Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэх нэн хариуцлагтай цаг үед бид амьдарч байна. Манай олон зуун бөө нар Өвөрмонгол шавиа босгож, олон ч хүний амь, амьдралд нөлөөлж байгаа. МБНЭ-ээс хатуу бодлого баримталж, уламжлалт бөөг хөгжүүлэхэд хүний хүчин зүйл, мөн чанарт онцгой ач холбогдол өгч хандаж байгаа.
Өвөрмонголд Монгол бөөгийн тэргүүн удган Д.Нарангуй толгойлон бөөлж, Нарны тахилгаа амжилттай сайхан хийжээ. Энэ удаагийн нарны тахилгад зон олон олноор ирж оролцсан байна.
Тахилгын араас гурван өдөр дараалан хур бороо орж олны сэтгэлийг байсгаж байна.
МБНЭ-ийн гишүүн удган, зайрангууд нэр төртэй сайн ажиллаж байгааг тэмдэглэж байгаа. Манай зарим гишүүд мөнгөний хойноос улайран хөөцөлдөж байгааг бид сэрэмжлүүлэн мэдээлж, зарим улаачид ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн билээ. Энэ бүхнийг онцлон анхааруулах нь зүйтэй болов уу.