Эрхэм язгуурыг таниулж
Эртний цагийг нь өртөөлье хэмээн
Өндер тэнгэрээс нь июэж
Өршөөл журмыг мэдүүлье хэмээн
Дээдэс тэнгэртэй нь уулзуулж
Дэмий буруугаас зайлуулья хэмээн
Бузар мууг нь зайлуулж
Буян хишигийг нь өгье хэмээн
Хөх толботныг хөдөлгөж
Хөсрийн заяанаас нь салгая хэмээн
Өөдлех заяаг нь өртөөлөн
Өнийн цагийг нь мэдүүлье хэмээн
Эзэн тэнгэрийн сүрийг
Эхлэн таниулахын учир
Хөх тэнгэрээс эрхшээн
Хөх цэргээ илгээв
Эзэн тэнгэрээс эрхшээн
Эцэг өвгөдийг нь илгээв
Огторгуй тэнгэрээс огшоон
Олон тэнгэрийг буулгав
Хаан эзнээс зарлиглан
Харсан тэнгэрийг нь буулгав
Улаач болох үрсэд нь
Уг удмыг нь залгуулав
Улаач болсон үрс нь
Учир ёсыг ухан сана
Дээд тэнгэрийн хүслийг
Дээд биендээ дээдлэн сана
Энэ цагийн улаач нар
Эрдэм шидийг хөөцөлдөн
Элдэвхэнийг хийн суух нь
Эрхэмлэн явах үйл нь биш
Эхээс өгсөн хоол нь биш
Хаан эзэн залрах цагт
Хасбуу тамга нь харагдах цагт
Хаа байгаа газраасаа
Хамжиж дэмжих л үүрэгтэй
Буй бүхий газраасаа
Булчин хүчээ өргөх л зарлигтай
Өндөр тэнгэрийн хүслийн
Өмөг түшиг нь болохоо
Хөх тэнгэрийн хүслийн
Хөл гар нь болохоо
Мөнх тэнгэрийн хүслийн
Мөчир салаа нь болохоо
Хаан тэнгэрийн хүслийн
Харуул манаа нь болохоо
Эзэн тэнгэрийн хүслийн
Элч улаач нь болохоо
Удамт монголын хойчисууд минь
Угсаа залгасан үрсууд минь
Ухаж сайн ойлгогтун
Учир ёсоон мэдэгтүн
Эрхэм язгуураа бариг хэмээн
Эзэнт тордоон элбэг хэмээн
Энэ цагт төрүүлсэн атал
Энүүнийг үл тоовоос
Эзэн тэнгэрээс ялтай
Мэргэ төлөг тавих төдий нь
Мөнх тэнгэрийн зарлиг биш
Арга засал хийх төдий нь
Авралт дээдсийн айлдвар биш
Энэ цагаас эхлэн
Идуган зайрангууд сонсогтун
Дугуй дугуйгаараа нийлж
Дур зоргоороо аашлагсад
Дээд тэнгэрийн хүчийг
Дэмий юманд зарагсад
Дэвжид найман лусыг
Дурын мэт санагсад
Мөнх тэнгэрийн зарлигаар
Мөглөнд орохоор яарагсадын
Хийсэн үйлийг нь хэлэлцэж
Хэцүүгашууныг нь ялгана
Хэрцгий явсныг нь хэрчинэ
Хомхой явсныг нь хуйхлана
Хүүрээр идэш хийснийг нь
Хөвчлөн дарж хүүлнэ
Хөх тэнгэрийн зарлигаар
Хөл хучигсад үлдээхгүй
Мөнх тэнгэрийн зарлигаар
Мөчир салаа үлдээхгүй
Очирт тамд тулж
Орших газаргүй болгоно
Оломгүй далайд уйж
Олиггүйн идэш болгон
Арга заль хийн
Амин хувиа хичээснийг
Аргын зэвээр сүлбэж
Алсын дайдад дарна
Ард олондоо тусалж
Ачит төрдөөзүтгэснийг нь
Арчлан тэтгэнэ
Авран нигүүлсэнэ
Угаас хийх үйлэнд чинь
Угсаа дээдэс чинь халдах гэсэнгүй
Өөрийн хийх үйлэнд чинь
Өндер тэнгэр чинь халдах гэсэнгүй
Өнгөтөд илээх жам дор чинь
Өнгөгэрэл нэмсэн төдий
Нартад эдлэх заяан дор чинь
Нарнаас элч нэмсэн төдий
Зайран гээд займарч байгаагүй
Зарлиг юуг дагаж л явсныг
Удган гээд уухилж зогсоогүй
Угийн үйлээ хийж л явсныг
Угсаа залгасан үрс минь
Угаас тэтгэсэн улаачид минь
Уужуу ухаандаа дээдэлж
Учир ёсоо ухагтун
Category: Онгод тэнгэрийн айлдварууд
-
Бөө нарт хандаж дээд тэнгэрээс зарлигласан нь : Идуган зайрангууд сонсогтун:
-
Их, бага ээжид буусан Онгодын айлдвар
янз бүрийн хэв маягаар боссон өндөр барилга байшинг тодотгон чимнэ. Их үдэд эхэлсэн бөөлөлт, дараалан орж ирэх онгод хүмүүсийн ноён нуруу, чиг хандлагыг айлдана. Өнөө цагийн улс орны байдлын талаар Төрийн онгод айлдвар илгээж, тун удахгүй, хагас сарын дотор засаг барьж буй ихэс дээдэс өөрчлөгдөнө, төр цаашид нилээд хугацаанд эзэнгүйтэх тухай, дээдэс суудлаа олохгүй бужигнах тухай айлдав. Цаг хугацаа хурдан өнгөрчээ. Наран жаргах дөхөж, намрын хүйтэн салхи дотор жихүүцэх үед бөөлөлт өндөрлөв. Бүх зүйлийн эцсийн шалгуур цаг хугацаа бөлгөө. Д.Хүрэлбаатар
-
БӨӨ МӨРГӨЛИЙН ДУУДЛАГЫН ТӨРӨЛ ЗҮЙЛ
Үүнд: Бурханы шашны нөлөө байхгүй монголчуудын жинхэнэ цэвэр бүтээл юм. Хоёрт: Бурханы шашинг эсэргүүцсэн үг орсон бөөгийн дуудлага байгаа нь хуучнаасаа ялгагдах талаар тун бага. Гуравт: Хуучин бөөгийн дуудлагын эхэн сүүл хоёрт буюу дан сүүлд нь бурханы шашины холбогдолтой үг, үсэг нэмэх төдийгөөр аргалан хольж хутгасан саармаг дуудлага байна. Ийм дуудлагын дотор хуучин зүйл нь хэвээр үлджээ. Дөрөвт: Шарын зүгийн бөөгийн дуудлагыг бүр шинээр зохиосон байна. Түүнд бөө нарын тэнгэрийн оронд бурханы шашины сахиус, лам багш, ном тэргүүтэн оруулсан дуудлага нь агуулгаар цоо шинэ болжээ. “Бөөгийн дуудлага бол шашины бүхий л цогцыг бүрдүүлсэн үг өчиг, дуу бүжиг, дэлдэх хөгжимдэхтэй уялдан оршиж, нэгдмэл чанартай нийлмэл урлагийн хэлбэртэйгээр уламжлан ирсэн” гэж бөө судлаач Ш.Сүхбат гуай хэлсэн байдаг. Харин нутаг нутгийн бөө дуудлагадаа өөрийн газрын уул, усны нэрийг оруулж тэдний эздэд даатгал хийдэг байсан. Энэ нь бөөгийн дуудлагыг орон нутгийн чанартай чиглэлд оруулсан байна. Бас бөөлөх ёс журам, өмсгөл нь ч өөр өөр болжээ. Үүнээс гадна, бөө нарт цаг улирлын буюу цаг үеийн чанартай дуудлага тус тусдаа байжээ. Жишоээлбэл: намрын 8, 9 дүгээр сард хийдэг тахилга буюу сацал дээр бөө нар зөвхөн даатгалын дуудлагыг дуудна. Энэ нь хожим бурханы шашины үед айлын жисаа, дадлага болж хувирчээ. “Бөө мөргөлийн дуудлага нь 1. Багшаас шавьд, 2.Онгод шүтээнээс улаачдаа /уг барьсан бөөдөө/ дамжуулан уламжлуулдаг” хэмээн тэмдэглэсэн байна. Ингэхдээ дийлэнх хувийг нь онгод дээдэс нь бөөд мэдээлж, суурь болох өнгөц хэсгийг нь багш нь заана сургадаг бололтой. Монгол бөөгийн дуудлагыг хэд хэдэн төрөлд хуваан үзэж болно. Үүнд: Тэнгэрийн дуудлага – Харын тэнгэрийн дуудлагууд – Цагаан тэнгэрийн дуудлагууд Онгодын дуудлага а.Онгодын тамлага б.Онгодын магтаал в.Онгод урин залах дуудлага г.Онгодыг угтан мэндчилэх д.Онгод мордуулах дуудлага Зан үйлийн дуудлага Бөөгийн өчил үгэн дуудлага Бөөгийн андгай тангарагийн дуудлага Бөөгийн амилуулах дуудлага Бөөгийн тайлга, тахилгын дуудлага Бөөгийн даллаганы дуудлага Бөө мөргөлийн ерөөл магтаал Бөө мөргөлийн залбирал Бөөгийн даатгалын дуудлага Бөөгийн өргөлийн дуудлага Бөөгийн хараалын дуудлага Бөөгийн зүхэл дуудлага Бөөгийн эдлэл хэрэглэлийн дуудлага Уул ус, лус савдагийн дуудлага 1. Тахилгат хайрхан уулын дуудлага 2. Удган модны дуудлага 3. Лусын эздийн дуудлага Онгодын дуудлагад: 1. Онгодын тамлага: Онгодын тамлагад бөө өөрийн онгодын буудал суудал, булган төрх, цол хэргэм, алдар суу, авъяас чадал зэрэг онгодод хамаатай зүйлсийг нь оруулан аялгуулан дууддаг. Онгодын тайлгын үед болон хэцүү бэрх үйлээ бүтээлгэхийн тулд тусгайлан магтаалын дуудлага дууддаг. Онгод нь биежсэн сүнс учир хүн адил хөөрч баярлан, хүсч байгаа хүслийг биелүүлэхэд бэлэн байдаг. Сайхан магтаалд хөөрч, эрдсэн онгодууд ямар ч бэрх үйлийг бүтээхэд бүхий л байдалд бэлэн болж гавшгай шаламгай болдог байна. 2. Онгод урин залах дуудлага: Бөөгийн онгод тэнгэрийн магтаал заллагын дараа онгодыг бөө биедээ оруулах зорилгоор онгодыг урин дууддаг. Нийтийн дуудлагаас гадна бөө бүрд өөрийн онгодоо урин дуудах дуудлага байдаг. Бөө урин дуудлагаа дуудахдаа: Хан тэнгэрийг харгитал Хатан дэлхийг доргитол дуудах ёстой гэж бөөгийн бөөлөх ёс жаяганд байдаг. Дархад бөө удган тухайн үед ямар зан хийх гэж байгаагаас хамаарч ямар онгод дуудахаа сонгодог. Жишээ нь: өвчин эмгэг засах бол өөрийн онгодуудаас домнон анагаах арга ухаан, эрдэм чадалтай онгодыг урин дуудна. Онгодын дуудлага бол бөө нэг буюу хэд хэдэн онгодод хандан нэр гуншин цол, оршин байгаа буудал суудалт нутаг усыг нь нэрлэн, дээд тэнгэр дэвжид асраасаа заларч өөрийнхөө улаачийн биед орших хүртэл нь урьж байгаа дуудлага юм. Халх бөө удганууд эхлээд заавал толгой онгодоо дуудаж оруулсны дараа дагуул онгодуудаа оруулдаг. Дархад бөө нар мөн толгой онгодоо юмуу эсвэл нутгийн хүчтэй хайрхадын эзэн онгодуудыг дууддаг. Жишээ нь: Балигийн ээжийн дуудлага гэх мэт. Онгодын уриа дуудлага олон шад мөртэй байхаас авахуулаад онгодын нэрийг дурсах төдий болоход улаачийнхаа биед ордог. 3. Онгодод мордуулах дуудлага: Онгодыг мордуулахдаа онгод буцаж мордохынх нь өмнөхөн болдог. 4. Онгод даатгах дуудлага: Даатгал дуудлаганд мөн адил эхлээд бүх л уул усны хайрхад, булаг шандны эзэд онгод шүтээнээ магтана. Онгодод залбирах дуудлага: Онгодод өчих дуудлага: Өндөр буюу их дуугаар дуудах дуудлага. Зан үйлийн дуудлагад: 1. Тахилга, тайлгын дуудлага: Галын тахилга, уул усны /овооны/ тахилга, Чингисийн сүлд тахилга, Чингисийн сүлд тахилга гэх мэтийн олон зүйлийн тахилгыг анх бөө нараар дуудуулан тахиж байснаа больж, аль мэддэг хүнээр гүйцэтгүүлдэг болжээ. Эд бүгд нь голдуу бичмэл бий. Харин Чингисийн тухай дуудлагыг бөө бүр мэддэггүй, үүнийг голдуу Ордост ихээхэн хэрэглэж байсан байна. Үүнийг намар бүр тогтмол даатгал хийлгэх журмаар айл айлд дуудаж байсан нь нэг ёсны даллага авахын чанартай байжээ. 2. Даатгалын дуудлага: Өвчин зэрэг гай зовлон арилгахын төлөө бөөлөхөд дуудах дуудлага, үүнийг аль тохиолдсон цагт нь заллагын журмаар тэр айлд нь очиж гүйцэтгэхдээ мэргэлж, ид шид гаргах зэрэг дүвчигнэдэг байжээ. Ингэж бөөлөхдөө онгодоо урих дуудлагыг эхэлж хэлээд дараа нь ямар зорилготой онгодоо урьсан, юу асуух гэснээ өгүүлэн, хүслээ илэрхийлж даатгадаг байна. 3. Онгодод айлтгах буюу өчих дуудлага: Бөө удгад онгодоо урин дуудаж биедээ оршоосны дараа хийхээр тогтсон зан үйлтэйгээ холбогдох ямар онгод дуудахаа сонгох. 4. Онгодыг угтан мэндчилэх: Онгод улаачдаа орж оршсоны дараа түшээ, засал хийлгэж байгаа хүмүүс болон хурсан олон онгод шүтээний амар мэндийг мэдэж, мэндчилж айлтгадаг. 5. Зүхэл /хараал/-ийн дуудлага гэж бараг бөө бүрт байжээ. Ийм дуудлага нь нутаг нутагтаа өөр янзтай буюу юуг, хэнийг зүхэхээс холбогддог байна. 6. Ганзаганы зэрэг олон зүйлийн сан бий. Эдгээрийг анх бөө нараар тавиулж байгаад, хожим бичмэл судар болгоод аль бичиг мэддэг хүнээр дуудуулдаг болжээ. Үрс гаргах мэтийн олон зүйлийн өчиг, ерөөл, гэрийн мялаалга, үхрийн дадлага, тэмээний дадлага, шувууны дадлага авахуулах, бэр буулгах буюу хуртын тухай шүлэг ерөөл зэрэг цаг үеийн ёслол, журамтай холбогдсон өдий төдий зүйл байгаагийн олонхи нь бичмэл судартай ю
-
2011-онд улаач О-д буусан буултаас
Өнгөт хорвоог засагласан
Өөрийн удмын үрсүүд минь
Өөдлөх замаа хаахаас хичээгтүн
Хөх тэнгэрийн толбо тамгатан
Хөрстдэлхийд хөндлөн заяатан
Хүний үгээр хүйгээн боодоггүйг
Хэрсүүухаандаа хичээн санагтун
Долоо дордовч найм сэхдэг
Догшин Монголын удам гэдгээ
Дотроо уйлавч гаднаа инээдэг
Долоон голтны угсаа гэдгээ
Дор бүрнээ бодож явагтун
Дотор бүртээ тунгаан санагтун
Өөрийн хүчээр л явна гэвэл
Өөдлөн босох заяагүй л юм шуу
Өрөөл бусдын үрийг ч
Өсгөн тэжээж явсан
Өүлэн эхийнхээ угийг
Өглөөүдэшгүй санагтун
Алтан урагтаныг төруулсэн
Алунгоо эхийнхээ сургаалийг
Алаг зурхэндээ цээжилж
Амь шигээ санаж явагтун
Оосор бүчгүй орчлонгийн
Оройд нь заларсан дээдсүүд чинь
Оюун билгээ огторгуйд өргөн
Охийн дээдийг хүртсэний тул
Одоо цагийн охин үрс минь
Одноос эрхшээлт оюут сувд минь
Энэ цагийн эрдэмт үрс минь
Эрхэт тэнгэрийн эрдэнийн үрэл минь
Эргэцуулж нэг ухаарагтун
Эцгийн замаар замнагтун
Эндүүбуруугаа засагтүн
Эртхэн мэдэж авагтун
Дээд их тэнгэрүүд
Дэмий юм хийдэггүй
Дэвжид найман лус ч
Дэргэдэх хүнээ таньдаг л юм
Цаглашгуй орчлонгийн цанх татан
Цагийн хүрдэн мөчлөн тохиоход
Цадиг түүхэн цаашлан одож
Цараа нь хол тавигдана гэдгийг
Аргын энэ хөрстөд
Билгийн хур буусан цагт
Аргат хөх дэлхий
Ахин сэргэх болно гэдгийг
Ашдын заяат Монгол
Өрөөлийн тэнгэрт сүсэглэсний тул
Эедлех замаа хаасан буюу
9вгийн гэрээсийг умартсаны тул
берийн урс минь ешилдсен буюу
вндер тэнгэрээ умартсаны тул
бвер зуураа тэмцэлдсэнбуюу
Хэдэн тийш хэгжуурхэн салж
Хэтийн заяагаа хэрчин хувааж
Хэвэл дотроо хэлцэлгуй болж
Хэнхдэг дотроо болзолгуй болж
Зуунш баруунш зуглэн салж
Зус буруулан зутгэсний учир
Зен билигээ зенд нь хаяж
Зеелен хатууд идэгдсэний осол нь
Менх тэнгэртээ мергехеен байж
Мехлийн замаа елгеснийх буюу
Менхийн лусаа дээдлээгуйн тул
Могойн толгой олширсон буюу
Хан тэнгэрийн харъяат гэдгээ
Харвах ододоос дохиот гэдгээ
Хааш яаш санасны горыг
Халуун цусаараа телсен урс минь
Менх тэнгэрийн ташуур гэдгээ
Менхийн лусан хелегген гэдгээ
Мехес дутуу санасны горыг
Ментгереерее төлсөн үрс минь
Эрдэнийн терее эгнэгт санаж
Эрхэт урсээ энхрийлэн есгегтун
Эрхэм дээд язгуураа санаж
Эзэн дээдсээ эрхэмлэн тахигтун
Хаш цагаан ясаа
Харлаж муудхаас хичээгтун
Хаан дээд гарвалаа
Хашир ухаандаа санагтун
Өөдлөх замаа хаахаас хичээгтүн
Хөх тэнгэрийн толбо тамгатан
Хөрстдэлхийд хөндлөн заяатан
Хүний үгээр хүйгээн боодоггүйг
Хэрсүү ухаандаа хичээн санагтун
Долоо дордовч найм сэхдэг
Догшин Монголын удам гэдгээ
Дотроо уйлавч гаднаа инээдэг
Долоон голтны угсаа гэдгээ
Дор бүрнээ бодож явагтун
Дотор бүртээ тунгаан санагтун
Өөрийн хүчээр л явна гэвэл
Өөдлөн босох заяагүй л юм шуу
Өрөөл бусдын үрийг ч
Өсгөн тэжээж явсан
Өүлэн эхийнхээ угийг
Өглөөүдэшгүй санагтун
Алтан урагтаныг төруулсэн
Алунгоо эхийнхээ сургаалийг
Алаг зурхэндээ цээжилж
Амь шигээ санаж явагтун
Оосор бүчгүй орчлонгийн
Оройд нь заларсан дээдсүүд чинь
Оюун билгээ огторгуйд өргөн
Охийн дээдийг хүртсэний тул
Одоо цагийн охин үрс минь
Одноос эрхшээлт оюут сувд минь
Энэ цагийн эрдэмт үрс минь
Эрхэт тэнгэрийн эрдэнийн үрэл минь
Эргэцуулж нэг ухаарагтун
Эцгийн замаар замнагтун
Эндүүбуруугаа засагтүн
Эртхэн мэдэж авагтун
Дээд их тэнгэрүүд
Дэмий юм хийдэггүй
Дэвжид найман лус ч
Дэргэдэх хүнээ таньдаг л юм
Цаглашгуй орчлонгийн цанх татан
Цагийн хүрдэн мөчлөн тохиоход
Цадиг түүхэн цаашлан одож
Цараа нь хол тавигдана гэдгийг
Аргын энэ хөрстөд
Билгийн хур буусан цагт
Аргат хөх дэлхий
Ахин сэргэх болно гэдгийг
Ашдын заяат Монгол
Анхлан зарлах болно гэдгийг
Алтан нарны ивээлээр
Ахин сэргэж босно гэдгийг
Эцгийн бартагаар аргацаасан
Эргэх хөх замбуулин
Эхийн бүүвэйн дуугаар
Эндүүбуруугаа ойлгохыг
Эрдэмт мэргэн үрсүүд минь
Эндээс эхлэн ухаарагтүн
Элбэг оюунаа дайчлан
Эш бусаар сэхээрэгтүн
Харийн хөгжлийг өндөр хэмээн
Халгаж эмээх хэрэггүй
Итгэл сэтгэлээ эргүүлэн авбал
Энэ бүхэн юу ч биш.
-
Хадарга хар боомой тэнгэрийн дуудлага
Тотгыг нь уруу харуулдаг Гаслахаас хар нохой Хангинахааса хар тогоо Үргэхээс малгүй Үнсэхээс үргүй Сээрийг нь сэнжилж Бөөрийг нь бөгтөрч Зүрхийг нь шарж Элэг дор барьсан хүнийг Эр эм хамаагүй Илт үзүүлье Угсаа ихтэй Бөө удган хүн Хүнийг доромжилж явтугай Үүнийг тодорхойлж илж үзүүлбээ Халуун цусыг хагалжээ. Хаан тэнгэр бүгдийг ундалжээ. Бүлээн цусаа бүлжээ. Бүгд тэнгэрийг ундаалжээ. Зүлдний хоёр сая тэнгэр ундаалжээ. Явдлын нэг сая тэнгэр Яарлын нэг саян тэнгэр Бүхий олонд Аръяавалын тэдийг авахуулахаад Амар сайхан жаргажээ. Юу санасан бүрийг Номын ёсоор бүтээе! Өөхөн цагаан өндгийг сөхөрч суугаад дуудъяа Өндгөн цагаан биеийг өндөлзүүлж суугаад дуудъяа 32 тоотой, цагаан шүдээ яралзуулж суугаад дуудъяа Догшин морины чинь чөдөр болъёо Номхон морины чинь ногт болъёо Хадан гэрээс урилаа Ханатай гэрт орууллаа Уулан гэрээс урилаа Уньтай гэр орууллаа Долоодойн эзэн Дором улаан тэнгэр Гунан улаан тэнгэр Гал улаан тэнгэр Галзуу чонон хөлөгтэй Баруун мөрөн дээр Бараан бүргэд сахиултай Зүүн мөрөн дээр Хүрэн эрээн бүргэд сахиустай Хөхөө шувуу зардастай Хөндий мод хоногтой Харцага шувуу хайгуултай Захын ганц мод суудалтай Эзэн тэнгэр угсаатай Бүгд олон дэлхий дахинаар Хамаг амьтан жаргалангийн Хутгийг олох болтугай Хус толгой буудалтай Хусын шивэр нутагтай Хэнгэрэг чулуун хамжлагатай Хэрээ голдуу зардастай Хар бууран онгон хайрхан минь! Хун хээрийн хаанаас цагаан заан хөлөгтэй Далай цагаан хувцастай Далан хоёр далбаатай Есөн хүний толгой молцогтой Гал улаан тэнгэр ээ! Хэрлэн, Туул сандалтай Хэнтий хаан дамжлагатай Онгон минь хайрхаан Эх болсон зургаан зүйлийн Хамаг амьтан жаргах болтугай Лхам бисман охин тэнгэр таныг Мөргөж байгаад урьж дуудъяа! Ар биеийг минь Арван найман шандас алдуулгүй Амь биеийн минь ухааныг алдуулдаг Охин лхам тэнгэр 75 Махгалын шидийг олсон Гуниа тэнгэр ээ! Сүлдийг минь сахигч 99 хаан тэнгэр Тэгш олон зүйл зүйлийн санасан бүгдийг Номын ёсоор оршуулж Эх болсон зургаан зүйлийн Хамаг амьтныг амаржуулах болтугай! Найман үеийн бөө юм аа Ар арван найман галбиртай Өвөр 49 галбиртай Он пад хун Орой биеийг минь эзэлсэн Очирваань бурхны сахиустай Магнай биеийг минь эзэлсэн Манзшир бурхны сахиустай Ар биеийг минь эзэлсэн Далан таван Махгалын сахиустай Дунд биеийг минь эзэлсэн Догшин улаан лусын хаадууд Доод биеийг эзэлсэн Жамба хар лусын хаадууд Дээр Марчим бумбарай улаан тэнгэр эзэлосэн Дор 77 лусын хаадууд эзэлсэн Баруунтай 33 тэнгэр эзэлсэн Зүүнтэй 44 тэнгэр эзэлсэн Ар 18 тэнгэр эзэлсэн Өврийн 49 тэнгэр эзэлсэн. Баруун урд зүг Атаа таван тэнгэр эзэлсэн Хамт төрсөн Сүлд таван тэнгэр Хар үүлэн хаяатай Хөх үүлэн хөвөөтэй Баруун урд зүгээс хос цагаан уулаар нутагтай Цанхил цагаан бөө нар удамтай Цанхилт цагаан удганаас эхтэй Долоодойн долоон үеийн бөө нар Тодож таван хошуу нутагтай Дөрвөлжин улаан ууланд суудалтай Хар дархад багштай 75 хөх үүлэн хаалганаас сахисан Сая сая бум хар тэнгэр Хэргийн эзэн Хэдэр хар Хадарган боомон тэнгэр Зүүн хойд зүгээс Чоно улаан хадат Цусан зээрд хүрэн морин хөлөгтэй Бум буман дагуултай Сая сая нөхөртэй Лхам Жамсранг урьж дуудъяа Чанх хойд зүгт Буриадын эзэн Бөх Илдэн хаан тэнгэрээ Харъяатын эзэн Харилт хатан улаан баатартай Явдлын хоёр сайхан тэнгэр Зүүний нэг тэнгэр Эх болсон 6 зүйлийн амьтан Ерөөлийг хүсч гуйж мөргөе! Баруун зуугаас дамжлагатай ирсэн 75 Махгалын шидийг олсон Данжин дорлиг Гунаа таван хаан Үхэр чулуун үдлэгтэй 13 Алтай хангай 33 Хан хөхий Хөх морь хөлөгтэй Одоо намнан хоногтой Орхон Сэлэнгэ ундтай Ширээ чулуун шинжтэй Шивэр тос хайгуултай Хөшөө чулуун хөрөгтэй Хүн бүгдийн сахиус болсон Хан богд Даян дээрхи Далх Вандад хайртай Замд нь нөхөр болох Харанхуй шөнөөр өдөр болох Самрын модон суудалтай Захын ганц модон дамжлагатай Алд улаан живэртэй Алтан шарга морин хөлөгтэй Нарийн хөндий наадамтай Нарийн шаргал морьтой Эшигэн толгой сандалтай Алтан гадас дамжлагатай Хашигийн хөндий харуултай Соёрын хөндий нутагтай Дулаан хаан түшлэгтэй Олон нуур дамжлагатай Булган уул миний эзэн Буурал аав аа! Улсын эзэн Улаан байгаль Өргөн Сэлэнгийн хөвөө дээр Өндөр торой дамжлагатай Зуун хүний цусан ундтай Баруун газраас ирсэн Түмэн хүний мах иддэг Өргөн Ерөөгийн хөвөө дээр Авгай Дэвсэг Зүүн зүгийн талаар Алтанбулаг дамжлагатай Мөнгөн уул Бүргэд уул суудалтай Дайчин гүрэн Олон шавь нартай Охин дээд нутагтай Авгай Дэвсэг гэдэг би байна. Гал могой ташууртай Галзуу чонон хөлөгтэй Долоодойн үеийн бөө нар Эх болсон зургаан зүйлийн Хамаг амьтан амаржих болтугай!
-
Лус хэмээх нь усанд, Савдаг хэмээх нь газарт, хүчит догшин Нян хэмээх нь огторгуйд, Хурмаст хэмээх нь тэнгэрт оршдог
Хурмаст хэмээх нь тэнгэрт оршдог” хэмээн айлджээ.
Лус савдаг нь нүднээ үл үзэгдэгч хий махбод биетэй, адгуус хийгээд бирдийн язгуурын амьтан бөгөөд харамч болон хилэнт нугууд үйлийн эрхээр лус, савдаг болж төрдөг байна. Иймээс лус савдаг нь өөрийн эзэмшил газрын ил далд баялагт харам ихтэй, түүнтэй зүй бусаар харьцвал хилэгнэн тогширч хорлол хөнөөлийг хүргэдэг аж. Лус савдагийг дотор нь эр, эм, хар, цагаан гэж ангилна.
Лус нь ерөнхийдөө эр нь гурван зуун жар, эм нь гурван зуун жар байдаг бөгөөд нөхөд, зарц сэлтийнхээ хамт тоо томшгүй олон ажээ. Мөн лусыг цагаан, хар, бор, хөх, шар, ногоон, улаан, хар цоохор өнгөөр нь найман аймаг болгон ангилдаг.Үүнд: Хааны язгуурын цагаан лус, богдын язгуурын шар лус, бярманы язгуурын хар лус, 4 махранз найман их лус зэрэг болно. Эдгээр найман аймгийн лусуудын дүр байдал нь хүмүүн цээжтэй, могой бөгстөй. Тэд их хүчтэй, эзэмшил баялаг ихтэй, хэдэн галбыг хүртэл насалдаг гэнэ. Сохор хар лусын хорлол нүүрлэвэл хэн боловч хорлолоос ангижран хагацалгүй өвдөх зовох тэр байтугай амь насаа хүртэл алдах аюулыг амсана. Иймд лусыг аргадан тайтгаруулж байх нь зохилтой.
Савдаг нь газар дэлхий, ан амьтан, ургамал модыг эзэмшин оршино гэж үздэг. Савдгийг хураангуйгаар ерэн нэг, дунджаар зуун тавь, дэлгэрэнгүйгээр мянга хүртэл байдаг. Газар усны эзэд нь сахиус бурхан, хүчит тэнгэр, баатар жанжид, хүчит амьтдын дүр байдалтай байдаг байна. Лус хэмээгч амьтан нь буух, буцах, ичих цаг хугацаа өдөртэй. Лус нь зөвхөн үхэр сар буюу өвлийн адаг сард ичдэг байна. Иймд уул овоо, ус голыг тахихдаа лус буух, буцах, ичих өдрүүдийг сайтар мэдвэл зохистой.
Лусын буулттай өдөрт уул овоо тахих, лусын бумба дарах, лусын сан тавих, тахилга үйлдэх, аргадан тайтгаруулах, хүсэл даатгалаа өчих, дүлцэнгийн элс өргөх зэрэгт лус савдаг баярлаж өлзий хишгээ хайрладаг.
Лусын буцалттай өдөр болон ичсэн үед дээрхи үйлүүдийг хийхийг тэвчинэ. Хэрэв үйлдвээс лусын хот балгад, орон газарт цусан болон мэсэн хур бууснаар лусууд муужрах, галзуурах, тахир дутуу болох, өвчин эмгэг хүрэх зэрэг гэм гардаг тул тухайн хүн болон нутаг оронд лусын хорлол, өвчин тахал, үхэл үгүйрэл зэрэг өлзий бусын зүйл гардаг ажээ.
Лусад тэдний үл таалдаг сонгино, сармис, архи, мах, хүдрийн заар, элдэв хорт муу үнэртний зүйл, бузар буртгийг үл халдаах нь нэн чухал. Зарим уул овоонд мах шүүс, архи дарсыг өргөдөг нь номын адистын хүчээр рашааны мөн чанарт урвуулж өргөл болгодог. Үүнийг мэдэхгүй хүн дураар үйлдэж болохгүй.
Билгүүн чинад хязгаар хүрсэн Очироор огтлогч судрын ач тусаар уншигч тойн ба савдагийн эзэд сэлт бодь хутагт хүрсний хорин хоёрдугаар зүйлд: Би энэ газрыг эзэлсэн савдаг нь бөлгөө. Энэ хаан өдөр бүр манд их хэрэгтэй эм зай, номын өглөг өгөх буй.
Түүний харъяат олон улс нь хиншүү хярвас үл хийхийн тул лус савдаг хийгээд найман аймаг бид нарт өвчин тахалгүй аажим жаргасан нь энэ хааны ач тус тул ачийг хариулсугай гэж санаваас хаанд туулсан бурханаас бус бүгд нь гүйцэд тул шажин их дэлгэрэх амьтныг их тусалваас үнэхээр туулсан бурханы хутгийг хаан даруй олох болно гэж сэтгээд тэнгэрээс бошго олж би тэргүүтэн лус савдагууд бид бүтээж хаанд өргөсөн сүм энэ билээ…хэмээн лус савдагууд хүмүүний зүй зохистой үйл мөрд баясаж хариу үзүүлж байдаг байна. -
Улаачийн хэрэгсэл, Манжлага
Манжиг-Монгол бөөгийн шүтлэгтэнүүд могойг лус савдгаас онгод тэнгэрт нөхцүүлэхээр илгээсэн элч төлөөлөгч хэмээн үздэг. Энэ нь алсан, үхсэн хонины ноос биш, амьд яваа хониноос хяргаж авсан ноос буюу сүүлийн үед хөвөн зэргийг томж, гадуур нь өнгө өнгийн даавуугаар бүрж, могойнууд дүрслэн, бөөгийн өмсгөлийн үндсэн хэрэглэгдэхүүн болгодог явдлаар илэрдэг. Монгол овгууд эдгээр могойн дүрсүүдийг өөр өөрөөр дүрсэлдэг. Бөө нарын нэг хэсэг могойнуудыг хийсвэрлэн дүрсэлдэг байхад нөгөө хэсэг нь бурханы шашны хүчтэй нөлөөллийг сөрөн зогсож жинхэнэ могойн дүрээр нь бодитойгоор дүрсэлдэг болно. Тэгэхдээ могойг ямараар дүрсэлсэн ч түүнийг анх үйлдэн бүтэхдээ жадлан алж байгаа хэрэг болуузай хэмээн болгоомжилж, зүү шөвгөөр нэвт хатгахыг ихэд цээрлэдэг байсан. Бөөгийн өмсгөл дахь могойн дүрсийг хийсвэрлэн дүрслэхдээ түүний толгой, нүд, хамар, сүүл зэргийг дүрслэхгүй, зөвхөн зулзаган могойг могойн дүрсэр дүрсэлж, том буюу бие гүйсэн могойн их биеийн сүүлийн хэсэгт арьсан цацаг хийдэг. Ийм дүрсээс монголын баруун, баруун хойт нутгийн бөө нарт их дэлгэрсэн байдаг. Үүнийгээ манжиг хэмээн нэрлэдэг.
Манжигийг дотор нь бие манжиг, мөргөл манжиг хэмээн хоёр хувааж үздэг. Манжиг нь овог ясны ялгаатайн гадна өмсгөлийн эзэн бөөгийн хувийн намтартай ч холбогддог.
Бие манжиг-Монгол харын бөөгийн хуяг хувцасны баруун, зүүн мөргөл, гол манжигаас бусад манжигуудыг ерөнхийд нь бие манжиг гэдэг. Бие манжигийг зүрх манжиг, дөрвөн мөчний, суганы, дал мөрний, эгэмний, хөхний манжиг хэмжээн долоон хэсэгт хуваадаг. Эдгээр манжигууд нь бөөгийн хүзүү, сээр, нуруу, хавирга болон дотоод эрхтнүүдийг манасан байдаг гэдэг. Үүнээс гадна баруун, зүүн, хөлийн үе бүхнийг болон хоёр суга, дал мөр, эгэм , хөхийг манасан манжигуудыг бөөгийн хуяг хувцсны бүсэлхийгээс дээшхи зайд дал мөр, суга, хөхний тус газруудад бэхэлдэг. Ингэж бэхлэхдээ бөөгийн бие эрхтэнийг манасан лус савдгийн элч /могой/ нар хийгээд тэдэнтэй нөхөцсөн дээдсийн сүнс-онгод /онгод дүр/-ын хүчийг зузаатгах зорилгоор хэд хэдээр нь бүлэглэн бэхэлдэг. Хоёрдугаарт: хэц бүч нь лус савдгийн илгээсэн элч нар болох могойнууд, тэд нараас хүч авсан онгод тэнгэрүүдэд өргөсөн хүндэтгэлийн олбог, түшлэг, хучлага-дэвсгэр, илд-сэлэм, ямба ёсыг;
Гуравдугаарт: дээд тэнгэр, дэргэдэх лус савдгийн ивээлээр үүсч бүрэлдсэн жигүүртэн, араатан амьтад болон мал сүргийг төр түмнийхээ хамт бөөгийн шүтлэг нуруундаа үүрч, хамгаалж явдаг юм гэсэн бөөгийн шүтлэгийн үзэл санааг тус тус илэрхийлдэгийн дээр гол мөргөл манжигт эзэн төрийн гурван тулгуурыг дүрсэлсэн гурван хүч байдаг.
Зүүн мөргөл манжиг-Монгол харын бөөгийн хуяг хувцасны зүүн гарын ар биед далны адагт бэхэлсэн хэсэг манжигийг зүүн мөргөл манжиг гэдэг. Энэ нь зүүн зүгийн онгод тэнгэр нарт мөргөл даатгал үйлдэхэд зориулагддагийн дээр хуягийн эзэн бөөтэй ураг төрлийн холбоогүй энгийн хүмүүсийн сүлд тэнгэрүүдэд мөргөл, даатгал үйлдэж ариутгал хийхэд хэрэглэдэг зүйл юм. Манжигийн зангилаа-Монгол харын бөөгийн өмсгөлийн бөө дээлийн манжигуудыг нэлээд олон газар зангидсан байдаг. Эдгээр зангилаа нь бас олон төрөл байдаг. Энэ нь бөө нар манжиг тус бүрийн нэг, нэг онгод тэнгэрийг төлөөлсөн лусын амьтан могой гэж үздэг учраас хүмүүст учирсан гай барцад, өвчин зовлонгийн хүнд хөнгөн, онгод тэнгэрийн догшин дөлгөөн байдлаас шалтгаалан хүний амь насыг гол төлөв нэг онгодод даатгаж бэхэлсэн бол зарим тохиолдолд оёр онгодод даатгаж дунд холбож бэхэлсэн юмуу ийнхүү бэхлэх явдлыг дахин баталгаажуулсныг илэрхийлнэ. Ийнхүү хүмүүсийн амь насны бэхжилтийг манжигт зангидан бэлгэддэг явдал бичиг үсэг үүсээгүй харанхуй бүдүүлэг нийгмийн харилцааны үеийн зан үйлийн үлдэгдэл болно. Түүнээс гадна ингэж зангидах нь бөө болсны гурав дахь жилээсээ хойш өөрийн төрөл садан, энгийн хүмүүст нийтдээ хэдэн удаа бөөлсөн, тэр ч байтугай бөөлөх бүртээ ямар хүйс, төрөл, насны өргөл барьж авсан буюу онгод тэнгэрт өргөсний тооцоог гаргаж байжээ. -
2012.05.13-ны өдрийн Зүүн Хараа Ноён уулын тахилга: Удган Ш.Э-ийн буултаас
Нартын орны үрс
Алиагаа алдсан амьтад
Далайн мандлаас цаашихыг нь
Даанч мэдэхгүй дээ
Агаар мандлаас дээшхийг
Арайч мэдэхгүйдээ
Эх дэлхий ээжийнхээ
Элгэн биенээс үүссэнээ
Огт оргүй тэнгэрээс
Оюун санаагаар биежсэнээ
Хүн төрхөө алдагсад
Мөн чанараа гээгсэд
Ухаарч ойлгоогүйд
Удмын тэнгэрүүд хилэнтэй
Хүн төрөлхтөний үйл хэрэг
Хөрст дэлхий ээжийн
Хүсэл зорилгод нийцэхгүй байна
Орон дэлхийн уудамд
Огт оргүй зайд
Цаг хугацаанд баригдахгүй
Цаглашгүй их тэнгэр
Хий дүртэн
Хийсгэлэн биетэн
Хийсвэр оюун санаатнуудаас
Биелэж бүтсэнээ мэдэхгүй байна
Оюун санааны тэнгэрээс
Оргиж их буугаатангууд
Мөнх хөх тэнгэрээс
Мөргөл залбирал хүртээтэнгүүд
Хөрст этүгэн дэлхийн
Зүрхэн дээр оршоотонгууд
Хүмүн төрөлхөт заяаны
Мөн чанарыг гээгээтэнгүүд
Билигийн сүв нь нээгдэж
Билиг оюун нь хаагдсанд
Мөн чанараа алдаж
Мөхөл сөнөлд хүрснийг
Үүсгэгч нар хүлээхгүй
Үр дагаварыг нь хариуцахгүй
Хөрст этүгэн эхийн
Өвөр дээр эрхлэх
Хүмүн төрөлх заяаны
Мөн чанарыг илэрхийлэх
Заяагаа хайж
Залбирч байгаа нь талархалтай ч
Дайр этүгэн эхийн хилэнд өртөж
Дарьтай торхон дээр сууж
Дальдарч байгаа амьтад
Дагжин байгаа үрс
Өндөр тэнгэрийн үрс гэхэд
Үнэмшимгүй болжээ
Өндөр дээд шүтээнээ гэж
Өргөж тахиж байгаа бол
Өнгөтийн орны үрс борчуул
Өмөг гуйгаад мөргөж байгаа бол
Ихэсийн алтан онгоноос
Ивээл гуйгаад ирж байгаа бол
Хамаг Монголын хаанаар
Хан тэнгэрт гэрчлэгдсэн
Өргөн дайдыг эзэллээ гэж
Өөртөө омогшсон
Эзэн хааны дархлагдсан шүтээнд
Ивээл гуйгаад мөргө
Тэнгэрт гэрчтэй шүтээн юм шүү
Тэрсэлдсэнд халтай онгон юм шүү
Өнгөтийн орны борчуул
Өмөг гуйсан амьтасад
Айлтгаж хэлэх үг байна
Өндөр этүгэн ээжий чинь юмаа
Өмөг ихтэй тэнгэр эцэг чинь юмаа
Бие чинь этүгэн эхээс үүсэлтэй
Билиг оюун чинь тэнгэрээс эхтэй
Этүгэн их шүтээний
Эмзэг нарийн эрхтэнийг
Эрдэнэс нэрээр цөлмөж
Гал болгон шатааж байгаа
Гангараа болгон зүүж байгаа нь
Өнгөтийн орны үрсийг
Өлсөхөөрөө өөрийгөө иддэг
Өтнөөс өөрцгүйд бодно
Хөгжил гэдэг
Хөгжил гэдэг
Хөнөөлийг өөртөө дуудсан
Хөөрхий нялх борчуул
Сүүлийн 100 жилд
Сүйрлийг өөртөө авчирсан
Оюун санаанд нь
Оргүй их баялаг байтал
Орон лусаа ухаад
Ойгүй гасланд унасан
Харцын үрс
Хааны зэрэгт хүрдэггүй юм
Хан төрийг түшдэггүй юм
Алтан ястай
Ариун цустай
Тэнгэрт тамгатай
Өнгөтөд зүстэй амьтныг
Дээрээс нь илгээнэ
Дэргэд лусаас түшэхэд
Олон түмний онцгой мэдрэмж хэрэгтэй
Олж өргөх хэрэгтэй
Энэ орон дэлхийн
Эзэн болсон тэнгэр нь
Цагаан зүгийн тахилтай юм
Цай сүүний нэхэлтэй юм байна
Цаг хугацаанд баригдаггүй
Хий биеэрээ хийсэж
Огт оргүйгээр оргиж
Орон дэлхийгээ эргэж байдаг юм
Эгэл ардын үрс
Эрдэм номтой байсан ч
Хааны язгуурт хүрэхэд
Төрөл солих хэрэгтэй
Алтан ястай
Ариун цустаныг
Олж өргөвөл
Олон түмэн түшвэл
Өеөдсөн төр өндийж
Өнчирсөн түмэн сэргэнэ
Хүмүн төрөлхтөн
Хөгжихийн хэрээр
Хөнөөл дууддаг юм байна
Ариун сайхан үүсгэлдээ
Аюулыг авч ирдэг юм байна
Алтан сайхан лустыг
Ашиг болгож хараатангууд
Үйлээ удахгүй үүрнэ
Үйлс заяа нь харлана
Хоёр зууны дараах
Хорлолын эхийг тавилаа
Эх дэлхий ээжийгээ
Эндэж халахад хүргэлээ
Усан эрдэнэ ширгэж
Ургамал ногоо хатахад
Алтан дэлхий этүгэний
Амьсгал тасрана
Агаар мандал замхарна
Улаан элсээр шуурсан
Улаан нар нь төөнөсөн
Ув улаан цөлд уйтгарлаж явна
Балга ус олдлооч
Балгахын заяа үгүй
Эвэр хошуутай амьтан болж
Энэлэх үйлийг эдлэнэ
Хаа долоон зууны өмнөөс
Домог болгон шүтэж
Ихэсийн ариун шүтээн гэж
Дархалсан газар нь
Хан төрийн харъяалалаас гарснаас
Өндөр төр өеөдсөн
Өргөн түмэн өнчирсөн
Заяачууд нь холдсон
Зам мөр нь бүдгэрсэн
Онголсон шиг онгол
Дархалсан шиг дархал
Эрдэнийн лусыг хөндөөтөнгүүдэд
Элгэн биенд нь халдаатангуудад
Эрээ цээргүй авирлаатангуудад
Алтан биенд нь халдаатангуудад
Хилэн уураа гаргаж
Хэрэг үйлсийг нь зогсоо
Үйлийнх нь үрийг
Үрийх нь үрд үүрүүл
Хоёр үеийн цаана
Хорлол болгож очуул -
МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛИЙН ДУУДЛАГЫН ТУХАЙ
Бөөгийн дуудлага нь мөнх тэнгэр, газар дэлхий уул, ус, онгод шүтээн зэрэгт зориулагдсан уриа дуудлагыг гайхам сайхнаар дуулан магтсан дуудлага олон байдаг. Бөө мөргөлийн зохиол нь бөө, удганууд тэнгэр нар болон онгон шүтээний дунд зууч болж овог аймгийнхаа хүн ард, мал сүрэг, нутаг усыг ивээн тэтгэгчийн үүрэг гүйцэтгэж буй мэт өвөрмөц онцлогтой байна. Бөө хүн “Хан тэнгэрийг харигтал, Хатан дэлхийг доригтол нь онгод тэнгэрээ дуудах ёстой” гэдэг. Бөөгийн дуудлагыг аман сурвалжаас гадна бичгээр үлдээсэн зүйл их бөгөөд тэр бүү хэл есөн эрдэнээр бүтээж бичсэн дуудлага татлага ч байжээ. Энэ тухай Б.Ринчен “Монгол бөөгийн судалгааны хэрэглэгдэхүүн” номондоо тэмдэглэсэн байна. Судлаач доктор, профессор Д.Бум-Очир “Бөө мөргөлийн аман яруу найраг нь 1.Багшаас шавьд, 2.Залран буусан онгод, дээдсийн сүнч улаачдаа /уг барьсан бөөдөө/ дамжуулан уламжлуулдаг” хэмээн тэмдэглэсэн байна. Ингэхдээ дийлэнх хувийг нь онгод дээдэс нь бөөд мэдээлж, суурь болох өнгөц хэсгийг нь багш нь заан сургадаг бололтой” хэмээн дүгнэсэн байна. Монголчуудын шүтлэгийн тухай түүх зохиолд нилээд дээр үеэс тэмдэглэгдэн иржээ. Гэхдээ эдгээр бичиг зохиолд голдуу товч төдий буюу бусад зүйлийг тоочихын далимд цухас дурдсан дуудлагууд байдаг нь эрдэм шинжилгээний бүтээл болох нь ховор юм. Бөө мөргөлийн аман зохиол нь тухайн орон зай, цаг хугацаанд тохирсон уянга шүлгийн айзам, дуу хөгжмийн ая, шүлэглэх урлаг нь ихэд боловсорсон онцлогтой байдаг. Жишээ нь: Гал могойг ташууртангууд Галзуу чонон хөлөгтөнгүүд Хүний махан хүнстэнгүүд Хүрэл чулуун зүрхтэнгүүд гэх мэт. Бөө мөргөлийн аман яруу найраг нь уран сайхны шинжээсээ илүү зан үйл, хэрэглээний зориулалттай байна. “Бөөгийн дуудлага нь зүгээр нэг шүлэг ерөөлийг дуулан уншихтай адил бус бөгөөд аргадах, залбирах, засах үйлийг гүйцэтгэхэд хэрэглэж буй бие хэл сэтгэл гурвын хүчийг зангидан ашиглаж буй шашны зан үйл юм” хэмээн бөө судлаач Ш.Сүхбат хэлсэн байдаг. Монгол бөө нарын дуудлагад утга агуулгын өөрчлөлт цаг тухайн үед орж байсан явдал бол түүний дуудлагыг олон янзын хувилбартай болгох нөхцөлийн нэг нь болсон байна. Монголчуудын дунд бурханы шашин XVII зууны үеэс хүчтэй дэлгэрч, бөөгийн мөргөлтэй харшилдан мөргөлджээ. Энэ тухай бөө удгануудын дуудлаганд тод үлдсэн. Тухайлбал: Дархадын Сүнчиг удган шарын шашныг үзэн ядаж зүхэл хараал хийдэг нь: Бурханд чинь мөргөх юм бол Булчингаа тас цавчуулна би Шашинд чинь сүсэглэх юм бол Шандасаа ховх татуулна би Хүрдийг чинь эргүүлэх юм бол Хүзүүгээ тас цавчуулна би… гэж бөөлж лам хуврагуудтай арцалдаж байр сууриа алдахгүйн төлөө үзэлцэж байжээ. 16-17 дугаар зууны үеэс бөө мөргөлийн шашинд шарын шашны нөлөө халдаж дан цэвэр шинжээ алдаж, шарын шашны холимогт шинжтэй болон бие даасан шинжээ алдсан байна. Хайрхаан Ариун Умаа Хум Ар тайгаас түүсэн Ариун ганга арц ууги Амьтай бүхнийг даатгаад Бэгз, Жамсран, Махагал Хайрхаан ариун умаа хум Бурхан багш заларсан Будлангийн уул минь Эхний хэсэг нь бурханы шашинд уусан нэгдэж онгод тэнгэрээ бурхдаар илэрхийлэн шарын шашны зохион байгуулалтанд орсон ч гаднах хэлбэр зан үйлээрээ бөө хэвээр үлдсэн. Мөн дуудлагыг лам нар монгол хэл дээр зохиохдоо агуулгыг өөрчилж, уг шүлгийн журмыг дуурайлган ном судраа бичсэн байдаг. Мөн шинэ зохиосон дуудлагын завсар, завсарт нь Түвд хэлний уншлагыг ч оруулж чадсан байна. Энэ дуудлагыг хэрэглэх бөө нарыг шарын зүгийн бөө гэж нэрлэсэн, гэхдээ зарим нутагт цагаан зүгийн бөө ч гэнэ Монголын бөөгийн яруу найраг бол олон зуун жилийн турш ард түмний бүтээсэн уран зохиолын шилдэг өвийг биедээ шингээсэн учраас бурхны шажны ширүүн тэмцэлд тийм амархан ялагдахгүй, амь бөхтэй зууралдаж чадсан байна. Монгол бөө нар дуудлагаа голдуу аман яриагаар цээжилж байсан учраас үг, үсгийн илүү, дутуу зөрөө гарсан онцын их өөрчлөлт болж чадсангүй. Гэвч бас бөөгийн олон янзын дуудлагыг нэгтгэж бичсэн ном байсан бололтой байдаг. “Миний багшид “Онгодын гарчиг” гэдэг нэртэй, гурван хуруу хэртэй зузаан ном байсан. Багшийг нас барсны дараа үрэгдэв бололтой” гэж Булган аймгийн Дагва гуай 1956 онд Б.Содном гуайд ярьсан байна. Үүнийг тодруулж үзэхэд үнэн байсан гэдэг. Бөө мөргөлийн шүтлэгт уул ус, байгаль дэлхийгээ аргадан тахих, онго тэнгэрийг дуудах, аргадах, магтах гэх мэт уран сайхан хэл, аялгуу бүхий дуудлага яруу найраг, зан үйл, зан заншил багтдаг. Бөөгийн мөргөлийн яруу найраг цөм монгол шүлгээр байдаг бөгөөд зөвхөн зан суртахуун буюу ёс журмын тухай тайлбар тэднийг нь зүгээр үргэлжилсэн үгээр хийсэн байх юм. Монголын алдарт зохиолч Д.Нацагдорж монгол бөөгийн дуудлагын шүлгийг судалж байгаад “Миний нутаг” гэдэг гайхамшигт шүлгээ бичсэн. Уг шүлгэндээ бөөгийн дуудлагын шүлгийн хэлбэрийг авч бичсэн нь уншигчдад хүрч чадсан. Бөөгийн дуудлагын шүлгийн хэмжээ нь хэц цохиж, аялан дуудахад тохирч байдаг учраас үгийн толгой буюу адгийг холбоод зогсохгүй, мөр мөрөөр нь туушид нэвт шувт эгшиг, гийгүүлэгч нийлүүлсэн нь олон. Жишээ нь: “…Хонгор сайхан чуулгантангууд минь Хотгорынхон хэцтэнгүүд минь Есөн ес наян нэгэн тамлагыг чинь тамлаж Есөн ес наян нэгэн сацлыг чинь өргөж Хэнд чинь хэнэггүй Алинд чинь алаггүй Бултын тань өмнө Бүгдийн тань дунд Даатгалыг хийж байна Шог, шог, шог…” гэжээ. Үүн дээр уг шүлгийн мөрийг туушид нь шүлэглэсэнээр барахгүй, үгийн толгой, адаг хоёрыг адилхан холбожээ. Үгийн эхэнд “Хонгор, хотгор” гэж Н, Т гийгүүлэгч үсэг оруулсан нь хоорондоо авиа харшгүй. Мөн үгийн эхэнд “Хэнд, алинд” гэсэн ойролцоо сонсогдох үгийн үеэр шүлэглэсэн нь сайхан дуулдаж, хэлэх, цээжлэхэд амархан болсон бөгөөд шүлгийн мөрний эцсийн үгийг бүхэлд нь хэнэггүй, алаггүй гэж холбосон нь аятай дуулдаж байна. Б.Ренчин гуай “Монгол бөөгийн дуудлага нь авиан зүйн хамгийн хялбар аргаар бичигдсэнээрээ Азийн төдийгүй дэлхийн соёлд онцгой байр эзэлнэ” гэсэн. Ингээд үзэхэд Монгол бөөгийн дуудлага нь монгол шүлгийн маш баялаг учир Монгол бөөгийн яруу найргийг сан цуглуулж, нарийвчлан судалбал, бидэнд олж ашиглах зүйл олон бий. Б.Мөнхдалай
-
№ 16. Монгол бөөгийн хуяг, дуулганы тухай
Тайлбар: Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн бага хуралдайн есдүгээр хуралдаанаар \2015.10.09\ Монгол бөөд тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, Монгол бөөгийн түүхэн уламжлал, судалгаа дүнг үндэслэн хэлэлцээд шийдвэр гаргасан.
Нэгдүгээрт: Монгол бөөгийн хөгжилд уламлалт бус жаяг болох бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залахыг МБНЭ-ийн гишүүд үлгэрлэн хориглосон.
Хоёрдугаарт: Хадагийг өргөлд ашиглахаас татгалзах, Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэх шийдвэрийг Монголын нийт бөө нарт хэрэгжүүлэхээр уриалан гаргасан. Хадаг нь бөөгийн уламжлалт өргөлд сүүлд орж ирсэн, мод, модлог ургамалд хадаг уяж, үхүүлэх, нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглах нь байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгож байна.
Гуравдугаарт: МБНЭ-ийн хамт олон Монгол бөөгийн хөгжилд онцгой чухал байр суурь эзлэх Монгол бөөгийн хуяг дуулга, Монгол бөөгийн хуяг дуулгыг уламжлалт дэг жаягаар хэрэглэх зорилтыг дэвшүүлж байна.
Энэ хүрээнд сүүлийн зуунд хэрэглэгдэж ирсэн бөөгийн хуяг дуулганы талаар мэдээлэл хүргэж байна. Хаанаас гаралтай, ямар язгуур, угсааны болохыг тодорхойлж үзнэ биз ээ. Болгоон авч дотроо тунгаан бодож соёрхоно уу.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан