Уншиж байна...

Бээжинд энэ жилийн анхны хур бороотой учирлаа. Энэ бороо бүтэн өдрийн турш орлоо. Хүмүүсийн ярих нь энэ жилийн хаврын анхны бороо гэх ажээ.
Хөгжлийг холоос хайх хэрэггүй, дэргэд чинь байна. Орой ажил тарах үед орчин харанхуй нөмөрдөг. Бид гэртээ очих гээд их түгжрэл дотор бүдчиж явахад эргэн тойрны гэрэлтүүлэг, чимэглэл ямар байдаг билээ.


Харин Бээжин бол энэ асуудлыг гайхамшигтай сайхан шийдсэн харагдана. Үнэхээр хөгжил дэвшил гэдэг энэ билээ. Үүднээсээ эхлээд өвөрмөц шийдэлтэй барааны байршил, сурталчилгааг үзэж явахад сонирхолтой бас гайхалтай байлаа. Мянга сонссоноос нэг үз гэдэг. Үзээд суралцах шаардлагатай болов уу. Нэг үеэ бодвол манайд дэвшил гарсан нь үнэн.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал хятад улсыг “нөмрөөд” дуусгавар болж байгаа билээ. Бидний туулсан цар тахал энэ улсад хүчтэй дэлгэрсэн тухай мэдээг олонтой сонссоны хувьд энэ улсад очиход хүчтэй болгоомжлолыг төрүүлсэн. Миний хувьд урьдчилсан тарилгад хамарсан тул олон нийтийн маск зүүх ёстой газар болох метроноос бусад газарт маск зүүсэнгүй. Дархлаагаа сорив.
Олон хүмүүстэй харьцдаг үйлчилгээний ажилтнууд маскатай байлаа. Энэ бол зүйн хэрэг. Бээжин хотын түгжрэлийг арилгахын тулд олон захыг нүүлгэн шилжүүлжээ. Ойрын хэдэн жил хил хаалттай байсан, компьютерийн техник хэрэгсэл эвдэрсэн тул Бээжин хотын компьютерийн их зах руу очлоо. Их зах нүүчихсэн байна. Гэхдээ их захын нүүдлээс үлдэж замын дэргэд байдаг эхний өндөр “асарт” худалдаа хэвийн явагдаж байна. Тэндээс хүссэн зүйлээ олж болно.
Их захуудын орон зайг орчин үеийн хувцас загварын брендүүд бүхий худалдааны цогцолборууд эзэлжээ. Загвар сүүлийн үеийнх, үнэ дэлхийн нийтийн үнэ рүү тэмүүлж байна. Хүмүүсийн худалдан авах чадвар өндөр болсоныг илэрхийлнэ. Бид ч үнийн өсөлтөд чирэгдэх бололтой. Бид бусдын адил амьдрахын тулд их зүйл хэрэгтэй болсоныг сануулна.
Цар тахалыг даван туулсаны дараах Бээжинд хийсэн анхны аялал болохоор олон зүйл содон байлаа. Хамгийн анхны сэтгэгдэл бол таксины үйлчилгээ байлаа. Зам дээр зогсоод тахсинд гар өргөдөг байсан цаг саяхан. Одоо бүх зүйл онлайнаар шийджээ. Урт хугацаанд гар өргөн зогсож байж, азаар нэг такси олж сууна.
Харин гар утаснаас захиалга өгөхөд хэдэн минутын дараа такси ирэх нь тодорхой болчихно. Энэ нь хэд, хэдэн шаардлагыг хангасан байх ажээ. Энэ бүхний цаана цаг хугацаа хэмнэх, хүлээлт, шатахуун тос, эдийн засгийн хэмнэлтийн мөн чанар оршиж байна. Бээжинд цар тахалын дараах таксины үйлчилгээ хувийн машиныг өргөн оролцуулах хэлбэрээр өргөжсөн байна. Захиалга өгмөгц хамгийн ойр яваа такси үйлчлэгчдээ цаг алдалгүй яваад очно. Энэ бол үйлчлүүлэгч бидэнд тохирсон хамгийн зөв шийдэл билээ. Хамгийн гол зүйл нь захиалсан таксигаа “сахилгатайгаар” хүлээж зогсоно, хүлээлт удахгүй их хүлээлээ гэхэд арав орчим минут байлаа. Такси ирээд таван минут хүлээнэ. Ирэхгүй бол тэндээсээ дараачийн үйлчлэгчээ аваад хөдөлнө.
Метро болон нийтийн автобусны хөдөлгөөн хотын доторхи хөдөлгөөнд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа нь харагдана.
Хотын доторхи автомашины хөдөлгөөний шийдэлийг манай дарга нар хуулбарлаж нэр хүндээ дээшлүүлэхэд ашигласан байдаг. Бээжингийн түгжрэлийг автомашины дугаараар шийдсэн туршлага бол Бээжингийн туршлага байсан.
Бээжин хотод утааны асуудлыг шийдвэрлэхдээ энэ хотыг маш эрт утаагүй болгох гээд хэрэглэж байсан “утаагүй” нүүрсний аргачлалыг монголд хэрэгжүүлж байгаа. Энэ бол хоцрогдсон технологи билээ. Энэ аргачлалыг хэрэглэж “улсаа хуурсан мэргэжилтэн” одоо бараг сайд болчихсон байх жишээтэй. Харин Бээжин эрдэмтэдээ түшиглэн асуудлыг ул суурьтай шийдэж байна. Агаарыг хоргүйжүүлэн цэвэрлэж, хүний амьдрах таатай орчныг буй болгож туршлагаас бид хоцронгүй суралцаж байгаа билээ.

2
2
3
3
1
1
4
4
6
6
8
8
zxc1391
zxc1391
Previous Next Play Pause
2 3 1 4 6 8 zxc1391

Бусад мэдээ

Mar 30, 2024 157

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/