Category: Нийтлэл, ярилцлага

  • ХАВТГАЙ ТЭМЭЭ ДАЙЖИЖ, харийн нутаг руу одож байна1

    Одоо Хятад улсад 600 хавтгай байна. Энэ амьтны нөгөө гол нутаг болох Монгол Улсад 300 орчим хавтгай байна. Үүнээс үзвэл дэлхийн зэрлэг тэмээний нийт тоо 1000 хүрэхгүй байна” гэж “Синьхуа” агентлаг 2011 оны арваннэгдүгээр сард мэдээлж байсан бол саяхан “Хятадын байгаль хамгаалагчид хилийн ойролцоох нутгуудаар судалгаа хийж явахдаа 124 хавтгайтай таарчээ. Эдгээр зэрлэг тэмээ Монголын нутгаас орж ирэн, идээшиж байна” хэмээн мэдээлэв.
    ХАВТГАЙН ГАЗАР НУТАГ 30 ЖИЛД 15.000 АМ КМ-ЭЭР ХУМИГДЖЭЭ
    Хавтгай хэдийгээр Монгол Улсын баруун өмнөд, БНХАУын баруун хойд хэсэгт цөөн тоогоор сүрэглэн амьдрахдаа хил дамнан нүүдэллэж явдаг ч гэлээ сүүлийн жилүүдэд малчдад шахагдан, малд бэлчээр нутгаа алдаж байгаа нь үнэн. Жилээс жилд сая саяар өсөн үржиж байгаа мал сүргээ малчид зэрлэг амьтдын газар нутгийг булаан идээшлүүлж байна. Дээрээс нь олз хайгч нинжа нараас үргэн дайжиж буй амьтдаа буцаан даллах бодлого манай улсад алга. Түүнээс болоод хавтгай эх нутгаасаа дайжиж, эргэж ч харалгүйгээр харийн нутаг руу үүрд явж байгааг үгүйсгэх аргагүй. Манай оронд хэдэн хавтгай нутаглаж буйг яг таг хэлэх хүнгүй, нэг хэсэг нь устаж байна гэхэд нөгөө нь түүнийг үгүйсгэж сууна. Зэрлэг тэмээ Говийн их дархан цаазат газрын “А” хэсэг буюу Говь-Алтай, Баянхонгор аймгийн таван сумын 44 мянган ам км нутаг дэвсгэрт нутагладаг (1980-аад оны үед) гэж үздэг байсан бол өдгөө Майхан ус, Хар хайрхны нуруу, баруун урагшаа Сайрын хошууны булаг, Гурван шар уул, Бэлийн хэлтэс, Нүдэн булаг, зүүн тийш Талын мэлтэс, Наран сэвстэй, Булган хошууны нурууны урд бэл, Хатан суудлын нурууны өвөр бэл, зүүн хойшоо Хөх хулсны нуруу, Ланзатын нурууны зүүн хэсэг, хойд зүгт Эдрэнгийн нурууны зүүн өмнөд болон өвөр бэлээр Цулбуур харын нуруу хүртэлх 29.000 ам км нутагт амьдарч байна. Энэ нь 1900-1920 оны үеийнхээс 3.5 дахин бага нутаг юм. Хавтгайн газар нутаг ийн хумигдаж байгаа нь энэ амьтан Монголд цөөрч, харьд хулжиж буйг илтгэх бас нэг нотолгоо бус уу.
    SOS ЖАГСААЛТЫН НАЙМДУГААРТ ХАВТГАЙГ БҮРТГЭЖЭЭ
    1873 онд Оросын судлаач Н.М.Пржевальский Төв Азид хийсэн хоёр дахь судалгааныхаа үеэр хавтгайг харж, ийм амьтан байдгийг шинжлэх ухаанд “хэлж өгсөн” түүхтэй. Хавтгай агнахыг манай улс 1930 оноос хуулиар хориглон, 1958 онд дархалж, 1975 онд Говийн их дархан газар бол энэ амьтны үндсэн тархац нутаг болохыг тогтоожээ. Ан агнуурын тухай 2000 оны хуульд хавтгайг байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац хязгаарлагдмал, устах аюулд орсон, нэн ховор амьтны ангилалд оруулсан байна. Монгол Улс нэн ховор, ховор амьтдыг хамгаалах Биологийн төрөл зүйлийн конвенц (SBD)-д 1993 онд, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалахыг хориглох тухай конвенц (CITES)-д 1996 онд, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай Бонны конвенц (CMS)-д 1999 онд нэгдэж, хавтгайгаа бүртг үүлсэн тул энэ амьтныг хамгаалах нь олон улсын өмнө хүлээсэн том үүрэг болж байгаа юм. Гэтэл манай улс энэ үүргээ биелүүлэхийн оронд аргацаасаар өдий хүрэв.
    Уг нь энэ хосгүй ховор амьтан тэнэгэр говьдоо идээшилж, хавтгай Монголд байдаг хэмээн дэлхийд зарлуулж байвал бидний, Монголын бахархал. Гадаадын эрдэмтэд хавтгай бол дэлхийн гайхамшиг юм хэмээн онцолж, Амьтан судлалын нийгэмлэг Эволюцийн хувьд тусгаар, генетикийн хувьд устах аюулд орсон зүйл (EDGE) хэмээх хөтөлбөр (SOS жагсаалт гэж болох)-т хавтгайг оруулж, жагсаалтын наймдугаарт бүртгэжээ. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ховордсон ан амьтныг унаган байгальд нь хадгалан хамгаалах ажлыг сайжруулж, хавтгай тэмээ зэрэг нэн ховор амьтдыг идээшил нутагт нь өсгөн үржүүлэх, тэдгээрийн генийн санг хамгаалахад биотехнологийн ололтыг ашиглах”-аар заасны дагуу 2010 оны есдүгээр сард БОАЖЯ гадаад, дотоодын судлаачдыг хамруулсан томоохон хурал зохион байгуулж, “Хавтгай хамгаалах үндэсний хөтөлбөр” боловсруулж эхэлсэн ч одоо болтол гарт баригдаж, нүдэнд харагдах юм хийсэнгүй.
    2003-2007 онд Байгаль орчны яам НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран, “Их говийн экосистем, түүний шүхэр зүйлийг хамгаалах” төсөл хэрэгжүүлсэн нь чамгүй үр дүнд хүрчээ. Гэвч уг төслийн хүрээнд хавтгайн хорогдлын шалтгааныг тогтоох байсан ч эрдэмтэд үүнд хариулт өгөөгүй байх юм. Биологийн хүрээлэн, АНУын Денверийн амьтны хүрээлэн хамтран хавтгайн байршил, нүүдлийн замыг тодорхойлох, ажиглалт хийх зорилгоор 2003 оны аравдугаар сард нэг хавтгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүсэн байна. Мөн олон улсын “Тахь” групп, ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран 2007 оны тавдугаар сард нас гүйцсэн гурван буур, хоёр ингэн хавтгайг хүзүүвчилсэн байна. Үүний гурвыг Буурын хяр, Атасын шал, Давхар харын нуруунаас барьсан бол хоёрыг нь Хар сайрын хөндийгөөс барьж хүзүүвчлээд, буцаан тавьжээ. Гэсэн ч ганц л хавтгайд зүүсэн хүзүүвчний дохиолол ажилласан гэнэ. 1998 онд хавтгай тэмээ, монгол бөхөнг хамгаалах талаар БОЯ, ШУА, МУИС, Улсын багшийн их сургууль, ХААИС, Дэлхийн байгаль хамгаалах сангийн төлөөлөгчид оролцсон зөвлөлгөөн болж, хавтгай тэмээ, монгол бөхөнг хамгаалах, нөхөн сэргээх тухай санамж бичиг баталжээ. 2001 онд Бээжинд болсон хавтгай хамгаалах олон улсын бага хурлын үеэр Хавтгай хамгаалах сангаас Монгол, Хятадын Засгийн газрын хооронд дэд сайдын хэмжээний уулзалт зохион байгуулж, хавтгай тэмээг хамгаалах, харилцан мэдээлэл солилцох тухай хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. Харамсалтай нь эдгээр хурал, цаасны үр дүн чамлалттай.
    1980-1982 ОНД ОНГОЦООР ТООЛЛОГО ХИЙЖЭЭ
    1943 оны үед Монголд 300-гаад хавтгай байсан гэх тоо дуулддаг бол 1980-1982 онд 500-800 бий гэсэн тоо гарчээ. Манай улс 1980-1982 онд “АН- 2” онгоц, автомашин ашиглан, Алтайн цаад говьд хавтгайн тооллого явуулсан байна. Үүний үр дүнд манай эрдэмтэд хавтгайн онцгой шинж, экологийн үндсэн үзүүлэлт, тоо толгой, байршлын талаар төсөөлөлтэй болсон аж. Үүний дараа Говийн их дархан цаазат газрын мэргэжилтнүүд 1982-1988 онд хавтгайн тоо толгой 500-600-гийн хооронд хэлбэлзэж байна гэж тооцоолжээ. 1997 оны гуравдугаар сард Монгол, АНУ, Германы судлаачид хамтран, агаарын тооллого хийгээд 802 хавтгай бий гэж мэдээлсэн байна. 1980-1982, 1997 онд хийсэн тооллогын дүнгийн зөрүү их байгаа нь судалгааны арга, боловсруулалт, судалгаа хийсэн газар нутгийн хэмжээ өөр байсантай холбоотой бололтой. 2004-2005 онд нэгдсэн аргачлалаар улирал тутамд тодорхой замналын дагуу хийсэн тооллого, судалгааны дүнд Алтайн өвөр говь, Говийн их дархан цаазат газрын “А” хэсэгт 463 хавтгай байгааг тогтоожээ. Үүнийг үнэнд ойр тоо хэмээн судлаачид үзэж байна. Хамгийн сүүлд БОНХЯ-ны захиалгаар ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУБИС, Хавтгай тэмээ хамгаалах сан, БХЭОЗХ хамтран, 2012 оны намар хавтгайн тооллого хийж, Монгол Улс 800 гаруй хавтгайтай гэж дүгнэжээ.
    ГАРШУУЛСАН ХАВТГАЙ ҮРЖИЖ ОЛШРОХДОО ТААРУУ БАЙНА
    Хавтгай 2-3 насандаа өөрийн бие даасан сүргийг үүсгэдэг. Энэ үедээ анхаарал сэрэмж муутай, айж зугтаахын оронд сонирхох, тандах нь давамгайлдаг тул чонын идэш болох, бууны овоо хараанд орох магадлал өндөр байдаг аж. Устаж буй энэ амьтныг аврахын тулд Баянтооройгоос 2001 онд 11 ботго барьж, Баянхонгор аймгийн Эхийн голд аваачин, хоёр жил гаршуулжээ. 2003 оноос Английн Хавтгай хамгаалах сан, Ховор амьтан хамгаалах үндэсний комиссын дэмжлэгээр уг 11 хавтгайг Баянтооройд буцаан авчирч, үлдсэн хоёр ингэтэй нийлүүлснээр хавтгай гаршуулах ажил үргэлжилж байна. Одоо Захын усны үржүүлгийн төвд малчин, малын эмч нар хавтгайг хүний оролцоотой үржүүлэн, байгальд буцаан тавих үйл ажиллагаа явуулж байна. Гаршуулсан хавтгайн зэрлэг байдлыг нь алдагдуулахгүйн тулд дөрөвдүгээр сарын 20-нд бэлчээрт тавьж, аравдугаар сарын 20-ны үед ороо нь орох цагаар хашиж, алсаас өвс тавьж өгдөг аж. Баянхонгор аймгийн Аудитын газрын дүгнэлтээс үзвэл гаршуулсан хавтгай тооны хувьд өсөлт муутай байгаа аж. Хавтгайн ботгоны бие дааж амьдрах чадвар муу байгаагаас өсөж олшрохгүй байгаа бололтой. Хавтгай гаршуулагчид өвөл орооны үед хавтгайн буур, үржлийн ингийг хашаанд тусгаарлан нийллэгт оруулах, хээлтэй ингийг тэжээж тордон эсэн мэнд төллүүлэх, төлийг нь бүрэн торниулах, зун, намарт задгай бэлчээрт хариулж тарга хүч авахуулахын хажуугаар ажиглалт, судалгаа явуулдаг гэнэ.

    МОНГОЛ, ХЯТАДЫН ХАВТГАЙ ХАМГААЛАХ ЯЛГАА
    Манай улс Говийн их дархан газрыг 1976 онд дархан цаазтай болгож, улсын тусгай хамгаалалтад авсан ч хавтгай хамгаалах талаар одоо болтол нэгдсэн бодлого, хөтөлбөргүй сажилж ирлээ. Энэ ажилд улсын төсвөөс мөнгө зарцуулдаггүй, хавтгай хамгаалах ажлыг өдий хүртэл гадаадын байгууллагуудад ацаглан орхижээ. Говийн их дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа 2005 онд 3.0 сая, 2006 онд 35.5 сая, 2007 онд 67.9 сая, 2008 онд 106.4 сая, 2009 онд 103.5 сая төгрөгийн санхүүжилт улсаас авчээ. Үйл ажиллагааны зардлын 75.5 хувийг нь цалин эзэлдэг энэ байгууллагад хавтгай хамгаал, өсгөж үржүүл гэж мөнгө өгдөггүй. Ажилтнуудад нь хавтгай хамгаалах сэтгэл зүтгэл байлаа ч түүнийгээ мөнгө болгон судалгаа шинжилгээ хийж, өвс, ус, хужир болгон хавтгайд тавьж өгч болох биш дээ. Засгийн газрын 2006 оны 87 дугаар тогтоолоор дархан цаазат газрын цөлийн нөхцөлд нэг байгаль хамгаалагчид 200 мянган га талбай хариуцуулахаар тогтоож өгчээ. Үүгээр бол 4.4 сая га талбайтай Говийн их дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд 22 байгаль хамгаалагч ажиллах ёстой атал 11 ажиллаж байна.
    Гэтэл Хятад улс 2003 оноос Шиньжанд Лоб нуур, Ганьсүд Ань Наньба гэх, хавтгай хамгаалах байгалийн хамгаалалтын бүс дараалан байгуулсан юм. 78 мянган ам км газар нутагтай энэ хоёр нөөц газрыг хавтгайд тусгайлан зориулжээ. “Олон жилийн уйгагүй хүчин зүтгэл, төрөөс мөнгө санхүү, бодлогоор дэмжиж байгаагийн хүчинд Хятадад зэрлэг тэмээний тоо мэдэгдэм нэмэгдэж байна” хэмээн урд хөршийнхөн ам бардам байна. Тэд хавтгайн тооллого, судалгаа шинжилгээг ч тасралтгүй хийж, өөрийн нутаг дахь хавтгайг Монголын хил давуулахгүй байх, Монголын талаас орж ирсэн хавтгайг тэндээ үүрд нутагшуулахад ихээхэн анхаарч байгаа нь анзаарагдав. Хятадууд үүл буудан бороо оруулж, хавтгай хамгаалах нутгаа өвстэй, устай байлгахад анхаарч байна. Амьтан ч бас амьд юм хойно устай, ургамалтай айх аюулгүй газар бараадах нь мэдээж.
    Хавтгай Монголоос хулжиж, хүний нутаг руу үүрд одвол хятадууд “Хавтгай гэх хосгүй ховор амьтан зөвхөн манайд л байдаг” хэмээн сайрхаж, хавтгайгаа үзүүлэхээр гадаадынхныг урин дуудаж, Хятадыг сурталчлах нэрийн хуудсаа нэгээр нэмнэ. Английн Хавтгай тэмээ хамгаалах сан зэрэг байгууллага хандив тусламжаа тэр үед зөвхөн тийш л чиглүүлнэ. Харин тэр үед бид яах вэ. Хятадаас хавтгайгаа гуйх уу, гадаадын амьтны хүрээлэнгүүдээс хайх уу.

  • Олон шашин нийгмийн оюун санаанд сөргөөр нөлөөлдөг үү

    Тухайлбал, номлогчдын клуб гэгддэг нормоны үзэлтнүүдийн тухай дэлгэрүүлэн бичжээ. Нормон гэдэг нь үндсэндээ христийн цэвэр шүтлэг биш аж. Учир нь нормоны үзэл нь Есүсийг амьд байсан онолд дулднйдвал, түүнийг дагагчдын нэгийг шүтэх үзэл гэнэ.
    Юу гэхээр, Есүс христийн цэвэр номлолоор даган дууриагч үзлээ хэрэгжүүлдэггүй гэгддэг аж. Христийг нэг дагалдагчийг хэт шүтсэн буюу түүнээс үлгэрлэн дууриах үзлийн хамгийн том жишээ аж. “Сандэй Миррор”-т онцолсноор бол Азид нормоны үзэл дэлгэрэх хандлага өндөр байдаг аж.
    Японд сүүлийн 30 гаруй жил нормоны үзлээр амьсгалагсад баян, тансаг амьдардаг гэх судалгаа бий. Харамсаптай нь учир битүүлэг үхэл, ер бусын нэг хэв загварын амиа хорлолтын дараа тус улсын хуулийнхан энэ шашныг мөрдөж эхэлжээ. Гэтэл нормоны урсгалд хэт итгэгсэд шинээр элсэгчиддээ маш их урамшуулал олгосны дараа тэдний амь насаар шан харамжаа буцаан авдаг байжээ.
    Үүнийг Японы прокурорын байгууллага баримттай дэлгэж, уг шашны удирдагчдыг хуулийн хариуцлагад татсан байдаг.
    Үүнээс хойш Токио, Саппоро зэрэг томоохон хотуудад нормоны үзлээс татгалзахыг уриалсан хууль баталжээ. Дэлхийн ихэнх улсад аливаа шашныг шахан гадуурхах үзэл байдаггүй учраас нэг мөсөн хориглох шийдвэр тэр бүр гардаггүй. Харин мусульманы хэт даврагсад болон лал, хиндичүүд энэ байдлыг тэвчдэггүй.
    Өөрөөр хэлбэл, Арабын орнуудад лалаас өөр шашин давамгайлсан он цагийн хэлхээс аль 5000 жилийн өмнөөс л байгаагүй. Үүнээс үзэхэд Их Британийн сонинд өгүүлснээр манай улсад нормоны чимээгүй дайралт нүүрлэхэд хэт ойртсон байгаа юм.
    Энэ нь нийгэмд шууд механик үйлдлээр тодрохгүй ч оюун санааны тахлаар илэрдэг гэдгийг шашин судлаачид баталжээ. Тиймээс нормоны шашин Монголын нийгэмд аюултай гэдэгт эргэлзэх хэрэггүй аж.
    ЭНД ТЭНДГҮЙ СҮМ, ШАШНЫ БАРИЛГУУД СҮНДЭРЛЭХ БОЛОВ
    Улаанбаатарт олон зовлон бий. Түүний нэг газрын маргаан. Захиргааны хэргийн шүүхэд энэ төрлийн гомдлын мөр хөөсөн шүүх хуралдаан өдөр бүр л болж байдаг.
    Үүний үрээр газар олгогчид болон шийдвэр гаргагчдын луйвраар томчууд бүгд хөлжиж амжсан. Гэтэл “Чоно борооноор” гэдгийн үлгэрээр нийслэлийн “А” зэрэглэлд байршилтай хэд, хэдэн шашны тодотголтой барилга байдаг. Дээр, дооргүй үнэ, мөнгө ил тод хаяад ч хотын төвийн “А” зэрэглэлийн бүст газар олж авна гэдэг хэцүү.
    Харин шашныхан бол чадаад байна. Тэд сайн үйлс, хүмүүнлэгийн зорилгоор олон тооны байршил сайтай обеькт нийслэлийн энд, тэндгүй бариад авчихсан. Харин тэднийг яг зорилгынхоо шугамаар үйл ажиллагаагаа явуулдаг талаар мэргэжлийн байгууллагууд хяналт, шалгалт хийж байсан удаагүй.
    Мөн шашны барилга, байгууламжтай холбоотой шүүх хурлын сураг ойрын хэдэн жилдээ л дуулдаагүй. Үүнээс үзэхэд харийн шашин дэлгэрүүлэгсэд нутаг дэвсгэрийн төлөө “дайтдаг” улаанбаатарчуудаас хол байдаг аж. Үнэхээр тэднийг шалгаад үзэхэд буруудахгүй болов уу.
    Христийн цуглаан, хиндичүүдийн мөргөл, лалын залбирал гээд үндэстний буддист соёлоо хольж хутгасаар буй монголчуудад шашны үзэл хэт зөөлдөөд байдаг нь оргүй зүйл биш мэт. Түүнчлэн, Монгол Улсын төр, сүм, хийдийн харилцааны
    тухай хуулийн хоёрдугаар бүлгийн дөрөвдүгээр зүйлийн 8-д зааснаар “Лам санваартан нарын үнэмлэхүй тоо, сүм хийдийн байршлыг төрөөс хянан зохицуулна” гэжээ.
    Харин тоо, тоймгүй баригдаж, толгой дараалан нэмэгдэж буй сүм хийд, лам санваартныг нарийн хянах хэрэгтэй мэт.
    СҮМИЙН ХАНДИВ НЭРЭЭР ОРЛОГО ОЛОГСОД
    Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ямар ч христийн сүмд хандив цуглуулдаг гэвэл хилсдэхгүй. Долоо хоног бүр цуглаан зохион байгуулсны дараа хандивын “сав” аялуулж үүндээ хүссэн мөнгөө хийхийг санал болгодог.
    Гэхдээ шинэ гишүүдээс л “мөнгө хураадаг”. Долоо хоногт болж байгаа цуглаан бүрийн дараа хандивын “сав” аялсаар байдаг. Харин олсон мөнгөөр сүмийн санхүүжилт, бусад асуудлаа шийддэг аж. Гэтэл эдгээр шашны байгууллагууд манайхаас албан ёсны зөвшөөрөл авахдаа иймэрхүү мөнгө хураах болон хандив зэрэг асуудлаар ярилцдаг болов уу.
    МОНГОЛД ШАШИН ТҮРГЭН ДЭЛГЭРЧЭЭ
    Манай улс 2010 оны хүн ам, улсын тооллогод шашин шүтлэгийн асуулт нэмж оруулсан нь монголчуудын шашин шүтлэгтэй иргэдийн тоог нарийн гаргах боломж гарч ирсэн байдаг. Монголын нийт хүн амын шашин шүтлэгийн төлөв байдлын талаар хийсэн тоотой хэдхэн судалгаа байдаг аж.
    Одоогоос 30 гаруй жилийн өмнө буюу 1970-1980-аад онд Шинжлэх ухааны академиас хөдөлмөрчдийн шашин, шашингүйн үзэл, хүмүүжлийн асуудлаар социологийн судалгааг тодорхой үе шаттайгаар тогтмол явуулж ирсэн аж.
    Харин улс орны хөгжлийн чиг баримжаа үндсээрээ өөрчлөгдөн, хүн амын шашин шүтлэгийн байдалд гэнэтийн эрс өөрчлөлтүүд гарах болсон шинэ нөхцөлд буюу 1994 онд Монгол Улсын хүн амын шашин шүтлэгийн төлөв байдлыг тодруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн захиалгаар 1600 хүнийг хамруулан социологийн судалгааг анх хийжээ.
    Уг судалгааны асуултыг шинэчлэгдсэн нөхцөл байдалтай уялдуулан нэмэлт зарим асуулттайгаар 2003 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны захиалгаар “XXI зууны эхний Монгол дахь шашин шүтлэг ба үндэсний аюулгүй байдал” сэдвээр дахин судалгаа явуулсан нь одоогоор энэ чиглэлд хийгдсэн сүүлчийн дорвитой судалгаа болж байгаа юм.
    Хэдийгээр Хүн ам, орон сууцны тооллогод шашины талаар ганцхан асуулт оруулсан боловч өмнөх хоёр судалгааны дүн мэдээтэй харьцуулах боломжийг бидэнд олгож байгаа аж. 2003 оны байдлаар шашин шүтдэггүй иргэд 77.8, харин шүтлэгтэй иргэд 22.9 хувийг бүрдүүлж байжээ.
    Тэгвэл 2010 оны сүүлчээр хийсэн судалгаанд шашин шүтэгчид 38.6 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь тоон үүднээс авч үзвэл харьцангуй бага тоо мэт боловч, нийгмийн хамааралд эрчимтэй өсч буй шашин, шүтлэгийн “масс”-ыг олж харж болно. Харин шашин хүчтэй дэлгэрч буй уг байдалд болгоомжтой хийгээд бодлоготой алхам барих нь нийгмийн оюун санааны “мөргөлдөөн”-өөс сэргийлдэг аж.
    Т.Батсугар
    Эх сурвалж: “Нийгмийн толь”

  • Чингис хаан

     

    Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байна.
    Чингис хаан Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл олдоогүй болно. Чингисийн үр удам өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзэлсэн буюу түшмэг, улсуудаа болгосон ажээ.

    Уг гарал

    Монголын нууц товчоонд Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино эхнэр Гoo маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончар мунхагаасБоржигин овгийнхон үүсэн гарчээ. Нууц товчоонд бичсэнээр бол Алун-гуа Добу мэргэний нас барснаас хойш хөвгүүд төрүүлснийгээ Малиг баяуд овгийн зарц бус харин шөнө тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Боданчар мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүү нь Жажирадай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамухын уг гарал юм.

    Боданчарын үр удам нь Хабич баатар, Мэнэн тудун, Хачи хүлүг, Хайду, Байшинхор догшин, Тумбинай сэцэн болно. Хайдугийн хүү Чирхай лянхуагаас Тайчууд овог үүсэн гарчээ. Тумбинай сэцэний хүү Хабул хаанХамаг Монголыг захирч байсан ба түүнээс Хиад Боржигин овог гарчээ. Хабул хааны хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын эцэг байжээ. Хамаг Монгол Хутула хаанаас хойш хангүй байсан тул Хиад Боржигин овгийг ерөнхийд нь Есүхэй баатар захирч байсан.
    Чингис хааны Монголын тулгар төрийг үүсгэн байгуулах явцад нөлөөтэй байсан хэд хэдэн феодал язгууртнууд Хабул хааны удам буюу Хиад Боржигины ноёдууд байжээ. Даридай отчигин нь Бартан баатарын бага хүү (Чингис хааны авга ах), Алтан нь Хабул хааны дөрөв дахь хөвүүн Хутула хааны хүү (Чингис хааны хаяал), Хучар нь Бартан баатарын хоёр дахь хүү Нэгүүн тайжийн хүү (Чингис хааны үеэл), Жүрхиний Сача-Бэхи нь Хабул хааны ууган хүү Охинбархагийн ач хүү (Чингис хааны хаяал), Бүри бөх нь Хабул хааны дөрөв дахь хүү Хутугту Монхорын хүү (Чингис хааны эцэг Есүхэйн үеэл) байжээ.

    Бага нас
    Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар Есүхэйн хатан Өэлүн эхээс төржээ. Монголын нууц товчоо түүнийг төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэж бичсэн байдаг. Энэ үйл явдал нь тухайн үед Хиад Боржигины удирдагч байсан Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэтэй тулалдан олзолж авсантай тохиосон тул шинэ төрсөн хүүг Тэмүжин хэмээн нэрлэжээ. Тэмүжиний төрсөн дүү нар нь Хасаp, Хачиун,Тэмүгэ Отчигон, Тэмүлэн. Мөн Сочигил хатны хөвгүүд болох эцэг нэгтэй ах дүүс Бэгтэр, Бэлгүтэй нар байжээ.
    Тэмүжин 16, 17 настай байхдаа өмнө сүй тавьсан Бөртэг буулган авч гэрлэсэн бөгөөд инжинд ирсэн булган дахыг өөрийн эцэг Есүхэйн анд байсан Хэрэйд аймгийн удирдагч Тоорил ханд өргөн барьж холбоо тогтоосон нь хүчирхэг ивээн тэтгэгч, холбоотонтой болсон томоохон хэмжээний дипломат алхам болсон байна. Тэмүжинд Бөртэ үжин Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэсэн дөрвөн хүү төрүүлж өгчээ.
    Мэргидийг дарсан ба Хамаг Монголын хан болсон нь
    1180 оны үед Гурван Мэргид цэрэглэн ирж өмнө Мэргидийн Их Чилэдү эхнэр Өүлэнийг Есүхэй баатарт булаалган алдсаны өшөөг авахаар ирэн Бөртэ үжинийг булаан авч Чилгэр бөхөд өгсөн байна. Тэмүжин өмнө нь түүнийг ивээлдээ багтаахаа амласан Хэрэйдийн Тоорил ханд очиж тусламж хүссэнд хүлээн авч Жадаран аймгийн Жамухатай хүч хавсран Мэргид аймгийг дайлан Буур хээрийн тулалдаанд бут цохин Тэмүжин эхнэр Бөртийг эргүүлэн авчээ. Энэ үед Бөртэ жирэмсэн байсан нь Тэмүжиний ууган хүү Зүчийн жинхэнэ эцэг хэн байсныг маргаантай болгожээ. Гэвч Монголын Нууц Товчооны 104-р зүйлд “Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав…” гэсэн байна. Тэмүжиний өгүүлсэнээр бол Бөртэ хатан жирэмсэн байсан байна. Тийм ч учраас Тэмүжин амьдралынхаа туршид Зүчийг өөрийн хүү гэж үзэж байжээ. Мэргидийг дайлсны дараа Тэмүжин, Жамуха хоёр гурав дахь удаагаа анд барилдан хамт нутаглаж байсан байна. Гэвч удалгүй салж явцгаасанд өмнө Жамухыг дагаж явсан Боржигин болон бусад овог аймгийн иргэдийн зарим Тэмүжинг даган ирсэнээр түүний өөрийн овог аймгийн удирдагч болохын эхлэл тавигджээ. Улмаар 1189 онд Алтан, Хучар, Жүрхиний Сача-Бэхи,Даридай-Отчигон зэрэг Хиад Боржигины ноёдууд санаа нийлэн Тэмүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж, “Чингис хаан” хэмээн цол олгожээ. “Чингис” гэдэг үгийн гарал нь “тэнгис” гэсэн үгнээс гаралтай гэсэн түүхэн бичээс буй юм.

    Жамуха, Татар, Жүрхин, Тайчуудтай тэмцэлдсэн нь

    Түүний хойно Жамуха өөрийн дүү Тайчирыг Чингис хааны харьяатуудад алагдсаныг шалтаглан 13 хүрээнээс цэрэг дайчлан довтлоход Чингис хаан өөрийн 13 хүрээнээс мөн цэрэг дайчлан угтаж очин Далан Балжуд хэмээх газар тулалдсан нь Монголын түүхэнд 13 хүрээний тулалдаан гэж нэрлэгджээ. Уг тулалдаанд Жамуха хүч түрэн Чингис хааныг Зээрэн хавцалд шахаад буцаж явсан ба замдаа Чинос аймгийн залуучуудыг далан тогоонд чанаж харгисласан байна. Энэ тулалдааны дараагаар Уруудын Жүрчидэй, Мангудын Хуйлдар, Хонхотаны Мэнлиг зэрэг олон жижиг овгийн төлөөлөгчид Жамухаас салж Чингис хаантай ирж нийлжээ.
    XII зууны эцсээр Алтан улсын Вангин Чансан жанжин Татарын Мэгүжин сүүлтийг хөөн Улз гол руу шахаж байх үед урьдын өшөөт Татарыг дарах боломжийг ашиглан Чингис хаан, Тоорил хан нар хүч хавсран байлдаж Улз голын Хусуту шитүэн, Нарату шитүэн гэдэг газар Мэгүжин сүүлтийг дарж устгажээ. Үүний дараа Вангин чансан Тоорил ханд “Ван хан”, Чингис хаанд “Чаутхури” гэдэг цол олгожээ. Үүнээс хойш Тоорил ханыг Ван хан хэмээх болжээ.
    Чингис хааныг Мэгүжин сүүлтийг дайлаар явсан хойгуур Жүрхинүүд ар гэрийг нь тонож дээрэмдсэн тул Хэрлэнгийн Хөдөө арал хавьд Жүрхинийг довтолж Тэлэтү ам хэмээх газар Сача-Бэхи, Тайчу нарыг барьж өмнө Бэлгүтэйн мөрийг цавчсан, Татарын эсрэг хавсран байлдаагүй, ар гэрийг дээрэмдэн тоносон зэрэг шалтгаануудаар цаазалжээ.
    1201 онд Хатагин, Салжиуд, Дөрвөн, Татар, Ихирэс, Хонгирад, Горлосууд, Найманы Буйруг хан, Мэргид, Ойрд, Тайчууд нар Алхуй булаг гэдэг газар чуулаад Жамухыг хан өргөмжлөхөөр хэлэлцэж андгайлан тангараглаад тэндээс Эргүнэ мөрөн рүү нүүж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг Гүр хан болгож өргөмжилжээ. Улмаар Чингис хаан, Ван хан хоёртой байлдахаар мордъё гэлцсэнийг Чингис хаан олж мэдээд Ван ханд мэдэгдсэнд, Ван хан цэргээ авч хүрч иржээ. Хоёр талын тулалдаан Хүйтэн хэмээх газар болсон ба түүхэнд Хүйтэний тулалдаан гэж нэрлэдэг. Нууц товчоонд өгүүлснээр Буйруг, Хутуг нар хур оруулах арга мэддэгээ хэрэглэсэн нь өөрсөд дээр нь буусанд тэнгэр хилэгнэв гэж айн тархан зугатацгаасан байна. Жамуха Эргүнэ мөрний зүг өөрийн нутаг руу зугтахад Ван хан нэхжээ. Тайчуудын Аучу баатар Ононы зүг зугтахад Чингис хаан араас нь нэхсэн байна. Ононы цаана хүлээж байсан Аучу баатар, Таргудай Хирилтуг нартай тулалдахад Чингис хаан хүзүүн тушаа Тайчуудын Зургаадайд (хожмын алдарт Зэв жанжин, Чингисийн дөрвөн нохойн нэг) харвуулан шархадсан байна. Шөнө нь Тайчууд тархан зугтаснаар уг тулалдаан Тэмүжиний ялалтаар дуусчээ.

    Нас нөгчсөн нь

    Чингис хааныг нас барах үеийн эзэнт гүрний нутаг
    1227 онд Тангуудыг ялсны дараа Чингис хаан нас барсан (Монголын нууц товчоонд тэмдэглэснээр), Түүний үхлийн шалгаан нь эргэлзээ ихтэй тодорхой бус олон таамаглалууд байдаг, Зарим түүхч түүнийг биеийн ядаргаа, дайнаас авсан шарх гэмтлийн улмаас өнгөрсөн гэдэг байхад Одоогийн Египетэд морь унаж байхдаа унасны улмаас өнгөрсөн гэж үздэг харин үлдсэн хэсэг нь түүнийг уушгиний үрэвсэл гэх мэтийн өвчин тусаж тэр нь хүндэрч сэдэрснээр өнгөрсөн гэдэг байна, Galician-Volhynian Chronicleодоогийн Украйн сударт бичсэнээр түүнийг Тангуудтай дайтаж байхдаа алагдсан гэж тэмдэглэсэн байдаг.
    Чингис хаан өнгөрөхдөө өөрийн омгийн заншлаар тэмдэггүй газар оршуулаарай гэж захисан. Түүнийг нас барсны дараа түүний биеийг нь одоогийн Хэнтий аймгийн Онон голын сав газар дахь Бурхан Халдунууланд оршуулсан гэсэн таамаглал байдаг байна. Домогт үзсэнээр оршуулгын хамгаалагч ямар нэг хүнийг алсан ба (хааныг нас барсан гэж мэдэгдүүлэхгүйн тулд) замдаа нуухын тулд эцэст нь булшилсан гэж үздэг, Чингис хааны бунханыг түүний үхлээс олон жилийн дараа барисан боловч тэр нь түүнийг оршуулсан газар биш юм.

    Чингис хааны булшны нууц

    Их хааны булш төдийгvй тvvний хэрхэн өөд болсон нь он жилийн зузаан хөшгөөр бvрхэгдэж одоо хvртэл тодорхой бус хэвээр байна. XIII зууны vед Монголоор аялж байсан алдарт аялагч Марко Пологийн бичиж vлдээснээр Чингис хаан тулааны vед хортой сум өвдгөнд нь оносноос болж өөд болсон гэнэ. Харин Ромын хамба ламын элч Плано Карпини 1247 онд буцаж ирэхдээ их хааныг аянганд цохиулсан гэж хэлсэн байдаг. Тэгвэл ангийн vеэр мориноосоо унаж гэмтсэний улмаас хорвоог орхисон гэдэг хувилбарыг ихэнх эрдэмтэн судлаачид албан ёсны хувилбар гэж нэрлэдэг. Дэлхийн талыг байлдан дагуулсан их хааны булшийг өнөө хvртэл эрсээр байна. Марко Поло “Чингис хааны vр удмын их хаадыг бvгдийг нь Алтай хэмээх том ууланд нутаглуулдаг байсан. Хаан хаана ч нас барсан байсан хамаагvй дөч хоногийн дотор энэ ууланд авчирч харин шарилыг авч ирэхэд дагалдан ирсэн бvгдийн амийг сэлмээр цавчин хороож, их хааныг нөгөө ертөнцөд нь дагалдуулдаг байсан” гэж бичиж vлдээжээ. Чингис хааны тэнгэрт одсон он буюу 1227 оны vйл явдлыг энд тэндхийн эх сурвалжуудаас цуглуулбал нэлээн дэлгэрэнгvй дvр зураг харагдах юм. Их хааны шарилыг ачсан гашуудлын цуваа Шар мөрний (одоогийн Хятадын нутаг дээрх Хуанхэ мөрөн) хөндийгөөс хөдөлж Говийг гатлан Харахорум хот руу чиглэжээ. Харин замдаа их хааны vхлийн тухай цагаас нь өмнө мэдэх вий хэмээн сэрэмжилж тааралдсан бvхнийг хvйс тэмтэрч байсан гэнэ. Товлосон өдөр бөө нар цогцсыг авсанд хийжээ. Дараа нь энэ авсаа дахин дөрвөн давхар авсанд хийж улмаар Бурхан Халдун уул руу авч одсон гэнэ. Энд хааныг нутаглуулсан бөгөөд хожим хойно хэн ч тvvний амар амгаланг бvv алдуулаасай гэсэндээ нутаглуулах ажилд оролцсон бvх зарц боолыг хvйс тэмтэрчээ. Он жилийн уртад Хэнтийн нурууг өвс ургамал мод бут бvрхэж яг аль уулыг Бурхан-Халдун гэж нэрлэдэг байсныг ч хэлэхэд бэрх болсон юм. Хэнтийн нурууны нэг уулыг ариун газар хэмээн нэрлэж ийшээ ойртсон хvнийг цаазаар авдаг байсан тухай эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. 1990-ээд оноос хойш Монголын нийгэмд өөрчлөлт орж Чингис хааны шарилыг эрэх эрэл эхэлсэн байна. 1990-ээд оноос хойш япон, америкчууд монголчуудтай хамтран эрсэн боловч ямар ч vр дvнд хvрээгvй хэвээр. Гэвч эрэл хайгуул хийгчид бууж өгсөнгvй. Их хааны төрсөн нутаг болох Онон мөрний сав газарт тvvний хөдөөлvvлсэн гэсэн шинэ хувилбар гарч ирэв. Домог ёсоор Чингис хааны цэргийн жанжинууд нь тvvний шарилыг Дэлvvн-Болдог уулын ойр авчирж улмаар голын урсгалын гольдролыг өөрчилсөн гэнэ. Уулын болроор авс хийн их хааны цогцсыг дотор нь хийж голын ёроолд байрлуулаад дахин голын урсгалыг гольдрилд нь оруулсан аж. Мөн Оросын нэртэй аялагч Г.Н.Потанин Ордос дахь Их ээжийн хороо хэмээх газарт Чингис хааны шарилыг агуулсан гэр байсан гэсэн тэмдэглэл ч байна. Энэ газарт лам нар жил бvр Чингис хааны гэрийн гадна хvндэтгэл vзvvлж баяр хийдэг гэнэ. Харин шарил байгаа гэх гэр дотор мөнгөн завьяанд их хааны vлдэгдэл ясыг хадгалдаг аж. 1998 онд Ч.Голбоиноор ахлуулсан хэсэг буриадууд Их Монгол улсыг vндэслэгч Чингис хааны шарилын эрэлд гарсан юм. Тэд эрлийнхээ өмнө Сэлэнгэ мөрний зvvн эргээр дамжин Чингис хаан төрсөн нутаг руугаа явж байсан гэдгийг тогтоожээ. Буриадуудын баг Хамар давааны нуруунд хvрч өндөрлөгvvдийн нэгний орой дээр овоо босгон тvvнийгээ “Бурхан гал уул” гэж нэрлэсэн байна. Ойр тойрны бусад оргилуудад ч тэд нэр өгсөн байна. Өмнө нь “Бага алтан” гэдэг байсан оргилыг Хатан уул тvvнээс хойд зvгт байгааг нь Хаан уул гэж нэрлэжээ. Ч.Голбоины багт аз таарсан гэж болно. Хамар давааны баруун хойд хэсэгт тэд Чингис хааны бөө нар ёслол vйлдэж их хааны сvнсэнд залбирдаг байсан овоо-газрыг олсон юм. Энэхvv овоо нь янз бvрийн чулуунаас бvтсэн дээшээгээ 15 метр, голч нь 50 метрийн хэмжээтэй пирамид хэлбэртэй байжээ. Урьд нь энэ газрыг битvv ой бvрхдэг байсан ч хэд хэдэн удаа хvчтэй тvймэрт өртөн хоосорсон юм байна. Найман зууны турш монголчууд энэ газрыг Их хориг хэмээн нэрлэж энэ хэсэг газарт ан хийх газар хагалахыг хориглодог байсан юм. Эндээс Саяны нуруу алган дээр тавьсан мэт харагддаг ажээ. Дэлхийг байлдан дагуулагчийг нутаглуулахад маш тохиромжтой газар. Гэхдээ л Чингис хааны шарил хаана байгааг олсон хvн алга хэвээр байна.

  • МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч Д.Бадарч: Нисдэг долоон бөөгийн дэргэд одоогийн бөө нар хөлд, хэлд орж байгаа хүүхэд л гэсэн үг

    Бөө ийм олноор төрж байгаад эерэг болоод сөрөг тал бий юу?
    Энэ орчлонд бүх зүйл сайнтай муутай байдаг.Бөө нар хүний сайн сайхны төлөө л байх ёстой.Зарим нэг нь үүнийг буруугаар ашиглаад яваа ч байх.Гэсэн хэдий ч бүх шашин төрдөө захирагдаж явах ёстой гэсэн үе үеийн хууль бий.Төр үүнийг зохицуулах үүрэгтэй.Түүнээс биш ямар нэгэн холбоо бөөгийн нөхцөл байдлыг зохицуулах гэсэн зүйл харагдахгүй байгаа л даа.Гэхдээ Солонгос, Латин америкийн бөө нар өөрийн гэсэн удирдлагатай байдаг юм билээ.Тодруулбал оршин байгаа байршилаараа.Манайд тийм удирдлага гэж зүйл байхгүй.Түүхэнд Чингис хаан Усан өвгөнийг бөөгийн тэргүүнээр сонгож байсан тухай баримт байдаг юм билээ.
    Бөө нь бусад шашины урсгалтай хэрхэн холбоотой байдаг вэ?
    Шашин гэдэг маань байгальд буй оршихуй.Энгийн хүмүүсийн барьж, харах, сонсох мэдрэх боломжгүй зүйлийг тэд л олж харж байна.Эцсийн эцэст бүх шашин нэг л зорилготой шүү дээ.Бүгд л уулын оргил өөд мацаж байгаа.Бусад шашин буюу Будда, Христ, Лалын шашин өөрийн шашины оргилд хүрчихээд буцаад номолж эхэлсэн.Харин тус номлолыг нь эерэг, сөргөөр хүлээж авсан хүмүүс хорвоогоор дүүрэн байна.Аливаа шашинд өөрийн үзэмжийг нэмээд цааш нь гуйвуулах тохиолдол ч их болж.Одоо бурхан багшийн сургаалийг гайхамшигтай мэддэг гээд хэн нэг нь ярилаа гэхэд яг тэр зиндаанд юм уу тухайн хүнээс илүүг мэддэг байж номлох болно оо доо.
    Шашин шүтэх, эс шүтэх эрхийг нь олгочихсон манай улсын хувьд энэ олон шашин оршин буй нь улс үндэстнийг хуваахад хүргэх вий гэж та боддог уу?
    Тийм зүйл гарах вий гэж би боддог.Аливаа шашиныг тухайн улсын төрийн тэргүүн, цаашлаад ард түмэн нь хүндлэн биширч байх юм бол оюунлагаараа үлддэг.Харин эсрэгээрээ шашин, сүслэгийг хувийн хэрэгсэл мэтээр ашиглаж буй улс оронд тайван байдал гэхээсээ илүүтэй дайн байлдаан, бослого тэмцэл л ирж байдаг.Бурхадын сургаалиас хэдэн хувийг нь мэдсэн хүмүүс бурхан шашиныг хувьчилж авах гэж улайрснаас дайн байлдаан гарах тохиолдол ч их буй.Нэг шашин өөр ямар нэгэн улсад нэвтрэхдээ улстөрийн зорилгогүй орох тохиолдол түүхэнд байгаагүй.Тэгэхээр шашин нь тухайн улсын төрийн бодлоготой шууд хамааралтай байдаг.
    Шашин номлолоо гэгээлэгээр ард түмэндээ таниулж буй улс үндэстний иргэд илүү оюунлаг байдаг.Манайд бол өнөөдөр мухар сүсэг байгаа.Дуртай нь ирээд чи минийхээс дээр, доор гэсэн тулгалт хийж байна.Шашин ингэж муудаад ирэхээр захын хүн шүүж, эндээс л мухар сүсэг зөрчилдөөний эх үүсвэр үүсэж байдаг.Манайд гаргах шинжтэй зарим газар бол гарч байгаа.Аль ч шашныг төрийн хуулийн хүрээнд ёс суртахуунтай явуулах хэрэгтэй.Түүхэнд Чингис хаан бүх шашныг хүлээн зөвшөөрсөн гэдэг.Өнөөдөр ч бүх шашин шүтлэгийг манай нийгэм хүлээн зөвшөөрдөг.Тэгэхээр өнөөгийн улс орнууд Чингис хааны сургаалийг хэрэгжүүлэх гэсэн нь юу л бол.Тухайн үед Чингис хаан тэр олон улс орныг өөрийн эрхшээлд байлгахдаа сэтгэлийг нь эзэмдвэл бие нь хаашаа ч явахгүй гэсэн бодлого барьж олон улс гүрнийг нэгтгэн дарлах биш өөрсдийн хүсэл, үзэл бодлыг нь хүндэлж шашин шүтэх эрхийг нь үлдээн өөртөө дагаар оруулж байсан.Бурхны шашинд бол та миний сургаалыг унш тэгээд шүтэх эсэхээ өөрөө шийд гэдэг.Өнөөдөр манайд орж ирж байгаа христын шашныхан бол үүнээс дээгүүр шашин байхгүй хэмээн тулгаж байдаг.Лалын зарим улс орнууд ч мөн адил.Улс орон, айл өрх яуу байх үедээ аврал хайж явдаг энэ үед нь тэр хүмүүсийг ашиглаж өнөөдрийнх шиг хоол унд, хэрэгцээгээр нь тордоод өөрийн номлолыг мөнгөөр үнэлэх явдал байдаг.
    Бурханы шашин буддаг төрийн төв шашин гэдэг.Тодруулбал үндэсний томоохон баяруудыг буддын шашны үйлээр ёсолдог.Гэтэл монголчууд өвөг дээдсээс өвлөж ирсэн шашинаа бөө гэдэг.Энэ ялгааг төр засгаас ойлгохгүй байна уу, эсвэл энэ хоёр шашин зэрэгцэн тогтноод байх боломжтой юм уу?
    Монголын үндэсний шашин бол бөө мөргөл.Манай ард түмэн дээд оюун ухаанд нэвтэрсэн ард түмэн.Бөө нар ур чадвараараа дал ухаанд нэвтэрч ШУ-ны тайлагдаагүй оргилд хүрч байдаг.Түүхэнд Чингис хаан яагаад энэ олон шашинг зөвшөөрөх болсон нь ч эцсийн эцэст хүн төрлөхтөн нэг л сургаал, нэг л дүрэмтэй амьдарч байгаа. Хятадын Чанхай гэгээнтэний “Хятадад болсон номлол” номонд нэг хүн”…аль шашныг шүтэх нь зөв бол?… гэж асууж л дээ. Харин Чанхай хариуд нь “Уучлаарай хүн төрлөхтөн нэг шашинтай” гэж хариулсан гэдэг.Далай лам 2008 онд Монголд ирэх үеэрээ “Монголд байгаа Бөө мөргөл, шарын шашин бол эх үрийн барилдлагатай” гэж хэлсэн байдаг.Мөн манай Ц.Дамдинсүрэн гуай хэлэхдээ “Монголд байгаа Шарын шашин бол бөө, буддын шашин хоёрын зүүмэл нийлбэр” гэж хэлсэн.Харин гадын шашныхан бол одоогийн бидний хэрэглэж байгаа буддын шашныг танайх биш гэж хэлдэг.Тэгэхээр төрмөл нь бөө мөргөл.Бөөгүй улс орон гэж байхгүй.Бүх л зүйл, байгаль дээр оршдог учраас байгальтай харьцдаг.Гэсэн ч дэлхийн улс орнуудад шашны зөрчил байсаар байна.
    Манайх шиг бөө мөргөлийг эрт дээр үеэсээ шүтэж ирсэн ямар улс байдаг вэ?
    Хүн төрөлхтөн тэр чигээрээ бөө мөргөл шүтэж байсан.Энэ нь байгалтай харилцаж, түүнийг мэдэрч байсан гэсэн үг.Жирийн хүний нүдэнд харагдаж, чихэнд сонсогдохгүй байгаа бүхнийг мэдрэх чадвар хүн төрөлхтөн анх үүссэн цагаас бараг хүн бүрт байж л дээ.Хүн төрөлхтөн ажлыг багажаар хийгээд ирэхээр мэдэрхүйгээ алдаг.Сүүлийн жишээ гэхэд бид 1960-аад онд 1000-ийн дотор цээжээрээ боддог байлаа.Харин одоо тооны машингүй бол амаргүй болчихоод байгаа шүү дээ.Үүнээс харахад хүн төрлөхтөн өөрийнхөө тав тухтай байдлын төлөө хийсэн зүйлээ хэрэглэх явцдаа мэдрэмжээ алдсаар байгаад одоо байгалиас тасарч, байгалиас хамааралгүй болж байна.Тэгэхээр энэ зөн билгээрээ хүн төрөлхтөн байгаль эхээ мэдэрч эргээд ойртох гэж оролдож байна.Энэ бүх бөө мөргөлийн арга ухаанууд манай ардын сургаальд байдаг.Бидний үед байгалиас мод авахдаа хүртэл гуйж авдаг шүү дээ.Одоо бол халаасны хулгайч шиг л авч байгаа.
    Та бөөг хэр их судалсан бэ?
    Би бөө мөргөлийг 12 жил орчим судалж байна.Шинээр төрж байгаа бөө, тэдгээрийн онгод тэнгэр нь юу хэлж байгааг сонирхож байна.Монголчууд бидний өвөг дээдсийн сүнс байгаль экологийн сүйтгэл, хүн хоорондын харилцааны талаар бол асар их зовж яваагаа илэрхийлдэг, өгүүлдэг, ярьдаг, гомддог.Гэхдээ хүний эх, эцэг шиг хаядаггүй харж хандаад л явж байдаг.Манай өвөг дээдэс бол байгаль эх, уул устайгаа ярьдаг.Өглөөний нартай уралдаж цайны дээжээ өргөж, Лха таван тэнгэр, Алтан гадастайгаа ярих жишээтэй.Мөн уул устайгаа хүнчлэн ярьдаг.Европынхон бол бүтэн сайнд сүмдээ очиж бясалгал үйлддэг.Монголчуудын хувьд бол сүүгээ өргөөд уул устайгаа ярьж буй нь нэг төрлийн бясалгал юм.Хүн өөртөө тохиолдох эрсдэлийг тойрч гарахын тулд шашин шүтдэг.Манайд бол эрсдэл гарсан хойно нь засуулах гээд ламдаад, бөөдөөд байдаг.Эх хүний хүүхдүүдийнхээ төлөө залбирч байгаа залбирал бол ямар ч заслаас илүү хүчтэй байдаг.1960-1970 онд манай өвөг дээдсүүд сүү цайны дээжээ хангай дэлхийдээ өргөдөг байсан.Харин одоо бол энэ заншил алдагдсан.
    12 орчим жил бөөгийн зан үйлийг судлах хугацаанд таны гайхширлыг төрүүлсэн зүйлстэй хэр олон таарч байв?
    Уншсан номнууд маань гайхширал төрүүлж байсан.Домог болсон нисдэг долоон бөө нарын хажууд одоогийн бөө нар хөлд, хэлд орж байгаа хүүхэд л гэсэн үг.Гэсэн ч мэдээж цаг хугацааны явцад өсөж дэвжинэ.Одоо дижитал аппаратаар бөөгийн галын тахилга хийж байх үед хүн амьтны дүрс гарах тохиолдол ч их болжээ.Энэ бол гайхамшиг шүү дээ.Үүнийг ШУ-нд тайлж баталсан байдаг.Хүний сэтгэлээс гарч байгаа эрчим хүчний нягтаршил юм байна.Үүнийг монголчууд язгуур гэдэг.Язгууртан гэж байгаа нь угсаа залгамжилсан хаанууд юм.Энэ нь дээд тэнгэртэйгээ ярьдаг хүмүүс гэсэн үг.Хүн төрөлхтөн технологийн хөгжилд хэт автсанаар аргын ухаан давамгайлаад билгийн ухаанаа гээгээд байх шиг байна.Тэгтэл оршихуйдаа бол билгийн ухаан давамгайлаад энэ дотор аргын ухаан багтаж явах хосолмол зүйл юм гэсэн дүгнэлтэд хүрэх болжээ.
    Б.Батболд  Р.Энхбаяр
    Эх сурвалж: www.aravt.mn

     
  • Бөөгийн өчил ба ногоон малгайтнуудын хэрэг

    Нөгөө ертөнцөөс ирсэн хүсэл
    Моньогон гэдэг тэр хүн энд өгүүлэгдэх үйл явд¬лууд болохоос өмнө 150-200 жилийн тэртээ амь¬дарч байсан гэдэг. Хойч үед ам дамжин ир¬сэн домог яриагаар бол Өвгөн энгийн нэг бөө байгаагүй аж. Тэрбээр хэзээ ч үйл хийдэггүй нэгэн байсан бөгөөд хэнгэрэг, хувцас хэрэглэл зэргийг өмсдөггүй байжээ. Тэгсэн мөртлөө ганц нэгхэн үг хэллэг, иллэг бариа, ургамлын ханд зэргийг ашиглан маш хурдан хугацаанд чадварлагаар элдэв хараал жатга, хорлол зэргийг тайлж, элдэн хөөдөг байснаас гадна өөрийн отгийг янз бүрийн гай зовлонгоос хамгаалж байсан гэнэ. Өвгөн биеэр намхан, эцэнхий мөртлөө шонхор шувууных шиг хурц, нэвт ширтсэн харцтай нэгэн байжээ. Түүний харцтай тулгарсан хүн яах учраа олохгүй дальдчидаг байсан аж. Түүнийг амьд ахуйд нь хүмүүс маш сайхан сэтгэлтэй, хүний зовлон болоод жаргалыг амархан ойлгодог, тусч энэрэнгүй хүн хэмээн магтан дуулдаг байжээ. Өвгөн таалал төгссөний дараа ч ийм яриа тасраагүй юм. Тэнгэрт хальсан түүнээс бүгд л айж, эмээн, тахин шүтэж байсан гэдэг.

     
    Хүүрнэлээ цааш үргэлжлүүлэхийн өмнө би нэг тодруулга хийхээс өөр арга алга. Эрт дээр үед бөө нарыг ямар зан үйлийн дагуу нутаглуулдаг байсан тухай ярихгүй бол болохгүй. Учир нь, энэ талаар зохих мэдлэг, мэдээлэлгүй хүмүүст миний хүүрнэл ойлгомжгүй байж мэдэх юм. Якутууд өнөөгийн Ази тивийн зүүн хойд ой модоор хучигдсан хэсэгт амьдарч байсан бараг бүх хүмүүсийн адилаар оросуудын эзлэн түрэмгийлэлд автахаасаа өмнө бурхан болоочоо газраас хөндий нутаглуулдаг байжээ. Арангас гэж нэрлэгддэг тэрхүү тавцан нь газраас 1.5-2 метрийн өндөрт моднуудад бэхлэгдэн байрладаг байв. Тэр тавцан дээр талийгаачийг хэвтүүлсэн авсыг байршуулна. Авс нь дундуур нь зүсч хуваасан модны хоёр хэсгээс бүрддэг байв. Эрт, орой хэзээ нэгэн цагт тавцан өгөршиж муудсанаар авс газар дээр унана. Өтгөн шигүү ой дунд амьдарч байгаа цөөн тооны хүмүүст талийгаачийн ул мөр ямар нэг халдварт өвчин тараах аюул бага байсан юм. Якутыг хаант Орос Улсад нэгтгэсний дараа үнэн алдартны шашинтай лам нар болоод дээд удирдлага ийм бурангуй хөдөөлүүлэгт дургүйцсэн бөгөөд үтэр түргэн ийм аргаар оршуулга үйлдэхийг хоригложээ. Өөд болоочдыг булшлах болсон аж. Харин тэнгэр шүтлэгтэй байсан бөө нарын хувьд чамгүй удаан хугацаанд энэ хориг үйлчлээгүй юм. Өөрөөр хэлбэл, тэдний зан үйлийг хүндэтгэн тааваар нь орхижээ. Тэгээд ч уламжлагдаж ирсэн заншил ёсоор бол хүчтэй, мундаг бөө нарын шарилыг гурван удаа оршуулдаг байв. Тэдний шарил хоёр удаа арангас дээр байршсаны эцэст дараа нь газарт өргөгдөн нойрсох учиртай байлаа.
    XIX зуунд эхний арангас өгөршиж муудаад нурж унангуут Моньогоны шарилыг холбогдох бүх зан үйлүүдийг ёсчлон хийгээд шинэ тавцан дээр байршуулжээ. Гэтэл 1920-иод оны сүүл, 1930-аад онуудын эхээр Өвгөний шарил үйрч дуусаагүй байхад тэрбээр гэнэт Зөвлөлт засгийн харгайгаар нууц байдалд шилжсэн нутгийн бөө нарын зүүд нойр, үйлийн үеэр морилох болж, өөрийг нь гурав дахь удаагаа буюу газарт өргөхийг шаардан гуйх болжээ. Үүнийг тэрбээр “Миний сүнс тэнгэрт дүүлэх цаг нь ирлээ” гэж тайлбарласан аж.
    Урьд өмнө нь бол мундаг хүний ийм хүслийг тэр даруй л гүйцэтгэх байсан юм. Харин яг тэр үед большевикууд хуучны муу муухай, бурангуй үзлүүдтэй харгис тэмцэл явуулж, Сталины яргалал ид эрчээ авч байсан тул Өвгөний тааллыг гүйцэлдүүлэн түүний шарилыг газарт булах зориг зүрхтэн олдоогүй гэдэг. Гэхдээ нутгийн зон олон үе үе түүний шарил тавиастай арангасын дэргэд нууцаар очиж, өргөл барьц болгон адууны дэл сүүл, ногоон цай, тамхи, архи зэргийг орхихдоо өөрсдийн хүслийг шивнэдэг байжээ. Өвгөн хэдэн жил тэвчээртэй “хүлээсэн” юм. Дараа нь удахгүй гай зовлон ирж магадгүй гэдгийг анхааруулж эхлэв. Үнэхээр ч удалгүй түүний удам судрын хүмүүс элдэв өвчин эмгэгт нэрвэгдэх болж, нас барах нь нас барж, галзуурах нь галзуурч эхэлсэн гэдэг. Энэ явдал дэндүү ойр ойрхон гарах болсон тул хүмүүс “Улаан од” гэж нэрлэгдсэн хамтралыг орхин “хараал” бүхий тэрхүү газраас дайжиж эхэлжээ.
    Гомдол тээсэн Өвгөн өөрийн сүнсийг ашиглан байнга сануулга өгөх болсон аж. Түүнийг нутаг¬луулсан газраас холгүйхэн орших нууранд нэгэн цагаан хун байнга сэлж, эрэг дээгүүр нь саарал тогоруу алхаж явдаг байв. Мөн үе үе булшнаас нуур хүртэл жим гарган ус руу томоо гэгчийн хар сойр шувуу алхдаг болжээ. Тэдгээрийг ердийн нэг шувуу гэж бодсон ч учир мэдэхгүй хүмүүс хун юм уу тогорууг буудахыг оролдоод тэр даруй удаан хугацаанд ховсдуулан унтдаг байжээ. Харин сойр шувууг ангуучлахыг хүсэгчид хөшиж орхидог байсан гэнэ. Мэдээж, тийм учраас тэднийг ангуучлахыг хүсэгчид маш амархан үгүй болсон юм.
    Харин Өвгөн нөгөө ертөнцөөс сануулга ирүүлэхээ үргэлжлүүлжээ. Тэр болгонд дахин оршуулах шаардлага дээрээ өөр бас нэг сонин янзын, бие зарсхиймээр шаардлага-хүсэлтийг ирүүлдэг байв. Бөө өвгөний сүнс өөрийнх нь баруун гарын сарвууны булчин, шөрмөс ялзарч муудсан тул хуруу нь салж унаад нуруун доогуур нь орчихсон, тийм учраас хурууг байранд нь оруулж бэхлэх хэрэгтэй хэмээж байлаа. Эс тэгвэл шинэ асуудлууд гарах болно гэж сүрдүүлжээ.
       
    Нууц ажиллагаа
    Домог ярианд өгүүлэгдсэнээр бол айхтар бөө¬гийн азгүй үр сад хоёр галын шуурган дунд орсон аж. Нэг талаас тэд шинэ засаг, төрийн зүгээс ямар нэг шийтгэл ирж магадгүй гэж айгаад юу ч хийлгүй суусан бол нөгөө талаас Өвгөний тэсвэрлэшгүй шаардлагыг өөрийн биеэр мэдэрч байсан юм. Гэтэл нөхцөл байдлыг тэдний үзэж байгаагаар 1936 оны сүүл үе шийдвэрлэсэн байна. Тэр үед ЗСБНХУ-ын Үндсэн хуулийг Сталины тушаалын дагуу баталсан билээ.
    Тэрхүү хуулийн нэгэн зүйл заалтад хүмүүсийн аливаа шашинг шүтэх эрхийг зөв¬шөөрчээ. Гэхдээ бодит амьдрал дээр энэ нь тусгалаа олоогүйг бүгд мэднэ. Дараа жилийн зун нь Атамай тосгоны зөвлөл нэгэн амралтын өдөр дээрх Үндсэн хуулийг баталсантай холбогдуулж баяр хийхээр болов. Тэр баяртай давхцуулж олонд зарлаж мэдэгдэлгүйгээр маш цөөн тооны итгэлт хүмүүсийг оролцуулан Моньогоныг дахин нутаг¬луулах үйлийг хийхээр шийдвэрлэжээ.
    Энэ хариуцлагатай “үйл ажиллагаа”-г явуулах үүргийг “Улаан од” хамтралын дарга А.С.Максимовт даал¬гав. Харин оршуулах зан үйлийг өөр отгоос уригдан ирсэн ойун Омокун хийх ёстой болов. Түүнд учир мэдэх хоёр хөгшин туслахаар томилогджээ. Өргөл барьц, идээ будааг зохицуулах мөнгөний асуудлыг ч шийдвэрлэжээ. Өвгөн шаардлагадаа бух, үнээ, залуу азарга, хоол хүнс, архи дарсыг тоочсон байлаа. Хамтралын гишүүд хөрөнгө мөнгө цуглуулан тэр бүх асуудлыг шийдвэрлэсэн аж.
    Зургаадугаар сарын тэргэл сартай тэр шөнө энэ зан үйлд оролцохоор сонгогдсон 80 орчим хүн Өвгөний шарилын дэргэд чимээгүйхэн цугларчээ. Холбогдох зан үйлийг үйлдэж, өргөлд өргөх мал адгуусыг муулаад, хэнгэрэг цохиурын нижигнээн дунд Өвгөний авсыг тавцан дээрээс буулгаад тагийг нь нээжээ. Түүн дотор үнэхээр биеэр маш жижиг хүний шарил хэвтэж байлаа. Мэдээж, тэнд байгсдын харц Моньогоны баруун гар руу тэмүүлжээ. Бүгд л тэр гарт үнэхээр л нэг хуруу нь дутуу байгааг олж үзэв. Үүнийг Өвгөн ч өөрөө нот¬лон өгүүлэв. Тэрбээр дэргэд нь үйл хийж байсан Омокуны биед сүнсээ шингээгээд өөрийнхөө хоолой¬гоор хуруу гарыг нь хэвэнд нь оруулахыг үүрэгдсэн гэнэ. Хоёр өвгөн айдастаа автаж зогссон тосгоны оршин суугчдын харцыг дальдчуулан байж гараа шарил доогуур болгоомжтой шургуулаад тэндээс салж ойчсон хурууг нь тэмтчин олжээ. Ху¬рууг байранд нь эргүүлж оруулан өргөлд өргөсөн азарганы шөрмөсөөр бэхлэтэл ард олон сая нэг юм санаа амарч, хүндээр санаа алджээ. Өвгөний авсыг булах газар нь дөхүүлтэл Моньогон бөө өвгөний амаар “Би энэ ертөнцийг ганцаараа орхиж чадашгүй нь” гэж орилжээ. Бүгд л айсандаа болоод дагжин чичирч эхлэв. Тэнд байсан хүмүүсээс хэн нь ч гэнэт ингээд аминаасаа хагацахыг хүсээгүй юм.
    Бүгд л Өвгөн бидний хэн нэгнийг сонгон авна гэдгээс айж зогслоо. Үүнийг мэдрээд Моньогон “Хэрэв сайн дураар надтай хамт одох хүн олдохгүй бол яг одоо бөө үхэх болно. Хэрэв тэгвэл миний удам судрын бүх хүмүүст аймшигт хараал хүрэх болно” хэмээн үргэлжлүүлжээ. Энэ үгийг хэлж дуусаагүй байхад Омокун бөөгийн царай нь сонин болж, тэр эвгүйтсэн гэнэ. Гэтэл олны дундаас 70 настай Григорий Федоров гэгч хүн гарч ирээд унаж буй бөөг тэвэрч аваад ийн өгүүлжээ.
    “Би энэ хорвоо дээр хангалттай амьдарсан гэж бодож байна. Тиймээс Өвгөний сүүлчийн хүслийг биелүүлэхэд бэлэн” гэж хэлэв. Бүгд л тайвширч, уртаар санаа алдаад зан үйлийг дуусгасан байна. Гэхдээ салах ёс гүйцэтгэх үеэр Моньогон дахиад л тэнд байгсдыг түгшихэд хүргэв. “Өнөөдрийн энэ өдрөөс болж та нарын зарим нь ирээдүйд тун эвгүй зүйлүүдтэй учрах болно. Тэр зүйл нэг залуугийн буруугаас болж гарах бөгөөд шүүх дээр очиж дуусна. Харин та нар зөвхөн үнэнийг яриад, хэдхэн сар тэсэх хэрэг¬тэй. Би өөрөө хотод шаардлагатай хүн дээр нь очсоноор та бүгдийн шаналал түүгээр дуусгавар болно” хэмээн ярьжээ.
    Сэтгэлдээ бага зэрэг айдастай ч гэлээ ямар ч байсан Өвгөний сүүлчийн хүслийг биелүүлсэндээ сэтгэл нь тайвширсан хүмүүс гэр гэртээ харьцгаасан гэдэг. Мэдээж, тэд бүгдээрээ л Григорий Федоров яах бол гэсэн бодолд автжээ. Харин сайн дураар золигт гарахыг хүсэгч хөгшин ямар нэг өөрчлөлт амсахгүй л байлаа.
    Хэд хоногийн дараа тэр гэртээ оройн хоолоо идчихээд, хүүхдүүддээ ар гэрийн ажлаа даатгаж захичихаад унтахаар хэвтсэн юм. Тэр чигээрээ таалал төгссөн гэдэг. Хамтрал даяараа цугларч түүнийг баатар эрийн ёсоор ор¬шуулц¬гаав.
    Гэм зэм
    Удалгүй Атамай тосгонд бүх зүйл тэгшрэх болов. Элдэв өвчин эмгэгүүд гарахаа больж, мал хээл хаяхаа больж, зүлэг ногоо гайхалтай сайхан ургах болжээ. Орон гэрээ орхин дайжсан хүмүүс ч эх нутагтаа эргэж ирэх нь олшров. Гэтэл нэг нарлаг сайхан өдөр төвөөс ирсэн нэг залуухан хянан шалгагч хамтралын даргыг ажлын байран дээр нь олоогүй тул дур мэдэн түүний албан би¬чиг баримтад шалгалт хийхээр шийджээ. Тэдэн дотроос “Өвгөний оршуулгын зардал” гэсэн бич¬вэр бүхий хавтсыг олоод үүнийг ашиглан албан тушаалын шатаар өгсөх боломжтой гэж сэтгээд бушуухан шиг төв рүүгээ буцсан байна.
    Ингэж л нэгэн эрүүгийн хавтаст хэрэг нээгдсэн юм. “Улсын өмч хулгайлсан, шашны бурангуй суртал ухуулга хийсэн, хүн амины хэрэг үйлдсэн” гэх энэхүү хавтаст хэрэг алдарт 58 дугаар зүйл заалтаар холбогдсон хүмүүсийг нь “Ард түмний дайсан” болгоход хангалттай байсан гэдэг. Хэд хоногийн дараа хамтралын дарга, бөө өвгөн, тэдэнд тус болсон хоёр хөгшнийг баривчилж хорьсон бөгөөд оршуулах үйл явцад оролцсон бусад хүмүүсийг дуудан ирүүлж байцааж эхэлжээ.
    1937 он болж байлаа. Тийм учраас дүүргийн Дотоодыг хамгаалах газарт дээрээс нэгэн заавар¬чилгаа ирсэн байна. Түүнд энэ боломжийг ашиглан хавтаст хэргийг нэлээн дуулиантай болгоод, бусдад санамж болгох үйл явц зохион байгуулахыг үүрэгджээ. Байдал хурцдаж эхлэв. Гэтэл дөрвөн сарын дараа гэнэт Якутск хотоос Бүгд Найрамдах Улсын ерөнхий прокурорын тушаал ирсэн аж. Тушаал дотор “Гэмт хэргийн бүрэл-дэхүүнгүй учир хэргийг хаасугай” хэмээн өгүүлсэн байв. Прокурор өөрийн гаргасан шийдвэрийг ингэж тайлбарлажээ. “Шинэ Үндсэн хуулийг батласны дараа Атамай тосгонд холбогдох байгууллагууд хуулийг албан ёсоор тайлбарлан таниулах ажлыг хангалттай хийгээгүй байна. Тийм учраас харанхуй хамтралчид шашин шүтэх эрх чөлөөтэй болсон гэдэг зүйл заалтыг буруугаар ойлгосон бололтой” гэж бичсэн байжээ. Сталины цуст яргалал явагдаж байсан тэр үед энэ нь олон хүний гайхшралыг төрүүлсэн гэдэг. Гэвч прокурор л бол прокурор учраас мөрдөн байцаагчид толгойгоо сэгсрэн байж түүнийг хараагаад хоригдсон хүмүүсийг суллахаас өөр аргагүй болжээ. Өвгөн амласныхаа дагуу хотод шаардлагатай хүнд нь нөлөөлсөн биз ээ.
    Хэсэг хугацааны дараа нуурын эрэг дээр үзэгддэг байсан сүнс-шувуунууд бүгд хаашаа ч юм алга болж, тэнд дахиж хэзээ ч үзэгдээгүй гэдэг. 1970-аад оны дундуур Моньогоны булшийг зан үйл судлаачид очиж судлаад явжээ. Яг явахын өмнөхөн нь гэрэл зурагчны мөнгө, баримт бичиг бүхий хэтэвч хаашаа ч юм алга болчихжээ. Урилгагүй зочид булшны эргэн тойрны газрыг нэгбүрчлэн шалгасан ч юу ч олж чадаагүй юм. Тосгонд очоод хальсаа угаатал гэрэл зурагчин эр юу ч олж үзээгүй гэнэ. Хальсан дээр юу ч байхгүй, гэрэлд цохиулчихсан байжээ. 1980-аад онуудаас хойш Өвгөн ямар нэг айхтар дохио өгөөгүй бөгөөд түүний сэтгэл амарч, сүнс нь энэ ертөнцийг орхисон гэж үздэг билээ.
                                     Эх сурвалж www.wikimon.mn
  • Бөө гэдэг – Бөөгнөрсөн эрчим хүч

    Язгуур бууна гэж юу вэ?
    –        Язгуур гэдэг нь эртний өвөг дээдсийн сүнс, бөөудгадуудын онгод сахиус юм. Жирийн хүмүүс тэднийг фото зургийн хальсан дээрээс илуу тод харж чадна.
    Бөө удгадуудын онгод сахиус гэж тэгвэл хэнийг хэлж байгаа юм бэ?
    –        Хүн болгонд, тэр бүүхэл амьгүй зүйлд ч сүнс байдаг гэдгийг одоо шинжлэх ухаан хулээн зөвшөөрөөд судалж байна.Тэгвэл бөөудган болгонд тэр нь байж л таараа шүүдээ. Гэхдээ өвөг дээдсийнхээ сүнсийг бөөмөргөлд онгод сахиус хэмээн дээлдэн тахидаг.
    Бөөмөргөл ямар зан үйлтэй, ямар өмсгөлтэй, хэрхэн онгодоо авдаг, шүтээнтэйгээ хэрхэн харилцдаг талаар та хэвлэлүүдэд зөндөөярилцлага өмнөньөгсөн байсан. Гэхдээ чамгүй олон жил энэхуу мөргөлийн зан үйлтэй холбогдсон хүний тань хувьд асууя гэж бодож явдаг байлаа. Таныхаар бөөмөргөл гэдэг шашин уу?
     
    –       Бөөмөргөл нь хүн төрөлхтний хамгийн эртний шүтлэг бишрэл юм. Нэн эртний үеэс шүтэж ирсэн гэдэг нь археологичдийн олж илрүүлсэн буган хөшөө, хадны сүг зураг, булш бунхнаас олдсон олдворууд бэлхнээ харуулж байна. Монголчууд нар, cap, тэнгэр гуравт сүсэлж, тэдгээрээсээ эрч, илч авдаг мөргөлчид байлаа. Тэр үеийн мөргөл нь яваандаа мэргэ төлөг, шившлэг дуулдага, өөрийн гэсэн зан үйлтэй болсноороо бусад шашинтай эн зэрэгцэн оршиж байна. Уул, ус, хөх тэнгэрээ шүтэж мөргөн, залбирч, эх байгалиа тахидаг хүмүүс бүгдээрээ нийлээд эх дэлхийн хамаг бүхнийг авран хамгаалах нэгэн зорилгоор мөргөж, залбирч байна.
     
     
    Тэгвэл мөргөл гэж юу вэ. Бөөгэж юу вэ. Аль нь хүчтэй вэ?
     
    –       Мөргөл гэдэг бол нэг хүн нэг уул усыг ч тахиад яваад байж болох ойлголт. Тэгвэл хөх тэнгэрийн онол бий боллоо. Тэнгэризм гэдэг ойлголттой биеэ даасан судлагдахуун үүсчихлээ. Бөөмөргөл нь мэдээж шашны зан үйлтэй холбогдож байгаа болохоор шашин. Гэхдээ бусдаас ялгаатай нь бөөгнөрсөн эрчим хүчийг өөртөөхурааж байгаль дэлхий, бусад амьтан хүнийг хэнийг нь ч ялгалгүй засах их эрч хүчийг өгдөг.Тиймээс бөөгэдэг бөөгнөрсөн эрчим хүч юм шүүдээ. Бөөн бөөгнөрсөн бөөндөөгэсэн утгыг ч мөн агуулж байна.
    –       
    Та хэн бэ. Та анх онгодоо авч байх үеэ санадаг уу?
     
    –       Би шашныг хартамхитай зүйрлэдэг тийм нийгэмд өсч хүмүүжсэн Дорнодын хүн. Гучаад оноос хойш манай нутагт лам бөөнарыг олноор хэлмэгдүүлж, хоморголон устгаж байсан юм. Тэр цагийн сүүдэр дунд гэх уу дээ, харуй бурийд гал асааж онгодоо авсан. Нутгийн багш нарын маань зарим нь зан үйл үйлдэж, зарим нь уулын бэлд бургасанд нуугдан хүн харж өгч байж энэ зан үйлийг гүйцэтгэж байлаа. Тэр үед би арваад настай л байсан юм. Тэр цагийн аль ч бөөбургасанд нуугдаж юм уу, эзгүй уулын орой дээр онгодоо авдаг байсан. Би шинэ цагийн бөөгийн анхдагчдын нэг болсондоо баяртай байдаг. Ерээд оноос нээлттэй болсон шүтэх эс шүтэх эрхээ эдэлж, түмэн олныхоо тусын тулд амьдарч яваагаараа бахархдаг. Тиймээс энэ зан үйлд өөрийн хувь нэмрийг оруулж, хэлэх үгийг хэлж, “Дагшин тэнгэр” бөөмөргөлийн төвийнхөөүйл ажиллагааг ч мөн хорин жил тасралтгуй явуулж байна. Манай бөөмөргөлийн төв Монголдоо төдийгүй гадны хэд хэдэн оронд шавь нартай байдаг. Ер нь Монголын бөөгийн шашины талаас дэлхийн олон улсад хүрч үйлчилж байгаа цорын ганц төв гэж хэлж болно
     
    Бөөмөргөл хүний хувь тавиланд хэрхэн нөлөөлдөг юм бэ?
     
    –       Бид нэг л дэлхий дээр амьдарч байгаа юм чинь доогуур хөрсөөрөөнэг л судсаар холбогдсон байгаа. Дээрээ нэг л тэнгэртэй. Газраа хагалан хиллэдэг шиг, тэнгэрээ бас хоёр зуу гаран тэнгэртэй гэж бөөмөргөлд үздэг. Учир нь тэнгэр ч мөн эзэдтэй байдаг хэрэг. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл би Байгаль далай,
    Буйр нуур, Хөвсгөл далайн болон томхон уул овоодын тахилгыг гардаж хийж байсан. Би Солонгосын Тежоны их далайд очиж хүн ардынхаа төлөөбуяны их тахилга хийсэн. Тэгж явахад байгаль дэлхий, далай тэнгис эзэнтэй байдаг нь тодрон гарч ирсэн. Намайг 15 минут бөөлөхөд л далайн эзэд маш хурдан дөрөв таван минутад орж ирээд надад учрыг хэлээд зогсохгүй шинжлэх ухааны үндэслэлтэй хүн төрөлхтний мэдэхгүй олон зүйлийг хэлж байсан. Ер нь лус савдгаар оролдож байгаа хүний эрүүл мэнд хийгээд амьдрал тийм тэгш явдаггүй гэдгийг онгод шүтээн минь үргэлж надад хэлнэ. Энэ тухай хэлэх үг, хийх ажил маш их байгаа л даа. Жирийн хүн ойлгохгүй. Материалистуудад цөөхөн хоромд цөөн үгээр зангидан хэлэх юм бол газар дэлхийгээ сэндийчэн, гол усаа хуурай сайр болгосон хүний үр хүүхдийн хувь заяа өөдтэй явааг та харж байна уу. Тэдний дараа дараагийн хувь заяаг төсөөлөхийн аргагүй гашуун харагддаг. Бөөхүн ч ялгаагүй. Буруу замаар мөргөл хийвэл тухайн хүн бурхан болсон ч тэнгэрийн тамд очно.
     
    Бөөгийн гэлтгүй шашны ямар нэг шүтлэггүй хүмүүс байдаг. Тэд ёс мэдэхгүй хүнд ёр халдахгуй гэдэг. Ёсыг мэдэх ёстой юм уу. Хээр гадаа явахдаа юуг анхаарах вэ?
    –       Тэр хүмүүс дайрлагад их өртөж байна. Дайрлага дайрна гэж ярьдаг. Болохгүй өдөр очоод л усанд орчихдог тийм ээ. “Сарныхаа хир”- ийг ирсний дараа усанд орох ч юм уу. Дараа нь салдаггүй яр, харшилтай болсон байдаг. Энэ юуг хэлээд байна гэвэл уул ус эзэнтэйг. Юуг анхаарах вэ гэвэл энэ уул усанд эзэн бий гэдгийг л мэдчих хэрэгтэй. Хүний өмчийг бусниулбал шийтгэл хүлээдэг хүний нийгмийн хууль байгаатай адилхан шүүдээ. Нутаг усны эзэн онгодын юмыг сүйтгэвэл байгалийнхаа хуулиар шийтгүүлж байгаа хэрэг…Үүнийг л би олон түмэнд ойлгуулах гэж энэ яриандаа онцлоод байгаа юм.
     
    Амьдрал бол аялал ч зөв замаар аялахгүй бол төөрнө
     
    Багш, шавь нарынхаа чадал тэдний чанарын тухай сонирхуулаач?
    –       Миний багш Данзан, Цэрэн гэж их том зайрангууд байсан. Цэрэн зайран бол халхын бөөгийн үндэс суурийг жинхэнэ утгаар нь гаргаж ирсэн аугаа хүн. Тиймээс бөө судлаач нарт тэр хүний тухай заавал хэлэх учиртай юм. Энэ хүний хийсэн үйл замнал нь үнэхээр их. Тэнгэрт халихдаа хүртэл тэнгэрийн ёсоор суугаагаараа хальсан. Харин энэ хүнтэй эн зэрэгцэх хүн бол Дорнод аймгийн Баян-Уул сумын Лувсандагва гэдэг мундаг зайран байсан нь Данзан багшийн эцэг. Лувсандагва зайран Монгол болон Буриаддаа нэр хүндтэй их юм хийсэн хүн л дээ. 1990-ээд оноос өмнөхэлмэгдэж шорон оронд орж байсан хүн. Гэхдээ тэр хүний хийсэн бүтээсэн үйл их л дээ. Бөөллөө, уул тахилаа гээд л шоронд хийчихдэг байсан юм билээ. Энэ багш нарын сургасан шавь нар Улаан-Удэд “Тэнгэр” бөөмөргөлийн төв гэж байгуулан ажиллаж байгаа.
    –       
    Тухайн бөөхалх уу, буриад уу гэдэг нь огт хамаагуй. Тухайн бөөтэнгэрт хэр хүчтэйгээс шалтгаалж аль ч улсаас хамаагуй шавь тодруулдаг. Ер нь тийм хүчтэй бөөнарт аль ч үндэстэн, ястны онгод бууж болно гэдгийг би өөрөөнотолчихоод байгаа. Би орос хэлэнд муу хэр нь орос шавьтай. Тэр шавь маань бөөлөхөөрөөл монголоор яриад байдаг.
    Олны дунд орох, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн удган хүн байна гэдэг амар хэрэг биш биз. Олон шавьтай юу.
    –        2007 онд олон улсын зурхай судлалын бага хуралд оролцсон юм. Энэ үеэс л эхэлж миний олны дунд орох зам нээгдсэн байх. Өмнөнь гэртээ ихэнхдээ байж гэрээрээ хүмүүс эмчилдэг байсан. Гэхдээ 2005 онд Монгол бөөгийн “Голомт” төвд удам язгуурын бөөнартай хамт ажиллаж байсан…Тэр цагаас хойш олон сайн шавьтай болсоон.
     
    Таны хувьд шавь тодруулахдаа ямар шалгуур тавьдаг бол?
    Дэлхийн эрчим буюу энергийн их сувгаар хүн амьдардаг… Удган хүний биед шингэсэн их гэрэл, эрчим хүч байна аа даа. Тэр гэрэл / Аура / хүний өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн амьдралыг харуулдаг. Гэхдээ бүх бөөудганууд адилгүй, өөр өөрийн арга барил, сахиус тэнгэртэй байдаг. Сүүлийн үед албин бөө, чөтгөрийн бөөгэдэг ч юм уу ангилалтай бөөудганууд олноор гараад байна. Хуурамч бөө, жинхэнэ бөөгэж яригдаад байгаа. Ер нь бөөболсон хүн өөрийгөөхуурамч гэж мэдэхгүй. Учир нь бөөболох арга зам нэг л байна. Харин засал хийлгэсний дараа биелэл нь ямар байгаагаас шалтгаалж танигдана. Би шавь тодруулахдаа гурван cap цаашлаад гурван жил хүлгээлгэх үе ч бий. Хэрвээ тухайн айлд хэн нэгэн нь удган болж шүтээн босгох ёстой гэвэл тэдний хүүхдүүдийн аль нь ухаантай, толгой сайтай байна гэдгийг шалгах ёстой. Хэн нь ах дүүстээ хүлээн зөвшөөрөгдсөн байна түүнийг л сонгоно. Тийм учраас манай Дагшинтэнгэр бөөмөргөлийн төвөөс 20 жил болоход чих халууцуулсан бөөтөрөөгүй. Нэгжилд Монгол, Оросын нийлсэн цөөхөн хүн бөөболгодог. Ер нь хэн нэгэнд засал хийгээд тэр хүнээ аварч чадахгүй бол бөөгэх нэрийг хэрэглэхгүй байсан нь дээр.
    Та хорт хавдарыг эдгэрнэ гэдэг. Их л олон лам оточ, бөө, эмч нар тэгж хэлдэг. Тэгэхээр ийм өвчтэй хүмүүсийг эдгээж байсан түүх надад их сонин санагдаж байна?
    –       Түүх олон бий. Ернь бол дотор эрхтэн, нуруу, тархины өвчтэй олон хүнийг өвчнөөс нь салгасан даа. Гэхдээ би оточ биш шүүдээ. Хүнд эм тан өгдөггүй. Харин эруул болоход нь дээд тэнгэрийн хүч, гэрэл гэгээг л бие мах бодод нь шингээж өгдөг. Удган дээр өвчнөөилааршуулах гээд ирж байгаа хүнийг бид эрүүл саруул болгох л үүрэгтэй. Ямар ч өвчтэй хүн ирж болно. Харин тэр хүнийг яаж эдгээх вэ гэдгээ л бид сайн мэдэж байх хэрэгтэй. Ер нь бөөлөөд онгод ороод ирэхээр ямар ч хүнийг эдгээх боломж байдаг. Тэгэхээр гэнэт хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдээд байна гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй. Энэ нь уул усны хорлол буюу иднийхээр хараал юм. Тийм хараал хүний биед ямар ч эмчилгээгүй өвчин болж ирдэг. Онгодууд ч тэгж хэлдэг. Ер нь бөөудган хүний хийж буй зан үйл энгийн юм шиг харагддаг ч цаанаа том утга агуулгатай байдаг. Хийсэн засал нь маш хурдан хүрч байдаг юм. Манай удмын бөөнар их даруухан улс шүүдээ. Тэр бүр үйлсээ яриад байдаггүй. Чи заавал мэдэх гээд байвал над дээр ирээд эруул болж буцсан хүмүүсээс илүүихийг асуугаарай. Тэдний дунд тал цус харваснаас эхлээд сэтгэцийн өвчтэй болсон, унадаг, хараагүй болсон хүмүүс ирээд эдгэсэн хүмүүс олон.
    Би заавал нэг түүх сонсмоор байна?
    –       /Инээв/ Чи өөрөөсурвалжлаарай. Би урьж байна.Оросын нэгтосгоны иргэн намайг зорьж ирсэн түүх дөнгөж сая нүдэнд зурсхийлээ л дээ. Тэрийг яахав хэлье. Эхлээд тэр хүн хагас солиорлын байдалтай ирж байсан. Унтаа өвчтэй хүн байсан юм. Тэгээд бөөлүүлээд гурван өдөр гурван шөнөунтсан. Сахиусаа аваагүйгээс тэгж л дээ. Тэр хүн нутагтаа очоод тал цус харвасан юм байна. Харин Оросын эмч нар түүнийг гурван сарын настай. Хамгийн цаад тал нь зургаан cap л хүрнэ гээд эмнэлгээс гаргачихсан байсан. Намайг урьсаны дагуу очиж бөөлсний дараа баруун талаасаа мэдээ орж эхэлсэн. Тэр хүн сахиусаа аваад гурав хоногийн дараа гэхэд нүүр нь тэгширч мэдээ орж байсан.
     
    Тэгээд энэ хүн одоо ямар байна?
     
    –       Гучин долоон нас хүртлээ төрөөгүй байсан энэ хүн саяхан үр хүүхэдтэй эв эрүүл сав саруул хүн байгаа. Оросын эмч нар гайхан толгой сэгсэрч байсан юм. Энэ бол онгодын хүч. Тэнгэр сахиус минь өршөө, өршөө.
     
    Зарим хүн хаана ч очоод яагаад ч аврагдаагуй байдаг.Ихэвчлэн тэд бөө мөргөлд итгэл алдарчихсан байдаг.Шарын шашин бол түүнийг хийсэн үйлийнх нь үр гээд тайлбарлачихдаг. Христ бол та өөрөөгэмтэн гээд хариулчихна. Дараа төрөлдөөсайн төрнөгээд итгуулчихнэ. Харин бөөнар яаж тайлбарладаг вэ?
    –       Нүүр талтай хүн гэж байдаг. Тухайн онгод сахиус нүүр талтай хүндээ сайнаар нөлөөлж байхад нүүр талгүй хүнд юм хийдэггүй. Хийгээд ч тэр нь сайн нөлөөүзүүлж чаддаггүй. Энэ бол дээр үеэс байсан асуудал. Миний багш нар мундаг сайн бөөч гэсэн зарим хүнийг “За Танд би юм хийж чадахгүй юм байна. Шинэ гарч байгаа тэр удган дээр оч” гэж буцаадаг байсан. Тийм болохоор сайн бөөбайвч харсан тэнгэр нь биш л бол засал болохгүй гэсэн үг. Дөнгөж сахиусаа авсан хүнд ч шүтдэг хүн гэж байдаг. Энэ нь цаашилбал отог омгийн шүтээн гэж яригддаг. Тэр аврагдахгүй байгаа хүнд сахиус л хэлж өгнөдөө.
    Амьдрал бол аялал сэтгүүлийн энэ дугаарт холын сонин хачинаа хуваалцсан танд баярлалаа. Цаашдаа тантай хамт “Мөргөлийн аялал”-д оролцож ард түмэндээ бөөмөргөлийн зан үйлийг зөв таниулахдаа бид баяртай байх болно оо?
    –       Баярлалаа. Амьдрал бол аялал ч гэсэн зөв замаар аялахгүй бол төөрнө. Чоно нохойн идэш болно. Байгалийн давагдашгүй хүчний тухай сэрэмжлүүлсээр байтал хүн аялалд улайран гардаггүй шүүдээ. Тэрэнтэй яг адилхан. Нутаг усаа бузарлаж, яаж баяжих вэ, яаж энэ гэдсээ цатгалан байлгах вэ яаж… яаж…. яаж …гээд шунаад яараад буруу замаар гүйгээд байвал тэр хүнд юу ч тохиолдож магадгуй шүүдээ. Хүн гэдэг цадна гэж байхгүй гэдгийг онцолж хэлмээр байна.

     
  • Монголчууд тэнгэр шүтээнээ гээвэл хүн төрөлхтөн мөхнө

    Ялангуяа Монголчуудад өөрсдийн гэх итгэл үнэмшил, шүтлэг бишрэл гэх юм байгаагүй мэтээр далд утгаар ч хэлээд   байх шиг.

    Тун удахгүй энэ нь даамжирсаар хэдэн жилийн дараа Монголчууд язгуураасаа л буддын шашинтай юмуу, эсвэл загалмайн шашинтай байсан гэж гүжирдэх янзтай. Тэнгэрийн тааллаар тодрон гарч Монголчууд биднийг тэтгэн гийгүүлсэн Их хааны алдрыг хүртэл Чингис богд, Очирваань бурханы хувилгаан гэх мэтчилэн ярьж бичиж байгаа нь оросын зохиолч И.Калашников өөрийн зохиолдоо Монголчууд эртнээсээ загалмайн шашинтай, хоймортоо загалмай залж түүндээ залибардаг байсан мэтээр гуйвуулан бичиж байсантай агаар нэг харагдана.
    Үүнээс улбаалан дараах зүйлийг бичихэд хүрэв. Бурхан зурдаг нэг нөхөр бөхийн өргөөнд олон хүн цуглуулаад өөрийн эмхэтгэсэн нэг номыг сурталчилан ярьж байснаа хадуураад “бөө гэж хар домын хараалыг дагаваас үхээрийн бузар хорлол болох нь баттай, хойчийн өдөр ухаж мэдэвч гэсгээл тамаас зайлах аргагүй” гэж айлдав. Үүнийг сонсоод жаахан ч болов түүх, уламжлалаа мэддэг хэн боловч солиорч туйлширч байгаад нь эгдүүцсэн нь лавтай.
    Нөгөө бидний коммунист нийгмийн үед хүн бүхэн уншсан цагаан толгой гэгч үсэглэлийн ном шиг эдүгээ бараг үсэг мэдэх бүгдийн уншсан “Монголын нууц товчоон” хэмээх түүхийн сурвалж бичиг дээр их эзэн маань Халдун уулнаа гарч бүсээ хүзүүндээ эгэлдрэглэн сөгдөж суугаад бөөсийн чинээ амийг минь бөөцийлөн аварсан. Бурхан халдуныг өглөө бүр мялаасуу” гээд тэнгэрт есөнтөө сацал сацан мөргөдөг. Бас Мэнлиг эцгийн хөвгүүн Хөхчү зайран түүнийг Их монголын Хаан суухыг зөгнөн хэлдэг, түүнээс хойчийн явдал, төрийн хийгээд байлдаан тулааны олон хэргийг асуун хэлэлцсэн байдаг.
    Монголын ихэс хаадууд болон эгэл ардын амьдралд Тэнгэр шүтлэг, бөө мөргөл бодьтой оршин оюун сэтгэлгээ, зан заншил, урлал, угсаатан зүй, түүх шастирд томоохон байр эзэлж ирсэнийг Дэлхий мэднэ. Дээр дурьдсан бурхан зурдаг хүн (Уг нь өөрийгөө бурханч лам гэдэг юм билээ. Өөрийнх нь шашины гол сургаалд лам хүний тэвчих ёстой олон олон ёсыг мань хүн дагаагүй болохоор лам гэж хэлэшгүй нь. Адаглаад л бодь мөрийн сургаалд бурханы шашины номлол сургаалыг зарж ашиг олох нь хүнд нүгэл болох тухай бичсэн бий. Харин энэ хүн тэр сургаал номыг нь тэгэхээс тэг гэсэн шиг янз бүрээр хэвлүүлж зарж байсныг түмэн олон мэднэ) -ний хэлсэнээр бол Их хаан тэргүүтэй үе үеийн ихэс дээдэс, эрдэмтэн мэргэд, эгэл ардууд Мөнх хөх тэнгэр шүтлэгтэй бөө мөргөлтэй байсан гэсэн ганцхан заалтаар үхээрийн бузар болж эрлэг тамд зовж байгаа юм гэнээ. Энэ бол Монголчуудыг хагалан бутаргах, итгэл үнэмшилээр нь талцуулах, эв эеийг эвдэх гэсэн шууд үйлдэл, хорон хатгалга.
    Миний хувьд Буддын шашныг хүндэлдэг. Монголчууд хэдэн үерээ л шүтэж ирсэн, шүтэхээс гадна манжын бодлогын үед юутай ч атугай хэдэн зууны турш боловсрол гээч зүйлийг нь гал алдуулалгүй залгуулж ирсэн гэдэг утгаар нь. Лам багшид хүүгээ шавь оруулаад миний хүү эрдэм номтой сайн хүн болоорой гэж хэлдэг, эрдэм ном гэдэг зүйлийг буддын сургаал, судар номоор төлөөлүүлж ойлгон олон үеийг элээсэн гэвэл хэн ч маргахгүй. Ер нь өнөөдөр шашины янз бүрийн урсгал чиглэлийг сурталчлаад яваа улсууд хийгээд айл бүл болгонд л тодроод байгаа бөө улаач нар буддын шашны хийдээр шагайж үзээгүй, номын дууг нь нэг ч болов сонсож, ламд мөргөж, судраар адис тавиулж байгаагүй, эхээс төрсөн цагаасаа л өнөөдөр ярьж байгаа зүйлдээ чин үнэнч байсан гэвэл түүн шиг худал хуурмаг байхгүй биз.
    Америкаас санхүүждэг христийн шашныг сурталчилдаг телевизээр номлол ярьдаг сайн таних нэг нөхөр ээжийнхээ хойдох алтан савыг нээлгэнэ гээд зурхайч хайж явах. Сүүлд ёжлоод асуувал, яахав дээ хөгшин чинь хоолоо олж идэх гээл нэг газар номлогч (пастор) хийдэг байхгүй юү дээ гээд л үнэнээ хэлэх. Өрөвдмөөр ч юм шиг, инээд ч хүрэх шиг, нөгөө цуглаан дээр нь итгэж цугласан хүмүүс ертөнцийн эзний өмнөөс сургаал номлолыг нь өндөр дуугаар өгүүлэх пастор нь ярьж байгаадаа чин сэтгэлээр итгэж үнэмшдэггүйг нь мэддэг болов уу.
    Үлгэрлэвээс, хийдэд суугаа буддын шашины лам христийн шашины гол номлол болох “шинэ гэрээ”-г нууцаар эргүүлж, өмнө нь залибарч суугаа буддын шашинт сүсэгтэндээ зовлонгийн шалтгааныг нь хэлж өгөх мэт. Энэ их эргүүтэл, завхарлыг одоо л зогсоож, үнэн мөнийг олон түмэндээ ойлгуулахгүй бол хожмын өдөр засаж болохгүй төөрөгдөл, шашин шүтлэгээрээ талцсан хагаралд монголчууд автах вий хэмээн зовинож үүнийг бичив.
    Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш шүтэж ирсэн тэнгэр шүтлэг, бөө мөргөлийг алив шашинтай харьцуулан тавьж, шашины үүднээс тайлбарлахыг оролдож, ярьж бичихээ лам харгүй даруй зогсоох, чанарын ялгаа үнэн мөнийг зөв таниулах, ухаж таньсан нэг нь өөрийн ойр хүрээний олонд хэлж ойлгуулах шаардлага тулгамдаад байна.
    Чин үнэндээ тэнгэр шүтлэг, бөө мөргөл гэдэг нь ямарч шашин биш бөгөөд түүнээс тэс өөр байгаль, орчлон ертөнцийн зүй тогтол гэвэл сая үнэн болно. Яг л наранд халсан ус уур болон дэгдээд үүл болон хуримлагдаад бороо болон асгадаг шиг нүдэнд үл харагдах ертөнцийн зүй тогтол ажгуу. Бөө мөргөл гэдэг зүйл гагц Монголд бус энэ орчлон өртөнцийн есөн хэлийн түмэн угсааны үндэстэнд буй. Амазонкын шугуйд ч, африкийн ширэнгэнд ч, онигооны эзэн чукча нарын цааны арьсан урцанд ч, скандинавын хойгт ч, энэтхэг гимлайн ууланд ч ялгаагүй бөө бөөлж л байдаг.
    Үүнийг өнөөдөр дэлхий нийтээрээ мэдэж судлаж байна. Дээд оюун ухаан гэж нэгэн зүйл оршин байдгийг бүх шашин, далд үзэгдэл судалдаг шинжлэх ухааны байгууллагууд, судпаачид нэгэн дуугаар зөвшөөрдөг. Гагцхүү оноож нэрлэсэн л ондоо байдаг. Дэлхий дээр хүн үүсэж бий болсон цагаас л дээд оюун ухаан хийгээд түүнтэй холбогдож мэдээлэл авах зүй тогтол үүссэн гэж ярьж бичиж байна. Ихэнхи томоохон улс гүрэнүүд үүнд ихээхэн ач холбогдол өгч тусгайлан судалдаг судалгаа шинжилгээний байгууллага заавал байгуулж, ихээхэн хөрөнгө санхүү зарцуулж байдаг нь нууц биш болоод удаж байна.
    Дэлхийн түүхэн дэх томоохон удирдагч, дарангуйлагч нар ч ихээхэн анхаарал тавьж, өөрсдийн дэргэд үзмэрч, далдыг харагч нартай байсан бат эдгээр нь дээд оюун ухаантай бага ч гэсэн холбогдож мэдээлэл авах төрөлхийн чадвартай төрсөн хүмүүс байсан. Мөн улсын нууц бодпогоор дээд оюун ухаан гэгчээс мэдээлэл авах найдвартай аргыгхайх зорилгоор судлаач тагнуулуудыг илгээдэг байсны ихэнх нь Монголд ирж байв. Жишээ нь, Гитлер хас тэмдэгийг сүлд болгон авч Монголруу нууц баг удаа дараа явуулж, Мөнх Тэнгэр буюу дээд оюун ухааны ивээл хүчийг хүртэхийг машид хүсдэг байсан бол харин Сталин Барченко, Рейрих зэрэг улсуудыг Монгол, Түвдрүү аялуулж, далдын хүчний нууцыг эрэлхийлж байсан.
    Коммунист нийгмийн үед эрдэмтэн, бөө судлаач нэрээр олон орны тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс Монголд ирж идэвхийлэн хайж шиншилж байсныг нь тэр үед хэлмэрч газарч хийж явсан монголчуудын яриа нотолдог. Тухайлбал олноо Гүүш багш хэмээн хүндлэгдсэн Б.Ринчин гуайн дурьдатгалд социалист орнуудаас ирсэн эрдэмтэн судлаачид (нууц туршуулууд) бөөгийн зан үйлийг ихэд сонирхон судалдаг, бөө бөөлөхийг үзэх гэж үхэн хатан хөөцөлддөг, бичлэг хийдэг, түүгээр ч үл барам нэг биш удаа бөөгийн хуяг хэрэгсэлийг бүтнээр нь авч явсаныг нэр ус, он сартай нь ярисан байдаг.
    Буруу үйлээр буруу замаар замнаж түүнийгээ хөгжил хэмээн эндүүрч, өөрсдөө өөрсдийгөө сөнөөхөд (Сүүлийн жилүүдэд дэлхийн энд тэндгүй болоод байгаа байгалийн гамшиг, өвчин тахал, саяхан болсон японы газар хөдлөлт бол эх дэлхийтэйгээ зүй бус харьцсанаас хүн төрөлхтөний сүйрэл эхлэж буйн дохио бөгөөд үүнийг галав юүлэх гэж хэлдэг) гамшиг дундаас үлдсэн хүн сүргийг Монголчууд буюу Мөнхгалынхан оройлон манлайлж Мөнх тэнгэр буюу дээд оюун ухаантай холбогдсоноор зөв зам, зөв нийгэм байгуулахыг зааж, энэ өртөнцөд үеийн үед үүрд оршин өөрийн нэр лугаа адил гал таслахгүй залгуулах үүрэгтэй билээ.
    Харин Тэнгэр шүтлэг, бөө мөргөл буюу дээд ухамсартай холбогдох ертөнцийн зүй зохицол алдагдваас үнэхээр ертөнцийн сүйрэл болох ажгуу. Янз бүрийн шашин, тэдний бурхан хэмээн шүтэгддэг хүмүүсийн тухайд тодруулж хэлэхэд, тодорхой цаг үед тодорхой газар оронд амьдран суугаа хүмүүс Тэнгэр буюу дээд оюун ухаантай холбогдох чадвар нь суларсан,эсвэл бүр алдагдан, буруу хөгжсөн, буруу замнаснаас дээд оюун ухааны хүслээр тэр хүмүүсийн дундаас хэн нэгэнд Тэнгэрээс мэдээлэл тасралтгүй өгч төөрсөн олныг дагуулах манлайлагч болгон сонгож (магад нилээд өндөр шалгуураар), тэр сонгогдсон хүн гэгээрэн (дээд ухамсраас өгсөн мэдээллийн үрээр) тухайн газар орон дахь хүн олны амьдралын хэв маяг, ухамсрын түвшинд таарч нийцсэн оновчтой сургаал номлолоороо дагуулан сэнхрүүлснийг шашин гэх бөгөөд тэр оройлон дагуулсан Тэнгэрийн хүүг газар газарт Будда, Есүс, Мухаммед гэж янз бүрээр нэрлэсэн бөлгөө.
    Харин анх ийм шалтгаанаар үүсэж хөгжсөн шашиныг сүүлд нь улс төрийн зорилгод ашиглан хүн төрөлхтөнийг итгэл үнэмшилээр нь хуваах, хагаралдуулах далд дайны хэрэгсэл болгон ашигласан нь шал өөр асуудал. Тэдгээр тодрон гарсан тэнгэрийн хөвгүүд нь тухайн газар нутаг дахь хүн олны амьдрах хэв маяг, сэтгэлгээний түвшинд тааруулан хүлээж авахуйцаар өөр өөр хэлбэрээр номлосон байдаг нь угтаа нэг л зүйлийг буюу хүмүүсийг шударга байх, хоорондоо эвтэй найртай, эд мөнгөнд хэт шунахгүй байх, өгөөмөр нинжин байх сэтгэлийн ариуслыг сургаснаас бус хожмын өдөр хоорондоо талцан алалдах, хагаралдахыг уриалаагүй билээ.
    Тэд Дээд оюун ухаан буюу Мөнх тэнгэр байдаг, зөв үйлээр явах аваас тэтгэдэг, буруу мууг үйлдэх аваас гэсгээдэг гэдгийг нэгэн дуугаар хэлсэн байдаг. Бүх шашины сургаалд үнэн үг буй. Учир нь тэдний уг язгуур нь нэг. Мөнх тэнгэр буюу Дээд оюун ухаан юм. Тиймээс та өөрийн итгэдэг, шүтдэг шашинаа шүтэгтүн, дагагтун, харин өөр бусад шашинтай бүү жиш, аль нь үнэн, аль нь худал, дээр доор хэмээн бүү эргэцүүл, Гагцхүү худал үнэнийг хутган гуйвуулж, цөөхөн монголчуудыг хагаралдуулах элдэв салаа үзүүртэй хорон үг хэлж байгаа хүмүүсээс болгоомжил, эв эеээ хичээ, хар санаатны хатгалганд бүү авт!
    Ямар шашин шүтлэгтэй хийгээд эс шүтдэг байснаас үл хамааран буруу явдалтан хар санаатныг гэсгээх эрх ба хүч гагц Мөнх тэнгэрт бийг сана. Үнэн учир иймийг бүгдээр ухаж ойлгох аваас шашиныг Дээд оюун ухаантай нэгэн байранд тавиад аль нь үнэн зөв болохыг шүүн хэлэлцэх нь хамгаас утга учиргүй төөрөгдөл гэдгийг ойлгох буй за.
    Үлгэрлэвээс, ертөнцийн зүй тогтолыг буруу хэмээн сөрж алив нэгэн шашинд бүгдээр итгэвээс орчлон ертөнцийн зүй тогтлыг өөрчилж болно хэмээн муйхарлан зүтгэснээс ялгаа юун. Монголчууд бид үеийн үед тодорхой давтамжтай хүчирхэгжин үүргээ биелүүлж ирсэн бөгөөд хамгийн сүүлд найман зууны тэртээ тийн сэхэж сэрвийн дэлхийг түвшитгэж явсныг хамгаас тод мэддэг, бахархдаг билээ. Монголчуудын тэр их үүргийг зүгээр нэг байлдан дагуулалт байсан мэтээр ярьж бичих нь туйлаас учир дутагдалтай.
    Найман зууны тэртээх монголчууд тэр цаг үедэх хүний нийгмийн хөгжил буруудан хэрээс хэтэрч, “хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн байлдаж, орондоо орох завгүй олзлолдон тулалдаж”, эд баялаг, эрх мэдлээс өөрийг бодохоо байсныг өөрсдөөсөө эхлэн төвшитгөж, улмаар дэлхийг төвхнүүлэхээр хөдлөн хожмоо гарах олон олон дайн самууны хорыг арилгахын тулд эвлэлдэн нэгдэж, буруугаа ухаагүй заримыг Тэнгэрийн тааллаар болгосон билээ. Ийн явахдаа Тэнгэрийн тааллаар нэгэнт хүчирхэгжин өндийсөндөө эрэмшин бусдын шашин шүтлэгийг үгүй хийн өөрсдийн бөө мөргөл, Тэнгэр шүтлэгийг түгээн дэлгэрүүлээгүйн учир юун хэмээвээс энд чадан ядан эвлүүлж бичсэн мөхөс миний хэлсэнчлэн тэр газар оронд үүсэж буй болсон шашин шүтлэг нь тухайн хүн ард, үндэстэндээ ямар ач холбогдолтой хийгээд яаж үүссэн, яах гэж үүссэнийг эдүгээ цагийн мунхаг биднээс илүү тод мэддэг байсных буй за.Хэрэв зүгээр л дайны олз хайж, хамгийн том газар нутагтай эзэнт гүрэн байгуулахыг зорьсон бол итгэл үнэмшил, шашин шүтлэгээр нь дамжуулж түүнээс ч олон жилээр захиран суух үндсээ тавих байсан нь дамжиггүй. Дэлхийн түүхэнд улс төрийн зорилгоор шашин гэгчийг ингэж л ашигладаг. Тэнэг хүн ч ойлгохоор бүгдийн мэдэх жишээ олныг хэлж болно. Харин өвөг дээдэс маань яагаад Тэнгэр шүтлэгээ эзлэн түрэмгийлэх зорилгод ашиглаагүйг тийм ч олон хүн мэддэггүй юмуу, эргэцүүлдэггүй бололтой.
    Үнэн гэвээс ердөө л энэ. Дээд оюун ухаан буюу Мөнх тэнгэр нь цор ганц Монголчуудын өмч биш бөгөөд энэ хорвоо дэлхийн түмэн амьтныг гэрэлт нар ялгалгүй гийгүүлж байдаг лугаа адил гэдгийг ухаж ойлговол зохино. Сэтгэлээ ариун байлгаж, зөв зам мөрөөр амьдрах аваас хар шар хэн ч байсан Мөнх Тэнгэрт тэтгэгдэнэ. Тэр илрэл нь таны шүтдэг Тэнгэрийн хүүгийн номлосон шашинаар ч дамжин танд хүрч болно.
    Өнөөдрийн Монголчууд бид газар нутгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нэрээр харийнханд алдаж, дээр нь зөвхөн Монголчууд бидэнд л байдаг Дээд Оюун Ухаан – Мөнх Тэнгэртэйгээ шууд холбогддог тэнгэр язгуурт амин чанараа гээвэл зөвхөн өөрсдөө сүйрэх төдийгүй, нийт хүн төрөлхтөнийг үхэлд хүргэнэ. Учир нь үеийн үед зөвхөн Монголчууд бид бөө мөргөл, Тэнгэр шүтээнээ хадгалан уламжилж ирснээрээ тэднийг буруу амьдралын сүйрлээс аварсаар ирсэн билээ.
    Бидний Монголчууд энэ цаг дор үүнийг дор бүрнээ ухаж ойлгоод элдэв хов жив, чавганцын хэрүүлээ орхин үүнээс өндөр дээд үүрэг бийг ухамсарлан санаж, сэрж эвлэлдэн нягтрах болтугай.
    Х.Бамбар
     
  • Н.Нагаанбуу: 2016-2046 онд Монгол Улс дэлхийн хамгийн дээд үзүүлэлтэд хүрнэ

    Мөнх тэнгэрийн хүч гэдэг нь одоогийн яриад байгаа шиг далд хүч биш. Бас бөө мөргөлийн юм ч биш. Энэ бол монголчуудын бөө мөргөлийн төр түмэнтэй холбогдсон агуу их үзэл санаа цэцэглэн хөгжсөн 13-р зуунтай яах аргагүй холбогдоно. Мөнх тэнгэрийн хүч гэдэг нь өвөг дээдсийн ой санаа, ухаан түүний удамшил юм. Эцэг тэнгэр, мөнх тэнгэр гэж ярьж байгаагийн цаана эх байна. Эх байгаа учраас эцэг гэдэг асуудал гарч ирнэ. Эх нь энэ дэлхий. Үр нь хүн гэх юм бол монголчууд. Тэгэхээр мөнх тэнгэр гэдэг бол эцэг талдаа ихээхэн хамаатай. Түүний аугаа их балар дахь дээд үеэс удамшсан ой санаа гэж ойлгох ёстой. Тухайлбал бага насны хүүхэд дөнгөж хөлд ормогцоо тоодогноод чулуу шидэх гээд байдаг. Тэр нь чулуун зэвсгийн үеийн сэрэл сэтгэхүй тухайн үйлийг хийлгэж байж магадгүй. Өөрөөр хэлбэл бүхий л хүмүүсийн тархи толгойд өвөг дээдсийн маань бүх мэдээлэл хадгалагдаж байдаг. Тийм учраас уггүй хүн, хаггүй хад байдаггүй гэсэн үг байдаг. Энэ нь бүх хүн түүнийг сэрээх бололцоотой гэсэн үг. Гэтэл өнөөдрийн хүмүүс ийм зүйлийг мэдэхгүйгээсээ болоод аугаа дээдсийн тэр их мэдээллийг сэрээх нь байтугай өөрийнхөө толгойг сэрээж чадахгүй байна. Элдвийн хэрэггүй мэдээлэлд дарагдсаар байгаад насаа өнгөрөөж байгаад харамсаж байна.
    Монголчууд аливаа нэг зүйлд хэт туйлшраад байгаа мэт санагддаг?
    Түүхэн үнэн гэж нэг зүйл байдаг. Би туйлшрал гэж үзэхгүй байна. Мэдэхгүйн хар гайгаар соотон халтар чимээнээр гэдэг шиг юм болоод байна. Сүүлийн үед төр засгаас шашинжсан шийдвэрүүдийг их гаргаж байна. Тухайлбал цагаан сараар 3 хоног баярладаг болно гэж байгаа юм. Гэтэл цагаан сарын баяр тэмдэглэдэг өдөр нь Төвдийн шарын шашныг үндэслэгч Зонхов Лувсандагва ламын нас барсан өдөр. Энэ мэтчилэн шашны зан үйлийн өдрөө мэдэхгүйгээсээ болоод хачин шийдвэр гаргаад байна. Төвд ламын нас барсан ойн өдрөөр монголчууд яагаад золгодог юм бэ гэж зарим хүмүүс асуудаг. Энэ бол эргэцүүлэх ёстой, үнэн бодомж. Нөгөөтэйгүүр шашин шүтдэггүй хүмүүс монголд олон байгаагаас гадна Баян-Өлгий аймгийн Казах иргэд Мусалман шашинтай, мөн Христийн шашинтангууд байна. Гэтэл тэр хүмүүс яагаад баярын 3 өдрөөр хийх юмгүй байж байх ёстой юм. Энэ бол мэдэхгүйн балаг. Би үүнийг туйлшрал гэж бодохгүй байна.
    Сүүлийн үед айл бүр л бөөтэй боллоо. Энэ туйлшрал уу?
    Айл бүр нэг бөөтэй боллоо гэж яриад байгаа нь туйлшрал гэхээсээ илүү уг удамшсан мөнх тэнгэрийн гэж яриад байгааг нь шинжээд, тэмдгийн соёлд буулгахдаа мөнх тэнгэр гэж энгүй их уудамтай зүйрлэсэн. Тэр дохио чанарыг үл ойлгосон хүмүүс идтэй шидтэй юм болж байна, юм тааж хэлдэг юм байна, хүн эмчилдэг юм байна гэж бодоод хэнгэрэг барьж аваад цохиод байдаг. Үүнийг сэрээдэг технологи байдаг. Өөртөө таарсан юм сэрдэг байхгүй юу. Тухайн хүнд өөрөө орж ирж байгаа дохио гэж бий. Дохиог мэдрээд үгээр илэрхийлнэ. Гэтэл түүнийг үгээр илэрхийлэх хүн маань ямарч боловсролгүй, сэтгэмжгүй байгаад байна. Ийм этгээдүүд тоглож байна шүү дээ. Өөрөөр хэлбэл 100 хувь транст ороод, мэдрэлээ алдаад Нагаанбуу гэдэг хүн орж ирэхийг мэдэхгүй байдаг юм биш. Бүгдийг өөрөө мэддэг байх ёстой. Энэ мөн л мэдэхгүйн балаг.
    Өнөөгийн бөө нар, бөө мөргөлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
    Монголын өвөг шүтлэг. Аугаа их соёл. Өнөөдрийн бөө мөргөл гэж босч ирж байгаа хүмүүсийг хараад 10 мянган бөө дотор 10 ширхэг бөө байна уу үгүй юу гэдэгт би эргэлздэг. Өнөөдрийн бөө гэж боссон хүмүүс ихэнх нь маш энгийн юмнууд. Тэдний тархи толгойд бууж сэрсэн зүйлүүд нь маш энгийн юмнууд. Түүний төлөө би айж байна. Би босоод хэнгэрэг барина гэхээс айж байна. Би жолдоно. Уггүй хүн, хаггүй хад гэж байдаггүй. Аль нэг ураг удамд өмнө нь хэн ухаантай байсан бэ, өнөөдөр түүнтэй хэн төстэй байна, хэн ухаантай байна вэ гэдгийг харах ёстой. Өнөөдрийн доктор цол биш шүү. Хамгийн тэнэг нь тэр доктор цолыг чинь авчихсан явж байж магадгүй. Докторын ажил гэдэг бол 4 дүгээр ангийн хүүхэд хийчих зүйл болсон. Тэгвэл энэ биш. Сэтгэдэг, өр зөөлөн, сайхан сэтгэлтэй, ах дүүдээ эелдэг ямар сайхан хүн байна тэр босох ёстой. Гэтэл тийм биш ажилгүй явж байсан ч юм уу, нэг газар үйлчлэгч хийдэг охин босч болохгүй. Үүний тулд оюуны чадамж хэрэгтэй. Тархин доторхи ертөнц гэж ойлгох хэрэгтэй. Тархин доторхи ертөнцтэй харьцана. Тэгэхийн тулд тэр тархи өрлөг байх хэрэгтэй. Тийм учраас өнөөгийн бөө мөргөлийг маш харамсалтай зам руу явж байна гэж би боддог.
    Тэгвэл энэ харамсалтай замаас зөв зам руу яаж залах вэ?
    Өнөөх л мэдлэгийн хоосрол. Үнэндээ өнөөдөр энэ талаар үнэн үг хэлж байгаа судлаачид ч алга байна шүү дээ. Б.Галаарид л байна даа. Бусад нь бүгдээрээ ид шид рүү явуулаад байна шүү дээ. Энэ ид шид биш. Ерөөсөө ч биш. Харин зургаа дахь мэдрэхүйн ажил мөн үү гэвэл мөн. Энэ бол 5-6 мэдрэхүйн эрхтэн нь маш сайн хөгжсөн хүний үйл мөн үү гэвэл мөн. Ид шид биш тархин доторхи ертөнцийн үйл.
    Таныг тэнгэрийн үзлийг түгээдэг, тэнгэртэй харьцдаг хүн гэлцдэг. Тэнгэртэй харьцана, тэнгэрийн хэлийг ойлгоно гэж чухам юуг хэлээд байна вэ?
    Хүмүүс онгод ороод энэ шүлгийг биччихсэн юм гэж ярьдаг даа. Энэ утгаараа яривал би тэнгэртэй хүн. Хүн мэдэхгүй юм аа гайхаад, хэнээс асуух вэ гэж бодоод байж байтал гэнэт л өнөөх мөнх тэнгэр чинь, аугаа өмнөх үеийн ой ухаан, санаа орж ирдэг байхгүй юу. Хэлдэг. Бүр өдөр судар хэлнэ гээч. Бясалгал гээч юм яриад байна шүү дээ тэгвэл түүний хариу гэж ойлго. Энэ ид шид биш ээ. Өөрийг тань ч гэсэн тэнгэртэй хүн гэж бодож байна. Нэг юм хийгээд үнэхээр түүндээ шамдаж байгаа чинь нэг сэдэв. Хүн төрлөхтний нэгэн эд эс болж төрсөн учраас би үүний учрыг олно гээд насан туршдаа нэг зүйлийн төлөө шаналж явахад чинь яг түүнийг мэддэг 17 дахь үеийн чинь нэг чавганц, 48 дахь үеийн чинь өвгөн орж ирнэ. Түүнийг мэддэг л хүн орж ирнэ шүү дээ. Нэг хүн хулгай хийе гэж бодно. Шөнө нь бодит юм шиг зүүдлээд л. Гэвч хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг өөр. Гэтэл чиний удамд нэгэн айхтар хулгайч байсан бол тэр чамайг өдөөнө. Тэр чинь өнөөх мөнх тэнгэр чинь чамд юм хэлж байна гэсэн үг.
    Та ямар нэгэн аюул осол, эсвэл сайн сайхан зүйл болохыг урьдаас мэдэрдэг үү?
    Надад тийм зүйл маш багаас болж байсан. Японд цунами болсон өдрийн өглөө би хүмүүст хэлж байсан. Өнөөдөр аюул болно гэж. Би тэр өдөр унаагүй гэрээсээ гараад төв зөвлөл дээр Лхагвасүрэн, бөө судлаач Бадарч хоёртой таараад хэлсэн. “Би гарахаас айж байна, газар хөдлөлт биш байх гэхдээ өнөөдөр энэ дэлхий дээр нэг аюул болох гээд байна” гэж хэлж байсан. Өмнө нь бас зохиолч Норов, Дашдооров гэх мэт нэлээд хэдүүлээ архи ууж сууж байгаад би “та нар тарцгаа хэн нэгэн чинь үхэх гэж байна” гэж хэлсэн. Гэтэл тэр шөнө орчуулагч Д.Алтанхуяг бидэнтэй цуг явж байгаад хүнд алуулсан. Бид бүгдээрээ гар хурууныхаа хээг аймшигтай өгч байсан. Намайг “та нар тар” гэж хэлж байхад Төрийн соёрхолт Д.Норов “чи жаахан тавтиртай байгаач ээ, ямар хурдан согтдог дурак вэ” гэж загнаад сууж байсан. Тэгэхээр энэ бол ид шид биш. Зөн совин, ёс цондон гэж юм байна. Энэ бүх хүнд байдаг. Үүнийг хөгжүүлэх хэрэгтэй. Хөгждөг. Би урьд шөнө юу гэж зүүдлэв гэдгээ манаад, өнөөдөр, маргааш, нөгөөдөр юу болох гэж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тухайлбал чи гурав хоногийн өмнө гудамжинд явж байгаад Нагаанбуутай адилхан монхор хөх өвгөнийг хараад надаас ярилцлага авъя гэж бодсон байж магадгүй. Түүний үр дүнд одоо чи бид хоёр ярилцаад сууж байж магадгүй. Юм тийм л байдаг. 10-20 жилийн өмнө чамтай нэг ангид сурч байсан хүүхэд өнөөдөр чиний санаанд гэнэт ороход чи өнөөдөр эсвэл маргааш, магадгүй хэд хоногийн дараа тааралдаж магадгүй. Тааралдсангүй гэвэл чи таниагүй байж магадгүй. Энэ бүхэн ид шид биш. Ид шидээс ангид үзэх юм бол бөө мөргөл үнэн явна. Ид шидээс ангид үзэх юм бол буддын шашин, мухар сүсэгээс холдоно.
    Мэдэхгүй, чадахгүй хүмүүс олноор бөө болж байна гэдэгтэй та санал нийлдэг үү?
    Нэг талаар тийм. Нөгөөтэйгүүр төр засаг, мэдэхгүй чадахгүй сайд, дарга нар мэдэмхийрч шашны тухай шийдвэрүүдийг буруу гаргаж байна. Тухайлбал өнгөрсөн жил Чингисийн төрсөн өдрийн шийдвэр гаргасан. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг бол түүх сударт бүгдэд нь байдаг. Гэтэл түүнийг хэрэгжүүлэхдээ эртний монгол зурхайгаар биш Төвдийн литээр хэрэгжүүлэхээр Чингис хааны төрсөн өдрийг өнгөрсөн жил 11 дүгээр сарын 14-нд, энэ жил 11 дүгээр сарын 04-нд, 2016 онд 10 дугаар сарын 28-нд, 2029 онд 12 дугаар сарын 02-нд тэмдэглэхээр болоод байгаа юм. Энэ бол түүхээ мэдэхгүйн балаг. Орчин үеийн англи хэл ярьсан, гадаадын Харворд төгссөн хүмүүс ийм шийдвэр гаргаж байна шүү дээ.
    Угтаа бол Их Эзэн Чингис хаан олон өдөр төрөөгүй, нэг л өдөр төрсөн биз дээ?
    Их Эзэн хаан байтугай ишиг хурга, нэг эст амьтан хүртэл нэг өдөр төрөөд нэг өдөр үхдэг. Гэтэл монголчууд дэлхийн хамгийн бүдүүлэг Төвдийн литийг барьж аваад нүдний булай шиг зүйл хийгээд сууж байна. Чингис хааны төрсөн өдрийг хараад энэ дэлхийнхэн шоолж байна шүү дээ. Би саяхан Хятад яваад Өвөрмонголын олон эрдэмтэнтэй уулзахад тэд нар “та нар юу хийгээд байна аа. Чингис хаан өнгөрсөн жил 11 дүгээр сарын 14-нд төрсөн байж энэ жил яагаад өөр өдөр тэмдэглээд байгаа юм бэ. Ирэх жил хэдэн сарын хэдэнд тэмдэглэх вэ. Хүн нэг л өдөр төрнөө, нэг л өдөр үхнээ На багшаа” гэж байна. Ингэж л нүдний булай шиг зүйл хийгээд байна. Энэ бол туйлшрал биш, оюуны хоосрол биш, мэдлэггүйн хоосрол. Бичигтэй, хэлтэй судлаачид олширсон байна. Билэгтэй, ухаантай эрдэмтэн байхгүй болчихсон. Монголоо мэддэггүй. Монголын судлал гэхээр Англи юм уу Хятад юм руу хардаг. Монголоосоо монголоо хайхгүй байна. Хамгийн сүүлчийн монголууд бид нар шүү. Бид тулгатай гэрт төрсөн, бид үзэл сурталгүй амьдрал дунд хүн болсон хүмүүс. Бид үхээд өгөхөд үүнээс хойшхи хүүхдүүд улаан бүч зүүсэн пионерууд л болно. Энэ хэцүү, үүнээс хойш түүх сэргэх гэж зовно.
    Ингэхэд Буддын шашин Монголд юу авчрав?
    Төвдийн шашинд ид шид гэж ерөөсөө байдаггүй. Ер нь энэ ертөнц дээр ид шид гэж ерөөсөө байдаггүй. Илбэ ухаан гэж заль мэх байдаг. Бид ганданд очоод ном уншуулаад сайхан болчихно гэж бодох нь мунхрал. Ардчилалын буянаар шашин монголд сэргэж байна гэж яриад байгаа боловч Монголд шашин сэргээгүй. Мухар сүсэг дахин сэргэсэн. Энэ бол монголын уутны амыг уруу нь харуулахын цондон. Манжийн анхны хаан хэлсэн байгаа юм. “Монголчууд бидний бодлогоор оруулсан төвдийн шашинд хэтэрхий үнэмшээд хамаг хөрөнгөө түүнд зориулж байна. Энэ бол юу ч мэдэхгүйн балаг болой” гэж. Мөн Төргэрэлт хаан “яг бидний бодлогоор боллоо. Энэ бол манай Манж улсад хэрэгтэй болой” гэж хэлсэн байдаг юм. Монголд буддын шашин орж ирсэн нь Манжийн бодлого. Нөгөөтэйгүүр Төвдийн өөрийнх нь бодлого. Төвдийн шашин анх монголд орж ирэхдээ эхлээд баахан зураг авчирч тараасан. Энэ их амгалан гоё юм, үүнийг тахин шүтэж мөргөөд, мөнгө төгрөг өгч байвал ажил явдал сайхан болоод, амьдрал чинь цэцэглэнэ гэж.  Хэрэв энэ шашинд юм өгөхгүй, мөргөхгүй бол ийм болно гэж төмсөгийг нь сугалаад өлгөчихсөн эрэгтэй хүний зураг, нүдийг нь ухаад хаячихсан хүний зургуудийг харуулж байсан учраас хүмүүс түүнээс айсан. Буддын шашны шинэчлэл ерөөсөө л энэ юм шүү дээ. Айдаг, мухар сүсэгээр итгэдэг. Цагаан буяны сараар түмэн адуу өргө гэж баахан өглөг аваад түүгээр баахан сүм барих зориулалттай байсан.
    Богд хаан төр барих хугацаандаа төрийн ажлыг хэрхэн хийж байсан бэ?
    Богд хаан 1911-1921 оны хооронд төр барихдаа төрийн ажил юу ч хийгээгүй. Жанрайсаг, Богдын музей зэрэг баахан сүм хийд л бариулсан. Тухайн үед хошуу нутгийнхан баахан гомдол яаманд бичсэн байдаг юм. “Ард олон үгээгүй боллоо. Богд хааны ёслол, Их дагинийн золголт, хүрээ хийд, сүм дуганын өргөл барьцад манай хошуу үгүйрэн хоосорч, өлсгөлөнд умбалаа” гэж. Ерөөсөө л гарт байгаагаа мултлавч үгээгүйд автсан байдаг. Монголчууд Манжийн үед байснаасаа Богдын үед хөмөрсөн тогоон дотор орчихсон байхгүй юу. Үнэн түүх нь энэ. Хуучин социализмын үед шашныг муулж байсан хүмүүс одоо сайн гэхээр шинэ сэтгэлгээтэй хүн болно гээд гүехэн ухаантай эрдэмтэд “Богд бол ардчилагч, Богд бол Ардын хувьсгалыг мандуулсан” гээд Батсайхан гэж дэд эрдэмтэн төрийн шагнал авсан шүү дээ. Тэрийг чинь хөөрөгдөж байна. Бас Тусгаар тогтнолын талбай дээр Богд хааны хөшөө барина гээд байгаа юм. Ингээд бодохоор Богд хааны ард Монголын их эмгэнэл оршино.
    Богд хаан хаан болох гээд шашныхан шахаж байхад Түшээтхан босч ирээд “энэ Төвд нөхөр бол шашны талаар боловсорсон нөхөр. Төрийн талаар юу ч мэдэхгүй. Би ийгээс Чингисийн алтан ургийн хүн. Би 29 настай. Эдгээр дотроо хамгийн ахмад нь би. Би хаан болбоос зохилтой” гэж хэлсэн байдаг. Гэтэл шашныхан түүнийг нам дараад Богд хаан болсон. Хаан болсныхоо дараа 49 хоног дээрээ түүнийг цохиж алсан. Түүнээс хойш 5 сарын дараа Засагтханыг алсан. Тэгээд л Өвөрмонголоос ирсэн Ванчигсүрэн, Таван яамны дэд сайд гээд монголыг нэгтгэх гэж байсан хүмүүсийг бүгдийг нь Богд хаан алсан. Хордуулсан, цохиж алсан. Чин ван Ханддорж, Сайн ноён хаан гээд бүгд алуулсан. Хэн алсан Богд хаан алсан. Өөрөөр хэлбэл үндэсний эрх чөлөөний хувьсгалыг таг харанхуй шашны ангал руу хийсэн. Богд хааны хөшөөг босгоно гэж өнөөдөр хийрхэж байгаа хүмүүс туйлширч байгаа хэрэг биш, мэдлэгийн хоосролд орсноороо ингэж байгаа юм. Мэдлэгийн хоосрол монголыг мөхөөж байна. Монголчуудын шүтээн бол Чингис хаан шүү дээ. Богд Зонхов биш, Христ биш.
    Манжийн бодлогоор орж ирсэн шашин Монгол эрчүүдийн зоригийг мохоосон уу?
    Эрчүүдийн илд барьдаг гарт нь эрх бариулсан. Эхнэр хүмүүсийг бузар гэж ойлгуулсан. Уг нь монголчууд эхийн умайг бурхан гэж үздэг. Тэр бурханаас хүн төрдөг. Жинхэнэ ид шид чинь тэр. Жинхэнэ удам төрдөг. Гэтэл эхийн сав, эрхтнийг бузар гээд, эм хүн хүрээ хийд рүү ойртож болохгүй, эм хүн уул овоонд гарч болохгүй гэдгийг шашин хийсэн. Түүхэндээ монгол эмэгтэйчүүд эрчүүдээ жинхэнэ барьж байсан. Монголд өрх бүлийг эмэгтэй хүн барьдаг.
    Эмэгтэй хүнийг уул овоон дээр гарч болохгүй гэж цээрлэдэг. Үнэхээр болдоггүй юм уу?
    Хуучин цагт ийм зүйл байгаагүй. Тухайлбал эр хонины мах, эм хонины махны амт ялгаагүй. Чи бид хоёрыг харьцуулахад өөр харагдавч ерөөсөө л мөн чанар нь адилхан. Хүн гэдэг агуулга. Өөр юм байхгүй. Монголчууд юуг шүтэж байсан бэ. Монголчууд эмэгтэй хүний алтан умайг шүтэж байсан. Үр төрүүлдэг мөн чанар. Эрэгтэй хүний боовыг шүтэж байсан. Монголчуудын бөө мөргөл, ардын ёс заншил бол яг үүгээр л явчихсан байхгүй юу. Тухайлбал айлын эзэн хүн гэргийдээ “миний хань наад бурханаасаа надад охин төрүүлж өг” гэж хэлдэг. Тэгэхээр эмэгтэй хүний умайг бурхан гэж үздэг байсан.
    Овоон дээр гурван зүйл гаргаж болдоггүй юм. Нэгдүгээрт даахиа авхуулаагүй онгон үстэй хүүхэд гаргаж болдоггүй юм. Сүм, тахилгад ч авч явж хэрэггүй. Яагаад гэхээр онгон үс мэдрэмтгий байдаг. Тэнд бүх хүн жаргал, зовлон бодож зогсдог учраас онгон үстэй хүүхэд түүнд өртөж дэв суудаг гэж үздэг. Хоёрдугаарт биеийнх нь буртаг ирэх насны эмэгтэй хүнийг гаргаж болдоггүй юм. Яагаад гэхээр урьд шөнө чи үр олсон байж магадгүй. Өөрөө мэдээгүй 20 гаруй хоногийн үртэй байж магадгүй. Тэгвэл тэр чинь дэвтдэг юм. Ямарч юм төрж магадгүй. Өндөр оргил дээр гарахаар түүн дээр эрчис их байна. Нөгөөтэйгүүр олон хүмүүсийн хүсэл, бодолд шамдуурч дайрагддаг. Тийм учраас биеийнх нь бохир ирэх насны эм хүнийг хайрласандаа, үрийн заяаг нь өөд нь бодсондоо, хүндэлсэндээ гаргадаггүй юм. Гуравдугаарт сохор доголон зэрэмдэг хүнийг гаргахыг цээрлэдэг. Яагаад гэхээр сайн үйлд нь сэв дэв, билэггүй юм болно гэж боддог. Бүр огтоос хавьтуулдаггүй зүйл бол харийн хүн. Харийн хүний сургийг нь ч хэлдэггүй, барааг нь ч харуулдаггүй. Хэрэв тийм хүн харагдахаар бол хэн нэг нь заль хийж анд авч явах юм уу, найр цэнгэл рүү авч явж золионд гаргадаг. Ингэж тахилга, шүтлэгээ хамгаалж үлддэг ёстой.
    Буддын шашны уншдаг номыг сургаалийн шүлэг гэх юм билээ?
    Буддын Богдзонховлувсандагвын гэж байгаа шашин бол сургаалийн шүлгүүд. Тэр сургаалийн шүлгүүдийг нь монголоор орчуулбал “байгаа юмаа гамтай эдэлбэл юмтай болно, битгий шуна шунах юм бол ингэж гэж байна” гэсэн утгатай ном байгаа шүү дээ. Түүнийг манай гандангийнхан дээр үед орчуулж байсан юм. Орчуулахдаа хүнд гоё сонсогдуулахын тулд тансаг яруу үгээр орчуулдаг байсан. Тэр нь хүнд буудаггүй. Нөгөөтэйгүүр ламтны бичсэн сургаалийн ном миний ээж, аавын сургадаг үгнээс илүү биш байхгүй юу. Миний ээж аав харин яс маханд шингэтэл сургасан байдаг. “Миний хүү чинь хэлэмгий, өлөмгий түүнээсээ болоод хүний дургүй хүргэчихвий, хүний дургүй хүргээд маргаж байгаад алуулчихвий” гэж миний бүх дутагдлыг хэлсэн миний ээж аавын сургасан сургаалаас ямар ч шашны үндэслэгч илүү сургаал хэлэхгүй гэдэгт би итгэдэг.
    Шүгдэн сахиусын талаар хэр сайн мэдэх вэ. Далай лам яагаад Шүгдэн сахиусыг хориглосон юм бол?
    Би Буддын шашин, Төгс буянтын зурхайг буруу зөрүү гэж яриагүй шүү. Энэ бол тэр үйлдээ зөв. Хятадын хуанли хавар золгож байна буруу гэж хэлээгүй шүү. Энэ бол Бээжин төвтэй дулаардаг тэр газартаа зөв. Хятадууд нарийн ухааны улс. Тиймээс би нэгэнт судалж үзээгүй учраас шашны зүйл дээр янз бүрийн юм цэцэрхэж ярих нь гутамшиг. Шүгдэнгийн талаар миний мэдэж байгаагаар их ээлгүй юм билээ. Далай лам 1950 он гартал Шүгдэнг шүтэж байгаад бүх зүйл нь болохоо байсны дараа том хүнээр үзүүлсэн чинь “та буруу юм шүтэж байсан байна” гэж хэлсэн гэдэг. Төвдийн шашныхан өөрсдийнхөө бурууг үүн рүү чихдэг хандлага байдаг. Тэр ч бүү хэл Далай лам Шүгдэн сахиусыг шүтдэггүй байсан гэж хэлснийг би нэлээд хэдэн жилийн өмнө Төвдийн нутагт явж байхдаа хүмүүсээс сонсож байсан. Ямартаа ч тухайн үед баячууд маш их хөрөнгө гаргаж хийлгэдэг, тэр нь эргээд өөрт нь арандаг болж буудаг, үр хүүхдэд нь их цөвтэй, том хэцүү үйл байдаг юм гэнэ лээ.
    Монголд христийн шашин орж ирээд удаж байна. Энэ мөн л цаанаа зорилготой, бодлоготой юу?
    Тэгэхээр бөө, христ, буддын шашны ард бүгдэд нь бодлого байдаг. Тэр бодлогыг барьсан орлогын эзэд байдаг. Бид үүнийг мэддэггүй. Өнөөдөр монголд гоё том сүмүүд бариад байна шүү дээ. Энэ хөрөнгө хаанаас гарч байна вэ. Үүнийг барьсан тэр зардлыг эргүүлээд нөхөж чадах уу? Чадна. Чаддаг байхгүй юу. Тэгэхээр монголчууд өнөөдөр үзэлд автаж байна. Үзэл гэдэг бол сэтгэлгээний хамгийн доод түвшин. Үзсэн дор төрсөн сэтгэгдэл. Монголчууд өнөөдөр үзлээр амьсгалж байна. Буддын үзэл, христийн үзэл, бөөгийн үзэл, либериал, коммунист үзэл гэж. Үнэхээр монголоосоо монголоо хайя гэж байгаа бол энэ бүх үзлийг таягдан хаях ёстой. Үзлийг бодвол бодол болдог юм. Миний сая хэлсэн бол бодол. Үзэл гэдгийг устгах хэрэгтэй. Үүнийг би хэлээгүй миний монголын ухаант өвөг дээдэс хэлсэн юм. Цаанаа оосорлогдчихсон. Хэд хэдэн улстөрч мөнгө өгчихсөн. Тэр бодлогоор Улаанбаатар хотын хамгийн эгзэгтэй цэгүүд дээр сүмээ барьж чадна. Өнөөдрийн сайхан царайтай, албан тушаалтай хүмүүс чинь бүгдээрээ харийн үзлүүдэд оосорлогдсон боолууд болчихсон байна. Энэ цагт монголоо монголоор нь авч явах гутамшигтай.
    Өвөрмонгол, Халимаг, Буриадууд яагаад биднээс хагацчихсан юм бэ. Бүгд үзлээр хуваагдсан шүү дээ. Өвөрмонголчуудыг хятадууд торго дурдан, архи дарс, хүүхэн өгч өөртөө авсан бол Буриадуудыг Оросын цагаан хааны бэлэг өгөөд гэрээ хийчихсэн. Тэгэхээр монголчуудын үзэлд хуваагддаг хэвшлийн тод илэрхийлэл нь элдвийн шашин монголд бий болж байгаа явдал. Үүний уршиг өнөөдөр биш нөгөөдөр гарна. Монголчууд ухаантай хүмүүс болохоор хоорондоо иргэний дайн хийхгүй гэсэн зүйл байхгүй. Нөгөөдөр дайтна. Буддын сүмийн нэг банди Христийн шашинтан нэг залуу хоёр хоорондоо зодолдоод нэг нь сүмийг нь шатаахад л энэ хоёр шашны хооронд дайн дэгдэнэ. Тийм учраас үзлээс хол явах хэрэгтэй.
    Тэгвэл эх оронч үзэл байх ёстой юу?
    Өнөөдөр эх оронч үзэл байж болохгүй. Эх орон гэдэг чинь бодитой, уултай устай, түүхтэй, хаантай, төртэй агуу юмыг үзэл гэж зэрэглээтүүлж болохгүй. Эх оронч ухаан хэрэгтэй байна. Тэр ухааны нэгээхэн хэлтэрхий нь элдвийн үзлийг зайлуулах шаардлагатай. Чингис, Модун хаан, Чингүнжав нар бүгд тэгж явсан хүмүүс шүү. Өнөөдөр үндэсний үзэл монголд хэрэггүй. Үндсэн дотор чинь илжирсэн, ялзарсан утгагүй юм зөндөөн байна. Хаях хэрэгтэй. Үндэсний эрдэм хэрэгтэй. Монгол хүн л хийж чаддаг, Монгол хүн л бүтээж чаддаг зүйл хэрэгтэй. Түүнээс биш архи уучихаад би Чингисийн удам гэж цээжээ дэлдэж байгаа хэлбэр бол эх оронч үзэл. Монголоо хамгаалахын тулд, монголоо сайхан болгохын тулд гайхамшигтай зүйл сэдэж, хийж бүтээхийн төлөө шамдаж байгаа залуус бол эх оронч ухаантай байна. Тэгэхээр шашин ба улстөрд хамгийн гайтай зүйл нь үзэл юм. Шашин бол үзлийн томоохон илэрхийлэл.
    Хүмүүс өөрийгөө би эх оронч үзэлтэй гээд байдаг шүү дээ?
    Тэнэг л гэсэн үг шүү дээ. Америк, Австрид очиж амьдарч байж эх оронч үзэлтэй гэх нь бидэнд ямар хэрэгтэй юм. Тэр хүн өөрийнхөө жаргалыг хөөгөөд явж байна шүү дээ. Үр хүүхэддээ англи хэл сургах гээд явж байна шүү дээ. Тэр бол үнэн үзлийн ажил. Эх оронч ухаантай хүн бол бид нар байж байна. Сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг. Өнөөдөр бид болохгүйгээ өөд нь татах гээд би энд ном уншаад, чи надаас хэдэн үг унагаах гээд ярилцаад сууж байна. Энэ чинь эх оронч ухаан. Бид эх оронч ухаан ярьж сууна.
    Таныг элэгний өвчнөөр хүндээр өвдөж, үхэл амьдралын заагтай нүүр тулсан ч тэнгэрээс таньд боломж, амь олгосон гэдэг?
    Би 4 жилийн өмнө импакт болоод эмнэлэгт очсон чинь дан импакт биш зүрхний гурван судасны нэг нь бөглөрсөн байна гэсэн. Тэгээд сэхээнд 20 гаруй хоносон. Тэгсэн чинь өөр ч юм байна гээд. Тэгэхээр нь Хавдар судлалын төвд очоод томограф гэгч юмаар үзүүлсэн чинь элэгний хавдартай байна гэсэн. 6, 8 см-ийн хорт хавдартай гарсан юм билээ. Гэхдээ надад хэлээгүй л дээ. Би мэдэрсэн. Өглөө манай хөгшний нүд хавдчихсан, эмнэлэгт хэвтэж байхад ирмээргүй хамаатан садны болон янз бүрийн хүмүүс шаваад андашгүй болсон. Тухайн үед намайг орноос босгодоггүй байсан юм. Тэгээд би үүрээр 4-5 цагийн үед орноосоо босч үүдний сувилагчдын өрөөнд ороод өвчтний түүхээ үзсэн чинь хавдрыг нь цагаанаар тойруулаад зурчихсан байж байна. Түүнийг хараад би нээх сайхан болсон. Ер айгаагүй. “За яахав ингэж л байг. Би ямарч л байсан 3 жил үхэхгүй, 5 ном бичих нь мэдээж” гэж бодсон. Тэгээд би 2 охин дүүдээ хэлсэн. “Та нарын нүд ам чинь яачихаад байгаа юм. Намайг үхнэ гэж муу ёрлож байгаа бол санасны чинь гарз шүү. Би наанадаж 3 жил амьд явна, 5 ном бичнэ. Та нар намайг үхнэ гэж битгий эрт баярла. Гомдож байгаа бол битгий солиор. Би өөрөө өөрийгөө мэдэж байна” гэж хэлсэн. Түүнээс хойш 4 жил болж байна. “Алтайн тэнгэр” гэж 3 дэвтэр роман бичсэн. Тэр маань мундаг үнэлэгдээд “Алтан-Өд” наадмын том хэлбэрийн зохиол дунд Нагаанбуугийн Алтайн тэнгэр орж ирээгүй учир тэргүүн байр эзлэх бүтээл байхгүй гэсэн байна билээ. Гайхамшигтай роман болсон гэдгийг хүмүүс надад хэлж байгаа. Өнгөрсөн 6 дугаар сард 1000 хувь хэвлүүлээд дууссан. Одоо 500 хувийг ахиад хэвлүүлнэ. Мөн “Итгэхүйн ухаан” гэж гайхамшигтай ном хэвлүүлсэн. Би даруухан зан гаргалгүй үүнийгээ хэлэх эрхтэй гэж бодож байна. Би баярлах эрхтэй хүн гэж бодож байна. Би үхлийн тухай бодохгүй байна. Тэнгэрээс намайг харж байна гэж бодож байгаа. Надаар өшөө илүү юм хийлгэх гээд байна гэж бодож байна.
    Та “Алтайн тэнгэр” романаа “Алтан-Өд”-өд өгсөн бол “Алтан-Өд”-ийн тэргүүн байрыг авах байж. Номоо яагаад өгөөгүй юм бэ?
    Би өмнө нь авчихсан шүү дээ. 2005 онд “Тэнгэрлэг түүх” гэдэг түүхэн романаараа авчихсан хүн. Би хошой Алтан-Өд шагналт гэж хэлэгдээд яах юм бэ. Алтан-Өд шагналтай юу гэвэл шагналтай. Дээрээс нь бие муутай хүн болохоор цагаан хэл амнаас айж байна. Хүмүүс Нагаанбуугийн “Итгэхүйн ухаан”, “Алтайн тэнгэр” мундаг байна гэж байхад нь дахиад хүмүүсийн өмнө очоод шагнал авахаар энэ нэг юм яасан үхэж далд ордоггүй юм гэж бодох хүн байгаа шүү дээ. Ер нь шагнал гэдэг чинь тийм шүү дээ. Нагаанбууг шагнал авахад 100 хүн баяр хүргэж гар барихад 6 нь л үнэн баярласан байх. Би тэгж л боддог. Тийм учраас би томоохон шагналын найр, наадамд очдоггүй, очих дургүй. Яагаад гэвэл бүгд зусар зулгай, худлаа бялдуучлалаар дүүрчихсэн орчин байдаг. Тэгэхээр шалдар булдар юманд ороод байх нь онц биш.
    Бага залуудаа хань ижлээсээ хагацаж байсныг тань мэднэ. Эр хүн дээрээс нь ганцаараа хүүгээ өсгөх тэр цаг үе амаргүй байсан болов уу?
    Миний хүү чинь ээжээсээ 1 сартай үлдэж байсан юм. Нэг их цасаар шуурч байсан өдөр миний хань насан өөд болсон. Хэдхэн сарын өмнө охиноо алдаад удаагүй байсан үе. Тэр цагаан хэл амнаас болсон. Миний ээж, аав хэлдэг юм. Миний хүү хааяа муу хэлэгдэх зүйл хийж яваарай гэж. Миний хань зоо техникч, мундаг дуучин хүн байсан. Их дэлгүүрийн энд байрлах Худалдааны соёлын ордонд дуучнаар ирэхээр болоод байж байтал ийм зүйл болсон юм. Миний хүү нэг сартай үлдсэн. Оршуулгын ажил гээд л, гадаа цасаар шуураад л, хүү минь тэнд чарлаад л. Энэ хүүхэд хүн болохгүй гээд хэн ч тоохгүй. Хөхтэй хүн орж ирэхээр нь хөхүүлэх гэхээр сэжиглээд байдаг байхгүй юу. Тэгээд би хүүгээ өсгөх гэж үзсэн. Ямааны хөлдүү сүү хайлуулаад л. Тэгээд яахав хүн болсон. Миний ээж, бага охин дүү байсан. Би энэ хооронд ганцхан л зүйл бодсон. “Би архи л ууж болохгүй. Гутарна, гунина. Энэ хорвоод төрсөн үр минь байна. Би үүнийг л хүн болгох хэрэгтэй. Би элэг муутай 5 шарлачихсан хүн. Болж өгвөл хүүгээ 18 нас хүргэх хэрэгтэй” гэж бодсон. Одоо миний хүү 34 нас хүрчихсэн явж байна. Хүнд зовлон ирдэг. Зовлон ирэх л юм бол жаргалаас зугатаах хэрэгтэй. Би зовж байна гээд ганц шил архи хуваагаад уучихъя гэсэн хүнийг дагаж яваад, савсагнуур хүүхнүүдтэй шалиг налиг болоод явахыг би жаргал гэж бодсон бол би тэр үед мөхөх байсан. Би ер нь хөнгөн чанарын хүн шүү дээ. Их ил цагаан. Би хүнд муу санадаггүй байгаа юмыг байгаагаар нь хэлчихдэг. Тэр маань сайхан байдаг юм.
    Хүмүүс таныг Арго шиг гэж шоолдог байсан гэж сонссон?
    Хүмүүс намайг шоолдог байсан. Энэ солиотой юм, боловсролгүй юм гэж. Би монголын түүх бүгд худлаа байна гээд “Дундад зууны Монгол гажуудсан түүх” гэж ном гаргахад түүхийнхний дургүй маш их хүрсэн. Ренчин, Дамдинсүрэн нар л мэдэхгүй байв гэж, энэ л мэдэж байв гэж дургүйцсэн. Тэр үед намайг Арго шиг санаж байсан. Харин тэр хүмүүс өнөөдөр бүгд зөв байна гээд судлаад сууж байна шүү дээ. Цэргийн түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд “өөрийнхөөр чинь хийхээр Чингисийн үеийн дайн байлдаануудын цаг хугацаа яг зөв гарч байна” гэж байна шүү дээ. Намайг Гурвалын онол, Дүүрэн чанарын онолыг гаргахад гүн ухаанчдын инээд нь хүрч байсан байхгүй юу. Одоо харин гүн ухаанчид намайг шүүмжлэхгүй байна шүү дээ. Бүгдээрээ надад талтай байна, ярьж байна. Тэгэхээр би үүнийг тэнгэрийн хишиг гэж бодож байна. Би 4 жилийн өмнө үхсэн бол Нагаанбуу гэж хүн Арго шиг нэртэй үхэх байсан.
    Сүүлийн үед юу хийж байна вэ?
    Хэсэг бизнесменүүд, хэсэг эрдэмтэд нийлээд саяхан “Монгол ухаан эрдмийн хүрээлэн”-г байгуулсан. Түүнийхээ захирлаар намайг томилсон. Одоо Монгол ёс заншлын томоохон толь, Чингисийн билэг, засаг сургаалийн ажил дээр сууж байна. Монголоо үнэн байдлаар нь үлдээхийн тулд ажиллаж байна даа.
    Хуучин ёсыг сэргээх зорилгоор та болоод хэсэг бүлэг хүмүүс өнгөрсөн 9 дүгээр сард цагаан сарын баяраа тэмдэглэсэн. Хүмүүс хэрхэн хүлээж авсан вэ?
    Би тэр өдөр олон газар уригдсан. Төр хурахад очиход 50 орчим хүн байсан. Олон бизнесменүүд цагаан сарыг тэмдэглэж байсан. Спортны төв ордны ард Босоо хөх монголын 460 гаруй залуучууд золгож байсан. Чингэлтэйд 3 айл золгоод намайг урьсан. Намар гэдэг чинь монголчуудын шинэ жил юм. 1940-өөд он хүртэл. Гэтэл ийм бага хугацаанд мартаж байна шүү дээ. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Г.Бярваа гуай “90 жилийн дурьдатгал” ботьдоо “намайг цэрэгт иртэл намар шинэлдэг байлаа. Одоо энэ ёс таг мартагджээ” гэж. Би энэ ёсыг сэргээсэй гэж боддог. Одоо 1 дүгээр сард 3 өдрийн баяртай болголоо гэж байгаа нь монголын биш буддын ёслол юм. Нөгөөтэйгүүр тэр баярын 3 өдөр нь баахан хүн архидаж, баахан хүн хөлдөж үхнэ. Энэ сайн юм биш.
    Тэгэхээр та удахгүй болох цагаан сараар шинэлэхгүй гэсэн үг үү?
    Нэг үг байдаг юм. Сохорын газар сохор, доголонгийн газар доголон гэж зурхайтай холбоотой зүйл байдаг юм. Сохор гэдэг нь хүрээнд сууж байсан манжийн амбан нь доголон хүн байсан юм билээ. Түүгээр золгож байсан чинь Богд хаан бошиг гаргаж Төвдийн Төгс буянтаар явахаар болгож өөрчилсөн юм. Энэ үеэс эхлээд монголчуудын өөрсдийнх намрын он тоолол дунд эргэдэхдээ хүрээнийхэн сохорын газар сохор, доголонгийн газар доголон явъя гэж хавар шинэлдэг ёсыг барьж байсан. Тухайн үед Богдын хуулиар хэрэв намар золговол 6 сарын пүнлүүг нь хасна, бага албан тушаалтнуудыг 2 бодоор торгоно, энгийн хүмүүсийг 80 удаа ташуурдана гээд монголын цагаан сарыг мартуулах гэж Манжийнхан, Богдийн Засгийн газар анхаарал тавьсны уршиг нь өнөөдөр намрын цагаан сарыг мартчихаад байгаа явдал.
    Монголчууд Аравтын тогтолцоогоор явах ёстой гэдгийг та дэмждэг. Яагаад?
    Анхдугаар Үндсэн хуулинд аравт, зуут, мянгатын тогтолцоог бичсэн байдаг. 1924 он хүртэл хэрэгжүүлж байсан тогтолцоо. Телевизээр монголд нам хэрэгтэй юу, хэрэггүй юу гэсэн нэвтрүүлэг явахыг харлаа. Тэгсэн чинь 34 нь хүн хэрэгтэй гэж байхад 70 хүн намыг үзэн ядаж хэрэггүй гэж зурсан байна. Миний бодлоор монголд эх оронч үндэсний үзэл хэрэггүй. Монголоо гэсэн чин сэтгэл, эцэг итгэл, эх сэтгэл, үр зүтгэл бидэнд хэрэгтэй. Өөр юу ч хэрэггүй. Үүний төлөө бүгдээрээ нэгдэж, 70 хүн суугаад 70-уулаа нэг зүйл бодоход гайхамшигтай ухаан гарна. Энэ монголыг сэхээх нэг үндэс нь.
    Монгол төрийн өнөөгийн төрхийг шинжвэл?
    Төр ард түмний итгэлээр тоглож байна. Сонгуульд худлаа амлаж байна. Худлаа амлалтаа хэрэгжүүлэх гэж төрийг самарч байна. Төрийн бодлого үзлээр явж болохгүй ээ. Онолоор явах ёстой. Нам байгаа бол намд онол байх ёстой. Өнөөдрийн энэ хэдэн нам дотор онол байхгүй. Зөвхөн идэж уухын төлөө арцалдсан хэдэн бүлэглэл бий болсон байна. Үүнийг нам гэж үзэж болохгүй. Дор нь баахан хүмүүс дамбийжаагийн тоодгор гэдэг шиг намын батлах авчихаад давхиад байдаг. Үр дүн нь ч өөрсдөд нь ирдэггүй. Тэгсэн мөртлөө хийрхэж ханахгүй цаг үе бий болчихоод байна шүү дээ.
    Гадаад дотоодынхон газрыг маань ухаад баялгийг нь авч хүртээд байна. Байгаль дэлхий эргээд ямар хариу барьдаг вэ. Газар хөдлөлт, байгалийн гамшиг үүнтэй холбоотой юу? 
    Хүний хамгийн гол өмч бол эцэг итгэл, эх сэтгэл, үр зүтгэл юм. Би үүнийг л баялаг гэж итгэж явдаг. Байгалийг хөнөөж байгаа хүмүүс баяждаггүй юм өө. Түүх байдаг юм. Өнөөдөр баахан мөнгөтэй болоод л, тансаглаад л, ийш тийш нь мөнгө шилжүүлдэг юм. Гэтэл нэг хүний хэрэгцээ юу билээ. Би мөнгө ихтэй хүн гээд өглөө 3 хүний идэх хоолыг, өдөр 5 хүний идэх хоолыг идэж чаддаггүй л байхгүй юу. Би мөнгө ихтэй хүн гээд 3 давхар хувцас өмсөөд гэрээсээ гарвал өвчний уут, хүмүүсийн нүдний булай болно. Тэгэхээр хэрэгцээ бол ядуу, баян адилхан. Тийм учраас баяжина гэж байгаа, баяжсан хүмүүст би нэг л үг хэлдэг. Таван үеийн баян гэж байдаггүй юм гэнэ лээ. Баян хүн адгийн наад зах нь үрийн хоосрол болдог. 5 хүүхэдтэй, 10 хүүхэдтэй баян хүн дээр үед байгаагүй юм билээ. Баян хүмүүсийн үр удам байдаггүй юм шүү дээ. Ихэнх нь өргөмөл хүүхэдтэй байдаг. Чингисийн үеэс үлдсэн алт эрдэнэ эдлэл гэж байдаггүй юм шүү дээ. Тэгэхээр харийнханд оосорлогдоод, янз бүрийн бодлого шийдвэр гаргаад, монголоо хусрааж хоосроож байгаа хүмүүсийг хараад би өрөвддөг. Бизнесмен, УИХ-ын гишүүдийн зарим нь “энэ нэг юм зохиол, түүх яриад явж байдаг юм” гээд надад их зан гаргадаг юм. Гэтэл тэр өөрөө надад их жижиг харагддаг байхгүй юу. Үнэхээр тэнэг жижиг харагддаг. Алт, мөнгө, уурхай баялаг гэж байгаа хүмүүстэй би юу ярих юм бэ.
    Монголчууд газар доороо байгалийн баялаг нөөцтэй атлаа яагаад ядуу буурай, хөгжихгүй байгаад байна вэ?
    Хүн болгон гадны ямар нэгэн үзлийн золиос болчихоод байна шүү дээ. Ийм нөхцөлд хөгжихгүй. Тухайлбал чи хятадад нөлөөтэй, би орост нөлөөтэй байхад чи бид хоёр шийдвэр гаргах гэж хоёр тийшээ чаргууцалдана. Өөр бас нэг нөхөр казахын төлөө юм хэлнэ. Энэ дунд Монгол хохирсоор, хоосорсоор байгаад л дуусна шүү дээ. Түүнээс биш 3 сая хүн гэдэг бол томхон хотын хүн. Үнэхээр монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн төрийн тэргүүнд гарах юм бол монголыг хөгжүүлэх нь үдийн будаа шиг амархан ажил. Нөгөөтэйгүүр тэр байгалийн баялаг Нагаанбуугийн өмч болох гэж хэдэн зуун жил бүрэлдээгүй шүү дээ. Түүний эзэн бүх монголчуудад баялагийн өгөөж өв тэгш очиж байх системийг Монгол Улс олоогүй байгаа нөхцөлд уурхайн баялаг гэж солиорох нь гутамшиг. Гэхдээ өнөөдрийн зам үүнээс өөрөөр шийдэгдэхгүй. Яагаад гэхээр УИХ-ын 76 мангуу бол 76 шунал л байгаа. Тэдэн дунд монголоо гэсэн сэтгэлтэй хүн ээдээ цөөн шүү. Хэдхэн хүнд л итгэж харж явдаг. Хэрэгтэй цагт тэд нар маань бидэн шиг бодож, сэтгэж эргэж харах болов уу гэж бодож явдаг. Гэхдээ тэдэнд дээрээс нь унжиж байгаа зүйл маш олон бий. Энэ бол хэцүү хувь заяа.
    Чингис хаан хөх цэргүүдтэйгээ тэнгэрээс бууж ирж байгаа гэдэг ямар учиртай юм бэ?
    Тэнгэр гэдэг тархин доторх ертөнц гэж би дээр хэлсэн. Өнөөдөр дуучин Амараа ч юм уу хэн ч юм Хөх Монгол, Босоо Монгол гэх мэт янз бүрийн бүлгэмүүдийг хэлж байгаа юм. Энэ олон залуучуудын тархин дотор Чингис хааны, Чингүнжавын, Галдан хааны тэр юм өнөөдөр бууж байна. Цаг үе нь ирж байна. 30, 40, 50, 60, 70 онд ийм зүйл буухгүй, хорьчихсон байсан. Нам засаг, коммунист, зөвлөлт гэсэн яриан дундуур энэ ордоггүй байхгүй юу. Зай байхгүй байсан. Өнөөдөр ардчилал гарсан, юу ч хийж болно гэж бодоод байсан чинь Чингис хаан гэж баахан хийрхэж явсаар явсаар энэ биш байна гэдгийг одоо мэдэж байна шүү дээ. Үнэн мөн хэрэгтэй гэж. Тэр үзэл санаа сэргэхийг л хэлж байгаа хэрэг. Биетээр бууж байна шүү дээ.
    Тархин доторх ертөнцөө сэрээдэг хүний хувьд Монгол Улс хэзээ хөгжин цэцэглэж, хүн ардын нуруу тэнийх вэ?
    Миний “Итгэхүйн ухаан” номонд монголын эртний зурхайгаар зурж түүхэн он цагийн үечлэлээр гаргасан юм бий. Тухайлбал 360 жилийн давтамж байна. Жарны давтамж байна. Үүгээр хөөгөөд 1925 он дээр ирэхэд цикл нь өөдөө болдог. Үүнээс дээшээ жаран дотроо гэхэд 1986 оноос эхэлж 30 жил уруудах цикл байдаг юм. Тэр нь ирэх 2015 онд дуусна. Ингээд 2016 оноос эхлээд 2046 он хүртэлх 30 жил бол 1205 оны түүхэн үечлэлтэй давхцах гайхамшигтай 30 жилийн цикл бидэнд ирж байгаа. Хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэдэг шиг 2016 оныг үзэх хэрэгтэй. 2016 оноос 2046 он хүртэлх хугацаанд Монгол Улс нэг хүнд оногдох ДНБ болон өөр бас бус үнэлэмжүүдээрээ дэлхийд цулгар нь болж, хамгийн дээд үзүүлэлтийн үр дүнд хүрнэ. Зурхай гэдэг бол ид шидийн юм биш шүү дээ. Өнгөрсөн давтамж үечлэлүүдийг харьцуулж гаргадаг тоон ухаан. Үүгээр бол 2016 онд итгэ. 2016 оны сонгуулиар монголын ард түмэн хариуцлагатай байсан ч, хариуцлагагүй байсан ч, мөнгө тараасан ч, эс тараасан ч түүхэн хувь заяаны тулганы ам нээгдэнэ.
    Тэгвэл 2014 оны өнгийг хэрхэн харж байна вэ?
    Би ид шид ярих дургүй. Тэнгэр, газрыг шинжээд хэлбэл 2014 онд цаг агаарын хувьд нэг их муу муухай зүйл болохгүй. Яагаад гэвэл могой, морь хоёр жил маш эерэг сайхан жилүүд байдаг юм. Хоёулаа гэрийн хоймор зүгт байдаг жил. Түүхэнд могой, морь жилүүдийн зуулга маш сайн байдаг. Тэр л давтамжаараа явна. Дан могой жил гэвэл их хэцүү. Могой жилийн зуд гэж байна. Тэр бол 60 жилийн давтамжтай явж байдаг. Энэ удаад тийм зүйл байхгүй. Хүннүгийн үеийн тэмдэглэлд хүртэл бичсэн байдаг. Хятадын түүхийн эцэг Си Ма Чянь “могой, морь жилийг Умардын Ху нар ихэд шүт мой. Тэр жил нь тэдэнд сайн мой” гэсэн байдаг. Тэгэхээр Хүннүгийн үеэс эхэлж таатай байсан тэр он жилүүд юм.
    Ярилцсан: Ж.Дагийсүрэн
    Эх сурвалж: www.aravt.mn

     
  • Дундад зууны үеийн маш ховор олдвор олжээ

    -Тавдугаар сарын дун¬дуур Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын малчин С.Энх¬болд болон түүний эхнэр удаа дараалан ярьж, хадны оршуулга олсон тухай¬гаа мэдэгдсэн.Тэгээд бид нар очиж, Баянхонгор аймгийн музейн мэргэжилтнүүдтэй хамтарч малтлага хийлээ. Бөмбөгөр сумаасаа цааш 40 гаруй км зайтай Өлзийт голын хөвөөнд Хөндлөн цанхир гэдэг ууланд хонь хариулж явахдаа дүү Энхбат нь хоёр оршуулга олсо нбайна. Агуйн амыг нь онгойлгоод үзэхэд хүний яс, гутлын ул зэрэг харагдаж байсан болохоор амыг нь битүүлээд орхисон байсан.Тэгээд бидэнд мэ¬дэгд¬сэн юм билээ.Бид зур¬гадугаарсарын 4-8-ны хоо¬ронд яваад ирлээ.Санхүү¬жилт тааруу учраас замын унаанд дайгдан барин л явлаа.
    -Агуй нь том юм уу?
              -Агуй гэхэд ч хаашаа юм, жижиг хөмөг юм л даа.Анх мэдээлснээр гурван оршуулга байсан гэсэн ч хоёр агуй нь голоороо нийлдэг, үнд¬сэндээ нэг агуй байсан.Тэр агуй маш их тоногдсон байна лээ.Хорь хүрээгүй эмэгтэй хүний оршуулга байсан.Ясыг нь маш ихээр сандаачсан байсан ч цэвэрлээд сайн үзэхэд жижиг хүүхдийн эрүү бас гарсан.Тэгэхээр хоёр хүний оршуулга  байжээ. Мэ¬рэгч амьтад их үүрлэж, ясны байрлалыг их өөрчилсөн, дээл хувцас зэргийг нэлээн гэмтээсэн байлаа.
    Дараагийн оршуулгыг Энхболд гэдэг залуу олсон юм билээ.Тэр бол харьцангуй тоногдоогүй бүтнээрээ, 5-6 орчим насны хүүхдийн ор¬шуулга.Мэрэгч амьтад дээл хувцас зэргийг нь багагүй сүйдэлсэн ч Монголын ар¬хелогийн судалгаанд нэ¬лээн чухал байр суурь эзлэхээр эд зүйлс олж ирсэн.
    -Тухайлбал, ямар олд¬ворууд вэ?
               -Хүүхдийн бойтогны ерөн¬хий хэлбэр хэмжээ, эс¬гүүр зэрэг нь маш сайн мэ¬дэгдэж байгаа. Модон тагшны хагархай, ээрүүлийн дугуй зэргийн хүүхдийн толгой ха¬вьд хөндлөн тавьсан бай¬далтай байсан.Хүүхдийн хүзүүнд зүүж байсан бо¬лол¬той гоёл чимэглэлийн жижиг сувсан зүүлт нэлээдийг ол¬сон.Бид богино хугацаанд маш бага зардлаар Монго¬лын дундад зууны үеийн археологийн дурсгалын соё¬лын өвийг хамгаалах ажлыг амжилттай гүйцэтгээд ирлээ.
    -Яг хэддүгээр зуунд хамаарах бол…
    -Урьдчилсан байдлаар бид үүнийг 13, 14 дүгээр зууны үеийнх гэж таамаглаж байна.Лабораторийн нарийн су¬далгаагаар он цагийг нэлээн нарийн тодорхойлж гаргаж болно.Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум бол хадны хөмөгт оршуулгын тархал-таар Монголдоо онцгой ач холбогдолтой газар.
             Он цагийн хувьд харьцангуй хожуу үеийнх байж болох уу. Гутал, ээрүүл      зэрэг нь бараг бүтнээрээ юм     
             Агуйн оршуулга бол ус чийгнээс ангид хуурай нөхцөлд байдаг болохоор маш сайн хадгалагддаг.Нэлээн эртний зүйлс ч гэсэн өчигдөр хийгээд тавьсан мэт тийм сайн хадгалагддаг. Дундад зууны үеийн хадны оршуул¬гыг харахад гол төлөв мон¬гол¬чуудын үе буюу XIII-XV зууны үед хамаардаг.Гарсан эд зүйлээр нь энэ үед ха¬маарах боловуу гэж таамаг¬лаж байна.
             -Саяын олдворуудыг  ач холбогдол гэвэл та яаж үнэлж байна вэ?
             Нэлээн ач холбогдолтой олдворт багтана. Хамгийн гол нь хүүхдийн оршуулга байгаа юм. Огт тоногдоогүй. Зүүн тийш харуулан тавьсан хэвээ¬рээ байгаа.Хүүхдийн бойтог бол маш өвөрмөц.Бидний мэдэж байгаагаар тухайн үеийн гутал, хувцасны судал¬гаанд баттай, баримттай зүйл их ховор байдаг.Тиймээс хувцас судлалын судалгаанд дорвитой өөрчлөлт гаргах ач холбогдолтой эд зүйлс юм.Хүүхдийн булшны судалгааг нэлээн урагш нь ахиулсан судалгаа боллоо.
            -Саяын оршуулгаас яг бүтнээрээ олдсон өөр олдвор байгаа юу?
            -Бойтог, ээрүүлээс гадна сувсан чимэглэл байна.Ээрүү¬лийн дугуй олддог ч дандаа хүндрүүлэгч суурь нь байдаг.Энэ удаа модтойгоо бүтнээрээ олдлоо.Эмэгтэйн булшнаас модон цөгц гарсан нь манай уламжлалт цомоо гэдэг савтай их адилхан.Хун¬дага маягийн хэлбэртэй. Дун¬дад зууны үеийн монголчуу¬дын чулуун хөрөг буюу Хэн¬тий, Дорнодод ихээр тархсан хүн чулуун хөшөөнүүдийн гарт дүрсэлсэн дүрслэлтэй дээрх модон цөгц маш төстэй байгаа.Хийц загвар нь маш өвөрмөц  ийм хэлбэрийн модон аяга Монголоос өмнө нь олдож байгаагүй.
    -Эмэгтэй болон хүүх¬дийн оршуулга ойрол¬цоо байсан уу?
               -Ойролцоо. Хүүхдийг нь доод талд, эмэгтэйг дээд талд нь уулын энгэрт тавьсан бай¬на лээ.Тиймээс ураг удмын төрөл садан хүмүүс байж болох юм гэж таамаглаж бай-гаа.Одоо бид дөнгөж тай¬лангаа бичээд сууж байна.Тодорхой шинжилгээ судал¬гаа, сэтгээн засварлалт зэр¬гийн дараа он цаг болоод энэ хүмүүсийн талаарх мэдээлэл тодорхой болно.Энэ нэг зүйл нэмж хэлэ¬хэд, бидэнд ийм мэдээлэл өгсөн, өөрсдийн ажлаа хойш нь тавьж замчилж газарчилж явсан нутгийн залууд баяр¬лалаа гэж хэлмээр байна.Үнэт олдворуудыг хүмүүс энэ мэтээр хамгаалан мэргэж¬лийн байгууллагад нь мэдэг¬дэж байх нь түүхийн болоод шинжлэх ухааны маш ач холбогдолтой зүйл л дээ.
    Ярилцсан Д.ОЮУНТУЯА
    Өдрийн сонин
     
    Оршуулга олдсон хөмөг агуй
     
    XIII зууны хүүхдүүд ийм гутал өмсдөг байжээ
     
  • “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн ээлжит гол дүр, нэрт туульч О.Цагаанзам Монголд иржээ

    Нэвтрүүлгийн багийнхан Халимагийн Бага Дөрвөд хошууны Ики Бухус тосгонд анхны зураг авалтаа хийхэд нэрт туульч О.Цагаанзамаас Олимпын аварга Н.Түвшинбаяр, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан нар ярилцлага авсныг сануулъя. 
    Туульч О.Цагаанзамаас найман жилийн өмнө ярилцлага авахад  “Бид эх орныхоо дуудлагыг хүлээж байгаа ард түмэн” гэж хэлж байсан юм. “Жангар” туулиа хайлж, “Ээж минь” дуугаа эгшиглүүлж, монгол туургатнуудад танигдсан тэрбээр Монгол Улсын иргэн болох хүсэлтээ 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавьж байсан. Тухайн үед нэрт туульч “Халимагууд бид Монгол нутагт ирэх, адис авах дуртай байдаг юм. Боломж гарвал Монголд ирэх юмсан гэсэн сэтгэл бидний цусанд байдаг. Би энэ жил  Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй  гурван ч удаа уулзсан. Монгол Улсын Иргэн болох хүсэлтээ сая тавьсан. Франц зэрэг гадаадын улс орнуудаар явж байхдаа хууль бусаар амьдардаг олон монгол хүнтэй таарч байсан. Тийм болохоор өөртөө “Цагаанзам минь Америкт очиж, цагаач иргэн болох уу. Эцэг өвгөдийн нутаг Монголдоо ирж амьдрах уу” гэж асуулт тавиад байна. Америк бол хүний нутаг. Зөвхөн гэдсээ тэжээж, амархан амьдрахын төлөө бол тийшээ явж болно. Гэхдээ тэнд юу хийж, энэ насаа өнгөрөөх билээ. Хүнд хэцүү  боловч аав, ээжийн өлгий болсон энэ газар нутагтаа ирээд чадлаараа байя гэсэн сэтгэл надад байна” хэмээн ярьж байлаа.
    2011 онд ингэж ярьснаас хойш гурван жилийн дараа буюу 2014 онд түүнтэй дахин уулзаж ярилцахдаа  Монгол Улсын иргэн болох хүсэлт нь хэрхсэн талаар тодруулахад:
    -Энэ асуудал тийм амар бүтэхгүй юм шиг санагдаж байна. Учир нь үүнд тохирсон хууль байхгүй гэдгийг би өнгөрсөн хугацаанд мэдлээ. Намайг анх энэ асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж, хэвлэлд ярилцлага өгсний дараа олон хүний зүгээс дэмжиж буйгаа илэрхийлсэн. Надад урам өгч, намайг дэмжсэн Халимаг, Монгол төдийгүй нийт монгол туургатнууд нэгдэх, нягтрах ёстой гэж сэтгэлээ мэдүүлсэн бүх хүмүүст маш их баярласан. Мөн энэ дашрамд нийтлэлч Д.Болдхуягт ихэд талархаж буйгаа илэрхийлье. Тэрбээр намайг ярилцлага өгсний дараа сэтгэл нь ихэд хөдөлж Монгол, Халимагийн үүх түүхийг,  нэгдэн нягтрах учиртайг тод томруун илэрхийлсэн  “Халимаг ах дүү нартаа илгээх урилга” хэмээх цуврал нийтлэлээ бичсэн байдаг. Ийм зүрх сэтгэлтэй хүмүүс олон байвал дэлхий даяар тархсан Монгол туургатнууд нэгэн дээвэр дор нэгдэн суух цаг холгүй биз ээ” хэмээн ярьж байсан удаатай.
    Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүсэлт гаргаж, зохих баримт бичгийг бүгдийг нь бүрдүүлж өгсөн. Тэр асуудал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө жаал босч ирсэн гэхэд болох юм даа. Намайг Халимагт байхад яаралтай ир, ганц танд хоёр улсын иргэншлийн асуудал шийдэх гэж байна гэж хэлсэн. Гэхдээ ирсэн хойно бас болсонгүй ээ. Би энд ирээд бараг гурван сар хүлээсэн. Чухам яагаад бүтэхгүй байгааг нь мэдэхгүй ч хуулийн талаас л болохгүй байх шиг байна. Оросын иргэншлийг орхиод, Монголын паспортыг аваад ирлээ гэхэд бид яг юу хийх вэ. Хэрэгтэй бүх зүйлээ нэхээд сууна гэхээр яаж тийм байж болох вэ. Миний бодлоор хоёр иргэншлийн асуудал Халимаг, Монгол хоёрын хооронд харилцаа сайжруулах боломж ихтэй. Халимагийн газар нутаг Монголын газар нутаг учир тэр газрыг хамаагүй хаяж орхиж болохгүй. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид хүсэлт гаргахдаа бол уулзаагүй. Ер нь би жаахан эмээж, ичиж байна. Миний бодлоор Ерөнхийлөгч хэчнээн гоё зүйл ярьж, хүмүүсийн сэтгэлд хүрсэн боловч, түүний хажууд байдаг тодорхой эрх мэдэлтэй хүмүүс, санаж сэдсэн зүйлсийг нь ажил болгож, хуульчилж чадахгүй бол “Утасгүй зүүгээр хувцас оёхтой адил” үр дүнгүй шүү дээ. Би энэ яваа насандаа монгол туургатнуудыг нэгтгэх санаатай хүн. Тиймээс ч иргэний асуудлыг бүтэх байх гэж найдаад явдаг юм. Гэхдээ энэ асуудлыг монголчууд шийднэ гэдгийг би сайн ойлгож байгаа. Болохгүй боллоо гэхэд би хувьдаа харамсахгүй ээ. Хаана явж байгаад ч “Атга ясаа хаяад, аяга цусаа асгаад үхсэн  ч надад гомдолгүй”. Гол нь Монголын нэрийг хаана ч гутаахгүй, нэр сүрээ алдалгүй, алдарт Жангар туулиа хайлаад явах л санаатай байна даа” хэмээн ярьж байсан.
    Тэгвэл одоо тэрбээр “Монгол тулгатны 100 эрхэм”-ээр Монголын ард түмэнтэй дахин уулзах нь ээ.
    Э.Болорхажид | Zindaa.mn