Category: Мэдээ, мэдээлэл

  • Дэлхийн долоон гайхамшигт орны тоонд Монгол багтжээ

    “Financial Times” сониноос 2014 онд очиж үзүүштэй, дэлхийн аялал жуулчлалын долоон гайхамшигт орныг тодорхойлох зорилгоор судалгаа явуулжээ. Тус судалгааны дүнгээр “долоон гайхамшиг”-ийн жагсаалтыг Иран тэргүүлсэн байна.

    Ираны эртний соёл, уламжлал жуулчдын сонирхлыг ихэд татдаг бөгөөд энэхүү сайхан оронд очихыг зөвлөжээ. Нийслэл Тегеранд жуулчдын сонирхол татам маш олон ордон, музей, хийд байдаг бөгөөд тэртээ XIII зууны үеийн соёл уламжлалтай салшгүй холбоотой байдаг аж.

    Дэлхийн хоёр дахь гайхамшгаар Швед, ялангуяа Стокгольмыг нэрлэжээ. Тус хот нь Европын цорын ганц үзүүштэй хот бөгөөд нутгийн хойд хэсэгт байрлах өвөрмөц уур амьсгал бүхий Седермальмын арлыг “Financial Times”-ын шинжээчид онцолжээ.
    Энэхүү жагсаалтад Монгол улс багтсан байна. “Энэ оронд жуулчдыг татах далай тэнгис, цаашлаад том хот олон байдаггүй ч эртний нүүдэлчдийн амьдралыг бодитоор харах боломжтой. Мөн бэлчээрийн мал ахуйн хөгжлийг харж болно” гэж “Financial times” бичжээ. Дэлхийн долоон гайхамшигт орны тоонд мөн Зимбабве, Вьетнам, Япон, Патагони орсон байна.

    Э.ЭГШИГЛЭН

     

  • ДЭЛХИЙН ШАШНЫ ӨДӨР.

    Нэгдсэн үндэсний байгуулагын дэмжлэг санаачлагаар 1950 –иад оноос эхлэн дэлхий даяар Дэлхийн шашны өдрийг жил болгоны нэгдүгээр сарын 3 дахь 7 хоногын ням гарагт тэмдэглэж ирсэн билээ. Монгол улсад 1999 оноос эхлэн уг өдрийг тэмдэглэж ирсэн билээ.

    Энэ өдрөөр “Бишрэлт” зочид буудалд Дэлхийн шашны өдрийг Монголын Бахайчуудын Үндэсний Оюун санааны Чуулга зохион байгууллаа. Энэхүү өдөрт Хинду, Иудейн, Будда, Христ, Ислам, Бахай,Бөөгийн шашны төлөөллүүд оролцож илтгэл тавьж, санал солилцлоо. Уг арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урилгаар оролцлоо.
    Бүх шашиныхан хамтын хүчээр хүн төрөлхтний сайн сайхны төлөө сэтгэл санаа, хүч оюунаа зориулж ажиллах талаар санал бодолоо хуваалцсан сайхан үйл ажиллагаа боллоо.

  • Шонхор экспортлохыг хориглох санал гаргав

    Эдгээрээс Засгийн газрын тогтоолоор 175 дурсгалыг улсын хамгаалалтад, 275 дурсгалыг аймаг, нийслэлийн хамгаалалтад авчээ. “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр”-ийг 2008-2015 онд хэрэгжүүлэхэд 13.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Хөтөлбөрийн хүрээнд соёлын өвийг сэргээн засварлах төвийг байгуулж, мэргэжилтнүүдийг бэлтгэж буй гэнэ.Эрдэнэ зуу хийдийн тухайд музей нь 19 хүний орон тоотой, 7909 үзмэртэй, түүний 117 нь “түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл” юм байна.Нийт үзмэрийн 25.8 хувь нь үзүүлэгт, 69 хувь нь сан хөмрөгт, таван хувь нь Лавиран сүмд буюу Эрдэнэ зуу хийдэд байгаа аж. Эрдэнэ зуу хийдийн хамгаалалтыг сайжруулах, сэргээн засварлах ажлыг Соёлын өвийг хамгаалах тухай шинэчлэн найруулж баталсан хуулийн хүрээнд хийх юм байна.
    Дээрх музейг улсын чанартай болгохоор төлөвлөжээ.Үүний дараа гишүүд зарим зүйл асуув. Хүн чулуунуудыг хэрхэн хамгаалах, нутгийн ард иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх, үндэсний брэнд бий болгох, Ховд аймагт байдаг бага ястнуудын бий биелгээ зэрэг биет бус соёлын өвийг уламжлуулах, монголчуудын өөрийн онцлог бүхий адууны соёлыг түгээн сурталчлах гэх мэт саналыг гишүүд хэлжээ. Пүрэв гаригт болсон “Соёл ба хөгжил” үндэсний чуулганы үеэр үндэсний болон орон нутгийн брэндийн талаар хөндсөн байна. Биелгээ зэрэг биет бус соёлын өвийг хамгаалах, уламжлуулахталааранхаарчбайгаа, аяллыналтанцагирагбийболгонзамхарилцаа, дэд бүтэц, үйлчилгээг нь сайжруулах, шаардлагыг өндөрсгөх, бүс нутагт хамтын уялдаатай шийдвэрийг гаргаж байх талаар бодлого боловсруулж байгаа гэдгээ салбарын сайд нь хэлэв. О.Баасанхүү гишүүн Монголын бахархалт шувуу болгон зарласан шонхор шувууг гадагш нь зарахыг хориглох санал гаргасан.
    С.ТУУЛ

  • Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр баталлаа

    Монголчуудын оюун ухаанаар бүтээгдсэн соёлын баримтат өвийн үндэсний хэмжээний бүртгэл, мэдээллийн сан үүсгэн судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, хадгалах, хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах цогц ажлыг төлөвлөж багтаасан “Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр”-ийг баталлаа. Хөтөлбөрийг 2015-2017, 2017-2022 он гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
    Бичиг үсэг, дүрс, дуу авиан гэх мэт олон арга хэлбэртэй соёлын баримтат өв нь улсын түүх, хэл, соёл, ёс заншлыг тээн хадгалж байдаг тул эрдэм шинжилгээний чухал хэрэглэгдэхүүн болдог.Зориулалтын байр, тоног төхөөрөмжийн дутагдлаас шалтгаалан үндэсний эдгээр үнэт өв гэмтэж муудсаар байна.
    Үндэсний номын сангийн сан хөмрөгт гурван сая гаруй ховор чухал ном, судар хадгалагддаг. 2008 онд хийсэн улсын тооллогоор эдгээрийн 85 хувь нь гэмтэлтэй гарсан бөгөөд 20-30 жилийн дараа гэхэд тэн хагас нь устах аюултайг олон улсын шинжээч, эрдэмтэн, мэргэжилтнүүд анхааруулжээ. Мөн Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд 1100 орчим тод үсгийн судар, аман зохиол болон нутгийн аялгууг тэмдэглэсэн 1200 орчим соронзон хальс, 450 орчим хавтаст материал хадгалагддагийн зарим нь элэгдэж хуучирчээ.
    Төрөөс жил бүр төсөв хөрөнгө хуваарилан тодорхой дэмжлэг үзүүлснээр ийм байдал ирэх жилүүдэд давтагдахгүй, соёлын өвийн хадгалалт хамгаалалт эрс сайжирах юм.

  • Монголоос олдсон олдворууд 2019 оны онцлох жагсаалтад багтжээ

    АНУ-ын Археологийн хүрээлэнгийн “Archaeology” сэтгүүлээс гаргасан 2019 оны онцлох 10 олдворын жагсаалтад Архангай аймгийн нутгаас олдсон Сүннү гүрний үеийн дээдсийн хоёр булшнаас гарсан олдворууд багтжээ.

    МЭӨ III зуунаас МЭ I зуун хүртэл Евразийн зүүн хэсгийн тал нутагт ноёрхож байсан нүүдэлчин ард түмэн болох сүннүчүүд Хятадын Хань гүрэн рүү (МЭӨ 206-220) байнга халддаг байв. Эл халдлагаас хамгаалахын тулд Хань гүрнийхэн бэхлэлт босгосон нь эцэстээ Цагаан хэрмийн нэг хэсэг болжээ.
    “Улаанбаатар” их сургууль, Хятадын Хэнань мужийн Соёлын өв, археологийн хүрээлэнгийн хамтарсан багийнхны малтсан хоёр булшинд тансаг хэрэглэлүүд байсан аж.
    Том хэмжээтэй булшнаас мөнгөн бөгж, алтадсан мөнгөн луу зэрэг хэрэглэлтэй модон хайрцаг гарсан бол жижиг булшинд морин тэргэн дээр оршуулсан хүний шарил, адууны 15 толгой, морины 19 мөнгөн чимэглэл байжээ. Түүнчлэн булшнуудаас хаш чулуугаар чимэглэсэн илдний хэсэг гарсан байна.
    Т.Есүхэйтөмөр

  • Японы эрэг дээр “сүнстэй завь” гарч иржээ

    Японы баруун хойд хэсгийн Садо арлын эрэг дээр голоороо хуваагдаж сүйрсэн завь Бямба гаригт /2019.12.28/ давалгаанд түрэгдэн хүрч иржээ. Солонгос бичигтэй завин дотроос таван хүний цогцос, хоёр хүний тасарсан толгой олдсон байна. Японы эрэг дээр гарч ирсэн “сүнстэй завь”-ийг Хойд Солонгосынх гэж урьдчилсан байдлаар таамаглаж байна.
    Түүнчлэн Японы эх сурвалжуудын мэдээлж буйгаар завинаас олдсон цогцсууд удаан хугацаанд далайд явсныг олж тогтоожээ. Завин дээр цогцосноос өөр ямар нэгэн бараа таваар байгаагүй аж.
    Японы эрэг дээр энэ мэт “сүнстэй завь” хааяа гарч ирдэг ба ихэвчлэн Хойд Солонгосын дүрвэгчдийнх байдаг аж. Өмнө нь 2017 онд загасчлалын багийнхан завиар тэнгист хөвж явсан хүмүүсийг олж, Хойд Солонгос руу нутаг буцаажээ.
    Эх сурвалж: ВВС

  • Дугуй хэлбэртэй, хөвдөг аралтай нуур эрдэмтдийг алмайруулж байна

    Энэхүү гайхамшигт нуурыг хүссэн хүн бүр яг одоо харах боломжтой. Үүний тулд Google Maps-аа 34°15’07.8″S 58°49’47.4″W дээр тааруулаад хиймэл дагуулаас үзэх гэсэн дээр тавихад л болно.
    Энэ арал нь Аргентинд Парана хэмээх намгархаг голын ай савд байрладаг. Эхэндээ Ричард болон мэргэжил нэгтнүүд нь энэ газарт зорьж очиж чадаагүй юм. Хэтэрхий намгархаг газар нутагт хүрнэ гэдэг хэцүү. Гэсэн ч хоёр дахь удаагаа нисдэг тэргээр очоод амжилттай газардаж, эрдэмтэд энэхүү өвөрмөц газрыг нүдээр үзжээ.
    Арлыг Eye буюу Нүд гэж нэрлэсэн байна. 118 метр диаметртэй, усны гадаргуу дээр арай илүү хэмжээтэй. Нутгийн иргэд ийм арал байдгийг эртнээс мэддэг байсан ч тэнд эртний бурхад амьдардаг хэмээн ойртож зүрхэлдэггүй байв.
    Ричард Петрони Google Maps-ын архивыг судалж үзээд энэ арлыг сервисийн үйлчилгээ анх гарсан 2003 онд л байсныг олж нээжээ. Хиймэл дагуулын зургаас харахад цаг хугацааны явцад арал тэнхлэгээ тойрон эргэлдэж, байрлалаа өөрчилдөг болох нь тогтоогдсон байна. Харин одоо Ричард энэ газарт гурав дахь аяллаа хийж, геологийн тусгай тоног төхөөрөмжөөр Нүд арлыг судлахаар төлөвлөж байна. Энэ багийнхан хандив цуглуулж, 5000 доллар төлсөн хүнд арлын тухай эхний мэдээллийг өгөх, 10 мянгыг төлсөн хнд хамтдаа аялж, өөрийн биеэр нууцлаг газрыг судлах эрх олгож байгаа юм.

  • Улиран одож буй 2019 онд монгол бөөгийн түүхэнд ямар үйл явдлууд тохиов? № 5

    21. ОХУ-ын Байгаль нуурт нэгдсэн залбирал хийв.
    22. Аршан, Бух ноёны онгодод хүндэтгэл үзүүлж бөөлөв.
    23. ОХУ-ын Буриадын бөөгийн сүмийн нээлтэд оролцов.
    24. Буриадын ИТХ-ын соёл шашины асуудал хариуцсан тэргүүлэгчтэй 2 удаа уулзалт хийв.
    25. ОХУ-ын Буриадын “Дээж” төвийн бөө нартай хамтарсан тахилга хийв.
     
  • Улиран одож буй 2019 онд монгол бөөгийн түүхэнд ямар үйл явдлууд тохиов? № 4

    20. Монгол бөөгийн зайран Мөнхчулуун 300000 мод тарих ажлыг зохион байгуулцжээ.
    21. Телевизийн ярилцлагад, Монгол бөөгийн их зайран, Д.Одонхүү, Монгол бөөгийн их удган Отгонсүрэн нар оролцов.
    22. МБНЭ-ийн Хяналтын цэцийн дүгнэлт гарав.
    23. МБНЭ-ийн гишүүд Офицерийн ордноос Жуковын хөшөө хүртэлх жагсаалд оролцов.
    24. Монголын бөөгийн байгуулагад хандсан 103 асуултад хариулт өгчээ.
     
  • Улиран одож буй 2019 онд монгол бөөгийн түүхэнд ямар үйл явдлууд тохиов? № 3

    10. Өвөрмонголын улаач нартай уулзалт хийгдэв.
    11. Бөөгийн онгод сахиусын тухай 24 цуврал материал тавигджээ.
    12. Монгол бөөгийн төлөө зүтгэж яваа шилдэг 30 манлайлагч удган нарыг шалгаруулав.
    13. Жанжины нэрэмжит цалинтнуудын уулзалт болов.
    14. Э.Содномпэлжээ дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэв.