Category: Үндэсний соёл, зан үйл

  • Д.Эрдэнэбаатар: Хүн улсын соёлын өв дэлхийг “цочоож” эхэлсэн нь тодорхой боллоо

    Тэдгээрийн нэгээр Монгол Улсын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал дахь “Гол мод-2”-ын Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгааны ажил нэрлэгдсэн байна. Тус судалгааны багийг удирдсан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Улаанбаатарын Их сургуулийн багш, археологич Д.Эрдэнэбаатараас шилдэг олдворын нь талаар ийнхүү тодрууллаа.

    -Энэ оны Дэлхийн 10 шилдэг судалгааны нэгээр таны удирдсан багийн судалгаа шалгарчээ. Баяр хүргэе. Судалгааны багийнхнаа эхлээд танилцуулна уу?
    – Баярлалаа. Энэ бол манай Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн судлаач багш нарын 20 жилийн шургуу хөдөлмөрийн үр дүн юм шүү. Энэ удаагийн 2019 оны хээрийн судалгааны ажил маань манай Сургуулийн Археологийн тэнхим, БНХАУ-ын Хэнань мужийн Археологийн хүрээлэнтэй хамтран хийсэн судалгааны ажил юм. Бидний малтан шинжилсэн 189-р булш болон 10-р булшны олдворууд дэлхийн шилдэг 10 судалгааны 9 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Есийн тоо монголчууд бидний хувьд маш их азтай байгаагийн шинж. Манай судалгааны багт археологич Б.Галбадрах, антропологич Э.Мижиддорж, археологич Ж.Эрдэнэ, сэргээн засварлагч Б.Батчимэг, БНХАУ-ын Хэнань мужийн Археологийн хүрээлэнгийн доктор Ли Ганг, Ван Ли, Луй Бин нарын археологич судлаачид мөр зэрэгцэн ажилласан. Бүтэн таван сарын турш хийсэн судалгааны ажлын анхны үр дүнгээ бид харлаа. Мэдээж судалгаа бүрэн гүйцэд дуусаагүй, үргэлжилсээр байгаа.

    -Дэлхийн шилдэг олдвороор нэрлэгдээд буй мөнгөн луунууд ямар онцлогтой вэ?
    – Хос мөнгөн лууг цул мөнгөөр цутгаж хийсэн, дэл, сэрвээ, далавчийг алтан шармалаар бүрсэн уран гоё хийцтэй амьтны загварт урлагийн төгс шийдэл юм. Бид одоо чухам юуны зориулалттай болохыг шинжлэн судалж байна. Мэдээж эхний таамаглал маань Хүннүгийн буюу Хүн улсын хаан төрийн сүр хүчний бэлгэдэл болох нь тодорхой. Цаашид лавшруулан судлах ажлыг одоо ид хийж байна. Судалгааны ажил маань бүрэн дууссаны дараа энэ сэдвээр Та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж гарах байх аа.

    – Балгасын тал дахь “Гол мод -2”-ын Хүннүгийн язгууртны булшнуудаас өөр ямар ямар үнэтэй олдвор гарсан бэ?
    – Эхний малтсан 189-р булшийг бид 3 жилийн турш малтан шинжилсэн, энэ жил малтаж дуусгасан эртний булш юм. Хэдийгээр энэ булш маш их тоногдсон байсан ч, азаар эндээс дээрх хос мөнгөн луу олдсон. Энэ нь манай Монгол Улсаас төдийгүй, Ази тивээс олдсон лууны бүтэн дүрс бүхий анхны олдвор гэж үзэж болно. Тэр дундаа мөнгөн хос луу монголчууд бидний өвөг дээдэс луу гэдэг амьтныг хэрхэн төсөөлж бүтээснийг бодитойгоор харах боломжтой боллоо гэсэн үг юм.
    Луу нь хэдийгээр домгийн амьтан боловч бидний өвөг дээдэс лууг нохой биетэйгээр төсөөлөн урласан байгаа нь маш сонирхолтой. Бидний хүүхдийн булш байж магадгүй хэмээн таамаглаж малтсан 10-р булш бол, харин огт хөндөгдөөгүй байсан. Иж бүрэн нэг эвэрт янгирын дүрс бүхий мөнгөн чимэглэлтэй, модон сүйх тэрэг дагалдуулан тавьсан, 70 гаруй настай эрэгтэй хүнийг оршуулсан байсан. Энэ нь Хүннүгийн язгууртны оршуулгын зан үйл, оюуны болон эдийн соёлын хийгээд хүн судлалын \антропологи\ олон зүйлийн гэрч баримт, эх сурвалж болох үнэ цэнэтэй судалгааны ажил болсон. Би түрүүн хэлсэн, бидний судалгааны ажил зөвхөн эхэлж байна.

    -Ер нь, АНУ-ын “Археологи” сэтгүүл шилдгүүдийг хэрхэн нэрлэж зарладаг юм бол?
    – АНУ-ын “Археологи” сэтгүүл нь дэлхийн нийтийн янз бүрийн газар оронд хийж буй археологийн судалгаануудын үр дүнг өөрсдийн редакцийн гишүүд, дэлхийн нэртэй томоохон археологич нарын саналыг үндэслэн нэрлэдэг уламжлалтай юм билээ. Урьд өмнө нь, бид бас 2011 онд анх малтсан булшны судалгааны үр дүнг нэр дэвшүүлж байсан юм. Гэвч шалгараагүй. Харин энэ жилийн хувьд санаандгүй байхад бидний судалгаа шалгарсан нь “даравч далдай нь, булавч бултайж” буйн шинж байх аа.

    -Тус сэтгүүлд манай археологийн олдворууд “Топ”-оор нэрлүүлж байсан тохиолдол бий юу?
    – 2008 онд билүү Монгол-Оросын хамтарсан археологийн шинжилгээний анги бас Ноён уулын булшны судалгааны үр дүнгээ дэвшүүлж байв. Гэвч ОХУ-ын шилдэг археологийн судалгаагаар нэрлэгдэн ОХУ-ын судлаач Н.Полосьмак улсынхаа төрийн шагналыг хүртэж байсан.

    -“Хү” хамтлаг лого-гоо танай судалгааны олдвороос санаа аван бүтээсэн гэдэг үнэн үү?
    – Би “Хү” хамтлагийн лого-г харсан. Монгол улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт Б.Дашдондог надтай танилцан өөрийн хамтлагийн анхны пянзаа надад бэлэглэсэн юм. “Хү” хамтлагийн лого-г манай 2011 оны судалгааны үр дүнгээр илэрч олдсон зарим мөнгөн чимэглэлийн суурийг ашиглан, нэг эвэрт бэрсийн дүрстэй эвлүүлэн “Хү” гэсэн үг орсон лого хийсэн байна билээ. Тэр лого-г хийсэн хүнийг зохиосон гэхэд хэцүү, харин бидний судалгааны олдвороос “дэлссэн” гэвэл онох байх. Ямартаа ч Хүн улсын соёлын өв дэлхийг “цочоож” эхэлсэн нь тодорхой боллоо.

  • РИНЧИН ГУАЙН ЦЭДЭНБАЛД БИЧСЭН ЗАХИДАЛ

    Миний бичсэн “Монгол бичгийн хэлний зүй. Хэлбэр судлал” хэмээх хөөрхий заяа муутай гутгаар дэвтрийн талаар танд дахин дуулгах хэрэг гарлаа. Уг ном гурав дахь жилдээ хэвлэх үйлдвэрт хэвтэж байна. Энэ хугацаанд анхандаа номыг минь устгаж, хэвлэсний бүх зардлыг надаар төлүүлэх шийдвэр гаргаж нэг үзсэнээ 1967 оны 3-р сарын 29-нөө танд уламжилсны дараа дээрх шийдвэрээ түр азнуулаад өнгөрөгч оны адгаар академийн санхүү надаар мөнгө төлүүлэхээ болив гэж надад мэдэгдлээ.
    Академийн намын хорооны нарийн бичгийн дарга байхдаа манай хэл зохиолын хүрээлэнгийн захирал Хорлоо номыг минь худалдаанд гаргуулалгүй хориг саад хийж дөнгөөд өдгөө би мөнгө төлөхгү, номыг устгахгүй болоод ирэхлээр миний саналыг асуулгүй уул номыг өөрчилж дахин хэвлэх нь “зүйтэй” гэж тулган шаардаж байна.
    Тэгтэл энэ завсар олон багш, оюутан миний номыг хэвлэх үйлдвэрээс “арын хаалгадан” зарим хэсгийг нь хэдүйнээ олоод авчихжээ. Бас мажар оюутнуудаар дамжин Мажар ард улсын академид миний ном хүрч Мажарын монголч эрдэмтэд түүнийг уншаад үг бүтээхүй, язгуур үг дагаварын бүтцийг цоо шинээр тайлбарласан монгол хэлний хэлбэр судлалын талаар тун олон шинэ баримт олжээ. Монгол хэлний тооны айг би эрс ондоогоор тайлбарласныг эрдэмтэд тоож үзээд энэ нь монгол хэлний талаар бичсэн хэл зүйч нар латин хэл зүйгээс хуулбарлан монгол хэлэнд оруулсан европ хэл зүйн уламжлалт ганц, олон тоо гэдгээс язгуураараа ялгаатай болохыг ажиглажээ.
    Язгуур үгнээс дагавар бүтдэгийг ашиглах боломж олгосон монгол хэлний язгуур үгийн бүтцийг миний номд анх түрүүн задлан шинжилсэн юм.
    Хорлоо бол эрдэм шинжилгээний дээд төвшинд хүртлээ бэлтгэгдээгүй хэл бичгийн мэргэжилтэн тул монгол хэлний хэл зүйн талаар гарсан эрдэм шинжилгээний ном зохиолыг мэдэхгүй учраас орчин цагийн ерөнхий хэл шинжлэлийн баримтад тулгуурлан миний дэвшүүлсэн шинэ шинэ үндэслэлийг огт хайхралгүй гагцхүү Дамдинсүрэнгийн нэр төрийг “унагаж” болохуйц зүйл гэж өөрт нь санагдсан тийм өө сэвийг номоос минь хайжээ.
    Шинжлэх ухааны үндэс бүхий хэлзүйд Хорлоо чингэж хандсаныг Марксын үгээр илэрхийлж болох. Үүнд “жинхэнэ шинжлэх ухаанаас нь гаргаж ирээгүй(уг шинжлэх ухаан хичнээн алдсан байлаа ч) харин гаднын ондоо юмнаас гаргаж ирсэн үзэл, шинжлэх ухаанд харш, түүний тухайд өнгөцхөн гадна талын ашиг сонирхлын үүднээс гаргасан тийм үзэлд шинжлэх ухааныг аялдуулан зохицуулах гэж оролддог тийм этгээдийг би арчаагүй амьтан гэж нэрлэдэг” хэмээжээ.
    Эдийн засгийн ухааны талаар Марксын дэвшүүлсэн шаардлагыг миний бие хамаг ухамсарт амьдралаа зориулсан монголын хэл шинжлэлд ч тавьж болох агаад Маркс томьёлохдоо “нэг нэгдээ харшилдсан үхширмэл номнолын оронд уул номнолын далд цаад шалтгаан байдаг бие биетэйгээ таардаг баримт сэлт, жинхэнэ зөрчлийг авч үзсэн тийм тохиолдолд, гагцхүү ингэж чадсан нөхцөлд л сая улс төр, эдийн засгийн ухааныг эерэг нааштай ухаан болгон хувиргаж чадна” гэжээ.
    Нэг нь нөгөөтэйгөө харшилдсан “Үсгийн дүрмүүд” нь монгол хэлний хууль, түүний бүтэц, хэл хөгжих тодорхой зүй тогтол зэргээс үүдэн гарч буй өдгөө цагийн байдал зэргийг шинжлэх ухааны ёсоор тайлбарлаж чадахгүй агаад гэтэл эл бүхнийг ерөнхий хийгээд монголын хэл шинжлэлд бузгай сайн тусгасан авч үүнийг “үсгийн дүрэм” зохиогч нь, манай академийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дарга нь ч мэдээгүй хоцорсон хэрэг.
    Хорлоогийн хориглосон номтой өдгөө зөвлөлтийн мэргэжил нэгт нөхөд минь танилцаж, тэд түүнийг уншаад, монгол хэл, түүний хэлбэр судлалын тухай уг бүтээлд гарч буй цоо шинэ баримтыг тусгасан эрдэм шинжилгээний шүүмж бичихээр завдан буй. Чингээд энэ ном аль хэдийнээ хэвлэлээс гараад хэлний мэргэжилтнүүдийн бүтээл болсон байх аа гэж зөвлөлт нөхөд минь санаж байна. Тэд түүнийг хураан хориглохуйц сэжигтэй гэмтэй зүйлийг номоос минь олоогүйн дээр эрдэм шинжилгээний зохих төвшинд бичигдэж монгол хэл зүйгээр дагнан ажилладаг монголч эрдэмтдийн анхаарал татахуйц ном болжээ гэж үзсэн юм.
    Мажарын ч, Зөвлөлтийн ч эрдэмтэд уг номоос Дамдинсүрэнг доромжилсон зүйл огт олоогүй бөгөөд хоёр удаа тааралдаж буй ДҮД (Дамдинсүрэнгийн үсгийн дүрэм гэдгийг хураангуйлсан үг) гэсэн хураасан үг тэдэнд хараал зүхэл гэж ерөөсөө санагдаагүй байхад Хорлоо үүнийг хараал хэмээн мушгиад номын залруулгад ДҮД гэдгээ ҮД (Үсгийн дүрэм) болгож засъя гэдэг саналыг хэрэгсэхгүй байна гэлээ. Хэрэв Хорлоо орос хэл арай жаахан дөнгүүр мэддэгсэн бол ҮД болгоно гэхийнхээ оронд харин ч ҮД гэснээс болж уг номыг дахин хэвлэе гэж зүтгэх ёстой байлаа. Учир нь энэхүү ҮД гэдгийг оросоор орчуулбал даруй “бэлэг эрхтэн” гэж буух тул чингэснээрээ үсгийн дүрмийг ч “доромжилсон” хэрэг болно шүү дээ.
    Хэрэв зээ 1966 онд би Хорлоогийн даргалан тогтоосон нэр томьёо утгагүй дэмий болсныг зааж хэлээгүйсэн бол өдийд миний номыг хориглохгүй зүгээр өнгөрөөж болох байсан бөгөөд Хорлоо миний эрдэм шинжилгээний ажилд элдвээр саад чирэгдэл учруулах гэж оролдохгүй байлаа. Гэвч миний бие шинжлэх ухаанд ч, ард түмэндээ ч эрдэмтэн хүнийхээ үүргийг биелүүлэх гэж бодсоор явдаг.
    Миний зөвлөлт нөхөд Хорлоогийн хориглосон номыг минь уншаад, Хорлоо надад яаж ханддагийг дуулаад Ленинградад урьд дорно дахины судлалын төв байсан сайхан уламжлалыг сэргээхийн үүднээс намайг тийшээ урих гэсэн саналаа надад ирүүлж монгол судлалын ховор сонин хэрэглэгдэхүүнийг боловсруулах, монголч эрдэмтэн бэлтгэх, давтан сургах ажлаар таван жилийн хугацаатай ирнэ үү гэж хүссэн билээ.
    Мажарын нэгэн залуу монголч эрдэмтнийг ч бас мөн ийм ажлаар Ленинград руу урьжээ. Одоо би 63 настай, таван жил Ленинградад сууна гэдэг бол миний амьдралын эцсийн жилүүд байх болно. Чингээд би зөвшөөрч зүрхлээгүй, яагаад гэвэл энд эх нутагтаа амжуулдгаа амжуулж, хийдгээ хийж, чадах бүхнээ хийх ёстой гэж үзсэн юм. Намайг түмэн хилсээр нэрийг минь бузарлан гутааж байсан он жилүүд нэгэнт улиран одож энд эх орондоо чадах бүхнээ Монголын шинжлэх ухаанд зориулж болох байх гэж итгэж найдаж байна.
    Шинжлэх ухаантай хавилдах нийлэх юм ер байхгүйгээр миний номоос учир утгагүй өө сэв дэмий эрэн гоочилж буйг зогсоож шинжлэх ухааны алдар хүнд нь манай даргын “албархуу сэтрийг” дийлж бас би амьдралынхаа эцсийн жилүүдийг зориулан буй шинжлэх ухаанд огт хамаагүй Хорлоогийн элдэв явуулгыг ялж гарна гэдэгт итгэнхэн найдмуй.
    Манай академийн ерөнхийлөгч надтай ярилцахдаа Хорлоо, намын хорооны шинэ нарийн бичгийн дарга Дугар нар л нэг шийд гаргаж чадна гэж байна. Гэтэл эд номын минь эрдэм шинжилгээний баримт сэлтийнх нь үүднээс бус гагцхүү яаж ийгээд гоочлох юу байна гэдэг талаас нь өө сэв эрсэн болохоор би аргаа баран мухардаж байна. Ардын эрхт Мажар улс, ЗХУ-ын жинхэнэ эрдэмтэд уг зохиолыг сайнаар үнэлж хэн нэг хүний нэр хүндийг муучилсан гэмтэй зэмтэй юм олоогүйн дээр хэлний хувьд урьд мэдэгдээгүй цоо шинэ зүйл олж үзсэн нь миний сэтгэлийг тайтгаруулан дэвтээж байна.
    Эл ялдамд өгүүлбээс дундад эртний монгол хэлийг гарамгай судалсан Японы монголч эрдэмтэн Мураяма Монголын нууц товчоог Дамдинсүрэн хөрвүүлсэн нь шинжлэх ухааны үндэс нотолгоо муутайг хэвлэлээр мэдэгдэж, бас эртний нангиад хэлнээ дүрс бичгээр Гоялсылой гэж дуудагддаг, өнөөгийн бэйжин аялгаар бол Госыло гэж уншдаг Төвдийн Жалсрай нэрт хүнийг нангиад сударт Госыло хэмээх нэртэй гардаг байсан Гэсэрийг Дамдинсүрэн түүхт хүн гэж “нээснийг” нангиадач, төвдөч эрдэмтэн Штейн өөрийн хоёр ч номд няцаасан билээ.
    Нэрт монголч Серриус Дамдинсүрэнгийн “Үсгийн дүрэм” нь (оросоор “правила букв” гэж орчуулдаг бөгөөд хэл шинжлэлийн ухаанд ийм нэр томьёо байдаггүйг нэрнээсээ эхлэн харуулдаг) монгол хэлний тухай шинжлэх ухааны өнөөгийн байдалд харшилж, монгол хэлний авиа зүй, хэлбэр судлалд тохирдоггүй болохыг шүүмжилсэн өгүүлэл гаргажээ.
    Өнгөрсөн оны адгаар ЗХУ-д дорно дахиныг судлаач Оросын гарамгай эрдэмтэн Ю.Рерихийн дурсгалд зориулан ЗСБНХУ-ын ШУА-аас түүний сонгодог бүтээлийн номыг хэвлэж уг номд Рерихийн англиар бичсэн “Лин Гэсэр хааны туульс” бүтээл орсныг үзэхүл, эл туульсыг эрдэм шинжилгээний үүднээс гүн ултай задлан шинжээд монгол Гэсэрийн туужид дайралддаг Гэсэрээс төвдөд зээлдэн хэрэглэсэн бүх нэрийг тайлан тайлбарлажээ.
    Штейн, Рерих нарын бүтээл нь Дамдинсүрэнгийн бүтээлийг талаар болгож байгаа боловч уран зохиолын судлал, хэл бичгийн ухаанд гардаг гүехэн өнгөц үзлийн оронд судалж буй үзэгдлээ шинжлэхүй ухааны үүднээс задлан шинжилгээг дэвшүүлж чадсан эрдэм шинжилгээний тэдгээр бүтээлийг дээрх орнуудад хэн ч хориглон хаагаагүй билээ.
    Миний талаар, миний бүтээлийн талаар манай захирлын авч байгаа догшин хэрцгий арга хэмжээ бол манай хүрээлэнгийн дөрвөн ханан дотор амь бөхтэй зууралдсан нудрага зангидан дүрэмддэг ёсны үлдэгдэл даруй мөн боловч ингэдэг ёсыг манай захирлын хоншоор дутдаг тийм газарт аль хэдийнээ шинжлэх ухааны дэвшлээр буруушаан таягдаж хаясан гэдэгт би итгэмүй.
    Хориглоод байхад ч шинжлэх ухааны хүмүүс олоод мэдчихсэн монгол хэлний хэлбэр судлалын олон шинэ баримтыг хаахад хүргэж, зарим хүний дургүйцэх аян шалтаг болсон ДҮД гэдгийн эхний золгүй “Д” үсгийг нийтдээ хоёр мянгахан хувь хэвлэснээс одоо үлдээд буй мянга гаруйхан хувьд нь гараараа хусан арилгаж болох бөгөөд номыг минь худалдаанд гаргаж хориглон хаасныг нь болиулж үзнэ үү гэж би танаас дахин гуйж энэхүү захидлыг өргөн барив аа.
    Таныг хүндэтгэн ёсолсон хэл бичигийн ухааны доктор Ринчин.
    1968.1.16
    Жич. Энэ захидлыг сэтгүүлч, орчуулагч Цэвэгжавын Цэрэн гуай оросоос монгол хэлэнд хөрвүүлэн 1988 онд “Утга зохиол” сонинд хэвлүүлж байжээ.
    Харин уг захидлын тухайд бол нааштай хариу аваагүй бөгөөд хэвлэх үйлдвэрт дараатай байсан Б.Ринчен гуайн уг номыг тус үйлдвэрийн хашаанд шатаан устгасан гэж Ц.Цэрэн гуай “Буурал өтгөс Ринчен мэхийн ёсолбой” номдоо дурдсан байдаг.

  • ДОНРОВЫН НАМДАГ

     

    Бага насандаа Мижиддорж, Чойдог гэх хүмүүсээр бичиг үсэг заалгаж Монгол бичиг сурчээ.
    1925 онд МХЗЭ-д элсч, 1925 онд МХЗЭ-ийн 4-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдон Улаанбаатар хотноо ирсэн нь түүний сурч боловсрох үүдийг нээсэн байна. Намдаг Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг, жүжгийн зохиолч, монголын театрын урлагийн анхдагчдын нэг байв.
    1926 онд Герман. Франц улсад сурах 35 хүүхдийн тоонд орж Германд суралцав. Улмаар дуудагдан ирсэн. 1926 – 1927 онд Герман улсын хэлний бэлтгэлд, 1927 – 1929 онд Германы Вихерсдоф сургуульд Бадарч, Г.Батсүх, Гомбо, Хаалай, Л.Намхайцэрэн, Д.Нацагдорж, Сэдэд, Цэрэнханд, Пагмадулам, Цэвээн зэрэг нөхдийн хамт суралцаж төгссөн байна. Нутагтаа ирээд Улаанбаатарын дунд сургуулийн багшаар ажиллав.
    1930 онд (19 нас) Ард кино театр баригдав. Намар Зөвлөлт Оросоос уригдан ирсэн мэргэжилтэн А.А.Ефремовтай танилцан, цэнгэлдэх хүрээлэнд жүжигчнээр оржээ. Театрын тур сургууль байгуулагдав. 10 сараас Гэгээрүүлэх яамны харъяа Лам нарын бэлтгэл сургуульд газарзүй, латин үсгийн хичээл зааж байжээ. 1931 онд (20 нас) 8-р сарын 15-нд Улсын төв театрт жүжигчинээр орж, 11 сарын 12-нд тур сургуулийнхан ард олонд хөшгөө нээн С.Буяннэмэхийн Үнэн жүжгийг орос найруулагч найруулан тавиж, Д.Намдаг боолын дүрд тоглсон байна.
    1932 оны 5-р сарын 16-нд До яаманд баригдаж Д.Нацагдорж, С.Буяннэмэх нартай хамт улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэв. Шинэ эргэлтийн бодлогын үрээр нугалаатны бодлого нуран унаж 10 сарын дундуур Д.Нацагдорж, Д.Намдаг шоронгоос гарчээ. Нийт 12 хүн Манж гоо улсын 1 жил ой тэмдэглэсэн, тайж Д.Нацагдорийн банкет хэмээх зохиомол хэргээр баригдаж байжээ.
    1941-1949 онд (30 нас) Хэлмэгдэл явагдав. 10 сарын 9-нд, 9 жилийн дараа германы эсэргүү тагнуулын байгууллагын идэвхтэй гишүүн хэргээр ахин баригдаж хилс хэргээр шоронд суув. 1943 онд (32 нас) 12 сарын 18 хүртэл 2 жил мөрдөнд сууж 7 жилээр яллагдан Төв засанд шилжин хоригджээ. Тогос хээр шүлгийн номоо бичиж байв. 1944 онд (33 нас) 5 сарын 1-нд Д.Намдагийн Шарай голын 3 хаан жүжгийг Э.Оюун, А.Рабинович нар шинэчлэн найруулж Улсын хөгжимт драмын театрт тогложээ. 1945 онд (34 нас)Шоронд байх үед Б.Ринчен Цогт тайж кино дэлгэцнээ гарав. 1947 онд (36 нас) Эрх чөлөө 7-р сарын 10-нд наадмийн өдөр 7 жил шоронд суугаад суллагдав. 11 жилийн турш 1958 он хүртэл сонгуулийн, хэвлэн нийтлэх эрх хязгаарлагдмал байсан ажээ.
    1962-1964 онд ЗХУ-ын Москва хотноо М.Горкийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсэд суралцан төгсчээ.
    1963 онд (52 нас) Нүгэл буян кино гарсан.
    1983 онд хошой Төрийн шагнал хүртсэн.
    1984 он нас барсан.
    Sogoo

     

  • “БИ БОЛ ЭРТНИЙ ТУРК БИЧЭЭСИЙГ ОРЧУУЛСАН Л ХҮН” Л.БОЛД

    2023-р оны 5-р сарын 4-ий өдөр ШУА-ийн том асарт “ТҮРЭГИЙН ХААНТ УЛС БА ӨНӨӨГИЙН ТУРК УЛС” хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлгийг ШУА-ын Дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар чиглүүлэв.
    Хэлэлцүүлэгт Түрэг төрийн түүхийн талаар хоёр, Түрэг төрөөс үлдээсэн үсэг бичгийн өвийн талаар хоёр илтгэл тавив. Энэ удаа бид Түрэг төрөөс үлдээсэн үсэг бичгийн өвийн талаар хийсэн илтгэл, хэлэлцүүлгийг та бүхэндээ толилуулна. Дараа Түрэг төрийн түүхийн талаар хийсэн илтгэл хэлэлцүүлгийг толилуулна.
    Уг хэлэлцүүлэгт Хүн үсэгт хадны бичээсийн талаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Л.Болд “Руни бичиг ба хэлний дурсгал” илтгэл, Сэргэлэн Интернешнл Экспедишн ТББ-ын эх сурвалж судлаач Б.Хандмаа “Хадан бичгийн шинэ судалгаа, бидний өвөг дээдсийн бичиг” илтгэлийг тавьж, хоёр илтгэлийн хойноос хэлэлцүүлэг өрнөв.
    Л.Болд “Руни бичиг ба хэлний дурсгал” илтгэлдээ Томсен тэмдэгтийг хэрхэн авиалсан тухай, мөн хадан бичиг дэх хоёр үгүүлбэрийг СИЭ ТББ-ын тайлсан хувилбарыг өөрийн номондоо оруулсан хувилбартай зэрэгцүүлэн үзүүлэв. Л.Болд миний тайлал урьд үеийн бүх судлаачдын тайлалтай ижил, СИЭ ТББ-ын тайлал урьд үеийн судлаачдын тайлалтай таарахгүй гэж үгүүлэв. Л.Болд өөрөө энэ нь зөв, энэ нь буруу гэж баталсангүй. Л.Болдын илтгэлд хэлний судалгааны хамгийн чухал иж бүрдэл болох үг зүй, хэл зүйн судалгаа огт орсонгүй.
    Б.Хандмаа “Хадан бичгийн шинэ судалгаа, бидний өвөг дээдсийн бичиг” илтгэлдээ дешифровка буюу үл таних тэмдэгтийг Томсен тайлсан логик дарааллыг, мөн хадан бичээс дэх зарим үгийг оролцогчдод таниулж, уг бичээс дэх үгийн сангийн 90 орчим хувийг өнөөдөр идэвхтэй, идэвхгүй хэлбэрээр бидний үгийн санд оршиж буйг, уг бичээс дэх тийн ялгал, үйлийн явц нь өнөөгийн халх ард түмний дээдсийнх болохыг тайлбарлан үзүүлэв.
    Л.Хандмаа VII-VIII зууны Түрэг, Уйгур төрөөс үлдээсэн хадан бичээс дэх хэл зүйг сүүлийн 100 орчим жил судалж буй харийн судлаачид бүрэн тогтоож чадаагүйн улмаас уг бичээс дэх олон хэсгийн тайлбар нь өнөө хүртэл маргаантай байгааг үгүүлэв.
    Л.Хандмаа “Анх удаа уг хэлний мэдлэг тээгчид уг бичээсийг судлан хэл зүйг нь бүрэн гаргалаа” гэж үгүүлэв.
    Л.Хандмаа Л.Болдын зэрэгцүүлэн үзүүлсэн үгүүлбэрт Тэнгэр тэг нь яагаад Тэнгэр цаг гээн ухах нь зөв болохыг илтгэлийн цаг бага тул товч тайлбарлав.
    Л.Хандмаад олон хүмүүс алга ташив.
    Дараа нь хэлэлцүүлэг эхлэв.
    Хүн үсэг бичгийг Л.Болд судлаагүй гэдгийг түүний ажиллаас мэдэх тул Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн надад түүний мөн чанарыг илчлэх боломж олдож ингэж асуув (бичлэгтэй):
    С.Сэргэлэн: Болд гуай, Таны гаргасан 2 ном байгаа. Дээр нь ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн гээд … Би өөрөө эх сурвалж судлаачийн хувьд таны ажлыг харахад, Та фонем дээр нь ажиллаагүй байдаг, Та үг зүй дээр нь ажиллаагүй байдаг, “СИЭ” шиг адилхан тийн ялгалыг нь гаргаагүй, “дахь, дэх” тийн ялгалыг Кононов нэр үгээс тэмдэг нэр үүсгэх дагавар гэсэн гээд бичсэн байдаг. Бид Кононовыг харна шүү дээ. Тэгэхэд тэнд жаахан юм бичсэн байдаг.
    Та мөн “саар, сээр” явцыг гаргаагүй байна. Та өөрийгөө судалгаа хийсэн гэж өөрийгөө бодож байна уу, Биднийхээр бол, Та бол сэтгүүлч шиг материал цуглуулсан хүн байна шүү. Аль нь вэ?
    Л.Болд: -За баярлалаа, сайхан асуулт байна. Би бол эртний турк бичээсийг орчуулсан л хүн. Би бол дараа дараагийн судалгаанд чөтгөр нь чөлөө өгөөд, бурхан нь буянаа хайрладаг юм бол тэр хэл зүйн асуудал, Хандмаагийн ярьж байгаа үгийн сангийн асуудал руу зайлшгүй орох шаардлагатай.
    Хойноос нь ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Чулуунбаатар сандарсан хоолойгоор: “Та гэхдээ хэл шинжлэлийнхээ суурь юмнуудыг мэддэг байлгүй дээ. Мэдэж байж тэр орчуулга юмнуудаа хийсэн байлгүй. Авиа мавиа тийн ялгалаа гадарладаг юм байгаа биз дээ” гэж хэлээд инээв.
    Л.Болд зөвхөн гадны хүмүүсийн ажлыг орчуулсан гэдгийг бид өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлэв. Л.Болдын ажилд өөрийх нь хийсэн фонем буюу тэмдэгт бүрийн авиалбар ороогүй, В.В.Томсены авиалбарыг хадаж, түүний үг зүйн хэсэгт морфолог задаргаа огт хийгдээгүй, тэрээр дээдсийнхээ тийн ялгалаа таниж ажиллахын оронд Г.Айдаров, А.Н.Кононов судлаачдын ажлын гаргасан дутуу тийн ялгалыг шууд ишилсэн, бичээс дэх үйлийн явц, үйлийн цаг дээр огт ажлаагүй нэгэн болох нь СИЭ ТББ-ын эх сурвалж судлаач хамт олонд тодоос тод харагдаж байв.
    Монгол улсад Үндэстний эх сурвалж судлал бий болсны ачаар хэний ажил материал цуглуулга, хэний ажил судалгаа болохыг төвөггүй тодорхойлох болов. Л.Болдын “Орхон бичгийн дурсгал” III, IV ном нь материал цуглуулга болохоос судалгаа биш гэдгийг СИЭ ТББ тогтоовой.
    Л.Болд “Орхон бичгийн дурсгал” III, IV номныхоо нүүр хавтаст дээр “ШУА-ын Хэл, зохиолын хүрээлэн” гэж нэрийг оруулжээ. Энд асуудлын гол нь өнөөгийн ШУА-ын Хэл, зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан гэх олон нөхдийн дунд эх сурвалж судлал, материал цуглуулга хоёрыг ялгах чадвартай ганц ч хүн алга гэдэгт оршино. ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнд суурь судалгаа хийдэг ганц ч ажилтан үгүй учир тэд “судалгаа”, “материал цуглуулга” гэх ухагдахуунуудыг ялган салгаж сураагүй учир Л.Болдын “Орхон бичгийн дурсгал” номыг судалгаа биш гэдгийг тогтоож чадсангүй.
    Хэл зохиолын хүрээлэн нь “судалгаа”, “материал цуглуулга” гэх хоёр ухагдахууныг гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлээр ялгуулдаг юм байна. Гадаадын сэтгүүлд гарсан бол судалгаа, гараагүй бол материал цуглуулга буюу судалгаа биш гэх шалгуурыг тэд мөрдсөөр өнөөг хүрэв. Үүний нэг тод жишээлбэр нь уг хэлэлцүүлэгт Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүйн хэлсэн үг: “Шинжлэх ухаан гэдгийг үнэхээр баталъя гэвэл эрдэм шинжилгээний гадаад, дотоодын сэтгүүлүүдэд хэвлүүлж батлах хэрэгтэй. Ингэж ШУА руу шинжлэх ухаанаар дамжиж бидэн рүү орж ирэх хэрэгтэй гэж бодож байна” гэж хэлжээ. Ж.Бат-Ирээдүй нь “гадаад сэтгүүлд” нийтлэгдсэн бүхэн шинжлэх ухаан гэж дотроо гүн итгэжээ.
    Мөн 2019-8-2-нд БСШУСЯ-ны сайдын А/497 дугаар тушаал “Монгол орны нутаг дэвсгэр дээрх Түрэгийн үеийн дурсгал болон түрэг бичээсийн талаар гүйцэтгэсэн судалгаа шинжилгээний ажлуудын тайлантай танилцан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлт боловсруулах” зорилгоор байгуулагдсан “Ажлын хэсэг”-т орсон тухайн үеийн ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Г.Бэлгүдэй бидэнд “Сэргэлэн, гадаадын сэтгүүлд нийтлээд болоо юм биш үү” гэж хэлж байв.
    СИЭ ТББ-ын суурь судалгаа эх сурвалж дээр суурилах учир гадаадын судлаачтай ойлголцоход бид шууд нэг хэлээр ойлгоцдог билээ. Гадаадын сэтгүүлд нийтлэлээ гаргах нь бидний хувьд техник асуудал. СИЭ ТББ-ын үндсэн зорилго нь Үндэстний ой санамжийг эх сурвалж судлан сэрээх үйл. Хэн олон гадаадын сэтгүүлд хэвлүүлсэн нь ШУ-ны үндэстэй гэх ойлголт буруу. Манай зорилго Монгол улсад эх сурвалж судлалыг бий болгож, суурь судалгааг үүсгэсээр үндэстний дархлаа болох үндэстнийнхээ ой санамжийг хамтран сэрээх үйл мөн. Бид академийн нөхдөд “Тануус биднийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх үйлээ бүү чухалчил! Тануус эхний ээлжинд “эх сурвалж судлал”, “материал цуглуулга” хоёроо ялгаж сур! Үүний тулд эх сурвалж судлах боловсролд суралц!” гэж уриалж байна.
    Ж.Бат-Ирээдүй захирал аа!
    Үндэстний хэл нь үндэстэн оршихуйн дархлаа билээ. Энэ тухай Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлалд: “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэж бичжээ. Мөн Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуульд “Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи / цаашид “Академи” гэх/ нь тус улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төв байгууллага мөн. Академи нь төрийн ивээлд байна” гэж оржээ. Ж.Бат-Ирээдүй захирал аа! Дээрх хоёр хуулиас ишилсэн заалт бүрийн утгыг таны хариуцах ажил дээр тайлбарлая.
    ШУА нь Монголын улсын иргэдийн татварын мөнгөөр санхүүжиж буй байгууллага мөнөөс мөн. Монголын ард түмнээс сонгогдсон эрхэмүүд “үндэсний хэлээ хадгалж хамгаал”, “шинжлэх ухааны төв байгууллага бол” гэж дээрх хоёр эрх зүйн актанд таны үүргийг цагаан дээр хараар бичиж, тодорхойлжээ.
    “Шинжлэх ухааны төв байгууллага мөн” гэдэг нь “хэлний салбарт эх сурвалж судалж, суурь судалгаа хий” гэсэн үүрэг. Хэлний салбарт үнэн судалгаа хийдэг Шинжлэх ухааны төв байгууллага нь Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид байх үүрэгтэй гэж уг хууль хоёргүй санаагаар бичжээ. Монгол улсын ард түмэн Хэл зохиолын хүрээлэнгээс мөн ийм хүлээнэ.
    Бат-Ирээдүй захирал аа! Танай ажилтан Л.Болд үнэн судалгаа хийгээгүй, орчуулга хийснийг СИЭ ТББ-ын судлаачид өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлэв. ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн гэж хаягласан түүний хоёр ном судалгаа биш материал цуглуулга болно. Хэл зохиолын хүрээлэн суурь судалгаа хийх үүргийнхээ оронд орчуулгын товчооны үүрэг гүйцэтгэжээ. Энэ бол зөвхөн гутамшиг төдийгүй “үндэсний хэлээ хадгалж хамгаал” гэх Үндсэн хууль дахь заалтыг “үндэсний хэлээ харьд бэлэглэ” гэх утгаар сольсон хортой үйл болон өрнөж буй. Энэ бүхнийг нэг нэгэнгүй танд тайлбарлана.
    Бат-Ирээдүй захирал аа! Монгол улсад анх удаа хэл, түүхийн чиглэлээр суурь судалгаа хийдэг байгууллага гарч ирэв. Түрэг, Уйгур төрийнхөө VII-VIII зууны хадан бичээс үгийн сан, хэл зүй буюу тийн ялгал, үйлийн явц, үйлийн цагыг гаргаж энэ бүгд Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй нутгаас хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй өнөөгийн халх түмний дээдсийн хэл гэдгийг хөдлөшгүй, эргэж буцалтгүйгээр батлав. Эх сурвалж судлахын ачаар манай мэдлэг, туршлага нэмэгдэв. Өнөөгийн өндөрлөгөөс Хэл зохиолын хүрээлэнгийн ажилтнуудын хийж буй үйлийг дүгнэхэд тануус судалгаа хийхгүй байна. Тануус материал цуглуулж байна. Тануус эх сурвалж судлахын оронд эх сурвалж судлах үүрэггүй яруу найрагч, зохиолчдын бүтээл дээрээс хэл зүйн дүгнэлт гаргаж байна. Эх сурвалжгүй нөхөр эх сурвалжгүй нөхрийнхөө бүтээлээс хэл зүйн арга ухаан хайх үйлийг “чөтгөрийн эргүүлэг” гэж нэрийдвээс тохирно. Эх сурвалж судалдаггүй нэгэн нь гадаадын судлаачдын нийтлэлээс мөн чанарыг нь олж тогтоож үл чадна. Тануус өөрсдийнхөө хүссэнээр тэдний ажлыг гуйвуулан тайлбарлаж байна. Ийм жишээ маш олон бий.
    Ж.Бат-Ирээдүй захирал аа! Хэл зохиолын хүрээлэнг “Шинжлэх ухааны төв байгууллага мөн” болгох үүрэгтэй. Энэ үүргээ та огт биелүүлэхгүй байна. Үр дүнд нь VIII зууны Түрэг, Уйгур төрийн хадан бичээс дэх хэл зүйг судалсан ганц ч монгол судлаач байхгүй. Л.Болд гадаадын нөхдийн ажлыг цуглуулжээ.
    Судалгаа, материал цуглуулга хоёроо ялгаж салгах чадваргүй Хэл зохиолын хүрээлэн нь “Шинжлэх ухааны төв байгууллага мөн” үндсэн үүргээ биелүүлэх чадваргүй болсны улмаас Монгол улсын Хүн үндэстэн ард түмний үндэстний ой санамж самуурч, харь төрөөс үйлдэх түүх соёлын түрэмгийлэлд хялбар өртөж байна. Одоо энэ тухай үгүүлье!
    Ж.Бат-Ирээдүй захирал аа!
    Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлалд: “Үндэсний хэлээ хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэх хэсэг танд шууд хамаатай. Судалгаа, материал цуглуулга хоёроо ялгаж салгах чадваргүй Хэл зохиолын хүрээлэнгээс 2010 онд Л.Болд зохиогчтой гарсан “Орхон бичгийн дурсгал” III, мөн 2011 онд гарсан “Орхон бичгийн дурсгал” IV номыг жинхэнэ судалгаа гэж ард түмэнд танилцуулжээ. Л.Болдын орчуулга хэвлэгдсэн цагаас гурван жилийн хойно 2013-р оны 4-р сарын 17-ны өдөр Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг: “Манай Турк улсын иргэд эцэг өвгөдийнхөө нутагт чөлөөтэй ирэх боломж нөхцөл бүрдэж ….” хэмээн БНТУ-ын ЕС Эрдоганы дэргэд үгүүлжээ.
    Ж.Бат-Ирээдүй захирал аа! Танай Хэл зохиолын хүрээлэнгээс “Орхон бичгийн дурсгал” гэх орчуулга гарсны “буянаар”, Л.Болдын “орчуулгын буянаар” Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг ийм тэнэг үг хэлэв. Н.Алтанхуяг эх сурвалж судлаач биш, улс төрч хүн учир тэр сонгуулиас сонгуулийн хооронд сэтгэнэ. Н.Алтанхуяг Хэл зохиолын хүрээлэнгээ “Шинжлэх ухааны төв байгууллага мөн” гэж хоёргүй сэтгэлээр итгэх тул ингэж үгүүлжээ. Н.Алтанхуягын хэлсэн энэ тэнэг савын (үгүүлэлийн) хариуцлагыг хувааваас 70 хувийг ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнд, 30 хувийн Н.Алтанхуягт ноогдуулна.
    Ж.Бат-Ирээдүй захирал аа!
    2013-р онд Турк төрийн судалгааны алба юу мэдэв гэдгийг төсөөлцгөөе! Үүнийг СИЭ ТББ баталж чадахгүй боловч төсөөлж болно. Аливаа улсад суурь судалгаа хийдэг эрдэмтэд нь үндэстнээ урт удаан хугацаанд орших суурийг буюу Үндэстний ой санамжийг нь ариг (цэвэр) байлгаж бэхжүүлж хамгаална. Монгол улсад шинжлэх ухаанчаар судалгаа хийх боловсрол эрдэмтэдийн дунд бүрэлдээгүй, улс төрчдөд нь үндэстний ой санамж гэх ухагдахуун сууж төлөвшөөгүй юм байна гэдгийг тэд мэджээ. Турк улсын төр энэ бүхнийг геополитикийн алтан боломж гэж үзэж (үнэхээр тэдэнд алтан боломж мөнөөс мөн) ТИКА хөтөлбөрөөр улс төрчид болон судлаачдыг татах бодлогыг амжилттай явуулсаар өнөөг хүрвэй.
    2019-р оны 5-р сард “Түүхэн аялал жуулчлал хөрөнгө оруулалт” үндэсний өв чуулган дээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Туркуудын “root” (руут) буюу гарал үүсэл нь Орхоны хөндийгээс гаралтай” гэж ор үндэсгүй мэдэгдэл хийсэн билээ.
    Ж.Бат-Ирээдүй захирал аа!
    Монгол улсын иргэн Л.Оюун-Эрдэнэ хэл зүйч хүн биш, тэр мөн эх сурвалж судлаач биш гэдэгтэй та санал нийлэх байх. Монгол улсын иргэн Л.Оюун-Эрдэнийн амнаас “Туркуудын гарал үүсэл нь Орхоны хөндийгээс гаралтай” гэх ор үндэсгүй мэдэгдэл Хэл зохиолын хүрээлэнгээс Л.Болд зохиогчтой гаргасан орчуулгын үр дүн мөнөөс мөн. Хариуцлагыг хувааваас 70 хувь нь “Шинжлэх ухааны төв байгууллага мөн” гэх Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хууль дахь заалтаа биелүүлээгүй, орчуулгыг судалгаанд тооцсон Хэл зохиолын хүрээлэн үүрнэ.
    Ж.Бат-Ирээдүй захирал аа!
    Танд Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлал дахь “Үндэсний хэлээ хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэх заалт Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуульд “Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи нь …шинжлэх ухааны төв байгууллага мөн” гэх заалттай ямар утга зүйн холбоотой болохыг, мөн утга зүйн холбоо нь алдагдсаны учир ямар хор уршиг манай үндэстэнд нүүрлэж буйг таниулахыг хичээв.
    Ж.Бат-Ирээдүй захирал аа!
    Хэл зохиолын хүрээлэн орчуулга, судалгаа хоёрыг ялгах чадваргүйн улмаас Хэл зохиолын хүрээлэн “Шинжлэх ухааны төв байгууллага мөн” үргээ эс биелүүлж буйн улмаас харь төрийн түүх соёлын түрэмгийлэлд манай улс төрчид хялбар автаж байна.
    Ж.Бат-Ирээдүй захирал аа!
    Л.Болдын хэлсэн үгийг дахин иргэж ухая!
    Л.Болд: “За баярлалаа, сайхан асуулт байна. Би бол эртний турк бичээсийг орчуулсан л хүн. Би бол дараа дараагийн судалгаанд чөтгөр нь чөлөө өгөөд, бурхан нь буянаа хайрладаг юм бол тэр хэл зүйн асуудал, Хандмаагийн ярьж байгаа үгийн сангийн асуудал руу зайлшгүй орох шаардлагатай” гэж хариулжээ.
    Л.Болдын “тэр хэл зүйн асуудал …руу зайлшгүй орох шаардлагатай” гэж үгүүлсэн нь миний асуултанд орших тийн ялгал, үйлийн явцыг хэл зүйн асуудал гэж тодорхойлж байна. Тэр тийн ялгал, үйлийн явц, цаг тээх үйл гэх хэл зүйн бүрдэл рүү огт ороогүй, огт судлаагүй гэдгээ ингэж хүлээн зөвшөөрөв..
    Л.Болд “Хандмаагийн ярьж байгаа үгийн сангийн асуудал руу зайлшгүй орох шаардлагатай” гэж Хандмаагийн илтгэлд цухас дурьдсан үгийн сан руу ороогүй гэдгээ аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрөв.
    Ж.Бат-Ирээдүй захирал аа!
    Шинжлэх ухааны байгууллага нь харь улсын гар хөл болоод байна! Худал судалгаа ямар их хортой…!

    Тун удахгүй жинхэнэ судалгааг та бүхэнд хүргэнэ.
    Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн

  • МОНГОЛЫН НЭРТ 9 НАЙРАГЧИЙН сэтгэлд хоногшсон 9 шүлэг

    Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд
    Цасан ширхэг царцаж мөс болох халилд
    Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
    Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
    Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
    Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд
    Орсон буурийн шүд өвөл хангинах хоолойд
    Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
    Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
    Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
    Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд
    Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
    Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан
    Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
    Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
    Yүр шөнийн завсар шүүдэр буух навчинд
    Yрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд
    Yхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
    Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
    Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
    Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
    Зүрхэн улаан галтай ган тулгын тотгонд
    Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
    Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
    Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
    Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд
    Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
    Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
    Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
    Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
    Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
    Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй
    Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
    Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
    Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
    Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
    Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
    Алтан талд татах солонгын долоон өнгөнд
    Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
    Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
    Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
    Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
    Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
    Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
    Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
    Хөх Монгол алдаршсаны үе дамжсан домогт
    Хүчирхэг дээдсийн нутагт мандсан хувьсгалын улаан дөлөнд
    Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон
    Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
    *** *** *** ***
    “МОРИН ХУУР”
    Унаган xөлгөө дурсан
    Уран хуураа татаж
    Утгын яруу дуундаа
    Уярч xатуужиж сууxдаа
    Xорвоогийн xамаг явдлыг
    Xоёрxон чавxдасаар ярьдаг
    Xосгүй нэгэн овог
    Азийн цээжинд нутагтай
    Жонон xараа амилуулсан
    Жороо xоёр чавxдас нь
    Бөмбөмзүүлэн тэшээд гараxаараа
    Дөрвөн цагийн гишгидэлтэй
    Xорвоо гэдэг өргөн ч
    Xотол гэдэг олон ч
    Xолбож яаж дуулаxаараа
    Xоёрxон чавxдасанд багтана вэ
    Дөрвөн туурайн төвөргөөн
    Дөxсөөр дөxсөөр тодорно
    Xоёрxон чавхдасанд дээгүүр
    Хойнохтоос нь ч зуйрайна
    Xоёрxон чавхдасанд дээгүүр
    Урдах зам нь дурайна
    Алаг зүрхний минь цохилт
    Арван хурууны авьяасанд
    Xоёр чавхдасаар лугшин
    Xонгор амрагаа мөрөөднө
    Xоёр чавхдасаар лугшин
    Xүслийн далайд умбана
    Xоёрхон чавхдасны эгшигэнд
    Xорвоо юундаа уярана вэ
    Xоёрхон чавхдасны эгшигэнд
    Xорвоо юундаа баясана бэ
    Буурал xорвоогийн түүхийг
    Буман олны хүслийг
    Xолбож яаж дуулахаараа
    Xоёрxон чавxдасанд багтана вэ
    Xорвоо гэдэг хоёрхон өнгө
    Xар цагаан хосолсон
    Xотол гэдэг хос амраг
    Зовлон жаргал хосолно
    Өргөн орчлонд хоёрхон чавхдас бий
    Өдөр гэж бий шөнө гэж бий
    Өнөр олонд хоёрхон тохиол бий
    Учрал гэж бий хагацал гэж бий
    Xорвоо гэдэг өргөн ч
    Xотол гэдэг олон ч
    Xоёрхон чавхдасанд багтааж
    Xолбохийн учир энээ
    Дөрвөн туурайн төвөргөөн
    Дөxсөөр дөxсөөр тодорно
    Xоёрxон чавхдасанд дээгүүр
    Хойнохтоос нь ч зуйрайна
    Xоёрxон чавхдасанд дээгүүр
    Урдах зам нь дурайна
    Алаг зүрхний минь цохилт
    Арван хурууны авьяасанд
    Xоёр чавхдасаар лугшин
    Xонгор амрагаа мөрөөднө
    Xоёр чавхдасаар лугшин
    Xүслийн далайд умбана
    Xорвоогийн xамаг явдлыг
    Xоёрxон чавxдасаар ярьдаг
    Xосгүй нэгэн овог
    Азийн цээжинд нутагтай
    Жонон xараа амилуулсан
    Жороо xоёр чавxдас нь
    Бөмбөмзүүлэн тэшээд гараxаараа
    Дөрвөн цагийн гишгидэлтэй
    *** *** *** ***
    “ТУСГААР ТОГТНОЛ”
    Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
    Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
    Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
    Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би
    Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
    Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр
    Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
    Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би
    Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
    Хvрэл манан хөөргөний даалин дарах наргиан дээр
    Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
    Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би
    Ширмэн төмөр дөрөөний шивээ зурах тавган дээр
    Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
    Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
    Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би
    Аавын мөнгөн хазаарын найман цэнгийн товруун дээр
    Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
    Алиахан саарлын унага хөллөн тэнцэх нуга дээр
    Ангирын хоёр дэгдээхэй хөвөн цэнгэх нууран дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би
    Индэр улаан галын цац бадман дөлөн дээр
    Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
    Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
    Есөн голын цан хөөрөх царман дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би
    Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
    Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
    Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
    Бидэрт мөнгөн сарны хоймор унах туяан дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би
    Урсгал татмал усны хөл алдах ёроол дээр
    Ургамал таримал модны хөрсөнд хавах ёзоор дээр
    Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
    Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би
    Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
    Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
    Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
    Алтан босго өлзийтэй айл бvхний vvдэн дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би
    Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
    Баян хангайд мөнхөрсөн арц хуш зээгэн дээр
    Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
    Багц дvvрэн ургасан атрын тарианы мөрөн дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би
    Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
    Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
    Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
    Энэ зууны өргөөний зуун тvмэн цонхон дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би
    Эрх чөлөөний зарлиг ардын vндсэн хууль дээр
    Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
    Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
    Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би
    Аав ээжийн буянтай өлзийт цагаан хоймор дээр
    Амин гарвалын толботой өлгийт нялхсын өөжин дээр
    Ардын журамт цэргийн өргөж ялсан туг дээр
    Амьсгалаа бидэнд өгсөн өрлөг дээдсийн дурсгал дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би
    Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
    Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
    Хангай говь талын vлэмжийн өв баялаг дээр
    Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би
    Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
    Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
    Сар нарны өртөөнд хагацаж болшгvй учрал дээр
    Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерөөл дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би
    Өглөө бvрийн нарны асгаран буух цацрал дээр
    Өвгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
    Өргөн цээж чөлөөтэй амьсгалж яваа газар дээр
    Өөрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би
    Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
    Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
    Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
    Улсаа ачлан захирсан засаг төрийнхөө ордон дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би
    Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
    Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
    Нvvдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
    НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би
    Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
    Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
    Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
    Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би
    *** *** *** ***
    “ЕСӨН ЭРДЭНИЙН ОРОН”
    Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ
    Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ
    Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ
    Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ
    Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ
    Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
    Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ
    Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ
    Эрхэт ардын нь эв ган эрдэнэ
    Эх орон минь есөн эрдэнэ
    Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн
    Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
    Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж
    Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ
    Энэ сайхан монголын удам залгасан бүл
    Энхрий хос амрагийн дурсгалын бөгж нь алтан билээ
    Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан
    Эрдэнийн соёмбо үсэг
    Элэгдэшгүй алтан билээ
    Авралын гэгээн нар нь алтан
    Ачит төрийн сүлд нь алтан
    Арвайн түмэн түрүү нь алтан
    Амраг хосын дурсгал нь алтан
    Миний эх орон алтан эрдэнийн билээ
    Саваа дүүрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал
    Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв
    Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн
    Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв
    Саатаж алсад суугаад аавдаа очиж золговол
    Санасан эцгийн зэхсэн эмээл мөнгөн байв
    Эцгийн зэхсэн эмээл нь мөнгөн
    Ээжийн цацлын халбага нь мөнгөн
    Сар наадсан ус нь мөнгөн
    Сархад мэлтэлзсэн хундага нь мөнгөн
    Миний эх орон мөнгөн эрдэнийн билээ
    Улсынхаа заяаг түшиж хувьсгалч ах нарын
    Уухайлан мандуулсан туг шүр адил улаан билээ
    Уламж эртнээс дээдэлсэн монгол хүний голомт
    Угалз дөлт гал минь шүр адил улаан билээ
    Удмаас буян төгс өргөө цагаан гэрийн минь
    Унь тооны бүхлээрээ шүр адил туяаран билээ
    Уул усны савд уран бие найгуулсан
    Удвал цэцгийн дэлбээ шүр адил дөлтөн билээ
    Хурын улаан цэцэг нь шүрэн
    Хувьсгалын улаан туг нь шүрэн
    Хурц улаан гал нь шүрэн
    Хорол улаан тооно нь шүрэн
    Миний эх орон шүр эрдэнийн билээ
    Өргөн талын элгэнд чандманаланхан буусан
    Өргөө гэрүүд минь танан өнгөөр цавцайна
    Өчнөөн үеийг элээсэн хангайн буурал уулсын
    Өвгөн цаст оргил танан өнгөөр цагаарна
    Өлзийт ерөөл билэгдэж, өнөр буурал эхийн
    Өргөсөн сүүний дусал танан өнгөөр цацарна
    Өнөөдрийн сайхан үеийн бат цагаан харшууд
    Өвлөж хойчдоо үлдээх тана эрдэнэ байна
    Хайрын цагаан сүү нь танан
    Ханат цагаан гэр нь танан
    Хангайн цагаан оргил нь танан
    Хашийн цагаан орд нь танан
    Миний эх орон танан эрдэнийн билээ
    Yүлгүй шөнийн тэнгэрт сүүн заадас татуулж
    Өвч түгсэн одод сувд адил гялалзана
    Yелээ татсан талын энгээр тархан бэлчсэн
    Yржилт хонин сүрэг минь сувдранхан налайна
    Yнэрт тансаг өвсний ширхэг тоолон буусан
    Yүрийн ариун шүүдэр сувдан далай байна
    Yр буяны “тэнгэр” саальчин монгол хүүхний
    Yсний гоёхон даруулга сувдан хээтэй байна
    Хөх тэнгэрийн нь одод сувдан
    Хөдөө талын нь сүрэг сувдан
    Энх үрийн нь шүүдэр сувдан
    Эгэл саальчны гоёл нь сувдан
    Миний эх орон сувд эрдэнийн билээ
    Эр биеийн хийморь сэргэж үүрийн талд давхивал
    Энгүй тэнгэр зүүнээсээ зэсийн өнгөөр хаяарлаа
    Ээлт сүргээ хурааж үдшийн хотонд ирвэл
    Энэтээх үүлсийн хормой зэс эмжээр татлаа
    Эгшигт дуугаа аялж айргаа аягалан суувал
    Идээ сөгнөсөн хувин зэс бүстэй байлаа
    Энхийн их ордны ган нуруу холбож
    Эвийн гагнуур тавивал зэсийн өнгөөр цацарлаа
    Саалийн хувингийн бүс нь зэс
    Сайн гагнуурын оч нь зэс
    Онгон үүрийн туяа нь зэс
    Оройн үүлсийн хаяа нь зэс
    Миний эх орон зэс эрдэнийн билээ
    Ухаан санаа цэлмэх уулсынхаа хярд гарвал
    Ургаа сум шиг гацуур оюу ногоон байв
    Уудам талдаа ирээд дөрөө мултлан буувал
    Урьхан намрын ганга нь оюу ногоон байв
    Уран бидэр татах нуураа хөвөөлөн алхвал
    Усны цээлд замаг нь оюу ногоон байв
    Унаган хүлгээ хантайрч эмээлийн дөрөө авбал
    Угалз ширээлсэн гөлөм нь оюу ногоон байв
    Усны зөөлөн замаг нь оюу
    Угалз ширээлсэн гөлөм нь оюу
    Урьхан намрын ганга нь оюу
    Уулсын сайхан гацуур нь оюу
    Миний эх орон оюу эрдэнийн билээ
    Хүү миний заяанд эхийн сүү шиг ариухан
    Хүслийн сайхан тэнгэр номин цэнхэр юм
    Хүлэг морин гүйх хаврын налгар өдөр
    Хүрээлсэн талын зэрэглээ номин цэнхэр юм
    Хүйтэн өвлийг халсан дулаан цагийн билэгдэл
    Хүүшид ургасан яргуй номин цэнхэр юм
    Хүний дээд аавдаа, шинийн нэгэнд золгохдоо
    Хүндлэн барьсан баранзад номин цэнхэр юм
    Эрхсийн цэнхэр тэнгэр нь номин
    Илбийн цэнхэр зэрэглээ нь номин
    Эхний цэнхэр цэцэг нь номин
    Энхийн цэнхэр хадаг нь номин
    Миний эх орон номин эрдэнийн билээ
    Эрмэг хүлэг морь минь хазаар даран хатирахад
    Эгшиг татах амгай зуузай нь ган билээ
    Илч гэрэл өртөөлсөн аварга их алхаа
    Эрчмийн баганад бэхэлсэн зузаан утас ган билээ
    Эх сайхан орныхоо дархан хилийн харуул
    Эр цэргийн зэвсэг эмтэршгүй илд нь ган билээ
    Эрхэм алдраа бадруулсан өнөр өөдрөг түмэн
    Эрэлхэг монгол ардын эв нь ган билээ
    Уран хазаарын амгай нь ган
    Урсгалт гэрлийн утас нь ган
    Эр цэргийн зэвсэг нь ган
    Эрхэт ардын эв нь ган
    Миний эх орон ган эрдэнийн билээ
    Мэргэд цэцэлсэн далай хөлгөн их судрыг
    Миний ард түмэн есөн эрдэнээр бичдэг билээ
    Мөнх бусыг дагасан ачит буурлаа хүндэлж
    Миний ард түмэн есөн эрдэнэ дэвсдэг билээ
    Мөхөлгүй эрдэнийн дээж есөн эрдэм төгс
    Миний ард түмэн улсаа бадруулж яваа билээ
    Мөрөөдөл хүслийн дээд эв хамтад хүрч
    Миний ард түмний есөн хүсэл бүрдэх билээ.
    *** *** *** ***
    ” АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА”
    Хүмүүс ээ, амьддаа бие биенээ хайрла
    Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ
    Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла
    Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуул
    Хэн нэгийгээ харанхуй нүх рүү бүү түлх
    Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
    Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү
    Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
    Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
    Ачийг чинь тэд бас бүү мартаг
    Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
    Гарцаагүй түүнийг нь олж хэл
    Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
    Газар дээр нэг бус удаа тохиолдоно
    Чамд дуралсан сайхан хөвгүүнийг
    Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
    Чамд дуралсных нь хариуд хайрла
    Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ
    Бидний амьдрал авь адилхан
    Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
    Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
    Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно
    Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
    Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
    Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч
    Өөр нэгэн өдөр чи уйлж, цаадах чинь инээнэ
    Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
    Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла
    Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй
    Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
    Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
    Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
    Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном
    Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ
    Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла

  • Дуулж мэндэлдэг Монголчууд

    Мөнөөх дуу цааш:
    Цайны сүү дэлгэрсэн
    Дэлгэр сайхан цагт
    Цаг нар нь тэгширсэн
    Цайдмын нутагт минь ирээрэй…
    Даан ч хол гэж бодолгүй
    Дэлхийн эн дээр орших
    Дээд Монгол бидний
    Дэлгэр сайхан нутагт саатаарай
    Манайд айлчлаарай … Манайд айлчлаарай … гээд л биднийг очоод буцах үед “Дахиад ирээрэй” гээд л дуулж өгдөг юм. Дээд Монголчууд өндөрлөг газар аж төрдөгтөө ч тэр үү их л цээл уянгалаг сайхан хоолойтой зон олон билээ. Хурим найранд заншил ёсоор хүн бүр зочин бүрт зориулж дуу дуулж өгдөг… Ингээд бодохоор нэлээн өнө урт дуу хуураар үргэлжилсан хурим найр болдог байгаа биз. Эдүгээ есөн түмэн Монголчууд буюу Хошууд голдуу мөн цөөн Торгууд Цорос, Халхууд маань монгол хэл, бичиг соёл, ёс заншил, зан ааль, ахуй байдал, өв уламжлалаа хадгалан дэлхийн дээвэр Төвдийн өндөрлөгт суурьшиж байна. ( TASAM publishing “Жахангүшейн замаар” аян замын тэмдэглэлээс)

  • Б.РИНЧИН ГУАЙ, Ц.ДАМДИНСҮРЭН ГУАЙ ХОЁР

     

    1962 оны 05-р сарын 08-нд уулын аманд Улс төрийн товчооныхон зохиолчдыг хүлээн авч уулзжээ. Энэ уулзалтанд Ю.Цэдэнбал даргаас эхлээд Ж.Самбуу гуай, Л.Цэнд, Д.Моломжамц, Ц.Дүгэрсүрэн, Н.Жагварал, Д.Майдар, Д.Төмөр-Очир нарын “томчууд” бүгд ирсэн байсан гэдэг.. Түүнчлэн СнЗ-ийн орлогч Б.Лхамсүрэн гуай ч ирсэн байж… Зохиолчдоос С.Удвал, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчин, С.Дашдэндэв, Д.Намдаг, Ш.Гаадамба, Б.Бааст, Д.Пүрэвдорж, Б.Явуухулан, С.Эрдэнэ, Л.Түдэв нарын дөч гаран хүний бүрэлдэхүүнтэй өргөн уулзалт болсон юм .
    Уулзалт өглөөний арван цагаас үдшийн арваннэгэн цаг хүртэл бүхэл өдрийн турш болж, хэд хэдэн асуудлыг ярилцсаны дотор Ц.Дамдинсүрэн гуайн ааш зангийн тухайд сүрхий хэлэлцжээ. Улс төрийн товчооноос Д.Төмөр-Очир гуай -“Ц.Дамдинсүрэн бол зан суртахууны сүрхий дутагдалтай. Түүнд биеэ тоох, өөрийгөө магтах зан нэвт шингэсэн…Мэдээж түүний хэмжээнд хийдэг хүн төрөөгүй л байна л даа. Гэвч үлгэрлэх ёстой хүн нь ийм байхад..” гэх мэтээр хэдэн талаас хүчтэй шүүмжилжээ.
    Үүнийг сонсож суусан Б.Ринчин гуай Ю.Цэдэнбал даргын тамхинаас нэгийг аваад “Болох уу дарга аа…” гэж асуун, тамхиа асаах зуураа “Ц.Дамдинсүрэнд дутагдал бий. Гэхдээ хүн болгонд л дутагдал оршдог. Түүнийг нь гуйвуулаад байвал ямар ч сайн хүнийг муу болтол нь гутааж болно.Өнөөдөр Ц.Дамдинсүрэнгийн өчүүхэн дутагдлыг хэн нэг нь илтэд гуйвуулж, хор хутгаж явсны гор нь ингэж гарч байна.
    Энэ балмад явдлыг бий болгосон хүн нь энэ Лхамсүрэн… Тэр өөрөө юу ч чадахгүй хэрнээ чаддаг хүнд атаархдаг, муулдаг.
    Дамдинсүрэн ааш муутай. Гэхдээ муухай ааш нь гагцхүү буруу зүйлийг шүүмжлэхэд нь л илэрдэг. Нөхөр дарга та бүхэн ч бурууг шүүмжлэхдээ уурладаг биз дээ.. Миний мэдэх зүйл энэ л байна…” гэж хэлжээ.
    Үүнийг сонссон Ю.Цэдэнбал дарга: “За за, нөхөр Б.Ринчин нөхөр Дамдинсүрэнг ингэж дүгнэж байгаа бол бид үргэлжлүүлж яриад хэрэггүй. ” гэснээр энэ асуудлыг хаасан байдаг.
    Ринчин гуайн үгийг л Цэдэнбал дарга болон бусад хүмүүс хүлээж суусан байжээ. Ринчин гуай юу гэж үзэх нь эцсийн үнэн байсан тул дарга нар удтал сонсож суусан гэдэг.
    Хэл шинжлэлийн хоёр ноён оргил бие биенийгээ хамгийн хэцүү үед нь ингэж л “авардаг” байж… Хааяа зарим үед зөрчилдөх нь байсан л биз…
    Гэхдээ тэр зөрчилдөөн нь Монгол хэл шинжлэлийн их хөгжил болж байсан юм гэдэг шүү.

  • ГЕРМАН, ФРАНЦАД СУРСАН СУРАГЧДЫН ТУХАЙ

    Германд суралцаж байсан охидын амьдралд тохиосон олон сайхан явдлын нэг нь Хаалаад зориулсан нэрийн шоколад. 1927 оноос сурагчдыг герман хэл сургах зорилгоор герман айлуудад суулгахад Хаалаа хувийн шоколадны үйлдвэртэй айлд очжээ. Тэр айлын Христийн сүмийн номлогч хүү хожим Хаалаад сэтгэл алдарч, “Хаалаа” нэртэй шоколад хүртэл гаргасан гэдэг сайхан түүх бий. Хаалаа бол Өвөр Монголын Жаруд аймгийн ноён Гомбожавын охин, зүс царай сайтай, үзэсгэлэнтэй бүсгүй байсныг зохиолч Наваан-Юндэн гуайгаас эхлээд бичиж үлдээсэн байдаг. Энэхүү зургийг Берлин хотын ойролцоох Фронау тосгоны байрандаа татуулжээ. Гэрэл зураг: Лайпцигийн их сургууль
    Buda Bat

     

  • ТҮҮХЭН ТОВЧООН: АЛТАН ОВООНЫ ХҮН ЧУЛУУ

    Дурдсан хөргүүдийг анх 1927 онд Зөвлөлтийн судлаач В.А.Казакевич, Монголын эрдэмтэн, судлаач Н.Сэр-Оджав /1961 онд/, Д.Баяр /1981-1985 онд/ давтан судалж удаа дараа хэвлэн нийтэлсэн байна. Харьцуулсан судалгааны дүнд эдгээр хөрөг нь ХIII-ХIV зууны монголчуудын бүтээсэн дурсгал болох нь нэгэнт тогтоогджээ.
    Энэхүү дөрвөн хөргийг өөрөөр төрлийн, өнгө зүс ялгаатай чулуугаар харилцан адилгүй ур чадвар гарган хийсэн боловч ерөнхий хэлбэр байдал дүрсэлж гаргасан хувцас эд хэрэглэл нь нэгэн цаг үе, нэг соёлын хүрээнд хамаарахыг илтгэнэ. Ноён хэмээх хөргийг цайвар, бусад хөргийг шаргал саарал, улбар өнгөтэй гантиг болон галт уулын гаралтай чулуугаар урлан хийжээ.
    Эдгээрийн нэгээс бусдын толгой хугаран алга болсон агаад В.А.Казакевичийг очиж үзэх үед Ноён хөргийн толгой байсан нь түүний нийтлүүлсэн гэрэл зураг, тэмдэглэлд хадгалагдан үлджээ. Эдгээрийн нэн тэргүүн нүдэнд тусах нийтлэг байдал нь бүгдийг түшлэгтэй исэр сандалд суусан байдлаар хийсэн явдал юм. Ноён хөрөг хэмээн алдаршсан хамгийн том хөргийн ноёны заларч буй исэрийг зөрүүлдэг хөлтэй, түшлэгийн арын самбарт бадамцэцгэн хээгт овойлгон цоолборлож хоёр гарын түшлэгийг элдэв сийлбэр хээгээр чимэглэжээ.
    Дээл нь зөв тийш дарж товчилдог, ташуу энгэр, нарийн ханцуй, урт хормойтой уужим халхгар бөгөөд нугалаасыг тун бодитой нарийн дүрсэлсэн. Тухайлбал, ноён хөргийн дээлийн заамыг хоёр эмжээртэй хатан хөргийн хийг хоёр нарийн, нэг өргөн нийт гурван эмжээртэй хийсэн нь ХIII-ХIV зууны монгол хаад хатдын хөрөг зурагт эр, эм хүний дээлийн ялгааг тодотгон гаргасан байдагтай яг дүйдэг. Ноён хөргийн дээлийг дал мөрөн дээгүүр нь толгойд углаж өмсөх, шашны зан үйлийн “додиг” хэмээх өмсгөлийн хэлбэрээр угалз гарган чимэглэсэн. Түүнээс гадна энэ хөргийн дээлийн хормойн өвдөгцөө голоороо усны долгион хээтэй өргөн тууз гаргажээ. Хөргүүдийн хормойн дороос гутлын хамрыг цухуйлган дүрсэлсэн, ихэнх хөргийнх мөлгөр хоншоортой, уллагаатай байх ба харин хатан хөргийн гутал яльгүй ээтгэр хоншоортой байна.
    Эр хүний дүрстэй хөргүүдэд бүс, бүснээс зүүж хоёр ташаа дамнуулан унжуулсан хавтага сав, хутга, сэтгүүр мэтийн зүйл товойлгож урласан. Харин эмэгтэй хүний хөргийг бүсгүйгээр урласнаас гадна биеийн галибар төрхч эмэгтэй хүн гэж ялгагдахаар дүрсэлжээ. Нутгийнхан “бэр” хөрөг хэмээн нэрлэдэг.
    Эдгээр хөргийг чулуу овоолон хийсэн булш мэт дүгрэг байгууламжийн голд байрлуулсан байна. Харин үүрэг зориулалтын хувьд эдгээр нь булш биш мөн адил тахил шүтээний чанартай зүйл болох нь судалгаанаас тодорхой болжээ.
    НТ-ын XIII-XIV зууны Монголын дундад үед хамаарна.
    Д.Батсүх

  • МОНГОЛ ЭМЭЭ НАРЫН ГАР ДООРХ АЛТАН ЖОРУУДЫГ ХАДГАЛААД АВААРАЙ.

    – Сулхан давстай ширгээсэн ус олон өгвөөс хүүхдийн гэдэс гүйлгэхийг зогсоомой.
    – Чихэнд хорхой орвоос утасны үзүүрт цавуу түрхэж наалдуулж ав.
    – Ураг хөдөлвөөс\дутуу төрөх\ таван лан мөнгө хоёр аяга усанд буцалгаж уулгаваас тогтох.
    – Түлэнхийд савангийн хөөс түрхэвээс сайн.
    – Могой үлд гарваас хоёр үзүүрт нь тамхины бохь түрхэхэд томрохгүй.
    – 3 тогооны хөөг 3 аяга усанд буцалгаж нэг аяга болгоод бүлээн уулга. Савны өвчинд сайн
    – Амаржсаны дараа халуурахуйд 3 тогооны хүйсний хөө буцалгаж хүйтэн уулгаваас сайн.
    – Чихэр өвс чанаж ууваас толгойн өвчин намдана.
    -Хөндлөн буюу хөлөөр төрөхүй хийгээд умайд үхсэн хүүхэд эс гарч эх нь үхэтхийхүйд голомтны шороо усанд зуурч цутгаваас даруй гарах бөгөөд тэр хүүхдийн толгойд шороо наалдсан байх нь маш хайхамшигтай бөлгөө.
    – Гэдэс хоржигнох, гэдэс ходоод үргэлж өвдөх, огиулах, зогисох, олгойн хий, өтгөн хатах, эс шингэх өвчинд модон аяганд эм хийж гэдсэнд нь тавьж боодог. Монгол хүн хүүхдийн гэдэс зайлахаас хамгаалж аюулхайд нь аяга хөмөрч боодог. Жижиг лонхонд ус хийж бүснээс нь уядаг.
    – Хармагийн шүүс түрхвээс үс өтгөн болно.
    – Хоолой багалзуур хавдахуйд цавьны булчирхайн нимгэн дээр эрхий дарам газарт 3-4 дахин хүрэндэй \иод\ түрхэхүйд зүгээр болохыг олон үзвээ.
    – Хатагтайн сарын хир алдарахуйд усанд хув буцалгаж уулга.
    – Шөрмөс тасарсанд цасан чихэр \глюкоз\ ахиухан хийх сайн.
    – Ходоодны гал ихэдсэнд \хүчил их\ -д мах шарж идэх, хүйтэн ус тустай.
    – Тосонд хүхэр хайлж бүлээн болгоод түүхий яр боовоос эдгэрэх.
    – Хамрын цус эс тогтвоос хүхэр нухаж гуурсаар үлээвээс тогтоно.
    – Нярай хүүхэд шөнө уйлах аваас зулын бадам хөхөнд түрхэж хөхүүлбээс сайн.
    – Тарваганы гамшиг өвчтөнд холилдвоос архи ууж явбаас үл халдах сайн.
    – Хор идэж хордсонд хүйсий нь архиар угаагаад, архи ус хольж уулгаваас сайн.
    – Чихэнд шавьж орвоос архи, сүү, ус аль болохыг тусаахуйд сайн.
    – Чихэнд хорхой орохуйд архи дусааваас гадагш гарах, шар тос дусаахад дотор нь үхдэг.
    – Хожгорт шар харгайн тос, баавгайн тос түрхэх эм.
    – Ингэний сүүнд хужир хийж ахарын эсгийд шингээж боовоос хөл гарын шар ус арилна.
    – Гар хөлийн шар усанд сайн хужиртай усанд утаатай шар эсгий чанаж бүлээн боовоос сайн.
    – Өтгөн хатваас ар үр давс хоёрыг буцалгаж өгөх буй.
    – Өрөмний цөцгийд давс хольж түрхвэл хамарт гарсан яр эдгэнэ.
    – Айргийн тосонд давс хольж түрхвээс хамарт гарсан яр арилмой.
    – Шүд тэсэхүйеэ бэрх өвдвөөс чинжүү давстай хольж зууваас маш сайн.
    – Утаагүй галд түлсэн хөх давс шар тосонд найруулж түрхвээс биед гүвэрүү гарсныг анагаана.
    – Шар тосонд сонгино нухаж хийхүйд \хошногоор\ өтгөн хатсаныг гаргамой.
    – Сонгины цоор сайн хольж чих бөглөвөөс дүлий эдэгмүй.
    – Цуунд дүрсэн сонгины хальс тавьж боохойд хөлийн эвэр арилмой.
    – Үр үл тогтоогч эхэд тарианы шөлөөр махны үнс даруулж уулгаваас хүүхэд удаж олоод төрсөн нь тогтох буй.
    – Хүний өлөн шээсэнд улаан тамхи зуурч түрхвээс хүн, малын хамуу эдгэх сайн.
    – Цагаан гүүний сүүнд арц буцалгаж шавшваас хөл гарын шар ус арилна.
    – Цавуу дарь хоёрыг найруулж түрхвээс могойн яр эдгэнэ.
    – Шар тосонд шүдэнзний толгой найруулж түрхвээс хувилсан шарх эдгэнэ.
    – Архинд тогооны хөө найруулж уухуйд нярайлсны дараа цус алдахыг зогсоомой.
    – Тогооны хөө зөгийн балаар найруулж буцалсан усаар даруулж ууваас хоолой хавдахыг анагаана.
    – Хүхрийг шүлсэнд зуурч түрхвээс архины хороор хамар улайсныг эдгээнэ.
    – Шар тосонд хүхэр найруулж түрхвээс хожгор толгойд үс ургана.
    – Ямааны тархинд цасан чихэр\глюкоз\ найруулж ууваас шөрмөс тасарсаныг эдгээнэ.
    – Шар тосонд глюкоз найруулж түрхвээс хөлдөж шархласныг эдгээнэ.
    – Эрийн шээсэнд хусны хальс дэвтээж уухуйд сарын тэмдэг хаагдсаныг ирүүлмой.
    – Таван салааг хойлигийн шөлөөр даруулж уухуйд ходоодны шарх анагаах тустай.
    – Ямааны сүүнд цагаан төмс чанаж уухуйд цайвар хаванг хөөж дотуур хөөрлөг дарагдах сайн.
    – Сайн архинд нэг жин буудайн гурилын исгэвэр зуурч чанаад шаарийг нь шүүж орхиод архийг нь сарын тэмдэг ирсэн орой нэг аяга, маргааш үдийн хэрд нэг аягыг, нар гарахад нэг аягыг тус тус уулгаваас үр таслах хүсэл нь 50 нас хүртэл найдвартай биелэх болно.
    – Улаан манжингийн шүүс зөгийн балтай найруулж уулгаваас дотуур хөөрлөг дарахдаа маш сайн.
    – Зөгийн баланд жүрж найруулж худгийн хүйтэн усаар даруулж уулгаваас хоолойн хавдар эдгэнэ.
    Ардын эмчилгээ
    Бөөрний архаг өвчинд: 7 ширхэг чандагны баас хандалж уух мөн
    Зэрлэг цахилдагны шар цэцгийг дөрөвдvгээр сарын 15-20 ний vед 3-9 ширхгийг нэг өдөр зажлан шvvсийг залгих сайн.
    Шээс элбэгшихэд: Чихэр өвсний ханд уухад сайн
    Цусны даралт байнга ихэсдэг хvнд: Залуу загын vнс тооройн буулт, сайн чанарын буудайтай хамт буцалгаж /нэг литр усанд гурван халбага vнс, нэг халбага хужир/ хийнэ. Олон дахин шvvгээд өдөрт гурав хувааж гурван удаа ууна.
    Бамбай булчирхайн томорсныг: Чонын хэлээр 3-7 удаа шөнө бvр хөхvvлбэл сайн.
    Хоол шингэхvйд: Тас, ёл, хар галууны хоолой идвээс сайн нөлөөтэй.
    Цусны даралт ихэсвэл: Цагаан тvрvvний ишийг нь цэвэрлээд хөлийнхөө уланд долоо хоног дэвсвэл даралт буурдаг. Мөн зэрлэг шар төмсийг ингэний сvvнд буцалгаж уухад даралт буурна.
    Уушгины архагшсан /хvнд/ өвчинд: Эхээсээ төрмөгц vхсэн /сvvгээ амлаагvй /ишигний уушгийг дангаар нь нь буюу ишигний өвчний тантай хамт идэж, ууж хэрэглэвээс сайн. Мөн зэс саванд тараг хийн удааж балыг нь шингээж уух буюу уушгиа гаднаас нь хавтгай зэсээр хөхvvлэх сайн.
    Уушги цоорсонд: Туйпланг аливаа архагширсан өвчинд эрт дээр vеэс хэрэглэж байжээ.
    Хоол vл шингэхэд: Чонын ходоод хэрэглэвээс сайн
    Цусны өвчинд: Шvр /улаан/ -ийг бага бага хэрэглэхэд vр дvн сайтай. Мөн шинэхэн ургасан халгайгаар ханд бэлтгэж уувал сайн.
    Цус тогтооход: Алтан ургамал хэмээн ургамал сайн
    Цөсний хvvдийн үрэвсэл, суулгалт, цус алдалтыг эмчлэхэд: Сөд өвсийг хэрэглэдэг
    Хорт хавдар ходоодны vрэвсэлийг эмчлэхэд: Хус модны онгил /зача/ гэдэг vvгээр өтгөн ханд бэлтгэж уулгаж эмчлэхэд сайн.
    Зvрхний өвчинд: Задыг хоол хvнсэндээ амт оруулан хэрэглэвэл сайн.
    Зvрхний өвчнөөс шалтгаалсан хаванд: Бугын хуучин ясан эврийг шатааж vнсийг нь буцалгаж уувал сайн. Мөн Тарваганы хатаасан тархи, шар шувууны махны шөл хэрэглэвээс vр дvнтэй.
    Нарийн өвчинд /улаан хоолойны/:
    А.Загасны хатаасан мах гаансаар татах тустай.
    Б.Сохор номингийн махыг шалз чанаад шөлийг нь уух vр дvнтэй.
    В.Элээ шувууны мах,цөс идэж уух сайн
    Г.Болзлогын шөл өгвөл хоол ордог.
    Д.Хус модны онгилоор ханл бэлтгэж ууваас сайн
    Ходоодны хорт хавдарт:
    A.Хойлгийн мах цус хэрэглэх шинээр нь
    Б.Зэрлэг гахайн баас, алтан гагнуур, таван салаа мэт орсон тан уух.
    B.Шаргалжуутын хар хадны /өттэй/ рашаанаас ууж өтийг нь залгих зэргээр дээрх эмчилгээнvvдийг зэргэцvvлэн жилд хоёр удаа эмчилгээ хийж цаашид жил бvр эмчилгээг хийвэл сайн.
    Элэгний архаг өвчинд: Шаргалжуутын Лхамын рашааныг /бар vр/-тэй хамт хэрэглэвээс сайн.
    Элэгний хатууралд: Элээний элэг маш сайн
    гэдэг юм билээ шүү.
    (Хуулбарлав)

    Urnaa Urnaa