Category: Монгол бөөгийн түүх

  • Баянхошуу хайрханы онгод тэнгэр өвчнийг нь эдгээж өгчээ

     

    Эрүүл мэндээрээ ингэж тоглуулах эсэх нь хувь хүнээс ч бас их шалтгаална. Өвчинд шаналсан хүн аль сайн гэсэн рүү гүйдгийг бас буруутгах аргагүй юм. Амгалан чухам л ходоодоороо ингэж “тоглуулсаар” байгаад авах юмгүй болгосон юм байх. Аргаа барсан эхнэр нь “Нөхрийн маань нас залуу байна даа. Залуугаар нь алдах хайран байна. Бурхан тэнгэр минь, нөхрийн минь хүнд өвчинг эдгээж өгөхөд туслаач” гэж хий дэмий л залбирна.

    Архи, тамхи хэрэглэдэггүй, амьдрал ахуйгаа өөд татсан ажил хэрэгч, алт шиг нөхрийгөө алдахыг хэн хүсэх билээ. Хүний өвчнийг биеэс нь ор мөргүй алга болгодог Сэлэнгэ гэх удган хүүхэн байна гэдгийг сонсоод эхнэр нь Амгаланг дагуулан очсон байна. Тэр удган хүүхэн нэлээд элдэвтэй хүн байв. Амгаланг хараад л шууд ходоодны хүнд өвчтэйг нь, олон эмнэлгийн хаалга татаж ходоодоороо багагүй “тоглуулсныг” нь хэлж байна.

    Удганы өмнө сууж байхад ч Амгалангийн ходоод их өвдөж байлаа. Удган түүний ходоод хавиар хэдэнтээ барилж байснаа гэнэт “Ёо, ёо, миний ходоод өвдөөд эхэллээ. Би таны ходоодны өвчинг авчихлаа” гэж хэлэх нь тэр. Тэгмэгц тэсэхийн аргагүй өвдөж байсан Амгалангийн ходоодны өвчин аажимдаа намдаад ирсэн нь үнэхээр гайхалтай. Санаа нь зовсон Амгалан “Үнэхээр ч миний ходоодны өвчин намдаад ирлээ. Та одоо яадаг билээ” гэхэд Сэлэнгэ удган “Би яахав. Миний онгод тэнгэр биед минь орж ирээд энэ өвчинг зайлуулчихдаг юм. Тэр болтол ходоод минь хэд хоног өвдөг байх. Иймэрхүү маягаар би олон хүний өвчинг авч эмчилсээр байгаад биегүй болж байгаа хүн дээ” гээд инээснээ “Би бариач нар шиг олон удаа барихгүй, нэг л удаа гараа хүргэдэг. Миний ходоод өвдөнө гэдэг чинь таны өвчин миний биед орчихлоо гэсэн үг. Тэгэхээр та ходоодоо дахин өвчлүүлэхгүйн тулд хор багатай эм ууж, хоолны дэглэмээ сайн барьж яваарай. Харин жилийн дараа дахин надтай ирж уулзаарай” гэжээ.

    Бараг л хэдхэн сарын настай гэж байсан Амгалангийн ходоодны өвчин үнэхээр хэд хоногийн дараа ор мөргүй алга болж, ЭХО-д харуулахад эмч нь “Ямар сонин юм. Ходоод чинь бараг эдгэсэн байна” гэж гайхжээ. Өвдөх өвчингүй болсон Амгалан хэдэн сарын дараа эхнэрээ дагуулан Америкт байдаг хүү дээрээ очиж амьдрахаар явжээ. Хүн өвчин зовлонгүй болчихоороо тус болсон хүнээ, өвдөж зовж явснаа мартчихдаг гэмтэй тал бий. Амгалан ч энэ “бичигдээгүй хуулиас” гажсангүй. Америкт гурван жил гаруй амьдрахдаа жилийн дараа Сэлэнгэ удгантай дахин уулзахаа таг мартаж, дэлхийн диваажин болсон орны янз бүрийн амттаныг гэдсээ хагартал идэж байгаад ходоодныхоо өвчинг дахин хөдөлгөж орхив. Тэндээ мөн л олон эмнэлгийн хаалга татсан боловч эмчлэгдсэнгүй, бас төлбөр нь өндөр болохоор сая л өөрийн эрхгүй Сэлэнгэ удган санаанд орж, хүний нутагт үхэхээс айсан Амгалан эх орондоо санд мэнд иржээ.

    Сэлэнгэ удганыд очтол аль хэдийн хаашаа ч юм нүүгээд явчихсан байв. Арайхийн холбоо барих утсыг нь олж аваад нэгэн өдөр баахан бэлэг сэлттэйгээр эхнэрийн хамт бараалхлаа. Сэлэнгэ удган тэднийг жаахан янз муутайхан угтав.
    – За, яав? Ходоод чинь өвдөөд дахин хүрээд ирэв үү? Би таныг жилийн дараа ирж дахин засал хийлгүүлээрэй гэсэн шүү дээ.

    – Харин тийм ээ. Ах нь Америкт гурван жил болсон болохоор нааш ирж чадсангүй. Уг нь ирэх санаа байсан л даа.
    – Та худлаа ярьж байна. Өвдөж зовж явснаа хүмүүс амархан мартчихдаг юм. Би энэ удаа таны наад өвчинг чинь дийлэхгүй. Яагаад гэвэл жилийн дараа ирсэн бол би дахин нэг гараа хүргээд бүр эдгээж чадах байлаа. Гэтэл та гурван жил гаруй таг чиг болсон. Тийм болохоор миний чадал хүрэхгүй.

    – Би одоо яах вэ?
    – Би гурван жилийн өмнө таны өвчинг авахдаа манай эндхийн Баянхошуу хайрханы онгод сахиустай харьцаж, хүч чадал авч байгаад эмчилсэн юм шүү дээ. Тэгэхээр ийм байна. Энэ хайрхан дээр эмэгтэй хүн гардаггүй юм. Та өөрөө ганцаараа хайрхан дээр гарч овоонд нь чин сэтгэлээсээ сүсэглэн мөргөж “Өвчинг минь эдгээж өгөөч” гэж гуй, идээ будаагаа өргө. Тэр хайрханы онгод сахиус таныг хүлээж авах юм бол өвчин чинь эдгэнэ. Хүлээж авахгүй бол хэцүүхэн л юм болох байх.

    Гурав хоногийн дараа тэд Сэлэнгэ удганы хамт Баянхошуу хайрханы энгэрт байдаг овоонд ёс төр үйлдэн, идээ будааны дээжээ өргөөд Амгалан Баянхошуу хайрхан өөд аврал гуйхаар ганцаараа мацсан байна. Хайрханы орой дээрх овоонд олонтаа мөргөж, идээ будаагаа өргөн, хадаг яндараа уяж “Ээж хайрхан минь, өчүүхэн муу хүүгээ өршөө. Ёс алдсан нүглийг минь уучлаач. Харь нутагт гурван жил одоод ирж чадсангүй. Өнөөх зовлонт өвчин маань дахин зовоогоод эхэллээ. Энэ өвчинг минь эдгээж өгнө үү” гэж мянгантаа хэлэн мөргөхийг нь Баянхошуу хайрханы онгод сахиус хүлээн авчээ. Яг ингэж мөргөж байх агшинд Амгалангийн ходоод мөн л өвдөж байсан бөгөөд мөргөж дууссаны дараа ходоодны өвчин нь намдаж, бие нь сэргэн хөнгөрөөд ирсэн нь онгод сахиус түүнийг тэнгэрээс эмчилсэн хэрэг байжээ. Одоо Амгалан Сэлэнгэ удган, Баянхошуу хайрхан хоёртоо байнга бараалхдаг, өвдөх өвчингүй, сайн сайхан амьдраад хоёр жил гаруй болж байгаагаа сонирхуулан ярьсан юм.

    – Хэрвээ би Америкаас цаг алдалгүй ирээгүй бол тэндээ үхэх байсан. Өвдөж зовохын цагт тус болсон хүн өөрийн эрхгүй орой руу орж ирдэг юм билээ. Би Сэлэнгэ удган, Баянхошуу хайрханы онгод сахиус хоёрын хүч чадлыг үнэхээр биширсэн. Урьд нь би ийм юмыг хий хоосон зүйл гэж бодоод огт тоодоггүй, баахан л эмчилгээ хөөцөлдөж ходоодоороо “тоглуулж” байсан.

    Хүн аливаа юмыг өөрийн биеэр мэдэрч байж л ойлгодог, үнэнийг нь мэддэг юм байна. Сэлэнгэ удган дээр анх дагуулж очсон эхнэртээ хамгаас их баярладаг гэж тэрбээр бас ярьсан юм.
    Эх сурвалж www.wikimon.mn
    – See more at: http://www.wikimon.mn/content/74434.shtml#sthash.u24r8V8N.dpuf

  • Бөө мөргөлийн сэргэлт2

    Сайны хажуугаар саар ямагт байдаг. Энэ цагт ч бөө мөргөлтэй холбоотой олон таагүй зүйлс болох болж, айдас эмээлттэй хүлээн авсан Монголчуудын дургүйцэл, хилэгнэлийг бүр ч ихээр хүргэх болжээ. Мөнх тэнгэрийн нэр хүндийг унагасан болгон гэсгээл хүртэх нь дамжиггүй. Мөнх тэнгэрийн өгсөн үүрэг хийгээд олгосон завшаан боломжийг зөв ашиглан удам угсаагаа өндөр өргөж буй нь ч цөөнгүй байх. Энэ бүхнийг ухан ойлгож чадалгүй дээрээ тэнгэр, доороо газар үгүй мэт санаж, дур зоргоороо аашлагсад ч мөн л цөөнгүй байх шиг. Шигшигдсэн гарч ирсэн шилдэгүүд л хөгжлийн шинэ шатанд дэвших нь гарцаагүй.
    Тэнгэрлэг ёсноос хазайж, мөс жудаггүй аашлагсад хүнд тус нэмэр болохоосоо гай зовлонг учруулах нь олон. Эгэл хүнээс илүү эрдэм чадлыг эзэмших болсондоо эрдэж, өнгө мөнгөнд улайран, ид шидийг эрхэмлэн оюун санааны дээд гэхээсээ доод түвшин үрүү илүү тэмүүлэх тэдгээр улаач нар энэ бүх үйлийнхээ хариуд юуг хүртэхээ ухаараагүй л яваа байх.
    Ёс суртахууны доройтол, оюун сэтгэлгээний төөрөгдөл нь хүний гэрлэн бүрхүүлийг төдийгүй гариг ертөнцийн материаллаг орныг бохирдуулдаг гэж эзотерикт сургадаг. Тэгэхээр зөвхөн хэн нэгэнд хар муу үйл хийсэн гэдгээс илүү хорвоо ертөнцийг бохирдуулсан ял тэднийг хүлээж байгаа нь лавтай.
    Оюун санаа, ёс суртахууны хувьд бэлтгэгдээгүй улаач увидас эрдмийг хүлээн авснаар угаас тэрхүү улаачид агуулагдаж байсан харш сэтгэлгээний эрчим, түүний сэтгэц, биед эвдлэн сүйтгэх нөлөөлөл үзүүлдэг аж. Энэ хэрээрээ тэд дээд тэнгэрийн бус доод эрчмийн буюу хар хүчний нөлөөлөлд автдаг байна. Ийм нөлөөлөлд автсан буюу тийрэн бөө нарын уршиг үнэхээр их. Хорон муу санаат хэмээх хүчнүүд эрт цагаас л нэр төр хөөцөлдөх, “ид шид”-ийг хөнгөмсгөөр саваагүйтэн шохоорхох, бусдаас ялгарах, тэднийг захирахыг улайрах, өнгө мөнгийг шүтэн эрхэм чанарыг үгүйсгэх өчүүхэн бодол ухаантай хүмүүсийг урхидан эзэлдэг байжээ. Муу хүчний зорилго мэдээж өөрсдийн засаглалыг тогтоох. Энэ хэрээрээ нэгэн тийрэнтэн хамсаатнаа төрүүлдөг нь нууц биш. Мөн чанарыг ойлгон таниагүй гэнэн итгэгчид тэдний ээлжит золиос болдог байна. Тэнгэрийн шүүлт хэдийнээ хэрэгжээд эхэлчихсэн. Морин жилийн намар хүртэл үргэлжлэх тухай ч яригддаг. Учраа ч бүрэн олоогүй залуухан улаач нар амь насаа алдсан тухай цөөнгүй сонсогдох болжээ. Мөнх тэнгэр нь биш юмаа гэхэд өндөр дээд өвөг дээдэс нь ухаангүй мунхаг улаачийгаа өөрсдөө шийтгэж, дахин шинэ боломжийг эрэлхийлж байж ч мэдэх юм. Бөөгийн удмын тэмдэгт улаач нь гэм үйлдээгүй ч андуурагдан боссон “улаач” нэртний гэм нүгэл мөн л уршиг ихтэй. Санаатайгаар бөө болж наадагсад уүр удмаа таслуулах аюултай. Мөнх тэнгэр хэнийг хэрхэн яллахаа мэдэж байгаа. Тэнгэрийн таалал оршиг.
    Энэ цагт бөө ёстой хүнийг зөв таниагүй, буруу хүнийг тэнгэрт мэдүүлэн босгосон, буруу ёс жаягаар босгосон, үнэн мөн чанарыг таниулалгүй мухар сохроор дагуулсан, шунал хүсэлдээ автан зовлонг нь нэмж туйлдуулсан, бөө болох учиргүй хүнд хээрийн буюу эзэнгүй онгод авч өгсөн, бусдын онгод тэнгэрийг хар буруу үйлд ашиглан сэвтүүлсэн, өчүүхэн бодол ухаан, зан авиртаа автан хүмүүст хараал, зүхэл хийсэн, амраг хос, айл гэрийг хүчээр салгасан, үйлийн үрээ эдлэх ёстой зовлонтны нүглийг хүчээр цайруулах оролдлого хийсэн, байгаль дэлхийд хор хөнөөлтэй үйлийг хийх, тийм үйлтнийг дэмжих, буруу үзэл, үйлтнийг өөгшүүлэх, булихай мууг дэмжих, төрийн хууль цаазны эсрэг үйл хийх, өшөө хонзон санаж хар мууг хийсэн аливаа бүхэн гэмтэй бөгөөд гэсгээл хүртэнэ.
    Өш хонзон санаж хэрэгжүүлэхгүй байхыг өндөр дээд гарвалууд ийнхүү сургадаг байна.
    Өрөвч цайлган сэтгэлтэй
    Өршөөн нигүүлсэнгүйн заяатай байж
    Өшөө хорсол зангидваас
    Өнчирч хоосрохын нигууртай
    Ард түмнээ ачлаад
    Алтан төрдөө зүтгээд
    Өргөн түмнээ өргөөд
    Өндөр тэнгэрээ дээдлээд
    Өнчин ядуусыг тэтгээд
    Өршөөл ивээлээ үзүүлээд
    Өөрийн хийх үйлээ
    Өөрөө л хийх учиртай
    Заяа муутай завхай
    Зам дээр хаягдсан золбинтой
    Заалдаж тэмцэлдэх аваас
    Зам юугаа хааж
    Заяа юугаа гомдоодог учиртай
    Өөр өөрийн үйлээр
    Өнөө маргаашаа торгоосон
    Өөдлөх заяа үгүй
    Өөдгүй муу улстай
    Өш зангидах хэрэггүй
    Өршөөн нигүүлсээд орхи

    Улаач байх заяатан хүндрэл бэрхшээл бүрийг зөв даван туулах хэрэгтэй бөгөөд эд бүгдээс дээд тэнгэрийн ухааруулан таниулж, төлөвшүүлэн суулгах гэсэнг ялган ойлгох учиртай. Энэ тухай мөн ийнхүү өгүүлжээ.

    Эвий эвий эвий
    Эргүү бяцхан үрсл минь дээ
    Энэ л ертөнцийн түмэн зовлонг
    Элээж л тоолж л явна уу даа
    Амьдрал гэдэг хүчир шүү дээ
    Алдаа эндээ их л шүү дээ
    Алсын зам нь урт л байхад
    Ард нь заавал гардаг л юм даа
    Өвчин зовлон үхэл хагацал нь
    Өрийг өвтгөж зүрхийг зүсдэг ч
    Үнэн л чанар нь өөр л шүү дээ
    Үйлийн үр нь тэр л шүү дээ
    Уйлах дуулах нь л тоотой шүү дээ
    Урсах хурах нь хэмжээтэй шүү дээ
    Ухаан билгээрээ таньж л чадвал
    Ухаарч сэхээрч мэдэж л чадвал
    Удаж төдөлгүй дуусдаг л юм даа
    Хүчир хэцүү хүнд ч гэлээ
    Хүн түүнийг даах л учиртай
    Хуурч мэхэлж тойрч болдоггүй
    Хууль ёс нь хатуу л шүү дээ
    Ихээ ихээ зовлоо ч гэсэн
    Эндүүрч буруу ухаарч ойлговол
    Эцэслэнэ гэж байдаггүй юм шүү
    Эргээд зовлонгоо үүрдэг л юм шүү
    Хөрстийн амьдрал хүчирч гэсэн
    Хүмүүний зовлон их чгэсэн
    Халуун итгэл нь байгаа л цагт
    Хар бараанаас салж л болно
    хэмээжээ. Улаач заяатан хувь заяагаа хэн нэгэнд даатган амьдрах ёсгүй бөгөөд энэ бүгдийг зөв даван туулах нь эргээд ач тусаа өгөх нь ч байна.

    Хүн үр нь
    Хэдий балчир ч
    Хөрст ертөнцөд
    Хүчгүй дорой ч
    Хүлцэн тэвчсэн
    Хүндрэл бүхэн чинь
    Хүлээх алсад нь
    Хүчирхэг болгоно
    Гэмшин ухаарсан
    Гэм нүгэл чинь
    Гэсгээл зовлонг чинь
    Гэтэлгэн зогсооно

    Алдаа юугаа ухааран гэмшиж, мөнх тэнгэрээс өршөөл аврал гуйц, гэм нүглээ үйлээрээ засан залруулах аваас хөнгөлөх боломж байхыг үгүйсгэхгүй тул нэгэнтээ алдсан нэг нь засан залруулах, учраа олоогүй нэг нь зөв замнахыг хичээх хэрэгтэй.

    Аравт.мн-ээс авав

  • МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч, Монгол бөөгийн дархан удган Д. Энхжаргал

    -Таны үүссгэн байгуулалцсан бөөгийн төв хорь шахам жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд мэдээж их удганы хувьд олон л үйл явдалтай нүүр тулж яваа байх?
    -Манай холбоо байгуулагдаад 19 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд хийсэн ажил их байгаа. Хэдэн мянган уул, усны тахилга , жил болгоны нарны тахилга, их тахилгууд,
    Солонгос, Буриад, Тува улсуудтай хамтарсан тахилга хийдэг. Бүх аймгуудын бөө нар, олон бөөгийн төвүүд нэгдэж нэгдсэн эвлэл байгуулаад нэг жилийн ой нь болж байна. Байгуулагдсанаас хойш “Ноён уулын тахилга” , эзэн Чингисийн ойд зориулсан тахилгыг “Хар зүрхний хөх нуур” гэдэг газарт 2000 гаруй бөө нар тахилга хийсэн Саяхан нэгдсэн эвлэлийнхээ үйл ажиллагаанд зориулж журам, дүрэм, бөөгийн ёс жаягийн тухай дүрэм гаргасан.
    -Анх байгуулагдаж байхад бас шалгаан, нөхцөл урган гарснаас нэгдэж байсан байж таарна?
    -Энэхүү байгууллагыг байгуулсан шалтгаан нь гэвэл бөө нарыг нэгтгэж, түмэн олны сайн сайхны төлөө, уул, ус, байгаль дэлхийгээ хамгаалж, хүндэтгэл үзүүлэх зорилготой. Бөө хүмүүс хүний төлөө гэсэн зөв эерэг үйл ажиллагаа явуулж буруу зөрүү зүйлээ хоорондоо ярилцаж, мэддэг зүйлээ бусддаа зааж, санаа зорилгоо нэгтгэхийн төлөө энэ байгууллага байгуулагдсан. 5-р сарын 25- нд болох Цаст хайрханы тахилгыг Баян-Өлгий аймгийн иргэд их сайхнаар хүлээж авч байгаа. Үүний дараа 6-р сарын 22-нд Монгол туургатны их тахилга гэж болно. Бүх аймаг, сум, бөөгийн холбоо бүгд нийлж хийх юм,
    -Бөөгийн нэгдсэн эвлэл удган бөө нартаа зэрэг дэв олгох болж байгаа юм. Мэдээж нарийн шалгуураар эрх бүхий хүмүүс нь зэрэглэх байх гэж ойлгож байна?
    -Зэрэг дэв гэдэг нь олон жил бөөлсөн, онгод сахиус нь бүрэн ордог, зөв яваа хүмүүсээ шалгаж үзээд зэрэг дэв олгох үйл ажиллагааг хэлж байгаа. Эхний хорь буюу “Дээд цэц”-ийнхэн , дараа “Бага хуралдай”-нхан үүнд хамаарна. Зэрэглэл тогтоохдоо мэдээж хүч, чадал сорьсон шалгуур үзүүлэлтүүдээр шалгана.”Бага хуралдай”, “Дээд цэцийнхэн “ хамтарч дараагийн бөө нараа шалгаж зэрэг, дэв олгоно. Бөөгийн шашны нэр хүндийг сэвтээж байгаа хүмүүсийг ялгаж, зааглан бөөг цэгцэнд нь оруулъя гэсэн үүднээс энэхүү зэрэг дэвийг олгох гэж байгаа. Тэрнээс нь бол ямар нэгэн алдар нэр хөөх цол гуншин төдий асуудал биш. Хэрвээ бөөд хандах, арга заслаа хийлгэх хэрэг гарахад ард түмэн хэнд очих вэ гэдгээ мэддэг болох боловуу гэсэн үүднээс зэрэг, дэвийг олгох гэж байгаа. Шалгах байгууллага нь “Дээд цэц”, “Бага хуралдай гэсэн бөөгийн эвлэлд үүрэг хүлээсэн хүмүүс гэж ойлгож болно. “Бага хуралдай”-д 200 шахуу хүмүүс байдаг. Дандаа таваас дээш жил бөөлсөн хүмүүс байдаг. Энэ тухай манай эвлэлээс гаргасан ёс зүйн номон дээр тодорхой заасан байгаа. Энэ номыг хүмүүс авч уншвал би хэн дээр очиж заслаа хийлгэх вэ, би хаана очиж хүүхдээ шавь оруулж, өөрөө шавь орж болох вэ гэсэн зөв замыг ойлгоно.
    -Таныг Хөвсгөлийн удам дамжсан удган гэж мэдэх юм. Гэхдээ та бидэнд энэ тухайгаа дэлгэрэнгүй сонирхуулж болох уу?
    -Би удам дамжсан бөө. Хөвсгөл аймгийн уугуул иргэн .Танаар засал хийлгээд болсонгүй ээ гэсэн гомдол ирж байгаагүй. Нэг хүн ирдэг байсан бол хоёр болж ирдэг, дандаа баярлаж, талархсанаа илэрхийлдэг. Би зундаа бол уул, усны тахилганд 6-р сарын 22- ноос 9-р сарыг дуустал байнга явдаг. Байгаль дэлхийгээ аргадаж тэндээс эрч хүчээ олж авдаг гэсэн үг л дээ. Ган гачиг болох аюулаас аврах гэж, нутаг усныхаа болон хүмүүсийн хүсэлтээр уул, усны тахилга хийдэг.
    -Танай удамд нутаг усандаа алдар нь түгсэн ямар бөө байсан бэ?
    -Өөрийнхөө мэддэгээс тоолоод өөрийгөө тав дахь үеийн бөө гэж явдаг. Гэхдээ бөөгийн удам есөн үеэр тасардаг.Би тэрнээс дээш үеийнхнийгээ мэдэхгүй. Онгодуудын болон ээжийн маань хэлсэнээр би тав дахь үеийн удган гэж явдаг. “Голомт” төвдөө 20-иод жил болж байна. Бөө нарганц, нэгээрээ яваад амжилтанд хүрэхгүй нэгдэж байж амжилтанд хүрнэ. Зарим нэр барьсан бүтэлгүй хүмүүс буруу зөрүү юм хийж, ард иргэд айдас төрүүлээд, хөрөнгө мөнгөөр нь тоглоод, адаг сүүлд нь амь насаар нь тоглож байна. Ийм асуудлууд их гарч байгаа болохоор нэг хүнд ч гэсэн зөв замыг нь зааж өгөх юмсан гэж манай” Голомт “ төв байгуулагдсан. Бөө хүнд анхаарах зүйл гэвэл бөө хүн шуналтай байж болохгүй, худалч байж болохгүй, архичин байж болохгүй гэж би шавь нартаа зааж сургадаг.
    -Таньд шавь орох гэж олон хүн ирдэг байх.Ямар зөнгөөр та тэднийг шалгаж, хүлээж авдаг вэ?
    -Хүссэн хүн бүрийг шавь болгож авна гэдэг амаргүй.Багш нь болж байгаа болохоор тэдний ар, өврийг нь даадаг .Албан ёсны 11 шавьтай. Энэ болохгүй байна, тийм газраар яваад ирлээ, онгодоо бариж чадахгүй 4, 5 жил яваад ирлээ гэсэн хүмүүсийг манай Сүхбат тэргүүн багштай болгож уулзуулж өг гэдэг. Зарим заслаа хийлгэж байгаа хүн намайг багш аа гэж дууддаг. Би их л олон шавьтай хүн шиг харагддаг байх .
    -Таньд хандаж байгаа хүмүүс ихэвчлэн ямар зовлон, зүдгүүр тоочиж ирж байх юм?
    -Байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас янз бүрийн өвчин тусна, өрөөл татанхай болдог. Үүнийг лусын харшил гэж үздэг. Газар дэлхийгээ ухаж төнхдөг, тахилгатай газар явж бие зассанаас юм уу, байгальтай буруу харьцсанаас болж их хорлол хүрдэг. Анзаараад байхад хүмүүс бие биедээ атаархаж , элдэв янзын юмих хийлгэдэг болсон. Мөнгө төгрөгөөр гачигдаж, орон гэргүй, унах унаагүй яваагүй ч ямар нэгэн доголдолд орж орж, хорлол болсон харагдаад байдаг. Чадах юмаа засч өгнө. Засуулаад сайхан боллоо гэсэн хүмххс зөндөө байдаг. Ер нь мэдээж мөнгөө барахгүй, баяжаад байна гэсэн хүмүүс ирэхгүй. Тийм хорлолд орчихлоо, тэгж өвдөөд байна,энхэр хүүхэд мааньсалах гээд байна гэсэн зовлон ярьсан хүмүүс ирдэг. Эдгээр хүмүүст чадахаа туслаад, чадахгүйд нь зөвлөж сэтгэлийн тэнхээ өгч, сайхан үг хэлээд гаргадаг.
    -Сүүлийн үед хүмүүс их стресст орж, түүнээсээ улбаалаад ажил, амьдрал нь болохгүй байгаа мэт ирэх явдал таньд анзаарагддаг уу?
    -Хүмүүс бие биедээ сайхан сэтгэл гаргаад жолооч нар нэгэндээ минуд хүрэхгүй хугацаанд хүндэтгэл үзүүлээд зам тавиад өгч чадахгүй байна. Тэгээд аваар осолд ороод, бие биенээ харааж зүхээд байдаг. Хүмүүс бухимдалтай яваад байхаар суурин газарт хар энгерги их хуримтлагдаад байна. Энэ нь хүмүүст их муугаар нөлөөлөөд байгаа. Монголчууд цэлмэг тэнгэр , сайхан уул устай газар амьдарч байж байгаль орчноо хамгаалж, өөрсдөө тайван бие биедээ хүндтгэлтэй хандаж сурвал хар энерги, өвчин зовлонгоос хол байж чадна.
    -Бөө хүнд ирж байгаа хүмүүс нүүрнээсээ уншигддаг гэдэг. Таны онгод тэр бүгдийг ялгаж хэлдэг гэсэн үг үү?
    -Улаач хүний хувьд онгодоо тахихгүй, буруу зөрүү юм хийвэл онгодууд уурладаг. Онгодоо уурлуулахгүйн тулд улаач хүн алхах гишгэх болгондоо буруу юм хийчих вий гэж эмээж явдаг. Гадны хүн онгод тэнгэрийг уурлуулснаас болж эсрэг хүнд муу нөлөө үзүүлэх тохиолдол байдаг. Олон жил бөөлсөн хүмүүст манай онгод гэж байдаг. Хэрэлдлээ гэж бодоход хамгаалсан онгод нь жаахан шоглоход нь хүмүүс буруу ойлгодог. Нэг бөөтэй хэрэлдсэн чинь намайг хараасан гэж ярих жишээтэй. Өдөр тутмын хэрүүл хийгээд л хэнгэргээ бариад л хүнийг хараагаад сууж байдаг бөө гэхээр дандаа хар талаас нь ойлгодог байсан. Харин одоо хүмүүсийн бодол харьцангуй өөрчлөгдөж байгаа. Зарим зөрүү бодолтой хүмүүс бөө дээр очиж чах юм, хараана гэж ярьдаг. Яг онгод тэнгэртэй бөө хүн түүндээ баригдаад хараана гэсэн юм байхгүй. Харин ч хүнд хараал хийх юм бол өөрсдөө онгоддоо шийтгүүлнэ. Хийсэн хараал нь өөрт нь болон, үр хүүхдэд нь хүрдэг гэмтэй тул бөө хүн байнга алхам бүрээ бодож явах ёстой.
    -Таныг туршиж, яах бол гэж бодож ирсэн хүмүүсийг та яаж ялгадаг вэ?
    -Мэднэ. Зарим нь туршиж хүн амьтан явуулдаг. Зарим хүнийг үзэх гэхээр ерөөсөө танихгүй байж миний уур хүрээд байдаг. Дараа нь миний онгод тэр хүнийг туршиж орж ирсэн байна гэж хэлдэг. Нэг бол атаач хүмүүс хүн явуулж, өрөө тасалгаанд юм хаясан байх нь ч бий. Онгод тэнгэрээ өөрсдөө зөв удирдаад явж байгаа л бол бусдыг чадалтай чадалгүй гэсэн зүйл миний хувьд байхгүй. Онгодоо хилэгнүүлж, уурлуулаад замыг нь буруутгасан бол тэр бөө муу сүнстэй уулздаг. Тэрнээсээ болоод хүнд муу юм хийгээд, айлгаж сүрдүүлээд, мөнгө төгрөг өвөх гээд нэхээд байдаг. Хэд хоногийн дотор тэр чинь үхэх гээд байна шүүгэж мөнгө нэхдэг. Энэ нь нэг ёсондоо буруу сүнстэй учирсан байдаг. Тэрнээс биш жинхэнэ онгод бол тэр чинь үхлээ, хэдэн төгрөг аваад ир гэдгийг би олж хараагүй. Онгодууд хүмүүсийн хажууд ингэх гээд байна, тэгэх гээд байна, сануулга хэлдэг. Гэхдээ хэдэн сарын хэдэн тийм юм чамд ирнэ гэж улаач даа сануулна уу гэхээс гаймшиг гай болох гээд байна гэж сануулдаггүй. Хэрэг болгоод асуух юм бол зарим онгод тийм юм болно, тийм юм байдаг гэж хэлдэг. Зарим нь загнадаг. Тийм хүн ирэх гэж байна, тэр хүн муу санаж ирнэ гэх зүйлийг сануулж, анхааруулж хэлдэг онгодууд байдаг.
    -Та үе залгамж , эрдэм чадлаа тусгаалан өөрийн үр хүүхэд , шавь нартаа өвлүүлэхээр бэлтгэж байгаа юу? Зарим хүмүүс энэ бөөгийн эд хэрэглэл онгод нь гээд хадгалаад байдаг шиг?
    -Бөөгийн онгод тэнгэр үе дамжин удамшдаг, гэрийн онгод нь үлддэг. Тэрнээс өмсөж байсан өмсгөл, бариж байсан хэнгэрэг нь үр хүүхдэд нь дамжиж очдог ёс байдаггүй. Улаач хүн өөд болохоор ууланд асарлаад гурван жилийн дараа хээрийн онгод гэж босгодог.
    -Бөөгийн шашин хүний хойдох, нас барьсаны дараа сүнсийг хийдэг үү?
    -49 хоног ойрд дотны хүн нь нас барахад бөө хүн хэнгэрэг, бөөлөх дуу чимээ гаргадаггүй. Хориотой байдаг. Би бол тийм юм хийж үзээгүй. Гэхдээ хийдэг хүмүүс нь байдаг байх. Сүнс нь дэгдэх үед нь энэ хүний ариун сүнсийг тэнгэрт дэгдээж өгөөрэй гэж тэнгэртэй юм өргөдөг ёс байдаг.

    djmedia:227
  • Монгол бөөгийн товч түүх, төрөл, зарим Монгол ястан

    Судлаачид энэ тал дээр өөр байр суурьтай боловч ерөнхийдөө анхны хүй нэгдлийн үеэс эхлэлтэй гэдэг дээр санал зөрдэггүй.Гэхдээ зарим нь хүй нэгдлийн үеийн эцэгийн эрхт үеэс нөгөө хэсэг нь эхийн эрхт ёсны үеэс гэж үздэг.Гэвч ихэнх судлаачид/Б.Ренчин,С.Бадамхатан,Х.Буянбат,Сүрбадрах,Ёнсог / нарын үзэж буйгаар эхийн эрхт ёсны үед хуучин чулуун зэвсгийн дунд үед /7000-5000 жил/ өмнө үүссэн гэж үздэг. Энэ нь домогт өгүүлснээр анхны бөө нь Мангар хатан өхий буурал ижий,зарим домогт Ойрад-Буриад гаралтай Асуйхан удган болон эхийн эрхт ёсны үеийн бишрэлийн уламжлал болох Агуйн цагаан ээж, Соёд ээж, Билгээ удган/Хярын их юм/ Баглаан удган/Агарын хайрхан/ зэрэг хүмүүсийн түүх байна.
    Монголын бөөгийн шашны түүхийг:
    1.Эхийн эрхт байгууллагын үе буюу 5000-7000 жилээс МЭӨ III зууны үе хүртэл* БӨӨГИЙН ШАШНЫ ҮҮСЭЛ ХӨГЖЛИН ҮЕ
    2.МЭ III –МЭ II зуун буюу ХҮННҮ БӨӨГИЙН ШАШНЫ ҮЕ/хөгжлийн оргил үе/
    3. МЭ II-XIII зуун буюу ОЛОН ШАШНЫ УРСГАЛ НӨЛӨӨ ЗЭРЭГЦЭН БАЙСАН ҮЕ
    4.XIII-XYI болон XVI-одоог хүртэл гэсэн хоёр дэд хэсэгтэй МОНГОЛЫН БӨӨГИЙН ШАШНЫ БУУРАЛТ ЗАДРАЛЫН ҮЕ./О.ПҮРЭВ/
    Бөө гэж юу вэ? :: Монголчууд нэн эрт цагаас БӨӨГ ТЭНГЭРИЙН ЭЛЧ гэж үзсээр иржээ.
    Ш.Сүхбат: Бөө бол ертөнцийн зүй тогтол мөн бөгөөд хүчтэй эвсэх тухай үзэл ерөөсөө байгалийн бүтээл мөн.
    Britannica нэвтэрхий толь/орчуулсан Д.Бадарч/ : Бөө мөргөл нь хад чулууг эм болгож ,ургаа модтой ярьж хөөрөх ,уё голыг дуулуулж баясгах ид шид болой.
    З.Бат отгон: Бөөнөөр нь Өртөөлөн Өрнүүлэхүй гэсэн үгний эхний үсгүүдийн товчлол, 35эрдэм, 9 ухаан, 8 оюун, 12зөн гэггэрлийг бөөнөөр нь өртөөлөн өрнүүлж өөртөө эзэмшсэн хүний тархи нь тэнгэр буюу бүхнийг чадагч болдогбайнавТийм бөө тархитай болсон хүнийг БӨӨ хүн гэнэ. Ө/Х бөө нь хүний оюуны хөгжил хүч чадлыг илтгэнэ.
    Миний онгодын өгүүлснээр бөө гэдэг нь эцэг тэнгэр эх этүгэний завсар буй хүмүүний хар цагаан үйлийг үнэнээр ялган, харыг хааж цагааныг тэтгэн хар санаатныг гэсгээж халуун сэтгэлтнийг тэтгэж явдаг хүнийг БӨӨ гэнэ.Онгод тэнгэр орчлон дэлхийн лус савдагийн хүчийг өөртөө шингээн тэдгээрийн хүч чадалын тусламжтайгаар тэнгэр газрыг баясган ,хүмүний 3цагийн үйлийг тэгштгэн явах үүрэгтэй. Бөө хүн гэж Багшийнхаа хонийг 3 жил маллангаа тэнгэрийн бөөгийн үйлийн ёс зүйд сурч ,өөрийн удмын бүхий л/ихэнх/ онгодыг бүрэн таниж өөртөө дасгах ,аргадах тэднийгээ баярлуулах зэрэг олон зүйлийг бүрэн сураад үүнэээс хойш 2-3 жил багшийн заавар зөвлөгөөн дор тодорхой үйлүүдийг хийж сурсан,дараа нь өөрийн онгодын зааврын дагуу хэлсэн хугацаанд хийх ёстой үйлийг бүрэн хийж дуусгасан хүнийг хэлнэ./3жил хонь малладаг нь багшийнх онгод энэ хүн үнэхээр бөөгийн үйлээс шантрахгүй байж ,алив үйлиг үнэн хийх эсэх бас энэ хугацаанд байгаль дэлхий ан амьтныг танин мэдэх,хэрхэн зөв харьцах зэрэгт сургаж байдаг гэсэн/
    ЖИЧ:Тухайн ястан үндэстэн болон бөөгийн онгод тэнгэр тэдгээрийн амьдарч байсан үе ёс заншлаас хамааран энэ үйл нь өөр байхыг үгүйсгээгүй бөгөөд зөвхөн өөрийн онгодын хэлснийг бичлээ.Энэ нь дээрхи замаар яваагүй хүнийг бөө биш гэсэн утга огт агуулаагүй

    Монголын үндэстэн ястан бүрийн онцлогоос хамааран халх,буриад,дархад/хар дархад,цаатан…../урианхай, ,хотгойд зэрэг БӨӨ байх бөгөөд мөн харын ,цагаааны, шарын бөө гэж байна. Ингээд доор товчхон өгүүльев
    Халхчууд Монгол орны тєв ба дорнод хэсэгт оршин суудаг бол баруун хэсэгт дєрвєд, баяд, мянгад, єєлд, захчин, торгууд, хойд хэсгээр буриад ястан, зvvн талаар дарьганга, харчин, хамнигад, vзэмчин гээд тал хээрийг хvрээлэн амьдарсаар иржээ. Мєн турк vндэстэнд багтах казах ястан болон хотон, туваа нар Баян-Єлгий, Увсад суурьши н амдьрдаг. Ингээд эртнээс эдvгээ хvртэл Монголын газар нутагт амьдарсаар ирсэн vндэстэнястнуудынзарим овог угсааг єгvvллээ. Монгол орны хvн амын дийлэнх хувийг эзэлдэг халх vндэстэн нь дотроо 400 гаруй овог байдаг. Эдгээрээс дурьдвал: боржигон, хатгин, харчин, онхууд, урианхай, олхонууд, элжигэн баяд, бэсvд, мангуд, оннуд, юншээвvv, vжээд, мянган, харнууд, тvмэд, сартуул, тангууд, мэргэд, барга, цахар, харчин, єєлд, торгууд, хотгойд, хариад, баачууд, бєєчvvд, гэх зэрэг олон овог угсаатанд хуваагдсаар иржээ. Эдгээр vндэстнvvдийн удам угсааг тайлбарлавал:
    Буриад:
    Буриадууд МЭ 4-р зууны vед амьдарч байсан Баргабаатарын гурван хvvгийн нэг Хоридойн 11 дэх хvvгийн нэрээр нэрлэгдсэн. Хорь буриадууд нь ихэвчлэн Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батширээт, Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун, Баян-Уул, Цагаан овоо, Сэлэнгийн Ерєє, Хєвсгєлийн Цагаан-Vvр, Булган, Тэшиг сумдаар нутагладаг.
    Баяд:
    Энэ vндэстэн нь гол тєлєв Увс аймгийн Зvvн говь, Малчин, Тэс, Хяргас сумдад болон Дорноговь аймгийн Даланжаргалан, Алтанширээ, Их хэт, Хар-Айраг, Тєв аймгийн Баян, Хэнтийн Баянхутаг, Норовлин сумдын нутагт амьдран суудаг байна. Монголын эртний тvvхтэй баядууд дотроо цорс, борлууд, харганууд, цагаагчууд, хошууд, тайжиуд, шарнууд, шарайд, харчууд, галзад, гэх мэт олон овогт хуваагддаг байна.
    Дєрвєд:
    Дєрвєдvvд Увс аймгийн Бєхмєрєн, Давст, Єлгий, Ємнєговь, Сагил, Ховд, Наранбулаг, Завхан, Тариалан сумдад, Ховд аймгийн Дєргєн, Мянгад, Баян-Єлгий аймгийн Ногоон нуур сумдаар амьдарсаар иржээ. Дєрвєдvvд цорс, таргад, цоохор, хошууд, дураал, шаазгай, хойд шарайд.у цагаагчууд, борлууд, галууд гэх мэт 100 гаруй овог, отог байдаг.
    Єєлд:
    Ховдын Эрдэнэбvрэн суманд бєєнєєр амьдардаг энэ vндэстэн мєн Архангай, Баян-Єлгий, Завхан, Сvхбаатар, Баян хонгор.Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Говь-Алтай аймгуудад амьдардаг байна. Энэ ястан нь бусад ястны л адил олон овогтой билээ. Vvнд: цорос, ноён цорос, нохой цорос, хошууд, хойд, шар хойд, цагаан хойд, хойд цувдаг, хулан цувдаг бvргэд, шар монгол гэх мэт олон овгууд багтдаг байна.
    Мянгад:
    Ховд аймгийн Мянгад суманд амьдардаг энэ vндэстэн дотроомянгад, башиагид, хиргис хэмээн гурван том хэсэгт хуваагддаг . Vvнийгээ тэд ястан гэж нэрлэнэ. Мянгад ястанд газарч, бошого, ханд зэрэг бусад овгууд ордог байна.
    Тува:
    Энэ vндэстнvvд Баян-Єлгий аймгийн Цэнгэл суманд бєєнєєрєє орщин суудаг ба Ховдын Буянт суманд цєєн тооны тува бий. Тувачууд 50 гаруй овогтой. Тэдгээрээс нэрлэвэл: хар соён, цагаан соён, иргид, галзаан иргид, єєлид иргид зэрэг багтана.
    Урианхай:
    Ховд, Баян-Єлгийн хэд хэдэн сумдаар нутагласаар иржээ. Мєн Хятадын Шиньжаан, Оросын буриад, Євєрмонголд оршин суудаг байна. Алтайн Монгол Урианхайн овог гэвэл: хорхон, тvнхэл, єєлєг, их, дунд, бага єєлєг, хар дєнхєл, шар дєнхєл, ховшоо, ятуун, хойд, цагаан туг гэх мэт.
    Хотгойд:
    Говь-Алтайн шарга суманд оршин суудаг. Хотгойдын овог нь: боржигон, дайртан, чулуун, дотно дуутан, охид, хуушаан, онход халиун мянгад, хавхчин, хотгойд зэрэг багтана.
    Хотон:
    Увс аймгийн Тариалан суманд бєєнєєр амьдарсаар иржээ. Шалбаг, будаг оготор, хєцгєлд, шаабай, хольдог, хаснууд хэмээх долоон овог бий.
    Хошууд:
    Энэ vндэстэн Ховд аймгийн Булган суманд бєєнєєр суудаг. Хошуудын дунд асуд, алагчууд, торгууд, их шарнууд, хєтєч нар, баатууд, ямаад, ховчууд, бэйлийнхэн гэх зэрэг овогууд багтдаг байна.
    Барга:
    Дорнод Монголын нутагаар оршин сууж байна.Баргууд угтаа хорь буриад гаралтай бєгєєд сvvлдээ халх євєрлєгчийн холимог овгоос гаралтай хэмээн судлаачид vзсэн ажээ. Барга овогт авгарашуул, єзєєн, гушир, хатгин, бодонгууд, шарайд гэх мэт нэрлэгддэг байна.

    Хамниган:
    Сэлэнгийн Ерєє, Дорнодын Баян-Уул.Цагаан -Овоо сум болон Тєв аймгийн Мєнгєн морьт, Хэнтийн Биндэр, Ємнєдэлгэр, Батширээт, Дадал сумдын нутгаар сууж байна. Хамнигадад алтанкан, багдарин, катакин, лvнээкэн, єрлvvд гэх зэрэг 90-ээд овог бий.
    Дархад:
    Хєвсгєл аймгийн Улаан-Уул, Баянзvрх, Ринченлхvмбэ зэрэг сумдаар нутаглан сууж байна. Дархадын дотор хар дархад, ухаа дархад, карнад, хиргис, соён хар гэх зэрэг 30 гаруй овог бий..
    Цаатан:
    Цаатанууд Хєвсгєлийн Цагаан-Уул, Баянзvрх, Ринченлхvмбэ, Халх сумдаар нутагладаг. Эртнээс цаа буга маллаж цастай уулыг даган амьдарсаар ирсэн цаатанууд одоогоор ихэд цєєрсєн. Ак-чоду, кара-тоду, соён кыргыз, канати, мат, тархад, шархар ак-чоду, кара-чоду зэрэг овгууд байдаг байна.
    Vзэмчин:
    Энэ ястан нь Дорнод аймгийн Баянтvмэн, Сэргэлэн, Булган сумд ба Сvхбаатар аймгийн Эрднэцагаан цаашлаад Євєрмонголын Шилийнголд нутгалсаар иржээ.
    Дарьганга:
    Дарьгангачууд Сvхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр сумдаар оршин суудаг.
    Цахар:
    Цахарууд нь Сэлэнгийн Цагааннуур сумын нутгаар оршин суудаг цєєхєн тоотой иргэд ажээ.

    ХАРЫН БӨӨ:Харын бөө гэдэг нь ихэнх хүмүүсийн ойлгодог шиг зөвхөн хараал хийдэг гэсэн үг биш. Харын тэнгэрүүд нь зөвхөн хараал жатгад хэрэглэдэг бус алив муу зүйлээс хамгаалах өстөнөө дөрөх зэрэгт хэрэглэдэг.Мөн хар тэнгэрээр ч цагаан үйл хийж болдог.Судлаачдын үзэж байгаагаар Харын бөө гэдэг нь шарын шашитай холилдоогүй бөө мөргөлийн анхдагч хэлбэр гэж үздэг бөгөөд харын бөө нь зориг баатарлагийн илэрхийлэл бөгөөд хатуу чанга ёсыг эрхэмлэдэг.
    ЦАГААНЫ БӨӨ : Аливаа үйлийг цагаан тэнгэрээр хийх бөгөөд хар буруу санаатан хараал жатгыг ч мөн адил уулын чинээ харыг туулайн чинээ цагаанаар дарж цагаан зүгийн тэнгэрүүдтэй харьцдаг.
    ШАРЫН БӨӨ : Шарын шашин нэвтэрснээс хойшхи шарын шашинд орсон бөө наррыг хэлнэ.Ө/Х зөвхөн бөөгийн хэлбэрийн төдий зан үйл үйлдэжбурхны шашны өмнөөс “бөөлдөг ”бөөг хэлдэг

  • ИХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЖ ҮЛДЛЭЭ, МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН С.ЭНХМАА

    МБНЭ-ийн тахилгыг сурталчлах, зохион байгуулах, бэлтгэлийг хангах чимхлүүр олон ажил байсан, тэр түүнийг хийж чадсан. Магадгүй мөнгөөр худалдагдсан оюун ухаан, олон шавиар түрүү барьж, тахилгыг тасалдуулах гэсэн атгаг санааг бид тасалж чадсан.
    Бас хоосон чалчигсад, хий дэмий шүүмлэгсэдэд ам ажлын нэгдлийг харуулж чадсан. Мянган удаа хоосон чалчисанаас нэг удаа биер оролцсон нь энэ цаг үед үнэ цэнэтэй байна. Говь нутаг монгол бөөгөө жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн төлөө зүтгэдэг, бөөгийн ёс зүй, жудагийг жинхэнэ утгаар авч яваа бөө байдагийг харуулж чадсанаараа энэ цаг үед монгол бөөгийнхөө нэр хүндийг өргөхөд Энхмаа удган гавьяа байгуулж чадлаа.
    Тиймээс бид Монгол бөөгийн тэргүүн удган С.Энхмаагаар бахархаж, баярлаж явна. билээ. Энэ цаг үед хамтарч ажиллаж, тэмцэж сурч байгаагийн илэрхийлэл бол Өмнийн говьд хийсэн нэгдсэн их тахилга, түүний үр дүн байлаа. Бид нэгдсэн тахилгыг зохион байгуулахдаа гурван дамтамжтай хийдэг. Анхны тахилга амжилттай боллоо. Олны хүч оломгүй далай гэдгийг харууллаа. Дараа дараагийн нэгдсэн тахилга зохион байгуулахад их туршлага үлдэв. Одоо Монгол бөөгийн тэргүүн удган С.Энхмаад дараа дараагийн нэгдсэн тахилгын бэлтгэлийг хангаж хоёр, гурав дахь тахилгыг зохион байгуулах их хариуцлага үлдлээ. Цаг хугацаа бүхний шалгуур билээ.

     

  • АЙМГУУД, СУМЫН БӨӨГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛ ЖИГДЭРЧ БАЙНА

    Аймаг сумдад намрын ажил өрнөж, хадланд гарцгаасан, сургуулийн хичээлийн шинэ жил эхэлж байгаа үе таарсан тул хүн төв суурин газар хүн цөөтөй байсан ч манай гишүүд цугларч энэ жилийн хийсэн ажилаа ярилцаж, санал солилцлоо.
    Дорнод аймгийн Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн гишүүдтэй уулзсан билээ. Тус сумын бөөгийн зөвлөлийн тэргүүн, Монгол бөөгийн Буриадын их зайран Г.Болд угтаж, энэ жилийн Монгол Улсын тулгуур уул Хөх уулын Нэгдсэн их тахилгыг зохион байгуулсан тухай танилцуулсан юм. Энэ сум МБНЭ-ийн 30 гаруй гишүүнтэй
    Мөн Хэнтий аймгийн Дадал суманд болсон “АЛТАРГАНА-2014” наадмын ажиллагаанд оролцож ОХУ-ын Буриадын бөө нартай уулзаж ярилцсан дүнг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханд танилцууллаа.
    Дорнод аймгийн Баяндун сумын бөөгийн зөвлөлийн тэргүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Дамдинхүү, дэд тэргүүн “Авай цагаан тэнгэр” бөөгийн холбооны тэргүүн, зайран Батдоржтай уулзаж, шинээр байгуулсан бөөгийн өргөөтэй танилцсан юм. Энэ суманд МБНЭ-ийн 20 орчим бөө нартай.
    Дорнод аймгийн Баян-Уул сумын бөө нартай Зайран Б.Түмэнжаргалын гэрт уулзсан юм. Нутгийн удган, зайран нар цугларч бөөгийн өнөөгийн нөхцөл байдлаа хоорондоо ярилцсан билээ. Мөнх тэнгэр, бөөгийн үйл ажиллагаанд зориулсан хувь нэмрийг үндэслэн Зайран Б.Түмэнжаргалыг МБНЭ-ийн “хүрэл шонхор” медалиар шагнасныг гардуулсан юм.
    Баян-Уул сумын төвөөс урагш 10 орчим км-т орших “Тэнгэрийн сүлдэр” бөөгийн холбооны чанар хийж байгаа газарт очсон билээ. Тэр мөчид зайран Оюунбаатар шавь нартаа бөөлж байсан бөгөөд бид өргөө гэрт нь зочилсон юм. Эгнэн суусан бидний нэгэн болох Монгол бөөгийн Буриадын их зайран Г.Болдыг зайрантан онгодоороо дайрч угтаж билээ. Энд хатуу дэг жаягтай ажээ. Энд зураг авах хориотой.
    Тэндээс бид Хэнтий аймгийн Өндөрхаан хотод ирж, МБНЭ-ийн Хэнтий аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн Мөнхтайвантай уулзсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд МБНЭ-ийн Хэнтий аймгийн бөөгийн хүрээлэн ажил төдийлөн сайнгүй байсан нь тэргүүн Мөнхтайваний ажилтай шууд холбоотой байсан. Мөнхтайвантай төрийн байгууллагад ажиллахын зэрэгцээ чөлөөт цагаараа хүүхэд залуучидтай хамтран онгоцны зарварын нислэгээр олон улсын тэмцээнд түрүүлж, одоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болсон зэрэг шалтгаанаар зав муутай байгаагаа хэлж байсан. Тиймээс бид удган Соёл-Эрдэнийг МБНЭ-тэй хамтран ажиллах саналыг тавьсан юм.

  • Бөөгийн үүсэл түүний түүх язгуур уламжлал1

    Бидний өвөг дээдэс Монголын тал газар ирэхээсээ өмнө умард зүгийн тундра, тайгад ан аваар амьдарч байх цагтаа мөн ийм байсан. Одоо ч хүртэл тэдний энэ сүсэг бидэн дунд ямар нэгэн байдлаар хадгалагдсаар ирсэн. Бөртэ Чоно, Гоо Маралын тухай, хун шувуу гоо дагина болон хувираад хүний хүүд баригдан гэргий нь болсон тухай, Монгол орноор нэг олддог буган чулуунууд, чоныг хальсан өвгөдтэйгээ адилтган жинхэнэ нэрээр нь дуудахыг цээрлэх ёс зэрэг нь бүгд эрт дээр үед буюу 30 орчим зууны тэртээ хүртэл амьд байсан тотемизмийн цуурай юм.
    Монголчуудын өвөг дээдэс яваандаа ой тайганаасаа гарч хээр талд морь малаа туун нүүдэллэн амьдрах болжээ. Ингэснээр хүн амынх нь тоо эрс ихсэж, урдны эхийн эрхт ёс, овгийн байгуулал задрахад хүрч, хажуугаар нь өмнө зүгийн илүү өндөр төвшинд хүртэл боловсронгуй болсон хүмүүстэй нүүр тулан эхэлжээ. Мэдээж энэ үед нийгмийн асар их өөрчлөлт хөдөлгөөн, шинэ ойлголтууд бий болж монголчууд шинээр сэтгэх болсон. Тэр дундаас бий болсон зүйл бол тэнгэрийг шүтдэг бөө мөргөл юм.
    Энэ шашны түүхийг судалсан эрдэмтэд Монголын түүхийн үечлэл, он дарааллын дагуу үечлэн авч үзсээр ирсэн. 1959 онд Ч.Далайн “Эртний үеийн бөө мөргөл, дундад зууны үеийн бөө мөргөл” гэсэн үечлэлийг 1985 онд Х.Буянбат улам нарийвчлан үзээд Монгол бөөгийн түүхийн дор дурдсан 5 үед хувааж үзсэн байна.

    1. Эхийн эрхт овгийн байгууллын үеэс манай эриний VII зуун буюу Бөртэ чонын үе хүртэлх үе “Монголын бөөгийн шашины үүсэл үе”
    2.VII зуунаас МУ-ын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэл Монгол Бөөгийн шашны хөгжил үе
    3.1271 оноос Юань улс задарч Монголын улс төрийн төв эх нутагтаа эргэн ирсэн 1368 он хүртэлх үе. Монголын шашны буурал үе
    4.1368 оноос шарын шашин Монголд ноёрхох болсон XVI зууны 70-аад он хүртэлх үе. Монголын бөөгийн шашны сэргэлтийн үе
    5.XVI зууны 70-аад оноос XX зууны эхэн үе. Монгол бөөгийн шашны устгалын үехэмээн тус тус үечилж авч үзжээ.

    Миний судалгаагаар Монгол бөөгийн түүхийн дор дурдсан үеүдэд хуваан үзэж байна. Үүнд:
    1. Бөө мөргөлийн үүсэл үе: Хүй нэгдлийн үеэс –Овог аймаг үүсэх үе хүртэлх
    2. Бөө мөргөлийн хөгжлийн үе: Овог аймгийн үүсэх үеэс – Анхны төрт улс байгуулагдан задрах хүртлэх үе МЭӨ 209 он
    3. Бөө мөргөлийн задралын үе: Хүннү гүрэн задрах үеэс МЭ 48- Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (XIII зуун буюу1206 он )
    4. Бөө мөргөлийн мандан бадралын үе: Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (1206 он )- Монгол улсын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэлх үе
    5. Бөө мөргөл буурах үе: Юань улс байгуулагдсан үеээс (XIII зуун буюу 1271 он)- Юань улсын төр мөхөж, Монголчууд Хятадын нутгаас хөөгдөн эх нутагтаа эргэн ирэх (XV зуун буюу 1368он) хүртэлх үе.
    6. Бөө мөргөл сэргэн дэлгэрэх үе: Юань улс задарч (1368 он)- Монголд шарын шашин дэлгэрэх үе хүртэл (1577он)
    7. Бөө мөргөлийн доройтон буурах үе: Монголд шарын шашин дэлгэрэх үе (1577 он) – Манжийн эрхшээлд байх үе
    8. Бөө мөргөл шинэчлэгдэн дэлгэрэх үе: Манжийн эрхшээлд байх үе (1800 он)– Их хэлмэгдүүлэлт эхлэх үе (1932)
    9. Бөө мөргөл устан алга болох үе: Их хэлмэгдүүлэлтийн үеэс (1932) – Ардчилсан хувьсгал хийх хүртлэх үе (1990 он)
    10. Бөө мөргөлийн шинэ сэргэн мандалтын үе: Ардчилсан хувьсгалын үеэс (1990 он) –Одоог хүртлэх үе
    Бөө мөргөлийн мандан буурлын хөгжлийн үе шат
    1. Бөө мөргөлийн үүсэл үе: Хүй нэгдлийн үеэс –Овог аймаг үүсэх үе хүртэлх
    Монголын бөөгийн шашны үүслийн тухай асуудал бол хүн байгалийн харьцаа буюу өөрөөр хэлбэл байгалийн амьтан-хүн эх байгальтайгаа харьцах харьцааны тухай асуудалтай зузаан холбоотой юм. Эрт цагийн балар харанхуй нийгэмд сүсэг бишрэл бий болж харин бөөгийн шашин түүнээс бүр сүүлийн үед гарч ирсэн байна
    Эртний хүмүүсийн дунд (бөөгнөрч) бүлгээрээ амьдрах хэлбэр үүссэн байдаг. Балар эртний хүмүүс улаан гараараа байгальтай харьцаж байгалийн элдэв саад бэрхшээлийг байгалиас заяасан бие сэтгэлээрээ туулан давж шалгаран үлдэж байлаа. Бие сэтгэлийн энэхүү чадвар нь эртний хүмүүсийн дундаас бие сэтгэлгээний давуу хөгжилтэй зарим хэсгийг онцгой чадвар бүхий увидастай хүмүүс байгалиас энэ их эрдэм чадлын хүчээр тэнгэр, газар наран, саран, одон мичид, гал зэрэг байгалийн түг түмэн үзэгдлийг бусдад тайлбарлаж байгаль хүн хоёрын хоорондох холбоо бий болгож байсан.
    Монголчуудын өвөг дээдэс яваандаа ой тайганаасаа гарч хээр талд морь малаа туун нүүдэллэн амьдрах болжээ. Ингэснээр хүн амынх нь тоо эрс ихсэж, урдны эхийн эрхт ёс, овгийн байгуулал задрахад хүрч, хажуугаар нь өмнө зүгийн илүү өндөр төвшинд хүртэл боловсронгуй болсон хүмүүстэй нүүр тулан эхэлжээ. Мэдээж энэ үед нийгмийн асар их өөрчлөлт хөдөлгөөн, шинэ ойлголтууд бий болж монголчууд шинээр сэтгэх болсон. Тэр дундаас бий болсон зүйл бол тэнгэрийг шүтдэг бөө мөргөл юм.
    Хүн сүргийн үед бие бялдрын хөгжил ихээхэн ач холбогдолтой байсан бол овгийн байгууллын үед бие бялдрын зэрэгцээгээр оюун сэтгэлгээний хөгжил илүү ач холбогдолтой болж байгалиас заяасан увидсын эрдэм чадвартай хүмүүсийг ихээхэн хүндэтгэдэг болсон байна. Энэ үеэс “бөө” (бөөгнүүлэгч, цуглуулагч)- гийн үүрэг оролцоо ач холбогдол улам ихсэж, яваандаа бөөг шүтэх тогтолцоо бүрдсэн байна.
    Эдгээр увьдас сэтгэлгээтэй хүмүүс эхийн эрхт овгийн байгууллын үед бөө мөргөлийн зан үйл хэргийг эрхлэн явуулж улмаар тэдний дотроос хэн илүү муу нөлөө, хүч чадалтай нь овгоо зонхилон тэргүүлж байжээ. Эндээс отог (бүлэг буюу гал), омог, аймгуудын ихэнх удирдагч нар нь бөө байсан байна. Эхийн эрхт байгууллын үед эмэгтэй хүний нийгмийн байр суурь нь эрэгтэйчүүдээс өндөр байсан тул бөө мөргөлийн үйл хэргийг эрхэлж буй бүх эмэгтэйчүүдийг “Идүгэн” гэж нэрлэдэг байв.
    С.Бадамхатан “Хөвсгөлийн цаатан ардын аж байдлын тойм”-доо “Хөвсгөлийн дархад ястан” бүтээлдээ “бөө мөргөл үүсэх түүхэн нөхцөл шалтгаан бол анхны хүй нэгдлийн нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжлийн тухайн үед буюу өөрөөр хэлбэл хүрэл, төмрөөр хөдөлмөрийн зэвсэг багаж хийдэг болж, нийгмийн дотор эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, байр суурь үлэмж бэхжиж, хувийн өмч буй болж хөгжих явцад баян хоосны ялгаа үүсэж, овог аймгуудын тэргүүлэгч, зонхилогчдын эрх мэдэл эрс өссөн зэрэг шалтгаанууд юм” гэжээ.
    2. Бөө мөргөлийн хөгжлийн үе: Овог аймгийн үүсэх үеэс – Анхны төрт улс үүсэх хүртлэх үе МЭӨ 209 он
    Хүннү гүрэн буюу Модун хааны үеэс Кидан гүрний Люгэ цуцай хааны үе хүртэл 1000 гаруй жил үргэлжилдэг аж. Хүннү гүрэн (МЭӨ 209-МЭ 93 он) нь Монгол нутаг дахь анхны төр улс юм. Аймгийн холбоо, цэргийн ардчиллын шатанд байсан хүннү нарын 24 аймгийг Түмэн шаньюй захирч байсан бөгөөд МЭӨ 209 онд түүний хүү Модун эцгээ егүүтгэж, шаньюйн мэдлийг өөртөө авч төр улсаа байгуулсан байна. Хүннү нарын үндсэн шашин нь бөө мөргөл байв. Хүннү нар цагаан cap, тав, есдүгээр сард өвгөд, тэнгэр, дэлхий, онгон шүтээндээ тахилга үйлддэг, шаньюй өглөө ургах наранд орой саранд мөргөдөг, хүннү бөө тайллага хийдэг байжээ.
    Ноён уулын VI булшнаас олдсон бөөгийн малгай нь саравчийг нь булганы арьсаар бүрж дунд нь хоёр гурвалжин онгорхой үлдээж түүний дунд улаан хүрэн ноосон утсаар цагираглан оёж хийсэн нүдтэй байжээ. Мөн булшнаас олдсон Хүннүгийн (м.э.ө-III зуунаас м.э-I) үед хамаарагдах 2,6х1,95 метр хэмжээний ширмэл ширдэг дээр дараалсан есөн буга,есөн хар цагаан модыг дүрсэлжээ. Мод бол үржин дэлгэрэх, буга бол овгийн шүтээн бөгөөд ес байдаг нь дээд тэнгэр гэсэн утгийг харуулсан байна.
    Түүхчдийн үздэгээр Хүннүгээс Хамаг Монгол хүртэл монголчууд манихеизм, буддизм, күнзийн суртал, несторианизм гээд байсан бүх сүсэг бишрэлүүдээс амсаад авсан бололтой. Гэвч тийм амархан бусдын оюун ухаан, сэтгэлгээнд автдаг байсан бол монголчууд монгол биш байхсан билээ. Тал нутагт тал талаас нь орж ирэх янз бүрийн сурталуудын дунд уугуул тэнгэр шүтдэг бөө мөргөлөө чандлан авч үлдсэнээр барахгүй нэгэн суу билигт монгол хүмүүн чанарын хувьд хавьгүй илүү өндөр төвшинд хүртэл нь дээшлүүлэн боловсруулж, тэр үеийнхээ хамгийн боловсронгуй сэтгэлгээний цогцолборуудтай өрсөлдөх чадвартай болгон шинэчилж чаджээ.
    3. Бөө мөргөлийн задралын үе: Хүннү гүрэн задрах үеэс (МЭ 48)- Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (XIII зуун буюу1206 он )
    Хүннү улс МЭ 48 онд өмнөд, умард хоёр хэсэг болон хуваагджээ. Гэвч умард, өмнөд хүннү хоёр улсын байдалтайгаар МЭ 93 он хүртэл оршин тогтносоор байжээ. Умард Хүннүг хятадын турхиралтаар өмнөд хүннү, сянби, ухуань нар үргэлж довтолж байсны улмаас МЭ 93 онд ихэд ялагдан бум гаруй өрх сяньби нартай нэгдэн өөрсдийгөө тийн нэрлэх болжээ. Умард хүннүгийн нэг хэсэг алс өрнө зүг зайлан нүүсэн бөгөөд МЭ IV зууны сүүлчээр Баламбер хаанаар толгойлуулан Каспий, Хар тэнгис хүрч сармат, алан нарын олон аймгийг өөртөө нэгтгэн V зууны эхээр Месопотами, Бага азид довтлон улмаар төв европт нэвтрэн иржээ. Тэд Аттилла (МЭ445-453) хааны үед маш хүчирхэгжсэн байна. Харин өмнөд Хүннү нар нэг хэсэг цагаан хэрмийн араар бие даасан хүч болон оршсоор байжээ. Кидан гүрний үед несториан болон будда мөргөл хятадын даос бумбын шашны янз бүрийн урсгал чиглэл хүчтэй нэвтэрсэнээс бөө мөргөл аяндаа шахагдан цөөн хэдэн омгийн удирдагчийн хүрээнд үлдсэн аж.
    ХII зуун гэхэд Монголын тал нутагт маш замбараагүй байдал ноёлж байлаа. Бараг хоёр зуун жил оршин тогтносон хитанчуудын их гүрэн нурж унаад талын нүүдэлчид яахаа мэдэхгүй сурсанаараа хоорондоо байлдацгааж байв. Мөн гаднаас дундад зууны үеийн олон янзын сүсэг бишрэлүүд орж ирцгээн хуучин олон тэнгэртэй бөө мөргөлийг шахалтанд оруулж байв. Зарим нүүдэлчид ч шинэ шинэ шашинд орж эхэлцгээж байсан бололтой.
    4. Бөө мөргөлийн мандан бадралын үе: Монголын анхны тулгар төр байгуулагдах үе(1206 он )- Монгол улсын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэлх үе
    “Монголын Нууц Товчоо” нь Чингис хаан хэрхэн яаж монголчуудыг мандалт, ялалтанд хүргэж чадсаныг өгүүлдэг. Чингис хаан чухамхүү бөө мөргөлийг шинэчлэн тухайн цаг үетэйгээ нийцэхүйц монотеист буюу гагцхүү нэгэн бурханыг, Мөнх Тэнгэрт/харсан тэнгэртээ/ сүсэглэх шүтлэгийг бий болгож чаджээ. Ингэснээр монголчуудын ертөнцийг үзэх үзэл, оюуны болон сэтгэлгээний арга барилд асар хүчтэй хувьсгал явагдаж үгчлэн хэлвээс монголчууд шинээр төржээ. Маш хүчтэй итгэл үнэмшилд хөтлөгдсөн тэд түүнийхээ дагуу урд үзэгдээгүйг хийн бүтээж хорвоог доргиожээ. Чингис хааны гол ололт нь ертөнцөд хамгаас дээд Мөнх Тэнгэрийн сүр хүчин дор (буюу зөвшөөрөлтэйгөөр) суу заль – арга билгээр (эдгээр нь хамтдаа орших давхар хослолууд юм) дэлхийд нэгэн хааны эрхшээлээр хамаг амьтаныг гарыг нь газар, хөлийг нь хөсөр амар амгалан болгон төвшитгөх үзэл байв. Энэ үзэл нь эхлээд зөвхөн эсгий туургатанд хамаатай байснаа хожим бүх дэлхийд хамаатай болон өргөжиж, үүнийг гүйцэтгэн биелүүлэгч нь дээд Тэнгэрээс заяат Монголын Далай хаан байх ёстой хэмээн тунхаглагдсан бололтой. Энэ үзэл бодлынхоо төлөө, үүнийгээ биелүүлэхийн төлөө морьтон монголчууд нэг далайгаас нөгөөг хүртэл хорвоогийн хязгаарт хүрэн тэмцэхэд бэлэн байв.
    Чингис хаан бөөгийн мөргөлийг их шүтдэг хүн байжээ. Чингис хаан аян дайн хийхийнхээ өмнө заавал өндөр уулан дээр гарч, бүсээ хүзүүндээ өргөж залбирдаг байжээ. Ингэж цэргээ сүсэг бишрэлийн аргаар зоригжуулах явдал их байсан тухай Монголын нууц товчоонд бичсэн байдаг.

    Бөө мөргөлийн буурах үе: Юань улс байгуулагдсан үеээс (XIII зуун буюу 1271 он)- Юань улсын төр мөхөж, Монголчууд Хятадын нутгаас хөөгдөн эх нутагтаа эргэн ирэх (XV зуун буюу 1368 он) хүртэлх үе.
    Чингис хаан агуу суу билигт хүн байснаараа монголчуудыг шинэ үзэл бодолд нэвтрүүлж чадсан боловч, түүний үр сад нь мөн адил дундад зууныхаа хувьд туйлын боловсронгуй сэтгэлгээний төвшинд хүрсэн байсан лалынхан, күнз, буддын сурталтангуудтай нүүр тулах үед замбараагүйтэж эхэлжээ.
    Чингисийн ачуудаас авахуулаад түүний сургаалыг мартагнаж эхэлсэн нь анзаарагдана. Үүнээс болж монголчуудын оюуны болон сэтгэлийн нэгдэл хэмхрэн унаж сүр хүч нь доройтжээ. Харин Хубилай хаан өөрөө бурхны шашны ламтай болж энэ шашныг тэтгэн дэмжсэнээр эх монголчуудын язгуур шашин нь тэргүүлэх эзэнгүй болж бутран сарнихын эх тавигдсан. Ингэж бөөгийн шишин төрийн төв байгууллагад нөлөөлөх ач холбогдлоо алдсан явдал нь монгол хаад ноёдын санааг хоёрдуулж шарын шашин нөлөөг ихэсгэж Монголд шарын шашин дэлгэрэх таатай нөхцлийг бүрдүүлжээ.
    Учир нь монголчууд цэргийн хувьд маш хүчирхэг хэвээр байсан бөгөөд гадныхан айсандаа урдных шиг цувахаа больж, нанхиадууд торгон замаар худалдаа хийхээ болиод тэдэнтэй хамт монголчууд ертөнцөөс таслагдсан байдалд хоорондоо байлдан, бие биенээсээ илүү баатарлаг болохыг оролдоцгоож байв.
    5. Бөө мөргөл сэргэн дэлгэрэх үе: Юань улс задарч (1368 он)- Монголд шарын шашин дэлгэрэх үе хүртэл (1577)
    Юань улсын төр мөхөж, Монголчууд Хятадын нутгаас хөөгдөх үед ордны улаан малгайтын ламын шашин Монголд ямарч нөлөөгүй болж, бөөгийн мөргөл дахин сэргэв. Монголд шарын шашин дэлгэрэх үе хүртэл (1368-1576) Монголын бөөгийн мөргөлийн эцсийн удаагийн хүчтэй байсан үе юм. (Ч.Далай)
    6. Бөө мөргөлийн доройтон буурах үе: Монголд шарын шашин дэлгэрэх үе (1577) – Манжийн эрхшээлд орох үе
    1577 онд Түвдийн шарын шашны тэргүүн Содномжамц Түмдийн Алтан хаантай уулзаж Далай лам цол хүртэн Түвдийн тэргүүн гэгдсэн бол Далай ламын зүгээс Алтан хааныг номын хаан энэ тэр гэж өргөмжлөн хаан цолыг нь баталгаажуулж өгчээ. Ийнхүү тойгтныг сөхрүүлж толгойтныг мөргүүлж явсан омог ихэт Монголчуудын сүр cүлд нь шарын шашны номлолоор дарагдан номхрох замнал нээгдэв. Баатарлаг өвөг дээдсийнхээ зориг зүрхээр хоймроо сэргээн зоригжуулж, цавчих сэлэмний ир шиг хурц явсан Монголчууд боолын боол босгоны шороо болон хувирч, хавь ойрынхоо улсуудаа эзэрхэн захирч эзэн нь явсан харц дээгүүр омог бардан Монголчууд доош харан дорой дуугаран хувь заяандаа эзэн биш захирагдаж харийн хүнийг мөргөн шүтэж явахын үндэсийг нээжээ.
    Алтан хааны залж ирсэн нууц тарнийн лам, Түвдийн шарын шашны тэргүүн Содномжамц Даян дээрхийн их бөөтэй хамгийн анх 1600 -аад оны үед увидасын хүч билэгээ шалган тулалдаж ялсан байна.
    Алтан хааныг өвдсөнийг дуулсан Түмдийн ноёдууд энэ шарын шашин тийм сүрхий юм бол бишрэн дагагч Алтангаа хамгаалж үл чадан юунд өвдүүлэв гэх мэтээр тохуурхан ярилцаж байжээ. Иймд 1602 онд Алтан хаан хатуу хууль цааз гарган зарлигдаж тэр үед айлуудад байсан хуучны онгон шүтээнүүдийг нь гарган шатаалгаж, өвөг дээдсийн онгон шүтээнээ шатаахаас айж устгахгүй байсан айлуудаар нь лам нарыг явуулан галд өргөсөн байна. Зарим мэдээгээр бол бөө нарыг ид шидийг нь үзнэ хэмээн бүгдийн цуглуулан шатааж алсан гэдэг. Хожим Буддын шашны номлолоор хэлдэгчлэн үйлийн үрийн дагуу коммунист шашинд Монголчууд орохдоо энэ үйлдлийг нь өөрсөд дээр нь дахин давтаж аллага, таллага галдан шатаалт үйлджээ.
    Манжийн Сэцэн хаан 1633 онд “Монголчууд лам нарын үгэнд маш итгэж эд малыг бүрэлгэн өгч хилсийг арилга, сүнсийг сайн газар төрүүл хэмээн ёдор татуулж, овоо үйлдүүлэх зэрэг нь их л мунхаг тэрслүү, үүнээс хойш цөм цаазлан байлгаваас зохимуй” гэж байжээ.
    Гэхдээ Өндөр гэгээний багштай тулалдаж дийлдсэн бөө Алтан хааны номын багштай тулсан бөөгийн ач юм уу зээ байсан нь тодорхой. Ер нь Даян дээрхийн бөө ялагдсанаас хойш л бөөгийн шашин үлэмж сулран доройтож ламын шашин хүчтэй дэлгэрсэн нь эдүгээ олдож буй бүх түүх сурвалжаас мэдэгддэг.
    Автай сайн хаан Түвдээс Зонховын шашныг албан ёсоор залсан үе хүртэл үргэлжилдэг байна. Үүний дараахан 1720-иод оны эхээр Түвдээс Өндөр гэгээний залж ирсэн нууц тарнийн чойжин дүвчингүүд Халхын томоохон бөө нартай тэмцэлдэж ялан дийлсэний улмаас бөөгийн шашны хүч доройтож хэлсэн гэдэг. Тэр үед Өндөр гэгээний нууц увидасын багш Даян дээрхийн их бөөтэй гурван долоо хоног ном увидасын хүчээр халз тулалдаж ялан дийлсэн тухай олон арван домог ард түмний дунд үлдсэнийг хүмүүс мэднэ.
    Нэг л мэдэхэд манжууд болон оросууд монголчуудыг эзлэн авав. Эзлүүлсэн гэхээс илүү өөрсдөө дуртайяа эзлэгдсэн гэвэл зохино. Олон зуун жил ямар ч утга учиргүй хоорондоо дайтсаны улмаас хүмүүс сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн асар их гачигдалд орчихсон байв. Чингисийн суут сургаалыг дахин гаргаж ирэн шинэчилж чадах хүн ч байсангүй. Байсан бол хэнд ч танигдалгүй өнгөрчээ. Ингээд тэр үед хамаагүй илүү дэвшилтэд хүрээд байсан барууны соёл иргэншлээс хоцрогдсон байсан тухайн нөхцөлдөө тааруулан манжууд, төвдүүдийн янз бүрийн арга чарга, шахалтаас болоод бүх нийтээрээ шарын шашинд орцгоожээ
    7. Бөө мөргөл шинэчлэгдэн дэлгэрэх үе: Манжийн эрхшээлд байх үе –
    1800 оны дунд үеэс хэлээд 1930 иад хүртэл үргэлжилсэн аж. Монголд нөлөөгөө тусгасаар ирсэн шарын шашин өөрийн үзлээ өвөг дээдст өвлүүлэн үлдээж монгол бөөгийн шашны үзэл санааг өөртөө шингээн авч хүчийг олсон юм. Энэ үеэс Монгол бөөгийн шашин хувиран өөрчлөгдөж нэг хэсэг нь бурхны ёсыг бүрэн дагасан шашны бөө, нөгөө хэсэг нь бурхны шашны бурхдын өмнөөс онгод тэнгэрээ дууддаг шарын бөө, үлдсэн нь монгол бөөгийн шашныхаа язгуур эрх ашгийг туйлаар илэрхийлсэн харын бөө болон задарсан.

    Эхний хэсэг нь бурхны шашинд уусан нэгдэж онгод тэнгэрээ бурхдаар илэрхийлэн шарын шашны зохион байгуулалтанлд орсон ч гаднах хэлбэр зан үйлээрээ бөө хэвээр үлдсэн. Сүүлийн хэсэг нь бөөгийн шашны язгуур үзэл санаа, эрт дундад үеийн хэлбэр, агуулгаа хэвээр нь хадгалж харын бөө хэмээгдэн багахан нутаг дэвсгэрт оршсоор байна.
    Тухайн үед бөө мөргөлийн шашин хүчээ аван сэргэхдээ урьдын адил тэнгэр шүтлэг, онгон мөргөлөө баримталсангүй. Харин ч үнсэн дээр хөрвөөн зүсээ хувиргадаг хар зүгийн сахиус шиг шарын талаа баримтлан бөөлөх үедээ тарни ч уншчихдаг, эрхиэр ч гуядчихдаг болоод цоо шинээр танигдахын аргагүй өөрчлөгдөн өндийж иржээ. Шар зүгийн бөөгийн сэргэн мандалт гэж нэрлэж болох боловч хар цагаан талын бөө нарын хүч чадал ч тэдний далбаан доор мэдэгдэхүйц нэмэгдсэн юм. Хүмүүс нэг үе зөвхөн буруу энгэртэй дээл өмссөн лам нарлуу гүйлддэг байснаа болив. Тэд хэнгэрэг цангийн дуу руу татагдаж хар чатга далд хүчний үйлчлэлийг ахин мэдэрч эхэлсэн юм. Хятадууд манжийг хүний олон, соёлын давуугаар дотроо уусгасан шиг бөө мөргөл шарын шашинг ер бусын хүч чадлаараа ийнхүү өөртөө уусгаж 1800 оны сүүлчээр бараг л бөө нар лам нараас илүү эрх мэдэлтэй болж чадсан байв. Тухайн үед хэнгэрэг цохиж тамлага шившдэг нэг ч лам байгаагүй бол тарни уншдаггүй нэг ч бөө байхгүй байсан явдал хэн нь хэнийгээ уусгаж ялан дийлж байсныг гэрчилнэ. Иймээс шарын шашны хутагт хувилгаад бөө нарын эсрэг хүчтэй тэмцэл явуулж эхэлсэний нэг нь Жалханз хутагт Дамдинбазар байлаа. Тэрбээр 1902 онд Хөвсгөлийн Дархадын 30 зайранг цуглуулж удган модонд хүлэн тойруулж гал тавиад хэн шатахгүй амьд гарсаныг чинь дархан цаазтай болгож халдашгүй эрхтэй үлдээе гэсэн гэдэг. Гучин бөө бараг бүгдээрээ улаан галд хярвас болтолоо шатсан боловч Дархадын Цэнд зайран, Согжоо удган, Манига зайран, Ардаагийн хайрхан хэмээх Омбоодой зайран нарын дөрвөн хүн төмөр хүртэл гулзайж хайлам гал дундаас түлэгдсэн цэврүү ч үгүй үлдэж Жалханз хутагтын гайхашийг барсан аж. Ганц Хөвсгөлд ч биш бөө нар хүч түрсэн газар болгон иймэрхүү номхотгон дарах арга хэмжээ явагдаж байсан боловч харин ч энэ тэмцэл нь бөөгийн шашны сүр хүчийг улам ч бадраасан билээ.
    1930 онд явуулсан шашны тооллогоор 100 гаруй мянган лам байсан бол дөнгөж 200 бөө удган бүртгэгдсэн нь үүнийг гэрчилнэ.
    8. Бөө мөргөл устан алга болох үе: Их хэлмэгдүүлэлтийн үеэс (1932) – Ардчилсан хувьсгал хийх хүртлэх үе (1990 он)
    Ингээд их хэлмэгдүүлэлтийн явцад бөөгийн шашин ч тэр буддын шашин ч тэр хоёулаа коммунист дарангуйлалын дахтай гутлын хатуу улан доор няц дарагдсан билээ. Анхандаа уг удам дамжсан соц нийгмийн үед ч нууж хааж эх эцгийн онгоноо таслалгүй шүтэж ирсэн цөөхөн хэдэн хүний үрс л онгод тэнгэрээ шүтэн байгаль дэлхийгээ тахиж байв.
    9. Бөө мөргөлийн шинэ сэргэн мандалтын үе: Ардчилсан хувьсгалын үеэс (1990 он) –Одоог хүртлэх үе
    1990 оны ардчилсан хувьсгалаар эхэлсэн юм. Гэвч яваандаа бөө мөргөлийн шашин бизнес рүү орж мөнгө олох хэрэгсэл болж хувирсанаар хаа холын алс бөглүү хязгаарт ч хүн ам төвлөрсөн их хотын зах дээр ч “чанар нь” орж онгод нь заларсан бөө нар ухаан алдан унаж “мэндэлцгээх” болсон. эдүгээ бөө нар бөө нартайгаа эрэгчин эмэгчинээ үзэлцэх болсон нь гайхалтай.
    .Түүх үргэлжилсээр…
    Б.Мөнхдалай (Бөө судлаач, гоц үзэгдэл далд ухамсар судлаач)
    Эх сурвалж
    1. Ё. Гантулга “Монгол буддизм” http://gantulga.wordpress.com.au
    2. Гонгор, Д. 1970. Халх товчоон: хоёрдугаар боть. Улаанбаатар

  • НОГООН ХОТХОН-МАНДАРВАА

    Өнөөдөр олон зуун “улаач” нэртэн шавь босгох, эсвэл шавь нараасаа мөнгө босгох хэлбэрээр амьдралаа залгуулах арга хэрэгсэл болгосон үнэн билээ. Тиймээс зуугаас мянга руу тоолох шавь төрүүлж, тэдний дунд “хаан” мэт амьдрагсад нийгэмд бий болжээ.
    Нүүрэн дээрээ мөнх тэнгэр, улаачийн үйлийг эрхэмлэдэг мэт харагддаг боловч хачир дээрээ олон зуун шавь нарынхаа хүчээр амьдрагсадын тоо олширч байна. Багш нэртэй сургааль айлдаж, чанар нэртэй цугларалт хийж, эсвэл уул хангайд мөргөл, бясалгал хийж олны уруу татан цаг өнгөрөөж байна.
    Бөө шүтлэгийн мэдээлэл хомс, түрүүлж мэдээлэл хүргэсэн боломжоо ашиглан мөнх тэнгэртээ шүтэгчдийн замын эхлэлийг өөрт ашигтайгаар чиглүүлж байгаа “улаач” нар байна. Өнөөдөр болж байгаа мэт боловч удахгүй зан байдал, чиг хандлага нь тодорхой болоод ирэхээр тэдэнд нүүр хийх газаргүй болох цаг хугацаа ойртсоор байна. Та бүхэн багш гэж өөрсдийгөө нэрлээд байгаа хүний толгой эргүүлж, шавь хэт олноор төрүүлээд байгаа “улаач” нарыг сонирхоод үзээрэй, хүний үйлийн талаасаа эзэмшсэн мэргэжил, боловсрол дулихан, тийм хүмүүс байна лээ.
    Энэ цаг үед тэнгэрийн “улаач” багш хүн ямар хүн байх ёстойг харуулж, үлгэрлэж яваа нэгэн улаачийн хийж байгаа ажлаас цухас дурьдаж байна. Түүний Гэрэлмаа удган гэдэг.
    Одоогоос хэдхэн жилийн өмнө Хүй долоон хутагт 524 айлын газар авч ногоон хотхон байгуулах гээд эжлаа эхэлж байсан. Газраа авч түүнийгээ бусдад булаалгах, байг гэхэд айлууд буугаад газрын маргаан бий болгохоос урьтаж, тэр том талбайг тойруулан эзэмшлийн хашааг байгуулсан. Түүнд багагүй хөрөнгө, цаг хугацаа зарцуулсан. Тэгээд санаа нэгтэй хүмүүстэй хамтран “Мандарваа” ногоон төгөлийн удирдах зөвлөлийг байгуулж, байгууламжийн хөгжлийн төлөвлөгөөгөө гаргаж, тэр төлөвлөлтийн дагуу орчиноо тохижуулах ажлуудыг хийж эхлээд байна. Бүх ажлаа хуулийн хүрээнд баталгаажуулж чаджээ.
    “Мандарваа” ногоон хотхонд оршин суугчид хуульд заасан хэмжээгээр газраа авч, эзэмшсэн газраа тойруулан мод, бургас тарьж хашаагаа тойруулан цэцэрлэгжүүлэх ажил хийж эхлээд байна. Төв гудам болон салаа гудамжнуудыг гаргаж, замын 2 талаар моджуулах ажлууд хийж байна. Заасан эзэмшилт газрын хэмжээгээ бага ч хэмжээгээр томруулах гээд газар эзэмшигчид дураар аашлах нь их байгаа тул айл болгоны эзэмшлийг тойруулан газрыг ухаж хэмжээг нь тодотгож өгчээ. Тэр ухсан газарт нь бургас юм уу жимсний бутлаг мод тарих боломжтой.
    Хийсэн ажлуудтай нь танилцаад явж байхад олгосон газраа 1-2 метрээр өргөтгөөд хашаагаа барихад л гудамжны жигд байдал алдагдаж, ирээдүйд байгуулах явган болон машины замын байдалд нөлөөлөхөөр ажээ.
    “Мандарваа” ногоон хотхон өнөөдөр газар хувиарлалтаа хийж, эзэмшлийн хашаагаа барьж, мод, жимс тарих эхлэл тавьсан байна. Гүний өрөмдлөгө хийж, худаг гаргажээ. Одоо төвийн цахилгаантай холбох ажил үлджээ. Эдийн засгийн хямрал, хүндрэлтэй байгаа энэ цаг үед энэ асуудал нилээд удах төлөвтэй байна. Гэхдээ “Мандарваа” ногоон хотхоны ажил жигдхэн урагшилсаар байгаа.
    Хэлсэнээ ажил болгодог энэ чанар манай өнөөгийн хүмүүст нэн чухал чанар. Амьдралд амарханыг нь бус хүндийг нь сонгож ажил болгож чадна гэдэг гайхамшиг. Энэ эгэл жирийн юм шиг боловч энэхүү гайхамшигийг хийж байгаа Монгол бөөгийн Удган Гэрэлмаагаар бид бахархаж байна. Мод тарина гэдэг маш том буян. Хэдхэн жилийн дараа “Мандарваа” ногоон хотхонд мод, жимс, цэцэгс халиурсан ногоон төгөл, одоогийн ярьдагчлан эко орчин бүрдэнэ. Бодлогыг хэрэгжүүлэгч нь жинхэнэ эгэл олон байдгын тод жишээг “Мандарваа” ногоон хотхоны бүтээн байгуулалт харуулж байна. Энэ их ажлыг санаачилан хийж байгаа МБНЭ-ийн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн удган Гэрэлмаадаа улам их ажлын амжилтийг хүсье.
    Д.Хүрэлбаатар

  • Бөөгийн өчил ба ногоон малгайтнуудын хэрэг

    Болж өнгөрсөн түүхийн гол баатар нь, тодруулж хэлбэл Дотоодыг хамгаалах газраас үүсгэсэн хав¬таст хэргийн эзэн холбогдогч нь ойун Моньогон гэдэг хүн байв. Якут хэлнээс орчуулах юм бол түүний нэр “Хар бөөрөлзгөнө” гэж бууна. Харин нутгийн зон олон нь өөрсдийн алдартай бөөг зүгээр л Өвгөн гэж дууддаг байлаа.
    Нөгөө ертөнцөөс ирсэн хүсэл
    Моньогон гэдэг тэр хүн энд өгүүлэгдэх үйл явд¬лууд болохоос өмнө 150-200 жилийн тэртээ амь¬дарч байсан гэдэг. Хойч үед ам дамжин ир¬сэн домог яриагаар бол Өвгөн энгийн нэг бөө байгаагүй аж. Тэрбээр хэзээ ч үйл хийдэггүй нэгэн байсан бөгөөд хэнгэрэг, хувцас хэрэглэл зэргийг өмсдөггүй байжээ. Тэгсэн мөртлөө ганц нэгхэн үг хэллэг, иллэг бариа, ургамлын ханд зэргийг ашиглан маш хурдан хугацаанд чадварлагаар элдэв хараал жатга, хорлол зэргийг тайлж, элдэн хөөдөг байснаас гадна өөрийн отгийг янз бүрийн гай зовлонгоос хамгаалж байсан гэнэ. Өвгөн биеэр намхан, эцэнхий мөртлөө шонхор шувууных шиг хурц, нэвт ширтсэн харцтай нэгэн байжээ. Түүний харцтай тулгарсан хүн яах учраа олохгүй дальдчидаг байсан аж. Түүнийг амьд ахуйд нь хүмүүс маш сайхан сэтгэлтэй, хүний зовлон болоод жаргалыг амархан ойлгодог, тусч энэрэнгүй хүн хэмээн магтан дуулдаг байжээ. Өвгөн таалал төгссөний дараа ч ийм яриа тасраагүй юм. Тэнгэрт хальсан түүнээс бүгд л айж, эмээн, тахин шүтэж байсан гэдэг.

    Хүүрнэлээ цааш үргэлжлүүлэхийн өмнө би нэг тодруулга хийхээс өөр арга алга. Эрт дээр үед бөө нарыг ямар зан үйлийн дагуу нутаглуулдаг байсан тухай ярихгүй бол болохгүй. Учир нь, энэ талаар зохих мэдлэг, мэдээлэлгүй хүмүүст миний хүүрнэл ойлгомжгүй байж мэдэх юм. Якутууд өнөөгийн Ази тивийн зүүн хойд ой модоор хучигдсан хэсэгт амьдарч байсан бараг бүх хүмүүсийн адилаар оросуудын эзлэн түрэмгийлэлд автахаасаа өмнө бурхан болоочоо газраас хөндий нутаглуулдаг байжээ. Арангас гэж нэрлэгддэг тэрхүү тавцан нь газраас 1.5-2 метрийн өндөрт моднуудад бэхлэгдэн байрладаг байв. Тэр тавцан дээр талийгаачийг хэвтүүлсэн авсыг байршуулна. Авс нь дундуур нь зүсч хуваасан модны хоёр хэсгээс бүрддэг байв. Эрт, орой хэзээ нэгэн цагт тавцан өгөршиж муудсанаар авс газар дээр унана. Өтгөн шигүү ой дунд амьдарч байгаа цөөн тооны хүмүүст талийгаачийн ул мөр ямар нэг халдварт өвчин тараах аюул бага байсан юм. Якутыг хаант Орос Улсад нэгтгэсний дараа үнэн алдартны шашинтай лам нар болоод дээд удирдлага ийм бурангуй хөдөөлүүлэгт дургүйцсэн бөгөөд үтэр түргэн ийм аргаар оршуулга үйлдэхийг хоригложээ. Өөд болоочдыг булшлах болсон аж. Харин тэнгэр шүтлэгтэй байсан бөө нарын хувьд чамгүй удаан хугацаанд энэ хориг үйлчлээгүй юм. Өөрөөр хэлбэл, тэдний зан үйлийг хүндэтгэн тааваар нь орхижээ. Тэгээд ч уламжлагдаж ирсэн заншил ёсоор бол хүчтэй, мундаг бөө нарын шарилыг гурван удаа оршуулдаг байв. Тэдний шарил хоёр удаа арангас дээр байршсаны эцэст дараа нь газарт өргөгдөн нойрсох учиртай байлаа.

    XIX зуунд эхний арангас өгөршиж муудаад нурж унангуут Моньогоны шарилыг холбогдох бүх зан үйлүүдийг ёсчлон хийгээд шинэ тавцан дээр байршуулжээ. Гэтэл 1920-иод оны сүүл, 1930-аад онуудын эхээр Өвгөний шарил үйрч дуусаагүй байхад тэрбээр гэнэт Зөвлөлт засгийн харгайгаар нууц байдалд шилжсэн нутгийн бөө нарын зүүд нойр, үйлийн үеэр морилох болж, өөрийг нь гурав дахь удаагаа буюу газарт өргөхийг шаардан гуйх болжээ. Үүнийг тэрбээр “Миний сүнс тэнгэрт дүүлэх цаг нь ирлээ” гэж тайлбарласан аж.

    Урьд өмнө нь бол мундаг хүний ийм хүслийг тэр даруй л гүйцэтгэх байсан юм. Харин яг тэр үед большевикууд хуучны муу муухай, бурангуй үзлүүдтэй харгис тэмцэл явуулж, Сталины яргалал ид эрчээ авч байсан тул Өвгөний тааллыг гүйцэлдүүлэн түүний шарилыг газарт булах зориг зүрхтэн олдоогүй гэдэг. Гэхдээ нутгийн зон олон үе үе түүний шарил тавиастай арангасын дэргэд нууцаар очиж, өргөл барьц болгон адууны дэл сүүл, ногоон цай, тамхи, архи зэргийг орхихдоо өөрсдийн хүслийг шивнэдэг байжээ. Өвгөн хэдэн жил тэвчээртэй “хүлээсэн” юм. Дараа нь удахгүй гай зовлон ирж магадгүй гэдгийг анхааруулж эхлэв. Үнэхээр ч удалгүй түүний удам судрын хүмүүс элдэв өвчин эмгэгт нэрвэгдэх болж, нас барах нь нас барж, галзуурах нь галзуурч эхэлсэн гэдэг. Энэ явдал дэндүү ойр ойрхон гарах болсон тул хүмүүс “Улаан од” гэж нэрлэгдсэн хамтралыг орхин “хараал” бүхий тэрхүү газраас дайжиж эхэлжээ.

    Гомдол тээсэн Өвгөн өөрийн сүнсийг ашиглан байнга сануулга өгөх болсон аж. Түүнийг нутаг¬луулсан газраас холгүйхэн орших нууранд нэгэн цагаан хун байнга сэлж, эрэг дээгүүр нь саарал тогоруу алхаж явдаг байв. Мөн үе үе булшнаас нуур хүртэл жим гарган ус руу томоо гэгчийн хар сойр шувуу алхдаг болжээ. Тэдгээрийг ердийн нэг шувуу гэж бодсон ч учир мэдэхгүй хүмүүс хун юм уу тогорууг буудахыг оролдоод тэр даруй удаан хугацаанд ховсдуулан унтдаг байжээ. Харин сойр шувууг ангуучлахыг хүсэгчид хөшиж орхидог байсан гэнэ. Мэдээж, тийм учраас тэднийг ангуучлахыг хүсэгчид маш амархан үгүй болсон юм.

    Харин Өвгөн нөгөө ертөнцөөс сануулга ирүүлэхээ үргэлжлүүлжээ. Тэр болгонд дахин оршуулах шаардлага дээрээ өөр бас нэг сонин янзын, бие зарсхиймээр шаардлага-хүсэлтийг ирүүлдэг байв. Бөө өвгөний сүнс өөрийнх нь баруун гарын сарвууны булчин, шөрмөс ялзарч муудсан тул хуруу нь салж унаад нуруун доогуур нь орчихсон, тийм учраас хурууг байранд нь оруулж бэхлэх хэрэгтэй хэмээж байлаа. Эс тэгвэл шинэ асуудлууд гарах болно гэж сүрдүүлжээ.

    Нууц ажиллагаа
    Домог ярианд өгүүлэгдсэнээр бол айхтар бөө¬гийн азгүй үр сад хоёр галын шуурган дунд орсон аж. Нэг талаас тэд шинэ засаг, төрийн зүгээс ямар нэг шийтгэл ирж магадгүй гэж айгаад юу ч хийлгүй суусан бол нөгөө талаас Өвгөний тэсвэрлэшгүй шаардлагыг өөрийн биеэр мэдэрч байсан юм. Гэтэл нөхцөл байдлыг тэдний үзэж байгаагаар 1936 оны сүүл үе шийдвэрлэсэн байна. Тэр үед ЗСБНХУ-ын Үндсэн хуулийг Сталины тушаалын дагуу баталсан билээ.

    Тэрхүү хуулийн нэгэн зүйл заалтад хүмүүсийн аливаа шашинг шүтэх эрхийг зөв¬шөөрчээ. Гэхдээ бодит амьдрал дээр энэ нь тусгалаа олоогүйг бүгд мэднэ. Дараа жилийн зун нь Атамай тосгоны зөвлөл нэгэн амралтын өдөр дээрх Үндсэн хуулийг баталсантай холбогдуулж баяр хийхээр болов. Тэр баяртай давхцуулж олонд зарлаж мэдэгдэлгүйгээр маш цөөн тооны итгэлт хүмүүсийг оролцуулан Моньогоныг дахин нутаг¬луулах үйлийг хийхээр шийдвэрлэжээ.

    Энэ хариуцлагатай “үйл ажиллагаа”-г явуулах үүргийг “Улаан од” хамтралын дарга А.С.Максимовт даал¬гав. Харин оршуулах зан үйлийг өөр отгоос уригдан ирсэн ойун Омокун хийх ёстой болов. Түүнд учир мэдэх хоёр хөгшин туслахаар томилогджээ. Өргөл барьц, идээ будааг зохицуулах мөнгөний асуудлыг ч шийдвэрлэжээ. Өвгөн шаардлагадаа бух, үнээ, залуу азарга, хоол хүнс, архи дарсыг тоочсон байлаа. Хамтралын гишүүд хөрөнгө мөнгө цуглуулан тэр бүх асуудлыг шийдвэрлэсэн аж.

    Зургаадугаар сарын тэргэл сартай тэр шөнө энэ зан үйлд оролцохоор сонгогдсон 80 орчим хүн Өвгөний шарилын дэргэд чимээгүйхэн цугларчээ. Холбогдох зан үйлийг үйлдэж, өргөлд өргөх мал адгуусыг муулаад, хэнгэрэг цохиурын нижигнээн дунд Өвгөний авсыг тавцан дээрээс буулгаад тагийг нь нээжээ. Түүн дотор үнэхээр биеэр маш жижиг хүний шарил хэвтэж байлаа. Мэдээж, тэнд байгсдын харц Моньогоны баруун гар руу тэмүүлжээ. Бүгд л тэр гарт үнэхээр л нэг хуруу нь дутуу байгааг олж үзэв. Үүнийг Өвгөн ч өөрөө нот¬лон өгүүлэв. Тэрбээр дэргэд нь үйл хийж байсан Омокуны биед сүнсээ шингээгээд өөрийнхөө хоолой¬гоор хуруу гарыг нь хэвэнд нь оруулахыг үүрэгдсэн гэнэ. Хоёр өвгөн айдастаа автаж зогссон тосгоны оршин суугчдын харцыг дальдчуулан байж гараа шарил доогуур болгоомжтой шургуулаад тэндээс салж ойчсон хурууг нь тэмтчин олжээ. Ху¬рууг байранд нь эргүүлж оруулан өргөлд өргөсөн азарганы шөрмөсөөр бэхлэтэл ард олон сая нэг юм санаа амарч, хүндээр санаа алджээ. Өвгөний авсыг булах газар нь дөхүүлтэл Моньогон бөө өвгөний амаар “Би энэ ертөнцийг ганцаараа орхиж чадашгүй нь” гэж орилжээ. Бүгд л айсандаа болоод дагжин чичирч эхлэв. Тэнд байсан хүмүүсээс хэн нь ч гэнэт ингээд аминаасаа хагацахыг хүсээгүй юм.

    Бүгд л Өвгөн бидний хэн нэгнийг сонгон авна гэдгээс айж зогслоо. Үүнийг мэдрээд Моньогон “Хэрэв сайн дураар надтай хамт одох хүн олдохгүй бол яг одоо бөө үхэх болно. Хэрэв тэгвэл миний удам судрын бүх хүмүүст аймшигт хараал хүрэх болно” хэмээн үргэлжлүүлжээ. Энэ үгийг хэлж дуусаагүй байхад Омокун бөөгийн царай нь сонин болж, тэр эвгүйтсэн гэнэ. Гэтэл олны дундаас 70 настай Григорий Федоров гэгч хүн гарч ирээд унаж буй бөөг тэвэрч аваад ийн өгүүлжээ.

    “Би энэ хорвоо дээр хангалттай амьдарсан гэж бодож байна. Тиймээс Өвгөний сүүлчийн хүслийг биелүүлэхэд бэлэн” гэж хэлэв. Бүгд л тайвширч, уртаар санаа алдаад зан үйлийг дуусгасан байна. Гэхдээ салах ёс гүйцэтгэх үеэр Моньогон дахиад л тэнд байгсдыг түгшихэд хүргэв. “Өнөөдрийн энэ өдрөөс болж та нарын зарим нь ирээдүйд тун эвгүй зүйлүүдтэй учрах болно. Тэр зүйл нэг залуугийн буруугаас болж гарах бөгөөд шүүх дээр очиж дуусна. Харин та нар зөвхөн үнэнийг яриад, хэдхэн сар тэсэх хэрэг¬тэй. Би өөрөө хотод шаардлагатай хүн дээр нь очсоноор та бүгдийн шаналал түүгээр дуусгавар болно” хэмээн ярьжээ.

    Сэтгэлдээ бага зэрэг айдастай ч гэлээ ямар ч байсан Өвгөний сүүлчийн хүслийг биелүүлсэндээ сэтгэл нь тайвширсан хүмүүс гэр гэртээ харьцгаасан гэдэг. Мэдээж, тэд бүгдээрээ л Григорий Федоров яах бол гэсэн бодолд автжээ. Харин сайн дураар золигт гарахыг хүсэгч хөгшин ямар нэг өөрчлөлт амсахгүй л байлаа.

    Хэд хоногийн дараа тэр гэртээ оройн хоолоо идчихээд, хүүхдүүддээ ар гэрийн ажлаа даатгаж захичихаад унтахаар хэвтсэн юм. Тэр чигээрээ таалал төгссөн гэдэг. Хамтрал даяараа цугларч түүнийг баатар эрийн ёсоор ор¬шуулц¬гаав.
    Гэм зэм
    Удалгүй Атамай тосгонд бүх зүйл тэгшрэх болов. Элдэв өвчин эмгэгүүд гарахаа больж, мал хээл хаяхаа больж, зүлэг ногоо гайхалтай сайхан ургах болжээ. Орон гэрээ орхин дайжсан хүмүүс ч эх нутагтаа эргэж ирэх нь олшров. Гэтэл нэг нарлаг сайхан өдөр төвөөс ирсэн нэг залуухан хянан шалгагч хамтралын даргыг ажлын байран дээр нь олоогүй тул дур мэдэн түүний албан би¬чиг баримтад шалгалт хийхээр шийджээ. Тэдэн дотроос “Өвгөний оршуулгын зардал” гэсэн бич¬вэр бүхий хавтсыг олоод үүнийг ашиглан албан тушаалын шатаар өгсөх боломжтой гэж сэтгээд бушуухан шиг төв рүүгээ буцсан байна.

    Ингэж л нэгэн эрүүгийн хавтаст хэрэг нээгдсэн юм. “Улсын өмч хулгайлсан, шашны бурангуй суртал ухуулга хийсэн, хүн амины хэрэг үйлдсэн” гэх энэхүү хавтаст хэрэг алдарт 58 дугаар зүйл заалтаар холбогдсон хүмүүсийг нь “Ард түмний дайсан” болгоход хангалттай байсан гэдэг. Хэд хоногийн дараа хамтралын дарга, бөө өвгөн, тэдэнд тус болсон хоёр хөгшнийг баривчилж хорьсон бөгөөд оршуулах үйл явцад оролцсон бусад хүмүүсийг дуудан ирүүлж байцааж эхэлжээ.
    1937 он болж байлаа. Тийм учраас дүүргийн Дотоодыг хамгаалах газарт дээрээс нэгэн заавар¬чилгаа ирсэн байна. Түүнд энэ боломжийг ашиглан хавтаст хэргийг нэлээн дуулиантай болгоод, бусдад санамж болгох үйл явц зохион байгуулахыг үүрэгджээ. Байдал хурцдаж эхлэв. Гэтэл дөрвөн сарын дараа гэнэт Якутск хотоос Бүгд Найрамдах Улсын ерөнхий прокурорын тушаал ирсэн аж. Тушаал дотор “Гэмт хэргийн бүрэл-дэхүүнгүй учир хэргийг хаасугай” хэмээн өгүүлсэн байв. Прокурор өөрийн гаргасан шийдвэрийг ингэж тайлбарлажээ. “Шинэ Үндсэн хуулийг батласны дараа Атамай тосгонд холбогдох байгууллагууд хуулийг албан ёсоор тайлбарлан таниулах ажлыг хангалттай хийгээгүй байна. Тийм учраас харанхуй хамтралчид шашин шүтэх эрх чөлөөтэй болсон гэдэг зүйл заалтыг буруугаар ойлгосон бололтой” гэж бичсэн байжээ. Сталины цуст яргалал явагдаж байсан тэр үед энэ нь олон хүний гайхшралыг төрүүлсэн гэдэг. Гэвч прокурор л бол прокурор учраас мөрдөн байцаагчид толгойгоо сэгсрэн байж түүнийг хараагаад хоригдсон хүмүүсийг суллахаас өөр аргагүй болжээ. Өвгөн амласныхаа дагуу хотод шаардлагатай хүнд нь нөлөөлсөн биз ээ.

    Хэсэг хугацааны дараа нуурын эрэг дээр үзэгддэг байсан сүнс-шувуунууд бүгд хаашаа ч юм алга болж, тэнд дахиж хэзээ ч үзэгдээгүй гэдэг. 1970-аад оны дундуур Моньогоны булшийг зан үйл судлаачид очиж судлаад явжээ. Яг явахын өмнөхөн нь гэрэл зурагчны мөнгө, баримт бичиг бүхий хэтэвч хаашаа ч юм алга болчихжээ. Урилгагүй зочид булшны эргэн тойрны газрыг нэгбүрчлэн шалгасан ч юу ч олж чадаагүй юм. Тосгонд очоод хальсаа угаатал гэрэл зурагчин эр юу ч олж үзээгүй гэнэ. Хальсан дээр юу ч байхгүй, гэрэлд цохиулчихсан байжээ. 1980-аад онуудаас хойш Өвгөн ямар нэг айхтар дохио өгөөгүй бөгөөд түүний сэтгэл амарч, сүнс нь энэ ертөнцийг орхисон гэж үздэг билээ. Эх сурвалж www.wikimon.mn

  • Архангай аймагт ажил эрчимтэй эхэллээ.

    Аливаа ажлын хувь заяа хариуцагчаасаа шалтгаалдаг. Архангай аймагт олон зуун жил харьцангуйгаар Буддагийн шашин хөгжсөн, 1990 оноос Исусын шашин эрчимтэй түгсэн нутаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд үндэсний уламжлалт Бөө шүтлэгээ шүтэх байдал хурдтай тэлж байгаа билээ. МБНЭ-ийн салбар байгууллага үйл ажиллагаагаа эхэллээ. Төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан богино хугацаанд нэгдсэн зохион байгуулалтад оруулж, эрч хүчтэй, эрчимтэй ажиллана гэдэгт МБНЭ-ийн хамт олон итгэж байна.