсон хүмүүсийн бүх цол, тэмдэг хүчингүй. Би ч цаашдаа Дэлхийн хэмжээний шагнал өгөхгүй. Харин би өнөө өглөө юмнуудаа үзлээ их дурсамжтай юм гэж бодлоо.
Эвлэлээс би ганц л юм авлаа үе, үеийн хамт олон надад итгэж намайг босоход миний араас босдог тийм хамт олон. Энэ эвлэлээс гараад явсан бүх хүмүүс нэгдсэн байгаа. Би та бүгдийг энэ эвлэлдээ байгаад ажиллах юм бол энэ удирдлага гээд байгаа хэдэн юмнуудаа ташуурдаарай, ийм байвал энэ эвлэл удахгүй мөхөнө.
Одоо олон улсаас манай холбоонд хөрөнгө оруулалт орж ирж байгаа. Би эндээс явахдаа гунигтай ч биш баяртай ч юм шиг. Монголын бөөг нэгтгэв үү, бутлав уу, Би гараад явсан бүх хүмүүсрүү ярина. Та бүхэн Дэлхийн тэнгэр шүтлэгтэний холбоонд нэгдээрэй. Бид нар түрүүчийн таван жил хийсэн алдаануудаа засаж ажилна. Том тахилгуудыг жинхэнэ утгаар нь хийнэ. Манай Дэлхийн тэнгэр шүтлэгтэний холбоонд хамтарч ажиллаарай. Би дэлхийн хэмжээний сэтгэж, бодно. Дэлхий дээр тэнгэр шүтдэггүй хэн ч байдаггүй байна. Тиймээс хүн болгонотой хамтарч ажиллана. Бөө байна уу Лам байна уу Есүс байна уу бид хамаагүй нэгдэж явна. Толгойтныг бөхийлгөж, тойгтныг сөхрүүлэн нэгтгэх болно.
Энэнээс хойш Дэлхийн тэнгэр шүтлэгтэний холбооны Ерөнхийлөгч Өсөхбаяр гэдэг хүн энд залагдаж орж ирнэ. Манай дэд дарга, ерөнхийлөгчид оролцоно. Бид хэзээ ч хоорондоо ам зөрж байгаагүй хамт олон.
Монгол бөөгийн төлөө зөв л зүйл хийж байвал
     манай улаач нар очиж оролцох хэрэгтэй.
                                                МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хэлсэн үг
Монголийн бөөгийн байгууллага гэдэг зөвхөн Жаргалсайханы асуудал биш. Энэ бол үе, үеийнхний бөөгийн төлөө явж байсан хүмүүсийн залгамж халаа юм. Монголын бөөг “Голомт төв” нь 20-иод жил авч явсан. Энэ байгууллага түүхэн үүргээ гүйцэтгэчихээд хэлбэрээ өөрчлөх хэрэг гарч, Манай байгууллага-МБНЭ байгуулагдсан. Голомт төвийн суурин дээр манайх залгамж халаа болж хөгжсөн. Хүмүүсийн хэлсэн үгэнд хариу өгөх юм бол жижигхээн хов жив болчих учир  би агуулгын хувьд ярьяа. Тэгэхээр МБНЭ нь дотооддоо өөрсдөө асуудлаа цэгцлэх гэж байгуулагдсан байгууллага, бидний тэр зорилго хэвэндээ л байна. Дэлхийн хэмжээнд сэтгэж, Дэлхийн хэмжээнд ярина гэдэг нь бидний хамгийн том зорилго юм. Энэ зорилгийг биелүүлэхээр шинэ байгууллага байгуулагдаж гарж ирсэнд би баяртай байна.  Зөв чиглэлээр явж байвал аль ч байгууллагад очиж зүтгэх хэрэгтэй, энэний цаана монголын бөөгийн хөгжил явж байгаа. Тэрнээс биш хэсэг хүний бодсон юм, цаашаа залгамжилж байгаа хэрэг биш. Он гараад бөөгийн 12 шинэ холбоо байгуулагдаж байна. Энэ 12 холбоод хэрхэн яаж ажиллах нь цаг хугацааны асуудал. Дэлхийн хэмжээнд олны анхаарлыг татсан тахилга зохион байгуулж, төртэй хамтран ажиллах нь сайн хэрэг, миний хүсэж байсан зүйл. Гэхдээ дэлхийн хэмжээнд ажиллана гэдэг бол цаг хугацааны хувьд ч, хөрөнгө, мөнгө их шаардсан ажил юм. Энэ бүхнийг 5 жил ажиллах хугацаанд ойлгосон байх гэж би бодож байна.
Одоо энэ шинээр байгуулагдсан 13 дахь холбоондоо амжилт хүсэе. 12 холбооны тэргүүнүүд надтай ирж уулзсан. Би бүгдэнд нь амжилт хүсэж байна. Хөгжил гэдэг задарч, нийлж явдаг зүйл. Бүгд л цаг хугацааны шалгуурт орж явдаг. Монголын бөөгийн төлөө зөв ажиллагаа чиглэлээр явж байгаа бүх байгууллагуудыг би дэмжинэ. Монгол бөөгийн төлөө зөв л зүйл хийж байвал эдгээр холбоодын зохиож байгаа үйлд манай улаач нар очиж оролцох хэрэгтэй. Зөв үйлийн цаана Монгол бөөгийн хөгжил урагшилж байгаа. Амжилт хүсье.
                    Монгол бөөгийн энэ том хүчийг бидний эсрэг, сөрөг хүчин ашиглах вий дээ.
Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүүгийн хэлсэн үг хэлэв
Цаг цагаараа байдаггүй Цахилдаг хөхөөрөө байдаггүй. Таван жилийн хугацаа гэдэг багагүй хугацаа юм.
Би ганц л юм захиж хэлэе, Монгол бөөгийн уламжлалт чанарыг битгий алдаарай. Би бол Монгол бөөгийн уламжлалт чанарын төлөө ясаа цайтал зүтгэнэ. Би бол удам дамжисан  онгодтой хүн. Тэрнээс биш ашиг хонжоо хайсан наймаачин хүн биш, нэр төр хөөсөн улс төрчид биш, Үүнийг хатуу санах  хэрэгтэй. Уламжлалт бөөг зөв явуулбал би баярлан очиж дэмжинэ. Монгол бөөг хортой хутгаж байгаа хүмүүстэй хатуу тэмцэнэ.
Монгол бөөгийн энэ том хүчийг бидний эсрэг сөрөг хүчин ашиглах вий дээ. Та нарыг гадны хар хүмүүс ашиглах гээд сууж байгаа. Тийм учраас тийм зүйлд Монгол бөөгийн онгодын хүчийг битгий ашиглуулаарай. Энэнд ашиглуулвал Монгол Улс газрын хөрснөөс нэг л өдөр арчуулна.
Монгол бөөг мөхөөх гэж байгаа Монголын Дотоодын хүчин байгаа. Энэ есүүстэй, буддизмтай  нийлсэн. Бидний хүч тарамдвал дорно аваад үмхэчинэ. Үүнийг л анхааруулая.
Уламжлал бөөг хөгжүүлж байвал л би гараа өргөөд дэмжэе. Эвлэлээс өмнө маш олон байгууллага намайг урьж байсан, би нэгэнд нь ч очиж байгаагүй. Анх удаа орсон нь Эвлэл юм. Эвлэл нэгдэнэ гэдэг хариуцлага, хувь хүний сэтгэл байдаг юм байна. Анх манайх хурлаа хийж чаддагүй байсан. Яагаад зарим нь эвлэлээс гарсан бэ гэвэл Монгол бөөгийн Ёс зүйг мөрддөг болсонооос улбаалсан юм.  
Уламжлалт бусаар хүний сэтгэл зүйгээр оролдож болохгүй. Биднийг анх нэгдэхэд бөөгөөр бизнес эрхэлдэг хүн ч байсан, бүх сэтгэл зүрхээ зориулж байсан хүн ч байсан. Би энэ бүхнийг шүүхгүй. Тэртээ тэгэлгүй амьдрал шүүнэ.
              Монгол бөөд менежер хэрэгтэй байсан. Жаргалсайхан гэдэг хүн менежэр хийсэн. Бөөг төрийн хүн нэгтгэнэ гэхээр нь би ирж байсан. Уламжлалт юмыг эвдэж мөнгө хийсэн хүмүүстэй би эвлэрэхгүй. Бидний энэ их хүчийг хар хүчин эзэлчихвий гэхээс би айдаг. Уламжлалт юмаа л би дээдлэнэ.
 

Comments