logo

logo.jpg

Advertisement

“Цэцгийн баяр” -2018

  “Цэцгийн баяр” -2018

 Энэ жилийн анхны цэцгийн баяр хорооллын Дако цeнтрийн 15 давхарт Пхеньян ресторанд амжилттай болж өнгөрлөө. Хэдий Монголын хүйтний эрч ид нэмэгдэж 30-40 хасах градустай байсанч улаан том дэлбээлсэн цэцэгсийг өрөн тавьсан өвөрмөц харагдана.
Цэцгийн байр”-ын арга хэмжээг нээж БНАСАУ-ын элчин сайд  О Сын Хо баярын үг хэлж, баярын арга хэмжээг эхэллээ. Уг арга хэмжээнд Монголын төрийн байгууллагуудын төлөөлөгчид, мөн МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн их зайран П.Батжаргал, Дангаасүрэн Монгол бөөгийн тэргүүн удган Мөнгөнсувд, Монгол бөөгийн зайран Нямдорж, Монгол бөөгийн удган Янжинлхам, Баттогтох нар МБНЭ-г төлөөлж оролцлоо. Арга хэмжээ нь Монгол, Солонгосын урлагын тоглолтоор үргэлжилсан юм. Ирсэн зочид төлөөлөгчид цэцгийн өмнө дурсгалын зургаа татуулснаар  арга хэмжээ өндөрлөлөө. Энэ удаагийн цэцгийн баяр нь Пёнчаны олимпын ажиллагааны нээлтийн өмнө болж байгаагаараа онцлог байүаа. “Кимирсен” гэж нэрлэгдэх цэцгийн цэцгийн үзэсгэлэнг БНАСАУ-ын Аугаа их удирдагчийн нэрээр жил бүр тотмол зохион бай­гуулдаг байна.
                                    Б.Цэлмүүн

Comments