Уншиж байна...
Сүүлийн гучин жилийн хугацаанд монголын нутагт болсон байлдааны буудлагатай хамгийн томоохонд тооцогдох хээрийн сургууль энд болж өнгөрлөө. Өглөөнөөөс эхлэн дорнодынхон хээрийн сургууль болох Хэрлэн голын гүүрээр гараад өмнө талд байрлах талбайруу цуварна.
 Ойрын олон жил ийм олон машин тэрэг нэгэн газарт цугларахыг харсангүй хэмээн олон хүн шагширан ярихыг сонсож билээ. Халх голын ялалтын 65 жилийн ойн үеэр энд болсон байлдааны буудлагатай хээрийн сургуулийг удирдаж байсан хурандаа Амгаланбаатарыг Монголын бөө нарын дээд шагнал “Алтан шонхор” медалиар шагнаж байсан бол энэ жилийн сургуулилтын үеэр тэрээр Бригадын генерал цолтой ээлжит сургуулилтыг удирдаж байлаа.
ОХУ-Монгол Улсын цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилт Дорнод аймгийн  Чойбалсан хотын Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн сургуулилтын талбайд хоёр орны 1500 гаруй цэргийн алба хаагчид оролцож, 8 дугаар сарын 27-ны өдөр байлдааны буудлагатай хамтарсан цэргийн сургуулилт үзүүлсэн. 
Энэ жилийн сургуулилт Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан хийгдэж буйгаараа онцлог юм. Үйл ажиллагаанд БХЯ-ны дэд сайд Дуламжав, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Монгол Улсын талын сургуулийн удирдагч бригадын генерал Б.Амгаланбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал Нурсулев Михайл Яковлевич, аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга Бадамсүрэн болон албаны удирдлагууд оролцсон.
 Хоёр орны цэргүүд хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгах тактикийн ажиллагаа явууллаа. Улаан дарцаг өргөгдөж, бүрээгээр дохио өгөгдсөнөөр байлдааны буудлагатай хээрийн сургууль эхэллээ. Галын шугам дээр утаа суунаглаж байлдааны ажиллагаа эхэлснийг тунхаглав. Дайсны дайралтыг шургуу шуурган галаар цохилт өгч байлдааны ажиллагаа эхэллээ. Алсын зайнаас айсуу яваа дайсны довтолгоонд артиллерийн их бууны цохилт өглөө.
 Агаараар нисдэг тэрэгнүүд дүүлэн нисч дайсны гол цэгүүдэд цохилт өгч эхэллээ. Танк болон байлдааны хуягт машинууд окопноос ээлжлэн гарч хүчтэй цохилтууд өгч байлаа. Мөн ар талаас хүч нэмэгдүүлсэн танк болон БМП, артиллерийн чиг харааны хэрэгслүүдээр цохилт өгч эхэлсэн.
 Улмаар дайсны дайралтыг няцаалт өгсөны дараа хариу цохилт өгч сөрөг дайралт хийж эхэллээ. Гүнээс нэмэлт хүчээр ирж буй дайсны хүчинд “Катюш”-ийн цохилтоор няцаалт өгч, улмаар манай хамтарсан хүчин довтолгооноо эрчимжүүлэн дайсныг бүрэн цохисноор ээлжит байлдааны буудлагатай сургууль өмнөх зорилтоо биелүүлж амжилттай дуусгалаа.
 Байлдааны буудлагыг сонирхож байсан дорнодчууд ар талд тавьсан хязгаарыг сад тавин урагшилж, удирдлагын байрны харалдаа ирж үйл ажиллагааг үзсэн билээ. Цаашдаа олон нийтэд үзүүлж байгаа байлдааны буудлагатай хээрийн сургуулийн үед нийтийг хамарсан аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал тавих шаардлагатай болсоныг энэ үйл ажиллагаа харуулсан.
 
20190827_065931
20190827_065931
20190827_070200
20190827_070200
20190827_080632
20190827_080632
20190827_091815
20190827_091815
20190827_093135
20190827_093135
20190827_094441
20190827_094441
20190827_095457
20190827_095457
20190827_095845
20190827_095845
20190827_100429
20190827_100429
20190827_100600
20190827_100600
20190827_101005
20190827_101005
20190827_113400
20190827_113400
20190827_115555
20190827_115555
20190827_120046
20190827_120046
20190827_120229
20190827_120229
20190827_120234
20190827_120234
20190827_120919
20190827_120919
20190827_120956
20190827_120956
20190827_121013
20190827_121013
Previous Next Play Pause
20190827_065931 20190827_070200 20190827_080632 20190827_091815 20190827_093135 20190827_094441 20190827_095457 20190827_095845 20190827_100429 20190827_100600 20190827_101005 20190827_113400 20190827_115555 20190827_120046 20190827_120229 20190827_120234 20190827_120919 20190827_120956 20190827_121013

Бусад мэдээ

Mar 30, 2024 168

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/