Мөнх тэнгэрээ шүтэж ирсэн Монголчуудын хувьд үндэс, угсаагаа дээдлэх, эх орон төрлөх нутаг, эцэг өвгөдөөс уламжлагдан бидэнд үлдээсэн онгон байгалиа хамгаалах нь Бөө нарын үндсэн зорилт болж ирсэн, цаашид байсаар ч байх болно.

 

Монгол бөөгийн нэгдсэн тахилга бол тэнгэрийн улаач нарын хамтын хүч, нэгдсэн залбиралаар мөнх хөх тэнгэртээ айлтгалаа өргөх асуудал билээ. МБНЭ-ийн ДЦХ-аар 26 удаа Нэгдсэн их тахилгын асуудлыг хэлэлцсэн байдаг.

Тэнгэрийн улаач нар маань хэдэн мянгаар тоологдох уул, ус түүний лус савдагийг тахих уламжлалт зан үйлийг хийжээ.Бидний хийж байгаа Тахилга тайлга бол эх нутгаа хамгаалах тэмцлийн нэг хэсэг,энэ олон тахилга, тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрнэ.

Бидний өнгөрсөн 200-300 жилийн явцад хамтрах, эв эеийг эрхэмлэх, нэгдэн ажиллахыг үгүйсгэх үүднээс амин хувиа хичээсэн арчаагүй үзэл төлөвшихөд харийн бодлого чиглэгдэж иржээ.

Бидний өнөөгийн нэг зорилт бол нэгдсэн тахилгыг төлөвшүүлэн төгөлдөржүүлэх асуудал юм.Нэгдсэн тахилга бол Хүннү улсын үеэс хэлбэр агууллагаа олчихсон төрийн тахилгыг хийх хоёр ч хууль гарсан тухай мэдээлэл өнөөдөр бидэнд иржээ.Нэгдсэн тахилга бол нэг хүний болон нэг хэсэг хүний хамтраад хийчих зүйл огтхон ч биш бөгөөд нийтийг хамарсан толгойлж болон тэргүүлж бөөлж байгаа улаачын доор мөнх хөх тэнгэртээ нэгдсэн залбирал, өргөлөөр хүчээ нэгтгэн мэдэллээ илгээх, хүлээн авах зан үйл юм.

Нэгдсэн тахилгыг 3 удаагийн давтамжтай хийж ирсэн. Энэ нь олон зуун жилийн явцад харийн шашины зан үйлээр лус, савдагийг номхотгож дархлаа үүсгэсэнтэй холбоотой юм. Нэгдсэн тахилгад толгойлж болон тэргүүлж бөөлөх улаачийг 6-8 сарын өмнө томилдог. Тэд тухайн лус, савдагтай холбогдон мэдээлэл солилцон тамлага, дуудлага, магтаал, өргөх идээний талаар мэдээлэл авдаг.

Эхний нэгдсэн тахилга лус, савдагийг сэрээж, баясган, өөрсдийн жинхэнэ утгаар шүтэж, өргөж ирсэн санамж ойг сэргээдэг. Олон зуун жил унтаа байдалд оруулсан харийн шашины хэв маягийг задалдаг, лус савдагийг хөдөлгөөнд оруулсан. Эхний тахилгын дараа савдаг, лус догширдог. Энэ үед үед алдаа гаргавал нэн аюултай. Тодорхой жишээ бол Отгонтэнгэр хайрханд хийсэн нэгдсэн тахилгын дараахан олон хүн магнай дээр нь гарч осолдсон түүх юм.

Хоёр дахь нэгдсэн тахилгаар сэрээсэн савдаг, лусаа аргадан тайтгаруулж, уламжлалт дэг жаягт оруулах зорилт байдаг. Энэ үед улаач нар тахилгын явцад алдаа гаргахгүй байхад онцгой анхаарах шаардлагатай. Бурхан халдун хайрханы Нэгдсэн тахилгад ийм алдаанаас болж хоёр улаачаа алдсан гашуун сургамж үлдээсэн юм.

Гуравдахь тахилгын дараа нэгдсэн тахилга уламжлалт дэг жаягаар болж, савдаг, лус өргөл идээний дээжээ хүлээн авч баясан цэнгэдэг. Тахилгын өргөлүүд эзэндээ хүрдэг. Энэ үед савдаг, лусдаа өргөл, мэдээлэлээ хүргэдэг.

Зарим үед нөхцөл байдал, их хүлээлт байсан бол шууд догширч хүлээн авдаг. Үүний тод жишээ бол Ноён уулын нэгдсэн тахилгын дараа бидний эсрэг бөөлсөн улаач, мөн саяхан тэнд сөрөг зан үйл хийсэн улаач, Цэнгэл хайрханы нэгдсэн тахилгад сөрөг үйл хийсэн улаач нар амь насаа алдсан түүхтэй. Энэ бол улаач нарын хувьд томоохон сургамж билээ.

МЭӨ 31 онд Хуханье шаньюн үеэс эхлэн Хүннүгийн шанюйн хаад мөнх тэнгэрийн шүтлэгтэй байхдаа чухамхүү дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн төр улсыг байгуулсан, Монголын төв уул, Ноён уулын тахилга байв. Энэхүү тахилгад нийт 700 орчим улаач нар оролцсон юм. Дэлхийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн Монголын түүхийн нэгээхэн хэсгийг зарим улсууд өөрийн түүх болгож өөрчлөх оролдлого хийсээр ирсэн. Чухамхүү түүнд үнэн зөв хариулт өгөх томоохон бүтээл, нотлох баримтыг манай эртний өвөг дээдэс үлдээсэн нь Ноён уул байгаа юм. Ноён уулыг хамгаалах нэгдсэн тахилга хийсэн түүхэн ач холбогдол үүнд оршино. Зарим нэг Монгол ёсоо гээгсэд, монголын газар шороогоо худалдагсадад Мөнх тэнгэрийн гэсгээлийг үзүүлэх цаг үе ирсэн гэдгийг уламжлахыг хүсч байна. МБНЭ-ээс зохион байгуулсан анхны нэгдсэн тахилга Ноён уулын тахилгын үр дүн бидэнд ийм үе ирснийг бодитоор харуулж, сануулж байна. Монголын үнэ цэнэтэй бүхэнд хэн гар хүрнэ, тэд өөрийн хамгийн үнэ цэнэтэй бүхнийг алдах болно. Энэ бол мөнх тэнгэр, онгодын айлдвар билээ.

Энэ их тахилгын дараа, бидний үйл ажиллагаанд санамж болгох зорилгоор МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг баривчлан хорьсон байдаг. 2012 оны 6 дугаар сарын 21-ны шөнө, Хар зүрхний Хөх нуурт 4000 гаруй тэнгэрийн улаач, түшээ, шүтлэгтэн нар цугларч нэгдсэн тахилгын өглөө хорихоос түүнийг сулалсан түүхтэй. Энэ нь бидэнд томоохон сургамж болсон юм.

Мөнх хөх тэнгэрийн шүтлэгтэнгүүд, Улаач нар Монголын төр, Хүннү улс Мөнх хөх тэнгэрийн үзлийг төрийн хэмжээнд шүтэж эхэлсэний, Их эзэн Чингис хаан энэхүү үзлийг төгөлдөржүүлэн хэрэгжүүлж ирсэний 2226 жилийг Хар зүрхний Хөх нуурт тэмдэглэсэн түүхтэй. Энэхүү тахилгад 4000 орчим улаач, шүтлэгтэн нар оролцсоноороо Тэнгэр үзэлтнүүд, улаач нарыг “сэрээсэн”, шинэ цаг үе ирж байгааг тунхагласан түүхэн ач холбогдолтой болсон юм.Хар Зүрхний Хөх нуурт болсон Их тахилга тайллагад бөө сүсэгтэн олон тэнгэрийн дууллага, сэтгэл зүтгэлээрээ нэгдэн цугларч чадсанд бидэнд агуу их хүч байгаагын илэрхийлэл болж чадсан.

Бидний баруун хязгаарт хийсэн Цэнгэлт хайрханы хажуухантай 10 орчим км үргэлжилсэн хадан дээр үлдээж зурсан арслан заан, тэмээн хяруул, тэмээ зэрэг амьтад монгол нутгаар идээшиж байсан эрт балар үеийн хүн байгалийн уудам орон зайг эзэмшин оршин сууж байсныг дүрсэлсэн бүтээл өнөөг хүрч ирсэн нь дэлхийд гайхагдах хүн төрөлхтөний гайхамшигт ГАЛАРЕЙ билээ. Энэ чанараараа Монгол Улсын толгой уулын мөн чанарыг тодорхойлж, Монголын түүхэнд бөхөж унтралгүй үеэс үед дамжин үлдсэн соёлын нэгэн их том ололт болсон бөөгийн шүтлэгийн мөн чанарыг улам бүр тодотгосон юм,

Монгол улсын толгой уул, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт Арван гурван Алтайн толгой хайрхан Цэнгэл буюу Жаргалт ханы нэгдсэн их тахилга бол Өнө эртнээс тахиж шүтэж ирсэн Монголчуудын сэргэн мандалтын эхлэлийг тунхагласан,өвөг дээдсээс улбаалан өнөөг хүртэл үл мартан тунхаглаж Монгол төр, эзэн Чингис хааны ариун сүнсийг баярлуулж, зуун зуунаар тасарсан бөөгийн нэгдсэн их залбирал,Их хэнгэрэгийн аянга мэт дууг Мөнх тэнгэртээ хүргэх нь сэтгэл баясгаж, итгэлийг огшоосон, монгол бахархалыг бадраасан “Тэнгэрийн улаач” нарын их үйлс байлаа.Цаст хайрханы гол тахилгын нэг зорилго нь Баян-Өлгийд амьдарч байгаа монголчууд тухайлбал Урианхайчуудын сэргэн мандалт, тэнд бөө нарыг бий болгох, уул усны савдаг,лусын хүчийг нь оруулж сэргээн Монгол үндэсний үзэл, нутаг орноо гэх сэтгэлийг тэтгэх явдал байв.Тахилгын дараа ард олон талархал ирүүлэн,сэтгэгдлийг харахад бид зорьсондоо хүрсэн байна.Ойрын 10 жил болоогүй зуншлаг, намар болж өвс ногоо сайхан ургаж, нэн сонирхолтой нь бидний тахисан газарт нуур шинээр бий болсон. Баян-Өлгий аймагт болсон энэхүү тахилга Монгол бөөгийн Урианхай,Тува, Ойрад, Дархад, Халх язгуур угсааны бөө нар толгойлж бөөлснөөрөө онцлог байв. Дэлхийн болон Манай өвөг дээдсүүдийн өлгий нутаг Алтайн арван гурван хайрханы тахилгын онцлогын учир ийм байна.

Монголын тулгуур Хөл уул Хөх уулын их тахилга нь өнө эртнээс монголчуудын нэгдлийг тунхагласан их тулаанууд, өвөг дээдсүүдийн уухайн дуу морьдын төвөргөөнийг хөрсөн дээрээ тамгалж ирсэн монголын зүүн хязгаар нутагт болсон. Хөх уулын их тахилга бол зон олны олон зуун жил хүлээж ирсэн их хүлээлтийн хариулт болж, зохион байгуулалтын өндөр түвшинд, өөрөө хэлбэл орон нутгийн сумын ард олон, бөө нар нэгдсэн санаагаар хамтран ажиллаж хүчин зүтгэсэн нь гол ололт байлаа.

Улсын нийслэл Улаанбаатар хотын ойролцоо болсон Гандан уулын Их тахилга нь Тэнгэртээ болон газартаа Монголын төрд “Тэнгэрийн улаач” нар нэгдсэн их хүч болсоны илэрхийлэл, өвөг дээдсээс өнөөг хүртэл Монголчууд бидэнд уламжлан үлдээсэн эх орныхоо онгон сайхан байгалиа хамгаалах их тэмцлийн Тунхаглал, монгол туурагтнууд тэнгэрийн зарлигаар холбогдон ажиллах Их үйлсийн эхлэл байсан. Тахилгын дараа оролцсон бүрэлдэхүүн буцаж, цөөн тооны бөө нар үлдсэн байхад зайранХурцжавхланхөлчүүрхэн шавь нарын хамт ямар ч гэм зэмгүй “улаач”сүсэгтнүүдийг зодож танхайрсан юм. Ингэснээрээ нэгдэж байгаа бөөнарыгүзэлбодолдсэв суулгаж, эв нэгдэлд саад учруулсан юм. Ийм байдалд хүргэхэд бидний хоорондын харилцааны үл ойлголцол нөлөөлсөн.

Монголын өмнийн говийн нэгдсэн анхдугаар их тахилгыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Ханбогд, Оюу толгой, Таван толгойг холбон, савдагийг догшруулан тахих хэлбэрээр зохион байгуулсан. Монгол улсын өмнийн хаалт болсон өмнөд хязгаарын их говь, уулс, лус савдаг минь, энд баясан цэнгэсэн. Их тахилгын дараа хөрсөн дор их нуралт болж, зарим нэгэнд нь хатуу хариуцлага тооцсон байдаг. Бэлтгэх ажлын явцад хоёр ч удаагийн уулзалтаар Өмнөговийн нэгдсэн тахилгад оролцохоор саналаа илэрхийлж байсан нутгийн 300 орчим бөө нар удган Өөдөөгийн хийсэн үйл ажиллагааны улмаас оролцохоос татгалзсан юм.

Далай ээж, Хөвсгөл их далайг тойрон амьдардаг, өнө эртнээс өнөөг хүртэл Монгол бөөгийн түүхэн уламжлалыг авч ирсэн Дархад, цаатан, тува улаач нар, энэхүү сайхан нутгийн зон олны тусламжтайгаар, Монголын бүх язгуурын бөө нар нэгдэн цугларч Хөвсгөл нуурын их тахилгыг хийлээ. Ийм тахилгыг ямар ч байсан сүүлийн олон зуун жил хийгдэж байсангүй.

Монгол улсын хойморт сувд болон гэрэлтэхХөвсгөл нуурын нэгдсэн их тахилгад хорин нэгэн аймгийг төлөөлсөн тэнгэрийн улаач нар оролцож, бидний нөр их хөдөлмөрийн үр дүнд алс холын хязгаар,тайгад амьдардаг монголын уламжлалт бөө нар нэгдсэнээ тунхагласан томоохон арга хэмжээ болсонд нэгдсэн тахилгын түүхэн ач холбогдол оршино.
Эхний тахилгыг маш сайн зохион байгуулсан, дараах тахилгуудыг зохион байгуулах үүрэг хүлээсэн нутгийн улаач нар үүргээ биелүүлээгүй нь бидэнд их хүндрэл учруулсан юм. Тэнгэрийн өмнө хүлээсэн үүргээ умартах нь тун хатуу хариуцлага тооцдогийг цаг үе харуулсан.
Ус бол чандмань эрдэнэ тул хүн төрөлхтний ирээдүй уснаас шалтгаалах болно. Дэлхийн хамгийн гүн цэвэр устай Хөвсгөл далайгаа хамгаалах их үйлс бол зөвхөн Монголчуудын асуудал биш дэлхийн нийтийн асуудал болж байна. Энэ утгаараа энэ тахилга бол өргөн агуулга, ач холбогдолтой үйл хэрэг юм.
МБНЭ-ээс зохион байгуулж байгаа Бурхан халдуны Их тахилга бол Монгол улсын өвөг дээдсийн минь алтан өлгий нутаг-Ноён уулын нэгдсэн их тахилгаар эхэлж, Монгол Улсын толгой уул Цаст хайрханы тахилга уламжилан үргэлжилж, Монголын нутгийн төв хэсэг гурван голын бэлчирт хийгдсэн Нэгдсэн их тахилга, Монгол улсын тулгуур хөл уул Хөх уул, Өмнийн говийн нэгдсэн их тахилга, Монголын минь хоймор далай ээж Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгуудаар өртөөлж зангилагдан хийгдсэн болно.
Нэгдсэн тахилгыг Бурхан халдунаас 30 км-ийн зайд орших Цагаан аралаас нийт оролцогчид хийж, томилсон зайран нар Бурхан халдунд долоон км-ийн ойртон тахилгын зан үйл, бөөлөлтийг хийсэн билээ. Монголын төрт ёсны уламжлалыг сэргээсэн, түмэн олныхоо сайн сайхны төлөө залбирал үйлдсэн Бурхан халдуны нэгдсэн их тахилга олон сайхан “Тэнгэрийн улаач” нарын хамтын зүтгэлээр амжилттай хийгдсэн. Энэ тахилга дээр анх удаа Ноён уулыг ухах шийдвэр гаргасан Ноёдын нэрийг Мөнх тэнгэртээ уламжлан мэдүүлэх зан үйлийг хийсэн болно.
Энэ тахилга дээр бөөгийн Самгалдай төв, удган Наранцэцэг тахилга хийж байх мөчид Бурхан халдуны орой дахь овоонд гарч бөөлсөн байдаг. Тэд Монгол бөөгийн ёс зүйг удаа дараа зөрчин дураараа аашлах явдал гаргаж байсан. Нэгдсэн тахилга дээр бус бие даагаад бөөлөх олон шийдэл, боломж тэдэнд байсан. Хоёр удаагийн Нэгдсэн тахилга дээр удган О.Туул дураараа гарч бөөлөх зан авир гаргаж байв.
Хамтарсан хуралд саналаа өгч албан ёсны шийдвэрт нэрээ оруулан бөөлөх боломж байсан. Тахилгын талаар хэлэлцсэн хуралдаануудад оролцолгүй тасалчихаад, нэгдсэн тахилга дээр тогтоосон дэг журмыг зөрчих явдал гаргаж байлаа.
Монгол туурагтны алтан өлгий нутаг болох гурван голын билчэр,Ихэс дээдэс минь Монгол овгуудаа нэгтгэн улмаар дэлхийг эзэлсэн Их гүрнийг байгуулсан түүхийн эхлэл, Алтан ургийн минь Зүрх уул, Бурхан халдун хайрханы нэгдсэн их тахилгыг олон зуун жил тасалдсаны дараа Мөнх тэнгэрийн зан үйлээр хийсэн билээ. Их тахилгад МБНЭ-ийн манлайлж яваа бүх удган, зайранчууд бүгд оролцсон явдал юм.
Монголын төрт ёсны уламжлалыг сэргээсэн, түмэн олныхоо сайн сайхны төлөө залбирал үйлдсэн Бурхан халдуны нэгдсэн их тахилга олон сайхан “Тэнгэрийн улаач” нарын хамтын зүтгэлээр амжилттай хийгдсэн.
Отгонтэнгэр хайрхан угтахаас аваад үдэх хүртэлээ зүсээ олон янзаар өөрчлөн бидэнд нэгийг өгүүлнэ билээ. Бид тэнгэртээ монгол орныхоо хувь заяаны төлөө санаа зовж байгаа зүйл, эх орноо худалдсан зарим ноёдын нэрийг Мөнх тэнгэртээ уламжилан мэдүүлсэн билээ. Хэрхэхийг тэнгэр мэднэ.
Отгон тэнгэр хайрханы нэгдсэн тахилга дээр Долоон өвгөн одны тахилгыг анх удаа хийсэн. Ингэхдээ залуучууд болон дараагийн тахилгад толгойлж болон тэргүүлэх бөөлөх улаач нараа тодотгох зорилт тавьсан.
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгын Хайрханы тахилгыг Ойрад, хотгойд зайран удган, лусын тахилгад Дархад удган, зайран, тэнгэрийн тахилгад Буриад зайран, удган, Галын тахилгад халх удган тус тус толгойлж бөөлсөн. Энэ тахилгад бөөгийн бүхэл бүтэн “чуулга” оролцож бөөллөө. Мөн гурван үеийнхэн бүгд хамарсан гэхээр Тэнгэрийн тахилга содон сайхан байсан. Энэ бас давтагдашгүй бөөгийн зан, үйл байв. Онгодын мэдээллээр гурван төрлийн амлагаа байсан боловч шууд савдаг дайрч орж ирсэн. Харин Цагаан уул хайрханы магтаал дуудлага, цагаан уул хайрханы эр, эм савдагийг магтсан дуудлагыг сонсоод баярласан, олон жил ар талаасаа хүлээсэн тахилгын шүүс хундан цагаан хониндоо их харам байна лээ. Хамгийн залуугаараа Монгол бөөгийн тэргүүн удган цол хүртэж байсан, залуу удган залуучуудыг төлөөлөн их хайрханы гол тахилгад бөөлж, омогшил хөдөлгөж, олон хүний нулимас дуслуулсан, сайн муу, сайхан муухайгийн үг яриа өдсөн, содон бөөлөлт болсон.
Төрийн “Хар сүлд”-ний тахилга бол улаач нарын оролцоотой хийх тэнгэрийн зан үйл билээ. Тиймээс бид анх удаа төрийн “Хар сүлд”-ий тахилгад нэгдсэн зохион байгуулалттай хоёр удаа оролцсон байдаг. Бид бололцоо боломжоо харсан. Эхний “Хар сүлд”-ний тахилгад хэн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг бидэнтнй уулзахгүй бол хүчээр зогсооно гэж байсан. Би тэр үгэнд нь нэг их ач холбогдол өгөөгүй юм. Гэтэл ерөнхийлөгчийн машиныг хамгаалалтын машинтай мөргөлдүүлээд зогсоож билээ. Дараагийн тахилгад еранхийлөгч их л нууцлаг байдлаар ирж оролцсон юмдаг.
Цэлмэг тэнгэрт үүл хураан зангируулж, цахилгаан цахилуулж, тэнгэр дуугарч, аянга бууж, хур бороо хайрлаж, газар тэвтээсэн, ган тайлсан ид шид үзүүлсэн Говийн нэгдсэн Их тахилга гайхамшигтай сайхан болж өнгөрлөө. Тэнгэрийн Улаач нарын хамтын хүчний мөн чанарыг илэрхийлснээрээ энэ тахилга онцгой ач холбогдолтой байлаа. Бид хүчээ нэгтгэвэл ямар их хүчийг нийгэмд үзүүлж чадахыг жинхэнэ утгаараа харуулж чадсан. Аугаа их эзэн Чингис хаан Тэнгэрийн улаач нар хүчийг нэгтгэн ашиглаж байсан тэр дурсамжийн зах зухыг бид сэргээн үзүүлж чадсан. Бид хүчээ нэгтгэвэл юунд хүрэхийг ч харуулж чадсан.
Ганц бөөгийн дуун газартаа үлдэнэ, олон бөөгийн хамтын залбирал тэнгэртээ хүрдэгийн бодит жишээ энэ тахилга харуулж чадлаа.
МБНЭ-ээс зохион байгуулсан нэгдсэн их тахилгын бэлтгэл ажлыг 2-3 удаа давтан хэлэлцдэг нь нэгдсэн тахилгыг зохион байгуулалтын өндөр түвшинд хийхэд чухал үүрэгтэй байсан.
Монгол бөө цэгцлэгдэх нь нэн чухал үйл явц бөгөөд бөөгийн нэр хүнд өссөнөөр бөө шүтлэг нь цэцэглэн дэлгэрч зон олны минь ажил үйлс арвижан дэлгэрэх сайхан цаг үе ирэх болно.
Эдгээр их үйлийн бид хийхгүй бол өөр хэн хийх билээ. Нэгдсэн тахилгын үед баримтлах ёс зүй тодорхой болж байна. Нэгдсэн их тахилгыг нэгтгэж дүгнэвэл: Тахилгад оролцох гэж явахдаа улаач нар бөөгийн зан үйлээр иргэдэд үйлчлэхээс татгалзах,хийхээр бол тахилгын дараа хийж байх,
Тахилгад оролцогчид согтуурах ундаанаас татгалзах, Бөө нар нэг нэгнийхээ дотоод асуудалд оролцохгүй байх, бие биеээ хүндэтгэж харьцдаг байх,
Нэгдсэн удирдлагад орж, хамтарч ажиллаж сурах,
1. Толгойлж бөөлөх улаач нь Нэгдсэн тахилгад оролцохгүй болбол МБНЭ-ийн удирдлагад эрт мэдэгдэж, оролцохоос татгалзсан шалтгаанаа мэдэгдддэг байх,
2. Нэгдсэн их тахилгын үеэр давхцуулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх зэрэг шаардлага урган гарч байна.
Монгол бөөгийн нэгдсэн их тахилгыг төгөлдөржүүлэн төлөвшүүлэхэд Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн зайран П.Батжаргал, Д.Одонхүү, П.Ганболд, Монгол бөөгийн их удган Гэрэлтуяа, Б.Бадамсүрэн болон их зайран Д.Дарьчулуун, Б.Болд, Б.Балжир, Дангаасүрэн, их удган Жавзансүрэн нарын гүйцэтгэсэн үүргийг мартах ёсгүй.
Бид жил бүрийн 6 дугаар сарын 22-д Нарны нэгдсэн залбирал, Монгол бөөгийн байгууллагуудын сурталчилах өдөрлөгийг зохион байгуулахаар тохирсон.
9 дүгээр сарын 22-ыг “эцэг, эх, өвгөд дээдсээ, онгод шүтээнээ” баярлуулах өдөр, Монгол төрийн төлөө амиа өргөсөн баатруудаа дурсах өдөр болгон тэмдэглэж эхэлсэн билээ. Үүний төртэй хамтран уламжлал болгон хийх санал дэвшүүлсэн.
Монгол бөөгийн нэгдсэн тахилга ёс зүйн өөрийн хэм хэмжээг тодорхойлж шинээр төлөвшин бий болж, шинэ, шинэ түүхээр арвижан бичигдэж байна.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

 



Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/