Уншиж байна...
Кызылээс хойш нилээд яваад Цэцэрлэг хэмээх бяцхан тосгоны хажуугаар өнгөрч өндөр уул өөд өгслөө. Энэ ууланд Тувагийн бүх удирдлагуудын болон баян хүмүүсийн зуслан байдаг ажээ. Өтгөн ойн дунд юу байгаа нь эс харагдана. Ганцхан содон тэмдэг нь энэ өндөр ууланд засмал зам тавьсанаар бүх зүйл тодорхойлогдоно. Өндөрлөг газраас тээр доорх ой мод, алсад дүнхийх уулс үзэгдэнэ.
Машин өгссөөр нилээд дээр гарах үед төв асьфалтан замаас салж, уулын замаар дээш өгсөв. Замын хажууд тахилга хийдэгийн тэмдэг болсон хадаг цуудар өлгөсөн модод байх бөгөөд бид тэнд буудаллав.
Дугуйлан тавьсан чулуунууд дотор авчирсан модоо өрж, өргөх идээ, дээжээ тавьж голд нь хонины сүүл тавьдаг ажээ. Галаа арцаар асаана. Бадран асах гал хуурай модыг асааж эхлэнгүүт сүүгээ өргөн дуулагаа эхлэнэ.
Дараа нь хуяглан босч, хэнгэргээ дэлдэн дуудлага, тамлагаа уянгалуулан эгшиглэнэ. Хоёул зэрэг бөөлдөггүй бөгөөд нэг нв бөөлж жхжлжхжд нөгөө нь хэнгэргээ дэлдэж дэмжлэг өгнө. Ээлжлэн бөөлөх бөгөөд харилцан дэм өгч бөөлөх бөлгөө.
Ой, хөвч ямар ч хэнгэрийн дууг дэм өгч цуурайтуулан сүрлэг дэм өгнө. Хэнгэрэгийн дуутай хамт удганы уянгалаг хойлоо хэнгэрэгийн дуутай хамт хоршин дуу мэт өрнөнө. Гал аажимхан асна, гал өрнөн асах үед бөөлөлт эрчимжиж, гал бадамлах үед бөөлөлт дуусна.
Нутаг нутгийн бөөлөлт өөр өөрийн онцлоготой, өвөрмөц жаягыг өөртөө шингээсэн байх юм. Олон зүйл бидний өв уламжлал нэгтэйг сануулах ажээ.
 
 

Бусад мэдээ

Mar 30, 2024 165

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/