Уншиж байна...

2012 оны 11 Дүгээр сарын 16-ны өдөр МБНЭ-ийн Бага хуралдайн дөрөвдүгээр хуралдаан “Цэцэг” зочид буудлын хуралдааны танхимд 10.00 цагт эхлэв.
Хурлыг удирдах тэргүүлэгчдээр Д.Жаргалсайхан, Зайран Б.Батсайхан, Зайран О.Одонхүү нарыг сонгов.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Батчулуун, Д.Энхжаргал нар Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, зарим Зайран, Удган нарт шагнал гардуулав.
Хуралдаанд, “ОХУ-ын Буриадад ажилласан тухай” МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Ц.Отгонсүрэн, “Дэлхийн байгаль хамгаалагчдын их хуралд оролцсон тухай” МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн Б.Буянбадрах нар мэдээлэл хийв.
“Монголын бөөгийн ес зүй” сэдвээр хэлэлцүүлгийг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн Б.Батсайхан, МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн Д.Одонхүү нар удирдаж, бүлэг, мөр нэг бүрчлэн уншиж хэлэлцүүлэг хийв. Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор 26 хүн, санал бодлоо илэрхийлсэн байна.
МБНЭ-ийн Дүрэмд “Аймаг сумын бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн бөө нь МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн болон Бага хуралдайн хуралдаанд оролцож болно.” Гэсэн нэмэлт оруулах тухай тогтоолыг батлав.
МБНЭ-ийн Бага хуралдайгаар Зохион байгуулалтын асуудал хэлэлцэв. МБНЭ-ийн Хяналтын Цэцийн дүгнэлтийг МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүн О.Даваасүрэн танилцууллаа.
МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүнээр сонгогдсон боловч МБНЭ-ийн ажилд оролцохгүй байгаа МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн, Баярсайхан, Ганбаатар, Гэрэлмаа, Мөнхбаяр, Д.Золзаяа, Оюунмаа, Оюун, Цог-Эрдэнэ, Ариунболд, Энх-Амар, Хонгорзул нарыг МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүнээс, Ц.Сумъяаг сонгогдсоноос хойш Дээд цэцийн бүх хуралд оролцоогүй тул, Зайран М.Энхбаатарыг Эрдэнэт хотод амьдардаг тул холоос байнга хуралдаанд оролцох боломжгүйгээс тус тус МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүнээс, өөр сонгуульт ажилд шилжих болсонтой холбогдуулж, МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүнээс О.Даваасүрэнг чөлөөлөв.
МБНЭ-ийн Хяналтын Цэцийн дүгнэлтийг үндэслэн Ш.Сүхбатыг МБНЭ-ийн Хүндэт Ерөнхийлөгчийн, Д.Одгэрэлийг МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Бага хуралдайн гишүүнээс, Зайран Х.Гомбобаатарыг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн, Бага хуралдайн гишүүнээс, О.Олдох, Л.Загдаа нарыг МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүнээс тус тус чөлөөлсөн байна.
МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүнээр Б.Уранчимэг, С. Отгонсайхан, Н.Лхагва-Эрдэнэ, Б.Жаргалсайхан, Б.Ганцэцэг, Ж.Алтанчимэг, Ж.Мөнхтуяа, Ж.Бямбасүрэн, Ж.Баттөр, Б.Нарангэрэл, Ж.Оюунцэцэг, М.Урмаа, Д.Гүн-Үйлс, Л.Байгальсувд, Б.Нарангэрэл, А.Тулгаа, Б.Баянмөнх, Д.Нарандулам, Д.Бямбацогт, Ц.Цогбаяр, Б.Гантулга, Б.Сэргэлэнбаатар, А.Жавхлан, Т.Төмөр-Очир, Д.Марта, Т.Дэлгэрцэцэг, М.Буянаа, Г. Бат-Эрдэнэ, Б.Батжаргал, М.Шүрэнцэцэг, Л.Түвшинзаяа, Г.Сувд-Эрдэнэ, Д.Баярхүү, Б.Буянхишиг, Ж.Оюунжаргал, Р.Түвшинбаяр, Н.Хишигдолгор, Т.Наранзул, Б.Оюун-Эрдэнэ, Б.Цэнд, Г.Гэрэлчүлуун, Б.Намсрайжав нарыг МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүнээр сонгов.
МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүнээр, Н.Хадхүү, Т.Ангараг, Э.Буянбадрах, Ц.Батболд, Т.Дагвадорж, Д.Одонхүү, О.Даваасүрэн, Ц.Оюунбат, Н.Мягмарсүрэн нарыг, МБНЭ-ийн хяналтын Цэцийн гишүүнээр Ж.Өсөхбаяр, Я.Мөнгөнсувд, Л.Амгаланням нарыг сонгосон байна. Шинээр сонгогдсон Бага хуралдайн болон Хяналтын Цэцийн гишүүдийн 90 хувь нь залуучууд байгаагаараа онцлог байлаа.
Бага хуралдайгаас дараах Зөвлөлийг байгуулж ажиллахаар боллоо. Үүнд: Гадаад харилцааны бодлого хариуцсан, Д.Жаргалсайхан, Ч.Энхбаатар, Э.Буянбадрах, Н.Мягмарсүрэн, Хэвлэл, мэдээлэл, сурталчилгаа хариуцсан, Д.Бадарч, А.Энхтайван, Т.Дагвадорж, Хөрөнгө оруулалтын бодлого хариуцсан, Ч.Чинбат, Ц.Батболд, Өсөхбаяр, Нэгдсэн цугларалт, тахилга, тайлга хариуцсан, М.Энхзаяа, Б.Түмэнбаяр, Н.Хишигжаргал, Ч.Дангаасүрэн, Д.Одонхүү, Хадхүү, Залуучуудын асуудал хариуцсан, Т.Эрдэнэбаяр, Т.Ангар, О.Даваасүрэн, Мөнх-Эрдэнэ, А.Цэрмаа, Судалгаа, сургалт хариуцсан, Д.Хоролдамба, Б.Батсайхан, Ц.Оюунбат, Бөөгийн байгууллагын хөгжлийн бодлого хариуцсан, Д.Энхжаргал, Ш.Энхбаяр, Өлзийхутаг, Х.Энхмаа, Хүний нөөцийн бодлого хариуцсан, Д.Батчулуун, Ц.Отгонсүрэн, Я.Мөнгөнсувд нарыг сонгов.
МБНЭ-ийн Залуучуудын Чуулга уулзалт, Шинэ жилийг тэмдэглэх, МБНЭ-ийн Бага хуралдайн 5 дугаар хуралдааныг зохион байгуулах ажлын хэсгийг Т.Эрдэнэбаяр, Т.Ангараг, Т.Дагвадорж, О.Даваасүрэн, Н.Мягмарсүрэн, Я.Мөнгөнсувд, А.Цэрмаа нарын бүрэлдэхүүнтэй байгуулав.
Хуралдааныг хааж МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэлэв.
МБНЭ-ИЙН ХЯНАЛТЫН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
МБНЭ байгуулагдсанаас хойших хугацаанд Эзэн Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тохиолдуулан Чингис хааныг хаан ширээнд залж, их хаанд өргөмжилсөн Хар зүрхний Хөх нуурт буюу одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт Эзэн Чингис хааны ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумдын нутгийг дамнан орших Хүннүгийн үеийн түүх соёлын олдворуудын өлгий нутаг “Ноён уул”, Хан Хэнтийгээс эхтэй, Хэрлэн, Онон, Хатан Туул ээжийгээ аргадан уярааж, ард олныхоо ундаа болсон ариун ус рашаанаа халигааж цалигааж байхын ерөөл гуйсан тахилгыг амжилттай зохион байгууллаа.
Зөвхөн МБНЭ-ийн гишүүн Удган, Зайрангууд гэхэд энэ зуны гурван сард мянга хоёр зуу гаруй уул, ус, байгаль дэлхийгаа хайрланхамгаалах тахилга, зан үйлийг хийсэн байна.
Улс оронд хөрөнгөтэй, хүчтэй, нөлөөлөл ихтэй гадны шашин хурдтай түрэн орж эрчимтэй ажиллаж байхад бид хуучин байдлаар сэтгэж, харсаар байж эх орон, үндэсний үзэл, байгаль дэлхий онгод тэнгэрээ доромжлуулан гутаалгах ёсгүй.
Өнгөрсөн хорин жилийн хугацаанд бөөгийн шүтлэгийг хөгжүүлхэд бөө нар болон судлаачдын оруулсан хувь нэмэр асар их юм.
Бид болж байвал бусдын хэрэг хамаагүй гэж бодох аминч үзэл, ганц нэг, хэсэг бүлгээрээ хувиа хичээн өдөр хоног өнгөрөөдөг, тархай бутархай байдлыг өөгшүүлэх, өөрсдийгөө хэт товойлгон өргөмжлөх үйл, нэг нэгийгээ хүндэлж чаддагүй байдал нь Бөө нарыг бусдын өмнө үнэ, хүндгүйдэх шалтгаан болж байна.
Бөөгийн нэр хүндэд халдсан хувь хүмүүс, иргэдтэй зохих төрийн байгууллагуудтай хуулийн хүрээнд хамтран ажиллаж,хариуцлага тооцож, үндсийг нь таслахгүйгээр нийгэмд, сүсэгтэн олонд Бөөгөө дэлгэрүүлэхэд амжилт олохгүй.
Нэг. Бөөгийн байгууллага, бөө нарын нэр хүндэд халдсан, таагүй байдал нийгэмд үүссэн энэ үед бид улам нэгдэн нягтарч хамтран ажиллах байтал, Зарим бөө, судлаачид МБНЭ-ийн гишүүдийг цуглуулан өөр байгууллагыг байгуулж, хагалан бутаргах, МБНЭ-ийн цаашдын үйл ажиллагаа, бодлогод хортой үр дагавар учруулсан үйлдлийг гаргах боллоо.
МБНЭ-ийн зарим гишүүд өөрсдийн үйл ажиллагаагаараа эвлэлдэн нэгдэж бүтээн байгуулах чин хүсэл, өөрийн үзэл бодлоосоо ухарсан, үнэт зүйлээс няцсан туйлбаргүй үйлдэл гаргаж байна. Тэд МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн зарим гишүүдийг цуглуулж хуралдаан зохион байгуулжээ.
Хоёр. МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдаанаас МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд өөрсдөө үлгэрлэн манлайлан ажиллаж,Тахилгын зан үйлийн үед архи ууж согтуурахыг хориглосон юм. Гэтэл хамтын шийдвэрийг үл тоон тахилга дээр архи ууж согтууран бусдыг доромжлох, зодолдох зохисгүй үйлдлийг гаргаж, улмаар согтуугаар автомашин жолоодож, онхолдож осол гаргажээ.
Гурав. Сүүлийн үед Монголын бөөгийн нэр барьсан бизнесийн ажиллагаагаа идэхжих боллоо. Ганц хүний байгуулсан бөөгийн олон байгууллагын нэр барьсан “Мөнх тэнгэрийн зайран, удган, бөөгийн гэрчилгээ, Бөөгийн үйл хийх батламж, тусгай зөвшөөрлийн лиценз, хүндэт доктор, баатар, гавьяатан” зэрэг шагналууд, алдар цолыг олгох ажиллагаа хийгдсээр байна. Энэ нь олон түмнийг төөрөгдүүлсэн хортой үзэгдэл юм. Мөн зарим шагнал нь төрийн нэр барьсан, төрийн өмнөөс олгож байгаа цол мэт ойлголтыг нийгэмд төрүүлж байгаа юм. Гэтэл төрийн нэртэй шагнал, урамшлыг зөвхөн төрийн байгууллага олгодог хууль, журамтай билээ.
МБНЭ-ийн гишүүдийн эдгээр үйлдлүүд нь:
1. МБНЭ-ийн дүрмийн Дээд цэцийн Зөвлөл бүлгийн 5 дугаар зүйлийн 6-д Ээлжит бус хурлыг Ерөнхийлөгчийн шийдвэрээр зарлан хуралдуулж болно.” Гэсэн заалтыг,
2. МБНЭ-ийн дүрмийн Гишүүний үүргийн 2 дугаар зүйлийн 6.3-д “МБНЭ-ийн нэр хүндийг ямагт дээдлэн, дэлгэрүүлэх, эв нэгдлийг хамгаалах, нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх” гэсэн заалтыг,
3. МБНЭ-ийн дүрмийн Дээд цэцийн Зөвлөлийн бүрэн эрхийн 5 дугаар зүйлийн 12.3-д “бүх шатны байгууллагын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, дэмжлэг, туслалцаа үзүүлэх.” Гэсэн заалтыг зөрчсөн байна.
4. МБНЭ-ийн дүрмийн Гишүүний хүлээх хариуцлага бүлгийн 2 дугаар зүйлийн 8.1-д “МБНЭ-ийн байгууллагын нэр хүндийг унагасан” гэсэн заалтыг зөрчжээ.
Иймээс МБНЭ-ийн дүрмийн зохих заалтуудыг үндэслэн МБНЭ-ийн зарим гишүүдийг МБНЭ-ийн сонгуульт ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналыг МБНЭ-ийн Бага хуралдайд оруулж байна.
МБНЭ-ИЙН ХЯНАЛТЫН ЦЭЦ

6. Албан ёсны уулзалт хийв.
Монгол Улсаас Тува Улсад суугаа Ерөнхий консуль Ганчимэгтэй МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Тувагийн бөөгийн төлөөлөл Сара Ооловна нар гурвалсан албан ёсны уулзалт хийлээ. Монголын тэнгэр үзэл, бөө мөргөлийн тухай дэлэгрэнгүй мэдээлэл хийж, сонирхосон асуудлаар ярилцлаа.
Монгол Улсаас Тува Улсад суугаа Ерөнхий консуль Ганчимэг бол энэ улсад ажиллаж байгаа анхны эмэгтэй ерөнхий консуль гэдгээрээ онцлготой. Түүний төрийн ажлын туршлага, чамбай байдалаараа ажиллах хугацаанд томоохон уулзалт, зөвлөлгөөн хийж дорвитой асуудлыг шийдэх гэж оролдсон. Монгол дахь улс төр, эдийн засгийн байдлууд асуудлыг шийдвэрлэхэд дорвитой нөлөө үзүүлсэнгүй.
Тувагийн бөөгийн байгуулагуудын байдал, монголчуудын тувад ажиллаж байгаа байдлын талаар мэдээлэл солилцлоо. Гол хөдлөгөөн Увсын Хандгайтын боомтоор хийгдэж, 200 орчим автомашин гардаг, харин Завханы Тэсийн боомт харьцангүй цөөхөн хүн нэвтэрдэг ажээ.
Бидний уулзалт харилцан мэдээлэл өгч, сонирхосон асуудлаар хариулт өгч найрсаг сайхан болж өнгөрлөө. Өмнөх ерөнхий консулын газрыг бодвол өнгө зүс орж, уулзалтын хүндэтгэлийн танхимтай болжээ.

5. Кызыл хотоор аялав.
Хот өргөжин тэлж байна. ОХУ-ын БХЯ-ын сайд Шаогугийн үед энэ хот өргөжин тэлж хөгжиж байна. Хотын төвд байх захиргааны барилга, төв төлбайд очлоо. Тува улсын түүхэнд их үүрэг гүйцэтгэсэн Буянжаргалын хөшөө сүндэрлэнэ. Түүний нэртэй зочид буудлаар оров. Нэгэн цагт Буянжаргалаа буудаж хөнөөсөн түүхтэй Токо буюу Тогоо хэмээх Тувагийн нэртэй цэргийн зүтгэлтэний зураг байна. Лениний одонгоор долоон удаагийн шагнагдсан социалист хөдөлмөрийн баатар цэргийн жанжины түүх байна. Жижиглэсэн масштабаар бол монголын ижил нэртэй тэтгэвэрт гарсан хойноо бусдыг няцалж өөрөө цэргийн генерал болж өндийсөн түүхтэй тун адил түүхтэй юм.
Төв талбайд үхэр хөлөглөсөн хүний хөшөө байна. Энэ бол савдагийн хөшөө ажгуу. Дараа нь үндэсний музейгээр орлоо. Бүгд Найрамдах Тува улсаас өнөөг хүртэл түүх эндээс харж болно. Биднийг музей үзэх үед үнэт олдворын хэсэг ажиллаж, тувагийн нутгаас олдсон алтан эдлэл болон үнэт зүйлсийн үзмэрүүд бүхий тусгай хамгаалалтай хэсгийг үзэх боломж олдлоо. Зураг авахыг хориглодог тул бөөтэй холбоотой онгод байж болох зарим зургийг авч чадсан билээ. Харин олон жил баригдаж байгаа боловч нэгэн өвөрмөц барилга болох Залуучуудын ордон дуусаагүй хэвээр байлаа.
Тува Улсын их сургуулийн шинэ барилга содон харагдана. Удахгүй эргэн тойрон барилгууд сүндэрлэх буй за. Енесей мөрний ар талд томоохон цэргийн анга шинээр байрлаж, барилгын ажлуудаа эхэлжээ. Албан хаагчдын хотхон Енесей мөрний өмнө эргээс тод харагдана. Их мөрөн дээр шинээр цэргийн гүүр тавьжээ. Тэр хавийн газар цэргийн хотхоны бүтээн байгуулалт өрнөсөн харагдана.
Хотын зүүн хэсэгт Цэргийн кадетийн сургуулийн иж бүрэн барилгын цогцолбор бэлэн болж энэ жилээс сургалт эхлэх бөгөөд монголоос хүүхдүүд ирж суралцах ажээ. Ийнхүү цэргийн томоохон сургууль бэлэн болжээ. Хоёр томоохон сургууль шинэхэн барилгатай болсон нь шинэчлэлийн явц сайн байгааг харуулж байна.

zxc4734
zxc4734
zxc4735
zxc4735
zxc4736
zxc4736
zxc4737
zxc4737
zxc4738
zxc4738
zxc4739
zxc4739
Previous Next Play Pause
zxc4734 zxc4735 zxc4736 zxc4737 zxc4738 zxc4739

2014 он. Монгол бөөгийн удган Ж.Сонинжаргал залуу гишүүдээ цуглуулж бидэнтэй уулзаж санал бодлоо солилцож, МБНЭ-д гишүүнээр элсэж, Завхан аймгийн Нөмрөг суманд бөөгийн зөвлөл байгуулагдав. Монголын үндэсний шашин бол Тэнгэр шүтлэг билээ. Их эзэн Чингис хааны үзэл санааг эргээд дэлгэрүүлэхэд Тэнгэрийн улаач нар чухал үүрэгтэй. Бид нэгдэж ажиллахад сумдын зөвлөл чухал үүрэг хүлээнэ.

zxc4729
zxc4729
zxc4730
zxc4730
zxc4731
zxc4731
zxc4732
zxc4732
Previous Next Play Pause
zxc4729 zxc4730 zxc4731 zxc4732

Өмнө ирж байснаас зарим зүйл шинээр нэмэгдсэнийг анзаарав. Бөөгийн “Дүнгэр” төв хотын төв замын дагуу байрладагаараа онцлоготой. Тэнд биднийг очиход бөөгийн “Дүнгэр” төвийнхөн угтаж билээ. Бүгд цугларчээ. Хашаан дотроо монгол гэр барьж тэнд биднийг хоолоор дайлсан билээ.

МБНЭ-ийн гурван жилийн ойн арга хэмжээнд урилгаар оролцохдоо бид анхлан танилцсан билээ. Тэр үеээс хойш дөрвөн жил өнгөрчээ. Анх “Дүнгэр” төвийн тэргүүн байсан Сара Оол өнөөдөр Тувагийн бөөгийн тэргүүн болсон ажээ.
Харин бидний таних Долаана “Дүнгэр” төвийг удирдаж байгаа ажээ. Бид Тувад байх хугацаанд хийх, үзэх ажлаа тохиролцож, ойрын хугацаанд хийж байгаа ажил, үйл явдлаа ярилцсан билээ. Тэндээс гараад бид Сара Оолын гэрт зочилж, түүний гэр бүлийнхэнтэй танилцсан юм. Орой нь саунд сууж аян замын алжааллаа тайлсан билээ.

zxc4725
zxc4725
zxc4726
zxc4726
zxc4727
zxc4727
Previous Next Play Pause
zxc4725 zxc4726 zxc4727

МБНЭ-ИЙН IV ДҮГЭЭР ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДАЙН ПРОТОКОЛ
Хуралдай МБНЭ –ийн төв байранд 2012 оны 5-р сарын 30-нд 16.40 –д эхлэв.
Сэдэв : Монголын бөөгийн ёс зүй .
1. Эрдэмтэдийн судалгаа гаргья. Дулам гуай зугтааж байна. Нэрс болон судалгааг Б.Тэмүлүнд өг
2. Дээд цэцийн гишүүнд 9 хүн нэмэх
1. Хадаан
2. Ангар
3. Буянбадрах – дүнгэр төв
4. Ц.Батболд
5. Дагвадорж – Сэтгүүлч / Ерөөлт/
6. Одонхүү
7. О.Даваасүрэн
8. Оюунбат - Хурцжавхлан
9. Мягмаржаргал – Хурцжавхлан
Бадарч : Пэрэлэй гуайн охин Оюуныг санал болгов.
Жаргалсайхан : 400 гаруй хүнтэй уулзаж санал бодлоо хэлэлцсэн.
1. ДЦЗ гишүүд болон бага хуралдайн гишүүд бүгдээрээ батлахаа аваарай.
2. Гишүүн элсүүл
3. Хяналтын хорооноос Олдох гарах болов. Оронд нь зайран Өсөхбаярыг нэр дэвшүүлж байна.
4. Гочоо , Чинбат 2-ыг яахыг нь мэдэхгүй байна.
5. Хяналтын цэцийн гишүүнд хэнийг оруулахаа санал бодлоо хуваалцав.
Жаргалсайхан : Энэ хурлаас дараагийн хурал зохион байгуулах ажлын хэсэг томилсон байгаа.
Ахлагч Бадарч : Хэвлэл , мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсэг
Ахлагч Чинбат : Нэгдсэн цугларалт , тахилга тайлгыг хийнэ.
Ахлагч Энхзаяа : Хөрөнгө оруулалт
Ахлагч Хоролдамба : Сургалт судалгаа
Ахлагч Энхжаргал : Орон нутгийн зохион байгуулалт
Ахлагч Батчулуун : Хүний нөөцийн асуудал
Жаргалсайхан : 2012 оны 11 дүгээр сар 16-ны бага хуралдайн зохион байгуулах хурлын зааланд нэмж 40 хүний сандал олж ирэх ажлыг Одонхүүд даалгав.
Цагдаа хотын захиргаанд мэдэгдэл өгөх хэрэгтэй
4 оронтой утас худалдаж авах саналыг гаргав.
ДЦЗ-ийн гишүүдэд Вэб сайтанд орох мэдээлэлүүдийг бэлдэж ирэх.
Бадарч : Мөн Бадарын хайрцаг гэх хандив цуглуулах хайрцаг бэлдэх санал гаргав.
Батсайхан : Амар байна уу? Бөөгийн ёсонд маш ач холбогдол өгөх зүйл юм.
1. Бөөг юнескод бүртгүүлэх
2. Шашин гэж болохгүй. Шашин гэдэг нь хэн нэгний гаргасан номлол
3. Мөргөл биш . Мухар сүсэг юм. Мөргөл гэдэг нь шашины нэг бичил хэсэг нь.
МӨНХ ТЭНГЭРИЙН БӨӨ ШҮТЛЭГ гэж ярьж хэлж сурья.
Бөө гэдэг нь хүн үүсэхээс өмнө үүссэн, Орчлон сав , ертөнц гариг , эрхэсийг бүхэлд нь бөө гэнэ.
Бөө хүнийг улаач гэнэ.
Мухар сүсэг бол мухардал , айдас , төөрөгдөлөөс үүссэн.
Бясалгал : Мухар сүсэгээс гарах арга зам юм.
Шашин гэдэг нь Ша – шина гэдэг үгнээс гаралтай .
Бөө шашинтай 3 зүйлээр төстэй .
1. Өргөл
2. Мөргөл
3. Залбирал
Бага хуралдайд ирсэн хүн болгоны үгийг сонсвол цаг их орно.

Хувь заяа гэж байдаг. Тэр биднийг учруулж байдаг. Кызыл хотод биднийг хуучин андууд болох угтаж авлаа. Бидний анхны албан ёсны уулзалт Кызыл дахь ерөнхий Консулын газарт боллоо.
Биднийг Кызыл дэх Монголын ерөнхий консул Б.Ганцэцэг хүлээн авч уулзсан бөгөөд энэхүү уулзалтад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран Одонхүү нар оролцсон билээ. Мөн Тувагийн талаас Бөөгийн “Дүнгэр” төвийн Долаана байлцаж тэрхэн мөчид тэнгэр үзэл бөө мөргөлийн тухай товчхон ойлголцууд бүхий яриа өрнөсөн билээ.
Өмнө нь байсан ярилцлагын уулзалтын өрөөг хүндэтгэлийн өргөө болгон өөрчилсөн нь сайхан шийдэл байлаа. Бид дахин уулзахаар товлоод эхний уулзалт өндөрлөсөн билээ.
Энд бид Тэнгэр үзлийн талаар олон жил судалсан судлаач, манай нэрт эрдэмтэн Бира гуйаг багшаа хэмээн хүндэлж явдаг судлаачтай таарсан билээ. Тэрхэн мөчид бид хоёр ярилцахад тэрээр бөө мөргөл, тэнгэр үзэл, шаманизмын онцлог ялгааг оновчтой ялган хэлж билээ. Бид хоорондоо ийнхүү тааралдсантай олзуурхан хөөрөлдөж билээ

 

Шинэ Ордос хотын төв талбай болох Чингис хааны хөшөөг үзэж, хотын төвийн өвөрмөц барилгуудтай танилцаад бас хагас дутуу хотын байдлыг үзсэн болоод манай аялал завсарлав. Бид бас хотын өмнөд хэсэгт байдаг нуур, түүний эргэн тойрон байрлах сайхан тохижуулсан хэсгийг үзэж чадсангүй. Тэгээд орчуулагч залуутай маргаан үүсгэсэн юм. Яагаад гэвэл бидний дунд өмнө нь энэ маршрутаар аялж байсан учраас гол зүйлүүдийг үзүүлээгүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн билээ. Эцсийн эцэст учираа ололцов. Тэгээд маргааш өглөө эргэж Чингис хааны жуулчны цогцолборын музейг үзэхээр болж нэгэн буудалд хоноглов.
Монгол хүн байж алс холоос ирсэн Монголчууддаа сэтгэл гаргаагүй орчуулагч залууд бүгд л гомдоллож байв. Аргагүй шүү дээ чухамдаа Чингис хааны нэрээр босгосон энэ том цогцолборын гол зүйлийг үзэлгүй буцна гэдэг байж болохгүй зүйл билээ. Бид өмнө ирж үзэж байсан гэдгийг мэдээгүй бололтой, орчуулагч залуу ямагт хагас дутуу үзвэр үзүүлээд буцахаар санаа гаргаж байлаа.

zxc4695 (1)
zxc4695 (1)
zxc4695 (3)
zxc4695 (3)
zxc4695 (4)
zxc4695 (4)
zxc4695 (5)
zxc4695 (5)
zxc4695 (6)
zxc4695 (6)
zxc4695
zxc4695
Previous Next Play Pause
zxc4695 (1) zxc4695 (3) zxc4695 (4) zxc4695 (5) zxc4695 (6) zxc4695

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/