logo

logo.jpg

Advertisement

МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ТАВЬ ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.

МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ТАВЬ ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.
 
2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн тавь дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар:
1. БНАСАУ-д аялал, залбиралд оролцох тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
2. ОХУ-ын Халимагт болох Монгол туургатаны наадамд оролцох тухай
МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү
3. Говийн нэгдсэн их тахилгын бэлтгэл ажлын явц
Өмнөговийн Цогтцэций сумын
бөөгийн зөвлөлийн удирдагч Ц.Бор
4. Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдлагыг өөрчлөх тухай
МБНЭ-ийн Хяналтын Цэцийн удирдагч
Монгол бөөгийни их зайран П.Батжаргал
5. Чингэлтэй хайрханы тахилгын талбайг тохижуулах тухай санал
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
6. Өвөрмонголд “Монгол бөөгийн ёс зүй” номыг түгээх зөвшөөрлийн тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
7. Гадаад харилцаа, Өвөрмонголд бөөгийн үйл ажиллагааны явц
Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн
8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулантай уулзсан тухай,
УИХ-ын гишүүн Ганболдтой хийх уулзалтын тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
Тус тус хэлэлцэхээр санал оруулсан бөгөөд Дээд цэцийн гишүүн Мөнхчулуун “2018 оны Нарны залбирал”-ыг зохион байгуулах тухай асуудлыг хэлэцэхээр нэмж санал оруулав.
Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Монгол бөөгийн зайран Мөнхчулуун, Монгол бөөгийн зайран Бахаамаазагд, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн удган Байгальтөгс, Монгол бөөгийн удган Бор, Монгол бөөгийн тэргүүн зайран У.Ганхуяг, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Наранцэцэг нар санал бодол, шүүмжлэл хэллээ.
БНАСАУ-д аялал, залбиралд оролцох явцад хийгдэх уулзалт, ярилцлага, залбиралын тухай танилцуулж, “Монгол хатаны бунхан”-д өмнө нь хийсэн залбиралын талаар мэлээлэл хийлээ.
ОХУ-ын Халимагт болох Монгол туургатаны наадамд оролцох төлөөлөгчдийн саналыг авч, очих болон ирэх маршрут, Улаан-Үд, Эрхүү, Москвад оролцох арга хэмжээнүүд, зарцуулах төсвийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцлээ.
“Говийн нэгдсэн их тахилгын бэлтгэл ажлын явц”-ын талаар Монгол бөөгийн удган Байгальтөгс, Бор нар мэдээлэл хийлээ. Гишүүд тахилга хийх газрын талаар санал, дүгнэлтээ хэлсэн байна. Бэлтгэл ажлын талаар хийгдэж байгаа ажлыг сайшаагаад тахилга хийх газрыг сонгох талаар судалгаа хийж, 5 дугаар сарын 10-ны дотор ирүүлэхийг зөвлөлөө.
Өмнөговь аймгийн Бөөгийн хүрээлэнгийн удирдагч Х.Энхмаа нь Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнг удирдаад цөөнгүй жил өнгөрчээ. Энэ хугацаанд МБНЭ-ийн гаргсан бодлого, шийдвэрийг сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах, бөөгийн хүрээлэнгийн болон бөө нарт ажлын зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, байгууллагын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах асуудлаар ажилласангүй, нэг ч гишүүн шинээр элсүүлж эгнээгээ өргөтгөсөнгүй, хийсэн ажлаа тайлагнах сурталчлах ажил зохион байгууулсангүй. Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчийн ажлыг МБНЭ-ийн Дээд Цэцийн өмнө хариуцаж чадсангүй. Тиймээс Өмнөговь аймгийн Бөөгийн хүрээлэнгийн удирдагчийн ажлаас Монгол бөөгийн тэргүүн удган Х.Энхмааг чөлөөлөх шийдвэр гаргаж хариуцлага тооцлоо.
Чингэлтэй хайрханы тахилгын талбайг тохижуулах тухай гишүүд ярилцаж, санал бодлоо хэллээ. Дүнг Чингэлтэй дүүргийн ИХТ-д танилцуулахаар болов.
“Гадаад харилцаа, Өвөрмонголд бөөгийн үйл ажиллагааны явц”-ын талаар дэлэгрэнгүй мэдээллийг танилцууллаа. Гадаадад бизнесийн чиглэлээр ажиллах явцдаа бөөгийн чиглэлээр 2 удаа уулзалт хийсэн байна. Өвөрмонголд бөөгийн шүтлэгийн хөгжил хэрхэн явагдаж байгаа, түүнд монгол бөөгийн оролцоо, сойшаал болон вичатаар өрнүүлсэн мэтгэлцээн, маргааны асуудлаар танилцуулга хийлээ.
Өвөрмонголд МБНЭ-ээс гаргасан “Монгол бөөгийн ёс зүй” номыг хэвлэх талаар зөвшөөрөл олгох хэлэлцээ хийхийг ДЦХ-н гишүүдийн 97,0 хувийн саналаар зөвшөөрлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулантай хийсэн ээлжит уулзалтын талаар мэдээлэл танилцууллаа. Мөн удахгүй хийгдэх УИХ-ын гишүүн Ганболдтой хийх уулзалтын бэлтгэлийн талаар хэлэлцлээ.
Энэ удаагийн хуралдааныг ДЦХ-н байнгын гишүүдээс Н.Баярсайхан, Н.Даарий, А.Оюунчимэг, М.Сарантуяа, Ч.Одбаяр, С.Болормаа, Б.Доржпүрэв, А.Оюунтуул, Б.Болдбаатар нар тасаллаа.
ДЦХ-н гишүүн Н.Даарий, С.Болормаа, М.Сарантуяа, Ч.Одбаяр нар 2018 онд ДЦХ-д нэг ч удаа суугаагүй байгааг онцолж анхааруулж байна.
Хуралдааны хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гаргасан шийдвэрийг баталлаа.
Мэдээллийн алба

Comments