Хүний төрсөн нутаг анх төрөхөд “өлгийдөж авдаг” гэдэг юм билээ. Хүн төрсөнөөсөө хойш бүхий л хором бүрд орчлон хорвоогийн одод эрхэсээс, байгаль дэлхийгээсээ, өөрийн төрсөн нутгийн уул усаараа тэтгэгдэн “махан бодио биежүүлж хүчирхэгжүүлж” байдаг.
Тиймээс л бор хоолонд орсон цагаасаа нас бие гүйцэтлээ таны биеийн ус шороо махан бодиуд тань байгалийнхаа шинж чанар бүтэцтэй адилхан юм. Тэр л төрсөн нутгаасаа эрчим юугаар тэтгэгдэж, хол байх аваас дутагдаж явдаг гэнэ.
Аливаа байгаль ертөнц, амьд организм бүхэн шороо, ус, гал, хий, огторгуй гэсэн таван махбодоос үүсч буй болно. Байгаль, амьд амьтад нь шалтгаан, үр болон шүтэн барилдахуй зэрэг хүн байгалийн хуультай гүн нарийн уялдаа хамааралтай.
Хүний бие нь таван махбодоос гадна (сүнс, сэтгэл)-ийн зургаан махбод төгөлдөр юм.
Төрсөн нутаг газар шороондоо хөрвөөж муу зүйлсээ гээж шинэ сайн эрчим хурааж биеийнхээ эрчим юуг сэргээх монголчуудын арга “ухаан” байдаг.
Хөгшчүүл бие хаа нь өвдөж чилээрхээд ирэхээр төрсөн нутагтаа очиж буйран дээрээ хөрвөөдөгийн учир энэ гэнэ. Тиймээс аль болох нутагтаа очиж байгаарай. Хүний нутгийн уул ус нь харж байдаг юм гэнэ лээ. Нутагтаа очсон хүний ХИЙМОРЬ гурван жилдээ сэргэдэг гэж ярьдаг юм билээ.
Category: Үндэсний соёл, зан үйл
-
ТӨРСӨН ГАЗРАА ЗААВАЛ ОЧИЖ ХӨРВӨӨГӨӨРЭЙ. УЧИР НЬ…
-
АВРАГДСАН ЗАРИМ ДУРСГАЛ
Ашигт малмалын ордод олборлолт хийхэд улсад зохих хэмжээний татвар төлдөг, цөөн хэдэн хүн ажлын байртай болдог, уурхайн эзэд баяждаг, нөхөн сэргээлт хийсэн ч өрөө уудлуулсан байгаль эх дэлхий өрөөл татанхай болж үлддэг. Харин ордыг хэвээр үлдээвэл ашигт малтмал, алт эрдэнэс үр хойчид минь үлдэж, унаган байгаль, ус гол, ургамал амьтан аврагдан, өвөг дээдсийн үлдээсэн түүхэн дурсгал анхны төрхөөрөө үлддэг нь үнэн.
У.Хүрэлсүхийн засгийн газрын үед төрд эргүүлж авч, олборлолтыг зогсоосон зарим ордыг хэрэв одоо хэрнээ ухаж төнхөж байсан бол дараах дурсгалууд өм цөм сүйдэж, агуу дээдсийн минь алтан яс өндөлзөх байжээ.
-Ноён уулын Сүжигт, Зурамт, Хужиртын аманд 293 булш бий. Тэдний бараг тал нь Хүннүгийн үеийн язгууртны оршуулга юм.
-Салхитын мөнгөний ордын орчимд төмөр зэвсгийн түрүү үед төмрийн хүдэр олборлож, боловсруулж байсан ул мөр бүхий сонирхолтой дурсгалууд бий.
-Хармагтайн ордын орчимд тахилгын хоёр ч чулуун байгууламж, Монголын эзэнт гүрний үеийн жирийн иргэдийн булш, хүрэл зэвсгийн үед зэсийн хүдэр олборлож байсан ул мөр бүхий дурсгалууд бий.
-Багануурын уурхайн орчимд Хүрээт дов хэмээх Хүннүгийн хотын туурь бий.
-Асгатын мөнгөний ордын орчимд эртний хүмүүсийн төмөрлөг олборлож, боловсруулж байсан ул мөр бүхий дурсгалууд бий.
Төрд эргүүлж авсан өөр олон орд бий. Наад захын жишээ дурдахад л ийм байна.
Нийтлэгч Д.Болдхуяг -
ГАДНЫ ЭРДЭМТЭД ЧИНГИС ХААНЫ ТУХАЙ:
Тэр өөрийнхөө тухай ном бичиж, шүлэг найраг туурвиж, дуу зохиож дуулахыг ч таалан болгоосонгүй, орд харш сүм хийдийг ч алдар нэрээрээ овоглосонгүй. Түүнийг таалал болоход “эх нутгийнхаа хөрсөнд амгалан нойрсохыг хүссэн” гэрээслэл ёсоор нь бунхан, сүм, пирамид, тэр ч байтугай булшны чулуу ч босголгүй оршуулжээ. Ийнхүү их хаан халин одохдоо Монголын уудам талд мандан бадарсан газартаа эргэн шингэсэн юм” гэж Америкийн эрдэмтэн Жак Уэтерфорд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номондоо бичжээ.
Марко Поло “…Монголын эрхшээлд орсон бүх улс орнууд Чингис хааны захиргаанд орсон даруйдаа айх аюулгүй амар жимэр суух болсноо ухаарч Чингис хааныг өндөр дээд язгууртан болохыг хүлээн зөвшөөрч түүний төлөө бүхий л сэтгэлээ зориулан үнэнчээр зүтгэх болсон юм” гэж тэмдэглэсэн байдаг.
Вашингтоны цэргийн академийн урлагийн тэнхмийн ханан дээр дэлхийн алдарт жанжингуудын хөрөг зураг байх бөгөөд хамгийн эхэнд Чингис хааны хөрөг болон хэлсэн үгийг нь байрлуулжээ. Тэрбээр “Монголчууд хоёрхон замаар л явж ирсэн. Тэр гуйдаг эсвэл булаадаг” гэж хэлжээ.
Америкийн эрдэмтэн Д.Ж.Вернадский “Монголчууд ба Орос орон” номондоо “XIII зууны Монгол арми бол тэр үеийн дэлхий дахины хамгийн шилдэг арми байсан. Чингисийн цэргийн зохион байгуулалт нь хатуу чанд сахилга бат, дэг журам, эрэлхэг зориг, сайтар боловсруулсан арга төлөвлөгөө, нэгдмэл байнгын сургуулилт юм” хэмээн дүгнэн бичжээ.
Чингис хааныг дэлхийн эрдэмтэд, түүхчид, улс төрийн зүтгэлтнүүд янз бүрээр үнэлэн дүгнэдэг боловч эцсийн эцэст Чингис хаан бол дахин давтагдашгүй, ер бусын хувь тавилант амьдралтай, энгийн нэгэн цэргийн жанжин биш, гарамгай удирдагч, түүхэн суут хүн байсан гэдэгт санал нэгддэг. Тийм ч учраас 2002 онд Америкийн Тайм (Time) сэтгүүлээс зохион байгуулсан санал асуулгаар “Хоёр дахь мянганы суут хүн” хэмээн өргөмжлөн зарлажээ.
Дэлхийн олон эрдэмтэн судлаачид “Чингис хаан төрийн дээд эрхийг атгасан хэмжээгүй эрхт эзэн хаан байсан боловч дорно дахины олон хаадын адил дур зоргоор авирладаг хаан байгаагүй бөгөөд бусдын санал бодлыг анхааран тусгаж авдаг ухаантан байсан. Тухайн үеийн төр нийгмийн үзэл баримтлал, хууль тогтоомж, зарлиг тушаал нь хааны бүрэн эрхийг үндэслэх ба бататгахад чиглэгдэж байсан. Их хааныг өргөмжлөх, дайтах ба найрамдах зэрэг чухал асуудлыг зөвлөлдөн шийдвэрлэх, хаанд зөвлөх шинж чанарыг агуулсан Их хуралдайг байгуулсан нь үнэн хэрэгтээ тогтмол бус язгууртны институт байсан юм” хэмээн дүгнэжээ.
Оросын Монголч эрдэмтэн В.Я.Владимирцов “Чингис хааны авъяас чадвар нь хэчнээн суут боловч Чингис бол өөрийн үеийн хүү, Монголын ард түмний хүү байсан юм” хэмээн хэлжээ.
Чингис хааны хөргийг янз бүрээр зурсан дөрөв таван зураг дэлхий дээр тархжээ. Эдүгээ Тайванд хадгалагдаж буй эх зургийг судлаачид хүлээн зөвшөөрсөн байна. -
ТАВАН ТОЛГОЙН БУЛШ
2004 онд Д.Навааны малтсан 1-р булшнаас алтан шармал чимэгтэй торгон тохоштой эмээл бүхий морь дагалдуулан оршуулсан настай эмэгтэй хүн илэрч, түүнийг дагалдуулан тавьсан оюу чимэгтэй алтан зүүлт, мөнгөн бугуйвч, дотроо шонхор шувууны цохимол дүрстэй хос алтан бөгж, 2-р булшнаас морь адууг дагалдуулан тавьсан эрэгтэй хүний оршуулга илэрч, чулуун шигтгээтэй, алтан соновтор гарсан бол 2005 онд малтсан 5-р булшнаас мөн л бүтэн морь дагалдуулан оршуулсан эмэгтэй хүний шарил илэрч, луу товойлгон урласан алтан шармал эмээлийн чимэглэл, богтаг малгайн алтан цог, сувдан чимэглэлүүд, хос сүүжин ээмэг, энгэсэгний алтан сав, мөнгөн зүүлт, алтан очир, хаш чулуун онго, ланз үсэгтэй цагаан хүрэл толь, мөнгөн аяга ба савны хагархай, үр тарианы үлдэгдэл илэрчээ. 2007 онд малтсан 11-р булшнаас бүтэн морь дагалдуулсан эрэгтэй хүний оршуулга илэрч торгон малгай, уулын болор чулуун тоногтой бүс гарчээ. Судалгааны үр дүн өгүүлэл хэлбэрээр хэвлэгдсэн ба булшнуудаас илэрсэн хүний ясанд хийсэн палеогенетикийн судалгааны үр дүн мөн хэвлэгдэн гараад байна.
2010 онд Ц.Төрбат нарын малтсан Их Монгол улс-Юань гүрний үед холбогдох 57, 59 ба 61-р булшны хоёр нь эрт цагт тоногдож эвдэрсэн, зөвхөн 57-р булшны хүний оршуулгын хэсэг огт хөндөгдөөгүй байсан онцлогтой билээ. Энэхүү гурван булшнаас олон арван сонирхолтой эд өлгийн зүйлс илрүүлсний дотор урьд өмнө судалгааны хүрээнд огт илрээгүй хэд хэдэн онцгой ховор нандин олдвор гарсан юм. Үүний дотор, 57-р булшнаас гарсан малгайн алтан дог ба духавч, хоромсого ба сумнууд, төмөр илд, төмөр жадны гилбэр, суран бүс, эвхдэг аяны сандал, төмөр гархин хуяг, 59-р булшнаас гарсан бичээс бүхий ясан тамга, төмөр илд, хоромсогны ясан чимэглэлүүд, мөн дээрх булшнуудаас гарсан төмөр дөрөө, эмээлийн үйсэн хавтаснууд зэрэг нь урлагийн болон соёлын өндөр ач холбогдолтой олдворууд болно.
Таван толгойн морьтой оршуулгууд нь дагалдуулан тавьсан эд өлгийн төрөл зүйл баялаг төдийгүй тухайн цаг үеийн зөвхөн язгууртан дээдсийн эдэлж хэрэглэх зүйлс, оршуулгын зан үйлийн онцгой төрх зэргээрээ дундад зууны монголчуудын булш оршуулгаас эрс ялгардаг бүлэг булш билээ. Эдгээр булшинд оршуулсан хүмүүс Юань улсын үеийн дээд язгууртнууд байсан нь эргэлзээгүй юм. (Ц.Төрбат) -
МОНГОЛ “БАНХАР”-ЫН ТУХАЙ
Одоогийн байдлаар цэвэр монгол үүлдрийн нохой Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Төв, Архангай, Өвөрхангай зэрэг аймгуудад цөөн тоотой байгаа ажээ. Өнөө үед дэлхийн зах зээл дээр монгол банхарын гөлөг 850-3500 ам.долларын үнэтэй. Банхарын дундаж өндөр 75-85 см, амьдын жин дундажаар 70-90кг. Зарим үед өндөр нь 1 метр, жин нь 110 кг хүрч байжээ. Банхарыг өөрөөр түвд мастиф гэж нэрлэдэг. Англичууд Түвдээс олж аваад Виктория хатан хаанд бэлэглэхдээ “түвд мастиф” гэж нэрлэсэн түүхтэй. 1275 онд дэлхийн алдарт аялагч Марко Поло “морь шиг тийм том нохойг анх удаа үзлээ” хэмээн монгол банхарын тухай бичсэн нь бий. Монгол банхар нь Чингис хаан, Атилла хааны байлдан дагуулалтын үеэр Төв Ази, Баруун Европ, Гималайн бүс нутгуудаар өргөн тархсан ба монгол нохой дунджаар 15-20 жил насална. Монгол нохойн үндсэн зүс нь халтар, зүрх цагаан, хар билээ. 1950-1960 онуудад монгол нохойг хүн, малын өвчин тараагч хэмээн олноор нь алж устгасан нь цэвэр монгол үүлдрийн нохойн тоог эрс цөөрүүлсэн юм. 1920-иод оны үед монгол хоточ нохойн тоо толгой 200,000-300,000 байснаа 10,000-20,000 болтлоо цөөрчээ. Банхар нь аливаа орчинд дасан зохицох чадвартай. Сэтгэлзүйн хувьд меланхолик талдаа бөгөөд юм сурахдаа бусад нохой шиг хурдан шалмаг сүрхий биш. Байгалийн зөнгөөрөө юмыг мэдэрч шаардлагатай үед л хүч чадлаа гаргадаг. Юм бүхэн рүү үсэрч цовхчоод байдаггүй. Аливаа зүйлийг зааж сургах гээд нэмэргүй. Өөрийн зөнгөөрөө амьдардаг нь уугуул шинжийг нь баталж өгдөг ажээ. Монгол, Түвд банхарын хооронд амьдрах орчноос үүссэн ялгаа бий. Хасар нохой (Чоно баригч), Төвд нохой (гарз нохой), Монгол нохой, Монгол Банхар, Хоточ нохой, хоньч нохой, Дөрвөн нүдэт Хар нохой, Банхар, баавгай, Хүннү нохой (гадныхан нэрлэдэг нэршил), Буриад Монгол гарз нохой хэмээн олон янзаар нэрлэж иржээ. Монгол банхарын эр нь дунджаар 66-70 см, эм нь 62-66 см, 55-80 кг жинтэй. Үржлийн хувьд чонотой их төстэй, өвөл 11-12 сарын үед ороо нь ордог бөгөөд жилд нэг л удаа гөлөглөн ойролцоогоор 2-8 гөлөг гаргадаг, гарсан гөлөгнүүд нь өвлийн хүйтнийг тэсвэрлэн давж гардагаараа бусад нохойгоос илүү байгалийн шалгаралд тэсч үлддэг онцлогтой аж. Чингис хаан дайлаар мордохдоо 30 мянган монгол нохойтой, цэрэг армитай байжээ. Дайн тулаанд нохойг маш их ашиглаж байсан
Монголд 1957-1959 онуудад баруун 5 аймгийг дамнасан хүчтэй газар хөдлөлт болсон гэдэг. Тухайн үед нутгийн айлд монгол банхар малд явдаггүй, үс ноосондоо баригдчихсан, хотонд хуцдаггүй. Хөгширсөн идэхээс өөр юм мэддэггүй гээд адлагддаг байж. Тэгсэн гэнэт нэг өдөр нохой нь гэр рүү нь давхиж ороод орон дээр унтаж байсан өлгийтэй хүүхдийг зуугаад гэрээс гарч давхисан байна. Гэрийнхэн нь хашгиралдаад бүгдээрээ нохойны араас том жижиггүй гүйжээ. Гэтэл хэдхэн минутын дараа ард нь газар хөдөлж гэр нь асар том ангал руу орсон гэдэг. Тэр айл ад үзээд байсан нохойныхоо ачаар бүгд амьд мэнд гарч бидний амийг аварсан ачтан гэж үхэн үхтэл нь хайрлаж хүндэлсэн гэдэг.
Монгол банхар группээс авав…
-
МОНГОЛ ХҮН БҮРИЙН ҮЗЭХ ЁСТОЙ ТҮҮХЭН ДУРСГАЛТ ГАЗРУУД
Дулааны говь
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун урагш 50 км-т Дулааны говь хэмээх элсэн довцгууд, загийн шугуйтай хотгор газар бий. Эргэн тойрон уулаар хүрээлэгдсэн энэ газар бол эртний нуурын сав юм. 1955 онд төмөр замын Улаан уул станцын ажилтан К.Ю.Ефремов анх эндээс чулуун зэвсгийн зүйл олсноо мэдээлснээр уг газар нь Монголын эртний судлалын шинжлэх ухааны товъёогт оржээ. Эндээс неолитын үеийн төрөл бүрийн чулуун зэвсгийн үлдэгдэл болон МЭ IX-XIII зуунд холбогдох ваар, шаазан эдлэлийн хагархай элбэг олддог ажээ.
Живхээстэйн амны хүн чулууЭртний Түрэгийн үед холбогдох дөрвөн хүн чулуун хөшөө. Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс 8 км зайд байх Живхээстэйн амны эхэнд хоёр хиргисүүр, эртний Түрэгийн тахилгын онгон бүхий тус дурсгалт газар байдаг ажээ. Энд урдаас хойш чигтэй 6 ширхэг эртний Түрэгийн үеийн тахилгын онгон байх бөгөөд эдгээрийн тав нь зүүн талдаа, зүүн тийш харуулан зоосон хөшөө чулуутайгийн дөрөв нь хүн чулуун хөшөө юм.
Хүн чулуудыг бараан өнгийн хүрмэн чулуугаар зөвхөн хүний нүүрийн дүрс сийлж хийсэн бөгөөд болхи хийцтэй, ямарваа эд хэрэглэл, хувцас өмсгөл байхгүй учир он цагийг нарийвчлан тогтооход бэрхшээлтэй байдаг аж. Гагцхүү эдгээрийн хамт байгаа чулуун хавтант хашлага, зүүн талдаа хүн чулуу байрласан зэргээс үндэслэн тухайн дурсгалыг Түрэгийн үед холбогдуулж үздэг.
Чойрын хийдХуучин Түшээт хан аймгийн Боржигон хошуунд буддын олон арван сүм хийд байсны нэг нь энэ хийд юм. Зүүн жанжин Чойрын хийд 1779 онд Боржигон цэцэн вангийн хошууны дөрөв дэх засаг бэйл В.Дагдандоржийн хошуу захирч байх үед одоогийн Говьсүмбэр аймгийн нутагт Оцол сансар уулын баруун энгэрийн Марцын хоолой хэмээх газарт “Балдандашгомлин” нэртэйгээр Чойр, Жүд, Мамба, Дүйнхор зэрэг 5-7 дацантай, 1500 орчим ламтай байгуулагдсан ажээ. 1938 онд зөвхөн туурь болтол нь нурааж шатаажээ. Баруун Чойр буюу Жанчивдэчилэн хийд нь одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг “Мушгиа зандан” гэдэг газар баригдаж байжээ. Баруун Чойрын хийдийн ловон багш гэж олноо алдаршсан Агваанданзанням нэг боть 50 гаруй номыг төвд хэл дээр зохиосон байдаг. Зүүн Чойрын тав дахь хамба «Лам эрдэнэ» хэмээн алдаршсан Гончигдамбил үлэмж увидас чадвартай нэгэн байсан ба өөрийгөө бурханчилж зурсан зураг нь өөрийнх нь шатсан гэрийн буурин дээрээс олдсон ба огтхон ч сэв суулгүй зүгээр гарч ирсэн ба одоо Гандантэгчилэн хийдэд байдаг байна.
Хүрлийн үеийн тахилгын онгонХавтгай чулуугаар дөрвөлжлөн үйлдсэн хашлага, зарим тохиолдолд хашлаганы дунд хөшөө чулуу босгосон дурсгал манай улсын нутаг дэвсгэрт нийтлэг тохиолддог байна. Энэ өвөрмөц дурсгалын судалгаа хомс, он цаг, үүрэг зориулалт төдий л тодорхой бус боловч өнөөг хүртэл хийгдсэн судалгааны үр дүнд хүрлийн үед холбогдохыг тогтоогдсон ажээ. Энэхүү дурсгалыг бүр XIX зууны сүүлчээс судлаачид илрүүлэн олж хэвлэн нийтэлж эхэлсэн байна. Тухайлбал, Монголын төв хэсэгт ажилласан В.В.Радловын экспедицийн судалгаанд Хануйн голд байх хэдэн хөшөө чулуу хамрагдсан байна. Харин манай орны баруун бүс нутагт ийм төрлийн дурсгалыг анх А.Гранө тэмдэглэсэн байдаг нь одоогийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт Цагаан голын хөндий, Тахилгат Үзүүрийн зүүн суганд байх зэрэгцээ дөрвөн хөшөө чулууны гар болон гэрэл зургийг нийтэлсэн явдал юм.
Дуугардаг элсМарко Поло Төв азийн нутгаар жуулчилсан тухайгаа “Тэр цөлөөр шөнө аялах үед хэн нэг хүний яриа сонсогдох, олон хөгжмөөр зэрэг тоглох мэт авиа сонсогддог” хэмээн бичсэн байдаг. Дорноговь аймгийн өмнөд захын Дуут элс харахад ердийн нэг манхан, оройд нь гараад хярыг нь барьж явахуйд хөлд өртөн нурах элс нисэх онгоц мэт хүнгэнэн дуугардаг.
Хөшөө цайдам, Хар балгас, Культегин жанжны хөшөөТүрэгийн эзэнт гүрний дурсгал Хөшөө цайдам дахь Түрэгийн дурсгалууд Архангай аймгийн Хашаат сумын нутагт байдаг. Энэ нь зүүн Түрэг улсын Билгэ хаан (683-734) болон Культегин (Түрэгийн цэргийн жанжин, Билгэ хааны дүү 684-731) нарын дурсгалд зориулан босгосон хоёр цогцолбороос бүрддэг байна. Эдгээр дурсгалууд Төв Азид манай эриний VI-VIII зуунд ноёрхож байсан Түрэгийн эзэнт гүрний хамгийн чухалд тооцогдддог дурсгал юм.
Энэ дурсгал дээр бичигдсэн түрэгийн рүни бичээс Төв азийн түүх, соёлын судалгаанд хосгүй үнэтэй мэдээллийг хадгалж байдаг. Хар балгас хотын туурь Архангай аймгийн Хотонт сумын нутагт байдаг. 1958 онд Монгол–Чехословакийн хамтарсан судалгааны баг уг цогцолборыг бараг бүхэлд нь малтан судалсан байна. Культегины бичээс бүхий хөшөөний дээд хэсэгт эвхэрсэн хоёр лууг чимэглэж, бичээсийг голлуулан Ашина овгийн тамга болох янгирын дүрсийг сийлжээ.
Толь хадАрхангай аймгийн Жаргалант сумын Хоолтын бригадын нутагт өндрөөшөө 100-аад, өргөөшөө 80 гаруй метр засаж өнгөлсөн юм шиг гөлгөр хад бий. Бас Өмнөговь аймгийн нутаг Дүгнэн уулын ард 10 м гаруй урт, 3 м орчим өндөр Толь хад гэдэг том цохио бий нь хүн амьтны дүрс тод харагдам гялгар өнгөтэй юм. Эрт галавт уул цогцлон тогтох хөдөлгөөнөөр том цохио чулуу, өнхөрч гулсан бусад чулуулагтай хавирч үрэлдсэнээс ийнхүү гялалзсан толь шиг болсон гэж судлаачид үзжээ. Өмнөговь аймгийн төвөөс 200 гаруй километрийн зайд орших Гурвантэс сумын Баясах баг орчим, Ноён сумын Толь хад, Саран хөндий орчмын нийт 32 мянга орчим га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг. Мөн Ноён богд уул, Толь хад нь тус аймгийн есөн гайхамшгийн нэг юм.
Гүйдэг чулууХөвсгөл аймгийн Улаантайгад борооны дараа нар гарч өвсний толгойн ус, хатаж эхлэх үед чулуу гүйхийг үзэж болно. Энэ нь тэндхийн мөнх цэвдэгтэй холбоотой аж. Мөнх цэвдэгт бөөргийн хөрс халуун хүйтний нөлөөнөөс овойж, хотойж дэрээ байгаа чулууг өнхрүүлдэг байна.
Сүйхэнтийн ойЭрт үеийн говь нутагт агар майлсан ой мод байсныг гэрчилдэг Сүйхэнтийн ой нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. Монгол оронд төдийлөн элбэг тохиолддоггүй чулуужсан мод бүхий байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд дахин давтагдашгүй учраас “Дурсгалт газар” болгон улсын хамгаалалтанд авжээ.
Чулуужсан модны зарим нь 4 метр бөгөөд хожуул нь 70-190 см диаметртэй. Одоогоос 140-150 сая жилийн өмнө ургаж байсан араукария хэмээх эртний шилмүүст шулуун өндөр мод энд ургаж байсан хэмээдэг.
Болор толгой
-
Ж.СЭНГЭДОО ДАРХНЫ УРЛАСАН “ХЭТ ХУТГА”
Сэнгэдоо дархны бүтээлд 12 жил, 4-н хүчтэн,эвтэй 4-н амьтан, хос луу болон бусад уламжлалт хээ угалзуудыг чөлөөтэйгөөр зохиомжлон зузаан мөнгийг нэвт цоолборлож, нарийн тансаг өвөрмөц хийцийг хөглөн гаргадаг байна. Энэ хэлбэр хийцийг тод шингээсэн хутга Аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Энэхүү хэт хутганы онцлог нь хуйныхаа нэг талд 12 жил, нөгөө талд нь найман тахилыг мөнгөөр урлаж алтаар шарсан.Хутганы хуйны дээд талд амаа ангайж буй хос лууг хөдөлгөөнтэйгөөр урлаж алтадсан. Бэлэн дээр том том шүрнүүдийг шигтгэж өгснөөрөө онцлогтой бүтээл юм. 1996 онд зохиогдсон “Монгол дархан-96” үзэсгэлэнд оролцоод “Дахин давтагдашгүй хийцтэй бүтээл”-ээр шалгарсан.
Эх сурвалж http://www.info.mn
-
НЭРМЭЛ АРХИНЫ АЧ ТУС БУЮУ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХ АРГА УХААНААС…
7 хоногт 2-3 удаа 3 долоо хоног хийнэ. Цусны даралт ихтэй хүмүүс даралт бууруулах эмээ хэрэглэсний дараа заслаа хийнэ.
2. Харшаа ядаргааг нь тайлж сувилах хүнд үнээний ба ямааны дан сүүний охь архийг жаврыг нь гарган бага зэрэг халааж цэвэр шар тосыг зохих тунгаар уусган нэг мөнгөн цөгц буюу 120-250грамыг шөнө нойрсохын өмнө ор хөнжилд уулгаваас хамаг бие нь халуу дүүгэн хөлөрч, сэтгэл ихэд амирлан тайвширч бөх нойрсдог.
3. Үхрийн исгэсэн айргаа тогоонд хийж дээр нь арван тогооны охь нэмэн шинэ төхөөрсөн шүдлэн эр хонины махыг бүхлээр нь үйж, нэг жин үзэм, нэг жин бал бурам зэргийг холин нэрж гаргаж авдаг. Ийнхүү чанасан махаа идэх ба цагаа сархадыг нь ууж ядаргаа сульдаа дээд цэгтээ хүрсэн хүнийг эмчлэн сувилдаг байна.
4. Ахмад настай хүмүүс 7 тогооны охийг нөөцлөн авч өвлийн хүйтэнд нойр хулжих, ядрах үед шар тостой халаан бага хэмжээгээр хэрэглэдэг. Шар тостой халаасан монго архи тамир тэнхээг нэмэгдүүлж нойр хүргэнэ. Шимийн архийг халааж бурам, шар тостой уувал ходоодны шингээлт муудсаныг засахаас гадна чийг бамаас болсон нуруу хөлний өвчинг засна. Мөн 9 орой унтахын өмнө бага тагшаар шар тостой бүлээн шимийн архи хүртэхэд 9 сүв нээгдэнэ гэж үздэг байна -
ГАЛ ТАХИХ ЁСОН
Айлын гэpuйн raл тaxux ёc жaягaac: raлыг гэpтээ юm yy гaдaa тaxuж бoлнo. гaлыг гэpuйн эmэгтэй нь a.caaнa. гaлыг дvvpэн шuнэ шvдэнзээp a.caaдaг. гaл бaдapч дvpэлзэж эxлэx veд өbчvvгээ тabuaд capxaд, гaнгa, шap тoc, цaй, uдээ, cvv, cvvлээ өpгөнө. тэгээд өөpcдuйнxөө oboг нэp жuлuйг xэлнэ нэг ёcoндoo uйm xvmvvc raл тaxuж бaйнa гэдгээ mэдvvлнэ. гэpuйн эзэн эxнэp xvvxдvvд дapaaлнa. тvvнuй дapaa raлдaa гypbaнтaa mөpгөөд yyxaйг 3 yдaa xэлнэ. энэ vйлuйг xuйж бaйxдaa ypьд нь гapгacaн яmap нэгэн aлдaa xэн нэгэнд нь бaйcaн бoл тvvнuйг нь yyчuлж тэp xvн нь дaxuн aлдaa гapгaxгvй гэж cэтгэлдээ чuн cэтгэлээcээ xvcнэ. тvvнuй дapaa бue бueнээ xvндэтгэн энx.puйлж чuн cэтгэлээcээ тaлapxaл uлэpxuйлнэ.
2 дaxь өpгөл capxaд, гaнгa, шap тoc, цaй, uдээ, cvv, cvvлээ дaxuн өpгөөд caйxaн vгтэй дyyг чaнгaap дyyлнa. бaйнгa aялж яbдaг бoлж өгbөл xvн бvp өөp өөpuйн дyy бaйbaл caйн. дyyлж дyycaaд дaxuн гypbaнтaa yyxaйлнa. дaxuн raл дээpээ capxaд гaнгa шap тoc uдээ cvv cvvлээ өpгөөд xuшuг бyянгaa apubжyyлax vйл бyюy тabгuйн uдээ mөнгө төгpөг тvpuйbчээpээ дaллaгa abч 3 yдaa нap зөb эpгvvлж 3 yдaa yyxaйлнa
Дapaa нь тэp жuлдээ xvcэж бaйгaa гypbaн xvcлээ цэbэp цaгaaн цaacaн дээp бuчuж raлдaa өpгөнө. тvvнuй дapaa өөpcдөө дaxuн нэг caйxaн aялгyy бapьж дyycгaнa.capxaдыг гэpuйн эзэн зaabaл өpгөx ёcтoй. энэ тaxuлгын өдөp нь mopь юm yy xoнь бaйbaл caйн гэдэг. (‘cvv, apxuйг raлдaa бyc гapaaд тэнгэp xaйpxaндaa өpгөx бyй зээ’)
Гaл гoлomтoo дээдлэx ёcнooc…
Нuйгmuйн гoл цөm бoлcoн гэp бvлuйн xapuлцaaнд raл гoлomтoo xvндэтгэx, тvvнuйг apuyн дaгшuн abч яbax нь xvн бvpuйн бaxapxaл төдuйгvй raл гoлomтoo xvндлэн дээдэлcэнээp aз жapгaлтaй, тэгш зaяaтaй amьдapнa гэж өbгөд xөгшuд maaнь vp aчдaa cypгaдaг.
Энэ нь эpтнuй moнгoл ёcoнд raл гoлomтoo xvндлэн бuшpэx, шaapдлaгaтaй veд raлaa тaxux, uдээнuй дээжээ өpгөx, raл pyyгaa myy, myyxaй юm xuйxгvй apuyн бaйлгax ёcыг эpxэmлэcнээp uлэpдэг бaйнa. moнгoл тyypгaтaн бvp эpтнээc raлыг xamгaac эpxэmлэн xvндэтгэж, нaндuгнaн xamгaaлж upжээ.
Гaлын бypxaн гэж гypbaн нacтaй бaлчup xvvxэд бaйдaг гэлцдэг. гaл pyy xoг нobш, coнгuнo capmucны xaльc, myy юm xuйдэггvй. гaлын бypxaн бy.зapтaнa гэж цээpлэдэг. xapuн шap тoc, ap.xu, өөx max, шuнэ тopгo дypдaнгuйн өөдөc өpгөдөг. гaлын бypxaныг apuycгaxдaa бop дabc цaц .дaг. бoлcoн uдээнuй дээжuйг өpгөдөг.
Гaлын бypxaн xooл гypab xaлбaгaдax, max гypab oгт. лox xvpтэл гopьддoг гэдэг. гaл pyy нy.лumбaл бyянaa бapнa, cvv xuйbэл нvд cox. opч, maлын cvv тaтpaнa гэдэг. гaл pyy цy. cтaй бoxup юm xuйxгvй, xyт. гa mэ. cнuй vзvvpээp чuчлэxгvй бaйx, raл дээгvvp aлxaxгvй бaйx, гyтaл opooлт, oйmc, xөcpuйн юmc raлдaa oйpтyyлaxгvй бaйxыг эpxэmлэдэг.
Гaлдaa vcнuй cэb xuйдэггvй. цaacaнд бooж шaт. aaдaг. гaлын бypxaн aй.дaг гэдэг. гaлын дэpгэд cvxээp юm цab.чдaггvй. гaлын тoл. гoйг a. bчuxaж maгaдгvй гэдэг. шvvc xybaaxaacaa өmнө raл гoлomтoo зaabaл mялaaдaг. бoгuнo xab.upгaap vйлc бvтэx, бvдэpxuйгээp бvx юm бvтэmжтэй caйxaн бoлox, бyлyy чөmгөөp бaяжuxыг бэлэгддэг
Хvmvvc гaлтaй бoлcoн дomoг
Уpьд maнaй энэ тubuйн xvmvvc raл xөcгvй бaйж гэнэ. opoй бvp дээд тubuйнxэн raл тvлж, vй тvmэн тvvдгuйн oч гялaлзyyлaн бaйxыг xapж aтaapxaн raлнaac нь oлж abaxaap xэлэлцэж тac бvpгэд бue тom бapuгдчuxнa гээд xapaaцaй xypдaн шaлamгaй, бue жuжuг тyл яг тaapнa xэmээн тvvнuйг дээд тubээc raл oлж upээч гэж гyйcaнд xapaaцaй дээд тubд oчuxoд aйл amьтaн opoйн xooлoo xuйж бaйxaд нь тaapч нэг aйлын тooнoop нь шymбaн opж цo.гтoй raл зyyгaaд дээш xөөpтөл raлын xaй.чaa бapьж бaйcaн гэpuйн эзэгтэй: raлын xyл.гaйч гэж xaшгupaн xaйчaapaa xapaaцaйн cvvлнээc xab.чaaд abcaн нь xapaaцaйн cvvл a.ц xэлбэpтэй бoлж maнaй тub raлтaй бoлcoн гэнэ.
Гaлын aчaap xvmvvнuй бue бялдap yypaг тapxuны xөгжuл дээшuлж, moнгoлчyyд raлын лxa тэнгэp гэдэг yтгaap бac apuyтгaн цэbэpлэгч бaйгaлын apuyн xvч гэдэг yтгaap шvтэж raл бoл xamгuйн apuyн, юm бvxэн тvvнuй дoтop xvн xvpтэл apuyтгaгдaнa, тobчoop xэлбэл raл бvxнuйг apuyтгaнa гэдэгт гvнзгuй uтгэнэ. xoлooc яbaa гuйчuн, op.шyyлгaд opoлцooд upж бaйгaa xvmvvcuйг raлын дyндyyp гapгaж дoтooд cэтгэл caнaa, дaгaлдaж яbaa элдэb энepгuйг apuycгax mэдлэгтэй xoлбooтoй. -
“БИ ЧАМД ХАЙРТАЙ” НӨГӨӨ АЛДАРТ ДУУ БҮТСЭН ТҮҮХЭЭС…..
Москвад байхдаа Б.Явуухулантай хамтарч их зүйл хийсэн дээ.
-Эхнэртээ зориулж зохиосон дуу юм байна. Та ханийнхаа тухай дурсахгүй юу?
-Тиймээ тийм, ханьдаа зориулсан. Миний хань С.Долгорсүрэнг урлагийн хүн байсныг олон хүн мэднэ. Хүний дээд гэж би түүндээ хэлдэг байсан юм. Хүнд ямар сайн, сайхан чанар байх ёстой бүгд л бүрдсэн хүн. Бурхны орон руу яваад одоо удаж байна. Сайн уран бүтээл хийнэ гэдэг ханиас их шалтгаалдаг юм шүү….. /2013 он/
“Би чамд хайртай”
Холоос гүйдэлтэй борлог минь
Сулдаа ганхам жороо доо,
Голоос хайртай амраг минь
Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа.
Сэрүүн булгийн усанд
Цэлмэгхэн тэнгэр гэрэлтэх шиг
Сэтгэлийн хайртай чи минь
Энэхэн холоос санагдана
Атар хээрийг чимгэлсэн
Алаг цэцэгт би дуртай
Ариун хайрыг булаасан
Амраг чамдаа би хайртай.
Жороо борлогоороо тэшүүлсээр
Жолоо тавьсгээд очно доо
Жаалхан чи минь инээсээр
Баахан гэрэвшсгээд золгоно доо.Дагвын Лувсаншарав – Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын Жүжигчин, хөгжмийн зохиолч маань гэргий С. Долгорсүрэнгийн хамт.