Category: Мэдээ, мэдээлэл

  • БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙД Ц.ВЭНЬРУЙТАЙ УУЛЗАВ.

    Бүгд Найрамдах Хятад Удсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйтэй Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг хүлээн авч уулзаж ярилцлаа. БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй бол Монгол Улсын сайн мэдэх, монгол хэлээр чөлөөтэй ярьдаг нэгэн билээ.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан төрийн алба хашиж байсан үеээс албан ажлын хүрээнд БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйтай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны чиглэлээр харилцаж байсан, нэг нэгнийгээ таних, мэдэх хүмүүс юм.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйд Монгол Улсад ажиллах болсонд талархал илэрхийлж, үйл ажиллагаанд нь амжилт хүслээ. Мөн Монголын бөөгийн байгууллагын талаар танилцуулж, соёлын салбарт зохиогдох арга хэмжээнүүдэд Монголын соёлын үнэт өв болсон Монгол бөөгийн байгууллага, түүний төлөөллийг оролцуулахад туслалцаа үзүүлж байхыг хүслээ. Уулзалтад МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн удган Анхмаа хамт оролцлоо.

  • Та “Сүнсэнд даруулж” байсан уу?

    Дэлхий дээр ийм тохиолдолд өртөж байсан хүн олон байдаг гэнэ шүү. Тэр дундаа Ази болон Африкийн хүмүүст цагаан арьстан буюу Европ, Америкчуудаас илүү хувиар тохиолдож байдаг юм байна. Мэдээж хэрэг тэр дундаа Япон улсад сурч, амьдарч байгаа бидний хувьд ийм зүйлтэй учрах нь байнгын үзэгдэл гэж хэлдэг хүн ч цөөнгүй байдаг мэт санагдсан.
    Энэхүү үзэгдлийг дэлхий нийтэд маш олон талаас тайлбарладаг бол Монголчууд “Хар дарах, Сүнсэнд даруулах” гэх мэтээр хэлдэг байна. Харин шинжлэх ухааны үг хэллэгээр үүнийг “Sleep paralysis” буюу нойрны саажилт гэж нэрлэдэг байна. Энэ нь та бүхний мэдэх нойрны REM-stage(гаднаас харахад унтаж байгаа мэт боловч тархи ажиллагаатай байх үе)-ийн үед илрэх бөгөөд энэ үед хүний амьсгалах эрхтэн болон нүдний эргэн тойрноос бусад бүх булчин доод тэлэлтийн байдалд ордог байна. Тийм ч учир энэ үед өөрийгөө сэрүүн байна гэдгийг мэдэж байдаг ч биеэ удирдаж чаддаггүй бөгөөд хүний тархи хэвийн ажиллаж байдаг учир айдсыг мэдэрч, үүгээр хий юм харж эхэлдэг байна. Үүнээс санаа авч зарим телевизийн нэвтрүүлэг болон аймшгийн кинонууд бичигдсэн гэнэ дээ.
    Нэгэн сонирхолтой баримтаас дурдвал Харвардын их сургуулийн эрдэмтэн, профессор Richard McNally өөрийн судалгаагаар “Харь гаригийнханд барьцаалагдаж байсан” хэмээн өгүүлсэн 10 хүнийг хамруулахад бүгд “нойрны саажилт”-ын шинжтэй байсан байна.
    Мөн 15-аас 30 орчим насныханд энэ үзэгдэл элбэг тохиолддог бөгөөд тэр дундаа өсвөр насныхан, оюутан сурагчдад ихэвчилэн илэрдэг гэсэн судалгааны баримт байдаг байна. Эдгээр насны хүмүүсийн нийтлэг чанар гэвэл өдөр тутмын амьдралын хэв маягаа алдсан, шөнийн амьдралтай, нойр дутсан эсвэл их нойртой, мөн хэт ядаргаанд орсон байх магадлал ихтэй байдаг гэнэ. Эдгээр нь бүгд “sleep paralysis”-ийн үзэгдэлд автахад шууд нөлөөлдөг бөгөөд бас нэгэн өөр томоохон хүчин зүйл нь буруу унтах хэв маяг буюу цээжин дээрээ хоёр гараа дарж унтах эсвэл хэт өндөр дэр хэрэглэх, зузаан юм нөмөрч унтах зэрэгтэй холбоотой байдаг байна.
    Иймээс энэхүү “нойрны саажилт” таньтай тохиолдсон үед дараах арга хэмжээ авснаар хэвийн үзэгдэлд хурдан буцаж орох магадлалтай юм. Үүнд:
    1. Нүдний хараагаа баруун, зүүн, дээш, доош тойруулан эргүүлэх
    2. Нүдээ нээж, хаах
    3. Уруулын эргэн тойрон дахь булчингаа тэлэх
    4. Хэл болон дух, эрүүний хэсгээ аль болох түргэн хөдөлгөх
    5. Хамгийн түрүүнд хүзүүгээ хурдан хөдөлгөх
    6. Дараа нь мөр, гар, гарын хуруу, хөл гэсэн дараалалтайгаар булчингаа хөдөлгөж, сулласнаар таныг хамгийн хурдан хугацаанд, хэвийн байдалд оруулдаг байна.
    Харин “сүнсэнд даруулмааргүй” байгаа хүмүүст хандаж хэлэхэд аль болох өдөрт тогтмол цагаар унтаж, сэтгэл санааны хямралаас өөрийгөө гаргах аргыг эзэмшихийн зэрэгцээ унтахаас өмнө хоол идэхээс сэргийлээрэй. Мөн гадуур алхах болон унтахаас өмнө хэт их толгой ажиллуулсан зүйл хийхгүй байхыг зөвлөж байна.
    Удахгүй Японы их дээд сургуулиудын шалгалтын үе эхэлж байгаа тул оюутнууд хэт их стрессдэж оюуны ачаалал авахаас зайлсхийж, нойр, хоолоо сайн зохицуулахыг хичээгээрэй.
    Эцэст нь хэлэхэд дээрх зүйлс бүгд эрдэмтэн, мэргэдийн судалгаагаар батлагдсан тул өөрт чинь ийм зүйл тохиолдоход эрүүл ухаанаар тунгаан бодож, сэтгэл санаагаар унаж, амьдралын хэв маягаа алдахаас болгоомжлоорой.
    Мөн энэ нь хүний эрүүд мэндэд ямар ч хор нөлөөгүй хэвийн үзэгдэл гэж хэлж болох ч хэт олон давтамжтай тохиолдсон үед мэргэжлийн эмчид хандах нь бас чухал шүү.
    Нийт оюутан сурагчиддаа шалгалтын өндөр амжилт хүсье !!!
    Эрүүл биед саруул ухаан оршино.

    Обирин их сургууль
    Сэтгэл судлал мэргэжил 2-р курс
    Х.Сайнсанаа

  • Вангагийн бас нэгэн зөгнөл биелжээ

    Болгарын зөнч Вангагийн нэгэн зөгнөл одоо шуугиан тарьж байна. Тухайн үед хүмүүс Вангагийн энэ зөгнөлийг ойлгохгүй, шүүмжилж байсан удаатай.

    Ванга “Крым нэг эргээс тасарч, нөгөө эрэгт очиж нийлнэ” гэж хэлсэн. Яаж бүхэл бүтэн арал тасарч явдаг байна аа гээд гайхаад, шоолоод байсан хүмүүс одоо Крым хэрхэн Украин улсаас салан тусгаарлаж, Оросын эзэмшилд очсоныг нүдээр үзлээ.

    Одоо Вангагийн бас нэгэн хачирхалтай зөгнөлийг хүргэе. Ванга “Газар доорх нүх, хүний гараар бүтсэн уулсын нутагт бүх юм донсолж доргино. Үүнээс болж өрнөдөд олон юм сүйрэн унаж, дорно зүгт олон зүйл сэргэн өндийнө. Нумын ордын хүн ирж, 23 жил сууна. Харин 23 жил оршиж тогтносон зүйл нунтаг болж арчигдах юм” гэж зөгнөжээ.

    Үүнийг Донецк гэж оросууд одоо тайлбарлаж байна. Ямар ч гэсэн энд асар олон уурхай байдаг нь үнэн. Харин 23 жил оршиж байсан зүйл нь Украин улс байх магадлалтай.

  • Зочдод хүндэтгэл үзүүлэв.

    Гэрт байрлуулсан гурван хоолны ширээг аль байдгаараа хичээн хүндэтгэл үзүүлэн зассан байж билээ. Баярлаж хөөрсөн бид хэд дурсгалын зураг татуулж, хөөрч баяссаар нэг мэдэхэд цаг хэдийн талийж өгсөн байсан.
    Бид Чингис хааны онгон хэмээх хэсгийг үзээд дараа нь цогцолборын гол үзвэр болсон музейг үзэхээр хөдөлсөн юм. Тэгэхдээ музейн үүдэнд Содномдорж гуйатай уулзахаар тохирсон. Гэтэл бидэнд үйлчилж явсан хэлмэрч залуу гэнэт ааш гаргаж, шууд хурданы замд гарч хуучин Ордос хот дахь зочид буудлыг зорж бид салах ёс хийж чадалгүй явчихсан билээ. Бид хэлмэрчтэй маргасны дараа маргааш нь эргэн очиж, дахин музейг үзэж билээ. Энэхэн цаг хугацаанд өвөрмонгол хоёр хүний сэтгэлийн сайхан, муухайг амсаж билээ. Алс газраас ирсэн монголчууддаа нэг нь сэтгэл гарган хүндэтгэл үзүүлж байхад, нөгөө нэг нь үзэх гэж ирсэн зүйлийг нь үзүүлэлгүй яаран буцах гэсэн хоёр сэтгэл мөргөлдөж билээ.
    БНХАУ-ын Ордос хот, Чингисийн цогцолборт биднийг угтан хүндэтгэл үзүүлсэн Содномдорж гуйан гэргий, хүүгийнхээ хамт монгол зочлон иржээ. МБНЭ-ийн удирдлага тэднийг угтан авч Гацуур дахь “Монгол шигтгээн” зоогийн газарт хүндэтгэл үзүүлж, өдрийн зоог барив.
    Хувь заяаны эрхээр гурван улсад хуваагдсан гэлээч Мөнх тэнгэрээ шүтэгч монголчууд бидэнд хил хязгаар гэж үгүй билээ.
    Д.Төмөрөө

  • Дэлхийн Монголчуудын чуулган болж байжээ.

    Чуулганы хүрээнд зохион байгуулсан Монгол, Туркийн бизнес уулзалт нь хоёр орны өрнөн дэлгэрч байгаа харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбарт улам бүр өндөр шатанд дэвшүүлэн хөгжүүлэх талаарх нийтлэг хүсэл эрмэлзлэлийн нэгдмэл илэрхийлэл болсноороо онцлог юм.
    Монголын түүх, Монгол хэл, бичиг, соёлын яндашгүй арвин өвийг судлах, сурталчлах, хадгалан хамгаалах, арвижуулан дэлгэрүүлэх талаар оролцогч талууд ажил хэрэгчээр санал солилцох, тодорхой асуудлаар ярьж тохиролцох, төсөл төлөвлөгөө боловсруулах зэргээр хүч хавсран ажиллах боломж олгосноороо тус чуулган Монгол-Туркийн төдийгүй олон улсын соёл, хүмүүнлэгийн харилцаанд ч ач холбогдолтой үйл явдал боллоо.
    Чуулганы төлөөлөгчид Истанбул хотноо ажиллаж амьдарч байгаа монголчуудтай нөхөрсөг уулзалт зохиож, төр засгийн бодлого шийдвэр, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийж, урлагийн тоглолт сонирхуулжээ. Дэлхийн Монголчуудын Чуулганы үеэр Бурса хотноо Монгол улсын Өргөмжит Консулын газрын нээлтийг хийж, ажилд оруулсан нь хоёр орны найрсаг харилцааны хүрээ далайцыг нэмэгдүүлэх, ялангуяа аж үйлдвэржсэн энэ хот, бүс нутгийн үйлдвэр аж ахуйн газруудтай худалдаа бизнесийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, хүмүүнлэгийн харилцаа солилцоог идэвхижүүлэх, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад шинэ шижим, түлхэц болох нь эргэлзээгүй.
    Чуулганы удирдлага, үг хэлсэн хүмүүс энэхүү Чуулган уулзалтыг эх орондоо хүлээн авсанТурк улсын Төр, засгийн газар, түүнийг бэлтгэх зохион байгуулах талаар нөр их хүчин чармайлт гарган найрсагаар хамтран ажилласан Бурса хотын удирдлага, тус хотын худалдаа, эдийн засаг, соёлын байгууллагууд, олон нийтийн төлөөлөлд нэгэн дуугаар талархал илэрхийлж байсан бөгөөд чуулган бүхэлдээ хоёр орны найрсаг харилцаа, хөгжил цэцэглэлтийн төлөө сайн сайхны ерөөл дэвшүүлсэн халуун дотно уур амьсгалд болж өнгөрлөө.

  • Загастайн давааны савдаг монгол хаадын удмыг хамгаалжээ

    Монголчуудын эсрэг босч, бидний өвөг дээдсийг хаан ширээнээс буулгаад зогсохгүй хэдэн жилийн да¬раа монголчуудыг бүрэн хүйс тэмтрэх хар санаа өвөр¬лөсөн хятадууд. Тэд Монголын нутагт цөмрөн орж, Хар¬хорин хотыг үнсэн товрог болгоод зогсохгүй алтан ургийг бүрэн таслахаар заналхийлж эхлэв. Тэрхүү дайны хөлөөс нэгэн монгол хатан нуган үрээ аваад золоор зугтан гарчээ.
    Нэгэн лам хүний хамт хүүгээ авч явсан хатан тэмээ унан говь, цөлийг туулан явсаар Монгол нутгийнхаа гүн рүү орж ирэв. Гэвч Хятадын түшмэд түүнийг заа¬вал барьж ирэхийг үүрэгдэж, мөнгө шагнал амлан байж 300 гаруй морьт цэргийг хойноос нь илгээсэн байна. Дайсанд хариугүй гүйцэгдэхийн алдад хатанд бараа болж явсан лам тэнгэр бурханд мөргөн их хэмжээний цас оруулан хятад цэргийн хөлийг боож, тэр завшаанаар түр холдож амжив. Ядарч туйлдсан гурав Загастайн даваанд ойртон ирэхийн алдад нэхүүл цэрэг дөхөн айсуй үзэгдэв.
    Оргодол гурван монголын толгойг авч, үлэмж шан авахаар хөөсөн хятад цэргүүд баясан бахиралдах дуу нь дуулдах газар тулж ирэв. Харин давааны оройд гараад ядарч туйлдсан өвгөн лам өөрийн эрхгүй амь тавьж, бурханы оронд одлоо. Хөөрхий, хатан арга ядаж бяцхан хүүгээ дээш өргөн байж:
    “Эх болсон этүгэн Монгол нутаг минь,
    Эрхэм сайн нэрт Чингис хааны удмыг өршөөж хайрла,
    Монгол нутаг минь харийн дайснаас
    Хамгаалж өгөө” хэмээн гуйн мөргөсөн байна.
    Гэв гэнэт түүний хажуунаас нэгэн бяцхан ам цагаан хулгана гарч ирээд хүний хэлээр:
    “Айж бэргэлгүй
    Аян замаа үргэлжлүүлэгтүн
    Нуган үрийг чинь алдар суу
    Нэхэх дайсныг чинь мөхөл хүлээж байна.
    Та хоёрыг авруулахаар намайг илгээсэн болно” хэмээжихүй.
    Залуу хатан амны алдас хийн “300 цэргийг өчүүхэн хулгана дийлнэ гэж үү?” хэмээж орхих нь тэр. Гэнэт тэнгэр, газар нижигнэн дуугарч, асар том хадан цохио уулын оройгоос тасран өнхөрч, арван хэд хуваагдан бэл дэх хятад цэргийг юу ч үгүй дарж орхих нь тэр.
    Харин өнөөх хулгана хадны орой дээр үсрэн гараад:
    “Би Загастайн эзэн савдаг болой. Бурхадын ивээлд орш¬сон хүчирхэг нэгэн би билээ. Харин хатан чи эзэн савдагт эргэлзсний чинь хариуд энэ даваагаар давах гэсэн нүгэлт нэгэн төдий бус буянт хэнбугайд ч саад учрах болно” хэмээн зарлигдсан домогтой.
    Ер нь ч тэнгэр сайхан байхад энэ давааны орой дээр хүн гарахуй гэнэт хуй салхи босож, өндгөн чинээ чулуу хийсгэн хүн малын толгой оночих гээд эсвэл зуны нарлаг өдөр цасаар хуйсран шуурах нь ч бий. Мөн Барон Унгерны итгэлт хүн польш Оссендовски энэ даваагаар давж явахдаа эндэж өнгөрсөн олон ч хүний цогцос яс харсан хэмээн дурсамжийн номондоо бичсэн байдаг билээ.

  • ХАЛИМАГ УЛС 100 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭВ

    Халтимагийн автономит улсын 100 жилийн ойгоо Москвад Кремлийн ордонд баярын урлагын тоглолт хийж тэмдэглэлээ. Баярын цэнгүүнийг Халимагийн түүхэн үйл явцыг харуулсан театрачилсан тоглолтоор харуулав.
    Бүгд Найрамдах Халимаг Улс нь Оросын Холбооны Улсын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах улс бөгөөд Каспийн тэнгисийн баруун хойд эрэгт оршдог. ОХУ-ын өмнөд Холбооны тойргийн бүрэлдэхүүн хэсэг. Нийслэл хот нь Элэстэй. Халимаг нь өмнөд хэсгээрээ ОХУ-ын Дагестан, баруун өмнөд хэсгээрээ Ставропольскийн хязгаар, баруун хэсгээрээ Ростов муж, баруун хойд хэсгээрээ Волгоград муж, зүүн хэсгээрээ Астрахань мужтай хил залган оршдог. Хүн амын ихэнх нь Ойрад Монголчууд (эдүгээ Халимаг хэмээн нэрлэгдэж байна) бөгөөд үлдсэн хүн ам нь нь Орос, Украйн үндэстэнүүд, Чечень, Осети, Дагестан угсаатнууд болно. Халимагуудын тал хувь нь Торгууд, 35% нь Дөрвөд, 15%-г Бузава ястад эзлэдэг. Халимаг улс нь Европ тив дахь цорын ганц Буддын шашинт орон юм.

  • АНУ-ААС МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЖЭЭ

    Монголын цаг тооллоор шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан мэндчилгээ дэвшүүлж ажлын амжилт хүссэнээр бидний мэйллээр мэдээлэл солилцох эхэлсэн. МБНЭ-ийн хамтын ажиллагаа бидэнд их тус болж байгааг тэмдэглэн бичжээ.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан бөөгийн байгууллага болон хувь хүний харилцааны талаар санал бодлоо хэллээ. АНУ-ын иргэн Чарлес монгол уламжлалт зан үйлийн талаар саналаа хэлж байнга хамтран ажиллахын ерөөлийг дэвшүүллээ.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ИХ УДГАН Ц.ОТГОНСҮРЭН ЯРИЛЦЛАГА ӨГӨВ.

    Монголын телевизээр бөө мөргөлийн тухай сурталчилах нь ховор байдаг. Ховор боловч хаяахан манай улаач нар ярилцагад ордог. Энэ удаа МБНЭ-ийн ДЦХ-н гишүүн, Дагшин тэнгэр төвийн тэргүүн, Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн телевизийн 1 дүгээр сувгаар Монгол бөөгийн тухай ярилцлага өглөө.
    Ярилцлагаар улаач нарын энэ жилийн онгодын айлдваруудын талаар дэлгэрэнгүй тайлбар хийлээ. Мөн өвгөд дээдсээр уламжлан ирсэн байгаль дэлхийгээ хамгалах ёс заншил, бөө мөргөлийн уялдаа холбооны талаар тайлбар өглөө. Дэлхий ертөнцийн өнөөгийн байдал, өвчин гачланг даван туулах талаар өөрийн онгодын айлдварыг танилцууллаа.
    Байгаль дэлхийтэй харьцах, өөрийн уул, ус түүний түүний эзэд, хайрхадын овоонд тахилга хийж, өргөл өргөх тухай сахиус, онгодынхоо айлдварыг тайлбарлаж өглөө.
    Мөн МБНЭ-ээс зохион байгуулах Бурхан халдун хайрханы болон Хар зүрхэний Хөх нуурын нэгдсэн тахилгын мэдээг олон түмэнд хүргэлээ.

  • Жанжны нэрэмжит цалинтнуудын “дурсамж” уулзалт болов.

    Цэргийн улс төр соёл хүмүүжлийн ажилтний нэгдсэн эвлэл, ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургууль нийгэм, хүмүүнлэгийн тэнхимтэй хамтарсан ЦЕС, ЦНДС-ийн улс төрийн ангид их жанжны алдраар овоглосон цалинтай суралцсан төгсөгчиөө алдаршуулах ДУРСАМЖ уулзалтыг зохион байгууллаа.
    Цэргийн улс төр соёл хүмүүжлийн ажилтнуудаас Д.Сүхбаатрын нэрэмжит цалинтай суралцсан 11 төгсөгчөөс хурандаа Д.Жаргалсайхан (МБНЭ-ийн Ерөнхийлөгч) энэ уулзалтад оролцлоо.
    Уулзалт өдөрлөгт оролцогчдыг цэргийн үлээвэр хөгжим хүндэтгэн угтаж авлаа. Д.Сүхбаатрын нэрэмжит цалинт төгсөгчдийг ҮБХИС-ийн Байлдааны тугийн өмнө дурсгалын зураг авахуулсан бөгөөд дэлгээ тугийн өмнө зургаа авахуулах гэдэг шагнал урамшуулалын үр өгөөжтэй хэлбэр байсан. Өнөөдөр адис авч дурсгалын зураг татуулсандаа сэтгэл догдлон байлаа. ҮБХИС-ийн дайчин алдрын музейг үзэв.
    Эндээс Д.Сүхбаатарын нэрэмжит цалинт онц төгсөгчдийг сургуулийн Соёлын төвд урьж Аюулгүй байдлын сургуулийн багш оюутнууд оролцсон Дурсамж уулзалт эхэллээ.
    Амьдралын арван хоёр жилийг ҮБХИС, ОХУ-ын Удирдлагын академи, Москвагийн Нийгэм, Эдийн засгийн их сургууль, ХБНГУ, АНУ-д аюулгүй байдлын сургалтуудыг дүүргэхэд зориулжээ. Д.Жаргалсайхан ҮБХИС-ийг Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай онц төгсөж, “Онц сурлагтан” алтан медаль, БХЯ-ны сайд Ж.Авхиагийн дурсгалын цагаар шагнагдаж байсан. 100 мянган оюутан суралцдаг тай Москвагийн Нийгэм, Эдийн засгийн их сургуулийг онцлох хүндэт тэмдэг, (Улаан ромботой төгссөн)-тэй төгссөн цөөхөн төгсөгчийн нэг билээ.
    Д.Жаргалсайхан “Сургуулиудад сурч байхдаа монгол гэдэг нэрийг өндөрт өргөж явахыг эрхэмлэдэг байсан. Тэр зарчим надад олон сайхан боломжийг хайрласан. Амьдралд тохиолдсон бэрхшээлүүд намайг тэмцэлд хурцалж, амьдрах ухаанд суралцуулдаг байсан” гэв.
    БХИС болон Аюулгүй байдлын албаны сургууль төгссөн хүн ямар ч албан тушаалд томилогдон ажиллах боломжтой. Гол нь Маш олон талын мэдлэг шаарддаг гэдгийг төгсөгч Д.Жаргалсайхан өөрийн ажил албаны туршлагад тулгуурлан өгүүлэв.
    Цэргийн сургуулийг Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай онц төгсөж, улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах үйлсэд хичээн зүтгэлийн үнэлж БХЯ-ны Эх орны төлөө медалиар шагнасныг гардууллаа.
    Сонсогч ахуй насны гэгээн дурдатгал хөвөрсөн уулзалтын уур амьсгалд ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, жүжигчин Б.Батбаатар тэргүүтэй уран бүтээлчид ая дууны түрлэг өргөн мялаалаа.