Уншиж байна...
Енесей мөрнийг гүүрээр гарч явсаар өндөр уулын оройд орших нэгэн овоонд зайран Хомушку Виктор Накаевич хуяглан бөөллөө. Уулын оройгоос алсад байгаа Енесей мөрөн, Кызыл хот тов тодорхой харагдана. Эргэн тойрон түймэр гарсан учраас бороо олон өдөр орсон ч түймэр унтраагүй тул битүү утаан дунд сүймийн харагдана. Бүрэнхий болохын алдад хот гэрлээ асааж байршил нь ямар хэмжээтэй байгаа нь харагдах бөлгөө. 
Уламжлалт ёсоор цунцал өргөх мэт модоо өрж, өргөх идээ, зүйлсээ өрж тавина. Тэгээд дуудлагаа дуудаж сүүгээр өргөл өргөх бөгөөд дараа нь цунцал галаа асаана.
Гал асаж эхэлмэгц бөө хуяглан бөөлөх бөгөөд хэнгэргээ цохин, тамлага дуудлагаа их тод хийж бөөлнө. Бөөлөлтийн байдлыг анзаарахад дуудлага нь дуу аялах мэт уянгалаг, яруухан бөгөөд хэнгэргээ цохин дуулж байгаа мэт сэтгэгдэл төрнө.
Хийж байгаа газар, бөөлөлтийн цөөхөн зураг авахууллаа. Энэ удаа өндөр уулын орой байсан боловч салхи үгүй, намуухан зөөлөн сэвэлзсэн байдалтай байлаа.
Монгол туургатны нутгийн минь салшгүй хэсэг, өвөг дээдсийн минь онгодийг сэтгэлд сэв хийтэл сэргээгээд, үлдээх зүйлээ тэрхэн агшинд хэлээд, хурамхан зуур алсран холдоно. Бөөгийн уянгалан сайхан дуудлага, хэнгэргийн цохилттой уялдан өндөр газраас нам газар луу урсах мэт сүртэй нь аргагүй цуурайтан алширна.
Би өөрийгөө азтайд тооцно. Ай мөнх хөх тэнгэр минь өршөө.
1
1
20190728_210001
20190728_210001
20190728_220256
20190728_220256
Previous Next Play Pause
1 20190728_210001 20190728_220256
 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/