Category: Нийтлэл, ярилцлага

  • Түвд ламаас төрсөн нутгийн савдаг хүчтэй байдаг юм

    2007 оны “Болор цом” наадмын нэгийн даваанд өвдөг шороодож халамцаад, шүүгчдийг “шүлэг ойлгохгүй байснаас үхсэн дээр” хэмээн ил тод хараав. Тэдгээр харааж байгаа шүүгчдийн дотор аавынх нь дотно анд Ардын уран зохиолч П.Бадарч хүртэл байлаа гэж бодоход тэр хэнд ч үгээ хэлдэг нь шууд харагдана. “Ардын эрх” сонинд ажиллаж, Далай ламтай ярилцаж гээд сэтгүүл зүй ертөнцөд богинохон ажилласан ч тэр өөрийгөө хэн бэ гэдгээ харуулж чадсан.

    Сэтгүүл зүйд удаан ажиллаагүй нь цаанаа учиртай. Тэр шүлэг шигээ омголон учраас хэн нэгнээр юу бичихээ заалгаж амьдармааргүй л байсан байхгүй юу. Тийм ч учраас галтай шүлгээ зүрхэндээ тээгээд, найрагч нөхдийнхөө хамт бодож шаналах зүйлгүй амьдарсан. Гэхдээ 2006 оны үед “Ардын төр” хэмээх сонин эрхэлж байгаад тун ч удалгүй үүдийг нь барьсан. Тэгэхээр тэр одоо ахин сэтгүүл зүйн ертөнцөд орж ирэхгүй гэдэгтэй мөрийцсэн ч болно. Хүний амьдралын энэхэн орон зайд намтар дүүрэн амьдарсан энэ бүсгүйн тухай дурьдахад нэлээд цаг зав гаргах шаардлагатай ч бас чиг богинохон зайд өөрийг нь ойлгуулж болмоор тийм нээлттэй, энгийн хэрнээ омголон аж. Энэ бол “Болор цом”-ын хошой тэргүүн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Цоодолын Хулан.
    Тэрбээр нэгэн ярилцлагдаа “Балбар ахыг амьд сэрүүн байхад нь тэр хүнийг харахаар л өөрийгөө хөндлөнгөөс харж байгаа юм шиг санагддаг байсан. Бид хоёрын жил, орд ч ижил. Ер нь их ойролцоо зан авиртай. Тэр хүнийг нас барсны дараа сэтгэл их өвдсөн. Одоо л гайгүй эдгэж байна. Яруу найрагчдаас надад хамгийн ойр хүн байсан. Хэрвээ Балбар ах эмэгтэй хүн байсан бол яг надархуу, би эр хүн байсан бол Балбар ахтай төстэй л хүн байх байсан болов уу гэж боддог юм” хэмээсэн. Магадгүй л юм, гэхдээ түүний аавыг харахаар дээрх зүйлийг бас мартаж болмоор. Яагаад гэхээр түүний аав манай нэрт яруу найрагч Д.Цоодол гуай бол шүлэг шигээ зөөлөн, бичсэн дуулиуд шигээ ард олныхоо төлөө шаналан тээж явдаг тийм л хүн.
    Иймээс аавын нь тухай бодохоор түүний хэлснийг мартаж болохоор. Үнэндээ Цоодолын Хуланг ярихын тулд Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолын тухай дурсахгүй өнгөрч болохгүй. Тийм ч учраас тэр “намайг мэдье гэвэл аавыг минь, аавыг минь танъя гэвэл намайг мэдэх хэрэгтэй” хэмээсэн биз. Гэхдээ энд аавынх нь тухай дурдах гээгүй учраас “Зүлгэн дээр гэрээ бариад Зүгээр л нэг амьдрах” гэсэн бүсгүй найрагчийн тухай дурдая. “Цэцдийн толгой авдаг төртэй байхыг хүсэхгүй Цэцгийн толгой тасддагүй үртэй байхыг хүснэ” хэмээн халгиулж цалгиулж байсан найрагч бүсгүй маань өнө мөнхийн хэрнээ өчүүхэн байж магадгүй амьдралыг тун энгийнээр “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан” хэмээх философийг тэр ард түмэндээ бичиж өгсөн нь бол гайхамшиг. Магадгүй түүний бичиж чадах, бичиж үлдээх цөөн хэдэн мөрүүдийн нэг бол энэ.
    Үүнийг олон судлаач, эрдэмтэд тайлбарлаж байдаг ч миний хувьд бол өөрөөр харж бодож явдаг нэгэн. Монголын яруу найргийн галыг манасан цөөн бүсгүйчүүдийн сор нь болж яваа энэ бүсгүй залуу цагтаа бас дурлаж шатаж, түүнээсээ болж алдаж онож явсан. Жаргал зовлонтой амьдралын тэн тэнцүүлж шатахдаа, гунихдаа, хөөрөхдөө шүлэг бичиж явсан түүний амьдралын зам харгуйд худал хуурмаг ч байсан, эр хорын харц ч байсан. Гэсэн хэдий ч энэ зам харгуй тэр чигээрээ хүндлэл байсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй. Тийм ч учраас хуучин цагийн хэллэгээр бол язгууртан дээдсийн гэмээр нийгэмдэх амьдралаас залхахдаа ийн дуун алдсан хэрэг. Үүнийг зөвхөн би хэлээд ч байгаа хэрэг биш. Тэр чигээрээ омогшлоор, гэхдээ нарийн утга учраас бүрдэх түүний шүлгүүдийг хийгээд эрхэмсэг гал цогтой дүр төрхийг ард түмэн тэр чигээрээ мэднэ. Бараг өөрийнх нь мэддэггүйг ч хэлэх байх. Тийм л байдаг шүү дээ.
    Аль тэртээ наяад оны сүүлчээр МУИС-ийн оюутан байхдаа авьяаслаг яруу найрагч Шагдарын Уянга асантай үерхэж, улмаар түүнтэй гэр бүл болж, дундаасаа Уянгын Дөрвөн-Уул хэмээх хүү төрүүлж, амьдрал гэгчид хөл тавьсан. Гал цогтой яруу найрагч маань өөрийнх нь хэлдгээр “Балбар ах шигээ хурц омголон” болохоор тэдний амьдрал удаан үргэлжлээгүй гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Мэдээж омголон найрагч бүсгүйд яруу найрагч нөхөр тохирохгүй байсан биз. Түүгээр, түүний шүлгээр чимэж, бас хайрыг нь даруухнаар хүртэж чадах тийм л эр хүн хэрэгтэй байсан болохоос биш яруу найрагч өрхийн тэргүүн түүнд хэрэг байгаагүй учраас тэд хоёр салаа замаар одсон.
    Тэр алдахаас, зовлон амсахаас айдаггүй. Тийм ч учраас тэр өөрийгөө “Алдааны цуглуулга” хэмээсэн байх. Ямар сайндаа нэгэн сонинд өгсөн ярилцлагдаа “Би одооны залуучуудын нэг зүйлд дургүй хүрдэг. Тэд яаж алдаагүй амьдрах вэ гэж л боддог. Алдаагүй амьдрах гэж яаж байх юм бэ. Хүнд хайртай болж, дурлал хайрын шаналан энэ тэр гэдэг юмыг хүн амсах, мэдрэх ёстой ш дээ. Одооны залуучууд их сургуулиа улаан дипломтой төгсөөд л, тэгснээ нэг сайхан ажилд ороод, тэгээд хань ижлээ сонгохдоо хүртэл ямар ч алдаа гаргахгүйгээр сонгох л хүсэлтэй” хэмээн илт дургүйцсэн ярилцлагыг сонинд өгч байв. Ийм л зандаа хөтлөгдсөн залуу найрагч бүсгүй маань олон жилийн турш эр хорын харцан дундуур гал шиг шүлгээ уншаад туучаад гарсанд эргэлзэх хэрэг алга.
    Түүний анхны хань яруу найрагч Ш.Уянга ид хийж бүтээх насандаа тэнгэр болсон. Тэгэхэд Ц.Хулан гунигаа шүлгээр тайлчихаад өнөөх л гал цогтой хэвээр цааш одсон. Мэдээж, тэр дотроосоо нурж, шүлгээрээ сэтгэлээ аргадаж явсан. Түүний төрөлхийн гал цогтой чанар, гал цогтой шүлгүүд нь түүнийг зөвхөн үүнээс ч биш, өөрийнх нь хэлдгээр “алдааны цуглуулгаас” нь аварч байсан болов уу. Тийм учраас Ц.Хулан “Хүн зовлон шаналал гэдэг юманд сэтгэлээ дүрээд авах хэрэгтэй шүү дээ. Тэгж байж хүн болно. Тиймээс алдахаас айх хэрэггүй” гэж хэлж байв. Энэ чанар нь ч түүнийг өнөөдрийн өндөрлөгт авчрахдаа олон сайхан шүлгийг бичүүлсэн биз. Ийнхүү жирийн бүсгүйн яваад байдаггүй яруу найрагчийн замаар аяны богцоо үүрээд гарсан жаал охин амьдрал таньж ухаажсан Монголын нэгэн сайхан ижий болсон гэдэгтэй уншигч олон маргах аргагүй. 2000 оны эхээр байх аа, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ахайтан хүү Б.Хасартайгаа хамт “Болор цом”-д уралдсан юм. Тэгэхдээ Б.Лхагвасүрэн найрагч тайзан дээрээс “Манай Цоодол наадмын дэвжээн дээр нэг байдас хөтлөөд ирдэг байсан. Одоо ч сүүтэй сайхан гүү болжээ. Харин би энэ жил нэг даага хөтөлж ирлээ” гээд хүүгээ танилцуулж байж билээ. Энэ хэдийгээр хошигнож байгаа ч уяралын өнгө аяс гэрэлтэн үзэгч олон ихэд уярч суусан нь санагдана.
    Тэр өөрөө “Болор цом” наамдыг хоёр удаа хүртсэн бол аав Д.Цоодол нь гурван удаа хүртэж, тэдний гал голомтод таван удаагийн “Болор цом”-ын тэргүүн байр, эгшиглэнт янжинлхам бурхан тавантаа заларсан юм. Ц.Хулан одоогоос олон жилийн өмнө “Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай” хэмээн уншаад 1996 оны “Болор цом” наадмыг авч байв. Д.Цоодолынх гэдэг айл гурван охинтой, хамгийн хэцүү нь Ц.Хулан байсан гэдгийг түүний ээж Цэвэлмаа гуай ч нуудаггүй. Мэдээж түүнд даруухан, ээжийгээ зовоохгүй байна гэдэг огтоос тохирохгүй зүйл. Харин өдгөөгөөс хоёр жилийн өмнө Бурхантын хөндий, Дархан-Уул аймагт болсон “Болор цом” наадмыг авчирсан. Эхний удаа “Болор цом” наадамд тэргүүлэхдээ тэр ёстой халгиж цалгисан шүлгүүд уншиж, эрсийн харцан дундуур туучиж явсан бол сүүлд цом залахдаа Монголын Хүүхэлдэйн театрын дарга болж, нөхөрт гарчихсан, Б.Удвал охиноо төрүүлчихсөн, намба төгөлдөр ижий болчихсон байсан. Тийм ч учраас утга төгөлдөр шүлгүүд уншиж суухад, түүний нөхөр С.Батбаатар үзэгчдийн суудалд дээлийнх нь захыг мушгиж суусан.
    Захыг нь мушгисан гэснээс С.Батбаатар Дархан руу хөдлө¬хийн урьд орой Ц.Хулангаас нуугаад мэргэн гэгд¬дэг түвд лам дээр очиж хий¬морь лундааг нь асуусан гэдэг. Үүнийгээ хэлэхгүй нууж байгаад гэнэт лам “Хоё¬рын даваа байна аа, харин нэг бол ха¬рагдахгүй байна шүү. Цагаан дарь эхийг тахь” гэж хэлсэн гэсэн. Тэгэхэд нь Хулан жаахан хулчийж, ерөө¬сөө явахаа больдог ч юм билүү гээд ачаа бараагаа задалж үзэж гэнэ. Тэгээд найз нөхөдтэй¬гээ уулз¬маар бай¬даг. Тэгснээ зө¬¬рүүд хүн болохоо¬роо “Ямар хүнээс асуусан гэнээ” гэж лавлаад “Үгүй ээ, түвд ламаас төрсөн нутгийн сав¬даг хүчтэй байдаг юм, харж л байгаарай” гээд тэр дорх¬ноо “Болор цом”-д бичсэн шүлгүүдээ за¬далж, цоо шинэ хоёр шүлэг бичсэн гэдэг. Тэр нь “Цагаан дарь эх”, “Найраг¬чийн нутаг” хэмээх Дарханы цомд уншсан шүлгүүд. Эндээс түүний өөрийнхөөрөө байдаг зоргоороо араншин нэвт гэрэлтэхийн сацуу насны ханийнх нь эхнэрийнхээ үнэнч фен, итгэл сэтгэлийн нэгэн илрэл тодоос тод харагдана. Энэхэн цаг нарны орон зайд нэгэн хүний тухай, тэр тусмаа найрагч Ц.Хулангийн тухай бичнэ гэдэг яагаад ч багтахгүй. Гэхдээ л уншигч та найрагч Ц.Хулантай мэнд зөрж, хоёр үг солихын завсарт түүний тухай танил дотно зураглал эрт урьдын юм шиг жирэлзэн өнгөрөх байх аа гэдэгт найдаж байна.
    С.УуганТүвд ламаас төрсөн нутгийн савдаг хүчтэй байдаг юм
    Магадгүй тэр маргаашийн учрыг өчигдөр нь түүнээс ч өмнө таних гэж хичээдэг байх, тун сэтгэлд нь нийцэхгүй, танигдахгүй бол агсам тавихаа ч огт тоохгүй. Ямар сайндаа 2005 онд болсон Зохиолчдын эвлэлийн бүгд хурал дээр төрөх шахсан очсон түүний зургийг тал талаас дараад байжээ. Мань хүн битгий ав гэж гуйгаад байхад нь нэг сэтгүүлч бүр тэгэхээс тэгсэн юм шиг улам олон зураг дараад байхаар нь аппаратыг нь булааж авч, шат руу савчихаад, өөрийг нь тас хийтэл алгадсан юм даг. 2007 оны “Болор цом” наадмын нэгийн даваанд өвдөг шороодож халамцаад, шүүгчдийг “шүлэг ойлгохгүй байснаас үхсэн дээр” хэмээн ил тод хараав. Тэдгээр харааж байгаа шүүгчдийн дотор аавынх нь дотно анд Ардын уран зохиолч П.Бадарч хүртэл байлаа гэж бодоход тэр хэнд ч үгээ хэлдэг нь шууд харагдана. “Ардын эрх” сонинд ажиллаж, Далай ламтай ярилцаж гээд сэтгүүл зүй ертөнцөд богинохон ажилласан ч тэр өөрийгөө хэн бэ гэдгээ харуулж чадсан.
    Сэтгүүл зүйд удаан ажиллаагүй нь цаанаа учиртай. Тэр шүлэг шигээ омголон учраас хэн нэгнээр юу бичихээ заалгаж амьдармааргүй л байсан байхгүй юу. Тийм ч учраас галтай шүлгээ зүрхэндээ тээгээд, найрагч нөхдийнхөө хамт бодож шаналах зүйлгүй амьдарсан. Гэхдээ 2006 оны үед “Ардын төр” хэмээх сонин эрхэлж байгаад тун ч удалгүй үүдийг нь барьсан. Тэгэхээр тэр одоо ахин сэтгүүл зүйн ертөнцөд орж ирэхгүй гэдэгтэй мөрийцсэн ч болно. Хүний амьдралын энэхэн орон зайд намтар дүүрэн амьдарсан энэ бүсгүйн тухай дурьдахад нэлээд цаг зав гаргах шаардлагатай ч бас чиг богинохон зайд өөрийг нь ойлгуулж болмоор тийм нээлттэй, энгийн хэрнээ омголон аж. Энэ бол “Болор цом”-ын хошой тэргүүн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Цоодолын Хулан.
    Тэрбээр нэгэн ярилцлагдаа “Балбар ахыг амьд сэрүүн байхад нь тэр хүнийг харахаар л өөрийгөө хөндлөнгөөс харж байгаа юм шиг санагддаг байсан. Бид хоёрын жил, орд ч ижил. Ер нь их ойролцоо зан авиртай. Тэр хүнийг нас барсны дараа сэтгэл их өвдсөн. Одоо л гайгүй эдгэж байна. Яруу найрагчдаас надад хамгийн ойр хүн байсан. Хэрвээ Балбар ах эмэгтэй хүн байсан бол яг надархуу, би эр хүн байсан бол Балбар ахтай төстэй л хүн байх байсан болов уу гэж боддог юм” хэмээсэн. Магадгүй л юм, гэхдээ түүний аавыг харахаар дээрх зүйлийг бас мартаж болмоор. Яагаад гэхээр түүний аав манай нэрт яруу найрагч Д.Цоодол гуай бол шүлэг шигээ зөөлөн, бичсэн дуулиуд шигээ ард олныхоо төлөө шаналан тээж явдаг тийм л хүн.
    Иймээс аавын нь тухай бодохоор түүний хэлснийг мартаж болохоор. Үнэндээ Цоодолын Хуланг ярихын тулд Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолын тухай дурсахгүй өнгөрч болохгүй. Тийм ч учраас тэр “намайг мэдье гэвэл аавыг минь, аавыг минь танъя гэвэл намайг мэдэх хэрэгтэй” хэмээсэн биз. Гэхдээ энд аавынх нь тухай дурдах гээгүй учраас “Зүлгэн дээр гэрээ бариад Зүгээр л нэг амьдрах” гэсэн бүсгүй найрагчийн тухай дурдая. “Цэцдийн толгой авдаг төртэй байхыг хүсэхгүй Цэцгийн толгой тасддагүй үртэй байхыг хүснэ” хэмээн халгиулж цалгиулж байсан найрагч бүсгүй маань өнө мөнхийн хэрнээ өчүүхэн байж магадгүй амьдралыг тун энгийнээр “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан” хэмээх философийг тэр ард түмэндээ бичиж өгсөн нь бол гайхамшиг. Магадгүй түүний бичиж чадах, бичиж үлдээх цөөн хэдэн мөрүүдийн нэг бол энэ.
    Үүнийг олон судлаач, эрдэмтэд тайлбарлаж байдаг ч миний хувьд бол өөрөөр харж бодож явдаг нэгэн. Монголын яруу найргийн галыг манасан цөөн бүсгүйчүүдийн сор нь болж яваа энэ бүсгүй залуу цагтаа бас дурлаж шатаж, түүнээсээ болж алдаж онож явсан. Жаргал зовлонтой амьдралын тэн тэнцүүлж шатахдаа, гунихдаа, хөөрөхдөө шүлэг бичиж явсан түүний амьдралын зам харгуйд худал хуурмаг ч байсан, эр хорын харц ч байсан. Гэсэн хэдий ч энэ зам харгуй тэр чигээрээ хүндлэл байсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй. Тийм ч учраас хуучин цагийн хэллэгээр бол язгууртан дээдсийн гэмээр нийгэмдэх амьдралаас залхахдаа ийн дуун алдсан хэрэг. Үүнийг зөвхөн би хэлээд ч байгаа хэрэг биш. Тэр чигээрээ омогшлоор, гэхдээ нарийн утга учраас бүрдэх түүний шүлгүүдийг хийгээд эрхэмсэг гал цогтой дүр төрхийг ард түмэн тэр чигээрээ мэднэ. Бараг өөрийнх нь мэддэггүйг ч хэлэх байх. Тийм л байдаг шүү дээ.
    Аль тэртээ наяад оны сүүлчээр МУИС-ийн оюутан байхдаа авьяаслаг яруу найрагч Шагдарын Уянга асантай үерхэж, улмаар түүнтэй гэр бүл болж, дундаасаа Уянгын Дөрвөн-Уул хэмээх хүү төрүүлж, амьдрал гэгчид хөл тавьсан. Гал цогтой яруу найрагч маань өөрийнх нь хэлдгээр “Балбар ах шигээ хурц омголон” болохоор тэдний амьдрал удаан үргэлжлээгүй гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Мэдээж омголон найрагч бүсгүйд яруу найрагч нөхөр тохирохгүй байсан биз. Түүгээр, түүний шүлгээр чимэж, бас хайрыг нь даруухнаар хүртэж чадах тийм л эр хүн хэрэгтэй байсан болохоос биш яруу найрагч өрхийн тэргүүн түүнд хэрэг байгаагүй учраас тэд хоёр салаа замаар одсон.
    Тэр алдахаас, зовлон амсахаас айдаггүй. Тийм ч учраас тэр өөрийгөө “Алдааны цуглуулга” хэмээсэн байх. Ямар сайндаа нэгэн сонинд өгсөн ярилцлагдаа “Би одооны залуучуудын нэг зүйлд дургүй хүрдэг. Тэд яаж алдаагүй амьдрах вэ гэж л боддог. Алдаагүй амьдрах гэж яаж байх юм бэ. Хүнд хайртай болж, дурлал хайрын шаналан энэ тэр гэдэг юмыг хүн амсах, мэдрэх ёстой ш дээ. Одооны залуучууд их сургуулиа улаан дипломтой төгсөөд л, тэгснээ нэг сайхан ажилд ороод, тэгээд хань ижлээ сонгохдоо хүртэл ямар ч алдаа гаргахгүйгээр сонгох л хүсэлтэй” хэмээн илт дургүйцсэн ярилцлагыг сонинд өгч байв. Ийм л зандаа хөтлөгдсөн залуу найрагч бүсгүй маань олон жилийн турш эр хорын харцан дундуур гал шиг шүлгээ уншаад туучаад гарсанд эргэлзэх хэрэг алга.
    Түүний анхны хань яруу найрагч Ш.Уянга ид хийж бүтээх насандаа тэнгэр болсон. Тэгэхэд Ц.Хулан гунигаа шүлгээр тайлчихаад өнөөх л гал цогтой хэвээр цааш одсон. Мэдээж, тэр дотроосоо нурж, шүлгээрээ сэтгэлээ аргадаж явсан. Түүний төрөлхийн гал цогтой чанар, гал цогтой шүлгүүд нь түүнийг зөвхөн үүнээс ч биш, өөрийнх нь хэлдгээр “алдааны цуглуулгаас” нь аварч байсан болов уу. Тийм учраас Ц.Хулан “Хүн зовлон шаналал гэдэг юманд сэтгэлээ дүрээд авах хэрэгтэй шүү дээ. Тэгж байж хүн болно. Тиймээс алдахаас айх хэрэггүй” гэж хэлж байв. Энэ чанар нь ч түүнийг өнөөдрийн өндөрлөгт авчрахдаа олон сайхан шүлгийг бичүүлсэн биз. Ийнхүү жирийн бүсгүйн яваад байдаггүй яруу найрагчийн замаар аяны богцоо үүрээд гарсан жаал охин амьдрал таньж ухаажсан Монголын нэгэн сайхан ижий болсон гэдэгтэй уншигч олон маргах аргагүй. 2000 оны эхээр байх аа, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ахайтан хүү Б.Хасартайгаа хамт “Болор цом”-д уралдсан юм. Тэгэхдээ Б.Лхагвасүрэн найрагч тайзан дээрээс “Манай Цоодол наадмын дэвжээн дээр нэг байдас хөтлөөд ирдэг байсан. Одоо ч сүүтэй сайхан гүү болжээ. Харин би энэ жил нэг даага хөтөлж ирлээ” гээд хүүгээ танилцуулж байж билээ. Энэ хэдийгээр хошигнож байгаа ч уяралын өнгө аяс гэрэлтэн үзэгч олон ихэд уярч суусан нь санагдана.
    Тэр өөрөө “Болор цом” наамдыг хоёр удаа хүртсэн бол аав Д.Цоодол нь гурван удаа хүртэж, тэдний гал голомтод таван удаагийн “Болор цом”-ын тэргүүн байр, эгшиглэнт янжинлхам бурхан тавантаа заларсан юм. Ц.Хулан одоогоос олон жилийн өмнө “Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай” хэмээн уншаад 1996 оны “Болор цом” наадмыг авч байв. Д.Цоодолынх гэдэг айл гурван охинтой, хамгийн хэцүү нь Ц.Хулан байсан гэдгийг түүний ээж Цэвэлмаа гуай ч нуудаггүй. Мэдээж түүнд даруухан, ээжийгээ зовоохгүй байна гэдэг огтоос тохирохгүй зүйл. Харин өдгөөгөөс хоёр жилийн өмнө Бурхантын хөндий, Дархан-Уул аймагт болсон “Болор цом” наадмыг авчирсан. Эхний удаа “Болор цом” наадамд тэргүүлэхдээ тэр ёстой халгиж цалгисан шүлгүүд уншиж, эрсийн харцан дундуур туучиж явсан бол сүүлд цом залахдаа Монголын Хүүхэлдэйн театрын дарга болж, нөхөрт гарчихсан, Б.Удвал охиноо төрүүлчихсөн, намба төгөлдөр ижий болчихсон байсан. Тийм ч учраас утга төгөлдөр шүлгүүд уншиж суухад, түүний нөхөр С.Батбаатар үзэгчдийн суудалд дээлийнх нь захыг мушгиж суусан.
    Захыг нь мушгисан гэснээс С.Батбаатар Дархан руу хөдлө¬хийн урьд орой Ц.Хулангаас нуугаад мэргэн гэгд¬дэг түвд лам дээр очиж хий¬морь лундааг нь асуусан гэдэг. Үүнийгээ хэлэхгүй нууж байгаад гэнэт лам “Хоё¬рын даваа байна аа, харин нэг бол ха¬рагдахгүй байна шүү. Цагаан дарь эхийг тахь” гэж хэлсэн гэсэн. Тэгэхэд нь Хулан жаахан хулчийж, ерөө¬сөө явахаа больдог ч юм билүү гээд ачаа бараагаа задалж үзэж гэнэ. Тэгээд найз нөхөдтэй¬гээ уулз¬маар бай¬даг. Тэгснээ зө¬-рүүд хүн болохоо¬роо “Ямар хүнээс асуусан гэнээ” гэж лавлаад “Үгүй ээ, түвд ламаас төрсөн нутгийн сав¬даг хүчтэй байдаг юм, харж л байгаарай” гээд тэр дорх-ноо “Болор цом”-д бичсэн шүлгүүдээ за¬далж, цоо шинэ хоёр шүлэг бичсэн гэдэг. Тэр нь “Цагаан дарь эх”, “Найраг¬чийн нутаг” хэмээх Дарханы цомд уншсан шүлгүүд. Эндээс түүний өөрийнхөөрөө байдаг зоргоороо араншин нэвт гэрэлтэхийн сацуу насны ханийнх нь эхнэрийнхээ үнэнч фен, итгэл сэтгэлийн нэгэн илрэл тодоос тод харагдана. Энэхэн цаг нарны орон зайд нэгэн хүний тухай, тэр тусмаа найрагч Ц.Хулангийн тухай бичнэ гэдэг яагаад ч багтахгүй. Гэхдээ л уншигч та найрагч Ц.Хулантай мэнд зөрж, хоёр үг солихын завсарт түүний тухай танил дотно зураглал эрт урьдын юм шиг жирэлзэн өнгөрөх байх аа гэдэгт найдаж байна.

  • Чингис нэрээр популизм битгий хийгээсэй”

    Ямар нэгэн намын эрх ашгийн тухай ярьдаг хүн байдаггүй. Хуулийнхаа дагуу л бүх зүйлийг шийддэг. Цэцийн ги¬шүүн хүний эрх нь асар хязгаар¬лагд¬мал шүү дээ. Яагаад гэвэл улс төрийн сэдэвтэй илүү дутуу зүйл яривал юманд орооцолдох гээд байдаг .Гэтэл судлаач эрдэмтэн хүн санал бодлоо чөлөөтэй илэрхийл¬мээр байдаг .Нас ч бас харьцангуй өтлөх тал руугаа явж байна. Зарга шүүхээсээ илүүтэй үлдсэн амьдралд бурхан багш хэд хоногийн томилолт өгөх юм. Тэр томилолтын хугацаанд нь бас жаахан судалгааны ажил хийх, хэлэх ярих юмаа хэлж ярьж байх гэсэн бодлын үүднээс би шийдвэрээ гаргасан юм.

    -Цэцийг улс төрийн халаасанд байна гэх хардлага их байдаг. Таны гарал угшил бол МАН. Гэхдээ айхтар улстөржиж байс¬ныг тань санахгүй байна. Одоогийн Ерөн¬хий¬лөгч бол Ардчилсан намын гишүүн хүн .Гэхдээ таныг Цэцдээ байгаач гэж онцгойлон хүссэн гэж сонссон юм.

    -Ерөнхийлөгч Цэцийн орлогч дарга Н.Жанцантай уулзаад “Ж.Болдбаатар гуай яагаад болих гээд байгаа юм, уг нь Цэцдээ сууж байх хүн шүү дээ “ гэж хэлсэн байсан. Ерөнхийлөгч намайг улс төрийн ноён нуруутай, байж байхад болох хүн гэж үзэж байсан юм болов уу даа. Улс төрийн холбог¬долтой зарга, маргаан, гомдол чинь явсаар над дээр их төлөв цохогддог юм шүү дээ. Жишээ нь, улс төрийн нам¬тай холбоотой ч байдаг юм уу, тийм маргаанууд. Энэ ч бас нэг талаа¬саа аргагүй юм .Би гэдэг хүн олон жил улс төрийн тогоонд буцалж байс¬ны хувьд намайг энэ асуудалд арай илүү бодитойгоор хандах болов уу гэж Цэ¬цийн дарга надад дээр ийм өргөд¬лүү¬дийг цохдог байсан байх. Энэ нь нэг талаас МАН-ын Ж.Болдбаатар намын¬хаа эрх ашгийн үүднээс л асуудлыг шийдчихээд байна даа гэх маягийн хардлага төрүүлдэг байсан байх. Хамгийн сүүлд Цэцээс гарахын өмнө би МАХН-тай холбоотой нэгэн өргөд¬лийг шалгасан. Энэ асуудал дээр гэхэд жишээ нь, МАХН гэдэг нэрийг уламжилж ямар нэгэн улс төрийн нам авах ёсгүй гэсэн шийдвэр гаргасан л даа. Үүнийг бас улстөржүүлж л хардаж байх шиг байсан. Өөр нэг их олон юман дээр ерөнхийд нь хий хоосон хардахаас биш нэг их айхтар шуугиан болгож, асуудлыг эргэж босгож тавьж байсан тохиолдол ховор.

    -“Цэцийн дээр хөх тэнгэр л бий” гэсэн нэг алдар¬тай үг бий. Энэ үгийг хүмүүс их олон талтай авч үздэг. Жишээлбэл, би “Цэцийн дээр хөх тэнгэр биш, МАХН (хуучин) бай¬на” гэж бичдэг л байсан. Улс төр үнэхээр орол¬доод байдаг тал бий юу. “Цэцийн нэг багана шүү дээ би” гэсэн тэр үнэмш¬лээсээ гулзай¬хаас арга¬гүй байдалд намынхаа шахалтаар орж байсан тохиолдол бий юу?

    -МАН-ын удирдлагаас Цэцтэй холбоотой маргааны асуудлаар нэг ч хүн надтай ярьж байгаагүй. Энэ 14 жилийн туршид шүү дээ. 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой маргааны үеэр за-рим нэг хүн Ерөнхийлөгч Н.Энх¬баяр танд ийм үг хэ¬лүүлж байна, дамжуулж байна энэ тэр гэж байсан юм бий. Гэхдээ намын удирдлагын хүмүүсээс биш, төрийн хү¬рээнд ажиллаж байсан ганц нэг сайд, агентла¬гын дарга нар тийм юм надад хэлж байсан. Намын удирдла¬гын хүрээнээс бол тийм яриа над руу ирүүлж байгаагүй л дээ. Ерөөсөө Цэц улстөржөөд байдаг байгуул¬лага биш л дээ. Гол нуруу нь хууль. Нөгөө талаар ирээдүйн үр дагаварыг зарим үед харахаас өөр аргагүй байдаг. Маш уршигтай үр дага¬вар дагуулах юмыг бас тэр талаас нь нэг хүчин зүйл болгож бо-дохоос аргагүй. Тэр л үүд¬нээс харна уу гэхээс ямар нэгэн улс төрийн намын эрх ашгийн үүднээс харж байсан удаа байхгүй. Цэцийн бага болон дунд суудлын хуралдаан дээр ямар нэгэн асуудлыг Цэцийн гишүүд өөрс¬дөө улстөржүү¬лээд, нэг талыг барьж зүтгэж байсан тохиолдол ерөөсөө гарч байгаагүй. Хуу¬чин намын угшлаар бол Ард¬чилсан намаас гаралтай хүмүүс байж л байсан. Тэд ч, бид ч тэгж зүтгэдэггүй байсан. Тэр нь л хамгийн онцлог тал нь юм даа.

    -Цэцийн дарга байсан Ж.Бямбадорж гуайгаас асууж байсан юм. “Цэц үнэхээр бүх хуульчдын оройн дээд болсон шигш¬мэл, үнэхээрийн супер хуульчдын баг мөн үү. Тэдэнтэй ажиллахад ямар вэ” гэж. “Энд сууж байгаа хуульчдад өрсөл¬дөгч үнэхээр алга. Үнэхээр Монголын орой болсон хуульчид Цэцэд л байна” гэж тэр хүн ам бардам хэлж байсан. Бүр нэг мэргэжлийн бахар¬хал дүүрэн үг байгаа биз. Үнэхээр Цэцэд жаахан дундаж төвшний хууль¬чид ороод ирчих тийм нүх сүв байхгүй юу?

    -Арга байхгүй л шигшмэл баг. Би бол хуульч хүн биш. Монголын төр, хууль цаазын түүх судалдаг хүн. Нөгөө та¬лаар УИХ-ын гишүүн байсан. Бас олон жил хуультай ноцолд¬сон. Энэ үүднээс нь Н.Бага¬банди Ерөнхийлөгч намайг санал болгож, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр то¬милуулсан байх. Энэ он жи¬лд би Монголын хам¬гийн шилдэг хуульчидтай хамтарч ажил¬лалаа. Тэдний арга туршлагаас суралцлаа .Бага¬гүй туршлага хуримтлуул¬лаа. Энэ бүх суурь дэвсгэр дээ-рээ өөрийнхөө итгэл үнэмш¬лээр л асуудлыг ший¬дэж байсан. Харж байхад Н.Жан¬цан эд нар тодорхой асуу¬дал дээр яг л хэд нүүгээд мад тавьдаг сайн шатарчин шиг л ажилладаг. Юмыг олон талаас нь боддог, хардаг. Хуульч биш гишүүд гэвэл тэр багт П.Очир¬бат гуай бид хоёр л байсан. П.Очирбат гуай бол аргагүй асар их туршлагатай. Юмыг маш олон хүчин зүйлээс нь олж хардаг хүн дээ.
    НИЙ НУУГҮЙ ХЭЛЭХЭД УЛС ТӨР МИНИЙ ХУВИЙН
    ЗАН АРАНШИН, ХҮНИЙ МААНЬ ДОТООД ТӨЛӨВТЭЙ
    ОГТ ТОХИРОХГҮЙ БАЙСАН ШҮҮ

    -Та бас УИХ-ын гишүүн бай¬сан. Харин улс тө¬рийн халуун амьдралаас яа¬гаад тэр эрт өөрийгөө татаж авсан юм бэ. Одоо ингээд харж байхад Д.Дэмбэрэл гуай нэгэн том багана л харагддаг. Нөгөө талаас бусад улс орны парламентад бүх талаар жигдэрсэн, нас ухаан тэгширсэн улс л сууж байдаг. Манай парламент боло¬хоор нэг тийм бядгүй ха¬рагддаг .Гэхдээ нэг тийм далд ойлголтын талаар ярьж байна гэдгийг маань та ойлгож байгаа байх.

    -Би 1996 онд хоёр дахь удаа¬гаа дэвшээд Булган айм¬гийн дөрөвдүгээр тойрогт унасан л даа. Тэгээд л ерөөсөө нэг жил хагасын дараа намайг Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр томилчих¬сон. Цэцийн гишүүн чинь улстөржиж болдоггүй. Хуулийн дагуу төвшин ажиллах ёстой. Ингээд л үндсэндээ улс төрөөс гарсан. Гэхдээ ний нуугүй хэ¬лэхэд улс төр миний хувийн зан араншин, хүний маань дотоод төлөвтэй огт тохирохгүй байсан шүү. Улс төр чинь жудгаар их хэцүү эд шүү дээ. Совесть гэж ярьдаг. Миний совестьтой ерөөсөө тохирч өгөхгүй байсан. Улс төрд би уг нь 80-аад оны сүүлээс орсон л доо. Энэ хугацаанд намын Төв хорооны дэд дарга, нарийн бичгийн дарга ч байж үзлээ. Их хурлын намын бүлгийн ахлагч ч байж үзлээ. Тэгээд л явцын дунд улс төр миний ерөнхий ааш авирт тохирохгүй эд байна гэдэг бодол төрсөн л дөө. Гэхдээ 1996 онд намаас нэр дэвш гэхээр нь дэвшсэн. Тэгээд уна¬сан. Тэгж унаад зарим хүн, тухайлбал, насаараа албан тушаал, карьер хөөсөн улс бол жаахан сэтгэл санаагаар унадаг л юм байна лээ. Надад бол ямар ч тийм ялагдсан гэсэн зовиуртай мэдрэмж төрөөгүй. Тэгээд л би эрдэм шинжилгээний болон багшлах ажилдаа шилжээд л явсан. Ялагдал бол дараагийн ялалтад ирлэж өгдөг зүйл л дээ. Тэгээд л судалгааныхаа ажил дээр тууштай зүтгэхээр шийдсэн. Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич хэргэм 2003 онд хүртлээ. Энэ нь нөгөө ялагдал шинэ ялалтад ирлэж өгсний жишээ юм даа. Одоо улсууд төрийн бус элдэв академи гэдэг байгууллага байгуулаад тэр-ний гишүүн болчихоод өөрий¬гөө академич гээд давхиж байгаа харагдах юм. Академич гэдэг бол уг нь өөр шалгуу¬раар явж, Шинжлэх ухааны акаде¬мийн их чуулганаар сонгогдоод, дараа нь Монгол Улсын Ерөн¬хийлөгчид мэдүүлээд, Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гар¬гаж байж олгодог хэргэм шүү дээ.

    -Таны амьдралын том даваа, том бахархал биз дээ?

    -Элдэв цол зэрэг зүүж л явлаа. Хамгийн хүндтэй хэр¬гэм бол академич. Жи¬шээ нь, манай Булган аймгаас ака¬демич болохоор улс байсан л даа. Манай их эрдэм¬тэн Санжмятавын Гаадамба багшаас өгсүүлээд. Булган аймгаас академич огт төрөөгүй байж байгаад анхны академич нь би болсон юм. Түүнээс хойш ч гэсэн төрөөгүй л байна. Тэгэхээр энэ бол ямар нэгэн үнэлгээ байх л даа.

    -Та намынхаа гишүүнч¬лэлийг сэргээсэн үү?

    -Үгүй. Одоохондоо нам бус л байна.

    -МАН нэрээ сольж ни¬лээн том давалгаа үүс¬гээд, тэрнийхээ ард бас л том цохилт амсчихаад байж байх шиг байна .Тэдний хувьд түүхийн¬хээ сонин үеийг туулж яваа болов уу. Энэ сонин үед олон төрлийн шил¬жилт хөдөл¬гөөн, улс¬төрч¬дийн зан суртахуу¬ныг тойрсон хачирхал¬тай асуултын тэмдэгнүүд гарч эхэллээ. Энэ нам дахиж сэргэхгүй байх гэж зарим нь ярих юм. Асар том уналт гэж хэсэг нь үзэх юм.Та МАН-ыг тойрсон сүүлийн үйл явдлуудын талаар дүг¬нэлтээ хэлэхгүй юу?

    -МАН гэсэн хуучин нэрийг сэргээх нь зүй ёсны хэрэг байсан. Гэхдээ энд тактикийн алдаа гаргасан. Манай залуу удирдагчид арай хэтэрхий омголон хандсан. Түрүү¬чийн 2008 оны сонгуулийн эхэн дээр сольсон бол болох бай¬сан. Цагаа олоогүй. Гэтэл энэ чинь үнэндээ бол Хувьсгалт гэдэг бол комин¬тернээс тулга¬саар байгаад өг¬сөн нэр шүү дээ. Тэгэ¬хээр үүнийг сольчих¬лоо гээд нэг их сүрхий хохирол учраад сүйд болоод байх юм байхгүй л дээ. Гэтэл энийг замаас нь улстө¬рийн сул орон зайд гарчихсан том лиде¬рүүд ашигласан. Тухайлбал, ерөн¬хийлөгч асан Н.Энхбаяр бол үүнийг гярхай ажиглаж байсан. Тэгээд л МАХН гэж нам байгуулаад л явчихсан. Юмны нарийн учрыг олдоггүй нэлээн жаахан ахмад үе байна. Зүгээр дагаж шуурсан залуу үе байна. Тэд дагаад шуурсан. Дээр нь тэр Н.Энхбаярыг барив¬чил¬сан бүтэлгүй техник¬тэй болхи явдал энэ тэрээс болоод хэсэг бүлэг нөхөд тог¬лоод гараад ир¬лээ шүү дээ. Ийм үед хүмүү¬сийн чанар танигддаг л даа. Ер нь улс тө¬рийн том давалгаан дээр улс төрийн зүтгэлтэн хүний мөн ча¬нар танигддаг. Зарим нь үүнийг маш гярхай ажиглаж, өөрийнхөө карьерт нэмэр болгодог. Жи¬шээ нь, Черчиль ч гэсэн яг ийм агшныг нь олоод л нам солиод л дээшээ гарч бай¬сан хүн шүү дээ. Тэрэн шиг ийм оролдло¬гыг хийж байна. Гэхдээ бүтэлтэй юм уу, үгүй юм уу бүү мэд. Жишээ нь, Д.Арвин гишүүн Ардчилсан намд орж байна.

    -Жудаггүй л юм болчих¬лоо гэх үнэлэмж давам¬гайлж байх шиг?

    -Монголчуудын төрийн зүтгэлтэн дээр авч үзэж бай¬сан их том чанар байна шүү дээ. Төв эрхэмсэг шинж гэж. Тэр шинж гэдгийг зүгээр нэг гүндүү¬гүй чимээгүй байгаад байх юм шиг тийм маягаар ойлгодог улстөрчид ч байна. Монгол¬чуу¬дын энэ эрхэмлэж ирсэн шинж чанар одоогийн ардчилалд нийцэхгүй мэт. Тэр чинь ерөө¬сөө эрхтэй атлаа болгоомжтой, найртай атлаа хэрсүү байх чанар шүү дээ. Энэ чанарыг үл ойшоосноос болж өнөөдөр ерөөсөө л чанга хашгирсан, хэлэх хэлэх¬гүй элдэв үг хэлж орилсон тийм хүмүүс л ард түмнийг хамгаа¬лагч, мундаг юм шиг харагдаад байдаг. Ер нь өрнө зүгт анх энэ парле гэдэг чинь Францын ярих, их чалчих гэсэн үгнээс гаралтай эд шүү дээ. Өрнөдөд бол ярьж хаш¬гирч, маргаж улс төрийг хий¬дэг. Дорно дахинд, дорно дахины түшмэл ухаан гэдэг чинь маш их нягталж, боловс¬руулж байж асуудлаа тавьдаг. Энэ хоёрын хооронд өнөөдөр их зөрчил үүсч байна. Өрнө¬дөөр явах гэхээр бас их сонин, дорнынхныгоо хуучин хэвээр нь уламжлах гэхээр бас их эвгүй. Энэ дундаас нэг юм тогтох гээд л оролдоод байна л даа. Монголд олон намын систем тогтсон. Гэхдээ олон намын системийн хамгийн ашигтай хувилбар бол хоёр на¬мын систем байдаг л даа. Яахав олон нам уралдаад тэргүүлэх хоёр нам гарч ирээд цаашаа явдаг ийм олон намын систе¬мийн доторх хоёр намын сис¬тем гэж байна. Улс төр судла¬лын ойлголтоор. Тэгэ¬хээр хоёр намын систем тогтох хандлага манайд хүчтэй болоод, ер нь тогтох янзтай болоод ирсэн. Гэтэл сүүлдээ энэ хоёр нам маань, хуучин МАХН буюу одоогийн МАН, өнөөгийн Ард¬чилсан нам хоёрын удирд¬лага аль аль нь олон түмний дунд маш нэр хүндгүй болсон. Энэ юутай холбоотой вэ гэхээр санхүү¬гийн олигархитай бүгд нэгдсэн. Санхүү, эдийн зас¬гийн¬хаа чиглэлээр ерөөсөө МАН, АН гэхгүй торлогдсон байгаа юм. Тийм учраас санхүү, эдийн засгийн асуудал дээр энэ хоёр нам нэгдчихдэг. Тэгээд наа¬гуу¬раа ард түмний төлөө явж байгаа мэт янз бүрийн дүр үзүүлдэг. Ийм л байдал бий болоод байсан л даа. Тэгээд яахав саяын сонгуулийн дүн харууллаа шүү дээ. Энэ хоёр намын аль алинд нь ард түмэн итгэл сайн өгсөнгүй. Хоёр том намын аль нэг нь давамгайлах боломж олгосонгүй л дээ.

    -Өмнөх сонгуулиар МАН үнэмлэхүй ялсан.Тэгээд хамтарсан засаг байгуул¬сан. Тэр процессыг та юу гэж хардаг вэ. Одоо харахад МАН элэг рүүгээ нэ¬лээн сайн тийрүүлээд л явж байх шиг харагдах юм.

    -Үнэндээ бол энэ цөөхөн, гурван сая хүрэхгүй ард түмэнд аль болохоор нэгдэх үйл ажиллагаа хэрэгтэй.

    Түрүүчийн хамтарсан засгийн үед шийдэхгүй байсан олон асуудлыг хурдасгасан, гацаанаас гаргасан сайн тал бий л дээ. Тэр үед сэтгүүлчид та нар сөрөг хүчингүй болчихлоо гэж их шүүмжилж байсан. Бусад хүчин гаднаас шүүмжилж байсан. Ард түмэн шүүмжилж байсан. Би бол тодорхой тактикийн хувьд энэ хоёр нам нэгдэж ажилласан үйл явц буруугүй байсан гэж бодож байгаа. Гэхдээ сүүлдээ МАН нэрээ сольж, түүнийгээ дагасан тодорхой хүндрэл амсаад ирэх үед нь нөгөө хүчин нь дахиад улс төр хийж эхэлсэн. Ардчилсан нам ханилж яваад нөгөө хүчнээ тодорхой бэрх¬шээл амсаад эхлэнгүүт эндээс том ялалт байгуулна гэж тооцоод сон¬гуульд итгэл дүүрэн орсон. Хаяж га¬раад л, тийм үү. Гэтэл бас том ялалтаа ч байгуулж чадсангүй. Ардчилсан намын нэг жудаггүй нь энэ ялал¬т дээр МАН-ыг улс төрийн тавцангаас ерөөсөө арччихъя гэсэн бодлого явуулаад байгаа нь. Энэ бол яаж ч харсан жудаггүй хэрэг л дээ. МАН-аас салсан МАХН-тай эвсэл бай¬гуулж ч байх шиг. Энэ чинь Мон¬голын ард түмний эрх ашгийн үүднээс тооцох юм бол байх боломжгүй үйл явц шүү дээ. Тэгээд л Ерөнхий¬лөгч асан Н.Энхбаярыг дагасан янз бүрийн яриаг цаагуур нь дэвэргээд л, тэгсэн мөртлөө Н.Энхбаярыг ерөн¬хийдөө яллах тал руугаа өөрсдөө шийд¬вэр гаргаад л. Бас дахин цаа¬гуураа МАХН гэсэн хэсэг хү¬нийг улам дэвэргээд ингээд явж байна л даа. Нөгөө л миний хэлдэг улс төрийн жудаг, улс төрийн совесть гэдэг юм энд харагдаж байна. Ц.Дамдинсүрэн гуайгаас манай доктор С.Галсан багш “Совесть гэдэг үгийг яаж орчуулах юм бэ, Дамдин¬сүрэн багш аа” гэж асуусан гэдэг. Тэг¬сэн чинь цаадах нь жаахан харж байгаад монголчуудад совесть гэж байхгүй юм чинь тэрийг орчуулж яах юм” гэчихээд яваад өгсөн гэдэг. Үүнийг би яагаад татаж авчирч дурсч байна вэ гэхээр одоо энэ Д.Арвин гишүүний явдал, тэгээд л энэ Ардчил¬сан намын хийж байгаа явдлууд яг л энэ үгийг өөрийн эрхүй санаг¬дуулаад байна л даа. Жудаг гэдэг ойл¬голт бидэнд маш чухал байна. Намуудын төр барьж байгаа үйл явцыг харахаар хамгийн шүүмжлэх зүйл бол ерөөсөө төрийн бодлогын залгамж чанарыг үгүйсгэдэг нь байна. Энэ чинь явж явж үндэсний эрх ашгийг үгүйс¬гэчихэж байгаа юм. Зөвхөн намынхаа эрх ашгийг тэргүүндээ тавиад бай¬хаар үндэсний эрх ашигт хохирол уч¬раад байгаа юм.

    Нэг нь үнэхээр сайн юм хийж байс¬¬наа тэгсхийгээд л хаячихаж байгаа шүү дээ. Зарим нь бол одоо жинхэнэ хэрэгтэй юмыг сүйд болтлоо ярихгүй байна. Жишээ нь, Баабар бол Мянганы зам мянгуужин гээд л бичээд байсан. Гэтэл ямар том үр дүн гарав. Одоо тэр Мянганы зам энэ тэрийн тухай цааш нь үргэлжлүү¬лэх нь үү, үгүй юу. Нэг их онц юм ам¬наас нь гарахгүй л байгаад байна. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа Ногоон хэрэм билүү хүрэм билүү тийм хөтөлбөр боловсруулаад түүгээрээ нэлээн шуугиулж эхэлсэн. Сайхан хөтөлбөр байсан .Гэтэл дараагийн МАН гараад тэрийг нэг их тоохгүй явчихаж байх жишээтэй. Монголын үндэсний эрх ашгийн төлөө хийж байгаа бие биенийхээ хамгийн сайхан ажлыг дараагийн эрх баригч хүчин аваад явдаггүй, булаад л хаячихдаг .Энэ бол аймшигтай хэрэг. Ер нь үндэс¬ний эрх ашгийг намын эрх ашигтай хутгаад байх юм бол ерөөсөө явахгүй. Монгол чинь цөөхөн хүнтэй. Жишээ нь хүний нөөцийг ашиглах асуудал бол төрийн албанд хамгийн чухал. Тэгтэл бүгдийг нь түдгэлзүүлээд л, хуучин тэр намын зүгтэй хүн гэж хэлээд л албанаас нь халаад өөр хүн тавиад байна. Бид харж байна л даа. Үнэхээр бас халууштай улс бий л дээ. МАН-ын хуучин олон жил архагшчихсан, юу ч хийдэггүй, дарх¬лагдсан нөхдүүд бий. “Эрхэшсэн да¬дал ухааныхаа зөвийг бид төрүүлдэг” гэж айхтар үг байна шүү дээ, мон¬голчуудад. Тэрэн шиг маш муухай дадалтай. Мөнгө төгрөг хэрэгтэй, Оюутолгой, Тавантолгойг ашиглах хэрэг¬тэй. Гэхдээ ашиглаад хэрвээ мөнгө оллоо ч гэсэн хэд хэдэн муухай дутаг¬дал байна. Муухай монгол хүний шинж гэж би тэрийг хэлнэ. Нэгдүгээрт, ерөө¬сөө цаг ашигладаггүй. Одоогийн за¬луучууд шөнө хий дэмий тэнэж тэнэ¬чихээд л маргааш нь ажилдаа оч-доггүй. Хагас бүтэн сайн өдрөөр 11-12 цаг хүр¬тэл унтаж байна шүү дээ. Ерөөсөө цаг ашигладаггүй. “Адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт жиргэж бай” гэдэг чинь айхтар үг шүү дээ. Хөдөлмөрийн баатар С.Очир гуай “Нойрыг унтаж бардаггүй сэрж бардаг юм гэж дандаа захидаг байсан. Биднийг дунд сургуульд байхад уулзалт хийгээд. Эцсийн эцэст залхууралд автаж байна. Залхуурлын шагнал бол ядуурал шүү дээ. Хоёрдугаарт, монгол хүн өөрөөсөө буруу хайдаггүй.Дан бус¬дад буруугаа чихэж байдаг. Энэ шинж нь маш хэцүү. Зүгээр сонирхуу¬лаад хэлэхэд төв талбай руу зам наашаа нэгдүгээр зам руу эргэдэг байхад миний сууж явсан нэг таксины жолооч хоёрдугаар замаар эргээд торгуулж байсан л даа. Дараа нь нэг залуугийн таксинд суугаад явж байсан. Нөгөө залуу хоёрдугаар замаар эргэх гээд “Хөөе, чи болохгүй торгуулдаг юм бай¬на лээ” гэсэн. “Гайгүй байлгүй, танд ямар хамаа байна” гээд ганцхан эргэсэн. Тас буугаад торгуулсан.Буцаж ирэхдээ “Та муу ёрлоод торгуулчихлаа” гэсэн. Ингэж л монголчууд дан бусад руу буруугаа чихдэг. Гуравдугаарт, монгол хүн чинь өөрөө өөрийнхөө дошин дээр тошийчихоод бусдын юмыг явуул¬даггүй шүү дээ. Үүдний жижүүрийн дургүйг нь хүргэсэн бол “Дорж байна уу гэхэд байсан байгаагүй гээд явуулчих жишээний. Нэг түшмэл дээр орлоо. Ерөөсөө нэг жижиг цаас өгчих байтал өнөөдөр ажилтай, маргааш 2 цагаас гээд явуулдаг. Ингээд л бие биенээ уяад байдаг. Ялангуяа янз бү¬рийн зөвшөөрөл өгдөг албан тушаалт¬нууд дан хүний гар хараад сурчихсан. Ийм дадалтай улсыг үнэхээр халах хэрэгтэй. Харамсал¬тай нь, тэрний оронд ирээд сууж байгаа нь нөгөөдөхөө улам чанга үргэлжлүүлдэг сэтгэлгээтэй байдаг зовлонтой чанарууд байна. Энэ муухай чана¬руудыг даван туулж байж л Монгол Улс хөгжинө. Дөрөв дэхь нэг юм гэвэл ахмад үеийн залгамж халааны асуудал. Нэг үе жараас дээш насны хүн бол хүн биш маягтай байсан. Да¬раа нь тавиад насны, одоо бүр дөчөөд насанд нь л ажилд авахгүй хөгширсөн гээд хөөдөг болж. Ингээд байвал Мон¬гол Улс яаж хөгжих вэ дээ.
    ӨӨРСДИЙНХӨӨ ТӨРСӨН ӨДРИЙГ Ч САЙН МЭДЭХГҮЙ БАЙЖ
    ЕСӨН ЗУУНЫ ТЭРТЭЭХЬ ЧИНГИС ХААНЫ ТӨРСӨН ӨДРИЙГ ОН САРААР НЬ ТОГТООНО ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ

    -Манайхан эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой гээд нэлээд их юм боллоо. Төдий¬лөн сүртэй ой тойнд үлдсэн юм бага байна. Гэхдээ сая Чингис хааны төрсөн өдөр гэж тэм¬дэглэлээ. Энийг бүр сонирхож таниас асууж лавлая гэж бодож байлаа. Үнэхээр ингэж тодор¬хой¬лох бололцоотой юм уу. Саяны тэмдэглэчихсэн маань үнэхээр ямар өдөр юм бэ?

    -За, энэ бол хэцүү асуудал. Бүр Чингис хааны төрсөн он дээр хүртэл эрдэмтэд маргадаг.1155 он гэж нэг хэсэг эрдэмтэд ярьдаг, 1162 он гэж ярьдаг. 1162 оныг илүү бодитой гээд манай мэргэн сайд Г.Амар гуай бол энэ 1162 оныг тогтоосон. Олонхи нь тэ¬рэн дээрээ тогтдог. Төрсөн өдрийг дундад зууны үеийн янз бүрийн эх сурвалжуудад янз бүрээр бичсэн. Нэг хэсэг нь өвлийн эхэн сард гэсэн. Нэг хэсэг нь хавар, зуны эхэн сард төрсөн гээд янз бүрээр бичсэн. Тэгээд 1962 онд МАХН-ын Төв хорооны улс төрийн товчоо Чингис хааны 800 жи¬лийн ойг тэмдэглэх тогтоол гаргасан. Түүхийн хүрээлэнгийн оруулсан саналыг үндэслээд 1962 оны зургадугаар сарын 10-нд тэмдэглэсүгэй гээд тог¬тоол гаргасан. Гэтэл хүмүүс янз бү¬рийн хэл ам гаргасан. Энэ биш гээд.

    -Гэнэтхэн Чингис хаан гэж ярихгүй явж байгаад Төв хорооны тогтоол гараад баахан юм хийсэн юм байна лээ. Марк хэвлүүлээд л, хөшөө бариад л. Тэр яг юунаас үүдээд өрнөсөн ажил вэ. Урьд нь бол хүрч чадахгүй л яваад байсан биз дээ?

    -Ерөөсөө л ард түмний сэтгэлд Чингис хаан хадаастай байсан шүү дээ. Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч Ж.Цэдэнжав гээд хүн байсан. Тэр хүн л анх академич Ш.Нацагдорж багштай уулзаж, танайх ер нь Төв хороонд Эзэн Чингис хааны ойг тэмдэглэх санал оруул гэ¬сэн юм билээ. Тэр дагуу санал оруул¬сан. Тэгээд тэрийг Д.Төмөр-Очир гуай анх маш хүчтэй дэмжсэн. Тэгээд үүнийг Ю.Цэдэнбал гуай эд нар ч тухайн үедээ ерөнхийдөө зөвшөөрөөд тогтоол гаргачихсан.

    -Та 90-ээд оны эхээр архивынх нэлээн ховор баримт руу орсон юм байна лээ.Би таны бичсэн нэг номыг уншсан юм. Ю.Цэ¬дэнбал гуай бол тэр хүмүүсийг хориглоогүй, жаа¬хан бол¬гоомжтой л дэмжсэн юм билээ. Гэхдээ Д.Төмөр-Очир гуай шиг хүчтэй биш, зүгээр дэмжсэн маяг л үзүүлж байж гэж ойл¬госон.

    -Тийм. Ю.Цэдэнбал гуай ерөнхий¬дөө зарчмыг нь зөвшөөрөөд л явсан. Урьд нь бол Ю.Цэдэнбал гуай Чингис хааны тухай маш хатуу үг хэлж байсан хүн шүү дээ.

    -Тэр чинь хэдэн онд билээ?

    -1949 онд сургуулиудад түүх, утга зохиол зааж байх тухай Намын төв хорооны тогтоол гаргах энэ асуудлаар шалгалт хийхдээ Намын төв хороонд бичсэн захидалдаа “Чингис хаан бол одоогийн Гитлер шиг л хүн” гэж бичиж байсан. Тэрнээсээ болоод ерөнхийдөө тийм таатай биш байсан байх. Гэхдээ л эрх биш монгол хүн юм байна Ю.Цэ¬дэнбал гуай мэдээж Чингис хааныг юу юугүй тэгж үгүйсгэх билээ. Тэр үеийн үзэл суртал нь барина, бас залуу байсан болоод л тэгсэн байх. Нэг их хүчилсэн юмгүй мөртлөө сүүлд хориглоогүй л явчихсан байдаг. Тэгээд зургадугаар сарын 10-нд гээд л тогтоол гаргачихсан. Бүр төв хо¬роо¬ноос бүр тусдаа он, цагийг тогтоох тухай түүхчид, одон орончид, Гандантэг¬чинлэн хийдийн хамба лам Гомбожав гуай эд нар тэр багт орсон. Тэр үед чинь Монголын их зурхайчдын шавхруу нь байсан шүү дээ. Тэд нар ороод монгол, хятад, төвд хэл дээр байгаа сурвалжуудыг ашиглаад дахин дахин зурж үзээд их хааны мэндэлсэн өдрийг тавдугаар сарын 31 гэж тогтоо¬сон. Тэгээд тавдугаар сарын 31-нээр энэ ойг тэмдэглээд, эрдэм шинжил¬гээний хурал хийгээд, тэрнээс хойш түүх, утга зохиолд тавдугаар сарын 31-нд төрсөн гээд л яваад байсан.

    -Марк гаргаад, хөшөө бариад.

    -Тийм. Дэлүүн Болдогт хөшөө барьсан.

    -Тэр маркийг та зах зухыг нь үзэж байсан уу?

    -Байсан л даа.

    -Тэгсхийгээд дорхноо устсан юм биш үү?

    -Их олон марк байсан шүү дээ. Цуврал. Хэдэн ширхэг хийлээ. Тэр¬нээс ерөөсөө 25 мянга нь л борлогдсон байгаа юм. Хоёр сая 500 мянган ширхэг хийсэн санах юм. Тэгээд 25 мян¬га борлогдоод л ерөөсөө хаа¬чихсан шүү дээ. Тэр чинь дэлхийд үнэ¬¬хээр ховор марк гээд сүүлдээ маш их үнэд орсон.

    -Тэгж анх хөшөө барих, марк гаргахдаа зураг хөрөг шалга¬руулсан юм билээ. Бидний цаг төр нээлттэй болсноос хойш Чингис хаан гэж хардаг болсон хөргийг хятад зураач зурсан гэх мэтээр янз бүрийн юм ярьдаг. Тэр битгий хэл манай Төрийн ордны урдах хөшөөний төр¬хийг ч гэсэн зарим хүн таа¬шаадаггүй. Тэгэхээр тэр үед эзэн хааны дүр төрхийг яаж гаргаж байсан юм бол?

    -Тэр өөрийн чинь ярьж байгаа зураг л байсан. Одоо тэр Тайваньд эх нь хадгалагдаж байгаа зураг. Чингис хааныг тэнгэрт хальсанаас хойш хамгийн ойрхон хугацаанд зурсан зураг. Тэрнээс гадна манай зураачид ч бас зурсан.

    -Мэдээж манай зураачид тэр зурагнаас л санаа авна биз дээ?

    -Тийм. Гэхдээ арай монголжуу төрхтэй зурсан байсан л даа. 2 сая 500 мянган марк хэвлэсэн. Дээр нь нэг дугтуй хэвлэсэн. Чингисийн зурагтай. Үндсэндээ тэр Тайваний музейд хадгалагдаж байгаа зургийг л үндэс болгосон юм. Бидийг тэр зургийг үзэх гэж ороход “Та нар Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын дараа эх зургийг нь үзсэн хоёр дахь хүмүүс болж байна” гэж Тайваний тал тайлбарлаж байсан.

    -Одоо ч гэсэн Тайваньдаа бай¬гаа юу?

    -Тийм. Тэндээ л байгаа.

    -Төд удалгүй нөгөө марк, хөшөө бүгдийг бужигнуулаад яв¬чихсан?

    -Тийм, тийм. 1966 онд, 1980 онд хоёр удаа хөшөөг буулгах үүргийг Ю.Цэдэнбал дарга өгч байсан. Гэвч монгол хүнд Эзэн Чингисийнхээ хөшөөг буулгая гэсэн сэтгэл ерөөсөө байхгүй. Янз бүрийн арга зохиосоор байгаад тэр хадны зургийн хөшөөг авч үлдсэн. Дэлүүн Болдог дээрх том хадны зураг.

    -Тэгээд сая тэмдэглэсэн төрсөн өдөр маань юу болж таарч байна вэ?

    -Юмыг шинээр сэтгэнэ, түүхэн үнэнийг сэргээнэ гэхээр янз бүрийн хүмүүс, түүх мэдэх, мэдэхгүй долоон шидийн улсууд янз бүрийн санал гаргаж ирэх юм байна шүү дээ. Төрсөн өдөртэй холбоотой асуудлаар ярьсан нэг удаагийн хурал дээр би “Та нар чинь өөрсдийнхөө төрсөн өдрийг сайн мэдэхгүй байж аль есөн зууны тэртээх Чингис хааны төрсөн өдрийг он, сараар нь тогтооно гэж юу байдаг юм бэ. Нэгэнт л хуучин эрдэмтэд эх сурвалжаар нь үндэслэж тогтсон. Тэрүүгээр нь явбал яасан юм бэ” гэж хэлсэн. Тэгээд хурал хуй нь тарж байсан явдал бий. Тэгсэн янз бүрийн хүмүүс Ерөнхийлөгч рүү бичсээр байгаад л арваннэгдүгээр сарын дундуур төрсөн болгоод, тэрийг нь Ерөнхийлөгч дэмжээд явчихсан.

    -Энэ шийдвэрийг гаргахад буурьтай түүхчид оролцсон юм уу.Голдуу бөө гэх мэт сайн дурынхан оролцсон гэх юм.

    -Оролцсон юм шиг байна лээ. Зарим нэг академич ч оролцсон бололтой байна лээ. Харин төрийн ордны үүдний хөшөөний баруун зүүн талд нь Хубилай хааныг байлгах уу гэж тэр Их Монгол Улс байгуулагдсаны 850 жилийн ойн комисс надаас асууж байсан. Хубилай хаан чинь Монголын нэрийг дэлхий дахинд хоёр дахь удаагаа мөнхөлсөн асар том хүн шүү дээ. Тийм учраас байлгах ёстой гэсэн. Тэгээд баруун гарт нь Өгөдэй, зүүн гарт нь Хубилай байдаг. Арван¬нэгдүгээр сарын 14-нийг Үндэсний бахархлын өдөр гэж хэлэхээс яг Чингис хааны төрсөн өдөр гэж хэлэхэд хэцүү л болчихоод байгаа юм. Зарим нь хэсэг нь арванхоёрдугаар сарын 22-нд ч төрсөн гэж байх шиг элдэв юм яриад л байх юм. Яаж ч судлаад яг тэрнийх зөв гэж тогтооход маш бэрх шүү дээ. Тийм учраас нэгэнт төр тогтоочих юм бол тэрийгээ бариад л цааш явахаас өөр аргагүй.

    -Чингисийн нэрийг эргэж сэргээх, алдар сууг эх оронд нь мөнхлөх давалгааг Д.Төмөр-Очир гуай оройлон зүтгэсэн. Тэр үеэр Д.Пүрэвдорж гуай Чингис шүлгээ бичсэн. Гэхдээ тэр шүлгийг чинь Ю.Цэдэнбал гуай гэхээсээ илүү Ширэндэв гуай жаахан таашаагаагүй юм биш үү?

    -Яахав, Ширэндэв гуай бол зарим нэг юман дээр нь шүүмжилж байсан. Ч.Чимэд гуай ч шүүмжилж байсан. Гэхдээ тэд ярьж байгаад радиогоор нэвтрүүлье гэсэн л дээ. Тэгээд тэр удаа нэг нэвтрүүлсэн шиг байгаа юм шүү. Шүлэг нь ч анх Буриадын Байкал сэтгүүлд гарсан.

    -Д.Төмөр-Очир гуай энэ хэргээр илүү их хэлмэгдсэн биз дээ?

    -Тийм. Энэ явдал том хүчин зүйл байсан. Ер нь юмыг жаахан хатуу ширүүн хэлчихдэг байсан нь хүмүүсийг өөрөөсөө холдуулах тийм байдалд хүргэсэн л дээ.

    -Та Өвөрмонголд байдаг Чингисийн онгон дээр очиж байсан уу?

    -Би хоёр, гурван ч удаа очсон.

    -Тэнд очиход ямар мэдрэмж төрж байх юм?

    -Тэр хүмүүс онгоноо хамгаалж бүр дээр үеэсээ явсан. Бас нэг сэтгэгдэл төрнө шүү.Сүүлийн үед улам их гоё болгож. Энэ маань яг жинхэнэ онгон нь биш шүү дээ.

    -Монгол туургатны ул мөр хаана л байна тэнд овоо бунхан босгоод байвал биднээс улам л алсарна биз дээ?

    -Гэхдээ шарилыг нь авч явсан тэрэг тэнд нэг эвдэрч барьсан гэдэг. Тэрүүгээр нь л бэлгэдэж анх босгосон эд шүү дээ.

    -Манайд одоо Чингис хааны онгоныг хайх үйл ажиллагаа ил, далд явж байдаг юм уу, бүр зогсчихсон байдаг юм уу?

    -Зөндөө, гадна дотны янз бүрийн улс ийм юм ярьж байна шүү дээ. Тэгээд л энд байна, тэнд байна гээд л ерөөсөө Хятадад ч, Монголд ч цуураад. Янз бүрийн юм их ярьж байна. Бурхан Халдун ууланд байгааг хиймэл дагуулын зургаар харсан. Тэнд байна ч гэх шиг янз бүрийн юмыг хүмүүс гаргаж ирж байна. Гэсэн ч яг тэнд байна гэдгийг тогтоож чадаагүй. Дэлхийн баян хүмүүсийн анхаарлыг татаж, мөнгө олж хайгуул хийх гэсэн эрдэмтэн, судлаачдын оролдлого нилээн байдаг шиг байгаа юм. Тэдгээр оролдлого дотроос 90-ээд онд Японтой хийсэн экспедиз бол маш их ажилласан л даа. Гэхдээ тогтоож чадаагүй. Энэ ёстой нууцын нууц төрийн бодлого байсан юм шиг байгаа юм. Монголын хаадын оршуулгын асуудал. Монголын 37 хаан суусан гэж ярьдаг шүү дээ. Тэр 37 хааны нэг ч шарил онгоныг олоогүй шүү дээ.

    -Нэгийг нь ч олж чаддаггүй нь үнэхээр сонин юм шүү.

    -Тийм. Ерөөсөө олоогүй. Тэгэхээр энэ бол төрийн маш нарийн бодлого байсан шиг байгаа юм. Тийм учраас олдохгүй байгаа юм. Чингис хааны 800 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал дээр Хөдөөгийн Пэрлэй багш хэлсэн байдаг юм л даа. Ерөөсөө ардын аман зохиолын мөрөөр мөшгиж тодорхойлохгүй бол ямар ч сурвалжид байхгүй байна гэж. Биднийг оюутан байхад Пэрлэй багш Чингисийн онгоныг олох болов уу гэхээр хачин үг хэлдэг байсан. “Одоо болоогүй, одоо гаргах юм бол үзвэл үнс, харвал хальс болчихно” гэж. Дандаа тийм үг хэлдэг байсан. Тухайн үед нь бид инээгээд л өнгөрч байсан. Сүүлд бодоход нэлээн шинжлэх ухаан, технологи хөгжсөн үед олох ёстой. Яагаад гэвэл олон жил дарагдсан юм чинь сайн бэхжүүлж барихгүй бол ёстой л үзвэл үнс, харвал хальс л болчих байх.Тэрийг бодож хэлж байсан үг юм билээ. Одоо эрэл, хайгуул бол явж л байна. Гэхдээ нэг их амжилт олохгүй байна. Хамгийн том язгууртны булш Сүхбаатар аймгийн Онгон сумаас олдсон. Тэгэхэд хатны алтан титэм, бөгж, алтадсан эмээл энэ тэр олдсон. МУИС-ын сан хөмрөгт одоо хадгалж байгаа. Тэгэхээр аажим аажмаар дөхөж байна л гэсэн үг.

    -Манайхаас мундаг мундаг олдворууд илэрдэг. Гэвч түрүүчээсээ алдагдаад, хэрүүл заргатай л байх юм. Бүгдийг нь нэгтгэсэн, хамгаалж хадгалах төрийн бодлого гэж байдаг юм уу?

    -Их олон жил ярьж байна. Том музей байгуулбал асар том музей байгуулна. Яагаад гэвэл Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнд баахан үнэтэй олдворыг өнөөдөр хийх газар байхгүй подвальд эсвэл контейнерт л байж байдаг. Гэтэл тэрийг чинь бүгдийг нь цуг¬луулаад нэг музей байгуулбал хичнээн сайхан. Энийг яриад л байдаг. Гэвч ямар ч Засгийн газар хэрэг¬жүүлдэггүй. Олдворуудаараа дэлхийн түүхчдийн анхаарлыг татах маш ховор сайхан музей байгуулж болно шүү дээ.
    ЧИНГИС НЭРТЭЙ БРЭНД АРХИА ХААХ НЬ БИДЭНД ЯМАР АШИГТАЙ ЮМ БОЛ

    -Чингис гэдэг нэрийг тойрсон бас нэг бөөн юм боллоо. Бүгдийг нь хурааж, төр өмчилнө гэнэ. Чингис гэдэг нэр, энэ алдар суу чинь Монгол орон¬доо л баялаг болж байх ёстой биш юм уу. Чингис гэдэг нэртэй бүтээгдэхүүнийг бид үйлдвэр¬лэх эрхгүй юм бол хэн эрхтэй байх вэ. Та юу гэж бодож байна?

    -Монголчууд чинь туйлшрахаараа хэцүү улс шүү дээ. Ахиад л энэ удаа туйлширч байна. Маш өнгөцхөн харж байна. Жишээ нь, Чингис гэсэн нэртэй архины шил хогон дээр хэвтэж байна гэх маягаар ийм өнгөцхөн юм л хараад байгаа юм. Гэтэл энэ бол ганцхан архины шилний асуудал биш шүү дээ. Чингис хааны зураг, ном сэтгүүл зөн¬дөө л гарч байгаа шүү дээ. Мөн ялгаа¬гүй л хогон дээр хэвтэж байгаа. Тэрийг хаах нэрийдлээр Чингисийн зураг хөргийг ерөөсөө л хэвлэж болохгүй гэсэн туйлшрал явуулж байгаа хэрэг. Тэрнээс гадна Чингис нэртэй брэнд архийг бид дэлхийн зах зээлд гаргасан нь маш чухал амжилт шүү дээ.

    -Дэлхийд суут хүмүүсийн нэрээр нэрлэсэн архи зөндөө байдаг биз дээ?

    -Зөндөө. Бүр брэнд болчихсон. Монголд брэнд болж байгаа цөөхөн бүтээгдэхүүн байна шүү дээ. Ноолууран эдлэл л байна. Өөр юм байхгүй л яваад байлаа. Явж явж Чин¬гис архи олон улсад брэнд бол¬сон. Энийгээ эрээд ийм туйлширсан давалгаанаар үгүй хийчих юм шиг юм яриад байна. Энэ одоо юу гэсэн үг вэ. Чингисийн нэрийг хамгаалж байгаа хэрэг юм уу. Чингисийн нэрийг ингэж хамгаалахгүй л дээ. Оюун санаандаа өөрчлөлт хийж л хамгаална. Энэ талаар бол илүү өргөн юм ярьж болно. Чингис гэсэн нэртэй монгол брэндээ устгах бидэнд ямар ч ашиггүй. Хэнд ч хэрэггүй, тэр дундаа Монголд ашиггүй энэ мэт элдэв асуудлыг ямар зорил¬гоор гаргаж тавиад байдгийг ойлгохгүй юм. Яг ингээд хөөрцөглөөд явбал олон улсын худалдааны янз бүрийн хууль тогтоомжийг ч хөндөх асуудал гарч ирэх байх.

    -Дэлхийн зах зээл дээр бас нэг хошин явдлаараа яригдах нь л дээ.

    -Чингис гэсэн нэртэй юмаа Монголд үйлдвэрлэхгүй мөртлөө бүр гаднаас оруулж ирнэ ч гэх шиг. Ийм хачин юм байж болохгүй шүү дээ.

    -Чингис гэдэг нэрийн патент Тайвань хүн дээр байсан юм байна лээ. Та энэ тухай сонссон уу?

    -Сонссон.

    -Миний авсан мэдээллээр тэрнийг манай монголчууд хөөцөлдөж байж их өндөр үнээр худалдаж авсан юм билээ. Тайвань хүний нэр дээр байсан бол манайх энд хичнээн дөвчигнөөд нэмэргүй болно биз дээ?

    -Ер нь бол нэмэргүй л дээ. Монгол болъё л доо. Чингисийг үйлдвэрлэхээ болъё. Өмнөд хөрш гэж дэлхийг тэр чигээр нь бүтээгдэхүүнээрээ эзэлсэн улс байна шүү дээ. Тэд шүүрээд л авна биз.

    -Дотооддоо хориглочихвол дор нь гаднын юм болоод, гадны нэр нүүр болоод, гадны бизнес болоод л явчихна шүү дээ.

    -Тийм шүү дээ. Чингис нэрээ ашиглах юман дээрээ ашиглаж сурах хэрэгтэй шүү дээ. Хог дээр хэвтлээ л гээд байх юм. Хамгийн гол нь өөрийгөө Чингисийн үр сад гэдэгт хүндэтгэлтэй хандах тухай л бодлого хий л дээ. Монгол хүн өөрийнхөө үнэ цэнэд хүндэтгэлтэй ханддаг болоод эхлэхэд л энэ бүх юм алга болно шүү дээ.

    -Дотоодынхоо бизнесээр оролдох гэж яваад дэлхийн зах зээлд гарч байгаа ганц нэг брэндээ үгүй хийчихгүй байгаасай.

    -Архийг бид муулж л байна. Бүр Кидан Монгол гаралтай хүмүүс толгойлж байсан Кидан улсад л архи, тамхины хууль гараад, архи нэрсэн хүнийг цаазалж байсан. Дэлхий дахинд зөндөө л тийм юм болсон шүү дээ. Гэхдээ архи бол идээний дээж гэдэг ойлголтыг хүн төрөлхтөн устгаж чадсангүй өнөөг хүрлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч сүүтэй хундага өргөе л гэж байгаа. Би тэрийг буруу гэхгүй л дээ. Гэхдээ хүн төрөлхтөн тэр чигээрээ идээний дээж гээд аваад үлдчихсэн ийм соёлыг наанатай, цаанатай харах хэрэгтэй л дээ. Хүнээ л боловсруул. Тэр идээнээс болж бүх гай түйтгэр үүснэ гэж байхгүй шүү дээ. Тиймээс энэ асуудал дээр төрийн түшээд их ухаалаг хандаасай. Популизм битгий хийгээсэй.

    -Энэ төрлийн бизнесгүй хэсэг нь лобби хийгээд нэг хэсгийгээ шахаж байгаа юм шиг байна. Үргэлж л дотоодын дажин өрнөж байх юм даа.

    -Засгийн газар патентыг нь авлаа гэхэд маш ухаалаг хандахгүй бол болохгүй.

    -Бид хүүхдэдээ Чингис гэж нэр өгч болохгүй гэл үү?

    -Хүний эрхийн асуудал шүү дээ. Олон муу үр дагавар гарна. Тийм учраас маш ухаалаг хандахгүй бол болохгүй. Хамгийн эхлээд гаднын зах зээл их ашиглана даа.
    Нийтлэгч Б.Ганчимэг

  • Г.Өсөхбаяр: За чи начин болчихно оо, Сумъяабазар, Гантогтох хоёртой л барилдах юм шүү гэж Мөнхбат аварга сануулсан

    1993 онд Та наадмын зүлэг ногоон дэвжээнд анх удаа гарч байсан байдаг. Тэр үед Өсөхбаяр гэдэг бөхийн тухай хүлээлт нэгэнт үүссэн байсан?

    -1993 онд анх наадамд барилдсан. Миний өвөө даян аварга Буур Жамъян гэдгийг монголчууд мэднэ. Өвөө маань “20 нас хүргэж байж барилдуулаарай” гэж аав, ээж болон Ж.Мөнхбат аваргад захисан юм билээ. Тэр жил би 20 нас хүрч, өвөөгийн захиасаар төрийн наадамд анх барилдсан даа.

    –Нас залуугаар нь эрт барилдуулбал зүрхийг нь үхүүлэх, зоригийг нь мохоох гээд байдаг шиг байгаа юм, сонсож дуулж байхад?

    -Миний өвөөгийн холын ухаан байж. Багад нь томчуудтай барилдуулбал зүрх зориг нь мохохоос гадна гэмтэл бэртэлбас тойрохгүй. Тэр холыг харсан тийм ухаан юм. 20 нас хүрнэ гэдэг эр хүн гарын ая даах хэмжээнд очдог. Тэр үед нь барилдуулаарай л гэж захисан юм билээ.

    -1995 оны наадам бол таны хувьд онцгой наадам гэж хэлж болох байх?

    -1995 оны наадам миний хувьд улсын наадамд гурав дахь удаагаа барилдсан түүхийн онцгой хуудас юм. Тэр жил Сонгинын амралтад Ж.Мөнхбат аваргатай цуг наадмын бэлтгэлд гарсан. Зургадугаар сарын 20-ны үед Ж.Мөнхбат аварга маань “За, чи нэг начин болчихно оо, Д.Сумъяабазар, Б.Гантогтох хоёртой л барилдах ёстой юм шүү. Тэр барилдаанаа л чи сайн бод. Тэрэнд л хоёулаа юм бэлдэнэ шүү” гээд байдаг. Тунаж барилдана гээд. Тэгэхэд нь би ч Улсын начин гэдэг юм хаа билээ гэж бодсон. Тэгээд бэлдсэн л дээ. Д.Сумъяабазар, Б.Гантогтох бид чинь чөлөөт бөхөөр барилддаг. Нас зүс ойролцоо, яг ид барилдаж байсан ийм үе. Наадмын барилдаан Ж.Мөнхбат аваргын хэлснээр яг болсон. Начин цолонд хүрээд, зургаагийн даваанд Д.Сумъяабазартай, долоогийн даваанд Б.Гантогтохтой тунаж, аль алиныг нь давж, аймгийн арслангаас шууд Улсын заан цолонд хүрч байсан тийм барилдаан болсон.

    –Б.Гантогтох таниас өмнө заан цолонд хүрсэн, ид гялалзаж байх үед нь та давж заан цолонд хүрчээ?

    -Үеийн бөхчүүдээс Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг хоёр заан болчихсон байсан. Д.Сумъяабазар начин, А.Сүхбат начин, Б.Ганбат бид хоёр л улсын цол аваагүй байсан.

    –Бөх ярихад л нэг хэсэг зургаан залуу зааныг тойрдоггүй, дайрдаг үе байсан?

    -Б.Ганбат 1998 онд заан цол авсан байх. Тэр цагаас хойш ард түмэн зургаан заан гэж ярих болсон. Улсын наадамд дээшээ цолонд хүрэх, шөвгийн дөрөв, үзүүр түрүүнд үлдэхийн тулд заавал энэ хэдийнхээ нэг хоёртой заавал барилдаж байж гарч ирэх шалгуур бодитой болчихсон ийм л үе дээ.

    –Зургаан заанаас Цэрэнпунцагтай таарч барилдсан барилдаан санаанд буухгүй юм?

    -Би Цэрэнпунцагтай нэг ч таарч барилдаж бай¬гаагүй. Улсын наадмаар Д.Сумъяа¬базартай л хамгийн олон таарч барилдсан.

    –Мөн А.Сүхбат, Б.Гантогтохтой ч олон удаа таарч барилдсан байх.

    -А.Сүхбат, Б.Гантогтохтой хоёр гурван удаа, Б.Ганбаттай ч мөн таарч барилдсан.

    -1997 оны наадмын барилдааны онцлог?

    -1997 онд нэг их айхавтар сүрхий барилдаагүй, шөвгөрсөн. Тавын даваанд Д.Сумъяабазар бид хоёр тунасан. Улсын заан цолтой бөхчүүд тавын даваанд тунах бас ховорхон тохиолдол юм билээ. Улсын заан цолтой бөхчүүд тавын даваанд тунасан анхны тохиолдол. Тэгээд Д.Сумъяабазарыг хаясан.

    –Даваагаа ахиулсан А.Сүхбат та хоёр мөн л дараагийн даваанд тунасан?

    -Тэр жил миний баруун гарын ядам хуруу гэмтчихээд ерөөсөө гар атгаж болдоггүй, жаахан зүдэргээтэй л барилдсан. Заан болсны дараа жил дөрвийн даваанд нэг унаж аваад, дараа жил нь 1997 онд шөвгөрсөн. А.Сүхбаттай барилдаад баруун хөлөө алдаад унаж байгаа барилдаан. Сэнжигний барьц алдаад, тэндээсээ дамжиж ороод, Сүхбат ч хурдтай, мэдрэмжтэй хүн. Тэгээд хөлөө алдаад ойчсон юм.

    –Ер нь хараа гүйцэхгүй хурдтай гэж А.Сүхбатыг тайлбарлагчид хэлээд байгаа шүү дээ?

    -Их хурдаар барилддаг. Хурдтай хүний хийж байгаа мэх, мэдээж яаж бяргүй байхав. Дээр нь бяр хүч нэмчихээр мэх нь даацтай болдог.

    –Өөрийг чинь давсан жил А.Сүхбат заан цолонд хүрсэн?

    -Тийм. О.Балжинням аваргаар долоо даваад заан болж байсан юм.

    –О.Балжинням аварга Б.Гантогтохыг ч бас заан болгосон?

    -Тийм. Б.Гантогтохыг заан болгож байсан.

    -1998 оны наадмын барилдааныг сонирхвол?

    -1998 оны хавар гуравдугаар сард би Герман яваад зургадугаар сар хүртэл гурван сарын хугацаатай чөлөөт бөхийн бэлтгэл сургуулилт хийсэн. Үндэсний бөхийн барилдаанаас нэлээд төсөөрч, хөндийрсөн байсан. Тэр жил үндэсний бөхөөр нэг их олон барилдаагүй. Тэгээд зургадугаар сарын 20-доор ирээд шууд наадмын бэлтгэлдээ гарч барилдсан юм. Тэр жил тавын даваанд Д.Бумбаяр зааныг амлаж аваад унасан.

    –Заа, 1999 оны наадам. Таны гол гол барилдааныг түүж авсан юм.

    -1999 оны наадам миний хувьд сайхан жил байсан. Миний өвөөгийн мэндэлсний 100 жилийн ой тэр жил тохиож, Архангай аймгийн Цахир суманд төрсөн нутагт нь өвөөгийн 100 жилийн ойг наадмын дараа өргөн дэлгэр тэмдэглэсэн. Өмнөхөн нь улсын наадмаар би улсын заан цолоо баталсан. Өөрийнхөө хүрсэн цолыг батална гэдэг маань дараагийн цол руу тэмүүлэх, шат ахих тийм боломж харагдаж байна аа гэж дотроо итгэл найдвар төрж байсан ийм наадам л даа.

    –Аваргуудын хувьд, та бол Ж.Мөнхбат аваргатай ойр хүн.

    -Би багш шавийн барилдлагатай. Анх 1995 онд багш шавийн барилдлага барьж, тэндээс бэлтгэл сургуулилт эхэлсэн. Бусад үед ч надад байнга зааж зөвлөж явсан. Наадмын дэвжээнд тавын даваанд намайг дэмжиж, улсын начин цолны босго алхуулж өгч байсан ийм сайхан буянтай аварга хүн дээ.

    –Түүнийг монгол бөхийн ёс жудагт нийцсэн, сайхан өв уламжлал гэдэг?

    -Дараа дараагийнхаа ирээдүйтэй гэж байгаа залуу бөхийг, тэгээд өөрийнхөө шавь нарыг даваа ахиулдаг уламжлал эртнээсээ байсан байдаг.

    –Бас тунаанаас гаргадаг?

    -Тийм.

    –Хараад байхад Б.Бат–Эрдэнэ аварга ч гэсэн бөхчүүдийг тунаанаас гаргаж байсан тийм зүйл харагддаг?

    – Б.Бат-Эрдэнэ аваргын тэр үйлдэл авууштай сайхан зүйл. Наадмаар Б.Гантогтохыг нэг жил аваад, дараа жил нь бас намайг авч, түүний дараа жил Д.Сумъяабазарыг тунаанаас гаргаж байсан. Ид барилдаж байсан залуусыг хооронд нь барилдуулалгүй, тунаанаас ингэж гаргаж бодитойгоор дэмжиж байсан шүү.

    –Гурван сайхан зааныг дээш нь гаргаж өгч байж. Ер нь та тунаанд олон үлдэж байсан. Наадмын тав, зургаагийн даваа л сонирхолтой болдог шүү дээ?

    -Зургаагийн даваанаас эхлээд долоогийн даваа тэртэй тэрэнгүй ойлгомжтой. Зарим жил, 1997 онд тавын даваанд улсын том цолтой хоёр бөх тунаж байсан. Тэр үед улсын аварга, арслан цолонд хүрээгүй л бол зургаа, долоо, наймын даваанд тунана шүү дээ. Ер нь монгол бөхийн өөрийнх нь өвөрмөц онцлог байна. Том цолтой бөх нь амлаж авдаг. Ид хурц дайчин байгаа хүмүүс нь хоорондоо тунадаг. Тунаж барилдах нэг талдаа сайхан байдаг. Ам авна гэдэг тийм амаргүй ажил шүү дээ. Хэцүү. Тэр олон бөхөөс хэний барилдаан юу билээ гээд барилдаануудыг тооцох амаргүй л дээ. Ялангуяа, гурван хүнээс ам авах хэцүү.

    –Тунаад барилдвал илүү амар ч юм уу?

    -Тунавал шууд барилдана. Ам авахад бол наана нь жаахан сэтгэл зүйгээ барна.

    –Д.Мөнх–Эрдэнэ арслан улсын наадамд олон жил сайн барилдаж, таван удаа үзүүрлэсэн. Наадмын дэвжээнд дээшээ явах даваан дээр л Та бас унаж байсан даа?

    -Тийм. Яг тэр 1995 онд улсын заан болчихоод Б.Бат-Эрдэнэ аварга, О.Балжинням аваргыг амлаж аваад, би Д.Мөнх-Эрдэнэ арслантай барилдаад ойчсон. Д.Мөнх-Эрдэнэ арслан их хөдөлмөрч хүн л дээ. Тэр хөдөлмөрийнхөө хүчээр төрийн наадамд таван удаа үзүүрлэсэн. Тэр болгон хүнд олдохгүй амжилт шүү. Таван удаа үзүүрлэсэн хүн Монголд ганцхан л байдаг. Тэр бол их хүч хөдөлмөрийн үр дүн. Би Архангайгаас дөнгөж бөх болох гээд ирчихсэн, нутгийнхаа том цолтой бөхчүүдийг дагаж явдаг байсан. Д.Мөнх-Эрдэнэ арслантай олон жил цуг явж, арга мэх юу байдаг юм тэр бүхнийг заалгаж, зөвлүүлж явсан. Мундаг бөх. Цээжний бяр ихтэй….

    -2000 оны наадмын тухайд?

    -2000 онд залуу зургаан заан зургуулаа Б.Бат-Эрдэнэ аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслантай шөвгөрсөн. Тэр жил Б.Ганбат бид хоёр тунасан. Б.Ганбат тэр жил онцгой сайн байсан. Золголтоос элэг бүсийг нь аваад, зүүн талд нь сууж хонгодоод, хутгаад гараа татаад авахаар шуудаг нь орж ирээд, тэндээсээ нөгөө талд нь, араар нь зүүн хөлөөр мордоод хаясан барилдаан байна.

    –Д.Сумъяабазар, А.Сүхбат хоёрын барилдаанд бас их шуугиулсан?

    -Энэ барилдаан Д.Сумъяабазар гар ачуулаад их сүрхий унасан. Б.Бат-Эрдэнэ аварга Д.Мөнх-Эрдэнэ арсланг амлаж аваад бид зургаа хоорондоо тулж барилдсан.

    –Их цуцна биз.

    -Наадмын барилдаан эхний өдөр нэг, хоёрын даваа явчихдаг. Тэгээд 12-ны өдөр долоон давааны барилдаан болдог. Угсарсан долоон даваанд барилдана гэдэг амаргүй. Тэгээд ч ямар жирийн нэг хүнтэй ноцолдож барилдаж байгаа биш. Үеийн, тэнцүү хүчтэнгүүдтэй долоон даваа угсран барилдана гэдэг хүнд. Ялангуяа, нэг даваан дээр удаад үлдчих, цуцчихсан тохиолдолд амралт байхгүй. Дараагийн даваанд гарч, ээлжит учраатайгаа шууд золгодог. Гэхдээ яахав бэлтгэл сургуулилт сайн байхад дараагийн даваанд хүний бие сэргэдэг. Бэлтгэл жаахан дутуу хүн бол нэг барилдаан дээрээ ноолуулаад дараагийн даваанд сэхэж өгдөггүй. Тэгэхээр бэлтгэлийг сайн тааруулж тохируулж хийх нь чухал.

    -2000 оны наадамд Б.Бат–Эрдэнэ аварга тахимаа өгчихсэн билүү?

    -Б.Бат-Эрдэнэ аварга Б.Гантогтохыг амлаж, тахимаа өгч, тунаанаас гаргаж өгч байсан.

    –Б.Гантогтох заан дараачийн даваанд Ц.Цэрэнпунцаг заантай таарсан. Энэ хоёрын барилдааны тухайд?

    -Энэ хоёрын барилдаан их сонин юм болсон юм. Тохно, Пунцаг сугадаж… дараа нь ахиж хоёулаа давхар шуудагнаас барилдаад Цэрэнпунцаг тохоод, жаахан тэвчээр алдсан уу яасан, ойчсон. Б.Гантогтох давсан.

    –Б.Бат–Эрдэнэ аварга 2000 он гэхэд улсын наадамд хэд давсан байлаа?

    -Долоо давсан байсан. Яагаа ч үгүй ид сайхан байсан үе нь л дээ.

    –Та энэ барилдаанд хэдэн кг жинтэй байсан үе вэ? их л зэгзгэр байж дээ. /барилдаан үзэж ярьж байна./

    -Би 120 орчим л байсан байх. Улсын заан болохдоо 103 кг-тай байсан, чөлөөт бөхөөр их бэлтгэл хийдэг байсан. Улсын шигшээ, залуучуудын шигшээ багт бэлтгэл хийдэг байсан.

    –Нэг айлын хүү, хүргэн хоёр улсын наадмын үзүүр түрүүнд барилдах бас сэтгэл хөдлөм зүйл шүү?

    -Бас л ховорхон тохиолдол. Х.Баянмөнх аварга ч гэсэн зүлэг ногоон дэвжээндээ мөргөөд үзэгчиддээ сэтгэлийн хүндлэлээ илэрхийлж л байсан. Энэ жилийн наадамд А.Сүхбат бид хоёр тунав аа, хөөрхий. Заан цолоо хоёр удаа баталсан. Энэ барилдаан дээр хөлөө алдаад, айхтар сүлбүүлээд, урдуураа гар ачуулаад л…

    –Энэ их тэмцэлтэй барилдаан болсон шүү ер нь. Роозонгийн Энхбатын авсан сайхан зураг та хоёрын барилдаанаас ургасан. Ховор агшинг буулгасан байсан?

    -Тийм. Хөлөө нугалаад гарвал гарчихаар тийм боломж байсан л юм билээ, хожим үзэж суухад. Ингээд сүлбүүлээд ардаа алдчихаж байгаа юм. Тэгээд эндээс бас л хэцүү болсон.

    –Бөхчүүдийг хараад байхад ер нь завсарлагааны хооронд халуун цай л уух гэх юм?

    -Хүйтэн юм ууж болдоггүй. Хүйтэн юм уухаар гар сарвайгаад байдаг. Тэгээд халуун цай л уудаг юм. 2002 оны наадмаар би Сүүж уулын амралтад бэлтгэлд гарсан. Үндсэндээ Б.Бат-Эрдэнэ аваргыгаа бараадаж. Тэр хүний сайхан өгөөж хишгийг нь хүртэх. Туршлагаас нь суралцах гэж. Сүүж уулын амралт байгаль нь ч их сайхан газар, ээлтэй. Тэгээд Архангайн бөхчүүдээ аваад удирдаад Сүүж уулын амралтанд очиж, Б.Бат-Эрдэнэ аваргынхаа зав чөлөөг нь өмнө нь асууж байгаад очиж, аваргынхаа нөмөр дор бэлтгэлд гарсан юм. Тэгээд анх удаа төрийн наадамд түрүүлсэн. Бодоход би хожуу түрүүлсэн, 29 нас хүрчихсэн байсан даа.

    -1993 онд анх зодоглосон гээд бодоход 2002 онд бараг 10 жилийн ой дээр шахуу түрүүлж байжээ?

    -Зодоглосноос хойш бараг 10 дахь наадам дээрээ. Заан цолтой 7-8 жил явчихсан. Д.Сумъяабазар бид хоёр долоогийн даваанд тунасан. Б.Гантогтох, Б.Ганбатыг амлаж аваад хаясан.

    –Яг зургаан залуу заан гэж ид яригддаг байсан үе шүү дээ. Хэнийг ч авч хаядаг тийм л заанууд явсан. Цол гэснээс та нарын хэн ч адил ерөнхийдөө заан цолонд их хайртай байсан байх?

    -Заан цол хамгийн нүнжигтэй сайхан цол. Улсын заан гэдэг чинь жигтэйхэн сайхан цол. Сүүлд харцага, гарьд гэсэн хоёр цол гарсан. Би бол айхтар дуртай биш. Ер нь бөхийн амжилтыг үнэлэх нь зөв. Улсын наадамд үзүүрлэсэн хүнд гарьд гэдэг цол өгч байна. Тэрийг нь орлох үлэмж бадрах заан юм уу, үлэмж бадрах саруул сайжрах заан гэдэг сайхан чимгүүд бий шүү дээ. Тийм цолтой бөх нь бүх зааныхаа дээр гарч зогсдог ч юм уу. Улсын наадамд зургаа давсан начин бол бусад начингийнхаа дээр зогсдог байх ч юм уу. Ингэж хүний амжилтыг үнэлдэг байх нь зөв. Цаана нь хүний хөдөлмөр явж байгаа учраас. Заавал тэгж өөр бусад нэр өгч цол өгөх нь зөв байсан юм уу, үгүй юм уу. 2003 оноос хойш гэхээр харцага, гарьд цолыг өгөөд олон жил болчихлоо доо.

    –Тэгсэн хэрнээ одоо болтол харцага, гарьд цол хүмүүсийн санаанд тогтохгүй байгаа. Ер нь начин гэдгээ л улсын цол гэж ойлгочихоод, дараа нь заан гэж сайхан цол байна. Түрүүлсэн бөх нь арслан цолтой болдог, дахин түрүүлбэл аварга болдог?

    -Үндэсний бөхийн цол чинь өөрөө учир утгатай. Жигүүртэн шувууны хамгийн зоримог эрэмгий нь юу байна гэхээр начин шонхор. Дараагийнх нь заан. Өвсөн тэжээлтэй амьтны хамгийн том нь заан. Араатан амьтнаас хамгийн эрэмгий дайчин, зоригтой амьтан юу вэ гэхээр арслан байдаг. Тэгээд жиргүүртэн шувуу, сүүн тэжээлтэй, өвсөн тэжээлтэй амьтан, тэгээд махан тэжээлтэн араатан амьтан гээд тэднийг дийлж байдаг амьтан юу гэхээр аварга том могой. Аварга могой гэж ярьдаг шүү дээ. Ингээд олон зуун жилээр их бодож тунгааж гаргасан байдаг юм билээ. Иим үндсэн дөрвөн цолтой. Аймагт болохоор начин, заан, арслан гээд гуравхан цолтой. Суманд заан, начин гээд хоёрхон цолтой. Ингээд тогтчихсон мундаг уламжлалтай юм билээ. Улсын наадамд дөрвөн цолтой, аймагт гурав, суманд хоёр байдаг.

    –Ер нь тэр хуучин руугаа эргээд орж болно шүү дээ?

    -Яахав, 2003 оноос хойш Үндэсний их баяр наадмын тухай хуулиар төрөөс зохион байгуулж явдаг болсон. Тэгэхээр буцаж орно гэвэл баяр наадмын тухай хуулийг өөрчлөх зүйл яригдана л даа.

    –Хэрвээ өөрийг тань аваагүй бол бас тунах байсан уу?

    -Өмнөх жил нь Б.Ган¬тогтохыг авсан. Аваргад ам авахад бодогдсон зүйл байсан байх. Тэгээд л намайг авч, сайн барил¬даа¬рай миний дүү гэж хэлж байсан.

    –Яг энэ он жилүүдэд наадмын барилдаан онц сонирхолтой байсан. Бөхийн хорхойтнууд их хүлээдэг байж. Та нарын хэрчээсийг давж улсын цолонд хүрэхэд амаргүй болсон байсан. Улсын цолтнууд төрдөггүй шахуу үе байлаа?

    -Улсын заан гэдэг цолны маань чанар чансаа нь тэр л дээ. Дөрөвт үлдэж байж Улсын заан цол авна гэдэг бас л чанга ажил л даа.

    –Б.Бат–Эрдэнэ аварга ч тун няхуур шүү?

    -Тэгэлгүй яахав. Хоёр гарыг нь бид дийлдэггүй байсан. Сүүлд 2006 оны үед Ц.Цэрэнпунцаг, Д.Сумъяабазар бид гурав “Аварга” дээд сургууль дээр очиж бэлтгэл хийсэн юм. Тэгсэн аварга бид гурвыг гурвууланг нь муутгаж хаяад, гурвуулаа цувж үзээд байгаа мөртлөө амьгүй боллоо. “Өө, та гурав яасан бэ, босоод ир” л гээд байдаг. Босдог хүн байдаггүй. Тэгээд нөгөө хоёр маань “Алив, Өсөхөө чи арай чацтайгаараа босооч чи” гэнэ.

    –Гантогтох заан Сүхбатыг тун хялбар хаяад үзүүр түрүүнд тантай үлдсэн. Та энэ барилдаан дээр яг юу бодож гарсан бэ?

    -Өнөөдрийг бодвол, тэр үед улсын наадамд тэдийн даваанд тэрэнтэй таарна гэдэг тооцоо бас ч гэж тодорхой байсан байна. Заал танхимын барилдаанд ч гэсэн бид олон гарч барилддаг. Яг энэ наадмын өмнө тамирчдын баярын барилдаан гэж болдог. Тэрэн дээр Б.Гантогтох бид хоёр бас үзүүр түрүүнд үлдээд, хоёулаа шуудагнаас хаялцаж чадахгүй, барьц сонгож шоо хаяад. Шоо хаях чинь хэцүү. Тэр үед барьц сонгох хоёр гурван жилийн өмнөөс эхэлсэн байсан. 1999 оноос эхэл лүү.
    Барьц авсан хүн нь шууд хаяна гэсэн баталгаа байхгүй. Ингэж нэг түрүүлсэн дээ. Олон жил заан цолтой явсан. Наадмын дараа олон хүн надтай уулзаж баяр хүргэсэн. Хүмүүс надад, “Их баярласан шүү” гээд л байсан. Уг нь баяр хүргэе гэдэг шүү дээ. Тэгсэн хүмүүс их баярлалаа гээд байсан. Миний ойлгосноор тэр бол олон жил түрүүлчихээсэй гэж түмэн олон хүлээж байсан юм байна гэж бодсон.

    –Түмэн олны хүлээлт биелсэн учраас тийн баярласнаа илэрхийлсэн байх. Тэгвэл 2003 оны наадмын тухайд?

    -2003 оны наадамд сонин шийд гарсан. Шөвгийн дөрвөн бөхийг барьц сонгохыг хориглосон. Шөвгийн дөрөвт Бат-Эрдэнэ аваргатай, Сумьяабазар, Сүхбат бид гурав шөвгөрсөн. Б.Бат-Эрдэнэ аварга маань Сумъяабазарыг амлаж аваад, Сүхбат бид хоёр тунаад… Сүхбат бид хоёрын наймын давааны барилдаан бараг гурван цаг орчим үргэлжилсэн. Тэгэхэд наадмын зүлэг ногоон дэвжээ нэг их сайнгүй байсан. Шороо босоод л. Ам хатаж байгаа гэж жигтэйхэн. Хоёулаа зөвшөөрөл аваад л аяга цай балгадаг. Сүүлдээ наадам удаад байна, хүлээлгэлээ гээд бид хоёрыг чинь цай уулгахгүй гэж загнаад байдаг.

    Тэгээд баруун, зүүн талаараа бараг 10 гаруй удаа золгосон. Сүүлд нь зүүн золгож байгаад нэг давуулж гуядах мэхээр давсан. Б.Сумъяабазар аль эрт давчихсан, хүлээгээд л суугаад байдаг. Бид хоёр гурван цаг барилдсан.

    –Хоёр Мөнхийн амжилт руу ойртсон байна?

    -2 цаг 47 минут билүү 48 минут боллоо гэж байсан. Тэгээд бөхчүүдийн суудал руу ирээд суух гэсэн чинь Ж.Мөнхбат багш, Бат-Эрдэнэ аварга энэ тэр бөхчүүд “Сууж болохгүй” гээд. Суухаар олон цаг зогссон хүн хөшчихдэг юм билээ. Суувал дараагийн барилдаанд сөргөөр нөлөөлнө гээд намайг суулгахгүй байсан. Тэгээд суусан ч үгүй, далбаагаа тайлж нэг сэврээчихээд, аяга цай ууж аваад буцаад гарсан.

    –Их мэргэн зөвлөгөө өгчээ, хоёр дархан аварга, танд?

    -Тийм. Суух гэсэн чинь бос гээд, босч тэрүүгээр алхсан. Бид нар зүүн талын асарт сууж байсан. Мэдэхгүй хүн бол тэгээд жаахан суучихвал хөл хөшчих юм билээ. Тэгээд босохоор биеийн хүч байхгүй болж байгаа юм. Тэр олон жилийн томчуулын туршлага л байхгүй юу. Сумьяабазарыг давж, аварга болсон. Аварга болж байгаа хүнд жаахан сэтгэлийн хөдөлгөөн байна. Ногоон дэвжээнээсээ анх удаа адис авсан.

    –Дараа жил нь олигтой барилдаан үзүүлж чадаагүй. Харин 2005 оны хувьд?

    -2002, 2003 онд дараалж түрүүлчихээд 2004 онд олимпийн наадамд зодоглох эрх авчихсан байсан. Чөлөөт бөхийн бэлтгэл нэлээд хийчихсэн. Ерөөсөө тамиргүй болчихдог юм билээ. 2003 онд АНУ-д чөлөөт бөхийн дэлхийн аваргад яваад, 2003 онд улсын наадамд түрүүлэхдээ 140 кг жинтэй байсан. Чөлөөт бөхийн дээд жин 120 кг. Тэгээд 20 кг хасаад чөлөөт бөхийн дэлхийн аваргад VIII байрт орж байсан. Олимпийн эрх аваад, олимпийн системтэй бэлтгэл рүү ороод, хавар Орос, Украйн руу хоёр удаагийн ачаалалтай бэлтгэлд ороод, тэгээд наадмаар сэтгэл байгаад байдаг. Тамир хүрдэггүй, тийм болчихдог. Дөрвийн даваанд Пүрэвжавт унасан. Тэр бэлтгэлийн үр дүнд 2005 онд түрүүлэхдээ би бусад үеийнхээсээ илүү хөнгөхөн гэх юм уу арай нэг өөртөө ачаалал багатай барилдаж түрүүлсэн.

    –Жин хасна гэдэг их ядардаг. Манай чөлөөтийнхөн бол их халширсан байдаг. Тэрэн шиг хэцүү зүйл байдаггүй гэдэг?

    -2003 онд наадамд барилдчихаад намар нь Дагестанд очиж бэлтгэл хийгээд жингээ 130 орчим болгоод иртэл Спортын ордон дээр манай найзууд, ах нар тааралдчихаад “Чи чинь яачихаа вэ. Тал чинь алга болчихож” гээд. Жин их хасаад эхлэхээр тэгж харагддаг юм байна лээ.

    –Сумъяабазартай л бас үзүүр түрүүнд таарчээ?

    -Б.Сумъяабазартай үзүүр түрүүнд барилдсан. Пүрэв гээд энэ цэнхэр дээлтэй засуул нь Б.Сумъяабазарын нагац ах. Миний засуул. Манай Архангайн Өлзийт сумын хүмүүс. Засуул бол яг энэ дэвжээн дээр гарахад жинхэнэ хань болж, зөвлөгөө өгч байдаг түшиг тулгуур болдог ийм хүмүүс шүү дээ. Хуучны мундаг том засуулууд их зөвлөж байдаг.
    Энэ барилдаан дээр бас нэлээн хүч шавх¬сан. Татаж, өвдгөн дээрээ давуулж гуядаж давсан. Б.Сумъяабазар толгойгоо боочихсон. Б.Ган¬тогтохтойгоо шуудагнаас элдэж хөөгөөд засуулын хаяавчны майхны гадас байдаг, тэрэнд толгойгоо шалбалчихсан. Тэгээд боолгочихсон гарч ирсэн. Миний хувьд тунаанаас гарсан үе. Ямар ч гэсэн зургаа долоогийн даваа хүртлээ ам аваад. Үзүүр түрүүнд л Сумьяабазартай таарсан. Манай Д.Сумъяабазар зүүн ч барилдана, баруун ч барилдана. Хэцүү л дээ. Баруун, зүүн хоёр талаараа барилддаг. Золгооноос ч тэр, сэрвүүгээс ч тэр. Өөрөө зүүн өрдөг мөртлөө баруун хонгодно.

    –Биеийн хөгжил нь их тэгшхэн, бяртай. Д.Сумъяабазар аварга хоёр үзүүрлээд түрүүлсэн билүү?

    -Дөрөв үзүүрлэсэн байх шүү. Энэ барилдаан дээр Д.Сумъяабазарын зүүн мөртлөө баруун барилддаг онцлог нь гардаг юм. Ингэж шуудагны барьц тавиулах гэж гар дээр дараад миний зүүн хөл цөмрөнгүүт хутгаад, энэ жил ч явж дууссан л даа. Эрүү рүү нь гараараа тулж тогтоож байж нэг юм тогтсон. Зүүн давхар золгооноос барилдаан шийдэгдсэн.

    –Сумьяабазарын хувьд айхтар даацтай хутгана. Ц.Цэрэнпунцаг зааныг нэлээд хэдэн удаа хутгаж байсан?

    -Д.Мөнх-Эрдэнэ арслан, Ц.Цэрэнпунцаг нарыг бас хутгаж хаяж байсан хүн шүү. Зүүн давхар золгооноос нэг гаргаж ирээд ахиж шигшиж байгаад давуулсан юм. Хоёр жил дараалан түрүүлчихээд дараа жилийн наадмаар дөрвийн даваанд унасан. Дээр нь олимпод олигтой барилдаж чадаагүй. Нэг ялж, нэг ялагдаад олимпоо дуусгасан. Тэгээд дотор нэг жаахан юм хураад л явсан юм. Наадамдаа дахин түрүүлснээр тэр нэг буглаа гарсан. Далай аварга цолонд хүрсэн.

    -2006 оны барилдаан бас сонирхолтой?

    -2006 онд тэгш ой таарч, 1024 бөх барилдсан. Би энэ даваанд шал дэмий сугадаж цааш нь араар нь мордох гэж байж, өөрөө араараа мордуулж, гишгүүлж их амархан унасан. Одоо ингээд харахаар худлаа унаж байгаа юм шиг харагддаг. Ингэж арай уначихмаар ч үгүй юм шиг байсан. Сугадсан байж байгаад тэндээсээ мушгих гэж байгаа маягтай араар мордуулсан. Ингэж унахааргүй л байсан. Хий гишгэдлийн юмнууд гараад. Энэ барьц дуусаад л золгож барилдах цаг нь болох байсан. Энэ есийн даваа. Найм давж, шөвгийн дөрөвт үлдсэн байгаа юм. Ингэж Сумьяабазар нөхөртөө унасан.

    –Та тунасан билүү?

    -Тунасан. Б.Бат-Эрдэнэ аварга Д.Азжаргалыг аваад санамсаргүй ойчсон. Б.Сумъяабазар бид хоёр тунасан. Бид хоёр олон жил тунаж, яс үзэж байлаа шүү дээ.

    -2009 он. Таны хувьд дээгүүр барилдсан наадмын нэг?

    -Наймын даваанд Х.Мөнхбаатар арслантай барилдсан. Энэ барилдааныг хүмүүс дараа нь их шүүмжилсэн. Давхар шуудагны барьцнаас барилаа, Б.Ганбаатар арслан араас нь очиж, түшиж аваад давуулчихлаа гэсэн яриа хөөрөө явсан. Хоёр бөх давхар шуудаг барилцаж байгаад барьц тавилцвал, шууд зогсоогоод дараагийн барьцанд шилжинэ гэсэн тийм дүрэм байдаг. Бид хоёр давхар шуудагны барьцнаас барилдаад барьц тавилцангуут Б.Ганбаатар арслан ирж зогсоогоод, дараагийн баруун юм уу зүүнээрээ золгох юм болоод байдаг. Гэтэл дараа нь Б.Ганбаатар арсланг дэмжсэн барьсан гээд жаахан шүүмжилсэн. Тэгэхэд Х.Мөнхбаатар 2007 онд түрүүлсэн, Д.Ганхуяг арслан 2008 онд улсын наадамд түрүүлсэн байсан. Тэгээд Улсын наадамд дараалаад түрүүлсэн хоёр арслантай би шөвгийн дөрөвт үлдээд байсан юм. Би Х.Мөнхбаатарыг амлаж авсан.

    –Х.Мөнхбаатар арслан¬гийн барилдааны онцлог нь юу вэ?

    -Биднээс хамаагүй нас залуу л даа. Цээжний бяр ихтэй. Самбо, жүдогоор барилддаг болохоор хөл мэхтэй. Хутгана, хавирна. Жин ихтэй болохоор шуудагнаас хамаагүй аван саван уначихдаггүй. Бас төвөгтэй л байсан. Бид хоёр баруун, зүүн золгоод хаялцах барьж сонгоод, шоо хаяулаад. Х.Мөнхбаатар эхэлж надаас барьц аваад, тэрийг нь дарж, хаяулж байж өөрөө барьц авч давж байсан.
    2009 онд манай өвөөгийн 110 жилийн ой болсон. Даян аварга цол хүртсэн. Өвөөгийнхөө цолыг хүртсэн тийм сайхан наадам болсон. Өвөөгийнхөө цолонд хүрэх юмсан гэсэн миний дотор байсан мөрөөдлийн нэг.

    –Тэгэхэд та хэдтэй байв.

    -37-ны жил орж байсан. Д.Ганхуяг арслан өмнөх жил нь түрүүлсэн байсан. Намайг хаявал аварга болох гээд байдаг. Бас түрүүлж барьц авч алдаад…
    2010 оны наадам миний хувьд хамгийн хариуцлагатай наадам байсан. Түрүүлчихвэл дархан аварга цол авна. Тэгээд яахав дор даваануудад өрсөлдөгчдөө хаяад үзүүр түрүүнд харин хариуцлагагүй барилдсан хүн дээ.

    –Сайн барилддаг бөхчүүдийг унахад наадамчид, үзэгчид их харамсдаг. Наадам их сонирхолтой болох байсан юм гэж?

    -Дөрөвт үлдээд Д.Рагчаагаа авч барилдаад, тэгээд Б.Ганбаттай үзүүр түрүүнд үлдсэн. Цаг яагаа ч үгүй байхад золгож барилдаад, яг өөрийнх нь дархан мордуулах мэхэнд ороод ойчсон. Золгоон дээр бид хоёр тал таарахгүй, баруун зүүн гээд. Тэгээд Б.Ганбатын талаар золгох болсон. Баруун золгооноос барилдах жаахан эвгүй. Би өөрөө зүүн золгоотой болохоор. Баруун гараа сугалаад авах гэтэл мордоод ойчсон доо. Цагаа гүйцээгээд, жаахан ноолоод, муутгаж байгаад золгосон бол арай өөр байсан байх гэж боддог. Би 2006 оноос хойш Б.Ганбатад унаагүй явсан. Заал танхим, улсын наадмын барилдаанд ерөөсөө унаагүй байсан л даа. Тэгээд золгоход унахгүй юм шиг л бодохгүй юу.

    –Аливаа нэг юманд эрдэх юм уу, өөртөө хэт итгэх зэрэг…?

    -Тэрийг л харуулж байгаа юм. Өөртөө хэт итгэлтэй байх, өөрийгөө дутуу үнэлэх гээд юмнууд бий. За, би ер нь барахгүй дээ гэхээр сэтгэлзүйн хувьд ч гэсэн болдоггүй. Өөрийгөө хэт үнэлээд би яаж унах вэ гэхээр бас алдаа гардаг. Б.Ганбат бол арслангийн энтэй сайхан бөх шүү дээ.

    –Золгооноос их сайн хавсардаг байсан шүү?

    -Сэрвүү ч хавирна, гар ачна. Сайхан барилдаантай бөх дөө.

    –Залуу байхдаа Б.Бат–Эрдэнэ аваргыг нэг хаяж байл уу?

    -Тийм, цагаан сарын барилдаанд түрүүлж байсан. Эргээд харахаар зарим нэг барилдаан буцаад сэргэж байна. Монгол бөхийн барилдаан их онцлог юм даа, жилд ганцхан болдог. Ямар нэгэн байдлаар унахад дараа жилийн наадмаа л хүлээх шаардлага гардаг. Түүгээрээ улсын цол гэдэг маань үнэ цэнэтэй. Түүнд хүрэхийн тулд бүтэн жил хөдөлмөрлөдөг. Авсан цол нь нутаг орон, ард түмэнд ч хайрлагдаж, хүндлэгдэж байдаг. Ийм зүйл юм. Монгол эр хүн хүүхэд байхаасаа л барилдаж ноцолдож өсдөг. Тэгээд сэтгэл зүйд нь монгол бөх гэдэг бат дархлагдсан ийм л зүйл юм. Бөхчүүд бидэнд ч гэсэн тэр их хайр хүндлэлийг зөв дааж авч явах нь чухал. Бөхөөр амжилт гаргаад, өндөр цолонд хүрэх гэдэг нэг асуудал. Тэрийгээ дараа нь хадгалж хайрлаж, ард түмнийхээ хайр ивээлийг зөв дааж явна гэдэг дутахгүй том хариуцлага, үүрэг гэж залуучууддаа захьдаг даа.

    Ц.Энхбат
    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Н.Итгэл: Тамсагбулагаас төвийн бүс рүү газрын тос зөөх боломжгүй

    2010 онд Дэлхийн банкнаас говийн гурван аймгийн усны нөөцийн талаар томоохон судалгаа хийж, говьд том хэмжээний аж үйлдвэр байгуулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. 2012 онд “Нидерландын вант улс”-ын санхүүжилтээр Монгол Улсад бүх усны нөөцийн талаар томоохон цогц судалгаа явуулахад мөн л говьд усны нөөц байхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.

    Говийн хамгийн их устай газар нэг км.кв нутаг дэвсгэрт усны нөөц секундэд нэг литрээс илүү гарахгүй. Гэтэл газрын тос боловсруулах үйлдвэрт секундэд 100 литр ус хэрэгтэй. Говьд тэр хэмжээний усан хангамж байхгүй гэдгийг бүрэн нотлосон. Өнөөдрийн Засгийн газар энэ асуудлыг нуун дарагдуулж, усны нөөц байгаа мэтээр ойлголт төрүүлж байна.

    Мөн өнгөрсөн оны долдугаар сарын 10-ны өдөр гарсан Засгийн газрын тогтоолоор Улаанбаатарын саарал усыг Сайншанд руу татна гэсэн. Гэтэл нэг нь ч бодит байдалд үл нийцэж байна. Энэ асуудлыг хугацаа нь дуусч байгаа Засгийн газар газрын тосны үйлдвэр барих гэж байгаа мэтээр яриад өнгөрөх зорилготой байна.

    -Угаасаа газрын тос боловсруулах үйлдвэр баригдаад эхэлсэн биз дээ?

    -Олон нийтэд газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил эхэлсэн гэж ярьж байсан. Өнгөрсөн хаврын байдлаар “Google”-ийн сансрын зургаас харахад Дорноговь аймгийн Сайншандаас 17 км зайд төмөр зам, автозам татсан шугам харагдаж байгаа. Үйлдвэр байгуулах газарт өнөөдрийн байдлаар юу ч хийгээгүйг сансрын зургаас харж болно. Тавдугаар сараас эхлэн МҮОНРТ-ээр хэд хэдэн удаа эвлүүлсэн бичлэг цацсан. Түүн дээр төмөр замын болон автозамын шугам, бусад хамааралгүй байшингийн зураг, аль нэг улсын нэг газрын тосны үйлдвэрийн зургийг үзүүлсэн. Тэр нь Алтанширээ суманд газрын тосны үйлвэр байгуулагдаж байгаа мэтээр хүмүүст төсөөлөгдөж байна. Үйлдвэр байгуулахад техникийн зураг төсөл хэрэгтэй. Гэтэл зураг, төслийг нь хийгээгүй. Үүнийгээ Уул уурхайн яам ч хэлсэн. Зураг төсөлгүй үйлдвэр барьж байгаа нь боломжгүй зүйл.

    Дараагийн асуудал нь 2018 оноос хойш төмөр зам, автозам барьсан гэж байгаа ч усны хангамжийн талаар огт дурдахгүй байна. Мөн Тамсагбулагаас Алтанширээ хүртэл газрын тос дамжуулах хоолой байгуулна гэж ярьж байгаа. Гэтэл Тамсагбулагт олборлож байгаа түүхий газрын тос тэр үйлдвэрийн хэрэгцээг хангаж чадахгүй. Алтанширээд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна. Гэтэл Тамсагбулагт өнгөрсөн оны байдлаар 600 мянган тонн газрын тос олборлосон. 2015 онд 1.1 саяыг олборлосноор оргилдоо хүрч, 2017 онд 800 мянган тонн, өнгөрсөн жил 600 мянган тонныг олборлосон. Өөрөөр хэлбэл, Тамсагбулагийн газрын тосны нөөц шавхагдаж байна. Газрын тос дамжуулах хоолой байгуулах нь үйлдвэрээсээ илүү буюу 1.4-1.7 тэрбум ам.долларын үнэтэй. Бага хэмжээний газрын тос үйлдвэрлэхэд ийм үнэтэй хоолой байгуулах нь үр ашиггүй. Энэ хоолой ашиглалтад орсон ч 10 жилийн дараа нөөц нь шавхагдаж, маш үнэтэй төмрийн хог газар булагдаж хаягдана гэсэн үг. Тиймээс энэ нь манай улсын хувьд эдийн засгийн үр ашиггүйгээр үл барам Монгол Улсын гадаад өрийг эрс нэмэгдүүлэх хор хөнөөлтэй байна. Энэ үйлдвэрийг байгуулах боломжгүйг Засгийн газар ч мэдэж байгаа. Гэтэл газрын тосны үйлдвэр барина, барьж байгаа гэж ярьж байгаа нь улс төрийн зорилготой, иргэдэд ташаа ойлголт төрүүлсэн зүйл болж байна.

    -Та саяхан “Дархан газрын тос боловсруулах үйлдвэр, хөгжлийн түлхүүр” ном хэвлүүлсэн байсан. Номынхоо талаар хуваалцахгүй юу?

    -“Дархан газрын тос боловсруулах үйлдвэр, хөгжлийн түлхүүр” номондоо газрын тос боловсруулах үйлвэр байгуулахад хэрэгжүүлэх төслийн талаар бичсэн. Үйлдвэрийг Дархан хотод байгуулахаар 2005 онд сонгосон. Учир нь Дархан хот бүх аж үйлдвэрийн бэлэн дэд бүтцийн байгууламжтай. Өнөөдөр ч Дарханаас өөр байршил байх боломжгүй. Бид Японы газрын тосны үйлдвэр байгуулдаг компаниудын нэгтэй хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтыг Японы “Олон улсын хамтын ажиллагааны банк” санхүүжүүлэхээр болсон. 2007 онд санхүүжилтийг гарган, Японы мэргэжлийн технологийн компаниар жилд хоёр сая газрын тос боловсруулах техник эдийн засгийн үндэслэлийг олон улсын стандартаар боловсруулсан. 2012 онд тэр үйлдвэрийн техникийн зура, төслийг боловсруулаад 2013 онд дуусгасан. 2013 онд Дархан дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулаад Байгал орчны яамаар батлуулж, дараа нь олон улсын “Price water coopers consulting company”-аар хөндлөнгийн баталгаа гаргуулсан. Энэ мэтчилэн тэр үйлдвэрийг байгуулах асуудал шийдэгдсэн байсан талаар номондоо баримт судалгаатайгаар дэлгэрэнгүй бичсэн.

    -Газрын тос боловсруулах үйлдвэр Дарханд баригдана гэчихээд яагаад Дорноговь аймгийн Алтанширээ суманд барихаар болов?

    -2008 оноос Монгол дахь компаниуд жижиг оврын газрын тосны үйлдвэр байгуулъя гэж ярьсан. Гэтэл жижиг үйлдвэр байгуулж болдоггүй, том байж эдийн засгийн өртгөө нөхдөг гэсэн зарчим байдаг. Өөр нэг яриа гарсан нь нүүрсийг хийжүүлээд түүгээр газрын тосны бүтээгдэхүүнийг орлох зүйл хийх юм. Гэтэл тэр нь олон улсын хэмжээнд боломжгүй зүйл. 2014 онд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл” зөвхөн дотооддоо олборлож байгаа газрын тосыг ашигла гэсэн зөвлөмж гаргасан. Гэтэл манай улсад тийм хэмжээний нөөц байхгүй.

    Импортын газрын тосоор хэрэгцээгээ хангах хэрэгтэй байсан. Импортын тосоор хэрэгцээгээ хангах асуудал гэрээгээр баталгаажсан байтал заавал дотоодын тосыг ашиглах ёстой гэсэн зүйл гарснаар газрын тос олборлож байгаа байршлыг ойртуулж барих ёстой хэмээн байршил Дорноговийн Алтанширээ сум болж хувирсан. Дотоодын газрын тосыг ашиглана гэдэг том эндүүрэл.

    Тамсагбулагт олборлож байгаа тос бол Хятадын компанийн тос. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр манай улс ердөө 24 хувийг авдаг. Хятадын тал газрын тосоо манай улсад нийлүүлэхгүй гэсэн байтал манай улс бид авчихна гэж яриад байна.
    Тамсагбулагаас төвийн бүс рүү тос зөөх боломж байхгүй. Тэр газрын тосыг авсан ч бид дэлхийн зах зээлийн үнээр л авна. Импортоор авснаас ялгаагүй. Дархан хотод газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар 2014 онд бүх шийдвэр гарсан. УИХ, Засгийн газар Дархан хотод газрын тосны үйлдвэр байгуулахад хэрэгжүүлэх 22 тогтоол гаргасан. Үүнийг номондоо оруулсан. Хэрэв говьд байгуулна гэж саад хийгээгүй байсан бол төслийн дагуу 2017 онд үйлдвэр ашиглалтад орох байсан. Энэ нь Монгол Улсын хувьд том алдагдал болсон. Дараагийн дөрвөн жилд энэ байдал үргэлжилбэл Монгол Улсад их хохирол учирна. Үүнийг олон нийтэд анхааруулж, зөв ойлголт бий болгох цаг ирээд байна. Байгуулагдах эсэх нь эргэлзээтэй, боломжгүй газарт улсын төсвийн мөнгийг зарж байгаа нь эцсийн дүнд ашиглалтгүй үлдэх газар, хоосон зарлага болно гэсэн үг.

    Р.Оюун

  • Төвд нэрсийг монголчилбол

     

    Хүн нэрээ, тогос өдөө
    Нэр хугархаар, яс хугар
    Нэр төрөө хамгаалан өөртөө ч, бусдад ч үнэ цэнэтэй байя. Эцэст нь хэлэхэд, нэр төрийн төлөө биш нэр төртэй байя.
    Ингээд өөр өөрсдийн нэрсийн утгыг сонирхоё. Нэрсээ үе үеэр нь үзээрэй. Жишээ нь, Цэрэнханд бол цэрэн, ханд 2-ыг үзээд нийлүүлээрэй.

    А

    Ачиймаа-Лхам бурханы нөхөр
    Б
    Бадам- лянхуа цэцэг
    Бадмаа- Бадам
    Бал- цогт
    Балжин- цог өргөгч
    Базар- санскритаар очир
    Бавуу- баатар
    Баасан-сугар гариг
    Бямба- санчир гариг
    Бум- бум, 100 мянга
    Балдан- цог төгс
    Банзад-
    Биндэряа- лянхуа цэцэг
    В
    Вандан- эрхт
    Ванчиг- эрх баялагт
    Г
    Гарав- цагаан
    Гүнд- бүхэнд
    Гунгаа- бүхнийг баясгагч
    Гомбо- итгэлт, гомбо сахиус
    Гончиг- чухаг дээд, эрдэнэ
    Гэндэн- хуварга
    Гиваа- буянт, буянтан
    Галсан- хувь сайт
    Гонгор- цагаан итгэлт, цагаан гомбо, гонгор сахиус
    Гармаа- од (тэнгэрийн)
    Д
    Дорж- очир
    Дулам- дарь эх
    Дулмаа- Дулам-тай адил
    Даш- өлзий
    Дагва- мөнх
    Даваа- сар
    Дамцаг- тангараг
    Дэндэв- үнэнг бүтээгч, шүтээн бүтээгч
    Должин- ногоон дхрь эх
    Долгор- цагаан дарь эх
    Дэмчиг- дээд амгалант, дэмчиг бурхан
    Данзан- шашныг баригч, номлолыг баригч
    Дагийранз- Гомбо бурханы нөхөр
    Дарам- санскритаар ном
    Дамба- шашин, дээдэст, увьдаст
    Даржаа- дэлгэрүүлэгч
    Дондов- тусыг бүтээгч
    Дондог- хоосон чанарыг оногч
    Дэжид- жаргал
    Дэжидмаа- жаргалт эх
    Дамчаа- дээдийн номт
    Ё
    Ёндон- эрдэм
    Ж
    Жавзан- гэтэлгэгч
    Жавзмаа- гэгэлгэгч эх
    Жүгдэр- үснэр
    Жав- аврал
    Жамц- далай
    Жигжид- айлган үйлдэгч, жигжид бурхан
    Жамсран- ах дүүс, жамсран сахиус
    Жумдээн- төгс ялсан
    Жамбал- зөөлөн цогт, манзушир бурхан
    Жамъян- зөөлөн эгшигт, манзушир бурхан
    Жунай- гарах орон
    Жанцан- дуаз,
    З
    Зандраа- санскрит үг
    Замбал- эдийн тэнгэр замбала бурхан
    Зундуй- хичээнгүй
    И
    Иш- билиг билгүүн
    Ичин- сэтгэлчлэн
    Л
    Лодой- оюун ухаан
    Лувсан- сайн оюунт
    Лхагва- илүү, буд гариг
    Лхам- охин тэнгэр, лхам бурхан
    Лхамаа- лхам-тай ижил
    Лүнриг- эш язгуур
    М
    Молом- ерөөл
    Мягмар- улаан нүдэн, ангараг гариг
    Мядаг- цэцэг
    Н
    Нансал- зул, гэгээн
    Нансалмаа- гэгээн эх
    Ням- нар, өдөр, адъяа гариг
    Намсрай- тийн сонсогчин хөвгүүн, эдийн тэнгэр, намсрай бурхан
    Намбар- сайтар, огоот
    Нанзад- гийгүүлэн зохиогч
    Нанжид- 8 гэгээн
    Намжилмаа- сайтар ялсан эх
    Намхай- огторгуй
    Норов- чандмань
    Нямбуу- шим
    Нүрзэд- түргэн бүтээгч
    Нацаг- элдэв
    О
    Од- гэрэл
    Одмаа- гэрэлт эх
    Ойдов- шид
    П
    Пүрэв- гадас, бархасбадь гариг
    Пунцаг- хотол чуулган, төгс төгөлдөр
    Пунсалмаа-
    Пагма- хутагт эх
    Пэрэнлэй- үйлс
    Р
    Раднаа- санскритаар эрдэнэ
    Равсал- маш тод, маш гэгээн
    Ринчэн- эрдэнэ
    Равжаа- машид дэлгэрүүлэгч
    Ригзэдмаа-
    Равдан- маш бат
    С
    Самбуу- сайн
    Самдаг- нууцын эзэн, очирваань бурхан
    Самдан- санаат, сэтгэл бат, даяан
    Сэдэд- цагаан шүхэрт бурхан
    Сэнгээ- арслан
    Содном- буян хишиг
    Сундуй- зарлигийн хураангуй
    Сүрэн- сахиус
    Санги- нууц
    Сэр- алт, алтан
    Сүглэгмаа- сайхан дүрст эх
    Санжай- ариусан дэлгэрсэн, бурхан
    Т
    Тавхай- мэргэн аргат
    Тамжид- бүгд
    Түвдэн- чадагчийн шашин
    Түдэв-хүч, чадал
    Ү
    Үржин- нэгэн орны нэр
    Х
    Хорол- хүрд
    Ханд- дагина
    Хажид- огторгуйгаар явагч, нархажид бурхан
    Хажидмаа- огторгуйгаар явагч эх
    Хайдав- мэргэн бүтээлч
    Ч
    Чанцал- мөргөх
    Чүлтэм- сахил
    Чагнаа- мутартаа, гартаа
    Чойжоо- номын хаан, чойжоо сахиус
    Чадраабал- гомбо бурханы нөхөр
    Чой- ном
    Чоймаа- номт эх
    Чойен- номын агаар
    Чодин- суварга
    Чимэд- үхэлгүй, үхэшгүй
    Ц
    Цэрэн- урт наст
    Цэвээн- насны эрхт, насны авшиг
    Цүлтэм- сахил
    Цамба- эсрүүн тэнгэр
    Цэдэн- наст, батнасан, амин гавъяат
    Цэнд- насны аюуш бурхан
    Цэдэв- насны бүтээл
    Цэвэл- нас уртасгах, нас арвидах
    Цэвэлмаа- нас арвитгагч эх
    Цэндмаа-
    Цэгмид- цаглашгүй наст, аюуш бурхан
    Ш
    Шийрэв- билгүүн
    Ширнэн- билгийн шим
    Шагж- энэтхэгийн эртний овгийн нэр
    Ю
    Юмчмаа- бага хатан, их хатан
    Юндэн- Ёндон
    Я
    Ядам- чанд, бат сэтгэл, ядам бурхан
    Янжин- уран дуут
    Янжмаа- уран дуут эх
    Янжинлхам- урлагийн тэнгэр янжинлхам бурхан
    /Үнэн.мн/

  • Мөнх хөх тэнгэр минь өршөө

    Уламжлал ёсоор өглөө эрт ажилдаа ирэв. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Монгол Улс болон дэлхийд болсон үйл явдлын тухай жижүүрийн илтгэлээр миний ажил эхэлдэг. Төрийн гурван өндөрлөгт танилцуулах мэдээ ажлын цаг эхлэхэд бэлэн байх учиртай. Энэ өглөөний мэдээ нэг зүйлээр содон байлаа. Тэр нь Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуйан айлтгал, түүнд хавсаргасан фото зургууд байв. Их хаадын булшийг ухаж байгаа тухай, олдсон зарим олдворуудын тухай түүний айлдварт тодорхой бичсэн байв.
    Хэнтий аймгийн засаг даргатай утсаар ярьж, Их хаадын тахилга, “Өглөгчийн хэрэм”-ийн малталтыг зогсоох, цагдаагийн хамгаалалтад авах үүргийг өглөө. Тэгээд газар дээр нь малталтын үйл ажиллагаатай танилцахаар бэлтгэж, унаа захиалж, “Өглөгчийн хэрэм”-ийн тухай шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдээс бэлтгэсэн танилцуулгыг уншлаа.
    Ажлын цаг дуусангуут Хэнтий аймгийн зүг хөдлөв. Ачаалал ихтэй өнгөрсөн ажлын цагийн дараа цэвэр агаар залгилах юутай тааламжтай. Шөнөжин явна, өглөө гэхэд зорьсон газартаа очсон байх учиртай. Өмнөдэлгэр суман дээр аймгийн цэргийн штабын дарга, ажилтнууд угтав. Тэд цаашид газарчны үүрэг гүйцэтгэнэ.
    Өглөө гэгээ орох үед эртний түүхт Биндэрийн овоо дээр очлоо. Тэгээд овоондоо гурвантай мөргөж, мөнх хөх тэнгэртээ залбирлаа. Одоо зорьсон газартаа цаг хүрэхгүй яваад хүрнэ. Овооноос хөдлөөд нэгэн голыг гатлаад ам өөд өгсөж эхлэв. “Өглөгчийн хэрэм”-ийг өв дамжин хамгаалж ирсэн хэн нэгнийг сэтгэл дотроо хайж байлаа. Очих газраас 20-иод км-т нэг айл харагдав.
    Зорьсон газар алсаас харагдаж эхлэв. Зогсоол дээр цоо шинэ Ланд круйзер-80 автомашинууд эгнэн зогсоно. Биднийг очиход өдрийн ажил аль хэдийнээ эхэлчихсэн байлаа. Өглөөний цайны дараа малталтын бүрэлдэхүүнтэй танилцлаа. Манай улсын урдаа барьдаг бараг бүх нэртэй эрдэмтэд энэ ажиллагаанд оролцсоныг хараад сэтгэл гундаад явчихав. Сэтгэлд нэг л гуниг дүүрэв. Манаж харж явах иргэд нь үгүй, хариуцаж цагдаж явах төрийн төлөөлөгч нь үгүй, сэтгэж бичиж сэрэмжлүүлж явах эрдэмтэд нь үгүй, тэгээд яах вэ?.
    Тэд морьд бэлджээ. Малталт хийж байгаа монгол талын ахлагч, манай нэртэй эрдэмтэн намайг дагуулан “Өглөгчийн хэрэм”-ийн босгыг давлаа. Морьд уул өөд тогтуун алхална. Би дотроо Бямбасүрэн гуйагаар бахархаж явлаа. Тэр хүн энэ тухай бичээгүй бол бүх зүйл чимээгүй болоод өнгөрөх байв. Бүх зүйлийг нарийн төлөвлөж хийж байгаа болохоор хэр баргийн мэдээлэл манай байгууллагад очихгүй байсан.
    Өвөрхангай аймгийн Хар хорин сумын төвд Хархорум хотын туурь судлах Герман-Монголын, Цайдамын хөндийд хийгдсэн Монгол-Туркын хамтарсан малтлагын гэрээ, үйл ажиллагаатай танилцаж байсан болохоор надад бага ч гэсэн ажлын туршлага байлаа. Хамтарсан гэрээ ямар түвшинд байгуулдаг, хөрөнгө санхүүгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг, ямар бүрэлдэхүүн оролцдог, малталтыг шинжлэх ухааны аргаар хэрхэн хийдэг, олдвороо хадгалж, хамгаалдаг, үр дүнгээ хаана хэрхэн тайлагнадаг гээд олон шат дамжлагаар бүх зүйл ил тод байдаг. Тэр бүхэнтэй харьцуулахад энд үзүүлэх бичиг цаас, гэрээ байсангүй.
    Биднийг уулын энгэрт очих үед хоорондоо зайтай ургасан модны дунд эхний булштай таарав. Хоёр метр орчим гүнд, бүдүүн модыг дуундуур нь тайраад ухаж хийсэн австай эмэгтэй хүний цогцос харагдав.
    Эрэгтэй эмэгтэй хоёр жуулчин, хэлмэрчийн хамт фото зураг шимтэн дарна. Ховор олдох боломжиндоо шимтсэн тэдэнд эргэн тойрон болж байгаа зүйл хамааралгүй аж. Би тэдэнд, бас дагуулж яваа газарчинд хандан:
    –Энэ юун хүмүүс вэ? гэж асуув. Хэн ч хариулсангүй. Монголчууд бид мэдээгүй байхад гадаадынхан ирсэн зураг дараад зогсож байгаа хараад зориудаар хэн урьсан бол гэж дотроо бодов. Эсвэл тохиолдлын гэж үзвэл тун азтай жуулчид ажээ. Би тэднээс хэдхэн зүйл асуув.
    -Энд зураг авахыг хэн зөвшөөрсөн юм бэ?. Хэлмэрч тэдэнд орчуулав. Хэн ч хариулсангүй, тасралтгүй зураг авсаар байв. Би асуултаа давтав.
    -Мөнгийг нь төлсөн гэсэн хайнгадуу хариулт сонсов. –Хэдийг гэж асуулаа.
    -Хоёр мянган доллар. Яриаг үргэлжлүүлэх нь утгагүй байлаа. Би эргэн тойрны зургыг дарсаны дараа дээш өгсөв. Эхний булшнаас дээш гучаад метр яваад малтлагуудтай тааралдав. Нийтдээ хорь орчим малталт хийжээ. Миний бодсоноор ихэнх нь тахилгын зан үйлд зориулсан чулуу ашиглаж хийсэн ямар нэгэн суваг шиг зүйл байлаа.
    -Малтлагуудаа хэдийд эхэлсэн бэ. -Энэ зун гэж товч хариуллаа.
    Герман, Туркуудтай манайханы хамтарсан малталтуудтай харьцуулвал, шинжлэх ухааны талаас үзвэл энэ бүхэн “тонуулчид”-ын малталт байлаа. Малталтуудыг нэг газар төвлөрүүлэн хийжээ.
    Сэтгэл хачин болоод явчихав. Хэсэгтээ сэтгэл манарав. Би тэр ажиллагаанд оролцоогүй ч гэлээ тэдний өмнөөс сэтгэл үймрэв. Тэдний хийсэн үйл лайг хараад өөрийн эрхгүй сэтгэл сөхрөв. Тэгээд сэтгэл дотроо тэнгэртээ залбирлаа. Мөнх хөх тэнгэр минь өршөө-Монголчуудыг, бас Намайг.
    Сэтгэл бага зэрэг тайвширсаны дараа танилцах аялалаа үргэлжлүүлэв.
    -Энэ малталтыг хэн зөвшөөрсөн юм, хэн хийж байгаа юм. Хэн ахалж байгаа юм. Одоо тэд хаана байна?.
    -Малталтыг ШУА-ын холбогдох газрууд бүгд зөвшөөрсөн юм. Малталтыг Наваан гуйа ахалж байна. Америкын зургаан эрдэмтэд оролцож байгаа, тэдний малталтад туслахаар палентлогийн мэргэжлээр сурч байгаа оюутнууд ажиллаж байгаа гэв.
    Биднийг малталт дээр очиход америк эрдэмтэн, оюутнууд аль аль нь байсангүй. Би тэднийг хаана байгааг асуув.
    -Өглөө ажилдаа гарсан, ажиллаж байсан, саяхан доошоо, бааз руу явсан бололтой гэж хариуллаа.
    Наваан, Наваан энэ хүний хийсэн олон малталт санаанд орж ирэв. Монгол орны олон газарт томилолтоор ажиллаж явахдаа түүний хийсэн малталтын ул мөртэй тааралдаж явсанаа, түүний оролцоогүй малталтыг олоход хэцүү байх аа гэсэн дотоод бодлоо таслаад энд ажиллагсадын тухай эрт ажилдаа гардаг, үдийн халуунд завсарлаад үдээш хойш сэрүүн үед ажилладаг юм болов уу гэсэн таамгийг дотроо дэвшүүлж цааш аялалаа үргэлжлүүлэв.
    Нарийн жимээр дээш өгсөж эхэллээ. Зарим хэсэгтээ Ихэс хаадын минь онгодыг хамгаалсан чулуун хэрэм тэр хэвээрээ байх аж. Морьтой хүнээс өндөр чулуун хэрэм гаднаас хэн ч үл нэвтрэх цайз болон хэдэн зууныг өнгөрөөсөн юм болдоо.
    Хадан дундуур тогтсон жимээр морьд алгуурхан уулын орой өөд гэлдэрнэ. Чулуун хэрмийн өндөр багассаар гэхдээ гадна талаас ан амьтад үл нэвтрэх өндөртэй аж. Орой дээр гарлаа. Одоо алсын бараа харагдаж, Өглөгчийн хэрмийн үүдэн хэсэгт баригдсан судалгааны хотхон ярайн харагдана. Цааш аялал үргэлжилж нэгэн нүхэн дээр ирлээ. Уулын орой дээр нь байрлах энэхүү том нүх Монголчуудын гашуун сургамжийн нэг аж. Чингис хаан болон их хаадын дараа Монголын их гүрэн задрахад харь гүрний явуулсан хагалган бутаргах ажиллагаа дээд цэгтээ хүрч монголчууд хоорондоо зөрчилдөн энэ тэмцэл нь зарим нэг Ихэс хаадынхаа булшийг ухаж, аймаг, яс үндэсээр нь доромжлон гутаах хэмжээнд явагджээ. Ийм зүйлээс болгоомжлон зарим аймаг өөрсдийн хааны булшийг хөндөн авч одсоны нэг нь энэхүү нүх ажээ. Уулын оройд байрлуулсан энэ шарилын нүх басхүү өвөрмөц юм. Олон зуун жилийн дараа үлдсэн нүх гурван метр орчим гүн бөгөөд жижиг жижгээр бэлтгэсэн дөрвөлжин чулуунуудыг эвлүүлэн тавьж, дээр нь зүлэгжүүлж, модод тарьжээ. Жирийн үед бол энд булш байсныг хэн ч үл мэдэхээр аж. Би дотроо бодлоо. Олон зуун жилийн өмнөх түүх одооч давтагдан үргэлжилсээр байна. Тэр нь нам, намаараа талцан хуваагдаж ялсан нь ялагдсаныгаа ид бах болон доромжлож, хоморголон ажлаас нь хална, өөрчлөнө. Тодорхой хугацааны дараа нөгөө хэд ялаад хариугаа авч бас л энэ мэт үйл ажиллагаа үргэлжлэх байхдаа.
    Бид хоёр аялалаа үргэлжлүүлэв. Хаа нэгтэй Наваан гуйан бие даан ухсан шинэхэн булшны овоолсон шороо харагдана. Одоо бид хэрэмний дотор талаар уулаа уруудан бууж эхлэв. Ажлын өрөөндөө байхдаа танилцсан эрдэмдтийн судалгааны материал нүдний өмнүүр эрээлжилнэ.
    Дэлхий ээж зуны улирлын дээлээ нөмөрч, үзэсгэлэн төгс байгаль цэцэг навч, ногоон тал байгалын сайхныг сэтгэлд мэдрүүлнэ. Зарим онцгой зүйлсийг хүүрнэлдэн ярингаа фото зураг дарсаар уулын бэлд бууж, судалгааны тохилго төвд ирлээ.
    Хооллосны дараа малталт хийж байгаа америкуудтай уулзахаар хоолны зааландаа хүлээлээ. Дуудахаар явсан хүн хүрч ирээд үдийн алдад ажлаа зогсоогоод Улаанбаатар хотруу хөдөлсөн байна гэлээ.
    Би ажиллагааны удирдагчаас судалгааны хотхоныг байгуулсан дүнзийг хаанаас авсныг тодруулав. Тэгээд Батширээт сумын даргатай уулзахаар сумын төвийг зорилоо. Зам зууртаа мод бэлтгэсэн газрыг үзэхээр тохиров. Өглөгчийн хэрэмний зүүн талыг барин уул өгссөөр орой дээр гарлаа. Өндөрлөг газар гараад монгол орныхоо байгалийн сайханыг харах бүрт миний биеэр цахилгаан гүйж байгаа мэт сэтгэл огшиж, бахархал, бардамнал төрдөг юм.
    Хэдхэн км яваад мод огтолсон газар ирлээ. Эндээс мод авах зөвшөөрөл хэн өгсөн юм гэж би дагалдан явагсдын дунд тавьлаа. Шатсан ойг цэвэрлэж авсан модоор бид байшингуудаа барьсан юм гэж нэг нь хариулав.
    Ойн цоорхойд тэрүүхэндээ шатсан хэсгийг үзэж явахдаа модыг эхэлж огтолж аваад дараа нь тэрүүхэндээ түймэр тавьсаныг олж мэдэв. Тайрсан модны үлдсэн сууриуд огтолсон хэсэг нь бүгд шатжээ. Бүх зүйлийг нарийн бодож төлөвлөжээ.
    Бид цааш хөдөлж Батширээт сумыг зорилоо. Сумын засаг дарга ажил дээрээ байж таарав. Сумын зуншлаг, үйл ажиллагааны тухай мэдээлэл сонсоод дараа нь хэдэн асуулт тавьлаа.
    -Өглөгчийн хэрмийн малталтыг мэдэж байгаа юу? гэж намайг асуухад Засаг дарга
    -Мэдэж байгаа гэв. -Та бүхэн ямар хэлбэрээр хяналт тавьж байна.
    -Би хэд, хэд очсон. Бас байгаль орчин хариуцсан байцаагч очиж байгаа. Монголын нэртэй бүх эрдэмтэд бүгд шахуу оролцсон юм билээ. ШУА-ын зохих байгууллагад нэг мянган ам доллар төлөөд малталт хийх зөвшөөрөл авсан. Манай суманд бас таван зуун мянган төгрөгийн хандив өгсөн.
    Монгол хүнд бол барагтай бол олддоггүй зөвшөөрөл харийнханд нэг их хүндрэлгүй, хэдхэн доллараар олддог нь хачирхалтай. Тэгэхдээ “Монгол хаадын Ихсийн газрыг ухах зөвшөөрөл шүү” гэж тэрхэн мөчид бодов.
    Эргээд Өглөгчийн хэрэмд ирлээ. Тэгээд малталтаар олдсон шарил, зарим олдвортой танилцлаа. Эмэгтэй хүний яс, хүзүүний гоёлын зүйлс олджээ. Ахиад Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуйад сэтгэл дотроо баярлаж суулаа. Тэр хүн шиг эх орныхоо төлөө сэтгэлээрээ тэмцэж чаддаг мянга, мянган эх орончид байсан бол монгол орон өнөөдөр ийм байхгүйсэн.
    Орой судалгааны хэсгийг цуглуулж уулзах гэсэн боловч америкчууд аль хэдийн Нийслэл хот руу хөдөлчихсөн, малталтанд оролцсон хэдэн оюутан, удирдаж байгаа ганц эрдэмтэн л байлаа. Хотод очиж уулзахаар шийдвэр гаргаад дараагийн ажилдаа орлоо.
    Судалгааны хотхонтой танилцлаа. Нэг эгнээнд барьсан хоёр давхар, дөрвөн дүнзэн барилга, халуун усны байр, цахилгааны моторын байр, сансрын холбоо, уулын амыг хааж барьсан шургааган хашаа, энд тун тохилго орчин бүрджээ. Аятайхан тохижуулсан тавилга, хээрийн ор, хөнжил, сансрын холбооны сүлжээтэй. Ер нь бэлтгэл эртнээс хийсэн бололтой.
    Битүү модоор бүрхэгдсэн Биндэрийн уулсын дунд оршин Өглөгчийн хэрэм буюу Ихсийн газар үзэсгэлэн төгс байгальдаа зуун зууныг дамжин багагүй нууцыг өөртөө тээж өнөөтэй золгожээ. Тэнгэрт одод түгсэн цэвэр агаар цээж дүүрэн амьсгалж, нойроо хулжаан хэвтэхдээ олон зууны өмнөх түүхийн явдлуудыг таамаглан төсөөлж хэвтлээ.
    Өглөө эртлэн босоод, Аймгийн цагдаагийн хэлтсийн даргад малталтыг зогсоож хяналт тавьж ажиллах үүрэг өгөөд хотруу хөдөллөө.
    Оройдоо Улаанбаатар хотод ирэв. Маргааш өглөө нь малталт хийж байгаа америкуудтай уулзахаар Улаанбаатар зочид буудлыг зорилоо. Харин нөгөө хэдэн америкчууд ирээд нисэх онгоцны билет аваад шууд нисчихсэн гэсэн хариу сонсов. Энэхүү Хэнтий явсан ганц явалтаар манай ажлын жилийн томилолтын зардал дуусч, бид хоосон хоцорсон юм.
    Дараа нь УИХ-аар томилолтын зардлаа нэмүүлэхээр байнгын хорооны хэд хэдэн хурлаар ороод эцсийн шатанд хасагдаж үр дүнгүй өнгөрч билээ. УИХ-аар хэлэлцэхийн өмнөх сүүлчийн хуралдаанд нэгэн Их хурлын гишүүн –Тэр чинь их эрх мэдэлтэй дарга гэл үү. Тэдэнд төсөв нэмэх шаардлагагүй гээд бүх зүйлийг хааж билээ. Уг нь 10 сая төгрөгийг томилолтын зардалд баталж өгөхийг хүссэн хэрэг л дээ.
    Ингэлээ гээд улс л хохирдог юм билээ. АНУ-д болсон террорист халдлагаас хойш дэлхийн ихэнх улс аюулгүй байдалтай холбоотой асуудлыг онцгой анхаарах болсон юм. Тэд аюулгүй байдлын бүтцээ шинэчилж, төсвөө нэмэгдүүлсэн байдаг. Харин манай улсын хувьд эсэргээр хандаж манай байгууллагын жилийн төсвийг 15 хувиар хассан. Аливаа байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ төсвөөс ихээхэн шалтгаалдаг юм билээ. Энэ нь Ерөнхий менежерийн ажилд хүндрэлтэй байдаг байв.

    Хоёр. Харийнханы гар дээрх Монголын гаалийн лац ба
    “Төрийн нууц задарсан нь”

    Тун удалгүй Өмнөговийн нэг малчинаас мэдээлэл ирэв. Тэр мэдээлэлд хятадууд гүний гаалийн лац авч явж өөрсдөө хээр хүнгүй газар ачаагаа лацаддаг тухай бичжээ. Миний хувьд монгол улсынхаа бүх л аймаг, сумын ажилтай нь танилцах явцдаа олон мянган хүмүүстэй уулзаж, нэрийн хуудасаа өгч шаардлагатай мэдээллийг шууд өгч байх сүлжээг бий болгосон юм. Малчид гэдэг бол жинхэнэ эх оронч үзэлтнүүд билээ. Тиймээс тэднээс үнэ цэнэтэй мэдээ их ирдэг байлаа.
    Бид ажлын хэсэг байгуулаад тэр өдөртөө хөдөлж өглөө гэхэд товлосон газраа ирсэн байлаа. Хилийн отрядын дарга, хурандаа Ц.Төмөр ажилаа танилцуулаад шууд ажиллагаандаа орлоо.
    Заставаас нутгийн гүн лүү нүүрсний уурхай чиглэн явах замдаа нүүрс ачсан машинуудын их тоосонд дарагдан зарим үед баримжаа алдан зогсож байлаа. Замаас гаран ачаагаа янзалж зогсоо нүүрс ачсан машинууд дээр очлоо. Хятад жолооч ачаагаа хучаад лацдах гэж байгаад баригдав.
    -Энэ лацыг хаанаас авсан?. –Манай хэсгийн дарга жин хэмжихэд тарааж өгсөн.
    Тэндээс хөдөлж Таван толгойн их уурхайд ирэв. Үнэхээр жин хэмждэг хятад ажилтан Zhang Zhamusu монголын гүний гаалийн лацыг багцаар нь шүүгээнээсээ гаргаж ирэв. Түүний дэргэд “Таван толгой трансс” ХХК-ийн диспетчер Б.Саранбямба, борлуулагч Б.Отгончимэг нар ажлаа хийж байлаа.

    –Гаалийн байцаагч нь байсангүй, аймаг руу явсан гэв. Бүхэл бүтэн улсын гаалийн хяналтын лац гадаадын иргэдийн гарт явдаг. Палентлого, архилоги, буган хөшөө, алт гээд олон зүйлийг нүүрсэн доор хийгээд гарах боломжтой. Нүүрсний дор 30 тонн ноолуур нууж гаргах гээд баригдаж байсан түүхтэй.
    Энэхүү зөрчилтэй холбоотой олон хурал, зөвлөлгөөн засах залруулах ажил хийгдсэн нь тодорхой.
    Гурван хоногийн томилолтоо дуусгаад Нийслэлд ирэхэд өдөр дутмын болон шар сонинуудад миний тухай хар мэдээ дүүрэн цацагдсан байж билээ. Тэгээд нь төр нь улс орныхоо төлөө зүтгэсэн ажилтанаа хамгаалсан юмгүй, төрийн төлөө зүтгэсний төлөө хувийн нэр төрөөрөө хохироод өнгөрч билээ.
    Түүнээс хойш удалгүй хэрэг мандав. Миний бие MSS-ийн засварын газраас мэдэгдсэний дагуу засагдсан процессороо авахаар очив. MSS-ийн төв байрны подвальд орших засварын газраас процессороо аваад гарч ирэхэд Тагнуулынхан намайг баривчилсан юм. Уг ажиллагаанд залуус эртнээс бэлтгэгдсэн байв. Хар урт цув, бүрх малгайгаар ижилдэн хувцасласан хоёр залуу болон мөрдөн байцаагч намайг баривчилж, кольц нь муудаж, утаа хаясан ГАЗ-2410-т суулган ТЕГ-ын нэгдүгээр давхарт аваачин анхны байцаалтаа хийв. Төрийн нууц задруулсан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж байгаа ажээ. Тэгээд төмөр замд байрлах манай гэрт иж бүрэн нэгжлэг хийсэн юм. Тэр үед гэрт эхнэр, хүүхдүүд байж таарав. Хаанаас ч юм олж ирсэн 2 гэрчийг байцуулан нэгжлэг 14 цаг үргэжилсэн билээ. Эхнэр маань хоёр ч удаа уураа барьж чадалгүй тагнуулынхантай маргалдав. Төрийн нэр барьсан эрх мэдэлтнүүдийн эсрэг үүнээс өөр эсэргүүцэл байсангүй.
    Энэ бүхэн эхнэр болон хүүхдүүд, гэр бүлийг маань сэтгэл санааны хүнд дарамтанд оруулсан юм. Нэгжлэг манайд байсан бүх ном, цаасан материалыг нэг бүрчлэн шалгасан нь ямар нэг өөр зорилго агуулж байгаа нь илэрхий байв.
    Тэр үед би маш тайван байлаа. Учир нь толгойгоо сайн ажиллуулбал бие зовохгүй гэдгийг сайн ойлгож байсан хэрэг. Сунжирсан нэгжлэг шөнө орой дуусав.
    Энэ үед ордонд миний ажлын өрөөг тусгай хамгаалалтад авсан байлаа. Дараа өдрийн өглөө миний албан тасалгаанд 11 цаг 45 минутаас нэгжлэг үргэжилж, 15 цаг 30 минутад дуусав. Энэ өдрөөс эхлэн ТЕГ-т дуудагдан байцаагдах ажиллагаа бараг нэг жил үргэжилсэн юм. Хэрвээ дуудсан цагт очихгүй бол баривчлан хорих аюул заналхийлнэ.
    Тагнуулын ерөнхий газрын ажилтнуудын нэгжихэд хурааж авсан МАН-ын тухай материалууд хоёр өдрийн дараа зөвлөхөөр дамжин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Идэвхтэний ширээн дээр “заларч”, намайг МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хурлаар хэлэлцэх “сценарь” зохиогдсон байлаа.
    Улс төрийн түтгэлзсэн албан тушаалтан намайг МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны хурлаар хэлэлцэн одоо хийж байгаа төрийн албан тушаалаас зайлуулах хүртэл арга хэмжээ авахаар анхааруулж байсан. Энэ нь төрийн тусгай байгууллага нь намын байгууллагад мэдээллээ өгдөг, намын байгууллага нь төрийн үйл ажиллагаанд хутгалдан оролцсон зохисгүй үйл ажиллагаа байлаа.
    Хурал УИХ-ын сонгуулийн өмнөхөн болсон бөгөөд нэр дэвшихээр тодорсон Сүхбаатар дүүргийн засаг дарга Энхбаяр гол дүрд тоглов. Тэрээр намайг МАН-аас хөөх санал дэвшүүлэв. Түүнд би МАН-ын дүрэмээ уншихыг нөхөрсөгөөр зөвлөж, МАН-аас хөөх шийтгэл аль 1990-ээд оны үед намын дүрмээс хасагдсаныг дурьдав. Намайг айлгах төлөвлөгөөний дагуу хийгдсэн хурал ийнхүү “ичгэвтэр” болж дуусав. МАН-ын хөрөнгийг хувалз мэт сорж төлжсөн нэг ч нөхрийг хурлаараа хэлэлцээгүй атлаа намайг яллах гэсэн энэ үйлдэл “инээдмийн жүжиг”-тэй зүйрлэж болохоор байлаа.
    Хэдий хүртэл үргэжлэх нь үл мэдэгдэх төрийн нууц задруулсан хэрэг сэтгүүлчдийн “буян”-аар хурдан дууссан гэж боддог. “Сэрүүлэг” сонин эхний нүүрэндээ “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга төрийн маш нууц материал задруулсан хэргээр эрүү үүсгэн шалгаж байна” нэртэй өгүүлэл гарч хэвлэлийн шуугиан тархав. Үүний дараа өдөр дутмын сонингуудад дараалсан мэдээллүүд гарч мэдээллийн “дайн” идэвхтэй өрнөсөн юм.
    “Өнөөдөр” сонинд “Төрийн маш нууц мэдээллийн сан алдагдав” гэсэн өгүүллийг тэргүүн нүүрэндээ тавив. ТЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга сэтгүүлчдэд алдагдаагүй”, “төрийн нууц задруулсан ээлжит дуулиан”, “төрийн маш нууц материал мэдээлэл хийв. Үүнтэй холбоотой “Тагнуулын ерөнхий газар мэдээлэл хийлээ”, “Ямар мэдээлэл задруулсныг тогтоохоор шалгаж байна”, “Төрийн маш нууц мэдээлэл устжээ”, “Төрийн нууцаар улс төрийн хонжоо хайсаар байх уу” гэсэн материалууд өдөр дутмын болон шар сонинуудад гарч байлаа. Тэднээс хамгийн сонирхолтой нь “Үнэн” сонинд гаргасан материалд намайг Ганц хутагт хорьж шалгаж байгаагаар бичсэн байв.
    Нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь Халх голын ялалтын ажиллагаанд оролцохоор нисэх буудал руу явж байхад миний утсаар нэг эмэгтэй ярьж, баахан асуулт асуусан юм. Маш бухамдалтай байсан тэр үед би түүнтэй эвгүй харьцахаар байв. Бухимдалаа барьж харьцсан нь зөв болсон байлаа. Удалгүй “Сэрүүлэг” сонинд тэр эмэгтэй утсаар ярьсан бүхнийг “Нууцын зэрэглэлд юу багтдагийг би сайн мэднэ” гэсэн ярилцлага болгон тавьсан байв. Энэ бүхэн надад том сургамж болж үлдсэн. Намайг мөрдөн байцаах ажиллагаа шуурхайлж, хэргийг удалгүй прокурорт шилжүүлэв.
    Миний “төрийн нууц задруулсан” үйл явцтай бараг давхцан ТЕГ-ын Францаас хулгайлан баривчилж ирсэн, өөрийгөө тагнуулын байгууллагын нууц мэдээлэгчээ зарласан Д.Энхбатын ”улсын нууц задруулсан” хэрэг прокурорт хянагдсан билээ. Тэгээд “Өнөөдөр” сонинд “Д.Энхбатыг шүүхэд шилжүүлж, ҮАБЗ-ийн ажлын албаны даргыг цагаатгалаа” гэсэн нэгэн өгүүлэл үйл явцын ил төгсгөл болсон билээ.
    Нийслэлийн Прокурурын газрын хариу мэдэгдэх хуудас №1105-д “холбогдох хэргийг хянаж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг мэдэгдье” гэжээ. Энэхүү мэдэгдлээс хойш сэтгэл амарч тайвширсэн боловч ямагт айдастай ажиллах болсон. Учир нь шаардлагатай гэвэл хүнийг яаж ч ”алж” болохыг надад тохиолдсон явдал харуулсан учраас хүн сэтгэл зүйн хувьд тун эмзэг болдог юм билээ.
    Хилс хэрэгт гүтгэгдэн сэтгэл санааны хувьд хүнд байдалд байсан тэр үед надад үнэхээрийн их тус болж байсан гэр бүл, найз нөхөд, шударга ёсыг дэмждэг иргэдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэхийг хүсч байна. Аливаа бэрхшээлийг хүн өөрийн биеэр мэдэрч байж жинхэнэ утгаар нь ойлгодог.
    Монгол Улсын Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулийн дагуу төсвийн ерөнхий менежерийн хувьд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 174 тоот зарлигаар батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дотоод дүрмийн 2.51, 2.52-д заасан ҮАБЗ-ийн ажлын албаны дарга нь “Ажлын албанд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг олж захиалан нийлүүлэх, Зөвлөлийн мэдээллийн дотоод болон интернетийн сүлжээний найдвартай ажиллагааг хангуулах, … ажлыг зохион байгуулна.” гэсэн үүргийг хүлээдэг.
    Төсвийн ерөнхий менежерийн хувьд нэгдүгээрт: Төсөв хэмнэх үүднээс хямд засах санал ирүүлсэн, хоёрдугаарт: Хамгийн найдвартай засварын газар гэсэн үндэслэлээр MSS-ийн засварын газарт компьютерийг засуулахаар сонгосон билээ.
    Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль болон ажил үүргийн дагуу эвдэрсэн процессорыг баталгаат засварын газар засуулсаны учир тагнуулын ерөнхий газар эрүүгийн хуулийн төрийн нууц задруулсан зүйл ангиар, дараа нь өөрчлөгдөж, эрүүгийн хуулийн төрийн нууцыг үрэгдүүлсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгагдсан билээ. Ийм зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэх нь бүх л газрыг нэгжих өргөн эрх мөрдөн байцаагчид олгодогтой холбоотой.
    Уг Компьютерийг Цагдаагийн Ерөнхий Газраас манай байгуулагад бэлэглэсэн юм. Удалгүй компьютерийн процессор эвдэрсэн учир манай ажилтан засгийн газрын ордны засварчинд засуулахаар өгсөн байна.
    Ажил хариуцсаны хувьд эхлээд төрийн ордны доторх компьютер засварын ажилтанд үзүүлж оношлуулсан бөгөөд 400 гаруй долларын зардал хэрэгтэй гэсэн тодорхойлолт гаргажээ. Эвдэрсэн компьютер засуулах төсөв байхгүйгээс олон сар ашиглагдахгүй байсан юм. Төсвийн байгууллагад ийм зовлон байнга тохиолддог.
    Шинээр ажилд авсан референтийг компьютерээр хангах зайлшгүй шаардлага гарав. Эвдэрсэн процессорын тодорхойлолтыг MSS-ийн засварын газарт өгч танилцуулсан бөгөөд 100 гаруй долларын өртгөөр засах боломжтойг надад мэдэгдсэн юм.
    Ерөнхий менежерийн хувьд төсөвт захирагдан сонголт хийхэд хүрч засгийн газрын компьютер засварчны өрөөнд засагдалгүй 8-н сар болсон зарим эд ангийг нэмж тоносон процессорыг буцаан авч “Эм-Си-Эс”-ийн компьютер засварын газарт өгч нэхэмжлэл авч ёс журмын дагуу мөнгийг шилжүүлсэн юм.
    ҮАБЗ-ийн ажлын албанд Төрийн нууц материалууд бичдэг тусгай компьютер байдаг бөгөөд тэр нь тусгай хамгаалалттай, засуулах тохиолдолд тусгай журмын дагуу ТЕГ-ын харъяа Төрийн холбооны газарт засуулдаг. Бусад компьютерүүд нь ажилтнуудын өдөр тутмын хэрэглээнд зориулагддаг бөгөөд интернетэд холбосон байдаг. Хэрэв миний бие мэдээлэл хэн нэгэнд дамжуулах зорилготой байсан гэж үзвэл процессорыг бүтнээр нь, заавал засварт өгөх хэлбэрээр гадагш гаргах шаардлагагүй, мэдээллийг хуулж авах бүх төрлийн техникийн олон боломж байсан билээ.
    Гэтэл ТЕГ-аас намайг өдөр тутмын албан үүргээ гүйцэтгэсний төлөө мөрдөн цагдаж сэтгэл санааны хүнд дарамт үзүүлж байсан. Мөн гэм буруутай нь нотлогдоогүй байхад олон нийтэд мөрдөн байцаалтын нууцыг задруулж миний нэр төрийг гутаах үйлдлүүдийг удаа дараа хийсэн билээ.
    Хууль зөрчсөн гэж хэлж болох ажиллагаа цөөнгүй сар үргэжилсэн. Дараа нь энэ ажиллагааг албан ёсны болгож, надад төрийн нууц задруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгах явц арван нэгэн сар гаруй сунжран үргэжилсэн, олон хүн, хүч, хөрөнгө дайчилсан үйл явдал байлаа.
    Энэ хэргээс хойш нэг жилийн дараа ОХУ-ын Москва хотод томилолтоор ажиллаж байхдаа оюутнуудын зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон бөгөөд тэнд миний хэргийг мөрдөхөд идэвхтэй оролцсон хоёр залуу ”сургууль”-иар шагнагдаж оюутан болсонтой тааралдсан юмдаг. Харин манайд ажиллаж байсан хоёр ажилтан цэргийн цолоор шагнагдсан байсан. Жинхэнэ цаад эзэн болох улсын нууц задруулсан хэргийг анхлан санаачлагч, хэрэгжүүлэгч нь монголдоо томоохонд орох хувийн хаустаа болсон байдаг. Хүний амьдралаар тоглоом хийгсэд өмнө байсан, одоо ч байгаа. 1930-аад оны үеээс эхлэн олон мянган жирийн иргэдийг хилс хэрэгт гүтгэн амь насыг хохироосон хүмүүстэй хариуцлага тооцолгүй, гавъяа шагнал эдлүүлж, насыг өнгөрөөсөн түүх бий. Тэдэнтэй түүх хариуцлага тооцдогсон бол хүний “мах”-аар хооллогсдод амьдрах орон зай тун бага байхсан.
    Сонинд гарах материал үргэжлэв. Гэхдээ өөр хэлбэртэй болов. Монгол Улсын Ерөнхий сайдаар Ц.Элбэгдорж томилогдов. “Өдрийн сонин”-д “ТЕГ хэдий болтол МАХН-ын даалгавраар нэгжлэг хийх вэ”, “МАХН-ын даалгавраар тагнуулынхан иргэний эрхэнд халджээ” гэсэн цуврал өгүүлэлүүд гарав. Тэгээд удалгүй ТЕГ-ын дарга солигдсон билээ.
    Хүний сэтгэлийг “тамласан”, бас эгзэгтэй, урт сунжирсан үйл явдал нэг жилийнхээ ойн дээр бүрэн дуусав. Тэр явдлаас хойш он цаг өнгөрсөн боловч төрийн нэр барьж хэлмэгдүүлэх явдал хэзээ ч гарч болохыг надад тохиосон ажиллагаа харуулсан билээ. Аливаа ажиллагаа төрийн нэрийн дор явагддаг боловч цаана нь тодорхой эзэд, хувь хүмүүс байдаг, байсаар ч иржээ.

     

    Гурав. Хуулийг хэн “гууль” болгож чаддаг вэ.
    Уламжлал ёсоор тэр нэгэн өглөө эрт ажилдаа ирж өнгөрсөн хугацааны мэдээлэлтэй танилцлав. Дараа төрийн албаны шалгалтад тэнцсэн албан хаагчдын тангараг өргөх ажил эхлэв. Тэр ажиллагаагаа зогсоогоод орж ирэхийг Нарийн бичгийн дарга үүрэг болгсон байлаа. Тэгээд Нарийн бичгийн даргын өрөөнд товчхон яриа өрнөв.
    -Та хувийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өг, гэж надад тулгав. Би түүнээс
    -Та бүхэн миний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? гэж асуув.
    -Тогтсон зүйл алга, Ерөнхийлөгч С.Элбэгдоржтой ярьсан, чамайг өөрчилвөл миний асуудлыг шийднэ гэсэн. Тохирчихсон зүйл.
    -Би төрийн албанаас чөлөөлөгдөх шалтгаан байхгүй тул өргөдөл өгөхгүй.
    -Тэгвэл чиний хохь болно шүү.
    -Би яаж ч хохирохоос айхгүй байна. Иймэрхүү товчхон яриа болж өнгөрөв.
    Өрөөндөө ороод болж өнгөрсөн яриандаа дүгнэлт хийж суулаа. Миний энд ажиллах хугацаа дуусчээ. Цаашдаа хэрхэх тухайгаа бодов. Орой гэртээ очиод гэргийтэйгээ зөвлөлдөхөөс гэж бодож суутал манай ажилтнууд өрөөнд орж ирэв. Тэд ажил хүлээж авах комисс ажээ. Үйл явц ийм хурдан өрнөнө гэж бодсонгүй. Ажлын хэсэг Нарийн бичгийн даргын захирамжийг уншиж байна. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлд ажилласан найман жилийн дараа надад хуулийн хамаг хатуу, ширүүн заалтуудыг дурьдсан ажлаас хөөх тушаалыг танилцуулав. Миний оронд цагдаагийн нэг хурандааг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байлаа. Би өрөөний бүх эд хогшил, бичиг зүйлсээ хүлээлгэж өгөөд харин тамгаа хууль ёсоор томилогдсон хүнд өгнө гэж хэлээд өрөөнөөсөө гарлаа. Өдрийн 16 цаг гэхэд би аль хэдийн ажилгүй нэгэн болсон байлаа. Үйл явц дэндүү хурдан өрнөжээ.
    Маргааш ажлын газартаа орж зарим нэг хүмүүстэй уулзах гэсэн боловч үүднээс аваад бүх хамгаалалтад намайг ордон руу нэвтрүүлэхгүй байхыг даалгасны дээр миний ажлын тасалгааны үүдэнд давхар хамгаалалт гаргаж өрөөнд оруулахгүй байх үүрэг өгчээ. Энэ арга барилыг өмнө сонсож байсан билээ. Цагдаагаас төрсөн генерал Ганболд “цагдаа” халалтаа хийжээ. Ажлаас гэнэт халдаг ийм аргыг тэгж нэрлэдэгийг урьд ажлаас халагдсан цагдаагийн дарга нараас сонсож байсан юм. Ийм ажиллагааны цаана төрт ёсны болон хүн ёсны наад захын хүнлэг харилцаа байдаггүй бололтой.
    Төрийн албанаас хууль бусаар халагдсаны хувьд Төрийн албаны Зөвлөлд (Тэр үедээ энэ бол хугацаа алдсан хэрэг байв), дараа нь Захиргааны хэргийн шүүхэд Төрийн албанаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэл гаргасан билээ. Сунжирсан, хугацаа шаардсан, төрийн алба, захиргааны болон иргэний шүүхийн олон дамжлага, олон хүний хүч хөдөлмөрийг зарцуулсан үйл явдлууд өрнөв.
    Сонирхолгүй учраас товчлон дурьдав.
    -2010 оны 02 дугаар сарын 02-нд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс “Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн даргын 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон” шийдвэр гаргав.
    -2011 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 1\2017 тоот албан бичиг үйлдэж, Хууль зүй дотоод хэргийн сайдад, ШШГЕГ-ийн дарга, бригадын генерал М.Ганхүү “ Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нь тус Ерөнхий газрын даргатай утсаар холбогдон шүүхийн шийдвэрийг хүчингүй болго, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цуцалж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх талаар мэдэгдэл ирүүлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга хурандаа Д.Ганбатад хариуцлага тооцож, хариуг эргэж мэдэгд?” гэж хүлээж авах боломжгүй зүй бус шаардлага хугацаатай үүрэг өгсөн юм.” гэж илтгэжээ.
    -2010 оны 4 дүгээр сарын 20-нд Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны Шүүх хуралдааны магадлал гаргаж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэвээр батлав.
    -2011 оны 5 дугаар сард Хууль зүй дотоод хэргийн сайдаас Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Зөвлөмж өгчээ.
    -2011 оны 5 дугаар сарын 4-ны өдөр 2\08 тоот Монгол Улсын хүний эрхийн үндэсний Комиссын шаардлага хүргүүлж, “ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинд Хүний эрхийн комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж, хариуг 7 хоногийн дотор хариу мэдэгдэхийг үүрэг болгосон.
    -2011 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 869 дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Шүүх шийдвэр гаргаж, ажилд нь эгүүлэн тавьж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг тогтоожээ.
    -2011 оны 11 дүгээр сарын 9-нд Монгол Улсын Ерөнхий сайдаас ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргад “Шүүхийн шийдвэрийг Монгол Удсын нутаг дэвсгэрт байгаа иргэд, албан тушаалтан, байгууллага заавал биелүүлнэ” гэснийг дурьдаад шүүхийн шийдвэрийг шийдвэрлэхийг хүсчээ.
    -2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 1097 дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Шүүх шийдвэр гаргаж, ажилд нь эгүүлэн тавьж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг тогтоожээ.
    -2013 оны 2 дугаар сарын 21-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны хуралдааныг хийж, 34 тоот Шүүхийн тогтоол гаргаж, “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 74 дүгээр шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны 178 дугаар магадлалыг хэвээр үлдээжээ.

    Энэ бүх үйл явдлууд амьдрал дээр хуулийг хэн “гууль” болгодогийн сонгодог жишээ болов.
    Надад хийх ажил, санаж бодсон зүйл их байсан. Түүнийгээ гүйцэлдүүлэх боломж ирсэн бололтой. Олон жил улсад ажилласан туршлага, дээр дэлхийн 69 орны төлөөлөлтэй гар барьж уулзаж явсан болон танил талын нүүр ажилд минь ямагт дэмжлэг болж байлаа.
    БНХАУ-ын бүтээн байгуулалтын их үйлс, ОХУ-ын хамтын ажиллагаа, Герман, Турк, Энэтхэг гээд олон орны эдийн засгийн хөгжил дэвшил, зон олны амьдралтай биечлэн танилцах завшаан надад заяажээ.
    БНХАУ, ОХУ-ын хилийн хот Манжуураас Хайлаар хот, Хөлөнбуйрын их тал, Өвөрмонголын өөртөө засах орныг хөндлөн гулд машинаар туулж, Хөх, Бугат, Ордос Ухайн хот, Баян нуур, Алша, Шинжань Уйгар, хөх нуур, Түвд гээд олон газар аялжээ.
    Ингэж явахдаа өвөрмонголчууд, Хөх нуурын дээд монголчууд, Түвдийн Тэнгэр нуур, Лхас хот тэнд амьдардаг Түвд үндэстэнүүд, Тува, ОХУ-ын буриадын нутгаар явж, ахуй амьдралтай танилцах хувь надад тохиосон.
    Монголдоо шашны асуудлаар арван жил дутам хийгдэж ирсэн социологийн судалгаа удирдаж бүх аймагт байрладаг Будда, Мусальман, Исус болон бусад шашны хийд, сүм, цуглааны газруудаар орсон юм. Монголын буддагийн бүх хамба нартай уулзаж, санал бодлоо солилцох хүн болгонд олдоод байдаггүй боломж надад таарчээ.
    Ийм аялал хийж явах бүртээ Тэнгэрээ шүтэх миний үзэл улам батжиж, Монголчууд бидэнд ямар их Аугаа хувь заяа ногдсоныг утга учирыг улам бүр мэдрэх болсон билээ.

    Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хэргийг хэлэлцэн 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 74 дугаартай шийдвэр гаргаж миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан ба ажлаас халсан захирамжийг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны олговорыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргуулахаар шийдвэрлэсэн юм.
    1. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 74 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан юм. УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдаанаар хариуцагчын гаргасан давж заалдах гомдолыг хэлэлцээд 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 178 дугаар магадлал гаргасан
    Ингээд нэхэмжлэгч хариуцагч нар хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй учираас шүүхийн 2010 оны 74 дүгээр шийдвэр, 178 дугаар магадлал хүчин төгөлдөр болсноор түүнийг дагаж биелүүлэх үүрэг хариуцагч талд бий болсон.
    2. Гэвч хариуцагчийн тал Б.Хурц, 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн иргэний шүүхийн хуралдаанаар хэлэлцэн дугаар 869 тоот шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч дээд шатны шүүхэд гомдол гаргасны дагуу 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдаанаар хэлэлцэн дугаар 588 тоот тогтоол гаргаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй байхаар шийдвэрлэжээ.
    3. Шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсноос хойш түүнийг биелүүлэх талаар туслалцаа үзүүлэхийг ҮАБЗ-ийн гишүүн Монгол улсын Их хурлын дарга Д.Дэмбэрэлд 2011 оны 8 дугаар сарын 24-нд хүсэлт гаргасан.
    4. ҮАБЗ-ийн гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өгсөн өргөдлийн хариуд Монгол Улсын Засгын газрын хэрэг эрхлэх газрын дарга албан тоотоор хариу өгсөн байна.
    5. Монгол улсын хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид өгсөн гомдлын дагуу Шүүхийн шийдвэрийг биелүүлэх Зөвлөмжийг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргад уламжилсан байна.
    6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын дарга Ганхүүтэй биечлэн уулзаж гомдол гаргасан. Гэтэл ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин “…Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг цуцалж шүүхийн шийдвэр гүйцэтгэх талаар мэдэгдэл ирүүлсэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны дарга хурандаа Д.Ганбатад хариуцлага тооцож хариуг эргэж мэдэгд’’ гэж хүлээн авахад боломжгүй зүй бус шаардлага хугацаатай үүрэг өгсөн юм. Цаашид дээрх байдлаар энэ төрлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд бэрхшээл гарах хандлага бий болсоныг хууль зүй дотоод хэргийн сайдад ШШГЕГ-ын дарга М.Ганхүү 2011 оны 3дугаар сарын 24 өдрийн 1/2017 тоот албан бичгээр илтгэж байжээ.
    7. 2011 оны 5 дугаар сарын 4нд № 2/08 тоот албан бичгээр Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улсын Үндсэн Хуулийн “Монгол улсад хууль ёсоор оршин сууж байгаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. ”Шүүхийн тухай хуулийн ахуйн нэгж байгууллага заавал биелүүлнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн “Шүүх бусад байгууллагаас гаргасан шийдвэрийг энэ хуульд заасны дагуу гүйцэтгэх талаар шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа иргэн хуулийн этгээд албан тушаалтан биелүүлнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа хуулийн итгээд албан тушаалтан биелүүлнэ гэсэн заалтыг үндэслэн хуулийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинд албан шаардлага хүргүүлсэн байна.
    8. 2011 оны 7 дугаар сарын 6-нд хариуцагч талын шүүхэд гаргаж байсан гомдолд “тухайн албан тушаалд томилогдсон Б.Хурц нь Англи, Герман улсад саатуулагдан эзгүй байгаа тул албан тушаалаас нь чөлөөлж, хүлээлцүүлэх боломжгүй юм. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү’’гэж байсан.
    9. 2011 оны 10дугаар сард уг албан тушаалд ажиллаж байсан Б.Хурц албан тушаалдаа эргэж орж нөхцөл бүрдсэн ч шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй.
    10. 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн хурлаар хэлэлцэж ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговроо гаргуулах шийдвэр гаргасан байна.
    11. 2012 оны 6 дугаар сарын 14-ны өдөр Намайг Тагнуулын ерөнхий газраас төрийн нууц задруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн баривчилж, ШШГЕГ-ийн 461-дүгээр ангид хорьж шалгасан билээ.
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шүүхийн шийдвэрийг хэн ч биелүүлэхгүй байх эсвэл эсэргүүцэх хэрэггүй гэсэн билээ.” Гэвч хэрэг дээрээ цаашид Шүүхийн шийдвэрийн талаар хөөцөлдөх нөхцөлгүй болсон.
    12. 2013 оны 02 дугаар сард ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Монгол Улсын захиргааны хэргийг давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргаж ҮАБЗ-ийн Ажлын албаны даргын албан тушаалд эргүүлэн томилох тухай Нийслэлийн захиргааны хэргийн 2010 оны 74 дүгээр шийдвэрийг гүйцэтгэж Д.Жаргалсайханыг албан тушаалд эргүүлэн томилох боломжгүй шинэ нөхцөл байдал үүссэн тул шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байна.
    13. 2013 оны 02 дугаар сарын 21-ны өдөр Монгол Улсын захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 32 дугаартай тогтоол гаргаж, “Хариуцагч ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 74 дүгээр шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 178 дугаар магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсугай” гэж тогтоосон байна.
    14. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан Шатны шүүхийн шийдвэр, дугаар 181/ШШ2018/00134 гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 1. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 54.100.413 /тавин дөрвөн сая нэг зуун мянга Дөрвөн зуун арван гурван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Жаргалсайханд олгосугай.
    2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн Даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.” гэж шийдвэрлэсэн билээ.
    15. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан Шатны шүүхийн шүүгчийн дугаар 181/ш32018/02856 тоот, Шүүхийн шийдвэрийг албадан Гүйцэтгүүлэх тухай” захирамж,
    16. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, Шүүхийн гүйцэтгэх хуудас, Дугаар 270 гарч албадан гүйцэтгэх шийдвэр гарсан боловч өнөөг хүртэл биелэгдээгүй байна.

  • С.Зориг, Н.Энхбаярын анд, парламентийн танхим дахь өвөрмөц ”үзэгдэл” О.Дашбалбар

     

    Дарьгангын хүү: Дарьгангын сайхан нутагт 1957 оны 2-р сарын 10-нд гарын арван хуруу шиг хүүхэдтэй айлд О.Дашбалбар мэндэлжээ. О.Дашбалбарыг яруу найрагч Р.Чойномтой 21 жилийн зайтай нэг өдөр төрсөн хэмээн билэгшээдэг. Сүхбаатар аймгийн Наран сумд хүүхэд насаа өнгөрөөсөн түүнийг багаасаа зөн билэгтэй хэмээдэг байж.

    Хорин гурван насны ааг: Амьдралынхаа тэн хагасыг амтлаад байсан 23-хан насандаа монголчуудын хэдэн үе цээжиндээ унших “Амьддаа бие биеэ хайрла” шүлгээ бичжээ.
    Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
    Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
    Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
    Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!

    Горькийн шавь: Тэрбээр 1984 онд М.Горькийн нэрэмжит Москвагийн утга зохиолын дээд сургуулийг төгссөн. Тухайн үеийн сэхээтнүүдийн сурдаг байсан энэ сургуулиас төрөлхийн яруу найрагчийн онгод авъяасаа улам бадруулжээ. О.Дашбалбар өөр сургуульд сурч байгаагүй ч уншсан, мэдсэн нь төрийн хэрэгт багадаагүй билээ.

    Билэг танхай төрх. Урт үстэй, бодлогошронгуй харцтай билэг танхай яруу найрагчийн төрх. О.Дашбалбарын бүтээл нь түүнийг олонд таниулж, олон хүнийг шавиа болгожээ. Тэрбээр “Оддын аялгуу”, “Жаахан шарга”, “Гэрэлт хайр”, “Гол ус намуухан урсана”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бие биеэ хайрла, хүмүүс ээ” зэрэг 10 гаруй ном хэвлүүлсэн. Эдгээр номд орсон Түүний “Талын хөх чоно”, “Дарьганга аялгуу”, “Тэнгэр шиг бай”, “Янжинлхамыг баясгах дуулал” зэрэг олон шигтгээ болсон шүлгүүд нь багтжээ. 1998 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1996 онд төрийн шагнал хүртсэн.

    Улс төр дэх өвөрмөц “үзэгдэл”: О.Дашбалбар 1996 онд МУНН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, парламентийн танхимд суух болсон. Урт үстэй, дээл өмссөн нэг тийм өвөрмөц “үзэгдэл” байв. Түүний чуулган дээр голчлон ярьдаг сэдэв нь газар нутаг, эх орон. Хэвлэлийн шар хуудсыг сөхөөд үзэх нь ээ түүний амнаас гарсан үгсийн ихэнхи нь ийм л утгыг онилдог байсныг цөөнгүй хүн санаж буй. Сүүлд үзэл бодлын зөрөлдөөнөөс болж энэ намаас гарч МҮСН-тай нийлэн МУШЁН-ыг байгуулж байв.

    Монгол төрийн зөн: Тэрбээр парламентийн танхимд сууж байхдаа С.Зориг, Л.Энэбиш агсан болон одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаяртай донто нөхөрлөж явжээ. О.Дашбалбар УИХ-ын гишүүдийн гаргаж буй хуулийг ихэд шүүмжлэн, чанга дуугардаг байв. “Зөвхөн өөрсдийнхөө явцуу эрх ашгийг хөндөхөөр сөрөг хүчин болчихоод, өөрсдөд нь хэрэгтэй асуудал бол “зөвшилцөж” улс төрийн соёлтон болчихоод байвал инээдэмтэй хэрэг”, “Нэг хэсэг хүн намаасаа урваж л байг. Харин би намаасаа гарлаа ч эх орноосоо, Монгол улсаасаа урваагүй, Монголд газар хэрэгтэй” гэж өнөөдөр бидний шүүмжлэн ярьж буйг 13 жилийн өмнө хэлж байж.

    Гурван бүсгүй: О.Дашбалбарын хувьд 1990 оны сүүлийн жилүүд ороо бусгай байлаа. Улс төрд санал үл нийлэгчид түүнийг “солиотой, галзуу” хэмээн нэрлэнэ. Бас зүрх сэтгэлийнх нь асуудлыг сөхнө. Түүний хувьд эмзэг хэрнээ амархан суманд оногддог талбар нь бүсгүй хүн байв. Түүнд гурван эмэгтэй байсан. Багын нандин Борхүү, зүрхний хайртай Анимаа, сэтгэл булаасан Оюунхандаа.

    Оюунхандаа!!!: Оюунхандаа бол жирийн нэгэн багш бүсгүй. Тэрбээр олон жил О.Дашбалбартай найз нөхдийн харьцаатай явсан ч сүүлд сэтгэлийн хүчээр нийлсэн гэж ярьдаг. Яруу найрагч сэтгэлийг нь булаасан эгчмид бүсгүйд хандан ийнхүү бичиж байжээ.
    Оюунхандаа! Аз жаргалыг би чамгүйгээр төсөөлөн бодож чадахгүй нь…
    Би бүхнийг биедээ хадгалж бүх насаараа хүмүүсээс хайраа нууж чадах байсан гэж үү?
    «Болохгүй. Оюунхандад үнэхээр л хайртай юм бол түүнийгээ бодож тэвч, хүмүүсийн анхааралд өртөх хэрэггүй гэж шивнэх юм»
    Зуун жилийн дараа л гэхэд өөр хүмүүс амьдарч, өөр тогоруу ганганаж, өөр шүлэгч өөр хүүхэнд дурлана шүү дээ… Харин О.Дашбалбарыг тэнгэрт хальсан хойно Н.Оюуханд түүнд зориулан ном бичсэн байдаг юм.

    Найрагчийн удам: Б.Борхүү, О.Дашбалбар нар гурван хүүхэдтэй. Хүү Д.Ганбаатар нь МУИС-д багшилдаг бөгөөд аавынхаа нэрийг өвлөсөн “Дашбалбар сан”-г удирддаг. О.Дашбалбарын нэгэн шавийн дурсан ярьснаар тэрбээр Москвад суралцаж байхдаа нэгэн орос бүсгүйтэй сэтгэлийн холбоотой байсан бөгөөд тэд нэг хүүтэй болжээ.

    Хувилгааны дүр. Л.Дашбалбарыг бага байхад нь нутгийнхан нь Овооны сүмйн цорж лам гэдэг байжээ. Тэрбээр Буддын гүн ухааныг судалж, нутгийнхаа 3ундуй, Манлай зэрэг номтой лам нарт шавь орж байжээ. “Би 25 хүрч байж буддын гүн ухааны мөн чанарыг ойлгож эхэлсэн. Энэ үедээ л би Нагаржунай болон олон бандида нарыг уншсан” гэж нэгэнтээ хуучилж байсан аж.

    Гашуудал: УИХ-ын гишүүн болоод хэл амнаас салахаа байсан түүний шүлгүүдийг цаанаа л нэг уйтгар гунигтай болсон байсныг ойр дотныхон нь дурсдаг. Тэрбээр 1999 оны 10-р сарын 16-нд нас баржээ. О.Дашбалбарыг бусдад хорлогдсон нь үнэний ортой гэж үзэгсэд олон бий. Дүү О.Балжинням нь “Би гадны нөлөө байсан гэж боддог. Анх “бие нь муу байна ир” гэж дуудагдаж ирээд, ахыгаа хараад л би “Хүнд хорлогдчихсон байна ш дээ” гэсэн. Тэгж л харагдсан” гэж ярилцлага өгчээ.

    Зуурдаар зургуулаа: Гарын арван хуруу шиг зургаан хөвгүүн, дөрвөн охинтой Очирбатынх гэдэг айл О.Дашбалбарыг тэнгэрт хальснаас хойш дахин таван сайхан хүүгээ алджээ. Тэд бүгд цаг бусаар, бусдын нөлөөгөөр амиа алдсан гэж дүү О.Балжинням нь харуусан ярьжээ.

    Хувь тавилан: УИХ-н шаргал танхимд мөр зэрэгцэн сууж байсан анд С.Зоригтойгоо тэрбээр зэрэгцээ газар нойрсжээ. Түүний захиас үг шүлгэнд нь бий бөгөөд “Амьддаа бие биеэ хайрла” гэсэн мөртүүд олон хүнийг амьдралаа өөрчлөхөд ухаарал өгсөн буй за.

    Би хэн бэ?: Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож
    Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа
    Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл
    Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?

  • Я.Мөнгөнсувд: Бөөгийн хувцас, хэрэглэлийг жинхэнэ удам дамжсан дархан хүн урлах ёстой

     

    -Монгол бөөгийн нэгдсэн эвлэл гэж анх удаа л сонсож байна. Хэзээ байгуулагдсан, яг ямар үйл ажиллагаа явуулдаг газар юм бэ?

    -Эвлэл маань бай¬гуу¬лагдаад гурван жил болж байна. Манай эвлэлд 1000 орчим бөө бүртгэлтэй байдаг. Бид жинхэнэ угтай болон уггүй бөөг ялгаж, салгаж өгдөг. Өнөөдөр манай нийгэмд угтай, онгод тэнгэртэй нэгэн байхад уггүй ч бөө байна.

    Онгод, тэнгэргүй атлаа тав, зургаан жил бөөлчихсөн, өнөөг хэр нь онгод, сахиус нь орж ирээгүй будилчихсан яваа олон хүн бий. Үүнээс болж нийгэмд асар их хор уршиг бий болж байна. Учир утгагүй, үнэн худал нь мэдэгдэхгүй энэ олон бөөг цэгцэлж, учраа олохгүй яваад нь туслах зорилгоор эвлэл маань байгуулагдсан.

    -Өөрөөр хэлбэл, онгод сахиусгүй атлаа өөрсдийгөө бөө, удган гэж хүний сэтгэхүй, оюун санаагаар тоглож, бизнес хийж байгаа бөө нарыг цэгцлэх зорилготой байгуулагдсан гэсэн үг үү?

    -Тийм ээ. Худалч хүнд айл болгонд нэг бөөтэй болж. Уг нь онгод, сахиус гэдэг 60 жилд ганц удаа удамдаа буудаг уламжлалтай. Гэтэл дөнгөж шилжилтийн насан дээрээ яваа охид, хөвгүүд бөө болж байна.

    Тэднийг онгод, сахиустай гээд хэлчихдэг. Түүний уршгаар тэдний ааш аяг эвдрэх, гадуур тэнэх, архидан сог¬туурах нь ихэслээ. Бас бөөгөөс болж гэр бүл ихээр салж байна шүү дээ.

    -Далдын хүч, сүсэг бишрэлдээ итгээд үү?

    -Үнэхээр онгод, са¬хиус¬тай жинхэнэ бөө олон байна л даа. Гэхдээ хуурамч нь түүнээсээ их байна. Үүнийг цэгцлэх л шаардлагатай байгаа юм.

    -Юм мэддэггүй, бөө нэр зүүсэн олон хүн байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ шашин гэдэг тоглоом биш биз дээ?

    -Тийм ээ, тоглоом биш. Сая би эвлэлийнхээ зорилгыг хэлсэн. Хуурамч бөөд итгэн онгод, сахиусаа хүлээж авсан хүмүүс уггүйгээ мэдээд болилоо гэхэд наад зах нь 5-6 сая төгрөгийн хувцас, хэрэглэл авчихсан байдаг. Энэ нь хувь хүнийг сэтгэл санаа төдийгүй эдийн засгийн хувьд хүнд байдалд оруулж байна.

    -Үнэн л дээ. Хаа сайгүй л бөөгийн хувцас, хэрэглэл зардаг газар байдаг болж?

    -Бүр жижиг хэмжээний зах болчихсон. Уг нь бөөгийн хувцас, хэрэглэлийг жинхэнэ удам дамжсан дархан хүн хийх ёстой байдаг. Тэгж байж хувцас, хуур зэвсэг нь амь ордог учиртай. Гэтэл хүмүүс дураараа хийж, захаас ху¬далдан авч байна.

    Эсвэл нэг нэгэндээ дамлан зардаг болжээ. Энгийн жишээ дурьдахад, найман мянган төгрөгийн үнэтэй дээлийг 80-аар зарж байна. Гэтэл үүний ард иргэд бие сэтгэл, эдийн засгаараа асар их хохирол амсч байна.

    Мөн бөө болох гээд онгод сахиус нь орж ирэхгүй болохоор хувцас, хэрэглэлээ хаа хамаагүй ууланд аваачиж хаяж байна. Иргэд түүнийг нь мэдэхгүй хажууд нь архи дарс уудаг. Уусан архи нь дэвтэй болж, залуус архинд донтох зэрэг хор уршиг дагуулдаг.

    -Таны хувьд бөөгийн хэчнээн хувцас, хэрэг¬лэлийн ёс журмын дагуу цэгцлэв?

    -Онгод, тэнгэр маань хү¬нийг угтай эсэхийг нь ял¬гадаг л даа. Үнэхээр угтайг нь зөв замд нь оруулж өгдөг. Миний хувьд 20-иод хүний хувцас, хэрэглэлийг ном ёсоор нь цэгцэлж, янзалсан.

    -Гэхдээ нэг зүйл илт ажиглагддаг. Хүнийг хэн нэгэн бөө онгод сахиустай гээд хэлчихдэг. Түүгээр зогсохгүй “Онгодоо авахгүй бол танай гэр бүлээс тэд хоногийн дараа хэн нэг нь нас барна” ч гэдэг юм уу, хувь хүний сэтгэлзүйгээр их тоглодог. Үүнээс нь болж тэд аргагүйн эрхэнд ордог ч юм байхыг үгүйсгэхгүй?

    -Үнэхээр бөө бол хүний амь авдаггүй. Энэ бол хүний сэтгэлзүйгээр тоглож, нэг төрлийн бизнес хийж байгаа үйлдэл юм.

    -Гэхдээ хүн өөрийгөө онгод, сахиустай гэдгээ яаж мэдэх юм бэ?

    -Миний хувьд удам дамжсан л даа. Манай өвөө Завханы гаралтай бөө хүн байсан. 13 настай байхдаа гадаа тоглож байгаад хуй салхинд дайруулсан. Түүнээс хойш юм хардаг болчихсон. Тэр цагаас сонин, хачин зүйл амьдралд тохиолдох болсон. Онгод, сахиусаа хүлээж аваад 14 жил болж байна.

    -Таны хувьд өөрийгөө бөө болно гэдгээ яаж мэд¬сэн юм бэ?

    -Эмээгээ нас барж байхыг зүүдэндээ харсан. Тэр үеэс л өөрийгөө үнэхээр бөө юм байна гэж мэдэрсэн.

    -Тэгэхээр ихэвчлэн зүүд нойронд орж ирдэг гэсэн үг үү?

    -Зүүдээр л мэдрэгдэнэ дээ. Их л сийрэг мэдрэмжтэй болчихдог юм билээ. Бөөгийн хувцас хэрэглэлээ яахаа мэдэхгүй болчихсон иргэдэд тусламаар байна. Онгод сахиусаа авах гэж байгаа хүмүүс сайн үзүүлэх хэрэгтэй.

    Гэхдээ олон бөө дээр очих хэрэггүй. Манай эвлэл дээр ирж болно. Учир нь, манайх өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон арга хэмжээ зохион байгуулсан. Их ч цэгцэлсэн. Гэхдээ л дийлэхгүй байна.

    -Тэнгэрийн шийтгэл хатуу гэж ярьдаг. Бөөгийн шашнаар бизнес хийж байгаа хүмүүс хожим ямар шийтгэл хүлээх бол?

    -Үнэхээр тэнгэрийн шийтгэл хатуу. Олз чинь хаагдаж, ажил үйлс чинь бүтэхээ болихоос эхлээд амьдын хагацал үзнэ.

    -Яах вэ, онгод сахиусаа хүлээж авдаг юм байж. Гэхдээ улаач нь хүлээж авахыг хүсэхгүй бол яах вэ?

    -Тэнгэр заяатай, тэнгэр шүтлэгтэй хүнд онгод са¬хиус ирдэг. Тэнгэр са¬хиус, онгод тэнгэр таниар тог¬лоо¬гүй. Мөнх тэнгэрийн үзэл бодлыг хаяж болохгүй. Үнэ¬хээрийн тэнгэртэй хүн бол авахаас өөр аргагүй. Хүссэн ч, хүсээгүй ч авч л таарна.

    Б.Төрбат

     

  • Н.Нагаанбуу: 2016-2046 онд Монгол Улс дэлхийн хамгийн дээд үзүүлэлтэд хүрнэ61

    Чингис хааны тухай түүхийг үнэхээр мэдье гэвэл тухайн үеийн агуу их үйл хэргийг яагаад ийм зүйл хийсэн юм бэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Тэгж чадвал мөнх тэнгэрийн хүч гэдэг агуу том ойлголт гарч ирнэ. Тухайн үед агуу их зоригтой хүмүүст хурдтай морь, эрэлхэг зориг тус болсон л байх. Гэхдээ хамгийн гол түүнийг нэгтгэж зоригжуулсан зүйл нь мөнх тэнгэрийн хүч. Мөнх тэнгэрийн хүч гэдэг нь одоогийн яриад байгаа шиг далд хүч биш. Бас бөө мөргөлийн юм ч биш. Энэ бол монголчуудын бөө мөргөлийн төр түмэнтэй холбогдсон агуу их үзэл санаа цэцэглэн хөгжсөн 13-р зуунтай яах аргагүй холбогдоно. Мөнх тэнгэрийн хүч гэдэг нь өвөг дээдсийн ой санаа, ухаан түүний удамшил юм. Эцэг тэнгэр, мөнх тэнгэр гэж ярьж байгаагийн цаана эх байна. Эх байгаа учраас эцэг гэдэг асуудал гарч ирнэ. Эх нь энэ дэлхий. Үр нь хүн гэх юм бол монголчууд. Тэгэхээр мөнх тэнгэр гэдэг бол эцэг талдаа ихээхэн хамаатай. Түүний аугаа их балар дахь дээд үеэс удамшсан ой санаа гэж ойлгох ёстой. Тухайлбал бага насны хүүхэд дөнгөж хөлд ормогцоо тоодогноод чулуу шидэх гээд байдаг. Тэр нь чулуун зэвсгийн үеийн сэрэл сэтгэхүй тухайн үйлийг хийлгэж байж магадгүй. Өөрөөр хэлбэл бүхий л хүмүүсийн тархи толгойд өвөг дээдсийн маань бүх мэдээлэл хадгалагдаж байдаг. Тийм учраас уггүй хүн, хаггүй хад байдаггүй гэсэн үг байдаг. Энэ нь бүх хүн түүнийг сэрээх бололцоотой гэсэн үг. Гэтэл өнөөдрийн хүмүүс ийм зүйлийг мэдэхгүйгээсээ болоод аугаа дээдсийн тэр их мэдээллийг сэрээх нь байтугай өөрийнхөө толгойг сэрээж чадахгүй байна. Элдвийн хэрэггүй мэдээлэлд дарагдсаар байгаад насаа өнгөрөөж байгаад харамсаж байна.
    Монголчууд аливаа нэг зүйлд хэт туйлшраад байгаа мэт санагддаг?
    Түүхэн үнэн гэж нэг зүйл байдаг. Би туйлшрал гэж үзэхгүй байна. Мэдэхгүйн хар гайгаар соотон халтар чимээнээр гэдэг шиг юм болоод байна. Сүүлийн үед төр засгаас шашинжсан шийдвэрүүдийг их гаргаж байна. Тухайлбал цагаан сараар 3 хоног баярладаг болно гэж байгаа юм. Гэтэл цагаан сарын баяр тэмдэглэдэг өдөр нь Төвдийн шарын шашныг үндэслэгч Зонхов Лувсандагва ламын нас барсан өдөр. Энэ мэтчилэн шашны зан үйлийн өдрөө мэдэхгүйгээсээ болоод хачин шийдвэр гаргаад байна. Төвд ламын нас барсан ойн өдрөөр монголчууд яагаад золгодог юм бэ гэж зарим хүмүүс асуудаг. Энэ бол эргэцүүлэх ёстой, үнэн бодомж. Нөгөөтэйгүүр шашин шүтдэггүй хүмүүс монголд олон байгаагаас гадна Баян-Өлгий аймгийн Казах иргэд Мусалман шашинтай, мөн Христийн шашинтангууд байна. Гэтэл тэр хүмүүс яагаад баярын 3 өдрөөр хийх юмгүй байж байх ёстой юм. Энэ бол мэдэхгүйн балаг. Би үүнийг туйлшрал гэж бодохгүй байна.
    Сүүлийн үед айл бүр л бөөтэй боллоо. Энэ туйлшрал уу?
    Айл бүр нэг бөөтэй боллоо гэж яриад байгаа нь туйлшрал гэхээсээ илүү уг удамшсан мөнх тэнгэрийн гэж яриад байгааг нь шинжээд, тэмдгийн соёлд буулгахдаа мөнх тэнгэр гэж энгүй их уудамтай зүйрлэсэн. Тэр дохио чанарыг үл ойлгосон хүмүүс идтэй шидтэй юм болж байна, юм тааж хэлдэг юм байна, хүн эмчилдэг юм байна гэж бодоод хэнгэрэг барьж аваад цохиод байдаг. Үүнийг сэрээдэг технологи байдаг. Өөртөө таарсан юм сэрдэг байхгүй юу. Тухайн хүнд өөрөө орж ирж байгаа дохио гэж бий. Дохиог мэдрээд үгээр илэрхийлнэ. Гэтэл түүнийг үгээр илэрхийлэх хүн маань ямарч боловсролгүй, сэтгэмжгүй байгаад байна. Ийм этгээдүүд тоглож байна шүү дээ. Өөрөөр хэлбэл 100 хувь транст ороод, мэдрэлээ алдаад Нагаанбуу гэдэг хүн орж ирэхийг мэдэхгүй байдаг юм биш. Бүгдийг өөрөө мэддэг байх ёстой. Энэ мөн л мэдэхгүйн балаг.
    Өнөөгийн бөө нар, бөө мөргөлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
    Монголын өвөг шүтлэг. Аугаа их соёл. Өнөөдрийн бөө мөргөл гэж босч ирж байгаа хүмүүсийг хараад 10 мянган бөө дотор 10 ширхэг бөө байна уу үгүй юу гэдэгт би эргэлздэг. Өнөөдрийн бөө гэж боссон хүмүүс ихэнх нь маш энгийн юмнууд. Тэдний тархи толгойд бууж сэрсэн зүйлүүд нь маш энгийн юмнууд. Түүний төлөө би айж байна. Би босоод хэнгэрэг барина гэхээс айж байна. Би жолдоно. Уггүй хүн, хаггүй хад гэж байдаггүй. Аль нэг ураг удамд өмнө нь хэн ухаантай байсан бэ, өнөөдөр түүнтэй хэн төстэй байна, хэн ухаантай байна вэ гэдгийг харах ёстой. Өнөөдрийн доктор цол биш шүү. Хамгийн тэнэг нь тэр доктор цолыг чинь авчихсан явж байж магадгүй. Докторын ажил гэдэг бол 4 дүгээр ангийн хүүхэд хийчих зүйл болсон. Тэгвэл энэ биш. Сэтгэдэг, өр зөөлөн, сайхан сэтгэлтэй, ах дүүдээ эелдэг ямар сайхан хүн байна тэр босох ёстой. Гэтэл тийм биш ажилгүй явж байсан ч юм уу, нэг газар үйлчлэгч хийдэг охин босч болохгүй. Үүний тулд оюуны чадамж хэрэгтэй. Тархин доторхи ертөнц гэж ойлгох хэрэгтэй. Тархин доторхи ертөнцтэй харьцана. Тэгэхийн тулд тэр тархи өрлөг байх хэрэгтэй. Тийм учраас өнөөгийн бөө мөргөлийг маш харамсалтай зам руу явж байна гэж би боддог.
    Тэгвэл энэ харамсалтай замаас зөв зам руу яаж залах вэ?
    Өнөөх л мэдлэгийн хоосрол. Үнэндээ өнөөдөр энэ талаар үнэн үг хэлж байгаа судлаачид ч алга байна шүү дээ. Б.Галаарид л байна даа. Бусад нь бүгдээрээ ид шид рүү явуулаад байна шүү дээ. Энэ ид шид биш. Ерөөсөө ч биш. Харин зургаа дахь мэдрэхүйн ажил мөн үү гэвэл мөн. Энэ бол 5-6 мэдрэхүйн эрхтэн нь маш сайн хөгжсөн хүний үйл мөн үү гэвэл мөн. Ид шид биш тархин доторхи ертөнцийн үйл.
    Таныг тэнгэрийн үзлийг түгээдэг, тэнгэртэй харьцдаг хүн гэлцдэг. Тэнгэртэй харьцана, тэнгэрийн хэлийг ойлгоно гэж чухам юуг хэлээд байна вэ?
    Хүмүүс онгод ороод энэ шүлгийг биччихсэн юм гэж ярьдаг даа. Энэ утгаараа яривал би тэнгэртэй хүн. Хүн мэдэхгүй юм аа гайхаад, хэнээс асуух вэ гэж бодоод байж байтал гэнэт л өнөөх мөнх тэнгэр чинь, аугаа өмнөх үеийн ой ухаан, санаа орж ирдэг байхгүй юу. Хэлдэг. Бүр өдөр судар хэлнэ гээч. Бясалгал гээч юм яриад байна шүү дээ тэгвэл түүний хариу гэж ойлго. Энэ ид шид биш ээ. Өөрийг тань ч гэсэн тэнгэртэй хүн гэж бодож байна. Нэг юм хийгээд үнэхээр түүндээ шамдаж байгаа чинь нэг сэдэв. Хүн төрлөхтний нэгэн эд эс болж төрсөн учраас би үүний учрыг олно гээд насан туршдаа нэг зүйлийн төлөө шаналж явахад чинь яг түүнийг мэддэг 17 дахь үеийн чинь нэг чавганц, 48 дахь үеийн чинь өвгөн орж ирнэ. Түүнийг мэддэг л хүн орж ирнэ шүү дээ. Нэг хүн хулгай хийе гэж бодно. Шөнө нь бодит юм шиг зүүдлээд л. Гэвч хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг өөр. Гэтэл чиний удамд нэгэн айхтар хулгайч байсан бол тэр чамайг өдөөнө. Тэр чинь өнөөх мөнх тэнгэр чинь чамд юм хэлж байна гэсэн үг.
    Та ямар нэгэн аюул осол, эсвэл сайн сайхан зүйл болохыг урьдаас мэдэрдэг үү?
    Надад тийм зүйл маш багаас болж байсан. Японд цунами болсон өдрийн өглөө би хүмүүст хэлж байсан. Өнөөдөр аюул болно гэж. Би тэр өдөр унаагүй гэрээсээ гараад төв зөвлөл дээр Лхагвасүрэн, бөө судлаач Бадарч хоёртой таараад хэлсэн. “Би гарахаас айж байна, газар хөдлөлт биш байх гэхдээ өнөөдөр энэ дэлхий дээр нэг аюул болох гээд байна” гэж хэлж байсан. Өмнө нь бас зохиолч Норов, Дашдооров гэх мэт нэлээд хэдүүлээ архи ууж сууж байгаад би “та нар тарцгаа хэн нэгэн чинь үхэх гэж байна” гэж хэлсэн. Гэтэл тэр шөнө орчуулагч Д.Алтанхуяг бидэнтэй цуг явж байгаад хүнд алуулсан. Бид бүгдээрээ гар хурууныхаа хээг аймшигтай өгч байсан. Намайг “та нар тар” гэж хэлж байхад Төрийн соёрхолт Д.Норов “чи жаахан тавтиртай байгаач ээ, ямар хурдан согтдог дурак вэ” гэж загнаад сууж байсан. Тэгэхээр энэ бол ид шид биш. Зөн совин, ёс цондон гэж юм байна. Энэ бүх хүнд байдаг. Үүнийг хөгжүүлэх хэрэгтэй. Хөгждөг. Би урьд шөнө юу гэж зүүдлэв гэдгээ манаад, өнөөдөр, маргааш, нөгөөдөр юу болох гэж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тухайлбал чи гурав хоногийн өмнө гудамжинд явж байгаад Нагаанбуутай адилхан монхор хөх өвгөнийг хараад надаас ярилцлага авъя гэж бодсон байж магадгүй. Түүний үр дүнд одоо чи бид хоёр ярилцаад сууж байж магадгүй. Юм тийм л байдаг. 10-20 жилийн өмнө чамтай нэг ангид сурч байсан хүүхэд өнөөдөр чиний санаанд гэнэт ороход чи өнөөдөр эсвэл маргааш, магадгүй хэд хоногийн дараа тааралдаж магадгүй. Тааралдсангүй гэвэл чи таниагүй байж магадгүй. Энэ бүхэн ид шид биш. Ид шидээс ангид үзэх юм бол бөө мөргөл үнэн явна. Ид шидээс ангид үзэх юм бол буддын шашин, мухар сүсэгээс холдоно.
    Мэдэхгүй, чадахгүй хүмүүс олноор бөө болж байна гэдэгтэй та санал нийлдэг үү?
    Нэг талаар тийм. Нөгөөтэйгүүр төр засаг, мэдэхгүй чадахгүй сайд, дарга нар мэдэмхийрч шашны тухай шийдвэрүүдийг буруу гаргаж байна. Тухайлбал өнгөрсөн жил Чингисийн төрсөн өдрийн шийдвэр гаргасан. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг бол түүх сударт бүгдэд нь байдаг. Гэтэл түүнийг хэрэгжүүлэхдээ эртний монгол зурхайгаар биш Төвдийн литээр хэрэгжүүлэхээр Чингис хааны төрсөн өдрийг өнгөрсөн жил 11 дүгээр сарын 14-нд, энэ жил 11 дүгээр сарын 04-нд, 2016 онд 10 дугаар сарын 28-нд, 2029 онд 12 дугаар сарын 02-нд тэмдэглэхээр болоод байгаа юм. Энэ бол түүхээ мэдэхгүйн балаг. Орчин үеийн англи хэл ярьсан, гадаадын Харворд төгссөн хүмүүс ийм шийдвэр гаргаж байна шүү дээ.
    Угтаа бол Их Эзэн Чингис хаан олон өдөр төрөөгүй, нэг л өдөр төрсөн биз дээ?
    Их Эзэн хаан байтугай ишиг хурга, нэг эст амьтан хүртэл нэг өдөр төрөөд нэг өдөр үхдэг. Гэтэл монголчууд дэлхийн хамгийн бүдүүлэг Төвдийн литийг барьж аваад нүдний булай шиг зүйл хийгээд сууж байна. Чингис хааны төрсөн өдрийг хараад энэ дэлхийнхэн шоолж байна шүү дээ. Би саяхан Хятад яваад Өвөрмонголын олон эрдэмтэнтэй уулзахад тэд нар “та нар юу хийгээд байна аа. Чингис хаан өнгөрсөн жил 11 дүгээр сарын 14-нд төрсөн байж энэ жил яагаад өөр өдөр тэмдэглээд байгаа юм бэ. Ирэх жил хэдэн сарын хэдэнд тэмдэглэх вэ. Хүн нэг л өдөр төрнөө, нэг л өдөр үхнээ На багшаа” гэж байна. Ингэж л нүдний булай шиг зүйл хийгээд байна. Энэ бол туйлшрал биш, оюуны хоосрол биш, мэдлэггүйн хоосрол. Бичигтэй, хэлтэй судлаачид олширсон байна. Билэгтэй, ухаантай эрдэмтэн байхгүй болчихсон. Монголоо мэддэггүй. Монголын судлал гэхээр Англи юм уу Хятад юм руу хардаг. Монголоосоо монголоо хайхгүй байна. Хамгийн сүүлчийн монголууд бид нар шүү. Бид тулгатай гэрт төрсөн, бид үзэл сурталгүй амьдрал дунд хүн болсон хүмүүс. Бид үхээд өгөхөд үүнээс хойшхи хүүхдүүд улаан бүч зүүсэн пионерууд л болно. Энэ хэцүү, үүнээс хойш түүх сэргэх гэж зовно.
    Ингэхэд Буддын шашин Монголд юу авчрав?
    Төвдийн шашинд ид шид гэж ерөөсөө байдаггүй. Ер нь энэ ертөнц дээр ид шид гэж ерөөсөө байдаггүй. Илбэ ухаан гэж заль мэх байдаг. Бид ганданд очоод ном уншуулаад сайхан болчихно гэж бодох нь мунхрал. Ардчилалын буянаар шашин монголд сэргэж байна гэж яриад байгаа боловч Монголд шашин сэргээгүй. Мухар сүсэг дахин сэргэсэн. Энэ бол монголын уутны амыг уруу нь харуулахын цондон. Манжийн анхны хаан хэлсэн байгаа юм. “Монголчууд бидний бодлогоор оруулсан төвдийн шашинд хэтэрхий үнэмшээд хамаг хөрөнгөө түүнд зориулж байна. Энэ бол юу ч мэдэхгүйн балаг болой” гэж. Мөн Төргэрэлт хаан “яг бидний бодлогоор боллоо. Энэ бол манай Манж улсад хэрэгтэй болой” гэж хэлсэн байдаг юм. Монголд буддын шашин орж ирсэн нь Манжийн бодлого. Нөгөөтэйгүүр Төвдийн өөрийнх нь бодлого. Төвдийн шашин анх монголд орж ирэхдээ эхлээд баахан зураг авчирч тараасан. Энэ их амгалан гоё юм, үүнийг тахин шүтэж мөргөөд, мөнгө төгрөг өгч байвал ажил явдал сайхан болоод, амьдрал чинь цэцэглэнэ гэж. Хэрэв энэ шашинд юм өгөхгүй, мөргөхгүй бол ийм болно гэж төмсөгийг нь сугалаад өлгөчихсөн эрэгтэй хүний зураг, нүдийг нь ухаад хаячихсан хүний зургуудийг харуулж байсан учраас хүмүүс түүнээс айсан. Буддын шашны шинэчлэл ерөөсөө л энэ юм шүү дээ. Айдаг, мухар сүсэгээр итгэдэг. Цагаан буяны сараар түмэн адуу өргө гэж баахан өглөг аваад түүгээр баахан сүм барих зориулалттай байсан.
    Богд хаан төр барих хугацаандаа төрийн ажлыг хэрхэн хийж байсан бэ?
    Богд хаан 1911-1921 оны хооронд төр барихдаа төрийн ажил юу ч хийгээгүй. Жанрайсаг, Богдын музей зэрэг баахан сүм хийд л бариулсан. Тухайн үед хошуу нутгийнхан баахан гомдол яаманд бичсэн байдаг юм. “Ард олон үгээгүй боллоо. Богд хааны ёслол, Их дагинийн золголт, хүрээ хийд, сүм дуганын өргөл барьцад манай хошуу үгүйрэн хоосорч, өлсгөлөнд умбалаа” гэж. Ерөөсөө л гарт байгаагаа мултлавч үгээгүйд автсан байдаг. Монголчууд Манжийн үед байснаасаа Богдын үед хөмөрсөн тогоон дотор орчихсон байхгүй юу. Үнэн түүх нь энэ. Хуучин социализмын үед шашныг муулж байсан хүмүүс одоо сайн гэхээр шинэ сэтгэлгээтэй хүн болно гээд гүехэн ухаантай эрдэмтэд “Богд бол ардчилагч, Богд бол Ардын хувьсгалыг мандуулсан” гээд Батсайхан гэж дэд эрдэмтэн төрийн шагнал авсан шүү дээ. Тэрийг чинь хөөрөгдөж байна. Бас Тусгаар тогтнолын талбай дээр Богд хааны хөшөө барина гээд байгаа юм. Ингээд бодохоор Богд хааны ард Монголын их эмгэнэл оршино.
    Богд хаан хаан болох гээд шашныхан шахаж байхад Түшээтхан босч ирээд “энэ Төвд нөхөр бол шашны талаар боловсорсон нөхөр. Төрийн талаар юу ч мэдэхгүй. Би ийгээс Чингисийн алтан ургийн хүн. Би 29 настай. Эдгээр дотроо хамгийн ахмад нь би. Би хаан болбоос зохилтой” гэж хэлсэн байдаг. Гэтэл шашныхан түүнийг нам дараад Богд хаан болсон. Хаан болсныхоо дараа 49 хоног дээрээ түүнийг цохиж алсан. Түүнээс хойш 5 сарын дараа Засагтханыг алсан. Тэгээд л Өвөрмонголоос ирсэн Ванчигсүрэн, Таван яамны дэд сайд гээд монголыг нэгтгэх гэж байсан хүмүүсийг бүгдийг нь Богд хаан алсан. Хордуулсан, цохиж алсан. Чин ван Ханддорж, Сайн ноён хаан гээд бүгд алуулсан. Хэн алсан Богд хаан алсан. Өөрөөр хэлбэл үндэсний эрх чөлөөний хувьсгалыг таг харанхуй шашны ангал руу хийсэн. Богд хааны хөшөөг босгоно гэж өнөөдөр хийрхэж байгаа хүмүүс туйлширч байгаа хэрэг биш, мэдлэгийн хоосролд орсноороо ингэж байгаа юм. Мэдлэгийн хоосрол монголыг мөхөөж байна. Монголчуудын шүтээн бол Чингис хаан шүү дээ. Богд Зонхов биш, Христ биш.
    Манжийн бодлогоор орж ирсэн шашин Монгол эрчүүдийн зоригийг мохоосон уу?
    Эрчүүдийн илд барьдаг гарт нь эрх бариулсан. Эхнэр хүмүүсийг бузар гэж ойлгуулсан. Уг нь монголчууд эхийн умайг бурхан гэж үздэг. Тэр бурханаас хүн төрдөг. Жинхэнэ ид шид чинь тэр. Жинхэнэ удам төрдөг. Гэтэл эхийн сав, эрхтнийг бузар гээд, эм хүн хүрээ хийд рүү ойртож болохгүй, эм хүн уул овоонд гарч болохгүй гэдгийг шашин хийсэн. Түүхэндээ монгол эмэгтэйчүүд эрчүүдээ жинхэнэ барьж байсан. Монголд өрх бүлийг эмэгтэй хүн барьдаг.
    Эмэгтэй хүнийг уул овоон дээр гарч болохгүй гэж цээрлэдэг. Үнэхээр болдоггүй юм уу?
    Хуучин цагт ийм зүйл байгаагүй. Тухайлбал эр хонины мах, эм хонины махны амт ялгаагүй. Чи бид хоёрыг харьцуулахад өөр харагдавч ерөөсөө л мөн чанар нь адилхан. Хүн гэдэг агуулга. Өөр юм байхгүй. Монголчууд юуг шүтэж байсан бэ. Монголчууд эмэгтэй хүний алтан умайг шүтэж байсан. Үр төрүүлдэг мөн чанар. Эрэгтэй хүний боовыг шүтэж байсан. Монголчуудын бөө мөргөл, ардын ёс заншил бол яг үүгээр л явчихсан байхгүй юу. Тухайлбал айлын эзэн хүн гэргийдээ “миний хань наад бурханаасаа надад охин төрүүлж өг” гэж хэлдэг. Тэгэхээр эмэгтэй хүний умайг бурхан гэж үздэг байсан.
    Овоон дээр гурван зүйл гаргаж болдоггүй юм. Нэгдүгээрт даахиа авхуулаагүй онгон үстэй хүүхэд гаргаж болдоггүй юм. Сүм, тахилгад ч авч явж хэрэггүй. Яагаад гэхээр онгон үс мэдрэмтгий байдаг. Тэнд бүх хүн жаргал, зовлон бодож зогсдог учраас онгон үстэй хүүхэд түүнд өртөж дэв суудаг гэж үздэг. Хоёрдугаарт биеийнх нь буртаг ирэх насны эмэгтэй хүнийг гаргаж болдоггүй юм. Яагаад гэхээр урьд шөнө чи үр олсон байж магадгүй. Өөрөө мэдээгүй 20 гаруй хоногийн үртэй байж магадгүй. Тэгвэл тэр чинь дэвтдэг юм. Ямарч юм төрж магадгүй. Өндөр оргил дээр гарахаар түүн дээр эрчис их байна. Нөгөөтэйгүүр олон хүмүүсийн хүсэл, бодолд шамдуурч дайрагддаг. Тийм учраас биеийнх нь бохир ирэх насны эм хүнийг хайрласандаа, үрийн заяаг нь өөд нь бодсондоо, хүндэлсэндээ гаргадаггүй юм. Гуравдугаарт сохор доголон зэрэмдэг хүнийг гаргахыг цээрлэдэг. Яагаад гэхээр сайн үйлд нь сэв дэв, билэггүй юм болно гэж боддог. Бүр огтоос хавьтуулдаггүй зүйл бол харийн хүн. Харийн хүний сургийг нь ч хэлдэггүй, барааг нь ч харуулдаггүй. Хэрэв тийм хүн харагдахаар бол хэн нэг нь заль хийж анд авч явах юм уу, найр цэнгэл рүү авч явж золионд гаргадаг. Ингэж тахилга, шүтлэгээ хамгаалж үлддэг ёстой.
    Буддын шашны уншдаг номыг сургаалийн шүлэг гэх юм билээ?
    Буддын Богдзонховлувсандагвын гэж байгаа шашин бол сургаалийн шүлгүүд. Тэр сургаалийн шүлгүүдийг нь монголоор орчуулбал “байгаа юмаа гамтай эдэлбэл юмтай болно, битгий шуна шунах юм бол ингэж гэж байна” гэсэн утгатай ном байгаа шүү дээ. Түүнийг манай гандангийнхан дээр үед орчуулж байсан юм. Орчуулахдаа хүнд гоё сонсогдуулахын тулд тансаг яруу үгээр орчуулдаг байсан. Тэр нь хүнд буудаггүй. Нөгөөтэйгүүр ламтны бичсэн сургаалийн ном миний ээж, аавын сургадаг үгнээс илүү биш байхгүй юу. Миний ээж аав харин яс маханд шингэтэл сургасан байдаг. “Миний хүү чинь хэлэмгий, өлөмгий түүнээсээ болоод хүний дургүй хүргэчихвий, хүний дургүй хүргээд маргаж байгаад алуулчихвий” гэж миний бүх дутагдлыг хэлсэн миний ээж аавын сургасан сургаалаас ямар ч шашны үндэслэгч илүү сургаал хэлэхгүй гэдэгт би итгэдэг.
    Шүгдэн сахиусын талаар хэр сайн мэдэх вэ. Далай лам яагаад Шүгдэн сахиусыг хориглосон юм бол?
    Би Буддын шашин, Төгс буянтын зурхайг буруу зөрүү гэж яриагүй шүү. Энэ бол тэр үйлдээ зөв. Хятадын хуанли хавар золгож байна буруу гэж хэлээгүй шүү. Энэ бол Бээжин төвтэй дулаардаг тэр газартаа зөв. Хятадууд нарийн ухааны улс. Тиймээс би нэгэнт судалж үзээгүй учраас шашны зүйл дээр янз бүрийн юм цэцэрхэж ярих нь гутамшиг. Шүгдэнгийн талаар миний мэдэж байгаагаар их ээлгүй юм билээ. Далай лам 1950 он гартал Шүгдэнг шүтэж байгаад бүх зүйл нь болохоо байсны дараа том хүнээр үзүүлсэн чинь “та буруу юм шүтэж байсан байна” гэж хэлсэн гэдэг. Төвдийн шашныхан өөрсдийнхөө бурууг үүн рүү чихдэг хандлага байдаг. Тэр ч бүү хэл Далай лам Шүгдэн сахиусыг шүтдэггүй байсан гэж хэлснийг би нэлээд хэдэн жилийн өмнө Төвдийн нутагт явж байхдаа хүмүүсээс сонсож байсан. Ямартаа ч тухайн үед баячууд маш их хөрөнгө гаргаж хийлгэдэг, тэр нь эргээд өөрт нь арандаг болж буудаг, үр хүүхдэд нь их цөвтэй, том хэцүү үйл байдаг юм гэнэ лээ.
    Монголд христийн шашин орж ирээд удаж байна. Энэ мөн л цаанаа зорилготой, бодлоготой юу?
    Тэгэхээр бөө, христ, буддын шашны ард бүгдэд нь бодлого байдаг. Тэр бодлогыг барьсан орлогын эзэд байдаг. Бид үүнийг мэддэггүй. Өнөөдөр монголд гоё том сүмүүд бариад байна шүү дээ. Энэ хөрөнгө хаанаас гарч байна вэ. Үүнийг барьсан тэр зардлыг эргүүлээд нөхөж чадах уу? Чадна. Чаддаг байхгүй юу. Тэгэхээр монголчууд өнөөдөр үзэлд автаж байна. Үзэл гэдэг бол сэтгэлгээний хамгийн доод түвшин. Үзсэн дор төрсөн сэтгэгдэл. Монголчууд өнөөдөр үзлээр амьсгалж байна. Буддын үзэл, христийн үзэл, бөөгийн үзэл, либериал, коммунист үзэл гэж. Үнэхээр монголоосоо монголоо хайя гэж байгаа бол энэ бүх үзлийг таягдан хаях ёстой. Үзлийг бодвол бодол болдог юм. Миний сая хэлсэн бол бодол. Үзэл гэдгийг устгах хэрэгтэй. Үүнийг би хэлээгүй миний монголын ухаант өвөг дээдэс хэлсэн юм. Цаанаа оосорлогдчихсон. Хэд хэдэн улстөрч мөнгө өгчихсөн. Тэр бодлогоор Улаанбаатар хотын хамгийн эгзэгтэй цэгүүд дээр сүмээ барьж чадна. Өнөөдрийн сайхан царайтай, албан тушаалтай хүмүүс чинь бүгдээрээ харийн үзлүүдэд оосорлогдсон боолууд болчихсон байна. Энэ цагт монголоо монголоор нь авч явах гутамшигтай.
    Өвөрмонгол, Халимаг, Буриадууд яагаад биднээс хагацчихсан юм бэ. Бүгд үзлээр хуваагдсан шүү дээ. Өвөрмонголчуудыг хятадууд торго дурдан, архи дарс, хүүхэн өгч өөртөө авсан бол Буриадуудыг Оросын цагаан хааны бэлэг өгөөд гэрээ хийчихсэн. Тэгэхээр монголчуудын үзэлд хуваагддаг хэвшлийн тод илэрхийлэл нь элдвийн шашин монголд бий болж байгаа явдал. Үүний уршиг өнөөдөр биш нөгөөдөр гарна. Монголчууд ухаантай хүмүүс болохоор хоорондоо иргэний дайн хийхгүй гэсэн зүйл байхгүй. Нөгөөдөр дайтна. Буддын сүмийн нэг банди Христийн шашинтан нэг залуу хоёр хоорондоо зодолдоод нэг нь сүмийг нь шатаахад л энэ хоёр шашны хооронд дайн дэгдэнэ. Тийм учраас үзлээс хол явах хэрэгтэй.
    Тэгвэл эх оронч үзэл байх ёстой юу?
    Өнөөдөр эх оронч үзэл байж болохгүй. Эх орон гэдэг чинь бодитой, уултай устай, түүхтэй, хаантай, төртэй агуу юмыг үзэл гэж зэрэглээтүүлж болохгүй. Эх оронч ухаан хэрэгтэй байна. Тэр ухааны нэгээхэн хэлтэрхий нь элдвийн үзлийг зайлуулах шаардлагатай. Чингис, Модун хаан, Чингүнжав нар бүгд тэгж явсан хүмүүс шүү. Өнөөдөр үндэсний үзэл монголд хэрэггүй. Үндсэн дотор чинь илжирсэн, ялзарсан утгагүй юм зөндөөн байна. Хаях хэрэгтэй. Үндэсний эрдэм хэрэгтэй. Монгол хүн л хийж чаддаг, Монгол хүн л бүтээж чаддаг зүйл хэрэгтэй. Түүнээс биш архи уучихаад би Чингисийн удам гэж цээжээ дэлдэж байгаа хэлбэр бол эх оронч үзэл. Монголоо хамгаалахын тулд, монголоо сайхан болгохын тулд гайхамшигтай зүйл сэдэж, хийж бүтээхийн төлөө шамдаж байгаа залуус бол эх оронч ухаантай байна. Тэгэхээр шашин ба улстөрд хамгийн гайтай зүйл нь үзэл юм. Шашин бол үзлийн томоохон илэрхийлэл.
    Хүмүүс өөрийгөө би эх оронч үзэлтэй гээд байдаг шүү дээ?
    Тэнэг л гэсэн үг шүү дээ. Америк, Австрид очиж амьдарч байж эх оронч үзэлтэй гэх нь бидэнд ямар хэрэгтэй юм. Тэр хүн өөрийнхөө жаргалыг хөөгөөд явж байна шүү дээ. Үр хүүхэддээ англи хэл сургах гээд явж байна шүү дээ. Тэр бол үнэн үзлийн ажил. Эх оронч ухаантай хүн бол бид нар байж байна. Сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг. Өнөөдөр бид болохгүйгээ өөд нь татах гээд би энд ном уншаад, чи надаас хэдэн үг унагаах гээд ярилцаад сууж байна. Энэ чинь эх оронч ухаан. Бид эх оронч ухаан ярьж сууна.
    Таныг элэгний өвчнөөр хүндээр өвдөж, үхэл амьдралын заагтай нүүр тулсан ч тэнгэрээс таньд боломж, амь олгосон гэдэг?
    Би 4 жилийн өмнө импакт болоод эмнэлэгт очсон чинь дан импакт биш зүрхний гурван судасны нэг нь бөглөрсөн байна гэсэн. Тэгээд сэхээнд 20 гаруй хоносон. Тэгсэн чинь өөр ч юм байна гээд. Тэгэхээр нь Хавдар судлалын төвд очоод томограф гэгч юмаар үзүүлсэн чинь элэгний хавдартай байна гэсэн. 6, 8 см-ийн хорт хавдартай гарсан юм билээ. Гэхдээ надад хэлээгүй л дээ. Би мэдэрсэн. Өглөө манай хөгшний нүд хавдчихсан, эмнэлэгт хэвтэж байхад ирмээргүй хамаатан садны болон янз бүрийн хүмүүс шаваад андашгүй болсон. Тухайн үед намайг орноос босгодоггүй байсан юм. Тэгээд би үүрээр 4-5 цагийн үед орноосоо босч үүдний сувилагчдын өрөөнд ороод өвчтний түүхээ үзсэн чинь хавдрыг нь цагаанаар тойруулаад зурчихсан байж байна. Түүнийг хараад би нээх сайхан болсон. Ер айгаагүй. “За яахав ингэж л байг. Би ямарч л байсан 3 жил үхэхгүй, 5 ном бичих нь мэдээж” гэж бодсон. Тэгээд би 2 охин дүүдээ хэлсэн. “Та нарын нүд ам чинь яачихаад байгаа юм. Намайг үхнэ гэж муу ёрлож байгаа бол санасны чинь гарз шүү. Би наанадаж 3 жил амьд явна, 5 ном бичнэ. Та нар намайг үхнэ гэж битгий эрт баярла. Гомдож байгаа бол битгий солиор. Би өөрөө өөрийгөө мэдэж байна” гэж хэлсэн. Түүнээс хойш 4 жил болж байна. “Алтайн тэнгэр” гэж 3 дэвтэр роман бичсэн. Тэр маань мундаг үнэлэгдээд “Алтан-Өд” наадмын том хэлбэрийн зохиол дунд Нагаанбуугийн Алтайн тэнгэр орж ирээгүй учир тэргүүн байр эзлэх бүтээл байхгүй гэсэн байна билээ. Гайхамшигтай роман болсон гэдгийг хүмүүс надад хэлж байгаа. Өнгөрсөн 6 дугаар сард 1000 хувь хэвлүүлээд дууссан. Одоо 500 хувийг ахиад хэвлүүлнэ. Мөн “Итгэхүйн ухаан” гэж гайхамшигтай ном хэвлүүлсэн. Би даруухан зан гаргалгүй үүнийгээ хэлэх эрхтэй гэж бодож байна. Би баярлах эрхтэй хүн гэж бодож байна. Би үхлийн тухай бодохгүй байна. Тэнгэрээс намайг харж байна гэж бодож байгаа. Надаар өшөө илүү юм хийлгэх гээд байна гэж бодож байна.
    Та “Алтайн тэнгэр” романаа “Алтан-Өд”-өд өгсөн бол “Алтан-Өд”-ийн тэргүүн байрыг авах байж. Номоо яагаад өгөөгүй юм бэ?
    Би өмнө нь авчихсан шүү дээ. 2005 онд “Тэнгэрлэг түүх” гэдэг түүхэн романаараа авчихсан хүн. Би хошой Алтан-Өд шагналт гэж хэлэгдээд яах юм бэ. Алтан-Өд шагналтай юу гэвэл шагналтай. Дээрээс нь бие муутай хүн болохоор цагаан хэл амнаас айж байна. Хүмүүс Нагаанбуугийн “Итгэхүйн ухаан”, “Алтайн тэнгэр” мундаг байна гэж байхад нь дахиад хүмүүсийн өмнө очоод шагнал авахаар энэ нэг юм яасан үхэж далд ордоггүй юм гэж бодох хүн байгаа шүү дээ. Ер нь шагнал гэдэг чинь тийм шүү дээ. Нагаанбууг шагнал авахад 100 хүн баяр хүргэж гар барихад 6 нь л үнэн баярласан байх. Би тэгж л боддог. Тийм учраас би томоохон шагналын найр, наадамд очдоггүй, очих дургүй. Яагаад гэвэл бүгд зусар зулгай, худлаа бялдуучлалаар дүүрчихсэн орчин байдаг. Тэгэхээр шалдар булдар юманд ороод байх нь онц биш.
    Бага залуудаа хань ижлээсээ хагацаж байсныг тань мэднэ. Эр хүн дээрээс нь ганцаараа хүүгээ өсгөх тэр цаг үе амаргүй байсан болов уу?
    Миний хүү чинь ээжээсээ 1 сартай үлдэж байсан юм. Нэг их цасаар шуурч байсан өдөр миний хань насан өөд болсон. Хэдхэн сарын өмнө охиноо алдаад удаагүй байсан үе. Тэр цагаан хэл амнаас болсон. Миний ээж, аав хэлдэг юм. Миний хүү хааяа муу хэлэгдэх зүйл хийж яваарай гэж. Миний хань зоо техникч, мундаг дуучин хүн байсан. Их дэлгүүрийн энд байрлах Худалдааны соёлын ордонд дуучнаар ирэхээр болоод байж байтал ийм зүйл болсон юм. Миний хүү нэг сартай үлдсэн. Оршуулгын ажил гээд л, гадаа цасаар шуураад л, хүү минь тэнд чарлаад л. Энэ хүүхэд хүн болохгүй гээд хэн ч тоохгүй. Хөхтэй хүн орж ирэхээр нь хөхүүлэх гэхээр сэжиглээд байдаг байхгүй юу. Тэгээд би хүүгээ өсгөх гэж үзсэн. Ямааны хөлдүү сүү хайлуулаад л. Тэгээд яахав хүн болсон. Миний ээж, бага охин дүү байсан. Би энэ хооронд ганцхан л зүйл бодсон. “Би архи л ууж болохгүй. Гутарна, гунина. Энэ хорвоод төрсөн үр минь байна. Би үүнийг л хүн болгох хэрэгтэй. Би элэг муутай 5 шарлачихсан хүн. Болж өгвөл хүүгээ 18 нас хүргэх хэрэгтэй” гэж бодсон. Одоо миний хүү 34 нас хүрчихсэн явж байна. Хүнд зовлон ирдэг. Зовлон ирэх л юм бол жаргалаас зугатаах хэрэгтэй. Би зовж байна гээд ганц шил архи хуваагаад уучихъя гэсэн хүнийг дагаж яваад, савсагнуур хүүхнүүдтэй шалиг налиг болоод явахыг би жаргал гэж бодсон бол би тэр үед мөхөх байсан. Би ер нь хөнгөн чанарын хүн шүү дээ. Их ил цагаан. Би хүнд муу санадаггүй байгаа юмыг байгаагаар нь хэлчихдэг. Тэр маань сайхан байдаг юм.
    Хүмүүс таныг Арго шиг гэж шоолдог байсан гэж сонссон?
    Хүмүүс намайг шоолдог байсан. Энэ солиотой юм, боловсролгүй юм гэж. Би монголын түүх бүгд худлаа байна гээд “Дундад зууны Монгол гажуудсан түүх” гэж ном гаргахад түүхийнхний дургүй маш их хүрсэн. Ренчин, Дамдинсүрэн нар л мэдэхгүй байв гэж, энэ л мэдэж байв гэж дургүйцсэн. Тэр үед намайг Арго шиг санаж байсан. Харин тэр хүмүүс өнөөдөр бүгд зөв байна гээд судлаад сууж байна шүү дээ. Цэргийн түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд “өөрийнхөөр чинь хийхээр Чингисийн үеийн дайн байлдаануудын цаг хугацаа яг зөв гарч байна” гэж байна шүү дээ. Намайг Гурвалын онол, Дүүрэн чанарын онолыг гаргахад гүн ухаанчдын инээд нь хүрч байсан байхгүй юу. Одоо харин гүн ухаанчид намайг шүүмжлэхгүй байна шүү дээ. Бүгдээрээ надад талтай байна, ярьж байна. Тэгэхээр би үүнийг тэнгэрийн хишиг гэж бодож байна. Би 4 жилийн өмнө үхсэн бол Нагаанбуу гэж хүн Арго шиг нэртэй үхэх байсан.
    Сүүлийн үед юу хийж байна вэ?
    Хэсэг бизнесменүүд, хэсэг эрдэмтэд нийлээд саяхан “Монгол ухаан эрдмийн хүрээлэн”-г байгуулсан. Түүнийхээ захирлаар намайг томилсон. Одоо Монгол ёс заншлын томоохон толь, Чингисийн билэг, засаг сургаалийн ажил дээр сууж байна. Монголоо үнэн байдлаар нь үлдээхийн тулд ажиллаж байна даа.
    Хуучин ёсыг сэргээх зорилгоор та болоод хэсэг бүлэг хүмүүс өнгөрсөн 9 дүгээр сард цагаан сарын баяраа тэмдэглэсэн. Хүмүүс хэрхэн хүлээж авсан вэ?
    Би тэр өдөр олон газар уригдсан. Төр хурахад очиход 50 орчим хүн байсан. Олон бизнесменүүд цагаан сарыг тэмдэглэж байсан. Спортны төв ордны ард Босоо хөх монголын 460 гаруй залуучууд золгож байсан. Чингэлтэйд 3 айл золгоод намайг урьсан. Намар гэдэг чинь монголчуудын шинэ жил юм. 1940-өөд он хүртэл. Гэтэл ийм бага хугацаанд мартаж байна шүү дээ. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Г.Бярваа гуай “90 жилийн дурьдатгал” ботьдоо “намайг цэрэгт иртэл намар шинэлдэг байлаа. Одоо энэ ёс таг мартагджээ” гэж. Би энэ ёсыг сэргээсэй гэж боддог. Одоо 1 дүгээр сард 3 өдрийн баяртай болголоо гэж байгаа нь монголын биш буддын ёслол юм. Нөгөөтэйгүүр тэр баярын 3 өдөр нь баахан хүн архидаж, баахан хүн хөлдөж үхнэ. Энэ сайн юм биш.
    Тэгэхээр та удахгүй болох цагаан сараар шинэлэхгүй гэсэн үг үү?
    Нэг үг байдаг юм. Сохорын газар сохор, доголонгийн газар доголон гэж зурхайтай холбоотой зүйл байдаг юм. Сохор гэдэг нь хүрээнд сууж байсан манжийн амбан нь доголон хүн байсан юм билээ. Түүгээр золгож байсан чинь Богд хаан бошиг гаргаж Төвдийн Төгс буянтаар явахаар болгож өөрчилсөн юм. Энэ үеэс эхлээд монголчуудын өөрсдийнх намрын он тоолол дунд эргэдэхдээ хүрээнийхэн сохорын газар сохор, доголонгийн газар доголон явъя гэж хавар шинэлдэг ёсыг барьж байсан. Тухайн үед Богдын хуулиар хэрэв намар золговол 6 сарын пүнлүүг нь хасна, бага албан тушаалтнуудыг 2 бодоор торгоно, энгийн хүмүүсийг 80 удаа ташуурдана гээд монголын цагаан сарыг мартуулах гэж Манжийнхан, Богдийн Засгийн газар анхаарал тавьсны уршиг нь өнөөдөр намрын цагаан сарыг мартчихаад байгаа явдал.
    Монголчууд Аравтын тогтолцоогоор явах ёстой гэдгийг та дэмждэг. Яагаад?
    Анхдугаар Үндсэн хуулинд аравт, зуут, мянгатын тогтолцоог бичсэн байдаг. 1924 он хүртэл хэрэгжүүлж байсан тогтолцоо. Телевизээр монголд нам хэрэгтэй юу, хэрэггүй юу гэсэн нэвтрүүлэг явахыг харлаа. Тэгсэн чинь 34 нь хүн хэрэгтэй гэж байхад 70 хүн намыг үзэн ядаж хэрэггүй гэж зурсан байна. Миний бодлоор монголд эх оронч үндэсний үзэл хэрэггүй. Монголоо гэсэн чин сэтгэл, эцэг итгэл, эх сэтгэл, үр зүтгэл бидэнд хэрэгтэй. Өөр юу ч хэрэггүй. Үүний төлөө бүгдээрээ нэгдэж, 70 хүн суугаад 70-уулаа нэг зүйл бодоход гайхамшигтай ухаан гарна. Энэ монголыг сэхээх нэг үндэс нь.
    Монгол төрийн өнөөгийн төрхийг шинжвэл?
    Төр ард түмний итгэлээр тоглож байна. Сонгуульд худлаа амлаж байна. Худлаа амлалтаа хэрэгжүүлэх гэж төрийг самарч байна. Төрийн бодлого үзлээр явж болохгүй ээ. Онолоор явах ёстой. Нам байгаа бол намд онол байх ёстой. Өнөөдрийн энэ хэдэн нам дотор онол байхгүй. Зөвхөн идэж уухын төлөө арцалдсан хэдэн бүлэглэл бий болсон байна. Үүнийг нам гэж үзэж болохгүй. Дор нь баахан хүмүүс дамбийжаагийн тоодгор гэдэг шиг намын батлах авчихаад давхиад байдаг. Үр дүн нь ч өөрсдөд нь ирдэггүй. Тэгсэн мөртлөө хийрхэж ханахгүй цаг үе бий болчихоод байна шүү дээ.
    Гадаад дотоодынхон газрыг маань ухаад баялгийг нь авч хүртээд байна. Байгаль дэлхий эргээд ямар хариу барьдаг вэ. Газар хөдлөлт, байгалийн гамшиг үүнтэй холбоотой юу?
    Хүний хамгийн гол өмч бол эцэг итгэл, эх сэтгэл, үр зүтгэл юм. Би үүнийг л баялаг гэж итгэж явдаг. Байгалийг хөнөөж байгаа хүмүүс баяждаггүй юм өө. Түүх байдаг юм. Өнөөдөр баахан мөнгөтэй болоод л, тансаглаад л, ийш тийш нь мөнгө шилжүүлдэг юм. Гэтэл нэг хүний хэрэгцээ юу билээ. Би мөнгө ихтэй хүн гээд өглөө 3 хүний идэх хоолыг, өдөр 5 хүний идэх хоолыг идэж чаддаггүй л байхгүй юу. Би мөнгө ихтэй хүн гээд 3 давхар хувцас өмсөөд гэрээсээ гарвал өвчний уут, хүмүүсийн нүдний булай болно. Тэгэхээр хэрэгцээ бол ядуу, баян адилхан. Тийм учраас баяжина гэж байгаа, баяжсан хүмүүст би нэг л үг хэлдэг. Таван үеийн баян гэж байдаггүй юм гэнэ лээ. Баян хүн адгийн наад зах нь үрийн хоосрол болдог. 5 хүүхэдтэй, 10 хүүхэдтэй баян хүн дээр үед байгаагүй юм билээ. Баян хүмүүсийн үр удам байдаггүй юм шүү дээ. Ихэнх нь өргөмөл хүүхэдтэй байдаг. Чингисийн үеэс үлдсэн алт эрдэнэ эдлэл гэж байдаггүй юм шүү дээ. Тэгэхээр харийнханд оосорлогдоод, янз бүрийн бодлого шийдвэр гаргаад, монголоо хусрааж хоосроож байгаа хүмүүсийг хараад би өрөвддөг. Бизнесмен, УИХ-ын гишүүдийн зарим нь “энэ нэг юм зохиол, түүх яриад явж байдаг юм” гээд надад их зан гаргадаг юм. Гэтэл тэр өөрөө надад их жижиг харагддаг байхгүй юу. Үнэхээр тэнэг жижиг харагддаг. Алт, мөнгө, уурхай баялаг гэж байгаа хүмүүстэй би юу ярих юм бэ.
    Монголчууд газар доороо байгалийн баялаг нөөцтэй атлаа яагаад ядуу буурай, хөгжихгүй байгаад байна вэ?
    Хүн болгон гадны ямар нэгэн үзлийн золиос болчихоод байна шүү дээ. Ийм нөхцөлд хөгжихгүй. Тухайлбал чи хятадад нөлөөтэй, би орост нөлөөтэй байхад чи бид хоёр шийдвэр гаргах гэж хоёр тийшээ чаргууцалдана. Өөр бас нэг нөхөр казахын төлөө юм хэлнэ. Энэ дунд Монгол хохирсоор, хоосорсоор байгаад л дуусна шүү дээ. Түүнээс биш 3 сая хүн гэдэг бол томхон хотын хүн. Үнэхээр монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн төрийн тэргүүнд гарах юм бол монголыг хөгжүүлэх нь үдийн будаа шиг амархан ажил. Нөгөөтэйгүүр тэр байгалийн баялаг Нагаанбуугийн өмч болох гэж хэдэн зуун жил бүрэлдээгүй шүү дээ. Түүний эзэн бүх монголчуудад баялагийн өгөөж өв тэгш очиж байх системийг Монгол Улс олоогүй байгаа нөхцөлд уурхайн баялаг гэж солиорох нь гутамшиг. Гэхдээ өнөөдрийн зам үүнээс өөрөөр шийдэгдэхгүй. Яагаад гэхээр УИХ-ын 76 мангуу бол 76 шунал л байгаа. Тэдэн дунд монголоо гэсэн сэтгэлтэй хүн ээдээ цөөн шүү. Хэдхэн хүнд л итгэж харж явдаг. Хэрэгтэй цагт тэд нар маань бидэн шиг бодож, сэтгэж эргэж харах болов уу гэж бодож явдаг. Гэхдээ тэдэнд дээрээс нь унжиж байгаа зүйл маш олон бий. Энэ бол хэцүү хувь заяа.
    Чингис хаан хөх цэргүүдтэйгээ тэнгэрээс бууж ирж байгаа гэдэг ямар учиртай юм бэ?
    Тэнгэр гэдэг тархин доторх ертөнц гэж би дээр хэлсэн. Өнөөдөр дуучин Амараа ч юм уу хэн ч юм Хөх Монгол, Босоо Монгол гэх мэт янз бүрийн бүлгэмүүдийг хэлж байгаа юм. Энэ олон залуучуудын тархин дотор Чингис хааны, Чингүнжавын, Галдан хааны тэр юм өнөөдөр бууж байна. Цаг үе нь ирж байна. 30, 40, 50, 60, 70 онд ийм зүйл буухгүй, хорьчихсон байсан. Нам засаг, коммунист, зөвлөлт гэсэн яриан дундуур энэ ордоггүй байхгүй юу. Зай байхгүй байсан. Өнөөдөр ардчилал гарсан, юу ч хийж болно гэж бодоод байсан чинь Чингис хаан гэж баахан хийрхэж явсаар явсаар энэ биш байна гэдгийг одоо мэдэж байна шүү дээ. Үнэн мөн хэрэгтэй гэж. Тэр үзэл санаа сэргэхийг л хэлж байгаа хэрэг. Биетээр бууж байна шүү дээ.
    Тархин доторх ертөнцөө сэрээдэг хүний хувьд Монгол Улс хэзээ хөгжин цэцэглэж, хүн ардын нуруу тэнийх вэ?
    Миний “Итгэхүйн ухаан” номонд монголын эртний зурхайгаар зурж түүхэн он цагийн үечлэлээр гаргасан юм бий. Тухайлбал 360 жилийн давтамж байна. Жарны давтамж байна. Үүгээр хөөгөөд 1925 он дээр ирэхэд цикл нь өөдөө болдог. Үүнээс дээшээ жаран дотроо гэхэд 1986 оноос эхэлж 30 жил уруудах цикл байдаг юм. Тэр нь ирэх 2015 онд дуусна. Ингээд 2016 оноос эхлээд 2046 он хүртэлх 30 жил бол 1205 оны түүхэн үечлэлтэй давхцах гайхамшигтай 30 жилийн цикл бидэнд ирж байгаа. Хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэдэг шиг 2016 оныг үзэх хэрэгтэй. 2016 оноос 2046 он хүртэлх хугацаанд Монгол Улс нэг хүнд оногдох ДНБ болон өөр бас бус үнэлэмжүүдээрээ дэлхийд цулгар нь болж, хамгийн дээд үзүүлэлтийн үр дүнд хүрнэ. Зурхай гэдэг бол ид шидийн юм биш шүү дээ. Өнгөрсөн давтамж үечлэлүүдийг харьцуулж гаргадаг тоон ухаан. Үүгээр бол 2016 онд итгэ. 2016 оны сонгуулиар монголын ард түмэн хариуцлагатай байсан ч, хариуцлагагүй байсан ч, мөнгө тараасан ч, эс тараасан ч түүхэн хувь заяаны тулганы ам нээгдэнэ.
    Тэгвэл 2014 оны өнгийг хэрхэн харж байна вэ?
    Би ид шид ярих дургүй. Тэнгэр, газрыг шинжээд хэлбэл 2014 онд цаг агаарын хувьд нэг их муу муухай зүйл болохгүй. Яагаад гэвэл могой, морь хоёр жил маш эерэг сайхан жилүүд байдаг юм. Хоёулаа гэрийн хоймор зүгт байдаг жил. Түүхэнд могой, морь жилүүдийн зуулга маш сайн байдаг. Тэр л давтамжаараа явна. Дан могой жил гэвэл их хэцүү. Могой жилийн зуд гэж байна. Тэр бол 60 жилийн давтамжтай явж байдаг. Энэ удаад тийм зүйл байхгүй. Хүннүгийн үеийн тэмдэглэлд хүртэл бичсэн байдаг. Хятадын түүхийн эцэг Си Ма Чянь “могой, морь жилийг Умардын Ху нар ихэд шүт мой. Тэр жил нь тэдэнд сайн мой” гэсэн байдаг. Тэгэхээр Хүннүгийн үеэс эхэлж таатай байсан тэр он жилүүд юм.
    Ярилцсан: Ж.Дагийсүрэн

  • Хүн үхсэнийхээ дараа хаашаа явдаг вэ?1

     

    Чикая бард буюу үхлийн мөчийн бард

    Энэ нь нэг дэх шат буюу аливаа амьтан амь тавих мөч. Энэ үед доорхи үхлийн шинжүүд мэдрэгдэнэ. Ямар шинжүүд өөрт мэдрэгдэх вэ хэмээвээс, Бүх бие хүндрэн жихүүдэс хүрч хүйтэнд умбана. Нэг бол халуу оргиж нэг бол хүйт даана. Нүдний өмнө харанхуйлан гал бутарч үзэгдэнэ. Энэ бүхэн үхэлд бэлтгэгдэж байгаагийн шинж юм. Ингээд удахгүй нүдэнд чинь гал бадран Чикайя Бардад шилжинэ.Энэ үед анхааралтай байж бодлоо төвлөрүүлэн сайн сонсч, сайн харах хэрэгтэй. Мөнхийн гурвал болох Кайя буюу Дхарма Кайя /үйлийн үр/, Самбхог Кайя /цэцэн ухаан/, Ниймана Кайя /төрөл хувирах/ -ийг харж мэдрэхийг хичээ. Хамгийн сүүлийн амьсгалаа авахгүй. Үүний дараа мөнхийн ариун гэрлийг олж харна. Өмнө чинь зах хязгааргүй орчлон нээгдэнэ. Чи орь ганцаар өд мэт хөнгөхөн хөвөх болно. Гэвч үүнд бүү баяс, бас битгий ай, энэ бол үхлийн цаг. Үхлийг ашигла, энэ бол аугаа их боломж…
    Хэрэв чи гялбаа үзвэл энэ бол яруусан тодорсон бодит ахуйн мөнхийн гэрлийн гялбаа гэж ойлгох хэрэгтэй. Чиний өөрийн оюун ухаан энэ үед ахуйгаас тусгаарлан, ариусан цэвэршиж, гялтганан гялалзах бөгөөд энэ нь чиний ухамсар юм. Оюун ухаан, ухамсар хоёрын нэгдэл чинь мөнхийн Дхарма Кайя үйлийн үр мөн. Одоо чиний оюун ухаан төрөх үхэхийг мэдэхгүй. Энэ чинь л дангаараа мөнхийн гэрэл Будда Амитаба ажээ. Анхаарлаа төвлөрүүлэн мөнхийн гэрлийг хайхтун. Олж хараад түүнийг Энэ байна гэж хүлээж ав.Энэ бол мөнхийн үнэн Дхарма Кайятай уулзаж байгаа нь тэр. Түүнийг олж хараад, танин мэдэж чавал үнэн хэрэгтээ чи юу хүснэ тэр болж чадна. Ингэж нууцад нэвтэрвэл, үхэл амьдралын хуулийг ойлгож өөрөө энэхүү гэрэл болно. Гэвч энэ бол хүн болгоны хүрч чадах шулуун зам биш юм.

    Хоёр дахь шат:
    Чи мөнхийн тод гэрлийг олж харж чадаагүй бол дараагийн Бардад шилжихийн өмнө хоёрдогч гэрэл үзэгдэж болно. Олж харахыг хичээ. Хэрвээ харж, нэрлэж, хүлээн авч чадвал цаашдаа олон юмнаас зугтаж чадна гэсэн үг. Гэрлийг олж харуутаа өөрийн шүтээн мэт хүлээж авах хэрэгтэй. Энэ хоёр дахь гэрлийн үе амьсгал зогссоны дараа хэдэн цаг үргэлжилдэг. Амьдрах хүч чинь биеийн нэг онгорхой цэгээр гадагшлах бөгөөд ухаан санаа яруусч, эргэн тойрондоо байгаа бүхнийг олж харна.
    Найз нөхөд, төрөл төрөгсдөө харах төдийгүй тэдний яриаг ч сонсоно. Өөрийн орхисон бие махбодио, өөрийн одоо эзэмшиж буй биеэ хараад өөрийгөө нүднээ үл үзэгдэгч, тунгалаг болсоноо мэдэрнэ.Үүнийг мэдрээд айхгүй байвал нэгэн мөчид л аврал ирнэ. Энэ бол хоёрдогч мөнхийн гэрэл. Өөрийгөө өөрчлөгдсөнийг мэдээд шинэчлэгдэж, гэрлийг мэдэрч, хүлээж авсанаар өөрөө гэрэл болно. Өөрөөр хэлбэл гэрэлд шингэнэ. Гэрлийг танихгүй бол мөнхийн харуулуудыг ямар ч дүрээр харна. Тааралдана. Хэрвээ чи гэрлийг хараагүй боловч ухааран сэргэсэн бол, хаана байгаагаа мэдэрсэн бол номхон хүлцэнгүй байхыг хичээ. Юутай ч тааралдсан толгой гудайлган амьд сэрүүндээ мэддэг байсан ганц тарнийг ч болов унш, итгэж шүтэж явсан зүйлдээ мөргө. Замчин тааралдваас түүнд бишрэн мөргө. Их зам өмнө чинь нээгдэнэ. Энэхүү Чикайя Барда 3-5 хоног үргэлжилнэ.

    Хонид бард буюу кармуудын хий үзэгдлийн бард.
    Энэ Бард нь ойролцоогоор 15 хоног үргэлжилнэ. Ер нь үхлийн гурван Бард нийтдээ 49 хоног юм. Хэрэггүй болсон бие махбодио орисон оюун ухаан чинь Чикайя Бардыг дамжаад Хонид Бардад шилжинэ. Хонид Бардад шилжээд бү ай, битгий яаар, анхаарал болгоомжтой бай. Чи үхсэн өнгөрсөнтэйгээ бүү зууралд. Сэтгэл хөдлөл чинь чамайг аймшигтай газар аваачиж чадна. Энэрэн хайрлах сэтгэлээр эргэн тойрноо хар. Зүүд зэрэглээ мэт хурц гэрэл, аянга тэнгэрийн дуу мэт их чимээ өмнө чинь дүүжигнэнэ. Чи нэгэнт үгүй болсон тул чамайг юу ч айлгаж чадахгүйг бүү март. Чи хүссэн зүйлдээ хувилж чадна. Энэ дуу чимээнд хувирч нэгд. Энэ бол сүүлчийн чинь мөн чанар мөн. Хэрвээ энэ бүгдийг мэдэрч, ойлгож, хүлээж авч чадахгүй бол чамайг аймшиг нөмөрнө. Мөс цөмрөх мэт гай зовонгийн өөр ертөнц рүү унаж мэднэ. Бодолгогүй мэдрэмжээсээ болгоомжил.

    Ингээд Хонид Бардад шилжсэний дараахи өдрүүдийг дараалан өгүүлье.
    Нэг дэх өдөр.
    Гурван өдрийн турш өөрт чинь юу тохиолдсон нь мэдэгдэхгүй байсан бол сэргээд битгий сандар. Чи их өөрчлөгджээ. Бүх юмс өөрчлөгдөж, чи өөр болсон. Толинд бүү хар, ойр дотныхноо бүү зовоо. Чи урьд өмнө нь хэзээ ч үзээгүй зүйлээ үзэж, сонсч байгаагүй зүйлээ сонсох болно.
    Аль алиных нь эх үүсвэр бол зүрх сэтгэлийн чинь мандал юм.Энд чи гэгээрэх боломжтой.
    Эхний өдрийн энэ газар бол Цагаан Бадда-Вайрочаны эзэмшил юм. Тэр цав цагаан биетэй бөгөөд цэвэр цэнхэр гэрэл цацруулна. Энэ гэрэл нь маш хурц, тоймгүй их дөлтэй тул айж эмээх сэтгэл төрүүлнэ. Гэвч хэн айхгүй энэ гэрэлд итгэж өөртөө хүлээн авна тэр Бардагийн аугаа их өвчин зовонгоос чөлөөлөгдөнө. Цэвэр цагаан гэрэлд хэрхэвч автаж болохгүй, замаасаа төөрнө гэсэн үг.
    Хоёр дахь өдөр.
    Энэ өдөр бол нэвтрэхийн жаргал болон Толины цэцэн зөнг шингээсэн цагаан голын өдөр юм. Мөн энэ өдөр нүгэлтнийг авахаар тамын хаалга нээгдэнэ. Тэндээ утаархуу бараан гэрэл цацрах бөгөөд ихэд ойр дотно, халуун дулаан санагдана. Гэвч энэ дотно мэт хар гэрэл рүү бүү хар.
    Муу үйл уур уцаар чинь чамайг там уруу түлхэж чадна. Тамд нэг унаваас тэндээс буцах зам нь удаан. Энэ өдөр уурлаж уцаарлахаас зайлсхий. Газар дээр үлдэгсэд чиний өмч хөрөнгийг хуваан маргаж, эсвэл хань чинь чамайг мартсан байхыг үзэж болох бөгөөд энэхэн мөчид л дүрсхийн уурлавал тамд уналаа гэсэн үг.
    Зургаан тэнгэрлиг тэмдэг солонгийн өнгөөр үзэгдэнэ. Дорнын ялагдашгүй Төгс Будда хурц цагаан, нүд гялбам гэрлээ цацруулсаар ирнэ. Энэ цагаан гэрлийг хайр, ёс журам, гоо сайхан төгс төгөлдөр дагалдана. Үүний хажуугаар там болон муу муухайг дагуулсан хар хүрэн гэрэл ч байна. Хүний муу муухай зан чанар цагаан гэрэлээс нүд гялбан бууруулж, хүн айдаг болохоор ийнхүү хар гэрлийг дагана. Энэ мөчид ухаалаг бай. Энэ хар гэрэл чамайг тодорхойгүй арчаагүй, ирээдүй уруу хөтөлнө гэсэн үг.

    Хурц цагаан гэрлээс эмээлгүй түүнийг дага сонго.
    Гурав дахь өдөр.
    Өмнөд зүгийг цэвэр шар гэрэл ноёрхоно. Ратнасамбаха буюу өмнийн Будда шар биенээсээ шар гэрэл цацруулсаар ирнэ. Хэрэв шар гэрлээс айж, түүнтэй сүлэлдэн туяарч буй бүдэг цэнхэр гэрлийг дагаваас газар дээрх шинэ амьдралд эргэн орж, төрөх өтлөх, өвдөх үхэх зовлонг дахин амсч сонгох аргагүй хамгийн муу муухай газар унана. Цэвэр шар гэрэлд уусагтун.

    Дөрөв дэх өдөр.
    Энэ өдөр бол цэвэр улаан галын өдөр. Эргэцүүлэхүй, цэцэн ухаан хоёрт захирагддаг өрнө зүг ноёрхоно. Өрнийг эзэгнэгч, бүхнийг мэдэгч Будда-Амитаба хүлцэл, ач буян, дуу хуур, гал зэрэг дагуултайгаа хурц улаан гал бадруулсаар ирнэ. Хорвоогийн амьдралтай холбоотой нэгэн хэмийн бүдэг улаан гэрэл дагалдана. Энэ бүдэг улаан гэрлээс зугт. Учир нь энэ гэрэл нүглээ наминчлаагүй, заяа муутай сүнснүүдийн оронд аваачина. Энэ өдөр өс хонзон, хайр сэтгэл буюу газар дээрх амьдралд хоргодсон аль нэг тэмүүллээс болж хий үзэгдэл, буг чөтгөр буюу азгүй сүнснүүд төрдөг. Тэр цаашдаа Бардыг туулж авралд хүрч чадахгүй. Хурц улаан галыг сонго.

    Тав дахь өдөр.
    Хойд зүгийн цэвэр ногоон гэрэл туяарч хойд зүгийн Будда-Амогасидхи буюу Чин зоригт, гүйцэлдүүлэгч Будда заларна. Хурц ногоон гэрэл нь хардах, үл итгэх атаа жөтөөний цайвар ногоон гэрэлтэй сүлэлдэнэ. Энэ бүдэг ногоон гэрлийг сонговол үргэлж дайсагнан тэмцэлдэгч хар санаат аваргуудын оронд очих тул болгоомжлогтун. Хурц ногоон гэрлээс бүү ай, зоригтой хүлээж ав.

    Зургаа дахь өдөр.
    Бүх тэнгэрлиг тэмдэгүүд болон чиний гэрлэн бүтцийн нууцууд нэг нэгээрээ чамд цувран үзэгдсэн бөгөөд чи өөрийгөө танин мэдэж, ямар байсан тэр хэвээрээ үлдэж чадлаа.
    Энэ зургаа дахь өдөр ус, гал, хий, шороон махбодийн илрэл болсон шар, ногоон, цагаан, улаан гэрэл зэрэг асна.Тэдэнтэй нэгд, тэднийг хайрла, тэдний салшгүй нэг хэсэг нь бол. Өөрийгөө анхдагч төрөөгүй бодлын байдалд оруул, чамд ямар ч эхлэл дүгнэлт, тодорхойлолт байхгүй. Энэ гэрлийн аль нэгийг сонгож болохгүй. Бүгдэд нь адил хандаж, өөрийн чинь тусгал болсон тэднийг хайрла. Энэ тод гэрлийн хажуугаар бүдэг гэрэл тусах боловч тэдэнд битгий авт, автвал итгэл аврал үгүй өөр ертанц рүү унана. Ийнхүү бурхантай өөрөө өөртэйгээ нэгдэж чадвал бүх нууцад нэвтэрч чамд мэдэхгүй зүйл гэж байхгүй болно. Зургаа дахь өдөр бол өөрийн сэтгэлийн Чарамыг танин мэдэх сүүлчийн өдөр юм.

    Долоо дахь өдөр.
    Энэ өдөр чи эрдэм мэдлэгийг харах хоолойн чакрамд шилжинэ.Янз бүрийн өнгөөр гялалзах гэрэл чиний дээр эргэлдэнэ.Мэдрэхүйн тэнгэрүүд өөр өөрийн өнгө, чанарыг илэрхийлэн сүртэй чанга хөгжмийн аянд бүжнэ.Тэд сайныг шагнаж, мууг шийтгэхээр иржээ. Тэд асар хурц гэрэл цацруулах тул харж үл тэвчин тайван цэнхэр гэрэл цацарч буй руу тэмүүлбээс олон зовлоонг урт удаан хугацаагаар эдлэх болно. Хурц гэрэл, дуу чимээнээс бүү ай, хамт бүжиглэ. Тэднээс туслалцаа, өглөг гуй. Өөртөө гялалзагч таван галыг шингээснээр диваажинд орох үүд чинь нээгдэнэ. Өөрт чинь үзүүлж байгааг таньж мэд, түүнд хувил чи чөлөөлөгдөнө. Чөлөөлөгдсөний шинжүүд яаж илрэх вэ гэвэл, хурц тод нар, анхилам хүжийн үнэр, нууцлаг, агаарт эгшиглэх хөгжим. Анхдагч гэрлийг таниад түүнд ууссан хүн шууд Дхарма Кайяд хүнэ. Өөрөөр хэлбэл тэр хэзээ ч Бардо Тойдол-ыг унших шаардлагагүй болно. Хонид Бардад ухаарч сэнхэрсэн хүн төрөл дамжих хэлхээг шууд таслан, дэлхий дээр ирвэл хүн төрөлтөнийг гэгээрүүлэх гэж ирэх бөгөөд Самбхог Кайяд хүрнэ. Хэрвээ Сидна Бардад хүрч байж сая таньж мэдвэл сайн төрөл олох боломж багасна. Өөрөөр хэлбэл Нирман Кайя төшинд байна гэсэн үг. Гэвч хичээвэл энд ч сайн төрөл олох, асур буюу хүмүүсийн дунд төрж, үхлээр тасалдсан амьдарлаа үргэлжлүүлэн, хөгжин дэвших боломж байдаг. Хонид Бардад байх 8-14 өдрүүд нь бурхад болон оюун ухааны тэмдгүүдийг эзлэх өдрүүд болмой.

    3. Сидна бард буюу төрөн мэндлэхээ хүлээх бард
    Хонид Бардын амьд тэмдэгүүдийг таньж мэдээгүйн учир чи өөрийгөө олсонгүй. Одоо чи Сидна Бардад байна. Энэ Бардад төрөх нь дэлхийнхээс тэс өөр. Чиний ухасар сэргэж, нэг мэдэхэд чи байна. Чи урьд амьд үеийнхтэйгээ адил биетэй, мэдрэмжтэй, чөлөөтай хөдөлнө. Кармын жирийн биш хүчний нөлөөгөөр Бардад байгаа амьтдыг бүгдийг харна. Чиний бие урьдынхтай адил боловч илүү төгс, учир нь хүсэл мөрөөдөл итгэл найдвар, ирээдүйн билэгдлүүдээс төрсөн болоод тэр. Ирээдүйд төрөх газар орон, хамт амьдрах хувь тавилантай хүмүүсээ харна. Тэдэнд бүү авт. Энэ бол Бардын хүнд бэрх, урт удаан зам. Хонид Бардад чи өөрийгөө харж, таньж мэдэж, санаж чадаагүй. Тиймээс Сидна Бардад өөрийгөө үрэлгүй, өөрийн сэтгэл хөдлөлд авталгүй байх нь чухал. Шунал тачаалгүй, сайн санаатай байж чадвал эндээс гарч дахин төрөлдөө ой ухаанаа хадгалах буюу бүр эцсийн тохиолдолд ой ухаанаа гээсэн ч илүү дээгүүр төрөл олж болох юм.
    Хэрэв өөрийгөө захирч чадвал эхийн умайд орох шаардлагаас чөлөөлөгдөнө. Сидна Бардад байгаагаа хэзээ ч бүү март. Чи Кармын биетэй байгаагийн нэг баталгаа бол чи ямар ч хана, хэрэм, уул, хадыг нэвт гарах чадвартай. Чи Кармынхаа хүчээр дуртай газраа очиж, дуртай зйлээ үэх чадвартай. Бардад харж буй болон чам уруу ширтэж буй амьтад хожим ирээдүйд хувь заяа чинь чамтай уулзуулан учруулах хүмүүс. Чи бүх ертөнцийг хэрэн хэсч чадах боловч хоёрхон газарт нэвтэрч чадахгүй. Тэр нь сүнсний аугаа их төв болох эхийн умай. Газар дээрх хүмүүс, садан төрлийн холбоотой байсан хүмүүсээ харж яривч тэд чамайг сонсохгүй, тэдэнд хүрэхийг хичээвч нэвт гарна. Чи 49 хоногоо хүртэл ийм байдалд байна. Ихэнх хүмүүс /сүнснүүд/ Сидна Бардад 22 хоногийг өнгөрүүдэг. Амьд сэрүүндээ өөрийгөө цэгнэж хянахыг хичээн, үхэх төрөх амьдралын тухай байнга санаж байсан хүмүүсийг Сидна Бард, аз жаргал, баяр баясгалангаар угтана. Гэхдээ энд хууртаж хөөрч болохгүй. Сидна Бардад үзсэн сайн муу аймшигтай, гэгээтэй зүйлүүд бүгд өөрийн чинь ухаан бодлоос урган гарч байдгийг санаж яв. Хамгийн гол нь тайван байж сурах хэрэгтэй. Сидна Бардад хэн ч чамд туслахгүй, хувь заяаг чинь өөрчилж хүчрэхгүй. Энд дээд зэргээр ганцаардах тул хүний бие хайж эхэлнэ. Гэтэл чамайг энд байх хугацаанд хуучин бие чинь өмхөрч үгүй болжээ. Дахин төрөл авах гэж бүү яар, аль тааралдсан умайд орвол алдаж мэднэ. Зөвхөн зовохын тулд төрвөл яана. Энэ ертөнцөд үзэж буй чиний бүх зовлон чамаас өөрөөс чинь гарч байгаа юм. Хэрэв чи зовлонгоосоо салж чадахгүй байгаа бол сайн сүнс ирээд чиний сайн үйл бүрийг цагаан чулуугаар тэмдэглэн овоо босгоно. Түүнтэй цуг нөгөө талд нь муу сүнс ирээд хар чулуугаар чиний муу үйл бүхнийг тоолж овоо босгоно. Энэ овоонуудыг чи хараад айж хэлж хашгичиж эхэлнэ. Тэгэнгүүт үхлийн ноён /Эрлэг номун хаан/ гартаа хувь тавилангийн толийг барьсаар ирэх бөгөөд тэнд чиний сайн муу үйл бүгд ялгаран харагдана. Чи өөрөө энэ толинд хараад л үнэнийг мэдэрнэ. Дараа нь эрлэгүүд чамайг хүзүүнээс чинь оосорлон чирж элдвээр тамлан тасдаж зовоох бөгөөд бие чинь дороо бүтэн болж, дахин тамлуулах зэргээр энэ гинжин хэлхээ зогсоо зайгүй үргэлжилнэ. Чи бүгдийг ухааран ойлготол, чи өөрөө өөрийгөө шүүж байгааг, энэ бүхэн чинь бохирдсон оюун ухаанаас урган гарч байгааг ойлготол чинь үргэлжилнэ. Ямар нэгэн эрлэг чамайг тамлаж байгаа юм биш чи өөрөө өөрийгөө зовоож байгаа нь энэ. Энэ бүхэн хий хуурамч үзэгдэл боловч Бардын ертөнцөд хий үзэгдэл болон чи өөрөө нягтаараа адил тул, өвдөхийн зовлон жинхэнэ юм. Нүгэл буянаа дэнслүүлэхдээ битгий худлаа ярь, эрлэгээс битгий ай, түүнээс хамгаалж туслахыг гуй. Бурханд залбир, тэгвэл аврагдана. Энэ бол чиний чөлөөлөгдөх сүүлчийн боломж. Одоо л амьдралын нууц бичлэгийг тайлж чадахгүй бол өнгөрсөн бүхнээ мартахад доошоо унана. Энэ боломжийг алдвал дахин төрөхдөө ой ухаанаа алдана гэж мэд.
    Дахин төрөхдөө зургаан ертөнцийн хаана нь ч төрж болно.Чиний очих ёстой ертөнц илүү хурцаар чамд гэрэлтэнэ.

    Тэгш цагаан гэрэлтэй нь тэнгэр нарын ертөнц.
    Тэгш ногоон гэрэлтэй нь асур нарын ертөнц.
    Тэгш шар гэрэлтэй нь хүний ертөнц.
    Тэгш хөх гэрэлтэй нь араатан амьтадын ертөнц.
    Улаандуу гэрэлтэй нь бирд нарын ертөнц.
    Хар саарал сүлэлдсэн гэрэлтэй нь тамын ертөнц.

    Төрөх дөрвөн арга зам бий.
    Үүнд: Өндөгнөөс, умайнаас, жирийн биш замаар, үр тарианаас.
    Там, Асур, Тэнгэр, Бирд нарын ертөнцөд жирийн биш аргаар төрнө. Хүний ертөнц болон амьтны ертөнцөд төрөл олбол умай шаардлагатай. Зарим сүнс ертөнцөд бурханы замыг засахаар өнгөрсөн болон ирээдүйгээ мэдэх чадвараа орхилгүй мэндлэх нь бий. Хэрэв өчүүхэн төдийн уурлаж уцаарлах буюу өнгөрсөн амьдралдаа, дэлхий дээр орхисон зүйл, эд юмандаа хоргодвол шууд төрөл доошилж тамд төрнө. Сайхан сэтгэлтэй, бодолтой, бурхан багшдаа итгэл үнэмшилтэй байх нь хамгийн чухал. Тэр ч бүү хэл, чи тамын ертөнцөд төрөх тавилантай ч энэрэнгүй сайхан сэтгэл гаргаваас төрөл дээшлэх магадлалтай. Бодол санаа чинь ариун тунгалаг байх нь чухал.Энэ зургаан ертөнцөөс илүү хурц гэрэлтэж байгаа нь өөрийн ертөнц гэж таньсан бол чиний ирээдүйн төрж, амьдрах ертөнц гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Оюун санаанд чинь өнгөрсөн амьдрал бүдгэрч, ирээдүй улам тодрох болно. Гэвч битгий яар. Чи дахин төрөл олж зовох, жаргах чинь өөрийн анхаарал мэдрэмжээс шалтгаална. Одоо өөртөө аль болох таатай газар олохыг хичээж, өөрт чинь зовлон авчрах умайнаас хол байхыг бод. Чиний очихыг хүсээгүй умайн амсрыг хаах таван арга байдаг. Үүнд:
    Чамайг умай руу урсгаж буй урсгалыг эсэргүүц. Эсэргүйцлээ номхон хүлцэнгүй итгэл үнэмшилтэйгээр ямар ч уур уцааргүй үйлд. Бодлоо сайнаар эсэргүүцэх гэдгээс бусдаас нь цэвэрлэ. Эр эмийн ажил үйлдэж буй хоёр хүнийг битгий сатааруул, анхаарлыг нь өөртөө бүү тат. Тэр хоёрыг эцэг эх хэмээн үзэж тэдэнд итгэж бодлоороо өөрийгөө өгч, үнэн сэтгэлээсээ сургаал хүс. Тэгж чадвал чамайг хүлээн авахад бэлэн байсан умай хаагдана. Мөн эр эмийн ажил үйлдэж байгаа хоёрыг хараад сэжигч муу бодлоосоо холдож, хайраас хөндийрөн, хүсэл таашаалаа багасга. Хэрэв чи амжилтанд хүрч чадамгүй санагдвал энэ хоёр, дуу чимээ, умай энэ бүхэн хий хоосон зүйл гэж бод. Тэр ч байтугай өөрийн оюун ухамсарыг ч хий зүйл гэж тооц. Ингэвэл санасанаар болно. Хэрэв мөн л урьдынхтай адил чамайг хүлээж байгаа умай харагдвал чи эргэлзэж, байхгүй зүйлийг үнэн байдал мэт хүлээн авч буйтай холбоотой. Зөвхөн “өөр” дээрээ төвлөр. Миний оюун ухаан хүртэл байхгүй зүйл, тэр төрөөгүй болохоор үхэж чадахгүй. Миний ухамсар бол толинд тусч, өөрөө өөртөө баригдагч тусгал гэх мэтээр эргэцүүл. Тэгж чадвал чамайг хүлээж байсан савны амсар хаагдана.

    Умайг сонгох нь:
    Хэрэв чи сургаалын үгийг сонсоогүй, тэднийг ажиглаж чадаагүй бол умайн ам нээлттэй хэвээр бол түүнд орох цаг ойртож байна гэсэн үг. Умайгаа сонгохыг хичээгтүн. Нэн тэргүүнд чи төрөх тивийнхээ тэмдэгийг олж үзнэ. Хэрэв дорнод тивд төрөл авах заяатай бол хун шувуутай том нуурыг үзнэ. Битгий ор. Тэнд тухлаг жаргалтай ч итгэл сул. Өмнөд тивд төрөл авах болбол гоёмсог орд харшыг үзнэ. Чадвал ийшээ ор. Өрнө тивд төрөх болбол эргээр нь үхэр бэлчсэн нуур үзнэ. Тэнд эд баялаг, хангалуун тансаг орчин хүлээж байвч, итгэл бишрэл сул тул бүү ор. Асур нарын оронд төрөл авах бол ширэнгэн ой буюу галан тойрог үзнэ. Ороод хэрэггүй. Тэнгэр нарын оронд төрье гэвэл алт мөнгө, үнэт эрдэнэсээр дүүрсэн дуган харагдана. Чадвал ийшээ нэвтэр. Хэрэв амьтадын ертөнцөд төрөл авья гэвэл манан, утаанд умбасан гүнзгий нүх, агуйнууд харагдана битгий ор. Тамд төрөл авбаас сэтгэл татам уянгалаг дуу сонсогдоно. Чи маш ихээр энэ дуунд татагдана. Үүнийг эсэргүйц. Чи энд олон зууны турш зовж шаналах болно. Битгий ор. Одоо чи урьдах Кармаасаа саллаа. Хувь заяаны хүч, түүний тоо томшгүй хүчдэл шуурга үүсгэнэ. Энэ бол Кармын шуурга.
    Чиний ард асар хүчтэй, аймшигтай дуу чимээ гарч шуурга дэгдэхэд чи аврал эрэн харсан зүг рүүгээ гүйх болно. Олон сайхан орд харш, тал нуга, нуур ой, цэцэг навч, өмнө чинь харагдан аварга том бадамлянхуа цэцгэнд ороход тэрбээр дэлбээгээ хумхина. Дотор нь амар амгалан тул чи эндээс аймшигт салхи шуурганд гарахыг хүсэхгүй. Гэвч чи ямарч сонголт хийж чадалгүй тааралдсан умайд шургаж баригдах нь энэ. Сонголт хийхийн тулд сонгох боломжтой байхын тулд энэ Кармын шуурганд автаж, эмээх хэрэггүй. Тэр чамайг нөмрөөд ирэнгүүт бурхан багшдаа эсвэл муу зүгийн юмыг зайлуулах чадвар бүхий бурхдад залбирч мөргө.

    Дахин төрөлт.
    Хэрэв чамд умайд орохоос өөр зам үлдээгүй бол энэ сургаалыг сонс. Эхний умайд бүү ор. Муу зүгийн тэнгэр нарыг эсэргүүцэх тарни уншвал тэд чамд садаа болохоо больж чи сонголт хийх боломжтой болно. Чиний өмнө дээд, эсвэл хүний ертөнцөд төрөл авах боломж байна. Хэрэв дэлхий дээр төрөл авахаар шийдвэл итгэл үнэмшил нь бат бөх байгаа тивийг сонгоорой. Гялгар бүхэн алт биш гэдгийг мартаж болохгүй. Сонголт хийхдээ болгоомжтой бай. Бүх чадлаараа хаан, сурвалжтан ч юм уу эсвэл зовлон зүдгүүргүй амьдрах хүн болж төрөхийг хүс. Сайтар нягталж бодсоны эцэст чамайг дуудсан саванд ор. Орохдоо өөрийн хүсэл сонголт биелнэ гэдэгт итгэл хайр дүүрэн байх хэрэгтэй. Тэгвэл тэр умай чинь чиний авралын сүнс болно. Дотор нь ороод эцсийн мөчид бурханы тухай, хайр энэрлийн тухай бод. Хэрвээ умайгаа сонгож чадахгүй бол мөргө, залбир. Өөрийн бүх хүчийг дайчлан хайр итгэл хоёроор зэвсэглэн анхаарлаа хоёрдуулалгүй бурханд ханд. Нэг мөчид түүнд шингэ. Тэгвэл өөрийгөө олж харна. Өөрөө өөртэйгөө дөрвийг нэг болгон нэгд, тэгвэл эцсийн мөчид аугаа их хүч орно.Тэгвэл алт, алмас эрдэнээр чимэглэсэн өндөр сүм дугана бүхий тивийг сонго. Чадвал тийшээ нэвтэрч, хүсвэл бурхан болно.