Category: Монгол үндэсний түүх

  • “Орос хүнийг тэмтэрвэл татар яс цухуйна”

    бодит түүхийн улбаагаар замнахаар хөтлөх бүлгээ. Тэр явдлаас хожуухан 1237-1242 оны хооронд Бат хаан Дорнод Европыг байлдан дагуулж Алтан ордны улсыг байгуулсан агаад энэ улсын гол цөм нь Их Орос орон болов. Оросын их түүхч Лев Гумилев энэ талаар ултай судалж урьд өмнийн судлаачдын үзэл бодол, дүгнэлт хандлагыг үндсээр нь өөрчилсөн цоо шинэ ойлголтод хүрсэн юм. Тэрбээр бичихдээ: “Энэ бол ердөө л томоохон довтолгоон байснаас бус урьдаас төлөвлөсөн байлдан дагуулал биш байсан юм. Орост ч тэр, Польшид ч тэр, Балти орчмын болоод бас бус зах хязгаар нутагт ч монголчууд цэрэг суулгаагүй, хүн амыг нь байнгын алба гувчуураар дарамтлаагүй, ван гүнгүүдтэй тэгш бус гэрээ хэлэлцээр байгуулаагүй. Тийм болохоор “Харийн түрэмгийлэлд автсан боловч дийлдэшгүй Орос орон” хэмээх ойлголт үнэнд нийцэхгүй” гэсэн байдаг. Түүний үзсэнээр бол эртний Орос орныг хуваан салгасан нь Монголын язгууртнуудын засгийн эрхийг авсантай холбоотой агаад үүнд тухайн үеийн Орос орны нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна. Тухайлбал: Невийн Александр ван Зүүн хойд Оросын ноён болж, харин түүний дүү нь Галицын (одоогийн Украйн Я.Г) ноён Данилтай хамсаатан болсон бөгөөд тэрээр Европтой холбоо тогтоон Монголыг эсэргүүцэхээр төлөвлөж байсан гэдэг.
    Оросын хувьд чингэх нь бараг үлгэр мэт байсан монголчуудыг ялсан тохиолдолд ч үгүйрэл хоосрол л нүүрлэх байсан бөгөөд Оросын газар нутаг дамнан их дайн дэгдэж, католик шашинд автан уусч, үндэсний соёл уусах байсан төдийгүй Балтийн хавь газар нутгийн адилаар Новгород, Владимирийн нутаг рыцарийн загалмайтнуудын эзэмшил болох байжээ.
    Новгородын их ван, Невийн хэмээн алдаршсан Александр эл бүх нөхцөл байдлыг ухаалгаар шийдэж, Орос дахь Алтан ордны улстай холбоо тогтоох замаар Орос орныг дээрх болзошгүй аюулаас аварсан байна. 1251 онд Александр ван, Бат хааны ордонд бараалхаж нөхөрлөн, хааны хүү Сартагтай ах дүү бололцон хүж барилцаж, улмаар Бат хааны өргөмөл хүү гэгдэх болсон түүхтэй. Чухам яг энэ үед буюу 1251 оны өвөл Ладог нуурын дэргэд болсон их тулалдаан Орос орны цаашдын хувь заяанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Герман, Швед, Норвег, Литов зэрэг Европын холбоотон улсуудын загалмайтны их цэрэг Оросыг эзлэхээр ээлжит удаагаа довтолж ирэхэд Невийн Александр, Бат хааны жанжин Неврюйн хамт Ладог нуурын хөвөөнд угтан байлдаж, хиар цохисныг өдгөө түүхнээ агуу их тулалдааны зэрэгт тооцон хэлэлцдэг, түүнээс хойш Александр ванг Невийн (Невскийн) хэмээн алдаршуулсан болой.
    Орос нутгийн тэсгим хүйтэн өвөл хотонд гэтсэн чоно мэт довтолсон үй түмэн загалмайтан цэрэг хүч түрэн уулгалан ахуйд хур дэлтэй, намхан чийрэг морьд унаж, махир сэлэм далайн, өдөт сумаа шившин уухайлсаар, живэр сахалтай, үнэгэн малгайтай, бүргэдийн нүдэт татар монголчууд хуй салхи мэт, тэнгэрийн элч мэт довтолгон орж харийн дайсныг хиар цохин, нуурын цэл хүйтэн усанд үй олноор нь живүүлж буй тухай “Александр Невский” гэдэг түүхэн баримтат киног чухам яг Германчууд Оросыг довтолсон 1941 онд Зөвлөлтөд бүтээсэн нь тохиолдлын төдий хэрэг биш ээ.
    Учир юун хэмээвээс 1251 оны тэр түүхт тулалдаанаас найман зууны хойно монголчууд Оросын ард түмэнд дахин гар сунган тусалсан билээ. Харин энэ үед Евразийг дамнан оршсон Монголын их гүрэн хэдийн үгүй болж, Монгол орон туйлдан доройтсон байлаа. Гэвч яс махаараа нийлж, зүрх сэтгэлээрээ нөхөрлөсөн монголчууд хамгийн түрүүн Орос ах нартаа хүч хавсран тусалсан юм. Энэ удаа “Богатырь” хэмээгдсэн талын баатар эрэлхэг дайчид очсонгүй, харин эсгий гутал, нэхий бээлий, дээл дах, хоол хүнс, алтан бөгж, сувдан ээмэг… богоон богооноор умрыг чиглэн “Ах дүү зөвлөлтийн улаан армид“ гэсэн хаягтайгаар довтолгож байлаа. Бас гайхамшигтай нь найман зууны тэртээд Евразийн уудам тал нутгийг хэдхэн сарын дотор Хан Хэнтийн сугаас Хар тэнгисийн хөвөөнд хүртэл довтолгон туулж асан хур дэлтэй, чийрэг биетэй намхан монгол морьд сүрэг сүргээрээ богоон богооноор ачигдаж… домогт Будённийн морин хороонд гологдон шилэгдэн давхилдаж, дорнод Европын их балчиг намагт их буу чирэн унгалдаж, бас цэргийн гал тогоонд … сүүлчийн амьсгалаа хурааж байсан юм.
    Нэхэн санахул, Аугаа эх орны дайнд мөнөөхөн “богатырь” хэмээгдсэн баатар татар монголчуудын үр хойчоос олон олон жинхэнэ богатырууд эрэлхэг дайчин дээдсийн, яс маханд шингэсэн халуун сэтгэлээр амиа зориулж зориулж байсан нь тэд бол мөнөөх 13 дугаар зууны монголчууд, бас татар хэмээх нэрийг маань өвлөн авсан халимаг, балкар, башкир, кабардин, чечень, ингуш, киркиз, казах, узбек, буриад, авар,… “герой” нар байсныг хэн ч эс маргах буй заа. Өрнө дахинд монголчуудыг татар нэрээр нь түлхүү хүлээж авсан юм. Харин цагийн уртад татар нэрээр Алтан ордны улсын ази гаралтай, лалын шашинт хүн амыг нэрлэх болсон билээ. Бидний өвөг дээдэс бусдад алдар нэрээ үлдээн, өөрсдөө тэдэнд уусч цусыг нь сэлбэсэн түүх цөөнгүй. Гэвч энэ тухай жич өгүүлэх болно.
    Төр улсын болон гэр бүлийн элдэв учир шалтгаанаар татар монголын дээдэс язгууртнууд бүр Невийн Александрын үеэс Орос оронд тархан суурьшиж эхэлжээ. Тэд үнэн алдартны шашинд орж, орос эхнэр аван Шинэ Орос эх орондоо үнэнч тахимдуу зүтгэсэн юм. Тэд ганц хоёроороо биш олуулаа, зарим нь бүр нөхөр цэрэг, хүлэг баатдынхаа хамт очиж сууцгааснаас монгол, оросынхон зөвхөн дээдсийн хүрээнд төдийгүй эгэл доодсын зиндаанд ч цус холилдон нийлсэн гэсэн үг ээ. Оросын их түүхч Лев Гумилев энэ тухайд гүнзгийлэн судлалгүйгээр сонирхон шүүрдэж, монгол гаралтай вангийн 92 удам, бояр ноёны 50 удам, гүнгийн 13 удам болоод 300 гаруй эртний язгууртан удмын бүртгэл гаргаснаа чинагш бас олон үлдсэн, харин язгуур угсаагүй эгэл татаарын удам бол хэдэн мянгаар тоологдоно гэж бичсэн байдаг.
    Монгол язгуурт энэ олон удам угсааныхан хоёр гурав дахь үеэсээ л жинхэнэ орос үндэстэн болон өсч хүмүүжиж, олон зууныг элээх Орос эх орондоо төдийгүй дэлхий дахинд суурьшсан суутныг цөөнгүй төрүүлжээ. Тэдний дотор шинжлэх ухааны салбарт л гэхэд алдарт эрдэмтэн Менделеев, Мечников, Павлов, Тимирязев, түүхч Кантемир (Гантөмөр), Карамзин, туйл судлаач Челюскин, Чириков, утга зохиолын ертөнцөд Достоевский, Тургенев, Державин, Языков, Давыдов, Куприн, Булгаков, тэр ч бүү хэл Лев Гумилевын төрсөн эх Оросын суут яруу найрагч Анна Ахматова хийгээд бас бус олон нэрт зохиолч яруу найрагч байдаг ажээ. Ертөнцийг донсолгогч Улъянов-Ленин ч татар угсааных бөлгөө. Цаашлаад урлагийн тэнгэрт алдарт бүжигчин Анна Павлова, Уланова, алдарт жүжигчин Ермолов, Каратыгин, хөгжмийн зохиолч Скрябин, Танеев, зураач Шишкин нарыг дурдсу.
    Татар монголын удмаас Орос оронд хоёр хаан Борис ба Федор Годунов заяаж, таван хатан хаан, тэдний дотор Их Петрийн эх Наталъя Нарышкина мэндэлжээ. Авъяаслаг баатад, жанжид болоод эх орны дайны эрэлхэг дайчид, генерал маршалуудыг тоочихын эцэсгүй олон тул үүгээр цэглэсү. Тэгэхлээр Орос орныг хүчирхэг гүрэн болох үндсийг тавьсан агуу их нэгдүгээр Петр хаан ч татар цустай байх нь. Дорно дахины анагаах ухаанд “Хүний ясыг эцэг бүрдүүлж, цусыг эх өгдөг” гэж үздэг. Үнэхээр ч Орос хэлэнд “Орос хүнийг тэмтэрвэл татар яс цухуйна” гэж нийтэд түгсэн хэлц үг байдаг нь санаанд орсон санамсаргүй үг ч биш ажээ! Хамт суралцаж байсан оросуудтай нийлэн ярилцаж суухад тэд “Бидний удамд монгол цус бий. Өвөг дээдсийнхээ удам угшлыг хөөн үзэхэд заавал монголтой холбогддог” гэж ярьдаг байж билээ. Орос үндэстний тухай энэ хэмжээнд авч үзэж болох бол Хятад үндэстний хувьд ч үүнээс дутуугүй түвшинд авч үзэх боломжтой, арвин их судлагдахуун бий.
    XIII-XIV зууны үеийн Монголын байлдан дагуулал, цаашдын ноёрхол нь олон улсын нийгмийн хөгжил төлөвшил, угсаатан үндэстнүүдийн төвлөрөл хувьсалд зохих хэмжээгээр нөлөөлсөн юм. Энэ үед тогтсон “Рах Mongolica” буюу Монгол маягийн энх тайвны үр дүнд ази, европын олон улс орон нийгмийн харьцангуй шинэ түвшинд хүрч, өрнө дорнын соёл иргэншлийн аль алинаас нь өвлөн хүртэж, эв нэгдэлгүй, тархай бутархай байсан аймаг ханлигууд эвлэлдэн нэгдэж, чингэснээрээ угсаатны томоохон нийтлэг хэлбэрүүд төрөн гарахад хүргэсэн юм. Тухайлбал Хубилай хаан Хятадад ноёрхон суугаад олон шинэчлэл, хөгжилд хөтөлсний дотор засаг захиргааны шинэ зохион байгуулалт хийснээр Хятадын өнөөгийн муж аймгийн бүтэц үндсэндээ бий болсон бол Л.Н.Гумилёвын дүгнэснээр “Алтан ордны улсын нөлөөгөөр Орос орон, Византийн өндөр соёл, татарын гарамгай эр зоригийг өвлөн авч агуу их гүрний зэрэгт хүрсэн” авай.
    Энэ бүхнийг нэгтгэн дүгнэж үзэхэд монгол үндэстний оршин тогтносоор ирсэн амин чухал, хамгийн гол нэгэн хүчин зүйлийн тухай ойлголт гарч ирж буй нь “Төв Азийн эртний нүүдэлчин угсаатнууд, түүний дотор Монгол бол эрчимт үндэстэн мөн” гэсэн дүгнэлт. Тиймээ, Монгол бол эрчимт үндэстэн ажгуу. Эрчимт үндэстний нэг шинж бол эрчимт хүчээ бусдад өгөх, бусдад алдах үйл явц явагдаж байдаг байна. Үүнийг уусах, уусгах, цус холилдох, эрлийзжих, цус сэлбэлт гэж нэрлэдэг. Өөрөөр бас эрчимт хүчээ бусдад шимүүлэх, бусдын эрчимт хүчийг шимэх явдал гэж нэрлэж болно. Энэ үйл явцтай холбоотой ойлголтоос цааш ургуулан өөр нэг ойлголт гарч ирэх нь Шимэгч үндэстэн хэмээх ойлголт болой. Тийм ээ, шимэгч үндэстэн. Түүхээс үзэхүл Төв Азийн нүүдэлчин угсаатнууд, тэдний нэг болсон Монгол нь эрчимт үндэстэн, харин Орос, бас Хятад бол шимэгч үндэстнүүд юм. Энэ ойлголтыг мөхөс миний бие ерээд оны дунд үеэс хойш судалж, томьёолж ирсэн агаад өдгөө энд анхлан уншигчдад хүргэж байна. Эрчимт үндэстэн гэж байдаг бол Шимэгч үндэстэн байж таарна. Гэвч энэ тухай дараагийн удаад дэлгэрэнгүй өгүүлсү.
    Түүхийг түүхчид бичдэггүй, хүн төрөлхтөн өөрөө туурвидаг. Харин, түүхчид түүхийг судлан “цэцэрхдэг” болой. Тэгэхдээ өнгөрсөн түүхийг хэрхэн буй аснаар нь, бодит үнэнээр нь судлан тодотгож, үнэлэн дүгнэснээр нь тухайн түүхчийн, түүхийн өмнө хүлээх нүгэл буяны дэнс нь хөдөлдөг буй заа. Чөлөөт сэтгэлгээ, олон эшт үзэл хөгжсөн өнөө үед Монголын түүхийг үгүйсгэх, голж чамлах, хоцрогдсон дорой буурайгаар нь онцгойлон муулах үзэлтэн бодлоготон гадаадад ч, дотоодод ч байсаар байна. Тэд “Нүүдлийн соёл иргэншил гэж юу байсан юм, Чингисийн Монгол гэж юу юм? хэмээн элдвээр үгүйсгэн цэцэрхэж байгаа нь харамсалтай. Түүх бол өөр юу ч биш, түүх л билээ. Түүхээр өнөөдөр хүн амьдрахгүй, гүрэн хөгжихгүй. Харин түүнийг бодит үнэнээр нь сэргээн тодотгож, чин шударгаар үнэлэн цэгнэж, хойч ирээдүйн үе үеийнхэнд сайтар ухаж мэдүүлэх учиртай. Нэн ялангуяа өнөөгийн Монгол мэтийн бууран доройтсон бага жижиг улс үндэстэнд үндэсний бахархал, үндэсний үзэл хүчтэй байж гэмээнэ хүчирхэг олон улсын хүрээлэлд оршин тогтнож чадах болно. Үүнд өвөг дээдсийн баатарлаг түүхийн бахархал, мэдлэг л тус болно. Тиймээс, түүх түүхээрээ л үлдэнэ ээ.
    Өнөөдөр зарим улс, үндэстэн эртний угшилт их түүхтэй болох гэсэн хэтийн зорилго агуулахдаа Монголын түүхийг булаах гэж улайм цайм зүтгэж, монголчуудын өндөр дээд өвөг дээдсийн намтар цадигийг эрээгүй үгүйсгэн өөрийн болгох гэж оролдох боллоо. Тэр бүхнийг тоочихын аргагүй. Харин бид тэр бүхний өөдөөс хатуу зогсч монгол үндэстний мөнхийн гал голомт болсон энэ газар нутаг дээр болж өнгөрсөн, энэ газар нутаг дээр аж төрж асан өвөг дээдсийнхээ бичиж үлдээсэн агуу их түүхийн эзэн байхын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх учиртай болж байнам. Ганцхан жишээ хэлэхэд, 13 дугаар зууны үеийн монголчууд бол өнөөгийн монголчууд биш, эдний хооронд ямарч холбоо байхгүй, хоёр өөр ард түмэн байсан, бараг л европ маягийн хүмүүс байсан, Чингис хаан бол орос, казах, түрэг, солонгос… гэх мэт зориудын яриа өгүүлэл, дүгнэлт таамаглал үзэгдэх болжээ.
    Жижиг улс, үндэстэнд маш хүчтэй дархлаа байх ёстой. Тэгж байж даяаршлын энэ эрин үед олон сая, олон зуун сая, тэрбум хүн амтай улс гүрнүүдийн хүрээлэлд, тэдний хүчтэй нөлөөлөл дор тэсч үлдэж, оршин тогтноно. Тэдгээр дархлааны дотор хүн амын тоо, хөгжлийн түвшин, баялгийн эзэмшил, сан хөмрөгийн нөөц хадгаламж, соёл иргэншлийн онцлог багтдагийн нэг нь өнгөрсөн түүх юм. Эхний үзүүлэлтүүд нь Монголд бараг байхгүй. Бид хүн ам цөөхөн, тийм болохоор 3 сая гэдэг энэ тоо үндэстний хувьд аюулгүй байдал, оршин тогтнохуйн баталгаа, дархлаа болж чадахгүй. Зуун сая хүн амтай улс хүн амын өсөлт зогслоо, төрөлтийг хөхиүлэн дэмжье гэсэн бодлого хэрэгжүүлж байхад Монгол Улс өнгөрсөн зууны ерээд онд үр хөндөлтийг чөлөөтэй болгосноор наад зах нь 1 сая хүнээ “егүүтгэсэн” гэх тооцоо бий. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж үг байдаг. Уг нь монголчууд хэчнээн ядарлаа ядарлаа гэхэд төрүүлсэн үр хүүхдээ тэжээж өсгөх чадалтай.
    Хөгжлийн түвшин дэлхийн хөгжингүй улс орнуудаас хол хоцорсныг илтгэдэг. Баялгийн эзэмшлийн хувьд Монгол орон асар их баялагтай боловч дам утгаар нь авч үзвэл монголчууд, Монгол Улс баялагтаа эзэн нь биш. Бид баялгаа дангаараа боловсруулан эзэмшиж чадахгүй, тийм болохоор гадныхан манай баялагт эзэн суудаг. Алт, валютын нөөц гэх юмгүй. Бидэнд ганцхан түүх л байна. Гэтэл ганцхан дархлааг маань бусад хүн булаах гэж оролдох боллоо. Үүнд бид анхаарахгүй бол өөр хэн анхаарах юм бэ? Төр засаг бодлогоор анхаарахгүй бол бусдын төр засаг бодлогоор булаах нь байна.
    Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Я.Ганбаатар.
    1998, 2018 он.

  • Ирж яваа цаг

    Харин шинжлэх ухааны үндэслэл дээр хийсэн зөгнөл бол ирээдүйд болох, болж мэдэх хэрэг явдлыг нилээн үндэслэлтэй, заримдаа үнэн болж хувирах хэмжээг хэлж чадах юм.
    Буцаж буй өнөөдөр
    Өчигдөр дээр өнөөдөр, өнөөдөр дээр маргааш үндсэлдэг хэрэг явдлыг хүн өөрөө үйлдэж, өөрөө ашиг болоод хохирлыг нь үзэж сургамж авдаг билээ. Үүнийг хоёрхон буюу хорь, хорин нэгдүгээр зуунаар тоймлоод бодоод үзье.
    Хорьдугаар зуунд хүн юу олов?
    -Агуу их нээлтүүдийг хийв.
    Үүнд:
    • а. Гелийн хэт урсгал чанар
    • б. Металийн хэт дамжуулах чнар
    • в. Квантын цахилгаан динамик хромодинамика
    • г. Хоосон зай вакум цахилгаанжилт султай модель
    -Агуу их эрдэмтэй болов.
    • а. Нильс бор, Эйнштейн
    • б. Улс төрд Карл Маркс, Ф. Энгельс, В. Ленин
    • в. Жүжигчид Чарли Чаплин, Аркадий Райкин, Мейланьфан
    -Тахин шүтэгдсэн удирдагчид
    • а. И.Сталин. Гитлер
    -Дэлхийн хэмжээний дайн
    • а.хоёр удаагийн
    • б. Цуврал хувьсгалууд
    • в. Намчлал / партократия/
    • г. Ардчилал / демократия/
    -Хүн хүнийхээ эсрэг зэвсэглэв.
    • А. Цөмийн болон улс төрчийн бөмбөг
    • Б. Химийн элдэв хорнууд
    • В. Зөвхөн II дайн 80 сая хүний амийг аваачлаа.
    Нийгмийн спид өвчин дэлгэрэв. Удирдагчдаа дахин шүтэх зангаасаа салцгааж эхлэв. Эв хамтын нийгэм буй болгох орлолдлого бүдрэв. Өнгөрөн одож буй өчигдөр маань өв хөрөнгө үлдээгээд явчихлаа. Явчихлаа ч гэж сүнс сүлд нь тасраагүй л байна.
    • Эрин зуунаа манай гэж тоолох болсныг 700 дахь жилд төмрийн үе буюу төмөр эзэмшиж эд хэрэглэл зэвсэг хийх болсон ололтын эхэн
    • 1500 дахь жил нь эхлэхэд газарзүйн шинэ нээлт хийцгээж, анхны үйлдвэржилт сууриа таввсан цаг. Бас ном хэвлэж сурсан үе юм.
    • 1830-1840 он гэхэд усны уураар болон цахилгаан эрчим хүчээр юм хийж сурсан цаг.
    • 1950 он болоход анхны цахилгаан тооцоолох машин улмаар цахим компьютер хийж эхэлсэн хэрэг. Мэдээллийн Хувьсгал гарч эхэлсэн нь тэр. Мэдээллийн зуун гаргахын дохио болсон юм.
    Орон сууцны тухайд гэвэл Төв Азийн монголчуудаас шавар нухаж, тоосго чулуу наалдуулан хана босгож дээврийг төмөр, модоор хийж хажуу хананд нь цонх гаргаад энэ л загвараараа дөрвөн хананы дунд аж төрсөөр олон зууныг элээж, нэг дор овооролдон сууснаар тосгон, дараа нь хот болсон нь өнөө хүртэл өөр загвар олоогүй юм.
    Харин монголчууд бол тэс өөрөөр бодож, сүлжмэл бургасаар сараалжин ханыг босгон, дугуйруулан холбоод дээд ацанд нь модон унь суулгаж төв оройд нь тооныг модоор дүгрэглэн үйлдэж унины үзүүр сүлбэн тогтоож гэр болгоод өвөлд нь давхар эсгийгээр, зунд нь эсгийгээр бүрж өвөрмөц сууцтай олон зууныг дамжин аж төрсөөр.
    Гэрийнхээ тооноор ямагт дээд тэнгэрийг харж, /эхээс дөнгөж төрөх цагаас/ цэвэр агаараар дутахгүй бас бороо орвол налуу дээврийг нь даган доош буудаг ус нь дусаал болон дотогш нэвтэрдэггүй, ачаалаад нүүхэд хөнгөхөн.
    Угсраад барихад хэдхэн хором хэрэгтэй онцлог орогнолтой болсоор хэдэн мянганы нүүр үзэв.
    Шавар байшинд суугчид эрүүл агаар агаар дутаж, нэг газраас өөр тийш шилжих боломжгүй байсаар нэг дор олон шавар тагз барьж цогц болсон нь өнөө ч хэвээр. Тийм сууцыг нүдээр үзэж биеэр мэдэрсэн Монгол их эзэн Чингис хаан “Шавар тагзанд шавааралдваас Монгол Монголоо алдмой” гэж захисан билээ.
    Орчин цагийн их соёлжсон гэгдэх Европ, Африк, Америк, Австрали,Азийнхан хорин нэгдүгээр зууны эхэн цагаас хотожсон амдьралд уйдаж,бас бие бялдарт нь сайн бус нөлөө ихтэй тул дэлхийн томоохон хотын чинээлгүүд нь зугтааж эхлэв.
    Хотынхон байгаль эхээсээ холдож, өнчирсөн хүмүүс.Өнчирлөөс зугтах хоёр арга байгаагийн нэг нь аялал жуулчилал юм.
    Хот гэдэг бол голын эргээс эхлээд зүлэгт талбай нь хүртэл асфальтан хучлагатай, хөхөө шувууны донгодох дуу, зүлэг ногооны анхилах үнэргүй алсын хараа нь, сонор сонсгол нь техникийн хиймэл дуу чимээнд аажмаар хөнөөгдөж дүлийрч, хараа мууддаг тийм орчин юм.
    Ийм аюултай орчноос зугтаж, түр ч гэсэн амсхийх шилдэг биш ч гэсэн боломжтой арга бол аялал жуулчлал гэдгийг 2000 онд 700 сая хүн жуулчилсан /давхардсан тоогоор/ бол арван жилийн дараа дэлхий даяар нэг их наяд тооны аялал жуулчлагчид бүртгэгджээ. Амсхийж, дэлхий ээждээ түр тэврүүлэх нөгөө арга нь түр зуурын зуслан юм.
    Харин монголчууд, ялангуяа малчид маань байгаль ээжийнхээ энгэрт, өвөр дээр нь эсгий гэрээс өөр тусгаарлагчгүй жаргасаар байгаа нь “шавар байшинд шавааралдваас Монголоо алдана” гэсэн өвөг дээдсийн сургаалийн нэг ач юмаа.
    Гэхдээ энэ сургаалийг умартаж хотожсон гүрнүүдийг хийрхэн дуурайсан мэтээр улсынхаа нийслэлд хүн амын тэн хагас нь шавааралдан бөөгнөрсөн, тиймд хүргэсэн эрх баригчдын лай ланчиг алхам тутамд тулгарч байх болсон нь хямрах, хоосрох, өвдөх, зовохын гол шалтгаан болж байх юм. Ядаж нийслэлээ “Улаанбаатар муж” болгож Төв аймагтай нэгтгэн том айлын хэмжээнд хүн амаа тараан байгуулах сан. /ийм саналыг дээр үед “ Дал” сонинд нийтэлж билээ./
    Өргөн чөлөөтэй, ариун сайхан нөхцөлд аж төрж байснаа дур зоргоороо орхиж эзгүйдүүлж нэгэн хонхорт монголчууд овооролдож байхыг нь хүн ам нь багтахгүй болсон гадна дотнын хуйвалдаан, үгсэл, түрэмгийлэлд хавчигдан нутгаасаа зугтаж дүрвэгсдийг хийх газраа эрж буй өрнөдийнхөнд “ хорхойсмоор “ түрээслэх юмуу бусад арга хэлбэрээр эзэгнэмээр,тийм төсөл хийе гэж Их британийн лордын танхимд яригдсан ч удаа бийгээс гадна АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга нь 3000 дүрвэгч манайхыг аваач гэж хэдэнтээ санал тавьсан гэдэг.
    Энэ маягийн санаархал цааш цаашдаа тасрахгүй байж мэднэ. Дэлхийн хүн амын өсөлт хүмүүсийн нас уртсах зэрэг үзүүлэлт бас умайн бус үр тээх мэтээс болж дэлхийн даац хүрэхээ байж ч мэдэх юм,
    Соёлжитын дотоод өвчин
    /Техник, шинжлэх ухааны ирээдүйн тухайд өөр бичлэгт бий/
    1. Соёлжилт нь гаднах сайн талаасаа биш дотоод сул тал нь аюултай.
    Үүнд:
    • А. хүчин чадал, зэвсэгтээ эрдэж дайн дэгдээх
    • Б. Олон улсын хэмжээний түрэмгийлэл / Африкт эхэлсэн/
    • В. Биологийн болон мэдээллийн түрэмгийлэл
    2. Соёлжилтын бүлэглэн хувиа бодох үйлдэл хүчээ авах
    Үүнд: хамтарсан бүлэг, /корпоративный/ эсвэл төрийн нэгдэлжилт /НАТО, СЭВ, Европын Холбоо гэхчилэн/
    1. Соёлжилтын дур зоргын мөлжлөг
    Үүнд: экологийн эзэрхийлэл/ ой мод, уул уурхай, газрын тос/нефьт/ усаар тоглох, цөлжүүлэх/
    Үүний зохицуулалт нь бүх нийтийн ойлголцол, харилцан хийх ухаалаг үйлчилгээ юм.
    Дотоод өвчин нь соёлтойгаасоо эхлээд бүдүүлэг улс орныг аль алиныг хэвтэрт оруулна. Хорин нэгдүгээр зуунаас хэтрэхгүй, одоо чхүндрээд байгаа энэ өвчнийг өөрсдөө анагаахгүй бол хүн төрөлхтөнг, өлгий болсон хорвоотой нь хөмрөх аюултай юм.
    Цөвийн цагийн муу ер нь хүний зан эвдэрч элдэв муу гэгдсэн бүхэн хөөрнө.
    Байгалийн баялгаа дотор гаднаас нь хайргүй хөнөөж, ан амьтныг нэдэрч, ДОХ,САРС гэгдэх өвчинд өөрсдөө нидрүүлж, архидах, завхайрах, мансуурахад автагдан ахиад “зэрлэгших” замд орно.
    Илүү зоригтой нь аврал эрж сансарт тэмүүлнэ. Гэвч сансрын ертөнцийг “сансарын бичиг” мэдэхгүйгээр зорих нь аврал биш аюулд хүргэж мэднэ.
    Гэвч сансар таг чиг. Эсвэл түүний мэдээллийг сонсох чих одоохондоо хүний толгойд алга байна.
    Цахимчлахын халдвар
    Хорьдугаар зууны дунд үе гэхэд л монголчууд “утсаар ярина”, “утас цохино” гэдэг яриаг дарга нараасаа анх сонсож билээ. Утсаар яаж ярьдаг юм болоо гэж эгэл малчид гайхаж байлаа. “Яахав, төмөр утас модон баганын оройгоор татаж үзүүрт нь тусгай чагнуур. Тэгээд хотоос аймаг, аймгаас сумын хүмүүс дэргэдээ байгаа юм шиг ярьдаг болж эхэллээ шүү дээ” гэж дарга нь тайлбарлахад сумын малчин ойлголгүй тасарч байлаа. Тэгэхээр дарга үнэмшүүлэхийн тулд “За би Баянхонгор аймгийн даргатай утсаар яриатхъя” гээд утасны аппаратаа авч нэг годгор юмыг нь эргүүлээд
    • Байна уу? Баянхонгороо? байна уу, Баянхонгороо гэж хашгирч байгаад
    Тэгснээ дуугаа намсгаж
    • Хантайшираас ярьж байна. Балган байна. Сайн уу, хө гээд л ярьж эхлэв.
    Түүнийг сонссон малчин өвөө бүр гайхаж толгой сэгсрэн:
    • Тэр холоос ярьж байгаа хэрэг үү? Гэхэд
    • Тиймээ. Шонд татсан төмөр утсаар…
    Утсаар ярина, утас цохино гэж ийм юм нэвтэрлээ шүү дээ гэж дарга нь баясахад өвгөн сая үнэмшив.
    Энэ явдлаас хойш хэдэн арван жил өнгөрөөд байтал ач хүү нь “цахимаар ярина” гэх нь тэр.
    Хотын хүн болчихсон, тэднийд өвөө нь айлчилж очоод байсан хэрэг.
    • Цахимаар ярина гэдэг чинь юу гэсэн үг вэ? Цахилгаанаар гэсэн хэрэг үү? Гэж өвөө нь лавлахад
    • Бараг л тиймдээ. Гэхдээ электроник юм л даа.
    За би таныг ирлээ гээд аавыг дуудаадхья гэж ач хэлээд нэг жижигхэн хар хайрцаг дээр хуруугаараа хэд хэд дараад “ За хэлчихлээ” гэв.
    • Дуугардаггүй юмуу гэж өвөө асуухад
    • Дуу муу хэрэггүй. Та хар л даа энэ шилэн нүүрэн дээр бичээстэй байгаа биздээ гэв.
    Өвөө нь тэр шилэн нүүрэн дээр байгаа бичгийг олж уншаад:
    • Одоо үүгээр чинь албаны ажил хэрэгтэй л холбоо барьдаг биздээ ? гэсэнд
    • Фейсбүүктэй хэн ч ярьж бичиж болно.
    Хүүхдүүд хүртэл фейсбүүктэй болж байгаа шүү дээ гэсэнд өвгөн
    • Юу? Писбук гэнэ үү? Гэхэд
    • Писбук биш Фейсбүүк. Нүүр ном гэсэн үг л дээ гэв. Энэ хоёрыг ингэж ярьж байтал хүүгийн аав маш ууртай орж ирэв.
    • Сайн юмыг заавал саар талаар нь ашиглах гэдэг энэ бүдүүлэг монголчуудаа яая даа байз гэж тэр гутлаа солих зуур үглэв.
    • Яачихав? Гэж өвөө нь товч асуухад
    • Өө, хүмүүжил соёлгүйгээ харуулах гэсэн юм уу нэг этгээд фейсбүүкээрээ л хүн доромжилж байхгүй юу? Бүр түгээмэл өвчин болох нь ээ гэж албан ажилтай хүү нь толгой сэгсрэв.
    … шинэ зууны эхний хэдхэн жилд Монголд цахим холбооны зүйл нэвтэрч эхэлсэн бөгөөд сайт, фейсбүүк, твитер, сошиал гэхчилэн олон хэлбэр төрх бүхий хэрэгслүүд нэвтэрсэн нь сайн хэрэг боловч “цахим шантааж” гэдэг урьд байгаагүй бас хяналт, зохицуулалтгүй,хариуцлагагүй бараг л “сэтгэцийн өвчний” хэлбэрт шилжээд байгаа нь гоцтой үзэгдэл юм.
    Зуун дамжин гол төлөв албан хаагчдад халдварлаж ирсэн партократия /намчирхал/ өвчнөөс салж ядаж байхад түүнээс ч түгээмэл, илүү халвартай цахим холбооны хэрэглэлүүдийн замбараагүй хяналтгүй, тэр тусмаа учир мэдэхгүй багачууд хүүхдүүдэд чөлөөтэй, бараг л тоглоом шиг хэрэглүүлсний тарьж буй олон гай, зовлонгийн зөвхөн нэгийг нь дурдвал “сэтгэцийн өвчин” болж байна.
    Манай хүн амын хүүхэд бага насныхан, залуучуудын олон хувь нь сэтгэцийн өвчлөлтэй, гажигтай 50 мянган хүний дөчин хувь нь тэд болчихлоо.
    Өөрийнхөө зургийг авч байнга нийтийн сүлжээнд тавьдаг болчихсон хүүхэд сельфист өвчинтэй болж буй хэрэг. Өдөрт дөрөв хүртэл удаа зургаа давтан тавьдаг бол тэр хүүхэд /хүн/ хэвийн бус байгаагийн илрэл гэж эмч, эрдэмтний дүгнэлт гарчээ.
    Фейсбүүк,твитер, инстеграммын муу нөлөө бас дээр нь Солонгос зэрэг гадаад улсуудаас бараг л хаягдал дээрээс кино авчирч Монголын телевиз, кино театраар өдөр алгасахгүй шахам цацдаг нь нэрмээс болж залуу үег сэтгэлийн хямралд оруулж байна.
    Энэ утгаар үзвэл АНУ-д дөрвөн минут тутам ТV-ээр хүчирхийлэл,аллагын айдас бүхий кино харсаар 18 нас хүрэхэд 100 гаруй тийм үзвэр үзсэн байна гэсэн мэдээг манайх сүүлийн үед бараг л гүйцэж түрүүлэхдээ хүрчээ.
    Гэтэл өнөөх эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч ийм хөнөөлийг зогсоох нь бүү хэл дургүйцэж сэтгэгдлээ илэрхийлж, үр хүүхдээ сэтгэхүйн бохирдлоос хамгаалах талаар хар цагаан дуугүй сууцгаах нь гайхалтай. Зүй нь тэд л сүрт жагсаал, цуглаан хийж ийм явдалтай юун түрүүн тэмцмээр юмсан.
    Уул нь Монгол улс “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуультай”,түүнийг хэрэгжүүлэх Засгийн газрын/2002/ хөтөлбөрийг аль эрт гаргасан.
    Хаалгаар шагайж буй маргааш
    • “Орон бүхний пролетари нар нэгдэхтүн ” гэдэг уриагаа мартаж эхлэв.
    • Эв хамт /социализм/ “нийгэм журамт” /коммунизм/ гэдэг мөрөөдөл мухардаж, эв нэгдэлгүй, нийгмээрээ цурамгүй үзэгдэл тайзан дээр гарч эхлэв.
    • “Маргааш шиг ойрхон юмгүй. Яагаад гэвэл тэр ирж явна”.
    • “Сансарт ниснэ” гэдэг гэдэг маргаашийн хэрэг байлаа. “Цахим холбоо” тогтоно” гэдэг бас санашгүй зүйл байлаа.
    • Партикратия намчирхалаас илүү халдвартай Телекратия /зураглалт/ бараг л хүн бүрийн гарт атгаастай байх болов.
    • Анхаарах ёстой хүмүүс нь тоохгүй явсаар байтал нь “цахим сэтгүүлзүй” буй болж бодит сэтгүүл зүйн салбарыг бүхэлд нь татаж унагах зүг ойртоод байна. Соёлтой орнууд “цахим зурагчлалын” зохицуулалт хяналт хэдийнэ буй болгочихоод байна.
    • “Цахим бичлэгүүдийг” хувь хүн дур дураараа элдэвлэн түгээж байгаа нь нийгмийн сэтгэлгээнд буруу хазгай ташаа бас санаатай заналхийлэл, дарамтлал буй болгох мөн гүтгэлэг доромжлол хов живийн “чөлөөтэй нүх сүв” хэмжээнд хүрснийг анхаарахыг үндэстний эрх ашиг шаардаж байна.
    • Цахим дайн хэдэнтээ болох шинжтэй цаг үе эхлэвэй.
    Хүн өөртөө дайсан бүтээхүй
    Хүний бүтээл нь өөрт нь дайсан болж мэдэх цаг айсуй. Хүн төрөлхтөн өөрөө өөртөө дайсагнах зэвсэг бэлдсээр ирсний түрүүч нь биш дундаж нь цөмийн бөмбөг юм. Гэвч түүнийгээ ганц удаа хэрэглээд ахин тэслэхээ хориглосоор хагас зуун илүү хугацааг өнгөрөөлөө.
    Энэ завсар шинжлэх ухаан, техник технологийн хөгжлүүд одоо гурван том ололтын сэжүүрээс атгаж авчихаад байцгааж байна.
    • Нэгдүгээрх нь генетика буюу гарвал зүйн ухаан,
    • Хоёр дахь нь робот техник,
    • Гурав дахь нь нано технология /бичил арга ухаан/ юм.
    Гарвал зүйн ухааныг хөгжүүлж хүн амьтан, мал ахуйг зөвхөн үрээр нь үржүүлж чадах хэмжээнд хүрлээ. Үр байгаа цагт түүнийг шилэн хоргонд үржүүлээд хүн болгоод босгоод ирнэ.
    АНУ-д крио банк буюу үрийн банк байгуулж сайн эрчүүдийн үрийн донор буй болгож багагүй үрийн нөөцтэй болсон.
    Оросууд мөн удалгүй үрийн банк байгуулаад бие оюун сайтай хүмүүсээс үрийг нь авч банклаж түрүүчийн нэг эмэгтэй тийм үрээр жирэмсэлсэн нь найман ихэрээр, илүү хүүхэд төрүүлсэн.
    Хүний үрийн хадгаламжнаас жирэмслүүлэх байтугай эхийн хээлний нөхцөлийг бүрдүүлсэн хиймэл орчинд ч үржүүлэн хүн төрүүлэх боломжтойг нэгэнт судлаад зогсохгүй малыг мөн ийм аргаар үржүүлж мах, арьс, ноос, ноолуур бэлтгэх боломжтойг тогтоож туршиж бцй орнууд гарлаа.
    Хэн ч мэдээгүй байхад хэдэн зуун авь адилхан царай зүстэй цэрэг эрсийг бий болгоод дайнд оруулах магадлалтай нь ойлгогдлоо. Эх, эцэггүй зохиомол орчинд буй болсон хүн ямар ч тушаалыг биелүүлж, ямар ч аюулыг хийж чадах нь мэдээж. Тэрхүү донор цэргүүдэд роботоор бэлтгэсэн тусгай цэргүүдийг туслах хүчээр нийлүүлбэл аймшигтай их хүчтэн болно.
    Ингэж ярихад биелэшгүй зөгнөлт зохиолын сэдэв мэт санагдана. Гэвч хиймэл эхийн хэвлийд үржүүлж гаргасан хүн, мөн аль ч боловсролтой хүнээс дутахгүй робот хүн их гүрнүүдэд бодитойгор гарчихсан байж л байна.
    Үүн дээр нанотехнологи буюу бичил технологийн хөгжил нь эрчимжиж байгаа онолын үед нано роботыг үйлдвэрлэх нь тодорхой. Хэрэв цөмийн бөмбөг бусад зэвсэгнээс биеэ хамгаалах боломж байдаг бол нано роботоос нуугдах, зугтах арга байхгүй.
    Тоос, шорооноос цэцгийн үрнээс томгүй нано роботууд илгээсэн террористуудын юмуу дайсагнагчийнхаа чиглүүлэн тогтоосон, гарвалын онцлогтой, зүс царай ялгаатай хүмүүсийг шууд л устгах болно.
    Цөмийн нууцыг анх нээсэн өрнөдийн эрдэмтэн нэг л мэдсэн Хиросима, Нагасаки арлууд дээр АНУ цөмийн бөмбөг хаяж үй олон гэмгүй хүнийг орон сууц эд баялагтай нь үнсэн товорго болгочих юм гэж тэр үедээ бодоогүй л байх л даа.
    Одоо үед хүн амьтан байтугай хүнсний ургамал, ногооны 150 төрөл зүйлийн гарвал өөрчлөлтөд оруулж худалдаа үйлчилгээнд АНУ оруулчихаад европчуудын эсэргүүцлийг тоох ч үгүй Биль Гейтс хүртэл өлсгөлөн хүмүүсийг тэжээхэд хэрэгтэй гээд дэмжээд байгаа гээд л бодоцгоо л доо.
    Хэдхэн хүн мэддэг ч олонхи хүмүүс үл гадарлах, зөвхөн шинэ нээлт л гэж ойлгох хэмжээний зүйл нь сайн болоод саар талтайг тал бүрээс нь эргэцүүлэн бодох санаа, чадвар дутвал хийсэн зүйл маань хүйс тэмтрэхэд хүргэж мэдэх аюул нь сүлжээлэгдсэн нийгэм юм шүү, хүмүүсээ.
    Л. Түдэв соён гэгээрүүлэгч

  • МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ АНХНЫ ХЯТАД ОРЧУУЛГА

    МНТ нь 15 бүлэгтэй ба 12 бүлэгтэй хоёр эх бичгээс бүрдсэн, агуулгын хувьд үндсэндээ хоорондоо ялгаагүй. Энэхүү хоёр төрлийн эх нь хоёул 282 хэсэгтэй бөгөөд ийнхүү дугаарласан нь судалгааны ажилд дөхөм болгохын тулд хожим нэмж хийсэн зүйл юм. МНТ-ны эх нь монгол хэлээр тэмдэглэгдсэн боловч, монгол бичгээр бичсэн эх нь хараахан олдоогүй байна.
    МНТ-ны 282 зүйлийн 234 нь Лу.Алтан товчид багтсан бөгөөд МНТ-нд байхгүй хэсгүүд ч уг бүтээлээс олдсон нь МНТ-ны эх уйгуржин монгол бичгээр байсны гэрч гэж ихэнх судлаачид үздэг. Уйгуржин монгол үсгийн эх байсны ул мөрийг МНТ-ны галиг болон хэлний бусад жишээ баримтаас бас нотолж болно. Мин улсын Хун-У (洪武) хааны 15-р онд (1382) хэвлэсэн анхны хэвлэлийн 41 хуудас бүрэн бус цорын ганц эх хувь [24] үлдсэнийг энэ ялдамд дурьдахад түүхэн он цаг улирах тутамд ном судар хадгалагдан үлдэх нь их ховор тохиол болохыг харуулж байна.
    Манай үеийг хүртэл хадгалагдаж ирсэн хоёр эх хоёул монгол хэлээр хятад ханз үсгээр тэмдэглэгдсэн байгаа. Монгол эхийн үг бүрийн хажууд хятад хадмал орчуулгаас гадна, хэсэг бүрийн хойно хятад товч орчуулга хавсаргасан нь МНТ-г гадаад хэлэнд буулгасан анхны орчуулга юм. Энэхүү бүрэн эхийг Мин улсын Юн Лө хааны нэвтэрхий толь бичиг (永樂大典)-т хэвлүүлэн гаргаснаар хадгалагдан үлджээ. Үүнээс хойш олон удаа янз бүрийн эмхэтгэлд оруулан хэвлэсэн байна.
    Энэхүү илтгэлд МНТ-ны анхдагч буюу товч орчуулгын тухай өгүүлэхийг зорьсон юм. МНТ-г түүхэн эх сурвалж болгон ашиглаж байсан Европын болон Хятадын эрдэмтдийн нэлээд хэсэг нь чухамхүү энэ хятад товч орчуулгыг ашиглаж байв. Жишээлбэл: П.Кафаров [25] эхлээд хятад товч орчуулгыг олж авч, 1866 онд орос хэлнээ орчуулсны дараа 1872 онд 15 бүлэг бүхий эхийг олж, түүний улмаар Европ дахинд танилцуулжээ.
    Хятадын эрдэмтэн Цянь Да-синь (錢大昕) эхлээд 15 бүлэгтэй эхийг олж үзсэн бөгөөд хожим нь 12 бүлэгтэй эхийг олж авч, харьцуулсан үзсэн байна. Хятадын эрдэмтдээс Цянь Да-синь анх түрүүн МНТ-нд анхаарлаа хандуулсаны ачаар тэр үеийн хятадын эрдэмтэд, тухайлбал Ли Вэн-тянь (李文田), Ван Го-вэй (王國維) зэрэг эрдэмтэд МНТ-г түүхэн сурвалжийнх нь хувьд цоо шинээр үнэлэн цэгнэж, МНТ-ны судалгаа идэвхжин, олон тооны бүтээл гарсан байна.
    Харин 12 бүлэгтэй эхийг анх 1804 онд Гу Гуан-чи (雇廣圻) олсон бөгөөд 1805 онд уг номыг хэвлүүлснийг Ли Вэнь-тянь, Вэнь Тин-ши (文廷式) нар 1902 онд Японы эрдэмтэн Найто Торозиро (内藤虎次郎)-д бэлэглэж, тэрээр цааш нь Нака Митие (那珂痛世)-д өгснийг, орчуулан олон тооны тайлбар зүүлтийн хамт 1907 онд хэвлүүлжээ [26].
    Дээр өгүүлсэн хоёр төрлийн бүрэн эхээс гадна, МНТ-ны хэвлэгдсэн нэг хувилбар бол хятад орчуулгыг тусгайлан хэвлэсэн эх юм. Хятадын бичгийн хүмүүс Жан Му (张穆), Хэ Цю-тао (何秋濤) нар тусгай эмхэтгэлд оруулан, Дао Гуаны (道光) 27-р онд (1847) хэвлүүлжээ [27].
    МНТ-г бичсэн хугацааг 1240 он гэж үздэг бол хятад галигаар буулгаж орчуулгын хамт хэвлэсэн оныг 1388-1404 он гэж үздэг. Энэ нь Мин улсын Хун У хаан Хуа-И и-юй (Хятад-Монгол толь бичиг)-ийг зохиож, МНТ-г монгол хэл сурах хэрэглэгдэхүүн болгон ашиглахыг зарлиг болгосонтой холбоотой. Мин улсын Юн Лө-гийн үед хэвлүүлсэн дээр дурдсан нэвтэрхий толь бичигт МНТ-г оруулж хэвлэсэн учраас 1404 он бол чухал он юм.
    Ийнхүү МНТ-г 1382-1404 оны хооронд хятад хэлнээ орчуулжээ гэж үздэг. Монгол хэлийг хятад хүмүүс чухалчлан судалж байсан нь улс төр цэргийн ач холбогдлоос гадна, монгол хэл тэр үеийн чухал хэлний нэг байсан бололтой. XIII-XIV зууны үеийн бичгийн дурсгалын зүйлсийг хадгалсан Турфаны цуглуулгад дундад зуунд өргөн хэрэглэж байсан олон хэлээр олон төрлийн үсгээр бичсэн баялаг олдвор байдгийн дотор монгол хэлээр уйгуржан, дөрвөлжин хоёр ч төрлийн үсгээр бичсэн хэрэглэгдэхүүн байдгийг бид олж үзэж болно.
    МНТ-ны эхийн хэл нь тэр үеийн монгол хэлний онцлогийг, тухайлбал бичгийн болон ярианы хэлний онцлогийг тусгасан гэж үздэг. Энэхүү эх бичгийн хятад товч орчуулга нь өвөрмөц хэлтэй. Орчуулгын хэлнийх нь онцлогийг М.К.Холлидей [28] бүтэц хэл шинжлэлийн үүднээс судалсан байдаг. Тэрээр хятад хэлний эх сурвалж болгон судалж онцлогийг нь үзсэнээс бус, монгол хэлний эхтэй харьцуулан судлаагүй бөгөөд харин орчуулгын зарим онцлогийг монгол хэлний нөлөө хэмээн тайлбарласан зүйлс бий.
    М.К.Холлидей МНТ-ны хятад товч орчуулгын хэл нь тэр үеийн бичгийн хэлний (文言) хэм хэмжээнээс өөр, хойт зүгийн нутгийн аялгуунд тулгуурласан, ярианы хэлэнд илүү ойр хэлээр буулгасан хэмээн тэмдэглэжээ. Ийнүү сонгодог бичгийн хэлнээс ялгаатай хэлээр бичсэн нь хятад эрдэмтэд орчуулгыг дахин найруулан засах оролдлого хийхэд хүргэж байв [29].
    Ийнхүү хятадын хэл бичиг, түүхийн эрдэмтэд ном зохиолын хэл найруулгыг бичгийн хэлний хэм хэмжээнд нийцүүлэх өндөр шаардлага тавьдаг байсан боловч, МНТ-ны товч орчуулгыг түүхэн сурвалж болгон ном зохиолдоо ашиглаж байв.
    Ер нь МНТ-г судлаачид франц, герман, орос, англи, япон, хятад гэх мэт олон хэлний хэрэглэгдэхүүн ашиглахын зэрэгцээ МНТ-д хавсгаргасан үгчилсэн болон товчилсон хятад орчуулгыг заавал харгалзан үздэг.
    МНТ-г гадаадын 26 хэлэнд буулгасан орчуулгын зөвхөн цөөн хэсэг нь дундад үеийн монгол хэлнээс буулгасан эхээс орчуулсан эрдэм шинжилгээний орчуулга, харин нэлээд нь орчин цагийн монгол хэлэнд буулгасан эхээс орчуулсныг бид олж үзэж болно.
    Энэхүү илтгэлд авч үзэж байгаа анхны орчуулгыг яагаад товч буюу ерөнхий орчуулга хэмээн үздэг вэ? Үүнийг юуны өмнө орчуулгын хэсэг бүрийг монгол эхтэй нь тулган үзэх ёстой. Жишээлбэл, МНТ-ны §247-282-дох зүйлийн хятад орчуулгыг монгол эхтэй нь тулган үзэхэд, мөрийн тооны хувьд монгол эх нь илүү олон байв. Энэ нь нэг талаар монгол хэлний үг олон учраас илүү олон мөртэй байх нь ойлгомжтой.
    Монгол эхийн 3 мөр хятад орчуулгын 1 мөртэй тэнцэж, утгыг бараг товчлохгүй орчуулсан байх жишээтэй. Эх бичиг, орчуулгын эх хоёрын харьцаа 3:1-ээс илүү гарсан тохиолдолд тэр хэсгийг нэлээд хураангуйлан орчуулсан харагдана. Их товчилсон хэсгүүдийн жишээ гэвэл, §254-ийн монгол эх 62 мөр байхад орчуулга нь 12 мөр, §278-ын эх 87 мөр байхад орчуулга нь 2 мөр хүрэхтэй, үгүйтэй, §202-ын монгол эх 3 мөр гэтэл хятад орчуулга нь 3,4,2 мөр, §281-ийн монгол эх 27 байхад орчуулга нь 4,5 мөр байх жишээтэй.
    §278-д Өгөөдэй хаан хэвтүүл, хорчин, торгууд, бүх хишигтний тухай хаан эцгийн зарлигийг урьдын ёсоор дагаж мөрдөхийг зарлиг буулгаж, тэдний үүргийг нэг бүрчлэн дахин нарийн тодорхой зааж өгснийг тэмдэглэжээ. Гэтэл хятад орчуулгад зөвхөн хамгаалагч (守街的) гэсэн нэрийг хэрэглэж, “хаан эцгийн зарлигийг урьдын ёсоор дагаж мөрдөхийг дахин сануулав” гэсэн товч зүйлийг бичжээ.
    §202 зүйлийн монгол эхэд “…эсгийн туургатан улсыг нэгэнтгэж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад…,” Мухулайд улсын ван цол өгч, Зэвийг Найманы Күчүлэгийг дарахыг зарлиг болгож,… улс байгуулахад гавьяа байгуулсан 95 хүнийг мянганы ноён болгосон тухай өгүүлж, нийт хүмүүсийн нэрийг дурдсан байдаг. Гэтэл хятад орчуулгад“…улс байгуулахад гавъяа байгуулсан 95 хүнийг мянганы ноён болгов.” гээд нэрийг нь орхигдуулсан байна.
    §64 бол Ц.Дамдинсүрэн гуай “хуримын дуу” хэмээн нэрлэсэн шүлэглэсэн хэсгийг МНТ-ны толгой холбосныг орчин цагийн монгол хэлэнд буулгасан эхээр авч үзье.
    … манай Хонгириад хэзээнээс бусдын нутаг ба хүмүүсийг тэмцэлддэггүй…. гээд
    Харь улсыг үл довтлон
    Хацар сайн охидоо
    Хасаг тэргэнд суулгаж,
    Хар буур хөллөж,
    Харьгиулж одож,
    Хаан болсон та нартаа
    Хатан сууринд дэвшүүлэн,
    Хамт суулгамой.
    Өөр иргэнийг үл тэмцэн,
    Өнгө сайтай охидоо
    Өлзийт суудалтай тэргэнд суулгаж,
    Өл буур хөллөж, үүсгэж одож
    Өндөр суурь эзлэгсдийн
    Өрөөл хань болгомуй.
    Хятад хэлэнд энэ бүх мөр бадгуудыг 1, 9 мөрт багтаан хүүрнэх хэлбэрээр орчуулжээ. Үүнд:
    俺翁吉la家在前日子裹不與人爭國土百姓但有顔色的女子便獻與您皇帝人家后妃位子裹教坐有来
    106-д Жамуха хэрхэн тулалдаанд бэлэн байгаагаа Тэмүүжин анд, Тоорил хан хоёрт хэлүүлсэн хэсгийг шүлэглэн өгүүлсэн мөр бадгуудыг хятадаар орчуулахдаа “我自己整军” (“Би өөрөө цэрэг агтаа бэлтгэн засав”) гэснээр хязгаарлажээ.
    МНТ-ны эхийг хятад хэлэнд товчлон орчуулсан байдлыг харуулах зарим жишээг энд дурдаж, сүүлийн үед хятад орчуулгыг монгол эхтэй харьцуулан судалсан өөрийн ажиглалтаас хуваалцахыг хүсэж байна. Үүнд:
    Нэгдүгээрт, хятад хэлнээ орчуулсан энэхүү товч орчуулга нь МНТ шиг томоохон бүтээлийн тав, зургаан зуун жилийн өмнө хэрэгжүүлсэн анхны орчуулгын хувьд монгол, хятад хоёр хэлний аль алины орчуулгын түүхэнд тэмдэглэвэл зохих чухал үе шат болсон гэж үзэж байна.
    Хоёрдугаарт, хятад орчуулга нь МНТ-ны агуулгыг бүрэн гаргасан, ялангуяа түүхэнд баримт сэлт, он, сар, газар усны нэр, хүний нэрийг орхигдуулахгүйг хичээсэн байна.
    Гуравдугаарт, тоочсон зүйлийг засаж, товчлон тайлбарлаж орчуулснаас гадна шүлэглэсэн, яруу найргийн хэсгүүдийг утгачлан орчуулсан байна. Үүнээс шалтгаалан МНТ-ны хятад орчуулгад уран сайхны тал нь хасагдаж түүхэн тал нь давамгайлжээ. Ийнхүү шүлэглэсэн утга уянгын чанартай хэсгүүдийг товчлон хассан боловч, монгол үндэстний ёс заншил, домог, адилтгал, зүйрлэл зэрэг хэл найруулгын онцлогийг хятад орчуулгад хангалттай сайн тусгажээ. Энэ бүхэн нь монголчуудын түүх, ёс заншилтай танилцах, судлах зорилгын үүднээс орчуулсантай холбоотой болов уу.
    Дөрөвдүгээрт, энэхүү орчуулгын хэл нь XII-XIV зууны үеийн хятад хэлэнд үүсэн буй болж байсан үзэгдлүүдийг тусгасан онцлогтой тул тэр үеийн хятад хэлний бусад дурсгалын зүйлстэй, тухайлбал Сун, Юаны үеийн жүжгийн зохиол хэл, монгол-хятад хөшөөний орчуулгын хэлтэй харьцуулан судалж болох чухал хэрэглэгдэхүүн юм.
    Тавдугаарт, монгол хэл, түүх, уран зохиолын энэхүү гайхамшигт бүтээлийг гадаад хэлэнд орчуулсан хувилбаруудыг харьцуулан зэрэгцүүлж, нарийвчлан судлах нь нийт орчуулгын уламжлалын судалгаанд хувь нэмэр оруулах бас нэг талбар гэж үзэж байна.
    Ишлэл, зүүлт:
    [24] 大漢的世界紀家元時的多元文化與藝術 (Age of Great Khan, Pluralism in Chinese art and culture under the Mongols) Tai-Pei 2008, P47 (Catalogue of National Palace Museum in Tai Pei)
    [25] П.И.Кафаров, 1866: Стариное Монгольское сказиние о Чингисхане: Генеалогическая таблица к сказанию и Чингисхане, том IV, с 1-258, С Петербург
    [26] 成吉思汗實錄,東京,1907
    [27] 元朝秘史(十五本)連筠移蕞書,道光二十七年秋靈石楊氏刊本
    [28] Halliday M.A.K, 1959: The language of these Chinese “Secret History of Mongols ”, Oxford
    [29] 元秘史潤文,清光緖末年王氏清稿本,楷書
    НОМ ЗҮЙ:
    1. 元朝秘史,四部蕞刊三编史部,據民國二十五年四部蕞刊三编影印元朝年
    2. 元朝秘史,十五卷,連筠移嶪書,道光二十五年
    3. 元秘史潤文,十五卷,清,王樹策,潤文,文海出版社
    4. 大漢的世纪,學元時代的多元文化與藝術,National Palace Museum (台北)
    5. Ligeti Lajos, A mongol titkos tortenete, Budapest, 1964
    6. Igor de Rachewiltz, Index to the Secret History of Mongols, 1972, Indiana University
    Эх сурвалж: Доктор (Ph. D), профессор Л.Маналжав

  • Уламжлалт арга

    Мөн залуужуула, цусан дахь сахарын хэмжээг багасгах, бамбайг хордлогыг бууруулах, бүх биеийн цусыг шингэлж, цусны даралтыг тогтворжуулах, ядаргаа арилгаж, нойргүйдлийг багасгах, элгийг хортой үйлчлэлээс хамгаалж, тархи, мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулан хорт хавдраас сэргийлэх зэрэг үйлчилгээтэй.
    Хэрэглэх заавар: Өдөрт нэг уут шингэн хандыг ууж хэрэглэнэ.
    2. Бугын цусан эвэр
    Энэхүү бэлдмэл нь ямар ч насны хүн хэрэглэхэд тохиромжтой.
    Эрэгтэйчүүд: Цусны эргэлтийг сайжруулж, даралтыг тогтворжуулна. Биеийн хүчний болон оюуны ачаалал ихтэй ажилладаг хүмүүс хэрэглэвэл хүч тамир өгч, стресс ядаргааг тайлах үйлчилгээтэй. Зальци агуулсан тул үе мөчний өвчин, ясыг бэхжүүлж өгдөг. Бөөрний үйл ажиллагааг сайжруулдаг тул давсаг султай хүмүүс хэрэглэхэд үр дүнтэй байдаг.
    Эмэгтэйчүүд: Эмэгтэйчүүдийн төрөл бүрийн өвчинг анагаах ба сарын тэмдэг тогтворгүй ирдэг, толгой эргэх, бие сульдах, цусны даралттай хүмүүс хэрэглэвэл тохиромжтой. Цусны эргэлтийг сайжруулдаг тул арьсны өнгийг сэргээж, өнгөлөг толигор болгоно.
    3. Улаан хүн орхоодойн бэлдмэл
    Энэхүү бэлдмэл нь тархины цусан хангамж, цусны эргэлтийг сайжруулах биед байгаа хортой бодиё болон хлостренийг гадагшлуулах, архаг хууч өвчтэй хүмүүст илүү үр дүнтэй. Хөгшрөлтийг удаашруулах, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед илрэх зовиуруудыг багасгах ба цэвэршилтийн хугацааг хойшлуулна. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг тохируулж түүнээс үүсэх өвчнөөс сэргийлнэ. Элэгний өвчинг анагаахад хэрэглэх бөгөөд шар өвчин, элэгний хатуурал зэргийг эмчлэхэд илүү үр дүнтэй. Ходоодны үйл ажиллагааг сайжруулж, хорт хавдраас урьдчилан сэргийлж, биеийн эсэргүүцэл дархлааг сайжруулах ба мэс заслын дараах өвчин сэдрэлтээс сэргийлнэ. Бэлгийн чадавхийг сайжруулан, нойр булчирхайн үрэвсэл өөрчлөлтийн үед хэрэглэнэ.
    Хэрэглэх арга зам: Насанд хүрсэн хүн өдөрт -2 удаа уух ба нэг удаад 1 пакет ууж хэрэглэнэ. Тунадас үүссэн тохиолдолд сайн сэгсэрч хэрэглэх ба халааж уух үедээ өөр саванд хийж хэрэглэнэ.
    4. Анар жимсний ханд
    Өнөө үед эрдэмтэд анар жимсийг тогтмол хэрэглэхийг зөвлөж байна. Энэхаүү жимс бүх төрлийн амин дэм болон эрдэс бодисоор баялаг юм. Цусан дахь бөөмийн хэмжээг нэмэгдүүлж, дэмжинэ. Цусан улаан эсэд үйлчилж цус багадах өвчин ба үүнээс үүдэлтэй амархан ядрах, амьсгаадах зовиурыг мартана. Мөн гэдэс дотрыг цэвэрлээд зогсохгүй түүнд орших шимэгч хорхойг туудаг ба амны хөндийн залгиур хоолой, улаан хоолойн замыг цэвэрлэнэ. Инсупиныг орлох ба чихэрлэг, исгэлэн амттай уг жимс чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлж, цусан дахь сахарын хэмжээг бууруулах үйлчилгээтэй . Хорт хавдрын үед химийн эмчилгээ хийлгэж буй хүн эмчийн зааврын дагуу хэрэглэвэл хордлого тайлдаг. Арьсыг цэвэр толигор болгон эрүүлжүүлж, цусны даралт бууруулах ба мөн шалтгаангүй айх түгших, нойр хулжихад тустайгаас гадна мэдрэлийн системийг тайвшруулна. Дааврын ялгаралтыг сайжруулж сарын тэмдгийн үед ууц нуруугаар өвдөх болон цэвэршилтээс үүдэлтэй зовиураас салгана. Үрэвслийг бууруулж, элэг, бөөр, уушиг, чих, нүд, эмэгтэйчүүдийн өвчин гэх мэт бүх төрлийн үрэвсэл болон гэдсэнд өнгөр тогтоож, суулгалтыг зогсоодгоороо сайн талтай.
    5. Шингэн хальци
    Ургамлын гаралтай шингэн кальци нь бие махбодь доторхи шингэн орчны хүчил шүлтийн харьцааг хэвийн хэмжээнд барихад чухал шаардлагатай байгалийн эрдэс ба бичил бодисын тэнцвэрт нэгдэл юм. Шингэн кальцийг өдөр бүр тогтмол хэрэглэхэд кальцийн дутагдал нөхөгдөж бие махбодид явагдах бүх төрлийн бодисын солилцооны үйл ажиллагааг сайжруулан, булчингийн уян хатан чанар дээшилж мөгөөрс ба ясны бүтцийг нөхөн сэргээнэ. Мөн хоол боловсруулах ба зүрх судасны өвчинд өртөх эрсдэл эрс багасч, дархлааны системд таатай нөлөө үзүүлэхийн зэрэгцээ цусан дахь холестерины хэмжээг бууруулан хорт хавдар үүсэх эрсдлийг бууруулна.
    Хэрэглэх заавар: Өдөрт 12 уутыг ууна.
    6. Элэг шүүгч бэлдмэл
    Энэхүү навчит ургамлаас гаргаж авсан шүүс нь хүний эрүүл мэндэд сайн болохыг эрдэмтэд тогтоожээ. Хүний биед удаан хугацааны турш хуримтлагдсан өөх болон элэгний үрэвсэл, эмийн бодис, үйлдвэрийн хорт болисоор хордох үед хоргүйжүүлэх, эд эсийг хамгаалах, эмчлэх, урьдчилан сэргийлэх гэх мэт зорилгоор хэрэглэнэ. Мөн шар өвчин, бөөр давсагны үйл ажиллагаа муудах, өтгөн хатах, чихрийн шижин гэх мэт өвчнийг анагаахад маш сайн.
    7. Элэг хамгаалах бэлдмэл
    Уг бэлдмэл нь вирусээр үүсдэг элэгний өвчин болон хүний архидалттай холбоотой үүсдэг элэгний өөхлөлт, элэгний хатуурлын үед хэрэглэхэд үр дүнтэй. Ургамлын гаралтай учраас хүний биед харшлах нөлөө байхгүй бөгөөд удаан хугацааны турш хэрэглэсэн эмийн хорт нөлөө, элэгний цочмог ба архаг үрэвсэл, элэгний үйл ажиллагааны хямралыг хэвийн болгоход туслах үйлчилгээтэй.
    Хэрэглэх заавар: Өдөрт 1-2 уутыг ууна.
    8. Дунчунхачу-Зүрхнийх
    Зүрхний дутагдал болон түүний усан хангамжийг сайжруулж, хүний биеийн дархлааг сайжруулна. Өдөр тутам хоол тэжээл болон бусад зүйлээс өөрийн биед хэрэгцээт амин дэм эрдэм бодисуудыг авч чаддаггүй, амархан ядарч сульдаж, ядаргаанд ордог хүмүүс хэрэглэснээр биеийн эсэргүүцэл сайжирч, стресс ядаргаа түргэн хугацаанд тайлагдаж, нүдний хараа болон арьсанд сайнаар нөлөөлнө.
    Найрлагандаа: далайн гүнд 360 хоног ургадаг Дунчунхачу гэдэг цэвэр ургамлаар хийгдсэн ба витамин С болон бусад амин дэмүүд агуулагдсан.
    Эмчилгээний курс нь 30 ширхэг
    9. Тэчү
    Найрлагандаа: Цэвэр байгалийн гаралтай улаан чавга болон бусад амин дэмүүдийг агуулсан. Энэхүү ундаа нь цусны даралт буулгаж, нөхөн төлжих үйл явцыг сайжруулан, ядаргаа тайлах үйлчилгээ үзүүлнэ.
    Хэрэглэх заалт: Өдөрт 1-2 шилийг ууна. Эмчилгээний курс нь 30 ширхэг
    10. Таурин-Шинэ Вакус /цэнхэр/
    Эмийн үйлчлэл: Үндсэн найрлагандаа орох Таурин нь цусны даралт, зүрхний цусан хангамжийг эрүүл байлгаж, цусны даралт ихсэх, зүрхний шигдээс өвчин үүсэхээс сэргийлэх, элэгний үйл ажиллагааны хямралыг хэвийн болгоход туслах үйлчилгээтэй. В бүлгийн витаминууд нь мэдрэлийн систем, нүд , арьсны үйл ажиллагаа, цус төлжилт, нүүрч усны солилцоог зохицуулах үйлчилгээтэй.
    Хэрэглэх заалт: Элэгний цочмог ба архаг үрэвсэл, элэгний хатуурал болон цусны даралт ихсэх өвчин, зүрхний ишеми өвчний эмчилгээ, түүнээс урьдчилан сэгийлэхэд хэрэглэнэ. Мөн биеийн эд эсийг сэргээж биеийн дархлааг сайжруулна.
    Найрлагандаа: Таурин витамин В6, витамин В2, инозитол, жимсний сироп гэх мэт олон төрлийн амин дэм агуулсан. Эмчилгээний курс нь 30 ширхэг
    11. Пукбанжа /эрэгтэй/
    Найрлагандаа: Энэхүү бэлдмэл нь найрлагандаа Пукбанжа жимсний ханд ихээр агуулсан ба төрөл бүрийн жимснээс гаргаж авсан амин дэмүүд орсон. Энэахүү бүтээгдэхүүн нь бэлгийн чадавхийг дээшлүүлэх, хүч тамирыг сэргээх, алдагдсан энергийг нөхөх, бодисын солилцоог идэвхжүүлэх, биеийн эсэргүүцэл дархлааг сайжруулж, ядаргаа тайлна. Биеийн тэнхээ тамир, мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмжин, цус төлжүүлэн, бие организмыг залуужуулах үйличлгээ үзүүлнэ. Мөн энэ хандыг хэрэглэснээр өвчин тусахаас сэргийлж, тамир тэнхээ сэргэн, хоол боловсруулах үйл ажиллагаа идэвхждэг.
    Хэрэглэх заалт: Өдөрт 1-2 уут ууна. Эмчилгээний курс нь 60 ширхэг
    12. Vimamin-Gold
    Найрлагандаа: Витамин С, жимсний ханд, алимны шүүс, таурин, никотины хүчил, зальцийн пантотенат, витамин В2, натрийн фосфат болон бусал амин дэмүүд агуулсан. Энэхүү ундаа нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлэн, биеийн эсэргүүцэл, дархлааг сайжруулан, арьсыг уян хатан болгож, хүч тамирыг сэргээнэ.
    Хэрэглэх заалт: Оюуны болон биеийн хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн алдагдсан энергийг нөхөж, тамир тэнхээг сэргээхээс гадна, мэдрэлийн ядаргааг тайлж, гоо сайхан эрүүл мэндийг сайжруулан хамгаалах үйлчилгээтэй. Мөн нүүрний батга, сэвх, толбыг арилган арьсаг цэвэр толигор тунгалаг болгон үс хумсны бэхжилтийг сайжруулна. Өндөр тунгаар витанчин С агуулсан ба төрөл бүрийн хүний биед шаардлагатай амин дэмүүдээр баялаг тул биеийн эсэргүүцлийг сайжруулж, биеийг эрүүлжүүлэн хоолны дуршлыг нэмэгдүүлнэ.
    13. Сонюу
    Найрлагандаа: Энэхүү ундаа нь анар жимсний ханд, төрөл бүрийн амин дэм, эрдэм бодис агуулсан. Элгийг шүүж, цусыг цэвэршүүлж, шингэлэх ба нүүрний сэвх толгой, батгыг арилган арьсыг цэвэр тунгалаг болгож, үс хумсны бэхжилтийг сайжруулна. Мөн хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн алдагдсан энергийг нөхөж тамир тэнхээг сэргээхээс гадна мэдрэлийн ядаргааг тайлж, гоо сайхан, эрүүл мэндийг сайжруулан хамгаалах үйлчилгээтэй.
    Эмчилгээний курс нь 30 ширхэг.
    14. Хунсам-Хүн орхоодой
    Энэхүү витамин нь төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг идэвхжүүлж, ядаргаа арилгах, цусны эргэлтийг сайжруулах ба элэг, үе мөч, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулж, даралтыг хэвийн байлгах, нас уртасгах, цус цэвэршүүлэх, хордлого тайлах үйлчилгээтэй. Мөн хүний биеийн эсэргүүцэл дархлааг сайжруулах, оюуны болон бие мах бодийн ядаргаа сульдаа, цус багадалт, зүрхний үйл ажиллагааны хямрал, чихрийн шижин, бэлгийн сулрал ба ходоодны үрэвсэлтэй болох үед уухад тохиромжтой. Мөн хагалагааны дараа илүү үр дүнтэй.

  • ДЭЛДҮҮР ХӨГЖИМ

    замын сажуур хэнгэрэг, аянгат сажуур хэнгэрэг, зуу хэнгэрэг, шидэмт хэнгэрэг, яруу хэнгэрэг, бага хэнгэрэг, харанга, уст цом, лонх зэрэг зэмсэг багтдаг.
    Хэнгэрэг гурван төрөлтэй. Их хэнгэргийг үхрийн ширний нимгэн хэсгээр бүрдэг бол, жижиг, дунд хэнгэргийг ямааны арьсаар хийдэг. Цохиурыг нь бургас, хушаар ишилж, үзүүрт нь зөөлөвч хийдэг. Хэнгэрэг, бөмбөрийг анх тэнгэрийн дууг дуурайлгаж үйлдсэн гэдэг домог бий. 1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойн концертод зориулан төрийн хэнгэргийг наамал банз, шир, шуумал, нагтан, зүмбэр, сийлбэр, будаг, дагнаас, үүлэн хээ, угалз зэргээр чимэглэн Төрийн шагналт Д.Индрээ дахин сэргээн хийжээ.

  • ИРГЭНИЙ ҮГ: ЭНЭ ХӨШӨӨГ ТУРКРУУ АЧУУЛАХ ГЭЖ ХӨӨЦӨЛДӨЖ БУЙ ЭТГЭЭД БОЛ ГЭМТЭН МӨН

    Сэлжук, Мэшхээдээс бусад Түрэг нарыг Монголын хаадууд үүсгэсэн байдаг. Хиргисүүр, буган чулуу, хүн чулуу бүгд Монголын өвөг дээдэс юм.
    Булган Баянагт сумын Шивээт улааны
    Түрэг төрийн тайлга тахилгийн газар.
    Хануй Хүнүй голын цутгал бэлчирт.
    Та бүхэн үзэл бодлоо бичиж эх нутаг өвөг дээдсийн соёлоо хамгаалж туслана уу?

    Эх сурвалж: Tatar Mongol

    djmedia:751
  • ДЭЛХИЙ ДЭЭР ХИЧНЭЭН ХҮН АМЬДРАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

    Учир нь 2080-аад оны хоёрдугаар хагаст хүн амын тоо дээд цэгтээ хүрч улмаар аажимдаа цөөрч эхлэх төлөвтэй юм байх. Энэ нь амьдралын өртөг өсч хүмүүсийн төрөлт багасахтай холбоотой гэнэ.
    Ер нь манай дэлхий дээр хичнээн хүн амьдрах боломжтой гэдэг нь хүнсний үйлдвэрлэл, хангамжаас шалтгаалах юм байна. Өнөөдрийн байдлаар бид хэрэгцээнээсээ хавьгүй илүү хүнс үйлдвэрлэж байна. Зөв хуваарилбал 15 тэрбум хүнийг ч тэжээхэд хангалттай гэнэ.
    Хоёр идэж, хоосон хонохгүй гэх юм бол манай дэлхий 30 тэрбум хүнийг хүнсээр хангах бололцоотой юм байна. Шинжлэх ухаан-техникийн хөгжлийн хурдац, түвшинг тооцвоос үүнд эргэлзэх шаардлагагүй гэж бодож байна.
    Асуудлын гол нь хүнс хэрхэн үйлдвэрлэхдээ биш харин яаж хадгалж, зөв зохистой хуваарилж, хэрэгцээтэй хэсэгтээ хүргэх вэ гэдэгт байгаа юм байх.
    За тэгэхээр 1,5 сая хавтгай километр нутагтаа манай улсын нутаг дэвсгэр дээр хичнээн хүний хэрэгцээ хангах хүнс (юуны өмнө мах, гурил, хүнсний ногоо) үйлдвэрлэж хичнээн хүн амьдрах боломжтой гэдгийг эрдэмтэн судлаачид судалдаг эсэхийг би мэдэхгүй юм. Мэдээж байгаль, цаг агаарын нөхцөлийг тооцох хэрэгтэй байх. Миний сонссоноор манай газар нутгийн ердөө нэг хүрэхгүй хувьд нь газар тариалан эрхлэх боломжтой гэсэн. Цаашилбал цөлжилт, бэлчээрийн даац, малын тоо толгой гээд олон зүйлийг тооцох шаардлагатай байх л даа.
    Sonin.mn agency
    Л.Хангай

  • ХУБИЛАЙ ХААН

    1264 онд Аригбөхийг ялсан бөгөөд түүний энэхүү ялалт нь эзэнт гүрний нэгдлийг үгүй болгосон гэж болно. Гэсэн хэдий ч Хубилай хаан Юань улсыг бий болгож, Алтан ордны улс, Ил Хан улс, Цагадайн улсыг захиргаандаа оруулсан юм. Түүний энэ ноёрхолд Номхон далайгаас Уралын нуруу хүртэл, Сибирээс Афганистан хүртэлх дэлхийн хуурай газрын тавны нэг хувь багтаж байв. 1271 онд Хубилай хаан Юань улсыг байгуулсан бөгөөд тухайн үед түүний захиргаанд Монгол, Түвд, дорнод Түркестан, умард Хятад, өмнөд Хятадын ихэнх хэсэг болон зарим нэгэн эзлэгдсэн газар нутаг оршиж байв. 1279 онд өмнөд Сүн улсыг амжилттай устгасанаар Хубилай бүх Хятадыг эзлэн суусан анхны Хятад биш угсааны хаан болов. Тэрээр 1260 оноос хойш шинэ байлдан дагууллыг бий болгосон Монгол хаан байлаа. Монголын эзэнт гүрнээр аялсан Марко Поло Хятадад зочилсон бөгөөд түүний аяллын улмаас Хубилай хаан Европт домог болсон юм.

    Залуу нас

    Хубилай (1215 оны 9 сарын 23 төрсөн) Тулуй ба Сорхагтани Бэхи нарын 2-р хүү юм. Өвөг эцэг Чингис хааны зөвлөснөөр Сорхагтани нь Буддын шашинтай Тангуд улсын, хүүгийн сувилагчаар сонгогдож хамгаалах болсон. Чингис хаан Хорезм улсыг байлдан дагуулсныхаа дараа Или голын ойролцоо том ав хомрого зохион байгуулсан бөгөөд Хубилай, Хүлэгү нар энэ ав хомрогонд оролцжээ. Тэр үед Хубилай 9 настай байсан бөгөөд Хубилай гөрөөс, Хүлэгү туулай агнасан байна. Чингис хаан Монголын уламжлалт ёсыг даган анхны анг нь мялааж, Хубилайн дунд хуруунд агнасан амьтных нь цусыг түрхсэн. 1232 онд Тулуй нас барсан тул 1236 онд Монгол, Алтан улсын дайны дараа Өгэдэй хаан Хэбэй мужийг Тулуйн гэр бүлд өгсөн байна. Энэ муж 80000 өрх гэртэй байжээ. Хубилай өөрийн байр сууриндаа эргэн ирсэн бөгөөд тэнд 1000 айл өрхтэй байв. Тэр туршлагагүй байсан учраас Хубилай тухайн газрыг өөрийн дураараа чөлөөтэй захирах болсон. Татвар, татаасын үйл ажиллагаа нь ялзралд орсны улмаас хятадын цагаачдын тоо өөрчлөгдөж татварын орлого буурч эхэлсэн. Хубилай Хэбэйд үүний улмаас маш хурдан ирж эмхлэн цэгцлэн, шинэчлэх ажилдаа орсон. Сорхогтани шинэ албат, түшмэдүүдийг түүнд туслуулахаар явуулж татварын хуулиудыг нь засаж залруулж өгсөн. Үүнд талархсанаа илэрхийлээд хүмүүсийг нь буцаан явуулжээ. Хубилай хааны залуу насны хамгийн сонирхолтой нэг зүйл нь тухайн үеийн хятадын соёлын судалгаа байсан юм. Хубилай Хайюуныг урьж, Монгол дахь ордондоо авчирсан бөгөөд тэр хүн нь хойд хятад дахь Буддын шашны лам байв. 1242 онд Хархорумд Хайюунтай уулзах үед Хубилай түүнд Буддын шашны филисофийн тухай асууж мэджээ. Хайюун нь 1243 онд төрсөн Хубилайн хүүд Жэнжин гэсэн (Хятад хэлэн дэх жинхэнэ алт гэсэн утгатай үг) нэр өгчээ. Хайюун нь Хубилай Таойстын үндэслэгч болон Лиу бингзонг хэмээх буддын ламыг танилцуулжээ. Лиу нь зураач, бичээч, зохиолч, математикч хүн байсан бөгөөд Хайюуныг орчин үеийн Бээжин дэх Сүмдээ эргэж ирэх үед нь Хубилайн зөвлөхөөр үлдэж ажилласан. Хубилай удалгүй Жао би хэмээх эрдэмтэнтэй танилцсан, Хубилай албандаа Монгол, Турк болон бусад улс үндэстэний хүмүүсыг сонирхлын журмаар ажиллуулж байжээ.

    Хойд Хятадын эзэн болсон нь

    1251 онд Монголын эзэнт гүрний хаан суудалд түүний том ах Мөнх суусан бөгөөд Хорезмын Махмуд Ялавач болон Хубилай нарыг Хятад руу илгээжээ. Хубилай хойд Хятадын эрх мэдэлтэй түшмэлээр томилогдож ирсэн бөгөөд Монголоос ордонгоо нүүлгэн аваачсан байна. Хубилай захирч байсан нутагаа сайн удирдаж, Хэнаний газар тариалангийн бүрэлдэхүүнийг зохицуулан, Сяныг эргэж ирсний дараагаас нийгмийн тусламж дэмжлэгийг сайжруулсан байна. Үүгээрээ Хятадын удирдагчдын итгэлийг хүлээсэн нь хожим Юань гүрнийг байгуулахад нь чухал хувь нэмэр оруулжээ. 1252 онд Хубилай Махмуд ялавагийн ажилд шүүмжлэлтэй хандсан бөгөөд тэрээр Хятадын холбоонд тийм ч чухал үүрэг гүйцэтгэдэггүй байсан бөгөөд морин цэргийг удирдаж байсан ба Жао би нь Хаан ширээний төлөө тэмцэх болсон Хятадын Конфуцийн сургуулийн ажилтнуудын эсэргүүцлээр Мөнх хаан, Махмуд Ялавагийг ажлаас нь чөлөөлсөн. 1253 онд Хубилай Юаннан руу дайрч эрхэндээ оруулсан бөгөөд Далигийн хаант улсыг бууж өгөхийг шаардсан. Гао үүнийг эсэргүүцэж монголын элчийг хөнөөсөн. Монголчууд хүчээ 3 хуваан дайрсан. Нэг жигүүр нь Сичуаны сав газрын зүүн талруу чиглэсэн, 2 дахь хэсэг нь Сүбэдэйн хүү Урианхайндайн удирдлаган доор Сичуаны баруун өмнөд талын уул нуруудруу хэцүү замаар явахаар болов. Хубилай 1 хэсэгтээ урд урдаасаа тааралдаж уулзахаар чиглэлд явав. Урианхайдайг хойд талаар нуурын хажуугаар өнгөрч байхад Хубилай Далигийн нийслэлийг эзлэн авч тэндээ элч үлдээв. Монголчууд Дуан Син Чжиг захирагчаар томилон, зарим нэг дагалдагчдийг үлдээв. Үүний дараа Хубилай Хар Тан руу явав. 1256 онд Урианхайдай Юннанийг бүрэн эзэлсэн. Хубилай Төвдийн лам нарыг анагаах чадалтай хэмээн татагддаг байв. 1253 онд Сакяагийн Пагва ламыг өөрийн ордондоо чухал хүн хэмээн хүлээн авсан. Хубилай, Лянь Шишианийг (1231-1280) 1254 онд Номхон далайн хороог удирдуулахаар Уйгарт удирдагчаар томилсон. Зарим ноёд Хубилайн амжилтанд атаархаж байсан төдийгүй Мөнх хааны суудлыг эзлэхийг санаархаж байв. 1257 онд Хубилайн ажилд туслуулахаар их хаан Мөнх, Аламдар ба Люй Тайпин хэмээх 2 татварын зөвлөхийг явуулжээ. Тэд нийт 142 алдаа бүхий хууль дүрмийг жагсаан шүүж, Хятадын түшмэдүүдыг буруутган, Хубилайн шинэ хороог буулгасан. Хубилай 2 элчийг тэнд суулгахаар явуулсан. Хубилай 1258 оны эхээр Буддизм болон Бумөыын шашны төлөөлөгчдийг хуралд дуудсан. Хубилай 237 Сүм хийдийг Буддын сүм болгон өөрчилсөн байдаг. 1258 онд Мөнх хаан Хубилайд зүүн гарын цэргийг өгч Сычуань мужийг бүхлээр нь захируулав. Хубилай тэндээ үлдэхээр болж Мөнх хаанаас холдсон. Хубилай 1259 онд эргэн ирэхийн өмнө Мөнх хаан нас барсан байна. Хубилай үүнийг нууц хэвээр нь хадгалан үлдэхийг хүссэн бөгөөд Вухан ба ойролцоох Янгце руу дайралтаа үргэлжлүүлж Сүбэдэйн хүү Урианхайтай хамтран Вуханыг эзэлсэн.

    Хаан ширээнд суусан нь ба иргэний дайн

    Сангийн сайд Жиа Сидао Хубилайн хэлсэн үгий нь нууц хэвээр нь хадгалж, хилийн албан татвар болох 200000 мөнгөн гулдмай, 200000 боодол торыг Монголд төлсөн. Хубилай анх татгалзсан боловч Жиа Сидао тай багахан санал нийлж ,тохиролцоонд хүрсэн бөгөөд түүний эхнэрээс Аригбөх цэргийн хүчээ өсөн нэмэгдүүлж байна гэсэн мэдээ авчээ. Ийнхүү Монголдоо буцаж ирсэн. Тэрээр удалгүй дүү ариг бөхөөсөө Хархорумд хуралдай хийе гэсэн мэдээг хүлээн авсан бөгөөд Мөнхийн хуучин албатуудаас хаанаа болгоё гэж илэрхийлсэн байсан. Чингис хааны үр удам гэдгээрээ Аригбөх нь хаан болж болох боловч, түүний 2 ах Хубилай Хүлэгү эсрэг байр суурьтай байв. Хубилайн хятад дахь албатууд түүнийг хаан ширээнд суухыг нь дэмжиж, хятадын хойд талынхан болон манж нар нэр дэвшүүлсэн. Хубилай улсдаа эргэж ирээд Хуралдай зарласан. 1260 оны 4 сарын 12 нд Зүчи, Боржигин овогийнхон, Хубилайн гэр бүлийн гишүүд Аригбөхийн саналыг харгалзан үзэж Хубилайг хаан Ширээнд өргөмжилсөн. 1260 онд Хубилайг Алтан ордныхныг оролцуулахгүйгээр Хуралдай дээр хаанаар сонгосон. Хубилай болон түүний дүү Аригбөхийн хооронд тэмцэл өрнөж монголын нийслэл хархорумд тархай бутархай байдал үүссэн. Шанхай болон Сычуань дахь Мөнх хааны армыг Ариг Бөх удирдаж байсан. Хубилай шанхай руу Лян Си Сяныг илгээж, Сычуань руу Аригбөхийн иргэд рүү Лиу Тайпинийг явуулсан. Мөн Хархорумд Балгай сайдын дэмжлэгийг авсанаар Ариг бөх хаан болсноор Монголд нэгэн зэрэг 2 хаан суув. Хархорумд төвлөрсөн Аригбөх, Хубилай руу дайраад няцаагдсан бөгөөд Хархорум рүү очих бүх худалдааны замыг хааснаар монголд өлсгөлөн эхлэв. Аригбөхөөс түшмэдүүд нь урван Хубилайгийн талд оржээ. Удалгүй хүч нь суларсан Аригбөх 1264 оны 8 сарын 24 нд Хубилайд бууж өгсөн. Их хуралдай зарлаж Хүлэгү, Алтан ордны эзэн Бэрх, Аму нарыг дуудсан боловч ирж амжихгүй болсон учир Аригбөхийг хэрхэх талаар өөрөө шийд гэв. Гэхдээ ах дүү нарын дунд хутган үймүүлсэн хэргээр Аригбөхийн сайд нарыг хатуу шийтгэн ихэнхи хүнийг цаазаар авчээ. 1266 онд Аригбөх нас барснаар Өгөдэйн ач Хайду хан, Хубилайн эсрэг тэмцэхээр болсон. Түүний нутаг нь Тарвагатайн нуруу орчмоор байсан бөгөөд Цагаадайн зарим түшмэдүүдийн дэмжлэгийг авсан.

    Байлдан дагуулалт ба гадаадтай тогтоосон харилцаа холбоо

    Хубилай хишигтэн цэргийн бүтэц үүргийг хязгаарласныг үл харгалзан бүрэлдэхүүнд нь эхлээд Хятадыг оруулсан байсан боловч сүүлдээ Кипчак, Алан нарыг Алтан ордоны улсаас авчруулж тус тус нэгжүүдийг шинээр улсын хишигтэн цэрэгт оруулсан байна. Өөрийн хишигтэн цэргийг 1263 онд байгуулсан бөгөөд Хубилай Чингис хааны 4 н албадын үр удам болох Борохула, Боорчи, Мухулай зэрэг 3-ыг оруулж байжээ. Хубилай хаан хишигтэн цэрэгт давуу эрх олгодог байв. Монгол болон Хятадын нэгжүүд нь аль аль нь Чингис хааныг ашиглаж байсан зохион байгуулалт 10 тын системээр явагддаг байв.Монголчууд шинэ их бууны анги болон янз бүрийн технологийн эхэн үедээ бусад улс орноос авч ашигладаг байсан. Хубилайн дүү болох Хүлэгү Персээс Исмайл болон Ал Аддинийг инженерээр авчирсан байна. 1282 онд дэлхийн хамгийн эртний их бууг монголын эзэмшилд байсан Манжураас олж бүртгэсэн байдаг. Хубилай болон түүний жанжидад эдийн засгийн ашиг тустай тул өмнөд хятадаас мөргөлдөөн гарахаас зайлсхийж байв. Хубилайн гадаадын албаныхан дипломат болон цэргийн бодлогын хувьд эзэнт улсын бодлоготой байв. Хубилай хаан 1271 онд Вонжун ванг улс орныг нь удирдах эрх олгож, цэргээр хамгаалуулсан. 1272 онд Монголын эзлэн түрэмгийллийн дараа Солонгос нь Юань улсын эрх мэдэлд бүрэн оржээ. Гүрё дахь Монголын цэргийн бааз болсон. 1276 онд Монголын их цэрэг Өмнөд Сүн улсын нийслэлийг эзлэн авч залуу хаан, олон түшмэд, цэргийн хамт олзлон авсан. Гэвч 1279 он хүртэл Сүн улсын үлдсэн цэргүүд бууж өгөлгүй тэмцсээр байсан бөгөөд эцэстээ ялагдан Өмнөд Сүн улс мөхжээ.

    Япон руу довтолсон нь

    Хубилай хаан Япон руу 2 удаа дайрсан хэдий ч завиных нь загвар цаг агаарын нөхцөл байдалд тохиромжгүй байсан учир бүтэлгүйтсэн. Эхний дайралтаа 1274 онд 900 завьтайгаар хийсэн байна. 2 дахь дайралтаа 1281 онд хийсэн. Монголчууд энэ үед 2 тусдаа хүчийг илгээсэн бөгөөд эхнийх нь 40000 Хятад, Солонгос, Монгол цэргүүдийг Масачаас гарган 900 завиар явуулсан бөгөөд энэ үед хоорондоо 74 м уртын зайтай 3500 завинд өмнөд Хятадаас авсан 100000 далайчин бүхий томоохон хүчийг илгээжээ. Тухайн үед усан цэргүүдэд зэр зэвсэг тийм их ч байгаагүй. 10-р сард Солонгос, Японоос 110 мил зайд завиараа дөхөж очсон байсан. Солонгосчууд 1281 оны 6-р сарын 23-нд Хаката буланд усан завиараа хүрсэн байсан боловч Хятадаас гарсан завь нь энд хүрч чадаагүй байна. Самурай цэргүүд Монголын цэргүүдийг дахин ялсан. Монголчууд нэгдсэн хүчтэй байснаар дайнд ялдаг. Монголчууд галт сумаар дэлбэлж, нум сумаар тасралтгүй харваж, Самурайг бөмбөгдсөн байна. Гэвч Монголчууд японыг усан цэргээрээ ялаагүй байна. Усан цэргийн Археологич Доктор Кензо Хаяашида Такашимагын баруун эргийн дагуух 2 дахь дайралтын үед хэрэглэж байсан зарим зүйлсийг нээн илрүүлсэн байна. Түүний багийн олддвор нь Хубилай хааны дайралт Японыг сандаргаж байсныг гэрчилдэг. Хятадууд завийг маш ихээр хэрэглэдэг байжээ. Хубилай хааны хяналтан доор Хятадууд дайралтанд орох үед хэрэглэх завийг маш түргэн шуурхай олноор нь барьж байгуулж байжээ. Хаяашида Хубилайн стандарт, маш сайн бүтэц зохион байгуулалттай далай дээгүүр явдаг завинууд ашиглаж байсан гэдгийг томъёолсон. Япон руу дайрсан анхны дайралтын дараа Японы усан цэргүүд болох Вокоу нар Солонгос руу дайралт үзүүлсэн байдаг. Гэвч Монгол, Солонгосын хүч түүнийг буцаасан бөгөөд Вокоугын усан цэргүүд Горёо болон Камакура дахь цэргийн чадалд хүрэхээргүй сул байсан нь харагддаг. 1293 онд Юань улс Окинавагаас 100 японыг олзлон авсан байдаг.

    Вьетнам руу хийсэн довтолгоо

    Хубилай хаан Дай Вьетийг 2 удаа дайлаар морджээ. Хубилай 1260 онд Их Хаан болсны дараа Тран династи 3 жил тутам даргач хүлээн авч, өргөл өргөдөг байсан[1][2]. Гэвч удалгүй тэдний хаан нь түүнээсээ татгалзжээ. Ийнхүү эхний аян дайн (Монголчуудын Дай Вьет рүү хийсэн 2 дахь довтолгоо) 1284 оны 12 сард хунтайж Тогооноор удирдуулан хил даван орж, Ханойн зүүн хойд талд байх Вань Киепт Омарын байгуулсан ялалтын дараа төд удалгүй Тан Лон (одоогийн Ханой)-г эзлэв. Тэр үед Чампагийн Согэту хойш хөдөлж, Нге Ан (одоогийн Вьетнамын төв-хойд бүс нутаг) руу хүрэлцэн ирэхэд Траны генерал Тран Киений удирдсан арми түүнд бууж өгөв. Гэвч Траны хаад болон дээд командлагч Тран Хун Дао тактикаа өөрчлөн, хамгаалалтаас довтолгоонд шилжиж, Монголчуудын эсрэг тэмцэж эхлэв. 4 сард генерал Тран Куан Хай Чүон Дүонд (одоогийн Ханойн хэсэг) Согэтуг буулган авч, Тай Кетэд болсон томоохон тулалдааны үеэр Согэту алагдан, Траны хаад ялалт байгуулав. Удалгүй генерал Тран Нат Дуат ч Хам Ту (одоогийн Хун Ений хэсэг)-д ялалт байгуулж, Тогоон генерал Тран Хун Даод ялагдсанаар Хубилай хааны Дай Вьетийг эзлэх гэсэн анхны оролдлого амжилтгүй болжээ. Тогоон Дай Вьетийн харваачдад алуулахаас сэргийлж хүрэл хоолойд нуугдсан бөгөөд энэ үйлдэл нь Их Монгол Улс болон Тогооны хувьд ичгүүртэй явдал болсон билээ.

    Амжилтгүй оролдлогынхоо дараа Хубилай Нан Тонгийн ах, Аннамын хаан бөгөөд Монголчуудад урвасан Тран Ич Такийг илгээхээр төлөвлөсөн боловч, Юаний Хүнань дахь хангамжийн баазад асуудал гарч, дээрээс нь Хайдугийн довтолгоон нэрмэснээр төлөвлөгөөгөө цуцалжээ. 1285 онд Төвөдийн Бригун урсгалынхан бослого дэгдээж, Пагвагийн урсгалын хийдүүдийг довтолсон. Цагадайн хан Дува босогчдод туслахаар ирж, Таримын сав газарт Хубилайн нэгтгэлүүдийг ялаад, Хар-Хошууг бүслэв[3]. Хайду Бешбаликт байсан армийг устгаад, дараа жил нь хотыг эзэлжээ. Ихэнх уйгурууд Кашгарыг орхин, Юаний алс зүүн хэсэг дэх аюулгүй газар луу нүүж одов. Энэ бүхэн Хубилайн ач Бухтөмөр 1291 онд 10,000 Төвөдийг хороож, Бригунгийн бослогыг дарах хүртэл үргэлжлэн, Төвөдийн байдал арай гэж намжив.

    Ийнхүү Дай Вьетэд анхаарал хандуулах боломжтой болсон Хубилай хаан 2 дахь довтолгоогоо 1287 онд, өмнөхөө бодвол том флот, хоол хүнсний арвин нөөцтэйгээр сайтар зохион байгуулалттайгаар эхлүүлэв. Тогооны удирдсан монголчууд Ван Киеп рүү (баруун хойноос) хүрч очин, Омарын явган болон морин цэргүүдтэй (Улаан голын дагуу өөр замаар очсон) нийлэн, тулалдаанд хялбар ялав. Тэнгисийн флот Ван Донд Ха Лон булангийн ойролцоо) ялалт байгуулсан ч хүнсээ ачсан ачааны том онгоцоо орхисон байсныг нь генерал Тран Хан Ду олзолжээ. Ингээд Тан Лон (одоогийн Ханой)-д байсан монголчууд хүнсний хомсдолд нэрвэгдэв. Хангамжийн талаар шинэ мэдээ ирэхгүй байсан тул Тогоон армиа Ван Киеп рүү ухраахаас өөр аргагүй боллоо. Тэр үед Дай Вьетийн арми урагш давшин, Монголчуудад эзлэгдсэн байсан олон сууринг чөлөөлжээ. Явган цэргүүд нь Ван Киеп дэх Монголчуудыг довтлох тушаал авав. Тогоон армиа хоёр хувааж, ухарсан байна.

    4 сарын эхээр Хубилайн Кипчак жанжин Омараар удирдуулсан тэнгисийн цэргийн хүчин явган цэргээр дэмжүүлэн Бач Дан голд хүрч очив. Гүүр, зам устгагдаж, Дай Вьетийн цэргүүд довтолж байсны улмаас Бач Данд явган цэргийн дэмжлэггүй болжээ. Дай Вьетийн жижиг флот уг тулалдаанд оролцож, ухарч байгаа дүр үзүүлсэн байна. Монголчууд Дай Вьетийн цэргүүдийг нэхэн хөөгөөд тэдний бэлдсэн талбарт очжээ. Тэнд хүлээж байсан мянга мянган жижиг завь хоёр эргээс гарч ирэн, дайсны эгнээг задалсан. Гэнэтийн хүчтэй дайралттай тулгарсан Монголчууд далай руу ухрахыг оролдсон ч Дай Вьетчүүдийн татсан уяанд тээглэн хөлөг онгоцнууд нь гацаж, олонх нь эвдэрч сүйдэн живжээ. Тэр үед нь олон тооны галт салнууд урсан ирж мөргөж байв. Айсан Монгол цэргүүд онгоцноосоо үсэрч буун, эрэг рүү гарсан бөгөөд тэнд тэднийг Траны хаан болон Тран Хун Даогийн удирдсан арми хүлээж байлаа. Ингээд Монголын тэнгисийн флот бүрмөсөн сүйрч, Омар олзлогджээ. Тэр үед Дай Вьетийн арми Лан Соны дагуу Тогооны армийг үлдэн хөөжээ. Тогоон ширэнгэн ой дундуур дутаан нутаг буцсан аж. Гэсэн ч Дай Вьет болон Чампагийн хаант улсууд цаашид зөрчилдөөн үүсэхээс сэргийлж, Хубилайн захиргааг хүлээн зөвшөөрсөн билээ[2][4].

    Зүүн Өмнөд Ази, Өмнөд тэнгис

    Бирмийн эсрэг хийсэн 3 аян дайнаар (1277, 1283, 1287) Монголчууд Ирраваддийн дельтэд хүрч, Бирм дэх Паганы хаант улсын нийслэл Баганыг эзлэн, өөрсдийн тоглоомын засгийн газар байгуулсан[5]. Хубилай албан ёсоор бол сюзерентет улсыг байгуулсан хэдий ч Бирмчүүд Монголын дагуул улс болж, тэднийг Хятадаас хөөгдөх хүртэл алба гувчуур өргөн барьсаар байв[6]. Камбожийн Кхмерийн хаант улс болон Малай, Өмнөд Энэтхэг дэх жижиг улсууд Хубилайн хаанчлалыг 1278-1294 онуудад хүлээн зөвшөөрч байв. Уг бүс нутаг дахь монголчуудын сонирхол нь цэвэр худалдааны болон алба гувчуурын харилцаа тогтооход оршиж байлаа.

    Хаанчлалынхаа сүүлийн жилүүдэд Хубилай Жава дахь Сингасаригийн вант улсын эсрэг 20-30,000 цэрэг хөдөлгөн, өшөө авах усан замын аян дайн (1293) хийсэн боловч Монголын хүч 3,000 дайчнаа алдаад, Мажапахит династиг эрхэндээ оруулж чадалгүй буцжээ. 1294 онд Тайн 2 хаант улс болох Сухотай, Чианмай Хубилайн эзэнт гүрний ивээлийн улс болсон[5].

    Сахалиныг эзэлсэн нь

    Монголын цэргүүд Сахалин руу хэд хэдэн удаа дайрсан бөгөөд энэ нь 1264-1308 онд үргэлжилсэн юм[7]. Монголын эзэнт гүрэн нь албан татвар дээр суурилдаг тул шинэ газар нутгийг эзлэн авбал эдийн засаг нь сайжирдаг байжээ. Нивх ба Орокууд нь Монголд захирагдах болсон. Харин Айнүгийн ард түмэн Монголын шууданг довтолж, Их Хаанд дагаар орсон Сахалины уугуул иргэдтэй тулалддаг байв[8]. Эцэстээ 1308 онд Айнүгийн овог аймгууд Монголчуудын захиргааг хүлээн зөвшөөрчээ.

    Европ

    Хубилай хааны удирдлага дор Дорнод ази болон барууныхныг хооронд нь шууд холбоо тогтоох нь нээлттэй болж Төв азийн худалдааны замуудад монголчууд хяналтаа тавьж өртөө шуудангийн үйлчилгээг үзүүлдэг байсан учир монголын эзэнт гүрэнд үзүүлэх ач холбогдол нь их байв. 13 р зууны эхээр европ болон төв азичууд мөргөл, аялал, жуулчлал, элч төлөөлөгчийн журмаар, Хятад руу явдаг замыг бий болгосон. Монголчууд хятадыг захирдаг байсан учир Монголын эзэнт гүрний ойролцоо хаана ч байсан бөгөөд Орос, Перс, Месопотами зэрэг улс руу бүхий л худалдааны зам чиглэдэг байв. Их хаан болон Пап ламын хооронд хэдэн удаа элч төлөөлөгчийг шууд сольж байжээ. 1266 онд Хубилай хаан Венецийн мөргөлчдөд зөвшөөрөл олгож, 100, 100-н христийн номтнууд болон инженерүүдэд Пологийн ах дүү нарт явах зөвшөөрөл олгожээ. 1263 онд ах дүү Поло нар Ромд эргэн ирсэн. Их хаан Хубилай ба Илхан Аргуны сайд болох Раббн бар саума 1287-1288 оны үед өрнөдөд Ром, Парис, Бореукас ба дорнодод Дадугаар аялал хийж гол захирагчтай нь уулзсан байдаг. Никкологийн хүү Марко Поло энэхүү аялалдаа өөрийнхөө аавыг хамт дагуулан явж байсан нь Хятад болон Монголд хамгийн сайн танигдах жуулчин болохынх нь үндэс байсан байж болно. Тэрээр Хубилай хааны удирдлага дор 1275-1292 оны хооронд 17 жилийн турш Юннань ба Фүжень аймгуудаар аялаж удирдлага нь дахь албан ёсны үйлчилгээнд нь оролцож байсан гэж ярьжээ. Гэвч үүнийг дундад иргэн улсын үеийн түүхчдийн Хятадыг дүрсэлсэн хэсгээс гарч ирсэн дэлхийн дүрслэл хэмээх сэтгүүлээс авсан хэмээн европт дамжуулан үздэг байна. Раббан Саума дахь дорнод Азийн хэсэгт байсан Кистиорак гэдэг лам нь одоогийн Бээжингийн газар нутагт төрсөн. Тэрээр 1278 онд Иран дахь Илханы засаглалд төв азиас орж ирсэн бөгөөд Монголчууд Исламд байдаг христэд итгэгчдэдийн тусламжийг авахаар европ руу явсан байдаг. Энэ мэтчилэн тив газруудыг хэрэн хэсэж мэдээлэл түгээж байсан хүмүүс олон байв. Хубилай хааны удирдлага дор анх хязгаарлалттай боловч хятад болон өрнөдийнхний хооронд соёлын солилцоо болон харилцаа холбоог шууд тогтоож байжээ.

    Юань улсын эзэн хаан

    Хубилай Монголын эзэнт гүрний зохион байгуулалтад уламжлалт 10 т ын системийг ашиглаж байсан бөгөөд 1261 онд өндөр албан тушаалтнууддаа тусгай шуудангийн эрхийг өгсөн байдаг. Тэрээр хятадын улс төр болон соёлын загварчлалыг сайшаан дэмжсэн байдаг бөгөөд уламжлалт ноёны нөлөөг багасгаж Сонг гүрний агуу их сүр хүчийг буулган авсан. Хубилай 1276 он хүртэл хятадын зөвлөхүүдтэй ажилладаг байв. Угсаатны хан хятадад итгэдэггүй байсан бөгөөд хан хятадуудаас илүүгээр Монголчууд төв азийн болон мусламанчууд, цөөхөн европчуудыг өндөр албан тушаалд томилдог байв. Хубилай монголд Аригбөхтэй дайн хийж байх үедээ хятадын сайдын өргөмөл хүүд эгдүүцэн хан хятадыг сэжиглэж эхэлжээ. Тэрээр Лиу Бингзхонг ба Ху хенг гэх мэт мөн хан хятад зөвлөгчтэй байсан байна. Тэрээр 66 Уйгур Туркчуудыг ажилд оруулсныг нь 21-ыг нь Хятадын дүүргүүдэд хороодын даргаар суурьшуулан үлдээжээ. 1262 онд Ахмаад Фочакних хэмээх итгэгчийг 1260 онд Кискалын захирагчаар томилж Монголын нийслэлийн Шангду хэмээх газар томилон суулгажээ.Хубилай Паксва Ламаг эзэн гүрний удирдагчаар томилжээ. 1270 онд Паксва дөрвөлжин үсгийг зохиосон байна. Хубилай Төвд болон хятадын лам нарыг Паксвагын удирдлаганд оруулж дээд шүүхийн хяналтын хороог үндэслэсэн байна. Төвдөд Паксва ламыг байхад төвдийн лам Сангха бичиг хэргийн ажилд сайн байсан бөгөөд Буддын болон төвдийн оролцооны хувьд хороог байгуулан нэр өгсөн байдаг. Ассирон Христчүүд Хубилайд үйлчилдэг байсан бөгөөд Юань улсын дээд шүүх нь Ассирын физикч Исагын удирдлаган дор шаашныг дэмжих хороог байгуулж Христын сүм барьж өөр шашны урсгалыг оруулж ирсэн байна. Хаган нь 1270 онд дээд шүүхийн хажууд Мусалманы анагаахын төв, 1271 онд Исламаны одон орны судлалын удирдах төв, 1289 онд эзэнт гүрний хөвгүүдэд зориулж Мусалманы сургууль байгуулсан байна.Лиу Бангзонг (1274) Ши, тиази (1275) Зао би (1276) ба Дон веибанг (1278) онд Хятадын албан үүрэг гүйцэтгэгч нь нас барж алга болсоны дараа Хубилай хаан Хятадуудыг дахин ажилд аваагүй байна. Хубилай улсын байдлыг хянадаг удирдлагын ахлагчаар Ахмад Фанакадыг томилсон. 1286 онд төвдийн Сангха эзэнт гүрний ахлах офицер болсон байна. 1965 оноос Баарингын баян болон Жалерийн антонг нар ахлах зөвлөхөөр томилогдон ажиллаж байжээ.Борохулын үр удам болох Очирыг хишигтэн цэргийн удирдагч болгосон. Хубилайи хаан Зиюаныг 1271 онд 8 дахь жилд Юань гүрний байгуулахад албан ёсоор оролцож дадуг нийслэлийг нь болгож зарлан тунхагласан. Хуучин нийслэл нь Шангду байсан. Хубилай хаан Зиюаныг 1274 онд 11 дэх жилдээ өмнөд Сонгын эзэнт гүрний ул мөр дээр их хэмжээний довтолгоо хийж эхэлсэн бөгөөд эцэст нь 1279 онд Зиюан нь 16 дах жилд Сонг гүрнийг устгаж хамгийн сүүлийн удаа улсаа нэгтгэсэн Хятад, Монгол, Солонгос нь тус тусын захирагч бүхий 11 аймагтай байсан. 11 аймгаас гадна төвийн бүсэд одоогий өмнөд хятадын ихэнх хэсэг нь багтаж байсан тул эзэнт гүрний хувьд чухал хэсэг хэмээн харагдаж байсан бөгөөд Дадуд Зхонгшушенгаар шууд захируулж байжээ. Үүнээс гадна төвд нь Ксуанзхенгстут хэмээн нэрлэдэг өндөр төвшиний удирдлагын системээр захирдаг байсан. Хубилай хаан эх сувгийг байгуулсанаар эдийн засгийг өсгөж, барилга байгууламжийг засварлаж, замуудаа өргөтгөж, дүрэм журмаа сайжруулж байсан. Хубилай хааны гэрийн сургууль нь хуучны монгол уламжлалуудыг зарим ойлголтуудыг багтаасан байсан бөгөөд Хубилай хаан засаглалаар эдгээр уламжлууд нь үргэлжлэн явагдсан бөгөөд зарим нэг уламжлалт хятадын эдийн засаг болон нийгэм соёлын асуудал нэвтэрсэн байв. Хубилай монголдын мөргөлчдийг 1263 онд татвар төлөх ёстой хэмээн зарлиг гаргасан бөгөөд 1268 онд зах зээлийн татаварын алба байгуулсан байна. Монголчууд Сонгыг эзэлсэн учир мөргөлчид өмнөд хятадын тэнгис болон энэтхэгийн далай орчмоор тэлэн байрласан байна.1286 онд далай эрэг орчмын худалдаанд зах зээлийн татварын хяналтыг тавьж эхэлсэн. Заогийн газрыг шинэчлэлийн гол эх үүсвэр нь давсны монополь байсан. Монголын захиргаанд 1227 онд цаасан мөнгө ашиглаж эхэлсэн. 1260 оны 8 сард Хубилай хугацаа нь дуусдаггүй Юаныг эргэлтэнд оруулж данс тооцоо бүхий цаасан мөнгийг анх бий болгосон байна. Ийнхүү мөнгө нь алт, мөнгө болон хувирах боломжтой болсон бөгөөд засгийн газар татвар төлөгчдөөс цаасан мөнгө авдаг байв. 1273 онд тэрээр Сонгын эзлэн түрэмгийлэгчдэд эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлсэн. Ийнхүү Чао хэмээн нэрлэгддэг цаасан мөнгөөр л татвараа төлөхийг шаарддаг болсон. Хубилайн засаглал гадны мөргөлчид юмуу энгийн иргэдээс алт мөнгөн хэлбэрээр татвараа хураан авч байсан. Гэвч наймаачид солилцоо хийж засгийн газраас авдаг болсон. Хубилай хаан анх яагаад фиат мөнгө үйлдвэрлэгчдийг бий болгосны учир нь ийм юм. Цаасан баримтууд нь цуглуулсан татварыгыг бий болгодог бөгөөд энэхүү том улс орны зоос тээвэрлэхэд зарцуулдаг байсан зардлыг бууруулсан. 1287 онд Хубилайн сайд Сангхан Зхиюан хэмээх шинэ мөнгөн бий болгосон. Энэ нь хөрвөх чадваргүй байсан бөгөөд зэсээр хийсэн байв. Илханатын Тиякхатугын дараа Перс болон Дундчихны системэд үүнийг хэрэглэх ямар ч боломжгүй учир хэрэглээнээс гарсан. Хубилай азийн урлагийг дэмждэг байсан бөгөөд шашны итгэлийг ч дэмждэг байжээ. Хубилай хаан Таоистын эсрэг үзэл баримтлалтай байсан. 1270 онд Марко Поло гэх мэтийн хэд хэдэн европчууд монгол гүрэнд зочилон ирсэн байдаг.

    Их гүрний нийслэл хот

    1260 оны 5 сарийн 5-нд Шандуд Хубилай хаан нийслэлээ шилжүүлснээр улсаа зохион байгуулж эхэлсэн. Туо нь инженерийн ажилд сонирхолгүй байсан ч одон орны ажилд орсон. Тэрээр багаж зохион бүтээхдээ ур чадвартай байсан бөгөөд хийсэн төхөөрөмжүүдээрээ одон орны ажиглалт явуулдаг байв. Тэрээр одон орны төххөөрөмжүүдийг ашиглан нарийвчилсан хугацааг харуулж чаддаг усан цагийг бүтээсэн. Туркмистаны уран барилгачин Икхитөр Ал Диен Хаган ба Хан Баликийн нийслэлийн барилгуудын загварыг байгуулсан. Их хаан шинэ нийслэлээ барьж байгуулахын тулд гадны маш олон ажилчдыг авсан байна. Түүний нэг болох Непалиас ирсэн Арниго цагаан Стиуфаг байгуулсан бөгөөд энэ нь Хан Балик Дадудаа хамгийн том нь байжээ. Зхангын Хубилай хаанд зөвлөсөн түүний найз болох Туо нь усан байгууламж бүхий инженерийн шийдлийг гаргасан байна. Хубилай хаан усжуулалт, тариа ногооны тээвэрлэлт, үерийн хяналт зэрэгт усны менежмент чухал гэдгийг мэдэж байсан бөгөөд Даду ба Шар мөрний хоорондох талбайд эдгээр обектуудыг хэрхэн оруулж болохыг Туогоос оруулж байжээ. Туо Дадуд шинэ усны хангамжийг Шиншан уулан дах Байбу хэмээх газраас 30 км урт суваг татан Дадуд ус татжээ. Тэрээр өөр өөр голын сав газруудыг холбож шинэ шинэ суваг байгуулж усны төвшинг байгуулж,өөр амжилттай болгож болох сайжруулсан зүйлүүдийг бий болгох бодолтой байжээ. Үүгээрээ Хубилай хаанд таслагдсан бөгөөд Туо улс орны бусад хэсгүүдэд төстэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байжээ. 1264 онд тэрээр Монголын хэдэн жилийн турш хийсэн дайны үеийн усжуулалтын системд анхаарлаа хандуулж гэмтлийг нь засах талаар хаанаас асууж байсан. Туо нь Зханг найзтайгаа байнга хамт явдаг байсан бөгөөд системийн гэмтсэн хэсгийг засахад тусалж, үр дүнтэй ажил хийхэд нэмэр болдог хэмээн тэмдэглэсэн байдаг. Тэрээр мэдэгдлээ Хубилай хаанд шууд явуулдаг байжээ.

    Наяны бослого

    1274 онд Хубилай хаан Зүрчид дахь Монголын төлөөлөгчөөр Лянь Хихианыг томилсон. Чингис хааны дүү Бэлгүтэйгийн 4 дэх үеийнхнийг 1287 онд Наян нь өдөөн хатгажээ. Наян нь Төв Ази дахь Хубилайн өрсөлдөгч болох Хайдутай холбоо тогтоожээ. Түүний харъяанд Зүрчид, Кидан, Монгол угсааны цэргүүд захирагдаж байсан. Хасарын хүү болох Шикктур ба Хачиуны үр удам болох Хаданы удирдлаган дор бослого гарчээ. Наян нь Чингис хааны хүү Хүлгэний Эбугений тайж байсан бөгөөд Хүдэний гэр бүлийн гишүүн, Гүюг хааны дүү байсан учир түүний бослогод цэргээ нэгтгэсэн Хубилай Наяны эсрэг Баян жанжныг явуулсан бөгөөд Хайду Хархориныг эзлэн үлдэж Зүрчидийн бослого руу өөр нэг цэргийн хүчийг явуулжээ. Хубилай хааны жанжин Литингийн удилдлаган дор Наянгийн 60000 цэрэгтэй байлджээ. Гүрёгийн Чүн Нёл ван бослогыг дарахад цэргээрээ тусалсан байна. Ширүүн тулалдааны дараа Наяны цэргүүд ухарсан бөгөөд Литинг бөмбөгдөж эхэлснээр шөнийн цагаар Наяны цэргийн хүрээг бут цохисон байна. Хубилайн цэргийн хүч Наяныг устгасан. Энэ үед Шикатур нь Ляонин мужид бослого гаргасан боловч сарын дотор түүнийг няцаажээ. Хайду нь дайнаас зугтаан хойд зүг рүү явсан. Хэдий тийм боловч Хайду Чингай балгас дахь Юань улсын гол цэргийн хүчийг буулган авсан бөгөөд 1289 онд маш богино хугацаанд Хархорумыг эзлэн суусан байна. Хайду Хубилай хаан цэргийн томоохон хүчээ хөдлөгөхөөс өмнө зугтаажээ. 1289 он хүртэл Наяныг дэмждэг хүмүүс байсан боловч аяндаа алга болсон. Бослого гаргасан тайжийн цэргийн хүчнийхэн гэр бүлийнхнийхээ хамт улс орон бүртээ буцсан байв. Хубилай Монгол Зүрчидэд гарсан бослогын үеэр зарим хүмүүсыг залхаан цээрлүүлсэн байна. Энэхүү бослогын улмаас 1287 оны 12-р сарын 4-нд Ляоянгийн салбар тагнуулын газрыг үүсгэн байгуулжээ.

    Өтөл нас

    Чингис ааваасаа 9 жилийн өмнө буюу 1285 онд нас баржээ. Хубилай харамсан гашуудсан бөгөөд түүний эхнэр Хөхжин хатан дотно хэвээр үлджээ. Өөрөөр хэлбэл Хубилай хаан амьдралынхаа эцэст Тулай өвчин туссан байжээ. Тэрээр амьтны эд эрхтэн идэх дуртай болсон учир жин нь маш их нэмэгдсэн. Ийнхүү түүний цусан дахь бөөмийн хэмжээ томорсноор Тулай өвчинтэй болсон байна. Түүний үхэлтэй энэхүү өвчин холбоотой. Хубилай хаан Чингимийн хүү Төмөр шинэ титэм залгамжлагчаараа сонгогдсон бөгөөд Монголын эзэнт гүрний 6 дахь эзэн хаан болж Хубилай хааныг нас барсны дараа Юань гүрний 2 дах захирагч болжээ. Өвчний улмаас эцсийн эцэст түүнээс 30 насаар ах Баяныг ч цэргийн хүчний удирдлагаар сонгох боломжтой байжээ. Хубилай байнга бие нь суларч 1294 оны 2-р сарын 18-нд нас баржээ. 2 жилийн дараа оршуулгын ёслолыг хийсэн бөгөөд монголын хаадын оршуулгын газарт аваачсан байна.

    Өв хөрөнгө

    1260 онд хаан ширээнд гарч ирсэн Хубилайн хүч чадал Монголын эзэнт гүрнийг шинэ чиглэлд хандуулсан ажээ. Тэрээр маргаантай байдлаар хаан ширээнд суусан боловч түүний үед Монголчуудын хөгжил хурдасч дэлхийтэй харилцаж байсан төдийгүй Монголын эзэнт гүрнийг Хятадын соёл иргэншилтэй холбож өгсөнөөр эзэнт гүрний хүн ам сайн сайхан амьдрах нөхцлийг хангаж өгсөн байна. Хубилай болон түүний өмнөх хаадын байлдан дагуулал хүчирхэг Хятадыг цэргийн хүчээр байлдан эзэлж, бүтээн байгуулалтанд дахин оруулснаараа эзэнт гүрний хөгжилд маш том үүрэг гүйцэтгэсэн. Одоо үеийн Бээжин хотын орчим төвлөрч байсан нийслэл хотоосоо Түвд, Шинжаан ба Монголын жинхэнэ хууль дүрмийг Алтан улсын, дотоод Азийн эзэнт гүрний хувьд түрүүчийн хаадын барьж байсан дүрмүүдийг сахиулж чадсан байна.

    Гэр бүл

    Хамгийн түрүүнд Хубилай хаан Тэгүлэнтэй гэрлэсэн бөгөөд Тэгүлэн маш эрт нас баржээ. Түүний дараа Хубилай хаан Хонгирад аймгийн Чаби хатантай гэрлэжээ. Чаби түүний хамгийн хайртай эхнэр байжээ. Чаби буюу Чимбай хатан төрийн бодлогод оролцож байсны зэрэгцээ Хятадын торгоны урлалыг шинэ түвшинд хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэжээ. 1286 онд Чаби хатныг нас барсных нь дараа Хубилай Намбуй хэмээх залуухан үеэл дүүтэйгээ Чабигийн хүслийн дагуу гэрлэжээ.
    Эх сурвалж: www.assa.mn

  • ЭРТНИЙ СУРВАЛЖИТ МОНГОЛ АЙМГУУД

    Бутанцарын 11 дэх үеийн ач Чингис Монголын тулгар төрийг байгуулж, их хаанд өргөмжлөгдсөнөөр Хиад-Боржигон нь алтан ургийн овог болж үүнээс хойш Чингисийн удмын монголын бүх хаад ноёд уг шагаа Хиад яст Боржигон овогт хэмээн хөтлөх ёсон уламжлагджээ.

    ХАТАГИН. Добу мэргэний бэлэвсэн хатан Алун- гуагийн ахмад хөвгүүн Буха хатагаас үүссэн Нирун аймгийн гол овгийн нэг болой. Хатагин 1204 онд Чингисийн харъяанд орж Халх голын сав нутгаар нутаглаж байсан улбаа нь одоо хүртэл уламжлагджээ. Гурван Хатагин гэж нэрлэх бөгөөд одоо Дорнод аймгийн Матад суманд гол нь буй. Мөн Дорнод аймгийн Баян-Уул, Сэргэлэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баянтэрэм, Сүхбаатар сум, Архангай аймгийн Тариат, Батцэнгэл, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумдад хошуу захиргааны үед хатагин баг, отог байжээ.
    УРИАНХАН.10-12-р зуунд Дарлигины бүрэлдэхүүнд орсон 18 монгол аймгийн нэг, Нууц товчооны мэдээгээр Урианхайн нар Алунгуагийн үед Бурхан-Халдунд нутаглаж байгаад хожим Бутанцарын эзэмшилд шилжиж Чингисийн үед Зэлмэ, Сүбээдэй зэрэг баатарууд тодорсон бөгөөд Чингис хаанаас хойш Урианхан нь Тулуй, Элжигдэй ноёны хувь өмчид ирсэн аж. Хожим 16-р зууны үед Гэрсэнзийн 7-р хүү Самбу-Бумад өвлөгдсөн Халх долоон хошууны нэг болжээ. Дараа нь Самбу-Бумбын хоёрдугаар хүү Доржравдан илдэнгийн угсааны ноёд Хөх нуурт очиж сууснаас “Хөх нуурын халх хошууд” гэгдэн Халхад Засагт хан аймгийн Урианхан Дайчин вангийн хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил,Бугат, Төгрөг, Шарга зэрэг сумдын халхчууд болно. Үүнээс гадна Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл, Завхан аймгуудад урианхан нар халх ястан бүрэлдэн тогтоход идэвхтэй оролцож байсны илрэл мөн. Судрын чуулган, монгол сурвалж бичигт монгол урианханыг түрэг урианхай нараас ямагт ялган заагласан нь тэдний хооронд угсаа ялгарлын шинж тэмдэг эрт үеэс тодорсон болохыг илтгэнэ.
    ОЛХУНУД. Дарлигины 18 аймгийн бүрэлдэхүүнд орж явснаас үзэхэд олхунуд нь эртний монгол аймгийн нэгэн бөгөөд хожим 16-р зууны үеэс Халхын Засагт хан аймгийн гурван хошуу болж, удам угсаа нь одоогийн Ховдын Дарви, Цэцэг, Говь-Алтайн Дарви, Тайшир, Тонхил, Бигэр, Дэлгэр сумдад нутаглан буй. Мөн Хөвсгөлийн Шинэ-Идэр Тариалан, Булган, Завхан, Баянхонгор, Дундговь, Хэнтий аймгийн зарим сумдад “Ологнууд” гэсэн нутгийн аялгаар нэрлэгдсэн овгууд тааралдаж байна. Олхунуд нь дотроо хуваагддаг байсан бололтой. Жишээ нь: Засагт хан аймгийн Эрдэнэ бэйсийн (Одоогийн Ховд аймгийн Дарви сум) Олхунуд нь алаг адуутан, шар халзан хоньтон, улаан залаатан гэсэн гурван бүлэг улсаас бүрдэснээс үзэхэд Олхунуд овог нь дотроо бүлэг төрөлд хуваагдсан үе удмаа хөтөлдөг байжээ.
    ЭЛЖГИН. Дарлигины бүрэлдэхүүнд орж Хонгирад аймгаас салбарлан 16-р зууны үед Гэрсэнзийн дээд хөвгүүн Ноёнтойд Бэсүд, Элжгин хоёр отог өмчлөгдөн улмаар түүний ахмад хөвгүүн Хонгор сэцэн жонон, хоёрдугаар хөвгүүн сайд Бадма Хатан баатар нар таван Бэсүд, хоёр Элжгин нараас долоон хошуу байгуулсны хоёр элжгиний удам нь одоогийн Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын халхчууд болно. Элжгин нар нь дотроо Шарилжийнхан, Буучийнхан, Зургаадайнхан, Гэлэнгүүд, Бухынхан гэсэн бүлгүүдэд салбарлан бүлэг дотроо гэрлэдэггүй байжээ.
    БЭСҮД. Нирун аймгийн нэгтгэлд хамрагдаж 13-р зууны эхэнд Тайчууд аймгийн бүрэлдхүүнд байгаад 1204 онд тулгар төр байгуулах үйлсэд нэн их хүчин зүтгэсэн (Бэсүүдийн алдарт Зэв жанжин) аймгийн нэгэн болно. 16-17-р зууны үйл явдлын үед Гэрсэнзийн хоёрдугаар хөвгүүн Ноёнтойн эзэмшилд өмчлөгдөн Хангай, Алтай нурууны завсар нутагт нутаглаж улмаар халх ястан бүрэлдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн овог билээ. Бэсүд овгийн удам угсааныхан одоогийн Хөвсгөл, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Дорнод аймгуудад байна.
    ЧИНОС. Нируны 19 аймгийн дотор тайчуудын нэгэн салбар эртний сурвалжит аймаг, 16-р зууны үед халх түмний отог болж хожим “Чинос”-оор овоглох нь мартагдсан бололтой. Эдүгээ Ховд аймгийн Чандмань, Дорнод аймгийн Булган, Халх гол сум, Хөвсгөлийн дархад ардын дунд чинос, чонод овгийн нэр тааралдаг нь дээр өгүүлснийг бататгах баримт юм. Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сэлэнгийн Дархан, Ерөө, Алтанбулаг, Булганы Уньт, Хутаг-Өндөр Дундговийн Дэлгэрхангай, Говь-Алтайн Баян-Уул, Дарви, Хөхморьт сумдад тааралдаж байна. ДАРХАД. 13-р зууны монгол аймгуудын нэг, тулгар төрийн үйл хэрэгт оролцсон эртний овог аймаг бөгөөд 19-20-р зууны заагт одоогийн Булган аймгийн Могод, Төв аймгийн Өндөрширээт, Өвөрхангай аймгийн Бүрд, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ринчинлхүмбэ, Баянзүрх, Дорнод аймгийн Чойбалсан, Булган, Халх гол (Хар дархад, Ухаа дархад, Жал дархад) Говь-Алтайн Чандмань, Эрдэнэ, Хойд Мянгад, Дуут сумдад халх, дархад, мянгад, Алтайн урианхайн дунд байснаас үзэхэд нилээд нийтлэг тархсан овог байжээ.
    ҮЖЭЭД. Чингисийн дүү Отчигин ноёны харъяат монгол аймаг бөгөөд хожим 16-р зууны дундуур өврийн таван халх отгийн (Жарууд, Баарин, Хонгирад, Баяд, Үжээд нар) дотор суурьшжээ. Халх долоон хошууны Үжээд овог эдүгээ Булган аймгийн Бүрэгхангай суманд бий. МЯНГАД. Мянгад нь Монголын тулгар төр байгуулахад хүчин «зүггэж явсан аймгуудын нэг, хожим бага хаадын үед монгол даяар Хянганы нуруу хүртэл тархсан ажээ. Манай улсад Хөвсгөл, Говь-Алтай, Ховд аймгийн зарим сумдад мянгадаар овоглосон бүлэг хүмүүс нутагладаг ажээ.
    ХАРНУУД. Харнууд бол 13-р зууны үеийн монгол аймгуудын нэг бөгөөд түүгээр овоглодог хүмүүс одоо Дундговь аймгийн Дэлгэрцогт, Луус, Гурвансайхан, Өндөршил, Дэлгэрхангай, Хулд, Өлзийт, Говь- Алтайн Цээл, Хөвсгөлийн Улаан-Уул, Баянзүрх, Ринчинлхүмбэ зэрэг сумдад олонтоо тааралдаж байна. Энэ нь халхын голлох овгийн нэг байсны гэрч буйзаа. ТҮМЭД. (Түмэт) Нууц товчоонд “хорь түмэт”, Судрын чуулганд Баргаас салбарлаж, Баргужин тохомд нутагладаг гэж тэмдэглэсэн байдаг бөгөөд 13-р зууны эхэнд Чингисийн мэдэлд шилжсэн аймаг юм. 16-р зууны үед халхын баруун түмний нэгэн түмэн 12 түмэд нь Алтайн 12 сувгийг хамгаалан суусан гэдэг мэдээ сурвалжид байдаг. Түмэд овог бүхий хүмүүс эдүгээ Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Луус, Хулд, Өлзийт суманд бий.
    САРТУУЛ. Сартуул нь Чингисийн байлдан дагуулалтын үед Дундад Азиас ирж суурьшсан түрэг угсааны нэгэн томоохон бүлэг иргэд бөгөөд Хархорин хот барихад гар урлалын ажил эрхэлж байсан бололтой. Сарт хэмээх нь гар урчуул гэсэн утга бүхий түрэг үгнээс гаралтай. Хожим их гүрний дараа бусад монголчуудтай адил аж ахуй эрхлэн Тулуйн эзэмшилд орж 16-р зуунд Гэрсэнзийн заргадугаар хөвгүүн Далдан Хөндлөнд Тангудын хамт отоглон өмчлөгдөж Халх долоон хошууны нэгэн хошуу болсон ба улмаар халх сартуул хэмээн нэрлэгдэв. Одоо сартуул овгийн хүмүүс Завхан, Баянхонгор, Дорнод, Хэнтий , Увс, Булган аймгийн зарим сумдад бий.
    ТАНГУД. Тангуд нь Чингисийн байлдан дагууллын шувтрага 1226 онд Монголд захирагдсан улс бөгөөд тэр үеэс монгол нутагт шилжин ирж нутагшсан хэсэг бүлэг монгол бус гарлын улс болно. 16-р зууны үед халх түмний бүрэлдхүүнд “тангад халх” хэмээх 15-р зууны хоёрдугаар хагаст Гэрсэнзийн хоёдугаар хөвгүүн Далдан Хөндлөнгийн хувь эзэмшилд Сартуулын хамт шилжин Халх долоон хошууны үүсвэрийг тавилцсан отог болно. Тангуд овгийн хүмүүс эдүгээ Дорнод, Сүхбаатар, Архангай, Завхан, Говь-Аптай, Хөвсгөл аймгийн зарим сумдад нутаглаж байна.
    МЭРГЭД. Нууц товчоо, Судрын чуулганд гурван мэргэдийн Чингистэй хэрхэн харилцаатай байсныг маш тодорхой өгүүлснээс үзэхэд мэргэд нь тэр үед хүчирхэг аймаг байсныг гэрчлэх бөгөөд тэр нь эртний монгол удмын нэгэн салбар, татаар, найман, хэрээдийн адил бие даасан томоохон аймаг ажээ. Хожмын түүхэнд мэргэдийн тухай төдийлөн дурсагдахгүй болсон нь Чингисийн үр ач нарын байлдан дагууллын үеэр өрнө зүгт нүүдэллэн гарсан бололтой. Харин тэдний удам улбаа нь монгол овогтны дунд нэлээд түгээмэл тархан үлдсэн ажээ. Одоо Хэнтий аймгийн Дархан, Дэлгэрхаан, Булган аймгийн Тэшиг сумдад яс угсаагаа мэргэдээр овоглодог хүмүүс бий.
    Барга. Халхын дунд суурьшсан барга нь үндсэндээ хоёр үед холбогдоно. I үе нь Галдангийн үед Манжийн цэрэгт татагдан одоогийн Завхан аймгийн Сантмаргац, Их-Уул, Ховд аймгийн Мөст, Эрдэнэбүрэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай зэрэг сумдад нутаглаж байна. II үе нь XX зууны эхэнд баргын Манлай баатар Дамдинсүрэн харъяат албат нарын хамт Богд хаант Монгол улсад дагаар орсон нь одоогийн Дорнод аймгийн Гурванзагал, Төв аймгийн Баян, Сэргэлэн сумын барга нар болно. Эдгээр баргыг “хуучин барга” гэх ба “шинэ барга” нь 1945 онд Өвөр Монголын Хөлөнбуйр сумаас Шаарийбуугийн удирдпагаар ирсэн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын барга нар юм.
    БАЯУД. Баяуд (Баяд) нь Дарлигин нэрийн дор явсан 18 аймгийн нэг бөгөөд 12-13-р зууны үед Сэлэнгэ мөрний сав газраар нутаглан, монголын талаар төр байгуулагдах хэрэг явдалд хүчин зүтгэж байснаараа нэрд гарсан билээ. 16-17-р зууны үеийн үйл явдалд Баяуд нар нь өвөр халхын таван отгийн нэгэн болжээ. 17-р зууны хоёрдугаар хагаст халх түмний дунд үлдсэн Баяуд Засагт ханы харъяанд явж одоогийн Увс аймгийн Зүүнговь, Малчин, Хяргас, Тэс сумын нутагт төвлөрөн суусан бөгөөд эдүүгээ халхчуудын дотор “Баяд”-аар овоглодог хүмүүс Дундговь аймгийн Адаацаг, Дэлгэрцогт, Сайхановоо Эрдэнэдалай, Дэлгэрхайнгай, Хулд, Дорнод аймгийн Халх гол сумуудад түгээмэл байдаг.
    ЦАХАР. 18-р зууны дунд үед Манжийн хаан өөрийн үржил сүрэгт Сэцэн ханы хошуунаас одоогийн Сүхбаатар аймгийн Дариганга зэрэг сумыг таслан авч Халхын түшээт хан аймгийн ноён Цэрэнжавын албат ардын нь хамт нүүлгэн суулгаж, бас цахар найман хошуунаас нэлээд ардыг албандан гаргаж тус сүргийг хариуцуулан маллуулж суулгаснаас үүссэн болно. Тухайн үед тэр сүрэгчдийг “Даригангачууд” хэмээн нутгийн нэрээр нэрлэх болсон нь хожим дариганга ястан ч гэж үзэх болсон юм. Даригангчуудын доторх Цахар, Өөлд нь халхжиж халх буюу нутгийн нэр Даригангаар овоглох ажээ.
    ХАРЧИН. Манжийн засгийн газраас 1728 онд Чуулалт хаалганаас Улиастай хүртэл 64 өртөө байгуулснаас 40 өртөө нь Халхын нутаг дундуур өнгөрч халхчууд түүний 20-ийг дангаар хариуцаж, үлдэх 20 өртөөг Өвөр Монголоос гэр хөрөнгийн хамт Халхад нүүлгэн суулгасан харчин ардууд дагнан залгуулж эхэлсэн үеэс халхажсан харчин нь одоогийн Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутагт бий.
    ӨӨЛД. 17-р зууны сүүлч үеийн Галдангийн Манжийн эсрэг йвуулсан дайнаас халхад үлдсэн өөлд нараар тусгай хошуу байгуулан Одоогийн Архангай аймгийн Хотонт, Өлзийт сумын нутагт суулгаснаас үүссэн ажээ. Мөн зарим хэсэг бүлгийг халхын хошуудад отоглон суулгасны удам салбар нь одоогийн Сүхбаатар аймгийн Дарьганга, Асгат, Халзан, Эрдэнэцагаан, Завхан аймгийн Их-Уул Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Өлзийт зэрэг сумдад буй. 1911 онд Богд хаант Монгол улс тогтноход Цахар Сумъяа бэйс Илийн хязгаарын Бор талаас Цахар, Өөлд хамарсан албат нараа дагуулан Алтай нуруугаар дамжин Халхад ирж Богд хаант Монгол улсад дагаар орсонд одоогийн Сэлэнгэ аймагт нутаг олгон хошуу байгуулсан нь Сумъяа бэйсийн “Өөлд” гэж олны дотор нэршсэн болно.
    ТОРГУУД. Өөлдийн нэгэн адил 17-р зууны сүүл үед халхад нутагшсан бололтой. Эдүгээ Завхан аймгийн Их-Уул (шар торгууд гэж өөрсдийгөө овоглодог) Өвөрхангайн Баян-Өндөр (торгууд отог гэж байсан) сумдад торгуудаар овоглодог хүмүүс бий. ЖОНГООР. Өөлд торгуудын нутагших үед холбогдох Зүүнгарчууд бололтой. Архангай аймгийн Цэцэрлэг суманд бий.
    ХОТГОЙД. 18-р зууны 1754-1757 онд гарсан Амарсанаа, Чингүнжав нарын Манжийн эсрэг тэмцэл ялагдлаар төгссөний дараа Манжийн засгийн газар Чингүнжавын харъяат албат нарыг бусад аймаг хошуудад тараан суулгасан үеийн хотогойдын удам одоогийн Дорнод аймгийн Халх гол, Ховд аймгийн Мянгад суманд байгаа.
    Л.Загдсүрэн.

  • Л.ТҮДЭВ: МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ МӨХӨХ ВЭ

    Гэвч тэр хугацаа нь дуусах хараахан болоогүй байна. Мөн 300 жилийн нас өгсөн ч “500 жилийн дараа мөхнө” гэж хамгийн өгөөмөр нэгэн таамагласан нь бас бий. Тэр тухай ихэд шуугицгаах боллоо. Тэгэхээр яагаад ийм таамаглал гарах болсныг сөхөж үзвэл их олон юм ойлгогдох бизээ.
    ‪‬‬Тавин жилийн насыг бидэнд хэн хэзээ, яагаад өгсөн бэ?
    Хорьдугаар зууны эхээр өрнөдийн улс гүрнүүдийн хараа дорно зүг рүү эргэж Ази тивийг нойрноос нь сэрээсэн юм. Монгол,Солонгос, Энэтхэг, Хятад, Вьетнам, Түвдийн зүг өрнөдийн аян эхлэж түүний үйлийн үрээр Солонгос, Вьетнам, Энэтхэг, Хятад улсууд хоёр хоёр хуваагдаж өнөө хүртэл салж сарнисан гэр бүлийн хэрүүл тасраагүй чигээрээ шинэ зуунд шилжив бололтой. Харин хоёр Вьетнам нийлжээ. Хятад, Тайваниа авахаар завдаж Хонконгоо нэгтгэхэд нэгэнт тулж ирээд байна. Монголын хувь заяа бол тэдгээрээс төө өмнө гурав хуваагдах тавилантай учирч хальж гарах нь гарч, буруу харах нь харж, өвөрт орох нь орж гадаа үлдэх нь үлдээд хэдийнэ хэвшил болж орхисон байлаа. Гэвч хорьдугаар зууны “олз хуваах” их гүрнүүдийн шинэ мөрөөдөлд өнөөх Монгол мөн л дахин багтжээ. Шууд хуваах шууд бусаар хуваах хоёр аргын аль нь тохирохыг тандаж мэдэхээр Монголын үл ойлгогдох уудам тал говь руу эрдэм номын мөр хөөх сайхан нэрээр өрнөдөөс эрдэмтдийг хойно хойноос нь дараалан илгээж эхлэв. Прежевальский, Потанин, Певцов, Ядринцев, Козлов, Хэдин, Эндрюс гээд л хаант оросын голдуу жуулчид хорьдугаар зууны эхээр монгол руу ёстой л бэлчиж билээ. Тэднээс дуулиан багатай ч гэсэн худалдаа наймааны зорилготой өөр өдий төдий экспедиц монголд бужигнаж байсан. Тэр жилүүдэд монголын тухай олон арван ном хэвлэл гаргаж байж. Тэр бүхнийг эргэн харвал монгол орны баялагт гайхан бишрэхийн хамт хүн ардын нь хувь заяанд харамссан үг өгүүлбэр олонтаа тохиолдоно.
    Монгол орныг “шуудайтай алт” гэж тэд нэрлэсэн юм.
    Монголчуудыг “мөхөж буй үндэстэн” г эж тэд бас нэрлэсэн нь олон. Хоёулаа үнэн үг байсан нь хоржоонтой. Яагаад “шуудайтай алт” гэсэнд тайлбар хэрэггүй. Харин яагаад “мөхөж байгаа үндэстэн” гэсэнд тайлбар хэрэгтэй. Яагаад гадаадын хүмүүс монголчуудыг мөхөж байгаа үндэстэн, тавьхан жилийн дараа үгүй болно гэж хорьдугаар зууны эхээр “муу ёрлосоноо” тэд өөрсдөө ном зохиолдоо тодорхой бичжээ.
    Нэгэн зүйл.
    “…Бараг л урьдаас санаатайгаар энд тархаасан тэмбүү өвчин ард олонд халдварлажээ.
    Хятадууд бас энд тахал холерын халдвар тархаахыг оролддог тухай ч яриа бий” гэж оросын тагнуул Пестовский “Орчин цагийн монгол” гэдэг номондоо дурджээ. (1915 онд хэвлэгдсэн мөн номын 11 дүгээр талд) Тэмбүү өвчин хятадын Дэнфү хотоос монголд дэлгэрээд мөнөөхөн хотын нэрээр “алдаршжээ”. Тэр нь харцаас хааныг хүртэл олон эрс эмсийг үргүй болгожээ.
    Бас нэгэн зүйл.
    “…Хятадаас монголд явуулж буй бодлогын эцсийн зорилго нь энэ улс орныг бүрэн хоосруулж үндсэн хүн амыг нь хорогдуулахад оршино. Тийнхүү монголчууд бөөн хятадууд дотор живж уусах юм” гэж И.И.Попов “Тэнгэр тэтгэсэн гүрнээс дундад иргэн улс хүртэл” (М. 1912 он, 224 дүгээр талд) номдоо дурджээ. Монголчуудыг гурван зууны турш колоничлохдоо хятадууд түүхий шавар хэрэмтэй цэргийн хэдэн хориг цайз (Ховд, Улиастай, Амгаланбаатар) модоор зангидаж босгосон хэдэн сүмээс өөр юу ч барьж байгуулаагүй юм. Цагийн гар даахаар нэг ширхэг ч барилга байгууламжийг тэд монгол газар үлдээсэнгүй.
    “Хятадын засгийн газар Монголд хорвоод хосгүй автономит өгөөд бүхэл бүтэн зуунуудын туршид монголд соёл эдийн засгийн арга хэмжээ зохион байгуулахад нь нэг ч улаан мөнгө өгөөгүй юм” гэж оросын агрономич И.М.Морозов бүүр 1918 оны үед бичсэн нь аргагүй үнэн үг юм. (Монголд хийсэн Москвагийн худалдааны экспедиц, М. 1912, 278 дугаар талд)
    Өөр нэгэн зүйл.
    “…Хувцас нь элдэв бөөс хуурсаар шигээстэй байхад монгол хүн бараг л тэдгээртэй найз юм шиг ажрахгүй, харин европ хүн тийм гэрт амсхийх ч заяа үздэггүй. Ийм бохир заваанаасаа болж монгол хүн ой гутан зугтаамаар эвгүй өвөрмөц үнэр ханхлуулдаг…” гэж мөнөөхөн Морозов мөнхүү номын 223 дугаар талд бичжээ. Ахуйн хувьд иймдээ хүрсэн монгол хүний хүнс тэжээлийн тухай гэвэл “монголчууд өвчилсөн болон үхсэн малын тэр ч байтугай бүр боом, сахуу, тахал өвчнөөр үхсэн малын махыг ердөө эрүүл малын мах шиг л идэхээр барахгүй хот сууринд бусад хүнсний зүйлтэй хамт зарж худалдахыг ч зөвшөөрдөг” гэжээ. (Мөн номын 225 дугаар талд)
    Эрүүл мэнд, идэж уух, эрх мэдэл нь иймэрхүү болчихсон улс үндэстэнд мөхөх сүйрэх хугацааг нь бодоод үзэхэд сайндаа л нэгэн жаранд тэсэх төдий хугацаа үлджээ гэж таамаглахаас аргагүй хэрэг байжээ. Үнэхээр л тэр янзаараа өнөөг хүрсэнсэн бол монголчууд үндэстний хувьд үгүй болох нь гарцаагүй байсан бизээ. Гэхдээ гадаадын хүмүүс бас ч сохор таамаглалаар хийсвэр ханддаггүй нь оносон хэрэг. Жишээ нь мөнөөхөн И.Морозов цааш нь бичихдээ “одоо үед (1912) хятад пүүс юмуу наймаачинд өргүй монгол хүн олоход хэцүү болжээ… Монгол хэзээ нэг цагт өөрийнх нь байсан малсүргийнхээ зөвхөн адгуулагч, манаач нь төдийхөн болж хоцорчээ…Гэхдээ дарангуйлагчдыг үзэн ядах үзэл сэтгэл зүрхэнд гүнзгий нуугджээ” гэжээ. Яг тэрний ачаар л монголчууд мориндоо мордож аз жаргалын аянд гарч төрөө төвхнүүлж насаа уртасгаж чадсан билээ. “Тавин жилийн дараа мөхнө” гэсэн хар төлгийг монголчууд худал хуурмаг хоосон үг болгон чадаад тэрхүү заасан хугацаа нь болоход 600-хан мянгаас хоёр сая ам бүлтэй өнөржсөн айл болж чадсан юм.
    Тэгвэл “зуун жилийн дараа мөхнө” гэсэн үг бас худлаа болохнээ? Тэр тухай дараачийн өгүүлэлд үзэж ажааму!
    Монголчууд хэзээ мөхөх вэ?
    Зуун жилийн дараа!
    Монголчууд тэр тусмаа өнөөгийн БНМАУ (монгол) улсын нутаг дэвсгэр дээр аж төрж буй монголчуудыг ойрын зуун жилд үгүй болно гэж өрнөдийн нэгэн монголч эрдэмтэн айлдсан юм. Тэрээр далдыг харагч юмуу, зөгнөлт зохиолч биш. Харин юм юманд нухацтай ханддаг түүхч эрдэмтэн хүн. Тэгвэл оргүй юм хэлээгүй баймаар даа.
    Ганцхан 100 жилийн насыг бидэнд хэн юуны учир өгөв?
    “Нүүдэлчин ардын хүүхэд өрсөлдөгч соёлтнуудад уусан алга болно. Ингэж аж төрөхийн нэгэн түүхэн хэлбэр манай үед алга болж байна” гэж английн нэрт монголч эрдэмтэн Р.А.Рупен саяхан бичсэн (тавиад онд) “Монголын үндсэрхэг үзэл” номондоо цохон хэлсэн үг нь түүнээс “монголчууд зуун жилийн дараа үгүй болно”’гэсэн дүгнэлт гарах гол үндэслэл нь болсон бололтой. Түүний үгийн гол утга бол нүүдэлчдийн соёл иргэншил нь аажмаар суурин соёл иргэншилд уусах замаар талийж одохыг хэлсэн ажээ. Үүнд үнэний тал бий. Яагаад гэх хүн цөөн биз ээ.
    Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын гудамжаар ийш тийш сониучлан хараад алхаж яваа гадаадын ямар ч жуулчнаас сэтгэгдлийг нь асуухад “өө ердөө л европын аль нэгэн улсын жижигхэн хотоос ялгах юм алга” гэж хариулдаг, үгүй гэж үг сөрөх арга байхгүй, засаг төрийн ордны нь чанх үүдийг таглаад яг л Кремлийнх шиг хар улаан чулуугаар өнгөлсөн дөрвөлжин бунхан байдаг. Орон сууцны хорооллоор ороход Москвагийн Шинэ Черемушкийн аль нэг сууцанд орж байгаа юм шиг л санагддаг. Айлын хаалганы цоож түлхүүр нь ч ижил байдаг. Ёстой л өнөөх алдартай кинонд Москва дахь сууцныхаа түлхүүрээр Ленинград дахь орон сууцанд андуураад орчихдог тухай гардгийн үлгэр давтагдаж мэдэхээр…
    Улаанбаатарын гудамжаар алхаж яваа залуучуудын зөвхөн навчгар хамар, хар үсээр нь л монгол гэж танихаар… Тэдний гутал, хүрэм, малгай, өмд, цамц, зангиа… ер нь юм бүгд нь цөм гадаадынх… Амнаас гардаг таван үгний нь гурав дөрөв нь мөн л гадаадынх…
    – Улсын дараамын чиатрын билетийн кааснаас компанийнхаа броокэрт боонд авна гээд ярьж явна. Түүний амнаас гарсан 9 үгиин хоёрхон нь монгол үг. Мөдхөн “авна” гэдэг нь хаягдаад ганцхан “улсын” гэдэг үг үлдэнэ. Тэр нь л бүү гээгдээсэй дээ гэж залбиртугай. Буриадууд тэр үгийг хаяад “реслубликийн” гэдэг болчихсон. Өвөрлөгч нар дотор “го” гэж гоншигнох дуртай хум ч цөөнгүй. Халимагууд харин саяхнаас “тангач” гэцгээж ахин хэлд орж байна.
    “Хэл, хил, мал гурвынхаа төлөө тэмцье” гэж ойрдоо монголын радио яруу найрагчийн үгээр дуугардаг болжээ. Гэвч эхний хоёр нь дайвар үг төдий үлдээд “малын” төлөө голдуу л бид өөрөө өөрсөдтэйгөө тулалдсаар л байна. Малгүй болчихвол монгол хөөрхийлөлтэй нь үнээн. Өөр амь зуулга байхгүй. Хилгүй болчихвол монголын бие нь үгүй болно. Хэлгүй болчихвол монголын сүнс нь үгүй болно. Үүнийг л тавиад жилийн тэргээд эрдэмтэн Роберт Рупен олж хараад бичжээ. Бичсэнийг нь монголчууд өөрсдөө хүлээж аваагүй. Учир нь тэр үед “өвчний шинж тэмдэг” бүдэгхэн байсан. Өвчин болчихно ч гэж бодоогүй. Харин ч өрнөдийн соёл иргэншлээс суралцахад саад тотгор тавих гэлээ гэж дургүйцсэн. Үүнд ч буруу юм байгаагүй. Гэхдээ давс ихэдвэл хоол хор болдог ёсон бий.
    Яагаад Рупен монголыг НҮБ-д элсээгүй байх цагт ирээдүйг нь зуун жилийн орон цагаар хэмжих болсныг нь одоо түүний 1958 онд хэвлүүлсэн номноос товчлон сийрүүлье.
    “Монголын ирээдүйн асуудал Хятад, Зөвлөлтийн хоорондын харьцааны ерөнхий чиг шугамаас ихээхэн хамаарах юм. Үүнд таван нөхцөл байж болохыг авч үзье” гэж уул хэсгээ эхлээд Рупен цааш бичсэн нь:
    Гадаад Монгол улс Хятад руу буцан шилжиж магадгүй болох нь:
    а) 1936 онд Эдгар Сноу Мао Цзе-дунаас интервью авахад: “Хятадад ардын хувьсгал ялах цагт Гадаад монгол өөрөө хүслээрээ хятадын холбооны нэг хэсэг болж орно” гэжээ. 1944 онд Мао Цзе-дун үүнийгээ Гюнтер Штейнд давтан хэлжээ.
    б) Коммунист Хятадын газрын зурагт БНМАУ-ын хойд хилийг зааглаагүй харин Зөвлөлт БНМАУ-ын хилийг тод харуулж Хятад, БНМАУ-ын хилийг заагаагүй байна.
    в) Хятад, БНМАУ-ын хооронд худалдааны ажил сэргэн жил бүр өсч буй.
    г) Гадаад монголд цөөн орос суудаг атал хятад иргэд бөөн бөөнөөр нүүж ирсээр байна.
    Дотоод ба Гадаад монгол хоёуланд нь Орос ноёрхож магадгүй болох нь:
    а) Хуучин оросууд (1925 ба 1945 онд) панмонголизмыг хүлээн хүлцэж байснаас үзэхэд иймэрхүү зүйл тохиож магадгүй.
    б) Дотоод монголын хэл бичигт хийсэн өөрчлөлт нь үүнээс өмнө Гадаад монголд зөвлөлтөөс хийсэн кирилл бичиг хэрэглэх өөрчлөлтөд үндэслэв.
    в) Дотоод Монгол дахь Цининг хүртэл трансмонголын шинэ төмөр зам нь Оросын мэдэлд юм.
    Дотоод монгол хятадын, Гадаад нонгол Оросын нөлөөллийн хүрээнд хэвээр байж болох нь:
    а) Дотоод ба гадаад монгол XX зууны ихэнх үед тусгаар салангад байсан.
    б) Дотоод монголын автономит мужийг хятадын коммунист намын монголчууд удирдаж байсан болохоос Гадаад монголын коммунистууд толгойлж байгаагүй.
    в) Коммунист Хятад улс Гадаад монгол улсыг хүлээн зөвшөөрч Улаанбаатарт элчин сайдаа суулгаж байна.
    г) Зарим өндөр мэргэжилтэй, туршлагатай орос мэргэжилтнүүд, Хятад Дотоод монголыг, Орос Гадаад монголыг хөгжүүлнэ гэдэг байна.
    д) Дотоод монголд хятад иргэдийн тоо монгол иргэдийнхийг маш их хэмжээгээр давж байна.
    е) БНМАУ-ыг ЗХУ-д хураамжлахыг Орос оролдвол Хятад улс нэлээд сайн эсэргүүцнэ байх.
    БНМАУ-ыг ЗХУ-д нэгтгэн хураамжилж болох тухайд:
    а) Хорин жилийн туршид “Бүгд Найрамдах” гэж байгаад Зөвлөлт Холбоот Улсад хураамжлагдсан Тагна Тувагийн жишээ монголд мөн тийм хувь заяа тохиолдож магадгүй гэж бодогдуулна.
    б) Монголын коммунист нам (МАХН) улсаа жолоодож байгаа ба БНМАУ-ын албан үйлс ЗХУ-тай гайхмаар ижилхэн тохирч байх юм.
    в) Зөвлөлтийн нөлөө хараан дор 37 жил байж коминтерний удирдлагад захирагдаж байгаагаас үзэхэд Монголын биеэ даасан байдал тун хэлбэрийн төдий юм.
    Монголын биеэ даасан байдал ихсэж болох нь:
    а) Монгол улс Хятад, Орос хоёрын хооронд яс хаяж хэрэлдүүлэн ашиг олж чадах бололцоотой юм.
    б) Боловсрол нөхцөлөө дээшлүүлж орчин нөхцөлөө хянаж чадах болсон нь монголчуудад өөрсдөө ажил хэргээ явуулах боломжийг нэмэгдүүлж байна.
    в) Төвлөрсөн засаг захиргаа ба улс төрийн хяналттай байгаа нь Улаанбаатар дахь засгийн газраас гаргасан шийдвэрээ биелүүлэх бүрэн бололцоотой болгож байна.
    г) Цөөн тооны Орос тус улсад сууна. Гадаад монголын засгийн газар хятад иргэдийг захирч хянаж байдаг бололтой юм.
    д) БНМАУ-ын засгийн газар монголчуудаас бүрдсэн ба эдний зарим нь жинхэнэ монгол эх оронч үзэлтэн болох нь гарцаагүй байна.
    НҮБ-д Монгол гишүүнээр элсэхийн сайн талууд:
    а) Монголын национализм (үндсэрхэг үзэл) нь занал сүрдүүлэгт орж хавчигдан шахагдаж байсан боловч олон улсаас түүнийг хүлээн зевшөөрч болох гавьяатай бодит үнэн зүйл юм.
    б) НҮБ-аас монголыг хүлээн зөвшөөрөх нь түүнээс өөрийн өвөрмөц тусгаар биеэ даасан байдлаа хадгалахад нь тусалж үндэсний хэлбэрээ алдан түүгээр ч үл барам түүхийн хогийн саванд хаягдахаас аварч болох талтай.
    в) Монголчууд нь коммунист бус орон ба ард түмэнтэй, үүнд өрнөдийн оронтой холбоотой байхыг ямар ч эргэлзээгүй хүсэж байна.
    г) Тэд үйл хэрэг, хөгжлийн асуудлыг хязгаарлагдмал боловч нэлээд хэмжээгээр өөрсдөө барьж байна.
    д) Монголыг ЗХУ-д хураамжлан нэгтэх эсэх асуудлыг Орос цэгнэн үзэж байгаа энэ үед БНМАУ-ын НҮБ-ын гишүүн болох асуудал орост муугаар нөлөөлж болох юм,
    Хэрэв НҮБ-д орвол ядаж цөөн тооны монгол төмөр хөшигнөөс гаран дэлхийг үзэж түүний амьдралыг мэдэх юм.
    Хэрэв НҮБ-д орвол ядаж цөөн ч гэсэн өрнөдийнхөн албан ёсоор чөлөөтэй явж БНМАУ-ын тухай бүрэн гүйцэд баримт мэдээ олж болох юм.
    НҮБ-д гишүүнээр элсэхийн саар талуүд:
    а) БНМАУ НҮБ-д орсон ч, ороогүй ч өөрөө биеэ даасан бодлого явуулж чадахгүй, одоогоор болон ойрын ирээдүйд Ерөнхий Ассамблей дээр ЗХУ-тай дуу нийлүүлж байх болно.
    б) Тус улсын засгийн газарт чөлөөтэйгээр шилж сонгогдсон хүмүүс биш гагцхүү улс төрдөө дурамжхан бөгөөд хүлцэнгүй ард иргэдийг удирдан суугаа цөөн тооны сонгомол (элит) бүлэг этгээдүүд ордог.
    в) Үндэсний Хятад (формоза) нь БНМАУ-ыг НҮБ-д орохыг яриангүй эсэргүүцнэ.
    г) АНУ нь Монголыг НҮБ-д оруулахыг дэмжвэл бодлоо өөрчилсөн болж коммунистууд үүнийг “бууж өгсөн” гэж тайлбарлах болно гэжээ.
    Монголын ойрын ирээдүйг 1958 оны 4, 7, 10 дугаар саруудад Их Британий Вангийн нэрэмжит Төв Азийн сэтгүүлд хэвлүүлсэн “Монголын үндсэрхэг үзэл” бүтээлдээ Роберт Рупен ингэж бичсэнийг бага зэрэг товчилсон чөлөөт орчуулгаар дээр иш татлаа. Энэ бүхэн тэр л маягаараа өнөөг хүртэл үргэлжилсэн бол Рупений тооцоо онох ч байсан байж болно. Гэвч үйл явдал өөрөөр эргэж монголчууд 1961 онд НҮБ-д элссэн юм. Улмаар 1990 онд ардчилал, зах зээлийн эдийн засгийн замыг сонгон авсан билээ. Гэвч эрдэмтэн Рупений санамжаас нэлээд зүйл түүний хэлснээр буюу түүнээс ч долоон дор байдлаар давтагдсаар байгааг анзаарахгүй юм бол түүний таамаглалын хугацааны бараг тал хувь нь өнгөрчихөөд байгаа ажээ. Үлдсэн хагас зуун жилд монголчууд биеэ шинжиж! төрөө засах тун ч их ажил үлдээд байгаа юм биш үү! Болгоогтун!
    Гурван зуун жилийн дараа
    “Монголчуудыг 50 жилийн дараа мөхмой” гэж энэ зууны эхээр монголоор аялан явсан өрнөдийн жуулчид зөгнөн бичсэн. Тэд ядуу дорой, өвчин эмгэгт баригдсан цөөхөн хэдээс монголчуудыг нүдээр хараад тэгж хэлцгээсэн. Тэр цагтаа яах аргагүй үнэн үг байлаа. Гэвч монголчууд үр үндсийг нь таслах гэж байсан нийгмийн өвчнөөс эрс шийдэмгий салж чадсаны хүчинд тавин жилийн нас өгсөн муу зөнг тасласан юм.
    “Монголчууд зуун жилийн дараа мөхмой” гэж энэ зууны дундуур өрнөдийн эрдэмтэд хэлж байсан. Тэр бол улс төрийн шинжтэй дүгнэлт байсан. Юу гэвэл улс орныхоо тусгаар тогтнол, улс төрийн бие даасан байдлыг хангаж чадахгүй бол хоёр талынхаа аль нэг том хөршид нэгдэн нийлж, живж үгүй болох аюул илэрхий харагдаж байжээ. Тагна Тува ард улс ч юмуу түвд улсын хувь заяа ч үүнийг давхар нотлон байсан хэрэг. Гэвч монголчууд нэгдсэн үндэсний байгууллагад бүүр дөчөөд оны сүүлчээс эхлэн арав гаруй жил элдэв бэрхшээлийг даван туулсаар гишүүнээр элсэн орж чадсан юм. Дэлхийн зуугаад оронтой “алтан аргамжаар” холбогдож чадсан билээ. Тийнхүү улс төрийн баримжаагаар зуун жилийн нас өгсөн тэр зөнг худал болгох болзлыг хангажээ.
    “Монголчуудаас 300 жилийн дараа юу ч үлдэхгүй” гэж бас нэг хүн хэлжээ. Энэ тухай дор өгүүлье.
    “Гурван зуун жилийн дараа монголчуудаас юу ч үлдэхгүй” гэж Ван Дайк урьдчилан хэлж байна хэмээн 1929 онд Москва, Ленинградад хэвлэгдсэн “Ханьжоугаас Москва хүртэл” номын 134 дүгээр хуудсанд дурайтал биччихсэн байгаа.
    Гурван зууны тэртээхийг бүүр 1927 онд олоод харчихдаг ямар гээч “мэргэн” эр байгаа вэ? Арай Нострадамус биш биз? гэж бодогдож болох юмаа. Нээрээ, тэр ямар гээчийн хүн байгаа вэ,
    Леон Ван Дайк гэдэг тэр хүн нь Бельгийн католик шашны хар лам байжээ. Тэр ламыг “язгууртны асар өргөн боловсролтой олон хэлний ном бүхий номын сантай, гэрэл зураг маш сайн авдаг хятад, монголын амьдрал ахуйг харуулсан хэдэн мянган гэрэл зурагтай хүн” гэж уул номонд Америкийн сэтгүүлч авгай Анна Стронг бичжээ. Үнэхээр тэр үедээ язгууртны өргөн боловсрол мэдлэгтэй ба католик шашны хар ламын хувьд шашны дээгүүр зиндааны мэдлэгтэй энэхүү бельги иргэн монголын хувь заяаны талаар оновчтой үг хэлж чадах оюуны чадавхитай гэж цаг үедээ итгэгдэхээр нэгэн байжээ. Тэрээр хятадын Нэнси хотод монголоос нэг их холгүй аж төрж байжээ.
    “Нээрээ монголчууд ямар нэгэн ач холбогдол, үнэ цэнэтэй гэж үү? Тэднээс ямар нэгэн бүтэлтэй юм гарна гэж үү?” хэмээн Анна Стронг мөн номынхоо 134 дүгээр талд асуулт тавьж бичжээ. Чингэж асуусан асуултандаа зарим хариу авснаа ч тэр дурджээ.
    “Энэ асуултад би арай хожимхон хойт зүгт аялахдаа өргөө (урга) гэж урьд нь нэрлэгдэж байгаад одоо гадаад монголын нийслэл Улаанбаатар хот гэж ахин загалмайлагдсан хотоос зарим хариуг нь оллоо” гэж бичжээ. (мөн номын 134 дүгээр талд)
    Хориод оны дундуур монголоор дайрч явсан тэрхүү сэтгүүлч эхнэр бол Анна Луиза Стронг гэгч бөгөөд хятадад залуу зандан насандаа очиж хувьсгалчидтай танилцан дараа нь хэд хэдэн ном бичсэн хүн юм. Сүүлд нь Мао- гийн тухай ч ном бичиж түүний ивээлээр Хятад улсад насны бөгсөнд орогнох болжээ.
    “Гурван зуун жилийн дараа монголчуудаас юу ч үлдэхгүй” гэж айлдсан хар лам Ван Дайкийн үгэнд Улаанбаатар хотоос хариу авсан гэж Америкийн сэтгүүлч авгай бичсэнийг олон жилийн дараах хэрэг явдлын мөн чанартай холбож үзэх юм бол эргэцүүлж бодохоор зүйл басчиг цөөнгүй.
    Нүүдэлчдийн соёл иргэншлийг мөхөх гол хүчин зүйл бол суурьшлын соёл иргэншил юм. Үүнийг дэлхий дахины байдал аяндаа ил тодоор ойлгомжтой хэлээд өгч байгаа билээ. Дэлхий бүхэлдээ нүүдэлчид, бядан явагчдын өлгий байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр 10 саяас илүү хүн амтай аймшигт хар “Мегаполис” гэгдсэн том хотууд тив болгонд хэд хэдээрээ буй болж нүүдэлчин гэж нэрлэчихмээр хүмүүс гэвэл ердөө л монгол, цыган (оорцог) хоёр үлдсэн ажээ.
    Монголчууд ч гэсэн өнөөдөр жинхэнэ нүүдэлчид мөн үү? Монгол улсын хүн амын гуравны нэгээс илүү нь хот суурин газарт аж төрдөг болжээ. Дээр дурдсан номд гардаг Өргөө хот энэ зууны эхээр гуч гаруйхан мянган хүнтэй тосгон байсан. Гэтэл тавиад жилийн дараа зуун хорин мянгат хот болж улмаар сүүлийн гучхан жилийн дотор хагас саяас 700 мянган хүн амтай нүсэр хот болон хувираад байна. Саяхан хот байтугай шавар тагз байгаагүй Бурхантын хөндийд Дархан хот, Эрдэнэтийн овоонд Эрдэнэт хот, аймаг болгоны төвд хорь гучаас доошгүй мянган хүн төвлөрсөн бэсрэг хотууд бий болжээ. Бас сумдын төв гэж нэг жижиг мөртлөө суурин гацаанууд буй болсныг хамруулан тооцвол 360 гаруй суурин газарт монголын гурван хүн тутмын хоёр нь суурьшсан амьдралын эзэд болон хувирчээ.
    …Хот руу тэмүүлэх тасралтгүй “урсгал” нэгэнт буй болжээ. Тэр урсгалын хурд улам бүр нэмэгдэж байна.
    1982 онд Улаанбаатарт жилдээ 2000 хүн ирж суурьшиж байсан бол арван жилийн дараа 1992 онд 6848 хүн ирсэн байна. Түүнээс хойших жилүүдэд нийслэл чиглэсэн “хүний урсгал” улам өтгөрч 1994 онд 8080, 1995 онд 11 мянган хүн Улаанбаатарт суухаар ирэгсэд хүн бүлийг нь эрс нэмж хүнс хоол, үйлчилгээ шаардах болов. Дээр нь бас гадаадынхны хөл дарж зөвхөн 1993 он гэхэд л 7819 гадаадын иргэд суух болсны 5078 нь хятадууд байв. Ийнхүү монгол улс хүн амынхаа гучаад хувийг, хөдөлмөрийн нөөцийнхөө гуч гаруй хувийг нийслэлдээ бөөгнөрүүлсэн “хачин улс” болон хувирав. Ийм “хачин улс” дэлхийд хоёрхон байгаа бөгөөд (Чили 38.3, Уругвай 42.6 түүний дараа гурав дахь нь Монгол болов. Бахархах юм мөн үү гэвэл хараахан тийм бус ажээ. 1995 онд нийслэлд шилжин ирсэн арван нэгэн мянган хүний ард нь дор хаяад л нэг хүнд хорин таван толгойгоор бодоход 275 мянган мал хариулах эзэнгүйдэж нутагтаа үлдсэн малчдад нэмэгдэл ачаа болж байгаа биш үү? Мөн тэр хэмжээгээр (тухайлбал 1996 онд шилжин ирсэн гурван мянган гаруй өрх айл) өвөлжөө, хаваржаа эзгүйрч байж болно. Бүр өргөн хүрээгээр бодож үзвэл нүүдэлчдийн соёл иргэншлийг тээгчдийн эгнээ шингэрч байна гэсэн үг. Хүнгүй соёл иргэншил гэдэг амьгүй болтлоо борцлогдсон соёл иргэншлийн идэвхгүй өв маягаар үлддэг. Монголчууд малаа орхин худаг ус, өвөлжөө хаваржаагаа огоорон хот суурин руу тэмүүлэх болсон нь ердөө л тавиад оноос хойш буюу саяхан эхэлсэн үзэгдэл. Дөчөөд оноос арван найман аймагтай болж аймгийн төвийн шавыг тавьж байх тэр цагт Ховд, Улиастай, Цэцэрлэг, Алтанбулаг, Баянтүмэнгээс өөр суурьшсан газар бараг байгаагүй. Говь- Алтай аймгийн төвийг одоогийн Алтай хот гээд байгаа тэр газарт байгуулахаар шийдвэрлэсэн тухай хурлын баримт бичигт “Чөдрийн морины өвстэйг бодож” Есөнбулагт байгуулахаар болсон байдаг нь хот байгуулах цагаан толгойг мэдэхгүй зөвхөн хот айлын түр буух бууц товлох хэмжүүртэй хүмүүс байсныг гэрчлэн үлджээ. Энэчлэнгээр улсын нийслэл Улаанбаатар хотыг ч хот байгуулалтын нарийн тооцоогүйгээр дээр дээр нь нэмэн барьж байгуулсаар өнөөдөр хүн амын гуравны нэгийг бөөгнөрүүлсэн нүсэр бөгөөд ундуй сундуй суурин, тэгээд ч идэш хоол, сууц үйлчилгээг нь дийлэхээргүй “хөлд дарагдсан” хөөрхийлөлтэй мөртлөө олон ам бүлтэй, омголон зантай, хэрэг зөрчил, хулгай дээрэм, муу муухай юм үүрлэсэн шоргоолжны үүр шиг орон газар болон хувирав.
    Нийслэлд амьдрал хөнгөн биш боловч сонирхол татах юм цөөнгүй байгаагийн гол нь орчин үеийн тохилог орон сууц, гэрэл цахилгаан, үзвэр үйлчилгээ, эд бараа, хөгжил хөдөлгөөнөөр хөдөөгөөс хавьгүй давуу юм. Тэр бүхэнд татагдсан хөдөөгийн залуус хот руу дэнгийн эрвээхэй шиг тэмүүлнэ. Хүүхдийнхээ аяыг дагадаг өвгөд хөгшид мөн л тэднийгээ бараадна. Тийнхүү өнөөх дэлхийд содон харагдаж гайхуулах гээд байгаа “нүүдэлчний соёл иргэншил” гэгч маань “суурин соёлын” нялуун цээжинд тас тэврүүллээ. Агь таанын үнэр нь сүрчиг бүрчигнийхээр солигдоно. Гол горхины хоржигноон нь машин тэрэгний хархираагаар солигдоно. Айраг цагааны сэнгэнэсэн амт нь архи пивоны нясуугаар солигдоно. Дөрвөн хананд хашигдаж уур уцаар нэмэгдэж алсын бараа харахгүйд нүдний хараа муудна. Уурын халаагуурт дасан хүүршээд жавар даахаа больж, суугаа амьдралын эрхээр судас шөрмөс суларч монгол зүснээс өөр монгол гэмээр юмгүй болно.
    “Монголоо алдмар” гэдэг хараал жинхэнэ ёсоороо хүрч морьтон ардынхаа заншил соёлоос хагацна.
    Нүүдэлчдийн соёл иргэншлийг аврах хадгалах тухай хичнээн мэргэн цэцэн гоё үгээр яривч суурьшлын соёл иргэншилд өөрийн эрхгүй гулсан орж уусан ууссаар “монголчуудаас юу ч үлдэхгүй” гэж хэлсэн Ван Дайкийн ёрлол нь дурдсан хугацаанаасаа өмнө ёсоороо болохыг няцаах баталгаа долоо хоногт 150 хүнээр ам бүл нь төрөлтөөр биш түрэлтээр нэмэгдэж байгаа Улаанбаатар нийслэлд л өнөөдөр лав алга. Монголын асуудал гэдэг бол одоо хотын асуудал болоод байна. Нэгэнт бөөгнөрөлийн гол төв болчихсон хотуудыг тараах, үгүй хийх ямар ч арга байхгүй тэгэх ч ёсгүй. Төрчихсөн хүүхдийг хэвлийд нь буцаах аргагүйн адил нэгэнт төрчихсөн хот суурингууд хоног хоногоор томорч л таарна. Суурин соёл иргэншлээс зайлж зугатсан ард зон өнөөгийн дэлхийд алга. Суурин соёл бүхнийг залгина.
    Өнгөрсөн зууны жар далаад оноос Оросын тариачид хот суурингуудад тэмүүлж хөдөө нутаг нь эзгүйрсэн шиг энэ зууны жараад оноос монголын малчид хот сууринд татагдаж малын бэлчээр зэлүүдширч байгаа нь нүүдлийн соёл иргэншлийн нэгэн өвөрмөц хэвшил мөдхөн төрөл арижихын цондон болж байгааг зөвхөн бельгийн хар лам Ван Дайк ч биш өрнө зүгийн ажигч гярхай хүмүүс томруулагч дурангүйгээр харж ажиглаж, хэлж бичиж байгаа нь ойлгомжтой. Илүү давуу талуудаараа суурин соёл иргэншил ноёрхох арга зам ганцхан бий. Тэр нь хоёр соёл иргэншлийн зүй зохистой хослуулсан нөхцөл байдлыг бүрдүүлэх төрийн үзэл баримтлал бий болгож урт удаан хугацаанд цогцолбор хэлбэрээр хэрэгжүүлэх бодлого юм. Өөрөөр хэлбэл хоймсон соёл иргэншлийн (бицивилизация) бодлогыг монгол хүн бүрийн дотор ухаанд бойжуулж буйлуулах хэрэгтэй юм. Тэгсэн цагт бид соёл иргэншлийн хувьд гурван зуу байтугай гучин мянган жилд ч урт настай удаан жаргалтай аж төрж чадна.
    – Лодонгийн Түдэв
    1996 он.

    #МАРКО #ПОЛО -#Page-