Монгол Улсын Засгийн Газрын шагнал "Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан" тэмдэгээр Ховд аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн удган Лувсанлхамо шагнуулав.
Нийгмийн салбарт ажиллах хугацаандаа эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, хүмүүнлэгийн чиглэлээр гэр бүл, хүүхэд , залуучууд, ахмад эмэгтэйчүүдийг хамруулсан 300 гаруй олон талт арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулан хэрэгжүүлж ажилласан.
Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон , нийгмийн салбарын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэнүүд, 12 багийн нийгмийн ажилтан нар дэмжиж, хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллага, гадаадын төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн байна.