Энэ ажлын бэлтгэл болгож тэр өдрийн үдээс өмнө хонины хонго, шаант чөмөг, уураг сүүл гурван өндөр хавиргыг чанаж хус бодон шоронд шорлоод онгодын өмнө аягатай сүү, хадгийн дэргэд тавьсан байна. Тэгээд өмсгөл хэрэгслийг амилахдаа шавийнхаа бөө гутлыг зөрүүлэн тавиад дээр нь хэнгэрэгийн толио талыг нааш харуулан тавьж, бүрээсгүй талаас нь дээлийг нөмөргөж баруун ханцуйг урагш бөгтөргөн, аманд нь орбыг нь тавиад, хэнгэрийн дээд тал дээлийн захны тус газар малгайг нь нааш харуулан тавьж өмнүүр нь сая хөрөглөсөн онгодын шинэ хөргүүдийг бөгтөргөн, хэнгэрэг дотор хуурыг нь тавьж, хэнгэрэгийн цулбуураас багш бөө зүүн гартаа барьж хуяг хувцасгүйгээр хоёр гурван онгод дуудаж бөөлнө. Энэ үед амилж буй өмсгөл хэрэгсэл онгодын хөргийн дор болон багшийн дор цагаан эсгий юмуу ам даавуу дэвссэн байна. Багш бөө ийнхүү бөөлж байхдаа урьд бэлтгэсэн шортой махаараа шинэхэн хэнгэрэг хуяг хувцас, орбо, онгод тэргүүтнийг арчиж мялаах үйл үйлдэнэ. Энэ нь өмсгөл хэрэгслүүдийг тухай тухайд нь эзэн онгодтой болгож буй хэрэг болно. Хуяг хувцас хэрэгслийн эзэн онгод-Монгол бөөгийн ёсонд бөөгийн хуяг, хувцас, хэнгэрэг хэрэгслүүдийг дор бүрд нь эзэгнэсэн онгод байдаг ёстой. Эдгээр онгодыг багш бөө хуяг хэрэгслийг амлах үедээ оноож өгдөг. Ийнхүү оноож өгөхдөө багш бөө дуртай онгодоороо оноохгүй, шавийн гал голомтонд байдаг сүлд сахиус онгодоос асууж, зөвлөсний эцэст өөрсдийн нь саналаар оноодог байжээ. Хуяглах-Бөөгийн өмсгөл хувцасыг хуяг гэж нэрлэдэг. Бөөгийн хуяг нь онгод дуудаж засал хийж байх үед уул ус газар дэлхийн эзэн савдагууд болон тийрэн чөтгөр бусад бөө нарын онгод сахиусын дайрлагыг хамгаалах зорилгоор өмсдөг. Хуягт олон зүйлийн хамгаалах хэрэгслүүд хадагдсан байдаг. Хэл хуур-Монголын харын бөөгийн ёсонд хуяг хувцасгүйгээр бөөлөхдөө хэрэглэдэг аман хуур хөгжмөө хэл, уруул, шүдийг дайрсан амьсгалын таталт, түлхэлтээр авиа гаргаж хуурддаг болохоор хэл хуур хэмээн нэрлэдэг. Тэгэхдээ бөө хүн гал голомтноосоо онгод тэнгэрийн оронд хүрч очих замдаа өөрөө унаж явдаг шуудан хөх /цэнхэр/ морь гэж үзээд, түүнийг морины дүрс бүхий хайрцагт хийж хадгалдаг. Хэл хуурыг хуурын эзэн бөөтэй ивээл жилтэй дархан хүн ган төмрөөр хатааж хийдэг байсан ба арал буюу их бие, хэл гэсэн үндсэн хоёр хэсгээс бүтнэ. Хуурын их бие арлын хоёр талын нарийдагч төмрийг шуудан хөх морины хоёр хаа /урьд хоёр хаа/ хэмээн нэрлэж, түүний хоёр үзүүр дээрх жижиг хэрчээсүүдийг уг морины хоёр туурай юм гэж үздэг. Түүнээс гадна хэл хуурын хэлийг арлын нугалсан хэсэгт бэхэлсэн байх бөгөөд хуурын хэл төмрийн үзүүрт цэвэр мөнгө үмхүүлдэг нь шуудан хөх морины явдлыг сайжруулж, хуурын хэлийг нь улам хурц, тод /шунаг биш/ болгож буй хэрэг гэж буй хэрэг юм. Энэ утгаараа бас онгодын хэлмэрч ч гэж үздэг явдал буй. Хэл хуурын цохилт-Хэл хуурыг гурван янзын цохилттой гэдэг. Үүнд: нэгд, амьсгалын цохилт. Энэ нь шууд байна. Хоёрт, хэлний цохилт гэдэг нь хүний хэлний хөдөлгөөнөөр хууранд янз янзын дуу авиа оруулдаг. Гуравт, Онгодын аялгууны цохилт нь эхлээд эзгүй хээр тал, морь-малын төвөргөө-давхилтыг дүрслэн аялгуулдаг. Орбо-Монгол бөөгийн ёсонд онгодын унаа гэж тайлбарладаг тал хэнгэрийн цохиурыг Орбо гэдэг. Орбыг тэх гөрөөсний годоор зөөлөвчлөн бүрдэг бөгөөд энэ нь Чингис хааны арван алсан халтар тэхийн годыг төлөөлүүлж байгаа хэрэг гэж бөө нар тайлбарладаг. Чингис хаан 6 өрлөгтэйгээ бараа харж явтал яг урд доороос нь халтар тэх босож зугтаахад хаан өөрөө толбот бор мориороо гүйцээд алав гэж “Монголын нууц товчоо”-нд байдаг. Үүнээс үзвэл энэхүү халтар тэх нь тайчуудын сүлд /тотем/ байсныг их хаан өөрөө устган шарж идчихээд дараа нь 300 тайчуудыг ялсан гэж хэлж байгаа бололттой. Энэ бүхнээс улбаалан монголчууд дээр үеэс өшөөтөн дайсныхаа сүр сүлдийг ялсан ч ялагдсан ч өөрийнхөө сүлд тахилгын ёслолд доромжлол болгон хэрэглэдэг уламжлал тогтжээ. Энэ л утгаар эртний тайчуудын сүлд-тотем болсон амьтдны год эдүгээ хүртэл монголын онгодын унаа хэнгэрэгийн ташуур болон уламжлан иржээ. Оргой-Олон салаа эвэр бүхий бөө удган нарын өмсдөг дуулга малгай. Монгол Улсын ихэнх нутгийн шарын бөө нар бөөгийн өмсгөлийн нэгэн чухал хэсэг болох малгайг /оргой/ хэмээн нэрлэдэг. Шарын бөөгийн оргой нь битүү оройтой байдаг бол харын бөөгийн малгай нь оройгүй, задгай тэнгэртэй, чөлөөтэй харьцаж байхад зориулагдсан байдаг. Хас-Хас нь бөөгийн хувцас хэрэглэл дээр элбэг тааралддаг. Ертөнцийн эрч хүчний бэлэгдэл юм. Монголчуудын гүн ухааны онолын үүднээс үзвэл хосломол чанартай. Эр эмийн бэлэгдлийг агуулдаг.Нар зөв эргүүлэгтэй эр хас, нар буруу эргүүлэгтэй эм хас байдаг. Ертөнцийн эцэс төгсгөлгүй мөнхөд орших хүчийг хасаар төлөөлүүлж кодолсон ажэ. Хас нь зөвхөн мнай гариг дээрх бус хязгааргүй орчлонт ертөнцийн түгээмэл зүй тогтолын код ажээ. Бөөгийн толины тэг дугуй доторх хас нь үүний илэрхийлэл нь ажээ. Эртний нүүдэлч удмын монголчууд оршин тогтнож ирсэн мянга мянган жилийнхээ туршид үнэхээр агуу их эрдэм соёлыг бүтэн цогцлоосон боловч өнөө бид тэр бүхний утга учрын нууц увидас хүч хийгээд сэтгэлгээний хийсвэр санааг нь ухаарч мэдэхгүйн харгайгаар мөн ч ихийг алдсаар байна даа. Өвөг дээдсийнхээ эрдэм ухааны уламжлалт өв эрдэнэсийг судлах арвин нандин үйлсийг бүхий л насныхаа үйл хэрэг болгосон эрдэмтэн мэргэд бидний монголчуудаас хэд хичнээнийг гагцхүү тэнгэр бурхан мэдэх буй. Тэрхүү эрдэм ухааны нэгээхэн нууцыг хадгалсан дурсгалуудын нэг нь хас буюу түмэн насан хээ бөгөөд дорно өрнийн улс түмэнд ч түүнийгээ түгээн дэлгэрүүлсэн гавъяатай. Тиймээс хасыг манайхаас зээлдэн авсан зарим улс орон үндэсний бахархал, төрийн бэлгэдэл болгож байсан нь сонирхолтой юм. Төв Азийн өндөрлөг, говь, хээр талаас дөрвөн зүг, найман зовхист удаа дараалан нүүдэллэж одсон хүй нэгдлийн үеийнхэн хасны дүрс санааг чулуун дээр тэмдэглэн орхисноос хойш явсан хүрсэн, суурьшсан газар бүрдээ мөнөөх тамга дүрсийг гэрч болгон үлдээсэн баримт ихээр олддог.
Category: Онгод тэнгэрийн айлдварууд
-
Онгод тэнгэрийг хөрөглөх ёс
Энэчлэн мод юмуу малын ноос үсээр онгод тэнгэрийнхээ хөрөг дүрсийг бүтээж байжээ. Жишээ нь XII зууны эцэс XIII зууны эхэн үеийн Мэргэдүүд нэлээд том хэмжээний модон онгодтой байсан бол XIII зууны үед Татарууд эсгийгээр хүний бяцхан дүрс онгодууд хийж гэртээ үүднийхээ баруун зүүн талд байрлуулах бөгөөд түүндээ эсгийгээр хөх шиг юм хавчуулан сүсэглэн биширдэг байсан гэдэг. Энэ уламжлал Алтайн урианхай, Хөвсгөлийн хавь, Тувагийн бөө нарт ХХХ зууны үед хэвээр байжээ. Онгод хүүрийн барилга-Эртний хаад, их хүмүүсийн булш бунхан зэрэг газрын доорх байгууламжийг эрдэмтэн Ёнсог “Онгод хүүрийн барилга” хэмээн нэрлэжээ. Чингис хааны цогцсыг “Монголын нууц товчоо”-нд: “…Хамгийн тэнд оршуулж Хаан зайсангуудын тулгар болж Хамаг улсын шүтээн болоод Найман цагаан гэр болов за Энх их улст тунхаг зарлаж Өмссөн цамц өргөө гэр Өрөөсөн оймсыг тэнд онголов Үнэн хүүрий нь заримууд Бурхан Халдунд онголов гэх, заримууд нь Алтай ханы ард, Хэнтий ханы өвөрт, Их өтөг нэрт газарт онголов гэх нь бий…” Онгодод архи өргөхүй-Монгол бөөгийн ёсонд онгод тэнгэрийн тахилгын үед онгод тэнгэртээ тавих их сөнгийн идээ зоогт архи ордог боловч цай, тараг, айраг,бяслаг, өрөм, шүүс, сүүнээс хойш архийг сөгнөдөг байсны дээр архин сэржим өргөх, архинд дуртай онгодод аягаар уулгах зэргээр өргөдөг. Онгодод бяслаг өргөхүй-Онгодод өргөсөн их сөнд бяслаг орох ёстой. Тэгэхдээ нарыг бэлгэдэж заавал дугуй дүрсээр шахсан бяслагийг бүтнээр тусгай тавагт тавьдаг. Онгодод их шүүс өргөхүй-“Их бүхэл тавих ёс”. Онгодод өрөм өргөхүй-Онгодод өргөх өрөмийг мөн онгодод өргөх бяслагийн хэмжээний дугуй саванд самарч загсаагаад тэр л янзаар нь авч бяслаг дээр давхарлан тавьдаг байсан. Энэ нь ертөнцийн их гэрэлт алтан нарыг дээдлэн бэлгэдсэн хэрэг байжээ. Онгодод сүүн сацал өргөх ёс-Монгол бөөгийн ёсонд хээрийн онгодын тахилгын зан үйлийн эх адагт сүүгээр 81 сацлыг гурван удаа өргөдөг. Эхнийхийг онгод тахих бөө онгодын асрыг нар зөв бүтэн тойрч, дараачийнхыг асарт ороод онгодын өөдөөс харан, хормойгоо тосч сөхрөн суугаад хувинтай сүүгээ хормой дээрээ тавьж онгодын зүг есэн тахилт сацлаар ес дахин саацаж залбирдаг бол гуравдахийг нь тахилгын зан үйлийн төгсгөлд мөн есөн удаа өргөдөг байжээ. Онгодод тараг өргөх ёс –Монгол бөөгийн ёсонд бол таргийг үү, аарц, ааруул, шимийн архи, айраг зэрэг таван тансаг идээг дангаараа төлөөлдөг гэдэг юм. Тиймээс онгодод зориулж дугуй саванд бүрэн таргийг савтай нь их сөнгийн идээний эхэнд буй цайны дараа дэслэн тавьдаг байсан. Мөн онгодын тахилгын ёслолд хөндлөнгөөс оролцож буй өрх гэр гал голомтын хүн бол заавал тухайлан бүрсэн шинэ тараг авч ирдэг ёс ч байжээ. Онгодод цай өргөх ёс-Цай юмуу цайны ургамлыг монгол бөө нар хаан төрийн хамгийн их идээ хэмээн эрхэмлэн дээдэлдэг юм. Цай нь онгодод өргөсөн их сөнгийн бүх идээний хамгийн эхэнд хэрэглэгддэг дээж идээ. Тийм ч учраас шахмал болон хуурай нунтаг цайг бэлгийн зүйлд ихээр оруулдаг. Архийг тараг мэтээр орлуулан хэрэглэж болдог бол цайг орлуулдаг зүйл байдаггүй учир цайг “хар” ч гэсэн хааны рашаан, бор ч гэсэн “Богдын рашаан” хэмээн нэрлэдэг билээ. Онгодын асар-Өөд болсон бөөгийн өмсгөл, хэрэгслийг түүний сүнсэнд зориулж хөрөглөсөн онгодын нь хамт тусгай байранд засаж тохижуулах ажлыг монгол улсад зөвхөн бөөгийн шүтлэгтэнүүд л хийдэг байсан. Ингэж засаж тохижуулсан байгууламжийг онгодын асар гэдэг. ХХ зууны гучаад онд асар 600 орчим байсан мэдээ буй.Эдгээр асрууд барагцаалбал сүүлчийн 250-иад жилд үүссэн болох нь судалгаагаар тогтоогдсоны дээр сүүлчийнхийг нь 1990-ээд онд байгуулжээ. Онгодын асрыг XII-XX зууны үед ямар нэгэн гол мөрөн, их бага усны хойд этгээдэд, өглөөний наран хамгаас түрүүлж тусах өндөрлөг газарт, их ойн урд хаяа буюу ойн цоорхойд байрлуулсан байдаг. Энэ нь өөд болсон сүнс бөөгийн онгодууд тахилга тайллагын хооронд байгаль дээрх усаар ундаалж, нэг уулыг түшин, нөгөө уулыг өшиглөж, бас нэгэн ууланд харуул тав их юмуу, уул уулсын хооронд тоглож наадаж оршдог юм гэсэн утгатай бөгөөд тэр бүхэн нь онгодын дурсамж дуудлагаар илэрхийлэгддэг. Түүнээс гадна өөд болсон бөөгийн сүнс онгодыг байрлуулахдаа гол төлөв яс овог овгоор нь нэгэн дор юмуу ойролцоо нутагт байрлуулдаг байсны дээр нэгэн яс овгийн олон онгодын дунд өөр яс овгийн цөөн тооны онгод байгааг судалж үзэхэд тэрхүү олонх болж буй яс овгийн онгодтой төрөл ургийн холбоотой болон багш шавийн барилдлагатай онгодууд байдаг нь эртний овгийн байгууллын үеийн нийгмийн харьцаа ямар байсныг харуулсан түүхийн дурсгалт зүйл болдог билээ. Онгодын асрын хэлбэр маяг-Монгол бөөгийн онгодын асар нь хайсан асартай, сөрөн асартай, сэлс дээвэртэй пин асартай, байшин асартай гэсэн дөрвөн янзын хэлбэр маягтай байдаг. Хайсан асартай онгод-Монголын түрэг угсааны хуулар овогийн бөө нарын онгодын байрыг 4 шонгийн хооронд тус бүр хоёроос гурван модоор холбон “томого” байдалтай барьж тайллага, тахилгын үеэс бусад үед мөн хоёроос гурван нарийхан модоор хөндлөн хааж хамгаалсан байдаг. Онгодын ийм байрыг нутгийнхан нь ”Хайсан асартай онгод” хэмээн нэрлэдэг. Сөрөн асартай онгод-Дөрвөн хөлт мөрний нэг талд үүд гарган баруун, зүүн, хойд талыг хашаалж дотор нь өөд болооч бөөгийн сүнс онгодыг ясны нь онгодтой хөрөглөн бөөгийн хуяг хувцас хэрэгслийн нь сүнстэй хамт асарласныг Монголын чонод овгийн бөөгийн онгодын асар гадаг. Сэлс дээвэртэй пин асартай онгод-Наран мандах зүг рүү үүдийг нь харуулан байрлуулсан урьд тал нь задгай дээвэр бүхий байр юм. Ийм байрыг харын бөөгийн шүтлэгтэнүүд “Сэлс дээвэртэй пин асар” гэж нэрлэдэг. Энэ асрын байгууламжийг тодорхойлбол: Үүдэн тал нь задгай, баруун зүүн хоймор талуудыг 4-7 модоор чигжиж барьсан нь сөрөн асартай ижилхэн. Гэвч дээвэр нь үүдний баруун зүүн талд 3 метр орчим өндөр хоёр шон зоож, хооронд нь нуруу мод тавьж, дээврийн урьд талыг нуруу модонд дэрлүүлэн, хойд талыг асрын хоймор талын ханан дээр дэрлүүлж, хойш нь 20-30 см орчим илүү гаргаж тавьсан байдаг. Энэ бол хар дархад, их /хуа/ дархад, уруд, шарнууд зэрэг монгол угсааны овгуудын хийгээд энэ нутгийн бөө нарын ховсонд сэтгэл нь хувирч ирээд энд өөд болсон буриад, соёд бөөгийн өмсгөл, хэрэгслийн сүнсийг тавиур дээр урагш хараад сууж буй /хэнгэрэгэнд нь дээлий нь нөмөргөж, дээр нь малгайг нь өмсгөн, дор нь хоёр гутлыг нь зөрүүлсэн/ байдлаар засаж, хөрөглөсөн сүнс онгодыг ясны нь онгодтой нь дэлгэж уядаг байсан. Байшин асартай онгод-Бурханы шашны Хөвсгөл орчмын зарим хүрээ хийдийн лам нар XIX зууны үеэс тэр нутагт байсан монгол харын бөөгийх их шүтээн хэд, хэдэн онгодыг хүн байх үеийн нь цусан төрлийн холбоогоорр нэгтгэн цомнож, “Хайрхад” гэсэн өргөмжлөл нэр өгч модон байшинд тохижуулан бурханы нэгэн адил тахиж тайх болжээ. Энэ байшин нь урд ханадаа хоёр цонхтой, дээрээ өрхтэйн дээр тахилгаас бусад цагт цоожлон, түлхүүрийг төрийн цагдаа хадгалдаг байв. Дархадын хязгаарт “Агарын”, “Буянт голын”, “Аралын” гэсэн гурван хайрхад байжээ. Онгодын байр-Онгодын асрууд болон ганц хар модонд хэцэлсэн онгод, хоёр хар модонд хэцэлсэн онгод, дөрвөн хар модонд хэцэлсэн тэр тэр газар нутгуудад байртай хэмээн үзэхийн дээр онгод чухам аль ууланд хаана, эсвэл тэнгэрт байртайг бөө дуудлагандаа тодорхойлдог ёс ч буй. Асар-Эртний перс, хинди хэлээр “тэнгэр”, “амьдралын хүчийг эзэмшигч” гэсэн утгатай байсан “асар”, “асури” хэмээх энэхүү нэр үгийг монголчууд хаад, ноёд дээдсийн амьд ахуйдаа суух өргөө байр, тэнгэрт халин одсоны дараа сүнс нь орших орон гэсэн утгаар авч, баяр наадмын цэнгэлдэх хүрээлэнд дээдсийн залрах хоймрын буюу баруун, зүүн талын асар, насан өөд болсон бөө дээдсийн онгодын асар гэх мэтээр нэрлэж, “асар тэнгэр байртангууд” хэмээн дууддаг. Асаргүй онгод-Бөө дээдсийн онгод дүрмийн байр болгож ямар нэгэн оромж байр төхөөрөөгүй, байгаль дээр жирийн байдлаар засаж байрлуулсан зарим ёс овгийнхны онгодыг асаргүй онгод гэнэ. Асартай онгод-Бөө дээдсийн онгод дүрмийн байр болгож зохих яс-овогт нь тохируулан бэлтгэсэн янз бүрийн хэлбэр маяг бүхий ором байртай онгодыг асартай онгод гэнэ. Онгодын буултууд-Мундарга уулнаа Агч тэнгэрийн охид, Буумал эх, Борогчин тэргүүтэй гучин гурван буумал буйн дээр үүнээс гадна өнө эртний цагт нөхцсөн бөө, удганы сүнсүүд энэ тэр уул хад, гол горхи, нуур цөөрөм, ой модны сахиус, савдаг, бурхад, хат, албин, сэтгэр, буг болон олны тусыг бүтээх буюу эсвэл барчид тотгор, гай зэтгэр татдаг хэмээн үзэж, уул ус, ой мод, тэргүүтэн онгон байгалиа шүтэн тахиж, тайллага тавилга үйлдэн, онгод буумалуудыг урин ирүүлж, тэнгэр нэрт зоригоо зуучлан айлтгахын хажуугаар бусдыг нь тайтгаруулж, тавиг хүндлэл өргөн, сацал түсрэг түсрүүлж, сархадын дээж хүртээдэг. Эднийг Хад бүрийн хаад хат, бут бүхний бурхад, дайд бүрийн гүйгчид, орон бүрийн гүйгчид, хээрийн гүйдэл, гүйдэлтэй газар, дайд бүрийг сахигчид, далай бүрт шумбагчид, замаар явагчид гэх зэргээр нэрлэдэг юм. Онгодын бүтээлэг-Их хүчтэй, догшин онгод тэнгэрүүдийг хөрөглөхдөө тэдгээр онгод тэнгэрүүдийн нүүрийг наагуур нь тусгай хаалт хөшгөөр халхалдаг. Үүнийг тэр онгод тэнгэрийн бүтээлэг гэдэг. Тухайлбал “хармайн аав” хэмээх онгодын хамжаа “хар тэнгэр” гурвалжин хар бүтээлэгтэй байдаг. Онгодын гүйдэл-Онгод байгаль дээр тодорхой газар нутаг, орон зайд байртай боловч тэрээр үргэлжийн хөдөлгөөнд оршдог бөгөөд энэхүү хөдөлгөөнийг бөө нар онгодын гүйдэл гэдэг. Онгодын гүйдэл нь онгод хоорондын ойрын гүйдэл, алсын гүйдэл гэсэн хоёр хэв шинжтэй. Ойрын гүйдэл нь ах дүү, эх эцэг, багш шавийн сүнс онгодын хооронд гүйдэг хийгээд энэ нь гол мөрөн, горхи булаг, нуур далайг гаталдагүй, бас алсын гүйдэл нь уул олгод, талын ганц цохио хад дамжин их дээгүүр явдаг гэдэг. Онгодын гүйдэл хүмүүст хэнгэрэгийн дуу, хонхинуурын хоржигнон шаагих чимээ, исгэрэлт зэргээр мэдэгддэг бөгөөд зарим тохиолдолд ойрхон зайд тайван яваа чоно, гөрөөс зэрэг ан амьтнаар ч мэддэг явдал буй. Онгодын гүйдэл нь хаврын улиралд үдэш оройн цагаар их байдаг. Тийм учраас монголчууд энэ үед хээр гадаа унтах зэргийг ихэд цээрлэдэг. Онгодын жин-Монгол бөөгийн шүтлэгийн онгодыг хүмүүст харагдах биегүй, үзэгдэх дүрс хэлбэргүй-үл үзэгдэгч хүч боловч жин хүндтэй учир хатуу зүйл байдаг хэмээн үздэг. Тухайлбал бөө хүн онгодтойгоо хамт сал дээр суучихвал даац хэтэрч усанд живэх жишээтэй. Онгодын индэр-Асартай, асаргүй онгодын өмнө хэдэн метрийн зайд тохой хирийн өндөр хад чулуун тавцан засаж дээр нь гал түлж, онгод тэнгэрт идээ ундаа, эд өлөг өргөдөг билээ. Энэхүү чулуун тавцанг онгодын индэр гэдэг. Ийм индэрүүд лус савдагт юм өргөдөг газарт ч байсан зэргээс түүнийг “индэрт” хэмээн нэрлэсэн байдаг. Онгодын мэдээлэл-Онгод нь бөө болох хүнийг эзэмдэн авч түүний биед нь нэгэнт нөхцсөнөөс хойш тийнхүү учирсан хүнтэйгээ байнгын холбоотой байж, түүнийгээ мэдээллээр хангаж байдаг. Өөрөөр хэлбэл бөө хүн тус бүрийг тойрсон тэр бөөд төвтэй онгодын нэгэн бичил орчин бүрэлддэг. Онгод мэдээллээ бөөлөх зэрэг ямар нэгэн зан үйл үйлдэж байгаа нөхцөлд ч, энгийн байдалд ч бөөд байнга өгч байдаг. Тийм ч учраас жинхэнэ сайн бөө хүн элдэв мэргэ төлгө, илбэ ховсын үйлдэл хийлгүйгээр асуудлыг шууд шийдвэрлэж оношийг нь шууд тавьж чаддаг байсанд оршино. Онгодын нутаг-Онгодын асар байгаад үгүй болсон газар нутгийг онгодын нутаг гэдэг. Хэдийвээр ийнхүү нутаг нь үлдэж, байгууламж нь үгүй болсон ч онгод нь уг нутагтаа оршсоор байдаг гэдэг. Онгодын өнгө-Аюул заналхийллээс хамгаалах, түүнийг эсэргүүцэх зорилт бүхий цөөн тооны догин онгодыг “хар онгод” хэмээн ерөнхийд нь нэрлээд бусад ихэнх онгодыг түүний эсрэг утгаар нь “цагаан онгод” гэхийн хамт хар онгод нь гол төлөв лусаас гаралтай буюу лустай онгод байдаг. Түүнээс гадна хар онгод нь зөвхөн хар өнгөтэй байдаггүй, лустай холбогдол ихтэй бол ногоон өнгөтэй байх явдал буй. Онгодын самалга-Монгол бөөгийн “хэц онгодын хэлбэр”-ийн хэцний доод захаар цагаан, хөх, цэнхэр, ногоон, цоохор өнгийн туузуудыг эгнүүлэн хадаж бэхэлснийг тухайн онгодын самалга гэдэг. Самалгыг зарим хүмүүс салбан гэж нэрлэдэг.Самалга буюу салбангийн өнгө, тоо нь онгод бүхэнд өөр өөр байдаг. Онгодын суудал-Монгол бөөгийн “хэц онгодын хэлбэр”-ийн хэцний төв, дунд, дээд захаар нь бэхэлсэн 10х15 см юмуу 20х10 см орчим харьцаа бүхий хэмжээний даавууг тэр онгодын суудал гэдэг. Онгодын суудлын өнгө, урт, өргөний хэмжээ нь онгод тус бүрт өөр өөр байна. Тухайлбал өнгө нь онгодын зан төрх чанараас шалтгаалж ууртай догшин бол хар өнгөтэй байх жишээтэй.
-
Т. Балжир удганы онгодын тамлага
Хөсрийн хэлтэй хүн чинь
Хөхөө донгодож газар гэсэхийн цагаар
Хөвчин бие нь тарчилж
Хамгаалах юмгүй тонгочиж
Хар санаа нь баглаж
Хачин тарчлахыг үзнэ хө
Хэлсэн санасныхаа төлөө
Хэмжээлшгүй муухай тарчилж
Үхэл зовлонд унаж үйлээ эдэлж тарчилна тэр
Хааяа намайг дуудаж хашгираарай
Хэл амаа таслахын тулд саадгүй 49 өдөр
Сайн зангаж хяргаарай (хутгаарай)
Хар санаатныг хааж чадна
Хатуу хэлийг тасалж чадна
Бардам аюулыг зайлуулж чадна
Баруун талдаа хадгаа авч яв
Алт мөнгө дууд ! Хадгаараа
Ангайх хэлийг тасал ! Хутгаараа
Халзан цагаан мөринд сайн мөргүүл
Гэрийн хэрүүлээр муугийн үүдийг бүү нээ ! -
Онгодын магтаалын дуудлагын тухай.1
Хайрхадууд, мэлмийтэнгүүд нэх мэи олон тоонд хандан өгүүлж байгаа нь аман зохиолын бусад төрөл зүайлижэй харьцуулбал Монгол ардын туульс эхлэхдээ зааьал Алтай Хангайгаа магтаж уул, ус, дов толгод, ббулаг шандны эзэд болсон олон хий биүетэй хийсгэлэн дүртэнгүүдийн урин залж, хөгжөөж байгаад дараа нь жинхэнэ тууль хайлдгийн үлгэрээ бөө нар ч гэсэн өөрийн онгодуудаа урихдаа эхлээд бүх онгод тэнгэр нэр, гаүар усны эздийг магтан залаад дараа нь өөрийнхөө тухайн шеийн дуудах онгоддоо ханддаг байна.
Бөө мөргөлийн аман яруу найраг дахь магтаалыг агуулга холбогдох занүйл, магтаж байгаа онгод тэнгэр% эд өлөг, тахил тавиг зэргээр үндэслэж дотор нь сэдэвчилэн хаёр анги болгон үздэг байна.
Үүнд:
1. Бөөгийн онгодлын магтаал
2. Бөөгийн эдэл хэрэглэл тахил тавигийн магтаал гэсэн хоёр зүйл болно.
Бөөгийн онгодын тайлга нь онгод тэнгэр нэр, хий хиьё дүртэнгүүдийн магтаалаар эхэлдэг байна. харин бөө судлаач О. Дүрэв бидний бөөгийн онгодын магтаал хэмээн нэрлэж байгаатай аил төстэй шүлэглэлийг ишлэн үзэж тамлага дуудлага хэмээн нэрлэсэн байна.
Тухайлбал: Цэдэв удганы тамлага дуудлага: бар бар хийсэн хайрхадууд
Бар шиг дуутай хайрхадууд
Бараа сүр ихтэй хайрхадууд
Баруун талд багларсан хайрхадууд гэх мэт.
Ж. Чагдар зайрангийн тамлага дуудлагад:
Мянган мэлмийтэнгүүд
Түмэн сонортонгууд
Хийсвэр үүлэн дамжлагатангууд
Хий хивс бийтэнгүүд
Асар тэнгэр нөмрөгтөнгүүд
Аваа их хүчтэнгүүд нэх мэт:
Тэрээ бөөгийн дуудлагыг ерөнхийд нь тамлага дуудлаг, дурсамж дуудлага, төгсгөлийн дуудлага гэхчилэн дараалан 3 ангилжээ. Энэ ангиллаас үзвэл түүний нэрлэсэн “тамлага дуудлага” хэмээгч нь бидний “онгодын магтаал” хэмээгчтэй байрлалын хувьд дүйцэж байна. Мөн эндээс харахад хайрхадууд, мэлмийтэнгүүд гэх мэт олон тоонд хандан өгүүлж байгаа нь аман зохиолын бусад төрөл зүйлтэй харьцуулбал Монгол ардын туульс эхлэхдээ заавал Алтай хангайгаа магтаж уул ус, дов толгод, булаг шандны эзэд болсон олон хий биетэй хийсгэлэн дүртэнгүүдийг урин залж хөгжөөж байгаад дараа нь жинхэнэ тууль хайллдгийн үлгэрээр бөө нар ч гэсэн өөрийн онгодуудаа урихдаа эхлээд бүх онгод тэнгэр нэр, газар усны эздийг магтан залаад дараа нь өөрийнхөө тухай үеийн дуудах онгоддоо ханддаг байна. -
СОНГИНОХАЙРХАНЫ ТУХАЙ ДОМОГ
Сонгино хайрханы өврөөс сумны дуут товруу, зэв, бүсний алтан чимэг зэрэг олдсоныг эрдэмтэд Чингис хаан, Жамуха нартай холбоотой гэж үзсэн бөгөөд Сонгино хайрханы Дадарт ууланд Жамухаг цус гаргалгүй нөгчөөсөн гэж судлаачид баталсан ба тэндээс олдсон алтан бүсийг ч ГҮр хааных гэж таамаглажээ. Сонгино хайрханы нутагт Хэрэйд ханлиг оршиж байсан ба Сонгины буланд 1949 онд Хэрэйдийн ван хан Тоорилын өргөөний туурийг олсон байна. Тус өргөөнд Тэмүүжин эхнэр хүүхдээ мэргэдүүдээс чөлөөлөхөд туслахыг хүсэж, хар булган дахаа Тоорил ханд өргөж байв. Хэрэйд улс мөхсөний дараа тус өргөөнд Чингис хаан хэсэг сууж байгаад Есүй, Хулан хатдын байнгын харш болон хувирсан байна. Уг тууриас 1949, 1966, 2006 оны малтлагуудаар олон сонирхолтой олдвор илэрч байжээ. Тус дүүргийн сүлд нь Сонгино ч биш, Арслан ч биш Өвгөн байдаг нь Түвдээс залагдан ирсэн их ламтан Агваанпэрэнлэйжамц Сонгино хайрхан уулын тахилгын судар зохиох үүрэг хүлээгээд улмаар уулыг ихэд шинжжээ. Чингээд “Энэ өндөр хар уул их догшин юм байна. Учир нь энэ уулын эзэн нь хөх үхэр хөлөглөсөн, араа соёо нь зөрсөн, архи нанчид зооглох дуртай, цэргийн эрдэм ихтэй, айхавтар хөх өвгөн ажээ” хэмээн айлдаж. Тэрхүү эзэн савдаг нь 1998 онд зохиогдсон дүүргийн сүлдэнд тусгалаа олжээ. Ардчилсан хувьсгалын дараа Нийслэлийн Октябрийн район Баянгол дүүрэг хэмээн нэрлэгдэх болсон. 1992 оны байдлаар Улаанбаатар хот 500 000 хүн амтай, харин 245 000 нь Баянгол дүүрэгт оршин суудаг байжээ. Хэт том гэж шүүмжлэгдсэн Баянгол дүүргийг 1, 10-р хорооллоос бүрдсэн , 3,4-р хороолол болон төмөр замын хорооллыг нэгтгэсэн, Баянхошуу, Толгойт, Зүүнсалааг багтаасан гээд 3 дүүрэг болгон хуваах төлөвлөгөө тэр үед бий болжээ. Гэтэл 3 дахь дүүрэг нь дан гэр хорооллоос бүрдэх болчихоод байсан учир Баянгол дүүргийн дорно хэсгийг таслан авч 1992.10.01-нд Сонгино дүүргийг байгуулжээ. Анх дүүрэг Сонгино дүүрэг хэмээх нэртэй байсан агаад Сонгино хайрхан дүүрэг болгохын тулд нэлээдгүй хөөцөлдсөн бөгөөд улсын Ерөнхийлөгчийн туслалцаа ч орж байжээ.
Сонгино хайрхан дүүргийн хүн амын 40% нь орон сууцанд, 60% нь гэр хороололд амьдардаг. Эхийг “Болсон явдал” сониноос
Сонгинохайрхан уулНийслэлийн баруун хэсэгт орших Сонгино хайрхан уул нь домог түүх ихтэй, хад цохио асга ихтэй гурван шовх оргил нь холоос сүр бараатай үнэхээр биширмээр сүрдмээр харагддаг, Туулын хөвөө дагуу тогтсон үзэсгэлэнт сайхан уул билээ.Энэ уулыг хөх чоно хөлөглөсөн өвгөн савдагтай догшин хайрхан гэдгээс гадна зарим хөгшид хөх бух унасан хөх өвгөн савдагтай гэж хэлцдэг. Хайрхан уулын савдагаас цэрэгт мордох, дайн байлдаан зэрэг хатуу үйлийг эрхлэхээр мордож байгаа хүн өөрийн биеийг даатган, сүсэглэн залбиран хүсэхэд ямар нэг гай зэтгэрээс авардаг, хүсэл түргэн бүтдэг хэмээн эрт дээр үеээс ард олон маань сархад идээнийхээ дээжийг өргөн гуйн мөргөж шүтэж ирсэн бөгөөд энэ уламжлал заншил одоо ч хэвээрээ сүү, сархад, идээнийхээ дээжийг өрсөөр байгаа билээ.
Хайрхан уулын энгэрийн хөх асганд зэрлэг улаан сонгино их ургадаг байснааас сонгонит хайрхан суюу Сонгино хайрхан хэмээн нэрлэжээ. Сонгино хайрхан уулыг нэн эртнээс тахин шүтэж ирсний ул мөр том жижиг олон овоо тахилга бий.
Хайрхан ууланд галт хар үнэг байдгаас ямар ч цастай өвөл тэр болгон цас тогтдоггүй гэж ярьдаг.Сүүлнийх нь үзүүр цав цагаан, тас хар жижигхэн хар үнэгийг үзсэн гэх хүмүүс мэр сэр байдаг ба тэр бүрт хүнд харагддаггүй.Сонгино хайрхан уулын салбар ууланд тарвага, зурам, үнэг, хярс, мануул, туулай, чоно байдгаас гадна зудтай жил буга, гөрөөс, аргал, янгир, шилүүс
нүүдлэн ирж нутагладаг байжээ.
Мөн төрөл бүрийн жигүүртэн сойр, ятуу, ууль, шар шувуу, том хүрэн тас байсан ба Монголын Шувуу Ажиглагчдын Клубынхэн 2008 оны 03 сарын 16-ны өдөр ангир, харцага, хар хэрээ, хон хэрээ, алаг шаазгай, хан бүргэд, начин шонхор, улаан хошуут, хээрийн бор шувуу, оронгийн бор шувуу, хөхвөр тагтаа, алагтуу, шоорон алаг болжмор, шар хөмсөг хөмрөг шувуу байгааг ажиглан харснаа өөрийн Монголын Шувуу Ажиглагчдын Клуб сайтнаа тэмдэглэсэн байна.
Бөхөг, түргэний голын нийлэх уулзвараас дээхнэ Сонгино хайрхан уулын баруун үзүүрт Туул голын урьд дэнж дээр эртний хотын туурь байдаг. Энэ хотын туурийг Монголын нууц товчоонд хэд хэд дурьдсан Хэрэйдийн Ван хан Тоорил хааны зуслан, Туулын хар шугуйд доод нийслэлийнх нь туурь гэх ба хожим Чингис хааны бага хатан Хулан хатны ордон болсон гэж зарим түүхчид үзжээ.
Туул голын хойд биед Хайрхан уулын баруун үзүүр цовхордог цохионы дээд ам бурхант уулын зүүн хойд дахь булаг, Булгат хайрханы хажуугийн Дадар Сэвлэг уулын энгэр хавьд эртний хиргэсүүр булш олон бий. Дадар уулнаас XII-XIII зууны Чингис хааны үед хамаарагдах язгууртны булш олдсон.
Сонгино амралтын хойд дахь Баяр толгой, Өлзийт толгой, Ухаатолгой, хэмээх гурван дэнжийг нилээд хожуу хойт дэнж гэж нэрлэх болжээ.Баяр толгой хэмээх дэнж дээр 2 жижигхэн сүм бурхан багшийн найман суврага байсныг хэлмэгдүүлэлтийн үед нураасан түүхтэй. 2-р богдын багш хамбын өвөлжиж байсан өвөлжөө нь Сонгинохайрханы энгэрт бий. Овоо тахилгын шүлэг дууллалыг агуйн лам хэмээх Лувсанпэрэнлэйжамц зохиосон гэдэг юм билээ. Гучаад оны алдаа завхрал, хэлмэгдүүлэлтийн үед хүрээний бурхан тахил, ном судрыг дунд хайрханы нэгэн агуйд нуусан гэх яриа байдаг.
Туул голын урьд морин давааны ард 1915 онд Богд хаант Монгол улсын засгийн гаазар, Оросын хаант засагтай байгуулсан гэрээний дагуу Түшээт хан, Засагт хан, Цэцэн хан аймгийн мал сүргийг эрүүлжүүлэх эм бэлдмэлийн үйлдвэр байгуулсан байна.
Сонгино амралтын урьд байгаа таван эцэг малын бий.Аргал, янгирын барималын хавьд хэсэгхэн товгор газарт байшингийн туурь байх бөгөөд энэ нь оросын малын эмч нарын хувийн байшингийнх, сүүлд энэ байшин орос сургагч, мэрэгжилтэн нарын хүүхэд саатуулах цэцэрлэг болсон түүхтэй.
Догшин хайрхан уул гэж тахин шүтэж ирсэн учраас ан амьтад нь хүрдэггүй байгалийнхаа унаган төрхөөрөө саяхан хүртэл байсан уул юм.Энэ хавь битүү бургасан шугуй байлаа.Гэвч үүнд одоо итгэхэд бэрх болсон.Бидний үеийн хүмүүс эх дэлхийтэйгээ хэрхэн харьцаж, амьдрах орчноо уул, ус, модоо хайрлан хамгаалах сэтгэлгүй хандаж байгааг харуулах жишээ болж байгаад сэтгэл өвдөж, зүрх шимширнэ.Үүнд бас дэлхийн дулаалал нөлөөлж байгаа ч хүн бидний унаган байгаль дэлхийдээ хатуу ширүүн харьцсанаас болсон шүү гэж бодохоор санахааар өөрийн эрхгүй харуулсал төрөх нь үнэхээрийн гунигтай.
Морин даваанд Туул голын урьд Хаант Оросын малын эм бэлдмэлийн үйлдвэрийг 1923 онд Ардын засаг худалдан авч, маршил Х.Чойбалсангийн нэрэмжит мал тарилга үйлдвэрийн газар болж байгаад 1950-иад оноос Биокомбинат болон хөгжсөн түүхтэй.
Сонгино амралтын хавь газрыг өгөөмрийн шар тал буюу өгөөмрийн шар тохой гэж янз янзаар нэрлэж байжээ.Чингис хааны алтан ураг, Түшээт хан Чухандоржийн хүү Дархан чин ван Дондовдоржийг нутаглаж байх үед II Богд Жавзан дамба Лувсан домби дамби мэндэлсэн хэмээн түүх шашдирт тэмдэглэн бичигдсэн гэдэг байна.
Сонгино хайрхан уулын бэлд орших ҮЭ-ийн Сонгино амралт нь 1948 онд анх 10-н гэртэй, арваад ажилтантай ажиллаж эхэлсэн, манай улсын ууган амралтын нэг юм. Түм бужигнаж байсан, энэхүү амралт нэгэн үе мартагдах шахсан амралтаа өнөөдрийн МҮЭ-ийн удирдлага хамт олон сэргээн засаж, үйлчилгээг нь өргөжүүлж байгаад үйлчлүүлэгчид түүний дотор ахмадууд өндөр сэтгэгдэлтэй байгааг энд дурдахад таатай байна.
Морин даваанаас түргэний гол, шувуун фабрик, бөхөг хүртэлх нутаг нь өвөлдөө хүйтэн салхитай, зундаа сэвэлзүүр салхитай, элсэрхэг алтан харгана ургасан, бөхөг түргэний ар хөндийд арвай их тарьдаг байсан гэлцэдэг.Эрт дээр үеэс тариа тарьж байсны үлдэгдлийг батлах чулуун тээрмүүд их олдог байсан ба Бөхөг түргэний сав бол тариа ногоо тарихад тохиромжтой газрын нэг гэж үзэж ирсэн, одоо төмс хүнсний ногоо, нарийн ногоо ихээр тариалж байгаа газрууд байгуулагдан нийслэлийнхэний хэрэгцээнд нийлүүлж баййна.Мөн чацаргана суулгах, тарих, мод үржүүлэгийн гэх аж ахуйн газрууд ажиллаж байна. -
Онгод урин залах дуудлага.1
Дархад бөө удган тухайн үед ямар зан хийх гэж байгаагаас хамаарч ямар онгод дуудахаа сонгодог. Жнь: өвчин эмгэг засах бол өөрийн онгодуудаас домнон анагаах арга ухаан, эрдэм чадалтай онгодыг урин дуудна.
Онгодын дуудлага бол бөө нэг буюу хэд хэдэн онгодод хандан нэр гуншин уол, оршин байгаа буудал суудалт нутаг усыг нь нэрлэн, дээд тэнгэр дэвжид асраасаа заларч өөрийнхөө улаачийн биед орших хүртэл нь урьж байгаа дуудлага юм. Халх бөө удганууд эхлэд заавал толгой онгодоо дуудаж оруулсны дараа дагуул онгодуудаа оруулдаг. Дархад бөө нар мөн толгой онгодоо юмуу эсвэл нутгийн хүчтэй хайрхадын эзэн онголуудыг дууддаг. Жнь: Балигийн ээжийн дуудлаг гэх эт.
Онгодын уриа дуудлага олон шад мөртэй байхаас авхуулаад онгодын нэрийг дурсах төдийн болоход улаачийнхаа биед ордог.
Зарим тохиолдол онгодын нэрийг дурсан төдий болоход эсвэл бүр дурсаашзй дуудаагзй байхад хүртэл онгод нь улаачийнхаа биед харван орж ирэх тохиолдол байдаг. Гэтэл үүний яг эсрэг ямар нэгэ шалтгаанаар онгод орж ирэхгүй цааргалах, ёураг чимээггзй байх тохиолдол байдаг.
Бутанд хярсан яазага мэт
Бургасан нуугдсан болжмор шиг бутанд хярсан туулай шиг бүлтгэнэж явахад миь
Энэ мэдэхгүй чадахгүй улаачийнхаа хүслийгяаагад бодохгүй ирэхгүй байна
…тйим жилтэй тийм хүний үр зовоод байна
Энэ хүнийг зовлонгоос нимгэлж хэлтэлж өгөөч” гэхчилэн арггадан гуйдаг. -
Хуяг хувцас онгод хэрэгслийг амилах зан үйл
Хуяг хувцас хэрэгслийн эзэн онгод-Монгол бөөгийн ёсонд бөөгийн хуяг, хувцас, хэнгэрэг хэрэгслүүдийг дор бүрд нь эзэгнэсэн онгод байдаг ёстой. Эдгээр онгодыг багш бөө хуяг хэрэгслийг амлах үедээ оноож өгдөг. Ийнхүү оноож өгөхдөө багш бөө дуртай онгодоороо оноохгүй, шавийн гал голомтонд байдаг сүлд сахиус онгодоос асууж, зөвлөсний эцэст өөрсдийн нь саналаар оноодог байжээ.
Хуяглах-Бөөгийн өмсгөл хувцасыг хуяг гэж нэрлэдэг. Бөөгийн хуяг нь онгод дуудаж засал хийж байх үед уул ус газар дэлхийн эзэн савдагууд болон тийрэн чөтгөр бусад бөө нарын онгод сахиусын дайрлагыг хамгаалах зорилгоор өмсдөг. Хуягт олон зүйлийн хамгаалах хэрэгслүүд хадагдсан байдаг.
Хэл хуур-Монголын харын бөөгийн ёсонд хуяг хувцасгүйгээр бөөлөхдөө хэрэглэдэг аман хуур хөгжмөө хэл, уруул, шүдийг дайрсан амьсгалын таталт, түлхэлтээр авиа гаргаж хуурддаг болохоор хэл хуур хэмээн нэрлэдэг. Тэгэхдээ бөө хүн гал голомтноосоо онгод тэнгэрийн оронд хүрч очих замдаа өөрөө унаж явдаг шуудан хөх /цэнхэр/ морь гэж үзээд, түүнийг морины дүрс бүхий хайрцагт хийж хадгалдаг. Хэл хуурыг хуурын эзэн бөөтэй ивээл жилтэй дархан хүн ган төмрөөр хатааж хийдэг байсан ба арал буюу их бие, хэл гэсэн үндсэн хоёр хэсгээс бүтнэ. Хуурын их бие арлын хоёр талын нарийдагч төмрийг шуудан хөх морины хоёр хаа /урьд хоёр хаа/ хэмээн нэрлэж, түүний хоёр үзүүр дээрх жижиг хэрчээсүүдийг уг морины хоёр туурай юм гэж үздэг. Түүнээс гадна хэл хуурын хэлийг арлын нугалсан хэсэгт бэхэлсэн байх бөгөөд хуурын хэл төмрийн үзүүрт цэвэр мөнгө үмхүүлдэг нь шуудан хөх морины явдлыг сайжруулж, хуурын хэлийг нь улам хурц, тод /шунаг биш/ болгож буй хэрэг гэж буй хэрэг юм. Энэ утгаараа бас онгодын хэлмэрч ч гэж үздэг явдал буй.
Хэл хуурын цохилт-Хэл хуурыг гурван янзын цохилттой гэдэг. Үүнд: нэгд, амьсгалын цохилт. Энэ нь шууд байна. Хоёрт, хэлний цохилт гэдэг нь хүний хэлний хөдөлгөөнөөр хууранд янз янзын дуу авиа оруулдаг. Гуравт, Онгодын аялгууны цохилт нь эхлээд эзгүй хээр тал, морь-малын төвөргөө-давхилтыг дүрслэн аялгуулдаг.
Орбо-Монгол бөөгийн ёсонд онгодын унаа гэж тайлбарладаг тал хэнгэрийн цохиурыг Орбо гэдэг. Орбыг тэх гөрөөсний годоор зөөлөвчлөн бүрдэг бөгөөд энэ нь Чингис хааны арван алсан халтар тэхийн годыг төлөөлүүлж байгаа хэрэг гэж бөө нар тайлбарладаг. Чингис хаан 6 өрлөгтэйгээ бараа харж явтал яг урд доороос нь халтар тэх босож зугтаахад хаан өөрөө толбот бор мориороо гүйцээд алав гэж “Монголын нууц товчоо”-нд байдаг. Үүнээс үзвэл энэхүү халтар тэх нь тайчуудын сүлд /тотем/ байсныг их хаан өөрөө устган шарж идчихээд дараа нь 300 тайчуудыг ялсан гэж хэлж байгаа бололттой. Энэ бүхнээс улбаалан монголчууд дээр үеэс өшөөтөн дайсныхаа сүр сүлдийг ялсан ч ялагдсан ч өөрийнхөө сүлд тахилгын ёслолд доромжлол болгон хэрэглэдэг уламжлал тогтжээ. Энэ л утгаар эртний тайчуудын сүлд-тотем болсон амьтдны год эдүгээ хүртэл монголын онгодын унаа хэнгэрэгийн ташуур болон уламжлан иржээ.
Оргой-Олон салаа эвэр бүхий бөө удган нарын өмсдөг дуулга малгай. Монгол Улсын ихэнх нутгийн шарын бөө нар бөөгийн өмсгөлийн нэгэн чухал хэсэг болох малгайг /оргой/ хэмээн нэрлэдэг. Шарын бөөгийн оргой нь битүү оройтой байдаг бол харын бөөгийн малгай нь оройгүй, задгай тэнгэртэй, чөлөөтэй харьцаж байхад зориулагдсан байдаг.
Хас-Хас нь бөөгийн хувцас хэрэглэл дээр элбэг тааралддаг. Ертөнцийн эрч хүчний бэлэгдэл юм. Монголчуудын гүн ухааны онолын үүднээс үзвэл хосломол чанартай. Эр эмийн бэлэгдлийг агуулдаг.Нар зөв эргүүлэгтэй эр хас, нар буруу эргүүлэгтэй эм хас байдаг. Ертөнцийн эцэс төгсгөлгүй мөнхөд орших хүчийг хасаар төлөөлүүлж кодолсон ажэ. Хас нь зөвхөн мнай гариг дээрх бус хязгааргүй орчлонт ертөнцийн түгээмэл зүй тогтолын код ажээ. Бөөгийн толины тэг дугуй доторх хас нь үүний илэрхийлэл нь ажээ. Эртний нүүдэлч удмын монголчууд оршин тогтнож ирсэн мянга мянган жилийнхээ туршид үнэхээр агуу их эрдэм соёлыг бүтэн цогцлоосон боловч өнөө бид тэр бүхний утга учрын нууц увидас хүч хийгээд сэтгэлгээний хийсвэр санааг нь ухаарч мэдэхгүйн харгайгаар мөн ч ихийг алдсаар байна даа.
Өвөг дээдсийнхээ эрдэм ухааны уламжлалт өв эрдэнэсийг судлах арвин нандин үйлсийг бүхий л насныхаа үйл хэрэг болгосон эрдэмтэн мэргэд бидний монголчуудаас хэд хичнээнийг гагцхүү тэнгэр бурхан мэдэх буй. Тэрхүү эрдэм ухааны нэгээхэн нууцыг хадгалсан дурсгалуудын нэг нь хас буюу түмэн насан хээ бөгөөд дорно өрнийн улс түмэнд ч түүнийгээ түгээн дэлгэрүүлсэн гавъяатай. Тиймээс хасыг манайхаас зээлдэн авсан зарим улс орон үндэсний бахархал, төрийн бэлгэдэл болгож байсан нь сонирхолтой юм. Төв Азийн өндөрлөг, говь, хээр талаас дөрвөн зүг, найман зовхист удаа дараалан нүүдэллэж одсон хүй нэгдлийн үеийнхэн хасны дүрс санааг чулуун дээр тэмдэглэн орхисноос хойш явсан хүрсэн, суурьшсан газар бүрдээ мөнөөх тамга дүрсийг гэрч болгон үлдээсэн баримт ихээр олддог.
-
Онгод
Онгод нь байгаль дэлхий тэнгэр од нар, сарны ивээлээр амьд амьтныг авран гэрэлтүүлж оршихуйд нь төвхнүүлж дээд тэнгэрийн элч улаач юм. Бөөгийн онгод нь далдыг мэдэрч ухааран таних өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн болж өнгөрсөн, болж байгаа ба болох шинж төлөвийг далд ухамсраас төсөөлөл гаргаж өгдөг. Үүгээрээ бөө хүчтэй байдаг. Түгээмэл ертөнцийн оюун ухааны мандалаас ирж буй болон амьд байгалийн /оюун ухаан/-ыг долгион болон асар далд дуу чимээгээр онгод бөөд дамжуулдаг. Түүнийг хүлээн авах онцгой чадвар зөвхөн бөөд л байдаг.Тэгэхээр бөө нь байгалиас заяагдан төрдөг бөгөөд ийм бөөг онгодтой дархан бөө гэдэг. Онгод орж ирж оршдоггүй бөөг тахилч бөө гэдэг. Сүнс ертөнцийг бүрхэн хязгааргүй оршин оюун санааны онгодыг төрүүлдэг.
Сүнс гурван зүгээс ирдэг гэх бөгөөд өөрийн өнгөтэй “агаар тэнгэрийн алтан шар сүнс, аав ээжийн заяат сүүн цагаан сүнс, ад зэтгэрээс эхт хар муу сүнс” гэж байх ба эр эм бэлэг чанартай. Онгод нь сүнснээс төрнө. Онгодын хүч нь тэнгэрт дүүлэх, тэнгис гэтлэх, тэвнийн нүхээр шургах ид шидтэй гэж үздэг байжээ. Зарим нь удам дамжина. Дарханы хүүхэд дархан, бөөгийн удам бөө, хурдан азарганы төл хурдан гэх мэт. Онгодын анхны хэлбэр нь бөөгийн байдаг. Онгод дуу чимээгээр тархдаг. Ертөнц бол дуу чимээ болой. Дэлхийн эргэлтийн хүчнээс түүний дээд доод талд асар их дуу чимээ физикийн хууль ёсоор гарах боловч бид үл сонсоно. Яагаад гэвэл тэр дуу чимээ нь дэлхий рүү бус сансарын хязгааргүй мандал руу цацагдан одох ба асар хол тул бид үл сонсоно. Онгод нь сүнсээс эхтэй сүнсний биежилт юм. Урлаг онгодоос үүсэлтэй. Бодит ертөнцийн гоо сайхныг онгодоор дамжуулан бүтээдэг.
Онгодоос урлаг төрдөг болохоор монгол нүүдэлчдийн бүх урлагийг бөөгийн урлагт хамааруулан үзэж байна. Урлахуйн ухаан нь хүний биеийн хүч, оюуны хүч, байгалийн хүч энэ гурван супер хүчний бүтээл юм. Хүн дүрст бие, дүрсгүй сүнс “оюун санаа”-аас бүтэх бөгөөд энэ хоёр хүчнийхээ ачаар байгалийг бүтээл болгон урлан туурвидаг. Урлаг бол энэ гурвын гурамслал юм. Эндээс монголын нүүдэлчдийн иш гүн ухааны гурамслалын онол үүсдэг. Үүнийг супер гурамслалын онол гэж хэлж болно. Гурамслал гэдэг үг нь сүлжээ, тасаршгүй харилцан уялдаа, бат хүчний нэгдэл энэ гурвын нийлмэл цогц юм. Нүүдэлчдийн ахуйд тоо томшгүй олон гурамслал оршиж байдаг. Сансар, сав, шим хэмээх энэхүү гурван ертөнц сүлжилдэн гурамслаж нэгдмэл супер хүч болон оршдог.
Дууны урлаг нь үг, ая дуучин гурвын гурамслал юм. Хувцас нь хэрэгцээ, гоёл, эрүүл мэндийн гурамслал юм. Эхнэр нөхөр хүүхэд нь гурамслалын нэгдсэн хүч болж ам бүл, айл гэрийг бүрдүүлнэ. Тооно, хана, унь гурав тулгын чулуу гал ус гурав, чөдөр ба томсон дээс зэрэг олон зүйлийг нэрлэж болно. Бөөгийн шүтлэгийн үндэс нь мөнх тэнгэр, газар дэлхий сүнс гурав болно. Онгод бол олон янзаар илэрч байдаг боловч ялгагдах олон онцлогтой. Онгодгүйгээр яруу үг аялгуу дуудлага төрдөггүй. Шүлэгч онгодоороо яруу найраг бичдэг бол бөө яруу үгт дуудлагаараа онгодоо урин залж ирүүлдэг.
Шүлэгчдэд онгод яруу сайхны ухаарлыг өгдөг бол бөөд онгод ид шид хүч чадлыг оруулдаг. Онгод дуудлага салшгүй нэгдмэл болно. Байгалиас заяагдсан төрөлх авъяас бэлэгтэй онгод нь хосолж байдаг. Төрөлхийн онцгой мэдрэмж зөв совингийн бодит биелэл болж байдгаараа онгод хүчтэй. Онгодгүйгээр аливаа урлаг үл бүтнэ үл дэлгэрнэ. Цэцэг үрийг төрүүлж үр цэцгийг төрүүлэх адил онгод урлагийг төрүүлж урлагаас онгод сэрдэг. Онгод нь хийрхэл, дэмийрэл, балайрал бус мөнх тэнгэрээс буусан шидэд хүч мөн. Хүн төрөлхтөний оюунд түгээмэл оршдог. Авъяас увидастай уг нэгтэй онцгой үед илрэх ба онцгой авъяас чадвар болон зарим хүмүүст заяалагдсан байдаг. Онгод бол далд хүч мөн. Урлахуйн ухааны бүх бүтээл онгодоор бүтээгджээ. Онгод бол ид шид мөн бөгөөд онгодыг тэжээгч нь хөдөлмөр юм. Онгод нь яруу сайхнаар сэтгэж бүтээх үйлийг жолооддог. Өөрөөр хэлбэл яруу сайхан дүрслэлийн их булаг юм. Бөөгийн онгодын бууж орж ирдэг буудал суудал гэж байдаг. Онгод бөөгийн биед орж оршихоос гадна тусгайлсан онгон “онго”-д бууж оршдог. Тийм оршихуй үгүйгээр онгод бүтээлч хүч болж чаддаггүй.
Өөд болсон бөө дээдсийн хүчирхэгжсэн сүнс буюу эрчим хүч, газар усны эзэд /лус савдаг/ буюу байгаль дээрх эрчим хүч хоёрын /нийлбэр/ нэгдлийг Онгод гэнэ. Онгодыг бөөгийн шүтлэгтэнүүд хий ухаар юмс хэмээн ерөнхийд нь нэрлэдэг бодит зүйл мөн. Эрт цагийн бөө удгадын амин сүнс онгод болон дэгдэж гүйдэл суудал, дэгдлэг, дамжлагаараа дамжин, бөө удган нарын урилганд ирж биед нь орон хэрэг зоригийг бүтээж өгдөг хэмээх бөө мөргөлийн ойлголт. Онгод урих, онгод оруулах, онгод гарах, онгод догшрох гэх мэт. Онгод эхлэн үзэгдэх тэмдэг нь гурав ажгуу. Хурц гэрлээр туяарах, будан манан мэт тоосрох, харанхуй агуйд орох мэт харанхуйлан хучигдах зэрэг болно. Онгод уригдан залагдаж ирэх, буумалдаа оршин суух, буцах гурван үйлээр дамжиж байдаг. Гурван минут орчим үргэлжилдэг байна.
Онгод амилах ёс-Янз бүрийн өнгө, хэмжээ бүхий даавуунууд болон эсгий,цэмбэ зэрэг мал, амьтны гаралтай /утас, ноос, шөрмөс, булга, хэрэмний арьс, үс, өөх тос зэрэг/ зүйлийг дээр үеэс хэвшил болгон хатуу тогтоосон ёс журмын дагуу оёж, шидээслэж үйлдсэн ямар нэгэн бүтээгдэхүүнд бөө дээдсийн бага хүчдэл бүхий эрчим хүч ба байгаль дээрх мөн тийм хэмжээний эрчим хүчнүүдийн нэгдлийг шившин шингээхийг онгод амилах ёс хэмээн нэрлэдэг.
Онгод болгох ёс-Бөөг өөд болсноос хойш гурван жилийн дараа тухайн бөөгийн сүнсийг онгод болгох зан үйл үйлддэг. Тэр үед бөөгийн өмсгөл хэрэгсэл нь өнгөрсөн гурван жилд лусад хадгалагдаад байгаль дээрх нэгдэлтэй бүрэн нэгдэж бага хүчдэлтэй эрчим хүчийг өөртөө шингээж, хүний хөлс, амьсгал, хир буртаг, утааны үнэр бүрэн арилж, жинхэнэ хээрийн юм болж цэвэршсэн байхын дээр, талийгаач бөөгийн цогцосын үлдэгдлийг цэвэршүүлсний дараа талийгаач бөөгийн гэрээсэлсэн /гэрээсэлж амжаагүй бол сайн бөөгөөр үзүүлж тогтоосон/ газарт хуулар бөөгийнх бол томог хэлбэрт хайс, шарнууд бөөгийнх бол саран, бусад монгол бөөгийнх бол сэнс дээвэртэй пин зэрэг найман дүрсийн /хэлбэрийн/ асар барьж тэр асарт талийгаачтай цусан төрлийн холбоогүй, түүнийг сайн мэдэх бөөгөөр талийгаачийн лустай нэгдсэн сүнсийг дуудуулж онгод дүрийг нь өмнөх ёсыг үйлдсэнээр талийгаач бөөгийн онгод дүрмийг буй болгох ёслол төгсч, хээрийн ба гэрийн онгод бэлэн болно.
Онгод босгох ёс-Бөө хийгээд бөө биш гал голомтонд /айлд/ тухайн өрхийн гишүүд /нөхөр, эхнэр, хүүхэд/-ийн яс овгийн сүлд сахиусууд болон тэдний эрээ хорлол, атаа жөтөөгөөр ирсэн зэрэг ямар нэгэн учир шалтгаан бүхий онгод тэнгэрүүдийг тэр гал голомтод шившин, амилж өгөхийг онгод босгох ёсыг гүйцэтгэв гэдэг.
Онгод бөөд орох ёс-Бөө хүн өөрийн сэтгэхүйг түр зуур гэж 3-аас дээш жилийн өмнө өөд болсон бөө дээдсийн сэтгэхүйгээр сэтгэснийгээ өөрийн дуу хоолойгоо нийтэд уламжлахыг бөөд онгод орлоо гэх юмуу эсвэл бөө бөөлөв гэдэг. Нэг удаагийн бөөлөлтөөр хэдэн ч онгод бөөд ордог бөгөөд тэрхүү онгод бөөд орохын тоогоор бөө ухаан алддаг гэсэн үг юм.
Онгод нөхцөх үйл явц-Бөө угсаатай болон ийм угсаагүй цөөн хүмүүст онгод нөхцөх үйл явц гэж байдаг. Судлаачдын тодорхойлсноор бөө гэр бүл буюу бөө нар элбэгтэй, бөөгийн шүтлэгийн үзэл санааны нөлөө хүчтэй хэвээр байсан нутгийн 12-18 насны охид, хөвгүүдэд онгод нөхцөх үйл явц харьцангуй их байдаг. Лус савдагтай нөхцсөн охид, хөвгүүд нь гэр орноосоо дайжиж хээр тэнэдэг бол онгод нөхцсөн хүүхэд залуучууд сэтгэл мэдрэлийн хурц илрэлтэй өвчинд нэрвэгдэж онгод орох, дэмийрч галзууран зарим тохиолдолд хүндэрч хүний гарт ордог.
Онгод орох гарах үүд-Монгол бөөгийн ёсонд бөө дээлийн хоёр суга цоорхой байдгийн дээр бөө малгай нь өргөн тууз хэлбэртэй ар талдаа уяатай байдаг. Үүнийг бөө нар тайлбарлахдаа онгод тэнгэрүүд бөөд ирээд түүний бие толгойд шингэхдээ орж, гардаг үүдүүд юм гэдэг. Бөө хүн бөөлж байхдаа дээд тэнгэртэй шууд харьцаж байдаг гэж үздэг.
Онгод оршуулах ёс-Монгол орны нутгаас малтаж шинжилсэн эртний булшуудад хүн оршуулсныг эрдэмтэн Ёнсог “Онгод оршуулах ёс” хэмээн томъёолсон байдаг. Энэ нь эртний булш бунханууд өөд болоочийг оршуулахдаа амьсгал болон хөлс шингэсэн эд өлгийн зүйлийнх нь хамт оршуулдаг. Үүнийг өөд болоочийн хүний сүнс байгаа хэрэг юм гэсэн бөөгийн шүтлэгийн үзэл санааны үүднээс тайлбарласан зөв бодитой тайлбар мөн гэж үздэг.
Онгод сахиусанд даатгах даатгал
Хурмаст тэнгэрээс заяасан
Хотол олны сахиус болсон
Цанхилан цагаан удган
Цагаадай өвгөн аав минь
Уужтай сайхан идээнээс
Уун зооглон соёрх
Явдал учраа даатгаж
Ямааны зүлдээ өргөнөм
Арьс махан рашаан болж
Амин сүнсний бурхан болж
Адгуусны төрлөөс зайлж
Амар заяанд төрөг
Хотон доторх хониноос
Хонгор халзныг шилэв би
Төлгөн хонины чинь ууц
Төө зузаан
Хурган хонины чинь ууц
Хуруу зузаан
Уужтай сайхан идээнээс
Уун зооглож соёрх
Уу хормойд багтааж
Уудам суганд хавчуул
Бүжин туулайн бүвүргээр
Бүүрэг чонын шогшоогоор
Гүвэг гүвэг гүйцтэй
Хан буурал тэнгэр минь
Гүрээний судсан хатгалгаатай
Галзуу чонон хүлэгтэй
Гал могой ташууртай
Хүний махан хүнстэй
Хүрэл чулуун зүрхтэй
Хар эрээн бүргэд хамжаастай
Хүрэн эрээн бүргэд дэвилгээтэй
Бөртэ чонын шогшоогоор
Бөөн бөөнөөр залардаг
Онон их сахиус
Олон үеийн шүтээн
Тавьсан тахийг минь
Тавтай сайхан зооглоод
Алд биеийг минь алдалгүй харж
Ахан дүүсийн минь алгасалгүй ивээж
Архаг өвчтэй бол
Арагшаанаараа /рашаанаар/ эмнэж
Долоовроороо домнож
Хайраараа хараатай
Халамжаараа өргөхтэй
Мөн хүү Даваажав хэлж тэмдэглүүлбэй. -
Н. Цэгмэд удган онгодын магтаал дуудлага
Торго болсон Шишгэд минь
Хан их аав минь
Хатан их ээж минь
Харж үзэж, хааж боож
Буруу санаатныг буцааж
Зөрүү санаатныг зөвшүүлж
Хар санаатныг хариулж
Муухай харсныг мухрааж
Хурпны хөлөөс зайлуулж
Хурцын илдээс зайлуулж
Халтирхахад шатал
Хазайхад нь түш
Орон хангайн уул савдагууд минь
Дээр нь пэвэн харж
Дэргэд нь манан харж
Харж үзэн
Хамгаалж байгтий -
Манжлага
Бөө нарын нэг хэсэг могойнуудыг хийсвэрлэн дүрсэлдэг байхад нөгөө хэсэг нь бурханы шашны хүчтэй нөлөөллийг сөрөн зогсож жинхэнэ могойн дүрээр нь бодитойгоор дүрсэлдэг болно. Тэгэхдээ могойг ямараар дүрсэлсэн ч түүнийг анх үйлдэн бүтэхдээ жадлан алж байгаа хэрэг болуузай хэмээн болгоомжилж, зүү шөвгөөр нэвт хатгахыг ихэд цээрлэдэг байсан.
Бөөгийн өмсгөл дахь могойн дүрсийг хийсвэрлэн дүрслэхдээ түүний толгой, нүд, хамар, сүүл зэргийг дүрслэхгүй, зөвхөн зулзаган могойг могойн дүрсэр дүрсэлж, том буюу бие гүйсэн могойн их биеийн сүүлийн хэсэгт арьсан цацаг хийдэг. Ийм дүрсээс монголын баруун, баруун хойт нутгийн бөө нарт их дэлгэрсэн байдаг. Үүнийгээ манжиг хэмээн нэрлэдэг. Манжигийг дотор нь бие манжиг, мөргөл манжиг хэмээн хоёр хувааж үздэг. Манжиг нь овог ясны ялгаатайн гадна өмсгөлийн эзэн бөөгийн хувийн намтартай ч холбогддог.