Зүхэл-Дээдсийн онгодын тахилга. Зүхэл зүхэж, тамлага тамлах зэрэг нь бөөгийн ёсоор дээдсийн онгон шүтээнд тайллага, тахилга өргөх зан үйл. Сүүлдээ хувираад хараал жатгын нэгэн зүйл болжээ.

Зүхэл тайллага-Уул ус /лус савдаг/-ыг хол зайнаас тахиж тайхыг зүхэаж тайх ёс буюу зүхэл тайллага гэдэг. Хэнтий ханы нэгэн оргилд морьтой хүн авирч гарахад бэрх учир Үүд мод гэгчээс түүнийг зүхэж тахидаг байсан бол зарим лус савдгийг их догшин гэж дэргэд нь очиж тахидаггүй, айж болгоомжлон хол зайнаас, бүр далдаас зүхэж тахидаг явдал ч буй. Чингис хааны дээд язгууртан Бодончар мунхагийн татвар эмээс төрсөн Жуарьдайг зүхэл тайллагад орох эрхтэй болгосон бол Бодончарыг үгүй болсноос хойш Жаурьдайг Аданхан Урианхайдай овгийн хүн гэж гадуурхан зүхэл тайллагаас хөөн гаргажээ.

/Монголын нууц товчоо/

Зүхэл
Үүлэн чинээ хүрэн улаан оргойгоо
Тавин суугаад зүх
Талын чинээ таван сүлдээ
Татан суугаад зүх
Таван барим сагалдаргам
Бугын ташуураараа
Дохин суугаад зүх
Лусын хадын шигшгээрээн
Шигшин суугаад зүх
Минжин сайхан хүлгээрээ
Мэхэлзүүлэн суугаад зүх
Наян есөн хортон могойг тань
Намилзуулан суугаад зүх
Найман мянган холбогы тань
Шилбэлзүүлэн суугаад зүх
Найгалзах сайхан биеэн
Нахилзуулан суугаад зүх
Найман сайхан шандсаа
Яралзуулан суугаад зүх
Өндгөн сайхан толгойгоо
Бөхөлзүүлэн суугаад зүх
Нарийн сайхан хүзүүгээ
Нахилзуулан суугаад зүх
Хатан сайхан ясаа
Үжирүүлэн суугаад зүх
Хар чулуун зүрхээ
Догдлуулан суугаад зүх
Өтгөн хар цусаа
Шингэрүүлэн суугаад зүх
Шунхан улаан цусаа
Тургин суугаад зүх
Хар цусан сэржмээн
Есөн архиар бүрдүүлэн
Цацан суугаад зүх
Тэнгэрлэж шүтсэн
Таван хар Гомбо Махагалдаа
Зүрхлэн суугаад зүх
Есөн ес наян нэгэн
Муу ёрыг үзүүлэн суугаад зүх
Энэ тангарагласан тангараг минь
Санасан бүгд хар тэнгэр минь
Андгай ёсоор гүйцээн хайрла
Бум живээ хар тэнгэр минхь
Ай хайрхаан

Бөөгийн өөр нэгэн зүхэл
Үүлэн чинээ хүрэн улаан оргойгоо тавин суугаад зүхье
Талын чинээ таван сүлдээ татан суугаад зүхье
Таван барим таатрам буган ташуураа дохин суугаад зүхье
Лусын хаадын шигширгээрээ шигшин суугаад зүхье
Наян есөн хорт могойгоо намилзуулан суугаад зүхье
Найман мянган холбогоо шилбэлзүүлэн суугаад зүхье
Минжин согоон хүлгээ мэхэлзүүлэн суугаад зүхье
Өндгөн сайхан толгойгоороо мөргөн суугаад зүхье
Өөхөн сайхан өвдгөөрөө сөхрөн суугаад зүхье
Найман сайхан шандсаа яралзуулан суугаад зүхье
Наян хоёр биеэ нахилзуулан суугаад зүхье
Хар чулуун зүрхээ догдлуулан суугаад зүхье
Хатан сайхан ясаан яралзуулан суугаад зүхье
Хар санасан бүгдээ хага ниргүүлэн суугаад зүхье
Буруу санасан бүгдээ бут ниргүүлэн суугаад зүхье
Хангинахаас хар тогоо нь үлд
Шингэн цусаа шимүүл
Өтгөн цусаа урсуул
/Мөнхүү өтгөс заарин Нанзад хэлж өгөв/.

 

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/