Уншиж байна...

 Жил, жилийн 12 дугаар сард монголчууд жилийн ажлаа дүгнэж, хуучин оноо үдэж, шинэ оноо шинэ зорилт дэвшүүлэн угтдаг. Дарханы бөөгийн хүрээлэнгийн хамт олон хоёр оны зааг дээр шинэ жилээ тэмдэглэж, баярын цэнгүүнээ тэмдэглэв. Шинэ жилийн баярын цэнгүүнийг Дарханы бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн нээж үг хэллээ. Баярын цэнгүүнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцож, баяр хүргэж үг хэлсэн билээ. 2019 онд МБНЭ-ээс зохион байгуулсан 70 арга хэмжээнээс онцлох үйл явдлуудыг дурьдлаа. Эдгээр арга хэмжээнүүдээс АНУ-ын Элчин сайд Клеченски МБНЭ, Монгол бөөгийн онгодын өргөөнд зочилж, Монголын бөө нар БНАСАУ-ын Монгол хатаны бунханд бөөлж хүндэтгэх үйл хийснийг онцлон дурьдсан билээ. АНУ, БНАСАУ хооронд дэлхийн анхаарлыг татсан харилцаа өрнөж байхад Монгол бөө нар энэ хоёр улсын хооронд шинэ харилцаагаар холбогдож чадсан нь өвөрмөц онцлог байлаа. Энэ жилийн хувьд гурван жилд нэг удаа тодруулдаг “Шилдэгийн шилдэг” цомыг, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн их тахилга, Өмнөговийн нэгдсэн их тахилгад Лусын тахилгыг зохион байгуулсан Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн шалгарч, авсаныг МБНЭ-ийн шинэ жилийн арга хэмжээнд гардуулсаныг мэдэгдсэн билээ. Баярын цэнгүүн олон азтанууд тодотгосон, Байгууллагын шинэ жилийн азтанаар Пүрэлцог, Монгол бөөгийн тэргүүн зайран Мялдоржийн санаачилан азтангууд тодруулсан бөгөөд шүтлэгтэн Баавгай тодорч, долоо хоног Булган аймагт амрах амралтын эрхийн бичгээр, Бадамсүрэн, Эрдэнэдалай нар мөнгөн шагнал авахаар тодров. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн шалгаруулсан азтанаар Алдарт эхийн одонт, шүтлэгтэн Оюун тодорсон байна. Ийнхүү Дархан аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон нэгэн үдшийг хамтдаа цэнгэн баясч, баярлаж өнгөрөөлөө.

Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагын хурандаа нар нэгдэж “ХУРАНДАА” нийгэмлэг байгуулсан билээ. Энэ хүрээнд шинэ жилээ тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн шинэ жилийн арга хэмжээ нь эмэгтэйчүүд хурандаа цол  хүртэсний 25 жил тохиож байгаагаар онцлог байлаа. Шинэ жилийн арга хэмжээг энэ удааг Цагдаагийн салбар зөвлөл зохион байгуулсан байна.  Хурандаа нийгэмлэгийн энэ жилийн шилдэг салбараар Зэвсэгт хүчний салбар зөвлөл шалгарсан байна.


ҮБХИС-ийг Улс төрийн мэргэжлээр төгсөгчдийн дунд 2019 оны Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Ширээний теннис, Дардасын тэмцээний аварга баг, тамирчид шалгаруулах тэмцээн боллоо.
Энэ амралтын өдрүүдэд болсон арга хэмжээг Цэргийн улс төр, соёл, хүмүүжлийн
ажилтны нэгдсэн эвлэл зохион байгууллаа.
 
Сант Марал сан болон Азийн сангийн зүгээс 2019 оны “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”-ны үр дүнг өнөөдөр танилцууллаа. Дээрх хоёр байгууллага нь энэхүү судалгааг 2006 оноос хойш 14 дэх жилдээ явуулж байгаа юм. Энэ жилийн судалгаа нь Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Азийн Сангаас хэрэгжүүлж буй “Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжсэн аж.

Цочирдуулам гарчигтай муу мэдээллээр бөмбөгдүүлсээр, хүмүүс бид дэлхий ертөнц уруугаа явж байна уу даа гэх сэтгэгдэл ихэд төрөх болсон. Гэвч хорвоо гэдэг осол сүйрэл, золгүй явдлын үүр уурхай биш ажээ. Бидний эргэн тойронд өч төчнөөн сайхан үйл явдал болдгийг сануулах үүднээс The Happy Broadcast инстаграм аккаунт дахь гайхалтай сайхан мэдээллээс хүргэхээр бэлтгэлээ. Улиран одож буй 2019 онд дэлхий дахинаа ямар сайхан үйл явдлууд тохиов?

 
Сүүлийн гурван жилийн бөөлөлтийн дүнгээр нэгтгэж Монгол бөөгийн ШИЛДЭГИЙН ШИЛДЭГЭЭР-Монгол бөөгийн Их удган Б.Бадамсүрэн тодорсон билээ. Түүний бөөгийн түүхэн замналыг харахад түүний зорьсон зорилгынхоо төлөө, урваж, няцалгүй тууштай явсан дүр тодордог юм. Монгол бөөгийнхөө төлөө шаниралгүй чиг зорилготой зүтгэж яваа шашин, ниймийн зүтгэлтэн билээ.

Монгол бөөгийн цолыг энэ удаа Монгол туургатангуудын хэмжээнд олголоо. Монгол бөөгийн цол монгол туургатны хэмжээнд нэг нэгнээ хүндэтгэн өргөмжлөх нэр хүнд болж байна.  Монгол бөөгийн цол бол улаач хүний эрхэмлэн дээдлэх алдар, нэр төр юм. Тэр болгон хүний хүртээд байдаггүй  бөөгийн алдарын эрхэм оргил цол бол Монгол бөөгийн их зайран \удган\ цол байдаг. Ийм өндөр нэр хүндийг Монгол бөөгийн Их зайран цолоор Балжинням Хүүжээ гуйа 90 насандаа хүртлээ.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?