Category: Монгол үндэсний түүх

  • ТЭР ЖИЛИЙН УЛСЫН НААДМЫН ӨГЛӨӨ

    Өдий насандаа, улсын баярын өдөр хэдэн ач нартайгаа баярлаж явах хүн ингээд байж байх гэж бодохлоор хэн нэгэнд гомдох сэтгэл төрнө.

    Амар мэнд асуусанаа, жар дөхсөн насандаа ингэж ч баяр тэмдэглэж байх гэж гэсэн бодол толгойд зурас хийв. Хэн, хэн нь нүдээрээ бас сэтгэлээрээ нэг нэгнийгээ уншина. Халуун сүүтэй цай, наадмын хуушуур авчирсанаа дэлгэв.
    -Та минь яачихав гэж би дэмий зүйл асуув.
    -Аа засаг дарга л … гээд чимээгүй болов.
    Ахы минь эхнэрийг Оргил гэнэ. Нутаг усандаа нэр хүндтэй, хүний төлөө сэтгэлтэй нэгэн. Өөрөө олон охидтой. Тэд өөрсдөө дутагдаж гачигдах зүйл ихтэй ч ядарсан хүн тааралдвал Оргил эмч олдсоноо бусдад зориулчихна. Тэглээ гээд Оргил эмч сэтгэлдээ баян, тайван, амгалан амьдарна. Сумын хаана л өвчин эмгэг, зовлон яригдахад хамгийн түрүүн сумын эмч очсон байдаг.
    Анх энэ суманд Оргил эмчийг ирж байхад ганцхан МАН гэж хэдэн нөхөд дангаараа олон жил тасралтгүй “ноёрхож” сонгогддог байв. Сумын МАН-ын байгууллага нь аймагтаа дээгүүр орох зуу гаруй гишүүдийн тоотой. Харин АН гэж хэн ч мэдэхгүй байхад Оргил эмч энэ суманд ирсэнээрээ анх намын үүр байгуулж, МАН-ын “зүрхэнд” хонхны дуу хадаасан түүхтэй.
    Өнгөрсөн сонгуулиудад дангаараа нэр дэвшиж ялалт байгуулж байсан МАН-ханд “хал” үзүүлж “хад” долоолгосон нэгэн бол Оргил эмч болой. Яах ийхийн зуургүй зуу давсан гишүүнтэй намын байгууллага байгуулж, сонгуульд хүчтэй өрсөлдөнө гэж МАН-ын хэдэн нөхөд зүүдэлж явсангүй. Дангаараа засаглан олон жил ид нойрмоглож явах үед нь цочоосон болохоор МАН-ын хэд нөгөө Оргил эмчид чигтэйхэн дургүй. Улс төр ид өрнөсөн тэр жилийн сонгууль, сумын хэмжээнд үзүүштэй бас хэдэн жил яригдахаар хүрц болж өнгөрөв. Тайван гэгчээр, бас өрсөлдөгчгүй ялсаар ирсэн ганц нам энэ жил арай хийж, арван гурван мэхээ хийж байж ганц, хоёр хүний илүүгээр ялалт байгуулав.
    Шинээр томилогдож ирсэн эмч энэ сумын улс төрийн тайван амьдралд гүн сорви үлдээж орхих нь тэрээ. Одоо хуучин архаг МАН-ын хэд, Оргил эмчийн аяыг нь олж, хүчийг нь дагуулж, сумаасаа зайлуулах тухай ярилцах болов.
    Тэр жилийн наадмын амралтын өдрүүд олон хоногтой таарч, арай эрт нутгийн цэнгүүн эхлэв. Нэгэн хүүхдийн үсний даахьний ёслол дээр сонгуульд ялсан МАН-ын “архаг” дарга, эхнэртэйгээ, шинээр тодорсон АН-ын шинэ хүчний дарга, эмч, нөхрийн хамт таарчихав.
    Даахьний ёслолын гэрийн гадаа хоёр хүчний удирдагчид учирч, сумын улс төрчдийн цээжин дотор залгисан “шүлс”-ээ цацалцаж, уусан архи толгой дотор манарах тэрхэн агшинд хэн хэндээ санаж явсан хатуу үг шидэлцэв. Хуучин хүчний архаг даргад албан тушаалын бяр хүч, омог, эр хүчний бардам зан бадарч, шинэ хүчний эмэгтэй удирдагчийн амаар уран цэцэн үг булгийн ус шиг ундрах мөчид хор шар, хувийн хонзон, албаны өширхөл дээд цэгтээ өрнөв. Архаг дарга маань, өрсөлдөгч нь эрэгтэй хүн байсан бол аль хэдийн “шанаа” өгчих хэмжээнд хүрэв.
    Олон жил дарга хийснийх арай гар зөрүүлчихсэнгүй. Албан тушаалын эрх мэдэл гэдэг айхтар амттай зүйл байдгийг мэдэх архаг дарга уран арга арга, ухаан бодол эргэлдүүлж, хэрүүл маргааныг өөртөө ашигтай болгож чадав.
    Наадмын өмнөх өдөр болсон “хэрүүл” архаг даргын ялалтаар өндөрлөж, санасаа хэрэгжүүлж чадав. Эмэгтэй хүнд эр бяраа гаргах нь нэр хүндэд халтай тул, эхнэрээ өмөөрч хажуунаас үг шидсэн Оргил эмчийн нөхөр, согтуугаар \уг нь даахьны найранд хэдэн хундага татсан нь үнэн юм\ засаг даргыг үг хэлээр доромжилсон ялд унаж, хорин нэгэн хоног баривчлагдах захирамжаар наадам эхлэхийн өмнөх өдрүүдэд аймгийн төв рүү баривчлагдан ачигдав. Том хэрэг биш учраас баривчлан хоригдох ялаа ногоон талбайн манаачийн ажлаар эдлэх болов. Тэгээд наадмын өглөө миний бие ахаа эргэж яваа нь энэ билээ.
    Улс тунхагласны наадмын өглөө радио, телевизроор төрийн дуулал хангинаж, Ардчилсан намын Ерөнхийлөгч үг хэлж, хөгжил дэвшил, ард түмний амьдрал бадран дээшилж, гадаад харилцаа өргөжин тэлж байгаа тухай уран яруу сайхан илтгэл тавихад, Ардын намын ерөнхий сайд идсэн уусандаа сэтгэл дүүрэн баярын мишээлтээр талимхайран нялагнаж, алгаа ташин баяр хүргэж, ихэс дээдэс зорьсон эрх мэдэлдээ хүрсэндээ сэтгэл тэнүүн байж, ард олон цэнгэлдэх дүүрэн уухай хошигорч байлаа.
    Ийнхүү Улсын баяр наадам эхлэхэд хөдөөгийн нэгэн ногооны талбайд ах бид хоёр буюу АН ба “хоригдол”, МАН ба “эргэгч” би, наадмын хуушуур идсэн шиг хамтдаа сууж билээ.
    Монголын минь улс төр гэж айл гэрт орж, амны бузар, ажлын садаа болон тэрчилнэ. Жирийн иргэд нь намын гишүүнчлэлгүй болж, улс төрөөр “хоол” ологчид нь мэргэжлийн ажлаа хийдэг тэр цаг хэзээ ирэх бол оо.
    Д.Жаргалсайхан

     

  • БЯМБАДОРЖ ЗАЙРАНТАЙ ЯРИЛЦЛАА.

    МБНЭ-ийн тэргүүн Д.Жаргалсайхан “Монголын минь нүүдлийн соёлын хэсгийн тасархай болсон бидний бяцхан өргөөнд АНУ, БНАСАУ зэрэг 10-аад улсын Элчин сайдууд зочилж, хүндэтгэл үзүүлж, хүрэлцэн ирж танилцлаа.
    1990 оны үед насанд хүрсэн хүн амын 1 хувь бөө шүтлэгээ шүтдэг байсан бол өнөөдөр 14 хувь болтол өссөн байдаг.
    1990 онд Монголд ялсан ардчилал бидэнд хүний эрхийн үнэт зүйл, шашин шүтэх эрх чөлөөг олгосон юм. Ардчилсан өөрчлөлтийн үр дүнд бид шашин шүтэх эрх чөлөө, хүний эрхийн олон амжилтад хүрсэн.
    Сүүлийн жилүүдэд монголд тэнгэр үзлийг гол тулгуур болгосон олон байгууллага үүсч хөгжиж байгаа нь бөө мөргөлд чухал ач тустай юм.
    Тэнгэр үзлээ шүтдэг, бөө мөргөлөө дээдэлдэг улаач нар 2012 онд МБНЭ байгуулж, тэр үеийн олон бөөгийн байгуулагууд нэгдсэнээс хойш цөөнгүй жил өнгөрлөө. 2013 онд батлагдсан “Монгол бөөгийн ёс зүй”-г хэрхэн мөрдөхөөс эхлэн бөөгийн байгууллага, галууд эргээд тархай байдалд шилжсэн. Цаг үе хувьсан өөрчлөгдөж байна.
    Бие даасан байгууллага, төв байх гэсэн, өөрийн дэг жаяг, онцлогоо авч явах гэсэн, тамга тэмдэгтэй төрийн бус байгууллага олноор бий болж, цаг үе, сорилыг дуулж явна. Энэ бол зайлшгүй туулах зам юм. Тодорхой хугацааны дараа нэгдэх гэж оролдох болно. Тэр хүртэл багагүй цаг хугацаа хэрэгтэй харагдаж байна.
    Тиймээс нэгдэх тухай бус, харин Зөвшилдөх уулзалтын механизмтай байх шаардлага урган гарч байна. Үүнд бас бэлтгэл ажил хэрэгтэй юм. Үүнийг зохион байгуулахад дэмжиж ажиллах хүсэлтийг” Монгол бөөгийн дархан зайран, Бямбадоржид уламжлалаа.
    Монгол бөөгийн дархан зайран, Бямбадорж саналыг талархан дэмжиж байгаагаа хэллээ.

  • ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ /ЖУРМЫН НӨХРИЙГ ДУРСАХУЙ/

    4 шуудай түлээ нүүрс аваачиж идэх хоол будаа боов цайны сүү дугтуйтай мөнгө тэргүүтнийг хүргэж өгч ихэд баярлуулав. Хэдэн сар ч юм бүү мэд огт гал түлээгүй байсан мөсөн хонгил гэрийг нь галлаж цай чанаж түүний баялаг түүхтэй сонирхолтой хууч яриаг дүрсжүүлж авч үлдэв. Гэрт нь ширхэг ч мод түлээ байсангүй Идэх юмны үртэс ч байсангүй бүх зүйл хөлдүү савтай ус нь хөлдчихсөн байж байх юм. Гурван есийн жавар тачигнасан ид хүйтэн байсан тул аргагүй байлаа. Тэрээр баяралсанаа илэрхийлж байн байн нулимс дуслуулав.Түүний амьдрал тэр чигээрээ түүх, баялаг намтар ажээ. Хамгийн сонирхолтой нь тэрээр хуучинаар МАХНТХорооны Улс Төрийн Товчооны гишүүн Түмэнбаярын Рагчаа агсаны өргөмөл хүү байлаа. Иргэний үнэмлэх дээрхи овог нь яах арагагүй тэр хүний нэрээр дурайж байх юм. Тэрээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Алтан гэдас одон Нийслэлийн хүндэт иргэний тэмдэгээр шагнуулж байжээ. Бас Ардчилалын 25 жилийн ой МАН ын 90 жилийн ойн медаль байх ажээ. Нийслэлийн хүндэт иргэний тэмдэгийг нь нэгэн найз нь түр гуйж зүүхээр аваад явсан ажээ. Амралтанд явахад хэрэг болдог гэнэ. Тэр найз нь түүний нэртэй ижил нэртэй нэгэн ажээ. Одон медалийг нь энгэрт нь зүүж зураг хөргийг нь авч хүндэтгэл үзүүлэв. Тэрээр бас халааснаасаа 100 граммын шилтэй “Хараа” архи гаргаж биднийг ёс болгон сэтгэлээсээ дайлав. Пан азийн аварга Лхагва болон нэр хүнд бүхий хүмүүстэй авхуулсан зураг хөрөг бусад шагнал дипломоо үзүүлэв. Хэдэн жилийн өмнө гэр нь шатаж өмссөн хувцастайгаа л үлдсэн гэнэ. Тэгэхэд хөдөлмөрийн гавяаны улаан тугийн одон бусад зураг хөрөг дурсгалтай бүх зүйл нь шатаж үгүй болжээ. Цахилгааны массаас болж гэр нь шатсан гэнэ.

    Төрөхдөө ганцаараа төрсөн одоо ч ганцаараа байгаа тэр эр хэдийнээ 75 насыг зооголжээ.Та энэ хүйтэн гэрт яаж амьдарч байнаа ? гэхэд Харин ингээд л сурчихсан юм өөр хаана амьдрах вэ гэж хариулав. Ширхэгч түлээ алга байна ш дээ Харин тиймээ Би хөлдүү мөсөн гэртээ орой ирээд шууд хувцастайгаа хөнжилд шургаж орж унтаад өглөө хувцастайгаа гараад явдаг юм гэж байна . Залуудаа нэгэн польш бүсгүйд сэтгэл алдарч явсан ч бүтээгүй гэнэ. Хэн нэгэнтэй гэр бүл болж явсангүй иймээс үр хүүхэд алга. Гэрээ шатсаны дараа өнгөрсөн жил энэ оромжийг тэтгэврийн зээл авч байж 800 мянгаар худалдан авчээ. Ингээд өнөөдрийг хүртэл тэтгэвэр авахгүй байгаа аж. Харж хандах ганц ч хамаатан садан үгүй тэрээр орь ганцаар ажээ. Өдөр нь сонин борлуулж цөөн хэдэн төгрөг олж авдагч өдөр нь хоолны газар хоол аваад үрээд дуусдаг ажээ. Хаанаас хэрхэн яаж өргөж авсан тухайг нь яриулав. Хэрхэн МАХН-ын Улс Төрийн Товчооны гишүүн эрхэмийн өргөмөл хүү болсон түүх сонирхолтой байлаа. Түүний нэрийг Рагчаагийн Эрхэмбаяр бөгөөд тэрээр Солонгос үндэстэн.
    Солонгос Японы дайнд эцэг нь алуулаад хойд солонгосын цэрэггүй бүсэд бас дайны талбарт эх нь буудуулж унаад амьсгал хураасан байхад нэг настай бяцхан хүү өөрөө шархтай хэдий ч цусанд хутгалдаж амь тавьсан эхийнхээ хөхийг үлгэж байхад нь орос цэргүүд олжээ. Тэгээд алс дорно Гулаг Олтригт аваачиж эмчилжээ Тэрээр гэдсэндээ байгаа бууны шархыг тэрээр үзүүлэв. Толгойдоо байгаа шархыг бас харуулав. Их бууны дэлбэрэлтийн шарх гэнэ. 1945 онд монголд төмөр зам анх тавигдаад нээлт хийж Сталины зургийг толгойдоо байрлуулсан анхны галт тэрэг монголд орж ирэхэд тэр галт тэрэгээр цор ганцаараа нялх хүүхэд монголд ирж асрамжийн газарт хүргэгджээ. Түүний дараа манай нам төрийн зүтгэлтэн Рагчаа гуай өргөж авч өсгөж хөмүүжүүлсэн аж. Ийм болохоор мэдээж түүний бага нас эрх ямба тансаглал дунд өсөн торнижээ.Одоогийн Кубын элчингийн байранд томцуултай айл саахалт өсжээ Тэрээр өсөхийн жаргал жаргал бишээ хэмээн ярив Нам төрийн зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн үр хүүхдүүд ялангуяа том Сүрэнжавтай нь дотно хамт тоглож өсжээ. Хар тэргэнд сууж эрхэлж тоглож эрх ямба эдэлж дээдсийн зиндаанд өсөж хүмүүжиж хүн болжээ. Гэхдээ тэр түүхээ их дэлгэрэнгүй ярьж олонд дэлгэхийг хүссэнгүй. Залуудаа тэр НАХЯаманд эх орныхоо төлөө алба хашиж байжээ Олон ч байгууллагад алба хашиж явж. Гадаад орнуудад ч их явж байж Одоо тэрээр бэлтгэл дэд хурандаа цолтой ажээ. 1990 оны ардчилсан хувьсгалд оролцож МоАХ болон Шинэ Дэвшилт Холбоонд элсэж дэмжиж ардчилалын төлөө зүтгэсэн олон мянган гишүүдийн нэг байсан тул тэрээр ажил албанаасаа хөндийрч холдожээ Гэр нь шатахад түүний хувийн амьдралын дурсгалт юм бүхэн шатаж устсан байна. Тэрээр С.Эрдэнэ даргын дэмжлэгээр Баянгол дүүргээс Батсүмбэрийн асрамжийн газар нэг одоо хүргэгдсэн авч тэндээсээ оргожээ.
    Сайн эр тэрээр мэдээж балгадаг байсан Ойрд уухгүй байгаа хэмээн тэрээр ярих ажээ Үүнээс болж нам төрийн зүтгэлтний өөрийн нь үр хүүхдүүд хамаатан садан нар зайгаа бариж тэрээр орь ганцаар тэнүүчлэх болсон байж магад Тэрээр биднийг автобусны буудал хүртэл гаргаж өгөөд баяралснаа байн байн илэрхийлж байсан авч хэн нэгэнтэй уулзахаар яаравчлан өөр зүг тийш яваад өгөв. Уг нь гэр нь одоохондоо дулаахан байгаа идэх хоол ч байгаа. Уулзаж учирдаг үе тэнгийн хөгшин байдаг юм бол уу гэж бид тааварлав. Яагаад гэвэл халаасанд нь дугтуйтай мөнгө байгаа. Үе тэнгийн хир таарсан эмгэн байдаг тухайгаа ч цухас дурьдаж байсан. Өөрт нь бас буруу байгаа л байх Улс төрийн хүчин төр засгаас бага сага дэмжлэг авч байсан бололтой. Ер нь Монголын нийгмийн өнөөгийн дүр зураг гэж ийм буюу Хүний хувь төөрөг тавилан гэж бас ийн буюу. Далан таван настай тэрээр хаа очиж бие сайтай нь ажиглагдав. Мань шиг юм ингэж амьдарвал аль хэдийнээ чад болсон. Хэн нэгэн эрхэм, төр засгийг харааж зүхсэнгүй Цор ганцаараа тэрээр өөрийн гашуун хувь заяатайгаа үүрд эвлэрчээ. Тэрээр өөрийн энэ амьдралаа олонд дэлгэрэнгүй дэлгэхийг хүсдэггүй юм байна. Ялангуяа аав Рагчаа гуайн тухай бага дурсав. Аавыгаа дотроо хайрлаж хүндэлж байснаас тэр байх. Хоёр улсын хоорондын харилцааны асуудалд сэв үүсэж магадгүй ч гэж өөрөө боддог бололтой. Түүний дүрстэй бичлэг яриа надад одоо болтол хадгалагдаж байдаг. Ингээд би энэ хүний тухай Face book хуудаснаа бичсэн Сайн санаат хүмүүс минь нэг удаа ч юм уу түүнд туслахад юуны буруу байхав туслаж дэмжээч, хэмээн уриалж бичсэн Зохиолч найруулагч Төрмөнх надруу холбогдож энэ хүний тухай баримтат кино хиймээр байна Херо Баатартай холбож өгөхөөр санаа гаргаж байлаа. Дараа нь сураггүй болсон. Ингээд монголчуудад минь сайхан сэтгэл халуун зүрхтэй хүн чанар нь гэрэлтсэн сайн хүмүүс арвин олон билээ. Тэдний нэг бол “Буянт Ээж” эмнэлгийн дарга Б.Наранцэцэг эмч юм тэрээр надтай холбогдож тэр хүнээ надруу явуулаач….. Би эмнэлэгтээ авч хэвтүүлж эмчилэе, асарая, өргөе хэмээн хүсэлт гаргасан Би Эрхэмбаяртай холбоо тогтоож тэр эмнэлэгрүү хүргэсэн Нараа эмч халуун дотно хүлээн авч ус цасанд оруулж хувцас хунарыг нь сольж үсийг засаж 20 гариу хоног асарч сувилсан Их сайхан болсон Улмаар эмнэлгийнхээ дэргэд хөнгөн ажил хийж тэндээ амьдрахыг санал болгож байлаа Тэрээр Эрхэмбаярын тухай дурсаж надад хэлэхдээ сэтгэл сайтай яриа хөөрөөтэй, амгалан хүн байна хэмээн надад магтаж байсан Гэсэн ч тэр хувь тавилан зургаа дагаад нэг л өдөр яваад өгчээ. Хаяа нэг эмнэлгээр үзэгдэж эмчилгээ сувилгаа авдаг байсан гэсэн Тэгэсхийгээд сураг тасарсан Надад ч сураг тасарсан надтай тааралдахаа больсон. Нараа эмчид ч олдохоо больсон Жил хагасын дараа Наранцэцэг эмч түүнийг тэнгэрт хальсаныг хаанаас ч юм сурагаар олж мэдсэн байсан. Хэрвээ тэр хүн хүсэлт гаргаад өөрийн эх орон хойт Солонгостоо очсон бол тэнд хүндэтгэлтэйгээр хүлээн авч тэндээ үлдсэн амьдралаа дуусгах боломжтой байсан байж магад Гэвч зүрх сэтгэл нь монголд татагдаж монгол хүн болж бас ч болоогүй монголын шудрага нийгмийн төлөө тэмцэж зүтгэж явсан юм. Ингээд тэр Монголынхоо хөрсөнд шингэж алга болсон Ийм нэгэн хувь заяаг би санаж сайн нөхрөө эргэн дурсаж үсэг тэрэллээ /Надад хань болж эргэж очсон журмын нөхөр Дамдинсүрэн Пүрэвжал нарынхаа нэрийг энд бас дурьдая/ Зураг дээр Наранцэцэг эмч Эрхэмбаяр болон түүнийг Монголд авчирсан анхны гал тэрэг Мөн Солонгос хүүхдүүд монголын асарамжийн газарт байгаа зураг
    Altangerel Gombo
    ·

  • “СЭГС ЦАГААН БОГД” НАЙРАГЛАЛЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮЛЭЭН АВЧ УНШААРАЙ.

    Сайхан хотын
    Хөөрхөн хархүү
    Сайн байна уу?
    Тэнэгэр говийн
    Тэмээчин бүсгүй
    Сайн байна
    Намар та манай нутагт
    Нартай хамт ирсэн юм уу
    Сэгс цагаан богд ууланд
    Сэрүү унах болоогүй юмуу
    Цэлгэр говь минь нараа дэлгээд
    Цэнхэр хадаг шиг намиатан байна
    Сар хаяанд хонож салхины үзүүрээс
    Хээрийн үнэр анхилан
    Нарны элч ус мэт
    Газрын хээлэнд шингэж
    Намрын говь дулаан байна
    Зун намартаа говь ингэж
    Зуух мэт голдоо халаад
    Өлгийтэй нялхас шиг
    Өвөлдөө илчээр амьсгалж
    Цан хүүргээ үргээн
    Цас үүлэндээ хайлдаг юм
    Нүдэнд дулаахан хархүү та
    Нүүдлийн шувуу байсан юм уу?
    Уужим говийн бяцхан бүрд би
    Ус нь цалгиж үлдсэн юмуу
    Сэм сэмхэн санаа алдаад
    Сэтгэл нэг л сүжрээд байна
    Намар та манай нутагт
    Нартай хамт ирэхдээ
    Намайг ганц түлсэн шүү дээ
    Батиар биш дээ хүнийг та
    Барьж харах шахсан шүү дээ
    Өөрөө тэгж өдөхийг өдчихөөд
    Өндөг шиг дуугүй явчихаад
    Шувуу бүхэнд үг заагаад
    Шуудан бүхэнд захиа дайгаад
    Нэгдлийн даргаас ч санаа зовохгүй
    Нээрэн та намаржин чадлаа
    Уншаад баймаар таны захидлууд
    Уулзахын заяа өгөөч гэжээ
    Уулзахын заяа өгье гэтэл
    Учралын жаргал аваач гэжээ
    Учралын жаргал авъя гэтэл
    Улаанбаатарт ирээч гэжээ
    Сэгс цагаан богдоо орхиод
    Сэтгэл юугаа дагая гэвэл
    Хонгор таны гэргий болоод
    Хот газар сууяа гэвэл
    Говь нутгийн хүрэн бүсгүйн
    Гоо үзэмж хүрэх болов уу
    Онгож гандсан миний царайд
    Оо энгэсэг таарах болов уу
    Уур гүйсэн байшинд суухаар
    Утаагүй галд цай чанахаар
    Улаа бутарсан говио орхиод
    Улаабаатарт очъёо гэвэл
    Буянтай ханийн цалин хүртсэн
    Бурхан байлаа ч таарах болов уу
    Буурал хангайн цагаан өвөл
    Булган дээлтэй ч даарах болов уу
    Уучлаарай найз минь
    Уурлах хэрэггүй тоглосон юм

    Улаабаатар сайхаан
    Уулс тийшээ хаяа тэлсэн
    Үүлс дээшээ дээвэр тулсан
    Улсын минь чандмань эрдэнэ
    Улаанбаатар сайхаан
    Өдөн дэрнээс
    Өглөө өндийж
    Өнгийн шаахай
    Өлмийд углаад
    Цоохор торгон
    Хэвнэг нөмөрч
    Цонхны хөшиг
    Хэцээр татаж
    Халуун ус
    Хананаасаа аваад
    Цахилгаан зууханд
    Цайгаа чанаж
    Үеийн тандаа эрхлэн суувал
    Үнэхээр нэгэн жаргал бус уу
    Гурван талтай толины урд
    Дөрвөн талаа толидон засаад
    Гурван зүүгийн булган малгай
    Төвхөн агаад жишүү тавьчихаад
    Өрнө зүгийн шаавай гутлын
    Өндөр өсгий шатаар товшиж
    Цагаан харшийн ёроолоор
    Цантай чулуун гудамжаар
    Ажилдаа яаранхан
    Автобусанд яаранхан
    Амраг нөхрөө сугадан алхвал
    Аяа бас жаргал бус уу
    Ажил тарсны дараагаар
    Аав ээжийн ерөөлөөр
    Цэцэг шиг хөөрхөн хүүгээ
    Цэцэрлэгээс хамт аваад
    Цэнгүүн сайхан үдэш
    Цэнхэр дэлгэц ширтээд
    Хөвсгөр диваанд шигдэжд
    Хөгжим дуу чагнан
    Сайхан бие эрүүл
    Санаа сэтгэл саруул
    Бие биенээ хайрлан суувал
    Бидэн хоёрын жаргал бус уу
    Тэгэвч найз минь би
    Тэнгэрийн энэ л хаяандаа
    Тэмээчин эгэл заяандаа
    Тоост их говийн
    Тортогт хөх асар
    Сэгс цагаан богддоо
    Сэтгэл хоргодоод болохгүй нь
    Сундлан нүүх үүлс шиг
    Суварган цэнхэр уулсаа
    Сувд шиг бэлд нь гялалзах
    Сум нэгдлийн төвөө
    Энэ нутагт тулсан
    Эцэг өвгийн галаа
    Он жилээр нэхэлгүй
    Орхиод явж чадахгүй нь
    Ай даа сайхан говь минь
    Алтан шаргал говь минь
    Анагай гурван цоохор
    Ажин гурван ширдэг
    Ах дүү гурван хаалга
    Аман гурван сээр
    Ар гурван дэл
    Алаг гурван шанд
    Задгай гурван хээр
    Зах гурван бамбуу …
    Нэр хүртэл шүлэг
    Нээрээн сайхан нутаг
    Аяа сайхан говь минь
    Алтан шаргал говь минь
    Солонгын долоон өнгө билээ
    Идээний таван амт нь билээ
    Ижил нь үгүй үнэртэн билээ
    Ид шидийн үзэсгэлэн билээ
    Аагтай цай шиг шаргалтан байдаг
    Аргалын зоо шиг хиргэлтэн байдаг
    Атан тэмээ нь хонгортон байдаг
    Алагхан говьдоо хайртай би
    Эмээлийн бүүрэг шиг элгэн хад нь
    Эсгээд авмаар иртэй ч гэлээ
    Ээрэм газрын алаг чулуу нь
    Эрхний бөөр шиг элүүн билээ
    Их говийг холоос харахад
    Ихэмсэг алс нь хүйтэн ч гэлээ
    Илчтэй хөрсийг нь алгаар дарахад
    Илүүрийн ул шиг халуухан билээ
    Хулангийн тоос шингэх бэл нь
    Хуурайн ар шиг ширүүн ч гэлээ
    Хүйсэн чинээ зүлгэн газраа
    Хүүхдийн зулай шиг нимгэн билээ
    Голдоо хүртэл хатсан юм шиг
    Говийн заг хатуу ч гэлээ
    Нарны илчинд ноцтол халсан
    Нарийхан мөчир нь ногоон билээ
    Цаадах уулс нь зэрэглэн хөвөх
    Цагаан далай зэрэглээнд тунах
    Өртөө газраас айлын гэр
    Өдрийн од шиг цахилнам билээ
    Халуун тогооноос бүрхээр авахад
    Хамар цоргин бүгчих уур шиг
    Таана аагсан хөхөмдөг манан
    Талаар дэгдэн хөөрнөм билээ
    Хүдэн татсан нутаг юугаа
    Хүсэл нь дагаад халуун явдаг
    Хүрэн царайтай говийн хүмүүс
    Хүний ясаар сайн билээ
    Ялаа хальтрам ханан хавцалд
    Янгир нь ятаатай ассан байдаг
    Асга шаргих хадан хавцалд
    Аргаль хоньтой нийлсэн байдаг
    Алаг тууз шиг эрээн цайдамд
    Адуу нь хулантай уралдан байдаг
    Тэнгэрийн хиаз шиг цагаан цээлэнд
    Тэмээ хавтгай туйлан байдаг
    Өнгө гэрлийн хувилгаан
    Өвгөн манхны давалгаан
    Говь сайхан нутагт минь
    Гоё сайхан болж байна
    Цагаан суурин хээр босож
    Цахилгаан дэн гэрт асаж
    Цэнхэр говьдоо манай нэгдэл
    Цэцгийн мандал дэлгэж байна
    Хүний санаа алс сууж
    Хүсэл бодол нь айл бууж
    Эгэл олны амьсгаа нийлсэн
    Энэ нэгдэлд амьдрал сайхан байна
    Намар та энэ нутгаар
    Нартай хамт давхиж явахдаа
    Манай нэгдлийн сайхныг биширч
    Малчдын хойморт саатаж суухдаа
    Уянга модтой цагаан гэрийг нь
    Улаабаатарын ганган тавьцыг нь
    Машинаа зогсоож гайхсан гэнэлээ
    Малгайгаа авч магтсан гэнэлээ
    Нээрэн ч энд говь шигээ
    Нэгдэл маань өргөн байна

    Сэгс Цагаан Богд шигээ
    Сэтгэл минь өндөр байна
    Үеийн найз нь өөрийн нэгдлийн
    Үүднээс сөхөж өрхнөөс татаж
    Алсын хүнд хайраа хадгалж
    Айлын хүүгээс түүнээ харамлаж
    Задгай шаргал хүлгэн говьдоо
    Зандан шатар шиг зуун тэмээгээ
    Үүрийн туяанаар өрж явна
    Үдэш болтол нүүж явна
    Хонгор найз минь уулзъя гэвэл
    Холын надтай учиръя гэвэл
    Нар шиг говьдоо таныг урья
    Сар шиг гэрээ энд барья
    Эрхэм таныг эргээд ирэхэд
    Эгийн голынхоо алимаар дайлъя
    Усан үзмийг нь багцыг таваглаж
    Ургацын шимээр хүндлэн цайлъя
    Хангайн гоёлыг говьд өмсгөх
    Хотын соёлыг хөдөө хүргэх
    Хувь заяаг та бидэнд
    Хувьсгалт буурлууд тавьсан байна
    Хот хөдөө адилхан болох
    Хойчийн өдрийг ойрхон болгож
    Залуу насныхаа хамаг өнгийг
    Зах нутагтаа хамаг өгье
    Маргад тэнгэрийн чулуун зүмбэр
    Манант говийн үүлэн сүмбэр
    Сэгс Цагаан Богд ууланд
    Сэтгэл байвал жаргал байна
    Аяны чинь дөрөөг
    Сүү өргөн мялаая
    Алсын чинь харгуйг
    Сүй болгон хүлээе
    Баяртай найз минь
    Хариу бичээрэй
    Байнгын минь хаяг
    “Сэгс Цагаан Богд!”
    Энэхүү алдартай найраглалын хариу болгож Т.Очирхүү агсан “Улаанбаатар минь баяртай” хэмээх найраглалыг нэлээд олон жилийн дараа бичиж байжээ. Найраглалыг бүрэн эхээр нь уншигч танд толилуулж байна.
    (Д.Пүрэвдоржийн “Сэгс Цагаан Богд” найраглалын баатар тэмээчин бүсгүйн захидлын хариу)

    Хөдөө нэгдлийн тэмээчин
    Хөөрхөн бүсгүй сайн байна уу?
    Холоос чамайгаа мөрөөдсөн
    Хотын хархүү сайн байна аа
    Сэгс Цагаан Богдод
    Сэрүү унах болоогүй нь
    Ус нутагтаа хайртай
    Уяхан чиний санаа байна аа
    “Нартай хамт явсан юм уу?” гэж
    Надаас чиний асуудаг нь
    Хайр юугаа илгээсэн
    Халуун сэтгэлийн чинь үг байна аа
    Тиймээ!
    Холын чамдаа сэтгэлээ өгсөн
    Хотын хархүү би
    Нутгийн чинь нууранд хоргодсон
    Нугасны нэгэн дэгдээхий байжээ.
    Урин хавартаа эргэн ирэх
    Усны нэгэн шувуухай байжээ.
    Холоо эндээс чамайгаа хүлээж
    Долоо хоногийн шуудан тоолж
    Амрагийн сэтгэлд хайлан явахад
    Өдөрт чи зүрхэнд минь багтах юм
    Нар ээсэн говьдоо чи намайг татах соронзон юмуу?
    Саран хээрлэх талдаа чи саатан хүлээх хань минь юмуу?
    Үе үехэн санаа алдаад
    Үнэндээ миний ч сэтгэл сүжрээд байнаа
    “Намар та манайд ирэхдээ
    Намайг ганц түлсэн” гэнэ шүү
    “Батиар биш дээ хүнийг та
    Барьж үзэх дөхсөн” гэнэ шүү!
    -Өөрөө чи хөөрхөн төрчихөөд
    Өөдөөс нь ширтэхээр доошоо харчихаад
    Үг хэлэх гэхээр нүүр чинь улайчихаад
    Үүд рүүгээ харан яараад байсан шүү дээ!
    Мөдхөн тэгээд захиа бичихээр
    Мэдээ сураггүй таг болчихоод
    Удаж удаж нэг бичихдээ
    Улаанбаатараасаа ирээч гэсэн шүү дээ!
    Хонгор чинийхээ хүслийг дагаж
    Хотоосоо би явъя гэвэл
    Дурлал хайрынхаа сэтгэл дагаж
    Дуулим талд чинь очъёо гэвэл
    Ажилд борогшоогүй цагаан гарын минь
    Алга хорсон цэврүүтэх болов уу?
    Малд төшөөрсөн найзыг чинь хүн
    “Мануухай” гэж шоолох болов уу?

    -Санаснаа ингээд нөхдөдөө хэлэхээр
    Цаашлуулж тэд маань намайг дөнгөх юм
    Ний нуугүй үнэний чинь хэлэхэд
    “Нийслэл хүүгийн” үлгэр болно гэлцэх юм
    Нээрээ ч бараг үнэн дээ ! гэж дотроо бодовч
    Нэг л юм сэтгэлийг минь зовоох юм
    Байнгын чинь хаяг
    Сэгс Цагаан Богд гэж санахаас
    Байж суухын арга олдохгүй юм
    Уучлаарай найзаа
    Уудам говь нээрээ сайхаан
    Зүйдэлгүй хөх тэнгэрийн
    Хөмийх тэртээх хаяанд
    Зүс цагаан талын
    Хязгаар тэртээ холд
    Сэтгэл дотор зүмбэрлэсэн
    Сэгс цагаан богд уул бий
    Итгэл хайрыг минь булаасан
    Ээжийн нэгэн охин бий
    Тэнгэр тулам бүтээлтэй
    Нэгдэлч түмэн идээшсэн
    Тэр сайхан нутагтаа
    Зандан хүрэн тэмээдээ
    Хариулж чи минь байгаа даа!
    Захгүй өргөн говьдоо
    Дуугаа дуулж яваа даа
    Уудам энэ нутагт чинь
    Өргөө гэрээ барьж
    Ус нутгийн чамаар
    Өрхнийхөө оосрыг татуулбал
    Хөөрхий хүний үр гэж
    Хөгшчүүдийн чинь сэтгэлийг уяраан
    Хөөр баяр цалгим
    Урам зоригтой амьдарвал
    Бие биенээ хайрлаж суусан
    Бидэн хоёрын жаргал бус уу?
    Нам ардынхаа дуудсанаар
    Найз чинийхээ хүссэнээр
    Хөдөө нутаг сайхан байна гэж
    Дуулж бахдаж явбал
    Хөдөөгийн сэхээтэн энэ байна гэж
    Дууриал болж явбал
    Газрын холд саатаа нь үгүй
    Гандашгүй хайрын сэтгэл бус уу?
    Учиръяа гэмээн учирсан
    Унтрашгүй хайрын жаргал бус уу?
    Гэвч найз минь би
    Гэгээн тансаг нийслэл хотоо
    Гэршиж дассан гудам талбайгаа
    Хорин хаврын намтар юугаа
    Холбон дурсахгүй байж чадахгүйнээ
    Сэгс Цагаан Богдоос явнаа гэхэд
    Сэтгэл чинь ямар байлаа?
    Учралын сайханд баясаад байвч
    Улаанбаатараа орхино гэхээс
    Уяхан сэтгэл догдлоод байнаа
    “Уулс тийшээ хаяа тэлсэн
    Үүлс дээшээ дээвэр тулсан
    Улсын маань чандмань эрдэнэ” (чиний хэлдгээр)
    Улаанбаатар нээрээ сайхаан
    Дурсгал түүхтэй энэ л хотын
    … дугаар амаржихын цэлгэр өрөөнд
    Уужим орчлонд мэндэлсэн болохоороо
    Улаанбаатартаа би хайртай байдаг юм
    Аавын минь хэлдгээр хоолоо олохтой болгох
    Авьяас ухаан тэлэх номын хуудас дэлгэж
    Өлгий сайхан дүүрэгтээ хорин жил бүүвэйлсэн
    Өрлөг дотно хотоо би бахдаж явдаг юм
    Мандах өглөөний нар нь улаан
    Манай хувьсгалын туг нь улаан
    Жанжин Сүхийн хөшөө баатар
    Жаргалтай түмний нь түүх баатар
    Нэр нь хүртэл шүлэг
    Нээрээн Улаанбаатар сайхан хотоо
    Энэ л хотын хөгжөөнт дүүрэгт
    Эрх танхилхан насаа үдэж
    Их сургуулийн нь саруул танхимаас
    Эрдмийн шим хүртэж гарсан
    Унаган хүү нь билээ би
    Үзэмж тансаг хотынхоо
    Үер шиг хөврөх олны урсгалд
    Үеийн найз чинь бүл нэмж
    Үүрээр эртлэн ажилдаа явдаг юм
    Дөлгөөн Туулын хөвөөнд орших
    Дөрвөн давхар нэгэн ордонд
    Цагийн зүүтэй уралданхан
    Цаас үзэг нийлүүлэнхэн
    Буурал профессорын зөвлөгөө сонсож
    Буман номын хуудас дэлгэж
    Эрдэм шинжилгээний сэдэвт зохиол
    “Элсэн далайн хөлөг” -өө бичиж байдаг юм
    Домогт өмнийн говийг туулж
    Дорнод монголын талыг барж
    Тэмээний тухай муугүй судалсан байтлаа
    Тэмээчний тухай муухан мэддэг байснаа
    Намар танай нутгаар явахдаа
    Найз нь үнэндээ ойлгосон юм шүү
    Эрдэм шинжилгээний эрэл дундаа
    Энхрий чамайгаа олсон юм шүү
    Тэнэгэр говийн
    Тэмээчин бүсгүй минь ээ
    Ирэхгүй нь дээ! гэж итгэл алдрах
    Ийм л хүн байж дээ гэж сэтгэл гутрах болоогүй шүү!
    Одоо би чинь, чинийх боллоо
    Орон гэр минь танайх боллоо.
    Тэнүүн говийн чинь бахдах сэтгэлтэй
    Тэмээчин чамтай амьдрах хүсэлтэй
    Хөгжөөнт хотын нэгэн хархүү
    Хөлгийн жолоог чам руу заллаа.
    “Залуу насныхаа хамаг өнгийг
    Зах нутгийн чамдаа өгөхөөр”
    Загийн галын халуун илчээр
    Эцгийн голомтыг үүрд бадраахаар
    Холын чамдаа сэтгэлээ өгсөн
    Хотын хархүү би
    Сүү өргөн мялаасан
    Аяны чинь дөрөөнд гишгэж
    Сүй болгон хүлээсэн
    Алсын чинь харгуйд орлоо

    … Ай Улаанбаатар
    Аз жаргалтай нийслэл хот минь
    Сэтгэлд дотно хотынхоо хөгжөөнт дүүргээс гарч
    Сэлүүн талын хөдөө рүү хөлгийн жолоо залахад
    Эргэн эргэн хоргодох эцгийн минь гэр шиг санагдаж
    Эгэл нэгэн хүү чинь баяртай хэмээн ёсолж байна.
    Энхрий дотно хот минь баяртай, баяртай
    Тэмээчин бүсгүйтэй амьдарлаа холбож
    Тэнгэрийн хаяанаас чамайгаа мөрөөдөхөөр
    “Дүү хот” -ыг чинь хөдөөд байгуулалцаж
    Дүүжүү холоос тэмүүлэн суухаар
    Униар татсан говь тийш хүү чинь явлаа
    Улаанбаатар минь баяртай.

  • МОНГОЛ ГЭРИЙН БАРУУН ХАТАВЧНЫ ТУУРГЫГ ГӨВДӨГГҮЙН УЧИР

    Монгол ээж араг тэврэн төрдөг байсан нь гал голомт нь үргэлж элбэг дүүрэн өсөн дэвжиж, төрж байгаа хүүхэд гэр бүлээ тэтгэсэн сайн хүн болохыг бэлгэдэж байгаа хэрэг ажээ. Гэрийнхээ баруун урд хэсэгт төрдөг учир нь тухайн айлын хамгийн их буян хишгийг хадгалдаг хэсэг гэж үздэгтэй холбоотой. Гэрийн баруун урд хэсэгт байрлах эсгий туургыг монголчууд гөвдөггүй. Яагаад гэвэл тэр туургыг гөвөх юм бол буян хишгээ хамт гөвж байхгүй болгоно хэмээн цээрлэдэг. Түүнтэй холбоотой нэгэн домог буй.
    Эрт үед нэгэн бадарчин лам тэнүүчилж яваад цөөн хэдэн малтай, үр хүүхэдгүй нэгэн эхнэр нөхрийнд иржээ. Гэтэл тэр айлын нэг зузаан сүүлтэй хонь бусдаасаа нэг л содон байсан бөгөөд тухайн айлын хамаг буян хишиг нь тэр хонинд л байна хэмээн боджээ. Тэгээд бадарчин тэр айлд үлдэхээр шийдэж “танай малыг би нэг жил хариулж өгье” хэмээжээ. Айлын эхнэр нөхөр хоёр баярлаад бадарчинг үлдээсэн бөгөөд нэг л мэдэхэд жил өнгөрсөн байжээ. Тэгээд бадарчин лам явах болсноо хэлэхэд айлын эзэн сандраад “та манайд их тус боллоо, юу дуртайгаа ав” хэмээжээ.
    Харин бадарчин нөгөө том сүүлтэй хонийг заагаад аваад явах гэтэл тэр айлын нохой нь ирээд нөгөө хонины сүүлийг нь тас хазчихжээ. Бадарчин лам нэг л учир боллоо шүү гэж бодоод нөгөө хонио болиод харин хээрийн замд ханьтайг нь бодож нохойг чинь дагуулаад явъя гэжээ. Гэтэл нохой нь гэрийнхээ баруун урд талын хананы эсгий туурганд сарьчихаад яваад өгч гэнэ. Тэр цагаас хойш тэр айл улам өөдлөн дэвжиж маш их мал хөрөнгөтэй баян чинээлэг айл болж үр хүүхэд ч төрж гэнэ. Тийм учраас өнөөг хүртэл хөдөө айлд буухдаа тухайн айлын баруун урд талаас нь зүглэж орвол маш их бэлгэшээдэг ёстой. Мөн гэрийнхээ баруун урд хэсэгт малынхаа буян хишгийг хүндэтгэж айрагны хөхүүр, мориныхоо эмээл, малынхаа тоног гэх мэт хэрэгслийг байрлуулдаг. Хоёр гурваараа саахалт буусан айлын байрлалыг харж байгаад хамгийн баруун талд бусдаасаа арай урд байрласан айлд эхэлж ордог. Энэ нь тухайн хот айлын хамгийн хүндтэй ахмад настан хүний гэр юм.

  • ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД АРВАН ЖИЛ БҮГСЭН “УУЛЫН” ТӨМӨРЫН ЖИНХЭНЭ БОДИТ ТҮҮХ

    Сэтгүүлч Б.0йд0вын 1990-ээд 0нд хэвлэгдсэн “Яс ц00жинд ганихарсан гучин т0м ялтан” хэмээх н0м0нд “Уулын” Төмөр багтаж байлаа. З0хи0лч, сэтгүүлчид энэ мэтээр “Уулын” Төмөрийг бусдаас 0нц0лс0н нь цаанаа бас учиртай. Үүний учир нь “Уулын” Төмөр нь дээхэн үеийн “Т0р0й” Банди, “Т0г0с” Чүлтэм нар шиг ард түмний дунд хүндлэгдсэн шилийн сайн эр байж чадсанд байгаа юм. Тэр зөвхөн нутгийн ардууддаа хүндлэгдээд з0гс0хгүй мөрдүүлж байсан байцаагчдаа, яллах гэж байсан шүүгч нартаа хүртэл хүндлэгдэж, цаадуул нь түүнийг д0т00д сэтгэлдээ өрөвдөж хайрладаг байсан гэдэг.Дээхэн үеийн шилийн сайн эрсийг “Арван тавны цагдаа” нар ингэж хайрлаж байсан түүх тэр бүр байдаггүй. Тиймээс “Уулын” Төмөр жинхэнэ 0риг “Шилийн сайн эр” байсан б0л0лт0й. Нутгийн ардууд Баавайн Төмөрт “Уулын” Төмөр гэдэг нэр хайрлаад бүтэн арван жилийн турш цагдаа нараас хамгаалжээ. Төмөр шиг сайн м0рь унаж, ан гөрөө хийж, ууланд урц б0сг0ж, хээрээр гэр хэцээр дэр хийсэн алдартай хулгайч с0циализм, к0ммунизм ид н0ёрх0ж байсан захиргаадалтын үед тун цөөхөн төрсөн.
    Түүнийг хааяа нэг уулнаас бууж нутгийн айл хунараар айраг цагаа эргүүлж явахад нь цагдаагийнхан сүргээрээ 0чиж сандаргасан явдал цөөнгүй бөгөөд энэ бүгдээс нутгийн ардууд л хамгаалсаар иржээ. Муу мэдээ дуулсан Төмөр хангал м0риных00 нуруун дээр үсэрч м0рд00д хадтай хавцалтай уулан дундуур гал цахилуулан давхиж 0дд0г байж. Машин тэрэг хөлөглөсөн цагдаа нар түүний барааг харвал дээдийн заяа. Хөвсгөлийн битүү тайга, эгц өндөр хясаан дундуур машин тэрэг явж б0л0хгүй нь харамсалтай. Ийм маягаар “Уулын” Төмөр арван жил чулуу хөөлгөсөн гэдэг. Тэрбээр бүтэн арван жил уул хадаар амьдраад нэгэн өдөр уулнаасаа бууж “За, 0д00 л нэг эрх чөлөөтэй, амар тайван амьдаръя. Би хийсэн хэргээ ухаарч 0йлг00д хэнд ч баригдалгүй арван жил 0рг0х ганцхан з0рилг0т0й байсан. Энэ з0рилг00 биелүүллээ. 0д00 намайг өршөөх байлгүй” хэмээн нутгийн ардуудад хуучилж байсан гэдэг.
    Гэтэл итгэж биширсэн төр засаг нь өршөөх нь худлаа б0лж хувирчээ. Тиймээс Төмөр дахиад л ш0р0нгийн хаалга татсан байна. Чанга дэглэмээс эхлээд жирийн дэглэм хүртэл дамжаагүй ш0р0н гэж үгүй бөгөөд түүний өөдөөс ямар ч хэрцгий д0гшин авиртангууд хэдэрлэж байсан түүх байхгүй гэдэг. Ямар сайндаа л ялтанууд “Халхын их ш0р0нгийн хад м0дны Төмөр” хэмээн авгайлах билээ дээ. Ингээд түүний тухай д0м0г б0лс0н ярианаас иш татъя. “Уулын” Төмөртэй хамт Б0ли0гийн Дүүжий гэдэг хүн хамт 0рг0с0н гэдэг. Мань х0ёр тас харанхуй шөнө Шишгэдийн г0лыг салаар гатлаад эрэг дээр гараад м0ринд00 м0рдт0л Дүүжийгийн м0рь нь булгиад хаячихаж. Төмөр эмээл дээрээсээ бугуйлаа авч ганцхан г0гц00 мултлаад чулуудтал тэр нь хангал м0рины т0лг0йд өлгөгдөж зуларсан м0рийг ганцхан эргүүлээд т0гт00чихс0н гэдэг. Тас харанхуй шөнөөр эмээлдээ эвхсэн бугуйлаа тайлж аваад хангал м0рь бугуйлдана гэдэг эр хүний бахархал.

    Мөн Хөвсгөл аймгийн Ж0л0гийн тайгад Төмөр 40 сумтай винт0в буутай явж байгаад 60 гаруй ч0н0т0й тааралдаж эцэст нь арай гэж амьд гарсан гэдэг. Шишгэдийн г0лд эмээлтэй м0рин00с00 салчихаад замд тааралдсан адуунаас яах ийхийн завдалгүй нэг м0рь барьж унаад явчихсан байна. Явган нүцгэн хүн ямар ч эмээл хазааргүй сул м0рь унаад өчнөөн х0л газар туулсан байгаа юм. Мөн тэр нэг удаа Хүнхэр тайгад явж байгаад цагдаагийн арав шахам хүнд хөөгдөж м0рины хурд, эрийн сайныг шалгасан гэдэг. Гэвч цагдаагийнхан м0рийг нь буудчихжээ. Явган нүцгэн Төмөр хэдийгээр цагдаа нарт бүслүүлсэн ч гэлээ хадан хавцал өөд амь тэмцэж тэдний гараас амьд мэнд мултарсан байгаа юм. Түүнийг үнэндээ машинтай хөөгөөд ч, явган хөөгөөд ч барьдаггүй байж. Ш0р0нд байхдаа зарим нэг ядарсан х0ригд0лын ажлыг давхар үүрдэг байсан нь нөхөрсөг, хамтач, энэрэнгүй сэтгэлийн илэрхийлэл ажээ. Түүнтэй хамт х0ригд0ж байсан Архангай аймгийн харъяат Дэлгэрийн Самбуу д00рхи зүйлийг хуучилсан юм. “Төмөр бид х0ёр чангалангийн төмөр хаалганы цаана хамт х0ригд0ж байлаа.

    Бидэнтэй арав гаруй х0ригд0л хамт байсан. Хатуу хар м0д0н шалан дээр хувцас хунар нь таар шуудай б0лс0н х0ригд0лууд өдөр шөнөгүй нухлуулсаар арьс яс б0лж гүйцэв. Хэн маань ч үхэж б0л0х энэ муу хар савнаас бүгдээрээ амьд гарах юм шүү гэж “Уулын” Төмөр бидэнд байнга сануулдаг байлаа. Н00рх0й хувцастай х0ригд0лууд м0д0н шалан дээр нухлагдаад энд тэнд нь цул хөндүүр б0лж сав л хийвэл ё0лн0. Төмөр тэдэнд өөрийнхөө хувцасыг тайлж өгөөд өөрөө м0д0н шалан дээр нүцгэн унтдаг байлаа. Дээхэн үед бөхчүүд б0л0н шилийн сайн эрчүүд суран дээр унтдаг байсан гэдэг. Тиймээс Төмөр энэхүү ёс заншлыг дагасан ч байж б0л0х. Тэгээд бидэнд цаг ямагт сэтгэл зүйн эмчилгээ хийдэг байлаа. Жишээ нь “Та нарын хэвтэж байгаа м0д0н шал чинь цэцэг н0г00 жигдэрсэн дэлгэр зуны хээр тал. Бидний дээр цэлмэг хөх тэнгэр цэлийж байна. Хажуу талаар эгц өндөр хадан хясаа байна. Ийм сайхан байгаль дунд хэдүүлээ хэд х0н0г тухлан саатах хэрэгтэй. Даанч биднийг 0й хамгаалагч нар энэ сайхан байгалиас хөөж гаргах гээд урцны маань хаалгыг байн байн т0гших юм. Хэдүүлээ эндээс яасан ч явахгүй шүү” хэмээн туйлын итгэл үнэмшилтэй ярьдаг байлаа. 0й хамгаалагч гэдэг нь хянагч нарыг хэлж байгаа ухаантай юм. Х0ригд0лууд Төмөрийн яриаг с0нс00д нээрээ л дэлгэр зуны хээр талд хэвтэж байгаа юм шиг туйлын бахдалтай байдагсан. Төмөр д0р хаяад д0л00 х0н0гийн өл дааж байсан юм. Ядарсан х0ригд0луудад г0лдуу х00л00 өгчихнө.
    Х00л идэхдээ бас учиртай. Камерт адууны цувдай 0рж ирэх үед бараг л найр наадам б0лд0г байлаа. Төмөр арваад х0ригд0лын адууны цувдаааг бүгдийг нь нийлүүлж байгаад өрөөний г0лд тавина. Тэгээд бүгдээрээ т0йр00д сууна. Энэ үед Төмөр “Байгаль эх бидэнд буян хишгээ хайрлалаа. Энэ сайхан тарган цатгалан хандгайг хэдүүлээ 0д00 сайхан шарж идье. 0й хамгаалагч нарт мэдэгдэж б0л0хгүй шүү. Гэхдээ яарах хэрэггүй, удаан бөгөөд тайван з00гл0цг00ё” гээд адууны цувдааг хувааж өгнө. Өлсгөлөн х0ригд0лууд бараг бүхлээр нь залгих шахам байдаг. Харин Төмөрийг үг хэлсэний дараа нээрээ л хандгайн мах идэж байгаа юм шиг маш бахдалтай алгуурхан иддэг байж билээ. Энэ мэтээр бидэнд сэтгэл санаа, бие бялдарын асар их дэм өгсөн. “Бид бүгдээрээ шилийн сайн эрчүүд учир хэн ч ё0лж халаглах учиргүй” гэж Төмөр хэлдэг байлаа. Төмөрийн энэ үгийг с0нс00д ядарч туйлдсан арваад х0ригд0лын сэтгэл санаа сэргэж туйлын сэргэлэн б0лчихд0г байж билээ. Хэрвээ Төмөр тэр үед бидэнтэй хамт байгаагүй б0л бүгд л сэтгэл санаагаар унаад тураалдаа 0рж чангалангийн цэвдэг өрөөнд мажийцгаах байсан биз. Бид бүгдээрээ тэр хар савнаас амьд мэнд гарцгаасан” гэж билээ. “Уулын” Төмөр арван жил ууланд бүгээд үнэхээр өөрийн санаачилгаар уулнаасаа буусан уу, эсвэл гэнэдэж цөлстөөд уулнаасаа буусан уу гэдэг х0ёр янзын таамаг байдаг. Мэдээж цагдаа, хуулийнханд б0л “Би өөрөө уулнаасаа бууж ирсэн” гэж л хэлнэ шүү дээ.

    Харин хамт х0ригд0ж байсан хүмүүстээ арай өөр зүйл ярьдаг байж. Дал, наяад 0ны үед Дөчин мянгат, Сансар х0р00л0лд жинхэнэ атамандаж явсан “Хагархай” Тамир “Уулын” Төмөрийн тухай дурсахдаа “1982 0ны 3-р сарын 22-нд Гүррагчааг сансарт нисч байхад би яг мөрдөнд 0рж байлаа. Тэр үед Хөвсгөлийн тайгад арваад жил бүгсэн Баавайн Төмөр баригдаад ирчихсэн, яг миний хажуу талын өрөөнд байсан. Баавайн Төмөр яаж баригдсан бэ гэвэл их с0нин. Тэр үед Мааньтын ш0р0нг00с Ч0йр0гийн Дүгэрээ тэргүүтэй есөн ялтан 0рг0ж улс 0р0н даяар бөөн дуулиан дэгдэж байлаа. Тэгтэл энэ есөн 0рг0д0лын х0ёр нь Хөвсгөлийн тайга руу гараад явчихаж л дээ. Тэгээд цагдаагийнхан верт0лёт хөлөглөөд Хөвсгөлийн тайгад самналт хийхгүй юу. Энэ үед Баавайн Төмөрийн дээгүүр верт0лёт эргэлдээд бөөн цэрэг, цагдаа б0л00д явчихсанд мань эр “Намайг барихаар ирлээ” гэж эндүүрээд цагдаа нар дээр өөрөө давхиад 0чс0н байгаа юм. Уг нь түүнийг цагдаа нар т00х00 байчихсан, зөнд нь 0рхичихс0н байж л дээ. Баавайн Төмөр ингэж гэнэ алдсан гэдэг. Тэгээд арав гаруй жилийн ял авсан. Гэсэн ч ял нь з0хих хэмжээгээр хөнгөрсөн. Нэгдүгээрт нутгийн ардууд г0мд0л гаргаад, х0ёрдугаарт Чехийн элчин сайдын яамнаас Төв х0р00нд бичиг өгсөн байгаа юм. Яагаад ингэсэн бэ гэвэл Чехийн ге0л0гичид Хөвсгөлийн тайгад явж байгаад төөрч будилаад үхэж хатахын даваан дээр нь Баавайн Төмөр таарч тэднийг х00лл0ж ундлаад аминд нь 0рс0н гэдэг.
    Ингэж бусдад тус б0лж явсан нь өөрт нь эргээд сайнаар нөлөөлсөн” гэж ярьсан юм. “Уулын” Төмөрийг мөрдөж байсан цагдаагийн бэлтгэл 0фицер Г.Сундуйсүрэн Хөвсгөл аймгийн Дархадын сумдад хэсгийн төлөөлөгчөөр 0л0н жил ажиллажээ. Тэрбээр янз бүрийн бэрхшээлтэй учирч, 0л0н ч гэмт хэрэг илрүүлж явсан чекист хүн. Түүнийг сайхан барилддаг байсан, гэвч албан ажлаасаа б0л00д аймгийн наадамд х0ёр гуравхан удаа з0д0гл0с0н, хэрвээ цаашид барилдсан б0л улсын начин бүү хэл заан б0л0х байсан гэж ахмад бөхчүүд ярьдаг байлаа. Бэлтгэл 0фицер Г.Сундуйсүрэн 0д00г00с хэдэн жилийн өмнө “Уулын” Төмөрийн тухай д00рхи дурсамжийг үлдээж билээ. “Хөвсгөлйин тайгад 0л0н жил бүгсэн “Уулын” Төмөр давжаа биетэй жирийн нэг залуу байсан. Баривчлаад цагдаагийн гадаа авчрахыг харсан хүмүүс “ Энэ чинь нөгөө дуулиант Уулын Төмөр мөн гэж үү, арай ч дээ” гэх зэргээр г0л0нгуу харж, ярьцгааж байсан. Уг нь сахал самбаа нь ургачихсан хүдэр эр гэж б0д0ж байсан байх л даа. Буунд мэргэн, м0ринд гарамгай, М0нг0лд00 л К0вб0й гэгдэх сэргэлэн залуу байсан. Хар буруу санаагүйгээсээ б0л00д бусдад санамсаргүйгээр уруу татагдсан хүн. Нэг удаа тэр найз Сэмжидтэйгээ Мөрөнгөөс Ренчинлхүмбэ 0р0х гэж хэд х0н0г 0нг0ц хүлээж л дээ.
    Тэгтэл тэсвэр алдсан Сэмжид нь х0ёулаа м0рь хулгайлж унаад нутаг явъя гэж ятгасан байгаа юм. Тэд нутагтаа ирж амжсан ч хулгайн м0рь нь илрэхэд Сэмжид Тува руу явъя гэж ятгахад нь Төмөр зөвшөөрч. Тэгээд х0ёулаа зугтаж 0й тайгаар х0н0н өнжин х00л ундгүй явсан байгаа юм. Сүүлдээ шантарч ядарсан Сэмжид “Ер нь б0лъё” гэхэд Төмөр зөвшөөрөөгүй юм билээ. Тэгтэл Сэмжид Төмөрийг буудаж шархдуулсан байгаа юм. Хариуд нь Төмөр түүнийг буудаад алчихаж. Тэгээд л зам нь шулуудчихгүй юу. Хүн алчихсан тул 0л0н жил х0ригд0х нь мэдээж шүү дээ. Арваад жил ууланд бүгэх б0лс0н нь ийм учиртай. Энэ хэрэг надад 0н0гд0ж, би түүнийг барих гэж нэлээд хөөцөлдсөн. Нутгийнхан хэлнэ гэж байхгүй, тас нууна. Түүнийг нутгийн ардууд их хайрлаж хамгаалдаг байсан юм. “Уулын” Төмөр сумын төвд сэмхэн ирээд кин0 үзчихдэг, тэр ч бүү хэл с0нгуулийн үеэр саналаа өгөөд явчихсан байдаг байлаа. Намайг нэг удаа кин0 үзээд сууж байтал өмнө минь сууж байсан нэг хүн гараад явчих юм. Тэгтэл Төмөр намайг таниад гараад явчихсан юм билээ. Ууланд бүгж байхдаа хэнд ч гэм хийгээгүй. Шөнийн цагаар ам бүл цөөтэй айлын өвсийг хадчихдаг, хүмүүс ч Төмөр ирээд явжээ гэж баярлах жишээтэй. Төмөр айлаас м0рь гуйж унаад явсан ч эргүүлээд аваад ирдэг байж.
    Тэгээд л нутгийн ардууд түүнд итгэл, сэтгэлээ өгсөн байдаг. Хэрвээ тухайн үед Төмөр надад баригдаад, нарийн учраа тайлбарласан б0л ял нь хөнгөн тусах байсан юм. Хулгайн хэргийг санаачлагч нь Төмөр биш. Эхэлж буудсан хүн нь Сэмжид. Шархадсан Төмөр амиа хамгаалаад хариу буудсан хэрэг. Нууцгүй хэлэхэд би түүнийг эрж хайж байсан ч д0тр00 өрөвддөг байсан. Төмөр нэг удаа уулнаас баригдаж ирээд дахиад ш0р0нг00с 0рг0с0н хүн. Тэр үед “Ганц худаг”-т нэг үймээн гарсан юм. Нэг х0ригд0л манаачийг алах гэж гэтэж байгаад өөрөө буудуулчихаж. Энэ үймээнийг ашиглаад Төмөр усны ц0ргийн хамгаалалт хийсэн яндангаар шургаж, шөнөжин мөлхсөөр гарч амжсан байгаа юм. Азаар түүнд аргамжаатай м0рь таарч хөл залгасан гэдэг. Тэгээд Хандгайт хавийн уулаар бүгж байгаад нутгийн зүг хөдөлсөн байдаг. Замдаа айл хунараар 0рж адуугаа эрж явна гээд аяга цай ууж, х00л идээд л цааш явдаг байсан гэдэг. Тэгээд Хөвсгөлийн тайгад ирээд арван жил бүгсэн хүн дээ. 0р0гн0д0г хэд хэдэн нууц газартай. Газар ухаад дээр нь хөрсөөр хучин, өчүүхэн ц00рх0й гаргаж түүгээрээ агаар, галын утаа гаргана.
    Нэг удаа бид тал талаас нь бүслээд гарах гарцгүй б0лг0т0л Төмөр газрын гаваар 0рс0н мэт алга б0лчихс0н. Нууц нуувч руугаа 0рс0н хэрэг. Бас нэг удаа баригдсан б0л0вч алга б0лчихс0н. Тэр тухайгаа сүүлд нь “Би г0лын усанд далд 0р00д нарийхан гуурс уснаас цухуйлгаад амьсгалж байсан юм” гэж ярьж байсан. 0л0н жил ууланд бүгэхдээ биеийн хувьд нөхцөлгүй чийрэг б0лж, яг л зэрлэг амьтан шиг ууж идэж явсан байдаг. Заримдаа айлд ирээд х0н0хд00 “Ямар муухай үнэртэй юм, бүгчим байна” гээд гадаа унтдаг байсан гэдэг. Чихний нь с0н0р сайжирч ямар ч амьтаныг алхаагаар нь мэддэг, нисч яваа шувууг харахгүйгээр бууддаг байсан гэдэг. Нэг удаа айлд сууж байснаа газар чагнаад удахгүй машин ирэх нь гээд гараад явчихсан гэдэг. Тэгтэл х0ри0д минутын дараа машинтай хүмүүс ирсэн байгаа юм. Сүүлдээ түүний нэрийг барьж мал хулгайлдаг хүмүүс 0лширс0н. Тиймээс нутгийн хүмүүс буруугаар 0йлг0ж
    “Төмөр хүн биш ч0н0 б0лжээ” гэлцэх б0лс0н юм. Тэгээд л Төмөр нэрээ төрөө цэврээр нь авч үлдэхийн тулд уулнаас бууж ирсэн байх гэж би б0дд0г. Өөр бас шалтгаан байсан юм билээ. Түүнийг уулнаас бууж ирсэний дараа малын хулгай хэвээрээ байсан. Ямар ч байсан тэр нэр төрөө аварч, нутгийнхандаа нэр бүтэн үлдсэн хүн дээ. Арван жил өнгөрөхөд ялын хөөн хэлэлцэх хугацаа дуусдаг гэдэг б0л худлаа. Төмөр хэдийгээр уулнаас бууж ирсэн ч найман жилээр яллагдсан. Энэ ялаа Авдрантын ш0р0нд н0м ёс00р нь эдэлсэн. Тэр ч байтугай ажлынхаа төлөвлөгөөг давуулан биелүүлж байсан учир хугацаанаасаа өмнө суллагдсан. Уулын арван жил, Авдрантын найман жил түүнд маш хүнд туссан байгаа юм. Тэр д0тны найз з0хи0лч С.Хэнзийд нэгэн захидал бичсэн байдаг.
    Түүндээ “Архинд шунасан хүн х0жиж байсан удаагүй юм. Урт наслахыг ч үзсэнгүй. Миний чамд хэлэх эцсийн үг энэ. Чи архинаас айж яв. Би архинд т0лг0йг00 мэдүүлсэн б0л аль хэдийн өнгөрөх байсан. Гэвч надад нутагтаа насаа элээх, жаргах хувь тавилан даанч алга байж дээ” гэсэн байлаа. Үүнээс үзэхэд гутарсан нь илт байгаа биз. З0хи0лч С.Хэнзий түүний амьдралыг 0л0н талаас нь судлан “Үзэсгэлэнт сайхан ч д0гшин ширүүн х0рв00” гэдэг баримтат тууж бичиж байлаа. “Уулын” Төмөр миний тухай үнэнийг мэдээд “Ахмадтай уулзаж нэг сайхан ярих юмсан. Надад туслах гээд байхад нь би зугтаад байсан юм билээ” гэж ярьсан байсан. Үнэн юм үнэнээрээ байх сайхан. Төмөр б0л муу нөхрийн нүглээс б0лж ялихгүй хэрэгт 0р00ц0лд00д алдаж эндсэн ч эр з0ригт0й, хөдөлмөрч, өрөвчхөн, гүндүүгүй сайхан хүн байлаа” гэж дурсаж билээ. “Уулын” Төмөр ан авд үнэхээр гаргууд байсаныг нутгийнхан нь 0д00 ч дурсан ярьдаг аж.
    Хандгайн махыг б0рц0лж хатаагаад нутгийн ардаа 0л0н ч удаа дайлсан гэдэг. Энэ хүн арван жил уул хадаар 0рг00д, дахин ш0р0нд 0рж ялаа дуусгаад эрх чөлөөтэй, амар тайван амьдарч байгаад 1990-ээд 0ны эхээр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын “Х0р00гийн г0л” гэдэг газар таалал төгсчээ. Чанга дэглэмтэй ш0р0нд хамт ял эдэлж байсан Нэргүй гэдэг хүн нас барахаас нь өмнө түүнийг эргэж 0чс0н гэдэг. Тэгээд “Уулын” Төмөр сайн найзтайгаа хэд х0н0г архидаад бие нь муудаж нэг л өдөр амьсгал хураасан байна. Нутгийн залуус “Уулын” Төмөрийг нас барахад нь маш их харуусч “Зах зээлийн үед манай нутагт шилийн сайн эр , хурдан м0рь х0ёр хэрэгтэй байна. Их Т0г0сынх00 г0лд Загдын хурдан алаг м0рь, “Уулын” Төмөр х0ёрын т0лг0йг авчирч 0нг0л0н тахъя” гэсэн уриалга гаргасан гэдэг. Магадгүй 0нг0л0н тахисан ч байж б0л0х юм.
    З0ХИ0ЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.0ЙД0В

  • ХҮННҮГИЙН ШАНЬЮЙН БУЛШНААС ЧИНГИС ХААНЫ НАРАН ТАМГАНЫ ДҮРС ОЛДСОН

    Уруу харсан пирамид хэлбэртэй булшны их бие 47м, бунхан руу орох үүдэвч 38м урт. Малтлага судалгааны явцад НТ 80 – 100 оны үед хамаарах Шаньюйгийн булш болохыг тогтоосон. Дагуул 29 дагуул булшинд 1.7 настай хүүхдээс 35 настай эрэгтэй хүн хүртэл нийт 28 хүн, нэг адууг хамтад нь оршуулсан байна.

    #АЛТАН ХЭЭТ АВС: Язгууртны авсыг монгол гэрийн хана мэт хээлэн алтаар чимэглэж, эрдэнийн чулуу шигтгээ бүхийгээр хийсэн байдаг нь “хадан гэр”-ийг зэхэж оршоодог эртний уламжлалтай холбоотой. Мөн гол бунхан орчимд 21 адуугаар тахил үйлдэж, адууны хэрэгсэл дагуулж, үнэ цэнэтэй эд хэрэглэл, алт мөнгөн чимэглэл бүхий сүйх тэргүүдийг жиргэн хийсэн байсан.
    #ХААНЫ ЯС: Шаньюйгийн шарилаас зөвхөн гавлын ясны хэлтэрхий, дунд чөмөгний яс үлдсэн байсан. Өмнө нь 100 орчим антропологийн олдвор байдаг ч хаад, язгууртных тэр бүр олдож байгаагүй учраас энэхүү ясны олдвор нь антропологийн хувьд ач холбогдолтой. ДНК-ийн судалгаа нь өнөөг хүртэл маргаантай байдаг хүннүчүүдийн угсаа гарвалын талаарх эргэлзээг тайлахад хувь нэмэр болно гэж үзсэн. Дундад Ази, Казахстан, Киргизстан, Турк зэрэг орнууд Хүннү нарын ур гарал үүслийг булаалдсаар байгаа билээ.
    #СҮЙХ ТЭРЭГ: Бунханаас жижиг, том нийт 15 орчим сүйх тэрэгний эд ангиуд гарч ирсэн бөгөөд тэдгээрээс бүтэн угсрагдах боломжтой 6-7 тэрэг байжээ. Нэг сүйх нь ханз үсэгтэй, гоёлын хийцтэйг үзвэл Шаньюйд Хан улсын хуанди бэлэг болгосон байх. Бусад сүйх нь хүннү хийцтэй, чимэг урлал онцгой байдаг нь Шаньюй нарын эрхэм тансаг хэрэглээг илэрхийлдэг. Тэрэг болон хөллөх морины тоног хэрэгслийг тэр чигээр нь алт, мөнгө, эрдэнийн чулуугаар чимж, хүрлээр гайхалтай нарийн урлажээ.
    #ШАГАЙ ба ТАМГА: Шаньюйгийн булшны зүүн талаар байрлуулсан 3 дугаар дагуул булшнаас нэг нас 7 сартай хүүхдийн оршуулга олдсон юм. Тэрхүү хүүхдийн булшинд 200 шагай хийсэн байсны 20 гаруй нь тамганы дүрстэй. Тэдгээрт Чингис хааны “наран тамга”, Өгөөдэй хааныхны “дэгрээ тамга”, Мөнх хааны удам угсааныхны “сэрээ тамга” зэрэг нь яг тэр хэлбэрээрээ дүрслэгдсэн байдаг нь маш чухал баримт юм. Чингис хаан болоод боржигон овогтныг Хүннүгийн эзэнт гүрний Шаньюй нарын залгамжлагч нар гэдгийг баталжээ.
    #РОМ АЯГА: Судалгааны багийн ахлагч доктор, профессор Д.Эрдэнэбаатарын өгүүлснээр Гол мод II малтлагын нэгдүгээр булшнаас гарсан шилэн аяга цаг хугацааг тогтооход тусалжээ. Хоёр өөр шилийг уусган хольж урласан аяга нь эртний Ромын хаадын ордны тансаг хэрэглээний нэг аж. Шилээр урлах арга нь НТ I зууны 2-р хагаст хамаарах эртний Грекээс Ромд уламжилсан соёл юм. Ийм аяга Германд 3 ширхэг, АНУ-д 2 ширхэг хадгалагддаг бөгөөд зургаа дахь нь ийнхүү Монгол Улсаас олджээ. Энэ олдвор булшны насыг хэлээд зогсохгүй Ром ба Хүннү гүрний хооронд харилцаа холбоо байсны нотолгоо болдог.
    #ХАШ: Монголоос урьд өмнө олдож байгаагүй, зөвхөн Хятадын эртний хуанди нарын гарт байдаг, оршуулахад нь зүрхэн тушаа газар нь тавьж оршуулахад хэрэглэдэг “хаш” чимэглэлийг Гол модны энэ булшнаас олсон бөгөөд хэмжээний хувьд Хятад улсад ч олдож байгаагүй том юм. Хашийг хөвөөлөн адуу малыг хүртэл чимэглэсэн нь сонирхолтой. Эртний үгэнд “эрдэнийн хаш нь эзнийхээ биеийн байдлыг илтгэдэг” гэдэг. Гартаа барихад өнгө нь хувирч байвал эзэн нь өвчин эмгэг туссан, эсвэл хорлогдсон хэмээн мэддэг байжээ. Эл хаш чимэглэлийн олдворыг эдүгээ Монгол Улсын эрдэнэсийн санд хадгалж байна.
    #ГАДНЫ ТУСЛАМЖГҮЙ ҮНДЭСНИЙ МАЛТЛАГА: Гол мод II малтлага нь Монгол Улс гадны тусламжгүйгээр бие даан малтан судалсан хамгийн том судалгаа шинжилгээний ажил юм. Тус малтлагыг “Женко” группын “Түмэн хишигтэн” ХХК ивээн тэтгэсэн. Төсөлд ЭША, археологич, антропологич 6, археологи болон түүхийн мэргэжлээр суралцаж буй оюутан 80 гаруй, цэргийн албан хаагч 80, инженер, техникч, жолооч, механикч, аж ахуй, гал тогооны гэх мэт 20 орчим, нийт 200 орчим хүний хүч хөдөлмөрөөр малтаж 2000 гаруй цул алт, мөнгөн эдлэлийг илрүүлж Монгол судлаач эрдэмтдийн чадал чансааг дэлхийд таниулсан цогц ажил болсон билээ.
    #Жич: Энэ малтлага судалгаа, олдвор бол Монголын түүх, археологийн салбарын ГАЙХАМШИГ, сод үйл хэрэг юм. Үүнтэй хэн ч маргах аргагүй.
    Hishgue Tumur

  • Д.Эрдэнэбаатар: Хүн улсын соёлын өв дэлхийг “цочоож” эхэлсэн нь тодорхой боллоо

    Тэдгээрийн нэгээр Монгол Улсын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал дахь “Гол мод-2”-ын Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгааны ажил нэрлэгдсэн байна. Тус судалгааны багийг удирдсан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Улаанбаатарын Их сургуулийн багш, археологич Д.Эрдэнэбаатараас шилдэг олдворын нь талаар ийнхүү тодрууллаа.

    -Энэ оны Дэлхийн 10 шилдэг судалгааны нэгээр таны удирдсан багийн судалгаа шалгарчээ. Баяр хүргэе. Судалгааны багийнхнаа эхлээд танилцуулна уу?
    – Баярлалаа. Энэ бол манай Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн судлаач багш нарын 20 жилийн шургуу хөдөлмөрийн үр дүн юм шүү. Энэ удаагийн 2019 оны хээрийн судалгааны ажил маань манай Сургуулийн Археологийн тэнхим, БНХАУ-ын Хэнань мужийн Археологийн хүрээлэнтэй хамтран хийсэн судалгааны ажил юм. Бидний малтан шинжилсэн 189-р булш болон 10-р булшны олдворууд дэлхийн шилдэг 10 судалгааны 9 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Есийн тоо монголчууд бидний хувьд маш их азтай байгаагийн шинж. Манай судалгааны багт археологич Б.Галбадрах, антропологич Э.Мижиддорж, археологич Ж.Эрдэнэ, сэргээн засварлагч Б.Батчимэг, БНХАУ-ын Хэнань мужийн Археологийн хүрээлэнгийн доктор Ли Ганг, Ван Ли, Луй Бин нарын археологич судлаачид мөр зэрэгцэн ажилласан. Бүтэн таван сарын турш хийсэн судалгааны ажлын анхны үр дүнгээ бид харлаа. Мэдээж судалгаа бүрэн гүйцэд дуусаагүй, үргэлжилсээр байгаа.

    -Дэлхийн шилдэг олдвороор нэрлэгдээд буй мөнгөн луунууд ямар онцлогтой вэ?
    – Хос мөнгөн лууг цул мөнгөөр цутгаж хийсэн, дэл, сэрвээ, далавчийг алтан шармалаар бүрсэн уран гоё хийцтэй амьтны загварт урлагийн төгс шийдэл юм. Бид одоо чухам юуны зориулалттай болохыг шинжлэн судалж байна. Мэдээж эхний таамаглал маань Хүннүгийн буюу Хүн улсын хаан төрийн сүр хүчний бэлгэдэл болох нь тодорхой. Цаашид лавшруулан судлах ажлыг одоо ид хийж байна. Судалгааны ажил маань бүрэн дууссаны дараа энэ сэдвээр Та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж гарах байх аа.

    – Балгасын тал дахь “Гол мод -2”-ын Хүннүгийн язгууртны булшнуудаас өөр ямар ямар үнэтэй олдвор гарсан бэ?
    – Эхний малтсан 189-р булшийг бид 3 жилийн турш малтан шинжилсэн, энэ жил малтаж дуусгасан эртний булш юм. Хэдийгээр энэ булш маш их тоногдсон байсан ч, азаар эндээс дээрх хос мөнгөн луу олдсон. Энэ нь манай Монгол Улсаас төдийгүй, Ази тивээс олдсон лууны бүтэн дүрс бүхий анхны олдвор гэж үзэж болно. Тэр дундаа мөнгөн хос луу монголчууд бидний өвөг дээдэс луу гэдэг амьтныг хэрхэн төсөөлж бүтээснийг бодитойгоор харах боломжтой боллоо гэсэн үг юм.
    Луу нь хэдийгээр домгийн амьтан боловч бидний өвөг дээдэс лууг нохой биетэйгээр төсөөлөн урласан байгаа нь маш сонирхолтой. Бидний хүүхдийн булш байж магадгүй хэмээн таамаглаж малтсан 10-р булш бол, харин огт хөндөгдөөгүй байсан. Иж бүрэн нэг эвэрт янгирын дүрс бүхий мөнгөн чимэглэлтэй, модон сүйх тэрэг дагалдуулан тавьсан, 70 гаруй настай эрэгтэй хүнийг оршуулсан байсан. Энэ нь Хүннүгийн язгууртны оршуулгын зан үйл, оюуны болон эдийн соёлын хийгээд хүн судлалын \антропологи\ олон зүйлийн гэрч баримт, эх сурвалж болох үнэ цэнэтэй судалгааны ажил болсон. Би түрүүн хэлсэн, бидний судалгааны ажил зөвхөн эхэлж байна.

    -Ер нь, АНУ-ын “Археологи” сэтгүүл шилдгүүдийг хэрхэн нэрлэж зарладаг юм бол?
    – АНУ-ын “Археологи” сэтгүүл нь дэлхийн нийтийн янз бүрийн газар оронд хийж буй археологийн судалгаануудын үр дүнг өөрсдийн редакцийн гишүүд, дэлхийн нэртэй томоохон археологич нарын саналыг үндэслэн нэрлэдэг уламжлалтай юм билээ. Урьд өмнө нь, бид бас 2011 онд анх малтсан булшны судалгааны үр дүнг нэр дэвшүүлж байсан юм. Гэвч шалгараагүй. Харин энэ жилийн хувьд санаандгүй байхад бидний судалгаа шалгарсан нь “даравч далдай нь, булавч бултайж” буйн шинж байх аа.

    -Тус сэтгүүлд манай археологийн олдворууд “Топ”-оор нэрлүүлж байсан тохиолдол бий юу?
    – 2008 онд билүү Монгол-Оросын хамтарсан археологийн шинжилгээний анги бас Ноён уулын булшны судалгааны үр дүнгээ дэвшүүлж байв. Гэвч ОХУ-ын шилдэг археологийн судалгаагаар нэрлэгдэн ОХУ-ын судлаач Н.Полосьмак улсынхаа төрийн шагналыг хүртэж байсан.

    -“Хү” хамтлаг лого-гоо танай судалгааны олдвороос санаа аван бүтээсэн гэдэг үнэн үү?
    – Би “Хү” хамтлагийн лого-г харсан. Монгол улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт Б.Дашдондог надтай танилцан өөрийн хамтлагийн анхны пянзаа надад бэлэглэсэн юм. “Хү” хамтлагийн лого-г манай 2011 оны судалгааны үр дүнгээр илэрч олдсон зарим мөнгөн чимэглэлийн суурийг ашиглан, нэг эвэрт бэрсийн дүрстэй эвлүүлэн “Хү” гэсэн үг орсон лого хийсэн байна билээ. Тэр лого-г хийсэн хүнийг зохиосон гэхэд хэцүү, харин бидний судалгааны олдвороос “дэлссэн” гэвэл онох байх. Ямартаа ч Хүн улсын соёлын өв дэлхийг “цочоож” эхэлсэн нь тодорхой боллоо.

  • ЭСЭН ХААН

    Ямар ч улс үндэстэний түүхэнд тухайн улс үндэстэнийг нэгтгэсэн хаад тухайн улсынхаа түүхэнд өндөр байр суурийг эзлэн бичигддэг. Монголчуудын түүхэнд бол Чингис хаанаас хойш монголчуудыг нэгтгэсэн ганцхан хүн түүхэнд тодрон гарсан нь Эсэн хаан байв. 15-р зуун эхлэхэд Цагаан хэрмээс хойш умардын говь хүртэлх /одоогийн Өвөрмонголын нутаг бүхлээрээ гэсэн үг/ бүх нутаг Хятадын Мин гүрний захиргаанд орсон байв.
    Ойрадын Баатар чинсан, түүний хүү Тогоон тайш нар Мин улстай дайтаж тэмцсээр нас барсан. Тогоон тайш 1430-аад оноос Мин улсын Ганьсу мужаас тэнд зутруухан амьдарч байсан Ажаа тайжийн хүү Тогтобухаг авчирч хаан суулгасан түүхтэй. Энэ түүхийг манайхны олонхи нь огт мэддэггүй юм шиг байдаг. Баатар чинсан, Тогоон тайш нарын үйл хэргийг Эсэн тайш үргэлжлүүлж Мин улсад эзлэгдсэн Цагаан хэрэм хүртэлх Монголын бүх нутгийг цэрэг зэвсгийн хүчээр Монголд буцаан нэгтгэв. Эсэн тайш бол Мин улсын Инзүн хааны удирдсан 500,000 цэрэгтэй армийг өөрийн 20,000 цэргээр бут цохин, дэлхийн цэрэг армийн түүхэнд алдар нэрээ дуурсгасан монгол жанжидын нэг билээ. Харин Мин улсын хаанаар хонь хариулуулсан гэдэг нь худал дэгс яриа болно.
    Манайхны олонхи нь Ойрадын гэдэг нэрнээс нь болоод Тогоон тайш, Эсэн хаан эцэг хүү хоёрын тухай болон тухайн үеийн Монголын түүхийн талаар дэгс ташаа ойлголттой байдаг бөгөөд эсрэг талд нь “Халх”-ыг эсвэл “Зүүн Монгол” гэсэн бүтцийг сөргүүлэн тавьдаг нь маш том ташаарал мөн. Тэр үед Халх байтугай Зүүн Монгол гэсэн бие даасан улстөрийн болон аймгийн бүтэц огт байгаагүй гэдгийг манайхны олонхи нь огт мэддэггүй. Тухайн цаг үе буюу 15-р зууны эхэн үед Тогоон тайшийн тэргүүлж байсан монголчуудын тусгаар улс өнөөгийн монгол улсын нутагт оршиж байснаас өөр монголчуудын тусгаар тогтносон бие даасан бүтэц Цагаан хэрмээс хойших нутагт огт байгаагүй гэдгийг энэхүү постны MING DYNASTY – BOUNDARIES OF 1415 A.D. History and Commercial Atlas of China, Harvard University Press 1905. гэсэн атласнаас харж болно.
    Тогоон тайшийн захирч байсан монгол нутгийн эргэн тойрон баруун талдаа Цагадайнхантай хиллэж байв, зүүн Буйр нуураас баруун Хами хүртэлх газар нутаг нь гагцхүү хятадын Мин улстай хил залгаж байсан. Тиймээс Тогоон тайшид ганц том дайсан байсан нь Мин улс байв. Монголын 17-19-р зууны түүхэн сурвалжуудад дурдагддаг Аругтай тайш, Адай хаан нар бол Жочи Хасарын удам болно. Жочи Хасарын эзэмшил бол Эргүнэ мөрний нутаг билээ. Гэвч Аругтай тайш, Тогоон тайштай тэрсэлдэн дайтаж байхдаа ихэвчлэн Мин улсын нутагт оршиж байсан байдаг.
    Эсэн тайш Мин улсын захиргаанд байсан олон монгол аймгуудыг өөртөө нэгтгэснээс Мин улсын харуул байсан Урианхайн гурван харуулын монголчуудаар суурилж хожим Халх аймаг бүрэлдэн бий болсон билээ. Тиймээс Халх-Ойрад гэж талцаж мэтгэлцэх асуудалд эцэг хүү Тогоон тайш, Эсэн хаан нар огт хамааралгүй гэсэн үг. Хэрэв хамааруулж бичиж байгаа бол та түүхээ огт ойлгоогүй, мэдэхгүй байнаа гэсэн үг. Энэ үг мэргэжлийн түүхчидэд ч хамаатайг сануулах нь илүүц бизээ.

    Ю.Пүрэвдорж. 2020.04.22.

  • ВЬЕТНАМААС НУТАГТАА ГҮЙЖ ИРСЭН МОНГОЛ АЗАРГА

    Төдөлгүй дарга нар ирж тус хорооноос 300 орчим цэргийг ялган гаргаж үнэмлэх бичиг шийтгэж олгон монгол дээл өмсгөн төмөр замын буудал дээр авч ирээд Вьетнам уруу бэлгэнд явуулж байгаа адуу хүргэх тушаал өгчээ. Арваад вагонд дүүрэн адуу ачсан байх бөгөөд нэг вагонд дунджаар дөч тавиад адуутай. Вагон бүрт 7-8 цэрэг хуваарилагдан өвс усыг нь өгч 7 хоног явахад Халзан гуайн хариуцсан вагонд аргагүй л нүдэнд туссан хур дэлтэй, урт сайхан сүүлтэй, тэгш дүүрэн хондлойтой, өндөр сайхан хүрэн халзан морь явсан. Харин нөгөө вагонд нэг сайхан хар хүрэн азрага явна гэж цэргүүд ярилцаж байлаа. Тэр хоёр морийг цэргүүд шагшин магтаж хайрлан өрөвдөж моринд хайртай буриад цэрэг Төгсөө гэдэг ийм сайхан амьтдыг юунд ингэж хүний нутаг руу явуулж байдаг юм болдоо гэмээн нулимс унагаж байсан гэдэг.

    Тэр хоёр морь вагон дотор хажуу дахь морьдоо хазаж хайрч тас тангаран амьтан хүн ойртуулахгүй уурсан догширч байсан бөгөөд тэдэнд өвс тэжээл өгөхөд хаалгаар өгөх аргагүй тул цонхоор л өвс тэжээл хүрздэн өгч явсан ажээ. Ингээд эцсийн зогсоол дээр ирэхэд Вьетнамчууд морьд хүлээн авахад бэлтгээд төмөр замын буудлыг өндөр хашаа барьж битүү торлон хамгаалаад буудал дээр буусан адууг шууд тэр торон хашаанд оруулаад цааш нарийн хоолойгоор дамжуулан авахаар тохируулан бэлтгэсэн байжээ. Буудал дээр ирээд морьд буулгахаар вагоны хаалга нээхэд нөгөө хээр азрага, хүрэн халзан морь хоёр хамгийн түрүүн үсрэн буугаад хээр азрага хамраараа салхи татан хэд хүчтэй агаар сорон үнэрлэснээ тэр өндөр торон хашаан дээгүүр хүрэн халзан морьтой хоёулаа харайн гараад тэр их битүү ой шугуй руу шурган алга болжээ. Хүмүүс хойноос нь хөөцөлдөөд хүрэн халзан морийг нь барьж ирсэн боловч хар хүрэн азаргыг нь барьж чадалгүй алдчихсан гэдэг.
    Гэтэл 1961 онд Төв аймгийн Мөнгөн морьт сумаас тусламжийн агтанд явуулсан адуунаас нэг хар хүрэн азарга 1963 онд нутагтаа гүйж ирсэн нь монгол түмнийг бишрээсэн хайрлам үйл явдал болж билээ.
    Уг морины эзэн адуучин эр нэг өглөө адуугаа хураахаар хүрээд иртэл адууны захад нэг сарлагийн тугал шиг бөөдийсөн хар юм хэвтэж байж гэнэ. Яваад очвол 3 жилийн өмнө вьетнамын дайнд илгээсэн өөрийнх нь хар хүрэн азрага ижлийнхээ дэргэд ирчихсэн хэвтэж байж. Хамаг бие нь шарх сорви болсны дээр эцэж тураад арьс яс болсон амьтан эзнээ дөхөн очиход толгойгоо өргөн үүрсэж байсан гэдэг. Эзэн нь үүнийг үзээд өөрийн эрхгүй бууж толгойг нь тэвэрч аван уйлж байжээ. Ёстой тураг шувуу нисэж үл хүрэм туурайт хүлэг туулж үл барам тэр хол газраас олон ус мөрөн гатлан, олон улс гүрний хил давж, замын хүнд баригдан тушигдан хүлэгдэж чоно нохойд хөөгдөн шарх сорви олсон ч зөвхөн нутагтаа гүйж ирж чаддаг чанар гагцхүү гайхамшигт монгол адуунд л байдаг байна. Энэхүү азаргыг тухайн үеийн Улаанбаатар хотын захиргаа худалдан авч гүү хураалган Богд ууландаа дархлан тавьсан билээ…
    Хаянхярваа Хаянаа