Category: Бидний тухай

  • 3. ЭРДЭНЭХАЙРХАНЫ ТАХИЛГА

    Дэлхий дээр 50 ба 100 градусын огтлолцол таарсан 4 цэг байдгийн хоёр нь Атлантын далайд таардаг бол гурав дахь нь Канад улсын нутагт хурдны зам дээр таардаг. Харин 4 дэх огтлолцол нь Монгол улсын нутаг, тэр дундаа хөвсгөлийн нутагт таардаг байна.
    Эл огтлолцол Мөрөн хотоос 30 км зайтай бөгөөд Алаг-Эрдэнэ сумын нутагт Эрхэл нуурын баруун талд байрладаг. Дэлхий дээрх бусад гурван огтлолцол цэг дээр хүн саатах боломжгүй байдаг бол Монголын нутаг дахь цэг дээр хүмүүс ирж үзэх боломжтой, тэр цэг дээр зогсох боломжтой гэдгээрээ давуу талтай юм.
    Эрхэлийн хөндийд Эрдэнэхайрханы өвөрт байх тус цэг буюу дэлхийн бөмбөрцгийн хойд өргөрөгийн 50 градус, зүүн уртрагийн 100 градусын огтлолцолд “энерги байна” хэмээн Монгол-Японы эрдэмтэд тогтоосон гэх ажээ.
    Аялагчид Хөвсгөл нуур руу явах замд дайрах боломжтой. Нутгийн иргэд өглөөний нар харах, Цагаан сарын шинийн нэгний нар угтахаар зорьж очин энерги авч хийморь сүлдээ сэргээдэг байна.
    Монголчууд бид эртнээс нааш байгаль дэлхийгээсээ энерги авч ирсэн ард түмэн билээ. Аливаа хүн хэрэгтэй энергийнхээ 20-25%-ийг хоол унднаас авдаг бол үлдсэн хэсгийг нойр, газар ус, сансар огторгуй, гал, салхинаас авдаг байна.
    Энэхүү тодорхойлолт нь газарзүйн байрлал талаас харуулдаг бол Монгол тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн талаас Эрдэнэхайрхан, Эрхэл нуур хоёрыг хүйн холбоотой гэж тахилга хийсээр ирсэн түүхтэй.
    Эрдэнэхайрханы овооны дэргэд өргөө байгуулж Монгол бөө нар тахилга хийсээр өнөөг хүрч иржээ. Энэ жилийн Эрдэнэхайрханы тахилгыг монголын нутаг, нутгийн төлөөлөл ирсэн байлаа. Эрдэнэ хайрханы тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар толгойлж бөөлсөн билээ.
    Есөн шонхор шувуу бүхий тугаа зайран, удган нараар амилуулсаны дараа хуяглан, их хайрханы тахилгадаа хүндэтгэл үзүүлэн бөөлсөн билээ.

    djmedia:574

     

  • 5. ЭРХЭЛ НУУРЫН ТАХИЛГА

     

    Эрхэл нуур нь хужир мараа, өвс ургамал, ус нь тэгширсэн, хүн малын заяа хурсан уудам тал хөндийтэй үржил шимтэй газар билээ. Нуурыг тойроод түүхийн дурсгалын олон газартай. 13 ширхэг буган хөшөө, тэдгээрээс Улаан толгойн буган хөшөө бол 3.74 м өндөр ба дэлхийд хамгийн өндөрт тооцогддог. Байгалийн сонин тогтоц бүхий Гал норов хад, Архангай аймгийн тайхар чулуунаас ч том гозон чулуу хад, Барчгарын арын хаданд Заяны гэгээний бүтээлгэсэн маанийн зургаан үсэг гээд олон газар байдаг. Эрхэлийн түрүү гэдэг цэвэр устай булаг байдаг.
    Энэ удаа Эрдэнэхайрханы тахилгатай уялдуулан Эрхэл нуурын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Лхагва-Эрдэнэ толгойлон бөөлж тахисан билээ.
    Эрхэл нуураа тойрон амьдарч байсан ахмад үеийнхэн, одоо амьдарч байгаа дунд үеийнхэн, цаашид амьдарч ажиллах хойч үеийнхэн шүттлэг муутай юм уу даа хэмээн бодном. Жилээс жилд аяга нь багасаж буй Эрхэл нуураа хамгаалах тухай нутгийн олон ихээхэн ярьдаг атлаа цаг нь болоход нууртаа зориулсан тахилгадаа төлөөлөл бараг ирсэнгүй.

    djmedia:573
  • 4. ХҮҮХДИЙН ОВООНЫ ТАХИЛГА

     

    Эрдэнэхайрханы зүүн өмнө талд байрлах овоог дээхэн цагаас хүүхдийн овоо гэж нэрлэсээр иржээ. Ийнхүү нэрлэдэг байсны учир нь эрт эдүгээс хурдан морины барианы газар байж хүүхдийн дуу, хурдан морины төвөргөөн шингэсэн газар байжээ.
    Одоо бол хүүхдийн овоо хэмээн нэрлэх бөгөөд энэ овоонд очсон хүүхэдгүй гэр бүлүүд сүслэн мөргөж нэг овоо босговол үр хүүхэд заяана хэмээн ярилцдаг. Тийм учраас эцэг эхчүүд үр хүүхдээ дагуулан очиж энэхүү овоонд мөргүүлэн тойруулж хүүхдийнхээ аз жаргалтай амьдрал, буян заяаг нь даатгадаг байна. Ийнхүү гэр бүлийн аз жаргалын шүтээн болгон энэхүү овоог иргэд шүтэх болжээ.
    Энэхүү Хүүхдийн овоог Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Б.Нанжаа толгойлон бөөлж тахилга хийлээ. Тахилга дээр хүрэлцэн ирсэн олон хүүхдэд бэлэг тарааж, мөнх тэнгэрийн хишиг хүртээлээ. Бөөлөлт ч сайхан болж олны талархалыг хүлээж байв.

    djmedia:572
  • 2. ХУРАЛДААН БА ХҮЛЭЭН АВАЛТ

    Зайран П.Эрдэнэбаатарын ээж Б.Пүрэвсүрэн бол улаачийн амьдралын гол түшиг тулгуур төдийгүй Монгол бөөгийн сайн түшээ, сайн зохион байгуулагч, манлайлан дагуулагч нарын нэг билээ.
    Манайханы хувьд олон газраас ирж байсан болохоор уван цуван цугларсан билээ. Энэ тахилгад гол хэсгийг Бямбасүрэнгийн шавь нар болох арав гарүй машин бүхий цуваа бүрдүүлж байлаа. Тэднийх зохион байгуулалт, дэг журам сайтай байлаа.
    Хамгийн хол газраас сэтгэл гарган зорьж ирсэн Өмнөгоьийн бөөгийн хүрээлэнгийхэн орой, бүрэнхий болж байхад ирэв. Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн хэд зохион байгуулалтай ирж нэгдсэн тахилгадаа оролцов. Мөн Дархан-Уул, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийнхэн ирэв. Ийнхүү цугларсаар нутаг, нутгийн 100 орчим улаач нар хүрэлцэн ирсэн.
    Бид нэгдсэн хуралдаан хийж Тахилгын зохион байгуулалтаа тодотгон ярилцсан. Энэ үдэш Эрхэл багийн байр олон аймгаас ирсэн улаач нарын хөлд дарагдсан ховор түүхэн өдөр байлаа.
    Зуны дэлгэр цаг байсан болохоор манай удган зайрангууд багийн байрангийн эргэн тойрон майхнаа барьж хоноцгоосон билээ.

     

    djmedia:571
  • ДАЛАЙ ЭЭЖИЙН ТАХИЛГА-2022 Нэг. ЭРДЭНЭХАЙРХАНЫ ТАХИЛГА-2022 1. ОЧИХ ЗАМД

    Булган аймагтаа дэд бүтэц, хүн амынхаа нягтарлаар тэргүүлдэг сумдын нэг Хишиг-Өндөр юм. Тус сум нь лаборатори бүрэн дунд сургууль, Сум дундын нэгдсэн эмнэлэг, Мэдээлэл соёлын төв, улсын тэргүүний “Бялзуухай” цэцэрлэг зэрэг төр төсвийн газруудаас гадна, ХААН ба Төрийн банктай 24 цагийн цахилгаанд холбогдсон. Сумын эдийн засаг, үйлдвэрлэлийн бааз суурь нь мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл ба бизнес худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, хатуу зөөлөн оёдол, дархан, засварын газрууд, жижиг үйлчилгээний цайны газрууд, дугуй засвар, зочид буудлууд дээр тогтож байна.
    Булган аймгийн Хишиг-Өндөр сум нь анх Дайчин Вангийн хошууны Сундуй гүний хошуу нэртэйгээр байсан. Хишиг-Өндөр сум нь Дархан хаан, Бүрэнхаан, Хишиг-Өндөр гэх 3 уулаар хүрээлэгдсэн. Уулархаг бүсэд оршидог бөгөөд Хужирт болон Мааньт голын хөвөөнд байдаг. Сумын хойд хэсгээр Орхон гол урсан өнгөрдөг. 245,5 мянган га газар нутагтай, далай түвшингээс дээш дунджаар 1300 метр өргөгдсөн ойт ба тал хээрийн бүсэд багтдаг.
    Улаанбаатар хотоос 300 км зайтай оршдогоос 60км шороон зам, 240 км нь засмал зам. Булган аймгийн төвөөс 73км зайтай оршдогоос 35км нь шороон зам юм.
    Дараа нь Булган хотод очиход наадамчин олон нисэхийн талбайн орчимд бужигнаж байлаа. Ийнхүү баяр наадам тэмдэглэсэн газруудаар орсоор Хөвсгөл аймгийн Мөрөн хотод очив.

    djmedia:570
  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН НАЯН ЁСДҮГЭЭР ХУРАЛДААН

    Үүнд:

    Нэг. ГАДААД ХАРИЛЦАА
    1. МОНГОЛ ТУУРГАТАН БӨӨ НАРЫН ЭРДЭМ, СУДАЛГАА, ПРАКТИКЫН ХАМТАРСАН ХУРАЛДААНЫ ХӨТӨЛБӨР
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    2. Өмнөд солонгосын бөө нартай хийсэн арга хэмжээний тухай
    Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Т.Анхмаа
    3. Католик шашины ойн арга хэмжээнд оролцсон тухай
    Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч,
    Монгол бөөгийн тэргүүн удган Б.Мэндбаяр
    4. Шашны удирдлагуудын ээлжит хуралдааны тухай мэдээлэл
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    5. Якутын бөө нартай хамтарч зохион байгуулсан ажлын дүн
    Монгол бөөгийн тэргүүн удган АОюунтуул
    6. Христийн шашин Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойн арга хэмжээний тухай
    Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Т.Анхмаа
    7. Дэлхийн Христийн шашины бүсийн удирдагч, Хойд ази номхон далайн бүсийн удирдагч нартай хийсэн зоогт оролцсон тухай.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

     

  • МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн Наян зургаадугаар хуралдаан

     

    Нэг. ХЭЛЭЛЦЭХ ҮНДСЭН АСУУДАЛ.
    МБНЭ-ИЙН ХӨВСГӨЛ НУУР, ЭРДЭНЭ ХАЙРХАНЫ ТАХИЛГЫН ТУХАЙ

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    МБНЭ-ИЙН ХӨВСГӨЛ НУУР, ЭРДЭНЭ ХАЙРХАНЫ ТАХИЛГЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

    Нэгдсэн тахилгыг зохион байгуулах ажлын хэсгийн удирдагчаар:
    Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн
    Нэгдсэн тахилгыг зохион байгуулах ажлын хэсгийн дэд удирдагчаар
    Монгол бөөгийн тэргүүн удган Б.Мэндбаяр
    Монгол бөөгийн тэргүүн зайран П. Эрдэнэбаатар
    Нэгдсэн тахилгыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдээр
    Төлөөллийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Т.Цэндсүрэн
    Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Т.Анхмаа
    Монгол бөөгийн тэргүүн удган АОюунтуул
    Монгол бөөгийн тэргүүн удган Бямбасүрэн
    Монгол бөөгийн удган Болортунгалаг
    Удган Наранцэцэг

    Хоёр. ГАДААД ХАРИЛЦАА
    КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ КЭТРИН ИВКОФ НАРНЫ ТАХИЛГАД ОРОЛЦСОН ТУХАЙ
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

  • АРВАН ДӨРӨВ. ДАХИН ИРЭХИЙН ЕРӨӨЛ БЭЛЭГДЭЭД БУЦЛАА.

    Дунд, Өвөр Гялаадыг гарч Хөндлөнгийн даваагаар давж Эрхэл нууранд хүрээ. Улаан толгойн өвөрт буй Ази тивдээ хамгийн өндөрт тооцогдох 3.40 метр өндөр буган чулуугаар толгойлуулсан 5 буган чулуу, хэд хэдэн дөрвөлжин, дугуй хиргэсүүр бүхий цогцолборыг үзэж сонирхсон юм. Эл цогцолбороос Эрхэл нуур сайхан харагдаж байна.
    Арбулаг сум тийм ч хол биш, сумаар дайрч ус ундаагаа цэнэглэчихээд, төвөөс урагш арваад км-т харагдах Хотгойд түмний шүтээн Цагаан чулуутын овоог зорив. Хотгойдууд алсын бараа харагдац сайтай, наран ээвэр эл газрыг сонгон, шадар ван Чингүнжавыг 1757 онд Бээжинд цаазлуулсных нь дараа эрхий хурууг нь таслан авч, эх нутагт нь авчирч, эр биеийг нь төлөөлүүлэн, мөнгөн хайрцагт хийж , ёслол гүйцээн оршоосон гэдэг. Их гол овоог хавтгай чулуугаар метр гаруй өндөр өрж, түүн дээрээ дахин багавтар үе бас л чулуугаар босгож, дээр нь модоор дөрвөн талт пирамид хатгаж, монгол гэрийг билэгдэн босгожээ. Их овооноосоо дөрвөн зүг, дөрөв дөрвөн бага чулуун овоотой.

     

  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН НАЯН НАЙМ ДУГААР ХУРАЛДААН

     

    Нэг. ХЭЛЭЛЦЭХ ҮНДСЭН АСУУДАЛ.
    1. МБНЭ-ИЙН ХӨВСГӨЛ НУУР, ЭРДЭНЭ ХАЙРХАНЫ ТАХИЛГЫН ДҮН,ШАГНАЛ ГАРДУУЛ ТУХАЙ
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    Хоёр. ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АСУУДАЛ
    2. Тахилга хийх газрыг тодотгох тухай.
    Нэгдсэн тахилгыг зохион байгуулах ажлын хэсэг.
    Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн
    Монгол бөөгийн тэргүүн удган Б.Мэндбаяр
    Монгол бөөгийн тэргүүн зайран П. Эрдэнэбаатар
    Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Т.Анхмаа
    Монгол бөөгийн тэргүүн удган АОюунтуул

    3. МБНЭ-ийн Хөвсгөл нуур,ын тахилгад бөөлөх улаач нарын тухай

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан