Category: Мэдээ, мэдээлэл

  • Гаитигийн шидтэнгүүдийн тоглоом1

    Түүнээс гадна гайтигийн бөө нар үхсэн луус, хүний цөсний уут, ургамал, хүний мах (шинэ бол сайн) хэрэглэдэг. “Зомбигийн нунтаг”-ийн найрлаган дахь гол зүйл нь тетрадотоксин хор юм. Зомбигийн нунтаг гаргаж авах жинхэнэ технологийг гаитичуудаас гадна цөөн хэдэн орны тусгай албад эзэмшсэн байдаг. Гэхдээ энэ нунтгийн үйлчлэл хангалттай сайн судлагдсан билээ. Эхлээд хөөрлийн байдалд орж хурууны үзүүр өвдөж, дараа нь мэдээ алдаж, амьсгал мэдрэхээ больж зүрхний цохилт үндсэндээ зогсож, хүн үхсэн мэт байдалд шилжин үүнд нь туршлагатай эмч хүртэл хууртаж мэднэ. Нунтгийн жор найрлага нь яг таарсан үед хүн үхэхгүй харин тархинд нь нөхөн сэргэж болшгүй өөрчлөлт орж, ой ухаан, үйлдлээ хянаж чадахгүй дуулгавартай боол болж хувирдаг. Гаитигийн шидтэний зууш бологч хордсоныхоо дараа үхдэг гэлцдэг. Үхсэн хүнээ мэдээж оршуулна. Хоёр өдрийн дараа талийгаачийн биеийг шидтэн гаргаж ирнэ. Зомби болж зүрхнийх нь үйл ажиллагаа бараг зогссон хүн яагаад цаашид амьдраад байдгийн учрыг мэргэжилтнүүд олжээ. Хэргийн учир зомбигийн нунтгийн тусламжтайгаар комын байдалд ороход портал зүрхний нөлөө хэмээн нэрлэгддэг үзэгдэл болж, зүрхний үүрэг элгэнд шилждэг. Тэгээд энэхүү зүрх нь урт удаан хугацаанд хүчилтөрөгчгүйгээр байж чадна. Тетродотоксины комд орсон хүний амьсгалыг мэдрэх хэцүү. Судасны цохилтыг нь олж тогтоох ч хэцүү. Ирээдүйн зомбигийн цогцсыг ухаж гаргахдаа шидтэн тухайн хүний эрхтнүүдийн үйл ажиллагааг сэргээхийн тулд дахин амьдруулах зарим нэг үйлдлийг хийснээр үхдэл амь орно. Бүх зүйл сайхан болох мэт санагдах ч хүчилтөрөгчөөр тэжээгдээгүй зүрх энэ хооронд үхжиж амьжсан байдаг. Энэ бол зуун хувь зомби болгох үйлдэл. Вудугийн практикт зомби болгох хэд хэдэн хэлбэр бий. Зомбичлохын доод шат нь үндсэндээ үхсэн тархи бүхий биеийг амь оруулах явдал. Тийм зомбинууд зөвхөн үүрэг даалгавар л биелүүлэхээс ухамсарт үйлдэл хийж чаддаггүй. Зомби амьд хүн шиг харагдаж, өвдөлт мэдэрч, өөрийн бодол үйлдлээ хянах боловч сэтгэл хөдлөл нь байхгүй болдгоороо дээд түвшний зомби тэднээс ялгардаг. Ийм зомби эзний үгийг дагах нь мэдээж ч илүү хүнд зомбигоос ялгаатай нь зорилгодоо амжилттай хүрэхийн тулд өөрийн үйлдлээ бие даан төлөвлөдөг.

  • Уурлахаараа залгидаг, өршөөхөөрөө гаргадаг гарц

    Нутгийнхан харин элбэг баян түүх, болсон явдал өгүүлнэ дээ. Заримд нь үнэний хувь байж ч мэднэ. Зарим нь ч хачиртай яриа байдгийг үгүйсгэх аргагүй нь мэдээж. Түүхийн гэмээр нэгэн сонирхолтой хууч ярианаас нь эхлээд хүргье. Ихэд ам дамжсан яриа тул “давс” нэлээд бий байх. Улаан, цагааны дайны үед юм гэнэ билээ. Нутгийн өвгөн Сорогдоо гуай гурван жилийн өмнө ярьсан юм шүү. Партизан Пунцагийн удирдсан бага цэрэг цагааны оргодлуудыг хөөгөөд Хэнтий талаас нь Ононгийн араас шахсан байгаа юм. Бургасан дундуур буудалцсаар байгаад цагааны цэргүүд яагаад ч юм яг тэр гарам руу тулаад очжээ. Тэдэнд амь гарах ганцхан зам үлдсэн нь Ононг гатлан зугтаах байсан нь мэдээж. Хэн л хүний газар үхэхийг хүсэхэв. Тэр үед Онон одоогийнхоос их устай байсан нь гарцаагүй л дээ. Цагаантнууд эргэж харан буудалцсаар морьтой, явган хослоод гарам руу орчихжээ. Гарам гэдгийг монголчууд сайн мэдэх ч оросууд яаж мэдэхэв. Гэхдээ л зөнгөөрөө мэдсэн үү яг тэгж таарчээ. Зарим монгол цэргүүд ярьж байсан гэдэг. “Муу сайн цагаан оросууд энд гарам байдгийг бас мэддэг байна шүү” гэж. Тэгтэл үнэндээ тэд мэдсэн бус тэгж таарсан байгаа юм. Хориод цагаантны алуулдаг нь алуулаад, үлдсэн нь ум хумгүй зугтаж явсан нь тэр байх. Монголын мөн тооны цэрэг нэхэж явсан юм байх. Оросууд тэг дунд нь явахад монголчууд ч хөөгөөд оржээ. Голын цаана гарахад Оросын тав, зургаан хүн гарчихсан бусад нь сураг ч үгүй болжээ.

    Харин монголчуудаас хоёрхон цэрэг л осолдсон гэдэг. Ингээд цэргүүд үзсэн, харсанаа ярьжээ. Усанд сайнаар болдог юм бол оросууд бүгд амь гарах байв. Харин бидний хагас нь лав хоцрох байсан биз. Ёстой л бурхан түшсэн байх гэлцжээ. Яг живдгийн даваан дээр хэн нэгэн татаж гаргаад байсан тухай зарим нь ярьжээ. Ингээд эсэн мэнд шахуу гарч, ялалтад хүрсэн монгол цэргүүдийн талаар ийм нэгэн домог бий бөгөөд түүнээс хойш тэрхүү гарамыг “Уурлуулж болохгүй” гэдэг үг ч гарчээ. Сүрэг адуугаа тууж ороод сүйдсэн эрийн тухай яриа бий. Адууныхаа дэл, сүүлнээс зуурч явсан ч эрсэдсэн гэх юм билээ. Харин гурван жилийн өмнө хачирхалтай нэгэн явдал тэр гарам дээр тохиожээ. Хотын самарчид очоод тэр гармаар гарах болж л дээ. Машинаар хүргүүлээд явган гарч цааш оддог тул бүгд гармын гүехэн газраар гаталжээ. Нэгэн аав, хүү хоёр явсан бөгөөд аав нь жаал халамцуу явсан юм байх. Согтуу нөхөр хөл алдаад урсгал даган яваад өгсөн байна. Хүү нь ч араас нь ухасхийжээ. Хоёулаа барилцаж авсан ч далдын хүчин нөлөөлөв үү гэлтэй юм болжээ. Тэр хоёрын барьцыг тавиулснаар барахгүй залууг голын эрэг дээр гаргаад шидчихжээ. Харин аавыг нь авч одсон байна. Голоос чухам хэн тэгж хүчтэй татсаныг тайлах хүн тэнд ганц ч байгаагүй гэнэ билээ. Аврагчид очиж аавынх нь цогцсыг олсон бөгөөд анх эндсэн газраасаа бүр хориод метр хол урссан байжээ. Залуу их сонин зүйл ярьжээ. “Би аавыг нэг шоволзоод гараад ирэнгүүт гараас нь атгаад авсан.

    Аав ч өмнөөс зуурчихсан тул баргийн хүч салгахааргүй байсан даа. Ингээд л аавыгаа авардаг юм байж гэж бодтол хэн нэг хүний хүчирхэг гар бидний гарыг тавиулах шиг болсон юм. Айсандаа болоод ухаанаа тавьчихсан учраас юу болоод байгааг ухах бололцоо байгаагүй. Хамт явсан хүмүүсийн нэг туслах гээд тавиулж байгаа юм болов уу гэж тухайн үед бодож амжсан даа. Яг энэ үед бас нэг хүчирхэг гар далан дээрээс буюу цамцан дээрээс атгаад, угз татаад эрэг дээр хаячихсан санагдсан даа. Тийм л мэдрэмж төрсөн юм. Түүнээс өөр юм үзэгдэж, бодогдоогүй” гэжээ. Шидэгдэж явахдаа аавынхаа далласныг нэгэнтээ харсан гэж бас өгүүлсэн байна. Тун саяхан болсон явдал шүү дээ. Аав халамцуу байснаас тэгэв үү, өтлөөд тэнхээгүй болсон уу, мэдэхгүй юм. Уг нь гайгүй сэлчихдэг, муугүй загасчин шүү дээ. Даанч энэ жил усанд суусан учраас лусын амьтан хөөхгүй гээд загасны хэрэгслээ авч гарах гэснээ больчихсон юм. Засал маслаа хийлгэсэн эсэхийг мэдэхгүй. Аавтай яаж ч болшгүй нэг зүйл тохиолоо доо хэмээн дурсч байжээ. Энэ мэт зүйл энэ хавьд тун элбэг тохиолддог гэх юм билээ. Тэр жил Мөнгөнморьтын нэг цагдаа басч байгаад өнгөрснийг ч ярьжээ. Ёстой үйл нь татсан амьтан байсан бололтой юм. Самарчдын самрыг шалгах нэрээр хурааж байж л дээ. Ховдог, шунахай нэгэн байсан юм байх. Голын эргээр нэг шахуу самар хураачихаад ханалгүй маргааш ирж магадгүй гэх самарчдыг тосонгоо тэнд амарч сууж байжээ. Ингээд гармын түүхийн талаар яриа гармагц баахан сонсч байгаад “Та бүхэн худлаа ярьж байна. Тийм юм байх ёсгүй. Би хөндлөн гулд хэд сэлээд үзүүлье л дээ” гэх зэргээр бөөн шуугиан тариад сэлж гарчээ.

    Уг нь ч мундаг сэлдэг нөхөр бололтой. Гарч ирж ганц 100 грамм татчихаад л ганц сайхан тамхилъя гээд янжуур зуугаад л араараа сэлээд байжээ. Тэгж байгаад гэнэт шоволзож эхэлсэн байна. Нэрэлхүү хүн байсан уу, хэл ам нь татчихсан юм болов уу, ямар ч дуу чимээгүй далд орж, ил гараад сарвалзаад байсныг харсан хүмүүс нь ярьжээ. Харин тэр хавьд усчин хүн байгаагүй юм билээ. Эсвэл тэдний дургүй хүрсэн үү, туслаж барихаар ухасхийсэн хүн гараагүй гэнэ. Тэгж, тэгж хэд сарваганаад үүрд далд орохгүй юү. Арваад минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь төв рүү мэдэгдэж бөөн юм болжээ. Аврагчид цогцсыг нь хайж, цагдаагийнхан хамт байгсдыг нь шалгаж, шалгааж гарчээ. Адгийн зарга арван хоног гэдэг болохоор тэндхийн хамаг самарчдыг ч цуглуулан байцаасан байна. Хамгийн гол нь санаатай хэрэг эсэхийг тодруулахаар оролдсон байх л даа. Тэгэх ч үндэс бас бий. Бүгд архи уусан байдаг. Цагдаа их хэмжээний самар хураасан нь ч тогтоогдож, самраа хураалгасандаа хорссон нөхдүүд санаатай хийхээр зориуд зохион байгуулсан байна гэх зэргээр олон талаас нь харалгүй хаачих билээ.

    Ихэнх нь явуулын улс байсан агаад бүгд болсон явдлыг ам нэгтэй ярьснаар ийнхүү хүн амьтан хилсдэж барилгүй нэг юм өнгөрсөн бололтой. Олон хүний ядарч түүсэн самрыг хайр найргүй хураасан болохоор тэдний хараал хүрсэн байж ч мэдэх юм. Гэхдээ бөө, удганууд шиг хүчтэй, зориудын хараал хийхгүй ч гэлээ амандаа хэлсэн “Сайнаа үзэхгүй чи” гэх үгс нийлсээр хар энергийн хүчтэй цөм хуримтлуулж болох шүү дээ. Түүний хураасан 200 гаруй шуудай самрыг сумын цагдаа нар эздэд нь буцаан олгож буян үйлдсэнийг ч өгүүлсэн юм. Ер нь иймэрхүү түүхтэй, элдэв зүйл тохиодог, Монголдоо л “Бермудын гурвалжин” болсон газар Монголын бүх аймаг, сумын нутаг дэвсгэрт тохиодог билээ. Ялангуяа гол мөрөн, нуур цөөрөм илүү аюул тээдэг юм. Бусдаар бол ганц нэг удган мод, хадыг аюултай гэх. Сүргээсээ тасарсан ганц амьтныг ч монголчууд оролддоггүй заншилтай. Хужирт явсан гэх ганц цагаан тарвагыг хүн байтугай чоно нохой, бүргэд тас барьдаггүйг ч санахад илүүдэхгүй. Харин өнөөгийн зарим залуус тэр талын мэдлэг тун нимгэн юм шиг санагддаг даа. Заавал буг, чөтгөр гэлтгүй байгаль өөрөө ямар нэгэн эзэнтэйг залуу үеийнхэн бодолцоход гэмгүй хэмээн энэхүү домог, болсон явдал холилдсон түүхийг өгүүлэв.

    У.САР

     

  • ОРОСЫН БУРИАДЫН УДГАНТАЙ УУЛЗЛАА

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Буриадын удган Туяанатай уулзаж, монгол бөөгийн асуудлаар санал солилцлоо. Буриадын удган Туяана МБНЭ-ийн гишүүнээр элсэж батлах хүлээн авлаа.
    МБНЭ-ээс зохион байгуулсан томоохон арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Мөн тухайн арга хэмжээнүүдэдхыг урьлаа. Цаашдын арга хэмжээнүүдэд хэрхэн оролцсоноор бидний хамтын ажиллагааны цар хүрээ тодорхойлогдоно.

  • ХАРИУ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ.

    Солонгосын ард түмний аугаа их жолоодогч нөхөр Ким Жөн Ирийн мэндэлсний 78 жилийн ойг тохиолдуулан Солонгосын Хөдөлмөрийн Намын Дарга, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн Дарга, БНАСАУ-ын Зэвсэгт Хүчиний Дээд Командлагч эрхэм хүндэт нөхөр Ким Жөн Унд баярын мэндчилгээг өргөн дэвшүүлсэнд талархал илэрхийлж, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханд баярын мэндчилгээ ирүүлжээ.

    Эрхэмсэг ноён Д. Жаргалсайхан танаа

    Миний бие таныг Солонгосын ард түмний аугаа их жолоодогч нөхөр Ким Жөн Ирийн мэндэлсний 78 жилийн ойг тохиолдуулан Солонгосын Хөдөлмөрийн Намын Дарга, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн Дарга, БНАСАУ-ын Зэвсэгт Хүчиний Дээд Командлагч эрхэм хүндэт нөхөр Ким Жөн Унд баярын мэндчилгээг өргөн дэвшүүлсэнд Танд гүн талархлаа илэрхийлж байна.

    Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас
    Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
    О Сын Хо
    Жүчэ 109(2020) оны 2 дүгээр сарын 27-ны өдөр
    Улаанбаатар хот

  • БУРИАДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ.

    Он цаг юутай хурдан өнгөрөнө вэ. Уулзах бүхэн өөрийн ерөөлтэй байдаг гэдэг. Энэ өдөр Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, ОХУ-ын Буриадын төлөөллийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзуулсан билээ.
    Монгол бөөгийн өнөөгийн төлөв байдал, МБНЭ-ээс дэвшүүлж байгаа зорилтын талаар МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан дэлэгрэнгүй тайлбарлаж, сонирхосон асуудалд хариулт өглөө.

     

  • ДАРХАНЫ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ.

    МБНЭ-ийн Дээд цэцийн бүрэлдэхүүн Дархан уул аймагт ажиллах явцдаа Тэнгэр шүтлэгтэнүүдийн зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон билээ. Уг арга хэмжээг Дархан Уул аймгийн тамгийн газрын хуралдааны танхимд хийсэн юм.
    Уг арга хэмжээнд оролцогчид монголын тэнгэр үзлийн талаар өөрсдийн үзэл бодлоо ярилцаж, саналаа солилцсон билээ. Хурал зохион байгуулагчид ч сонирхолтой сэдвээр танилцуулга бэлтгэсэн байв.
    Дарханд МБНЭ-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд хийсэн ажил ийнхүү эхэлсэн билээ.

  • ДАРХАНЫ УДГАН О.ТУУЛ

    МБНЭ байгуулагдаад хийгдсэн 2013.05.25-26-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их тахилгынНарны тахилгад, 2013.6.21-22-ны өдрийн Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад, 2014.05.15-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад, 2014.06.22-ны өдрийн Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д, 2014.07.3-4-ний өдрийн Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад, 2014.09.22-ны өдрийн Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд, 2015.05.25-.05.26-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол улсын толгой уул “Жаргалт Хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгад, 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд, 2015.05.20-ны өдрийн “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд, 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад, 2016.08.10 өдрийн Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад, 2017.06.03-ны өдрийн “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад, 2017.06.15-ны өдрийн Төрийн “Хар сүлд”-ний тахилгад, 2017.06.22-ны өдрийн Нарны залбиралд тус тус оролцсон. Мөнх тэнгэрийн төлөө зориулсан хөдөлмөрийг нь үнэлж, “Хүрэл шонхор”, “Мөнгөн шонхор”, “Алтан шонхор” медалиар шагнасан байдаг.
    Эндээс харахад монгол бөөгийн төлөө хийгдсэн олон арга хэмжээнд маш идэвхитэй оролцож байсан нь харагдана. Тэр яах аргагүй мөнх тэнгэрийн төлөө зүтгэлтэн, нэгэн үед монголын бөөгийн байгууллагыг удирдах хэмжээнд бэлтгэгтэж байсан удган нарын нэг мөн юм.
    Тэр оролцсон салбар бүртээ манлайлж явахыг эрмэлздэг. МБНЭ нь түүнд багадах шалтгаан болсон. Тиймээс тэр олон улс, ниймийг өргөн хамарсан Дэлхийн хэмжээний тэнгэр шүтлэгийн холбоог байгуулж, тэмцэж амьдрахаар зориглон тэмүүлсэн. Одоо тэр байгуулагын удирдагч нарын нэг болжээ.

     

  • Уулзаж, баяр хүргэв

    БНАСАУ-ын их удирдагчдын тэмдэглэлт баярыг тохиолдуулан Монгол Улсад суугаа БНАСАУ-ын Элчин сайдын зөвлөхтэй МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзаж баярын мэндчилгээ дэвшүүллээ. 

    МБНЭ-ийн төлөөлөгчид БНАСАУ-д удаа дараа очиж, Монгол хатаны бунханд хүндэтгэл үзүүлэх боломжоор хангасан БНАСАУ-ын Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийллээ. Энэ явцдаа БНАСАУ-ын хөгжил дэвшил, ололт амжилтыг нүдээр үзэх боломж олгосонд баярлаж явдагаа илэрхийллээ.

    Улс орноо хөгжүүлэх, Солонгосын хойгт эв эеийг эрхэмлэсэн, хамтын хөгжлийг цогцлоох их үйлсэд амжилт хүсч, найрсаг Солонгосын ард түмэнд хөгжил цэцэглэлтийн ерөөл дэвшүүллээ.

  • Х.Баттулга: Урд хөршид Цагаан сарыг өргөн тэмдэглэсэн нь алдаа болж, өвчин хяналтаас гарсан

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
    “Эрхэм монголчууд аа,
    Ард иргэд ээ,
    Ахмад настан буурлууд аа, Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
    Шинэ оны эхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмж гаргасныг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, улмаар УИХ-аас Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан билээ. Энэ бол нэг талаар монголын төрөөс ахмад настанууддаа барьж буй Сар шинийн бэлэг юм.
    Монголын төр нэг удаагийн үйлдлээр бус боломжит бүх аргыг ашиглан ахмадуудынхаа нийгмийн халамжийг нэмэгдүүлэхээр чармайн ажиллаж байна. Цаашдаа тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөх боломжийг эрэлхийлнэ. Энэ нь улсын төсөвтэй шууд холбоотой учир нарийн тооцоо судалгаа, төсвийн тодотгол хийх зэрэг үйл ажиллагаа шаардлагатай юм.
    Ахмадаа ачлах, настан буурлуудаа тэтгэх нь монголын өв уламжлал, ёс заншил бөгөөд үеийн үед төрийн эрхэм үүрэг байж ирсэн.
    Сар шинийн баярын өмнөхөн дэлхий даяар эрчимтэй тархаж буй титэмт вирусийн халдвар, цар тархалтын нөхцөл байдлын улмаас 17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгайлан зарлиг гаргахаас аргагүйд хүрсэн.
    Учир нь, энэ вирусийн халдварт өвчин нь вирус илэрсэн улс орнуудын ахмад настнуудад хүндээр тусах нь олонтаа тохиож байна. Уламжлалт Цагаан сарын баяраараа бид ахмад буурлуудаа эрүүл энх, амар амгалан байлгахад илүүтэй анхаарах ёстой билээ.
    Монголчууд аа, Та бүхэндээ хандан настан буурлууддаа эрсдэлд учруулахгүйгээр орчин цагийн технологийн дэвшил зэргийг ашиглан амар мэндээ мэдэлцэн золголт хийхийг уриалж байна.
    Биеэр уулзаж золгох нь ихээхэн эрсдэлийг дагуулах учир энэ өвчний тархалтыг буурах хүртэл тэвчин өнгөрөөх нь ахмад настнуудад маань тустай юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхааруулгаас үзэхэд шинэ титэмт вирусийн тархалт нь мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаас илүү ноцтой төлөвтэй байна.
    Вирусийн өвчлөлийг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх нь одоогоор мэдэгдэж байгаа хамгийн найдвартай арга тул Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна.
    Бид өмнөд хөршийн алдааг давтаж болохгүй. Урд хөршид Цагаан сарыг ард иргэд нь өргөн тэмдэглэсэн нь алдаа болж, халдвар тархах, өвчнийг хяналтаас гаргахад хүргэсэн болохыг вирус судлаачид, эрдэмтэд анхааруулж байгааг үл тоож хэрхэвч болохгүй.
    Бүх нийтийн эрүүл энхийн төлөө хүн бүр хичээж, хариуцлагатай, сахилга баттай байх цаг бидний өмнө ирлээ. Хүн бүр хувийн ариун цэврийг дээдлэн сахиж, эмч мэргэжилтнүүдийн зөвлөснөөр гараа тогтмол угааж, амны хаалтыг байнга зүүж, биеийн дархлаагаа дэмжээрэй. Вирусийн дэгдэлт, тархалт намжих хүртэл, өвчнийг хяналтад бүрэн оруулах цаг иртэл олныг хамарсан арга хэмжээ, үйл ажиллагаа явуулах, олон хүнтэй газраар хэсүүчлэхээс хүн бүр зайлсхийж, хэсэг хугацаанд тэвчих, хамтдаа эрсдэлийг даван туулах цаг тулж иржээ.
    Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, үнийн өсөлтийг хязгаарлах дэс дараалсан арга хэмжээнүүдийг авахаар шамдан ажиллаж байна.
    Ард иргэд ээ,
    Монголчууд аа,
    Настан буурлууд аа
    Нийтийг хамарсан өвчин зовлонг дэлгэрүүлэхгүй байх, хүн бүрийн эрүүл саруул амьдралыг тэтгэх, хамгаалах үүднээс уламжлалт Цагаан сарын баярыг зөвхөн энэ удаадаа тэмдэглэхгүй, тэвчин өнгөрөөхийг Та бүхнээс ахин дахин хүсэж, уриалъя аа.
    Эрүүл явахад олон олон Цагаан сарын баярыг тэмдэглэнэ. Та бид эрсдэлт нөхцлийг хамтын хүчин чармайлтаар даван гарч, энх тунх сайн сайхан амьдрах болно. Итгэл найдвараа бүү алдаарай, анхаарал сэрэмжээ битгий сулруулаарай.
    Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд эрүүл саруул, энх тунх аж төрөх болтугай” гэжээ

  • ЭЭЖ МОД, САЙХАНЫ ХӨТӨЛ

    Хаврын урь орж, ханш нээгдэх өдөр МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүд Сэлэнгэ аймгийн Ээж модонд болдог бөө нарын цугларалтыг үзэхээр Улаанбаатар хотоос хөдөлсөн билээ. Замаас Дарханы бөөгийн хүрээлэнгийнхэн нэгдэж, хамтлаг маань өргөн бүрэлдэхүүнтэй болов.
    Ээж модонд ирээд манай хамтлаг газар сонгох ажилд оров. Олон бужигнасан газраас холдож, байрлалаа бэлдэж, идээнийхээ дээжийг тавиад залбиралаа хийсэн билээ. Анх удааа олуулаа зорьж ирсэн болохоор сонирхолтой байлаа.
    Тэндээс Ээж модонд очиж цугларсан олон улаач нарын бөөлөлт, залбиралтыг үзэж сонирхов. ЭНд өнөөдөр монголд хөгжиж байгөө бөөгийн бүх л шинж төрхийг харж болохоор байсан.
    Сэлэнгэ аймгийн захиргаанаас ихээхэн анхаарч энэ үеэр цагдаагийн эргүүл ажиллуулж цугларсан олон хүн, машиг техникийг журам дэглэмд оруулдаг ажээ. Удалгүй энэ их залбиралыг толгойлдог Д.Бямбадорж зайран залран ирж, гол тахилгын ажиллагаа эхэлсэн билээ.
    Бүх л язгуур, угсааг илэрхийлсэн бөө нар хуяглан бөөлнө. Энд тэнд гал болон зохион байгуулагдсан хамтлагууд багшийн удирдлагын дор бөөлж, залбирч, өргөлөө өргөнө. Бид энэ их ажиллагааг үзэх далимдаа МБНЭ-ийн сурталчилгаагаа хийсэн.
    Үдээш хойш бид цуваанд орж хөдлөж, Сүхбаатар хотын баруун талд орших Сайханы хөтөл дээр саатан, байгалийн сайханыг үзэж, дурсгалын зураг авахуулсан байдаг. Сайханы хөтөл бол олон голын билчэр, хас хэмжээсйиг харуулсан өвөрмөц тогтоцтой их голын бэлчир газар юм. Нэгэн цаг үед хамт олон болж яваа бид дурсгалт газруудаар аялах эхлэл энэ байсан болов уу.