Уншиж байна...

Ардын жүжигчин Цогзолмаа гуайн отгон охин Н.Энхтүвшингээс нэгэн сурвалжлагч Монголын сайхан хүүхэн ээжийнх нь тухай асуухад “Миний ээжийг хүн бүхэн мэднэ. Харин ээжийн үеийн Рэнцэнноров гуай, Долгорсүрэн гуай, Байманханд гуай, Дашдулам гуай гээд ёстой сайхан хүүхнүүд байсан юм. Монгол дүр төрхтэй, дугуй царайтай, цаанаа ихэмсэг байдалтай.

Дурсамж эргэцүүлэл

Дорнын говьдоо багтаж ядан төрсөн Жагдалын Лхагва хэмээх жинхэнэ байгалиасаа, говийн хараа цуцаам буурал талаасаа яргаж ургаж гарсан, ертөнцөд гагцхүү зохиолч байхын ид шидэнд төрсөн, нэн ховор авьяастан, урлахуйн гэгээнтэн гэмээр юм юмаараа дэндүү элбэг нэгэн байсан юм. Харин элбэгийнхээ дайтай элбэгийг гүйцээж хараахан чадаагүй боловч үлдээсэн бүхэн нь чадсан ч юм шиг уншигчдын сэтгэлд, номын хуудсанд мөнхрөн үлджээ.

Хасагстан улсын хөгжил манай улстай адилхан сүүлийн 30 жилийн хугацаанд өөрчлөгдсөн ч гэсэн хөгжлийн хурд, хүрсэн түвшин, амжилтын тухайд Монгол улс Хасагстанаас хол хоцорсон. Амьжиргааны түвшин нь манайхаас хамаагүй дээр юм билээ. Харин түүхэн сургамж нь бидэнд хэрэгтэй. Тэр бүхнийг энд багтаахыг зорьсонгүй.

Хасагийн одоогийн ерөнхийлөгч Токаев нь Их жүзийн Монголын Жалайр овгийн хүн бөгөөд цагийн уртад хэл нь Казак болж. Одоо Казахстанд 500 мянга орчим Жалайр угсааныхан буй. Жалайруудын ДНХ нь Буриадын Баргужин төхөмийнхөнтэй маш их ойролцоо.

Бүгд Найрамдах Хасаг Улс 1991 оны 12 сарын 15-нд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, 1992 онд НҮБ-ын гишүүн бүрэн эрхт улс болжээ. 1989 оноос Зөвлөлт Хасагийн тэргүүн болсон Нурсултан Назарбаев үргэлжлүүлэн тусгаар Хасагийн ерөнхийлөгчөөр он удаан жил ажиллаж байгаад 2019 оны 3 сард ерөнхийлөгчийн албан тушаалаа өөрийн саналаар шилжүүлсэн. 1998 онд улсын нийслэлийг Алматаас Акмола руу шилжүүлэн Астана (нийслэл) хэмээн нэрийдсэн. Улмаар Назарбаевыг ерөнхийлөгчийн албан тушаалаас буусны дараа, 2019 оны 3 сард нийслэл хотоо Нурсултан гэж нэрлэжээ.

90-ээд оноос хойш монголчууд бид улс төрийн бүхий тэмцэл, жагсаал, цуглаан олон удаа зохион байгуулж их зүйлээр туршлагатай болсон гэж ярьдаг. Ардчилсан өөрчлөлт чамгүй олон зүйлд биднийг сургасан гэж үздэг. Хасгийн том хот Алматы хоттой танилцаж явахдаа өвөрмөц хоёр зүйлтэй тааралдсан нь сонирхол татаж билээ.

Монгол төрийн төлөө амиа зориулсан зүтгэлтэн баатруудын цэцэрлэгт хүрээлэн Монгол Улсад байгуулахад Бат, Зүч хааны дурсгал хүндтэй байр суурь эзлэх учиртай. Тиймээс Хасагийн нутагт байх Зүчи хааны бунхан анхаарал их татдаг.

Алматы хотын ойролцоо олон тооны өдрийн аялал жуулчлалын газрууд онцгой анхаарал татдаг. Чарын хавцал, Том Алматы нуур, Түргэний хавцал, хүрхрээ, Тамгалийн хадны сүг зургийг гайхамшигт газар, Алтан-Эмэлийн байгалийн нөөц газар, Кайлует угсаатны зүйн музей, Абай цэцэрлэгт хүрээлэнгийн дурсамжийн гудамж, Арбатын гудамж, Сайрам тосгон дахь бунхан, хүнсний захаар танилцах эсвэл Аксу-Жабаглы байгалийн нөөц газарт морь унах боломжтой.

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/