ТАХИЛГА ХИЙХ БАЙРЛАЛАА СОНГОВ.
2013 оны 5 дугаар сар 23-ны өдөр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, Монгол Бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Дангаасүрэн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Энхмаа нар Жаргалант хайрханд очиж Тахилга, тайлга хийх газруудаа сонгосон билээ.
Хайрханы өмнөд хэсэгт тахилга хийх санал байсан боловч зарим өвөлжөөнд хүн амиа хорлосон үхээрийн хорлолтой тул тахилга хийхэд боломжгүй болсон.
Бидний бэлтгэл ажлын хэсэг газраа сонгохоор Хайрханы зүүн талын хөтөл давах үед хоёр удган зэрэг шахам ухаан алдаж, асуудал үүссэн учир тэднийг машинтай нь орхиод цааш ТБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн дархан их удган Д.Батчулуун, тэргүүн зайран Д.Дарьчулуун нар хөдөлж, Хайрханы бэлд тахилга хийх байрлалаа сонгосон билээ.
Цаст хайрханы нэгдсэн тахилгыг зохион байгуулахад Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун онцлох үүрэгтэй оролцсоныг тэмдэглэж байна. Их хайрхан биднийг маш өвөрмөц угтаж авсаныг дурьдахыг хүсч байна.