Category: Онгод тэнгэрийн айлдварууд

  • 2010 05 13 Зүүн Хараа Ноён уулын тахилга

     

    Нартын орны үрс
    Алиагаа алдсан амьтад
    Далайн мандлаас цаашихыг нь
    Даанч мэдэхгүй дээ
    Агаар мандлаас дээшхийг
    Арайч мэдэхгүйдээ
    Эх дэлхий ээжийнхээ
    Элгэн биенээс үүссэнээ
    Огт оргүй тэнгэрээс
    Оюун санаагаар биежсэнээ
    Хүн төрхөө алдагсад
    Мөн чанараа гээгсэд
    Ухаарч ойлгоогүйд
    Удмын тэнгэрүүд хилэнтэй
    Хүн төрөлхтөний үйл хэрэг
    Хөрст дэлхий ээжийн
    Хүсэл зорилгод нийцэхгүй байна
    Орон дэлхийн уудамд
    Огт оргүй зайд
    Цаг хугацаанд баригдахгүй
    Цаглашгүй их тэнгэр
    Хий дүртэн
    Хийсгэлэн биетэн
    Хийсвэр оюун санаатнуудаас
    Биелэж бүтсэнээ мэдэхгүй байна
    Оюун санааны тэнгэрээс
    Оргиж их буугаатангууд
    Мөнх хөх тэнгэрээс
    Мөргөл залбирал хүртээтэнгүүд
    Хөрст этүгэн дэлхийн
    Зүрхэн дээр оршоотонгууд
    Хүмүн төрөлхөт заяаны
    Мөн чанарыг гээгээтэнгүүд
    Билигийн сүв нь нээгдэж
    Билиг оюун нь хаагдсанд
    Мөн чанараа алдаж
    Мөхөл сөнөлд хүрснийг
    Үүсгэгч нар хүлээхгүй
    Үр дагаварыг нь хариуцахгүй
    Хөрст этүгэн эхийн
    Өвөр дээр эрхлэх
    Хүмүн төрөлх заяаны
    Мөн чанарыг илэрхийлэх
    Заяагаа хайж
    Залбирч байгаа нь талархалтай ч
    Дайр этүгэн эхийн хилэнд өртөж
    Дарьтай торхон дээр сууж
    Дальдарч байгаа амьтад
    Дагжин байгаа үрс
    Өндөр тэнгэрийн үрс гэхэд
    Үнэмшимгүй болжээ
    Өндөр дээд шүтээнээ гэж
    Өргөж тахиж байгаа бол
    Өнгөтийн орны үрс борчуул
    Өмөг гуйгаад мөргөж байгаа бол
    Ихэсийн алтан онгоноос
    Ивээл гуйгаад ирж байгаа бол
    Хамаг Монголын хаанаар
    Хан тэнгэрт гэрчлэгдсэн
    Өргөн дайдыг эзэллээ гэж
    Өөртөө омогшсон
    Эзэн хааны дархлагдсан шүтээнд
    Ивээл гуйгаад мөргө
    Тэнгэрт гэрчтэй шүтээн юм шүү
    Тэрсэлдсэнд халтай онгон юм шүү
    Өнгөтийн орны борчуул
    Өмөг гуйсан амьтасад
    Айлтгаж хэлэх үг байна
    Өндөр этүгэн ээжий чинь юмаа
    Өмөг ихтэй тэнгэр эцэг чинь юмаа
    Бие чинь этүгэн эхээс үүсэлтэй
    Билиг оюун чинь тэнгэрээс эхтэй
    Этүгэн их шүтээний
    Эмзэг нарийн эрхтэнийг
    Эрдэнэс нэрээр цөлмөж
    Гал болгон шатааж байгаа
    Гангараа болгон зүүж байгаа нь
    Өнгөтийн орны үрсийг
    Өлсөхөөрөө өөрийгөө иддэг
    Өтнөөс өөрцгүйд бодно
    Хөгжил гэдэг
    Хөгжил гэдэг
    Хөнөөлийг өөртөө дуудсан
    Хөөрхий нялх борчуул
    Сүүлийн 100 жилд
    Сүйрлийг өөртөө авчирсан
    Оюун санаанд нь
    Оргүй их баялаг байтал
    Орон лусаа ухаад
    Ойгүй гасланд унасан
    Харцын үрс
    Хааны зэрэгт хүрдэггүй юм
    Хан төрийг түшдэггүй юм
    Алтан ястай
    Ариун цустай
    Тэнгэрт тамгатай
    Өнгөтөд зүстэй амьтныг
    Дээрээс нь илгээнэ
    Дэргэд лусаас түшэхэд
    Олон түмний онцгой мэдрэмж хэрэгтэй
    Олж өргөх хэрэгтэй
    Энэ орон дэлхийн
    Эзэн болсон тэнгэр нь
    Цагаан зүгийн тахилтай юм
    Цай сүүний нэхэлтэй юм байна
    Цаг хугацаанд баригдаггүй
    Хий биеэрээ хийсэж
    Огт оргүйгээр оргиж
    Орон дэлхийгээ эргэж байдаг юм
    Эгэл ардын үрс
    Эрдэм номтой байсан ч
    Хааны язгуурт хүрэхэд
    Төрөл солих хэрэгтэй
    Алтан ястай
    Ариун цустаныг
    Олж өргөвөл
    Олон түмэн түшвэл
    Өеөдсөн төр өндийж
    Өнчирсөн түмэн сэргэнэ
    Хүмүн төрөлхтөн
    Хөгжихийн хэрээр
    Хөнөөл дууддаг юм байна
    Ариун сайхан үүсгэлдээ
    Аюулыг авч ирдэг юм байна
    Алтан сайхан лустыг
    Ашиг болгож хараатангууд
    Үйлээ удахгүй үүрнэ
    Үйлс заяа нь харлана
    Хоёр зууны дараах
    Хорлолын эхийг тавилаа
    Эх дэлхий ээжийгээ
    Эндэж халахад хүргэлээ
    Усан эрдэнэ ширгэж
    Ургамал ногоо хатахад
    Алтан дэлхий этүгэний
    Амьсгал тасрана
    Агаар мандал замхарна
    Улаан элсээр шуурсан
    Улаан нар нь төөнөсөн
    Ув улаан цөлд уйтгарлаж явна
    Балга ус олдлооч
    Балгахын заяа үгүй
    Эвэр хошуутай амьтан болж
    Энэлэх үйлийг эдлэнэ
    Хаа долоон зууны өмнөөс
    Домог болгон шүтэж
    Ихэсийн ариун шүтээн гэж
    Дархалсан газар нь
    Хан төрийн харъяалалаас гарснаас
    Өндөр төр өеөдсөн
    Өргөн түмэн өнчирсөн
    Заяачууд нь холдсон
    Зам мөр нь бүдгэрсэн
    Онголсон шиг онгол
    Дархалсан шиг дархал
    Эрдэнийн лусыг хөндөөтөнгүүдэд
    Элгэн биенд нь халдаатангуудад
    Эрээ цээргүй авирлаатангуудад
    Алтан биенд нь халдаатангуудад
    Хилэн уураа гаргаж
    Хэрэг үйлсийг нь зогсоо
    Үйлийнх нь үрийг
    Үрийх нь үрд үүрүүл
    Хоёр үеийн цаана
    Хорлол болгож очуул

  • Монголчуудын наран шүтлэгтэй холбоотой заншил

    Тэрбээр ийнхүү ярилаа. “Домог зүйг сэтгэлгээний нэг хэлбэр хэмээдэг үзлийн үүднээс тайлбарлая. Нэгдүгээр сарын 1-ний юм уу, Цагаан сарын шинийн 1-ний өглөөний нар харах хүмүүс олширч буйтай холбоотойгоор уг үйл зөв, буруу, сайн, муу хэмээн маргалдах нь бий.Нэг хэсэг нь “Ямар арванхоёр жилийн нэгээр сонгогдох гэж байгаа биш, нар харах гэж зүтгээд байхдаа яах вэ дээ” гэж шоолонгуй хэлж байхад, нөгөө хэсэг нь “Жилийн эхний нарыг ач холбогдол өгч харвал тэр жилдээ өнгөтэй, өөдтэй, хийморьлог байна” гэхчлэн маргацгаах болсон. Тэгвэл шоологсод болон шоолуулагсдын аль алиных нь ухамсар бусын (unconsciousness) чанадад нэгэн адил үнэн оршиж байдаг. Монгол угсаатан аль эрт Хүннүгийн үеэс наран шүтлэгтэн байсан. Тэр үеийн өвөг сэтгэлгээ буй хийгээд арван-хоёр жилийн тоололд орох гэсэн амьтад өрсөлдөхөд тэмээ, хулгана хоёрын аль түрүүлж өглөөний нар харсан нь тооллыг эхлүүлэх мэлзээ тогтоодог домгоос хамаарсан сэтгэлгээ бидний оюунд бат бөх байр суурьтай. Тэмээ наран мандах зүүн зүгт нүд цавчилгүй харан хэвтэж байтал, хулгана түүний бөхөн дээр гарч баруун уулын оройд нарны анхны туяа шижирлэхийг хараад “Нар гарлаа, нар гарлаа” хэмээн хашхирснаар мэлзээгээ авсан тухай өгүүлдэг. Тэгвэл монгол хүний ухамсар бусын (unconsciousness) чанадад аль, аль “уг үлгэр” (archetype) нь өнөө хэр оршсоор буй хийгээд шоологсод нь хулгана, тэмээ хоёрын мэлзээт домгийг санагалзаж байгаа бол шоолуулагсад нь эртний өвөг дээдсийнхээ өглөөний наранд мөргөдөг өөр заншлаа дурсаж буй хэрэг юм. Ингэхлээр зарим онолтны нотолдог шиг домог хэмээгч нь эрт нэгэн цагт байж байгаад устаж үгүй болчихсон зүйл биш, “уг үлгэрийн” (archetype) маягаар хүний ухамсар бусын (un¬consciousness) чанадад мөнхөд оршин байдаг, үе үе илрэн гардаг зүйл билээ. Иймд хэн хэнд нь зөвтгөх учир буй тул зөв буруу, сайн муу хэмээн мэтгэлцэх нь учир утга муутай, бие биеэ хүлээн зөвшөөрөх хүлцэмжийн (tolerance) асуудал л гэсэн үг. Тэгэхээр тухайн гэр бүл алийг зөв гэж бодно, тэр заншлаараа сайн, сайхныг хүсэмжлэн зан үйлээ үйлдэх нь сэтгэлийн амар амгалан хийгээд үйлс бүтээлд тустай. Айл хотлоороо урган гарч буй шинэ ондоо жарган, сэргэн аж төрөх болтугай” хэмээсэн юм.

  • Онгод урин залах дуудлага1

    Дархад бөө удган тухайн үед ямар зан хийх гэж байгаагаас хамаарч ямар онгод дуудахаа сонгодог. Жишээ нь: өвчин эмгэг засах бол өөрийн онгодуудаас домнон анагаах арга ухаан, эрдэм чадалтай онгодыг урин дуудна.
    Онгодын дуудлага бол бөө нэг буюу хэд хэдэн онгодод хандан нэр гуншин, цол, оршин байгаа буудал суудалт нутаг усыг нь нэрлэн, дээд тэнгэр дэвжид асраасаа заларч өөрийнхөө улаачийн биед орших хүртэл нь урьж байгаа дуудлага юм. Халх бөө удганууд эхлээд заавал толгой онгодоо дуудаж оруулсны дараа дагуул онгодуудаа оруулдаг. Дархад бөө нар мөн толгой онгодоо юмуу эсвэл нутгийн хүчтэй хайрхадын эзэн онгодуудыг дууддаг. Жишээ нь: Балигийн ээжийн дуудлага гэх мэт.
    Онгодын уриа дуудлага олон шад мөртэй байхаас авахуулаад онгодын нэрийг дурсах төдий болоход улаачийнхаа биед ордог. Зарим тохиолдолд онгодын нэрийг дурсах төдий болоход эсвэл бүр дурсаагүй дуудаагүй байхад хүртэл онгод нь улаачийнхаа биед харваж орж ирэх тохиолдол байдаг. Гэтэл үүний яг эсрэг ямар нэгэн шалтгаанаар онгод орж ирэхгүй цааргалах, сураг чимээгүй байх тохиолдол байдаг.
    “Бутанд хярсан янзага мэт
    Бургасанд нуугдсан болжмор шиг
    Бутанд хярсан туулай шиг
    Бүлтгэнэж явахад минь
    Энэ мэдэхгүй чадахгүй улаачийнхаа
    Хүслийг яагаад бодохгүй ирэхгүй байна… тийм жилтэй тийм хүний үр зовоод байна. Энэ хүнийг зовлнгоос нимгэлж хэлтэлж өгөөч” гэхчилэн аргадан гуйдаг.
    Газар орны байдал хол ойр, ойр орчинд онгод буух бололцоогүй бохир нөхцөл, хараал хэрүүлд өртсөн, лус тэнгэрүүдэд хорлогдсон үед онгод огт орж ирэхгүй байх буюу орж ирмэгцээ буцдаг тал байдаг. Буриад бөөгийн ёсонд онгодыг урин залж, аль нэг зүйл дээрээ буулгаж авахаар дууддаг зан үйл байдаг.
    Хүрлэгтэй улаан галын
    Унь бутарсан дөлөн дээр
    Хүрэл төмөр тогооны
    Ширэм дээрх охь болон хандалсан
    Ариун цагаан угаалгыг минь ариулж буугтун. Гэх мэтээр буурал аав хэмээх онгон сүнс, Дархан цагаан тэнгэр, тэнгэрийн хөвүүн тэх, шар манжлай, арын аран гурван ноёд нарт хандаж хэцээ цохиж, холбого, хонгинуураа хангинуулан сухай улаан бардагаараа урин залан дууддаг.
    “Их далайн усыг ес дахин домнож
    Есөн уулын гангыг үндсээр нь хандаллаа.
    Хэц тойвуураа дэлдэн
    Үүлэн хүлэг болсон сорийг тань
    Хурдатган ергүүлж урин дуудаж байна.
    Урилганд минь ирэгтүн
    Угтлаганд минь морилогтун” хэмээн онгод шүтээнээ дууддаг.

     
  • ЯВГАН БӨӨЛӨХ ТУХАЙ

     

    Явган бөөлөхөд хамгийн их анхаарах зүйл нь өөрийн бодол санаа болон аливаад хандах хандлагаа онгод тэнгэрийнхээ өгч байгаа мэдээлэлтэй холихгүй, ялгаж салгаж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл аль миний бодол, аль нь онгод тэнгэрийн мэдээлэл гэдгийг зааглаж сурах. Үүнд хамгийн шалгарсан арга бол үзүүлж засуулж байгаа хүнээсээ урьдчилан олон тайлбар мэдээлэл сонсохгүй байх. Хэрэв урьдчилаад тайлбар сонсвол улаач өөртөө ямар нэг дүр дураг ургуулж бодоод онгод тэнгэрээ сайн сонсохгүй бодолтойгоо хольж төөрөлдөх явдал байдаг. Бас дом үйл хийхдээ мэдрэмжээ хурцалж, зайлшгүй хурдан хийх зүйл, дохио санамжийг хайхралгүй орхихоос болгоомжилж, бас дийлэхгүй хэцүү үйл байвал хүчлэн хийхгүй байх нь зөв.
    Ер нь улаач хүн онгодтойгоо харьцаж, үйлээ хийж, амьдралыг таньж, явган бөөлж байхдаа бясалгаж байдаг. Мөн улаач хүн онгодын заасан замаар урагшилж өөрийгөө хөгжүүлж, мэдлэгээ тэлж байх хэрэгтэй. Бусдын онгодыг сайн мэдэхгүй байж худал муу үгээр олонтаа хэлэх нь буруу зүйл юм. Цаанаас өгөгдсөн өгөгдлөөрөө бөөлөх учиртай.
    Улаач бүрийн онгод тэнгэр, мөн улаачийн чадвар, үйлийн үр, заримдаа цаад үзүүлж засуулж байгаа хүнээс шалтгаалан Хуяглахуу? Явган бөөлөх үү? Гэдэг нь өөр өөр байна. Анх явган бөөлж босож болно, шууд хуяглаж боссон улаач ч гэсэн яваандаа явган бөөлж болдог.
    Явган бөөлөх нь олон сайн талтай. Түшээгийн хэрэг байхгүйгээр бөөлж болдог ба онгодыноо үзүүлж, мэдрүүлж, дуулгаж байгааг өөрийн мэдрэхүйтэйгээ хослуулан, илүү ойлгомжтой тайлбар хийж, олон нарийн мэдээлэл өгч, их үйлд суралцан, улам боловсрон, бүр цаашлаад жирийн үед ч онгодоо сонсож, дохио санамж мэдээллийг хүлээн авах мэдрэмжтэй болж, онгод тэнгэртэйгээ нэгэн цул болдог.
    Алтан Удган

  • Хүн төрөлхтөнд шинэ мянганы Ертөнцийн хууль хэрэгжээд эхэлчихснийг анхааруулж байна!!!

    Алга дарам газар бүхэн эзэнтэй. Тэрхүү эзэн луугийн хүч, эрчим чулуунд оршиг “чулуу” буюу үнэн луу гэж нэрлэсэн ажээ.
    Монгол газрын чулуу бүхэн ийм үнэ цэнэтэй. Бидний өвөг дээдэс ширхэгийг нь ч ийм үнэтэй, хүчтэй шүү гэж “чу-луу” хэмээн нэрлэж, түмэн жил ийнхүү шившин халуун цусаа, амиа өгч ёстой л тарнидана гэдгийг хийчихсэн юм.
    Байрнаас хөдөлсөн чулуу 9 жил бууриа олох гэж зовдог гэдэг. Тэр олон лууг хилэгнүүлчихээр та ямархан их үйлийн үрийг өөртөө болон үр удамдаа тарьж байна вэ. “Хад” гэдэг нь хадаж бэхэлсэн юм шүү гэсэн үг. Монголчууд тэнгэрийн үрс. Монгол хэл тэнгэрийн хэл. Монгол хүн амны билгээр гэдэг нь энэ юм. Үгийн язгуур бүхнээс л учиг тайлагдана. Өвгөд минь гүн ухаанаа цаасан дээр биш ахуй амьдралд маань, хэл үгэнд маань арилшгүйгээр бичээд үлдээчихсэн.
    Ертөнц элчээ буулгаж, дахин хуульчилж эхэллээ. Цаашдын 3000 жил дэлхий ямар замаар явах тэр хуулийг өгч эхэллээ. Байгаль дэлхийтэйгээ зөв харьцахыг шаардаж байна. Их цэвэрлэгээ хийгдэнэ. Дэлхий дээр байгалийн гамшиг олноор болох болно. Цаг бусын үхэл ч их гарна шүү гэж анхааруулж байна. Усны хууль хэрэгжиж эхлэх болохоор энэ жил үер ус их байх болно. Хүн төрөлхтөн энэ хуулийг дагана, дагаагүй нь үрэгдэнэ гэдэг л зам бий.
    Монголчуудад ч адил тулгалт ирнэ. Үүнд бэлэн байхын тулд та та хичээхээс өөр замгүй боллоо. Тахилгат уулыг Богд, Хайрхан хэмээн өргөмжилж тахин шүтэж ирсэн. Харин овоо гэж толгодыг хэлнэ. Овоонд гарна гэдэг нь энэхүү толгод дээр гарахыг хэлдэг байжээ. Овоолсон чулуу бүхэн сайн биш. Зарим үед муу зүйлийг ийнхүү овоолсон чулуугаар дарж оршоох нь бий.
    Уул, усны эзэд бүхэн хамаарах нутаг дэвсгэр, захирах захирагдах эрэмбэ, өөрийн гэсэн зэрэг дэвтэй. Тухайн нутаг усыг манахаар тэнгэрээс буулгасан эзэд гэж бий. Тэд хуулиа бидэнд нээж өгсөн. Өнгөрсөн Луу жилээс эхлэн Лус газар эмхлэгдэж, эзэд бүхэн сэргэж, байр сууриа олж, нэгдэцгээсэн. Завсрын бүхэн орогнох газаргүй шахагдаж байна.
    Иймд та уул, усанд очиж, хүндэтгэл үзүүлэхдээ нар мандсан үед очих нь зүйтэй. Ялангуяа үүр, шөнийн заагаар явах буруу. Уулан дээрээс нар харах гэж харанхуй, бүрэнхийд мацаж, сэвтэж байна. Нар хаанаас ч адил буян хишгээ өгнө. Харин тэр уулын хишгийг хүсэж байгаа бол дээр нь бүү гар.
    Одоо уул, усанд хар сархад архи өргөхийг цээрлэх ёстой. Хар сархад гэдэгт үйлдвэрийн хатуу архины төрлийг ойлгоно. Сүү, тарагаа боловсруулж гаргадаг шимийг өргөж болох ч тэр болгон хэрэглээд байх шаардлагагүй. Сүү, будаа өргөхөд болно. Гол нь таны сэтгэлийн эрчим, хайр чухал.
    Сүү нь Тэнгэр, Бурхад, эцэг өвгөдийг баясгах ариун хайрын биелэл болсон дээд өргөл. Будаа нь буяны мөртэй явах буюу авснаа үржүүлж, арвижуулж, ургуулж өгч байгаагийн бэлгэдэл буюу газар дэлхийд өргөх дээдийн өргөл болно.
    Мал сэтэрлэх нь өргөлийн чухал хэлбэрийн нэг бөгөөд хадаг зүүж, ерөөл өргөж, сул дураар тавьдаг. Уул, ус, Хайрхадад цус үзүүлэх хэрэггүй.
    Ус руу сүү, цагаан идээ оруулах хатуу цээртэй. Эрчим нь харшдаг. Түүнийг уусан хүний цус бохирддог юм байна. Ийм л их гайг түмэн олонд уддаг болохоор л ЭХ ЗАСАГ хуулиар хатуу цээрлүүлдэг байжээ.
    Хээр, хөдөө гадаа явахдаа суух газраа анхаарч, заавал өөрийн олбог дэвсгэр тавьж суугаарай. Мөн бие засахдаа “алд биеэ ариусгах алга дарам газар хайрла” гэж хэлээд будаа өргөчихөөд биеэ засч байх хэрэгтэй. Учир нь элдэв ад, хорлол доод сүвээр нэвтрэх гэмтэй байдаг. Суваг, шуудуу, жалганд бүү ор. Биеэс гарах зүйлс, барьсан хүрсэн бүхэнд таны эрчим шингээстэй бөгөөд далд ертөнцөд таны нэр тодоос тод тавигдсан байгаа. Иймээс л байгальд бүү хог хая гэдэг юм. Гудамжинд ч мөн адил.
    Таны хаясан хогон дээрх тэр эрчим, хаягаар чинь түүн дээр буусан муу эрчим бүхэн танд ирж, таныг дундрааж байдаг юм шүү гэдгийг л та ухаарчихвал болох юм.
    Otgonbaatar Jambajamts

  • 7 бурхан одны домог

    Нэг идьюу гэж санаад хормой дээрээ гурилаа асгаад аяга усаар гурилаа зуураад идэх санаатай тавьснаа бас л идэх зориг нь хүрсэнгүй гурилаа атгаад л тавиад л байж.
    Тэгээд нэг харсан чинь долоо атгаад тавьчихсан байжээ. Нэг харсан нөгөө долоон гурил цаашаа хөдлөөд явж. Тэгсэн хойноос нь босоод явж чадмаар юм шиг болохоор нь дагаад явсан чинь долоон гурил яваад байж. Нөгөө хүн босоод яваад байсан чинь усгүй цөл газар явж байгаад нэг их нуурын захад ирж. Тэгэхээр нь нуурын усаар ундалж, нуурын замагнаас идэж амарч тэнхэрчээ.
    Харсан чинь долоон гурил далай дотор товолзож байж. Тэгэхээр нь: “Энэ долоон гурилыг дагаж явж байгаад л усанд залгаснаас хойш сэхсэн ч, үхсэн ч энэ ур уруу л орчихъё, яадаг юм” гээд орсон чинь живсэнгүй. Тэгээд нуурыг гатлаад цаашаагаа гарсанд гурил нь ч яваад л байж.
    Гурилын хойноос яваад л байсан чинь нэг ой модтой уулын энгэр дээр нэг цагаан гэр тааралджээ. Цагаан гэрт орсон чинь хэсэг улсууд байж.
    Тэд өгүүлрүүн:
    -Хаан энд уулан дотор нэгэн сайхан хүүхнийг авах учиртай. Тэр хүүхнийг авчруулах гэж биднийг явуулсан чинь авч болдоггүй. Энд хоёр хадан хуц мөргөлдөж, хүн орохлоор л хүн тас мөргөж хөөчихөөд л байх юм. Ингээд өчнөөн хүнээ алдлаа, одоо ер нь нутаг тийш буцах юм байгаа гэж тэр улсууд хөдлөхийг завдаж байжээ.
    Нөгөө цөлөгдсөн түшмэл:
    -Би тийш очиж авчиръя! Тэгэхдээ надад хоёр хүн өг. Тэгээд хамт явъя! гэжээ.
    Хоёр хүн дагуулж өгөөд:
    -Ямар хөсөг унаа хэрэглэх вэ? гэжээ.
    -Хөсөг унаа хэрэглэхгүй гэж гэнэ.
    Долоон гурилаа тэндээс хөдлөөд явахаар нь хойноос нь явсан чинь нөгөө хадан хуцны дэргэд иржээ. Хоёр хадан хуц тэднийг ирэхтэй зэрэг хойшоо ухарч. “Ухраад тас мөргөөд алчихдаг юм гэсэн, мөргөх байх даа” гэсэн чинь мөргөсөнгүй. Тэгэхээр нь яваад орсон чинь их жимстэй, ой мод ургасан сайхан газарт тааралдаж. Түүнийг уруудаж явсанд оосор, бүчгүй орог цагаан гэр дайралджээ. Түүнд орсон чинь нэгэн сайхан хүүхэн эрхи бариад сууж байж гэнэ.
    Хоёр эр хүн ороод, нэг нь хойно нь байгаа алтан бумбатай рашаанд нь, нэг нь эрхиний нь толгойд шингэчихжээ. Тэгээд хүүхнийг дуугарвал ч авч болно, дуугарахгүй бол авч болохгүй гэж урьдчилан тохирсон байжээ.
    Хүүхэнтэй хэрэг зоригоо ярилцаж байсан чинь нөгөө бумбанд байгаа хүн бас нэг үг хэлж, эрхиний толгойд шингэсэн хүн бас нэг үг хэлжээ.
    Тэгэхээр хүүхэн:
    -Юу гэнэв? Гээд өндөсхийхтэй нь зэрэг босоод алтан бумбатай рашааны урдуур оронгуутаа хүүхнийг хөтлөөд гарчээ.
    Тэгээд түрүүнийхээ явсан замаар гарч ирээд өнөөх хуцны тэнд ирсэн чинь гэнэт нөгөө хадан хуц хойшоо ухарчээ.
    Мөргөхөөс нь урьд түргэн гарахыг завдтал “тас” гээд нэг их чимээ гараад яасныг бүү мэд болж.
    Тэгээд нэг ухаан орсон чинь дэргэд нь нэг танил хүү дуугарах болжээ.
    Чагнавал:
    -Хүүе, сэргэж байна! Сэхэх нь шив! гэж хүн шивнэж байх сонсогджээ.
    Тэгсэн чинь цөлөгдөхөөс нь өмнө нэг албатад зарагдаж байсан түрүүний танил түшмэл нь байжээ.
    Тэгсэн чинь хуц тас хиймэгцээ нөгөө хүнийг орон нутагт нь авчирсан юм байж.
    Нөгөө дагуулж явсан хүүхэн нь хааны авах гэсэн хүсэлт хатан нь байсанд хаан баярлаж, хаан хайр хишиг хүртээн орон гэр төхөөрч өгчээ.
    Тэгээд түшмэлдээ:
    -Хүссэнийг чинь өгье гэсэнд,
    -Хаан суудлаа өг! гэжээ.
    Хаан арга буюу суудлаа өгч шударга түшмэл хэрэг шийдэн амар сайхан жаргаж гэнэ.
    Түүнд тус болсон долоон гурил нь явсаар тэнгэрт гарч долоон од болж тогтсонд “Долоон бурхан” гэж нэр өгсөн гэнэ.
    Xantaishir

  • ӨРГӨЛ ӨРГӨХ ТУХАЙ

    Ер нь манайхан балкон дээрээсээ л өргөл өгдөгийг Буурлууд Тийрэн хооллов мунхаг хүүрнүүд хэмээн дургүйцдэг. Одоо ч тийм биз дээ. Үгүй ядахдаа л энгийн хүмүүс хүртэл энэ өргөлийг нь Өглөө машиндаа суух гэтэл бөөн сүү, цай дээрээс нь асгарчихсан байж хамаг уур хүргэн хараал тавьдаг. Заавал газрын хөрсөн дээр зогсоод тэр зүгтээ харан хэлэх юмаа бодон зөв хэлэх ёстойг анхааруулсан. Өндөр байшин дээрээсээ өргөөд даанч ямар ч нэмэр байхгүй. Тийрэнгүүдийг өглөө бүр идээнийхээ дээжээр хооллон тэднийг гэртээ дуудаад байдаг байна. Гэтэл уг хүн маань цайны дээжээ амьхандаа Тэнгэрт өргөж байгаа ухаантай шүү дээ. Тэр Тэнгэрт чинь хүрэхийн наана түмэн янзын сүнс байдгийг ойлгоорой. Тэнгэрт гэж зориулж л хэлэхгүй, мөн ёс журмаар нь хийхгүй бол Тэнгэр хүлээн авахгүй. Яг манай буурлууд шиг албаар бүтэн сар хагас шатаасныхаа дараа мулгууг минь шоолон байж, хэзээ өөрөө ухаарахыг чинь харах гээд тэвчсэнгүй гэж билээ. Бид ч гэсэн юм хэлэлгүй шидлээд өгвөл Нохойд юм хаяж өгч байгаа шиг хэмээн ундууцдаг.
    Тэгэхээр айлын авгай нар анхааралдаа аваарай. Та уг нь гэртээ сайн сайханг хүсэн цайны дээжээ өргөж байгаа. Гэтэл тэрнийгээ буруу ёслон, сүсэглэн гуйхгүй өргөвөл жинхэнэ эзэндээ хэзээ ч хүрдэггүй. Харин замын Тийрэн сүнснүүд хооллон, дахиад танаас горьдоод хүлээж байдаг гэж ойлго. Тэр өргөл цайны дээж чинь үгээр, бодлоор амилж, хүндэтгэлээр өртөөлөгдөн эзэндээ очдог. Тэрнээс биш Та яагаад ч Наранд, Тэнгэрт, Зориулсан эзэндээ хүртэл хамаг чадлаараа өргөөд өргөөд хүрэхгүй нь тодорхой. Буруу өргөсөн өргөл чинь буухдаа ч бас хүний хараалыг идээд байвал Таны хүсэл, зорилго биелэх үү ??? Та цемэнт дээр биш газрын хөрсөнд гишгэхийн тулд гадаа гарч шороон дээр гишгэх нь байна. Тэгээд заавал өргөх эзнээ дуудан хүндэлж хэлэх үгээ хэлээд тэр зүгтээ өргөнө.
    Bvrged Zairan‎
     
  • Улаачийн хэрэгсэл, Манжлага1

    Манжиг-Монгол бөөгийн шүтлэгтэнүүд могойг лус савдгаас онгод тэнгэрт нөхцүүлэхээр илгээсэн элч төлөөлөгч хэмээн үздэг. Энэ нь алсан, үхсэн хонины ноос биш, амьд яваа хониноос хяргаж авсан ноос буюу сүүлийн үед хөвөн зэргийг томж, гадуур нь өнгө өнгийн даавуугаар бүрж, могойнууд дүрслэн, бөөгийн өмсгөлийн үндсэн хэрэглэгдэхүүн болгодог явдлаар илэрдэг. Монгол овгууд эдгээр могойн дүрсүүдийг өөр өөрөөр дүрсэлдэг. Бөө нарын нэг хэсэг могойнуудыг хийсвэрлэн дүрсэлдэг байхад нөгөө хэсэг нь бурханы шашны хүчтэй нөлөөллийг сөрөн зогсож жинхэнэ могойн дүрээр нь бодитойгоор дүрсэлдэг болно. Тэгэхдээ могойг ямараар дүрсэлсэн ч түүнийг анх үйлдэн бүтэхдээ жадлан алж байгаа хэрэг болуузай хэмээн болгоомжилж, зүү шөвгөөр нэвт хатгахыг ихэд цээрлэдэг байсан.   Бөөгийн өмсгөл дахь могойн дүрсийг хийсвэрлэн дүрслэхдээ түүний толгой, нүд, хамар, сүүл зэргийг дүрслэхгүй, зөвхөн зулзаган могойг могойн дүрсэр дүрсэлж, том буюу бие гүйсэн могойн их биеийн сүүлийн хэсэгт арьсан цацаг хийдэг. Ийм дүрсээс монголын баруун, баруун хойт нутгийн бөө нарт их дэлгэрсэн байдаг. Үүнийгээ манжиг хэмээн нэрлэдэг.
    Манжигийг дотор нь бие манжиг, мөргөл манжиг хэмээн хоёр хувааж үздэг. Манжиг нь овог ясны ялгаатайн гадна өмсгөлийн эзэн бөөгийн хувийн намтартай ч холбогддог.  
     Бие манжиг-Монгол харын бөөгийн хуяг хувцасны баруун, зүүн мөргөл, гол манжигаас бусад манжигуудыг  ерөнхийд нь бие манжиг гэдэг. Бие манжигийг зүрх манжиг, дөрвөн мөчний, суганы, дал мөрний, эгэмний, хөхний манжиг хэмжээн долоон хэсэгт  хуваадаг. Эдгээр  манжигууд нь бөөгийн хүзүү, сээр, нуруу, хавирга болон дотоод эрхтнүүдийг манасан байдаг гэдэг. Үүнээс гадна баруун, зүүн, хөлийн үе бүхнийг болон хоёр суга, дал мөр, эгэм , хөхийг манасан манжигуудыг бөөгийн хуяг хувцсны бүсэлхийгээс дээшхи зайд дал мөр, суга, хөхний тус газруудад бэхэлдэг. Ингэж бэхлэхдээ бөөгийн бие эрхтэнийг манасан лус савдгийн элч /могой/  нар хийгээд тэдэнтэй нөхөцсөн дээдсийн сүнс-онгод /онгод дүр/-ын хүчийг зузаатгах зорилгоор хэд хэдээр нь бүлэглэн бэхэлдэг.  
    Мөргөл манжиг-“Гар манжиг”, “Бие манжиг”, “Баруун мөргөл манжиг”, “Гол мөргөл манжиг”, “Зүүн мөргөл манжиг” гэсэн таван манжиг байдаг.            
    Бараан мөргөл манжиг-Харын бөөгийн хуяг хувцасны баруун гарын ар биед далны адагт бэхэлсэн хэсэг манжигийн баруун мөргөл манжиг гэдэг. Энэ нь баруун зүгийн онгод тэнгэр нарт мөргөл даатгал үйлдэхэд зориулагддагийн дээр хуягийн эзэн бөөгийн ураг төрлийн хүмүүсийн сүлд тэнгэрүүдэд мөргөл даатал үйлдэж, ариутгал хийхэд хэрэглэгддэг зүйл юм.
    Гол мөргөл манжиг-Монгол харын бөөгийн шүтлэгийн бөө дээлийн зоо нурууны голд зэл  хонхинууруудын доохно бэхэлсэн манжиг, хэц, бүчүүдийг бөө дээлийн гол мөргөл гэдэг. Бөө дээлийн гол мөргөл нь нэгдүгээрт: тухайн бөөгийн гал голомтын эздийн сайн сайхны тулд гол мөргөл манжигууд нь бүтээгддэг бөгөөд хэрэв аль нэгийг нь зангилсан бол өрхийн гишүүдийн хэн нэгний амь насыг бэхэлснийг;
    Хоёрдугаарт: хэц бүч нь лус савдгийн илгээсэн элч нар болох могойнууд, тэд нараас хүч авсан онгод  тэнгэрүүдэд өргөсөн хүндэтгэлийн олбог, түшлэг, хучлага-дэвсгэр, илд-сэлэм, ямба ёсыг;    
    Гуравдугаарт: дээд тэнгэр, дэргэдэх лус савдгийн ивээлээр үүсч бүрэлдсэн жигүүртэн, араатан  амьтад болон мал сүргийг төр түмнийхээ хамт бөөгийн шүтлэг нуруундаа үүрч, хамгаалж явдаг юм гэсэн бөөгийн шүтлэгийн үзэл санааг тус тус илэрхийлдэгийн дээр гол мөргөл манжигт эзэн төрийн гурван тулгуурыг дүрсэлсэн гурван хүч байдаг.  
    Зүүн мөргөл манжиг-Монгол харын бөөгийн хуяг хувцасны зүүн гарын ар биед далны адагт бэхэлсэн хэсэг манжигийг зүүн мөргөл манжиг гэдэг. Энэ нь зүүн зүгийн онгод тэнгэр нарт мөргөл даатгал үйлдэхэд зориулагддагийн дээр хуягийн эзэн бөөтэй ураг төрлийн холбоогүй энгийн хүмүүсийн сүлд тэнгэрүүдэд мөргөл, даатгал үйлдэж ариутгал хийхэд хэрэглэдэг зүйл юм.   Манжигийн зангилаа-Монгол харын бөөгийн өмсгөлийн бөө дээлийн манжигуудыг нэлээд олон газар зангидсан байдаг. Эдгээр зангилаа нь бас олон төрөл байдаг. Энэ нь бөө нар манжиг тус бүрийн нэг, нэг онгод тэнгэрийг төлөөлсөн лусын амьтан могой гэж үздэг учраас хүмүүст учирсан гай барцад, өвчин зовлонгийн хүнд хөнгөн, онгод тэнгэрийн догшин дөлгөөн байдлаас шалтгаалан хүний амь насыг гол төлөв нэг онгодод даатгаж бэхэлсэн бол зарим тохиолдолд оёр онгодод даатгаж дунд холбож бэхэлсэн юмуу ийнхүү бэхлэх явдлыг дахин баталгаажуулсныг илэрхийлнэ. Ийнхүү хүмүүсийн амь насны бэхжилтийг манжигт зангидан бэлгэддэг явдал бичиг үсэг үүсээгүй харанхуй бүдүүлэг нийгмийн харилцааны үеийн зан үйлийн үлдэгдэл болно. Түүнээс гадна ингэж зангидах нь бөө болсны гурав дахь жилээсээ хойш өөрийн төрөл садан, энгийн хүмүүст нийтдээ хэдэн удаа бөөлсөн, тэр ч байтугай бөөлөх бүртээ ямар хүйс, төрөл, насны өргөл барьж авсан буюу онгод тэнгэрт өргөсний тооцоог гаргаж байжээ.                  
     
  • МОНГОЛ БӨӨГИЙН БУЛШНЫ ТУХАЙ МЭДЭЭЛЖЭЭ

    Өнөөгийн Иран улс буюу 13-р зууны Хүлэгү хааны үеийн Монголын эзэнт улс, Ил хааны нуьаг дэвсгэрээс олдсон Монгол бөөгийн булшны талаар “Tehran times” мэдээлжээ. Уг булш нь түүхийн нэн ховор олдвор учир Ираны холбогдох байгууллагаас НҮБ-ын соёлын өвд албан ёсоор бүртгүүлсэн.
    Булшийг илрүүлж, судалж, малтлага хийсэн эрдэмтэд “13-р зууны Хүлэгү хааны үеийн Монголын бөөгийн булш мөн” гэж үзэж байгаа ажээ.
    Лалын шашинтны оршуулгаас ялгарах онцлогтой тухайн үеийн дээдсийн оршуулга болох  олон шинж тэмдэг нь ингэж дүгнэхэд хүргэж байна.
    Гадны орнуудад Монгол тэнгэр үзэл, бөө мөргөлийн ганц зүйл олдоход ингэж нандигнан хандаж байхад эх нутагтаа байгаа монголын өнөөгийн төр засгийнхан өөр зүйлийг эрхэмлэн дээдэлсэн шийдвэр гаргаж байгаа “тун ичгэвтэр” хэрэг юм. Түүхээ мэдэхгүй хүн бол ойд төөрсөн сармагчин мэт ажгуу.

  • Tseesuren Byambaa

    5 тойрогтоо тарсан
    5 бүл задрав янз нь ккк, хамгийн сүүлийн цооног минь байлаа гэж….
    Арын 8 нуурын бэхэлгээтэй
    Аранзал хүлэгийн жороотой
    Арван Хангалын хүүрнэлтэй
    3 хэлхээндээ жавартай
    Хөх Хиадын удам гэгдэх
    Эхлэх шав Алунгоо эхээс
    Удаах шаглаа Бат хаанаас шигтгээтэй
    Удам тэлэх хувь Батмөнх даян хаанаасаа улбаатай
    Угаа тэлж уушгаа савсайж яваа
    Буряадай зон түмэн
    Буурал Алтайн хувиа
    Будлилгүй хүлээлгэн өгсөнд Тань
    Бөгтөр буурал Ижийнхээ өмнөөс
    Буман хүрдийн хувьд нь Эрхэм дүүд Талархая гэм хооой.
    АУРАГ СУДЛЫН АНДХАЙ
    Хан 4 язгуурын
    Хатан 3 угшилын
    Хархираа 9 лусдын
    Хонгио 7 сүлдний
    Хоймор 4 зүгийн
    Хонгоодор 8 булагийн
    Буман түүчээг хүүрнэгч
    Буха Халдухыг химгадагч
    Буурал Аавынхаа
    Булга, минжин дахыг
    Буй биедээ духлаадхаар
    Буга маралаа дуудхаар
    Бүлээн нурмаа аргадхаар
    Борви тойгоо химлэхээр
    Бүлт үсчин шогтохоор
    Бүжин туулайн дэгдэлтээр
    Бүжиж дэвхэрч дүүлсэн
    7 Отогийн балчиртайгаа
    Бор идүүрээ борхон тагшиндаа базаахаар
    Бургилсан сэтхэлээ
    Бөөгнүүлэн хураахаар
    Баглаа саваа
    Баглан нөөхөөр
    Бортого юухнаа духлаадан
    Бортголжин ханан хээгээ
    Буй бүхнээрээ чимэн
    Буцан эргэн чилээлгүй
    Бурхан Халдун чамдаа
    Бодол бүхнээ тээсээр
    Нохой жилийн Хаврын эхэн
    Барс сарын шинийн 3-ны Бар цаг дор
    Баруун жигүүрийн Баатар цагаан хөлөгтөнөө дагуулсаар
    Буун тухлан саатваа.
    Булт бүхнээ эвлүүлэн
    Бүлээн нурмаа тэнийлгэхээр
    Буман түмэн Отогоо
    Булт үсчүүлэн дэлгэхээр
    Буурал өвгүдийн захиасаа
    Буган тамгандаа даатгахаар
    Бөөгнүүлэн химгадая
    Бортогондоо хумия
    Бүлээн нурмаа аргадая
    Бүсэлхийгээ чангалан
    Бодол бүхнээ цэгцэлье.
    Борхон зүрхээ зөөллөн
    Буй бүхэндээ хадгалая.
    Урамдан турхирая
    Урианхайлан даллая.
    Угтвар өчигөө дэлгэе
    Удам угшилаа сэрээе.
    Удамын Угаа бөөгнүүлэн
    Угсаа гарвалаа дэлгэн
    Улс гүрнээ хамгаалая.
    Өрх бүр УГ-аа бататга!
    Уг бүр УДАМ-аа тэл!
    Удам бүр УГШИЛ-аа тодол!
    Угшил бүхэн УРАГ-аа нэгтгэ!
    Ураг бүгд ОТОГ-оо сэрээ!
    Отог бүхүн эвлэлдэн
    Эв эеэ барилцаг!
    Эзэн биедээ уусан
    Энэ цаганд сэрэн
    Элдэвлэн талцалгүй
    Эвхрэн тунилгүй
    Түмэн олноо бөөгнүүлэн
    ТӨРТ МОНГОЛ УЛС-аа
    Төвхнөн тэлэн урагшилая!
    Түрүүлж дэгдсэн түмэн Онгод
    Тэнгэрийн Эрхэсээ задал!
    Тэмтчин цурхирсан хөнөөлтнүүд
    Газрын Эрчимээ дэлгэ!
    Дөрвөн зүгийн исгэрээнд
    Дөтөлж тэнцсэн жигүүртнүүд
    Дөргөнө лусдаа эмхэл!
    Дуут хадны жороолгоо
    Долоон долоо 49 гархиндаа
    Долоон хүрдэндээ уусгасан
    Долоон гүйдлийн эзэд
    Даахин хөхүүргээ задал!
    Хохимой холбого сэгсэрсэн
    Хол ойрыг самнагчид
    Хойтох урьдахаа даллан
    Хойлог, гургуулаа аргад!
    Турлиах, уулиа уухайлагчид
    Тургин таалах төвөргөөнөө
    Төөрсөн гээгдсэн бүхүнг
    Тодолж цэгцлэн бөөгнүүл
    Тасарч будилсан бүхүнг
    Тойрон самнан тодол!
    Ураг бүхний
    Унаган хэлхээг
    Уран жигүүртээ уудлагчид
    Ухаанаа оволзуулан
    Уушгиа савчуулан
    Удам гарвалаа хайгчдад
    Уудам замналыг нь мөрлүүл!
    Судлын 5 гагнаасыг Тань
    Суваг шуудуундаа даатгая, бийхэн.
    Сувдан гивлүүрээ нуун
    Судал бүрийн Амь бүхнийг даая юу, бийхэн.
    Сувсаар тойргоо бэхлэе
    Судагаа гагнан химгадая
    Суудлаа сэлгэн тухлая
    Сүвээгээ сэтэрхий тэвэндээ сүвэгчилье.
    Сэтгэлээ Ураг бүхний
    Алтан Урагт Тань ерөөе!
    Гэм байвал гархиндаа нөөе
    Гэмшил байвал гэсгээлдээ хумия.
    Гай барцад бүхүнг
    Гавалт ясан тагшиндаа хураая.
    Газрын эрчимээ цочоож
    Гүрвэлзэх титэм судлаа дэлгээд
    Гүртэн лусдаа гоён
    Гүйдэл бүхнээ даллан
    Гүйх хэлхээ бүрт чимэглэе.
    Ангархай бүхний амыг таглая
    Амь 5 цулыг химгадая.
    Алтан Урагийнхаа
    Алтан Гэрэгээг
    Атаа 5 тэнгэртээ
    Андхайн 9 хүрдэндээ залая.
    Авидын үүдийг хаая
    Аргамаг хилэн хар азаргаа
    Ахиад нэг унан
    Алтайн 5 Богдоо
    Ар, Өвөрөөсөн
    Ахин нэг самнахуудаа, бийхэн.
    /Сарьдаг хайрханы цоохор ирвэс заяатхандаа 2018-02-20-ны өдрийн 11:23 цаг дор цахарч цамнасан Цаст цагаан хархираан улаан хөдрөгт Хөх аянгын буулт./
    7 үедээ тасралтгүй буугч
    7 горхио аргадан буйлагч
    7 хоймороо горьдон ширтэгч
    13 залаатнаа тольдон исгэрэгч
    Тод магнайг цавчуулан химгадагч
    Тодлох жимийг залан турхирагч
    Тээр тэндэх жарнаа өнөөдөө шулагнагч
    Мянгатын ноён Урачу-гийн удамд
    Нагараза хөнөөлийн 81 хархирааг тосогч
    Ний бүхэнг эвлүүлэхээр
    Гэм бүрийг дарахаар
    Гортиг татан хүлээн суугаа
    Буурал Аавын Удамын үрийн
    Буман түмэнг нэгтгэх үйлд нь
    Буга маралаа урамдан хайлхаар
    Бортого юухнаа духлаадваа.
    Бор тагшины идүүрээ хуваан хүртсэн
    5 амь цулаа дагуулан жороолвоо.
    Хөлөгт байх бүхэн солигдон
    Хан 4 хэлхээнээ
    Хагархай тагнайт бүхэн
    Хайлан тухлан саатваа гэм хааяаа хой.
    Үйлээ дугтран үйлсээ хураан
    Удамаа нэгтгэн Урагаа тодлон
    Уулзварт тодлох жимээ тойроод явахуй дор
    Урамдах хувийг минь хайрлаваа
    Буха Халдухын Буурал Аав сахиулдаа
    Бөгтийн баярлан хөөрвөө, бийхэн.
    Гялайхаааа хой гэмдээ, гялтайвхамдээ хай.