Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн Цогтцэций сумын бөөгийн зөвлөлийн томоохон санаачлагын нэг нь Цогтцэций сумаас 40 орчим км-д орших хээрийн онгод байлаа. Өглөө босоод энэ л хээрийн онгодыг зорив.
Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Энхбаатарын олон үеээрээ амьдран ирсэн Хар толгой дахь Тэмээн хаданд хээрийн онгодоо байрлуулсан байна. Бөөгийн урц байгуулж, эргэн тойрныг байгалийн тогтоцтой уялдуулан байгууламжаа хийжээ.
Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Энхбаатар өөрийн хээрийн онгон дээрээ өөрийн болон нутгийн зон олны тухай сэтгэгдэлээ ярина билээ. Халх бөөгийн мөн чанарыг харуулсан, онцлогыг тусгасан уламжлалыг хөгжүүлэх талаар хийж буй их эрэл хайгуулын нэг нь энэ хээрийн онгодын урц байлаа. Энэ л Тэмээн хаднаас эргэн тойрон нутгийн байршил тов тодорхой харагдана. Хээрийн онгод дээр очсон энэ өдөр сэвэлзүүр салхи салхилсан дулаахан өдөр таарлаа. Энэ газар бол Ханбогд хайрхан, Таван толгой хайрхан, Цогт цэций сумын дунд орших говийн үзэсгэлэнт газар байлаа.