Уншиж байна...

Бид Тувагийн толгод дунд сүлжин явсаар аажимдаа өндөр уулыг өгсөх болов. Туран, Арадан, Танзынбей тосгоноор дайран их уулыг өгсөж эхэллээ. Бид Кызылээс гарахдаа шатахуун аваагүй юм. Шатахуун нэмэх санаа байвч тосгодод шатахуун түгээгүүр байдаггүй ажээ.
Өндөр уулын давааны орой дээр нарах үед урт туннел таарах бөгөөд түүний нэг талыг багана хэлбэрээр шийдсэн хувилбартай туннел байв. Өндөр сүрлэг уулс ой модоор битүү хучигдсан байдлаар монголын уулсаас ялгарна. Хэзээ нэг цагт олон сар, хоног зарцуулан байж давдаг давааг орчин цагт хэдхэн минут зарцуулан давахаар болгожээ. Цаг хугацаа, хөгжил гэж энэ буй заа. Туннель дуусмагц тусгайлан зассан тавцан, автозогсоол байх бөгөөд эргэн тойрон үзэсгэлэнтэй тод сайхан харагдана. Их оргилын асга хад бүхий хэсэг, эргэн тойрон орших их ой бишрэм сайхныг мэдрүүлнэ.
Дахин ирэхийн ерөөл тавьж, Тувагийн нутгаас гарч байна. Үзэсгэлэнт сайхан нутаг, газрын хөрсөндөө бүхий баялагийг шингээсэн энэ нутгийн ард түмний түүх бол хэзээ нэг цагт монголтой холбоотой байсан арвин судар билээ.
Даваа даваад зам уруудаж эхэллээ. Краснаярск явах замд бас Хакас улсын нутгыг дуулж өнгөрөх болж байна. Кызылээс шатахуун аваагүй учир түлшний гэрэл асав. Бид оргилоос доошилж хоёр ч тосгон дайрч байж шатахууны станцад очлоо. 
 
 

Бусад мэдээ

Mar 30, 2024 165

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/