Улс орон бүрт өөрсдийн бахархалт зүйлийг бүтээж ертөнцийн гайхамшигт зүйл багтаахыг эрмэлзэнэ. Монгол оюутнууд эхний ээлжинд Алматы хотын үндэсний онцлог бүхий хоолны газруудаар оруулсан юм. Олон үндэстний соёл нь хоолоор илэрч байдаг.
Тиймээс хооллолт гэдэг өвөрмөц соёлын өв билээ. Оюутнууд хирдээ л сайхан сэтгэгдэл үлдээхийг хүсч байгаа нь тэдний үйлдлээс харагдана. Машины цонхоор Алматыг харж явахдаа хасагийн түүхийг санахыг эрмэлзэж байлаа.
ЗХУ задарсанаар 1991 оноос хойш Бүгд Найрамдах Казахстан Улс байгуулагдаж, Дундад Ази болон Дорнод Европыг дамнан оршдог бүрэн эрхт улс болон бие даасан улс болж билээ. Хойд талаараа Орос, зүүн урд талаараа Хятад, урд, талаараа Узбекистан, Киркиз, Туркменистантай хиллэж, баруун талдаа Каспийн тэнгист эрэгтэй далайд гарцгүй орон.
Алтайн нуруунаас Ижил мөрөн, Баруун сибирийн тэгш талаас Кызылкум, Тэнгэр уул хүрсэн 2 сая 725 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, энэ хэмжээгээр дэлхийд 9-рт ордог, далайд гарцгүй хамгийн том орон болно.
Анх байгуулагдаж байхдаа хүн амын 50 орчим хувь нь орос үндэстэн байсан. Өөрийн нутагт казак үндэстнийг төвлөрүүлэн цуглуулах бодлого явуулсанаар хүн амын тоо 2021 оны 10 дугаар сарын 1-ны байдлаар 19,06 саяд хүрчээ. Олонх буюу 69,7 хувь нь хасаг үндэстэн. Орос 21 хувь (3.7 сая), узбек 3 хувь (520 мянга), украйн 1,8 %, Уйгар 1.4%, татар 1.2 хувь, герман 1.1%, солонгос 0.6%, турк, азербайжан, дунган, беларусь гээд 100 гаруй яс үндэс байна. 70 илүү хувь нь ислам (суннит), 25 хувь нь христийн шүтлэгтэй.
Хасагийн өсөлтөд мөн Хятад, Орос, Монгол, Узбек зэрэг улсаас нүүн ирэгсэд (оралман) нөлөөлсөн. ЗХУ-ын нэгдмэл байдлын орчинд орос хэл хасаг хэлийг их даржээ. Сталины зарлигаар улс төрийн эсэргүү гэгдэн польш, герман, чечень, солонгос гэх мэт олон ардыг Хасагийн тал руу цөлж байв.
Хасаг үндэстэн малчин нүүдэлчин, узбек, орос нь тариачин суурин соёлтой. Хасаг, узбек нь адил түрэг угсаатан, ислам шашинтан, орос, украйн нь адилхан слав угсаатан, христос шашинтан.
Хасаг бол хөгжиж буй орон. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр (420 тэрбум ам.доллар) дэлхийд 43-т жагсаж, нэг хүнд ноогдох хэмжээгээр (24000$) Дундад Азидаа тэргүүлж байна. Каспийн нам доор газраас газрын тос олборлодог. Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын, Евразийн Эдийн Засгийн Холбоон дахь гишүүн, Исламын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн, Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл (ТУХН) дэх гишүүн, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орон юм.
Нийслэл нь Алма Ата хот байсныг өөрчилж, шинээр Нур-Султан хотыг байгуулсан. Шинээр байгуулж байгаа нийслэл хотын төлөвлөлтөөр бол энэ хот ертөнцийн гайхамшигт сайхан хотын нэг болгох зорилт тавьдаг.