Category: Монгол бөөгийн түүх

  • Монголын нууц товчоо ХӨХӨЧҮ БӨӨ

     

    Нэгэн өдөр Мэнлигийн долоон хөвгүүн нийлж, Чингис хааны дүү Хавт Хасарыг элбэж занчсан байна. Тэгээд Хасар энэ тухай ах Чингист гомдол мэдүүлсэн тухай дурджээ. Чингис Хасарт өгүүлрүүн:
    -Амьтанд дийлэгддэггүй хүн гэдэг биш билүү. Яагаад дийлэгдэв хэмээхэд Хасар нулимс унагаж гарч яваад гурван өдөр ирсэнгүй гэж “Нууц товчоонд” дурджээ. Энэ явдлын дараа Хөхөчү бөө Чингист өгүүлрүүн:
    -Мөнх тэнгэрийн сахиус нэг удаа Тэмүжин улсын эрхийг барина. Нэг удаа Хасар улсын эрхийг барина гэж зөн мэдэгдэв. Хасараас болгоомжлохгүй бол болохгүй гэж айлтгаж, ах дүү хоёрыг эвдрэлцүүлж, хооронд нь яс хаяж байжээ. Түүний дараа Хөхөчү бөөгийн нөлөө улам нэмэгдэж есөн хэлтэн улс Хөхөчү бөөд хуралдан очсон ба Чингис хааны агтны хорооноос олон хүн очиж захирагджээ. Мөн Чингисийн дүү Отчигин ноён Тэмүгэгийн харьяат иргэн Хөхөчү бөөд очиж захирагдах болжээ. Отчигин өөрийн харьяат иргэнийг буцаан өгөхийг шаардахад Хөхөчү бөө ах дүү нарынхаа хамт Отчигиныг доромжлон Тэв Тэнгэрийн араас сөгдүүлжээ. Отчигин тэр явдлын тухай маргааш нь Чингис хааныг босоогүй орон дотроо байхад ирж мэдүүлэхэд Бөртэ үжин орон дотроос өндийн сууж нулимс унагаж: “Тэд хонхтон нар яасан хэцүү хүмүүс вэ? Урьд Хасарыг бүслэн жанчив. Одоо бас энэ Отчигиныг яагаад хойноосоо сөгдүүлэв. Энэ ямар ёс вэ? Чамайг амьд байхад ойн нарс мэт олон сайхан дүү нарыг чинь ингэж дарлаж байна. Нас барсны дараа үлдсэн их улсыг чинь үр хүүхдээр чинь мэдүүлэх үү, яасан хэцүү хонхтон нар вэ?” гэж нулимс цувруулав.
    Чингис үүнийг сонсоод: “Тэв Тэнгэр одоо ирнэ. Өшөөгөө яаж авахыг чи өөрөө мэд” гэж зарлиг болгов. Отчигин нулимсаа арчин гараад, гурван бөх хүнийг бэлтгэж Тэв Тэнгэр эцэг, ах дүү нарын хамт орж ирэхэд Отчигин Хөхөчү бөөгийн дээлийн заамнаас барьж өчигдөр чи намайг наманчлуулсан билүү, одоо хүчээ үзэлцэе гэхэд Тэв Тэнгэр мөн Отчигины дээлний захаас барин авав. Чингис өгүүлрүүн:
    -Та нар гадагш гарч хүчээ тэмцэлдэгтүн.
    Тэгээд гадагш гарахад нөгөө гурван бөх очиж Тэв Тэнгэрийг барьж нурууг нь хугалан алав. Тэв Тэнгэрийг угсарсан тэрэгний адагт нурууг хугалж алаад дээр нь нэгэн бор гэр бариулаад, өрхийг нь бүтээж, үүдийг нь хүнээр сахиулж байсан гэдэг. Гурав дахь өглөө босоход өрх нь нээгдэж, Тэв Тэнгэрийн хүүр нь үгүй болсон байлаа. Чингис хаан өгүүлрүүн “Тэв Тэнгэр миний дүү нарт гар хүрсэн ба миний дүү нарын хооронд оргүй хов үгийг хэлсний тул тэнгэрийн таалалд эс нийлж, түүний амь бие хоёулыг тэнгэр авч одов” гэж хэлсэн байна. Энэ явдал 1210 онд болсон бололтой.
    Ард олны дунд нөлөө нь ихэссэн Тэв Тэнгэр ихэмсэг болж, Чингисийн өөдөөс илүү дэлүү үгийг аймшиггүй хэлж, аливаа хэрэгт хутгалдан оролцдог болжээ. Түүгээр ч үл барам Чингисийн дүү нарыг дарлан доромжлох болсон учир Чингис түүнийг үгүй хийхээр шийджээ.

  • ДАРХАНД УУЛЗАВ

    МБНЭ-ийн бүрэлдэхүүн Дархан хотод ажиллах явцдаа хоёр ч удаа Улаач нартай уулзалт зохион байгуулсан билээ. Уулзалтанд Улаанбаатар хотоос зориуд зорьж ирж оролцсон хэсэг ч байлаа.
    Энэхүү уулзалтаас Монгол бөөгийн байгууллагын хөгжил, дэвшил, чиг хандлагын талаар чөлөөтэй ярилцаж, хийгдэх, зохион байгуулах ажлуудаа тохиролцсон билээ.
    Эхний ээлжинд улаач нарын тухай теле нэвтрүүлгийн тухай санал бодлоо солилцсон. Дархан-Уул аймгаас теле нэвтрүүлэгт удган Б.Бадамсүрэн, О.Туул, зайран Мялдорж нарын сурталчилгаа нэвтрүүлгийг хийсэн бөгөөд зураг авалт амжилттай болж өнгөрсөн.
    Дараагийн чухал зорилт бол Дархан-Уул аймгийн иргэд хөдөлмөрчидтэй хийх уулзалтын бэлтгэл ажлыг хангах тухай байлаа. Зохион байгуулалтын асуудлаа ярилцаж, хийгдэх уулзалтын бэлтгэл хангах, оролцох иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг нарийн зохицууллаа.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ИХ УДГАН Б.БАДАМСҮРЭН

    Амьдралын замд өчүүхэн амжилтандаа ташааран хөл алдан биеэ тоох нэгэн бий. Өөрт ногдож буй хариуцлагаа мартан огоорогч нэгэн байх, миний онгод бусдаас илүү гэж аархах нэгэн байх, байгууллага нь багадаад илүү томыг бүтээх гэж зүтгэх нэгэн байх, зөвхөн би толгойд нь залрах ёстой хэмээн цээжээ балбагч нэгэн байх, боловсорч дуусаагүй жимс шиг нэгэн байх, өөрөөсөө хэтэрсэн үйлд мордож хохирол амсах нэгэн ч байх, бусдын хийсэн атаархаж “өмдөндөө” шээх нэгэн байх. Энэ бол улаачийн амьдралын бодит агшинууд юм. Угтаа бол бид жижиг ч гэсэн нэгдмэл нэг хүчирхэг баг болох учиртай юм.
    Сайн, муу, сайхан, муухайг даван туулж жинхэнэ улаач болох тавилан цөөхөн ажгуу. Сайн улаачийн зэрэгцээ улс орон, нийгмийнхээ сайн сайханы төлөө зүтгэх гэдэг энэ биеийн нөгөө тал болой. Ийм болох хүртэл багагүй хүнд сориог даван туулах болдог.
    Хаан дээдэс, өтгөс буурлууд, эцэг, өвгөд, ээж ааваа эрхэмлэн дээдэлдэг бидний шүтлэг орчлон ертөнцөд хамгийн үр өгөөжтэй нь билээ. Энэ бүхнийг эн тэнцүүлэн авч явах ухаан тэр болгон хүнд заяахгүй. Дээрх бүхнийг тээгээд авч явна гэдэг тэнгэрлэг заяа байх болно.
    Бид сайн удирдагчтай болохын төлөө их үйлд зорьж явна. Үүний төлөө олон зүйлд суралцах шаардлага тулгарна. Олон хэмжүүрийн зов огтлолцоог тэнцүүлэх хэрэг гарна. Амьдрал бол тасралтгүй үргэлжлэл, бидний дараа нэгэн үе авч явах хүмүүсийн нэг нь Та, ямар их хариуцлага хүлээж байна вэ.
    Бид Дарханд ажиллах явцдаа Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэнгийнд очиж, кино зураглал авсан. Дараа нь Удган Өөдөө ярилцлага хийсэн. Хуур манжигаар бөөлөх, тамлага, дуудлага гээд олон сайхан бөөгийн эрдмийг үзсэн билээ. Гэхдээ энэ бүхэн олны бүтээл болгоогүй сураг тасарсан. Уул нь гарсан бол сайхан нэвтрүүлэг байх байлаа. Нэвтрүүлэг хийж байсан хүний гарт бүх эрх байдаг болохоор “тийм” зүйл болоод өнгөрсөн билээ.

  • Д.МЯЛДОРЖ ЗАЙРАНГИЙНД

    Булган, Орхонд ажилласан зураг авах ажлын хэсэг энэ удаа Дархан-Уул аймагт ажиллаж билээ. Дархан уул аймгийн бөөгийн хүрээлэнг төлөөлөн улаачийнд зураг авахаар төлөвлөгдсөн бөгөөд түүний нэг нь Монгол бөөгийн зайран Д.Мялдоржийнх байлаа.
    Дархан-Уул аймагт биднийг Хан тэнгэрийн Самгалдай төвийнхэн өөрсдийн өргөөгөөр оруулсан билээ. Аймгийн бөөгийн төлөөлөл цугларсаны дээр хотоос хэд хэдэн улаач нар нэмж ирсэн байсан.
    Дархан Уул аймгийнхан цугларч эхний зураг авахаар Мялдоржийн зочилсон. Өнөө цагийн улаач нарын адил орон сууцанд амьдардаг бөгөөд тэндээ онгод, хуягаа залсан байсан. Монгол бөөгийн тэргүүн удган Өөдөө монгол хувцасаа өмсөж нэвтрүүлгийн зураг авалтаа эхлэв.
    Нэвтрүүлгийн зураг авалт эхлэв. Онгодын тухай, бөөлөлтийн тухай, улаачийн амьдралын тухай зураг авалт өрнөв. Өмнө голдуу удган нарын зураг авалт байсан бол одоо зайрангийн тухай ярилцлага, зураг авалт байлаа. Ажил хийхийн зэрэгцээ улаачийн үйлээ авч явна гэдэг амаргүй зүйл билээ.

  • Бөөгийн суманд гүйцэгдээд чацга алдсан нь1

     

    Бүх юмаа ч амжууллаа. Биеэ ч бэлдлээ. Нэг орой бүрэнхий болохын үед л нөгөө халиуныг чинь ижлийн хэдэн морьтой хамт тасалж хөөлөө дөө. Бас ч сүрхий юм бодож байсан даг. Хөвсгөлийнхөн бөө удгантай. Хойноос заавал юм ирнэ гэж мэргэн хүнээс шороо авч явсан юм.
    Хөвсгөл нутгийн захаас гарахын алдад хойноос нэг үүлэн цагаан морьтой, үүлэн цагаан хүн, хөөж яваа харагдлаа. Энэ лав бөөгийн сум байх гэж бодоод ууттай шорооноосоо цацлаа. Нөгөө үүлэн цагаан хүн морь хоёр ч нэлээд хол хоцров. Энэ мэтээр зугтсаар Завханы Тэс сумын нутагт ирээд агсагдаж ядарсандаа айлд орж аяга цай ууж суугаад тэр чигээрээ байхгүй болчихож. Унтсан ч юм уу, ухаан алдсан ч юм уу, мэдэхгүй.
    Хүнд хэлэхэд ичмээр ч юм гэсэн эр хүн эр хүний л хийдгийг хийж явахад тохиолдсон зүйл болохоор гүйцэд ярья. Нэг мэдсэн чинь тэр айлын хүүхдүүд “Пөөх-паах, өмхий хамхай” гэж ирээд инээлдэн шуугилдаж байна.

    Сэргээд өндийтөл гутлын минь түрийгээр чацгадаж орхисон баас минь цухуйж, тэсэхийн аргагүй үнэр ханхална. Ичсэн гэж юүхэв. Бас дээр нь ялаа батгана шаваад. Шууд л гараад мориндоо мордлоо. Тэгтэл хөөж явсан морьд маань буцаад нутаг руу гүйж, хөтөл давж харагдлаа. Хөтлийн орой дээр нөгөө үүлэн цагаан морь, хүн хоёр харагдсанаа хүн нь гараар зангах шиг болоод цааш одсон юм. Бөөгийн хараалыг миний авч явсан мэргэн ламын өгсөн элс буцааснаар гэдэс минь хөөж үхээгүй байх. Түүнээс хойш холын замд эмээл дээр явж чадахаа больсон билээ. Хойноос хөөсөн бөөгийн хараал л намайг тийм болгочихсон гэж боддог гэж ярьж билээ.

  • УИХ-ын анхны бөө зайран ….

    УИХ-ын анхны бөө зайран ….

    Сүүлийн үед зайран, удган болж буй хүмүүсийн тоо нэн хурдацтай олширч байна. Зарим нь 1000 бөө төрнө, энэ бол сайн цагийн эхлэл гэхэд тийрэн сүнс хүний биед оруулж, мөнгө авч буй бусармаг үйлдэл гэх нэгэн ч бий.Олны танил урлаг, соёлынхон олноороо бөө болж байгааг та бүхэн мэдэх байх . МАСК продакшины Ганзориг нтр гээд их олон бий. .Тэгвэл УИХ-ын гишүүд дундаас анхны бөө төржээ.Энэ бол Нямжавын Батбаяр.УИХ-ын гишүүн асан Д.Мөнхөөгийн хүү тэрээр бөө болсноос хойш өөрийг нь “Фортуна Батбаяр” гэж дуудсан нэгнийг загнан, мөнх тэнгэрийн тухай лекц уншчихдаг болсон гэнэ.Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан 99 тэнгэрийг тахих тухай хүсэлт тавьж байсан бөгөөд тэнгэр шүтлэгийг Монголын төрийн шашин болгох санал УИХ-д оруулахаар төслийг нь бэлдэж байгаа аж. 13-р зууны үед Их Монгол улсын төрийн шашин гэж явдаг байсан бөө тэнгэр шүттлэг нь .Мөн Тив Тэнгэр Хөхчү зайрин гэж Их Монгол улсын зайран гэж Нууц товчоон дээр гардагыг та бүхэн бас мэднэ байх. Тэхдээ манай одоогийн Монгол улсын төрийн зайран гэж хүн байдагыг та бүхэн мэдэх нэг нь мэдэх биздээ….

  • ХААНА Ч БАЙСАН ТЭНГЭРЛЭГ ҮЗЭЛТНҮҮД НЭГ, НЭГНИЙГЭЭ ОЛДОГ.

    Хоёр.
    Бид хоёр дахь удаагаа Ойрдын феставалд оролцохоор Элстэй хотод ирэв. Монгол туургатны нэрт туульч Цагаанзамтэй бид феставалын үеээр олж уулзсан байдаг. Орой нь бидний байрлаж буй Шатрын хотхон дахь зочид буудалд Цагаанзамтай уулзаж удаан хугацаанд ярилцаж сууж билээ.
    Бид феставалын нээлтийн үеэр Ганц модны булагт бөөлөлт хийсэн. Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү бүрэн хуяглан бөөлсөн нь олон зууны дараа болсон өвөрмөц зан үйл байсан байж магадгүй.
    Эрдэм шинжилгээний бага хуралд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан мэдээлэл хийж, үзэсгэлэн, хаалтын ажиллагаанд оролцсон юм.
    Гурав.
    Тэр жилийн намар Улаанбаатар хотод Цагаанзам ирж, номын дэлгүүрт уулзалт ярилцлага хийж, туульсын хэсгээс хайлсан билээ.
    Бидний урилгыг хүлээн авч Цагаанзам МБНЭ-ийн залуучуудтай уулзаж, хамт зоог барьсан байдаг. Дурсгалын зураг хамтдаа авахуулж уулзалт өндөрлөсөн. Харин энэ удаа Монгол туургатны 100 эрхэм нэвтрүүлэгт оролжээ. Түүний нэвтрүүлгийг үзэж баясан цэнгэв.

  • ЭНХЗАЯА ЗАЙРАН

    Миний хувьд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргын ажлаас чөлөөлөгдөж, завтай болсон тул эртнээс дотроо бодсон ажилдаа ханцуй шумлан орсон байлаа. Төмөр замын вокзалын дэргэд шахуу орших Олдох зайрангийн байранд тэр үеийн тэнгэр шүтлэгтэн олон бөө нар цугларч байгууллага байгуулах гэж ярилцдаг байв. Арваас арван таван хүн тогтмол цугларч байгууллага байгуулах тухай үзэл бодлоо илэрхийлнэ.
    Бид цуглаад нилээд олон сарын нүүр үзсэн билээ. Тэгэхэд анх Монгол бөөгийн “Голомт” төв гэдэг байгууллагын тухай дэлэгрэнгүй мэдээллийг сонсож, бөөгийн шинэлэг ажиллагаатай байгууллага байгуулах тухай ярилцлаг өрнөдөг байлаа.
    Энэхүү цугларалтад Олдох зайран гол үүрэг гүйцэтгэж, түүний байранд олон бөө нар цугларна. Голдуу зайран нар байлаа. Тэдний дунд зайран Олдох, Энхзаяа, Чинбат нар санаачлага гарган ажиллана. Монгол уламжлалт бөөгийн нийгэмлэг ийнхүү байгуулагдлаа.
    Эхлээд байгууллагын удирдлагаар зайран Олдох болов. Хэд хоногийн дараа цуглархад зайран Энхзаяаг томилж, Олдохыг огцруулах болов. Нилээд хэд хоногийн дараа очиход Галааридыг сонгов. Шинэ байгууллагыг аваад явчих тэргүүнээ эрэлхийж байнга хайж байлаа. Тэгээд ойр, ойрхон удирдагчаа сольж байсан хэрэг. Эцэст нь Чинбат зайранг байгууллагын тэргүүнээр сонгогдоод энэ байгууллагын сураг тасарсан билээ. Би ч үйл ажиллагаанд оролцохоо больсон.
    Миний хувьд дотроо өөр бодолтой байлаа. Энэ хугацаанд Оюу толгойн тухай баримтад кино хийх эртний санаагаа хэрэгжүүлэх бодол эргэлдэнэ. Тэгээд багаа бүрдүүлж эхэллээ. Хамгийн түрүүнд эх оронч сэтгэлгээ нэвт шингэсэн Энхзаяа зайранг сонгов. Удалгүй сэтгүүлч Бүжинлхам хэмээх дайчин бүсгүйтэй танилцсан. Тэгээд л шууд уран бүтээлдээ орсон юм.
    Намрын налгар өдрүүдэд хоёр машин их говийг зорьлоо. Нэгдэх машинд цэргийн хэд болох Амараа, Батжаргал хэмээх миний цэргийн шавь нар, хоёр дахь машинд Энхзаяа, сэтгүүлч Бүжинлхам, зураглаачийн хамт байлаа. Миний хувьд энэ хэдийнхээ санхүү, шатахуун, байр хоолны зардлыг хариуцсан юм. Өмнөговь аймгийн нутагт долоо хонож, Оюу толгой, Ханбогд суманд зураглал авав. Зохиолын сэдэвийн талаар би санаагаа Бүжээдээ хэлж, түүний толгойд хийгдэх киноны үйл явдал бичигдэж, өрнөж байлаа.
    Миний хувьд дэлхийд нөөцөөрөө эхний тавд орох байгалийн баялгыг эзэмшиж байгаа монголчуудын баялаг болсон Оюу толгойн бүтээн байгуулалт, түүнээс цааш холгүйхэн байгуулагдаж буй БНХАУ-ын Ордост олдсон орон нутгийн чанартай жижигхэн уурхайн үйл ажиллагаа, түүнийг дагаад хөгжил нь эрчимжсэн орон нутгийн хөгжлийг жишиж харуулсан баримтад кино хийх санаа байлаа. Энэ л санаагаа гүйцэлдүүлэх гэж монголдоо 7 хоног, өвөрмонголд 15 гаруй хоног ажилласан юм. Ханбогд сумтай хил залгах Ордос, Баяннуур аймагт голлон ажиллав.
    Монгол дахь зураг авалтаа хийчихээд Нарийнсухайтын боомтоор хил гарч Өвөрмонголд хөл тавьлаа. Бид Ордосыг зорьлоо. Тэнд автомашины гараашийн хаалга гэж андуурмаар хаалга бүхий уурхайд очив. Далд нүүрсний уурхай ажээ. Монголын ил уурхайнууд эргэн тойрны агаар мандалыг нилэнхүйд нь шороогоор булдаг бол энд байгалийн цэвэр цэмцгэр байдал угтана. Уурхай гэж бараг мэдэгдэхгүй шахам юм. Орон нутагт олборлож буй уурхайг түшиглэн их бүтээн байгуулалт хийгдэж, шинэ Ордос хот сүндэрлэжээ. Хотын төв Чингис хааны нэрэмжит талбайд маш том хөшөөнүүд босгожээ. Өмнө хэсэгт хэдэн км үргэлжилсэн хөгжмийн аясаар өнгө гэрэл цацруулан оргилох усан оргилуур, зэсээр хийсэн адуун сүргийн цуваа нүд булаана.
    2004 онд анх очиход нарийхан засмал зам, ганцхан суварга байсан тал газарт хамгийн орчин үеийн загвараар барьсан шинэхэн хот, цэлийсэн том нуур, дунд нь усан онгоц хөвж харагдана. Юутай эрчимтэй хөгжил вэ. Орон нутагт олдсон баялгыг ашиглан нутгаа хөгжүүлж чаджээ.
    Харин бид дэлхийд данстай уурхай байгуулсан атлаа орон нутаг нь хөгжил дэвшил гэх юмгүй шүүмжлэлтэй хандахаар хоцрогдсон байдалтай олон жил явж байна. Бид бодит байдлыг харьцуулж олон түмэнд мэдээлэх зорилт тавьсан юм. Тэр зорилгоор зураг авалт хийгдсэн.
    Тэндээс бид Баяннуур аймгийн Урадын хошуудаар явж орон нутгийн уул уурхайн үйлдвэрлэл, шинээр босгосон хот, бүтээн байгуулалттай танилцсан билээ.
    Баяннуур аймагт аж үйлдвэрийн цогцолбортой танилцав. Энэ цогцолборт 30 гаруй үйлдвэр ажиллаж, хоорондын уялдаа зохицуулж, тээвэрлэлтийн асуудлыг оновчтой шийдсэн нь үргүй зардлыг арилгасан цогц шийд байсан билээ. Аж үйлдвэрийн цогцолборын дэргэд ажилчиддаа зориулан томоохон хот байгуулсан байлаа. Бид шинээр байгуулсан олон хотоор аялсан билээ.
    Урадын хойд хошуунд явахдаа улсын зээлээр барьсан малчны хотоор орсон юм. Улсаас зээл өгч амьдрах орон сууц, малын хашаа, иж бүрэн малчны хотхоныг байгуулжээ. Ялангуяа малчны орон сууц нь хот газрын байрнаас дутахааргүй байв.
    Энд аяллын баг өвөрмонголын нэгэн гэгээнтэнтэй таарч хамт сууж санал бодлоо солилцов. Жижигхэн гацаанд тэднийх байрлах агаад үхэр тэргэн дээр байрлуулсан гэх өргөө байгуулж байгаагаа танилцуулж билээ.
    Олон хоног зүтгэн байж баримтад кино бэлэн болов. Сурвалжлагч Бүжээ, зайран Энхзаяа, бидний гар нийлсэн ажлын эцсийн үр дүнд бүтээл бэлэн боллоо. Заяа зайрантай цөөнгүй хоног хамт байх явцад миний хоёр дахь санаа болох монголын бөөгийн байгууллага байгуулах, бүтэц, зохион байгуулалт, дүрэм, илтгэл толгойд минь боловсрогдож, компьютерт шивэгдэж явлаа. Асуух ёстой зүйлээ Заяа зайрангаас асууж тодотгон боловсруулалтаа хийж дууссан.
    Оюу толгойн тухай баримтад кино хийж дуусахад Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийг байгуулах бичгийн ажил бэлэн болсон байлаа. Ирээд нэрээ албажуулах ажилд орсон. Гэтэл нэрэн дээр томоохон бэрхшээл учрав. Яагаад гэвэл бөөгийн холбоотой бүх нэрийг нэгэн зайран өөрийн нэр дээр өмчлөөд авчихсан байсан. Тэгээд тэр нэрээ бөөгийн байгууллага байгуулагчид зараад мөнгө хийдэг бололтой. Бөөгийн байгууллагыг эвлэл гэж нэрлэх талаар зүүдлээ ч үгүй байсан учраас нэр саадгүй бүтэв.
    Энхзаяа зайрантай хамт явж кино зураг авах ажилтай зэрэгцэн миний МБНЭ байгуулах санаа хэрэгжив. Энэхүү байгууллагыг байгуулахад Энхзаяа зайран хамгийн идэвхтэй оролцож, бүтээлцсэн билээ. Хамт аянд явсаных миний ажилд хамгийн их бүтээлч оролцож, дэмжсэн хүн бол Энхзаяа зайран байсан.
    Монгол бөөг манлайлагч нар авч явах цаг хугацаанд тулж ирэв. Энэ утгаараа хамт олон дотроос шалгарсан хүмүүс бөөгийн төв байгууллагыг нуруундаа үүрэх хариуцлага ногдсон. Тиймээ МБНЭ-ийг дүрэмд бөөгийн байгууллагыг манлайлагчид нь Дээд цэцийн хуралдайн гишүүд байдаг. Тэрхүү гишүүд нь хуралдаанаа гурван удаа тасалвал, эсвэл татвараа төлөхгүй бол хасагддаг. Манайхан хэнэггүй учраас хуралдаа суулгүй, татвараа ч төлөлгүй хасагдах явдал их байв. Дүрмийн хатуу шаардлагаас болоод олон улаач МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүнээс хасагдсан байдаг. Дээд цэцийн хуралдайн гишүүнээс хасагдсанаа МБНЭ-ийн гишүүнээс хасагдсан мэт бодох нэгэн ч бий. Заримдаа Заяа зайринг иймэрхүү андуурсан бодол тээж явдаг болов уу гэж би хувьдаа боддог юм. Томоохон байгууллага байгуулах хүсэл зорилго маань зав чөлөөгүй ажиллахад хүргэдэг. Надаа алдаа бий. Улаач хүнд онцлог бий. Улаач нарын байгууллагад онцгойлох зүйл байдаг. Манай улаач нар хэзээ нэг цагт ойлголтын зөрүүгээ ухаараад эргэж эвлэлдэн нэгдэх цаг ирнэ. Улс төрийн намын гишүүнчлэлээс манай эвлэлийн ялгагдах зүйл их бий.
    Цаг үе өөрлөгджээ. Бидэнд олон зүйлд ухаарал авчирч байна. Түүний нэг нь бөөгийн байгууллагаа зөв ойлгох асуудал юм. Тэнгэр шүтлэгийн байгууллагаас бөөгийн байгууллага юугаараа өөр юм. Үйл ажиллагааны онцлог гээд олон зүйл ялгаатай. Тэнгэр үзэл бол олон ургалч үзэл, аугаа их үзэл санаа юм. Харин бөө бол нэг л тэнгэрт, мөнх хөх тэнгэртээ захирагддаг, тиймээс бөө нар бөөгийн нэг байгууллагад төвлөрөх боломжтой зүйл билээ.
    Цаг хугацаа олон зүйлийг зөвөөр ухаарах ухаарлыг хайрлажээ. Эх орныхоо төлөө зүтгэж явсан тэр л сэтгэлээрээ бөөгийнхөө төлөө зүтгэж байсан, энэ байгууллагын дотор манлайлагчийн эгнээнд хэзээ нэг цагт Энхзаяа зайран явж байсан орон зай тэр л хэвээр үлдэнэ гэж боддог юм.
    Монгол бөөд Энхзаяа зайрангийн бүтээсэн орон зай бий. Бид хэдийн хамтын бүтээл болсон баримтад кино ямар ч байсан амьд дурсгал болж үлджээ. Ийм бүтээлийг хүн бүр хийж, үлдээгээд байдаггүй юм.
    Хийсэн киног хамтдаа үзэцгээе.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН ЭРДЭНЭЧИМЭГИЙНД ЗУРАГ АВАВ

    Булган, Орхон аймагт кино зураглал авсан ажлын хэсэг энэ удаа Монгол бөөгийн тэргүүн удган Эрдэнэчимэгийн өргөө гэрт нь зочилсон билээ.
    Өөрийн амьдралаа бөө мөргөлд зориулсан удган Эрдэнэчимэг удмын онгод шүтээнээ танилцуулж ярилцлага хийж, дараа нь хуяглан бөөлсөн юм. Зураг авалт нь бөөгийн түүхэнд ховор үзэгдэл байсан учраас Эрдэнэтийн зураглалд оролцсон улаач нар бүгд дагаж явж бөөгийн онгод, шүтээнтэй нь танилцаж, хүндэтгэл үзүүлж, бөөлөлтийг нь үзэж сонирхосон билээ. Монгол бөөгийн тэргүүн удган Эрдэнэчимэг Монгол бөөгийн төв байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцогчдын нэг билээ.
    Цаг гаргаж, ажил удаж бүтээсэн кино зураглал нийтийн хүртээл бололгүй, МБНЭ-д ч дүрс нь үлдээлгүй алга болсон бөөлөлт бол Эрдэнэчимэг удганыд авсан зураглал байлаа. Угтаа бол бүх бүтээл кино болж, эцсийн байдлаар МБНЭ-д хүлээж авахаар хамтран ажилласан боловч кино хийж байгаа гэж яригдсаар эцэстээ Өөдөө удган, Давгадорж нар бөөгийн шинэ багууллага байгуулж хэдэн сар ажиллаад сураг тасарсан түүхтэй.
    Эдгээр бүтээлүүдээ Өвөрмонголын бөө судлаач нарт худалдаж энэхүү зураг авалтын түүх төгссөн билээ. Түүний араас монголын бөө судлаачид бүтээлээ худалдсан орчин цагийн түүх эхэлсэн бөлгөө.

  • ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ ЭХЛЭВ

    2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн МБНЭ-ийн дээд цэцийн арван зургадугаар хуралдаанаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Эрдэнэтэд хэд хоног ажиллаж зураг авалт хийсэн билээ.
    Телевизээр хийгдэх цуврал нэвтрүүлгийн төлөвлөгөөний дагуу Т.Одончимэг \Өөдөө удган\ Эрдэнэт хотод анхны зураг авалтаа залуу улаач Болороогийнхоос эхэлсэн билээ.
    Эрдэнэтэд бүгд цунларч зураг авалтаа хэрхэн хийх тухайгаа ярилцав. Тэр үед нол арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун идэвх гарган ажиллаж билээ.
    Зураг авах иөлөвлөгөөнд орсон хамгийн залуу улаачийн бөөлөлт ийнхүү монгол бөөгийн түүхэнд мөрөө үлдээсэн түүхтэй юм.