Нэг талдаа Хуучин тогтолцоог үндсээр нь өөрчлөх ёстой хэмээн үздэг хүмүүс нөгөө талдаа энэ тогтолцоо болж байгаа зөвхөн хүмүүсийг нь сольчихвол болно гэж үздэг, тогтолцоон дотор өөрчлөлт хийхийн төлөө тэмцдэг хүмүүс гэж байна. Миний хувьд тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэж үздэг. Хүний амьдралын мөчлөгөөр тооцвол энэ тогтолцоонд бид 30 жил буюу амьдралын 1 үеэ өнгөрөөлөө. 90 онд төрсөн хүүхэд одоо 30 настай болжээ. Хүнээ солиод болчихдог байсан бол энэ хугацаанд чамлахааргүй олон удаа Засаг солигдож янз бүрийн хүмүүсийн элдэв сайхан үг яриа хангалттай л сонслоо. Эцэст нь юу өөрчлөгдөв? Бид өнөө маргаашийн найдвар төрүүлэхүйц үгэнд хууртаж, харзная гэх шалтагаар цаг хугацаагаа алдсаар байна.
Кон Аяа бол магадгүй Монголд хамгийн удаан амьдарсан япон хүн байх. Тэрээр 60 настайдаа тэтгэвэрт гарангуутаа Монголд амьдрахаар зориг шулуудан ирснээс хойш даруй 20 жил өнгөрчээ. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Монгорү Цүүшин” сонины сайн дурын мэргэжилтэн Кон Аяад Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг энэ сарын 26-нд гардуулсан юм.
Кон Аяа нь Монголд 20 гаруй жил амьдрахдаа Монголын талаарх мэдээ, мэдээллийг япон хэлээр түгээх, сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна. Мөн Монголын Хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулдаг “Тал нутгийн марафон” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд зохион байгуулах хорооны гишүүн юм.
“АНХ ЗУРАГТ НОМ ДЭЭРЭЭС МОНГОЛЫН ТЭНГЭРТ ТАТСАН ДАВХАР СОЛОНГЫГ ҮЗЭЭД ИРЭХ ХҮСЭЛ МАШ ИХ ТӨРСӨН”
Монголоос ямар бөө, байгууллага оролцож байгаа нь тодорхойгүй ийм нэгэн мэдээ гарлаа. Анзаарсан бол хэдэн жилийн өмнө дэлхийн шилдэг бөө шалгаруулах тэмцээн Тувад болж олон орон оролцсон, тэр дотор монголоос шилдэг бөө оролцсон тухай, тэгээд Тува бөө түрүүлэв гэсэн мэдээ гарсан байдаг. Одоогийн энэ мэдээ мөн л их битүү, Монголоос хэн оролцож байгаа нь тодорхойгүй юм.
МОНГОЛ, БУРИАД, АФРИКИЙН БӨӨ НАР БАЙГАЛЬ НУУРЫН ТӨЛӨӨ ЁСЛОЛ ҮЙЛДЭНЭ
Энэ сарын 22-ны өдрийн 13:00 цагт дэлхийн бөө нар Байгаль нуурын төлөө ёслол үйлдэх гэж байна.
Британийн эрдэмтэн Крис Тайлер-Смит тэргүүтэй хэсэг судлаач 2013 онд азийн 13 үндэсний эрчүүдэд судалгаа хийж үзээд тэдний 8 хувь нь, дэлхийн эрчүүдийн 0,5 хувь болох 16 сая хүн нь Ү хромосомоос үүдэлтэйг тогтоосон юм. Энэ хромосом нь 1000 орчим жилийн өмнө Монголоос гаралтай, тэгэхээр Чингис хаантай холбоотой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Гэтэл одоо Чингис хаан бол өнөөгийн азид амьдарч байгаа хүн амын дээд өвөг цорын ганц хүн биш гэдэг нь тодорхой болж байна. Лестерийн их сургуулийн Марк Жоблинг, Тулузын Поль Сабатьягийн их сургуулийн Патрисии Блареск нараар удирдуулсан хүн судлаачид азид амьдардаг 127 үндэстэн ястны Ү хромосомтой 5321 хүнд судалгаа хийж үзээд ийм гаргалгаанд хүрчээ. Эрдэмтэд хүмүүсийн ДНК-д шинжилгээ хийн харьцуулж ялгааг нь тодорхойлоод түүнийгээ дээш нь өвөг дээдэс рүү нь судлан тодорхойлоход ганцхан Чингис хаан гэлтгүй өөр хэд хэдэн шугам гарч ирсэн гэнэ.
Ханш нээх өдөр нь хаврын дунд сараас хаврын сүүл сарын хоорондох хугацаа буюу өвлийн туйлын 108 хоногийг хэлнэ. Энэ уламжлалт өдөр нь тахилын хамгийн чухал өдөр юм. Энэ бол яг жинхэнэ хятад ёс.
Хакасын бөө нар хаврын тахилгаа хийлээ. Хакасын бөө нар Усть-Сос музейн цогцолборын дэргэд байдаг хөшөөн дээр Хакасид баярын ёслол, хаврын тахилгаа үйлдэв.
Зураг түүхийг авч үлдэнэ-17-Дурсамж
Хүн төрлөхтөн сансар огторгуйг судалж эзэмшсэний өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын дундах арав хоногт тэмдэглэдэг. Одоогоос 30 жилийн тэртээ ОХУ-ын Сансар судлалын төв болсон Оддын хотхонд очиж сансар судлалын бэлтгэл ажилтай танилцах боломж олдсон билээ.
Бүх цэргийн Их Хар сүлдийг цагаалах тайлга хаврын тэргүүн сарын шинийн зургаан улаан бич өдөр болох байсан ч цар тахлын улмаас хойшлогдож, энэ сарын 7-ны өдөр боллоо. Цагаалах тайлгад БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, төрлийн цэргүүдийн командлагч нар, ХХЕГ, Дотоодын цэргийн удирдлагууд оролцлоо.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
| |||||
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.