Category: Нэгдсэн их тахилга,тайллага

  • Найм. Хайрханы Лусын тахилга.

    Харин бидэнд тулгарсан хүндрэлтэй асуудал бол их хайрхандаа болзоо тавьж үүрэг хүлээсэн улаач болох Монгол бөөгийн их зайран Балжир хүлээсэн үүргээ умартан хятад нутагт зургаан сар бөөгөөр бизнес хийж толгойлж бөөлөх үүргээ мартсан хэрэг байлаа. Нэгдсэн их тахилгад толгойлон бөөлөх олон сайн улаач нар байсан. Албатай мэт би бөөлнө гэж хариуцлагатай үүрэг авчихаад нэг бөөлчихөөд, хаяад явчихдаг зан анх удаа гаргаж байна. Өмнө Монгол бөөгийн их удган Амгаланням толгойлж бөөлөх санаачилга гаргачихаад нэгдсэн тахилгаа тасалсан тохиолдол бий. Тэгээд МБНЭ-ийн дүрмэнд заасны дагуу цол нэг шат буурсан тохиолдол бий. Харин Монгол бөөгийн их зайран Балжирын хувьд эхний төхилгөд бөөлчихөөд дараа дараагийн тахилгыг тасалсан хэрэг гарлаа. Энэ бол хариуцлагын асуудал юм. Тахилгаа хийнэ гэж МБНЭ-д биеэр ирж мэдэгдчихээд хувийн асуудлаа эхэнд тавьж, харийн нутагт мөнгө хөөж олон сараар одох нь ямар ёс зүй вэ. Дуртай үедээ бөөлдөг, хувийн асуудал гарвал өөрийн дураар шийддэг ёс зүйгүй асуудалыг бөө хүн гаргаж болохгүй. Бөөгийн болзоо бол улаач хүний эрхэмлэвэл зохих хатуу сахилга байх ёстой. Ийм зөрчил гаргасан улаачид Бөөгийн байгууллага хариуцлага тооцож шийдвэрээ гаргах биз ээ.
    Тиймээс гуравдахь тахилгыг Лусын тахилгаар хийж хаах хариуцлагатай үүргийг Бөөгийн зөвлөл яаралтай хуралдаж шийдсэн юм. Нэгдсэн их тахилгын Лусын тахилгад Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн толгойлон бөөлсөн билээ. Тэрээр Монгол бөөгийн уламжлалт тамлага дуудлага, ёс жаяг, дэг журмыг ягштал харуулж, уян налархай өвөрмөц хөдөлгөөн бүхий бөөлөлт, гишгэлт гээд олон давтагдашгүй чанарын харуулж чадлаа.
    Монгол бөөгийн их зайран П.Батжаргал Монгол бөөгийн уламжлалт чанар, Тува язгуур бөөгийн мөн чанарыг харуулсан бөөлөлт хийлээ. Хэн ч харсан өвөрмөц барилттай, хийгүй, сайхан бөөлөлт тэнгэртээ залбиралаа хүргэж байлаа. Хоёр их зайран, удганы бөөлөлт нэгдсэн залбиралыг цугларсан олон бөөгийн нэгдсэн хүчээр хүч түрэн тэнгэртээ хүргэж, лус савдагаа баярлуулж чадлаа.
    Энэ тахилгын үеэр МБНЭ-ийн Ерөнхийлагч Д.Жаргалсайхан Мөнх хөх тэнгэртээ айлтгалын өргөлөө мэдүүллээ. Анх байгуулагдсанаас эхлэн Мөнх хөх тэнгэр, эзэн хааны ариун сүнсэнд айлтгаж ирсэн уламжлалаа энд үргэлжлүүлэн хийлээ.
    Энэ удаагийн айлтгалд: Нэгдүгээрт: Төр улсын өнөөгийн байдлын тухай, улс төрийн үйл явцын өрнөл, зөрчлийг,
    Хоёрдугаарт: Монгол бөөгийн эв нэгдлийн тухай, түүнд саад тотгор бологчид, эв нэгдэлд хохирол учруулагчдыг тухай, Энэ зөрчилтэй орчинд хэн, хэн нэгдэж, хэн, хэн салан одсон тухай тэнгэртээ айлдсан болой.
    Сэтгэл хийлсэн хамт олны зүтгэлээр нэгдсэн их тахилга ийнхүү амжилттай болж өндөрлөлөө.

    djmedia:486
  • НЭГДСЭН ИХ ТАХИЛГА ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ НЭГДСЭН ИХ ТАХИЛГА ЗУРГАА. ХАЙРХАНД ЗОРИУЛСАН ТАХИЛГА.

     

    Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү Хайрханы тахилгад толгойлон бөөлөө. Өөрийн өвөрмөц төрх, уламжлалт дэг жаягаа харуулсан бөөлөлт олон хүний сэтгэл татсан, нүд баясгасан тахилгын бөөлөлтийг харуулж чадсан. Хөх мөнгөн тэнгэрийн дор өвөг дээдсийн уламжлалт дэг жаяг бүхий бөөлөлтийг авч үлдсэн улаачийн бөөлөлт, хөдөлмөрт бахархах зүйл их бий.
    Монгол бөөгийн тэргүүн удган Ч.Мөнгөнсувд түүний дараа их хайрхандаа бөөлж бослоо. Өмнөх жилийн туршлагандаа үндэслэж бөөлөлтөө өвөрмөц хэлбэрээр ахархан хийж өнгөрүүллээ. Завхан аймгийн Яруу сумын харьяат, залуу удганы бөөлөлт бас л өвөрмөц байсан. Залуу хүн болохоор залуучууд түүний бөөлөлтийг илүү сонирходог байж болох юм.
    Хоёр жилийн өмнө хайрханы анхны тахилга дээр гаргасан үйлдлээр нь олон хүн мэддэг болж бас маргаан дэгдэж байсан. Энэ удаа өргөсөн хонь нь үйл хийж байгаа улаач нарыг нар зөв тойрон явсан бөгөөд олон шувууд түүнийг бүчин өөд, өөдөөс харан нэг хэсэг хугацаанд зогссон нь сонирхол татаж байв.

    djmedia:485
  • НЭГДСЭН ИХ ТАХИЛГА ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ НЭГДСЭН ИХ ТАХИЛГА ТАВ. ӨВГӨН ДОЛООН ОДНЫ ТАХИЛГААС ЗАЛГАМЖ ҮЕ МААНЬ ХАРАГДДАГ.

     

    Өвгөн долоон одны тахилга бол олон улаач оролцож, өөрийн бөөлөлтийн “арга техникээ” гарган бөөлдөг. Онгод, сахиустай золгон өвөлсөн эрдэмээ харуудаг. Энэ удаа өвгөн долоон одны тахилгад:
    Аврал ерөөлийн эзэн тэнгэрийн одонд
    -Монгол бөөгийн зайран Л.Баяржаргал
    -Монгол бөөгийн зайран Б.Эрдэнэбаатар
    -Монгол бөөгийн удган Цэндсүрэн
    Аз хийморийн эзэн тэнгэрийн одонд
    -Монгол бөөгийн удган Б.Нарангоо
    -Монгол бөөгийн зайран Б.Аюуш
    -Монгол бөөгийн тэргүүн удган Б.Нанжаа
    Ачлал тусын эзэн тэнгэрийн одонд
    -Монгол бөөгийн тэргүүн удган Ц.Үүрийнцолмон
    -Монгол бөөгийн зайран Тамжид
    -Монгол бөөгийн Мөнх-Өлзий
    Нас арвижахын эзэн тэнгэрийн одонд
    -Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж
    -Монгол бөөгийн зайран Мөнх-Очир
    -Монгол бөөгийн зайран Одбаяр
    Буян хишигийн эзэн тэнгэрийн одонд
    -Монгол бөөгийн удган Б.Оюунтуул
    -Монгол бөөгийн удган Буянцэцэг
    -Монгол бөөгийн удган Б.Отгонжаргал
    Хүсэл зоригийн эзэн тэнгэрийн одонд
    -Монгол бөөгийн удган Б.Солонго
    -Монгол бөөгийн тэргүүн удган Б.Түвшинжаргал
    -Монгол бөөгийн тэргүүн удган Б.Баттогтох
    Заяа төөргийн эзэн тэнгэрийн одонд
    -Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл
    -Монгол бөөгийн зайран Мөнхчулуун
    -Монгол бөөгийн удган Гэрэлмаа
    Нар бөөлсөн билээ.
    Өвгөн долоон одны тахилгад бөөлсөн олон улаачийн бөөлөлт, залбиралын үзэхэд залуу үе маань өсөн тэлж, улаачийн замаар биеэ хэрхэн зөв авч яваа нь харагддаг. Энэ удаагийн Өвгөн долоон одны тахилга ч залгамж үе маань хэрхэн өсөн тэлж, бойжиж байгаагийн тод илрэл болж харагдсан. Өвөг дээдсийн эрдэмээ эзэмдэж, зөв сайхан биеэ авч яваа олон улаач байсанд бахархах сэтгэгдэл төрсөн билээ.

    djmedia:479
  • НЭГДСЭН ИХ ТАХИЛГА ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ НЭГДСЭН ИХ ТАХИЛГА

    Төв асар баригдаж түүний өмнө Монгол Улсын төрийн далбаа, МБНЭ-ийн туг залагдаж, монгол ардын ая дуу эгшиглэж, тахилгад бэлтгэх ажлын хэсгүүд үйл ажиллагаандаа орсон байлаа. Наран шингэх мөчид Нэдсэн тахилгын галын тахилга эхэлж, Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам толгойлж, түүний араас Монгол бөөгийн удган Батцэцэг тэргүүлэн бөөлж эхэллээ. Энэхүү тахилгын онцлог нь бусад бөө нар хуур манжигаар дэмжиж оролцсон. Тиймээс галын тахилга удирдаж буй улаачийн удирдлагаар дэг журамтай, цэгцтэй болж өнгөрсөн юм. Өмнөх олон галын тахилгуудыг бодвол энэ удаагийн тахилга бөөлөх гэсэн улаач нарын “дайралтгүй”, тахилгын толгойлон бөөлж буй улаач нарын үйлээр хийгдсэнээрээ онцлог байлаа.

    djmedia:480
  • Гурав. Отгонтэнгэр хайрханы ар талд.

    Цуваа зогсолтгүй явсаар Ганцын даваан дээр гарч, овоон дээр өргөл өргөхөөр зогсов. Овооноос дээш шинэ зам гарч түүгээр Отгонтэнгэр хайрханыг зүүн талаас нь харах боломж бүрджээ.
    Биднийг даваа уруудсаар Богдын голын эрэг дээр ирэхэд Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, зайран Дорж, Монгол бөөгийн удган Нармандах нар идээ, айргаа барин угтсан билээ.
    Улиастай хотын арал дахь хуучин хэрмийн туурийн өмнө хэсэгт буудаллаж байрлав. Төв майханаас хоёр тал руу жигд эгнэн ирсэн байгууллага, улаач нар байрлаж эхлэв. Манай хэсэгт нийслэлээс эхлэн Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, түүний багийнхан, Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэнгийн багийнхан, Монгол бөөгийн удган Гэрэлмаагийн багынхан нэгэн цуваа болж ирж байрлав.
    Байрлалд Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран Эрдэнэбаатар, Монгол бөөгийн тэргүүн удган Д.Үүрийнцолмон, Монгол бөөгийн удган Цэндсүрэн нар, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Нанжаа, Орхон аймгаас Монгол бөөгийн тэргүүн удган Б.Түвшинжаргал нар байрлалаа эзэллээ.
    Энэ удаагийн тахилгад Өвөрмонголоос Монгол бөөгийн удган Нарангуагийн ахалсан арав гаруй хүнтэй өргөн бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирсэн байлаа.
    Биднээс хэд хоногийн өмнө Монгол бөөгийн удган Солонго, Монгол бөөгийн зайран Баяржаргал нар багаараа ирж хайрханы шүүс бэлтгэх ажилдаа орсон байсан. Удалгүй Улаанбаатар хотоос гарсан хэсгүүд цугларч эхлэв. Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган А.Оюунтуул, Монгол бөөгийн удган Улаанцэцэг, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн удган М.Одгэрэл, тэдний араас Залуучуудын төлөөлөл болсон Монгол бөөгийн тэргүүн удган Баттогтох, Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж, Монгол бөөгийн зайран Б.Нарангэрэл, Монгол бөөгийн зайран Мөнхчулуун, Монгол бөөгийн удган Батчимэг нар хүрэлцэн ирлээ. Оройхон Отгон суманд үлдсэн Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Ц.Борын ахалсан олон хүнтэй баг ирэв. Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн Түдэвтэй сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарамын хэсэг ирснээр их хайрханд зориулж хийх нэгдсэн тахилгын бүрэлдэхүүн бэлэн боллоо. Бидэнд зориулж Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олноос хорхогоор дайлж, хүндэтгэлийн зоог барилаа.

    djmedia:478
  • ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ НЭГДСЭН ИХ ТАХИЛГА Хоёр. Байгалийн содон үзэгдэлтэй тааралдав.

    Арвай хээр хотод ирэхэд биднийг Өвөрхангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Дуламжав угтлаа. Монгол бөөгийн төлөө зүтгэж яваа улаач нар их тахилгад зорьж яваа нөхөдөө хаана ч, хэзээ ч очсон байгаа хэмжээндээ хүндэтгэл үзүүлдэг болжээ. Энэ бол Монгол бөөгийн төлөө нэгэн хамтлаг, хамт олон болж төлөвшиж байгаагийн илрэл билээ. Автозам Баянхонгор аймгийн Байдрагийн голын гүүр хүртэл тавигджээ. Тэндээс бид Отгон сумын зүг төв замаас салав.
    Оройхон Отгон сумын гүүрээс гарах мөчид өмнөөс Их хайрхан цэлийтэл харагдаж, хүн бүхэнд дотроо задбиран мөргөж байлаа. Голын эрэг дээр дурсгалын зураг авахуулаад цааш хөдөлж Отгон сумын төвд ирэхэд бидэнтэй нийлэхээр Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийхэн ирсэн байлаа. Ийнхүү бид 51 хүнтэй том баг бүрдлээ. Машин тэргэндээ шатахуун авч бэлтгэлээ базаагаад шууд их хайрханы зүг хөдөллөө.
    Хоёр. Байгалийн содон үзэгдэлтэй тааралдав.
    Отгон сумаас Отгонтэнгэр хайрханы зүг явсан бидний цуваа шөнө голоо дагаж явсаар хайрханы зүг эргэх мөчид усархаг бороо тосч авав. Бид өгсөөр байгаль хамгаалагчийн байрны орчим ирэхэд бороо ширүүссэн тул машин дотроо хонохоор ихэнх нь санал гаргаж байлаа. Миний хувьд маргаашийн ажлаа бодвол майханаа барих нь чухал хэмээн үзэж, шийдвэрээ гаргасан.
    Майхан барих явцад гэнэт бороо зогсож, улмаар тэнгэрт солонго гэрэлтэх нь тэрээ. Цагаа харвал шөнийн 02 цаг болж байв. Майхан барьж байгаа нөхөддөө байгалийн гоц үзэгдлийг харахыг уриалав. Тэнгэрт цагаан туяа татуулан солонго ялгаран үзэгдэж, бид зургийн аппарат болон утсаар зургийг нь авах гэж олонтой оролцдсон боловч олигтой үр дүн гарсангүй. Харин тэр үед хайрханы толгойн хэсэг харанхуйд гэрэлтэн тод харагдав. Бүгд тэрхүү богино хугацаанд үзэгдсэн байгалийн үзэгдлийг сонирхон зогсов. Майханаа барьцгаасан бид толгой тавингуут нам унатаж билээ.
    Өглөө эрт наран мандах мөчид бид их хайрхан луу дөхлөө. Тод харагдаж байсан их хайрхан биднийг хөдлөхөд манантаж эхэлсэнээ машины зүгсоолд очих үед үүл нь нүүж, хайрханы орой ил гарч ирсэн байлаа. Бид төлөвлөсний дагуу их хайрханы бөөгийн овооны зүг хуяг хэнгэргээ үүрч явганаар өгслөө. Овооны бэлд идээгээ бэлтгэсний дараа бөөлөх зайрангын ард бусад нь хагас саран хэлбэрээр дугуйран сууж, бэлтгэлээ хийв.
    Болзсон цаг болоход Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хуур манжигаар бөөлж, залгаад Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж хуяглан бөөлсөн билээ. Түүний бөөлөлтийг бусад бөө нар хуур мөнжигаар дэмжин их тэнгэртээ залбиралаа хүргэлээ. Отгонтэнгэр хайрханы бөөгийн овоондоо байгуулагынхаа гал голомтоо даатгаж, бөөгийн зан үйл хийлээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан бусад таван зайрангийн хамт овоондоо очиж залбирсаны дараа удган нар овооны бэлээс дэмжиж нэгдсэн залбирал үргэлжилсэн болно. Нэгдсэн залбиралын төгсгөлд Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн хуур манжигаар бөөлж, залбиралаа.
    Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийхэн байрлалаа сэлбээд нийтээрээ хуяглан бөөлж, өөрсдийн өвөрмөц бөөгийн зан үйлээр хайрхандаа бөөлж, залбирал хийлээ. Нэгдсэн арга хэмжээний дараа хооллоод бид Отгон сумын зүг хөдлөв. Манайханы дотор цөөнгүй бяцхан иргэд явж байсан тул сумын төв орж цаашдын аянаа үргэлжлүүлэх бэлтгэл хангахаар шийдсэн юм.

    djmedia:477
  • Тав. Цагаан уул хайрханы өмнө тал мину. ЦАГААН УУЛ БУЮУ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН ХҮРТЭЛХ АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ-ээс

    Нэгдсэн тахилгыг хийх төлөвлөгөөний дагуу бид Отгонтэнгэр хайрханы тахилын эхний хэсэг өмнө талаас нь зарим тэнгэрийн зан үйлийг хийх байсан. Энэхүү ажилагаагаа гурван талаас нь зэрэг хийлээ.
    Гурван талаас нь хийх ажиллагааны нэг нь Отгонтэнгэр хайрханы бөөгийн овоон дээр хийсэн билээ. Энэ ажиллагааг Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хуур, манжигаар бөөлж хийсэн юм.
    Гурван талаас нь хийх ажиллагааны нэг нь бурханы сахиус залдаг, бурханы зан үйлээр хийгддэг Буриад бөөгийн бөөлөлт байлаа. Энэхүү бөөлөлтийг Монгол бөөгийн тэргүүн удган, Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн дэд удирдагч Цэрэндэжид, Монгол бөөгийн тэргүүн зайран, Баяндун сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран Батдорж, Монгол бөөгийн удган Балжинням нар хамтран тэнгэр, шүтээнээ дуудан бөөллөө.
    Гурван талаас нь хийх ажиллагааны нэг нь Монгол бөөгийн залуучуудыг төлөөлөн, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд уламжлалт дэг жаягийн дагуу хуур манжигаар бөөлж их хайрхандаа хүндэтгэл үзүүллээ.
    Ийнхүү хамтарсан, нэгдсэн ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Нэгэн цаг хугацаанд олон язгуурын бөөгийн төлөөлөл, өөр өөрсдийн уламжлан ирсэн дэг жаягаар бөөлнө гэдэг өвөрмөц ажиллагаа юм.
    Бид хуран цуглаж, байгаль орчны байцаагчийн заасан газарт майханаа барьж буудаллаа. Бүгд л тохижож аваад, холын аян замын алжааллаа тайлахаар амарцгаасан юм.
    Их хайрханы нөмөрт хоноглосон өглөө биднийг хур бороо угтлаа. Усгүй байсан гол сэргэж, их уулын гол дуу чимээгээ цуурайтуулан сүртэй нь аргагүй урсана. Их хайрханы оройгоор цас оржээ. Шинэ малнай өмссөн мэт содон харагдана.
    Одоо сэтгэл тавирав. МБНЭ-ийнхэн ирсэн гэнэ лээ гэж яригдах агшинд ган тайлах бороо оруулж чадахгүй бол бид энд ирсэний зорилго ач холбогдолгүй болох байлаа. Дотор уужирч сэтгэл амрав. Эхний зорилго биеллээ.
    Гэхдээ энд орсон бороо нь зөвхөн хайрханы өмнө хэсгээр таллан орсон байсан нь сонин. Одоо улаач нар маань хэр цугларах бол гэдэг санаа зовоосон асуудал сэтгэлд гэгэлзэх болов.

    djmedia:476
  • ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГЫН НААДАМ

    Урианхай сурын харвааг нутгийн иргэн Балдан, үр хүүхдийн хамт ивээн тэтгэсэн бөгөөд Х.Одгэрэл түрүүлж, сурын спортын мастер Цастхүрэл удаалсан байна. Үндэсний бөхийн барилдааныг Урианхайчуудын өв соёлын нийгэмлэг ивээн тэтгэсэн бөгөөд Үндэсний бөхийн барилдаанд Аймгийн начин Н.Мөнгөнхүү түрүүлж, сумын начин Н.Амгаа үзүүрлэсэн байна.
    Олон зуун жил тасарсан Их хайрханд хүндэтгэл үзүүлэх Их тахилгад урианхайн олон түмэн баярлан хөөрч бөө нартаа талархал илэрхийлж байлаа. Энэ үеэр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч гишүүн Т.Нансалмаа, түүний нөхөр Алтанцоож нар хувиасаа таван зуун мянган төгрөг, нутгийн иргэд Т.Батсүх, Ц.Болд нар дөрвөн зуун тавин мянган төгрөгийг МБНЭ-д хандивласан билээ. Нутгийн зон олны сайхан сэтгэлд талархаж байгаагаа МБНЭ-ийн удирдлага илэрхийлсэн билээ.
    Ийнхүү МБНЭ-ээс санаачилан зохион байгуулсан Жаргалант хан Их хайрханы тахилга нутгийн олон түмний дэмжлэгтэйгээр амжилттай хийгдэж өнгөрлөө. Наадам дуусангуут тэнгэр үүлшиж, бороо орж улмаар цас малгайлан хаялж эхлэв. Монголчуудын бэлэгшээлж хэлдэгээр хавар орж буй цасыг “шар тос” гэдэг. Энэ “гар тос” хоёр өдөр үргэлжлэн орж газар дэрхийд хур өгөөжөө хайрласан билээ.
    МБНЭ-ээс зохион байгуулсан Их тахилгад хувь нэмрээ оруулсон зүтгэлтнүүдийг үнэлж МБНЭ-ийн “Мөнх тэнгэрийн төлөө” медалийн “Хүрэл шонхор”-оор Буянт сумын засаг дарга Т.Мэндсүрэн, Эрдэм шинжилгээний ажилтан Н.Эрдэнэбаяр, иргэн Ц.Болд, Т.Батсүх, “Алтан шонхор”-оор Ардын жүжигчин Р.Санжид нарыг шагнаж урамшуулав. Мөн Монгол туулсийг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж Буянт сумын Туульч Б.Болдыг “Хүрэл шонхор”-оор шагнасныг Их тахилгын үеэр МБНЭ-ийн удирдлага гардуулсан билээ.

    djmedia:463

     

  • ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ЛУСЫН ТАХИЛГА БОЛЛОО

     

    Цугларсан олон хагас сар хэлбэртэй байраа эзэлсэн харагдана. Монгол Бөөгийн Их Зайран Ч.Дангаасүрэн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Х.Энхмаа нар шавь нарынхаа хамт өргөлийн дээжээ байрлуулсан байлаа.
    Монгол Бөөгийн Их Зайран Ч.Дангаасүрэнгийн тахилгын бөөлөө ихэд өвөрмөц байдаг. Суудалдаа заларч завилаа байдлаар дуулагаа хийж, хэнгэрэгээ нэгэн хэмнэлгээр цохино.
    Энэхүү тахилга дээр Дархадын төлөөлөл Монгол бөөгийн их зайран П.Ганболд хуяглан бөөлсөн билээ. Ихэд өвөрмөц бөөлөө болсон.
    Жилийн дараа биднийг очиход тэр талбайд нилээд том нуур үүссэн байсан. Тэр нуур бол олон түмний санаа нийлсэн хамтын ажиллагааны залбирал, өргөлийн бэлэгдэл болон урианхай, казак олны дунд амнаас ам дамжин яригдах түүх болон үлдсэн билээ.

    djmedia:462
  • МОНГОЛ УЛСЫН ТОЛГОЙ УУЛ, АРВАН ГУРВАН АЛТАЙН НЭГ ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГА БОЛЛОО. (2013 он) ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГА БОЛЛОО.

     

    2013 оны 5 дугаар сар 25-ны Өглөөний 7.00 цагийн үед Жаргалант хан хайрханд хүндэтгэл үзүүлэх Их тахилга эхэллээ. Их тахилгад урианхай олны хамгийн өндөр настан болон нэртэй зүтгэлтэнгүүд домын сум тавилаа.
    Тахилгын эхэнд нутгийн нэртэй туульч Болд туульс хайлан эхлэв. Их тахилгыг МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Д.Даринчулуун тэргүүлэн бөөлж, бусад бөө нар цагаан залбирал хийж хүч нэмсэн билээ. Бөөлөлт дөрвөн цаг үргэлжлэв.
    Онгод урианхайн олон түмэн, тахилгад хүрэлцэн ирсэн Дархадын бөө нарт хүндэтгэл хайрлав. Хөвсгөлийн дархад бөө нар тахилгын ёс жаягаа мэддэг тул толгойлон бөөлсөн зайрангынхаа бөөлөлтийг хөгжөөн баясгаж, цэнгүүлэв.
    Их хайрханд Хөх морь сэтэрлэж өргөв. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал нар морь сэтэрлэх үйл явцад оролцлоо. Сэтэрлэсэн морио тавихад хол явалгүй зогсоод шээв. Энэ үед цугласан олон морь даган бужигнаад явчихсан нь Морь шээх нь ихэд бэлэгшээлтэй гэж Монголчууд үздэг учраас адис хүртэх гэж бужигнасан хэрэг байлаа.
    Тахилга их хайрханы савдагтаа цунцал өргөснөөр өндөрлөсөн билээ.

    djmedia:461