Уншиж байна...

14 дүгээр зууны хоёрдугаар хагасаас Юань улсад гарсан "Улаан алчууртны бослого"-ыг дарах гол хэрэгт Тогоонтөмөр хааны хамгийн итгэлтэй жанжны нэг Цагаантөмөр нэн их үүрэг гүйцэтгэж хаан төрдөө үнэнч зүггэж байжээ. 1352-1362 он хүртэл бүтэн арван жил тэрхүү бослогын гол гол хүчийг бут цохиж, тэдний умардад давших замыг хаасан юм. Цагаантөмөр жанжин бол дагнан монгол цэрэг захирдаг, Мухулай жанжны цэрэг захирах, байлдах тулалдах аргаас суралцсан нэгэн байв. Түүний хүү Хөхтөмөр бага наснаасаа эхлэн цэргийн эрдэмд боловсорч, авьяаслаг жанжин болж төлөвшсөн бөгөөд улаан алчууртны босогчдод гэнэдэн алагдсан эцгийнхээ үйл хэргийг чадварлагаар үргэлжлүүлсэн байна. Цагаантөмөр жанжин хүүдээ Монголын төр улсын гал голомтыг хэзээ ч мөхөөж болохгүй, үүрд асааж байх ёстой гэдэг сургаалийг захидаг байжээ.

1937-1938 оны хилс хэргийг 1939 онд Намын Төв Хороо тогтоол гаргаж заасан байна. Д.Дамба, Ю.Цэдэнбал нар Намын Төв Хорооны бүгд хурал дээр бас зөрж маргалдсан байна.
Ц.Лоохууз тус бүгд хурал дээр хэлсэн үгэндээ: нэг хүнийг тахин шүтэх явдал манайд их хэмжээтэй болсноос намд ихээхэн хохирол учирч байгааг, Сталиныг шүтэж бишрэх явдал намд ямар байсныг, Х.Чойбалсанг тахин шүтэх явдлыг хэн санаачилсныг илтгэлд дурдсангүй гэж тэмдэглээд, ер нь нэг хүнийг тахин шүтэх явдлыг дэмжиж, хувийн алдар, нэр зэрэг хэргэмийг эрхэмлэн хөөцөлддөг хүн Улс төрийн Товчооны гишүүдийн дотор байна уу? үгүй юу? Гэсэн асуудал дэвшүүлсэн байна.

БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид 1945 оны 9 сарын 21-нд БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал хураалтыг 10 сарын 20-ны өдөр явуулах шийдвэр гаргаж, Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд даргатай санал хураалтын төв коимссыг байгуулав. Орон нутагт санал хураалтын 3304 комисс байгуулжээ.

Өгөдэй хааныг нас барсны дараа Дорнод Европт ялгуусан аян дайн хийж байсан Монголын армийн жанждыг Бат хаан цуглуулж хуралдай хийсэн бөгөөд уг зөвлөлгөөнөөр өрнө зүгийн байлдааны ажиллагааг зогсоож, Монгол гүрний баруун өмнөд хилийг Молдав Булгараар тогтоох, цэргийн олзлогдогсдыг бүгдийг нь суллан тавихаар шийдвэрлэж, энэхүү хил орчмын нутаг дэвсгэрийн захирагчаар нь түмтийн ноён Ногайг томилсон байна. Энэ үеэс эхлэн Ногай жанжин Алтан Ордны улс доторх байр суурийг баттай эзэлж эхэлжээ.Ногайн гарал үүсэл нэг их тодорхойгүй.Сурвалж бичгүүдэд түүнийг Зүчийн гуч Татаарын хүү гэлцдэг ч түүний өвөг эцэг нь Буфла гэгч байсан агаад Ногай түүний татвар эмээс төрсөн учир хаан ширээнд суух эрхгүй байсан гэдэг.Ногай Алтан Ордын хаан Бэрхийн нөлөөгөөр лалын шашинд орсон хүн байжээ.

МЭӨ 221 онд умард хятадын Цин улсын хаан Цинь Ши хуанди бусад зургаан улсыг байлдан дагуулж, өөрийн улсад нэгггэж, эргний хятадын анхны хүчирхэг эзэнт улсыг байгуулсан нь умрын нүүдэлчин аймаг, улсууд болох хүннү, сиху, дүнхү нарт нэн ноцтой аюул занал учруулах болжээ. Энэ үед Хүннүгийн цэрэг, армийн холбооны шаньюй цолтой зонхилогч нь Түмэн хэмээх сурвалжит язгууртан байсан бөгөөд хүчирхэгжин нэгдсэн хятадын довтолгоонд эрсдэн баялаг, үржил шимтэй Ордос нутгаа алдсаны дараа өөрийн нутгийн умард хэсэг болох хойчийн үеийн ар монголд шилжин ирсэн байна.

1935 оны 12 сарын 11-нээс 1936 оны 1 сарын 9-нд айлчилсан БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ЦЯЯ-ны сайд Г.Дэмид, ДХГ-ын дарга Д.Намсрай нар орсон бөгөөд И.В.Сталин, К.Е.Ворошилов, В.М.Молотов нартай уулзаж, хоёр орны цаашдын хамтын ажиллагаа хийгээд харилцан туслалцах талаар бэлтгэгдэж байгаа протоколын тухай ярилцсан байна. Манай төлөөлөгчид зэр зэвсэг, цэргийн мэргэжилтнээр туслахыг хүсэж байжээ. Харин Сталин улаан армийн “моторчилсон хоёр бригад бүхий хүчийг Монголд оруулахаа мэдэгдсэн” байна.

Хятадын Хан улстай эн зэрэгцэн оршиж байсан Хүннү гүрэн өвөр хоорондын дайн тулааны улмаас бутран доройтохдоо, умард өмнөд хоёр хэсэг хуваагдахад, умард хүннүчүуд нь алс өрнө зүг нүүсээр замдаа тааралдсан нүүдэлчин овог аймгуудыг бут цохин, өөртөө нэгттэсээр Европын босгоор даван орж, төр улсаа эмхэтгэх тэр онцгой үед Аталла хаан тодорсон бүлгээ. МЭ 406 оны Аттила Ижил мөрний адаг урсгал орчимд Хүннү нарын ордод мэндэлжээ.

ДЯЯ-ны сайдын тушаал заавар зөрчсөн буюу биелүүлээгүй хүмүүсийг шууд цаазаар хороож байх тухай онцгой тушаалыг Х.Чойбалсан 1937 оны эхээр гаргасан бөгөөд түүндээ дулдуйдан ямар ч гэм зэмгүй хүмүүсийг тагнуул, туршуул, хувьсгалын эсэргүү хэмээн олноор нь баривчилж байлаа. Тухайлбал, 1937 оны зун Цэргийн яамны тагнуулын хэлтсийн дарга Б.Очирбатыг баривчилж хорьсон бөгөөд яг тэр үед ЗХУ-д нутаг заагдан сууж байсан П.Гэндэн, М.Гомбожав, Ж.Цэвээн зэрэг хүмүүсийг баривчилжээ. ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссарын газар П.Гэндэн, Ц.Өлзий нарыг байцааж, тэднийг Ж.Лхүмбийн хэрэгт оролцож байсан ба түүнийг баривчлагдсанаас хойш Г.Дэмид, П.Гэндэн нар уул хэргийг үргэлжүүлж байсан гэдэг мэдүүлэг гаргуулж авсан байна.

Бусад мэдээ

Apr 04, 2024 426

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 353

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 132

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 216

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/