Уншиж байна...

1930 -аад оны цаг төрийн ороо бусгаа үеэр Награнз бөөг дээр өгүүлсэнчлэн хэд хэдэн удаа ногоон малгайтнууд барихаар ирснээс хойш Хөвсгөлийн нутгаар нэг хэсэгтээ хэрэн хэсч яваад буцаж Завханы Тэсийн Хар сайрын зусланд байсан тэдний гэрийг зуны нэгэн өглөө аянга ниргэсэн байхыг нутгийн хоёр адуучин харсан бөгөөд Награнз бөөг тийнхүү гэртэйгээ хамт тэнгэрт ниргүүлж, аянганд цохиулан амиа алдсан хэмээн нутаг хошуугаараа нэг хэсэгтээ ярьж байгаад түүний дурсамж улиран оджээ.

Награнз хэмээх бөөгийн тухай элдэв сонин яриа өдгөө ч тэр нутгийн ард иргэдийн амнаас ам дамжин үе удам улиран яригдсаар байдаг.
Энэ алдарт бөө Завхан аймгийн хойт талын сумд Нөмрөг, Тэлмэн, Түдэвтэй, Баянтэс болон Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан нуур, Цагаан уул сумын нутгаар хэрэн хэсч насаараа ганц бие явсан нэгэн юм.

Награнз бөөгийнд аймгийн төвөөс ногоон малгайтнууд ирсэн бөгөөд эдгээр хүмүүсийг “Цоохор” Ядмаа ахлаж явж байжээ. Цоохор Ядмаа Награнз бөөгийн гэрт ирээд бөөтэй цор ганцаараа уулзах санал тавьжээ. Ингээд бөөгийн гэрт “цоохор” Ядмаа ганцаар орж бусад нь гэрийн гадаа хүлээж байтал мань эрийн царай нь цонхийж цайчихсан гарч ирээд шууд л нөгөө хэддээ тушаал өгөн ирсэн замаараа давхин оджээ.

Дархадын хүрээг Ивдэд Тогосын талд байх үед нэг өдөр тэр хүрээний гудамжаар явж байсан хүн отгийн хашаан дотор ямар нэг хүнийг шүүж зодож байгаа чимээ гарчээ. Тэр хүний чихэнд 60 гаруй настай Мэнд гуайн дуу гарахаар нь хэрэг болгон шагайхад Мэнд гуайг шүүж зодож байв.

Лусын эзэн буюу Нагарза хэмээх Мачир зайранын онгод юм. 33 жилээс дээш бөөлж алдар цуу нь түгсэн бөөг дархад даяараа хүндлэн дээдэлж 9 булдуутай хэнгэрэг барихыг дээд тэнгэр нь зөвшөөрдөг байсан бөлгөө.

Дархадийн баруун отгийн алдарт бөө Дэлдэн Мэнд зайран шилийн сайн эр, өөрөөр хэлбэл, гадаад дотоодын ховдог шунахай дарангуйлагч мөлжигчдийн эсрэг нугаршгүй тэмцэгч байсан.

Дашдаваа удганы өргөмөл ах Шарав-Осор гэж байгаад хожим эсэргүү энэ тэр болоод хэлмэгдсэн лам хүн байж. Тэр лам нэг удаа хээр явж байгаад хөөргөө хээчихэж гэнэ. Тэгээд дүү удгандаа ирж “чамайг элдэв гээсэн юм олохдоо сүрхий гэлцэх юм.

1931 оны хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд нам төрөөс айхтар арга хэмжээ авч, лам бөө нарыг олноор гянданд хорьж цагдан ял тулган шийтгэдэг. Тэр үед Дашдаваа удган залуухан байжээ.

Бусад мэдээ

Apr 10, 2024 121

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/