Category: Мэдээ, мэдээлэл

  • Тэнгэрт хүн нисч явахыг Британийн нисгэгчид харжээ

    Британийн зорчигч тээврийн Airbus 320 онгоц Маклсфилд хотын дээгүүр нисч явахдаа тэнгэр хүн нисч явааг харлаа хэмээн нисгэгчид нь диспетчерийн албандаа мэдээлжээ. 

    Энэ сарын 13-ны үдээс хойш энэ онгоц Манчестьер хотын нисэх буудалд буухаар өндрөө хасаад нэг км-ийн өндөрт явж байхад нь тэднээс ердөө 100 метрийн зайд хүн нисч явахыг харсан байна. Нисгэгчид эхлээд хэн нэгэн нь парадланаар нисч яваа юм байх гэж бодсон ч түүний дээр ямар ч параплан, шүхэр байхгүйг олж харжээ.
    Газрын албаныхны тайланд бичсэнээр бол радарт юу ч харагдаагүй, онгоцны ойролцоо ямар ч биет байгаагүй гэж байгаа ч нисгэгчид болохор бүгдээрээ харсан гэж байна.
    Их Британийн UK Airprox Board алба нисэх онгоцонд аюул учруулж мэдэх ямар нэгэн биет тэнгэрт байсан эсэхийг судалж шалгаад ямар нэгэн зүйл, нэг ч шүхэрчин, парапланч байгаагүй хэмээн мэдэгдсэн байна.
    Үүнтэй зэрэгцээд британийн дельтапланчдын холбоо ч бас тухайн дөөр агаар муу байснаас хаана ч ямар нэгэн нислэг үйлдээгүй гэжээ.
    Гэхдээ л нисгэгчид яахын аргагүй нисэх ямар ч аппарат хэрэгсэлгүй хүн тэнгэрт нисч явсныг бүгд харсан гэж баталсаар байгаа гэнэ.
    Эх сурвалж: www.assa.mn

  • ФРАНЦЫН БӨӨТЭЙ УУЛЗЛАА.

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Францаас монголд амьдардаг бөө Никлостай өөрийн хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа. Францын бөөгийн үйл ажиллагаа, бөөгийн талаар харилцан санал бодлоо солилцлоо. Энэ бол францын төлөөлөлтэй уулзаж байгаа анхны тохиолдол билээ.
    Францын бөө судлаачидтай уулзахад Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн тэргүүн зайран Д. Дарьчулуун, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Бадамсүрэн нар хамт байлцлаа.

  • ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

    Хүн төрлөхтөн, түмэн олонд тохиож байгаа нийтийг хамарсан гачлангийн эсрэг 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн арга хэмжээг дэмжиж, нэгдсэн залбиралд оролцсон 21799 Бөө, улаач, түшээ, шүтлэгтэн нартаа МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүдээс талархал илэрхийлж байна. Онгод сахиусын мэдээлсэн онцгой мэдээллийг Бөөгийн зөвлөлд ирүүлсээр байна.

  • ХӨВСГӨЛИЙН УЛААЧ НАР ЗӨВЛӨЛДӨВ.

    2020 оны 02 дугаар сарын 02-ны 12.00 цагаас МБНЭ-д Хөвсгөл нууранд хийгдэх “Мөсний баяр”-т оролцох улаач нарын уулзаж, зохиогдох арга хэмжээний тухай мэдээлэл солилцож, оролцох талаар санал зөвлөлдлөө.
    Ийнхүү ярилцахдаа цаг үеийн байдлаас болоод хойшлогдох тохиолдолд, мөн цаг хугацаанд хийгдэх тохиолдолд хэрхэн оролцох талаар ярилцлаа. “Мөсний баяр”-ыг зохион байгуулахад оролцох хэсгийг 2 хувааж, аймагт төвлөрүүлэн хийх арга хэмжээг Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Б.Эрдэнэбаатар, зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Г.Наранцэцэг тус тус томиллоо.
    Улаанбаатар хотоос оролцох ажлын хэсгийн удирдагчаар МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн удган Т.Цэндсүрэнг томиллоо.
    Уулзалт ярилцлага ажил хэрэгч болэ өнгөрлөө.

  • ДАРХАНЫ БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙХЭН ТАНХИМ ТОХИЖУУЛЖ ӨГЧЭЭ

    оройн мэндээ 2020 оны нэгдүгээр сарын сайн үйлсийн аянийг манай хүрээлэн хариуцсан учир Гэгээн үилсийн аян болгон Дархан уул аймгийн1 сургуулийн олон жил засвар хийгдээгүй 1 ангийн засвар тохьжилтийн зардлийг бүрэн дааж хамтран ажиллаж уг сургуулийн Шугам зургийн Баярсайхан багш д .Зураг зүйн камнет болгож засвар хийж тохижуулан хүлээлгэн өглөө . Баярсайхан багш мааань 6-8 ангийн 500 орчим хүүхдүүдэд зураг зүйн хичээл заах ангитай болсон.нь сэтгэл өндөр урам зоригтой байгаа харагдсаан . Өсвөр насны олон хөөрхөн хүүхэдүүдэд сурах орчин бүрдүүлэхэд хувь нэмэрээ оруулж гэгээн үйлсийн аян зохион байгууллаа .

  • “Жангар” тууль тайзны бүтээл болно

     

    ЖАНГАР гэж…
    1924 оноос Оросын Б.Я.Владимирцов тэргүүтэй эрдэмтэд Монголын ардын аман зохиолын нэгэн төрөл болох туулиудыг судалж, бичиж тэмдэглэх судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд Монголчуудын олон овог ястны дунд Жангарын тууль түгээмэл тархахдаа аль нэг бүлэг нь олон хувилбараар тархсаныг олж илрүүлжээ. Шинжлэх Ухааны Академи Монгол нутгаас олдсон Жангар туулийн олон бүлгийн аман хувилбарыг цуглуулж хоёр удаа эмхтгэн гаргасан бөгөөд 1963 онд эрдэмтэн багш Т.Дүгэрсүрэн Жангар туулийн 13 бүлгийг Халимаг хэлнээс орчуулан олны хүртээл болгосныг 2000 онд түүний үр хүүхдүүд нь 26 бүлэг болгон хэвлүүлсэн байдаг. Жангарын бүлгүүдийг бүрэн олж цуглуулах, сонгомол эх бүтээх эхийг тавьсан хүн бол эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн юм. Монгол судлалын нэрт эрдэмтэн Б.Ринчен өөрийн шавь Т.Галсанд Жангар туулийг эмхтгэн Монгол Жангарын сонгомол эхийг бэлтгэх даалгавар өгснийг удам дамжсан туульч өөлд Тангадын хүү биелүүлж, 2006 онд Монгол Жангар хөлгөн их судрын хоёр ботийг Монгол түмэндээ өргөн барьсан. Жангар бол улс төр, шашин, Монголын ахуй амьдрал, түүх зэрэг бүхий л шинжлэх ухааныг өөртөө багтаасан яруу найраг хэлбэрээр бичигдсэн өв соёлын агуу бүтээл мөн.

     

  • Тува улсын төлөөлгчдийн газарт уулзалт болов.

    МБНЭ-ээс санаачлан ОХУ-ын Тува улсын бөөгийн шүтлэгийн төлөөлөлтэй албан ёсны харилцаа тогтоохоор Монгол Улс дахь Тува улсын төлөөлгчдийн газарт очиж хүсэлт гаргалаа.
    Монгол Улс дахь Тува улсын төлөөлгчдийн газарт МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран, Тува бөөгийн удирдагч П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн удган Т.Одончимэг (Өөдөө удган) нар очлоо.
    Монгол Улс дахь Тува улсын төлөөлгчдийн газрын тэргүүн МБНЭ-ийн төлөөлөгч нарыг албан ёсоор хүлээн авч уулзлаа. МБНЭ-ийн төлөөлөл Тувагийн бөөгийн байгуулагатай холбогдох талаар дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Гэвч Тува улсын төлөөлөгч хоёр улсын бөөгийн байгууллагыг холбон ажиллахад дэмжлэг үзүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Харин Тувагийн бөөгийн тэргүүн, их зайран, эрдэмтэн Лувсантай холбогдох утас, харилцах боломжийн талаар туслахаа амлалаа.

  • Буддагийн шашины үйл ажиллагаанд оролцлоо

    “Монголын Их Хүрээ” хийдийн хамба лам, зурхайч З.Санждорж хийдийн өргөтгөлийг ашиглалтанд оруулах ёслолын ажиллагаа боллоо. Монголын Их Хүрээ” хийдийн өргөтгөлийг нээж З.Санждорж үг хэлж, лам ёслолын нар зан үйл хийлээ.
    Ёслолын ажиллагаанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг урьж оролцууллаа. Хийдийн өргөтгөлийг нээлтийн ажиллагаанд гадаадын зочид, хэвлэл мэдээллийн газрууд уригдан ирсэн байлаа. Түүний дараа урлагын тоглолт болж, зочдод зориулсан хүлээн авалт болсон байна.

  • Зайран Хурцжавхлангийн шинэ жилийн цэнгүүнд оролцов.

    Монголын бөөгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн Зайран Хурцжавхлангийн 2013 оны шинэ жилийн цэнгүүнд МБНЭ-ийн удирдлага урилгаар оролцсон билээ. Жилд дутам өөрсдийн эгнээгээ мянга орчим хүнээр тэлдэг Зайран Хурцжавхлан нь “Язгуур шүтээн” бөөгийн холбоог байгуулсан байдаг.
    “Язгуур шүтээн” бөөгийн холбоо нь тэнгэр шүтлэгтэй хүмүүсийн нэгэн хүсэл, зорилго доор сайн дураараа нэгдэн эвсэж байгуулагдан ажиллаж өнөөдөр 5800 гаруй гишүүд, шавь бүхий тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болжээ. Монголдоо хамгийн олон бөөгийн шавь бүхий байгууллага юм.
    Тус холбоо нь халх сахиусыг ёс, дэг жаягаар залан тухлуулж, уул, ус, лус савдгийг аргадан тахих зэрэг бөөгийн бүхий л ёс заншлыг бусдад түгээн дэлгэрүүлж танилцуулах зорилготой ажээ.
    Шинэ жилийн цэнгүүнд МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан баяр хүргэж үг хэллээ.
    Монгол бөөгийн байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэж, Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар шагнасныг гардуулсан байна. Шинэ жилийн цэнгүүний үйл ажиллагаа сайхан болж өнгөрлөө.

  • Монгол бөөгөөс суралцах зүйл их бий.

    БНСУ-аас ирсэн Ноён И Хэ Чоль ахлагчтай солонгос бөө нар Монголын Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан Их тайлга тахилгад хамгийн олон хүнтэй бүрэлдэхүүн оролцсон юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан БНСУ-ын Бөөгийн төлөөлөгчдийг хүлээн авч өдрийн зоог барив. Зоогт МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч удган Д.Энхжаргал, зайран М.Энхзаяа, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн зайран Баттулга, МБНЭ-ийн Дээд хяналтын Зөвлөлийн гишүүн удган Д.Булган нар байлцав. Зоогийн үеэр хоёр орны бөө нарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон юм. Их тахилгын дууссаны дараа БНСУ-ын бөө нар өөрсдийн зан үйлээ харуулсан тоглолт хийсэнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан талархал илэрхийлэв. БНСУ-ын бөө нар Монгол бөөгөөс суралцах зүйл их байгааг хэлж байлаа.