logo

logo.jpg

Advertisement

​ДЭЭД ТЭНГЭР БА БИЛЭГ ТӨӨРГИЙН КВАНТ ҮНДЭСЛЭЛ №6

Ахуй, сэтгэлийн бузардал. Ил орчлонгийн бүхий л юмс чинадын уяа хэрээ бүхий нэг л амь оршихуй болохыг өмнө ярилцав. Дээд тэнгэрийн  билиг шид амьтай, амьгүй бүх юмс байх нь өгүүлснээс тодорхой. Харин дээд тэнгэрийн билиг  мэдрэмжийг тээх заяа   гагцхүү хүнд тохиосон байна.  Тиймээс хүмэн дээд оюуны  шид эрчийг өвөрлөн  тээсэн “бурхан”(тэнгэрлиг) заяатай нь илт. Харамсалтай нь  хүмэн тусгаар мэт үзэгдэх ил юмс ахуй, улмаар мөчид  танихуйнтөсөөллийн дарамтад автсанаар ил ба чинадыншүтэлцэхүйг мэдрэх эрч чадлаа  харамсмаар гээжээ. Энэ бүхнийг  өмнө дурссаныг санаарай.
Хүнлэг  хийгээд амь нэгт Орчлонгоо хайрлах сэтгэлийг хүмэн улам л гээсээр байна. Ухар сэтгэл санаанаас “БИ”  гэж  хязгааргүй дөвийлгөх  муу ёрын үзэл газар авсан байна.   Тэгээд бусдыг хуурч мэхлэх, хулгайлах, дээрэмдэж тонох, хүчтэй нь сулыгаа даран нухчих, дайтаж сүйтгэх шуналт сэтгэлийн бузарт  хүмүүн ааглуулжээ.   Тийм нөхцөлд хүн төрөлхтөн дур зоргоор  дарангуйлах(боолын нийгэм),  аажмаар дарлалын хуулиар нийгмийг захирах дэг тогтжээ. Үгээгүйчүүдийн тэмцлийн үрээр дарангуйллын хуулийн  харгис хэрцгий дүрэм алгуур суларсан боловч, баячуудыг хамгаалах  шударга бус жаяг, аажмаар тив дамнасан эдийн ноёрхол, мөлжлөгийн ов  хуйвалдаанд хувирчээ. Энэ нь дэлхийн ард түмний эв түнжинг сүйрүүлж,  мөргөлдөөн,  аюулыг өдөөж байна. Байгаль, хүмүүн хийгээд нийгмийн олон талт харилцааны бүхий л салаа салбар нь дээд тэнгэрийн жамаас мөчирлөн  гарах ёстой даруй мэдрэх цаг нэгэнт болжээ.
 

  1. Бодисыг хувиргах  билэг оюуны эрч

 
Сүлэлдэхүй. Дээд тэнгэрийн хөтлүүр эрчийг тээсэн болохоор төвлөрсөн бодол бясалгалаар бодис юмсын  төлөв төрхийг өөрчлөх шид хүмэнд заяасныг дахин дурсъя. Физикчид туршилтаар,[10] түүнийг нотолжээ.    Орчлон нэг амьтай болохын баталгаа ч энэ мөн.  Тэгэхдээ  газар дахь амьдралын ерийн нөхцөлд тийм үйл амар  тохиохгүй. Бодисын атом, молекулын дулаанаас үүдэлтэй хөдөлгөөний эрч  нь бодол  сэтгэлийн  бөөмст нөлөөлөх  хүчнээс нэн их давуу.  Хүмэн, амьтан бүгд ийм л нөхцөлд амьдардаг болохоор билиг ертөнцийн чинад хүчийг огтхон ч мэдэрдэггүй, тиймээс ч ор тас үгүйсгэдэг аж.  
            Физикчид эдүгээ бодисын атом, молекул дахь электрон болон бодисоос үүсэх олон фотоны(гэрлийн бөөм)салангид төлөв төрхийг нэг бүхэл амьсалдбагцруулан зангидах ухааныг олжээ. Энэ нь  бодист  хийгээд далд ертөнцийн харилцааг судлахад үнэт алхам болоод байна. Тийм төлөв нь мөнөөх бодис дахь бөөмс бүрээсээ гарцаагүй хамаарах бөгөөд хувааж салгасан ч хатуу амьсал нь хэвээр үлдэнэ. Ингэж нэг төлөвт багцруулахыгсүлэлдэхүй(entanglement) гэнэ.  Сүлэлдэхүй нь угтаа  хумхи оршихуйн нэг төлөв нь нэгэн зэрэг амьсанбагцарсан олон квант төрх төлөвүүд(тавиланг)-ийн нийлбэр байх тухай  квант физикийн тулгуур зарчимд суурилж байгаа юм.  Тэгэхлээр бодисын  тухайн төлөв бүр нь олон олон  чинад төрх төлөвийн  тавилангийн хувь нийлбэр  гэсэн үг.
 Өнөөдөр физикчид электрон, фотон мөн хэт дамжууллынцахилгаан хэлхээ зэргийг  сүлэлдүүлж сураад байна.  Бодисын  цөмийн спинийг бултаар нь жигдрүүлж жагсаагаад  соронзон (резонанс) төлөвийг үүсгэх аргыг(MRI) олоод нилээд удав. Оношлогоо, эмчилгээний нэг чухал төхөөрөг бол MRI мөн. Тийм төлөвийнбүрэлдэлд орсон бөөм бүр амьсан жигдэрсэн төлөвтөө шууд архлаатай байна гэсэн үг. Соронзон резонанс төлвийн аль нэг бөөмийг нь хөндөж, төлөвийг өөрчилбөл  мөнөөх хувирал нөгөөх амьсмалд  бүхэлд нь шууд тархана.  Энэ жамыг А. Аспектийн гал,[11] аль хэдийнээ илрүүлсэн билээ. Тэгж “хүж” барилдсан “биеийг”  хоёр хуваагаад  алс холд салгасан ч нэгд нь үйлчлэхэд  нөгөөд нь мэдээлэл  “далд шидээр” шууд илрэх юм. Бодист эрдмийн “мөр мөшгөх” (principle of determenism) зарчмыг хамгаалах зорилгоор  Эйнштейн  “үйлчлэл  алс зайд   чөтгөрийн шидээр  дамжих нээ”  гэж сөрсний хариу нотолгоо ч  энэ мөн.
Өлгөж бодохуй, холгүй ирээдүйд квант сүлэлдүүлэхүй нь квант компьютер, алс холд мэдээллийг цахилгаан соронзон долгио  хэрэглэлгүй дамжуулах, алсаас  биеийн төлөвийн хувирлыг мэдрэх, жолоодох төхөөрөг бүтээх зэрэг технологийн  дэвшлийн суурь болно.Хорвоогийн бүхий л юмс атом, молекул, ДНХ, нейрон орон зайг бүхэлд нь дүүргэсэн “чинад” скалархолограф орноор  харилцаж байна гэж үзэхэд ийнхүү хүргэж байна. Хорвоо бүхлээрээ айлсан амьсаж, дээд тэнгэрийн заяа ивээхүй дор хүмүүн Чингис хаан лугаа адил Мөнх Тэнгэрийн хүчийг хурайлан дуудах  цаг айсуй. Чингэхүй газарт дээд тэнгэрийн зарлиг хэрэгжиж, бултаар тэнгэрийн шударга үнэнийг эрхэмлэж  хэрүүл маргаан, буу шийдэмгүй амьдрах заяа нүүрлэнэ.  Энэ заяаг хүмүүн хэрэгжүүлэх үйлсэд монголчууд бид өвөг дээдсийн уламжлалаа батлан харуулж, манлайлах ёстой юм.
      Тулгуур ач холбогдлыг нь бодож сүлэлдэхүйн квант физикийн үндсийг дахин яльгүй тодотгохыг хичээе.  Сүлэлдэхүй бол тус бүрдээ далд(virtual) олон төлөв  тавиланг багцруулан зангидсан эрч болохыг дахин болгоое. Энэ бол квант физикийн тулгуур багана нь мөн. Соронзон чанарыг нь илтгэж буй хэмжигдэхүүнийг нь   ний болгох замаар  бодисын бөөмсийг өөр хооронд нь нэгэн амьсалд зангидахад мөнөөх олон далд төлөвийнх нь  бүрэлдэх хийгээд хувирахуйн багц мэдээлэл бүрэн, чанд хадгалаатай  байх юм. Квант шид  нь дээд тэнгэрийн далд билиг тавиланг тэгж тээх ажээ. Тэр бодисыг хувааж  хэлтэрхийг нь хэчнээн хол зайд салгасан ч  сүлэлдлийн мэдээлэл  эвдрэхгүй бат үлдэхийг өмнө дурссан. Нэг бөөмд   нь үйлчлэхэд амьссантөлөвийн эзлэн буй бүхий л орон зайд мэдээлэл зайнаас хамаарахгүйгээр бүхэлд нь хоморголон  хоромхон зуур тарна.
Хятадын физикчид сүлэлдэхүйг сансраас нотлов.  2016  оны VIII сард  хятад улс “Micius”  хиймэл дагуул хөөргөжээ. Лазерын туяаг дагуул дахь  талстаар нэвтрүүлэн сүлэлдсэн төлөвт нь шилжүүлж. Цацарсан сүлэлдмэл хос фотоныг салгаж, нэгийнх  нь туйлшралыг хэмжиж тогтооход нөгөөгийнх нь заавал түүний эсрэг байх нь  квант жам.      Тэрхүү хос фотоныг Төвдийн өндөрлөг дэх  хоорондоо 1200 км зайтай Delingha  болон Lijiang дахь станц руу, [12]илгээжээ. Судлаачид 1000 гаруй хос фотоныг газарт бүртгэж  салгасан нэг фотоных нь мэдээллийг тодорхойлоход нөгөө алсад байгаа фотонд мадаггүй дамжсаныг нотолсон байна. Чингэж Эйнштейний ёжлон илэрхийлсэн алс зай дахь чөтгөрийн шид үйлчлэл [13] сансрын гэх зайд батлагдав.  Үүнээс өмнө газрын туршилтаар  ойр зайд үйлдсэн хэд хэдэн нотолгоо ч байдаг юм.                                                                      
Шинжээчид бас шинэ туршилт ч сэдчихээд байх аж. Хүж барилдсан фотоныг салгаад нэгийг нь газар руу илгээж нөгөөг нь дагуулд хоргооно. Газар дахь тодорхойгүй төлөвт байгаа фотоныг мөнөөх ирсэн фотонтой хүж барилдуулна.Тэр хоёрын  амьссан төлөв үүсэхэд мэдээллийг газарт хэмжиж тодорхойлсноор  фотоны нөгөө тодорхойгүй төлөв шууд сансрын алсад ч адилхан дамжиж(teleportation)илрэхийг тодорхойлохоор зэхжээ.  Хоёр фотон үл ялгарах учир туршилтаар  газарт байсан  фотон нь  сансарт хийлж очсон  буюу орон зайг товчилсон гэхүйц бодолд хүргэж байна.
/Эйнштейний шагналт, доктор профессор О. Лхагва/
 

Comments