Цаг агаарын хувьд аятай цаг таарчээ. Зам хуурайвтар шавар усгүй аятайхан байлаа. Бэлтэсийн гол хүрч, гүүрийн дэргэдэх гуанзанд энд байдаг улаач нартай уулзаж санал бодлоо солилцов. Алдарт Тоомын даваа өгслөө. Даваанаас алсад Улаан тайгийн уулс үзэсгэлэнтэй хөхрөн харагдана. Бас л сайхан даваа даа. Тоомын даваанаас Өлийн даваа холгүй.
Эртхэн хөдөлсөн бид хэд удалгүй Эрдэнэхайрханы овоонд тулж очлоо. Манай Монголын нутаг ЭНЕРГИЙН ТӨВ-үүдээр баян билээ. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Эрхэлийн хөндийд байх Эрдэнэхайрханы өвөрт дэлхийн бөмбөрцгийн хойд өргөрөгийн 50 градус, зүүн уртрагийн 100 градусын огтлолцлын цэгт "энерги байна” гэдгийг анх Монгол-Японы эрдэмтэд тогтоожээ.
Бид удалгүй Овооны тахилгын наадам очлоо. Морь уралдаж, бөхийн барилдаан болж сумын олон цугларчээ. Сумын олон хурдан морины уралдааныг сонирхохоор цуглав. Эхний морь хол тасархай барианд түрүүлж оров. Хурдан морины уяачийн хөдөлмөр хэдэн хормонд үр дүн нь хэмжигдэж, цугласан олон баясан цэнгэж, наадав. Миний хажууд зогсох уяч залуу хуримтлуулсан хэдэн төгрөгөөр францаас хурдан азарга авчирсан тухай ярина. Монгол морь цус сэлбэн хүчирхэг болж байгаа нь сайхан ч сум болгонд ийм хэдэн залуус бий гэвэл цөөнгүй хүн зөвхөн морины тухай бодсоор, ажилласаар зуны сарыг өнгөрөөх ажгуу. Бид олны дотор сурталчилгаагаа хийчихээд цааш хөдөллөө.
Нэг зуу орчим км шороон замаар явсаар Булган аймгийн Орхон суманд ирдэг. Энэ суманд Зөвлөлтийн үед Оросын цэргийн анги байрлаж байсан онцлоготой. Дараа нь Булган хотоор орж, шатахуунаа нэмээд цааш хөдлөв. Булган хотоор орох бүрдээ энд өрнөсөн “Бага газрын өрсөлдөөн” буюу нэгэн их хурлын сонгуулийн түүх санаанд бууж тэр тухай бичихсэн гэж бодож явдаг юм.
Аяны өглөө тэнгэр цэлмэг сайхан байлаа. Сүүлийн хэдэн хоног бөгчим халуун хотын хүмүүс зуны ид халууныг сануулж байлаа. Хүмүүс зуны халуун үед өмсдөг хувцсандаа орсон байсан. Аяны зам энэ удаа нийслэлээс Лүн сумын чиглэлд хөдлөв. Тал ногоон туяа татаж өвс соёлж бүйг илтгэнэ.
Манайханы байнга ирж мод тарьдаг байсан аж ахуй руу замын хажууд харагдав. Бид Лүн суманд иржээ. Лүн сумаар өнгөрөх бүрдээ ардын хувьсгалтай нас зацуу, Д.Төмөр-Очирын тухай бодол сэтгэлд цухалзана. Тэрээр энэ сумын жирийн малчны хүүхэд, Аж үйлдвэрийн комбинатын ноосны дагалдан пүүлэгчээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1938-1941 онд Орос Улсад Дорно Дахины Дээд Сургууль төгсөж, 1945-1950 онд Ломоносовын нэрэмжит Москва хотын Улсын их сургуулийн философийн ангид суралцаж манай улсаас анх удаа философич мэргэжил эзэмшсэн бөгөөд 1953 онд ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны Академид философийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан анхны философийн ухааны эрдэмтэн хүн юм. 1954 онд МАХН-ын Төв Хорооны тогтоолоор Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Тэргүүлэгч есөн гишүүний нэгээр, 1961 онд Монгол Улсын ШУА-ийн анхны есөн академичийн нэг болж сонгогдсон юм.
1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой тэмдэглэх ажлыг хөөцөлдөн зохион байгуулсан нь үндсэрхэх үзэлтэн хэмээн буруутгагдахад хүрч элдвэр хэлэгдэн хэлмэгдэж 1985 онд зэрлэгээр алагдсан бөгөөд 1990 онд цагааджээ. Тэр нэгэн үеийн эх оронч сэхээтнүүдийн нэг байсан.
Лүнгийн Туул голын гүүр гараад төв замаас эгц хойш эргэн Лүнгээс Баяннуурын замруу орлоо. Өгссөөр даваа даваад уруудан Сайханаагийн хэмээх малчин залуугынхаар орж үдийн хоол идлээ. Өнөө цагийн хот орчмын малчин айлын сонгодог жишээ бол энэхүү малчин айл билээ. Хот газрын хэрэгцээ бүрэн хангагдсан. Нарны туягаар цэнэглэгддэг цахилгаан эх үүсвэрээр гэрэл, хөргөгч, телевизэрээ бүрэн хангасан байна.
Дашинчилэн сум
Энэ чиглэлийн замын түүхийг сайн санаж байна. УИХ-ын дарга Энэбиш энэ замыг тавих санаачлагыг гаргаж байсан билээ. Тэгээд энэ зам Лүнгээс Баяннуур, Дашинчилан чиглэлийн зам тавигдсан түүхтэй. Булган, цаашлаад Хөвсгөл явахад энэ зам нилээд датуу юм.
Дашинчилан суманд Төр нийгмийн зүтгэлтэн Сономын Удвал 1921 онд төрсөн Д.Төмөр-Очиртай нас чацуу нэгэн байжээ. Москва хотод Дорно дахины судлалын дээд сургууль, ЗХУКН дээд сургууль төгссөн. 1937 оноос уран бүтээлээ эхэлж Хатанбаатар Магсаржав буюу Баатар Вангийн дүрийг харуулсан роман “Их хувь заяа” бүтэээлээрээ 1978 онд Төрийн шагнал хүртсэн.
Удвал гуай 1932 оноос Өмнөговь аймгийн яам, цэргийн хэлтэс, намын хооронд бичээч, 1937 онд Улаанбаатарт багшийн сургуульд ирээд, 1937 онд Эвлэлийн байгууллагын даалгавраар Дотоод яамны гал командад бичээчээр, Москвад сургууль төгсөж ирээд Өмнөговь аймагт сонины эрхлэгчээр томилогдон ажиллажээ. Самбуу гуйн адил төрийн ажлаа Өмнөговь аймагаас эхэлсэн байдаг. тай холбоотой юм.
Удвал гуай бол Намын төв хэвлэлүүдийн эрхлэгч, Намын Төв хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгч буюу Монголын эмэгтэйчүүдийн холбооны эрхлэгч, Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга, Монголын Зохиолчдын Хорооны даргаар ажиллахдаа 1962 оноос Монголын Эмэгтэйчүүдийн Хорооны даргаар мөн хавсран ажиллаж ирсэн Монголын нийгэм төрийн нэрт зүтгэлтэн билээ. Нэгэн цаг үеийн ихэр боловч өвөрмөц хоёр хувь заяа ажгуу. Хаврын бүгчим халуун машины хурданд сэрүү татна.
Улаанбаатар хотдоо хамгийн ойрхон байрладаг наадмын төв талбайг түшиглэн хийдэг нарны тахилга монгол бөөгийн улаач нарын нэгдэж хийдэг залбиралын газар болоосой хэмээн хүсч, МБНЭ-ээс 2012 онд санаачлан эхэлсэн түүхтэй. Эхний жилийн тахилга сайхан болж өнгөрсөн.
Хоёр дахь жилдээ тэрхүү газарт бидний дундаас тасарсан шинээр байгуулагдсан бөөгийн байгууллага санаачлан арга хэмжээ зохион байгуулах болсон. Тиймээс бид аргагүй эрхэнд газраа өөрчилж Налайхын Гандан ууланд нэгдсэн тахилга хийж билээ. Мөн чанартаа бол Дагвадорж, Өөдөө нар бидний хийж байгаа ажлыг “цохиж” байгаа хэрэг юм.
Монголчуудын эрийн гурван наадам нь эрт дээр үеэс эх үүсгэлтэй. Тэдгээрийн нэгэнд уул ус, тэнгэр тэнгэр хангайг тахих зэрэг ёслолыг үйлдэхэд эрийн гурван наадмыг дагалдуулан хийдэг байжээ. Наадмын үед эр хүний самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих уралдаан гэсэн гурван төрлийн тэмцээн тусгай ёс журмын дагуу болдог. Монголчууд үндэсний овоо, лусын тахилгаа цагаан идээ элбэг болж, сүрэг мал ногоонд цадаж, хүч тамир орсон үед нь өргөн олноороо тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Монголын тэнгэр шүтлэгтэнүүд сэргээн толидуулах уламжлалын нэг нь Нарны тахилга билээ. Бид олон зүйлээ ой санамжандаа эргээд санахыг эрмэлзэж бас шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхийг зорьж байгаа билээ.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.