Category: Индэр

  • МОНГОЛЫН БӨӨ: 2019 ОНД “УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛ” ТОХИОСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДЫГ ТОДОТГОЖ БАЙНА.

    ДӨРӨВ. Энэ удаа Монгол улс, БНАСАУ-хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи далан жилийн шинэ үеийн түүхэнд хамрагдах баримт бичиг, үе үеийн удирдагчдын харилцан хийсэн айлчлалын тухай аримт бичиг, байгуулсан гэрээ, хэлэлцээр, харилцааны түүхийг бүтээхэд оролцож явсан дурсамжид тулгуурлан зарим мэдээллийг нэгтгэн толилуулсан ном гарчээ.

    1988 онд БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сен Монголд айлчилжээ. Тэр үед МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Зэвсэгт хүчний ахмад цолтой, хүндэт зочиноо угтах хүндэт харуулыг бэлтгэх ажлыг удирдаж байжээ.

    Соёл, боловсрол, ШУТ-ийн салбарын болон олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагаа хэлбэрэлтгүй өргөжин хөгжиж, урлаг соёлоор дамжин хоёр орны ард түмэн бие биеэ ойлголцон хамтран ажиллах хүрээнд олон удаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, төлөөлөл БНАСАУ-д зочилсон байна.

    Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд оны эхэнд, БНАСАУ-д очиж, Монгол хатны бунханд МБНЭ-ийн төлөөлөл очиж, хүндэтгэл үзүүлж, бөөлөлт хийсэн билээ.
    Орчин цагийн түүхэнд Монгол бөө албан ёсны хэвлэлд анх удаа зураг нь тавигдсан түүх энэ болно.

     

     

  • Монголын бөө: 2019 онд “Урвуулагч хэмээх шороон гахай жил” тохиосон онцлох үйл явдлуудыг танилцуулж байна.

    Нэг. “Монгол, БНАСАУ-ын харилцаа-70 жил” сэдэвт симпозиум, соёлын арга хэмжээ, “Цэцгийн баяр” -2019 тэмдэглэв.
    “Монгол, БНАСАУ-ын харилцаа-70 жил” сэдэвт симпозиум, соёлын арга Гадаад Харилцааны яамны хурлын болон хүлээн авалтын танхимд болсон билээ. Монгол, БНАСАУ-ын харилцаа-70 жил ойд зориулсан фото зургийн үзэсгэлэн, номын баяр, хүлээн авалтын арга хэмжээ болсон билээ. Энэ бүх арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцсон юм.
    Энэ удаагийн “Цэцгийн баяр-2019 хорооллын Дако цeнтрийн 15 давхарт Пхеньян ресторанд амжилттай болж өнгөрлөө.
    “Цэцгийн байр”-ын арга хэмжээг нээж, БНАСАУ-ын элчин сайд О Сын Хо баярын үг хэлж, баярын арга хэмжээг эхэллээ.
    Гадаад хэргийн сайд Цогтбаатар арга хэмжээнд оролцож, албан ёсоор баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.
    Уг арга хэмжээнд Монголын төрийн байгууллагуудын төлөөлөгчид, мөн МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, бусад төлөөлөл оролцлоо.
    Арга хэмжээ нь Монгол, Солонгосын урлагын тоглолтоор үргэлжилсан юм. Ирсэн зочид төлөөлөгчид цэцгийн өмнө дурсгалын зургаа татуулснаар арга хэмжээ өндөрлөлөө.
    Цэцгийн баяр, үзэсгэлэнг БНАСАУ-ын Аугаа их удирдагчийн нэрээр жил бүр тотмол зохион бай¬гуулдаг байна.
    Б.Цэлмүүн

  • МӨНХ ТЭНГЭРЭЭ ШҮТДЭГ,МОНГОЛ БӨӨГӨӨ ЭРХЭМЛЭДЭГ БҮХЭНД ХАМААРАЛТАЙ АСУУДЛУУД

    Олон зуун жилийн түүх, асар их туршлагатай, хөрөнгө мөнгөний хувьд маш их чадвартай, бас өргөн хэмжээний эдийн засгийн туслалцаатай, зохион байгуулалтын хувьд жигдэрсэн, цэгцтэй сургаалтай, өөрийн гэсэн сурталчилгааны арга хэлбэр бүхий сүлжээтэй, хаана яаж ажиллахаа мэддэг, сая саяар тоолох мөргөлтөнтэй, түүнээсээ дэмжлэг авдаг, орчин үетэйгээ нийгэмчлэгдэн даяарчлагдсан 36 шашины урсгал сүүлийн 20 гаруй жилд Монголын оюун санааны салбарт хүч түрэн орж иржээ. Өнөөдөр Монголд Иссусын 400 гаруй сүм, Бурханы 350 хийд, 60 гаруй лалын мечид ажиллаж байна. Хамгийн орчин үеийн технологи ашиглан баригдсан, нэг сүмийг барьсан хөрөнгийн хэмжээ нь сая долларт хүрэхээр Иссусын олон сүмийг нэрлэж болохоор байна. Тэд Монгол даяар салбараа байгуулж, удирдагч нараа тусгайлан цалинжуулж байна. Хэдэн сая америк долларын хөрөнгө зарцуулсан Бурханы хийд цогцолборууд олон аймагт сүндэрлэж, Бурханы академик сургалт явагдах томоохон Азийн төв, түүнийг тойрсон суурин амьдрал цэцэглэх тийм цогцолбор байгуулагдаж байгаа. Бурханы лам нар төсөвөөс санхүүжилт авч ажилладаг. Өнгөрсөн жил улсын төсвийн санхүүжилтийг 30 хувиар хумисан тухай гомдоллож байна лээ. Бараг 20 гаруй хувилгаадыг “хилийн чанад”-аас тодруулж, сум болгонд бурханы хийд байгуулах шийд гаргаад түүнийгээ хэрэгжүүлэх ажилд эрчимтэй орж байна. Баярлах юм гэвэл тэр бүх хувилгаадыг монголоос тодруулсан явдал. Сүүлийн жилүүдэд Монголд бурханы шашины нөлөө эрс буурч байна. Түүнийг ч “Хилийн чанадад” тооцож байна.
    Одоо бид өөрсдийн байдлаа тодотгоё. Бид хаа газрын хэн нэгний зохиосон номлол, хийсэн баримал, зурсан зурганд бус өвөг дээдсээс өнөөг хүртэл шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр, онгон сайхан байгаль дэлхийдээ сүсэглэн мөргөдөг хувьтай төрсөн ард түмэн билээ. Харийн бодлогын нөлөөгөөр түүнээсээ бараг салах шахсан. 1990 онд Монгол хүмүүсийн 1 хувь хүрэхтэй үгүй нь Мөнх тэнгэрээ шүтдэг хэмээн албан ёсоор бүртгүүлжээ. Энэ тоо бидэнд ухрах газар байхгүйг сануулсан эцсийн хязгаар байсан юм. Манай тэнгэрийн Улаач нарын зүтгэлээр Мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоо өнөөдөр насанд хүрсэн хүн амын 12-14 хувьд хүрчээ. Хорь гаруй жилийн туршид тэнгэрийн Улаач нарын түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Магтаал хожимдохгүй учраас ингээд зогсоё.
    Мөнх тэнгэрийн үзлийг дэлгэрүүлэх үүрэг хүлээсэн Бөө нарын тоог хэвлэлд 10-15 мянга хэмээн бичжээ. Тэр олон бөө нарын тухай одоо ярилцья. Нэгэн зуны улиралд бөө болгож байгаа хүний тоо хэдэн зуугаар тоологдож байна. Нэгэн чанар дээр, нэгэн овоог тойрон нэгэн өдөр, цагт 40-200 хүнийг бөө болгон “үйлдвэрлэж” байна. Тэдний хэд нь “онгод”-тойгоо золгож, хэд нь өөр бусад зүйлтэй “учирч” байгаа бол. Ямар юмтай учраад байгаагаа мэдэхгүй олон зуун иргэд байна. Хүн бүхний цаана тэдний хувь заяа, гэр бүл, эцэг эх, найз нөхөд байгаа. Нэг хүний хувь заяаг хөндөнө гэдэг цаана байгаа олон зүйлд нөлөөлөл үзүүлж байгаа хэрэг. Багш хүн шавь авна гэдэг тэдний хувь заяаг есөн үеэр нь хариуцна гэсэн бөөгийн бичигдээгүй хууль бий. Тэгвэл нэг багш 100, 200, 500, мянган шавьтай болж байгаа үзэгдлийг юу гэж ойлгох вэ. Тэнгэрийн “хуулийг” хэн зөрчинө вэ.
    Үнэнийг худлаар далдлах аргагүй. Жилд хэдэн мянгаар Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүдийн эгнээ тэлж байгаад баярлаж байна. Түүнийг дагаад бий болсон “эвгүй” нөхцөл байдлыг яалтай билээ. Манай сайтад тавиад байгаа асуултад хариулах зорилгоор олон зүйлийг ил тод тавихад хүрлээ. МБНЭ-д хандсан төрийн болон хувь хүмүүсээс ирсэн баримтуудаас цөөхөн хэдийг дурдая. Өвөрхангай аймагт бөө нэртэй хоёр зайран угаалга хийх нэрээр нэгэн иргэнийг улайссан чулуунд түлж алжээ. Төв аймгийн Сэргэлэн сумын тавдугаар багийн нутаг Авдрантын уул гэдэг газарт өөрийгөө бөө хэмээн өргөмжилсөн Б гэгч Н гэх эмэгтэйд бөөгийн чанар авахуулна хэмээн гурван чулуу халааж, дээрээс нь хоёр давхар хөнжил нөмрүүлэн түлж, амь насанд нь хүрсэн хэрэг гарчээ. Түлэнхийн төвд хэд хэдэн хүн ууранд түлэгдсэн байдалтай ирж эмчлүүлжээ. Харамсалтай нь нэг өвчтөн юунд түлэгдсэнээ нуусаар байж нас барахынхаа өмнө “Манай багш миний онгодыг оруулах гэж байгаад миний дээрээс юмаар бүтээгээд халуун чулууны ууранд түлчихсэн. Би гэрийнхэндээ хэлээгүй. Зөвхөн танд л хэлж байгаа юм шүү” хэмээн тус төвийн клиникийн эрхлэгч О.Хишигсүрэнд хэлжээ. Зайран Д гэгч Иргэн Б-гэдэг эмэгтэйг угаалга үйлдэх нэрээр бүх биеийг нь түлж, 35 настай бүсгүйг 50 гарсан хүн шиг царай зүстэй болгож, нүцгэн шалдан байвал шарх нь тогтонги болдог, хувцас өмсөхөөр биеэр нь шарх нэмэгддэг болгож, гэртээ байхаас өөрөөр байх аргагүй болгож, насан туршийн тахир дутуу болгожээ. Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд зайран М гэгч «Танайх сайн засал хийлгэхгүй бол маш их гарз хохирол амсах юм байна. Түүнээс цаашилбал амь насанд аюултай» хэмээн хэлж, их хэмжээний мөнгө нэхсэн гэнэ. Дараа нь иргэн Б-ийн машинд тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэрэг гарлаа. Нийслэлийн Сонгинохайрхан дүүр¬гийн тавдугаар хороонд амьдардаг 26 настай У-г Баянгол дүүргийн XX хорооны Н гэгч гэрт нь очиж бөөгийн засал хийж өгнө гэж архи уулган бусадтай бүлэглэн хүчиндсэн аймшигт хэрэг үйлджээ. Эрдэнэт аймагт нэгэн зайран шавиа болгоно гэж олон хоног нэгэн бүсгүйг зочид буудалд хүчээр байлгаж, шөнө нь “эдэлж” байжээ. Дархан-Уул аймагт 23 настай, зайран болоод удаагүй С хэмээх залуу танил эмэгтэй Б-г барьцаалсан хэрэг гарч байв. Говьсүмбэр аймгийн сүмбэр суманд 17 настай Х гэдэг охин удган болж дүвчигнэн хүүхэд зоджээ. Хохирогч болох 14 настай Е-н мэдүүлсэнээр “удган” охин тэднийг сөхрүүлж суулгаад эрхээрээ толгой тархигүй ороолгон, санаанд оромгүй үйлдэл хийж, хүүхдийн гараас гарсан цусыг тавганд хийж дээр нь ус нэмээд уусанд хүүхдүүд бүүр ч ихээр айжээ. Үүнээс болж 14 настай хоёр хүүхэл сэтгэл санааны хүнд цочролд орж нэг нь одоог хүртэл унтаж чадахгүй, шөнө хашгирч сэрдэг болжээ.
    Үйлчлүүлэхээр ирсэн иргэдийн алтан зүүлт, бөгж, ээмгийг гайтсан хэмээн авч шууд залгидаг удганы талаар гомдол ирэв. Арга нь нарийн байгаа биз. Түүнчлэн бөө нар хулгайн хэрэгт холбогдох нь элбэг болсон. Тэд өөрсдийгөө өмөөрөхдөө “Бид ёс журмыг чандлан сахидаг, ард түмэнд тус хүргэгчид. Хулгайг бид хийж байгаа юм биш. Цаад онгодууд маань урд насандаа шилийн сайн эр байсан учраас улаачаа шаардаад байдаг юм” гэжээ. Нэгэн удган захаар явсаны дараа “хулгайч онгод” ороод энэ бүхнийг хулгайлж авчихлаа гэж сайрхан тайлбарлаж байх юм. Дуудсан цагт ирсэнгүй гэж шавийнхаа нурууг эрээн алаг болтол нь ороолгож, насан туршийн сорвитой болгосон Зайран Л-ийн яргалалыг тэр залуу насан туршдаа мартахгүй. Зан үйл хийлгэхээр ирсэн Б,Т нарыг үзэж бөөлсөн зайран Д гэгч унаж явсан эксел машин, авгайгийнх нь зүүсэн алтан эдлэлүүдийг гай, барцадыг нь арилгасан нэрээр авчээ. Шоронгоос дөнгөж гарсан В гэгч энд тэнд хаясан бөөгийн хуяг дуулгыг өмсөж, хөдөөнөөс хотод орж ирсэн айлд бөөлж, өдөр бүр нэг хонь, 10 ширхэг архиар засал хийж дөвчигнөж, долоо хоног наргисан байх юм. Зайран П гэгч эхнэр нөхөр хоёрыг ирж үзүүлэхэд нь нөхрөөр нь үүдийг нь мануулж, авгайг нь бузартсан байна, ариутгана хэмэн “секст”-сэн байх юм. Тэгээд дахин дахин ир хэмээн айлтгажээ. Арай дэндэнэ ээ. Төв аймгийн Баян-Өнжүүл суманд малчин Т нь арын овоонд хэдэн бөө ирсэнийг хараад сүсэглэн очиход нь угтай байна, морь чинь хурдтай болж давхина хэмээн Бөө болгож, “онигоо” үйлдвэрлэжээ. Хүний сүшиг бишрэлээр ингэж тоглож болохгүй. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн XVI хороонд онгодоо оруулах гэж байгаад тагтан дээрээс үсэрч амиа алдсан тохиолдол гарсан. Мөнх тэнгэрт хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүний амь байдаг. Сүсэглэсэн хүмүүсийн сэтгэл рүү ус цацаж, амь нас, эд хогшилд нь халдах, “Бөө болгож өгнө. Төдөн сая төгрөг аваад амь насыг чинь тэнгэртээ даатгаж танай гэр бүлийн ноён нурууг энэ жил бөхийлгөхгүй болгож өгье. Эс тэгвээс хүний гарзтай” гэх мэтчилэн айлгах, аврахын хооронд сүрдүүлэх болж. Нэгэн айлын гурван охин нүдээ бүлтэгнүүлэн айдас, хүйдсээр биднээс аврал ирж хандав. Учир нь долоо хоногийн дотор хэн нэг нь сахиусаа авахгүй бол тэдний нэг нь үхэх болсоныг нэгэн удган айлджээ. Ийм тохиолдол хэдэн зуугаар тоологдож байна. Сүүлийн дөрвөн жилийн дотор Монголд бөө хэт олширсон. Толгой, нуруу өвдсөн хэн ч болов түүнд бөөгийн удам байна хэмээн сахиус дуудуулдаг болжээ. Мотоциклтой явж байгаад ойчиж хөлөө гэмтээсэн нэгнийг сахиус чинь дууджээ хэмээн айлдсан байх юм. Сахиусыг нь барилдуулж өгөх бөө багш нарыг хайж давхина. Гэвч багшаа удаан эрэхгүй, мөдхөн олдог нь ийм хэргүүдийн эхлэл гэлтэй. Энэ бүхнийг дурьдахдаа тэнгэртээ даатгагдсан онгон шүтээний удамтай, олон жил ард түмэндээ буянаа хүргэж яваа зайран, удгануудаа хэлж байгаа юм биш. Тэдний дотор бөөгийн нэрийг зүй бусаар барьж ашиг хонжоо хайгсад, нэмэр биш нэрмээс бологсдыг хэ¬лж байгааг уншигч олон анзаарч байгаа биз ээ. Саяхан МБНЭ-д иргэн “С” хандаж “Б” гэдэг нэгэн бөөгийн тухай гомдолоо мэдэгдсэн. Удган Б нь түүнийг үзэнгүүт шүтээнтэй байна гээд шууд дагуулж зах дээр очоод хуяг дуулга, хэнгэрэг авахуулаад хашаандаа хуяглаж, хоёр өдөр хэнгэрэг нүдүүлж, одоо ингээд бөө болсон гэжээ. Энэ бүхэн гурван өдрийн дотор болж өргөрчээ. Тэгээд хөлсөнд нь 700 мянган төгрөг авчээ. “С” юу ч орохгүй байна шүү дээ гэхэд нөхөр нь гудамжид чирж гаргаад хөөсөн гэж байгаа. Шуурхай байгаа биз. Хүний сайхан сэтгэлээр дөрөөлж, мөнгө зээлдэж авдаг, өгөхөө болохоор урдаас нь хараал хийнэ гэж айлгадаг. Хүний мөнгө төгрөгийг авч луйвардсан жишээ олныг дурьдаж болно.
    Ийм хохирогчид МБНЭ-ээр өдөр бүр ирдэг. Ийм байдал нь ёс жаягаараа яваа бөө хүнийг өөрөөрөө бахархах нэр төргүй болгож байна. Бөөгийн нэр хүндийг шившигийн намагт унагасан ийм нөхөд хэдэн зуугаар тоологдон яригдаж байхад бид хоорондоо шийдэх чадах зүйлийн талаар маргаж цаг алдаж байна. Энэ байдлаас хэрхэн гарах вэ. Яаж ажиллах вэ. Энэ бүхэн Монгол бөөгийн хөгжлийг зөв голдрилоор хөгжүүлэх тухай асуудал юм. Тиймээс өнөөдөр тэнгэрийн улаач бүр анхаарах ёстой асуудал болж байна. Монгол бөөгийн “Голомт төв”-ийн тэргүүн, Ш.Сүхбат “Шинээр төрөн гарч буй залуу бөө нар ийм зүй бус зүйлүүд хийж байгаа. Энэ бол үндэсний соёл, тэнгэртээ харшилсан маш аймшигтай явдал. Тэд хамгийн гол нь зан үйлээ сайн мэддэггүй. Үүний гол буруутан нь онгодыг нь буулгаж өгч байгаа багш нь юм. Бас бөөгөөр далимдуулж бизнес хийгчид олон болсон. Ямар ч онгод тэнгэргүй нөхөд “Би бөө” хэмээн ард түмнийг шулах байдал газар авах боллоо. Бөөг дотор нь хоёр хуваадаг. Онгод шүтээнтэй бөө, байгалийн жамаар шалгарсан бөө, мөн онгодгүй тахилч бөө гэж байна. Жинхэнэ бөө бол гурваас дээш жил онгод шүтээндээ барилдаж, номоо сайн мэдэж байж сая засал хийнэ. Тэгтэл одоо өнөөх зуурдын бөө нар юун гурван жил болох байтугай сар ч болоогүй байж “Таныг сайн сайхан болгоод өгье” гэдэг. Энэ онд хүчирхэг тэнгэрүүд бууж ирж зуурдын бөө нарыг цэвэрлэх болно. Тэгэхээр буруу зөрүүг хийгч бөө нарыг тэнгэрт нь мэдүүлбэл шударга шийтгэл оногдох биз ээ. Энэ тухайд бол “Онгодтой, єєрєє тэнгэртэй бєє хvн бол… биднээс илvv айж явах юмтай улсууд шүү дээ. Тэнгэр бол шууд шийтгэнэ. Шийтгэж ч байсан. Олон ч бєє нар шийтгvvлсэн. Залуухан, залууханаараа яваад єгсєн, энэ хорвоог орхисон дан тэнгэрийнхээ шийтгэлээр явсан олон хvн байна шvv. Єєрсдийнхєє хийсэн буруу юмандаа явсан. “Бєє хvн онгодоо хэрэв сэвтээх юм бол хєсрийн дээстэй адилхан болно” гэж бєєгийн номон дотор байгаа шvv. Хєсрийн дээсийг хэн ч тоож харахгvй шvv дээ. Тэгэхээр онгод нь тэр хvнийг яг тийм болгож хаяна. Ерєєсєє харах vзэх юмгvй, ямар ч авралгvй болгож хаяна. Тийм учраас тэрийгээ мэдэж байх ёстой шvv дээ” гэжээ. Б.Галаарид “Айх ичихээ мартсан ёс суртахуунгүй бөөг бол айх ёстой юманд нь шударгаар мэдүүлж зохих шийтгэлийг нь хүлээлгэвэл ямар вэ?” хэмээн бичжээ. Монгол бөөгийн төлөө өөрийн амьдралаа зориулсан энэ мэт хүмүүсийг бөөгийн ертөнцөөс арчих хэрэгтэй гэж нэгэн залуухан удган хэлж байхтай таарав. Бид өнгөрсөн үеийн бүтээсэн суурь дээрээ дөрөөлж ирээдүйгээ бүтээж босгоно гэдгийг мартах учиргүй.
    Хавар, намрын улиралд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн зан төлөвт өөрчлөлт орж, сэтгэл санааны хувьд тогтворгүй болох, эрүүл хүмүүс ч стрессээс үүдэлтэйгээр сэтгэл гутралд өртөх нь нэмэгддэгийг шинжлэх ухаан аль хэдийнэ баталсан. Дэлхийн хэмжээнд 2005 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 10 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан бол энэ тоо 2020 онд 15 хувь болж нэмэгдэх магадлалтай гэж ДЭМБ-аас тооцоолжээ. Мөн тус байгууллагын судалгаагаар манай улсад 628.000 хүн буюу нийт хүн амын 23.3% нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэсэн тоо гарсан аж. Хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлдэг бөгөөд өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн сэтгэцийн эмчийн идэвхтэй хяналтад эмчлүүлсэн байна. Сэтгэцийн өвчин дотроо олон хэлбэртэй байдаг бөгөөд тэр дундаас анхаарал татаж байгаа нэг зүйл бол 2011 оноос хойш бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өөрчлөлтөд орсон хүмүүс СЭМҮТ-д олноор хандах болсон явдал. Хаа таарсан газраа хуураа татаж, хэнгэрэгээ дэлдэн, архийг ус мэт залгилж, амьтан хүмүүсийг гайхашруулах болсон шашны энэ зан үйл Монголд сүүлийн хэдхэн жилд асар эрчимжсэн нь ийнхүү араасаа ийм асуудал дагуулав. Хэн дуртай нь бөө болдог болсон нь нууц биш. Энэ нь нэг төрлийн бизнес болчихоод байгаа ба амьдралын ямар нэг асуудал үүсэх, бие өвдөх үед бөөд хандсанаар “Бөөгийн угаа авахгүй бол үхнэ” гэж айлган нэг сая 500 мянгаас таван сая хүртэлх төгрөгөөр “бөө болгож” өгдөг болжээ. Онгод сахиусгүй, удам угшилгүй жирийн нэгэн ийм хэргэмийг хүртсэнээр нийгмээс тусгаарлагдаж, өөрчлөлтдөө дасахгүйн улмаас сэтгэцийн хүндрэлтэй асуудалтай нүүр тулдаг аж. Энэ тухай СЭМҮТ-ийн зөвлөх эмч Н.Отгон бичжээ. Түүнчлэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд л гэхэд бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өөрчлөлтөд орсон 20-иод хүн бүртгэгдсэн тухай ч мэдээлэв. “Хэдэн жилийн өмнө бол бидний ярьдагаар номын цагаан солио буюу мэдрэлийн ядаргаанд орчихсон хүмүүс их ирдэг байсан бол сүүлийн хоёр жилд бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өвчлөлтэй хүмүүс ихэссэн” хэмээн тэрбээр хэлсэн юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Улаанбаатар хотод төвлөрөн ирсэн 80 орчим бөөгийн төрийн бус байгууллага ажиллаж, өөрсдөдөө янз бүрийн батламжлагдаагүй цол олгосон хэдэн мянган бөө нар байна. Нэг хүний нэр дээр бөөгийн 100 орчим байгууллагын нэр бүртгэлтэй байдал ч байна. Олон хуурамч цол гуншинтай, нэр алдартай, бөөгийн цэгцтэй мэдлэггүй хүмүүс монгол бөөгийн нэрийг төлөөлөн олон улсын арга хэмжээнд оролцож байна. Төрийн гэдэг үгийг хуулиар төр л эзэмшдэг. Монгол төрөөс олгоогүй “Төрийн зайран, удган”-ы тоо 20 дөхжээ. Энэ цолыг нэг хүний хувийн шийдвэрээр олгодог. “Төрийн зайран, удган” цолыг олон арван жил зүүж, монгол бөөд нэрээ мөнхөлсөн тэднээс үлдсэн амьдралаа монгол бөөгийнхөө төлөө жинхэнэ утгаар зориулж, хамтран ажиллахыг уриалж байна. Түүгээр зогсохгүй нийгмийн нөхцөл байдлыг тун соргогоор тусгасан “Ард түмний баатар”, ард түмний гавьяат” цол бий болгожээ. Түүнийг тэр нөхөр л олгож байна. Сүүлийн 20 жилд бий болгосон “Мөнх тэнгэрийн удган, зайран” цол, дуртай хүндээ өгч байдаг бөөгийн докторын цол, Онцгой чадамжийн гэрчилгээ, бөөгийн үйл ажиллагаа явуулах хоёр жилийн хугацаатай “тусгай зөвшөөрлийн лиценз” зэрэг цолнууд нийтэд тараагдсан байна.
    Тэр байтугай Дэлхийн бөөгийн сангийн нэр барьсан “доктор”-ын дипломыг “худалдсан” гэж байгаа юм. Дэлхийн бөөгийн сантай хамтран энэхүү үйлдлийг цаг алдалгүй таслан зогсоолоо. Тэгээгүй бол олон хүн энэ хуурамч “диплом”-д мөнгөө үрэх байлаа. Тэглээ гээд хариуд нь зогсоолд тавьсан автомашиныг Том жип машинаар олны нүдэн дээр зориуд мөргөж хэмхэлчихээд, замын цагдаатай нийлээд өнөөдөр хүртэл хохиролыг барагдуулахгүй явна. Иргэдийг хохироогоод “мунадаг” байгаа юм биш үү. Энэ олон замбараагүй олгосон цолонд олон түмэн толгой нь эргэж, чухам аль шийдвэрийг нь өнөөдөр шүтлэгтэн олон баримтлах ёстой болж байна. Төрийн үйлчилгээний байгууллага, тухайлбал боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллагад бөөгийн байгууллага, бөө хүнийг тодотгох стандарт, шалгуур үзүүлэлтийг тогтоож чадахгүй. Бөөг төр хууль гарган шийтгэж байсан болохоос биш бөөг төрийн байгууллага цэгцлэнэ гэж байхгүй. Төр төмөр нударгаа хуулийн хүрээнд л харуулна шүү дээ. Тийм байдалд оруулахгүйн тулд бид хийж чадах зүйлээ өөрсдөө цэгцлэх ёстой. МБНЭ байгуулагдаад хоёр жил өнгөрөөд байна. Одоо МБНЭ-д бөөгийн ная орчим байгууллага нэгдэж, нэг мянга орчим гишүүнтэй, 19 аймагт бөөгийн хүрээлэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна. МБНЭ-ийн Дээд хуралдайгаас байгуулсан 160 орчим гишүүнтэй бага хуралдай, түүнээс байгуулсан Дээд цэцийн зөвлөл байна. МБНЭ-ийн бага хуралдай, Дээд цэцийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн баталсан “Монгол бөөгийн ёс зүй” баримтыг батлан гаргаж мөрдөж байна. Дараа нь Монгол бөөгөө уламжлалт зан үйлээр нь авч яваа “тэнгэрийн улаач” нараа тодруулан “Монгол бөөгийн цол” олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь дээр дурьдсан бөөд үүссэн олон зүйлийг зөв гольдролоор шийдэх гэсэн хамтын шийдвэр, бодлого юм. Энэ шийдвэр шүтлэгтэн олонд Монголд байгаа энэ олон мянган бөө нарын хэнд нь итгэх вэ гэдэгт хариултыг өгөхийг эрмэлзэж байгаа хэрэг юм. Бөөгийн олон байгууллагын хүлээн зөвшөөрсөн, Монгол бөөгийн ёс зүй, цолны шалгуур үзүүлэлтийг хангасан “улаач”-ийг МБНЭ-ийн шат, шатанд шалгаруулан сонгосон Дээд цэцийн гишүүдийн олон талаас нь харж, шинжиж, ярилцаж, нууц санал хураалтын дүнг үндэслэн Монгол бөөгийн цолыг олгож байна. Үүнээс өөр зам одоохондоо олж харахгүй байна. Тэрнээс биш Жаргалсайхан гэдэг хүн энэ цолыг ганцаар дур мэдэн олгоод байгаа хэрэг биш юм. Өөрийгөө Монгол бөөгийн уламжлалаа зөв авч яваагаа МБНЭ-д шалгуулах нь жинхэнэ бөө хүнд эгэл жирийн асуудал, улмаар монгол соёлын биет бус өвийг хамгаалж яваагаа төрдөө бүртгүүлж байгаа давхар үйл юм. Харин МБНЭ-д шалгуулах нь хуурамч бөө нарт бол асуудалтай, хүнд сорилт байх болно. Шүтлэгтэн олон “Цэрэн Бөө”-гийн бичээд байгаа шиг “тэнгэрийн хуралдайгаар хуралдаж” хэнд нь цол хэргэм олгоод байгааг мэдэх боломжгүй. Бас жинхэнэ хуурамч бөөг ялгахад бэрхтэй. Өнөө цагт чанар, агуулгыг нь тоон үзүүлэлт, хэлбэр нь дарж “алчихаад” байна шүү дээ. Сайтын нэгэн мэдээний дор “Цэрэн Бөө-хэдэн төгрөгөөр авсан болоо” гэсэн түүний бичсэн ганц өгүүлбэр түүнийг бүхнийг зоосны нүхээр хэмждэг, бодит үнэнийг ялгах “онгод” үгүй нь харагдаж байна. Бас ч үгүй дээр дурьдсан “бөө”-г үйлдвэрлэдэг багш нарын нэг ч юм уу гэх хардах сэтгэлийг төрүүлэв. “Цэрэн Бөө” хэдэн өгүүлбэр тэрлээд шүүмжлэх, майханд танилцуулга тарааж яваа ажилтныг үгээр биднийг “шодох” биш, харин бөөд үүссэн дээрх гажуудалыг засахад биечлэн оролцохыг урьж байна. Та дээр дурьдсан бэрхшээлтэй тулж үзсэн үү. Бид өдөр бүр тулж байна. МБНЭ нь жилдээ хоёр томоохон арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Эхнийх нь 6 дугаар сарын 22-ны хийсэн нарны нэгдсэн залбирал юм. Энэ жил бид нарны тахилга хийгээгүй. Харин нарны нэгдсэн залбирал хийсэн. Дараа жилээс энэ өдөр Хүй долоон хутагт нэгдсэн залбирал хийхийн зэрэгцээ бөөгийн байгууллагууд өөрсдийгөө бие даан сурталчлах ажлуудыг хийх болно. Шилдэг бөөгийн байгууллагаа шалгаруулах болно. Тэгэхээр та бүхэн Монгол бөөгийн өнөөгийн хөгжлийн цар хүрээг харах боломж бүрдэнэ. Жил буриын 9 дүгээр сарын 22-ны өдөр Монгол туургатан баатруудын хүндэтгэлийн цогцолборт хөшөө нэмж байрлуулах ажиллагааг хийж байх болно. Монгол бөө төрдөө хүндлэгдэж явсан цаг үе бий. Бид, Монголчууд Мөнх тэнгэрээ шүтдэг байсан цаг үеэ дурсах биш, сэргээх цаг үе ирж байна. Бид үүнийг хийж чадна. Жилдээ Нэгдсэн Их тахилгыг 2-3 удаа хийнэ. МБНЭ нь зөвлөлдөх хамтын удирдлагын байгууллагын хувьд Нэгдсэн тахилгыг хэн удирдах, хэрхэн зохион байгуулах асуудлаар хэлэлцэж, байгууллагынхаа хүрээнд нэгдсэн шийдэл гаргадаг юм. Үүнийг зарим хүмүүс буруу ойлгоод байгаа нь асуултаас харагдаж байна. Эцэст нь нэг зүйлийг дурдая. МБНЭ-ээс явуулж байгаа үйл ажиллагаа нь шавь нараасаа мөнгө хуримтлуулж санхүүждэг бөөгийн багш нарын эрх ашгийг хөндөх болсон. Тиймээс шавь нараа цуглуулан, МБНЭ-д гишүүнээр элссэн шавь нарын “араас” нь жатга шидэх, шавь нартаа МБНЭ гэж “аймшиг” байдаг мэт буруу ойлголт өгөх, нэгдсэн тахилга, тайлгын нэрээр шавь нараасаа мөнгө татах, тэгсэн мөртлөө тахилгадаа оролцолгүй хувьдаа зарцуулах, МБНЭ-ийн нэрээр уулзах гэж ирсэн олныг өөрийн нэр дээр цуглуулан хувийн нэр хүндээ бэхжүүлэхэд ашиглах зэрэг зохисгүй үйлдэл гарч байна. Гаднаас ирж буй оюуны салбарт дахь энэ их хүчирхэг довтолгоон, түрэмгийлэл, дотоодод болж байгаа бөөгийн нэрийг шаварт хутгагчид биднийг эвлэрэн нэгдэж ажиллахаас өөр замгүйг харуулж байна. Сүүлийн үед МБНЭ-ийн гишүүдийн дунд элдэв хов тарааж, дунд нь хутган үймүүлэх, зарим хүмүүсийн нэр төрийг олны дотор зориудаар гутаан доромжлох, өнгөрсөн үеийг авч явж ирсэн хүмүүсийнхээ түүхийг харлуулах зэрэг эв нэгдлийг сэвтээх гэсэн оролдлого гарч байна. Цаг хугацааны хүнд сорилтыг туулж яваа энэ цаг үед ийм үйлдлийг хийгчдэд МБНЭ-д орон зай байх ёсгүй. Бид эв нэгдэлээ хамгаалахад хатуу сахилга хэрэгтэй. Бусдын идэш болохгүй нь тулд бидэнд эв нэгдэл юу юунаас илүү чухал хэрэгтэй байна. Мөнх тэнгэр биднийг ивээх болтугай

    Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа

  • ХӨГЖЛИЙН БАЙДЛАА ХАРЬЦУУЛАХ НЬ

    Улаанбаатарыг утаагүй болгох үндсэн зорилт бол монголчуудыг орон сууц, барилгажуулах асуудал юм. Гэхдээ халаалалтыг зөв шийдэх асуудал юм. Орон сууц, барилгажуулалтыг хийхдээ эргэн тойрон ногоон бүсийг иж бүрэн хийх нь чухал байна. Манайх шиг өргөн уудам нутагтай улс, хотынхоо төвийг тойрсон явцуу төлөвлөлтөд “чихдүүлж”, ажлаа хийгээд байгаа юм. Хотын төв одоо зай завсаргүй болсон. Барилгууд нь нэг нэгнийгээ цонх хаалгыг хааж барьсан, газар үгүй мэт шавааралдсан нийслэл,одоо олон бэрхшээлтэй тулгараад байгаа.
    Нийслэлийн захирагч Бат-Үүл тэртээ олон жилийн өмнө сайхан ерөөлтэй үг хэлсэн нь Улаанбаатар хотыг 2020 он гэхэд метротой болгох ерөөлийн үг байсан. Тэр жил Өвөрмонгол төв хот Хөх хотоо метротой болгохоо зарласан.
    Ерөөл дэвшүүлж байсан 2020 он гарлаа. Ерөөлт сайхан жил болоход манай болон өмнөд орны улс төрчдийн ялгаа тод томруун харагдав. Манайд метротой болно гэж тунхагласан нь улс төрчдийн амнаас гарсан хоосон хий, бэлэгдэл байв. Харин Хөх хот метроныхоо нээлтийн хийхэд бэлтгэж туршилтын явалтаа хийж эхлээд байна. Улс хоорондын хөгжлийн ялгаа улам бүр ихэссээр байна. Бид яах ёстой юм бэ. Хий хоосон өмнөд хөршийнхөө эсрэг дайсагнасан ухуулга хийж, он жилийг элээсээр байх уу, Эсвэл асуудлыг бодитойгоор ухаарч хөгжлийн чиг хандлагаа өөрлөх үү. Энэ бүхэнд “утаа” санаа өгсөөр байна. Бидний автомашины түгжрэлийг бууруулах, хотын хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн хөгжлөө эрчимжүүлэх зорилтыг судлахаар нэг их хол явах шаардлагагүй болсон байна. Энэ бүхнийг шийдэж буй арга бидэнд тун ойрхон байна.
    Энэ удаа Өмнөд хөршийн өвөрмонголын Хөх хотын утааг нийслэлийнхээ утаатай харьцуулж үзүүлэхийг хичээв. Далан хар уулын өмнө байрлах Хөх хотын утаа иймэрхүү харагдаж байна. Улаанбаатарын утаа ийм харагдаж байна. Утааны талаар үнэлэлт өгөхийг хүссэнгүй. Уншигч олон өөрсдөө тунгаан бодно биз ээ.

  • ИХ ТЭНГЭРТ ӨРГӨСӨН АЙЛТГАЛ

    Нэн эртний түүх соёл, зан заншил ахуйгаа хадгалан байгаа Монгол бөөгийн олон мөн чанар тайлагдашгүй байж, орчин үеийн шинжлэх ухааны судалгааны анхаарлын төвд байсаар ирсэн. Энэхүү үйл явц улам гүнзгийрч  дэлхий нийтийн анхаарлыг татах боллоо.
    Ийм үед манай бөө нар өдөр цагаар улам ухаажиж, өөрсдийн өмнө тулгарч байгаа жижиг, сажиг зүйлийг умартан ангижирч уужим, өгөөмөр сэтгэл, алсыг харсан тэнүүн бодлогоор нэгдэн нийлж эх дэлхий байгаль орчиноо хамгаалах, Монгол орныхоо төлөө, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө шударга үнэнчээр зүтгэх түүхийн хариуцлагатай үед ирээд байна.
     Бөөгийн түүхийн сүүлийн 20 жилд бөөг шүтдэг олон түмний тоо хүн амын 10 хувьд хүрсэн байдаг. Энэ бүхэн Манай Удган, Зайран нарын зүтгэлийн бодит үзүүлэлт, хэнтэй ч хуваалцашгүй ажлын тодорхой үр дүн мөн билээ.
    Бидний энэ амжилтыг дагаад нийгэмд бас таагүй зүйлүүд бий болсоныг дурдахгүй байж болохгүй. Энэ бол бөөгийн талаар яригдаж, бичигдэж байгаа буруу, зөрүү ойлголтууд юм. Бөөгийн нэрийг барьсан залилан, гэмт хэрэг олноор гарах болсон нь нийгэмд бөөгийн тухай сөрөг ойлголт төрүүлэх нөхцлийг бүрдүүлж байна.
    Дэлхийн даяарших үйл явцтай энэ зэрэгцэн оюун санааны ертөнцөд гадны түрэмгийлэл нэн хүчтэй түрэн орж ирээд удлаа. Олон зуун жилийн баялаг туршлагатай, тив, бүсийн хэмжээнд зохион байгуулалттай, санхүүгийн өндөр чадавхитай, оюун санааны “түйрэн”-гийн эсрэг  хэн сөрөн зогсож чадах вэ, бас эд баялагийн эзэн суусан, мөнгөтэй хөрөнгөтэй, зохион байгуулалттай, эрх мэдэлтэй, түүнийгээ буруугаар ашиглагчид засаглал, санхүүгийн олигархиуд, онгон байгаль, төрсөн газар нутгийг минь сүйтгэгчтэй хэн тэмцэх вэ гэсэн ар араасаа дагасан олон асуултад хариулт өгөх, тэгэхдээ идэвхитэй үйл ажиллагаагаараа харуулах түүхэн хариуцлага Тэнгэрийн Улаач та бидэнд ногджээ. Энэ түүхэн үүргээ ухамсарлавал Манай Удган, Зайран нар МБНЭ-д нэгдэн нийлж Түүхийн өмнө гүйцэтгэх хариуцлагатай үйлд зүтгэхээс өөр гарц үгүй юм аа.
    Өнгөрч байгаа 2012 он Монголын бөө нар нэн чухал түүхэн үйл явдлаар дүүрэн байлаа.
    Нэг. 2012 оны 4 дүгээр сарын 20–ны өдөр Дээд хуралдайгаа хийж МБНЭ-ийг байгуулсан билээ. Байгуулагдаад арван сар өнгөрч байгаа боловч олон бэрхшээл,  зөрчилдөөнийг даван туулж байна. Их үйлийн төлөө олонх нь дотоод талдаа нэгдэж ажиллахын ач холбогдолыг илүүд үзэж байхад, зарим нэг нь өчүүхэн шалтгаанаар замын дундаас салан одож байна. Үйл явцыг мөнгөний хэмжүүрээр хардаг, хувийн нэр төрөө дээшлүүлэхийн төлөө ашиглахыг хүсэгчид, архидан согтуурч бүтээсэн нэр хүндээ баллуурдагчид тэдний дунд байна. Энэ үг тэдэнд хатуу сонсогдож байгаа байх гэхдээ ийм дутагдлууд цаашлах тусам бидэнд саад болно. Харин дутагдалаа ойлгож засж чадаж байгаа хэн бүхэнд манай МБНЭ-ийн хаалга нээлттэй байх болно.
    Хоёр. Монголын бөө нар нэгдэн нийлж Дэлхийн мянганы суут хүн Эзэн Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тэмдэглэн Хар зүрхний Хөх нуурт 4500 гаруй бөө, сүсэгтэн олон оролцсон Их тахилга, тайлгыг, Хүннү гүрний соёлын алтан өлгий нутаг болох “Ноён” уулын тахилгыг 1500 гаруй бөө, сүсэгтэн олныг хамруулан, Туул, Хэрлэн,  Онон голд Лусын тахилга, тайлгын ажиллагаанд  500 орчим бөө нар оролцуулан зохион байгууллаа. Түүхийн явцад бөөгийн эсрэг хандагчдаас тарааж байсан, бөө нарыг нэгдэхээс айн болгоомжлогчидоос бий болгосон үг худлаа болохыг түүх харууллаа.  Бөө нар нэгдэж, хамтарч ажиллаж, ямархуу хүчтэй болохоо харуулж чадлаа. Бид тус тусдаа үйл хийж ирсэн түүхэн уламжлал бий ч, одоо цагт нэгдэн нийлж их үйлийг хийх түүхэн үед тулж ирсэнийг ойлгох ёстой. Бөө нар би гэж бус бид гэж ярьж, ажиллаж суралцаж байна.
    Гурав. МБНЭ-ийн нэгдэж, хамтарч ажиллах үеийн эхний ажиллагаа амжилттай хэрэгжиж байна. Энэ үйл явц аймагт бөөгийн хүрээлэн, сумдад бөөгийн Тэргүүн бөө нарыг тодруулахаас эхлэн амжилттай үргэлжилж байна. Манай бөө нар орон нутгийн бүтцээр ажиллахын зэрэгцээ Улаанбаатар хотод амьдардаг бөө нар аймаг сумын нутгийн зөвлөлийн хэлбэрээр, эсвэл яс угсааны чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдлээ. Зүүн аймгууд нэгдсэн зохион байгуулалтад ороод байна. Улаанбаатарт амьдарч байгаа бөө нар анхлан санаачилж Говь-Алтай аймгийн нутгийн Бөөгийн Зөвлөлийг байгуулан ажиллав. Энэ бол маш чухал ажлын эхлэл, сайхан үлгэр жишээ болов.
    Бид нэгдэж ажилласны тодорхой жишээ бол зөвхөн зуны гурван сард 1200 гаруй уул, усны тахилга, зан үйлийн ажиллагаа хийжээ. Энэ бүхэнд зарцуулсан цаг хугацаа, сэтгэл, хөрөнгө гээд тооцвол их зүйл гарна. Ийм их ажлыг амжуулж зохион байгуулж байсныг МБНЭ байгуулагдсанаар анх удаа тооцож үзэж байна. Тархай бутархай байсан бол хэн ч энэ их ажлын тухай мэдээлэлийг нэгтгэн тооцохгүй байв.
    Дөрөв. Одоо бид бөөгийнхөө дотоод үйл ажиллагааг цэгцлэх цаг үе эхэлж байна. Саяхан хуралдсан МБНЭ-ийн 4 дүгээр хуралдаанаар “Монголын бөөгийн ёс зүй” гэсэн баримт бичгийг хэлэлцэн баталлаа. Бөөгийн ёс зүй бол цаасан дээр анх удаа буулгаж байгаа болохоос үе үеийн бөө нар мөрдөж, хэрэгжүүлж ирсэн ёс зүйн түүхэн уламжлал юм. Энэхүү уламжлалт Бөөгийн ёс зүйг Могой жилийн анхны өдрөөс албан ёсоор нийтэд зарлаж, бөө нар болон олон түмэн сүсэгтэн нар танилцаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах болно. Монгол бөөгийн ёс зүйг нийтэд танилцуулах, сурталчлах, хэрэгжүүлэх нь МБНЭ-ийн нэн чухал, зорилтод ажиллагаа байх болно.
    Тав. Олон улсын салбарт, гадаад харилцаа цоо шинээр үүсэн хөгжиж байна. Богино хугацаа өнгөрсөн боловч МБНЭ-ээс БНХАУ, ОХУ, АНУ, БНАСАУ, БНСУ, Япон, Турк Улсуудын гадаад харилцааны ажилтнууд, эрдэмтэн судлаачидтай уулзаж, ярилцаж санал бодлоо солилцлоо. Гадаад харилцаанд одоо үүсээд байгаа чиг чигээ барьсан, хувиа хичээсэн замбараагүй байдлыг арилгаж, албан ёсны харилцааг бий болгож байна. Гадаад харилцаанд Монгол бөөг жинхэнэ утгаар нь төлөөлж чадах чадварлаг бөө, сүсэгтэн олныг хамруулдаг болох ёстой.  Тэд монгол бөөгийн нэр төр, нүүр царайг дэлхий нийтэд сурталчилж байгаагаа мартах ёсгүй.
    2012 онд Монголын бөө нар нэгдэн нийлснээ ийнхүү таван том үйлийг бүтээжээ. Хамтарч ажилласны үр дүн ийм байна.
    Бидний хувьд цаашид хийх ажил их байна. Хамгийн их дутагдаж байгаа зүйл бол санхүүгийн дэмжлэг туслалцаа юм. Үйл ажиллагааны нэг тал болсон санхүүгийн дэмжлэггүйгээр ажил урагш явахад нэн хүнд байна. Одоогоор бид байгаа боломжид тулгуурлан маш удаан урагшилж байна. Цөөн хэдхэн хүний хандиваар өнгөрсөн үйл ажиллагааг санхүүжүүлж ирсэн. МБНЭ-ийн гишүүд дэмжигчид гишүүний татвараа цаг хугацаанд өгдөг байвал МБНЭ-ийг дэмжиж байгаа сэтгэлийн бодит илэрхийлэл байх болно.
    Бөө нар, түшээ, дэмжигчидийн сэтгэлийн нэг бодит илэрхийлэл нь МБНЭ-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, санаж бодож байгаа зүйлээ харилцан солилцож хамтран ажиллах явдал юм.
    2013 онд бид дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.  
    Бидний хамгийн чухал зорилт бол Онгон байгалиа хамгаалах зорилт мөн. Бөөгийн зан үйл маань онгон байгаль, онцгой гайхамшигт ан амьтадаар хөлөглөн Дээд тэнгэртэйгээ, онгодтойгоо харилцаж ирсэн билээ. Дэлхий, онгон байгальгүйгээр бид юу ч биш. Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн газар нутаг маань хэрэг дээрээ лиценз нэртэй алга дарам цаасаар харийханд худалдагдаж, улмаар онгочигдон бузартлагдлаа. Монголчуудын нэг хэсэг нь эх орон газар нутгаа бусдад худалдан өөрсдөө хөрөнгөжин тансаглах болж, ард түмэн үгүйрэн хоосорч байна.
    Бөө нар хаана ч лус, савдагаа тахиж, зан үйлийг хийхдээ хүн-онгон байгалийн хүйн холбоог бэхжүүлж, тэр нутагт амьдарч байгаа ард түмнийг өдөр дутмын ахуй амьдрал, зан үйлтэй нь холбон нэгтгэж өгөх, шүтэж ирсэн түүхэн уламжлалаа сэргээхэд онцгой анхаарах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл Бөө нар, ард түмэн, онгон байгаль гурав амь нэгтэй ажиллаж ирсэн түүхэн уламжлалаа идэвхжүүлэх цаг үе иржээ.
    2013 оны 6 дугаар сарын 22-нд Монгол Туурагтны Их тахилга, тайлгыг Улаанбаатар хотын ойролцоо хийнэ. Энэ тахилгад Монголын бүх сумдаас төлөөлөгчид ирж оролцоно. Мөн Өвөрмонгол, Буриад, Халимаг, Тыба зэрэг бусад монголчууд оролцоно. Энэ Тахилга, тайлга нь Монгол бөөгийн хүч чадал, мөн чанарыг таниулахад нэн чухал үйл болно.
    Шинэ оны анхны Тайлга, тахилгаа Монголын баруун хязгаарын арван гурван хайрханы нэг “Жаргалт хаан”-ы их тахилгаар эхэлнэ. Энэ тахилга 5 дугаар сарын 25-нд болно. Баруун монголын бүх төлөөлөл оролцох бөгөөд төв болон зүүн аймгаас Удган, Зайран нар хүндэтгэл үзүүлж төлөөлөгчдөө оролцуулах юм. Эзэн Чингис хааны зарлигаар Монгол баруун хязгаарын хамгаалах, эзэн нь байх хүндтэй үүргийг хүлээсэн цагаас хойш 800 жил өнгөрчээ. Монголчууд түүхэн үүргээ ухамсарлахад энэ тахилга онцгой үүрэг гүйцэтгэнэ. Бид Их үйлийн төлөө хамтарч ажиллаж, харилцан туслаж чаддагийн бодит жишээг үзүүлэх болно.
    Монгол орныхоо онгон байгалийг хамгаалах шаардлагаас уламжлан хэд хэдэн газарт Ард түмнээс ирсэн хүсэлтийг үндэслэн Тахилга, тайлгын нэгдсэн ажиллагаа хийгдэхээр байна.
    Монголын бөөгийн төлөө олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн Удган, Зайран, Түшээ нартаа зориулсан шагнал урамшилыг бий болгоно. Тэд олон жил  хийсэн бүтээсэн үйлээрээ шагнал, нэр хүндээ хүртэж байх болно. Өмнө нь үүсээд байсан мөнгөөр цол, шагналыг худалдаж авч ирсэн зохисгүй байдлыг хална.
    Монгол бөөгийн багш-бөө нартай ажиллах ажиллагаанд шинэчлэлт хийх болно. Бөөг жинхэнэ уламжлалт арга ухаанаар хөгжүүлж байгаа тэнгэрийн элч нарт айх зүйл байхгүй. Харин “хуурамч” гэх нэрийг зүүж байгаа зарим нөхдүүд биднээс дайжин зугтаж байгаа нь үнэн. Ойрын хоёр жилд тэнгэрийн улаачийн хувьд, хүмүүний хувьд ч түүхийн шалгуурт шигшигдэх хариуцлагатай үе юм. Бөөгийн нэр барьж өнгө, мөнгөний хойноос хөөцөлдөгчид анхааруулахад Тэнгэрийн гэсгээл тун хатуу гэдгийг сануулъя.
    Бөөгийн үйл ажиллагааг сурталчилахад ихээхэн анхаарах шаардлага байна. МБНЭ-ийн “Монгол бөө” өөрийн цахим сурталчилгаатай болов. Цаашдаа цуврал дугаараар ном гаргана. Мөн улирлаар гардаг сэтгүүлтэй болохоор ажиллаж байна. Эрдэмтэн судлаачидтай хамтарч цуврал лекц, ярилцлага хийнэ.
    Бөөгийн ёс зүйг нийтэд сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг аймаг, сумын бөө нар сүсэгтэн олонтой хамтарч хийнэ. Бөө нар, сүсэгтэн олон хаана хандах, хэн дээр очихоо мэддэг болно. Ингэснээрээ бөөгийн нэр төрийг элдэв бусармаг зүйлтэй хольж хутгадаг “хуурамч бөө” нараас ангижрах болно.
    Бидэнд хамтарч хийх, ажиллах их зорилго хүлээж байна. МБНЭ-дээ эвлэлдэн нэгдэж их үйлийн төлөө зориглон хөдлөх цаг үе ирлээ.
    Тэнгэрийн улаач, түшээ нар, сүсэгтэн олон та бүхнийг Мөнх хөх тэнгэр, Эзэн Чингис хаан маань ивээх болтугай.
       
      МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

     
     
     
  • СОНГОЁ, 2223 ЭСВЭЛ 300, 25 ЮУ?

            

     Эхлээд 300 гэсэн тоон дээр ярилцъя.
    Монголчууд дэлхийг эзэлсэн төр улсыг байгуулсанаар олон сайн зүйлийг ертөнцэд бий болгосон шигээ өөрсдийгөө мөхөөх олон шалтгаанаар “өвчилж” эхэлсэн билээ. Дэлхийд хуурай газраар тарсан монголчууд энх цагийн аясаар Мөнхтэнгэрийн шүтлэгээсээ татгалзаж, амьдарч байгаа орон бүхэндээ оршин буй шашинд уусч эхлэв. Монгол төрийг удирдаж зангидаж төвхнүүлж байсан хаад ч монгол нутгаас нийслэлээ харийн нутагт шилжүүлсэн байна. Нөгөө талаас энэхүү боломжийг ашиглан Монголчуудыг үндсэн шүтлэгээс нь холдуулж хүч, чадал, чадамжийг нь дарах, ноомой хүлцэнгүй байдалд шилжүүлэх номлол байр сууриа бэхжүүлэх болов.
    Манжийн төрөөс явуулсан тусгайлсан бодлогоор монголчуудыг хооронд нь хагаралдуулж, хүчийг нь сулруулан, нэг хэсгийг нь ашиглан гол шүтлэг Мөнхтэнгэрийн шүтлэгээс татгалзуулах, бурханы шашин дэлгэрүүлэх ажлыг хийж чадсан билээ. Монголд харийн хэл дээр номлолоо уншдаг шашинг манжийн хааны зарлигаар Монголд хүчээр түгээв. Айл болгонд байсан шүтлэгүүдийг хураан авч, энэ үзлийг түгээгч, номлогч байсан бөө нарыг олон зуугаар нь шатаан “генацит” хийж устган, ноёд, ардуудыг эдийн засгийн маш хатуу торгууль ногдуулах замаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлж чадсан билээ. Мөнхтэнгэрийн шүтлэгийн олон сайхан мөн чанарыг өөрийн болгон шингээсэн шашин монгол оронд 300 орчим жил оршин тогтнож байна. Ингэхдээ Монголчуудын голлон шүтдэг уул, усны нэр болон Монголчуудын нэрийг харийн Түвд нэрээр өгөх болсон, энэ нь хэдэн үе өнгөрөхөд уугуул нэр нь мартагдаж, Монголчууд нийтээрээ бурханы шашин шүтэх болсноор Түвд нэр нь эгэл жирийн Монгол нэр мэт анзаарагдах болжээ.
    Хорьдугаар зууны эхэнд Бурханы шашин хөгжлийн ноён оргилдоо хүрч Төр, шашиныг хослогч хаант улс байгуулагдаж, засгийн эрх мэдлийг авч чадсан юм. Хүн төрөлхтний нэгэн үеийн Засгийн эрх мэдлийг шашины зүтгэлтнүүд барьж байсан үе түүх болон үлдэж, цагийн хөгжлөөр энэ үүрэг улс төрчдөд шилжсэн билээ. Гэвч хүмүүсийн дунд шашин нөлөөгөө алдаагүй байна.  Монголд айлчилсан шарын шашины тэргүүн, зүтгэлтнүүд монголчуудад шашины сургаалаа эрчимтэй орчуулж сурталчлахыг айлдсан байдаг бөгөөд 300 жил гадны сургаалыг орчуулж түгээсэн, одоо ч орчуулж дуусаагүй байна. Харь хэл дээр номлолоо уншдаг Бурханы шашин нь Монголчуудын өөрсдийн биш зүйл гэдгийг нотлох нотолгоо болсоор байна.
    Одоо Монголд таван мянга орчим лам, 350 орчим хийд ажиллаж байна. Хилийн чанадаас монголд 20 гаруй хувилгаадын нэрийг тодруулжээ. Жил тутам хэдэн зуун шашин лам хуврагыг гадаадад бэлтгэж байна. Төрийн хуулинд Монголын төрийн зонхилох шашин гэж тодорхойлогдсон Бурханы шашин нь түүхийн явцад хөгжил нь эрчимтэй өөрчлөгдөж байна. Монголчуудын ихэнх нь шүтдэг бурханы шашины байр суурь өөрчлөгдөж байна. Монголчуудын оюуны салбарт он удаан жил зонхилох байр суурийг эзэлж ирсэн Бурханы шашин хэрэг дээрээ Хятадаас дүрвэж гарсан Далай ламын Монголд өөрийн байр сууриа бэхжүүлэх, шашины нөлөөллийг түгээхэд онцгойлон анхаарсан бодлого болж хувираад байна.  Наяаад жил тасарсан Монголын бурханы шашины хувилгаадын хойд дүрүүдийг Монголоос тодруулах ажлыг хийлээ. Ингэхдээ хойд дүрүүдийг Далай лам алс холын Энэтхэг орноос шууд удирдан хийлээ. Энэ үйл ажиллагаа нь Монгол Улсын хуулийн тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл болж байна.
    Бурханы сургалтын сургуулиуд, томоохон цогцолбор, бүх сумдад бурханы сүм, дугана барих ажлуудыг санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. 2014 онд бурханы шашинд Улсын төсөвөөс 5,8 тэрбум төгрөг олгохоор тусгажээ. Гэвч хэрэг дээрээ Монгол дахь Бурханы шашины хийдийн хамбууд нь өөрсдийн дураар үйл ажиллагаа нь явагддаг, Чойжамц нэгтгэн зангидаж байгаа мэт боловч  дотооддоо маш их зөрчилдөөнтэй. Энэ зөрчилдөөнийг арга заль, хүчээр дарж явж байна. Энэхүү зөрчилдөөн нь өөрсдийн хөрөнгөөр эдийн засгийн суурь баазтай болсон хэдэн хамба нарын хэмжээнээс хальж, одоо Далай ламын тодруулсан, Энэтхэгт боловсорч гэгээрсэн, гадны санхүүд шууд дулдуйдсан олон гэгээнтэнүүд бий болов. Нөгөө талдаа Далай ламын дэмжлэгийг хүлээх гэвэл түүний найдвартай, итгэлтэй дагалдагч байх шаардлагыг хангах хэрэгтэй болно.
    Монголд Богд Жавзандамба хутагт хэрэг эрхлэх газар байгуулагдаж, Монголд 10 дугаар Богд Жавзандамба хутагтыг тодруулж байна. Энэ ажиллагаа түвдүүдийн удирдлага дор Монгол талаас ганцхан Чойжамц хамбын оролцоотой хийгдэж байгаа. Тэрхүү тодрох 10-р богд, бяцхан “амьтан”-ы ард Чойжамц хамбын амьдрах орон зай оршиж байна. Түүний ард санхүүгийн хүчтэй дэмжлэг, зохион байгуулалт, сүлжээ, суртал нэвтрүүлэгчдийг бэлтгэх сургалтын системтэй, сурталчилгааны өргөн хамжээний техник хэрэгсэлтэй, өөрийн гэсэн радио, телевизтэй, хүчирхэг багууд ажиллаж байгаа юм.
    Одоо цаг буюу 25 гэсэн тоон дээр ярилцъя.
    Иссусын шашин бол Их Чингис хааны үед ч хэсэг монголчуудын шүтэж байсан шашин билээ. Энэ тухай Монголын нууц товчоонд олонтой дурьдсан байдаг. Тэр үед өнөөдрийх шиг нийтийг хамарч байсангүй. Тиймээс ардчилсан өөрчлөлтийн дараах үеийн 25 жилийн түүхийн тухай ярих болж байна. Өнөөдөр монголчуудын дунд Иссусыг шүтэх байдал нэмэгдсэн байна. Төвлөрсөн хүн амтай ихэнх газруудад Иссус нь засаг захиргааны багуудад хүртэл цуглааны сүм байгуулаад байна. Ийнхүү харь хэлнээс орчуулсан номлол бүхий үзэл санаа бүхий оюуны довтолгоон монгол оронд хүчтэй түгэн дэлгэрч байна. Энэ шашин бол дэлхийг хамарсан сүлжээтэй, сая саяар тоологдох сүсэгтэнтэй, зохион байгуулалтын хувьд асар их хөрөнгийн чадавхитай, цэгцтэй, боловсруулсан сургаальтай номлол юм.
    Хорин хэдэн жилийн хугацаанд тэд Монголын засаг захиргааны хамгийн бага нэгж болох сум болгонд өөрсдийн цуглааныг сүмийг байгуулж, номлол түгээх орон тооны ажилтантай болж, захиргааны нэгж баг, хороодод идэвхтэй ажиллан эгэл жирийн иргэдийн нэг хэсгийн итгэлийг олж чадсан байна. Монголд одоогийн байдлаар Иссусын сүм, хийд, цуглааны байрын тоо нь олон зуун жил оршиж ирсэн Бурханы сүм хийдийн тооноос давсан бөгөөд нийслэл Улаанбаатар хотод сүм хийдийн тоо хоёр илүү дахин олон болсон байна. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагаа хүний нүдэнд харагдахгүй, оюун санааны салбарт томоохон өөрчлөлт хийхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү оюун санааны салбар дахь ажилагаа нь өөрийн гэсэн радио, телевизын сувгуудтай болж, улам бүр хөгжлийн эрч хүчийг авч байна. Жил бүр АНУ-ын Элчин сайдын яамнаас Монгол дахь шашины үйл ажиллагаанд үнэлэлт өгсөн баримтыг боловсруулан гаргадаг, АНУ-ын конгресст тусгайлан илтгэл оруулж байдаг тогтолцоотой юм. 90-ээд онд гарсан өөрчлөлтийн үр дүнд Монгол Улсад гадаадын 30 гаруй шашины урсгал орж ирж Монголчуудын оюун санаанд өөрийн байр сууриа бэхжүүлэхээр ажиллаж байна.           
    Одоо онцлон ярих 2223 гэсн тоон дээр тогтоё.
    Бөө мөргөлийг төрийн хэмжээнд тахин шүтэж, авч үлдсэн хоёр үндэстэн байсан нь Монгол, Манж нар байв. Манж үндэстэн бүрмөсөн мөхөж, хэн нэгэнд сургамж болон их үндэстэнд уусан түүхийн тавцнаас арчигджээ. Харин хоёр их гүрний завсар орших,  Дэлхийн хуурай газрыг бүхэлд эзэлсэн их гүрнийг байгуулж явсан Монголчуудад Манжийн хувь заяа хүлээж байж мэдэх юм.  
    Манж Монголчуудыг эзлэхдээ, Монгол үндэсний омогшил, бахархалыг устгахдаа чухамхүү бөөг төрийн хэмжээнд ашиглаж ирсэн туршлагандаа тулгуурласан улс төрийн бодлого явуулсан байна. Тэгээд ч түүхийн явцад амжилтанд хүрч чаджээ. Монголчууд Хүннү, Сүннү гүрний үед бөө шүтлэг нь дээд түвшиндээ хөгжиж ирсэн бөгөөд энэ үеээс төрийн шүтлэг, номлол болон дэлгэрчээ. Номлолын гол үзэл санаа нь Мөнх тэнгэрийн үзэл бөгөөд байгалийн хүчин зүйл, түүнтэй харьцах арга бэлгээр ялгаран тодорч байлаа. Мөнх тэнгэртээ тахин шүтэх ёслолын хоёр ч төрийн хууль гарч, даган мөрдөж байжээ. Энэхүү номлолыг хөгжүүлж туйлд нь хүргэхэд Чингис хаан чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
    Монголчууд бүхний дээр Мөнх тэнгэр байдаг, тэр бол хамгийн шүтэн бишрэх дээд үзэл, түүний дараа шашингууд эрэмблэгддэг байжээ. Тиймээс бүх шашин ижил түвшинд тавьж, тэгш хандаж, улс төрийн бодлогодоо ашигладаг байлаа. Яагаад гэвэл дэлхийг эзлэх явцад янз бүрийн байгалийн нөхцөл, янз бүрийн үзэл номлол бүхий улс гүрнүүдийг захиргаандаа байлгахдаа шашины гүйцэтгэх хүчин зүйлийг зөв мэдэрч, ашиглаж байсантай холбоотой. Монгол Улсын төв нийслэлдээ шашины бүх сүм, хийдтэй байжээ. Монголчууд эртнээс Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгийг төрийн хэмжээнд ашиглахдаа эхлээд байгаль хүн хоорондоо харьцахуйн олон далд чанарыг мэддэг байжээ. Томоохон байлдааны ажиллагааны эхэнд цэрэг, иргэдийн сэтгэл санааг засах, байгалийн хүндрэлтэй цаг уурыг бий болгоход бөө нарыг ашиглаж байсан нь түүхийн зохиолуудад тэмдэглэгдэн үлджээ.
    Хэдий Мөнх тэнгэрийн үзэл санаа, бөө шүтлэг нь хүний үүсэл гаралтай зэрэгцэн тодорхойлогддог, олон улс гүрэн, нүүдэлчдийн дотроос хүч чадал, эрэмгий байдал, дайчин чанараар чухамхүү Монголчууд товойн тодорч Монголд төрт улс байгуулж, төрийн гол шүтээнээ Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэг болгон дэвшүүлжээ. Энэхүү түүхэн хугацааг тодотгон үзвэл 2223 жил болж байна. Өөрөөр хэлбэл Монголын төр бөөг төрийн хэмжээнд шүтэж эхэлсэний 2223 жилийг 2015 онд тэмдэглэх болно.
    Монгол бол байгалийн асар их баялагтай орон, бас бие даасан оюун санааны дархлаатай ард түмэн. Даяаршлын эрин үед Монголыг бусдад оюун санааны хувьд, генийн хувьд уусгачихгүй авч явах тэр их номлол, сургааль Мөнх тэнгэрийн үзэлд оршиж байна. Монголчууд гадны хэн нэгний зохиосон номлол, бүтээсэн шавар баримал, зурсан зургын өмнө залбирагчид бишээ. Монгол бөө бол олон мянган жил монгол уламжлал, оюун санааг өнөөг хүртэл тээж ирсэн биет бус соёлын өвийг тээгч билээ. Монголчуудын оюун санаанд одоо болон ирээдүйд идэвхтэй үүрэг гүйцэтгэх Монголын бөөгийн үйл ажиллагаанд одоогоор туслаж байгаа байгууллага, хүмүүс байхгүй байгаа боловч цаг үеийн хүнд хэцүүг туулан Монгол бөө хөгжсөөр байна.
    Бид өнөөдөр цаг хугацааны хүнд шалгуурыг туулж, эвлэлдэн нэгдэж, чин сэтгэлийн угаас монгол бөөгийнхөө нэгдсэн байгуулагт өгдөг нэг гишүүний жилийн тавин мянган төгрөгөөр санхүүжиж, өөрсдийн амьдрах ёстой орон сууцны хоёр өрөөнд төв байгууллага нь их ажлыг бүтээж явна. Түүнээс гадна өөрийн байртай 10 орчим бөөгийн байгууллага байна. Төв, холбоо, нийгэмлэг, академи гэсэн нэг буюу 4-8 хэсэг бүлэг бөө нарыг төлөөлсөн Бөөгийн 70 гаруй байгууллага байна.Тэр нь голдуу түмэн олонд бөөгийн зан үйлээр үйлчлэх зориулалттай ажиллаж байна.
    Бөөгийн бодлого боловсруулж, нэгтгэн зангидаж байгаа МБНЭ-ээс өөр байгууллага алга байна. Өнөөдрийн дур зураг ийм байна. 1990 онд хүн амын нэг хувь хүрэхтэй үгүй байсан Мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоо өнөөдөр 12 хувь гэж тодорхойлогдож байна. Бид олон зүйлд хүч тэнцвэргүй байдалд ажиллаж байна. Гэвч яагаад хүчирхэг байж чадаж байна вэ. Мөнх тэнгэрийн үзлийг түгээгч бөө нарт тусгайлан сүм, хийд шаардлагагүй. Өөрсдийн амьдардаг гэр, байгаль дэлхийд онгодтойгоо учирдаг. Чадалтай нэг нь тусгайлан онгодын өргөө гэртэй байна. Бөөгийн Онгод Монгол гэр буюу дугуй хэлбэртэй өргөөнд байрлах дуртай байдаг.
    Бөө шиг ийм агуу их шүтлэгийг хүн төрөлхтөн дэлхийд бүтээж чадаагүй. Агуу их Эйнштейн хүн төрөлхтөний ирээдүйн шүтлэг сансарт байх болно гэж хэлсэн. Үнэхээрийн сансар буюу мөнх тэнгэр хүн төрөлхтөнд өгсөн дээдийн агуу их бэлэг мөн. Энэ бэлгийг бид зүгээр харж сууж, өөрийнхөө хувийн амьдрах хэрэгсэл болгож болохгүй. Бид ард түмнийхээ тусын тулд энэ хүчирхэг зэвсгийг ашиглах хэрэгтэй. Өнөөдөр эх орныхоо сайн сайханы төлөө энэ зэвсгийг ашиглах цаг нь ирсэн гэж би хувьдаа бодож байна.
    Агуу их хааныхаа их сүлдэнд, хатан эх ээжийн элгэн дээр төрсөн Монголын ард түмэн ийм их агуу их шүтлэгтэй байхаас өөр аргагүй билээ. Бид түүхийнхээ туршид агуу их соёлыг  бүтээсэн. Бидний бүтээсэн соёлыг бүгдийг өөрсдөө ч танихгүй болтол өөрчлөхийг харийнхан зорьсон. Бидний соёлтой хамт, бидний сүсэг бишрэл агуу сайхан юмыг бүгдийг нь тэд булшилахыг хүссэн. Бид сэргээнэ, дахин амилуулна. Энэ амийг бид хүч болгож, агуу их зорилгын төлөө ашиглах хэрэгтэй. Ийм түүхэн цаг ирсэн гэж би бодож байна. Бид үндэсний агуу их үзлийг өнөөдөр хөөрөгдөн гаргаж ирэх хэрэгтэй. Буддизм, Коммунизмын дарж булшилсан тэр үндэсний үзлийг бид дахин сэргээх хэрэгтэй. Бид үр хүүхдийнхээ төлөө үүнийг хийх ёстой гэдгийг би туйлын их хүсч бодож байна.
    Мөнх тэнгэрийн үзэл санаанаагаар олон жил амиа тээгсэд өнөөдөр бүхнийг гаднаас шүүмлээд л явж байна. Тэд ичих хэрэгтэй. Ярих бус хийх, ажиллах цаг үе ирсэн. Хамтдаа Мөнх тэнгэрийнхээ төлөө зүтгэцгээе. Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс биднийг ивээх болтугай.              
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан           
     Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Ажлын            
    албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа  
     
  • U.S. Embassy – Ulaanbaatar, Mongolia

    U.S. Embassy – Ulaanbaatar, Mongolia
    Аравдугаар сарын 24-нд 15:51 цагт ·
    Ардчиллын үр дүнд эргэн сэргэсэн, эрт үеэс уламжлалтай нугаршгүй нэгэн Монгол шүтлэг-Тэнгэр үзэлт бөөгийн тэргүүн нартай уулзсан маань нэр төрийн хэрэг байлаа. Монгол дахь олон төрлийн шашин, шашин шүтэх эрх чөлөөг би биширч байна.
    – Элчин сайд Клечески
     
  • АНУ-ын ЭСЯ-д болсон уулзалтад хэлсэн үг

     Таныг АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсоныг сонсоод намтар түүхтэй нь танилцаж байхдаа НАТО-той харилцах асуудлыг эрхлэн ажиллаж байсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажилласан байсан зэрэг нь миний хувьд Зэвсэгт хүчний салбарт 10 гаруй жил ажилласан Зэвсэгт хүчний хурандаа цолтой, Монгол Улсынхаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны анхны даргаар томилогдон Монгол Улсынхаа гурван ерөнхийлөгчийг дамжин цөөнгүй жил ажилласны хувьд зарим асуудлаар санал солилцоход дөхөм юм байна гэж бодож явлаа.
    Миний хувьд цөөнгүй жил олон асуудлаар монгол орныхоо ардчилал, хөгжил, дэвшлийн төлөө АНУ-ын элчин сайдын яамны хамт олонтой хамтарч ажилласан, Та бүхнээс их зүйлд суралцсан жилүүд байлаа.
     Миний хувьд тэнгэр үзлээ шүтдэг, бөө мөргөлөө дээдэлдэгийн хувьд 2012 онд МБНЭ байгуулагдаж, олон бөөгийн байгуулагууд нэгдэн хийсэн дээд хуралдайгаас энэ байгууллагын анхны удирдагчаар сонгон томилсон билээ.
     Хатуу дэглэмтэй, шашингүй үзлийг эрхэмлэдэг, нэг намын ноёрхол нуран унасан түүхэн үе 1990 оны үед насанд хүрсэн хүн амын 1 хувь бөө шүтлэгээ шүтдэг байсан. Энэ бол бидний ухраж очсон эцсийн цэг байсан юм.
     Хэдий хатуу хяналттай цаг үе байсан боловч Монголын үе, үеийн нэртэй эрдэмтэд монголын тэнгэр шүтлэгт цагаа зориулж бүтээлээ туурьвадаг байсан. Сүүлчийн бодит жишээ бол 1960-аад оны үед нэрт эрдэмтэн Б.Ренчин монголд шашин шүтлэг, бөө мөргөл хаалттай байсан тул өөрийн гурван боть бүтээлээ францад хэвлүүлж байсан.
     Нэрт эрдэмтэн Ч.Далай, Ш. Бира, С.Дулам, О.Пүрэв, Ш.Сүхбат, Эйнштейны шагналт О.Лхагва нарын шинжлэх ухааны нэрт зүтгэлтэнүүд, тэнгэр шүтлэг, бөө мөргөлийн талаар олон мянган бүтээл бичжээ.
     Үнэнд гүйцэгдсэн 1960-аад оны үеийн намын удирдлагууд шинжлэх ухааны байгууллагад үүрэг өгч монголын кино үйлдвэрийн зааланд Хөвсгөлийн алдарт зайран Дамдинг бөөлүүлж байсан билээ.
     Монголын бөө шүтлэг түүхийн маш хүнд хэцүү замыг туулан соёлын биет болон биет бус өв уламжлалаа өнөөг хүргэж ч ирсэн түүхтэй. Дэлхийн түүхэнд мөрөө үлдээсэн төрт улсыг байгуулсан, Хүннү улсаас эзэн Чингис, Өгөөдэй, Хувилай хааны удирдсан Монголын эзэнт гүрэн байгуулах хүртэл өндөр хөгжсөн тэнгэр үзэл, бөө мөргөл нь арвин түүхтэй. Нийгэм янз бүрийн байгуулалтай орнууд хамтран орших, эдийн засгийн олон хэвшлийг уялдуулан зохицуулах, харилцаа, холбоо, дэд бүтэц, зам, тээвэр, худалдаа, наймаа, улс хоорондын харилцааны дипломат дэг ёс гээд олон зүйлийг бид дэлхийн түүхэнд бүтээлцсэн.
     Монголын түүхийн сүүлчийн 300 гаруй жил харь гүрний эхшээлтэй шууд холбоотой байдаг. Харийн гүрний түрэмгийлэл, тэнгэр шүтлэгтэй улаач нарыг “генецит” хийж устгахаас эхэлсэн байдаг. Энэ бүхэн шашин шүтлэггүй тоталитар дэглэмийн үед үргэлжилсэн билээ. Эрх чөлөөгүй, шүтэх эрхгүй хавчидмал байдал монгол үндэстэн, олон улаачийн аминд хүрч байсан түүх бий.
    1990 онд Монголд ялсан ардчилал бидэнд хүний эрхийн үнэт зүйл, шашин шүтэх эрх чөлөөг олгосон юм. Ардчилсан өөрчлөлтийн үр дүнд бид шашин шүтэх эрх чөлөө, хүний эрхийн олон амжилтад хүрсэн.
    Сүүлийн жилүүдэд монголд тэнгэр үзлийг гол тулгуур болгосон олон байгууллага үүсч хөгжиж байгаа нь бөө мөргөлд чухал ач тустай юм. Энэ бүхэн бөө мөргөлийг улс төрөөс ангид байж, бөөг төлөвшилөө олоход тус нэмэр болох юм. 
    Монгол бөө шүтлэгийг төрийн байгууллага огт тоож харьцдаггүй юм. Гэлээ ч бид бөөгийн байгууллагаа хөгжүүлж, уламжлалт соёлын өвөө үргэлжлүүлэн авч явах болно. Бидэнд ногдож байгаа түүхэн үүргээ ойлгож байна. Биднийг монголын төрөөс хүлээн зөвшөөрөх цаг ойрхон ирсэн.
    Монголын бөө шүтлэг нь орчин цагтай хөл нийлүүлэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх нь үндсэн зорилт болж байна. Монголын нүүдлийн соёлын салшгүй хэсэг бөө мөргөл нь монгол зан заншил өөрийн өвөрмөц төрхөөрөө онцлоготой.  
    Бөөгийн Онгод шүтээн нь ахуйдаа зохицож, монгол гэртээ авч нүүдлэж явдаг, уян хатан боломжтой, байгаль хүнтэй нягт холбоотой, зан үйлээрээ уялдаж байдаг. Тиймээс монгол бөөд сүм, хийд шаардлагагүй байдаг. Нийтийг хамарсан зан үйл нь байгаль дээр голдуу зуны улиралд явагддаг онцлоготой. Цаашдаа суурин иргэншилд тохирсон удирдлагын төвүүд байгуулан ажиллахаар зорьж байна.
    Манай шүтлэгийн гол нь дээд мөнх хөх тэнгэр буюу харанхуйн орон далд ертөнцийн тухай сургааль байдаг. Орчлон ертөнц дээр болж байгаа өөрчлөлтүүд нь амьдралын үүсгэж, цэцэглэн хөгжүүлж, мөхөхөд шууд нөлөөлж байгаа зүйл тогтолцоог мөнх тэнгэрийн хүч гэж үзжээ.
    Дараагийн гол шүтээн бол их хаад, элэнц, хуланц, ихэс, өвөг дээдэс, эцэг, эхээ буюу бодит хүнийг эрхэмлэн шүтдэг.
    Гурав дахь нь гол шүтээн бол эх болсон дэлхий, онгон байгалиа хайрлан дээдлэх зан үйл, шүтлэг юм.
    МБНЭ-ийн дээд байгууллага нь Дээд цэцийн хуралдай буюу хамтын хуралдаанаар шийдвэр гаргадаг байгууллага юм. Дээд цэцийн хуралдаан гишүүнд нь бүх язгуур, овгийн удирдагч нар ордог. Үүнд халх, дархад, урианхай, дөрвөд, ойрд, баяд, тува, цаатан, хотгойд, буриад, өөлд, хотон, барга, үзэмчин, хамниган, цахар язгуурын бөөгийн удирдагч нар байна.
    Мөн ДЦХ-н гишүүдэд орон нутгийн байгууллага болох аймгуудын бөөгийн хүрээлэнгийн удирдагчид, сумдын бөөгийн зөвлөлийн удирдагч нар ордог. ДЦХ нь Бөөгийн зөвлөл, Төлөөллийн зөвлөл, Залуучуудын зөвлөл гэсэн хэсгүүдийн хуралдаантай байдаг. Эдгээр байгууллагууд хамтын шийдвэр гаргадаг. Хуралдаан нь байнгын үйл ажиллагаатай бөгөөд 45 хоног дутам болдог. Орчин цагийн технологын хөгжил нь бидэнд заавал цугларах бус, хурлын байрны хүндрэлээс гаргаж, утас холбоо ашиглан хуралдаанаа хийх боломж олгодог.
                          (Хоёрдугаар хэсэг, бичиг, фото альбум хэлбэрээр)
    2012 онд Монголын бөөгийн шашины болон төрийн бус хэлбэрээр ажилладаг 80 орчим байгууллага нэгдэж МБНЭ-ийг байгуулсан билээ. Хамтын шийдвэр гаргадаг дээд байгууллага нь Дээд хуралдай, Дээд цэцийн хуралдай бөгөөд 70 гаруй удаа хуралдсан байна.
    Энэхүү хуралдайд Ойрад, дөрвөд, Урианхай, Тува, Дархад, Цаатан, Буриад, хамниган, халх,  хотгойд,  Өөлд, хотон, барга, үзэмчин, цахар бүх язгуур, угсааны бөөгийн төлөөлөл, насны хувьд ахмад, идэр, залуу үе, , Монгол бөөгийн манлайлагч нар бүрэн хамарч оролцсон билээ.
    Бүтцийн хувьд аймаг, хотод бөөгийн хүрээлэн, сум, дүүрэгт бөөгийн зөвлөл ажилладаг, Аравтад жирийн улаач нар, зуутад багш бөө нар, мянгатад бөөгийн зөвлөл, түмтэд бөөгийн хүрээлэн, түүний бөөгийн удирдагч нар зангидан ажилладаг. Онгодыг өргөө нь иргэдийн амьдардаг гэртээ гал, голомтдоо залагдаж, байгаль дээр өөрсдийн зан үйл, үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой. Манай улаач нар ард түмнийхээ дунд нь байж, тэдний амьдралаар амьдарч эгэл жирийн хүмүүсийн жишгээр ажилладаг. 
    Бөө нар зан үйлээрээ олон мянган шүтэн бишрэгчдийн амьдралд өдөр дутамд тус дэм үзүүлж байдаг Тэнгэрийн элч юм. Тэгээд ч тун хариуцлагатай нэр хүндтэй ажил. Энэ чанараараа төрийн үйлчилгээний албаны олон ачааллын нэг хэсгийг үүрч, төр нийгэм, иргэддээ тус хүргэж байдаг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд төр нь бөө нарыг ийм хэмжээнд үнэлж  байсангүй. Мөнх тэнгэрийн төлөө зүтгэж, өөрийн бүхий л амьдралаа зориулсан “Тэнгэрийн улаач” нарын зүтгэлийг үнэлдэг газар алга байна. Олон зуун жил уламжлалаа авч яваа, 20-30 жил соёлын өвийг тээж зүтгэж яваа улаач нараа төрдөө уламжлаад байхад төрийн шагналаа өгдөггүй атлаа бөө болоод 1-2 жил болж байгаа өвөрмонгол улаачид төрийн одонгоо өгч ялгавартай хандаад байгаад бид гайхдаг юм.
    Байгаль эх дэлхий, онгон дагшин эх нутгаа хамгаалах тэмцэл бидний үндсэн үүрэг юм. Тэнгэрийн улаач нар маань хэдэн мянгаар тоологдох уул, ус түүний лус, савдагийг тахих уламжлалт зан үйлийг хийж, Байгаль эх дэлхий өлгий нутгаа хамгаалах тэмцэлд өөрсдийн хувь нэмэрээ оруулж ирлээ. Даяаршилын энэ зуунд, ялангуяа хөрсөн доороо асар их баялагтай Өвөг дээдсээс минь онгон дагшинаар хадгалж ирсэн нутаг, Лиценз нэртэй алга дарам цаасаар харийнханы эзэмшилд очиж, эрчимтэй сүйтгэгдэж байгааг эрс эсэргүүцдэг. Бидний хийж байгаа Тахилга тайлга бол эх нутгаа хамгаалах тэмцлийн нэг хэсэг, энэ олон тахилга тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрдэг.
    Гадны бодлого Мөнх тэнгэрийн бөө шүтлэгт тун хатуу ханддаг байлаа. Бөөг мөхөөх гэсэн оролдлого хэзээч амжилтанд хүрч байгаагүй юм. Сүүлийн 300 жилийн түүхээс харахад бөө нар генецитэд хядагдаж, хэлмэгдэлд өртөж, амь насаа алдаж, хүмүүст тэнгэрийн зан үйлээр үйлчилж, өргөл, зэм авсан хэрэгт буруутгагдан амьдралынхаа олон арван жилийг шоронд өнгөрөөсөн гашуун түүх байдаг.
    Ардын засаг, нам төр барьж байх үе, хоёрхон жилд, 1937-1939 онд 17400 лам нар цаазлагдаж байсан. Дархад бөө нарын дотроос 100 гаруй бөө алагдсан баримт байдаг. Бүр саяхны нэг жишээ гэвэл Монголын бөөгийн нэрт төлөөлөл Дархадын алдарт зайран Дамдин агсаныг мэргэ төлгө хийж, бөөгийн арга засал хийснийх нь төлөө олон удаа баривчилж, амьдралынхаа 30 орчим жилийг шоронд ял эдэлсэн бөгөөд одоо хүртэл цагаатгагдаагүй байна.
    Мөн 2012 онд Ноён уулыг хамгаалах бөөгийн нэгдсэн тахилгын дараа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг баривчлан багагүй хугацаанд хорьж байсан. Эдгээр түүх бол хүн шашин шүтсэнийхээ төлөө ногдуулж байсан ял зэмлэлийн тодорхой жишээ юм.
    Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд хүндэтгэл үзүүлэх Хар зүрхний Хөх нуурт болсон Их тахилга, тайлгад дөрвөн мянга таван зуу орчим, Хүннүгийн Ноён уулын тахилгад мянга таван зуу гаруй бөө нар, сүсэгтэн олон тэнгэрийн дуудлага, сэтгэл, зүтгэлээрээ нэгдэн цугларч чадсан нь бидэнд аугаа их хүч байгаагийн илэрхийлэл байлаа.
    Монгол орны оюун санааны салбарт үүссэн нөхцөл байдал өнөөдөр монголчуудаа даяршилын сөрөг зүйлээс хамгаалах дархлааг хөдөлгөөнд оруулжээ. Олон мянгаар тоологдох бөө нар бий болж байна. Тэднийг жинхэнэ уламжлалт жаяг, ёсоор бөөгийн зан үйлд сургахыг цаг хугацаа шаардах боллоо. Нийгэмд үүссэн ийм байдалд зохицуулахаар МБНЭ-ээс “Монгол бөөгийн ёс зүй”-г боловсруулж, бөө нар нийтээрээ мөрдөж эхэлсэн. 
    МБНЭ нь бөө нарт цол олгох журмыг Бага хуралдайгаар хэлэлцүүлэн баталж, удган, зайран цол, тэмдэг, өргөмжлөлийг олгох ажиллагааг хэрэгжүүлсэн билээ.
    Монгол Бөө бол дэлхийд гайхагдах гайхамшигт соёл, өв уламжлал билээ. Дэлхийн бүх улсад бөө байдаг боловч Мөнх тэнгэрийн хүчийг олж, Төрийн түвшинд хүндлэгдэж, Дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэгнэсэн Төр улсыг байгуулж, шүтлэгдэж ирсэн Бөөгийн түүх өөр хаана ч байхгүй, өөр хаанаас олохгүй. Энэ бол Монгол бахархал, Монгол Бөөгийн гайхамшиг билээ.
    Монгол бөөгийн гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодлого чиглэлтэй ажилласан болно. Дэлхийн 42 орны бөө шүтэгч, судлаачид бидэнд ханддаг.  МБНЭ-ийн хамт олон БНСУ-д явагдсан ЮНЕСКО-той хамтарсан олон улсын бөөгийн фествальд оролцож, дэлхийн тавцанд монгол бөөгийн нэр төрийг харуулж чадсан. Дэлхийн байгаль хамгаалагчдын Их хурал, Монгол туурагтны Их наадамд оролцож, ОХУ-ын буриад, Тува, Халимаг, Өвөрмонголд бөө нартай холбоотой ажиллаж ирлээ. 
    АНУ-ын зохих байгууллага, Дэлхийн бөөгийн сантай хамтарч ажиллан Монголд Америкт докторын зэрэг хамгаалсан хуурамч диплом ашиглагчдыг илрүүлж залилан хийж байсан үйл ажиллагааг таслан зогсоож байсан.
    Бид Монгол төрийнхөө төлөө амиа зориулсан баатруудынхаа хүндэтгэлийн цэцэрлэг хүрээлэн байгуулах, Тэнгэр шүтлэгийн музейтэй болох зорилт тавин ажиллаж байна.
    Эрхэм хүндэт сайдаа, Зочид оо,
    Та бүхнийг Монгол бөөгийн тухай зарим асуудлыг бэлтгэсэн зурагт танилцуулга, киноноос үргэлжлүүлэн үзэхийг хүсч байна.  (Гуравдугаар хэсэг, кино, хөдөлгөөнт дүрсэн хэлбэрээр)
    Бидний танилцуулгыг таалан сонирхосон Та бүхэнд баярлалаа.
    Та бүхнээс сонирхох зүйл байвал бид хариулах болно.
               МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

     
     
     
     
  • Монголын өмнийн говь, Хөвсгөлд хийгдэх Нэгдсэн их тахилгууддаа идэвхитэй оролцоё.

    Монгол бөө нар нэгдэж, нийлж ажиллах бодит ажил нэгэнт хийгдээд эхэлсэн байхад тэд яагаад МБНЭ-ийн ажилд идэвхтэй оролцохгүй, энд тэнд нөгөөх уулзалт яриагаа хийгээд явна вэ? МБНЭ-ийн үйл ажиллагаа болохгүй, санаанд нь таарахгүй байж болно. Гэвч санаандаа таарах чиглэлд биечлэн оролцоод засаад явж чадахгүй байна вэ? Нэг хэсэг нь МБНЭ-д сонгуульт ажил хүлээгээд байгаа мөртлөө түүнийгээ хийж чадахгүй байна. Тийм мөртлөө энд тэндэхийн ажилд хошуу дүрээд явахыг юу гэж ойлгох вэ? Ярьж чадаж байна, хийж чаддагаа харуулах хэрэгтэй байна. Нэг хэсэг нь энд тэндэхийн мөнгө санхүүгийн чадавхтай хүнийг тойрон эргэлдэх ажээ. Бид нэг болон нэг хэсэг хүний санал бодол бус нийтийн эрх ашигт нийцсэн санал бодлоо нэгтгэж ажилладаг эвлэлдэн нэгдсэн байгууллага байгуулсанаа санах ёстой. Миний бодож байгаа ийм байдлаар ажиллах ёстой гээд санал хэлээд явах биш чухамдаа үлгэрлээд хийх тийм хүмүүс, ус агаар шиг хэрэгтэй байна.
    Монголын өнөөгийн хөгжлийн үед төрийн олон нийтийн байгууллагуудын туршлагаас харахад нийт гишүүдээ ахмад үе, залуу үе гэж ангилах, ялган зааглах, ялгавартай хандах, эсвэл хөрөнгөлөг, чинээлэг хэсэг, ядуу дорой бүлгийг зааглан үйл ажиллагаа явагдаж ирсэн байх юм. Олон санаат оргож, буцаж, олон газарт очиж, доншуучилж явсан түүх бий. Энэ тухай Монголын нууц товчоонд олонтой бичиж сургамжилсан байдаг. Ийм хүмүүс ямагт хагалан бутаргах аюулыг өөртөө тээж энэ тэндэхийн олон газарт бүхий л сонгуульт албанд нэр нь зоогоостой явсан байдаг.
    Мөнх тэнгэрийн шүтлэгийг өнөөгийн монголын улс төрийн амьдралын бохир заваан зүйлтэй хутгаж болохгүй. Үүнийг мөнх тэнгэр ч хүлээж авахгүй. Харин Монгол Улсынхаа хувь заяаны төлөө, өндөр хөгжлийн төлөө залбирч, мөнх тэнгэртээ айлтгаж болно. МБНЭ-ээс зохион байгуулсан Их тахилгыг бид олон түмэндээ хамгийн ойр дотно, энгийн хэлбэрээр, тэдэнд ямар нэг дарамт шахалт үзүүлэхүйгээр хийхийг эрхэмлэнэ. МБНЭ нь бөөгийн тахилга зан үйлээ хариуцдаг. Харин орон нутаг баяр наадмаа хариуцсан хэлбэрээр хийж, аль болох иргэдийн сайн дурын итгэл үнэмшилд тулгуурлаж ажлаа зохион байгуулсан.
    Мөнх тэнгэр биднийг хүлээж авч өглөг буянаа хайрласан. Энэ бүхнийг зөв сэтгэлээр, зөв үзэл санаагаар, зөв хэлбэрээр хийснийг нутгийн олон иргэд санал нэгтэй дэмжсэн. Ийм зүйл хийж эхэлсэнийг өөр маягаар урвуулан ашиглаж болохгүй. Бид уламжилж ирсэн бөөгийн дэг жаяг, үе дамжиж ирсэн бөө нарын үзэл санааг авч баяжуулж хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Нөгөө талдаа Мөнх тэнгэрийн үзэл санаа, бөө шүтлэгийг мухар сүсэг болон шашинлаг хэлбэр лүү, хувь хүний үзэл санаа оруулсан хэлбэрээр хийж болохгүй нь амьдралд харагдаж байна. Бөө шүтлэг нь өнөөдөр хөгжлийн нэн эмзэг үедээ явж байна. Тийм учраас бөөг хөгжүүлэхэд нэгдмэл бодлого, уламжлал дэг журам, эцэг өвгөдөөс уламжлагдаж ирсэн арга билэг хэрэгтэй юм.
    МБНЭ-ийн 2014 оны зорилтууд
    МБНЭ-ийн бага хуралдайгаар хэлэлцэж, зохион байгуулсан Нэгдсэн тахилга бол Монгол бөө нэгдэж чаддагийг харуулж, эвийг их хүчийг эх орныхоо оюуны дархлааг бэхжүүлэх, онгон сайхан байгалиа хамгаалах, монголчуудын эв нэгдлийн мөн чанарыг илэрхийлэх тийм агуулгыг багтааж байна.
    Жил бүрийн 6 дугаар сарын 22-ны өдөр Хүй долоон хутагт нэгдсэн нарны тахилга, залбирал хийж байхаар санал болгож байна. Ингэснээрээ наадмын бэлтгэлд гарсан иргэдтэй холбогдож хамтарч ажиллах боломж бүрдэнэ. Мөн наадмын үйл ажиллагааны нэг хэсэг болж, олон түмэн оролцдог нийтийг хамарсан тахилга болгож болгох боломжтой билээ. Нөгөө талдаа Бөөгийн зан үйлийг нийтэд сурталчилдаг томоохон арга хэмжээ болгохыг зорьж байна.
    2014 онд нэгдсэн 2 их тахилга хийнэ. Өмнөговь аймгийн Хан богд суманд өмнө зүгийн Говийн их тахилга хийнэ. Дараа нь Монгол орны хоймор Хөвсгөл нуурт их тахилга хийгдэнэ. Бусад аймгуудад бүсчилэн тахилга хийгдэх бөгөөд өнөөдөр Хэнтий аймгийн Биндэр суманд Зайран Б.Хурцжавхлан удирдсан их тахилга, Говь-Алтай аймгийн бөө нар нэгдэж Цээл суманд нэгдсэн тахилга хийх санаачилгыг МБНЭ-д ирүүлээд байна.
    Бид үйл ажиллагаандаа:
    -МБНЭ-ийн жилийн татварыг тухайн жилийн 1 дүгээр улиралд багтаан төлж хэвших,
    -Энэ өвлийн улиралд багтаан Монгол улсынхаа хэмжээнд бөөгийн хүрээлэнгүүдээ байгуулж дуусгах,
    -Аймгуудын хэмжээнд бөө нарын судалгааг гаргаж дуусах,
    -МБНЭ-ийн эгнээг бэхжүүлэх,
    -МБНЭ-ийн бүх байгууллагууд, туг, дарцагтай байх бөгөөд тахилгад оролцсон тохиолдолд тэмдэг даруулж хэвших
    -МБНЭ-ийн бага хуралдайн гишүүд 2014 онд хийх ажлын саналаа өгөх
    -МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн нь аль нэг аймаг, нийслэлийн дүүрэгт хамаарагдаж, зохион байгуулалтын ажилд идэвхтэй оролцох,
    -МБНЭ-ийн бага хуралдайн гишүүд 2013 оны 12 дугар сарын 10-ны дотор 2013 оны ажлын тайлангаа ирүүлэх шаардлагатай.
    Тайландаа:
    -Уул, усны болон тахилгын дүн, хийсэн ажлууд, зан үйлдоролцсон иргэдийнтоо, түүнээс онцгойлсон гоц үзэгдэл, орон нутагт ажилласан тухай,
    -МБНЭ-ийн анхаарвал зохих асуудлууд болон санал дүгнэлтээ өгөх нь зүйтэй.
    Нэгдсэн ихтахилгад оролцохдоо:
    -Өөрийн биеэр оролцох
    -Төлөөллөө оролцуулах, түүнийг албан ёсоор МБНЭ-д мэдэгддэг байх, мөн санхүүгийн дэмжлэг үзүүлж оролцож болох юм.
    Дэлхийн түүхийн сургамж нь аливаа эзэнт улс нь өөрийн цаг тооллоо эзлэгдсэн  улсууддаа тулган хүлээлгэж, мөрдүүлж ирсэн нь үнэн билээ. Монголын их гүрэн өөрийн зурхай он тоололтой байсан. Гэвч монгол гүрэн задарч хүч чадал нь доройтон, Манжийн хараат улс болсон. Тэр үеэс бид харийн гүрний он тооллоор явж, хаврын баяраа тэмдэглэж иржээ. Манжийн Их гүрний нийслэл байсан Нанжин, Ухань, Бээжинд  хаврын ногоо цэцэг дэлгэрч зон олон баярлаж хаврын баяраа тэмдэглэж байхад харин монголд идэр есийн жавар тачигнаж, өвлийн ид хүйтэн арилаагүй байдаг. Бидний он тооллын ялгаа ийнхүү хаврын баяр цагаан сар, еэвэн сараар ялгагдаж харагддаг.
    Бид уламжлалт зурхайгаа сэргээж мөрдөхийн зэрэгцээ түүндээ бөөгийн ёс заншлыг тусгасан өдрүүдийг тэмдэглэсэн зурхай сэргээж ашиглах шаардлага байна.
    МБНЭ-ийн веб сайтад Монгол бөөгийн календарь хийж эхэлсэн боловч тогтмол ажилладаггүй, нөгөө талаас зурхайчийн байнгын туслалцаа дутсанаас эргээд хасахад хүрсэн юм.
    Монгол бөө судлалын өнөөгийн хүрсэн түвшинг нэгтгэж гаргаж тавьсанаар бөөг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно. Бөөгийн сургалтад хамрагсад нь бөөгийн нууцыг чандлан хамгаалах талаар Мөнх тэнгэртээ тангараа өргөж байх нь чухал юм. Өргөсөн андгай тангарагаа насан туршдаа мөрдөх ёс зүйтэй байх шаардлагатай байна. Монголын уламжлалт цагаан сарыг МБНЭ-ийн гишүүд шинийн 5–ны өдөр өглөөний 9-14.00 цагт МБНЭ-ийн төв байранд ирж золгож байхаар тогтов.

     
  • Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборыг санаачлан байгуулья.

    Хүннү, Сүннүгийн үеэс их төрийг байгуулан Азийн түүхэнд их цагаан хэрмийг байгуулах хүртэл түүхийг бүтээсэн өвөг дээдсээ хэн бахархан дуурсах вэ.
    Ази, Европын эзэнт гүрнүүдийг эзлэн эрхшээлдээ оруулсан, Урал, Москва, Киев гээд өргөн нутагт монгол төр, хааныхаа төлөө амиа зориулсан эх нутагтаа эргэж ирээгүй олон мянган баатруудын алдрыг өнөөдөр хэн дурсах вэ?
    Франц, Ромын их гүрний хаадын өвдөг чичрүүлж, бөхөлзүүлж явсан их төрийн элч нараа өнөөдөр хэн дурсах вэ?
    Их хааныхаа зарлигаар тулган шаардлага бичгийг хүргэж өгөөд дайснаа гайхшируулан толгой бөхийлгөөгүй 32 насандаа төр, улсынхаа төлөө амиа зориулсан элч Туушин, Сэцэн нараа хэн дурсах вэ?
    Солонгосын арал дээр бүслэгдэж хүч тэнцвэргүй тулаанд дайсандаа бууж өгөлгүй, атга будаа, балга уснаас илүү эх орныхоо даалгаврыг илүүд үзэж алтан амиа эрсдэгч 100 цэргийн дурсгалыг хэн хүндэтгэх вэ?
    Вьетнамын нэгэн мөрнийг туулах үедээ олон зуугаараа амиа алдсан монгол цэргүүдийнхээ түүхийг өнөөдөр хэн дурсах юм бэ.
    Монгол төр, их хаадын даалгавраар тухайн улсад төрийг төлөөлөн байж түүхэн үүрэг гүйцэтгэж, гайхамшгийг бүтээсэн, тусгай бунханд мөнхлөгдсөн БНАСАУ-ын нутагт дахь Корё улсын хааны Монгол хатан, Узбекстан, Энэтхэг улсад нойрсон буй байгаа монголын үзэсгэлэн гуа, ухаалаг хатан, бүсгүйчүүдийн аугаа их гавъяаг хэн дуурсан бахархах вэ?
    Харийн гүрний эсрэг тэмцэж, түүнийхээ төлөө зоосны нүхээр махаа хэрчүүлэн амиа өгсөн, ухаан суугаагүй үр ачийнхаа цаазлуулсан толгойг харж амьдийн зовлонг эдэлж байсан, харишгүй зоригоор түүхийг бүтээсэн өвөг дээдэсээ хэн дурсах ёстой юм бэ.
    Манжийн төрийн бодлого, харийн шашины харгис үйлээр хэдэн зуугаараа амьдаараа шатаагдсан, мухар сүсэг дэлгэрүүллээ гэж хэлмэгдэж, буудагдаж, бүхий л амьдралаа шоронд өнгөрөөсөн, Мөнх тэнгэр, монгол оюун ухаандаа үнэнч явсан тэнгэрийн улаач нарыгаа хэн дуурсах ёстой юм бэ.
    Эх нутгийнхаа зүг өнөөдөр ч гэрийнхээ хаалгыг харуулан барьж, олон зуун жил эх нутгаа санагалзан цацлаа өргөжирсэн Хөх нуурын монголчуудын эх нутгаа гэх сэтгэлийг хэн дурсах вэ?
    Мөнх тэнгэрийн дуудлагаар эх нутгаа зорин ирж бидэнтэй үзэл санаагаа нэгдэж хамтран ажиллах хүсэлтэй байгаа өвөрмонголчууд, оросын буриад, ижил мөрний эрэг дэх ойрд, халимагууд, алтайн тувачуудынхаа түүхийг хэн дуурсах ёстой вэ.
    Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амьдрал, оюун ухаанаа зориулсан, Ар хиагт, алс баруун хязгаар, Халх гол, Байтаг богдод амиараа эх орноо хамгаалсан эрэлхэг хөвгүүдээ  хэн дурсах ёстой юм бэ.
    Өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн нар шингэх өргөн нутагт Монгол төрийнхөө даалгаврыг биелүүлж, алтан амиа зориулсан баатруудынхаа эх нутгаа санагалзах сүнсний хүслийг хэн биелүүлэх вэ?
    -Хүннү, Сүннүгийн үеэс мөнхлөн шүтэж ирсэн ноён уулаа харийнханд ухуулаад хэн зүгээр харж суух юм бэ?
    -Их Хаадынхаа онгод тайлгыг ухаж төнхөж байгаа хүмүүсийг хэн зүгээр харж суух юм бэ?
    -Өвгөд дээдсээс өвлүүлж үлдээсэн онгон байгалиа хэн харсаар байж бусдад сүйтгүүлэх вэ?
    Би дэлхийн олон мянган газраас хэдхэнийг дурьдлаа. Монгол нутгийн ширхэг чулуу, атга шороо болгон амьтай. Лус савдагаа унатаа байдлаасаа гаргаж, нэгдсэн их залбиралаар хүчжүүлж хөдөлгөе.
    Монгол үндэсний баатар, алдартангуудаа дуурсах ард түмэн чинь байна. Төр улс нь байна, хойч ирээдүй чинь байна. Бид дэлхийд, бас хойч үедээ бахархах юмтай үндэстэн шүү.
    “Тэнгэрийн улаач” нарын та бүхэн мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн, хэнтэй ч хуваалцахгүй түүхэн үүрэг бий. Тиймээс Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж авчирч, дэлхийд хаана ч байхгүй монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт,  одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборыг санаачлан байгуулья.
    Жил бүр түүндээ зөвхөн дэлхийд хаа ч байхгүй бөөгийн зан заншлаар хүндэтгэл үзүүлж онгод, өвгөд дээдэс, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж залбирцгаая. Энэ үйлээ 2014 оноос эхлэе, үүнийг Мөнх тэнгэрийн улаач нар Та бүхэн манлайлан хийх ёстой. Бидний энэ санаачилгыг монголын мөнх тэнгэрээ шүтдэг мянга мянган эх орончид, сүсэгтэн олон дэмжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.
    Ард түмнийхээ итгэлийг дааж, Мөнх тэнгэрийн бөө шүтлэгээ хөгжүүлэхийн төлөө зорилго, нэгдмэл хүчээр зоримог урагшилъя. Улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулагч төдийгүй ард түмнээ оюуны аугаа их нэгдэлд уриалан дуудаж, аз жаргалтай амьдруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.
      Монгол үндэсний үзэл, Монгол бахархал, Монгол огшил нь Эв нэгдэл, эрч хүч, ялалт амжилтын тэнгэр.
      Та биднийг Мөнх хөх тэнгэр, эзэн Чингисийн ариун сүнс үргэлж ивээх болтугай.