Завхан аймаг төв цэнгэлдэх наадмын талбайн аймаг дотроо болохоос уг нь сайхан талбайтай юм билээ. Аймаг байгуулагдсаны 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. Түүхэн ойг энэ оны 07 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Наадмын нээлтэд завхан нутгийн үүх түүх, ёс заншил, өв уламжлал, биет ба биет бус соёл, хүн зоны амьдрал ахуй, бахархал гайхамшгийг багтаасан нь наадамчин олны сэтгэлд нийцжээ.
Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр /4031м/ мөнх цастай, түүний салбар Тарвагатай, /3227м/ Хуримт, Түдэвтэй, Гурван Халтар, Гялгар, Булнайн /2619м/ нуруу, хойд хилийн дагуу Тагнын нурууны салбар уулстай, уулсын сайхан Завхан нутаг билээ. Завхан аймаг нь Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг, 1923 онд байгуулагдсан Улсын ууган дөрвөн аймгийн нэг юм.
Архангай аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг чадварлаг зохион байгуулж, иргэд аж ахуй нэгжээ нэгтгэж, ажиллуулжээ. Наадмын бэлтгэлийг богино хугацаанд хийсэн бүтээн байгуулалтууд хамаарч байна. Архангай аймаг руу энэ өдрүүдэд давтагдсан тоогоор 3500 орчим машин орсон байна. Нэг машинд 2-4 хүн гэж тооцоход л 10.000 гаруй хүн Архангайг зорьсон байгаа юм. Тэднийг эмх цэгцтэй байрлуулж, сэтгэл хангалуун наадуулсан хэмээн иргэд дүгнэжээ.
Улаанбаатар хотоос баруун зүгийн зам хоёр талдаа жигд ачаалалтай харагдана билээ. Хотоос оройтож гарсан бид жигдхэн хурдтай явсаар замын сумдыг явдал дундаа ажигласаар Лүн, Эрдэнэ Сант, Рашаант, Элсэн тасархайг дайран Өвөрхангайн Хар хорин хотын гэрэл харагдах газарт эхний шөнөө өнгөруулэхээр буудаллаа.Эртний нийслэлийн хот байгуулалт Өгөөдэй хааны байгуулсан хотын газар зүйн байрлал их төстэй талдаа юм билээ.
Нэгэнд зорьсон хэргээ бүтээсэн тул эргээд нутгийн зүг хөдөллөө. Их хааны тууриас урагш 3 км орчим яваад харуулын толгойг ашиглан хийсэн их хааны ордоны тухай музейгээр байдаг. Энэ нутагт байгуулсан нэгэн музейг дурьдахгүй байхын аргагүй юм. Энэ бол Хувилайн хааны зуны ордны үлдэцийг цуглуулж хийсэн өвөрмөц үзвэрүүд билээ. Шар цэцгэнд умбах уудам тал, Шар тал, шандын голын өмнө талд уулыг нүхлэн байгуулсан нь энэ музейг нэг онцлог тал болов уу.
Дэлхийн түүхэнд нэр алдраа түгээсэн их хааны түүринд онгодын даалгавраар хоёр дахь удаагаа өргөл өргөхөөр энэ нутгийг зорьсон билээ. Зуны ид халуунд бүх биений хөлс урсана. Кино аппарат, өргөлийн зүйлээ авч их хотын туурийг зорилоо. Өмнөх ирэлтээр байгуулсан уулзвар дахь дурсгалын хөшөөг өөрчлөн туурь руу шилжүүлжээ. Бид эхлээ их хаанд зориулсан хөшөөнд үчиж залбирал хийлээ.
Бидний аян зорьсон нутаг Шулуун хөх хошуунд хүрч ирлээ. Шулуун хөх хошуу бол Өвөр Монголын Шилийнгол аймгийн харъяат хошуу билээ. Аймгийнхаа Долнуур шянь, Шилийн хот болон Тайвас, Шулуун хөвөөт цагаан, Сөнөд зүүн, Авга гэх дөрвөн хошуу, бас өөртөө засах орныхоо Улаанхад хоттой хаяа залгадаг. 9,963 км2 газартай энэ нутагт 81,967 орчим хүн оршин суудаг байна.
Энэ жилийн аялалын бороо хуртай зуншлага сайхан болж байгаа газрын тоонд Шулуун цагаан хошуу хамаарч байна. Хоёр хошууг холбосон автозамыг засаж байгаа тул айлаас айл хооронд холбосон цементэн автозахмаар аялах боломж олдлоо.
Өөрөөр хэлбэл манайхан хүн ам сийрэг автозамаа засах бол замын хажуугаар шороон зам засдаг бол харин энд бол хүн ам ихтэй, газраа хувьчилсан, нөгөө талдаа айл хоорондын замыг ашиглан замын хөдөлгөөнөө хийдэг ажээ. Гэхдээ бүх айлууд цементэн замаар хоорондоо холбогдсон байх ажээ.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
| |||||
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.