Category: Үндэсний соёл, зан үйл

  • ЭМЭГТЭЙ ХҮН ДЭЭЛЭЭ НӨМГӨН ӨМСДӨГГҮЙН УЧИР НЬ

    Ноёны ганцхан хүслэн бол өнөр өтгөн айл болохыг хүсдэг байв. Гэтэл ноёны хатан хүүхэд төрүүлэхгүйн дээр өдөр хоногоор ааш зан муутай болж, царай төрх доройтсон нэгэн болов. Ноён, надтай суухдаа нутаг усандаа гайхагдсан сайхан хүүхэн байсан юмсан хэмээн ихэд санаа алддаг болов. Гэтэл нэгэн мэргэн бадарчин хэдэн нутаг дамжин тэднийхийг зорин ирээд хатантай чинь уулзая гэж гэнэ. Ноён ч зөвшөөрч хатантай уулзав. Бадарчин хэлж гэнэ:

    -Эмэгтэй хүний сүр сүлд хийморь нь чих болон мөрөндөө оршино. Таны үзэсгэлэн гоо өдрөөс өдөрт гундаж, ханьдаа нуган үр төрүүлж өгч чадахгүй байгаагийн шалтгаан нь нөмгөн явдагт байна. Эмэгтэй хүн нөмгөн явбал ад зэтгэрийн гүйдэлтэй учирна хэмээн цээрлэдэг юм. Хормойгоор чинь дамжин мөрөн дээр чинь заларсан чөтгөрийг хөөх хэрэгтэй гэж гэнэ. Ноён ихэд бишрэн миний хатан нээрээ нөмгөн явдаг та үүнийг яаж мэдэв гэхэд Эмэгтэй хүн нөмгөн явхад сүнс, сүгний дүртэй болдог.
    Тиймээс таны хатан үр хүүхэд төрүүлэн өгч чадахгүй, ааш зан нь солигдон байгаа хэрэг гээд хатанд засал ном хийж, мөрөн дээр нь галын засал хийжээ. Үүнээс хойш хатан найман хүүхэд төрүүлж өнөр өтгөн сайхан айл болсон гэнэ. Сургамж Эмэгтэй хүн нөмгөн дээл өмсдөггүй бөгөөд өр төлөөсөнд нь хүүхэдгүй байх ёртой гэж үздэг байна. Эрэгтэй хүний хийморь сүлд бүсэндээ байдаг. Ялтан болоогүй л бол дээл нөмгөн өмсдөггүй юм гэнэ дээ.

     

  • БИЛЭГИЙН ДАМДИНСҮРЭН: “ХЭНТИЙН ӨНДӨР УУЛАНД”

    Тэр жил Өмнөговийн “Ёлын аманд” очлоо. Сэтгэл их хөдөлжээ. Жаал тухтай үзэх юм бодсон чинь юу юугүй явах болцгоов. Мөсөн дээгүүр нь битгий яв, цөмөрнө! хадруу нь битгий зүтгэ, нурна шүү ч гэх шиг тэгээд дорхноо буцацгаасан. Хүний унаанд дайгдаж яваа хүн яалт ч үгүй. Уг нь халуун зунаар хадаалсан тэр их мөсөн дээр нь гишгэж үзсэн бол уран бүтээлийн онгод төрөх л байсан даа. Юмыг нүдээр үзэж, хөөрч догдолж хийгээгүй болохоор заавал дутах шиг санагдаад байдаг. Зөвхөн оюун билгээрээ “зодоод” хийчихээр тэгдэг биз.
    Дөчин зургаан оны зун Баянтүмэн рүү нисэж явлаа. Онгоцны цонхоор харахад нэл их ой хөвч цэнхэртэнэ. Хэнтийн нуруун дээгүүр нисэж яваа нь тэр аж. Нисээд л, ой хөвч үргэлжлээд л байх юм. Мөн ч баян дэлгэр хангайяа гэж бодогдож байна. Хожим хойно ч гэсэн бодоод л явдаг байлаа. Тэгтэл 47 оны хавар даа. Дэлхийн залуучуудын оюутны анхдугаар их наадамд бэлтгэх хөлтэй их ажил эхлээтэхлээ. Надад нэг үүрэг ноогддог юм байна. Хийлийн гоцлол дан хөгжмийн зохиол бичих юм боллоо доо. Тэгсэн нөгөө Хэнтийн их ой, хөвч, нуруун дээгүүр нисэж явахдаа үзсэн харсан, төсөөлөн бодсон бүхэн орж ирээд болдоггүй. Бичлээ. Олон сар тунгааж явсных ч юм уу нэг их “зовоолгүй” шиг гараас гарчихдаг юм байна. Би Алтайг наашаа цаашаа олон давсаан. Сайхан уул, юм хийе гэж бодсон үе ч бий. Гэтэл гараас гарсан юмгүй л байна. Заавал уран бүтээлд ч гэлтгүй ямарваа юманд сэтгэл шингэсэн байх учиртай. Сэтгэл л дутвал олигтой бүтээл болохгүй…
    |”Хөдөлмөр” сонины сэтгүүлч Ц.Чимиддоржтой хөөрөлдсөн ярилцлагаас нь тоймлов|

    Chinzorig Uranzaya

     

  • ЯРУУ НАЙРАГЧИД ЦАГ ҮЕИЙН ДУУ ХООЛОЙ, ТУГЧ БОЛЖ ИРСЭН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛТАЙ БИЛЭЭ.

    ҮНЭХЭЭР БИД ИНГЭЖ СЭРЭЭХ ЦАГ БОЛСООН. ХИЙМОРЬ НЬ ҮХСЭН ЭНЭ ЦАГ ҮЕИЙНХЭЭН. ЭМЭЭЛТ МОРЬ ШИГ ЭРВЭЛЗЭЖ, СОЁМБОТ ТУГ ШИГ ДЭРВЭЛЗЭЖ, БУЗРААС БУЗАРТСАН ЭНЭ ТӨРИЙН ТҮШЭЭДИЙГ ШИЛГЭЭЖ, ХҮЙСЭЭ ХҮЧИРХИЙЛЖ, ХУУЛИА ДЭВСЭЛЖ,ӨРСӨЛДӨГЧӨӨ СОНГОЖ, ТӨРИЙН ЭРХ АВСАН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ, ХУДАЛДАГДАЖ ЯЛЗАРСАН ШҮҮХЭЭ ОРВОНГООР НЬ ЭРГҮҮЛЭХ МӨЧЛӨГ ТУЛЛАА ГЭСЭН САНААГ ЯРУУ НАЙРГААРАА ИЛЭРХИЙЛЖ ЧАДЛАА.
    БӨГС ДОЛООГЧ, ЭРХ БАРИГЧДИЙГ ӨМӨӨРСӨН ХОГИЙН ТРОЛЛУУД ИЧИНХОРЛОО РУУ ДАЙРЧЭЭ.
    ТА НАРТ ХЭЛЭХ НЭГ ҮГ БАЙНА. ТА НАР БИТИЙ ХУЦОО.

    djmedia:605
  • ЭМЭГТЭЙ ХҮН ДЭЭЛЭЭ НӨМГӨН ӨМСДӨГГҮЙН УЧИР

    Гэтэл ноёны хатан хүүхэд төрүүлэхгүйн дээр өдөр хоногоор ааш зан муутай болж, царай төрх доройтсон нэгэн болов. Ноён, надтай суухдаа нутаг усандаа гайхагдсан сайхан хүүхэн байсан юмсан хэмээн ихэд санаа алддаг болов. Гэтэл нэгэн мэргэн бадарчин хэдэн нутаг дамжин тэднийхийг зорин ирээд хатантай чинь уулзая гэж гэнэ. Ноён ч зөвшөөрч хатантай уулзав. Бадарчин хэлж гэнэ:
    -Эмэгтэй хүний сүр сүлд хийморь нь чих болон мөрөндөө оршино. Таны үзэсгэлэн гоо өдрөөс өдөрт гундаж, ханьдаа нуган үр төрүүлж өгч чадахгүй байгаагийн шалтгаан нь нөмгөн явдагт байна. Эмэгтэй хүн нөмгөн явбал ад зэтгэрийн гүйдэлтэй учирна хэмээн цээрлэдэг юм. Хормойгоор чинь дамжин мөрөн дээр чинь заларсан чөтгөрийг хөөх хэрэгтэй гэж гэнэ. Ноён ихэд бишрэн миний хатан нээрээ нөмгөн явдаг та үүнийг яаж мэдэв гэхэд Эмэгтэй хүн нөмгөн явхад сүнс, сүгний дүртэй болдог.
    Тиймээс таны хатан үр хүүхэд төрүүлэн өгч чадахгүй, ааш зан нь солигдон байгаа хэрэг гээд хатанд засал ном хийж, мөрөн дээр нь галын засал хийжээ. Үүнээс хойш хатан найман хүүхэд төрүүлж өнөр өтгөн сайхан айл болсон гэнэ. Сургамж Эмэгтэй хүн нөмгөн дээл өмсдөггүй бөгөөд өр төлөөсөнд нь хүүхэдгүй байх ёртой гэж үздэг байна. Эрэгтэй хүний хийморь сүлд бүсэндээ байдаг. Ялтан болоогүй л бол дээл нөмгөн өмсдөггүй юм гэнэ дээ.

     

  • Суут Б.ШАРАВ Танд БАЯРЛАЛАА…

     

    Суут хөгжмийн зохиолч Б.Шаравын мэндэлсний 70 насны ой, тэмдэглэгдэж амжаагүй Хөдөлмөрийн баатар цолны мялаалга “Баярлалаа” хүндэтгэлийн концерт өнгөрсөн амралтын өдрүүдэд Соёлын төв өргөөнд боллоо. Б.Шаравын уран бүтээлийн сан хөмрөг бол хязгаар нь хараа үл гүйцэх, гүн нь чанадын чанад орших далай. Энэ далайгаас монгол түмний сэтгэлд хоногшсон дуу, хөгжмийн шилдэг бүтээлүүдийг хэрхэн сонгохоо шийднэ гэдэг найруулагчийн хувьд амаргүй ажил мэт. Тиймээс дууны бүтээл, хөгжмийн бүтээл хэмээн концертыг хоёр хэсэг болгож, урлагт хайртай, Б.Шаравын хөгжимд дуртай үзэгчдийг хоёр өдөр жаргаав.

    I.ДУУНЫ БҮТЭЭЛҮҮД
    “Баярлалаа” дууны бүтээлийн концертыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, төгөлдөр хуурч Б.Чинбат алдарт “Баярын мишээл”, “Сургууль минь баяртай” дууны хөгжмийн эрч хүчтэй аялгуугаар нээсэн.
    Үүний араас “Сонин хангай” романс, ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянга “Таны төлөө дуулъя”, “Яг түүн шиг” шоугаар олонд танигдсан залуу дуучин Ч.Мишээл “Миний охин сайн хүн болоорой” дууг нь дуулж, түүний багш Б.Чинбат төгөлдөр хуурын яруу эгшгээр хоршив. ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин А.Эрдэнэтуяа “Ээж нутаг хоёр”, хөгжмийн зохиолчийн ээждээ зориулсан “Очоод золгоно доо” дууг ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир, тус театрын гоцлол дуучин Э.Отгонбат “Хөгжим ба нулимс”-ыг дуулсан.

    Б.Шарав гуай нэгэн дууг “Харанга”-ын Б.Лхагвасүрэнд зориулан бичсэн нь “Алаг нүд шиг эх орон”. “Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Загдын Түмэнжаргал Б.Шарав хоёрын үерхэл амьдрал, уран бүтээлийн үерхэл байжээ. “Сургууль минь баяртай” бол Багшийн сургуульд байхдаа зохиосон Б.Шаравын анхны дуу. Энэ дууны шүлгийг З.Түмэнжаргал бичсэн. “Очоод золгоно доо” мөн л энэ хоёр уран бүтээлчийн дундаас төрсөн. “Алаг нүд шиг эх орон” дууг найрагч эрүүл мэндийн хувьд нэлээд хүнд үедээ бичсэн гэж дуулсан” хэмээн хөтлөгч, On’n Off продакшны гүйцэтгэх захирал Т.Нансалмаа тодотгоод, тайзнаа Гавьяат жүжигчин, дуучин “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, гитарчин Ц.Энхманлай нарыг урилаа.

    Найзуудын хамгийн сүүлчийн хамтын бүтээл зохиолчдынхоо алсад одсоноос хойш буюу 2020 онд дуун эгшиг болж, одоо та бидний сонорыг мялааж байна.

    “Харанга”-ын Х.Лхагвасүрэн дуугаа дуулаад, концертын тайзны хойморт хүндэтгэн залсан агуу Б.Шаравын хөрөг зураг руу харж, нөхөрсгөөр ёслон үзэгчдийг хөгжөөгөөд, хөнгөн гуниглуулаад авна лээ.

    Тэрбээр, “Б.Шарав гуайдаа баярлалаа, З.Түмэнжаргал гуайдаа баярлалаа. Ийм л айхтар дуу зохиодог аваргууд даа. Харин дараагийн дуугаа надад шинээр зааж өгөөд, тэнгэрт одсон юм. Үгийг нь та нар мэднэ” гээд дуулав.
    …Яндаж болдоггүй далай шиг
    Яасан баян нутаг вэ… гэх сурагч байхдаа цээжилсэн, нээрээ л сайн мэдэх Төрийн шагналт яруу найрагч Д.Сэнгээгийн “Эх орон” шүлэгт зориулан шинэ аялгуу зохиосноо дуучин Х.Лхагвасүрэнд зааж өгснийг “Баярлалаа” концертыг үзэгчид бид анхны сонсогч нь болж хүлээн авлаа.
    Ардын уран зохиолч Т.Галсангийн үг, Б.Шаравын аялгуу “Аав ээж хоёр минь” дууг Ардын жүжигчин, дуучин А.Долгор өөрийн шавь “Сүлд” чуулгын залуу дуучин Т.Санжаатай хоршин дуулав. Мөн дуучин А.Долгор “Бүүвэй тэнгэр ижий” дууны хөгжмийн найруулгыг Морин хуурын чуулгын Уран сайхны удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайханы шинэчлэн найруулснаар хүргэлээ.

    Ардын жүжигчин А.Долгор, Б.Шарав бид 20-иодхон наснаасаа нөхөрлөсөн олон сайхан дурсамж бүтээсэн багын найзууд. Б.Шаравынхаа Монголын тал нутаг, Эгнэгт жаргаах эх орон, Бүүвэй тэнгэр ижий, Аав ээж хоёр, Зүрхний хайртай эх орон, Сувдан долгио Хараа, Бүүвэй тэнгэр ижий гээд 10 гаруй дууг би дуулжээ. Найз минь “Зүрхний хайртай эх орон“ дуугаа бичээд “Хоёулаа уралдаанд орно оо” гээд ирсэн. Тэр дуугаараа бид хоёрдугаар байр эзэлж байв. Бас “Чингис хаан” дуурийн Өүлэний ари-г аваад ирсэн. Өүлэний ари-г хамгийн анх “Чингис хаан“ дуурь тоглогдохоос өмнө нэг концертод найзынхаа хүсэлтээр дуулж байлаа хэмээн дурсамжаасаа хуваалцлаа.

    …Би монгол гэдгээрээ бахархдаг. Монгол хүн мэргэжлийнхээ бүх чиглэлээр чадварын хувьд дэлхийн хэмжээнд байх ёстой. Миний зохиосон хөгжмийн уран бүтээлүүд монгол хүний сэтгэхүйг, сэтгэлийг илэрхийлнэ. Энэ бүтээлүүд л намайг төлөөлж, Шарав гэж хэн бэ? гэдэгт хариулах ёстой доо…

    Б.Шаравын Хэрлэнгийн домог хөгжмийн бүтээлээр 2005 онд Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж байсан. Хөгжмийн зохиолчийн Гавьяат жүжигчин, уртын дуучин Г.Хонгорзулын аялгуут хоолойд зориулан бичсэн энэ бүтээл дэлхийд хэдийнээ цуурайтсан бол Монголын үзэгчдэд анх удаа хүрсэн нь энэ байв.

    II. ХӨГЖМИЙН БҮТЭЭЛҮҮД.
    1952 оны луу жилийн өвөл 11-р сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Өлзийт толгойн өвөрт өөрийнх нь хэлснээр Хүннүгийн малчин ардын гэрт агуу хөгжмийн зохиолч, суут Б.Шарав мэндэлжээ. Түүний мэндэлсний 70 насны ойн өдөр Б.Шаравын хөгжмийн бүтээлүүд эгшиглэв.

    …Би ганцхан дуурьтай, “Чингис хаан” дуурь. Миний төрж, өссөн Хан Хэнтий нутгийн түүх, эрч хүч надад нөлөөлж, тийм бүтээл бичүүлсэн байх гэж боддог.

    …Би эх орны хүүхэд, Монголын хүүхэд. Би бол ахуйгаас бий болсон уран бүтээлч. Эхлээд би монгол ахуйд байлаа. Дараа нь миний сурч байсан Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит Уралын хөгжмийн их сургуульд үнэхээр л дэлхийн хөгжмийн том эрдэмтэд багшилж байлаа. Тэнд би олон жил, найман жил сурсан. Тэр бол дэлхийн хөгжмийн шилдэг сайн орчин. Тэс өөр энэ хоёр ертөнц надад зэрэг цогцолсноороо миний хувьд өвөрмөц сэтгэлгээ, өвөрмөц хөгжим бичих Монголын нүүдлийн мал аж ахуй дагасан том соёлыг дэлхий дахинд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн болов уу… гэжээ.
    Хөгжмийн концертын нэг онцгой хэсэг нь “Чингис хаан” дуурь. Чингис хаан дууриас Залуу Тэмүүжиний ари, Ван ханы ари, Хадааны ари, Жамухын ари-г ДБЭТ-ын залуу уран бүтээлчид хүргэсэн бол Бөртэ хатан энхрий зөөлөн, намуухан агаад тансаг аялгууг Улсын филармонийн гоцлол хөгжимчин М.Хулан хийл хөгжмөөр тоглож, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан удирдав.

    Хийлч М.Хулан, Удирдаач Д.Түвшинсайхан

    …Цэлмэг ухаант Өүлэн шиг эх надад байсангүй
    Цэцэн оюунт Бөртэ шиг хатан надад заяасангүй
    Хасар, Бэлгүтэй хоёр шиг хайртай дүүтэй ч биш дээ
    Боорчи, Зэлмэ хоёр шиг босоо өрлөгтэй ч биш дээ… хэмээх найман зууны тэртээх эмзэглэл, харууслын хэмнэл, басхүү эр зориг, эрч хүч мэдрэгдэх Гүр хан Жамухын ари-г ДБЭТ-ын гоцлооч Н.Чулуунхүү дуулан хүргэлээ.

    2002 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг нээж байсан “Хүүхэн хутагтын дуулал”-ыг уртын дуучин Б.Хонгорзул, “Хөгжим ба нулимс”-ыг ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Отгонбат дуулж, үзэгчдийн сонорыг мялаасан.
    Б.Шараваас ундран гарч түмний сонорт хүрч, сэтгэлд эгшиглэсээр байдаг олон сайхан аялгуу бий. Эхнээс нь нэрлэе гэвэл танд алдарт “Сэрсэн тал”, “Монгол орон бадартугай”, “Эхийн сэтгэл сэтгэл шиг”, “Сэтгэлийн эгшиг”, “Гэгээн алсад одох юмсан” тэргүүт аялгуу Таны сэтгэлд эгшиглэнэ үү?

    “Гэгээн алсад одох юмсан” аялгуу сонсогчдын сэтгэлд хэдийнээ хоногшсон. Магадгүй энэ бүтээлийг нь сонсохсон гэж зорин ирсэн үзэгч байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бүтээлийг концертын ерөнхий найруулагч Н.Ононбат сонгоогүй. Яагаад? гэж асуусангүй, хариулт авахыг ч зорьсонгүй. Гэгээн дурсамжаар чөлөөтэй аялуулж, магадгүй уйлуулж орхих энэ бүтээл он жил өртөөлөн олон тайзнаа эгшиглэсээр байх нь эргэлзээгүй.

    Энэхүү сонгодог аялгуудыг Үндэсний урлагийн их театрын Төрийн их найрал хөгжим, Улсын филармонийн найрал хөгжил, Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ Соёлын төв өргөөний тайзнаа хуран чуулж, Шаравын үнэнч сонсогчдын хайр, хүндэтгэл дунд Б.Шаравын нэгэнтээ хэлсэнчлэн “Үгээр илэрхийлж болдоггүй гайхамшгийг эгшгээр илэрхийлж”, хөгжмийн хэл, сүр хүчийг сэтгэл зүрхнээ сийлэв ээ.

    Монголын хөгжмийн ертөнцийн илэрхийлэл, сүр жавхлан болсон гурван том симфони оркестр нэгэн тайзнаа хоршин эгшиглэхийг сонсох нь үзэгчдийн хувьд ховор тохиол. Энэхүү гайхамшигт найрлуудыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, Г.Буянбаатар, Д.Түвшинсайхан, Д.Нямдаш тэргүүт өнөө цагийн сор болсон удирдаачид дохин яруу тансаг аялгууг нь хүртэн мэдрэх, догдолж талархсандаа аньсага чийгтүүлэх боломж олгосон билээ.

    АГУУ хэмээх үгийг чухам ямар үед хэлэх боломжтойг тодорхойлсон нь үгүй. Гэвч энэ тодорхойлолтод багтах суу билэгтэн ховор ажээ. Б.Шаравын бүтээлүүд он цагийн уртад мөнхөд эгшиглэх, цагийн шалгуур давах агуу аялгуу гэдэгтэй маргах сонсогч, урлагч судлаач байгаа бил үү? Хоёр өдөр дараалан тоглосон “Баярлалаа” концертыг хөтлөгч агуу Б.Шарав хэмээн нотолсоор байсан нь хэтрүүлэл хийгээд хий хоосон магтаал огтоос биш билээ…
    Б.Шарав амьдралынхаа сүүлийн мөч хүртэл уран бүтээлээ туурвисаар, хөдөлмөрлөсөөр байжээ. Бие нь тааруухан байхдаа хотын нүргээнээс зайдуухан сэвэлзүүр салхитай газар “Асем вилла” хотхонд хэсэг хугацаанд тухлах ахуйдаа “Асемийн тэмдэглэлүүд” хөгжмийн бүтээл, үүнээс өмнөхөн төрж өссөн Жаргалтхаан нутагтаа амарч байхдаа “Жаргалтхааны тэмдэглэлүүд” хөгжмийн бүтээлээ туурвисныг Улсын филармонийн симфони найрал хөгжмийн аялгуугаар дамжуулан анхны сонсогчид болов оо, бид.

    Би ээжтэйгээ 60 гартлаа хамт байсан, ээж минь 93 настайдаа бурхан болсон. Ээж миний уран бүтээлд маш их анхаарал тавьдаг. Радиогоо дэргэдээ тавьчихаад, хүүгийнхээ аялгууг сонсож суудаг. Манай дүү нар ярьдаг. Ээж минь залуугаасаа байнга гэрээ тойрч мөргөдөг. Тэр зан үйлээ өндөр настай болоод ч таслаагүй. Хэдэн хүүхдийнхээ сайн сайхны төлөө залчирна. Надад зориулсан залбирал нь тусдаа. Уран бүтээлч хүүг минь ивээсэн дээрээ ивээгээч! гэж бурхандаа залбирна. Миний уран бүтээл өдий дайтай яваагийн гол шалтгаан нь ээжийн минь залбирал хэмээн насан өндөр ээжийгээ дурсан өгүүлсэн бичлэгийг найруулагч онож сонгосон нь тоглолтыг нэгэн чимэг.

    Б.Шаравын ээждээ, хорвоогийн гайхамшигт ээжүүдэд зориулсан олон бүтээл энэ тайзнаа олонтаа эгшиглэсээн.

    Эхнээсээ дуусах хүртэл үзэгчдийн гүн хүндэтгэл, талархал, алга ташилтын дунд үргэлжилсэн концертын хаалтыг үзэгчдийн сэтгэл бишрэлийн дээд цэгт хүргэсэн найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ононбат танд баярлалаа. Агуу Б.Шаравын 70 насны ойг түмэн олонтойгоо тэмдэглэх санаачилга гарган концертыг зохион байгуулсан “Таван нүдэн” брэндийг үүсгэгч Б.Батзаяа танд баярлалаа. Б.Шарав сан болон суут хөгжмийн зохиолчийг алдаршуулахад хувь нэмэр оруулсан, хамтран ажилласан бүх эрхэм хүмүүст талархаж байна.

    Б.Шаравын алдарт “Сэрсэн тал”, “Монгол орон бадартугай” симфони удиртгалыг төрийн гурван том найрал хөгжмийн сүрлэг аялгуун дор амьсгаа даран сонсож, эцэст нь аадар бороо шаагин асгарах мэт алга нижигнүүлэн ташиж, суут хөгжмийн зохиолчид, их урлагт гүн хүндэтгэл үзүүлэн суудлаасаа босож талархлаа, хайраа илэрхийлсэн эрхэм үзэгч Танд баярлалаа. Дэлхийн хөгжмийн урлагт, Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн гэх их өвийг үлдээсэн СУУТ ШАРАВ ТАНД БАЯРЛАЛАА…

    Хоёр өдрийн концертын энэхүү тэмдэглэлээ агуу Б.Шаравын “Театрт дахин очих хэрэгтэй” хэмээх үгээр өндөрлөм үү. Та театрт дахин дахин ирээрэй… БАЯРЛАЛАА

  • АРДЫН БОР ЭМЧИЛГЭЭНИЙ АРГУУД

    1. Ходоод гэдэсний шарх эмчлэхэд лошгоны шүүс тусладаг. Лошгоны иш үндэс навчсыг махны машинаар маш сайн жижиглэж шүүсийг нь шахаж авна. Үүн дээрээ спирт буюу элсэн чихэр, эсвэл зөгийн бал 1:1-ийн хэмжээтэй хийгээд хоол идэхээсээ өмнө 15-20 минутын өмнө амны халбагаар нэг удаа ууна.
    2. Хүүхдийн ам гэмтвэл хоёр хувийн содын уусмал бэлтгэх хэрэгтэй. Дараа нь гараа угааж цэвэрлээд, хөвөнг уг уусмалд норгож хуруугаа ороогоод хүүхдийн амыг өдөрт 3-4 удаа зөөлөн арчина. Мөн зөгийн бал шингээсэн хөвөнгөөр арчина. Хөхүүлсний дараа буцалсан бүлээн ус өгөөрэй.
    3. Нэг аяга тарган дээр 15 грамм наранцэцэгийн тос хийж өдөр бүр уувал өтгөн хатахгүй.
    4. Тээрэмдсэн будаатай аяга байхуу цай уугаад байхад таны шүд хэзээ ч хорхойтохгүй.
    5. Шөний цагаар шүдээ хавирах нь тайван биш, биед ямар нэгэн зовиур байгаагийн шинж. Хүний гэдсэнд шимэгчлэн амьдардаг хорхойнууд нь нойрон дунд идэвхиждэг. Түүнээс болоод хүүхэд шөнө унтаж чадахгүй шүдээ хавирах үзэгдэл цөөнгүй. Шүд хавирах өөр нэг шалтгаан нь өдрийн стресс, цочирдлоос болдог. Үүнийг эмчлэхэд сармисны арван хумсыг буцалсан сүүтэй өг. Сармисыг өглөөгүүр дангаар нь идэж болно. Хоолны хоёр халбага хулууны үрийг өглөө өлөн элгэн дээрээ идэх хэрэгтэй. Дараа нь туулгах эм уулгаарай. Ингэснээр цагаан хорхой бүгдээрээ гарна. Май загастай сармис хольж өглөө өлөн элгэн дээр нь идүүл.
    6. Умайн хүзүүний хоргүй хавдрыг эмчлэхийн тулд нэг аяга хушын самрын яс хальсыг нь цэвэрлээд нэг лонх архи хийгээд хэсэг байлгаж ханд болгоно. Өдөрт гурван удаа хоолны өмнө амны халбагаар ууна. Нэг курс эмчилгээнд гурваас зургаан лонх архи шаардлагатай. Үүнийг уухад хоргүй хавдар байхгүй болж хөхний хатуурал арилсан байна.
    7. Бэлгийн сулралаас хамгаалахын тулд 200 гр сайн чанарын дарсан дээр сармисны нэг ширхэг хумс хийгээд зөөлөн гал дээр халаана. 30 сек буцалгана. Дараа нь хөргөөд сармисны хамт шилэн лонхонд хийнэ. Нэг хонуулаад хоол идэхээсээ өмнө 20 минутын өмнө нэг халбагаар өдөрт гурван удаа ууна. Гурван хоног уугаад нэг удаа завсарлана. Энэ эмчилгээг заавал тэргэл саран мандах өдрөөс эхлэх ёстой.
    8. Ходоодны хүчил ихдэхэд буцалсан усанд чимх сод хийж хөргөөд уувал цээж хорсч гашуунаар хэхрэх нь намдана. Мөн буцалсан усыг мөнгөн ба зэс саванд хийж хонуулаад өглөө өлөн элгэн дээрээ уувал цээж хорсохгүй.
    9. Шүд өвдвөл сармисыг гавартай хольж шүдэндаа шавж боовол сайн.
    10. Шөрмөс татах нь кальци дутагдсантай холбоотой. Цус бүлэгнэхэд кальци чухал үүрэгтэй. Хэрэв цусанд кальци үгүй бол хуруугаа зүүгээр хатгахад цус алдах үхэх аюултай. Сүүнээс өөр кальцийн хэд хэдэн сайн эх үүсвэр байдаг байна. Үүнд боловсруулаагүй ясны гурил, өндөгний хальс, хясааны дун чөмөгний кальци, эрдэнэ шиш, улаан зэрэг орно. Мөн давс кальци алдагдахад хүргэдэг байна.
    11. Ханиад хүрэх гэж байгаа шинж тэмдэг илэрвэл хөлөө халуун усанд 2-4 минут дүрэх хэрэгтэй. Ингэснээр цусны эргэлт сайжирч, биеийн эсэргүүцэл нэмэгдэнэ. Мөн 200-400 грамм чацарганы ханд уувал ханиадаас урьдчилан сэргийлж чадна.
    12. Цагаан ингэний сүүг мөнгөн аяганд удаан хугацаагаар тогтмол гам хийж уух нь бэтэг өвчинг анагаана. Мөн хар үхрийн дөрвөн мөрийн шороог усанд буцалган уувал сайн.
    13. Элэгний аливаа өвчинд хонины сүүний ээзгий идэх, хонины ээзгийний ханд идэх, ээзгийн буцалгаж шар сүүг өтгөнөөр нь байнга уухад маш сайн бөгөөд эмийн дээд болно. Элэгний усан хаванд нохойн халуун цус уухад шээс болон туугдан гарна. Туугдан гарсан шээсийг дахин уухад маш сайн. Мөн ямааны сэвсээр хөхүүлэх хэрэгтэй юм.
    14. Нойр муудвал хонины шөлөнд нохойн хошуу хийж чанаж уух хэрэгтэй.
    15. Хөл нь зүрхний нэг адил асар их ачаалал үүрдэг ба хоёрдахь зүрх юм. Өдрийн турш хөлөнд хуримтлагдсан бохирыг орой бүр цэвэрлэж ариутгах нь зүрх, тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Ургамлын хандтай бүлээн усанд хөлөө дүрэх нь өдрийн алжаалыг тайлж, цусны эргэлтийг сайжруулдаг.
    16. Жамц давстай буцалсан ус өглөө бүр нэг аягыг уувал ходоод гэдэсний хямралаас төдийгүй шархлаа өвчнөөс ч сэргийлж чадна.
    17. Эмэгтэй хүний савны амсар шархлаатай болбол хулууны тэхий дундаас авсан үсэрхэг зөөлөн эдийг самбайнд боогоод үтрээндээ шургуулж гурван шөнийг өнгөрөөвөл нэн тустай.
    18. Үргүйдлийг эмчлэхийн тулд сарьсан багваахайн махыг идвэл үртэй болох, эгэл хүн идвэл урт насална. Арван нэгэн сард олж хадгалбал үлэмж сайн. Эхийн доторхи үр үхээд зовбол баасыг нь архитай зуурч уулгавал цөм гарч амаржина.
    19. Даралт ихэсвэл нимбэгний шүүс уу. Кали боло кальцийг хоол тэжээлдээ илүү их хэрэглэвэл таны цусны даралтыг тодорхой хэмжээгээр бууруулдаг.
    20. Түлэгдэлтийг сорвигүй эдгээхийн тулд тарваганы тос маш сайн гэдгийг мэддэг хүн олон.
    21. Элэг цөс. ходоод гэдэсний өвчтэй 1000 гаруй хүнийг хивгээр хооллоход эмгэг нь бараг 100 засарчээ. Хивиг идсэнээр амин дэм, эрдэс бодис эссэнциал, кокарбокасилаз зэрэг эм бэлдмэл хэрэглэх шаардлаггүй юм.
    22. Хэрвээ та унтаж байхдаа хурхирдаг бол бөөрөнхий байцааны бүтэн навч сонгон аваад нэг хоолны халбага зөгийн балтай хамт нухаж жижиглэнэ. Түүнийгээ нэг аяга буцалсан усанд хийгээд 15 минут байлгаад унтахын өмнө уу. Мөн байцааны нэг аяга шүүсийг цайны нэг аяга зөгийн балтай холиод хагас аягыг унтахынхаа өмнө уугаарай. Эдгээр аргаар эмчилгээг нэг сар хийнэ.
    23. Үе мөчний өвчин хөл, өвдгөнд байгаа бол бүсэлхий хүртэлх хэсгийг багтаах уутанд хусны навч түүж хийгээд удэш унтахынхаа өмнө уутандаа хөлөө дүрж тэр чигт нь хонуулах. Энэ үед их хөлөрч навч норвол шөнөдөө солих хэрэгтэй. Энэ эмчилгээг хэд хэдэн удаа хийхэд өвчин намдана.
    24. Сүрьеэг эмчлэхийн тулд үнээний түүхий сүүнд 14-21 хоног ороход сайн. Мөн их ханиалга хатгаанаас сэргийлэхийн тулд зуны дэлгэр цагт биедээ адууны өөх түрхэж наранд биеэ шарах хэрэгтэй аж.
    24tsag.mn

     

  • “БИ МОНГОЛ ХҮН”

     

    Аргалын утаа боргилсон
    Малчны гэрт төрсөн би
    Атар хээр нутгаа
    Өлгий минь гэж боддог
    Цэнхэр манан суунагласан
    Алсын бараа ширтээд
    Цэлгэр сайхан нутгаа
    Сэтгэл бахдан харахад
    Үлээж байгаа салхи нь
    Үнсээд байгаа ч юм шиг
    Өршөөлт ээжийн минь гар
    Илээд байгаа ч юм шиг
    Энэрэнгүй сайхан санагдахад
    Элэг зүрх минь догдолж
    Хосгүй баярын нулимс
    Хоёр нүдий минь бүрхдэг.
    Өргөн сайхан нутгийнхаа
    Өвчүүн дээр нь төрөөд
    Өнөр уудам талынхаа
    Өнгөт амьдралын төлөө
    Амь биеэ зориулдаг
    Ариун нандин заншилтай
    Өвгөд хөгшид дээдсийн минь
    Үрээ гэж найдаад
    Үлдээж надад өгсөн
    Өнөр Монгол орны
    Нар нь намайг гийгүүлж
    Нарийн салхи нь үлээж
    Намираа хур нь тэжээж
    Найртай сайхан орон минь
    Надтай хувь нэг байдаг тул
    Унасан энэ нутгаа би
    Өөрийн бие шиг хайрлаж
    Угаасан тунгалаг мөрнөө би
    Эхийн сүү шиг санадаг
    Энэ нутагтаа би эзэн нь юм
    Энхрийлэлд нь өссөн хүү нь юм
    Ирээдүйгий нь түмэнтэйгээ босголцох
    Их үүрэг хүлээсэн юм
    Хэрэв хүн, эх орноо
    Хамгаас үнэтэй гэдэг бол
    Хээр тал нутгаа
    Юунаас ч илүү санадаг бол
    Ажиллах хөдлөх бүрдээ
    Алхах гишгэх болгондоо
    Аугаа орныхоо төлөө бол
    Алтан шороо руугаа дайрсан
    Атаатны хорт сумыг
    Аюуш шиг цээжээрээ таглан
    Амиа өгөхөөс буцдаггүй бол
    Энэ хүн Монгол хүн
    Эх орондоо хайртай хүн,
    Энэ хайр нь монголчуудад
    Эртнээс хэвшсэн хайр гэнэ
    Би монгол хүн болохоор
    Биндэрьяа нутгийнхаа төлөө
    Бие амь, бүх насаа
    Авч байгаа амьсгаагаа
    Оргилж байгаа зоригоо
    Алины нь ч хайрлалгүй зориулдаг
    Төрөлх нутгаа гийгүүлсэн
    Нарны туяанд хайртай би
    Төвшин талдаа цууриатсан
    Эгшигт дуунд дуртай би
    Ханагар чөлөөт нутгаа
    Харах тусмаа баясаж байна
    Халуун амиа дүйхгүй
    Зүтгэх зориг нэмэгдэж байна.

    …Ч.Чимид гуай Зөвлөлтийн зохиолч Н.Федоренкотой цуг хөдөөгүүр явж байжээ. Нэг өдөр гадуур явж байгаад Федоренко “Танайд ардын зохиолч байдаг юмуу” гэж асуусан гэнэ. Тэгэхээр нь тулгамдахдаа “Байлгүй яахав, жишээ нь би байна” гэжээ. Тэдний ойролцоо хэдэн хүүхэд тоглож байж. Тэр хоёр тэдэн дээр очиж. Чимид гуай “Хүүхдүүдээ та нар “Би монгол хүн” гэдэг шүлэг мэдэх үү” гэж асууж. Тэгсэн чинь нөгөөх гурван хүүхэд жагсан зогсож байгаад асуусан шүлгийг нь хоолой нийлүүлэн уншиж. Хоёр зохиолчийн сэтгэл зэрэг хөдөлж, тэгэхдээ яагаад ч юм Федоренкогийнх илүү хөдөлсөн гэдэг юм. Тэрбээр,
    -Чимид чи үнэн хэлжээ. “Би монгол хүн” шиг ийм шүлэг бичсэн хүн ардын зохиолч байхыг зөвшөөрнө. Хүүхдүүд чиний шүлгийг уншихыг сонсоод ямар шүлэг зохиосныг чинь ойлгож, чамд биширлээ гээд Чимид гуайн гарыг талархалтайгаар атгасан гэдэг.

  • Арслангаар төгрөг мануулсан Завханы уран Минжүүр.

    Урчуудын артель нь 1952 онд байгуулагдсан бөгөөд сийлбэрчин Хархорины Дорж, Гүнд (хожмоо хоёул урлагийн гавьяат зүтгэлтэн болсон), мөн Жамьяншарав, Дарьгангын дархан Балдан-Осор, нэхмэлчин Цэрмаа (урлагийн гавьяат зүтгэлтэн) нарын, эх орны өнцөг булан бүрээс цугласан гоц авьяастай урчууд ажиллаж байсан үе. Дээрээс герман зочдод өгөх уг бэлэг юу байх талаар тодорхой чиг өгөөгүй учраас эдгээр урчуудаас хэн нь ч бэлэг дурсгалыг хийхээр зориглосонгүй, бүгд зүрхшээж байсан гэдэг. Харин Завханаас ирж артельд ороод ганцхан жил болсон уран Ц.Минжүүр “Европынхон бүрх малгай, таягаар гангардаг бус уу. Зочдод сийлбэртэй таяг хийж бэлэглэвэл яасан юм бэ” хэмээн санаа оноогоо хэлсэн байна. Бусад урчууд уг саналыг сайшааснаар үл барам уран Ц.Минжүүрээр өөрөөр нь хийлгэе гэцгээжээ.
    Ц.Минжүүрийн хийсэн луу ороож, бариулд нь угалзтай хайрцаг шигтгэж урласан зандан модон таяг Германы зочдод маш их таалагдсан байна. Артельд ирснээсээ хойш аяга, тавагны хээ тавьж, янз бүрийн тоглоом төдийхөн хийж байсан Ц.Минжүүрийг өөрсдөөс нь давсан авьяастан гэдгийг бусад урчууд нь ч хүлээн зөвшөөрсөн байна. Түүнээс хойш төрж өссөн Завханмандал сум, Завхан аймаг даяар алдаршсан “уран Минжүүр” хэмээх алдар нь Урчуудын артель, Урчуудын эвлэлийн хорооныхны дунд нэр болон түгжээ. Ингээд Урчуудын эвлэлийн хорооны дарга Н.Цүлтэм (төрийн шагналт, ардын зураач) түүнийг Урчуудын эвлэлийн хороонд 1961 онд зураачаар урьж ажиллуулжээ.
    Уран Ц.Минжүүр 1961 онд “Адуучин” зургаа монгол зургийн аргаар бүтээж, Германы үзэсгэлэнд тавьсан байна. Тэрхүү олон улсын үзэсгэлэнд дөрөвдүгээр байрт шалгарсан “Адуучин” зургийг тухайн үед ил захидал болгон хэвлэж байсан түүхтэй. Түүнээс хойш “Нэгдэл”, “Отгонтэнгэр”, “Цаст оргил”, “Баяр наадам”, “Багануур” зэрэг олон шилдэг бүтээлээ монгол зургийн аргаар зурсан билээ.
    Уран Ц.Минжүүрээс Б.Ринчен доктор долоо, Ц.Дамдинсүрэн академич дөрөв ах хэрнээ түүнтэй нэгэн үеийнх мэт дотно харилцаа¬тай байв. Уран Ц.Минжүүрийн хүү М.Дорждэрэм тэдний тухай ингэж өгүүлж байна. –“Б.Ринчен гуай ааваар “Бөөгийн тэнгэр” гэдэг зураг зуруулах гэж Хөвсгөлийн алдартай зайран Дамдинг дагуулж ирэн манай гэрт бөөлүүлж байсан юм. Хоёр метр урт, наян см өргөн улаан торгон дээр аавын зурсан тэр зургийг Б.Ринчен гуай бичгийн ширээнийхээ ард өлгөсөн байдагсан. Тэрээр манайхаар их орж ирнэ. Ороод ирэхээр нь ээж нэг олбог дэвсч өгнө. Б.Ринчен гуай “Минжүүрийн жанлавтай адсаган дээр суухгүй” гээд тоглоом хийнэ шүү дээ. Аавд өөрөө хийсэн шавар шаазан аяга байлаа. Түүнд цай хийхээр дотор нь зөрж зогссон хоёр морь харагддаг юм. Энэ аягаа Б.Ринчен гуайн хүргэн, гадаад хүнд/охин Шагжийнх нь нөхөр Унгарын монголч эрдэмтэн Хар Дорж/ өглөө гэж аав ярьж байсан. Бэлэг авсан гадаад хүн нь ч зүгээр байгаагүй болов уу. Аав нэг ГАЗ-67 машинтай болсон”.
    Ц.Минжүүр 1912 онд мэндэлсэн бөгөөд Цэцэн Сартуул хошууны / одоогийн Завхан аймгийн баруун талын сумууд/ Тэгшийн хүрээнд багадаа шавилан сууж Буддын сонгодог урлал, бурханы тэг зургийн аргыг нэвтэрхий эзэмшсэн нэгэн байж. Зураачийн нутаг-Завханмандал сум, Хүнгийн голоос үе дамжсан гурван дархан төрсөн гэдэг. Гал дархан гэж байсан, зүүн тийшээ цөлөгдсөн. Мөн Голио дархан. Гурав дахь нь уран Ц.Минжүүр. Дархан хүний хувьд тэрээр 1962 онд Богд хааны болон Чойжин ламын музейг сэргээн засварлаж үзмэрүүдийг нь алтдаж шарахад дархчуулыг ахлан голлож оролцсон. Түүнчлэн 1963 онд Төв номын сангийн эрдэнийн Жадамба болон бусад судрын алтан шармалыг бие даан сэргээж янзалсан байна. 1966 оноос Гандантэгчинлэн хийдэд суусан уран Ц.Минжүүр Энэтхэгийн Элчин сайдаар Бакула Ренбүүчийг Монголд 1989 онд ирэхэд Сайн цагийн мянган бурхан бүтээсэн билээ. Завханд уран Ц.Минжүүрийн бүтээсэн бурхантай айл маш олон байдаг. Тэрээр өөрийнхөө хүүхдүүдийг төрөх болгонд нэг нэг бурхан бүтээсэн бөгөөд Сартуулын шүтээн Балданлхам бурхныг арцны үндсээр сийлсэн нь түүний хүү М.Дорждэрэмийнд хадгалагдаж байна.
    1963 онд улсын мөнгөн тэмдэгт зуруулах гэж зураачдаас шалгалт авахад уран Ц.Минжүүр шалгарсан байна. Төгрөг, мөнгөний үсэг шрифтийг хийх зураачаар Германд график, номын чимэг зургийн мэргэжлээр дөнгөж төгсч ирээд байсан До.Цэрэнпил (урлагийн гавьяат зүтгэлтэн), мөн Урчуудын эвлэлийн хорооноос зураач Лувсанжамц нарыг нэмж томилон тусгай баг бүрдүүлжээ.
    Ц.Минжүүр нарын гурван зураач 24 цагийн харуул манаатай тусгаарлагдан Улсын төв банкинд 1963-1965 онд мөнгөн тэмдэгтийн эхийг бэлтгэсэн түүхтэй. Уран Ц.Минжүүр нэг өдөр нөгөө хоёртоо “Араатны хаан арслан айл гэрийг аюул осол, гай түйтгэрээс хамгаалдаг гэж монголчууд бэлгэшээдэг. Иймээс арслантай авдрыг хоймроо тавьдаг. Түүн шиг манай улсын мөнгөн тэмдэгтийг хамгаална, нөгөөтэйгүүр аливаа юм нэгээс үрждэг утгаар арсланг нэг төгрөгт дүрсэлж үзлээ. Болмоор байна. Яах вэ” гэж асуусан байна.
    Хэрвээ, төгрөгийн нэгтийн дэвсгэр дээр арслан зурсныг дарга нар мэдвэл зөвшөөрөхгүй учраас энэ нууцыг задруулахгүй гэсэн хариуг хамтрагч хоёр зураачаасаа авч байгаа нь энэ. Гэхдээ дотроо айдастай байсан нь мэдээж. Тиймээс ч 1965 онд мөнгөн тэмдэгтийн эх загварыг Намын Төв хороогоор батлах үеэр дуудагдаж очихдоо тун эмээсэн гэдэг.
    Зураачийн хүү М.Дорждэрэм: -Нэг өдөр Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас/одоогийн ТЕГ/ хоёр ахлагч хүрч ирээд “Таныг НАХЯ-ан дээр өглөө ир гэж байна. Дулаан хувцастай очоорой” гэхээр аав айгаад, будаг бийрээ төмөр хайрцагт хийж газарт буллаа. Өглөө нь намайг дагуулж очоод орохдоо “Аавыгаа гарч ирэхгүй удвал яваарай” гэсэн. Би ч нэлээд хүлээж байгаад буцлаа. Өдөр хичээлдээ яваад иртэл аав ирсэн байж байна. “Шоронд орох нь гэж бодож очсон чинь шагнуулаад ирлээ” гээд дээлийн торго, хоргой эмжээр, дөрвөлжин цагаа үзүүлж байсан. Дуудсан шалтгаан нь, Намын Төв хорооныхон “Үүнийг хүн зураагүй хэвлэсэн байна. Хичнээн уран ч гэлээ гараар ингэж зурна гэж байхгүй. Зурсан хүнийг нь дуудаад ир. Үнэхээр зурсан бол батлая” гэсэн яриа гарснаас болсон юм билээ гэж өгүүлж байна.
    Уран Ц.Минжүүр нэгт, гуравт, тавт, аравт, хорин тавт, тавьт, зуутын нийт долоон дэвсгэртийг зурсан. Түүнчлэн 1964 онд гүйлгээнд гаргасан нэг, тав, арав, арвантав, хорь, тавин мөнгөний эх загварыг бэлдсэн юм. Төгрөг дээр “Хэрэв банкны тэмдэгтүүдийг хуурамчаар үйлдвэл гэмт этгээдийг хууль ёсоор хариуцлагад татна” гэх мэт үг үсэг байдаг. Тэр бүх шрифтийг бичсэн До.Цэрэнпил “Минжүүр гуай зургаа зурахдаа нүдэндээ нэмэх хоёрын харааны шил зүүнэ. Дээр нь нэмэх тавын шил давхарлана. Хоёр давхар шилэн дээрээ томруулдаг шил бариад зурдаг байсан” гэж өгүүлж байна. Тэр үед уран Ц.Минжүүр дөнгөж 51-тэй, нүдний хараа ч гайгүй байсан гэж бодоход хүн зураагүй хэвлэсэн гэж андуурахаар нарийвчлалтай зурсан нь батлагдаж буй. Завханаар овоглосон уран Ц.Минжүүрийг лам байсан гэдэг үндэслэлээр төр засаг түүний амьд сэрүүнд нь гавьяа шагнал өгөхөөс гар татаж иржээ. Харин сартваахь зураачийн авьяасыг өвлөсөн ач хүү Д.Ганболд, Э.Мягмардорж нар нь орчин цагийн Монголын дүрслэх урлагт хөнгөн бийр хөдөлгөн, хүний сэтгэлийг хөвсөлзүүлэн уран зураг, уран бүтээлээрээ олны мэлмийг мялааж явна.Их Монгол – Copy

     

  • Т. ГАЛСАН ГУАЙН ДӨРВӨН МӨРТҮҮД ГАЙХАМШИГТАЙ

    БАГТААМЖ:
    Ус, гал хоёрыг нэг гэрт хадгалж болно.
    Ухаантан, тэнэг хоёр нэг гэрт амьдарч болно.
    Арслан, Хонь хоёр нэг ууланд бэлчиж болно.
    Аз жаргал, Сархад хоёр нэг гэрт үл багтана.
    ТОРНИХЫН НУУЦ:
    Идэш ууш сайтай хүүхэд СӨӨМ өсдөг.
    Инээд баясал дунд ТӨӨ өсдөг.
    Итгэл хайран дунд ТОХОЙ өсдөг.
    Эрдэм ажил дунд АЛД өсдөг.
    ЭЗЭН:
    Үнэгэн харанхуйгаар сэрж, ОД, МИЧИД-ээ бүртгэнэ.
    Үүр цүүрээр гадаалж, ТЭНГЭРИЙН ЦАРАЙ шинжинэ.
    Наран мандахаас өрсөж, НАЙМАН ЗОВХИС-оо халиана.
    Малчин Монгол гэмээ нь ГАЗАР-САНСАР-ын ЭЗЭН.
    ХОТОЧ НОХОЙ МИНЬ:
    Хотондоон чоно оруулсан нохой
    Хорь хоног өөрийгөөн химлэн гаслав.
    Чухам л тэр өдрөөс хойш би
    Чулуугаар нохой шидэхээн болив.

  • ЭРТНИЙ САН ТАХИЛГАТ БАТХААН

    Батхаан уулыг 1957 онд дархлан хамгаалсан бөгөөд тайгын нуруунд нь ан амьтан шивээлсэн талын тэнүүнд нь мал сүрэг шилгээсэн өгөөмөр баян нутаг билээ. Батхааныг тахихад дээгүүр, дундуур, доогуур гэсэн гурван хөгнөтэй гурван талаас нь урт сунасан гурван уургыг сумын засаг дарга, багын засаг дарга, сангийн лам гурав гурван талаас нь тавьдаг мөн гурван том ууц тавьдаг уламжлал олон жил үргэлжлэн одоо ч хадгалагдсаар байна. Зоригтвангын хошуу байх үеэс тахин шүтэж ирсэн Батхааны тахилгын түүхийг сөхөж үзвэл 100 гаруй жил тахисан байдаг гэнэ. Батхаан, Хөгнөхаан, Богдхаан, Уулынхаан гэсэн дөрвөн хаан уул бие биенийхээ оройг харан сүндэрлэж байдаг юм гэнэ лээ.