Category: Нийтлэл, ярилцлага

  • Дундаж наслалт: Дэлхий ба Монгол

    Дэлхийн хүн амын дундаж наслалт 1990 оноос хойш долоогоор нэмэгджээ. 3.5 жил тутамд нэгээр ахиж ирж. Хөгжиж буй, бага орлоготой улс орнуудад зүрх судасны өвчлөл, нялхсын эндэгдэл буурсан нь үүнд голлон нөлөөлсөн гэж судлаачид дүгнэжээ. Эрүүл мэндийн үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэлийн чанар сайжирсан, анагаахын шинжлэх ухаанд шинэ нээлтүүд гарсан гээд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн хүчин зүйлүүд олон байна. Дайн дажин, өлсгөлөнгөөс болоод зарим оронд дундаж наслалт буурсан сөрөг үзүүлэлт байгаа ч ерөнхийдөө бидний үр дүүдүүд биднээс урт насална гэж баттай хэлж болох нь. Учир нь, хурдац нь удааширсан ч гэсэн дундаж наслалтын хэмжээ нэмэгдсээр байгаа юм. Хүний хөгжлийн индексийн үндсэн үзүүлэлтүүдийн нэг болох хүн амын дундаж наслалтаар Монгол улс дунд зэргийн хөгжилтэй орны тоонд ордог. Монгол Улсын шинэ төрсөн эрэгтэй хүүхэд цаашид 66.1 жил, эмэгтэй хүүхэд 75.8 жил амьдарна гэсэн тооцоо гарсан байна.  
     
    Дундаж наслалтаар барууны орнууд тэргүүлдэг
    Дэлхий дээр дундаж наслалтаар Япон, Сингапур улсууд тэргүүлдэг болохоор азиуд хамгийн өндөр насалдаг гэж ойлгуузай. Тивээр нь авч үзвэл европчууд хамгийн урт насалдаг байна. Дундаж наслалтаараа тэргүүлсэн “Топ 20” улсын 14 нь энэ тивийнх бөгөөд “Топ 20”-д багтаагүй ч ерөнхийдөө үзүүлэлт нь маш өндөр гарчээ. Их Британиас гэхэд л Англи 20 /Дундаж наслалт 81.5/, Умард Ирланд 32 /80/, Уэльс 34 /80/, Шотланд 42 /79/ дугаар байрт бичигдсэн байх жишээтэй.
     
    “Хар тив”-д дундаж наслалт хамгийн бага
    Дундаж наслалтаар сүүлийн байрт орсон 20 улсын хоёроос бусад нь Африкийнх ажээ. Афганистан, Папуа Шинэ Гвиней л тэдний дундуур шургалсан байна. Сүүл мушгисан Лесото, Төв Африкийн БНУ-д 2016 онд дундаж наслалт 50 байсан нь тэргүүлэгч Японоос 34 жилээр бага байгаа юм. 
    Афганистаны хувьд, дайн дажин, ган гачиг, хуульгүйдлээс болж Ази тивээс ганцаараа дундаж наслалт нь 58-аас доош орсон улс болжээ.
     
    Эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдаг
    Судалгаанд хамрагдсан дэлхийн 198 орны 195-д нь эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалж байна. Дэлхийн дунджаар тооцоход зургаа, зарим улсад бүр 11 жилээр илүү насалдаг аж. Дундаж наслалтын зөрүү Дорнод Европын улсуудад их байгаа нь энэ бүс нутагт ажлын байрны нөхцөл муу, архины хэрэглээ ихтэй байдагтай холбоотой гэж Эрүүл мэндийн үнэлгээ, үр дүнгийн институт /IHME/-ийн тайланд тэмдэглэжээ. 
    Эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ урт насалдаг улс дэлхий дээр гуравхан байгаа нь Конго, Кувейт, Мавритани аж.
     
    Дундаж наслалтаа хамгийн их өсгөсөн улсууд
    Судалгаанд хамрагдсан улсуудын 96 хувь нь 1990 оноос хойш дундаж наслалтаа өсгөжээ. Тухайн үед дундаж наслалт нь 50-иас доош орсон улс 11 байсан бол 2018 онд нэг ч үгүй болсон байна. Африк, Сахарын бүсийн улсууд энэ үзүүлэлтээр тэргүүлжээ. Хамгийн их өсгөсөн 10 улсын зургаа нь энэ бүсийнх байна. Шилдэг үзүүлэлт Эфиоп дээр гарчээ. 1990 онд дундаж наслалт 47 байсан бол 2016 онд 66 болж 19 жилээр ахисан байна. Амьсгалын замын халдварт өвчин, цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл, гэдэсний халдвар, цусан суулга, булчин зангирах тахал өвчинтэй амжилттай тэмцсэнээр ийм амжилтад хүрчээ. 
     
    Дундаж наслалт буурсан зургаан улс
    Сахарын өмнөд бүсийн орнууд дундаж наслалтаа хамгийн их өсгөсөн байхад буурсан зургаахан улсын дөрөв нь мөн энэ бүсээс гарсан нь гайхмаар. Хамгийн их уналттай гарсан нь Лесото. 1990 оныхоос даруй 10 жилээр буурсан байна. НҮБ-ын хийсэн судалгаагаар тус улсын иргэдийн дөрвөн хүн тутмын нэг нь ДОХ өвчтэй гэж гарсан байдаг. Дархлал хомстлын вирусийн тархалтаар дэлхийд хоёрдугаарт ордог улс юм.
     
    ДОХ, бэлгийн замын өвчлөл нь дундаж наслалтыг хамгийн ихээр доош татдаг гэдгийг Лесотогийн хөрш зэргэлдээ ӨАБНУ-аас харж болохоор. Хөгжлөөрөө тивдээ тэргүүлдэг ч дундаж наслалт нь хоёроор буурсан. Тус улсад 2016 онд төрсөн хүүхэд 1990 онд төрсөн нутаг нэгтнээсээ хоёроор бага наслах магадлалтай. Хөгжлийн төвшин дундаж наслалтад нөлөөлөөгүйн шалтгааныг судлаачид ХДХВ-ын тархалттай холбож тайлбарладаг. Тус улсын хүн амын 15 хувь нь буюу зургаан сая хүн энэ өвчний вирусийг тээдэг гэсэн тооцоог ДЭМБ-аас гаргасан байдаг. Үүнээс хамаагүй их гэж үзэх эрдэмтэд ч бий.  
    Хөрш орнуудын ялгаа
    Дундаж наслалтыг бүс нутгаар авч үзэх нь зарим талаар учир дутагдалтай. Хөршилдөг хэд, хэдэн улсад дундаж наслалтын зөрүү маш их, заримд нь 20 шахам жил хүрч байна. Афганистанд дундаж наслалт 58 байхад хөрш зэргэлдээ Иран, БНХАУ-д 76 байгаа нь хамгийн их зөрүү.
    Мөн Алжир улсын иргэд хөрш зэргэлдээ Мали, Нигерийн иргэдээс 16 жил, Судан улсын иргэд хөрш Төв Африкийн БНУ-ын иргэдээс мөн 16 жилээр илүү наслах магадлалтай байна.  
     
    Дайн дажин дундаж наслалтыг доош татдаг
    Сири улс 2010 онд дундаж наслалтаараа дэлхийд 65 дугаарт эрэмбэлэгдэж байжээ. Дэлхийн хамгийн өндөр насалдаг 30 хувьд энэ улсын иргэд багтдаг байв. Гэтэл иргэний дайн дэгдсэнээс хойш 142 дугаар байр хүртлээ уруудаад байна. Дайн дажин нь дундаж наслах магадлалыг хамгийн огцом, хийхээр бууруулдаг хүчин зүйл ажээ. Жишээлбэл, 1994 онд Руандад төрсөн хүүхдийн наслах магадлал ердөө л 11 жил гэж тооцогдож  байв.
     
    Өлсгөлөн, байгалийн гамшиг ч адил
    1994-1998 оны хооронд үргэлжилсэн их ган гачиг, өлсөгөлөнгөөс болж БНАСАУ-ын дундаж наслалт огцом буурчээ. Энэ байдал нь 200-аад оны дунд үе хүртэл үргэлжилсэн байна.
    2010 онд Хаитид газар хөдөлж, 200 гаруй мянган хүн амиа алдахад мөн ийм байдал ажиглагдсан. Гэхдээ БНАСАУ-аас ялгаатай нь, ганцхан жилийн дараа дундаж наслалт нь эргээд өсөлтийн хэмнэлдээ оржээ.    
     
    Эх сурвалж: Эрүүл мэндийн үнэлгээ, үр дүнгийн институт (IHME)-ийн “Global Burden of Disease” судалгааны тайлан.

     
  • Галдан бошгот халхыг түйвээсэн буюу олгойн нуурын дэргэдэх тулалдаан

    Нэгдэж, нягтарсан ойрадууд хүчээ аван Долоон мөрний сав газарт цөмрөн орж, Туркестан, Төвд, Памир болон Эрчис мөрний Тоболийг гэтэлж умар зүг давшин Уралын нурууг давав. Галдан Бошготын үед сибирийн нүүдэлчдийн хэд хэдэн улсыг эзэлсний гадна Гималайн уулс буюу төвдийг бас хүрч, ийн Баруун Монголыг Каспийн тэнгисийн эрэг хүртэл өргөтгөж тэлэв. Энэ нь хуучин Цагаадайн улс сэргэн босч зүг зүгт хуучин хил хязгаараасаа халин гарсан нь хээр тал нутгийг бүгдийг эзлэн авахыг эрмэлзсэн мэт байв. Ингээд Галдан Бошгот дорно зүгт уугуул монгол буюу халхыг манжаас өрсөн эрхшээлдээ авах арга сүвэгчлэв. Тэрбээр энэ үед Зүүнгар улсдаа цэрэг-захиргааны төвлөрсөн нэгдмэл удирдлага бий болгож, өмнө нь тогтож байсан ойрадын чуулганы зохион байгуулалтанд байсан хунтайж, тайш цолыг хүчингүй болгон, улсаа дөчин хоринд хувааж тэдгээрийг зайсан, дэмч, шүүлэнгэ нарт тус тус харгалзуулан захируулж хааны буюу төвлөрсөн эрх засаглалыг бэхжүүлэв. Энэ нь Галдан Бошгот эртний хүннүгээс эхлээд Их Монгол Улсад уламжлан ирсэн цэрэг-засаг захиргааны тогтолцоог өөрийн улсын түүхэн өвөрмөц онцлогт уялдуулан зохицуулсан хэрэг байв.
     
       Энэ үед халхын Засагт хан Норов нас барсны дараа түүний ширээг залгамжлах асуудал хямрал дагуулан өргөжив. Засагт ханы ширээний төлөө тэмцэлд хөндлөнгөөс идэвхтэй оролцсон халхын Түшээт хан Чахундорж, ойрадын Галдан бошгот, мөн Манжийн Энх-Амгалан хаан нар өөр өөрийн эчнээ бодлоготой байсан юм. Манжийн Энх-Амгалан хаан Далай лам руу яаралтай элч илгээн, байдлыг намжаан чуулган хуралдуулж, халхын асуудлыг зохицуулахыг оролдсон нь өнгөн дээрээ амжилггай болсон мэт байвч бодит үр дүн гарсангүй. Харин эцсийн бүлэгт Галдан Бошготын дэмжиж байсан Шар Засагт хан болов. Галдан Бошгот ийнхүү Засагт ханыг өөрийн холбоотон болгон халхад өөрийн нэр нөлөөг өргөтгөх болов. Хэтийн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Галдан Бошгот Засагтхантай үйл ажиллагаагаа улам няггруулж, халхыг манжид алдахгүй бэлтгэлийг хийж, юуны өмнө халхад мянгаад лам нарыг урьдчилан оруулж, манжаас нүүрлэж буй түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэх нь чухал гэдгийг халхуудад ухуулжээ. Мөн өөрийн дүү Доржжавыг 300 цэргийн хамт Засагт хан Шарын дэргэд ирүүлж, өөрөө өргөөгөө зүүн тийш нүүлгэн Засагт хантай чуулган нийлжээ. Энэ үед Түшээт хан болчимгүй алхам хийж, хүргэн Лувсангомборавдангийн хамт нэг түмэн цэрэг авч хөдлөн Засагт хан Шар болон түүний дэргэд байсан Галданы дүү Доржжав нарын олон хүнийг алж, хүн мал олныг олзлон авчээ. Энэ нь халх, ойрадын хооронд дайны галыг дүрэлзүүлэн асаав.
     
       Манж нар энэ үед хоёр талын хоорондуур орж эвлэрүүлэхээр зуучилсан нь халхыг нөлөөндөө авах гэсэн Энх-Амгалан хааны далд бодлого байсны учир тухайн үед халх болон ойрадын хүчний харьцаа даанч тэнцвэргүй байсных юм. Баруунтаа дайн хийж үлэмж туршлага хуримтлуулан, дундад азийн ихэнх газар нутгийг эрхшээлдээ оруулснаар ойрадын хаан Галдан Бошготын нэр Хаант Орос болон Хөх нуур, Төвд, Манж Чин улсад ихэд алдаршиж байсан үе бөгөөд тиймээс Түшээт хан Чахундорж Галдантай хүч тэнцүүргүй тулалдаанд орж, халх ойродод эзлэгдвэл Манжид ашиггүй болох байв. Үүнээс үзэхэд Галдан Бошготыг манжийн Энх Амгалан хаан төв азийн улс төрийн тавцанд дахь өөрийн цор ганц хүчирхэг гол өрсөлдөгчөө гэж эхнээс нь анхааран үзэж байв.
        Галдан бошгот Түшээт хан цэрэглэн өөрийн холбоотон Засагт хан ба түүний дүү Доржжав нарыг байлдан сөнөөснийг сонсоод 1688 оны хавар 2 түмэн цэрэгтэй халхын баруун хязгаараас дайран оржээ. Зүүнгар улсын арми Засагт ханы нутгийг эзлээд, Хангай уулын хойд этгээдээр давшин, баруун гарын Үйзэн Хатанбаатар, Сэцэн ноён, Илдэн тайж, Хөндлөн бошигт нарыг уулгалан олзолж давшин ирсэнд, Түшээт ханы хүү Галдандорж нар мөн нэгэн түмэн цэрэг авч Төмөртэй гэдэг газар Галдангийн цэргийг тосон гурван хоног зууралдан байлдсаны эцэст дийлдэн ухарчээ.
        Энэ үед Данзан-Омбо, Данжила, Дугарравдан нарын захирсан Галдан Бошготын нөгөө цэргийн анги Эрдэнэзууг эзлэн авсан байна. Тэр үед Өндөр гэгээн Занабазар Эрдэнэзуугаас 2 өдрийн тэртээ газар байсан бөгөөд ойрадын цэрэг хийдийг эзэлснийг сонсоод, Түшээт ханы гэргий, хүүхдийг авч, яаран бууруулсан байна. Эцэст нь халхууд Түшээт хан Чахундоржийн удирдлага дор цэргээ хуримтлуулан, Олгой нуурын дэргэд шийдвэрлэх тулалдаан хийхээр эрслэн шийджээ. Халхын цэргүүд Олгой нуурыг ойрад цэргээс урьтан очиж, ашигтай байрлалыг эзлэн авъя гэж шийдээд цэрэг эмхлэн хөдлөв. Их цэргийн цуваа хэд тасран үргэлжилж байснаа Олгой нуурт дөхөж очоод хэдэн эгнээ болон өргөшиж дэлгээ маягаар урагшлав. Галдангийн цэрэг түрүүлэн халхын цэрэг ойртсоныг мэдэж, түр зогсон дайтах бэлтгэлээ хийжээ. Хотос хонхор, хамар толгойгоор үргэлжилсэн Олгой нуурын хажуу талд тулж ирээд, бие биеэ отон сахиж үүрийн гэгээг хүлээсэн байна.
        Эхлээд ойрадын цэрэг хошууран бөөн хүчээрээ цөмрөн орох санаагаар дайран оров. Халх цэрэг эгнээгээ эвдүүлэхгүйг хичээн сөрөг дайралт хийж хатгалдав. Тоос шороо тэнгэрт хадаж, морьд янцгаах чимээ, илд бамбай хавиралдах дуун тоймгүй болж, алагдаж, шархдсан нэгнийхээ араас нь нөхөн орж ирсээр хоёр талын эгнээ эвдрэлгүй, нүүрлэсэн тулалдаан эхлэв. Олгой нуурын хөндийн энэ тулалдааны талбар дээр барагцаалвал хоёр талаас 2 түм нилээн гаруй хүн шууд нүүрлэн тулалдсан байна. Тулалдаан болсон өглөөнөөс үд нилээн хэлбийж ирэхэд хоёр тал цэргээ гэдрэг татан, тулалдаан түр амсхийлээ. Ингээд бие биеэ хэрхэхийг хүлээсэн мэт харж, газрын өндөрлөгийг эзлэх зорилготой хэд хэдэн дайралт харилцан хийгээд зууралдсан тулалдаанд хүргэлгүй шөнө болгож завсарлав. Маргааш өглөө нар битүүнээр хоёр тал жагсан хөдөлж, бие бие рүүгээ довтлон тулааныг үргэлжлүүлэв. Тулалдааны явцад нэг нь нөгөөгийнхөө хүрээг эвдэх гэж янз бүрээр хошууран дайрсан боловч харилцан амжилт олсонгүй. Хүн, малынхаа хүүрэн дээгүүр даван тулалдаж, тоос шороо тэнгэрт хадан, цэргийн бархираа, морины янцгаах чимээ улам их болов.
        Энэ өдөр тулалдаан завсарласангүй, мэс зөрөлдсөөр байгаад оройхон тасарлаа. Гэвч шөнө дундын хирд бороо ширүүл эн орж байх үед Галдангийн цэрэг халхын цэргийн хүрээ рүү гэнэдүүлэн дайрч оржээ. Халх цэргүүд санд мэнд морьдоо барьж унаад эмхэрч чадаагүй байтал нь ойрадын тал ширүүн довтолсон тул халх цэрэг эсрэгцэн тулалдах дэгэндээ дөнгөж ороход халхын Шамба эрх дайчны тэргүүлсэн хошууч анги нэгэнт цохилтонд өртөн, ойрадын цэргийг барин тулалдах хүчээ задлан, олонх нь алагдаж, үлдэгсэд нь амь дүйн зугтаан тулалдааны талбараас зайлав. Халхын цэргийн хүрээ сэтрэн эвдэрч, дэгээ алдсан учир дайсантайгаа нүүрлэн тулалдах арга тасарчээ. Халхын цэргийн нилээд ноёд, даамлууд дийлдэж байгаагаа мэдмэщ харьяат цэргээ хам хум дагуулаад, Шамба эрх дайчны мөрөөр амь зулбан зугтаж эхэлсэн байна. Түшээт хан ч бүслэлтэнд орж яадгаа алдаж эхлэхэд түүний хүү Галдандорж 2 мянгат цэргээр эсрэг дайралт хийн, өөрийн биеэр тулалдааныг удирдан эцгийгээ хаалтнаас гарган авч дөнгөсөн байна.
         Түшээт хан Галдан Бошготын цэрэгг ийнхүү цохиулсны дараа Өндөр гэгээн Занабазарын хойноос зугтан, Манж чин улсын хилд шурган оржээ. Улмаар Манжийн хаанаас хүчин дэмжлэг авч эргэн тэмцэхийг бодсон боловч тэр хүсэл нь биелсэнгүй. Манж нар ийнхүү халхчууд шахагдан орж ирснийг далимдуулан өөрийн захиргаандаа тэднийг нэгмөр оруулахаргасүвэгчлэв. Өндөр гэгээн болон Түшээтхан тэргүүтэй халхчуул аргагүй нөхцөл байдалд манжийн өмне зарим буулт хийж байсан боловч 1688 он хүртэл шууд тэдний хараанд орчихоогүй харьцангуй бие даасан байдалтай байгаад 1688 оны 9-р сард Ар Элстэй гэдэг газар чуулган чуулж, Манжид дагаар орох шийдвэр гаргасан байна. Ийнхүү Галдан Бошготын анхнаас бодож төлөвлөсөн хэрэг буруугаар эргэж, түшиг тулгуураа болгох гэсэн халхууд нь зугтан манжийн харьяанд орж, бас ар хударгаар нь Цэвээнравдан ойрадын хаан ширээг авах оролдлого идэвхгэй хийж, өөрт нь туйлын ашиггүй байдал нүүрлэж эхэлсэн боловч хэзээ ч ялагдаж, дийлэгдэж үзээгүй Бошгот хаан хүчээр бүхнийг шийдвэрлэхээр эрслэн шийдсэн бололтой. Хэрвээ тэр Чингис хаан шиг ялалт болон ялагдлын гашууныг амсаж мэдсэн бол цаашдаа илүү буурьтай бодлого явуулж хөдлөх байсан биз ээ.
     2013-06-27 16:34:18
    Мэдээ оруулсан: undesten

     
  • Дианы гүнжийн аллагад оролцсон хэмээн Их Британийн нууц албаны ажилтан асан ярьжээ

     
    Их Британийн М15 нууц албаны ажилтан асан Жон Хопкинс Диана гүнжийн аллагыг зохион байгуулахад оролцсон тухайгаа ярьсныг “Neon Nettle” сайт нийтлэв. Эдгэршгүй хүнд өвчинд нэрвэгдэн, үхлээ хүлээж буй энэ хүн өдгөө 80 нас хүрч яваа юм. Түүнд хэдхэн хоногийн амьдрал үлдээд байгааг эмч нар хэлжээ.
    Тиймээс нөгөө ертөнц руу явахаасаа өмнө Хопкинс “нүглээ наманчлахаар” шийдсэн бололтой. Тэрбээр Диана гүнжийг “үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй” хэмээн тодорхойлоод гэхдээ тэр “Их Британийн хаант төрийг эрсдэлд оруулсан” гэжээ. “Диана гүнж хааны гэр бүлийн талаар хэтэрхий их зүйл мэдэж байсан юм.
    Диана ханхүү Чарльзаас маш их гомдолтой салсан бөгөөд тэдгээр нууцуудыг хэвлэлд өгөхөөр завдсан нотолгоог хааны гэр бүл олж авсан байжээ. Энэ нууц гадагшлах ёсгүйг манай дарга бидэнд ойлгуулсан. Харин бүх юм хэн ч харсан золгүй явдал мэт ойлгогдох ёстой гэсэн заавар өгсөн гэж Хопкинс ярьжээ.
     
    Хопкинс хэзээ ч эмэгтэй хүний аллагад оролцож байгаагүй ч Хатан хааны төлөө энэ даалгаврыг биелүүлсэн гээд нууц ажиллагаа хунтайж Филлипын даалгавраар эхэлсэн гэж ярьсан байна.
    Диана гүнж 1997 оны 8-р сарын 31-нд Парис хотод замын ослын улмаас нас барсан билээ. Түүнтэй хамт машинд Египетийн тэрбумтны хүү Доди аль-Файед, жолооч Анри Пол нар хамт явж байсан юм. Ослын шалтгаан одоо болтол бүрэн тодроогүй ч олон таамаглал өрнөж байсны нэг нь жолооч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, папараццуудаас зугтах гэх мэт ярианууд үлдсэн.
    Харин Daily Star” сонин Хопинсын яриан нийтэлсэн “Neon Nettle” сайтыг худал мэдээллээр алдартай хэмээн тодорхойлжээ.
    Эх сурвалж: news.rambler.ru
     
     
  • ТӨВДӨӨС БОЛЖ МОНГОЛЫН ХҮЧИРХЭГ БАЙДАЛ УНТАРСАН ТҮҮХ

    Чухамхүү энэ сөргөлдөөн, мөргөлдөөний хөлд Лигдэн хаан цэрэг зэвсгийнхээ хамт сүйрч, Цогт тайж дөрвөн түмэн цэргийн хээ хамт мөхөж, Ойрд монголчууд ихээхэн хохирол үзэж, өвөрмонголчууд Манжид дагаж орсон билээ. Манж жанжин өөрийгөө Манж ба Монголын хаан хэмээн зарласнаар Хятадуудын “Хулхи нь бууж” манж нарт эзлэгджээ. Энэ бүхэн нь Монголыг хагалан бутаргаж, сульдуулж, доройтуулсан байна.
    Шашин суртлын үндсэн дээр Монголд иргэний дайн болсон гэж үзэж болно. Бас монголчууд хоёр хуваагдаж Төвдөд хүрэлцэн очиж зөөврийн дайн хийсэн гэж хэлж ч бас болно. Энэ дайнаар дам уршиглагдсан сөргөлдөөн, мөргөлдөөн төдхөн Халх Ойрдын (Занабазар, Галдан) хооронд дахин гарсан нь Монгол улс амиа хорлосонтой адилтгахаар үр дагаврыг үүдсэн байна.
    1632 оны үеэс эхлэн шашин суртлын үндсэн дээр хийгээд төв төрийн засаглалын хомсдолоос болж Цахар барга, Халх, Өвөр Монгол, Ойрдын хооронд хийгээд дотоодод нь үүссэн сөргөлдөөн, самууны хөлд, мөн төвдүүдийн хүсэлт, ятгалгаар хоёр талцан очиж хоорондоо тулалдсан дайн, удаа нь Ойрд Халхын хооронд үүссэн дайн, дайны байдал нь Монголчуудын цэрэг зэвсгийн чадавхийг итгэмээргүй хэмжээнд хүртэл нь доройтуулжээ. Бурханы шашинд сүсэглэгч хоёр лам (Занабазар, Галдан) Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг булшилж орхижээ. Чухам тэд л төгсгөлийг нь хийсэн гэж хатуурхан хэлж болох юм…
    Өвөр Монгол, Халх, Буриад, Барга, Цахар, Урианхай, Ойрд үг хэлээ ололцон үгсэж, нэгдэж чадсансан бол Төвдүүд ч Монголын далбаан дор орохоор байжээ. Энэ хүчний эсрэг тэр цагийн Манж нар ч тэр, бас Хятадууд ч тэр хөдөлж ер зүрхлэхээргүй байсан нь үнэн билээ. Ухаалаг, чадварлаг удирдлагын дор монгол цэрэг эрс хэрхэн тулалддагийг дэлхий мэддэг ч тэр цаг үед тийм нөхцөл бүрдээгүй юм.

     
  • Ойн цагдаа бөө, байгаль хамгаалагч лам

    Тэнд манаачийг давхар манах хэрэгтэй болоод байна. Манаачийг, манаачийн манаачийг гэхчилэнгээр төгсгөлгүй үргэлжлэх орон тоонууд суулгал¬тай биш. Тэр жил Борнуурт модны хулгайчийг буудчихдаг ойн цагдаа шиг “шударга гар” ганц нэг бий л байх. Ихэнх ойн цагдаа буюу бай¬галь хамгаалагч нар дээр яваад очиход ан хийлгэж өгье, мод гар¬гана шүү гэж шалсан хүмүүс л тааралддаг. Хэзээний л байгаль хамгаалах албыг нийг¬мийн хам¬гийн идэвхгүй хэсэг ха¬риуц¬саар ирсэн байдаг. Социа¬лизмын үед өвгөн сэхээтнүүд “За тэтгэвэртээ гараад нэг уулын аманд ойн цагдаа хийгээд хэвтчихнэ дээ. Ус нь үнэгүй, түлш нь үнэгүй…” гээд зөвхөн өөрийгөө л бодсон амар юм ярьц¬гаадаг. Тэгдэг ч байсан. Үүний балгаар хангай дэлхий харах эзэн-гүй болж, дээр нь зах зээл нэрмэж Монголын эмзэг байгаль орчин эргэж нөхөхийн аргагүй сүйрэлд унасан билээ.

    Дулаарал, цаг уур зэрэг өөр ноцтой үзэгдлүүд гэнэт гэмээр сүүлийн үед бий болсноор сая л хүмүүс дээр дооргүй байгаль ямар их өөрчлөгдсөнийг анзаарцгаав. Харамсалтай нь, хүмүүс чиглэл чиглэлээрээ орчны энэ их өөрч¬лөлтийг хүлээн авч “ажил хэрэг” болгож байна. Улстөрчид Ногоон нам байгуулбал Их хуралд орчих шанстайг олж харлаа. Модны хулгайч нар өөрсдөө ойн цагдаа болоод авбал харин ч баригдахгүй байх боломжийг нээлээ. Луйвар¬чид, заргачид элдэв хөдөлгөөн байгуулж тэмцэл нэрээр рекет хийх асар том зах зээлийг нээлээ. Тэт¬гэврийн өвөө түүний ач хүү хоёр л урьд нь байгаль хамгаалах тухай ярьдаг байсан бол одоо малчид, уурхайчид, тариачид хүртэл энэ сэдвийг амны уншлага болгосон нь даанч үнэмшилгүй юм даа. Хэзээ байтлаа та нар байгаль хамгаалж байсан юм бэ дээ. Ядаж наад хийж байгаа ажил мэргэжил чинь энэ сэдэвт тохирдог билүү? Энэ мэтчи¬лэн хүн болгон байгаль хамгаа¬лагч, хөдөлгөөн болгон “унаган онгон”-той тэмцэгч болоод авахаар сүүлдээ байгаль хамгааллын сэд¬вээр бичихээс ч ой гутам болчихдог юм билээ.
    Засгийн газар аялал жуулч¬лалын салбарыг зам тээвэртэй уяж байснаа Байгаль орчны яаманд шилжүүлсэн нь их зөв алхам бол¬чих шиг боллоо. Ялангуяа эколо¬гийн аялал жуулчлал Монголын жуулчны салбарын онцлог болох чиг хандлага бий. Хүмүүсийг Мон¬голоороо аялах явцад нь зусган ямаанд голсон ишгийг нь авахуулж  буй мэт “Байгалиа хайрла. Та минь ээ. Тойг тойг” гээд байх юм даа. Одоо Байгалийн яаманд дахиад нэг юм наачихъя.
    Монголд сайн муу янз бүрээр хэлэгдэж байдаг нэг том арми байна аа. Энэ бол лам хувраг, бөө удган нар юм. Эдний сайн тал гэвэл хүмүүсийг шүтлэг бишрэлтэй бол¬гож, бусдыг төдийгүй хүрээлэн байгаа байгаль дэлхий лус савд¬гийг хайрлах зорилго тавьдаг гэдэг. Уг нь муучлаад байх шалтгаанууд байхгүй л дээ. Мөрөөрөө буян ном хийж бусдын сайн сайхны төлөө яваа улс. Гэхдээ сүүлийн үед тоо толгой нь хэт олширч нийгмийн баялаг үйлдвэрлэх хүчнээс олон хүнийг хөндийрүүлж байна. Тэд ч дагнан ламдаад хоолоо олоод явж чадна гэхэд баталгаа муу. Одоо төр ба лам хоёр уулзмаар байна. Бөө, лам нарыг цэрэгт таталтай биш. Эднийг ажлын байраар хангах ёстой юу. Хийж чадах ажил бол байгаль хамгаалагч л юм шиг са¬на㬬даад байх юм. Битгий хий гэсэн ч Марк Твений зохиолд гардагчлан байгаль хамгаалах ухуулга үнэгүй хийсээр байх юм бус уу.
    Төр ба шашин хоёрын хоо¬рондын харилцааны талаар социа¬лизмын үед ч гойд анхааран харж байсан нь санамсаргүй юм биш. Одоо манай Үндсэн хуулийн  9.1-д “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэн үзэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэж бүр тусгайлан заасан. Энэ нь төр, шашин хоёр нэг эрэмбэ дээр биш, төр нь дээрээс хүндэтгэлтэйгээр өнгийж, шашин нь өөдөөс нь өөрөөсөө илүүд дээдлэх чиглэлээр харьцахыг хуульчилсан. Тэгэхээр Монголын төрд шашныг заавал анхаарах, шашныг хэрэг¬лэх тийм заалт байна. Шашинд ч гэсэн хуулиараа бол төрийн өмнө хүлээх үүрэг гараад ирж байгаа юм. Тэр нь зөвхөн маани уншаад суух, уул ус тахих төдийгөөр хязгаар¬лагдахгүй гэсэн үг. Хулхи нь ч бай, ориг нь ч бай энэ олон жил болгон хэдэн зуу, мянгаараа тодроод бай¬гаа бөө удган нарыг дуудаж ирээд хөдөлмөрийн хөлсний доод хэм¬жээ¬гээр ч атугай цалинжуулж, сургалтад хамруулж байгаль хам¬гаалагч, ойн цагдаагийн ажлыг давхар хийлгэвэл зүгээр юм биш үү?. Наанадаж хүмүүст айхгүй ч аягүй санагдан үгэнд нь арай илүү орно. Нөгөө талаас байгаль хам¬гаалагч бөө хоёр чинь цаагуураа “нэг нам”-ын хоёр л гэсэн үг. Ямар ч дүвчин зайран эрхбиш лус сав¬даг тахичихаад замдаа гөрөөс нухаад, мод огтлоод байхгүй байл¬гүй дээ. Харин ч ийм ажлыг төр итгэл хү¬лээл¬гэн хариуцуулсанд баярлах болов уу гэж бодож байна. Одоо сум болгон хийдтэй, жалга  болгон үздэг хардаг, “үзүүлдэг харуулдаг” шидтэнүүдтэй болц¬гоож тэд ёстой хийх байх юмаа олж ядаж байна шүү дээ. Сумын сүм байнгын  ажил¬лагаатай болж мод¬ны гоожин би¬чиж, ан агнах, газар ус хөндөх асуудлыг шийдвэрлэж, дашрамд нь буян нүглийн үйл лайг нь зо¬хицуулна биз. Болохгүй нэг¬нийг төр ба шашны нэрийн өмнөөс давхар яллана аа даа.
    Байгаль хамгаалах салбарт ийм л арга хэмжээ авахгүй бол энэ олон хөдөлгөөн, уул усаа ав¬рагч¬дын нэр хүнд уначихлаа. Тэд да¬хиад олны итгэлийг олоход их цаг хугацаа орно. Ер нь яг жинхэнээсээ байгаль хамгаалж, хөдөө гадаа явахдаа хог тарьдаггүй, үнэнээсээ мод тарьдаг хэсэг их цөөхөн бол¬сон шүү. Хүрээлэн буй орчинд хамгийн их эсрэг нөлөө үзүүлж байгаа салбар бол мал аж ахуй, газар тариалан хоёр. Дараа нь хар зам тавихын өмнөх тээврийн хэрэг¬сэл. Тэгээд хүмүүс өөрсдөө буюу ядуурал юм. Түүнээс энэ олон уул уурхай бол өчүүхэн хэсэг юм. Уул уурхайн салбар орчинг сүйтгэлээ гэхэд хариуцах эзэнтэй, төлбөрийн чадвартай байдаг.   Байгаль орчны байгууллагын анхан шатны нэгж дээр ажилладаг хүмүүсийн гэр орноор нь ороод  ажиглаж байхад  ихэнх нь ямар ч шүтлэггүй, бурхан тахилгүй, ханандаа буу өлгөсөн, хаяандаа “дружба” хөрөө  тавьчих¬сан байгаа нь түүнийг хэн бэ гэдгийг хэлээд байгаа юм. Эхлээд лам нарыг давхар ажиллуулж байгаад яваандаа хулгайч ойн цагдаа на¬раасаа салах бодлогыг бодвол хариу нь хэр зөв гарах бол.
     
  • Ази гэдэг нь Монголын ээж мөрний нэр

    Энэ нэрийг орчин үеийн газар зүйчдийн өгсөн ухагдахуун хэллэг гэж тэрээр тайлбарласан ч улс төрийн зорилготой өгсөн нэр юм
    Сайшаалт гуай бичихдээ “Ляо Улсын түүх”-нд “Ези голын өөрчилсөн нэр” гэж, “Алтан Улсын түүх”-нд Хармөрний нэр” гэж бас зарим материал /”Үгсийн далай”-н 1931 оны хэвлэлийг үзээрэй/-д “Сунгаарь мөрний эх”, “Ялу мөрний эх”, “Хорх гол”, “эртний Сүмүвэ гол”, одоогийн Сунгаарь мөрөн гэж тус тус өөрөөр тэмдэглэсэн байдаг гэжээ.
    Энэ бол Монголын газар усыг дээрэмдэхийн тулд Монгол нэрийг яаж будлиантуулсны жишээ юм. Газар усны нэрийг будлиантуулна гэдэг бол далд колончлогчдын тархи угаалтын нэг том технологи мөн.
    2. Хар мөрөнг эртний Монголоор Ээж мөрөн гэж байжээ. Ээж мөрөн гэдгийг Ези буюу Ази гэсэн нэр болсон байна. Ер нь дэлхийн бүх газар нутгийн нэр Монгол байсан. Хожим нь түүнийг будлиантуулсан. Энэ ажлыг 2013 жилийн турш тасралтгүй хийж ирсэн. Монгол газар усны нэр будлиантсан шигээ Монгол хүний нэр нэн будлиантай болсон. Үнэн юмыг будлиантуулж болоод байхад үнэн юмыг бид үнэнээр нь хэлэхээс айгаад байгаа юм бэ.
    Хөх Дугуй
    Тэр тэнгэрт хальжээ-үе нь өнгөрчээ
    Тэр төрөл арилжжээ-үе солигджээ
    Тэдний тэр гэхээс цааш тэмдэг алга
    Төрөл арилжигчдын хойноос төрөл арилжих л үлджээ
    Хувь заяа ийм л юм Хөх чулуу минь – хөх Дугуй минь
    Хөх толгод минь- хөх хөдөө минь
    Хөхрөн цэнхэртэхээс цааш юм алга
    Манаран мэлтийхээс илүү юм алга.
    Ухаан муутан буюу Бартан бэхийн товчоон
    1. Чингис Зүчийн удмын Абалгази баатар хаан хэлэхдээ: “Ухаан муутай хүн зальтай бөгөөд хар санаатай байдаг” гэжээ. Аавынхаа оронд хаан суусан Бартан бэхи ухаан муутай хүн байсан учраас зальтай бөгөөд хар санаатай байсан аж. Тэр хаан болонгуутаа хишиг буян хүртээхийн оронд хамгийн түрүүнд харийнхны хов живинд өртөж өөрийн төрөл садан бүхий л хүмүүсээ толгой дараалан алж хядсан юм.
    Тэр хоёрхон жил хаан суугаад ухаан муутны тархийг угаасан харийнхныхаа гарт зуурдаар нас барсан. Энэ явдал Исламын 762 онд болжээ. Тэгээд өнөөдрийг хүртэл Узбек монгол ахан дүүс маань “Наран тэмээний нарийн хүзүү Бартан бэхи дээр ирээд хэрчигдэв” гэж ярьдаг. Учир нь эл үйл явдал 1362 оноор эдний удам угсаа дуусаад зогсохгүй Бат хааны удам угсаа эцэслэхэд хүрсэн төдийгүй харийнханд Хавчигийн хаант улс, Хавчигийн хээр талыг алдахад хүрсэн юм. Бартан бэхи гэж хэн бэ. Бартан бэхи бол Чингис Зүчийн удмын Жанабэхи хааны ууган хүү билээ
    .
    Жанабэхи нь Узбек хааны ууган хүү билээ. Тэр хаан болонгуут Мусулманы шашин хэмээх харийн тархи угаагчдын нөлөөнд нэн сайн автсан билээ. Тэр сүмийн эзэн пастор шиг загнав. Ном айлддаг хүн болов. Энэ цаг үеийг далимдуулан гадныхны захиалгаар Азербайжаны батачагаар Төмөр Ташийн хөвгүүн Мэлиг Ашараб гэдэг ухаан муутай бас их зальтай хорон муу санаатай хүн болсон. Түүнээс Азербайжаны сурвалжит сайчууд зүг зүгт тархан одов
    .
    Гази Мухаддин гэдэг хүн Жанабэхийн улсын нийслэл Сарайчиг хотод дутаан ирэв. Тэр өдөр бүр айлтгал хийдэг байлаа. Нэг өдөр Гази Мухаддин хүмүүс айлтгал хийж барсны дараа ардад зальтай бөгөөд хар сэтгэлтэй Мэлиг Ашарабын хийсэн муу хэргийг урт үлгэр болгож хэлж өгөв. Үүнийг сонсоод хаанаасаа эхлээд бүх ард хүртэл уйлалдав.
    Тэгээд Гази Мухаддин Жанабэхи хаанд: “Та хэрвээ Мэлиг Ашарабаас бидний өшөөг авч өгөхгүй бол маргааш хойд төрөлд очсон цагт бид таны хорьмойноос зуурна” гэв. Хаанд энэ үг их хатуу сонсдов. Тэгээд цэрэг дагуулж ирээд Мэлиг Ашараб өөд мордов. Хүрч дайлалдаад түүнийг алав. Түүний дөрвөн зуун тэмээн ачааны хэр шүр сувд болон эрдэнийн чулуу жич бусад эд зүхээрийг цэрэгтээ хуваан өгөв
    .
    Хөвгүүн Бартан бэхийг Азербайжанд захирагч болгож өөрөө нутагтаа эргэж харив. Түүнээс хойш өвчинд нэрвэгдэж удаан хэвтэв. Хаан: “Миний энэ өвчин эдргэрэхгүй” гэж хэлээд Азербайжан дахь хөвгүүн Бартан бэхийг дуудуулав. Бартан бэхи хан хүрч ирэхэд Жанабэхи хааны цаг нь гүйцэв. Тэр нас барахаасаа өмнө ард иргэддээ гэрээсээ хэлэв. Исламын он тооллын 758 онд нас нөгчив. Арван долоон жил батача болов. Сарайчиг хотод оршуулав
    .
    Жанабэхи хаан нас нөгчсөнөөс хойш Бартан бэхи хан Табарезын Сарайчигт хүрч ирэв. Гурван өдөр гашуудал мэдүүлэв. Гашуудлын дараа бүх хан хөвгүүд болон амирлагч түшмэд хуралдай хийж Бартан бэхийг хөөн өргөмжлөв. Бартан бэхи хаан бол их л зальтай хар санаатай хүн билээ.
    Тэр ах дүү бүх салбараа үлдээлгүй алав. Тэр ертөнцийн хуулийг хүлээхгүй мэт болов. Сүүлд нь түүний батача нь удсангүй, хоёр жилийн дараа Исламын он тооллын 762 онд зуурдаар үхэв. Сайн ханы залгамжлагч нь Бартан бэхигээр эцэслэв. Түүнээс хойш Зүчи хааны бусад хөвгүүдийн салбарууд батача залгав. Бартан бэхи бол Жанабэхийн ууган хүү юм. Жанабэхи бол Узбек хаань хөвгүүн. Узбек хаан бол Тогток хааны хөвгүүн…Чингис Зүчи – Батын удмынхан билээ.
    Эдний будлиан ухаан муутай байдлаас болж маш их алдагдал гарсан. Абалгази баатар хаан Бартан бэхийг алагдсанаас хойш 300 жилийн дараа ухаан муутай хүн зальтай, хорон санаатай байдаг төдийгүй бусдын үгэнд оромтгой, хов жив, хорон санаагаар хөөцөлддөг алуурчин гэдгийг дүгнэж хэлсэн.
    Тэгвэл энэ үйл явдлыг 600 жилийн дараа АНУ-ын Тагнуулын төв газрын дарга асан Ален Даллас манай Тагнуулын урлаг- түүхийн сургамж байсан гэж хэлсэн. Учир нь Татар монголчууд түрж гарч ирсэн нь бидэнд түгшүүр байсан бөгөөд тэднийг дарж устгасан нь манай тагнуулын гайхалтай үйл ажиллагаа урлаг болсон. Учир нь Зүчи өөрөө Чингисээс өмнө учир битүүлгээр нас барсан. Бат хаан найр хийн хаан болсон баяраа тэмдэглэж байхад морьтой хүн давхиж ирсэн.
    Учир нь Чингис хаан нас барсан гашуудалт мэдээг дамжуулсан. Ийнхүү их баяр гашуудал болов. Удалгүй Бат хаан нас барж түүний хөвгүүн Сартагийг хан өргөмжилсөн боловч хаан ширээндээ сууж чадалгүй учир битүүлгээр нас барсан. Түүний дүү Улагчийг хан өргөмжлөв. Улагч удалгүй нас барав.
    -Түүний хойно Мөнх хаан Жочийн хөвгүүн Бүрхийг хаан өргөмжлөв. Бүрх харамсалтай нь Мусулман болж харийн нөлөөгөөр тархи угаалт хийж эхэлсэн. Бүрх нас барангууд Мөнхтөмөр хаан болсон. Иранд хаан сууж байсан Абага хаантай найрамдсан. Харамсалтай нь түүний сууринд суусан Ахмед хан Мусулман хүн байсан учраас тэмцэл явагдаж Ариун ханы гарт өөд болж Ариун хан Батача суув. Мөнхтөмөр Хавчигийн хээр талаас 80 мянган цэрэг илгээж Ариун хааны өөдөөс мордуулав
    .
    Хоёр тал байлдаж ялагдаад зугтсан. Үүнийг сонсоод Мөнхтөмөр уур хүрч бөглөрч үхсэн. Түүний хойно ухаан муутай, зальтай Тодмөнх батача болов. Тогтох хан түүний заль мэхнээс зугтаан зайлав. Тодмөнх лүгээ дайлалдаж ялаад Тодмөнхийг алж өөрөө батача суув. Их олон аймгуудыг эрхшээлдээ оруулаад эцэг болон ах дүүгийнхээ журмыг баримтлан олон сайн үйл хийж, энэ ертөнцийг огоорч тэр ертөнцөд одов. Зургаан жил батача суув. Сарайчиг хотод ясаа тавиулав гэж Абалгази хаан бичсэн.
    2. Ухаан муутнууд зальтай, хорон муу санаатай байгаад зогсохгүй ураг садан, улс үндэстнээ балладаг гэдгийг түүх харуулж байна. Чингис Зүчийн 3-р хөвгүүн Шибэни удмын Хожа Мухаммед түүний хөвгүүн Жанабэхи хаан ухаан муутай хүн юм. Тэр хоёр эрдмээр бусдын тархийг угаадаг байсан. Нэгдүгээрт, ерөөл буюу уран цэцэн хоосон үг ярьдаг. Хоёрдугаарт, Харцага нисгэнэ. Бас далд колончлогчдын бэлдэж өгсөн шашин шүтлэгээр тархиа угаалгасан нэгэн байсан.
    3. Ухаан муутнуудын хийдэг ажил бол асар их зугаа цэнгэл, алдар нэр, амбийц хөөцөлдөх явдал юм. Ухаан муутнууд харийн тархи угаалтанд өртөж гар хөл болдог.
    Харцага шувуу нисгэнэ гэдэг ухаан муутнуудын ажил юм
    Хурдан морь найр наадам гэдэг ухаан муутнуудын ажил юм
    Суварга босгох овоо тахих үнэт эд баялгаар гайхуулах нь
    Ухаан муутнуудын ур чадвар юм
    Өнөөгийн манай Бартан бэхиүд улс үндэстнийхээ баялгаар тоглож, төрийн эрх мэдлээр дулдуйдан улс үндэстнээ бас л баллаж байна. Төр бол тархи угаалтын дээд технологи бөгөөд ард түмний хувьд авралын биш аллагын аймшигт загвар юм. Энэхүү загвараар социализм, коммунизм, нацианализмын нэр барьж сая сая хүнийг цааш харуулсан билээ.
    4. 600 сая хүнтэй “Zeitgeist” буюу “Эрин цагийн дуудлага” сүлжээ дөрвөн шашин нэг эзэнтэй, нэг захиалагчтай дэлхийн аллагын түгээмэл загвар юм гэж тодорхойлж байгааг бид өнөөдөр эрүүл саруулаар хүлээж авах ёстой. Шашин бол өөрөө тэрбум тэрбум долларыг залгиж байдаг бөгөөд энэ дэлхийн жинхэнэ асар том заль мэх юм гэсэн дүгнэлтийг 50 жилийн судалгааны үндсэн дээр гаргасан.
    Энэхүү шашны байгууллагуудыг дэлхийн засгийн газруудыг далдаас удирдаж байдаг нөгөө л мухардмал арчаагүй боловсролын бөгөөд нийгмийн системийг бий болгосон тэp л бүлэг хүмүүс бүлэглэлүүд үгсэн байгуулсан бөгөөд нууцаар сүм хийдүүд номлогчдыг санхүүжүүлээд зогсохгүй удирдан залж байдаг. Жинхэнэ үнэн бол хүн өөрөө бурхан бөгөөд жинхэнэ бурхан бол үнэн юм. Үнэнг таньж мэдэхийг “Zeitgeist” сүлжээ хүн төрөлхтнөөс хүсэж байна.
    Эх сурвалж: “Хөх толбо” сонин
  • Хариуцлага, ёс зүйг нэхэж байна

     Гэтэл Монголын сайд нарын хариуцлага, ёс зүй ямар хэмжээнд байгаа вэ? Би ганцхан Гадаад харилцааны яамны жишээ, баримтууд дээр тулгуурлаж энэ тал дээр харьцуулалт хийе гэж бодлоо.
     Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 онд томилогдсон. Сайд болсноос нь хойш гадаад харилцааны салбарт гарсан гэмт хэргүүд, хар тамхины дуулианууд энэ хүнийг хэдэн арван удаа огцрох хэмжээнд хүрлээ. Гэтэл огцрох нь битгий хэл уучлал ч гуйсангүй. Бүр “Би тэр хулгайч чинь биш” гэсэн мэдэгдэл хийгээд явж байгаа. Д.Цогтбаатар өөрөө хулгайч биш байж болно. Доор нь ажиллаж байгаа хүмүүсийн үйлдсэн өчнөөн гэмт хэрэг, хулгай луйврыг таслан зогсоогоогүй, хариуцлага тооцоогүйнхээ төлөө энэ хүн ёс зүйн төдийгүй албан тушаалын хариуцлага хүлээхээр болчихсон.
     Одоо бүгдээрээ, гадаад харилцааны яамныхны өдүүлсэн гэмт хэргүүдийг сүүлийн жилийн хугацаанд ил болсноор нь л тооцож, тоолж үзье л дээ.
     УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы мэдээлснээр бол нийт 69 дипломатчийг Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа. Үүний дагуу хийсэн шалгалтаар дипломат албан 36 ажилтан гэмт хэрэгт холбогдсон нь тодорхой болсон бол дипломат албанд ажилладаггүй хирнээ дипломат албан паспорт өвөртөлсөн 58 иргэний нэр тодорхой болоод байгаа юм.
     Жил орчмын өмнө 2018 оны эцсээр Улаан-Үд дэх Ерөнхий консулын газрын ажилтан Т.Мөнхбат, Э.Оргил гэх иргэний хамтаар Лоразепам хэмээх мансууруулах төрлийн бодисыг 150 мянган ширхэгийг дипломат шуудан нэрээр тээвэрлэж байгаад Германы цагдаад баригдсан. 600 мянган еврогийн үнэ бүхий мансууруулах бодис тээж явсан учраас саяхан шүүхээс ял авсан. Тэд 089D93 77 дипломат дугаартай автомашин ашигласан нь Москва дахь “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газрын тэргүүн Б.Батхуягийн нэр дээр бүртгэгдсэн байгаа юм. “Эрдэнэт”-ийн төлөөлөгчийн газрын дарга Б.Батхуяг яагаад дипломат дугаартай машин эзэмших болов гэдэг асуулт ч энд бий.
     Энэ хэргийн дараахан 2019 оны 5 сард дипломатч Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаярын хамтаар мөн ХБНГУ-д 70 кг героин тээвэрлэж яваад баривчлагдсан. Үүний цаана Турк, Болгар зэрэг улсад суугаа элчин сайдын яам, консулын газрын ажилтнууд хамааралтай байх болзошгүй мэдээллүүд байгаа ч Гадаад харилцааны яам одоогоор ямар ч арга хэмжээ аваагүй, хэнтэй ч хариуцлага тооцоогүй байна. Энд нэг ноцтой мэдээлэл байгаа нь Б.Баттүшиг нар германд тавдугаар сарын 3-нд баригдсны дараахан ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анхбаяр Германд сэм очиж, гэмт этгээдүүдтэй уулзсан байгаа юм. Сэм гэдэг нь германд очсон талаараа тэнд суугаа Элчин сайдын яаманд мэдэгдээгүй, нууц байдалд байсаар буцаж иржээ. Зарим эх сурвалжийн мэдээгээр бол Н.Анхбаяр германы шоронд өмнө нь баривчлагдан хоригдож байсан Т.Мөнхбаттай тусгайлан уулзаж, өөрийгөө илчлэхгүй байхыг захисан гэж байгааг шалгах ёстой мэдээлэл!
     Сайд Д.Цогтбаатар “2019 оны 1 сард л бид энэ асуудалд онцгой анхаарч, Европт байгаа Элчин сайдын яамд руу чиглэсэн тусгай үйл ажиллагаа явуулах санал гаргасан” гэж байгаа ч түүний саналаас хойш 4 сарын дараа гэмт хэрэг давтан үйлдэгджээ. Тэгэхээр санал төдийгөөс хэтрээгүй, ямар ч үр дүнгүй ажилласан гэсэн дүгнэлт эндээс хийж болно.
     
     
     
    Дипломат төлөөлөгчдийн газрын албан хаагчид гадаад улсад дипломат паспортоор халхавчлан гэмт хэрэг өдүүлдэг асуудал даамжирсаар байхад Гадаад харилцааны сайд өөрөөсөө бурууг зайлуулж “Би хулгайч биш” гэх төдийгөөр биеэ өмөөрч суугаа нь наад захын ёс зүй байхгүйг харуулж байгаа хэрэг мөн.  Наад зах нь энэ хүн өөрийнх нь удирдлага дор ажилладаг ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анхбаяр эцгийнхээ нөлөөллөөр төрийн өмчит үйлдвэрт бараа шахсанаа хэвлэлээр хүлээн зөвшөөрсөн байхад хариуцлага тооцохгүй байгаа нь ёс зүйгүй үйлдэл мөн. Н.Анхбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Аавынхаа нөлөөллөөр бараа, ажил үйлчилгээ шахсан тал бий. Тийм олон удаа хийгээгүй. Нэг, хоёр удаа хийсэн. Одоо ингээд харахад ёс зүйгүй үйлдэл. …аав нь нийтийн болон улс төрийн албанд ажиллаж байгаа тохиолдолд ёс зүйгүй үйлдэл байсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Одоогийн өнцгөөс харахад. …тийм их үнийн дүнтэй ч биш. Хоёр удаа 400 гаруй мянган долларын худалдан авах ажиллагаа байсан” гэсэн нь хариуцлага тооцох хангалттай үндэслэл юм. Ийм ичгүүр сонжуургүй хүнийг Д.Цогтбаатар Австрали Улсад суух элчин сайдаар томилуулах гэж хөөцөлдөөд явж байгаа. Австралиас Н.Анхбаярыг элчингээр суулгах зөвшөөрөл буюу агреман нь ирэхгүй байгаа. Гэтэл Н.Анхбаяр дипломат ёсыг зөрчиж, 9 дүгээр сард Австралид өөрийн биеэр очиж агреманаа гаргуулахаар оролдсон мэдээ байгаа нь дипломат албаны наад захын ёс зүйг уландаа гишгэсэн үйлдэл шүү.
     
    Саяхан УИХ-аас Гадаад харилцааны яамны ажилтнуудын гэм хэрэгт олноор холбогдож байгаа асуудлыг шалгах Ажлын хэсгийг байгуулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан. Ажлын хэсэг Гадаад харилцааны яам, Консулын газрууд дээр очиж шалгалт хийх, зарим элчин сайдууд томилогдохгүй удаж байгаа асуудлыг судална гэсэн чиг үүрэгтэй байгаа юм билээ. Энэ ажлын хэсэг шударга дүгнэлт гаргана гэх итгэл огт алга. Учир нь 2019 оны 6 дугаар сарын 17-нд Польшийн прокурорын байгууллагаас монголын гадаад харилцааны ажилтан 70 хүний гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг гаргаж тавьсан. Гадаад харилцааны яамнаас 69 хүнд хэрэг бүртгэл нээгээд, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх боломжтой гэж мэдэгдэж байжээ. 1 хүн хаачив гэсэн чинь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Батцэнгэлийн Энх-Амгалан гэх хүний нэрийг Амгалан-Энх гэж сольж бичих байдлаар хэргээс зувчуулах гэж оролдсон нь илэрчээ.
     Сайд Д.Цогтбаатараас – 69 хүний нэрийн жагсаалтад та яагаад ялгавартай хандсан юм бэ? Ерөнхий сайдын ахлах зөвлөх Энх-Амгалан гэдэг хүнийг Амгалан-Энх гээд биччихсэн байсныг юу гэж ойлгох вэ? гэж асуухад цагдаагийн бичиг дээр л тийм нэр байсан гэж мэдэн будилах маягаар аргацааж өнгөрөөх гэж оролдсон. Польшийн цагдаагийн бичиг дээр Батцэнгэлийн Энх-Амгалан гээд овог нэр, төрсөн огноо, гэрийн хаягийг алдаагүй онцолж заасан байгаа. Монголд л нэрийг сольж бичих болсон.
     Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан “Итгэмжит” дипломат цолтой”, 9 жилийн өмнө БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консулаар томилогдож байсан. Тэнд ажиллах үеэрээ хятад иргэнийг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн хэрэгт нэр холбогдож байсан. 2009 онд интерполоор эрэн сурвалжлагдаж байгааг нь манай талд удаа дараа мэдээлж байсан байдаг.
     Тэгэхээр шударга хүн болж харагдах гэдэг Т.Аюурсайхан гишүүн Намынхаа дарга, Ерөнхий сайдынхаа ахлах зөвлөхийн нэрийг санаатайгаар Амгалан-Энх гэж бичүүлэв үү, сайд Цогтбаатар ийм хэрэг үйлдэв үү гэдгийг шалгах, тогтоох ёстой.  Ер нь бол Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалангийн нэр өөр хүнд гэмт хэргүүдтэй холбогдсон талаарх мэдээллүүдийг сэтгүүлчид цөөнгүй гаргасаар байгаа.
    Польшийн цагдаагийн жагсаалтад нэр дурдагдсан 70 хүн бол дан тамхины наймааны хэрэгт орооцолдсон гэж байгаа. Тамхины наймаа нь нэг эргэлтээрээ 20-30 мянган еврогийн тамхи зөөдөг. Нэр дурдагдсан хүмүүс тус бүр гурван сая еврогийн дүнтэй хэрэг өдүүлсэн гэсэн мэдээлэл бий. Асар их ашиг хонжоо бүхий тамхины наймааны сүлжээг гадаад ертөнцөд илрүүлж, тасалсан учир дотоод руу оруулж ирэх гэж байгаа шинж тэмдэг гарч эхэллээ. Учир юу гэхээр саяхан Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан Тамхины импортод квот тогтоох тухай хууль санаачлан өргөн барьсан. Энэ хуулийн гол агуулга нь Тамхины үйлдвэрлэл, импорт, импортлох тамхины нэр төрөл, тоо хэмжээг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоож байх юм.
     Энэ хуулиар халхалсан балмад оролдлдогын цаана гадаад зах зээлээ хаалгасан, одоо эрх мэдлээ хадгалж буй тамхины наймааны сүлжээ байх магадлалтайг эх сурвалжууд хэлж байна. Энэ хуулийг хэлэлцэхийг яаралтай зогсоож цаад санаархлыг шалгах ёстой. Гадаад орчинд Монгол Улсын нэр хүнд шалдаа буусан ноцтой нөхцөл байдлын хариуцлагыг Гадаад харилцааны сайд хүлээхгүй бол өөр хэн хариуцах юм бэ?
     Нэг удаагийн үйлдэл биш шүү дээ.  Системийн шинжтэй, зохион байгуулалттайгаар үйлдэгддэг шинж тэмдэг илэрчихээд байна. Тийм учраас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар та элдэв тайлбар шалтаг тооцоод байдгүй, үтэр түргэн огцорч албан тушаалын болон ёс зүйн хариуцлагаа хүлээ. ГХЯ тамхины наймаачидтай тэмцэх бус өөгшүүлэх чиглэлээр ажиллаж байгаа гэсэн шинэ мэдээлэл би хүлээж авлаа. Саяхан Орос, Латвийн хил дээр дахин Монголын тамхины наймаачид баригдсан. Мөн ойрын үед Засгийн газрын хуралдаанаар Гадаад яамны дэргэдэх Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газрын даргаар Нийслэлийн онцгой байдлын албанд удирдах алба хашдаг Г.Ичинхорлоог томилох гэж байна. Энэ эмэгтэй бол Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх Амгалантай хил дамнасан тамхины наймаа хийдэг түнш нь болох Чүүгий гэгчийн эхнэр юм.
     Ерөнхий сайд У.Хүрэлсүх та “Авлигачидтай засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ” гэх үгээ санаж байгаа бол тэр тэмцлээ бидэнд бодитойгоор харуулаад аль. Албаны чиг үүргээ хангалтгүй биелүүлэхийг авлигын гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж тооцдог юм шүү.
     Бид энэ хүнийг хариуцлага хүлээх хүртэл тэмцлээ үргэлжлүүлэх болно.
     Дараагийн удаад Д.Цогбаатарын илчлэхээс эмээгээд байгаа хар тамхи, тамхины наймааны сүлжээнд холбогдсон хүмүүсийг нэг бүрчлэн зарлаж, хариуцлага нэхэх болно.
     
    М.Хүдэрбаатар

     
  • Чингисийн нэвтэрхий толь

    Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн, Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гоо. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гоогоос төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончар мунхагаас Боржигон овгийнхон үүссэнийг дурьдсан байдаг. Нууц товчоонд бичсэнээр бол Алун-гоо Добу мэргэний нас барснаас хойш хөвгүүд төрүүлснийгээ Малиг баяуд овгийн зарц бус харин шөнө тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Боданчар мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүү нь Жажирадай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамухын уг гарал болно.
    Боданчарын үр удам нь Хабич баатар, Мэнэн тудун, Хачи хүлүг, Хайду, Байшинхор догшин, Тумбинай сэцэн болно. Хайдугийн хүү Чирхай лянхуагаас Тайчууд овог үүсэн гарчээ. Тумбинай сэцэний хүү Хабул хаан Хамаг Монголыг захирч байсан бөгөөд түүнээс Хиад Боржигин овог улбаалан гарчээ. Хабул хааны хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын эцэг байжээ. Хамаг Монгол Хутула хаанаас хойш хаангүй байсан тул Хиад Боржигин овгийг ерөнхийд нь Есүхэй баатар захирч байжээ.
    Чингис хааны Монголын тулгар төрийг үүсгэн байгуулах үед Хабул хааны удмын Хиад Боржигины ноёдууд ихээхэн нөлөөтэй байжээ. Даридай отчигин нь Бартан баатарын бага хүү (Чингис хааны авга ах), Алтан нь Хабул хааны дөрөв дахь хөвүүн Хутула хааны хүү (Чингис хааны хаяал), Хучир нь Бартан баатарын хоёр дахь хүү Нэгүүн тайжийн хүү (Чингис хааны үеэл), Жүрхиний Сача-Бэхи нь Хабул хааны ууган хүү Охинбархагийн ач хүү (Чингис хааны хаяал), Бүри бөх нь Хабул хааны дөрөв дахь хүү Хутугту Монхорын хүү (Чингис хааны эцэг Есүхэйн үеэл) байжээ. Чингис хаан 1162 онд Онон мөрний хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар Есүхэйн хатан Өэлүн эхээс төржээ. Нууц товчоонд түүнийг эхийн хэвлийгээс мэндлэхдээ шагайн чинээ нөж атгаж төрсөн хэмээн тэмдэглэн бичжээ. Хиад Боржигины удирдагч байсан Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэтэй тулалдан олзолж авсантай үетэй тохиож мэндэлсэн хүүг Тэмүжин хэмээн нэрлэжээ. Тэмүжиний төрсөн дүү нар нь Хасар, Хачиун, Тэмүгэ, Отчигон, Тэмүлэн. Мөн эцэг нэгтэй, Сочигил хатны хөвүүд Бэгтэр, Бэлгүтэй нартай ах дүү байжээ. 1171 онд Тэмүжин Хонгирадын ноён Дай Цэцэний охин Бөртэтэй сүй тавьсан бөгөөд тэндээс эцэг Есүхэй нь харих замдаар Татарчуудын найранд уригдан хорлогдон амь үрэгджээ.
    Үүний дараахан Тайчуудын ноён Таргудай Хирилтуг Есүхэйн албатыг Өүлэнээс булаан авч тэднийг орхин нүүснээр Тэмүүжин хөвүүн өрх толгойлон  хоцорчээ. Өүлэн эх амьдрал тарчиг ядуу байсан хэдий ч өөрийн хөвгүүдэд нүүдэлчдийн язгууртны хүмүүжил олгож чадсан байна. Энэ цагт Тэмүүжин, Хасар хоёр Бэгтэртэй маргалдсанаар улмаар түүнийг харван хороосноор Тэмүүжин гэр бүлийн толгойлогч цаашдаа хаан ширээ залгамжлах тэмцлийн эхлэл тавигдсан байна. Тэмүүжинг 13 нас хүрэхэд Таргудай-Хирилтуг олзлон аваачин хорин улмаар хороохоор завдаж байх үед Тэмүүжин самбайчлан голд нуугдаж байгаад Сүлдүсний Сорхан Шарын  (хожим мянганы ноён), гэрт ирэхэд тэрээр өөрийн хүү Чулуун (хожим Чингис хааны дөрвөн хүлэг баатарын нэг), Чимбай, охин Хадаан нарын хамтаар Тэмүүжинд туслан дутаалгажээ. Тэмүүжин хүүхэд ахуй насандаа Жадаран аймгийн Жамухатай хоёр ч удаа тангараг өргөн анд барилдсан нь  хэдий ч хожим эрх мэдлийн зөрчлөөс үүдэн тэдний зам олон удаа зөрөлдсөн байна. Тэмүүжин хөвүүн хулгайд алдсан найман шарга морио алдсаныг эргүүлэн  авахаар явах үед Наху баяны хүү Боорчи (хожим Их Монгол улсын баруун түмний ноён, Чингисийн дөрвөн хүлэг баатрын нэг) тусласан нь түүнийг цаашид үнэнч дайчин нөхөд хүрээлэхийн  эхлэл болжээ.
    Тэмүүжин эрийн цээнд хүрч (16, 17 настай байхдаа) сүй тавьсан Бөртэг буулган авч ураглажээ. 1180 оны орчим Гурван Мэргид өмнө Мэргидийн Их Чилэдүгийн эхнэр Өүлэнийг Есүхэй баатарт алдсаны өшөөг авахаар цэрэглэн ирж Бөртэ үжинийг олзлон авч Чилгэр бөхөд өгсөн байна. Тэмүүжин  хуримын инжинд ирсэн булган дахыг эцгийн анд Хэрэйдийн Тоорил ханд өргөн барьж туслалцаа хүсчээ. Тоорил хан Жадаран аймгийн Жамухатай хүч хавсран Мэргид аймгийг дайлан Буур хээрт бут цохин Тэмүүжин эхнэр Бөртийгээ эргүүлэн авчээ. Бөртэ үжин Тэмүүжинд  Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэсэн дөрвөн хүү төрүүлж өгчээ.
    Мэргидээс Бөртэ үжинг буцаан авахад тэрээр жирэмсэн байсан нь Тэмүүжиний ууган хүү Зүчийн жинхэнэ эцэг хэн байсныг маргаантай болгожээ. Гэвч Монголын Нууц Товчооны 104-р зүйлд “Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав…” гэсэн байна. Тэмүжиний өгүүлсэнээр бол Бөртэ хатанг Мэргидүүд булаан авахаас өмнө тэрээр жирэмсэн байсан байна. Тийм ч учраас Тэмүүжин амьдралынхаа туршид Зүчийг өөрийн хүү гэж үзэж байлаа. Мэргидийг дайлсны дараа Тэмүжин, Жамуха хоёр гурав дахь удаагаа анд барилдан хамт нутаглах болов. Гэвч удалгүй салж явахад  Жамухыг дагаж байсан Боржигин болон бусад овог аймгийн албатууд Тэмүүжинг дагах болсноор тэрэр овог аймгийн удирдагч болохын эхлэл тавигджээ. Улмаар 1189 онд Алтан, Хучир, Жүрхиний Сача-Бэхи, Даридай-Отичигон зэрэг Хиад Боржигины ноёдууд санаа нийлэн Тэмүүжинг Хамаг Монголын хаанд өргөмжилж, “Чингис хаан” хэмээн цол олгожээ.
    “Чингис” гэдэг үгийн гарал нь “Тэнгис” гэсэн үгнээс гаралтай хэмээн үздэг билээ. Үүний дараахан Жамуха өөрийн дүү Тайчирыг Чингис хааны албатуудад алагдсаныг шалтаглан 13 хүрээнээс цэрэг дайчлан довтлоход Чингис хаан угтаж очин Далан Балжуд хэмээх газар тулалдсан нь Монголын түүхэнд 13 хүрээний тулалдаан хэмээн нэрлэгджээ. Уг тулалдаанд Жамуха хүч түрэн Чингис хааны цэргүүдийг Зээрэн хавцалд шахаж цохиод  буцахдаа Чинос аймгийн залуусыг далан тогоонд чанаж харгисалажээ. Энэ гутамшигт үйлийн дараагаар Уруудын Жүрчидэй, Мангудын Хуйлдар, Хонхотаны Мэнлиг зэрэг олон жижиг овгийн төлөөлөгчид Жамухаас нүүр буруулж Чингис хаантай ирж нийлжээ. XII зууны эцсээр Алтан улсын Вангин Чансан жанжин Татарын Мэгүжин сүүлтийг хөөн Улз гол руу шахаж байх үедээ хүч хавсрахыг Тэмүүжингээс хүсэхэд урьдын өшөөт Татарыг дарах боломжийг Чингис хаан овжин ашиглаж Тоорил хантай хүч хавсран Улз голын Хусуту шитүэн, (Нарату шитүэн) хэмээх газар Мэгүжин сүүлтийг бут цохижээ. Алтан улсын Вангин чансан Чингис хаанд “Чаутхури” Тоорил ханд “Ван хан” цол олгов. Энэ цагаас хойш Тоорил ханыг Ван хан хэмээх болжээ.
    Чингис хаан Мэгүжин сүүлтийг дайлаар мордсон ар хударгаар Жүрхинүүд ар гэрийг нь тонож дээрэмдсэн тул Хэрлэнгийн Хөдөө арал хавьд Жүрхинрүү довтолж Тэлэтү ам хэмээх газар Сача-Бэхи, Тайчу нарыг барьж өмнө Бэлгүтэйн мөрийг цавчсан, Татарын эсрэг хавсран байлдаагүй, ар гэрийг дээрэмдэн тоносон зэрэгт ял асуун цаазалжээ.
    1201 онд Хатагин, Салжиуд, Дөрвөн, Татар, Ихирэс, Хонгирад, Горлосууд, Найманы Буйруг хан, Мэргид, Ойрд, Тайчууд нар Алхуй булаг хэмээх газар чуулж Жамухыг ханп өргөмжлөхөөр хэлэлцээд тэндээс Эргүнэ мөрөн рүү нүүж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг Гүр ханд өргөмжилж улмаар Чингис хаан, Ван хан нартай дайлаар мордохоор зэхэж буйг Чингис хаан олж мэдээд Ван ханд хэл өгчээ. Хоёр талын тулалдаан Хүйтэн хэмээх газар болсон ба түүхэнд Хүйтэний тулаан хэмээн нэрлэдэг билээ.     Нууц товчоонд өгүүлснээр Буйруг, Хутуг нар хур оруулах арга чадвараа ашигласан хэдий ч хур дайсны тал дээр бус өөрсөд дээр нь буусанд тэнгэр хилэгнэв гэж айн тархан зугатацгаасан байна. Жамуха Эргүнэ мөрний зүг өөрийн нутаг руу зугтахад Ван хан нэхжээ. Тайчуудын Аучу баатар Ононы зүг зугтахад Чингис хаан араас нь нэхсэн байна. Ононы цаана хүлээж байсан Аучу баатар, Таргудай Хирилтуг нартай тулалдахад Чингис хаан Тайчуудын Зургаадайд (хожмын алдарт Зэв жанжин, Чингисийн дөрвөн нохойн нэг) харвуулан хүзүүн тушаа хүнд шархаджээ. Шөнө нь Тайчууд тархан зугтаснаар уг тулалдаан Тэмүжиний ялалтаар дууссан байна.
    Чингис хаан Их Монгол улсаа байгуулах үед түүний өрнө этгээдэд хоёр хүчирхэг улс оршиж байсны нэг нь Хорезмын (Сартуулын) хаант улс, нөгөөх нь Хар Кидан (Баруун Ляо) улс байлаа.Хожим эдгээр улсуудын газар нутаг дээр Цагадайн улс зонхилон байгуулагдсан билээ. Хорезмын хаант улсын үндэслэгч Астыз (1127-1156)   хэмээн судлаачид үздэг.  Хорезм нь Дорнод Сельжук  улсын султан Санжарын  хараат байв. Гэвч Арал болон Каспийн тэнгис орчмын нүүдэлчин аймгуудыг Астыз захиргаандаа оруулан эзэмшил газраа үлэмж тэлж  биеэ даасан улсын  үндэс суурийг тавьжээ. Астызыг залгамжлагч  Иль-Арслан (1156-1172) биеэ даасан бодлого явуулж байв. Түүний хүү  Текеш (1172-1200) огузуудтай хийсэн удаан хугацааны тэмцлийн үр дүнд 1194 онд Хорасаныг захиргаандаа оруулж авчээ. Ингэснээр Хорезмын хаант улс буй болжээ. Чингис хаан улс Их Монгол улсаа байгуулж байх тэр үед Мухаммед шах Дундад Азийн орнуудыг нэгтгэн захирахын төлөө шургуу тэмцэл хийж, 1207 онд    Бухар, 1208 онд Хорезм, Гератыг эзлэн авчээ. 1209 онд тэрбээр  Иламышийн талд хар киданы цэргийг бут цохиж, 1212 онд Самарканд хотыг захиргаандаа оруулжээ. Улмаар 1215 онд Хар Киданы Гүр хааныг буулган авчээ. Ингэснээр Хорезмын хаант улс Дундад Азийг өөрийн захиргаанд үндсэнд оруулж, Каспийн тэнгисийн хойт эргээс  Персийн булан, Кавказын уулсаас Гиндукушийн нуруу хүртэлх уудам газар нутгийг хяналтандаа авчээ.
     
    Чингис хаан болон түүний жанжинуудын гол байлдан дагуулалтууд Хар Кидан улс 1128 оноос 1211 оны хооронд оршин тогтножээ. Нийслэл Баласагун нь Чу голын хөвөөнд өнөөгийн Бишкекийн ойролцоо оршиж  байв.  Чингисийн цэрэгт 1204 онд бут цохиулсан Найманы Таян ханы хүү Хүчүлүг цөөн цэрэг албатуудаа дагуулан Хар Киданы улсад амь хоргодохоор очоод 1211 онд Хар Киданы Гүр хааныг ширээнээс нь зайлуулж  төрийн эрхийг булаан авчээ. 1218 онд Алтан болон Тангуд улсыг номхоттон доройтуулж, Хар Квданыг эзлэн авсан монголчууд Чингис хааныхаа удирдлага дор 500 худалдаачных нь амь насыг аймшиггүй хороож, удаа дараалан илгээсэн элч нарыг нь доромжлон буцаасан лалын их эзэнт гүрэн Хорезмтой байлдахаар зэхэж эхлэв. Хорезмын хаант улс  Мухамед шах Ала ад-Дин Мухаммед II Персээр: علاءالدين محمد‎ – Alā al-Dīn Muhammad  “зэрлэг бүдүүлэг монголчууд” Хорезмтай байлдахаар ирнэ гэдэгт итгэхгүй байжээ. Байлдахаар ирлээ ч гэсэн сайтар бэхлэсэн хэрм цайзаар хамгаалагдсан хотуудыг нь эзлэн авч чадахгүй хэмээм басаж байлаа.
    Зүрчдийн Алтан улстай дайтаж явсан Чингис хаан үүссэн нөхцөл байдалын улмаас  Хорезмын хаант улстай дайтахаас аргагүй болжээ. Чингис хаан Алтан улстай дайтах үүргийг Мухулайд даатгаж, өөрөө Монгол цэргийн гол хүчээ удирдан, Хорезмын эсрэг дайны бэлтгэлд оржээ. Алтан улстай хийх дайнд Мухулай жанжны баруун гар болон оролцохыг Тангуудаас шаарджээ. Чингис хаан Хорезмыг дайлаар мордохын өмнө 1219 оны хавар Их хуралдай хуралдуулж, өрнө зүгт хийх дайны төлөвлөгөөг боловсруулжээ. Монгол цэрэг хэдхэн сарын дараа Хорезмийн эзэнт улсад тулж очсон байлаа. Манай эрдэмтдийн үзэж буйгаар Чингис хааны цэрэг 120 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэй байжээ. Эзэн хаан амь эрсэдсэн тохиолдолд Их Монгол улсын хааны ширээг Өгэдэйд залгамжлуулахаар гэрээслэв.
    Улсынхаа голомтыг Отчигин ноёноор сахиулав. Чингис хаан Хорезмын хаант улсад элч илгээж, ял асуухаар цэрэг хөдөлгөснөө мэдэгдэв.  Хорезмын шах Мухаммед Чингистэй дайтахын тулд Сыр-Дарья мөрний дагуух хотууд, Ферганы хөндийн ам, Бухар, Самарканд, Үргэнчид цэргээ хувиарлан байрлуулжээ. Цэргээ ингэж жижиглэн хувааж, хүчээ тараан хуваасан нь Монголчуудад ашигтай болж тэдний хотуудыг нэг нэгээр нь эзлэн авах боломжийг олгожээ.  Хорезмын шах хүчээ тараан байрлуулах болсон шалтгааныг ын энэ тактикийг түүхч Д’Оссон Зүчитэй холбон тайлбарладаг байна. Тэрээр Мухаммед шахын зүрхийг Зүчи үхүүлсэн хэмээн тэмдэглэжээ.  “Чингис хаан Хүчүлүгийн зүгээс аюул нэмэгдэж байгааг мэдээд түүнд  цохилт  өгөхөөр хан хөвүүн Зүчидээ 20 мянга гаруй цэрэг удирдуулан явуулсан байна.
    Энэ үед Хорезмын шах Мухаммед 60 мянган цэрэг дайчлан Хүчүлүг ханыг дарахаар мөн хөдөлсөн байжээ. Мухаммед шах Иргиз голын орчимд ирж буудаллан Хүчүлүг ханы байгаа газрыг тандан явтал олон морьт цэрэг ойртож буйг толгойн сэргийлэхийнхэн Мухаммед шахад мэдээлсэн байна. Тэдгээр цэрэг нь Хүчүлүгийн цэргийг бут цохиод түүний толгойг авч явсан хан хөвүүн Зүчийн цэрэг байжээ”.  Зүчи султанд элч явуулан түүнтэй байлдах хүсэлгүй байгаа гэдгээ хэлүүлжээ. Хорезмын шах ”Хэрэв Чингис хаан надтай тулалдахыг чамд тушаагаагүй бол, Аллах тэнгэр чамтай тулалдахыг надад тушаасан бөлгөө, Миний хувьд Гүр хан, Хүчүлүг хан, та нарын хооронд  ялгаа байхгүй, учир нь та бүхэн адилхан тэрс үзэлтнүүд гэжээ. Зүчи Мухаммед шахтай тулалдахаас аргагүй болов.
    Энэ тулалдаан Мухаммед шахын хувьд цэргээ биеэр удирдан монголчуудтай хийсэн анхны бөгөөд сүүлийн тулалдаан болсон юм. Тооны хувьд хавьгүй цөөн цэрэгтэй байсан хэдий ч монголчууд эрэлхэг зоригтой тулалдаж шөнө орой болоход байлдаан түр завсарлажээ.  Хорезмын шах маргааш өглөө нь дахин тулалдаанаа үргэлжлүүлэхээр дайны талбар дээр ирэхэд  Зүчийн цэрэг олон гал асааж орхиод шөнөдөө хоёр өдөрчийн зам туулан холдсон байжээ. Уг тулаанд 20 мянган хүнээ алдаж өөрийн цэргийн сул талыг мэдэрсан шахын зүрх нь үхэж сүлд нь доройтсон хэмээдэг билээ.  Чингис хаан 600 км өргөн Кызыл Кум цөлийг богино хугацаанд туулж, Хорезмын хаант улсын хоёр нийслэлийн дундуур гэнэт гарч ирсэн нь дэлхийн цэргийн түүхэнд гарсан гайхамшигт үйл явдалын нэг байлаа.
    1220 оны хоёрдугаар сарын 10-нд Чингис хаан Бухарыг хамгаалж байсан хөлсний түрэг цэргүүдийг бут цохисны дараа хотын оршин суугчид бууж өгчээ. Үүнтэй бараг нэгэн зэрэг Отрар унажээ. Бухарыг эзлээд Чингис хаан их цэргээ авч Хорезмын шинэ нийслэл Самаркандыг чиглэв. Чингис хаан, Өгөдэй – Цагадай, Зэвийн жолоодсон гурван замын цэрэг, олзлогдогсдыг өмнөө туун 1220 оны 3 дугаар сарын эхээр Самаркандыг бүслэн авав. Олзлогдсон хүмүүст монгол цэргийн хувцас өмсгөн аравтын тогтолцоонд оруулж, туг бариулж өмнөө туусан нь цэргээ олон болгож харуулах ов мэх байжээ.
    Мухаммед шах нийслэлээ түрэг, тажик зэрэг бум орчим хөлсний цэргээр мануулан үлдээгээд цэрэг цуглуулах нэрээр Самаркандыг орхин зугтсан байна. Самаркандыг эзлэн авсны дараа Чингис хаан Хорезмын нөгөө нийслэл Үргенч хот руу цэрэг яаран хөдөлгөсөнгүй. Учир нь Теркен хатныг эе эвээр өөртөө дагаар оруулах бодлогыг Чингис хаан баримталж байжээ. Ургенчид амьдран сууж байсан Теркен хатан хүү Мухаммедийнхээ хүсэлтээр шахын  эхнэр хүүхдийг дагуулан Мацадар уул руу зугтан оджээ. Теркен хатны бүгж байсан Халуун цайзыг монгол цэргүүд хэсэг хугацаанд бүслэн хаасны эцэст буулгаж авчээ. Теркен хатныг Чингис хаан Монгол руу авч одсон бөгөөд тэрбээр Хархорумд нас баржээ.   Чингис хааны шилдэг жанжин болох Зэв, Сүбэдэйн цэрэгт мөрдөн хөөгдсөн Мухаммед шах Иран, Иракийн хот, цайзаар зугтан явсаар Каспийн тэнгисийн зүүн өмнөд эрэгт орших Абескун хэмээн эзэнгүй арал дээр нуугдан бүгэж байгаад 1220 оны 12 дугаар сарын сүүлээр уушигны хатгалгаа өвчнөөр насан эцэс болжээ.
    Мухаммед шахыг мөрдөн хөөсөн Зэв, Сүбэдэй нар түүнийг нас барсны дараа мэргэдийн үлдэгдлийг орогнуулсан кипчагуудыг мөшгин байлдаж, Самаркандаас эхлэн Каспийн тэнгисийг бүрэн тойрч, бараг 8 мянган миль газрыг туулсан ажээ.
    1220 оны намар Чингис хаан Үргенч хот руу Зүчи, Цагадай, Өгөдэй гурван хөвүүнээрээ удирдуулсан цэргийг илгээжээ. Үргенч хотын бүслэлтийн үед Зүчи, Цагадай хоёрын зөрчил хурцадсанаас хотыг эзлэх явц удаашрав. Үүнтэй холбогдон Чингис хаан бүх цэргийг захирах эрхийг Өгөдэйд олгосноор монгол цэрэг 1221 оны 4 дүгээр сард  Үргенчийг эзлэн авчээ. Монголчууд Үргенч хотыг эзэлэн авснаар Хорезмын хаант улс үндсэндээ Их Монгол улсын захиргаанд оржээ.   Чингис хаан 1222 оны намар Бухарт ирж, эрдэмтэн мэргэдийг цуглуулан лалын шашинтны итгэл сүжгийн талаар ярилцаж, имам, кадисын санваартнуудыг  бүх төрлийн алба гувчуураас чөлөөлж, тэдний үе залгамжлах эрхийг баталгаажуулжээ.  Лалын шашинт орны түүхэнд анх удаа ийнхүү санваартангууд нийгмийн давхаргын хувьд давуу эрх эдлэх болгосон нь энэ бүс нутгийг захирах өөрийн хөвгүүд Зүчи, Цагадайн улсын цаашдын хувь заяанд санаа тавьж байсны  илэрхийлэл байлаа.   Чингис хааныг даосын арш Чан-Чүнь бумбатай уулзаж урт наслах боломжийг эрэлхийлэж байжээ. Тэрээр мөн лалын шашны зүтгэлтнүүдтэй Коран судрын үндсэн зарчмуудыг ч тайлбарлуулж байжээ. Хааны энэ үйлдлийг эзэлж авсан улс орныхоо ард түмний шашин шүтлэгийг хүндэтгэн үзэж ард түмний сэтгэл санааг хэрхэн төвшитгэх, оюун санааны хувьд хэрхэн захирч болохыг мэдэхийг хичээдэгтэй холбоотой хэмээн үздэг билээ.  Чингис хаан Сартуулд байх үедээ лалын шашинтай, түрэг гаралтай, Монголын төрд үнэнч зүтгэхээ илэрхийлсэн Махмуд Ялавачийг Мавераннахрын захирагчаар томилжээ. Мухулай 1223 онд таалал төгсөж, Алтан улсыг дайлах үйл явц саарсан, Тангуд улс баруун гар болж Алтан улстай дайтхаа зогсоосонтой холбогдон Чингис хаан аянаа түргэвчилж, 1225 оны хавар эх нутагтаа буцаж иржээ. 1227 онд Тангуудыг ялсны дараа Чингис хаан нас барсан (Монголын нууц товчоонд тэмдэглэснээр), Түүний үхлийн шалгаан нь эргэлзээ ихтэй тодорхой бус олон таамаглалууд байдаг, Зарим түүхч түүнийг биеийн ядаргаа, дайнаас авсан шарх гэмтлийн улмаас өнгөрсөн гэдэг байхад өнөөгийн Египетийн нутагт мориноос унасны улмаас нас барсан гэдэг бол харин үлдсэн хэсэг нь түүнийг уушгиний үрэвсэлээр өнгөрсөн гэх зэргээр олон янзаар тайлбарладаг байна. Түүхчид Чингис хааныг нас барсны дараа цогцсыг нь өнөөгийн Хэнтий аймаг, Онон мөрний сав Бурхан Халдын ууланд авчирч онголон байх хэмээн таамаглалдаг билээ.

  • Үндэсний эв нэгдэлд сэв суулгаж болзошгүй

    10 жил тутам болдог Хүн ам, орон сууцны тооллогоор 2010 оны байдлаар Монгол Улсад 15 ба түүнээс дээш насны иргэдийн шашин шүтлэгийн байдал
    – Шашин шүтдэггүй 735 283 буюу 38.6 хувь
    – Шашин шүтдэг 1 170 283 буюу 61.4 хувь нь байна.

    Үүнээс
    – Буддын шашин шүтдэг 1 009 357 буюу 53.0 хувь
    – Христийн шашин шүтдэг 41 117 буюу 2.1 хувь
    – Исламын шашин шүтдэг 57 702 буюу 3.0 хувь
    – Бөөгийн шашинтай 55 174 буюу 2.9 хувь
    – Бусад шашин шүтлэгтэй 6 933 буюу 0.4 хувь байна.
    Шашин шүтдэггүй хийгээд бусад шашин шүтдэг 15-аас дээш насны иргэдийн тоо 896 209 буюу 47 орчим хувь байна.
    2010 оноос хойшхи 9 жилд энэ тоо магад өөрчлөгдсөн, ялангуяа бөө мөргөлийн маш хүчтэй тэлэлт чухам энэ жилүүдэд өрнөсөн учир бөө мөргөлтнүүдийн тоо илэрхий өөрчлөгдсөн болов уу. Мөн Буддын шашинтан гэж хэн бэ? Тэдгээрийн хэд нь засал гүрэм хийлгэх, зүг чиг гаргах төдийгөөр, гэр бүлийн уламжлал төдийгөөр шашин шүтлэгээ тодорхойлж байгаа вэ?
    Ийм нөхцөлд Бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэдэг амралтын өдөр болгох нь хэр зөв, ухаалаг явдал вэ????
    НЭГ. Хэрвээ Буддын шашныг Үндэсний шашин гэж үзэх аваас
    – Монгол Үндэстэн хэдэн мянганаас мөргөж шүтэж ирсэн Тэнгэр шүтлэгийг Үндэсний шүтлэг биш гэх үү? Хэрвээ мөн гэвэл Тэнгэр шүтлэгтнүүд ч бас Нийтээр амардаг өөрийн гэсэн өдөртэй болоё гэвэл юу гэсэн Хариу өгөх вэ?

    – X зууны үеэс монголын хоёр том зонхилох аймаг болох Найман, Хэрээдүүд, мөн Онгудууд Христийн шашны дорно зүгийн урсгал болох Нестор шүтлэгтэй байв. Түүнээ эш үндэс болгон Христүүд бас христийн шашин бол монголын Үндэсний шашин гэвэл юу гэх вэ? Тэд Улаан өндөгний баяраар Монгол даяараа амарья гэвэл юу гэх вэ?
    – 60 гаруй мянган Мусульман шүтлэгтнүүдийгээ бид хаашаа хийх вэ? Тэд ч бас Наурызынхаа баяраар амармаар байна гэвэл юу гэх вэ?
    – Ерөөсөө Буддын шашин шүтлэгтнүүд л Үндэсний шашинтан, бусад нь биш гэсэн утга мөн үү? Өөр бусад шашинтнуудаа ялгаварлаж буй үйлдэл мөн үү? Нэг шашинд илүү давуу эрх олгож буй явдал биш үү? Өнөөх хувь хүний шашин шүтэх, эс шүтэх эрх эрх чөлөө хаачсан бэ?
    ЭНЭ МЭТЭЭС үүдэн тэртээ тэргүй сул байгаа Үндэсний эв нэгдэлд сэв суувал яах вэ? Эрхэм гишүүдээ? Ер нь шашин шүтлэгийг асуудал нь тийм амар тоглож болдоггүй галтай торх шиг эмзэг зүйл байдаг юм шүү.
    ХОЁР: Бидэнд амралтын өдөр цөөдөөгүй.
    Эрхэм УИХ-ын гишүүдийг Бурхан багшийн их дүйчин өдрөөр нийтийн амралтын өдөр болгож буйгаа эргэж харахыг хүсье.

    Б.Номинчимэд

     
  • Атилла хаан

     Єндєр сvрлэг урт цагаан хэрэм газрын байцыг даган єндєр уул даваа болон талын бартаат хэсгээр байрласнаараа нэлээд сайн хамгалалтын vvрэг гvйцэтгэж байжээ. Цагаан хэрэм дээр хэдэн зуун боомт болон гал тэмдгийн тавцантай.
     Мянган жилийн тэмцэлийн гэрч цагаан хэрэм.
    Хятад vндэстэн умрын нvvдэлчин малчин vндэстний халдлагаас сэргийлэн цагаан хэрэм нэмж байгуулсаар иржээ. Ингэснээр цагаан хэрэм нь хоёр тєрлийн соёл иргэншлийн  хил,халхавч болсон байна.
     “Орших уу, эс орших уу?” гэсэн хүн төрөлхтний мөнхийн асуултад хариу олж, зөв шийдэлд хүрэхийн төлөөнөө алс өрнө зүгийг барин Их нүүдлийн замд шуудран одсон тэр цагаас хойш тэдний тухай мэдээ чимээ, сураг ажиг үгүй болжээ.
    Бүхэл бүтэн угсаатан, ард түмэн тийнхүү бүрмөсөн алга болчихно гэж баймааргүй, дэлхий хөрснөөс, газрын гадаргаас арилж үгүй болчихно гэж бас үгүй тул тэд хаа нэгтээ аж төрсөөр л явж, хаа нэгтээ аж төрөхийн төлөө холдон нүүж, алалдан тэмцэлдэж, доройтон сөхөрч, өндийн босч, өөдлөн хүчирхэгжсээр явжээ.
     Хүннү нар бутран салж нэг хэсэг нь Гот, Вандал аймгуудыг шахан нvvж Аттилагийн Хүннү (Гунн) улсыг vндэслэн, харин нөгөө хэсэг нь Энэтхэгийн зүг нүүн Эфталит буюу Цагаан Хүннү улсыг байгуулж, зарим аймгууд нь Тангуд, Төвдийн өвөг аймгуудтай тэмцэлдэн, Хятадын Хан улсад дагаар оржээ.
     
    Герман, Кельт, Франк, Слав, Алан, Лесгин зэрэг одоогийн Европ нарын өвөг-овог аймгуудтай дайтаж тэднийг буулган аваад (энэ тухай Нибэлүнгүүдийн дуулал зохиогджээ.) улмаар түүхэндээ, дэлхийн ноён гэгдэж хандсан зүгтээ дайлж өрнө дахины соёл иргэншлийн өлгий гэгдэх Бага-Ази, Европ, Африкийн хойд эргийн улс үндэстнийг ирт мэс, исгэрэх сумаар буулган авч хүн ардыг боол болгож байсан  нь хожим Визант, Ром хэмээн 2 хуваагдсан хүчирхэг гүрнүүдтэй нүүр тулж, өөрсдийг нь байлдан дагуулж, аль алинаар нь алба бариуж чадсан Тэнгэрийн ташуур агуу байлдан дагуулагч Аттила хаан юм
    Зарим түүхэнд өгүүлсэнээр хэрэв хүнчүүдийн дунд өвчин гараагүй бол ялах байжээ. Юутай урьд дээрхи овог аймгууд өөр хооронын дайсагналаа зогсоон, Хүн нарын эсрэг нэгдэн Атилла хааныг одоогийн Бельгийн зүүн нутагт бут цохисон ажээ. Ромын пап тэргүүтэй төлөөлөгчид ирж хүндлэл үзүүлснээр, найрамдлын гэрээ байгуулжээ.
     
     
    Ромын дарангуйллыг унагалцаж, олон ард түмнийг чөлөөлсөн энэ үеэс өрнө дахинийг мунхруулсан 1000 жилийн шашны ноёрхол  дундад зуунаас эхэлжээ.Юутай ч тэртээ дорно зүгт Сүмбэ нарт цохигдон сарнисан өвөр Хүннү нар 10 000 км-ийн алсад өөрсөд нь цохигдон ухарсан садан төрөл ар Хүннү нар өрнө дахинд алдар нэрээ дуурсгаж байгааг мэдсэн болов уу
     
     
    Дунайн хүнчүүд Францын нутагт ч цөмрөн орж байв. Аттила хааныг их эрдэнэсийнх нь хамт нэгэн голын усан дор оршуулжээ. Тэр нууцлаг газар одоо хүртэл тодорхойгүй. Умард хүн нар Ард түмнүүдийн их нүүдлийн эхийг тавьж, Евразийн улс төр, угсаатны дүр зургийг  өөрчилсөн гэдэг.  
    Харин энэ цагт Франц улсад сурч байгаа Монгол оюутаны бичиж тэмдэглэснээс хуваалцавал:
    Аттила хааны талаарх мэдээлэл түүвэрлэнэ хүргвэл ийм байна. харин саяхан түүний бунхан байх магдлалтай булш нээн илрүүлсэн мэдээлэл нилээд шуугиан тарьсантай холбогдуулж энэхүү мэдээлэлийг бэлтэглээ.
    Л.Алтангэрэл