Тахилга, бэсрэг наадам нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн Хар чулуутын аманд болж өнгөрлөө. Тахилгад Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Улаан тайгын улаач нар хүрэлцэн ирж, уламжлалт Монгол бөөгийнхөө онцлогыг харуулсан тахилга, бөөлөлт хийлээ.
2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр МБНЭ-ийн төв байранд Тахилгад толгойлж болон тэргүүлж бөөлсөн ирсэн улаач нартай тахилгын дүн, онгодын айлдварын тухай ярилцав. Ярилцлагын төгсгөлд Тахилгад толгойлж болон тэргүүлж бөөлсөн улаач нарт шагналыг МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан гардууллаа. Ийнхүү энэ намрын ээлжит тахилгын ажиллагаа амжиллтай болж өнгөрлөө.