Уншиж байна...

Цаг хугацаа хурдан ажээ. Сар шинийн үйл явдлууд ар араасаа хөвөрсөөр байв. Өөрийнхөө бүхий л амьдралаа монгол бөөгийн төлөө зориулсан Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргалын бөөлөлтийг кино дүрсэнд авч үлдэх гэж цөөнгүй хоног удганаас гуйсан юм.
Хариу өгөлгүй олон сар явсаны эцэст цагаан сарын дараахан бөөлөлт хийх гэж байгаагаа мэдэгдэж, бидэнд хүссэн хариуг ирүүлэв. Дүрс бичлэгийн камер, бусад бэлтгэлээ базаагаад бид хэлсэн өдөрт удганы онгодыг өргөөнд зорьж очив.

Оршин тогтнож буй аливаа бөө мөргөл ба бусад шашингууд дотороо бие биенээ үл ойлголцол төрүүлэх юм бол зөрчилдөөнтэй байх юм бол сүйрэхэд хүргэх магадлалтай. Түүнээс үүдэн одоогийн бөө мөргөлийн үйл явцыг ажиглаад байхад бие биендээ атаархсан, нэг нэгнийгээ дээрэлхэх, доромжлох ... гэх мэт үйлдлүүд гарч байгаа нь ёс зүйн доголдлыг үүсгэж буй нь бөө мөргөл дотроо зөрчилдөөнтэй байнаа гэж үзэхээр байна. Энэ бол сүйрлийн ирмэгт очно гэж санууштай. Яагаад гэвэл, иймэрхүү байдлаар дотроо зөрчилдөөнтэй бол үүсэн бүрэлдэж, өсөж, хөгжиж чадахгүйд хүрэх болно. Тиймээс бөө буюу улаач, түшээд нарын ёс бусын үйлдэл бий болохоос өмнө энэхүү зөрчилдөөнийг агуулах тавилантай байсан бол анхнаасаа бөө мөргөлөө сэргээхгүй байх нь чухал байж.

МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Бээжин хотод ажиллах явцдаа МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их Дархан удган Д.Батчулууныг бүрэлдэхүүндээ авч явсан билээ.
Монголчуудын хэлдэгээр “мянга сонсоноос нэг үз” гэдэг зарчмыг баримталдаг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы хувьд боломж гарвал бөөгийн төлөөллийг бүрэлдэхүүндээ багтааж хурдацтай хөгжиж буй орны туршлагыг нүдээр үзэх боломж гаргадаг.
Өнгөрсөн жилүүдэд эдийн засаг, нийгмийн хөгжилтэй танилцах зорилгоор улс төр, цэргээс тэтгэвэрт гарсан, иргэний ба бөө нарын төлөөлөл, жилд дундажаар 80 орчим хүнийг ажлын бүрэлдэхүүндээ багтаан авч явжээ.
МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их Дархан удган Д.Батчулууныг хятадын “цагаан хэрэм”-ийг үзүүлж, түүх соёлын газруудаар аялсан байна.

МБНЭ-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, олон нийтийн зүтгэлтэн, Монгол бөөгийн тэргүүн удган О.Туул, шавь нар, шүтлэгтэн нарын хамт монгол наадмын дэвжээ болох хүй долоон хутагт галын тахилга зохион байгууллаа. 

Монгол бөөг хөгжүүлэхийн төлөө амьдралаа зориулж яваа зүтгэлтний хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 2013 оны 05.25-26-ны өдрүүдэд хийгдсэн Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их тахилга, 2013 оны 6.21-22-ны өдрүүдэд Налайх Дүүргийн Гандан ууланд хийгдсэн Нэгдсэн Их Тахилгад, 2014оны 05.15-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгад оролцсон байна.

Дамдин зайран хэмээх эрхэм хүний тухай зарим нь сайн мэдэхгүй байх.Тэрбээр өмнөх нийгмийн үед долоо, найман удаа баривчлагдаж, шоронд олон жилийг элээжээ.Түүний охин Батчулуун удгантай ярилцлаа.

Тэлмэн тэлмэн явдалтай
Тэргэн үүлэн дамжлагатай
Тэнгэрийн их гарвалууд минь
Түмэн олон сахиусууд минь
Хан дээд тэнгэрүүд минь

Монгол бөөгийн Тэргүүн дээд зайран Б.Төмжий, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзаж, оны сүүлчийн улиралд хийгдсэн ажилууд болон өөрсдийн зүгээс хийсэн ажлаа тайлагнаж ярилцлаа.
Монгол бөөгийн их зайран Батбаяр, Монгол бөөгийн Тэргүүн дээд зайран Б.Төмжий нар ОХУ-ын Буриадад ажиллаад ирсэн байна. ОХУ-ын буриадад ажилласан онцлог байдлын тухай өөрсдийн сэтгэгдэлээ танилцууллаа.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн Тэргүүн дээд зайран Б.Төмжийтэй ярилцах явцдаа 2020 оны 1 дүгээр сард “Монгол бөөгийн онгодын дуудлага, онгод оруулах үдэх нь” сэдвээр ярилцлага хийхээр тохиролцлоо.

Энэ явдал тун санамсарүй тохиолдсон юм. Гайтай учрал гэхээсээ сүсэг бишрэлээс болсон гэвэл үнэнд дөхөх магадлал их. Тэр өдрийн үдийн алдад би хүнсний зүйл цуглуулахаар зах руу явлаа. Амралтын өдөр биш ч захын хашаа хонины хашаанаас ч илүүтэйгээр хүнээр завсар зайгүй чигжээстэй. Хоёр гартаа тор дүүрэн ачаа унжуулж зүтгэсэн би түлхүүлж, нудруулж, шахуулсаар хашаанаас арай гэж гараад зам руу эргэтэл гэнэт ханцуйнаас угзарч:

Бусад мэдээ

Apr 10, 2024 121

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/